Наадам 2017

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Түрүү бөх хэн бэ?

Poll ended at Thu Jul 13, 2017 8:21 pm

3 залуу аваргын 1 нь даян аварга болно
11
35%
4 залуу арслангаас аварга төрнө
6
19%
Гончигдамба
2
6%
Батмөнх
0
No votes
Пүрэвсайхан
0
No votes
Содномдорж
8
26%
Бат-Орших
0
No votes
Баасанхүү
0
No votes
Жаргалбаяр
0
No votes
Өөр улсын цолтой бөх
1
3%
Хангай
3
10%
Өөр аймгийн цолтой бөх
0
No votes
 
Total votes : 31

Re: Наадам 2017

Postby Max » Thu Jul 06, 2017 7:09 pm

Төр хурахад Эрхэмээ аваргын галтай хамт Гончиг гарьд галаа аваад хамт гарж, бас Ообоо арслан очсон бгаа. Ноднин Санжаа бас тийшээ очиж цуг бэлтгэл хийж байгаад дээр даваанд Эрхэм аваргыг давсан. За энэ жил яахнав харья даа. Нөхдүүд бас л холын юм бодож бэлтгэлдээ гарцгаадаг бололтой.
Max
 
Posts: 106
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

Re: Наадам 2017

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 07, 2017 4:41 pm

Энэ жил 2 аварга Обог аварга болгох план байгаа гээд л байх юм. Санжааг ганц 2 жилдээ дээшээ зүтгэх болов уу гэж бодсон чинь ноднин авсан нь үнэн бол энэ жил өгч л таарах нь дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Наадам 2017

Postby mugi19 » Fri Jul 07, 2017 5:51 pm

Takanohana_Nowitzki wrote:
Өсөхбаяр wrote:Бүрэнтөгс ноднин 4т үлдээд Ганхуягаас эрэмб дээр болчлуу

Тэхх, 1 түрүү, 1 үзүүртэй байсан, 7 даваад барилдаж байгаа бүх арслангуудын дээр гарсан. Хар арслан чинь түрүү, үзүүр дээр баахан 5 давсан байдаг байхаа, бараг 6 давж үзээгүй байх шүү ккк. Тэгж бодвол Батсуурь ч дээр нь байж мэдэх нь ээ.

Бүрэнтөгс 9, 8, 7-той,
Батсуурь 9, 8, 6, 5-тай.
Ганхуяг 9, 8, 5 удаа 5-тай.
Ганбат 9, 3 удаа 7, 3 удаа 6, 4 удаа 5-тай.
Мөнхбаатар 9, 2 удаа 7, 4 удаа 6, 2удаа 5-тай.
Оюунболд 9, 7, 6-тай.
Азжаргал 9, 4 удаа 5-тай.
Пүрэвдагва 9, 2 удаа 5-тай.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Наадам 2017

Postby mugi19 » Fri Jul 07, 2017 5:56 pm

Пүрэвдагва гарч ирвэл Обо д биш Дагвад өгөх байх Санжаа.
Бүрэнтөгс аавынх нь бие гээд бэлтгэл тааруухан л үзэх гээд байх шиг байна.
Энэ жил түрүүлж магадгүй хамгийн боломжит хувилбар Суурь, Обо 2 л юм шиг байхын. Энэ 2 7-д тунаж магадгүй, давсан нь түрүүлэх л байхдаа...
Яг наадам болоод энэ хэдэн том цолтнууд гараад ирэхээр Сайхан, Содном, Хангай эд нар түрүүлэх хэмжээний биш юм шиг санагдаад явчидгийн.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Наадам 2017

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 07, 2017 8:12 pm

mugi19 wrote:
Takanohana_Nowitzki wrote:
Өсөхбаяр wrote:Бүрэнтөгс ноднин 4т үлдээд Ганхуягаас эрэмб дээр болчлуу

Тэхх, 1 түрүү, 1 үзүүртэй байсан, 7 даваад барилдаж байгаа бүх арслангуудын дээр гарсан. Хар арслан чинь түрүү, үзүүр дээр баахан 5 давсан байдаг байхаа, бараг 6 давж үзээгүй байх шүү ккк. Тэгж бодвол Батсуурь ч дээр нь байж мэдэх нь ээ.

Бүрэнтөгс 9, 8, 7-той,
Батсуурь 9, 8, 6, 5-тай.
Ганхуяг 9, 8, 5 удаа 5-тай.
Ганбат 9, 3 удаа 7, 3 удаа 6, 4 удаа 5-тай.
Мөнхбаатар 9, 2 удаа 7, 4 удаа 6, 2удаа 5-тай.
Оюунболд 9, 7, 6-тай.
Азжаргал 9, 4 удаа 5-тай.
Пүрэвдагва 9, 2 удаа 5-тай.

Сая юм ухаж харлаа.
Мөнхбаатар 3 удаа 7 давсан гээд Ганбатын урд орсон юм байна шүү, 6 давсан нь 1-ээр илүү болоод. Жагаад унадаг жил 6 даваад дээр нь гарсан гэж санаад байсан зөв бололтой. Бүрэнээ, Суурь 2 аваргуудын араас гэхээр бас эрэмбэ хөөрхөн баавар байгаам шүү, 1024-ийн буянаар 7, 8 даваад авсан нь их хэрэг болж л байгаам.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Наадам 2017

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 07, 2017 10:55 pm

Энэ дөмөгхөн а/н, а/х-ууд ахиухан барилдчихаасай, оноолт хальт хийж үзсэн чинь идэвхитэй барилддаг 100 орчим а/а-аас доош цолтой нөхдүүд 1 давчихад 2-ын давааны оноолт дээр нөгөө дэрчгэр шар гэхэд Азжаргалтай таарч байшд, өөр хэн нь ч байсан, Азаа, Ганбат, Доржсамбууг бол хусна даа. Ялангуяа а/н-уудад энэ хэдтэй таарах шаанс өндөр байна.
Энэ жил өндөр аварга маань өөрөө л 4-ийн даваагаа гэтлэх тухай бодохгүй бол 3 дээр ч амлах ам хэцүү л харагдаж байна. Мөнгөнцоож нтр нь гарч ирдэг юм бол аваад, Рагчаагаар 4-ийн хүнээ бэлдүүлдийм үү яадгийм, тэгэхгүй бол доошоо найдвал бэлтгэлд явах а/н, а/х нь олдохгүй, бэлдэж өгөх улсын цолтой бөх ч амлуулаад алга болох янзтайдаг аа, ккк.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Наадам 2017

Postby 6ilguun » Sat Jul 08, 2017 12:45 am

Элбэгдорж 9 дэх удаагаа наадмын нээлтэнд үг хэлэх нь дээ...
#KTBFFH #CFC
User avatar
6ilguun
 
Posts: 308
Joined: Thu Apr 06, 2017 2:48 pm
Location: Stamford Bridge

Re: Наадам 2017

Postby white » Sat Jul 08, 2017 9:15 am

Аваргуудын нэрэмжит цэнгэлдэхэд болсон барилдааны үеэр Хангайг ойроос харсан арай ийм болоогүй л байсан. Жаргалбаяр юм дуулгах байх жаахан мөр цээж муутай санагдсан арамаа ашиглаад сайхан үзэх байх, ер нь ирээдэй бол байгаа.
1.Миний таамаг бол Санжаа түрүүлэх хамгийн магадлалтай. Өнгөрсөн жилийн наадмаар ер нь их хийгүй барилдсан бас тархиа ашиглаж сурч байгаа байх. Удаан барьж шуудагдахгүй л үзэх хэрэгтэй.
2.Үзүүр дээр хэт доор даваанд унахгүй бол Бүрэнтөгс ирэх байх. Заримдаа бүүр нэг сумын заан аймгийн начинд уначихаад байдаг даа, харин дээр даваанд бол тэгж амархан унахгүй байх.
3.Пүрэвдагва сүүлийн барилдаануудад сул байсан наадмын бэлтгэл хэр байгаа юм 4-т үлдэх байх.
4.Эрхэмбаяр аварга бас 4-т үлдэх байх. Хөл л жаахан муу болохоос бас болоогүй байна лээ. Одоо ёстой өөрийн амбиц л мэдэж...
5.Обо бол худлаа байхаа гутлаа өмсөж чадахгүй байгаа хүн. За яахав цээжний бяраараа барилдлаа барилдлаа гэхэд хол явахгүй л санагдаж байна. 8-д бол үлдэх байх.
6.Гончиг хэр бэлтгэлтэй байгаа юм сүүлийн үед барилдаан болсон биш таамаглаж хэлэхэд хэцүү хурдан цуцаатай хүн хурдан барилдсан дээр.
7.Со-г уг бас цолоо ахиулаасай гэж бодох юм.
8.Пүрэвсайхан за 6-гийн даваанд хэнтэй таарах нуу гэдгээс мань эрийн цаашдын барилдаан хамаарах байх. 8-д үлдэх хүн.
9.Батсуурь бол 8-д үлдэх байх бас зэвүүн с** шүү тэр байгаа байдал, барилдаж байгаа нтр...
10.Харцагуудаас дээшээ гарч үзэх хүн бол Со-гоос гадна Жаргалбаяр байна.
За ингээд 10 хүнийг 8-д үлдэнэ гээд таачихъя 2 нь хасагдах биз ккк
Начин болох магадлалтай бөхчүүдийн хувьд
1. Хөөрхий нөгөө муу Мөнгөнбаатар
2. Хангай болчих байх. 5 давчих бол 6-ч давж мэднэ цаашаа ханах байх.
3. Увсын Гантулга
4. Говь-Алтайн Хишигбаатар энэ жил цэргийн наадамд түрүүлсэн. Бие бол ярзаг биетэй гар байна лээ.
5. Архангай Бадарч гэх мэт
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Наадам 2017

Postby Takanohana_Nowitzki » Sat Jul 08, 2017 11:52 am

За сайхан хийсвэрлээд оноолт хийж үзлээ. Тэрхүү хийсвэрлэлээр 4-ийн давааны оноолт иймэрхүү л гарч байна:

1. дар/ав Г.Өсөхбаяр---ц/н Б.Зоригтбаатар
2. у/ав Г.Эрхэмбаяр---а/а Э.Ууганбаяр
3. у/ав Ч.Санжаадамба---а/а Т.Ядамсүрэн
4. у/ав С.Мөнхбат---а/а Ш.Пүрэвгарди
5. у/ар П.Бүрэнтөгс---а/а Т.Бэгзсүрэн
6. у/ар Н.Батсуурь---а/а А.Давааням
7. у/ар Д.Ганхуяг---а/а О.Хангай
8. у/ар Х.Мөнхбаатар---а/а Б.Серик
9. у/ар Э.Оюунболд---а/а Б.Суманчулуун
10. у/ар Р.Пүрэвдагва---а/а М.Бадарч
11. у/г Н.Ганбаатар---а/а О.Гантулга
12. у/г Б.Гончигдамба---а/а Ө.Сүхбат
13. у/г Ш.Жаргалсайхан---а/а Н.Золбоо
14. у/г Ж.Бат-Эрдэнэ---а/а Б.Эрдэнэхүү
15. у/з М.Өсөхбаяр---а/а Ш.Мөнгөнбаатар
16. у/з Б.Батмөнх---а/а Б.Хишигбаатар
17. у/з Б.Пүрэвсайхан---у/н Б.Чимэдвандан
18. у/з Т.Санчир---у/н Ч.Хөхчирэнгэр
19. у/з Б.Соронзонболд---у/н Д.Анар
20. у/х Ц.Содномдорж---у/н Б.Ганхуяг
21. у/х Ө.Бат-Орших---у/н Э.Даш
22. у/х Т.Өсөх-Ирээдүй---у/н Ч.Ганзориг
23. у/х А.Цацавшир---у/н Л.Лха-Очир
24. у/х Н.Батзаяа---у/н Б.Сугаржаргал
25. у/х Т.Баасанхүү---у/н Ж.Чулуунбат
26. у/х Ө.Даваабаатар---у/н Ч.Цогбаяр
27. у/х Н.Түвшинбаяр---у/н Б.Амарзаяа
28. у/х Б.Одгэрэл---у/н А.Батмөнх
29. у/х Н.Жаргалбаяр---у/н Б.Сангисүрэн
30. у/х Б.Бат-Өлзий---у/н Ч.Баянмөнх
31. у/х Х.Гантулга---у/н Л.Цэрэнтогтох
32. у/х Д.Бат-Эрдэнэ---у/н Э.Энхбат

Мэдээж 1, 2-ын даваанд санаанд оромгүй юм явна, 3-ын давааны амалгаа, найраа миний төсөөлснөөр болно ч гэж юу байхав, энэ цолтнуудаас зарим нь 3 давахгүй ч байж мэднэ, миний унагасан алдар ээжүүд ороод ирж ч мэднэ, аймгийн цолтнууд бол бүүр өөр хүмүүс тууж явахыг үгүйсгэхгүй.

Энийг цааш нь ургуулаваас за 5-ын даваа ч яахав, найрах нь найраад тачигнах нь тачигнаад болчихож байгаа юм, 6 дээр л Пүрэвдагва жишээ нь Гончиг, Батмөнх, Сайхан, Содном, тэгээд Жаргалбаяр ч юм уу Хангай гэсэн 5 бөхөөс авч таарах гэж байна, тэгээл арых нь үлдсэн хэдээс нь аваад Сайхан, Со 2 тунах нь бол 2-уулаа байж байдаг л юм бол баараггүй болоод явчихлаа шүү.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Наадам 2017

Postby jal » Sat Jul 08, 2017 12:55 pm

Ер нь томчуудад 4-ийн нугалаа чанга таарна даа..
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Наадам 2017

Postby mugi19 » Sat Jul 08, 2017 11:31 pm

Мөнхбаатарын нэг 7 нь сэргээш гээд хүчингүй болоод Санчир заан болсон биздээ.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Наадам 2017

Postby mugi19 » Sat Jul 08, 2017 11:34 pm

Энэ жил Гончиг түрүүлэх болсон ч юм шиг.
Олон арслангуудыг авахгүй аваргууд авсаар байгаад үзүүрт гараад ирэх байх шүү.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Наадам 2017

Postby Chin-T-Mac » Sun Jul 09, 2017 12:18 pm

mark
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8323
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Наадам 2017

Postby goalman » Sun Jul 09, 2017 5:27 pm

За наадам болох гээд сэтгэл догдлоод байна шүү. Найраатай ч гэсэн бөхөө үзэх шиг жаргал Монгол эр хүнд хаа байхав. Харь нутагт байхаар бүр их хүлээдэг юм байна кк. Ямар нэгэн ой нтр байхгүй тул чанга болно ийм олон залуу аварга арслан заануудтай үед.
1. Улсын цол: Яг улсын цол авахаар гэвэл арслан гэвэл Мөнгөө, Золбоо, Хангай л байна дөө. Сүхбат, Эрдэнэхүү, Серик, Бадарч, Хишигбаатар, Гантулга, Ууганбаяр нарын арслангууд аз эз, татаа түлхээ нь тааруул болж магад кк. Тэр Архангайн Зоригтбаатар тэгж дээшээ гарч ирэхгүй ээ. Арай болоогүй. Арсланг алгасаж цолонд хүрч магадгүй хүн гэвэл Түмэндэмбэрэл л байна даа. Хэцүү ч гэсэн аз нь таарвал магадгүй. Лав л ид барилдаж байгаа томчууд бүгд халгаад авахгүй байх.
2. Цолоо ахиулах магадлалтай бөхчүүд:
Начин: Задаа Даш л байх шив дээ. Өөр ч хүн бодогдохгүй л байна. Ер нь улам л сайжраад байгаа. Өнгөрсөн намар өргөөнд байсан шигээ байвал хэр баргийн хүнд дийлдэхгүй шүү. Заан болж шуугиулж мэднэ. Гэхдээ маш хэцүү л дээ.
Харцага: За Со минь дээ кк. Пүрэвсайхантайгаа л нахина даа бараг. Өргөөнд илүүрхчихээд байдаг хэрнээ наадмаар л уначихаад байгаа юм даа. 2 ч удаа уначихсан. Зааны давааг гаталчуул чигээрээ байх магадлал тун өндөр шүү. Үеийнхэн сайчуул бүгд аварга арслан болчихлоо доо бараг. Наадмын зүлэг ногоон дэвжээ ивээгээсэй энэ хүнийг. За араас нь Жаргалбаяр, Баасанхүү, Бат-Өлзий нар байна даа. Жаргалбаяр л магадгүй санагдаад байгаан. Хавар сайн байсан хүн наадмаар юм дуулгадаг шүү. Гоё байгаа даа.Нөгөө 2 арай амжихгүй байх.
Заан: Заануудаас шуудхан хэлэхэд Пүрэвсайхан л түрүү үзүүрт хүрч цолоо ахиулж магадгүй. Наадмын дээгүүр даваанд шуудагнаас сайн хүн л даваад байна даа Монгол бөхийн дүрмийн өөрчлөлтөөс болж. Тиймээс Батмөнх заан маань түрүүлэх хэмжээнд байж чадахгүй л болов уу.
Гарьд: Гончигоо маань л байна ш дээ кк. Түрүүлчихэд нээх гайхахгүй бас буруудахгүй хүн шүү дээ. Гэхдээ л энэ улиралд жаахан сул байсан шүү өмнөх үеээсээ. Жаахан хэцүү л санагдаж байна. Гэхдээ тэр өдрийн тэнгэр мэдэж кк. Аан нээрээ Ганбаа гарьдыг дурдчихая кк. Түрүүлэхгүй л дээ. Гэхдээ хангалттай шөвгөрнө.
Арслан: За 4 залуу арслангийн маань хэн нь түрүүлээд аварга болж мэднэ дээ. Миний хувьд магадлалаараа Пүрэвдагва, Бүрэнтөгс, Батсуурь, Оюунболд гэж бодож байна. Обо нээрээ жингээ хасаад барилдаан дээрээ анхаарахгүй бол олны хүлээлтийг хөсөрдүүлж магадгүй шүү. Дагва, Суурь нарын барилдаанч арслангуудтай ярих юм алга. Аз од нь гийгээд амаа зөв аваад явбал яалт ч үгүй түрүүлэх хэмжээний хүмүүс. Бүрэнтөгс арслангийн хувьд уул нь хамгийн магадлалтай хүндээ түрүүлэх. Хавар нэг л сулбагар байлаа. Гэхдээ наадам бол өөр л дөө. Доогуур шийдсэн залуучуудад л нисчихгүй бол дээшээ улам л чангардаг хүндээ.
Аварга: Өсөхөө, Сүхбат аваргууд л шинэ зуун гарснаас хойш наадамд түрүүлсэн амжилтаа бататгасан. Дараагийн хүн нь Санжаадамба байж болох л юм. Өдийд 1 байтугай л түрүүлэх байсан хүн шүү дээ. Мөнхбат, Эрхэмбаяр аваргуудын хувьд үнэндээ дахин түрүүлэх боломж харагдахгүй байна миний бодлоор.
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: Наадам 2017

Postby Takanohana_Nowitzki » Sun Jul 09, 2017 6:33 pm

mugi19 wrote:Мөнхбаатарын нэг 7 нь сэргээш гээд хүчингүй болоод Санчир заан болсон биздээ.

Нээрээ уг нь тийм шд, гэхдээ ноднин лав Ганбатын урд л оноолтонд ч, ам авахад ч байгаад байсан.
goalman wrote: Тэр Архангайн Зоригтбаатар тэгж дээшээ гарч ирэхгүй ээ. Арай болоогүй.

Мань хүн цолонд биш л дээ, Өндөр аваргын 4 давах найруулганд л оролцоно шүү дээ, яаж ийгээд 2 давах л асуудал байгаа, 1 дээр адилхан а/н-тайгаа таарах байх, 2 дээр харимал 1 нөхөртэй таараад хусчих байх, 3 дээр тэгээд Рагчаа, Мөнгөнцоож гээд л аваад аваргаруу явуулна шүү дээ. Ааль Цэрэнтогтох аваргын үеэс эхлээд Балжааг дамжаад Өсөхөөд уламжлагдаад мөн ч олон жил болж байгаа супер найруулга шүү дээ. Уржнан Дүүрэнбаяр, ноднин О.Мөнх-Эрдэнэ, энэ жил энэ 3-ын хэн нь ч байж болох байх, а/н Болдгэрэл, а/х Ганбат, а/х Биндэръя гээд өөр хувилбар ч байгаа байх.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Наадам 2017

Postby Цоомоо » Sun Jul 09, 2017 9:51 pm

Duurenbayariin daraa chin Uvsiinhan Elbegbayariig avaachj bsishd.
2015 ond bha.
Gantogtoh barildaj 3 dr avch yavulad.
Huuhed shig haysan daa.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Наадам 2017

Postby white » Mon Jul 10, 2017 10:50 am

Булганы Бат Эрдэнэ арслан бяртай даанч барилдаан муутай санагдсан. Энэ дэмжүүлэхгүй бол худлаа байхаа ирээдүйн Сүмбээ болох гээд байна. Харин Ууганбаярт бол шаанс байгаа
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Наадам 2017

Postby Max » Mon Jul 10, 2017 3:26 pm

Цоомоо wrote:Duurenbayariin daraa chin Uvsiinhan Elbegbayariig avaachj bsishd.
2015 ond bha.
Gantogtoh barildaj 3 dr avch yavulad.
Huuhed shig haysan daa.


Энэ увсын Элбэгбаяр гэж сайхан материал тэгээд ингээл сураггүй болчиж байгаа юм уу.
Max
 
Posts: 106
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

Re: Наадам 2017

Postby Өсөхбаяр » Mon Jul 10, 2017 3:32 pm

эхнээсээ найраагаар орсон бол хэцүү2. тэгээд ч ер нь томцуул нь сул гаруудаа найраанд ашиглана шт
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10194
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Наадам 2017

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 10, 2017 4:07 pm

Цоомоо wrote:Duurenbayariin daraa chin Uvsiinhan Elbegbayariig avaachj bsishd.
2015 ond bha.
Gantogtoh barildaj 3 dr avch yavulad.
Huuhed shig haysan daa.

Нээрээ тэгсэн.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Наадам 2017

Postby Max » Mon Jul 10, 2017 4:11 pm

За тавын даваанд энэ 16 босно гээд таачия...
1.Өсөхбаяр да.ав
2. Эрхэмбаяр у.ав
3. Санжаадамба у.ав
4. Мөнхбат. У.ав
5. Бүрэнтөгс у.арс
6. Батсуурь. У.арс
7. Оюунболд у.арс
8. Пүрэвдагва у.арс
9. Ганбаатар у.г
10. Гончигдамба у.г
11. Пүрэвсайхан у.з
12. Содномдорж у.х
13. Бат-Орших у.х
14. Баасанхүү у.х
15. Жаргалбаяр у.х
16. Бат-Өлзий у.х

Зарим нэг бөхчүүдийг аманд очино гэж тооцоод ингэж гарах болов уу гэж таачлаа хэхэ.
Соронзонболд, Батмөнх заан, Гантулга харцага, Энхбат, Чулуунбат, Цэрэнтогтох, Анар нарын начингууд аманд очих болов уу гэж тооцчихлоо. :mongol:
А.а Хангай татаасгүй гэвэл тунаанд.
Max
 
Posts: 106
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

Re: Наадам 2017

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 10, 2017 4:15 pm

Батмөнхийг Баасанхүү, Бат-Өлзий, Оршихын урдуур амлана гэж байхгүй байхаа. Хангайг 3-5 бөхөөс Бат-Өлзий л амлаж таарахаар санагдсан. Мөнхбат, Ганбаа 2-ыг би 4 дээр нисгэчих гээд байгаа ккк. Суурь ч магадгүй. Архангайгаас 4 давах амьтан байхгүй бол өндөр аварга Алдарын хүүхэд авах байх даа, тэр нь Мөнгөнбаатар байгаасай даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Наадам 2017

Postby spain man » Mon Jul 10, 2017 5:04 pm

Шүдлэн насанд 251 үрээ бүртгүүлснээс 192 нь хасагдсан гэнэ ээ... элгийн юм болж байна аа... Сумын наадмаас цөөн шүдлэн уралдаж байгаа юм байна ккк
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13572
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Наадам 2017

Postby Max » Mon Jul 10, 2017 10:27 pm

Ардын хувьсгалын 96 жил Үндэсний их баяр наадамд Дархан аварга1 улсын аварга 4 улсын арслан 8 улсын гарьд 6 улсын заан 9 харцага 23 начин 44 нийт цолтой 95 Аймаг цэргийн арслан 99 аймаг цэргийн заан 19 аймаг цэргийн харцага 23 начин 46 170 бөх үлдсэн нь сумын цолтон залуу бөхчүүд мөн өнөө жил цэрэг олон орж нийт 512 бөх бүртгүүлээд байна аа. Бүртгэлээс хархад 60 гаруй аймгийн арслангууд хоёрын даваанд нугарч барилдах юм байна даа Сонирхолтой болох нь ээ та бүхэн минь сайхан наадаарай. #гэнээ via Гантөр
Max
 
Posts: 106
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

Re: Наадам 2017

Postby Dondogoo » Tue Jul 11, 2017 10:31 am

za saihan naadatsgaaj baina uu
Last edited by Dondogoo on Tue Jul 11, 2017 4:06 pm, edited 1 time in total.
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest