Наадам 2017

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Түрүү бөх хэн бэ?

Poll ended at Thu Jul 13, 2017 8:21 pm

3 залуу аваргын 1 нь даян аварга болно
11
35%
4 залуу арслангаас аварга төрнө
6
19%
Гончигдамба
2
6%
Батмөнх
0
No votes
Пүрэвсайхан
0
No votes
Содномдорж
8
26%
Бат-Орших
0
No votes
Баасанхүү
0
No votes
Жаргалбаяр
0
No votes
Өөр улсын цолтой бөх
1
3%
Хангай
3
10%
Өөр аймгийн цолтой бөх
0
No votes
 
Total votes : 31

Re: Наадам 2017

Postby Gunnerz » Sat Jul 15, 2017 9:23 pm

tomchuud tsoohon
sodnomiig 7 g davchuul tsaashaa er ni shuudarchih bol uu gj er ni hun bolgon bodoj bsan bhaa
odoogiin baidlaar mongolchuudiin hamgiin ih fantei ni sanjaa sodnom 2 yum bn
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 7671
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Наадам 2017

Postby ХАЛИУН » Sun Jul 16, 2017 8:44 am

Зиа очиж үзэхэд нээх юм дуулаагүй харваас онигоотой наадам байлаа шт. Түрүү үзүүр 2 л юу юм гэхээс. 8 дээр Содномд түвшээг өнгөрөө гэдэг зарлиг ирсэн гэсэн шүү харин. Тэгээд нагаах Оршихыг яаж бархав дээ. Хэдхэн жилийн өмнө баатар байсан хүн эрээн дээлтэй ахаасаа болж нэр ч үгүй болж байна даа. За тэр бөөрөнхий мангар бацаан бол ингээд дуусаа. Нээрээ бе хаа нь ч зан авир нь ч ер нь юм юмаараа худ боллоо. Бусад нь бол буянаараа болно биз хойтон нэг шинэ аварга харах юмсан. 10 давж панаалдаагүй аварга ойрд харсангүй
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5303
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Наадам 2017

Postby zigo » Sun Jul 16, 2017 11:37 am

эрээн дээл гэснээс ерөнхийлөгч болчихоод ч тэр дээрэмчний дээлнээсээ салахгүйнээ. хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 16894
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Наадам 2017

Postby kayo » Sun Jul 16, 2017 12:06 pm

Тэр Батмөнх заан эргүүллээ гээд байгааг ойлгосонгүй, яг юү болсын, сайхан тайлбарлаач.

Содном нээрээ азтай ч байлаа, ёндоотой ч байлаа, бүх өрсөлдөгч нь эрт унаад, өөрөө ч унаж явж байгаад даваад л. Түрүүлэх ёстой бөх нь л түрүүллээ.

Түвшээг түрүүлэх нь гэж айж байсан ашгүй Бат-Орших хуслаа, Женкогийн ивээн тэтгэлээр шууд явчихнуу гэж айж байсан. Сайхан олимпийн нэр хүндээ үндэсний бөх дээр л байхгүй болгоод байхын.

Жаргалбаяр чинь харин сайхан залуу байна, цаашдаа ч овоо явах байх.
kayo
Барса фэн
 
Posts: 7194
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Наадам 2017

Postby Цоомоо » Sun Jul 16, 2017 1:47 pm

Batmunkh unaad Judo Otgoo nachin boloh n unguruud ter munguur n oor neg judo tuillaashde.
Teriig l naadam erguulchle gj bgu yu.
Batmunkh unaagui bsn bol Otgoo chin Baljaa avarga dr ochih bsin
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 15989
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Наадам 2017

Postby kayo » Sun Jul 16, 2017 3:37 pm

Аан, Отгонбаатар бас начингийн төлөө үзэж байсын муу. Ер нь жудочид үндсээр үзэх нь дэмий юм байгаан.

Гэснээс Санжааг сайхан гар, яриа мариа гэж үнэн нахал нөхөр байгаа байх гэсэн хөөрхий та та гээл их зөөлхөн, энгийн яриатай залуу байна лээ, хичнээн аварга болчихсон ч нөлөө бас бага байгаан байна гэж харлаа, засуулаа ч базчихгүй, та яаж байгаан гээл. Өсөхөө тэгсэн цаанаас чи муу хараагүйн бол яагаад давсан гэсийн гээд зад загнаж байгаа харагдсан.
kayo
Барса фэн
 
Posts: 7194
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Наадам 2017

Postby ХАЛИУН » Sun Jul 16, 2017 3:46 pm

Ер нь тэгээд Санжаа боол нээрээ ккк. Миний үзэж байсан хэсгийн доор годройтоод л явчихсандаг. Яалт ч үгүй л унасан. Бичлэг харсан яахав тохойны асуудал байна лээ. Гүэ тэгээд гэцүү штээ. Хоёр хүн уналаа дээр нь байгаа нь ар зоогоор нь тэврээд юм уу эсүүл таллаад уналаа гэхэд гар нь доор нь байх магадлал өндөр. Тэр болгонд хэзээ нээх иймэрхүү юм ярьж байсан юм. Нэгэнт л бичлэг удаашруулж үзэхгүй гэж байгаа бол яалтай билээ. Санжаа ч гэж Санжаа дунд гарын аймгийн арсланг алгадаад л хэвтүүлэх газар үйлээ үзэж байснаа доор нь хэвтэж энэ тэр. Аварга бол аварга л байх хэрэгтэй шт. 7-ын даваа хүртэл үзэхгүй чааж байх ёстой хүн амалсан аймгийн арсландаа унаж энэ тэр. Гэхдээ мэдэхгүй ээ их фентэй хүнийг буруу дүгнэсэн ч байж магадгүй шүү
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5303
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Наадам 2017

Postby Өсөхбаяр » Sun Jul 16, 2017 4:02 pm

биеэрээ доор нь туссан, тэр үе Ганжад нь давсан л харагдсан.. бичлэг дээр харин гар нь доор орсон бгаа юм.. тэгээд бичлэгээр шийдэх дүрэмгүй бол шийдвэртээ үнэнч байхаас яахав. Тэгээд Санжаа хайнаа гэдгийг зөвшөөрдөггүй, дахиж барилдахгүй гэдэг хүн биз дээ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 9048
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Наадам 2017

Postby Цоомоо » Sun Jul 16, 2017 9:23 pm

Bitii solior ta 2 haha
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 15989
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Наадам 2017

Postby white » Mon Jul 17, 2017 10:16 am

Хөөрхий муу Санжаа үйлийн үр юм даа, Содномдорж дээр гаргаж байсан асуудал нь өөр дээр ирж байх шив. Тэр засуул ямар хөгийн с** вэ, засаж байгаа байгаа бөхөө дэмжихгүй шууд баярлаад гүйгээд байдаг. Тэгснээ бичлэгийг гаргахгүй гээд байсан яагаад гаргаад байнаа ч гэх шиг. Яг үнэндээ хөлийн цэцийн шийдвэр бол хогийн байна ш дээ. Хаа байсан тэр цаана Пүрэвдагва Цацавшир хоёрыг золгуулах гэж байсан Баярсайхан заан, наашаа ахлаж явсан Сэрээтэр гуай 2 бол юу ч хараагүй байж санал өгөх ямар ч эрхгүй. Хаа очиж Санжаа аварга хүн гэхэд хүүхэд шиг ээ ахаа ээ ах та гэхээс өөр ааш авир гаргасангүй, сүүлдээ бичлэгээ дэлгэцээр гаргачих тахимаа өгье гээд байсан. Содном ч сайхан түрүүллээ. Жудо тайлбарладаг Шижирээ Содномийг жудогийн бэлтгэл их хийсэн Түвшөө аваргыг бол жудогоор удаан барилдаж байгаа болохоор хамаагүй давуу байлаа ухааны юм бичээд байна лээ. Гол нь Түвшөө аваргын эхний хутгаа бол шал худлаа, хутгах дүр үзүүлэхээр Хангай хойшоо болохгүй гээд бие чангалахаар бусгачихаар ёстой иппоноор уначихаж байгаа гэсэн тайлбар бичсэн байна лээ. Жаргалбаяр сайхан заан боллоо. Эрхэмбаяр аваргад хүн бүхэн нутаг нугагүй гэхгүй хүндлэл үзүүлж адис авч байхыг харах сайхан л байна. Өөр ямар аваргууд ийм хүндлэл хүлээж байгаа билээ дээ цөөхөн л байх.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2490
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Наадам 2017

Postby ider » Mon Jul 17, 2017 12:34 pm

Надад бол Санжааг Содномоор заан болсон барилдааныг харьцангуй зөв талдаа шийдэгдсэн барилдаан болсон гэж санагддаг. Энэ жилийн Санжаагынх бол Мөнхбаатар, Баттерей 2 -н барилдаан шиг юм болсон л доо. Дахиулж барилдах юман дээр касуул хөлийн цэцүүд нь нутгынхаа бөхийн талд ажилчихсан. За тэгээд Санжаа цаашаа явлаа ч найраа л хийх байсан биз.
Мөнхбат аврага 7 дээр Оршихыг амлаад авчих гэж нутгийнхан нь үүрэгдсэн чинь дараагын даваанд амлаад өгчихье гэсэн гэнэ. Чой тэгсэн 2 уулаа давна гэсэн баталгаа байхгүй одоо амлаж аваад хэвт гэсэн үүрэг өгсөн гэнэ. Үүнд нь гомдоод 8 даваан аврага уйлчихсан явж байсан гэнэ
ider
 
Posts: 1661
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Наадам 2017

Postby crespo » Mon Jul 17, 2017 1:41 pm

Энэ монголчуудын нутгархаг зан ямар ч зүйлд тээр болдог бхөө. Мөнхбат аваргыг нутгийнхан ингэж шахсан нь үнэн бол одоо ёстой яамаар ч юм дээ.
энэ жилийн наадмын түрүү бөхийн барилдаан л сайхан блаа. бусад нь тгд дандаа л бууж өгсөн, дэмжсэн барилдаан харагдлаа.
Чинбат МҮБХ-ны ерөнхийлөгч болсон нь үнэн бл энэ бөхийн худлаа байдлыг хэр өөрчлөх нүү харъя даа. тэрнээс үндэсний бөх үзмээргүй санагдаж бна лээ шүү
I love Chelsea
crespo
Бразилын фэн
 
Posts: 699
Joined: Tue Dec 06, 2005 9:19 am

Re: Наадам 2017

Postby kamizake » Mon Jul 17, 2017 2:17 pm

Мэргэжлийн спорт болж байж л засагдах бизээ
Lllll
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2862
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: Наадам 2017

Postby Aagii_03 » Mon Jul 17, 2017 3:25 pm

Санжаагийн тэр Содномоор заан болдог бол нээх үйлийн үрсээд байх юм байхгүй шд. Маргаангүй л хоёр хаясан. Хаа очиж харахад жаахан хөлдүү ч гэсэн хаха муу Санжаа чинь элдэв маргаан байхгүй, ааш авир нь ч үнэхээр дажгүй залуу байна лээ.

Дагва бол харин Бүрээд бол унасаан. Гэхдээ бас ямар шууд давуулсан ч биш дахиж барилдуулсан Бүрээ л өөрөө чацга царайлж зугтаасаар байгаад унасан болохоос.

Түвшээ аваргыг энэ үндэсний бөх дээр муулаад байгааг нь ойлгохгүй юм. Яг яасан гээд байгаан, 5 дээр хэцүү л ам байсан, тэгээд найзуудын хооронд ямар ч яриа болсын байгаан мэдэхгүй. Түвшээ ганц амиа бодоод найзыгаа золионд гаргасан гэхэд итгэхгүй байна. Түвшээд заан харцагын ялгаа тийм их гэж үү? Олимпын алт, мөнгөтэй дэлхийд ховорхон төрдөг бөх шд. Нэг муу заан болох гэж нэр нүүрээ баран тийм их мөнгө зарахгүй байлгүй дээ. Зүгээр л өөрөөс нь шалтгаалаагүй зохион байгуулалтууд явсан байж магадгүй.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6650
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Наадам 2017

Postby Chin-T-Mac » Mon Jul 17, 2017 3:43 pm

Түвшээ Энхбатыг аваад аль нэг нь явъя чи яв гэхэд, энхбат үгүй чи яав гээд элэгбүсээ тайлсан юмдагуудаа... нилээн ойрын хүнээс нь дууллаа... Харин хүмүүс нөхрийг ингэтлээ харлуулж хараад байгаа нь Женкотой холбоотой байх... :ногоон:
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 7544
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Наадам 2017

Postby Tommy » Mon Jul 17, 2017 4:21 pm

Aagii_03 wrote:Санжаагийн тэр Содномоор заан болдог бол нээх үйлийн үрсээд байх юм байхгүй шд. Маргаангүй л хоёр хаясан.


Тухайн үеийн дүрмээр алсын сүвээний барьцаа алдвал барилдаан зогсдог байсан. Бөхчүүд ч их ухамсартай өөрсдөө харамсаад л дараагийн бөх нь барьц сонгоод явдаг байхад тэгж засуул нь барьж зогсоох гэж оролдоод, барьцаа алдсны дараа хоёр гурав дороо эргэж ноцолдоод, Содном барьцаа бүр халаад арагшаа хараад зугтааж байхад араас нь барьж унагаадаг ёс суртахуунтай бөх байгаагүй л дээ.

Эхний ширээ таардаг бол бол одоо яая гэхэв яалт ч үгүй л тэгж таарсийм чинь ккк. Харин ч дараа нь Содном барьц сонгох ээлжтэй байхад дахиад шодсон шүү. Тэгсэн Санжаа: шоо манай талд тахимаа авий гээ шаасн хаха
Залуу нас амьдрал хамгийн амттай
User avatar
Tommy
The Kop
The Kop
 
Posts: 547
Joined: Sun Jan 29, 2012 2:35 pm

Re: Наадам 2017

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 17, 2017 5:25 pm

Бичлэг ухрааж үзээгүй бол хэн давсныг харж байсан хүн ч мэдэхгүй, тийм л барилдаан шүү дээ, энэ жилийн Санжаа-Ганжад, ноднингийн Бүрэнтөгс-Пүрэвдагва 2-ых. Энийг хайн унах, хайнцах, хайнаа гэдэг гээд бүр хэллэг байна шүү дээ, хайнаа бол дахиад л барилддаг. Ийм барилдаан үеийн үед зөндөө л болдог байсан, бүүр дээр үеийнхэн нь та давсан, үгүй та давсан гэж маргадаг байсан гэж байгаа, миний бөх үзэж эхэлсэн үед бол цэц, засуулын ч хэрэггүй, 2 бөх өөрснөө л дахичих уу гээд тачигначихдаг байсан. Ноднингийн шийдвэр бол зөв байсан, дахиулдаг, бас дахихдаа Бүрэнтөгс барьц сонгоод хаяж чадаагүй хайнцсан тул Пүрэвдагва сонгох байтал дахиад шодсон, барилдаад Дагва давсан, асуудалгүй. Бүрэнтөгс л тэрүүгээр баахан давхиж, дараа нь уйлж унжиж сенсаацласнаас биш. Уг нь бие халсан дээрээ л дахиад сайхан үзчих байсан юм шдээ, тэгсэн бол яах ч байсан юм билээ гэж ноднин бичиж л байлаа.
Энэ жилийнх бол шууд Ганжадыг давуулсанд л асуудал байна, 4 дээр Оюунболд Даваа-Очирт бас уначихсан байхад дахиад давуулчихсан, Даваа-Очир уйлаад давааны байгаа аваад явж байгаа бичлэг байж л байна лээ, камерт өртөж сенсаацлахаар л бөөн асуудал болох юм. Хэрэв дараа нь бичлэг гараагүй бол бараг бүгд л Ганжадыг ёстой шударга сайхан начин боллоо л гэх байсан байх даа, угаасаа эхэндээ бүгд л том бөх уналаа гээд дэмжиж орилолдоод байсан, бичлэг харснаа бүгд л хөөрхий Санжаа болсон. Үйлийн үр мүр гэсэн балай юм хутгаад бүр ч хэрэггүй л санагдана. 90 жилээр ганц Санжаа-Содном 2 маргаагүй, Мөнхбаатар-Бат-Эрдэнэ, Баяржавхлан-Баасандорж, Эрхэмбаяр-Баяржавхлан гээд маргаантай олон л барилдаан болсон.
Дүрэм журмаа цэгцлээд ойлгомжтой, 1 утгаар ойлгогдох болгоод яс мөрддөг л болмоор байгаа юм, шууд шийдэж чадахгүй бол хайнаа гээд л дахиулчих хэрэгтэй шд.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16778
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Наадам 2017

Postby mugi19 » Tue Jul 18, 2017 9:46 am

kayo wrote:Аан, Отгонбаатар бас начингийн төлөө үзэж байсын муу. Ер нь жудочид үндсээр үзэх нь дэмий юм байгаан.

Энэ жилийн гол найруулга Отгоо байсан л даа.
Батмөнх 4-ийн нугараанд Хангайтай нугараад, шууд давна гэх хэцүү болчихсон, дээр нь Хангай Батмөнхөд юм өгөхгүй, ацан шалаатай байж байхад нь увсынхан гоё санал тавиад, Батмөнх ч зөвшөөрөөд наадам өөрчилсөн дөө.
Вамос Аргентина..,
User avatar
mugi19
Culé
Culé
 
Posts: 2525
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Наадам 2017

Postby mugi19 » Tue Jul 18, 2017 9:47 am

Chin-T-Mac wrote:Түвшээ Энхбатыг аваад аль нэг нь явъя чи яв гэхэд, энхбат үгүй чи яав гээд элэгбүсээ тайлсан юмдагуудаа... нилээн ойрын хүнээс нь дууллаа... Харин хүмүүс нөхрийг ингэтлээ харлуулж хараад байгаа нь Женкотой холбоотой байх... :ногоон:

Ойрын хүнээс гэж.. Түвшээ өөрөө л тэгж ярисышд :ногоон:
Вамос Аргентина..,
User avatar
mugi19
Culé
Culé
 
Posts: 2525
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Наадам 2017

Postby Цоомоо » Tue Jul 18, 2017 10:01 am

mugi19 wrote:
kayo wrote:Аан, Отгонбаатар бас начингийн төлөө үзэж байсын муу. Ер нь жудочид үндсээр үзэх нь дэмий юм байгаан.

Энэ жилийн гол найруулга Отгоо байсан л даа.
Батмөнх 4-ийн нугараанд Хангайтай нугараад, шууд давна гэх хэцүү болчихсон, дээр нь Хангай Батмөнхөд юм өгөхгүй, ацан шалаатай байж байхад нь увсынхан гоё санал тавиад, Батмөнх ч зөвшөөрөөд наадам өөрчилсөн дөө.

Tgd Boldbaatar 4 dr yagaad ogchdiin boloo
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 15989
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Наадам 2017

Postby Takanohana_Nowitzki » Tue Jul 18, 2017 5:06 pm

mugi19 wrote:
kayo wrote:Аан, Отгонбаатар бас начингийн төлөө үзэж байсын муу. Ер нь жудочид үндсээр үзэх нь дэмий юм байгаан.

Энэ жилийн гол найруулга Отгоо байсан л даа.
Батмөнх 4-ийн нугараанд Хангайтай нугараад, шууд давна гэх хэцүү болчихсон, дээр нь Хангай Батмөнхөд юм өгөхгүй, ацан шалаатай байж байхад нь увсынхан гоё санал тавиад, Батмөнх ч зөвшөөрөөд наадам өөрчилсөн дөө.

Хаха, тийм аймаар юм болоогүй байх өө, Хангай хэнтэй таарах нь 3-ын давааны бараг хамгийн сүүлийн Лха-Пүрэвсүрэн 2-ын барилдаанаар шийдэгдсэн шд. Балжаа аварга өөрөө тэр том найруулгын 1 баатар байж 4 дээр зүв зүгээр унах юмыг юу гэж зөвшөөрөх вэ дээ, Болдоо чинь нээх Увсдаад байдаггүйм биш үү? Дархан билүү Сэлэнгэ хавьцаа их дуудуулдаг шд. Болдоо зүгээр л азаа хийсэн байх өө. Дээгүүр тэр найруулгаа дутуу хийж байгаа байхгүй юу. Болдоог Дагвыг аваад хая гэх байхгүй юу. Эрэмбэ дундуур шургаж мэдэх нөхрийг зүгээр үлдээж байдаг. Өөр ч дундуур нь шургах а/з байсан шд.
Би наадмын өмнө Шинэбаатарыг Өсөхөө 3 дээр зална гэж тааж байсан чинь найруулганд өртөөд Балжаад нухуулдаг байна шүү хөөрхий. Тэгээд дүү нь начин ч үгүй л золигт гарлаа даа. 60 хүрч байгаа хүнд өмнөх жилийн начин 125 хүнээс амлагдаад унасан гэхээр хожим онигоотой л харагдах байх даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16778
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Наадам 2017

Postby Өсөхбаяр » Tue Jul 18, 2017 5:12 pm

тэгээд найрааны нөхдүүд найраагаараа л үлдэнэ л дээ. Шинэбаатар мэт нь хүний нүүр харж чадахааргүй л бмаар юм.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 9048
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Наадам 2017

Postby mugi19 » Tue Jul 18, 2017 9:29 pm

Цоомоо wrote:
mugi19 wrote:
kayo wrote:Аан, Отгонбаатар бас начингийн төлөө үзэж байсын муу. Ер нь жудочид үндсээр үзэх нь дэмий юм байгаан.

Энэ жилийн гол найруулга Отгоо байсан л даа.
Батмөнх 4-ийн нугараанд Хангайтай нугараад, шууд давна гэх хэцүү болчихсон, дээр нь Хангай Батмөнхөд юм өгөхгүй, ацан шалаатай байж байхад нь увсынхан гоё санал тавиад, Батмөнх ч зөвшөөрөөд наадам өөрчилсөн дөө.

Tgd Boldbaatar 4 dr yagaad ogchdiin boloo

Болдбаатар яаж ч барилдаад аваргыг давахгүй л дээ.
Нөгөө талаар гол үүргээ гүйцэтгэсэн :ногоон:
Вамос Аргентина..,
User avatar
mugi19
Culé
Culé
 
Posts: 2525
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Наадам 2017

Postby mugi19 » Tue Jul 18, 2017 9:32 pm

Бөхчүүд дунд суугаад үзэхээр Муухай Монгол бөх шүүдээ.
Вамос Аргентина..,
User avatar
mugi19
Culé
Culé
 
Posts: 2525
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Наадам 2017

Postby Цоомоо » Tue Jul 18, 2017 11:19 pm

mugi19 wrote:
Цоомоо wrote:
mugi19 wrote:
kayo wrote:Аан, Отгонбаатар бас начингийн төлөө үзэж байсын муу. Ер нь жудочид үндсээр үзэх нь дэмий юм байгаан.

Энэ жилийн гол найруулга Отгоо байсан л даа.
Батмөнх 4-ийн нугараанд Хангайтай нугараад, шууд давна гэх хэцүү болчихсон, дээр нь Хангай Батмөнхөд юм өгөхгүй, ацан шалаатай байж байхад нь увсынхан гоё санал тавиад, Батмөнх ч зөвшөөрөөд наадам өөрчилсөн дөө.

Tgd Boldbaatar 4 dr yagaad ogchdiin boloo

Болдбаатар яаж ч барилдаад аваргыг давахгүй л дээ.
Нөгөө талаар гол үүргээ гүйцэтгэсэн :ногоон:

2011 ond Usuhuu avarga Selenged uzej uzej baraagui, tgd eleg busee tailaad ogtsiishd.
Ene jil bol Boldbaatar davah l bsn bh.
Za ghde Uvsiin boh ch Usuhuu avargad ugnu ch gj hetsu bh l da.
Enenees bolood Tuvshinbayar zaan bolchihdog nere
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 15989
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests