Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Toba's » Fri Mar 22, 2019 9:26 am

Баагий аварга ийм олон унаж байсан нь үнэн юмуу хаха. Баянмөнх аварга бас л их хор хутгаж түрүү хулгайлсан гэж ярьцгаадаг. Тэгэхээр нэг хүн монгол бөхөөр шударга барилдаад наадамд 10 түрүүлэх байгалийн бололцоогүй л харагдаж байна.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Цоомоо » Fri Mar 22, 2019 12:03 pm

Ийм хогийн юманд шууд итгэж болохгүй л дээ.
Тэр 93 онд бол яахав яалтчгүй уначихсан, халтраад.
87 онд мэдэхгүй, гэхдээ угаасаа ч түрүүлээгүй биз дээ.

Харин тэр Мөнх-Эрдэнэ арслан, Цэрэнпунцаг гарьд нарыг дарамталж давсан гээд байгаамуу?
Бүүр нэг юу бичих вэ гэж байгаад л арай гэж бичсэн бололтой, ийм балай юм бичиж байгаа хүн өөдтэй хүн байх болов уу ер нь мэдэхгүй.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Toba's » Fri Mar 22, 2019 3:14 pm

Угаасаа шал хөгийн юм албан бланк дээр хов цувуулж бичээд сууж байдаг гэхээр өчүүхэн л байна даа.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Takanohana_Nowitzki » Fri Mar 22, 2019 9:07 pm

Аваргууд дан ганц бяр, чадал, чадвараар олон түрүүлж өндөр амжилт гаргаагүй нь үнэн л дээ. Эхлээд том цолонд хүрэхэд яалт ч байхгүй тэр бяр, чадал, ур ухаан, чадвар, чансаа хэрэгтэй. Том цолонд хүрснээр харин ам авах эрх нээгдэж зөөлчилж өндөр даваа хүртэл гар амар давна. Гол өрсөлдөгчид нь бага цолтой бол тэгээд доогуур алалцаж ядарч гарч ирэх тул өрсөлдөөн хүч тэнцвэргүй л болно. Дараагийн 1 юм бол нэр, сүрээр айлган далайлгах явдал юм уу даа. Ихэнх нь ч айлгаагүй байхад айгаад унаад өгдөг байсан шиг байгаа юм, 6 заан гарч ирэх хүртэл.
Ж.Бор харцагын нэвтрүүлэг гарч байсан, 6 даваад гараад ирсэн Мөөеө аваад, Хадааг түрүүлгэх гэж байна, дараагийн даваанд тунаанаас гаргана, чи уна гээд л нүүр нүдгүй загначих юм билээ, энэ аваргууд чинь гэж байсан. Цэрэн аварга бас ирж уулзсан гэж байгаа.
Баянаа аварга бол айлгах нь бага, аргалах нь их байсан шиг байгаа юм, О.Бахыт харцагын тухай миний муу казах шавь, ухаантай даа, кэвт кэвт гэдэг онигоо байдаг шд.
Ба аваргын залуу үеийн 1 бичлэг фэйст байна лээ, Ванчигцэрэн гэж тухайн үед өөрөөсөө нилээн ахмад начинг 4 даваад гараад ирэхэд нь авсан юм уу даа. Одоо үед Батсуурь юм уу Санжаа нарын нэг нь Уламбаярыг азаа хийгээд гараад ирэхэд авчихвал бөөн юм болно доо. Хөгшин хүн авлаа нтр гээд.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby meesh » Mon May 20, 2019 4:46 pm

Бат-Орших барилдаад бөөн л хэл ам групуудээр байна даа.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby shinee8 » Mon May 20, 2019 4:48 pm

meesh wrote:Бат-Орших барилдаад бөөн л хэл ам групуудээр байна даа.

Тэхх. Үнэхээр утгагүй юм болсон. Бас Ховдод байлуудаа Пүрэвсайхан барилдсан байна лээ.
User avatar
shinee8
 
Posts: 283
Joined: Tue Jul 10, 2018 11:48 am

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby shinee8 » Mon May 20, 2019 5:39 pm

МҮБХ-нээс ийм мэдэгдэл гаргаж
Image
User avatar
shinee8
 
Posts: 283
Joined: Tue Jul 10, 2018 11:48 am

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby meesh » Wed Jun 19, 2019 3:23 pm

Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby shinee8 » Wed Jun 19, 2019 5:25 pm

meesh wrote:http://news.gogo.mn/r/241490

Зөрүүлээд ийм юм гаргасан байна лээ.
Image
User avatar
shinee8
 
Posts: 283
Joined: Tue Jul 10, 2018 11:48 am

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Tommy » Thu Jun 20, 2019 9:36 pm

Монголын үндэсний бөхийн дүрмээр допинг хэрэглэсэн бөхчүүдийн даваа хүчингүй болж, тэдэнд өвдөг шороодсон бөхчүүдийг давсанд тооцдог. Тэгэхээр Монгол Улсын Гарьд Н.Ганбаатараас допинг илэрсэн учир аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү улсын начин цолны болзол хангаж байна гэсэн үг. Мөн А.Цацавшир начины давааг хүчингүй болгож Ч.Хөхчирэнгэр улсын өсөх идэр начины болзолыг хангаад байгаа аж.
гэнүү http://zarig.mn/e49
Залуу нас амьдрал хамгийн амттай
User avatar
Tommy
The Kop
The Kop
 
Posts: 717
Joined: Sun Jan 29, 2012 2:35 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby horidol » Fri Jun 21, 2019 3:28 pm

Болж муусайн допингчид
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Jersey » Mon Jun 24, 2019 10:50 am

Tommy wrote:Монголын үндэсний бөхийн дүрмээр допинг хэрэглэсэн бөхчүүдийн даваа хүчингүй болж, тэдэнд өвдөг шороодсон бөхчүүдийг давсанд тооцдог. Тэгэхээр Монгол Улсын Гарьд Н.Ганбаатараас допинг илэрсэн учир аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү улсын начин цолны болзол хангаж байна гэсэн үг. Мөн А.Цацавшир начины давааг хүчингүй болгож Ч.Хөхчирэнгэр улсын өсөх идэр начины болзолыг хангаад байгаа аж.
гэнүү http://zarig.mn/e49


Хүүхдийнх нь допинг хэрэглэсэн нь хэрвээ сандал суудлын маргаан гараагүй бол дарагдаад өнгөрөх байж дээ..
User avatar
Jersey
 
Posts: 1037
Joined: Sun Oct 18, 2009 2:23 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby white » Mon Jun 24, 2019 5:38 pm

Энэ допингийн асуудал, холбооны асуудал жигдрэх юмандаа орохгүй бололтой с** юм аа. Санжаа аваргын зөв ш ээ юун хугацаанаас өмнө нь сэргээх нтр вэ.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby shinee8 » Mon Jun 24, 2019 5:43 pm

white wrote:Энэ допингийн асуудал, холбооны асуудал жигдрэх юмандаа орохгүй бололтой с** юм аа. Санжаа аваргын зөв ш ээ юун хугацаанаас өмнө нь сэргээх нтр вэ.

Харин тэхх. Наадмаар бас бөөн хэрүүл, хачин юм болох бололтой дог.
User avatar
shinee8
 
Posts: 283
Joined: Tue Jul 10, 2018 11:48 am

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Цоомоо » Tue Jun 25, 2019 2:21 pm

Гацууртын Чинбатыг хэсэг бүлэг бөхчүүд тэргүүнээр сонгоод, улсын бүртгэлд бүртгүүлэх гэж 2017 оноос хойш оролдсон байгаан.
Тухайн үед бүртгэлийн газрын дарга Содхүү байсан, хүлээж авдаггүй.
Гэрчилгээ дүрмээ авч ирээд түүндээ өөрчлөлт оруулах байдлаар наад бүртгэлээ хийлгэ гээд.
Гэрчилгээ дүрэм нь Бөхийн өргөөнд байгаа холбоонд нь байгаад байдаг.
Тэд нар нь үйл ажиллагаа явуулаад байдаг.

Тэгээд Нямдорж гуай ажлаа өгөх гээд, 2018 онд Их Эе зарлаад тэр Их Эеэр Бат-Эрдэнэ аварга тэргүүн болсон.
Бат-Эрдэнэ аварга өөрөө ийшээ орохгүй гээд нэлээн цааргалсан ч бөхийн хүрээлэл дотроос яах аргагүй өөр хүн байхгүй гээд бөхчүүд нь шахаад болсон байдаг.
За тэгж байтал засаг солигдоод УБЕГ-ын дарга солигдсон байгаан.
Даргыг бодвол харьяалах яамны сайд нь томилоо биз.
За тэгээд шинэ даргатай болонгуут Чинбат МҮБХ-ны тэргүүнээр бүртгэгдсэн, гэрчилгээ шинээр авсан.
Энийг нь тв, сайтаас хараад Бөхийн өргөөнд үйл ажиллагаа явуулж байгаа нөхдүүд энэ бүртгэл хууль бус гээд маргаан одоо захиргааны шүүх дээр явж байгаа.

Тэгээд 6 сард допингийн асуудалд холбогдсон бөхчүүд шүүхэд эрх хассан нь буруу гээд нэхэмжлэл гаргасан.
Чинбат яруу найрагч Хүрэлбаатарт бүрэн эрх олгосон итгэмжлэл хийж өгөөд нөгөөх нь тэд нарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөд, эвлэрээд хэрэг хаагдсан байдаг. Бат-Эрдэнэ аваргын талаас ингэж болохгүй гээд энэ хэрэгт оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл Чинбат, Хүрэлбаатар гуай нар допингийн асуудалтай бөхчүүдийн барилдах эрхийг шүүхэд очоод сэргээсэн гэсэн үг.

Ингээд наадмын өмнө шүүгчийн захирамж нь албажаад, шийдвэр гүйцэтгэлд очсон байдаг.
Наадамд барилдана гээд.
Баяр наадам зохион байгуулах комисс, шадар сайд Энхтүвшин шүүхийн шийдвэр нтр хамаагүй, допингийн асуудалтай бөхчүүдийг нэгийг нь ч барилдуулахгүй гээд туушиндаад явчихсан. Одоо энэ эрх нь хасагдсан хэдээс гадна Соронзонболд заан гэх мэт хүмүүсийг ч гэсэн.

За тэгээд намраас хойш нөгөө шүүхийн шийдвэртэй гээд байгаа бөхчүүд барилдана гээд, одоо үйл ажиллагаа явуулаад байгаа бөхийн холбоо барилдуулахгүй, тэр Хүрэлбаатарынхаа зохион байгуулж байгаа барилдаандаа барилд гээд хавартай золгосон.
Хавраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэлээн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол холбогдох арга хэмжээнүүдийг авна гээд бас олон юм болж байсан.
Ингэсээр арга буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шахалтаар сая эрхийг нь сэргээж барилдуулъя гээд санал хураасан бололтой юм.

За тэгээд тэр барилдаан дээр бөхчүүд эсэргүүцлээ.
Санжаадамба голлосон ч Бүрэнтөгс ч гэсэн дагаад дэмжиж байгаа харагдаж байсан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Cule » Tue Jun 25, 2019 2:44 pm

Бараг наадмын бөх үзсэнээс илүү сонирхолтой кэйс гарч байгаам байна шд кк.

Энэ допинг, найраа, дэвжээн дээр болон гадуур бөхчүүдийн гаргаж байгаа авир гм-ээс болоод үзэгч сонирхогчдын тоо эрс буурч байгаа санагдаад байгаам. Энэ хэвээрээ байвал дараа дараагийн үеийнхэн бөх тоож үзэхээ болих байх даа.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Оргил » Tue Jun 25, 2019 4:04 pm

санжаадамба энтртэй ойр байдаг бол энэ эвлэрэл чинь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн байна гээд шүүхэд нэхэмжлэл гаргачихвал ямар ч байсан наадмаар барилдахгүй гээд дамжуулчих юмсан..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby meesh » Tue Jun 25, 2019 4:04 pm

Допинг хэрэглэсэн бөхчүүдийн өргөдлийг МҮБХ-ны тэргүүлэгч гишүүд хэлэлцээд, тэргүүлэгчдийн дийлэнхийн саналаар барилдуулахаар шийдвэрлэжээ.

Тэргүүлэгч 15 гишүүнээс дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, Ш.Жаргалсайхан, улсын харцага Л.Бадарч, бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр, улсын тайлбарлагч Ц.Батнасан, гарын даа Ё.Амарбаясгалан нар барилдуулахыг зөвшөөрчээ.

Харин улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Д.Рагчаа, улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын заан Ц.Магалжав, улсын харцага Г.Элбэг, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй бөх судлаач Б.Цогтбаатар нар дэмжээгүй юм байна.

https://ikon.mn/n/1lye
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Jersey » Tue Jun 25, 2019 4:05 pm

Шинэ холбоондоо эрхийг нь өгсөн нь дээр,
Хуучин нь ямар ч шинэчлэлт байхгүй билетээ ч онлайнаар зардаггүй биз дээ
User avatar
Jersey
 
Posts: 1037
Joined: Sun Oct 18, 2009 2:23 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Takanohana_Nowitzki » Tue Jun 25, 2019 5:55 pm

Jersey wrote:Шинэ холбоондоо эрхийг нь өгсөн нь дээр,
Хуучин нь ямар ч шинэчлэлт байхгүй билетээ ч онлайнаар зардаггүй биз дээ

Сайнбаяр, Магалжав 2 юм хийх гээд үзээд байгаа л даа. Би бол энэ 2 зааныг өмнөх 2 агаагаас хараат бус, гайгүй залуучууд юм уу гэж хараад байгаа. Билетээ онлайн зардаг болсон. Өргөөнд том дэлгэц тавиад маргаантай барилдаанаа харуулж байгаа, заавал өөрсдөө камер авч зардал гаргалгүйгээр СПС-ийн бичлэгийг гаргаж байгаа гэсэн.
Нөгөө тал нь харин өргөө хаалгаад олигтой ажил хийлгэхгүй байна л даа. Зөвшилцөх нэрээр өргөөг нээж барилдаан явуулж байгаа ч өөрсдийн эрх ашигаа тулгаад байгаа нь Бат-Оршихыг Увс нуур дэвжээний ойд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн нэр барьж барилдуулсан явдалаас тод харагдсан. Энэ хэд нь өргөөгөө хаалгачихгүй гээд их л буулт хийгээд байх шиг. Шинээр Их Эеээ хийе, төлөөлөгчөө дүрмийнхээ дагуу 21 аймгаасаа сонгоод хийе, танай тал 80-90 хувьд нь өөрийн хүмүүсээ оруул гэсэн ч хийхгүй л байх шиг байна л даа. Яг дүрмийн дагуу төлөөлөгчөө сонгохоор Баянаа аваргын тал дэмжлэггүй болчих гээд байх шиг байгаа юм.

За допинг дээр хатуу баймаар байнаа. Сүүлдээ хэрэглэсэн нөхөд нь баатар болох маягтай. Бүгд хэрэглэж байхад би яадаг юм гэж Даш постолсон харагдсан. Наадмаас бусад үеэд авсан шинжилгээ нь хүний эрх зөрчсөн ч гэж байх шиг. Ер нь допинг хэрэглэх нь буруу биш маягтай болоод явчлаа шүү. Өмнө нь наадмаар илэрсэн хүмүүст хууль зөрчиж харилцан адилгүй шийтгэл оноож, эсвэл оноож ч чадахгүй явснаас л өнөөдрийн асуудал ургаж байгаа юм даа. Хуулийнд бол допингийн шийтгэлийн заалт тодорхой юм билээ шд.
14.3.Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна.

Гэтэл үзэмжээр бөхийн цээрээ зөрчсөн, үүргээ биелүүлээгүй бөхөд оноох шийтгэл буюу 2 хүртлэх жилээр барилдах эрс хасах шийтгэлийг оноосон тохиолдол олон бий.
Наадмын хууль наадмын барилдаанаа л зохицуулна, наадмаас бусад барилдааны үед допингийн шинжилгээ авах, оноох шийтгэлээ холбооноосоо баталдаг барилдааны дүрмэндээ л тусгаж өгөх ёстой байх. Ер нь бол аль ч үед допинг илэрсэн бол хатуу л шийтгэл оноож байж зогсоох байх, бүх насаар нь эрхийг нь хасаад авсан бүх цол амжилтыг хүчингүй болгодог юм уу.
Тэрнээс гадна чухал зүйл бол шинжилгээ авах, зарлах, шийтгэл оноох гээд бүх процесс нь шударга, ил тод баймаар байгаа юм. Удаж удаж 1 хариу ирээд зарлахгүй баахан удаж бөөн таамаг сенсаац явдаг нь нуудаг, аргалдаг гэсэн яриаг өдөөдөг. Нямка ах буунгуут хүүгээс нь илэрдэг ч энэ хардлагыг улам батлах мэт.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby meesh » Mon Jul 01, 2019 7:18 pm

Ч.Хөхчирэнгэр Улсын өсөх идэр начин болжээ

https://news.mn/r/2161298/
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby white » Tue Jul 02, 2019 9:04 am

meesh wrote:Ч.Хөхчирэнгэр Улсын өсөх идэр начин болжээ

https://news.mn/r/2161298/



Эрдэнэхүү тав давчихвал цаашаа явна гээд байсан. Начинг нь өгчихөөсэй.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Takanohana_Nowitzki » Tue Jul 02, 2019 4:32 pm

Обо бас чимэг нэмэх ёстой доо.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Denis_Law » Wed Jul 03, 2019 11:00 am

Ер нь допингийн шинжилгээг хэдэн төг өгч хийлгэдэг юм бэ миний сонссоноор 1 хүн 10сая гэж байсан.
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 734
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Takanohana_Nowitzki » Wed Jul 03, 2019 4:22 pm

Сая гаран л байгаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests
cron