Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Гансүх » Mon Feb 22, 2016 2:56 pm

Цагийг эзэлсэн их аварга
Х.Баянмөнхийн талаар улсын заан том Санжаа ийн хууч хөөрчээ.

Золигийн улс шүү... Цагийг эзэлсэн их аварга Х.Баянмөнхийн талаар улсын заан том Санжаа ийн хууч хөөрчээ. -Тэр жил би тав давчихаад чадвал заан болчих санаатай сууж байв. Зургаагийн даваанд аанай л Баянаа аварга амлаад авчихлаа. Яаж шуухан барилдана даа гээд бодоод сууж байтал Мөөеө аварга хүрээд ирлээ. -За яагаад өр алдсан хужаа шиг урвайчихаа вэ. Аваргад яаж унахаа бодож сууна уу ? гэснээ -Би чамд яаж хаях арга зааж өгье. Чи хар даа. Баянаагийн хүзүүн дээр нэг том хатиг гарчихаж. Өглөөнөөс хойш хараад байсан чинь эмзэглээд байгаа бололтой харагдана. Шууд очоод тэрнээс нь базаад авчих, бараг өөрөө сөхрөөд өгнө. Тэгэхээр нь гуядчих гэдэг юм байна. -Арай ч муухай юм биш үү гэсэнд - Өө, мангар нэрэндээ таарсан золиг чамайг гээд яваад өгөв. Тэгээд яахав нэлээд үзлээ. Олон жил аваргын бэлтгэл хангагчаар чөлөөт, самбо барилдаж энэ хүнд чихээ боорцог болтлоо нухлуулснаа санаж уур ч хүрч байна. Мөөеө аваргын хэлсэн үг санаанд орж хүзүүнээс нь атгаж аваад татчихав. Тэгсэн мань эр сөхрөх нь бүү хэл арагш цахалж гар тавиулаад -Чи яасан муу санаатай новш вэ гээд тас буутал алгадаад авдаг байгаа. -Би ямар санаатай тэгсэн юм уу гэж гөжтөл өөдөөс -Тийм байх аа чи. Чамайг ийм мэх боловсруулаад сууж байна гэж Мөөеө хэлэхээр нь үнэмшээгүй юм гэдэг байгаа. Цаана нь учраагаа давсан Мөнхбат аварга бид хоёрыг хараад байдгаараа инээчихсэн явж харагдлаа.
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7723
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Наагий » Mon Feb 22, 2016 4:53 pm

Элбэгхэн Элбэг харцага
Улсын наадмын өсвөрийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж явсан Г.Элбэг хүү хожмоо улсын манлай харцага болох хувьтай байжээ.
Их л багаасаа дархан аварга Д.Цэрэнтогтох, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нарыг дагаж бэлтгэл сургуулилт хийдэг байсан тэрээр Улаанбаатар хотын унаган хүүхэд. Гэсэн хэдий ч аавынхаа захиснаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумаар овоглож барилдах болсон байна. Улсын наадмын хүүхдийн барилдаанд түрүүлсэн тэр цагаасаа тун их удалгүй томчуудтай барилдаж хүчээ үзэх болжээ. Зүгээр нэг барилдсангүй, том цолтнуудыг өвдөглүүлж бас нэг “аранга” гарч ирж буйгаа харуулсан гэдэг.
Томчуулаас гадна түүний хамгийн гол өрсөлдөгчид нь аймаг цэргийн цолтой ид “жагссан” залуус байсан нь тодорхой. Энэ залуусын барилдаан буюу аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд залуу бөх Элбэг түрүүлж байсан бөгөөд 1996 оны 5 дугаар сард болсон тухайн жилүүдийн /1995, 1996/ аймаг цэргийн цолтны барилдаанд түрүүлж үзүүрлэж барилдсан шилдэг 12 бөхийн тойргийн барилдааныг “Бөх” сонины нэрэмжит болгон зохион байгуулсан байна. Энэ барилдаанд тухайн үеийн а.а Б.Адьяахүү, Д.Отгонбаатар, Ш.Зоригт, Я.Адьяасүрэн, Н.Баттулга, Д.Ганхуяг, а.з Б.Хатанбүүвэй, ц.н У.Балжинням, залуу бөх Г.Элбэг, Д.Намдаг, Б.Ганбат, Д.Энхтөр нар оролцон барилдсан нь түүх болон үлджээ. Эдгээр 12 бөхийн 8 нь эдүгээгийн улсын алдар цолтой бөхчүүд. Энэ барилдаанд залуу бөх Элбэг “шилдгүүдийн шилдэг” гэдгээ нотлож ганцхан Д.Намдагт л шороодож бусдыг нь голдуу мордох, хавирах, хөл авах мэхээр давснаар 10 даваатай түрүүлж байжээ.
Тэр жилийнхээ улсын наадамд у.н Ө.Сумьяа, у.н М.Чимэддорж нараар 3 давж дөрвийн даваанд улсын наадмын хүүхдийн барилдаанд үзүүр түрүүнд хүч үзэж явсан улсын залуу начин Д.Сумьяабазартай тунан барилдаад өвдөг шороодсон байна. Түүний өмнөх хоёр жилийн наадмаар улсын уран барилдаант харцага Ч.Даваадорж агсанд өвдөг шороодсон гэдэг. Энэ тухайгаа харцага маань “Өө хоёр ч наадамд шороодсон. Зааланд ч хэдэн удаа барилдсан. Ер нь давж байгаагүй шүү” гэсэн бөгөөд өөрийгөө хөөргөж, өрөөлийг муушаадаггүй, жинхэнэ үнэнээр явдгийн баталгаа гэлтэй.
1997 онд анхлан зохиогдсон “Өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх барилдаан”-д залуу бөх Г.Элбэг 14 бөхөөс 11 дүгээр байрт шалгарсан байна. Хэдийгээр хойгуур орсон мэт бодогдох боловч тухай жилээ улсын баяр наадам болоод бусад барилдаанууд барилдсан чансаа, давсан давааг харгалзан гаргасан шилдэг бөхчүүлд залуу бөхөөс ганцаар багтаж бас ч нэлээн хэдийг нь өвдөг шороодуулан 6 давж 11-т орсон нь бахархмаар амжилт гэхэд үнэнд ойртох болов уу.
1997 оны Ардын хувьсгалын 76 жилийн ойн их баяр наадамд залуу бөх Г.Элбэг сайхан барилдаж улсын начин И.Мөнхбаатар, Ц.Дуламсүрэн, Ш.Лхагвасүрэн, у.з Д.Эрдэнэбат, П.Сүхбат нарын шилдэг бөхчүүдийг цувуулан давж “Монгол Улсын өсөх идэр начин” хэмээх эрхэм цолд хүрчээ.
Начин цолд хүрснээс хойш томоохон барилдаануудад тогтмол дээгүүр үзэж 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхээр заал танхимын барилдаануудад үзүүр, их шөвөгт тун олон шалгарч байсан билээ. Энэ бүхний тухай бичихэд цаг цаас их орох тул улсын наадмуудад хэрхэн барилдсаныг тоймлон бичсэн нь зүйтэй болов уу хэмээн санав.
1998 оны наадмын гурвын даваанд улсын цолгүй байхаас байнга гэмээр тунаж барилдаж байсан “онжав” Б.Адьяахүү начинтай бас л тунаж баруун хөлдөө алдаад унасан байна.
1999 оны наадамд мөн гурвын даваанд тухайн үедээ аранга байсан “гуя” хэмээх Н.Алтансүх начинд өвдөг шороодсон бол 2000 оны наадамд Архангай аймагтаа дараалан түрүүлсэн а.а Г.Батбаяр, урд жилийн бүх цэргийн наадамд түрүүлсэн, начны тааварт тэргүүлж байсан ц.а Б.Бадам-Очир нараар 4 даваад у.з Б.Гантогтоход зайлж татуулан унасан байна.
2001 оны дуулиант наадмаар Г.Элбэг начин а.а Т.Алтаншагай, а.а Н.Баатархүү нараар дөрөв даваад а.а Д.Батбаярт өвдөг шороодсон бол 2002 оны наадмаар өмнөх жил унасан Д.Батбаяраас даагаа нэхэж гурав давсан ч нэг нутгийн Г.Ганхуяг начинтай оноолт тааран өвдөг шорооджээ.
2003 оны наадмаар а.а Г.Олзгэрэлд дөрвийн даваанд унасан бол хойтон жилийн наадмын гурвын даваанд амлан мөн л даагаа нэхсэн бөгөөд дөрвийн даваанд гурван жилийн өмнөх наадмын гурвын даваанд амлаад өвдөг шороодуулж байсан а.а Т.Алтаншагайн төрсөн дүү ц.а Т.Мөнгөнцоожид өвдөг шорооджээ. Энэ наадмын өмнөхөн ерөнхийлөгчийн зарлиг гарч 1997 онд 6 давсан амжилтаар “Монгол Улсын харцага” цол хүртсэн байна.
2005 оны улсын наадмаар өөрийн шавь у.н Б.Баянмөнхөөр гурав даваад а.а М.Цанлигт унажээ.
Олон наадамд өвдөг шороодож цол ахиагүйдээ дүгнэлт хийсэн харцага Г.Элбэг ардын хувьсгалын 85, Их Монгол Улсыг байгуулсны 800 жилийн ойгоор тун ч өнгөтэй барилдаж, а.а Ж.Оргилоор тав, у.н Г.Эрхэмбаяраар зургаа давж харцага цолоо батлаад үеийн анд у.г Д.Сумьяабазарт амлуулж хэт шатаж барилдаад баруун хутгуулан унасныг бөх сонирхогчид маань санаж буй нь лавтай.
Түүний хойтон жилийн наадмаар у.х Г.Элбэг а.а Ш.Мөнгөнбаатараар дөрөв, у.н Ц.Цогтжаргалаар тав, а.а Ж.Отгонбаяраар зургаа давж харцага цолоо дахин батлаад у.з М.Баяржавхланд амлуулж давуулж гуядсан боловч дутуудаж өвдөг шороодсоноор улсын харцага цолоо дахин батлах нь энэ. Энэ наадмаар наадам ч олон харцагыг унахад өөрөөс нь илүү харамсаж байсан биз ээ.
Түүний хойтон жил дөрвийн даваанд а.а Э.Энхбатад, 2009 онд а.а Н.Ганзоригоор дөрөв даваад у.н Ц.Сумьяабээст, 2010 онд а.а Ж.Чулуунбатаар дөрөв даваад у.з Д.Рагчаад, 2011 онд а.а А.Даваанямаар дөрөв даваад нэг нутгийн а.а М.Эрдэнбатад өвдөг шорооджээ. Мөн 2012, 2013 оны наадмуудад хоёр даваад у.н Б.Сумьяа, М.Цанлиг нарт өвдөг шороодсон билээ.
Улсын наадмаас гадна бөх сонирхогч, уншигчдын сэтгэлд үлдсэн олон сайхан барилдаан бий. 2000 оны наадмын дөрвийн даваанд нэг багшийн шавь, ц.а Б.Бадам-Очирыг начинд нэрлэгдэх үед амлаад шударга сайхан барилдаж тонгорч давсан, 2002, 2004 онуудад өмнөх жил унасан бөхчүүдээс даагаа нэхэж амлаад давсан барилдаанууд, 2004 оны намар АПУ компаний нэрэмжит барилдаанд тухайн үеийн а.з А.Бямбажавыг амлаж барилдсан барилдаан, 2007 оны наадмаар а.а Ж.Отгонбаярыг давсан, 2007 оны улс тунхагласны баяраар у.ав Д.Сумьяабазартай хүч үзэж давсан, 2009, 2010 онуудад а.а Ж.Чулуунбат, Н.Ганзориг нарыг дөрвийн даваанд шороодуулсан барилдаанууд гээд цөм үзэгчдийг уулга алдуулсан сайхан барилдаанууд байв.
Харахад их л хатуу чанга, зарчимч болов уу гэмээр харагдах хүчит харцага маань амьдрал дээр үнэнч шударга зантай, алиа хошин яриатай эгэл, энгийн хүн. Эдүгээ өөрийн суралцаж төгссөн Их шавийн дээд сургуульдаа багшилж олон сайхан шавь төрүүлсээр яваа харцагын маань шавь нараас өнөө жил “Монгол Улсын Аварга” цолтон төрлөө. Үүнээс илүү бахархал гэж юу байх вэ. Монгол Улсын Аварга Гун-Аажавын Эрхэмбаярыг бага байхаас нь “Элбэгийн хар” нэртэй болтол нь дагуулж, барилдах урамгүй болоод шантарч явахад нь уяачдын наадмаар ирлэн, зөвлөн, загнан барилдуулж бөхийн замд нь эргэн оруулж, хүнд гэмтлээс болж барилдах аргагүй болоход нь улсын наадмын хариуцлагатай даваанд амлан өвдөг шороодуулж, аварга болох үед нь дээлийн захыг нь мушгин суусан зэрэг бүхий л цаг мөчид хамт байж, сургасны үр дүн Монгол Улсын Аварга хэмээх эрхэм цолд хүрэхийн бас нэгэн томоохон хүчин зүйл гэхэд болохгүй гэх газаргүй биз ээ. Мөн аварга Г.Эрхэмбаяраас гадна у.н Б.Баянмөнх, Б.Баянжаргалаас эхлээд эдүгээ цагийн а.а Д.Амарсайханыг хүртэлх олон олон шавь нар нь нь багшийгаа хүндэлж, багшаараа бахархаж явдаг буй за.
Бөхийн тухайд ахмад бөхчүүд, бөх сонирхогчид “Хадбаатар аварга шиг” хэмээн дүгнэх нь бий. Хад аваргын барилдааныг харах хувьгүй бидний үеийнхэнд “амьд жишээ” болохоор харцага маань хүнд жинтэй, том бөхөд баймгүй уран барилдаантай. Барилдааны асар өндөр мэдрэмжтэй, биеэ сайн сулладаг онцлогтой. Ид залуу байхдаа мордох, хавирах, хөл авах мэхүүдийг хийдэг байсан бол сүүл үед бусгах, мордох, өхийлдөх, тонгорох, шилдэж гуд татах, гүйлгэж татах, давуулж гуядах, хөлд орсон бөхийг сөрж дарах, хөмрөх зэрэг олон угсраа хувилбар мэх хийдэг болсон билээ. Харцагын бусгаа цаанаа л нэг өөр. 2007 оны наадмаар Ж.Отгонбаяр начныг, МБӨ-д болсон нэгэн барилдаанд у.н Ж.Гансүхийг бусгаж давсан барилдаануудыг харахад тэр мэхээ тун ч даацтай хийдэг юм уу гэмээр харагддаг. Мөн тэрээр чөлөөт бөхийн хүнд жингийн шилдэг тамирчдын нэг бөгөөд ОУХМ цолтой. Манлай харцага боллоо гэхэд “Жавхаа ах бас гурван удаа зургаа давсан. Жавхлантөгс ах чинь миний дэргэд мундаг бөх байхгүй юу. Би юу ч биш” хэмээн инээх харцага маань худал хэлэхийг цээрлэдэг дээдсийнхээ сургаалыг ягштал биелүүлсээр, багшаасаа өвлөгдсөн сураа барьж шавь нартаа сэмхэн “жавтий” хуртээсээр, учраа залуусаа “хийстэл” бусгасаар, монгол төрийн наадмаа чимсээр явна.
Харцага маань нэгэнтээ “Хүн хэзээ ч авсан цолдоо багадаж болохгүй. Цолоо дүүртэл барилдах хэрэгтэй “ гэсэн бөгөөд өөрөө үнэхээр л Элбэг нэрэндээ таарсан элбэг бөх өө.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл.
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Max » Tue Feb 23, 2016 10:18 pm

naagi wrote:2005 оны улсын наадмаар өөрийн шавь у.н Б.Баянмөнхөөр гурав даваад а.а М.Цанлигт унажээ.

Монгол Улсын Аварга Гун-Аажавын Эрхэмбаярыг бага байхаас нь “Элбэгийн хар” нэртэй болтол нь дагуулж, барилдах урамгүй болоод шантарч явахад нь уяачдын наадмаар ирлэн, зөвлөн, загнан барилдуулж бөхийн замд нь эргэн оруулж, хүнд гэмтлээс болж барилдах аргагүй болоход нь улсын наадмын хариуцлагатай даваанд амлан өвдөг шороодуулж, аварга болох үед нь дээлийн захыг нь мушгин суусан зэрэг бүхий л цаг мөчид хамт байж, сургасны үр дүн Монгол Улсын Аварга хэмээх эрхэм цолд хүрэхийн бас нэгэн томоохон хүчин зүйл гэхэд болохгүй гэх газаргүй биз ээ.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл.


:ногоон: :ногоон: :ногоон:
Max
 
Posts: 106
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby meesh » Mon Oct 03, 2016 11:43 am

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9093
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby ider » Sun Dec 04, 2016 7:19 pm

Сагсны Санчирыг Баяраа зааны нууц хүү гэж хүмүүс яриад байх юм. Хэр ортой юм бол
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby suldees » Sun Dec 04, 2016 8:09 pm

Odool medej bgaa yumu

Sent from my SM-G925F using Tapatalk
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Takanohana_Nowitzki » Sun Dec 04, 2016 8:25 pm

Паа үнэн юм уу, гэсэн чинь нээрээ мангар адилхан санагдчихлаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby ider » Sun Dec 04, 2016 9:43 pm

Термагнай бас сагс сайн тоголдог юм гэсэн. Заан генэнд юм байж дээ
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby meesh » Tue Dec 06, 2016 5:07 pm

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9093
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Оргил » Tue Dec 06, 2016 5:57 pm

үндэсний бөхийн холбооны хэдэн шүүх хурлын шийдвэр үзсэн аль 2003 онд цэцдийн зөвлөл хуралдуул гэж тогтоол гараад тэрийг нь 2014 онд албадан гүйцэтгээд тэрэнд нь бөхийн холбооноос зарга үүсгээд гурван шатны шүүхээр яваад ялагдчихсан юм байна лээшд.. одоо бас эрүү үүсгүүлцэн ай.. яаж шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх талаар бодит туршлагыг харуулж байгаам байна даа.. тэгээд дахин гурван шатны шүүхээр явах юм байна л даа..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17008
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Lenin » Tue Dec 06, 2016 9:54 pm

ider wrote:Термагнай бас сагс сайн тоголдог юм гэсэн. Заан генэнд юм байж дээ

Сагсаа л тоглох байсын. Санчирт арай хүрэхгүй ч лигт бол хангалттай л тоглох байсан байх.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Takanohana_Nowitzki » Tue Dec 06, 2016 10:28 pm

Оргил wrote:үндэсний бөхийн холбооны хэдэн шүүх хурлын шийдвэр үзсэн аль 2003 онд цэцдийн зөвлөл хуралдуул гэж тогтоол гараад тэрийг нь 2014 онд албадан гүйцэтгээд тэрэнд нь бөхийн холбооноос зарга үүсгээд гурван шатны шүүхээр яваад ялагдчихсан юм байна лээшд.. одоо бас эрүү үүсгүүлцэн ай.. яаж шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх талаар бодит туршлагыг харуулж байгаам байна даа.. тэгээд дахин гурван шатны шүүхээр явах юм байна л даа..

Өө заваан юмнууд ховхрохгүй нь л дээ. Ер нь бөхчүүд нь бүгд оролцоод хуралдчихад ер нь яахын? Заавал Нямка, Данзан 2 хуралд гэж бж хуралдах ёстойм уу?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby gremlin » Wed Dec 07, 2016 2:00 pm

Тэнэж яваад ийм хөөрхөн бичлэг үзлээ.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2902
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Өсөхбаяр » Wed Dec 14, 2016 10:43 pm

нямдорж тв9 дээр яриж байна даа.. морийн замналаар орох нуу
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10191
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Өсөхбаяр » Wed Dec 14, 2016 11:33 pm

нямдорж данзан сэрээтэр гээд нилээн л ярилаа.. ер нь олны сэтгэлийг эргүүлчих гээл..
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10191
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby mugi19 » Thu Dec 15, 2016 2:39 am

Зев буруу нь дvvрч солих цаг болсон л доо.
Хэт емчлеед ирэхээр л буруудаад байгаан.
Бехийн ергее, холбоо хувийн шинжтэй л болоод байгаа.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby meesh » Mon Feb 13, 2017 3:36 pm

Дүгэржавын Хишигдорж заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба аваргыг бөхийн замд хөтөлсөн түүхээ ийн өгүүлсэн юм"

Би нутгаараа явахдаа дараа үеийн бөхчүүдээ харж хайж явдаг.Сайхан бөх болох залуус хонины бэлчээр дээр өнгөрөх нь олонтой.2005 оны долоон сарын сүүлээр Ламбаа гишүүн манай аймгаас сонгогдоод наадам зохион байгуулсан юм.Тэр наадмын бөхийн барилдаанд нэг сайхан бөх болхоор залуу барилдсан юмдаг.Нэрийг нь Чимэддорж гээд.Тухайн наадамд нэг билүү хоёрын даваанд унасан.Барилдааны дараа би дуудаж уулзаад чамайг хаанахын хэн гэдгүү гэсэн би энэ нутгийн хүн байгаа юм.Намайг Чимэдрэгзэнгийн Чимэддорж гэдэг.Барилдах сонирхолтой юу? гэсэн уул нь ч сонирхол бий.Насийг нь асуутал хорь гарцан байсан.Чи хот орж хоёр жил бэлтгэл хийвэл ядахнаа нэг улсын цол авна даа,ахтайгаа хот орвол яасын гээд жаал зөвлөлөө.
Орой нь сумын клубд үдэшлэг боллоо.Мань хүн мотоцикл унацан,хар шил зүүцэн(нэлээн атман байрын залуу)ирж байна.Клубын үүдэнд ирээд мотоциклноосоо буугаад үеийн хэдэн залуудаа "за би өнөөдрөөс өөр хүн болсон шүү"гэж байна.Сураг сонсход сумандаа нилээн атман байсан сурагтай.Би ч за энэ маань овоо ухаажиж дээ.Барилдахаар шиидэв бололтой гээд явхуу гэсэн би ахаа энэ дэх хадлан тарианы ажлаа зохицуулчаад намар ороё гэлээ.Намар нь ирсэнгүй.Өвөл ч боллоо би хүрлээ начинаар хэл авхуулав.Тэгсэн хотод ороод ирж.Бид хоёр ч уулзлаа.Тэгсэн мань хүн би бөх болж чадахгүй нь надад хоёр дүү бий та нэгийг нь авахгүй юу гэж байна.Би ч хоёуланг нь аваад ирээч гэсэн, манайх мал ихтэй нэг нь надад хань болохгүй бол боломгүй гэж байна.Та нэгийг нь л авдаа гээд хүний наймаа хийсэн аятай л юм боллоо(инээв).Удаачгүй би Хашаат руу Чимэддоржийнд очлоо.Өөрөө эзгүй эхнэр нь Санжаадамбатай цуг байж байна.Би ажил алба ихтэй жоохон давчуу явсан тул санжаагаа аваад хотын зүг жолоо эргүүллээ.Замд "энэ хүүхдийг л сайн багшид өгчихвөл
"гэсэн бодол толгойноос минь ер салсангүй.Толгойт руу орж ирээд чөлөөтийн багш Сүхээ толгойд хамгийн түрүүнд орж ирэв.Гэхдээ хөнгөн жингийн хүнд(48-д барилддаг байсан) өгөх нь зөвүү.Санжаа маань хүнд жингийх тэгээд ч үндсээр барилдана өөр хүн юу билээ гэж бодтол Дүвчин багш толгойд орж ирэв.Багш тухайн үед говь комбинат дээр замчингийн багш болцон бэлтгэл хийлгэдэг байлаа.Би ч Дүвчин ахад л аваачиж өгхөөр шийдэв.Гэм нь манай хүнийг тоодог болвуу яадаг бол гэсэн айдастай байснаа нуух юун.Санжаад за чи Хашаатынх аав ээжийн чинь хэн нэг нь Лүн сумын гаралтай(Дүвчин багш өөрөө хашаатынх)хүн байна уу? гэсэн манай ээж Лүнгийн гаралтай гэж байна.
Дүвчин ах дээр очоод энэ манай нутгийн хүү байгаа юм,барилдах сонирхолтой,ээж нь танай Лүнгийх юм та энэ хүүг бөх болгоод өгөөч гээд хэллээ.Дүвчин багш тэгсэн:энэ булдруу удахгүй хаяад л яваад өгнө дөө,гэхээр нь хаяхаар хүүхэд бишээ хаявал та надаа хэлээрэй гэлээ.За тэгүүл үлдээгээд л явахгүй юу гээд манай хүнийг босгоод хоёр цаг орчим дэвжээ тойруулж гүйлгэсэн юм.Манай хүн ч өмнөө байсан хүүхдүүдийг мөргөхийг нь мөргөөд дайрхыг нь дайраад явж өгсөн юм.Энэ бол товчхондоо манай хүний бөх болох замналын эхлэл нь байсан юм.Би бол Санжааг бөх болгосон хүн биш харин бөхийн замруу чиглүүлж өгсөн хүн.

Энэ цагийн энгүй аваргадаа олонтоо түрүүлж үзэгч биднийгээ олон жил баясгахыг хүсэн ерөөе.Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнх өөдөө байг.

Мэдээлэлийг-Даяар дуурсах аваргууд групп
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9093
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby meesh » Tue Mar 14, 2017 5:27 pm

Монгол бөх сонирхогчдын "Хийморь" бүлэг.

2014 онд Говь-Алтай аймгийн Тайшир сумын наадмыг сурвалжлах үүрэг над ноогдож билээ. Тв бичлэг хийх машины жолоочоор О.Амарцэнгэл гэж Тайшир нутгийн уугуул эмч ах томилогдов. Ихийг уншсан, элдвийг сонирхдог, хаа очиж их зөв бодолтой ах байв. Бид хоёрын яриа ч сайхан нийлнэ. Морьд зурхай руу явж байхад, тавилан дээр морь хүлээхэд, орой буудалдаа ирээд, бөхийн барилдаан үзэнгээ гээд ярих цаг ч мундахгүй. Хоёр өдрийн ярианаас хэдхэн өгүүлбэрийг оруулчихъя
- Дагваа арсланг чи чимхэж байгаад хавирчихдаг байсан гэж дуулсан уу?
- Номноос л уншиж байсаан
- Үнэн юм билээ шүү. Би мэдсэн.
- Та арай барилдаж үзээгүй байлгүй?
- Ийм юм болсон юм. Бид цуг ажиллаж байлаа. Нэг удаа ажлаас жаахан хоцроод ирлээ. Дагваа арслан “За нөхөр яагаад хоцров” гэснээ срочкан цамцан дээрээс чимхээд авлаа. Зуураад байгаад байхын. Би татлаа чангаалаа. Ер тавьдаггүй шүү. Бүр гэндүүлж татаж үзлээ. Огт салахгүй байсан. Би бөхчүүд шиг бяр гаргах нь юу юм. Гэхдээ л хоёр хуруугаар чимхчихээд огт салахгүй байсан. Л.Түдэв гуайн Оройгүй сүмийг мэдэх үү
- Гадарланаа
- Яг энд бичсэн юм гэнэлээ. Манай эндэхийн Нарангийн хүн л дээ. Орон нутагтаа ирж хүн хартай уулзаж судалгаа ч нэлээд хийсэн гэх юм билээ
- Допингийн эмчээр ажиллаж байхад элдэв юм зөндөө л тохиолдоно биз?
- Тохиолдноо. 2001 онд Монголд болсон чөлөөтийн Азийн аваргаар допингийн эмчээр ажилладаг юм. Энэтхэгээс эмэгтэйчүүдийн төрөлд ёстой жинхэнэ манин хүн ирж билээ. Гаднаас нь хараад яалтгүй эрэгтэй байдаг. Үзлэгээр оруултал ёстой л нөгөө сонгодог манин гээч нь байсан.
- Тэгээд оруулсан уу?
- Шууд дасгалжуулагчийг нь дуудаад учир байдлаа хэлж ойлгуулсан. Тэр тамирчин тэмцээнд оролцоогүй ээ
- Манайхаас олон аварга төрсөн дөө?
- Нөгөө дөрвөн аварга төрдөг жил ш дээ. Өсөхөө Ираныг ялаад түрүүлчихлээ. Тэгсэн шинжилгээ авах гэтэл бөхийн өргөөнөөс гараад явчихжээ. Насаа бид хоёр сандралдаад л гүйлээ. Гараад ирсэн Архангай гэсэн УАЗ 469-д сууж байна. Палхийгээд явчихлаа. Уучихсан байвал яанаа л гэж хамгийн түрүүнд бодогдлоо
- Архинаас бас допинг гарах уу?
- Өндөр доозоор бол гарна шүү дээ
- Тэгээд?
- Аварга ч өөрөө их сайхан дөлгөөн хүн юм билээ. Би уугаагүй ээ гэчихсэн зогсч байсан.
- Ер нь хэрэглэсэн хүнийг гаднаас нь хараад мэдэж болох уу?
- Бололгүй яахав андашгүй ш дээ. Би нэг холбооны хүсэлтээр очиж шинжилгээ авч өгч л байсан. Улсын аваргадаа юм хэрэглэчихээд, гадагшаа болохоор явдаггүй нөхдүүд байсан юм билээ. Шууд хараад нэр цохоод авсан. Бүгдээс нь гарч байсан шүү...
- Үзүүр түрүүний бөхөөс допинг авдаггүй гэж яриа байдаг...?
- Тэр худлаа л даа. 2003 оны наадам байхаа. Өсөхөө Сумъяа хоёр их уддаг. Барилдаан дуусаад дээш нь цайллаганд аваад орчихлоо. Насаа бид хоёр мөн л дагаад гүйгээд орлоо. Өсөхөө тэр жил үнэхээр их хүч шавхсан байсан шүү. Шинжилгээ өгөх саваа барьж чадахгүй болтол цуцсан байсан. Гар нь атгахгүй. Сумъяа дахин дахин гаслаад л. Дуусч байсан хүний шийдсэн юманд орчихдог гээд үглээд байж билээ...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9093
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Uugan Uugan » Wed Jun 07, 2017 11:58 am

АЙМАГ ЦЭРГИЙН ЦОЛТОЙ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААНЫ МЭДЭЭ

Аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Бөхийн өргөө ашиглалтанд орохоос өмнө АУДС-ын зааланд, 1999 оноос хойш Бөхийн өргөөнд тогтмол болж байна. Тус барилдаан 1992-1993 оны улирлаас хойш 25 улиралд, нийт 373 удаа зохиогдож, 140 бөх түрүүлсэн байна. Хамгийн багадаа 28 бөх, ихдээ 480 бөх барилдаж байсан бол одоо тогтмол 256 бөх барилдаж байна.

Уг барилдаанд хэн хамгийн олон түрүүлсэн бэ.

Аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар 13 удаа, Улсын гарьд Ишдоржийн Доржсамбуу, Улсын харцага Арслангийн Бямбажав нар 10 удаа, Улсын арслан Батжаргалын Ганбат 9 удаа, Улсын харцага Түмэнсанжаагийн Мөнгөнцоож, Улсын начин Бүдээбазарын Адъяахүү нар 8 удаа, Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба, Улсын заан Чогсомын Батзориг, Аймгийн арслан Даваагийн Отгонбаатар нар 7 удаа, Улсын заан Очирын Одгэрэл, Улсын харцага Эрдэнээгийн Батбаатар, Улсын начин Содномын Дэлгэрбат, Улсын начин Батжаргалын Одхүү нар 6 удаа, Дархан аварга Гэрэгжамцын Өсөхбаяр, Улсын арслан Дагвадоржийн Азжаргал, Улсын гарьд Дамбийн Рагчаа, Улсын заан Баттулгын Соронзонболд, Улсын заан Цэрэндашдоржийн Магалжав, Улсын заан Төмөрбаатарын Санчир, Улсын харцага Бат-Очирын Одгэрэл, Улсын начин Шоовдойхүүгийн Тогтохбаяр, Улсын начин Чулуунбаатарын Батчулуун, Аймгийн арслан Оргихын Хангай нар тус тус 5 удаа түрүүлсэн байна.

4 удаа түрүүлсэн – У/ар Доржпаламын Ганхуяг, У/г Махгалын Баяржавхлан, У/г Ширбазарын Жаргалсайхан, У/х Даш-Очирын Батболд, У/н Цэрэндашийн Цогтжаргал, У/н Мягмарын Чимэддорж У/н Сэрээнэндоржийн Мандах, У/н Сүрэнжавын Даваасамбуу, У/н Жадамбаагийн Оргил,

Нэг улиралд хэн хамгийн олон түрүүлсэн бэ.

1992-1993 оны улиралд 26 удаа барилдаан зохиогдож Аймгийн арслан М.Чимэддорж /Улсын начин/ 3 удаа түрүүлсээн.
1993-1994 оны улиралд 27 удаа барилдаан зохиогдож Цэргийн заан И.Доржсамбуу /Улсын гарьд/ 6 удаа түрүүлсэн.
1994-1995 оны улиралд 27 удаа барилдаан зохиогдож Аймгийн заан О.Одгэрэл /Улсын заан/ 6 удаа түрүүлсэн.
1995-1996 оны улиралд 22 удаа барилдаан зохиогдож Аймгийн арслан Б.Адъяахүү /Улсын начин/, Цэргийн заан Ч.Батзориг /Улсын заан/, Аймгийн арслан Д.Отгонбаатар нар тус бүр 3 удаа түрүүлсэн.
1996-1997 оны улиралд 23 удаа барилдаан зохиогдож Аймгийн арслан Б.Ганбат /Улсын арслан / 6 удаа түрүүлсэн.
1997-1998 оны улиралд 26 удаа барилдаан зохиогдож Аймгийн арслан Ц.Магалжав /Улсын заан/ 4 удаа түрүүлсэн.
1998-1999 оны улиралд 13 удаа барилдаан зохиогдож Аймгийн арслан Д.Рагчаа /Улсын гарьд/ 3 удаа түрүүлсэн.
1999-2000 оны улиралд 13 удаа барилдаан зохиогдож 13 бөх бүгд 1 удаа түрүүлсэн.
2000-2001 оны улиралд 11 удаа барилдаан зохиогдож Аймгийн арслан Н.Бүрэнбаатар /Улсын начин/, Аймгийн арслан Д.Азжаргал /Улсын арслан/, Залуу бөх М.Баяржавхлан /Улсын гарьд/ нар тус бүр 2 удаа түрүүлсэн.
2001-2002 оны улиралд 14 удаа барилдаан зохиогдож Аймгийн арслан Д.Амгаланбаатар /Улсын заан/, Аймгийн арслан Д.Батболд /Улсын харцага/, Цэргийн начин Т.Мөнгөнцоож /Улсын харцага/ нар тус бүр 2 удаа түрүүлсэн.
2002-2003 оны улиралд 11 удаа барилдаан зохиогдож Аймгийн арслан Э.Батбаатар /Улсын харцага/ 5 удаа түрүүлсэн.
2003-2004 оны улиралд 10 удаа барилдаан зохиогдож Цэргийн арслан Т.Мөнгөнцоож /Улсын харцага/ 5 удаа түрүүлсэн.
2004-2005 оны улиралд 16 удаа барилдаан зохиогдож Аймгийн арслан Ц.Цогтжаргал /Улсын начин/ 3 удаа түрүүлсэн.
2005-2006 оны улиралд 17 удаа барилдаан зохиогдож Цэргийн арслан А.Бямбажав /Улсын харцага/ 3 удаа түрүүлсэн.
2006-2007 оны улиралд 14 удаа барилдаан зохиогдож Цэргийн арслан А.Бямбажав /Улсын харцага/, Аймгийн арслан Л.Гантулга /Улсын начин/ нар тус бүр 2 удаа түрүүлсэн.
2007-2008 оны улиралд 16 удаа барилдаан зохиогдож Аймгийн арслан Ө.Даваабаатар /Улсын харцага/ 3 удаа түрүүлсэн.
2008-2009 оны улиралд 10 удаа барилдаан зохиогдож Цэргийн арслан А.Бямбажав /Улсын харцага/ 4 удаа түрүүлсэн.
2009-2010 оны улиралд 9 удаа барилдаан зохиогдож Цэргийн арслан Ч.Санжаадамба /Улсын аварга/ 3 удаа түрүүлсэн.
2010-2011 оны улиралд 9 удаа барилдаан зохиогдож Аймгийн арслан Б.Батмөнх /Улсын заан/, Аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва /Улсын арслан/, Цэргийн хурц арслан Ч.Санжаадамба /Улсын аварга/ нар тус бүр 2 удаа түрүүлсэн.
2011-2012 оны улиралд 7 удаа барилдаан зохиогдож Аймгийн арслан Б.Суманчулуун 2 удаа түрүүлсэн.
2012-2013 оны улиралд 9 удаа барилдаан зохиогдож Аймгийн арслан Л.Цэрэнтогтох /Улсын начин/ 3 удаа түрүүлсэн.
2013-2014 оны улиралд 7 удаа барилдаан зохиогдож Аймгийн хурц арслан Ч.Батчулуун /Улсын начин/ 3 удаа түрүүлсэн.
2014-2015 оны улиралд 13 удаа барилдаан зохиогдож Аймгийн хурц арслан Б.Одгэрэл /Улсын харцага/, Аймгийн арслан Б.Бат-Өлзий /Улсын харцага/ нар тус бүр 2 удаа түрүүлсэн.
2015-2016 оны улиралд 14 удаа барилдаан зохиогдож Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар 4 удаа түрүүлсэн.
2016-2017 оны улиралд 9 удаа барилдаан зохиогдож Аймгийн хурц арслан Ө.Сүхбат, Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар нар тус бүр 2 удаа түрүүлсэн.
Uugan Uugan
 
Posts: 10
Joined: Mon Aug 29, 2016 3:07 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Takanohana_Nowitzki » Wed Jun 07, 2017 3:10 pm

Сайхан статистик байна. 97 он хүртэл 26, 27 барилдаан болдог байсан гэхээр алаан болдог байжээ, яахав цөөхөн бөх үздэгн байсан байх, 64 ч юм уу, гэхдээ л фаворитууд хоорондоо олон үзнэ гэсэн үг шд. Өргөө нээгдээд л барилдааны тоо цөөрч дээ, янз нь.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby meesh » Wed Sep 20, 2017 11:11 am

Камераар шүүхийг судлах ажлын хэсэг гэнэ.

АХЛАГЧ: МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан
Н.Б.Дарга: С.Мөнх-Эрдэнэ /БСШУС-ын яамны мэргэжилтэн/

ГИШҮҮД:

1. Д.Ганхуяг /МҮБХ-ны тэргүүлэгч, улсын арслан/
2. Т.Өсөх-Ирээдүй /"Алдар" СХ, улсын харцага/
3.М.Бөхбат /МЖБХ-ны ЕНБДарга, олон улсын шүүгч/
4.Б.Батзаяа /МХБХолбоо, спортын сэтгүүлч/
5.Р.Галбадрах /МУИС-ийн физикийн багш, доктор, профессор/
6.н.Гантөмөр /"Монгол" HD телеьизийн ерөнхий найруулагч/
7.Я.Цогтсайхан /ТҮ9 телевизийн операторын албаны дарга/
8.С.Шижирбат /"ЕТҮ" телевизийн редактор, спортын сэтгүүлч/
9.Б.Батзориг /"Медиа спорт" ХХК-ний захирал, бөх сонирхогч/
10. Д.Эрдэнээ /бөх сонирхогч/
11.Б.Батбаяр /"Бид Монгол" ХК-ний захирал/
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9093
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Takanohana_Nowitzki » Wed Sep 20, 2017 7:14 pm

За бүрэлдэхүүнээс харвал камераар шүүдэг болох юм бна өө.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Цоомоо » Wed Sep 20, 2017 7:50 pm

Haha.
Sudlaad bh yu bnaa.
Bantsandaa balairhiimaa
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16697
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby El Payaso » Wed Sep 20, 2017 10:24 pm

хаха тэхх... судаллаа гэхэд хаана хаана камер тавих вэ бөхийн өргөөнд энэ тэр гээд техникийн багийнхан л судлах блгүй дээ... энэ хэд юугаа ч судлаад юу ч гэх юм бэ ккк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby meesh » Tue Oct 03, 2017 12:55 pm

YНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНД УЛСЫН ЦОЛТОЙ БӨХЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖУРАМ

МҮБХ-ны Тэргүүлэгчдийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын 03 тоот тогтоолоор батлав

Нэг. Зорилго

1.Наадмаас наадмын хооронд МБӨ-нд зохион байгуулж буй барилдаанд улсын цолтой бөхчүүдийн барилдах оролцоог нэмэгдүүлэх,
2.Бөхчүүд бэлтгэлээ чамбайруулж, байнга барилдан өөрсдийн барилдааны ур чадвараа нэмэгдүүлэн, улмаар богино хугацаанд цолоо батлах, ахиулах боломж нөхцлийг бүрдүүлэх,
3.Барилдааныг шимтэн үзэх үзэгчдийн таашаал сонирхлыг ханган Монгол үндэсний бөхийн барилдааны болон бөхчүүдийн нэр хүндийг улам өсгөх,
4.Наадмаас наадмын хоорондох нийт барилдааныг хугацааны хувьд 9 дүгээр сараас цагаан сар хүртэл, цагаан сараас наадам хүртэл гэсэн 2 үечлэлд хуваан үечлэл бүрд бөхчүүдэд урамшуулал олгох, хариуцлага тооцох.

Хоёр. Шаардлага

1.Наадмаас наадмын хооронд МБӨ-нд болох барилдаанд улсын цолтой бөхчүүдийн заавал оролцон барилдах барилдааны хувийг дараах байдлаар тогтооно. Үүнд:
А.35-аас дээш настай бөхчүүд барилдаанд тааллаараа оролцон барилдана.
Б.30-34 настай бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 50 хувь/10 удаа/-д оролцон барилдана.
В.29 ба түүнээс дооших насны бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 70 хувь/14 удаа/-д оролцон барилдана.

2.Гэмтэл бэртэлтэй бөхчүүд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны мэргэжлийн эмчийн албан ёсны актаа, хувийн гачигдалтай бөхчүүд нотлох баримт бичгээ тухайн барилдааны өмнө МҮБХ-нд албан ёсоор өгсөн тохиолдолд барилдаанд оролцоогүй гэж үзэхгүй.

Гурав. Урамшуулал

1.Улсын аварга, арслан, гарьд цолтой бөхчүүд барилдаанд оролцох бүрд дараах нэмэгдэл урамшууллыг олгоно. Үүнд:
А.Аварга цолтонд 330 000 төгрөөг,
Б.Арслан цолтонд 220 000 төгрөг,
В.Гарьд цолтонд 110 000 төгрөг.

2.Улсын аварга, арслан, гарьд цолтой бөхчүүд барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 2 бөхөд барилдааны үечлэл бүрийн төгсгөлд тусгай урамшуулал олгоно(нийт 4 бөхөд олгоно).
3.Улсын аварга, арслан, гарьд цолтнуудаас жилийн туршид барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 1 бөхөд наадмын өмнө “Үзэгчдээ дээдлэгч бөх” цом, 10.0 сая төгрөгийн урамшуулал олгоно.
3.Улсын заан, харцага, начин цолтой бөхчүүд барилдааны үе бүрд барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 4 бөхөд барилдааны үечлэл бүрийн төгсгөлд тусгай урамшуулал олгоно(нийт 8 бөхөд олгоно).
4. Улсын заан, харцага, начин цолтнууд барилдвал зохих барилдааныхаа хувийг давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 1 бөхөд наадмын өмнө “Үзэгчдээ дээдлэгч бөх” цом, 5.0 сая төгрөгийн урамшуулал олгоно.

Дөрөв. Хариуцлага

1.Жил бүрийн 9 дүгээр сараас 11 дүгээр сар дуусах хүртэл барилдаанд тогтоосон хувьд хүрч барилдаагүй бөхчүүдийг нэр заан олон нийтэд мэдээлнэ. Мэдээллийн мөрөөр олон нийтийн зүгээс шүүмжлэл өрнүүлэн, шаардлага тавьсан тохиолдолд уг шаардлагыг бөхчүүд биелүүлэх үүрэг хүлээнэ.
2.Жил бүрийн 9-11 дүгээр сард заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдэд 11 дүгээр сараас цагаан сар хүртэлх барилдаанд дутуугаа нөхөн барилдах тоог зааж өгч барилдуулна. Энэ шаардлагыг биелүүлээгүй бөхийг цагаан сарын барилдаанд барилдуулахгүй.
3.Цагаан сараас 4 дүгээр сар хүртэлх хугацаанд заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдэд 4-7 дугаар сар хүртэлх хугацаанд дутуугаа нөхөн барилдах тоог зааж өгч барилдуулна.
4.Барилдааны жилийн дүнгээр тодорхой шалтгаангүйгээр барилдвал зохих хувьдаа хүрч барилдаагүй бөхийг улсын наадамд барилдуулахгүй.
5.Барилдааныхаа үечлэл бүрд заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй, дараагийн үедээ дутуугаа нөхөн барилдаагүй бөхчүүдийн цалинг олгохгүй байх саналыг харьяа байгууллага, эвээн тэтгэгч байгууллагуудад тавьж, хамтран хариуцлага тооцож ажиллана.

Жич:

1.Барилдах тоогоо гүйцээхдээ нэмэлт хоёр барилдаанд барилдсаныг хуваарьт нэг барилдаанд барилдсантай адилаар тооцно.
2.Барилдаанд оролцсон боловч барилдааны дүрэм болон жудгийн журмыг зөрчин барилдаанаас хасагдсан бөхийг уг барилдаанд оролцоогүйгээр тооцно.

Д.Амар

http://www.zindaa.mn

Эх сурвалж: МҮБХ
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9093
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests