Дархан аварга Г.Өсөхбаяр

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Дархан аварга Г.Өсөхбаяр

Postby Чуугий » Thu Sep 04, 2014 10:26 pm

Түрүү бөх 10 сая үзүүр 5 саяын шагналтай гэсэн.
Сайхан барилдаан болох нь.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Дархан аварга Г.Өсөхбаяр

Postby orgil_ezo » Fri Sep 05, 2014 9:00 am

Санжаадамба л түрүүлийшд өөр хэн түрүүлдийн
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: Дархан аварга Г.Өсөхбаяр

Postby Takanohana_Nowitzki » Fri Sep 05, 2014 9:39 am

512 юм чинь гаднаас зөндөө гар очино биз. Дотроосоо Рагчаа, Дагва бас үзэх л байх. Увсыхан бол очихгүй байх, Батсуурь нь бас наадам хийж байгаа гэсэн. Гончиг, Батэрэй нарын хүргэчүүл бас очиж магад, гэхдээ Завханы 2 начингийн наадам бас болж байгаан гэсэн.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Дархан аварга Г.Өсөхбаяр

Postby Dondogoo » Fri Sep 05, 2014 12:42 pm

бөөндөж байгаан байна даа манай Хөвсгөл Сэлэнгийн хэд очиж бас бужигнуулах байхдаа ккк
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Дархан аварга Г.Өсөхбаяр

Postby Чуугий » Sun Sep 07, 2014 10:49 pm

Санжаа түрүүлж Энхбат үзүүрлэсэн гэнэ.4т Ганхуяг,Мөнхбаатар нар үлдэж.
8д Бат-Эрдэнэ,Өсөхбаяр,Батмөнх,Адъяабат үлдсэн сурагтай.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Дархан аварга Г.Өсөхбаяр

Postby Takanohana_Nowitzki » Mon Sep 08, 2014 10:00 am

Хар арслан нээх олон барилдаад байхгүй ч тэгээд бас яаж ийгээл дээшээ явчих юм даа.
Завханыхан очоогүйм бна л даа, тэгвэл. Содном очоогүйм байх даа. Рагчаа, Дагва сураггүй юу?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Дархан аварга Г.Өсөхбаяр

Postby orgil_ezo » Thu Sep 11, 2014 10:37 am

duiz bhgui
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: Дархан аварга Г.Өсөхбаяр

Postby Takanohana_Nowitzki » Thu Sep 11, 2014 12:08 pm

Байлээшд, үндэснийбөх.мн дээр. Фэйсбүүкээс хулгайлчиж гэсэн баахан хэрүүл бна лээ. Пүрэвгардийг 1 а/н барьж авч зодсон л гэнэ, 3-ын даваанд Ц.Ганбаттай барилдсан бна лээ, тэр нь юм болов уу. Лайтайн. Төсвийн байгууллагын ажилтнуудын цалингаас 10000 цаас татсан ч гэх шиг, Өсөхөө нь ч мэдээгүй л биз, аймгийн удирдлагуудын л хийж байгаа ажил байх даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Дархан аварга Г.Өсөхбаяр

Postby orgil_ezo » Tue Nov 04, 2014 9:48 am

Image
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: Дархан аварга Г.Өсөхбаяр

Postby Saiza » Thu Mar 17, 2016 8:12 pm

“Буур” аваргын буяныг тээсэн Өндөр аварга

“Буур” аваргын нууц эрдэнэ
Бөх удам дагадаг гэдгийг монголчууд даанч андахгүй. Бөх хүн хүүгээ бөх болно гэдгийг бүр андахгүй. “Буур” аваргынхаар аагаа амандаа багтааж ядсан Мөөеө аварга байсхийгээд буудаг байж. Ганц нэг шил юмны бөглөө мулталж, энд тэндэхийн сонин хачинг хуучилж суух зуур охиныхоо нэг хүүг амтай аваргад “Буур” гуай аминчлан захижээ. Мэдээж, ирээдүйд бөх болно, шийрийг нь хатааж мэднэ гэж хашир аварга харж, найдаж хэлсэн нь тэр биз. Энэ хүү бол дархан аварга Г.Өсөхбаяр. Өсөх насанд нь түүнийг халираа болгочихгүйн тулд бага ноцолдуулдаг байсан гэдэг.
1990-ээд оны эхээр өндөр нуруутай, бяр тэнхээ ихтэй нэгэн хүүг тун ч чандлан нууж буй тухай ёстой даншгийн үеийн үлгэр шиг яриа өрнөж эхэлсэн юмдаг. Тэр хүүд гутлын үйлдвэрээр тусгайлан гутал хийлгэж өгч гэнэ ээ ч гэж яригдана. “Ирээдүйн аварга” гэж бараг барилдаж ч эхлээгүй залууг цоллох болсон нь монголчууд үнэхээр бөхөө таньдгийн гэрч биз. Өсөхбаярыг бөхийн эрдэмд нэвтэрч, түмний хайрыг зөв дааж явахад П.Даваасамбуу гуай их үүрэг гүйцэтгэсэн. Ажил албаар хөлөө гадаа явахдаа энэ буурал бөх болчихоор хүүг сураглан очиж, өөрөө үзэж судалдаг зантай байж билээ. Энэ буянтай буурал Өсөхбаярыг бас бөхийн замд хөтөлсөн юм. Мөөеө аваргад захиж, Даваасамбуу гуайд хөтлүүлсэн хүү мөдхөн барилдаж эхэллээ. Бүгд түүний бие хаа, алхаа гишгээ, зан араншинг яг л гэр бүлийнхээ нэгэн хүн адил хүлээн авч, ирээдүйг нь тааж ядан байлаа.
Ямар ч байсан энэ мундаг удамтай хүү өөрөө зав явбал аварга арслан цолд хүрнэ гэдэгт эргэлзэх хүн тун цөөн байсан.
Харцагадаж дайрсан нь
1995 оны наадам. Гэлэгжамцын Өсөхбаяр улсын наадамд тав давж, начин цолны болзол хангалаа. “Буур” аваргын захиасыг биелүүлж Мөөеө аварга түүнийг ийнхүү улсын цолны босго алхуулсан нь энэ. Харин цаашид хэрхэн барилдах эсэхээ өөрийн хүч чадлаар шийдэг гэж хашир аварга харзнажээ. Ингээд зургаагийн даваанд Д.Сумьяабазартай таарлаа. Хийцтэй, туушхан барилдаантай Сумьяабазарыг харцагадаж тэврээд хариу мэхэнд нь тэссээр эрхгүй давлаа. Тэр үед зургаагийн даваа цолгүй байж. Ер нь энэ цолгүй даваа зарим бөхчүүдэд заан цолны хэр хол байдгийг ойлгуулж, ирийг нь мохоодог бол зарим нэгийх нь ир зоригийг улам бадрааж, хүч тэнхээг нь мэдрүүлж өгдөг их учиртай хэрнээ цолгүй даваа байсан юм. Одоо заан цолд хүрэхэд ердөө ганц даваа.
Долоогийн даваанд түүнийг аанай л бөхийн агуу удамтай залуу хүлээж байсан нь Баянмөнхийн Гантогтох. Багаасаа барилдаж өссөн Гантогтох хий зайгүйгээрээ зартай бөх. Өсөхбаяр Гантогтохыг мөн л харцагадаж аваад арал чацаар ааглан давлаа. Харин Гантогтохыг унаад ирэхэд Баянмөнх аварга харцагадаж дайрсан хүнд хариу ямар мэх хийдгийг хар цагаан дуугүй газар дээр нь зааж өгсөн гэдэг. Ингээд Г.Өсөхбаяр улсын начин цолыг алгасан шууд заан цолд хүрлээ. Аргагүй л “Буур” аваргын удам, тун ирээдүйтэй бөх гэдгээ нотолсон нь энэ.
Б.Бат-Эрдэнэ аварга түүнийг заан болоход нь тахимаа өгөхийг хүсчээ
Их аварга Б.Бат-Эрдэнэ шинээр заан цолны болзол хангасан Өсөхбаярыг амласангүй. Үүнд нь Архангайн Батцэнгэлийн залуу үнэхээр их баярлаж, урам зориг орж буй нь аваргын араас шөвгийн дөрөвт барилдахаар гарах үед нь тодорхой харагдаж байсан.
Хожим Бат-Эрдэнэ аварга нэгэн ярилцлагадаа “Би тэгэхэд ийм сайхан залуу гараад ирлээ. Түүний амлаад тахимаа өгчихье гэж хүртэл бодож үзсэн. Энэ бодлоо Мягмар заанд ч хэлсэн. Гэтэл “Юу гэсэн үг вэ. Өөрөө цаашаа барилдахаа бод” гэж заан надад зөвлөсөн юм. Тэгж хэлээгүй бол би Өсөхбаярт өгчих байсан” гэж ярьсан удаатай. Үеийнхээ хоёр залууг арал чац, эр зоригоор ааглан давсан нь их аваргад их сэтгэгдэл төрүүлж, ингэж бодоход хүртэл хүргэж байсан хэрэг. Энэ наадмаас хойш хэдэн жил Өсөхбаяр зааны хий арилалгүй хэд хэдэн удаа доогуур даваанд шороодлоо. Зарим нэг нь “Бие тоочихож. Одоо ахихгүй ээ” гэж хүртэл ярина. Зургаан залуу заан энэ зуур бүрдэж, тэдний хоорондын тэмцэл монгол бөхийг үлгэрийн мэт гайхамшигт орчинд умбуулж эхэллээ. Бие биеийнхээ араас дэрийтэл босч, дэвжээг эзэгнэн барилдах энэ гайхамшигт зургаан бөхөөс хэн нь их аваргын эдлээд сурчихсан түрүүг булааж, хэдэн жил сайн барилдах бол гэсэн яриа бөх сонирхогчдын бодол санаанаас сална гэж үгүй. “Буур” аваргын ахимаг насандаа тун сайн барилдаж байсныг тооцож, арал чацаар илүүг нь бодолцвол Г.Өсөхбаяр илүү өндөр цолд хүрж мэднэ гэж хашир улс хэлцдэг байж.
Ам мэх байсан уу?
Зургаан залуу заан ид байсан үеийн нэгэн наадмын өмнө Өсөхбаярын буй галд зорьж очлоо. Дүвчин заан түүний уяа сойлгыг тааруулж байсан үе юмдаг. Заантай уулзвал “Арслангаас яриа аваарай. Энэ арын гэрт байгаа” гэж хэлж байна. Өсөхөө арслан болоогүй байсан үе л дээ. Гэвч Дүвчин заан түүнийг энэ цолд хэзээ мөдгүй хүрнэ гэдэгт тэгтлээ итгэж байсан хэрэг. Арын гэрт орвол хойморт байрлуулсан том орон дээр Өсөхөө хэвтэж харагдана. Өмнө нь зассан ширээн дээр хоол хүнс өржээ. Гэрт нэгэн залуу морин хуур тоглож, харин Өсөхөө түүнийг тун шимтэн сонсож байж билээ. Өсөхбаярыг их өрөвч зөөлөн сэтгэлтэй гэж ярихыг олон сонссон ч морин хуурын аялгуунд тэгж их уярч байхыг харсан минь их содон сэтгэгдэл төрүүлсэн. Тэр жилийн наадмаар Өсөхөө арслан болоогүй юм. А.Сүхбат аргагүй л гол өрсөлдөгчдөө дараалан сөгдүүлсээр зургаан залуу зааны зулыг задраан арслан болжээ. Удаахь жил нь Сүхбат, Өсөхбаяр хоёр шөвгийн дөрөвт үлдээд ихэд маргаантай явдал болсныг бөх үзэгчид андахгүй. Таагүй дурсамжийг дурьдаад, яриад байх мэдээж таатай биш. Гэхдээ тэр үед Сүхбат “Энэ наадмаар надад өгчих. Харин дараа нь би чамд хоёр жил өгье” гэж хэлсэн тухай яриа дэгдэж байсан. Үнэн эсэхийг бүү мэд дээ. Ингээд Өсөхбаярыг тээнэгэлзэж байх зуур А.Сүхбат хөлийг нь аваад цацаж гаргаж ирээд давчихлаа. Сүхбат ямар нэгэн гэм хийсэн юм шиг давсан хэрнээ Өсөхбаярын араас тэврээд хэсэг зогссон. Яг ингэхэд Өсөхбаяр тийрч орхилоо. Сүхбат эвхрэн унаж, харин цагдаа Өсөхбаяр руу дөхөж байгаа нь харагдана. Цагийн дараа дуут дохио хангинуулан эмнэлгийн тэрэг цэнгэлдэхэд ирж, Сүхбат буугаад зүлэг ногоон дэвжээндээ гарахад Өсөхбаяр очиж гар бариад цугласан олон руу гараа өргөн мэхийн хүлцэл өчсөн билээ. Сумьяабазараас наадмын дараахан ярилцлага авахад “Хэрвээ надад Сүхбат ямар нэгэн юм хэлсэн бол би “ху*” гэж хэлээд шулуухан барилдах байсан. Үгийг нь сонсож, хүлээдэг л буруу” гэж хэлж байсан нь санагдана. Монгол бөхөд ам мэх хэмээх ойлголт байдаг тухай Ж.Мөнхбат аварга ч энэ үеэр дурьдаж байсан удаатай. Болоод өнгөрсөн явдлын талаархи зөвхөн нэг л таамаглалыг ийн дурьдлаа.
Өндөр аваргад тулгарсан өндөр босго
2002 оны наадмаар Г.Өсөхбаяр заан цол хүртэхдээ давсан Гантогтохыг үзүүр түрүүнд дахин давж түрүүлснээр улсын арслан цол хүртсэн. Хэн ч үүнд гайхсангүй. Учир нь түүнийг улсын наадамд түрүүлэх цаг нэгэнт ирснийг бүгд мэдэрч байв. Харин хэдэн удаа түрүүлэх вэ гэдэг л сонирхолтой байлаа. Одоогоор Г.Өсөхбаяр улсын их баяр наадмын түрүүг дөрвөнтээ хүртээд байна. Саяхан өөрчлөгдсөн хуулийн дагуу тэр тав түрүүлж байж Дархан аварга болох учиртай байв. Урьд нь энэ цолыг ийм өндөр босготойгоор буюу тав түрүүлж байж хүртсэн бөх үгүй. Гэтэл Өсөхөөд ийм өндөр босго тулж ирсэн. Арсланг Б.Ганбатыг үзүүр түрүүнд үлдэхдээ давсан бол тав түрүүлж, хэдэн жилийн өмнө дархан аварга цолоо дархлаад авчихаж болох байлаа. Гэвч Зургаан залуу зааны отгон нь болсон Б.Ганбат зоримог, шийдэмгий мэхээ хийж, Г.Өсөхбаярыг мордож дайраад давсан билээ. А.Сүхбат зодгоо албан ёсоор тайлж, Ц.Цэрэнпунцаг барилдахаа больж, Д.Сумьяабазар төрийн хар хүн болж, Б.Гантогтох улсын наадмаа өнжих болсон энэ цагт Б.Ганбат л өнөөх зургаан залуу зааны дотроос түүнтэй хамт байнга барилдаж байна.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулснаар А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар хамтдаа нэгэн өдөр дархан аварга цолыг хүртсэн. Бөхөө арьсгүй мэдэрдэг монгол түмэн Г.Өсөхбаярыг дөрөв түрүүлчихсэн, дархан аварга цолыг хүртэх эрхээ аль хэдийнэ хангачихсан гэж үзэж ирсэн нь ийнхүү хуулиар биеллээ олсон нь энэ юм.
“Буур” өвөөгийнхөө буяныг дааж, олон түмний хайрыг хүлээсэн өндөр аварга маань улсдаа олон сайн тамирчныг бэлдэж, эх орныхоо нэрийг гаргахад жинтэй хувь нэмрээ оруулсаар байгаа билээ
Р.Гэгээ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Дархан аварга Г.Өсөхбаяр

Postby Аагий » Tue May 08, 2018 9:32 am

Image
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Дархан аварга Г.Өсөхбаяр

Postby Nomer 10 » Tue May 08, 2018 3:36 pm

Хэн бэ
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Дархан аварга Г.Өсөхбаяр

Postby white » Tue May 08, 2018 4:11 pm

Зантаан Жагаа мөн үү
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Дархан аварга Г.Өсөхбаяр

Postby Takanohana_Nowitzki » Tue May 08, 2018 7:05 pm

Ж.Чулуунбат начин л гэж харагдаж байна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Дархан аварга Г.Өсөхбаяр

Postby El Payaso » Tue May 08, 2018 7:39 pm

Содном бишүү? биш бол Чулуунбат бх.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Дархан аварга Г.Өсөхбаяр

Postby meesh » Wed May 09, 2018 8:40 pm

Чука байхаа. Батэрэй бас нэг ингэж хаяж байлуу
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Дархан аварга Г.Өсөхбаяр

Postby mn_rocisky » Thu May 10, 2018 4:23 pm

Чулуунбат байна.
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: Дархан аварга Г.Өсөхбаяр

Postby Takanohana_Nowitzki » Thu May 10, 2018 4:27 pm

meesh wrote:Чука байхаа. Батэрэй бас нэг ингэж хаяж байлуу

Өсөхөө энэ мэхэнд ер нь уначихаад байдаг юм байна даа, би Өргөөнд анх удаа бөх үзэхэд Азжаргалд ингэж ачуулаад аймаар чанга унаж билээ, пид гээд дугардаг юм билээ шд, хүмүүс орилолдож байхад сонсогдож байгаа юм чинь. Нийслэлийн ойн барилдаан байсан санагдана.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Previous

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests