Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby 21Grams » Mon Oct 27, 2008 9:59 pm


Сэцэн ханы Г.Өсөхбаяр аварга хэдэн онд төрсөн бэ?

• 2008.10.27, 11:04 • Бөх

Долоон хошуу даншиг наадмын наанадаж 8 түрүүг авсан алдарт аварга Г.Өсөхбаяр нь Төр гэрэлтийн он тооллын 15-р он буюу 1835 онд Сэцэн хан аймгийн одоогийн Сүхбаатар аймгийн Дархан хан сумын нутагт даншигийн арслан Гэнэнгийн гэр бүлд мэндэлжээ. Гэнэн арслангийн эцэг нь олон түмэнд Дансран шонхор гэж алдаршсан 1848 оны даншиг 7 хошуу наадамд 8 давж заан цол хүртсэн хүн байсан байна. Өсөхбаяр аваргын эцэг Гэнэн 1852 оны даншиг наадамд түрүүлснээс гадна 1842, 1844, 1846, 1851 оны арван засгийн наадамд түрүүлж байсан байна. Г. Өсөхбаяр аварга нь ийнхүү удам залгаж төрсөн монголын бөхчүүдийн cop болсон алдарт аваргуудын нэг юм. 1856 онд анх удаа даншиг наадамд барилдаж Түшээт ханы Хэвий гүний Дэжид гэгч хүнийг хаяад хоёрын даваанд Мин засгийн Тэший гэдэг хүндунажээ. Энэ наадамд Өсөхбаяр аваргын өвөг эцэг Дансран заан 3, мөн эцэг Гэнэн арслан 3 давж байжээ. Ийнхүү 3 үеийн бөхчүүд нэг наадамд барилдаж 3-уулаа 1 -3 давсан нь тун ховор тохиолдол юм. Түгээмэл элбэгтийн долдугаар он буюу 1857 оны 7 хошуу наадамд Гэнэн арслан 5-ын даваанд хүү Өсөхбаяраа амлан авч бууж өгсөн байдаг. Хойшхи даваануудад торолгүй явсаар тэр даншигт Өсөхбаяр 11 давж анх удаа түрүүлсэн байна. Өсөхбаяр аварга нь 20-р зууны их асрын өмнө номонд тэмдэглэснээр 1857, 1859, 1860, 1861, 1862, 1863, 1864, 1867, 1870, 1874, оны 7 хошуу даншиг наадам мөн 1863, 1864, 1867, 1868, 1870, 1871, 1874 оны 10 засгийн наадамд түрүүлжээ. Өсөхбаяр аварга нь царай зүс сайхан үзэсгэлэнтэй, багахан шиг хаалгатай гэрт багтахааргүй том биетэй хүн байсан гэдэг. Бадаргуулт төрийн 23-р оны буюу 1897 оны даншиг наадамд үзэх гэж очиход нь 8-р богд түүнийг аваргынхаа барилдахыг үзнэ хэмээн албадан ятгаж барилдуулахдаа түүнд биеэс нь хэмжээ авч хийж өгсөн зодог шуудаг нь тэр үедээ аваргад багтаагүй бөгөөд одоо түүний ах дүү нарт хадгалагдан үлдсэний хэмжээ нь ханцуйны нэг үзүүрээс нөгөө хүртэл 1м,93 см, ар зооны урт нь 50 см, өргөн нь 63 см байжээ. Энэ нь Өсөхбаяр аваргын 62 нас хүрсэн мах булчин нь шуугдсан үеийн багадаад багтаагүй зодог шуудагны хэмжээ бөгөөд эдүгээгийн аварга Хадбаатарын зодог шуудагнаас нэлээд хэмжээгээр хааш хаашаа илүү байсан гэдэг юм. Өсөхбаяр аварга тэр наадамд баридаж тав даваад нутгийн нэг бөхөд бууж өгсөн гэдэг мэдээ байдаг. Даншиг долоон хошуу болон арван засгийн наадмын онооны бүртгэл дансанд тод бичигдэж үлдсэн наадмын түрүү олны дунд өнөө хүртэл үлдсэн домог мэт хууч яриа бие бялдрын хэмжээг илтгэсэн баримт зэргээс үзэхэд Өсөхбаяр бол монгол бөхийн түүхэнд мөнхөрсөн үнэхээр гайхамшигт аварга мөнөөс мөн байна. Ж.Дамдин гуайн “Монгол бөх” номонд Өсөхбаяр аварга нь Бадаргуултын 13 онд 62 настай байсан гэж бичсэн байна. Энэ байдлаар бол Өсөхбаяр аварга нь 1856 онд 31 настай Даншиг наадамд анх удаа зодоглохоор ирсэн байхнээ. Энэ үед аваргын эцэг Гэнэн арслан дор хаяж 50 гарсан настай байж таарна. Бас энэ наадамд зодоглож гурав давсан Өсөхбаярын өвөг эцэг Дансран наад зах нь 70 гарсан хүн байж таарч байна. Эндээс харахад нэг л авцалдаж өгөхгүй байна. 70 гарсан хүн даншиг наадамд 3 давна гэж арай л байж боломгүй юм. 1856 оноос урьдах жилүүдэд тасралтгүй шахам барилдаж 1852 оны даншиг наадамд түрүүлж байсан Гэнэн арслан хүүгээ 31 нас хүргэж байж анх удаа даншигт дагуулж ирж барилдуулсан гэдэг бас л байж боломгүй юм. Миний бие Ж.Дамдины “Монгол бөх” номонд Бадаргуулт төрийн 23-р оныг 13 он гэж ташаарсан байж магадгүй гэж үзэж байна. Хэрэв тийм бол Бадаргуулт төрийн 23-р он нь 1897 он байх бөгөөд энэ үед 62-той байсан хүн нь 1835 онд төрсөн байж таарна. Тэгвэл Өсөхбаяр аварга 1856 онд анх даншиг наадамд зодоглохдоо 21 настай байсан байна гэсэн таамаглалыг судлаач нарын сонорт дэвшүүлж байна. Бүрэн засагчийн 13-р он буюу 1879 оны хөх нохой жилд VIII Богдыг залахтай холбогдуулан үйлдсэн даншиг долоон хошуу наадамд 960 бөх барилдсанаас Өсөхбаяр аварга 10 давж түрүүлэв гэж “Монгол бөх” номын 57-р хуудсанд тэмдэглэсэн атал Өсөхбаяр аваргын наадмуудын түрүүнүүдийн жагсаалтанд 1879 оны даншигт түрүүлсэн гэж байхгүй байна. 1879 онд даншиг наадам хоёр хийсэн байж болзошгүй юм. Энэ түрүүг оролцуулбал Өсөхбаяр аварга даншиг наадамд 11 түрүүлсэн болж таарах нээ. Энэ үед аварга 44 настай байжээ. Долоон хошуу даншиг наадам бол одооны улсын баяр наадмын адил жилд нэг болдог хамгийн том наадам байсан бөгөөд ийм наадамд 44 настай түрүүлж, 62 настай 5 давна гэдэг аваргыг үнэхээр агуу их бөх байсан гэдгийг гэрчилж байна.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын их эмч Пагамын Дүгэрээ
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby erka2 » Tue Oct 28, 2008 5:30 am

21Grams wrote:
Сэцэн ханы Г.Өсөхбаяр аварга хэдэн онд төрсөн бэ?

• 2008.10.27, 11:04 • Бөх

Долоон хошуу даншиг наадмын наанадаж 8 түрүүг авсан алдарт аварга Г.Өсөхбаяр нь Төр гэрэлтийн он тооллын 15-р он буюу 1835 онд Сэцэн хан аймгийн одоогийн Сүхбаатар аймгийн Дархан хан сумын нутагт даншигийн арслан Гэнэнгийн гэр бүлд мэндэлжээ. Гэнэн арслангийн эцэг нь олон түмэнд Дансран шонхор гэж алдаршсан 1848 оны даншиг 7 хошуу наадамд 8 давж заан цол хүртсэн хүн байсан байна. Өсөхбаяр аваргын эцэг Гэнэн 1852 оны даншиг наадамд түрүүлснээс гадна 1842, 1844, 1846, 1851 оны арван засгийн наадамд түрүүлж байсан байна. Г. Өсөхбаяр аварга нь ийнхүү удам залгаж төрсөн монголын бөхчүүдийн cop болсон алдарт аваргуудын нэг юм. 1856 онд анх удаа даншиг наадамд барилдаж Түшээт ханы Хэвий гүний Дэжид гэгч хүнийг хаяад хоёрын даваанд Мин засгийн Тэший гэдэг хүндунажээ. Энэ наадамд Өсөхбаяр аваргын өвөг эцэг Дансран заан 3, мөн эцэг Гэнэн арслан 3 давж байжээ. Ийнхүү 3 үеийн бөхчүүд нэг наадамд барилдаж 3-уулаа 1 -3 давсан нь тун ховор тохиолдол юм. Түгээмэл элбэгтийн долдугаар он буюу 1857 оны 7 хошуу наадамд Гэнэн арслан 5-ын даваанд хүү Өсөхбаяраа амлан авч бууж өгсөн байдаг. Хойшхи даваануудад торолгүй явсаар тэр даншигт Өсөхбаяр 11 давж анх удаа түрүүлсэн байна. Өсөхбаяр аварга нь 20-р зууны их асрын өмнө номонд тэмдэглэснээр 1857, 1859, 1860, 1861, 1862, 1863, 1864, 1867, 1870, 1874, оны 7 хошуу даншиг наадам мөн 1863, 1864, 1867, 1868, 1870, 1871, 1874 оны 10 засгийн наадамд түрүүлжээ. Өсөхбаяр аварга нь царай зүс сайхан үзэсгэлэнтэй, багахан шиг хаалгатай гэрт багтахааргүй том биетэй хүн байсан гэдэг. Бадаргуулт төрийн 23-р оны буюу 1897 оны даншиг наадамд үзэх гэж очиход нь 8-р богд түүнийг аваргынхаа барилдахыг үзнэ хэмээн албадан ятгаж барилдуулахдаа түүнд биеэс нь хэмжээ авч хийж өгсөн зодог шуудаг нь тэр үедээ аваргад багтаагүй бөгөөд одоо түүний ах дүү нарт хадгалагдан үлдсэний хэмжээ нь ханцуйны нэг үзүүрээс нөгөө хүртэл 1м,93 см, ар зооны урт нь 50 см, өргөн нь 63 см байжээ. Энэ нь Өсөхбаяр аваргын 62 нас хүрсэн мах булчин нь шуугдсан үеийн багадаад багтаагүй зодог шуудагны хэмжээ бөгөөд эдүгээгийн аварга Хадбаатарын зодог шуудагнаас нэлээд хэмжээгээр хааш хаа*a* илүү байсан гэдэг юм. Өсөхбаяр аварга тэр наадамд баридаж тав даваад нутгийн нэг бөхөд бууж өгсөн гэдэг мэдээ байдаг. Даншиг долоон хошуу болон арван засгийн наадмын онооны бүртгэл дансанд тод бичигдэж үлдсэн наадмын түрүү олны дунд өнөө хүртэл үлдсэн домог мэт хууч яриа бие бялдрын хэмжээг илтгэсэн баримт зэргээс үзэхэд Өсөхбаяр бол монгол бөхийн түүхэнд мөнхөрсөн үнэхээр гайхамшигт аварга мөнөөс мөн байна. Ж.Дамдин гуайн “Монгол бөх” номонд Өсөхбаяр аварга нь Бадаргуултын 13 онд 62 настай байсан гэж бичсэн байна. Энэ байдлаар бол Өсөхбаяр аварга нь 1856 онд 31 настай Даншиг наадамд анх удаа зодоглохоор ирсэн байхнээ. Энэ үед аваргын эцэг Гэнэн арслан дор хаяж 50 гарсан настай байж таарна. Бас энэ наадамд зодоглож гурав давсан Өсөхбаярын өвөг эцэг Дансран наад зах нь 70 гарсан хүн байж таарч байна. Эндээс харахад нэг л авцалдаж өгөхгүй байна. 70 гарсан хүн даншиг наадамд 3 давна гэж арай л байж боломгүй юм. 1856 оноос урьдах жилүүдэд тасралтгүй шахам барилдаж 1852 оны даншиг наадамд түрүүлж байсан Гэнэн арслан хүүгээ 31 нас хүргэж байж анх удаа даншигт дагуулж ирж барилдуулсан гэдэг бас л байж боломгүй юм. Миний бие Ж.Дамдины “Монгол бөх” номонд Бадаргуулт төрийн 23-р оныг 13 он гэж та*a*рсан байж магадгүй гэж үзэж байна. Хэрэв тийм бол Бадаргуулт төрийн 23-р он нь 1897 он байх бөгөөд энэ үед 62-той байсан хүн нь 1835 онд төрсөн байж таарна. Тэгвэл Өсөхбаяр аварга 1856 онд анх даншиг наадамд зодоглохдоо 21 настай байсан байна гэсэн таамаглалыг судлаач нарын сонорт дэвшүүлж байна. Бүрэн засагчийн 13-р он буюу 1879 оны хөх нохой жилд VIII Богдыг залахтай холбогдуулан үйлдсэн даншиг долоон хошуу наадамд 960 бөх барилдсанаас Өсөхбаяр аварга 10 давж түрүүлэв гэж “Монгол бөх” номын 57-р хуудсанд тэмдэглэсэн атал Өсөхбаяр аваргын наадмуудын түрүүнүүдийн жагсаалтанд 1879 оны даншигт түрүүлсэн гэж байхгүй байна. 1879 онд даншиг наадам хоёр хийсэн байж болзошгүй юм. Энэ түрүүг оролцуулбал Өсөхбаяр аварга даншиг наадамд 11 түрүүлсэн болж таарах нээ. Энэ үед аварга 44 настай байжээ. Долоон хошуу даншиг наадам бол одооны улсын баяр наадмын адил жилд нэг болдог хамгийн том наадам байсан бөгөөд ийм наадамд 44 настай түрүүлж, 62 настай 5 давна гэдэг аваргыг үнэхээр агуу их бөх байсан гэдгийг гэрчилж байна.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын их эмч Пагамын Дүгэрээ



ene hunii zodogiig had avargad omsuulj uzehed ihee tomdoj baisan um gesen.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby 21Grams » Tue Oct 28, 2008 8:40 am

Тэгээд биччихсэн байна. Тэр зодог шуудагийг нь 60гарсан хойно нь хэмжээ аваад хийсэн. Тэгээд тухайн үедээ өөрт нь багадаад өмсөж чадаагүй гэж. Хадаа аварга чинь өндөрийг нь яг санадаггүй, ид үедээ жин лав 180кг гарч татдаг байсан гэдэг юм. Хөгширсөн аваргын багадсан зодог Хадаа аваргад элбэгдэж байсан гэхээр үнэхээр агуу хүн байж дээ. :respect:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Цоомоо » Sat Nov 08, 2008 12:17 am

Их л том хүн байж дээ.
Нэг дээр үеийн бөхчүүдийн тухай ном байдаг. 18, 19-р зууны үеийн бөхчүүдийн тухай. Домог яриа энэ тэрийг эмхэтгээд бисэн. Үнэн биширмээр чадал тэнхээтэй хүмүүс байсан юм байна лээ...
За тэр ч яахав. "Одод" ТВ-ээр дхэдэн жилийн өмнөх барилдаанууд гарахын. Үзэж байгаад бодлоо
Ер нь 2000 он хүртэл барилдаанууд их гоё болдог байжээ, бөх ер нь гоё сонирхолтой.
Бат-Эрдэнэ аварга, Мөнх-Эрдэнэ арслан, тэдний үеийнхэн харьчхаагүй, за тэгээд залуу заанууд жинхэнэ гал гартал үздэг. Ямар ч барилдаанд 5 залуу зааны (Ганбат заан болсноосоо хойш муудцан) дор хаяж 3 нь барилддаг, тэгэхээр 2 гоё барилдаан болно. Дээр нь нэмээл Батзориг, Доржсамбуу, Одгэрэл, Жамъяанпүрэв, Лхагвасүрэн начингууд гээд л...Элдэв найраа энэ тэр наадмаар болдог ч начингаас цаашаа бол нээх байдаггүй л байлаа, байсан ч яахав Сүхбат, Ганбат энэ тэр тэртээ тэргүй л заан болох л байсан...
Одоо ч тийм гоё байхаа больждээ. Наадамнаар хүртэл үзүүр түрүүнд яригдаж байгаа нь ч хамаагүй найраал...
Энэ жил сайхан шударга наадам боллоо л гээд байна, үнэндээ тийм юм байхгүй. Начин нь ч, харцага нь ч, заан нь ч бүгд л адилхан...
92, 94, 95, 96 оны наадмууд хааяа "Одод"-оор гардаг.
Гантогтох үнэн гоё бөх байжээ. Яг ид барилддаг үед нь нээх сүртэй дэмждэггүй байсын, хаа байсан барилдахаа болисных нь дараа л сайхан бөх байсныг нь мэдэрлээ ккэ...1-ын даваанд залуу бөхийг давж байгаа нь ч, дээгүүр том цолтныг давж байгаа нь ч гэсэн аягүй гоё барилдаан юм.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16690
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby spain man » Sat Nov 08, 2008 12:42 am

Сүхбатыг заан байхас л дэмжиж бөх үздэг байлаа.. Зодог тайлахтай нь хамт үзэхээ больсон доо ... Наадмыг хүртэл хэхэх ... Сая ямар сайндаа Моннисийн ойгоор Ду. Батбаяр түрүүлсэн гэхэд нь ямар бөх байдгийг нь мэдэхгүй байна шд .... :help:

Гантогтохын Том Сүхбатыг давдаг барилдааныг мэддэггүй хүн байдаггүй байхаа ... Мягмарсүрэнг бас 7 гийн даваанд нэг тиймэрхүү байдлаас хаячихаж билээ ... Унаж яваа л хусчихаад байдаг .... Бас л гоёо бөх шүү .. Гурав үзүүрлэчихлүү ? .. Азгүй гар ... хүү эдэр байдгийм болов уу .. Хүрээгүй цолонд нь хүрээсэй билээ ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13567
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby AG » Fri Dec 12, 2008 10:15 pm

Ganaa garid ch garaa ooroo oortoo agsamnaj baigaad shileer tsoo nvhleed ternees hoishoo barildahaa bolisondoo hoorhii. Er n manai bohchvvd joohon owilgogui sagsuu zangaa zaschiwal saihan amitad baigamshd. Bi ch uul n vneheer neg heseg vvh tvvh aimgin tsolton bvriig barag bvgdiin meddeg bailaa. Odoo orsoldoongui orsoldoon bailaa ch shalihgui orsoldoonvvdiig harsaar sonirhohgui baisaar barag medehee bolijdee. nadad naadmiin tsuwral bichlegvvd baiga teriigee l vzej haayaa kaif awhiimdaa
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Цоомоо » Fri Dec 12, 2008 10:55 pm

Наадмын цуврал бичлэгүүд гэж нөгөө VCD болгоод гаргацан байсан уу?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16690
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re:

Postby alonso » Sat Jan 17, 2009 1:31 pm

Nomer 7 wrote:Image

Тайлбаргvй.

гоё зураг байна. Баруун гар талаас 2 дах нь хэн бэ?
alonso
 
Posts: 2
Joined: Sat Jan 17, 2009 1:12 pm

Re: Re:

Postby erka2 » Sun Jan 18, 2009 8:41 am

alonso wrote:
Nomer 7 wrote:Image

Тайлбаргvй.

гоё зураг байна. Баруун гар талаас 2 дах нь хэн бэ?

aimgiin nachin Tserengiin Namjiltseren
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby 1220 » Mon Jan 19, 2009 10:18 am

цэргийн начин биш бил үү, Эрка. За тэр яахав хөөрхий Том Сүхбатыг араас нь дайрч хаяж 4 давж олон хүний дургүй хүргээд. Сүүлдээ архинд орсон сураг байсан, түй түй худлаа сонсоогүй бол нас барсан шум байсан шүү.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby erka2 » Tue Jan 20, 2009 7:40 am

1220 wrote:цэргийн начин биш бил үү, Эрка. За тэр яахав хөөрхий Том Сүхбатыг араас нь дайрч хаяж 4 давж олон хүний дургүй хүргээд. Сүүлдээ архинд орсон сураг байсан, түй түй худлаа сонсоогүй бол нас барсан шум байсан шүү.

Tiim ch bilu tsergiin nachin. Aav ni Dayan Avarga Tseren gej hunii jinhene deed bolson egel hun bsan um gesen.Hunii hubi zaya jaahan yuman deer shiidegddeg um bilee de.Aabiinh ih sain naiz bas ch ugui ovoo hed buulgaj bsan Mooeo avarga ch ter jil ni avch nachin bolgoogui de.Puntsag idej bsan.tegeegui bol yadruuhan ch gesen ulsiin tsolton avargiin huu nachin gej yavah bj de.suuldee ih l muuhai amidarch baigaad ongorson gesen shuu.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby 1220 » Tue Jan 20, 2009 9:49 am

Даанч сайхан даян аварга аавынхаа нэр сүрийг ч бодохгүй. Одоо яая гэхэв. Мөнхбат аварга ч гэсэн ганц дөрөв давахад нь аваад начин болгочихвол амьдрал нь арай ондоо ч байх байсан бил үү.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby erka2 » Thu Jan 22, 2009 7:53 am

1220 wrote:Даанч сайхан даян аварга аавынхаа нэр сүрийг ч бодохгүй. Одоо яая гэхэв. Мөнхбат аварга ч гэсэн ганц дөрөв давахад нь аваад начин болгочихвол амьдрал нь арай ондоо ч байх байсан бил үү.



Avargiin zovoo er hund chini 1 zangarag gej um bdag um.muuhai 4davj bsan
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Thu Jan 29, 2009 5:04 pm

тв9 тэлевиз үндэсний бөхийн шилдэг 100 барилдаан гэсэн двд цагаан сараас өмнө гаргах юм гэнэ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Maslo » Thu Jan 29, 2009 9:29 pm

За ёстой наадахыг чинь авий даа. Бага даа гүйээ мөн их бөх үздэг байж билээ. Одоо тэр Сүхээгийн шавь Даваабаатар сүүлийн үед бусниулж байгаа сурагтай. Хааяа нэг барилдааныг нь харахаар үнэн уран санагдсан
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Sun Feb 15, 2009 7:35 pm

тв9с гаргаж буй шилдэг 100 барилдааны двд всд худалдаанд гарчээ.Двд нь 12000 всд нь 3000т-р худалдаалð байгаа юм байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby 21Grams » Sun Feb 15, 2009 8:45 pm

олоод авчих юм сан.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby horidol » Sun Feb 15, 2009 9:47 pm

upload hiigeech
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Fri May 01, 2009 9:52 pm

Бөхчүүд допингийн эсрэг нэгдэхээр болжээ. Зөвхөн баяр наадмын үеэр шөвгийн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авдаг журмыг өөрчилж, наадмаас бусад үед ч бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг болохыг хэсэг бөхчүүд санаачилж, бусад бөхчүүд үүнийг дэмжсэн гарын үсэг цуглуулж байгаа гэнэ. Энэ саналаа бөхчүүд МҮБХ, МҮОХ-нд уламжлах бөгөөд холбогдох олон улсын байгууллагуудад танилцуулах ажээ.

Үндэсний бөхчүүдийг дунд наадмаас бусад үед сэргээш хэрэглэдэг гэх хардлага бөх сонирхогчид болоод бөхчүүдийн дунд байдаг. Тиймээс энэхүү хардлага, үл итгэх байдалд хариулт өгөхөд байнгын сэргээшийн шинжилгээнд хамрагддаг байх нь зөв сонголт гэж бөхчүүдийн дийлэнх нь үзэж байгаа бололтой. Нөгөө талаар үнэхээр сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэдэг бол бөхчүүд, тамирчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг ойлгуулахад энэ санаачилга үр дүнгээ өгнө гэж бөхчүүд үзэж байна.

mongolbukh.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby haka » Sat May 02, 2009 9:15 am

Энэ Нямдорж гэдэг хүн МҮБХ-г өмчлөчих юмаа. Одоо зайгаа тавьж өгөөд бусад хийж чадах хүмүүст нь боломж олгомоор байхын.
Тэр Ерөнхийлөгч зарлиг гаргаж цол олгодог нь ёстой хэрэггүй зүйл. Одон өгнө дээр нь бас морь бөхийн цол өгнө. Удахгүй шашны гэлэн, гэлцэг энэ тэр гэсэн цол олгодог болж магадгүй л байх.
Бөхийн цолоо бөхийн холбоо нь өөрсдөө мэдээд өгдөг байх хэрэгтэй л дээ. Дөрвөн уулын барилдаанд ч тэр цол олгоё гэвэл болно шдээ. Менежмент дутагдаад байнаа. Бөхчүүдийн плакат, зураг, тухайн бөхийг дуурайлгаж хийсэн жижиг хүүхэлдэй зэрэг зүйлс хийгээд зарж болно доо. Авах хүн олдож таарна. Бөхчүүдээ дэмжсэн, бөх сонирхогчиддоо хандсан үйл ажиллагаа хийхгүй л байна даа. Зүгээр Бөхийн өргөөнд тоглолт энэ тэр хийлгэж мөнгийг нь цохиод л сууж байдаг байхаа.
Энхбаярыг зайлуулахын адилаар Нямдоржийг зайлмуур байхын 8+)
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby greenfield » Fri May 08, 2009 2:45 pm

Энэ дээрх нээрээ ямар гоё зураг вэ :-D
эрдэнэ засгийн унага
greenfield
 
Posts: 28
Joined: Fri May 08, 2009 2:20 pm
Location: Эх дэлхий

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ХАЛИУН » Wed Jun 10, 2009 12:28 pm

энэ жилийн наадам маш бага тєсєвтэй нэг тиймэрхїї жаахан мия наадам болно гэнээ. сонгуульд єчнєєн тэрбум єгчихєєд наадамаа муу хийвэл ч муухай даа. ямаанд ч гэсэн :grin:
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby 1220 » Fri Jun 12, 2009 10:55 am

Бүгд тарьдаг болчихсон энэ үед допинг энэ тэрийн хэрэг байна уу
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Tue Jul 07, 2009 9:56 am

Бєхєє хайрлан хvндэлдэг ард тvмэн маань шинэ мянганы анхны vхэр жилийн баяр наадмаа хоног тоолон хvлээж буй vед уншигч олондоо XV, XVI, XVII жарны vхэр жилvvдэд тохиосон баяр наадмын тухай эргэн єгvvлье.

МОДОН VХЭР ЖИЛ (1925 ОН)

Энэ нь билгийн тооллын ХV жарны сvvлчийн 12 жилд тохиосон наадам бєгєєд "Улсын баяр наадам" хэмээн нэрлэж ёслон тэмдэглэсэн. Ардын хувьсгалын 4 жилийн ойгоор арван засаг, долоон хошуу даншгийн наадмын дэвжээнээс барилдааныхаа гарааг эхэлсэн Луу гvний Г.Вандан аварга, Булганы "Мундаг" хэмээх даншгийн арслан Ц.Лувсандаш, Хан Тайширын "Босоо" С.Шагдар арслан, ХанХэнтийн "Босоо" Г. Самдан арслан, Архангайн С.Лундаа заан, Арвайхээрийн Ц.Бандизаан, Дэлгэрхааны "Мулига бvргэд" П.Бат-Очир, Сэлэнгийн "Боохой" Д.Данзан, Євєрхангайн "Мээтэн" О.Аюур, "Буур" хэмээн єргємжлєгдєж яваа залуу бєх Н.Жамьян нарын ард олондоо алдаршсан нэрнээс нь ч хvртэл сvрдмээр эрт эдvгээгийн нэрт хvчтэнvvд зодоглов.

Хан Хэнтийн Г.Самдан арслан тvрvvлэв

Энэ наадамд 640 бєх зодоглосноос Ардын хувьсгалын эхний жилvvдэд болсон уул тайлга, цэргийн наадмаар улсын заан, арслан цолыг хvртсэн Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, ард олондоо "босоо" хэмээн апдаршсан Ганжууржавын Самдан Ихтамирын С.Лундаа заан, Батцэнгэлийн Г.Вандан аварга, Тариатын залуу бєх Н.Жамьян нарын арын сайхан хангайн уугуул гурван хvчтэнг дараалан орхиж тvрvvлэн наадамчин олноо баясан цэнгvvлэв.

Улсын аварга цолыг сэргээж баталгаажуулав.

Ардын хувьсгалын 4 жилийн ойн наадамд арав давж тvрvvлсэн Г.Самдан арсланд "Хувьсгалт Монголын аварга" хэмээх цолыг олгосон боловч тодорхойгvй шалтгааны улмаас орхигдож явсныг МVБХ-ны Цэцдийн зєвлєлийн 1994 оны зургадугаар сарын 12-ны хуралдаанаар сэргээж, албан ёсны болгосон билээ.

Залуу бєх Н.Жамьян улсын арслан цол хvртэв

Цэцэрлэг Чандмань-Єлзийтийн хэмээн овоглон тєрийнхєє баяр наадмын дэвжээнд анх зодоглосон, ард олондоо "Буур Жамъян" хэмээн єргємжлєгдєж яваа залуу бєх Н.Жамьян "Мулига бvргэд" хэмээх П.Бат-Очир, "Хан Тайширын босоо" хэмээх С.Шагдар арслан, "Бага хурлый дарга таны ємнєєс" хэмээн барилдсан Л.Жаргал начин нарын шилдэг хvчтэнvvдийг євдєг шороодуулж, Г.Самдан арслантай vзvvр тvрvv булаалдаж унаснаар аймаг "овог"-оо улсынх болгож, арслан хэмээх эрхэм цолыг шууд хvртэв.

Арслан Жамьян болоод харихад их сайхан байсан.

(Монгол улсын даян аварга Н.Жамьян)

Цэцэрлэг Чандмань-Єлзийтийн Н.Жамьян хэмээн овоглон хvч vзсээр ес давж, vзvvр тvрvvний барилдаанд "Ерєнхий сайд таны Н.Жамьян" гэж цоллуулахад нэг л сонин сонсогдож билээ. Саяхан Нацагийн Жамьян гэгдэж байсан хvн жинд яваад "Буур Жамьян", тєрийнхєє их баяр наадамд vзvvрлээд "Арслан Жамьян" болоод харихад сайхан байсан даа.

Бєхийн цолоор биш албан тушаалын зэрэг дэвээр ам авч барилдав

Шороон vхэр жилийн баяр наадамд Г.Вандан, С.Шагдар, Г.Самдан, Ц.Лувсандаш, С.Лундаа, Д.Данзан гээд долоон хошуу даншиг, арван засаг, цэргийн наадмын арслан, заан цолтой олон бєх зодоглосон ч бєхчvvдийн цолны эрэмбийг харгалзалгvйгээр баяр наадмын зvvн, баруун жигvvрийг "Бага хурлын дарга таны" хэмээн Л.Жаргал, Ерєнхий сайд таны" хэмээн Жамба гэсэн улсын начин цолтой бєхчvvд манлайлан босч барилдсан бєгєєд Бага хурлын дарга, Ерєнхий сайд, Жинхэнэ орлогч сайд, Бvх цэргийн зєвлєлийн тэргvvлэгч. Бvх цэргийн жанжин гэх мэт тєр засгийн албан тушаалын зэрэг дэвээр ам авч барилдуулсан байдаг. "Ерєнхий сайд таны" хэмээн барилдсан Жамба начин зургаагийн даваанд Сэцэн хан аймгийн Дархан чин вангийн хошууны залуу бєх Б.Думаад євдєг шороодох хvртлээ наадмын баруун жигvvрийг манлайлан боссон бол зvvн жигvvрийг манлайлан босч "Бага хурлын дарга таны" хэмээн овоглон барилдсан Л.Жаргал начин долоо давж, арслан цолтой барилдсан Г.Вандан аварга, С.Шагдар Г.Самдан хэмээх нэрт хоёр арслан, залуу бєх Н.Жамьян нарын хамт наймын даваанд барилдахаар vлдэхдээ гоц мєргєсєн байдаг юм.

ГАЛ VХЭР ЖИЛ (1937 ОН)

XVI жарны анхны 12 жилд тохиож буй гал vхэр жилийн наадам нь улс тєрийн ээдрээтэй хvнд vед болсноорсю тvvхэнд тэмдэглэгдэн vлдсэн байдаг.

"Баргын Гилэг" хэмээн алдаршсан Дорнод нутгийн бєх тvрvvлэв

Долоогийн даваанд даян аварга Н.Жамьян, баяр наадамдаа тvрvvлж vзсэн Євєрхангайн "Мээтэн" О.Аюур, Сэлэнгийн "Боохой" Д.Данзан, Мєнгєнморьтын "Номч мєрийн" Л.Чимэд нарын арслангууд ам угтуулдаа євдєг шороодож тахимаа єгснєєр "Баргын" хэмээх Дорнод аймгийн Гурванзагал сумын харьяат, Шагдарын Гилэг заан гурван залуу начин, гурван залуу бєхийн хамт дунд шєвєгт шалгарч цолны эрэмбээр гоц мєргєж, vзvvрлэх, тvрvvлэх эсэхийг шийдвэрлэх даваануудад шинээр зааны болзол хангасан Архангайн Д.Ванчинсvрэн, Д.Лувсанжамц нарын залуу хvчтэнvvдийг дараалан орхив. Ийнхvv Дорнод нутгийн бєх хоёр дахь жилдээ ардын тєрийнхєє баяр наадмыг манлайлсан юм. Ш.Гилэг заан долоогийн даваанд Завханы "Нахиу" хэмээх Шагдарын Санжсvрэн зааны тахимыг єгvvлж шийдвэрлэх даваагаа авснаар тvрvvлэх зам нь шулуудсан билээ.

Залуу бєхийн тэр бvр vзvvлдэггvй амжилт

Ард олондоо "аат" хэмээн єргємжлєгдсєн Архангай аймгийн Хайрхан сумын харьяат залуу бєх Д.Лувсанжамц энэ жилийн баяр наадмаар анх зодоглохдоо Дорнодын Х.Єлзийсайхан, Булганы Д.Содном, Архангайн Д.Жамьяншарав нарын заан, начин цолтой хvчтэнvvдээр даваагаа ахиулсаар их шєвєгт шалгарч, залуу бєхийн тэр бvр vзvvлдэггvй амжилтыг гарган тvрvv булаалдаж "Монгол улсын заан" цол хvртэв.

Арын сайхан хангайгаар овоглосон "он жавууд"

Тариатын "Пампаан" Д.Жамьяншарав, Чулуутын "Даран цагаан" Д.Ванчинсvрэн, Их тамирын Д.Махшир нар гурван жилийн ємнє Ардын хувьсгалын 13 жилийн ойн баяр наадмаар тав давж, улсын цолтны их гэр бvлд зэрэг хәл тавьсан "онжавууд" бєгєєд энэ жил мєн гурвуулаа их, дунд шєвєгт шалгарч цолоо ахиулан улсын заан болсон билээ.

Л.Чимэд арслан даагаа нэхэж барилдаад давав

"Ардын хувьсгалын 15 жилийн ойн наадмаар Дорнодын "Хумбаан хар" Т.Балсан Мєнгєнморьтын Л.Чимэд арслантай тvрvv булаалдаж барилдахдаа заль гаргаж vе vе доголон хєлєє дахин дахин боолгох, ууцаар хатгалаа гэж байн байн барьц тавилцах зэргээр барилдааныг удаашруулж, барьцгvй дайрч хурц шаламгай барилддаг Л.Чимэд арслангийн ирийг сааруулж єєртєє дастан хав барьцнаас хавирч давсан юм" гэж улсын ахмад заан Д.Гомбодагва, Я.Дорлиг гуай нар хуучилж байж билээ. Мєнгєнморьтын Л.Чимэд арслан Дорнодын "Хумбаан хар" хэмээх Т.Балсан хоёр єнгєрсєн жилийн наадмын vзvvр тvрvvг булаалдсан хvчтэнvvд. Мєнгєнморьтын Л.Чимэд арслан энэ жил зургаагийн даваанд Н.Жамьян аварга, Архангайн С.Лундаа арслан, Євєрхангайн О.Аюур арслан, Сэлэнгийн Д.Данзан арслан нарын дараа тав дээр босч ам авахдаа єєрийнх нь дараа нэр сонсохоор ирж явсан Дорнодын Т.Балсан арсланг амлаж, даагаа нэхэж барилдаад давсан байдаг. Л.Чимэд арсланд амлачихаар улсын цолгvй болон начин, заан цолтой бєх олон байсан ч шууд Т.Балсан арсланг амлаж барилдсан нь ємнєх жилийн баяр наадмын vзvvр тvрvv булаалдах барилдаанд "Хумбаан хар"-ыг заль гаргасан гэж ярьдаг ортой бололтой.

ШОРООН VХЭР ЖИЛ (1948 ОН)

XVI жарны хоёр дахь 12 жилд тохиож буй шороон vхэр жилийн баяр наадмаар ард олон, бєхчvvддээ "Их аварга" хэмээн хvндлэгдэх болсон Монгол Улсын ууган дархан аварга Б. Тvвдэндорж зодоглоогvй учир их аваргын зай онгойж vгvйлэгдсэн наадам болсон билээ.

"Нисэх"-ийн хэмээх П.Аюуш заан тvрvvлэв

Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, "Нисэх-ийн хэмээх улсын залуу заан П.Аюуш энэ наадмаар "Дэрэн бор" С.Самданжигмид, "Хужаа" Є.Чvлтэмсvрэн гэсэн нэртэй хоёр арсланг долоо, наймын даваанд орхиж, тvрvv булаалдах барилдаанд сvvлийн хоёр жилийн баяр наадмыг манлайлж тахим єгнє гэдгийг мартаж яваа залуу аварга Ш.Батсуурийг євдєглvvлэн улсын арслан цол хvртэх болзлыг хангасан ч "Баз хvргэнvvд хуйвалдпаа" гээд тухайн vед цолыг нь олгоогvй юм. Олон жилийн дараа Ардын хувьсгалын 35 жилийн ойн баяр наадмын vеэр тvvнд "Монгол улсын арслан" цолыг нєхєн олгосон байдаг.

Бууж єгье дээ гэж бодож зогстол...

(Монгол Улсын дархан аварга Ш.Батсуурь)

Би улсад хоёр жил дараалан тvрvvлчихээд байлаа. Ёстой цээжнээс бяр амтагдаж байсан vе. Нисэхийн П.Аюуш бид хоёр нэг айлын хvргэн улс. Бид хоёр баяр наадам єндєрлєхийн урьд орой хадмынд ирээд цай ууж суулаа. П.Аюуш "Батсуурь аа, энэ наадам чи бид хоёрынх болно. Чи надад бууж єг. Би улсад нэг тvрvvлж vзье л дээ" гэдэг юм байна. "Чи Є.Чvлтэмсvрэн арсланг даваад ир" гэж би хэллээ. Наадам миний бодсоноор болох шинжтэй. Гэтэл П.Аюуш Є.Чvлтэмсvрэн арсланг орхиж аргагvй л бид хоёр vзvvр тvрvv булаалдахаар шалгарч vлдлээ. Би єрєхдєє "За энэ золигийг чинь яадаг юм билээ" гэж эргэлзэж "Бууж єгье дєє" гэж бодож зогстол П.Аюуш яах ийхийн зуургvй ороод хаячихдаг юм байна. Туг тойрч яваад харвал маршал Х.Чойбалсан босоод явчихсан, наадамчид ч тарж байна. Vзvvр тvрvvнд vлдсэн бєхєд бай шагнал ч єгсєнгvй. Тvрvvлж vзvvрлэсэн бєх наадмын орой болдог нам засгийн удирдагч нарын хvндэтгэлийн цайллагад орсонгvй єнгєрєв. Маргааш нь ажилдаа иртэл Ж.Лхагвасvрэн жанжин дуудаж байна гэнэ. Очвол ууртайгаар "Чи маршал дээр оч" гэж байна. Маршал дээр орлоо. Царай нь хvрлийчихсэн зогсож байна. "Чамд ах дvvсээрээ хуйвалдаж тєрийн наадмаар тоглох эрх хэн олгосон юм бэ" гээд баахан загналаа. Цэргийн хvн юугаа хэлэх вэ. Баахан загнаж байгаад "Ж.Лхагвасvрэн дээр оч" гэлээ. Ж.Лхагвасvрэн генерал дэслэгч цолыг минь хурааж ахлагч болгоод говьд гурван жил ажиллах тушаал уншаад "Очиж маршалд илтгэ" гэдэг юм байна. Маршал дээр ороод болсон явдлыг илтгэлээ. Маршал "Арми, Ж.Лхагвасvрэн хоёр чамд хайртай юм байна, яв" гэлээ. Таньдаг нєхєд тааралдаад "Чи ч ёстой аз нь хаясан эр юм аа. Улсын наадамд гурван жил дараалан тvрvvлсэн бєх хувьсгалын жилvvдэд гараагvй. Манай армиас тєрєх нь гээд маршал ихэд билгэшээж бугуйн цагаа тайлахад гадаадын зочид тєлєєлєгчид бас цагаа тайлсан. Тэгэхэд чи Аюушд бууж єгч байдаг, ёстой бєх хvний аз хийморьт муу юм боллоо" гэж зэмлэцгээв. Ингэж би улсад тvрvvлэх аз хийморио гундаасан хvн дээ.

Ж. Цэвээнравдан арслан гурван єєр цолтой Ш.Батсуурьт гурван жил дараалан нэг даваанд

Хєвсгєл аймгийн Цагаан-Vvр сумын харьяат улсын арслан Ж.Цэвээнравдан сvvлийн гурван жилийн баяр наадмаар гурван єєр цолтой Ш.Батсуурьт наймын даваанд дараалан євдєг шороодсон юм. Ардын хувьсгалын 26 жилийн ойгоор Ж.Цэвээнравдан залуу бєх Ш.Батсуурийг наймын даваанд амлаад тахимдуулж, дараа жил нь мєн энэ даваанд (хоёул улсын арслан цолтой) тунаад давхар хамуулж, энэ жилийн баяр наадмаар аварга цолтой Ш.Батсуурьт амлуулан хий дунгуйлдах мэхэнд нь євдєг шороодсон юм. Ийнхvv Ж.Цэвээнравдан арслан амлаад ч, тунаад ч, амлуулаад ч баралгvй гурван жил дараалан євдєг шороодсон билээ.

ТЄМЄР VХЭР ЖИЛ(1961 он)

XVI жарны гурав дахь 12 жилийн тємєр vхэр жилд тохиосон Ардын хувьсгалын тvvхт 40 жилийн баяр наадам бол Хєвсгєлийн Цагаан-Vvрийн алдарт Д.Дамдин аваргын "Монгол улсын дархан аварга " хэмээн алдар цолоо дуудуулан барилдсан анхны наадам билээ.

Залуу начин С.Цэрэн их ойн жилийн баяр наадмыг манлайлав Булган аймгийн Сайхан сумын харьяат ах, дvv алдарт Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа аваргуудын нутгийн хvv, ємнєх жил нь улсын цолтны их гэр бvлд хєл тавьсан улсын залуу начин С.Цэрэн тvvхт энэ ойгоор од хийморьтой барилдаж, Архангайн Т.Зундуй заанаар зургаа давж єнгєрсєн жилийн наадмаар vзvvлсэн амжилтаа давтан, Дорнодын Ч.Дугарсvрэн начнаар долоо давж зааны босгыг алхан дархан аварга Д.Дамдин, уран мэхт улсын заан Ч.Бээжин, нэг нутаг усны ард олондоо "Тэмээ єргєдєг" хэмээн алдаршсан залуу заан Б.Жамьяндорж нарын хамт их шєвєгт шалгарчээ. Улмаар Ч.Бээжин заанаар найм давж, таван наадам дараалан тахимаа хэнд ч єгєлгvй дархалж явсан алдарт Д.Дамдин аваргыг хазайлгаж, их ойн жилийн баяр наадмыг манлайлан улсын заан, арслан цолыг алгасаж, "Монгол улсын аварга" хэмээх эрхэм дээд цолыг шууд хvртсэнээр хамгийн залуудаа (22 нас) энэ цолд хvрсэн бєх боллоо.

Нэг аймаг сумаар овоглосон, нэг нутаг усны дєрвєн хvчтэн их шєвєгт

Хєвсгєл аймгийн Цагаан-Vvр сум, Уйлган голын Д.Дамдин, Ч.Бээжин, Булган аймгийн Сайхан сум, Угалзын голын Б.Жамьяндорж, С.Цэрэн гэсэн нэг аймаг, сумаар овоглосон, нэг нутаг уены дєрвєн хvчтэн энэ их ойн жилийн баяр наадмын их шєвєгт шалгарч vлдсэн нь баяр наадмын дэвжээнд тэр бvр тохиогоод байхгvй сонин тохиолдол билээ. Их ойн жилийн баяр наадмаар цолыг дутуу даваагаар нэмэгдvvлэн олгодог дєчєєд оны уламжлалаар Ч.Бээжин Б.Жамьяндорж хоёр "Монгол улсын арслан" цолыг хvртэв.

Эртэй, аатай залуу хvчтэнээр улсын заан цол хvртэв

Энэ жилийн баяр наадааар Дорнод аймгийн Гурванзагал сумын харьяат, 40 хэвийж явсан ахмад начин Ч.Дугарсvрэн МБАТС-д тvрvvлж улсын заан цол хvртээд "Заан цолтой энэ дэвжээн дээр долоохон хононо" хэмээн аархаж явсан Эрдэнэсантын Ж.Мєнхбат хэмээх эртэй, аатай залуу зааныг зургаагийн даваанд орхин "Монгол улсын заан" цол хvртсэн билээ.

Улсын цолтой ахмад бєхчvvдийн барилдаан болов

Ардын хувьсгалын жилvvдэд улсын цол хvртсэн ахмад бєхчvvддээ хvндэтгэл vзvvлж их ойн жилийн баяр наадамд урин, ахмад бєхчvvдийн барилдааныг тусгайд ньзохион байгуулж явуулсан билээ. Наадамчин олны сонирхол татсан ахмад бєхчvvдийн энэ барилдаанд аль эрт барилдахаа больсон "Буур" Н.Жамьян аварга, "Мулига бvргэд" П.Бат-Очир, "Урт гарт" М.Лхагва, "Хумбаан хар" Т.Балсан, "Эрээн хавиргат" Б.Тєрбат, Арвайхээрийн Ц.Банди, Дорнодын Х.Єлзийсайхан, "Нахиу" Ш.Санжсvрэн, "Аат" Д.Лувсанжамц, "Пvг" С.Жамьян, Булганы Ж.Хорол, Хангайхайрханы Д.Гарамбазар, "Бусгаа" Д.Гомбодагва, "Хєндлєн" Д.Сандуйжав, "Ягаан" Н.Самдан, "Хулгар" Я.Дэндэв, Тєвийн Б.Ананд, Хєвсгєлийн Ц.Цэрэн, Булганы "Махан толгой" Г.Сундуй, Завханы Л.Ринчинсамбуу, Архангайн "Даран цагаан" Д.Ванчинсvрэн, Завханы Я.Дорлиг, А.Арилдий, Булганы "Буханхvv" А.Моломжамц, Євєрхангайн "Монхор" Т.Самдан нарын улсын арслан, заан, начин цолтой тавиас дээш насны хvчит 32 бєх зодоглож, уран сайхан гараа, дэвээ, шавааг vзvvлж, наадамчин олноо баясан цэнгvvлж Завхан аймгийн Идэр сумын харьяат ард олондоо "Урт гарт" хэмээн алдаршсан М.Лхагва арслан тvрvvлж, Хєвсгєл аймгийн Тvнэл сумын харьяат Ц.Цэрэн заан vзvvрлэсэн билээ.

УСАН VХЭР ЖИЛ (1973 ОН)

XVI жарны дєрєв дэх 12 жилд тохиож буй усан vхэр жилийн баяр наадмаар дархан аварга Б.Тvвдэндорж Ш.Батсуурь хоёр барилдаагvй учир залуу дархан аварга Ж.Мєнхбат анх удаа баруун жигvvрийг манлайлан бослоо.

Х.Баянмєнх аварга ардын тєрийн баяр наадмыг гурван жил дараалан манлайлав Залууаварга Х.Баянмєнх бяр хvч ихтэй байгаагаа дахин харуулж, Архангайн Хайрханы Б.Бальдир зааны хvv, аймгийн арслан Б.Сvхбаатар, Увсын Тэсийн "Бєх хар" хэмээх Чойнзан зааны хvv, шинэ начин М.Мєнгєн нараар даваагаа ахиулж, даян аварга С.Цэрэнгээр долоо, дархан аварга Ж.Мєнхбатаар найм давж, vзvvр тvрvv булаалдах барилдаанд улсын залуу арслан П.Дагвасvрэнг орхиж ардын тєрийнхєє баяр наадмыг гурван жил дараалан манлайлж, дєрєв дэх удаагаа тvрvvлэв.

Д.Дамдин аварга Г.Дэмvvл арслангаас даагаа нэхэж барилдаад давав Ардан хувьсгалын 48 жилийн ойн баяр наадмаар Д.Дамдин аварга Ємнєговийн Г.Дэмvvл арсланг заан цолтой vед нь наймын даваанд амлаж барилдаад євдєг шороодож, тунаж барилдсан Ж.Мєнхбат, Х.Баянмєнх хоёр хэн хэнийгээ унагаж чадалгvй хасагдсанаар Г.Дэмvvл заан тvрvvлж улсын арслан цол хvртсэн билээ. Гурван жилийн дараах энэ баяр наадмаар Д.Дамдин аварга залуу арслан Ж.Хайдаваар зургаалсан Г.Дэмvvл арсланг долоогийн даваанд амлаад даагаа нэхэн давав.

Хамгийн ахмад нь Євєрхангайн "Дэрэн бор" хэмээх С.Самданжигмид арслан Энэ усан vхэр жилийн баяр наадамд зодоглосон 512 хvчтэний хамгийн єндєр настай нь ч, ардын тєрийнхєє их баяр наадамд хамгийн олон жил зодоглосон нь ч, хамгийн тvрvvнд улсын цол хvртсэн нь ч Євєрхангай аймгийн Баянгол сумын харьяат аав, ээжийн хайрласан нэрнээсээ илvv "Дэрэн бор" хочоороо ард олондоо танигдсан С.Самданжигмид арслан байсан бєгєєд ахмад арслан маань уран гоё гараа, дэвээ, шаваагаа vзvvлж тvргэн шуурхай барилдаанаараа залуу бєхчvvдээ vлгэрлэн дагуулж, давхар хамах, харваж дайрах мэхээрээ начны энтэй аймгийн арслан Н.Лхагвадорж нарын єєрєєсєє олон дvv залуу бєхчvvдийг шороодуулсаар наадамчин олноо баясан цэнгvvллээ. "Ардын хувьсгалын 15 жилийн ойн баяр наадамд анх хєдєєний бор залуу ирж барилдаж, бєхийн намтар тvvхээ эхэлснээс хойш гуч гаруй удаагийн баяр наадамд євгєн болтлоо барилдлаа. Єлзий учрал бvрдсэн нэгэн жилийн баяр наадмаар зодог тайлъя гэж бодож явсаар улс хувьсгалын 52 жилийн ойн баяр наадмаар Дундговийн Цагаандэлгэрийн Г.Цэрэнчимэдийг начин цолд дєрєєлvvлж єгєєд зодог тайлсан даа" гэж євгєн арслан хожим хуучилсан байдаг.

МОДОН VХЭР ЖИЛ (1985 ОН)

Билгийн тооллын XYI жарны сvvлчийн 12 жилд тохиож буй модон vхэр жилийн баяр наадмаар ирээдvйн их аварга Б.Бат-Эрдэнэ "Монгол улсын начин" цол хvртэж, улсын цолтны их гэр бvлд хvч тvрэн орж ирж амжилтыхаа дээжтэй золгосон билээ,

Євєрхангайн залуу начин Б.Ганбаатар тvрvvлэв

Нэлээд хэдэн жилийн ємнє улсын начин цол хvртсэн Євєрхангай аймгийн Баян-Єндєр сумын харьяат, тєдий л нэрд гараагvй залуу начин Б.Ганбаатар од хийморьтой барилдаж, дархан аварга Ж.Мєнхбат, Х.Баянмєнх, улсын арслан Д.Хадбаатар нарын хvчтэнvvдийг дараалан євдєг шороодуулсаар ардын тєрийнхєє баяр наадмыг манлайлж "Монгол улсын арслан" цолыг шууд хvртсэн юм.

Залуу арслан Д.Хадбаатар баяр наадмынхаа нэг тvрvvг алдчихлаа

Улсын залуу арслан Д.Хадбаатар энэ баяр наадмаар дунд, их шєвєгт таарч урьд ємнє євдєг шороодож явсан гол хvчтэй єрсєлдєгч М.Мєнгєн арслан, Д.Цэрэнтогтох аварга хоёрыг хазайлгасандаа тайвширч vзvvр тvрvv булаалдах барилдаанд залуу начин Б.Ганбаатарын бариа зєрєєн дээр хийсэн татаж зайлах мэхэнд євдєг шороодож баяр наадмынхаа нэг тvрvvг алдчихлаа. Наадам минийх боллоо гэж бодсон. (Монгол улсын аварга Д.Хадбаатар) Би долоо, наймын даваанд М.Мєнгєн арслан, Д.Цэрэнтогтох аварга хоёрыг давж vзvvр тvрvvнд хvрсэн юм. Тэгээд их шєвєгт Б.Ганбаатар начинг амлан барилдаж байгаа Х.Баянмєнх аваргатай vзvvр тvрvv булаалдах нь дээ гэж бодож суутал аварга уначихсан. Тэр жил Б.Ганбаатар их сайн барилдаж байсан ч би дотроо урьд жилvvдийн наадмаар євдєг шороодож явсан М.Мєнгєн, Д.Цэрэнтогтох хоёр гол єрсєлдєгчєє "нураачихсан" болохоор "Наадам минийх бол¬лоо" гэж бодсон. Би Б.Ганбаатарыг нэлээд элдэж хєєж явтал мань хvн миний элэг бvснээс бариад авлаа. Тэгэхээр нь тэврээд шидчихье гэж бодохын зуур л намайг зайлж хавсраад євдєглvvлчихсэн юм даа.

Ирээдvйн их аварга улсын начин цол хvртэв

Энэ бол залуу бєх Б.Бат-Эрдэнийн хоёр дахь жилээ зодоглож буй баяр наадам бєгєєд начны тааварт эчнээ явсан цэргийн арслан Д.Бадрахаар гурав, єнгєрсєн жилийн баяр наадмаар зааны даваанд євдєг шороодсон Увсын Є.Тулгаа хэмээх хvчтэй бяртай начнаар дєрєв, аварга, арслангуудын амлахаас эмээдэг, єсч яваа залуу начин О.Балжиннямаар тав давж хэний ч дэмжлэггvйгээр, єєрийн чадлаар тунаа гэдэг шалгуурыг давж, vнэнхvv сайн бєхчvvдийг євдєг шороодуулсаар начин цолыг "бярдаж" авч улсын цолтны их гэр бvлд хvч тvрэн орж ирэв. Энэ жилийн баяр наадмаар Увс нутгаас начин болох бодол євєрлєж ирсэн аймгийн арслан Г.Намсрайжаваар дєрєв давсан залуу начин О.Балжинням болон цэргийн арслан Б.Бат-Эрдэнэ хоёрыг тавын даваанд босч ам авсан аварга, арслан, заануудын хэн нь ч амлалгvй тунаж барилдсан юм. Ирээдvйн алдарт хоёр аваргын баяр наадмын дэвжээнданх удаа таарч хvч vзсэн нь энэ бєгєєд нэг нь начин цолоо батлах, нєгєє нь начин болох зорилго євєрлєж хvч vзсэн энэхvv барилдаанд цэргийн арслан Б.Бат-Эрдэнэ давж улсын начин цол хvртсэн билээ. Шинэ начин зургаагийн даваанд сэтгэлийн догдлолоо дарж амжаагvй явахдаа Б.Ганбаатар начинд євдєг шороодсонсон.

Улсын начин цол хvртээд их баярласан.

(Монгол улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ)

Ардын хувьсгалын 64 жилийн ойн баяр наадмаар хоёр дахь жилээ зодоглолоо. "Эр хvний дотор эмээл хазаартай морь багтана" гэдэг, сайн барилдана даа гэж л бодож явсан. Цэргийн арслан Д.Бадрах (улсын начин)-аар гурав давтал дєрвийн даваанд Є.Тулгаа заан амлаж авсан. Зургаа давж шууд чимэгтэй начин цол хvртсэн, УАШТ-д олон жил амжилттай барилдаж байгаа, єнгєрсєн жилийн баяр наадмаар зааны даваанд Д.Хадбаатар арсланд євдєг шороодсон сайн бєхєд амлууллаа даа гэж бодож явсан. Харин санаснаас Є.Тулгаа начинг нэг их ядралгvй орхиж тавын даваанд О.Балжиннямтай тунаж vлдэн барилдаж улсын начин цол хvртсэн дээ. Улсын начин болно гэж бодож яваагvй болохоор ч тэр vv их баярласан. Гэвч тамирчин хvн ямарваа уралдаан тэм-цээнд урьдчилан тооцохгvй, аз туршсан байдлаар хандаж ер болохгvй юм гэдгийг ойлгосон. Урьдчилан тооцоолох нь барилдах бєхийнхєє бяр чадал, барилдааны ур чадварыг vнэлэх тєдийгvй, сэтгэл зvйн хувьд таньж мэднэ гэсэн vг юм.

Дэлхийд "vзvvрлэж" явсан нэрт бєх улсын начин цол хvртэв

Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, єсвєр бєхийн 1976,1977 оны улсын хошой аварга, улсын тулгат З.Дэлгэрдалай самбо хэмээх орчин vеийн бєхийн спортынтєрлєєр дэлхийн шилдгvvдийн "зvрхэнд шар ус хуруулж", дэлхийн дэвжээнд хоёр ч удаа vзvvрлэчихсэн хирнээ монгол vндэснийхээ бєхийн начин цолыг хvртэж чадаагvй яваа нь улсын начин гэдэг хичнээн босго єндєртэй эрхэм цол болохыг харуулж байна. Улсын тулгат З.Дэлгэрдалай энэ баяр наадмаар хоёр жил дараалан зургаа давж зааны даваанд "бvдэрсэн", зааны энтэй аралтай бяртай Ж.Бор начнаар дєрвєлж, vнэн хvчит улсын арслан П.Дагвасvрэнгээр тав давж эрийн цээнд хvрсэн 26 насандаа "Монгол улсын начин" цол хvртэж ирээдvйн их аваргын хамт улсын цолтнуудын их гэр бvлд мєр зэрэгцэн хєл тавьсан билээ.

ГАЛ VХЭР ЖИЛ (1997 ОН)

Билгийн тооллын ХVН жарны анхны 12 жилд тохиож буй гал vхэр жилийн баяр наадмыг "Yндэсний их баяр наадам" хэмээн нэрлэн ёслон тэмдэглэсэн бєгєєд шинээр сонгогдсон Монгол улсын ерєнхийлєгч Нацагийн Багабанди ардын тєрийн их баяр наадмын ажиллагааг нээж vг хэлж ёслол тєгєлдєр эхлvvлсэн билээ.

Их аварга Б.Бат-Эрдэнэ ес дэх удаагаа тvрvvлэв

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ улсын арслан Д.Мєнх-Эрдэнэ хоёр урьд жилvvдийнхээ уламжлалаар vзvvр, тvрvvнд шалгарч vлдсэн бєгєєд наадамчин олон нь єнгєрсєн жилийнх шигээ удахвий дээ гэж сэтгэл догдолж байсан ч их аварга маань арсланг тун тєвєггvй орхиж, ардын тєрийнхєє баяр наадмыг 33 насандаа ес дэх удаагаа манлайлж, наадамчин олноо баясан цэнгvvлж, хуучин цол чимэг дээрээ "улс даяар гайхамшигт" хэмээх шинэ чимэг нэмжхvртлээ. Б.Бат-Эрдэнэ аварга ардын тєрийнхєє баяр наадмыг зургаан жил дараалан манлайлж шинэ дээд амжилт тогтоож, даншгийн наадмын дэвжээн дэх Ш.Намхай аваргын амжилтыг ахиулж, Г.Єсєхбаяр аваргын амжилтад хvрлээ. Б.Бат-Эрдэнэ аваргын энэ насан дээр долоон хошуу даншгийн наадамд есєн удаа тvрvvлсэн алдарт Ш.Намхай аварга, ардын тєрийнхєє баяр наадамд арав тvрvvлсэн Х.Баянмєнх аварга хоёр зургаа дахь удаагаа тvрvvлж байжээ. Ардын тєрийнхєє их баяр наадмын гурав, тавын давааны дагавар магнайд босч алдар цолоо дуудуулж ирсэн залуу аварга маань энэ жилийн баяр наадмаар анх удаа баруун жигvvрийг магнайлан босч цол гуншингаа дуудуулав. Дархан аварга Д.Дамдин Д.Цэрэнтогтох хоёр барилдаагvй, Ж.Мєнхбат аварга хоёрын даваанд євдєг шороодсоноор Б.Бат-Эрдэнэ аваргад ийм боломж олдлоо.

Аваргын энтэй бєх болохоо харуулж тав дахь удаагаа vзvvрлэв

Архангай аймгийн Булган сумын харьяат улсын хvчит арслан Д.Мєнх-Эрдэнэ ардын тєрийн их баяр наадмаар тав дахь удаагаа vзvvрлэснээр Д.Дамдин, Д.Цэрэнтогтох дархан аваргуудын таван удаа vзvvрлэсэн амжилтад хvрч аваргын энтэй арслан болохоо харуулав. Д.Дамдин аварга дархан аварга, Д.Цэрэнтогтох аварга даян, дархан аварга цол хvртсэн хойноо таван удаа vзvvрлэсэн бол Д.Мєнх-Эрдэнэ арслан улсын начин цолтой vеэсээ эхлэн vзvvрт хvрч хоёр дархан аваргын амжилтад хvрлээ. Д.Дамдин аварга Ж.Мєнхбат, Х.Баянмєнх, С.Цэрэн, Ч.Бээжин, Г.Дэмvvл нарын дєрвєн аварга, нэг арслан таван бєхтэй, Д.Цэрэнтогтох аварга Х.Баянмєнх, Д.Хадбаатар, Б.Бат-Эрдэнэ гурван аваргатай vзvvр тvрvvг булаалдаж байсан бол Д.Мєнх-Эрдэнэ арслан ганцхан Б.Бат-Эрдэнэ аваргатай vзvvр тvрvvг булаалдаж байгаа нь аргагvй л их аваргын дараах цагийг эзэлсэн хvчтэн гэдгээ харуулж байна.

Залуу начин А.Сvхбат улсын заан цол хvртэв

Улсын начин цол хvртсэнийхээ дараах хоёр жилийн баяр наадмаар доогуур даваанд євдєг шороодож, нэг жил барилдалгvй єнжиж наадамчин олондоо vп/йлэгдэж явсан "жижиг" хэмээн алдаршсан залуу начин А.Сvхбат энэ баяр наадмаар дєрвийн даваанд улсын начин М.Жамьянпvрэвийг амлаж, тавын даваанд "хадам дvv" Б.Гантогтохдоо амлуулж даваагаа ахиулсаар начин цолоо баталж, зургаад єєрийн гол єрсєлдєгч, наадамчин олны тунана хэмээн тааварлаж байсан улсын заан Г.Єсєхбаяртай тогтуун хvлээцтэй барийдан мэхээ зориглон даамгай хийж давж, зааны даваанд хоёр дахь удаагаа босч барилдах эрхийг олж авлаа. Сvvлийн жилvvдийн баяр наадмаар тогтмол их шєвєгт хvрч хvч vзэж яваа О.Балжинням аваргыг мэхний хурд, насны залуугаар євдєг шороодуулж зааны босгыг алхаж, заан гэдэг том цолны эзэн болж, нєгєєх Д.Мєнх-Эрдэнэ хэмээх "эрлэг"-дээ барьцгvй цохиулж євдєг шороодсон юм. Ийнхvv Д.Мєнх-Эрдэнэ арсланд баяр наадмын дэвжээнд начин, заан, арслан цолтой он жилvvдэд нь гурван удаа євдєг шороодлоо.

Ахмад арслан Л .Сосорбарам цолоо дуудуулав

Жараад онд Б.Тvвдэндорж, Д.Дамдин, Ш.Батсуурь, Ц.Чимэд-Очир, Ж.Мєнхбат С.Цэрэн, далаад онд Д.Дамдин, Ж.Мєнхбат, Х.Баянмєнх, С.Цэрэн Ч.Бээжин, наяад онд Д.Дамдин, Ж.Мєнхбат, Х.Баянмєнх, Д.Цэрэнтогтох, ерээд онд Д.Дамдин, Ж.Мєнхбат, Х.Баянмєнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням нарын аваргуудбаяр наадмын зvvн, баруун жигvvрийн тэргvvн, дагавар магнайд босч алдар цолоо дуудуулж иржээ. Тєв аймгийн Баянбараат сумын харьяат улсын ахмад арслан Л.Сосорбарам 1957 оноос ардын тєрийнхєє баяр наадамд зодоглож аатай иртэй барилдаж явсан бєх. Улсын арслан цолыг 1963 онд хvртсэн ч баяр наадмынхаа дэвжээнд алдар цолоо дуудуулах боломж тэр бvр олдохгvй явсан. Гэтэл энэ жилийн баяр наадмаар Ж.Мєнхбат аварга хоёрын даваанд євдєг шороодсоноор ахмад арслан маань гурвын даваанд баруун жигvvрийн дагавар магнайд Б.Бат-Эрдэнэ аваргын дараа босч дэлэн дэвжулсын засуул Л.Лонцойдоржоор цол гуншингаа уянгалуулан дуудуулж хийморио сэргээсэн билээ, Алдарт "Хоёр Мєнх" аварга Монреалийн олимпийн их наадамд явж Ардын хувьсгалын 55 жилийн ойн баяр наадмаар барилдаагvй эзгvй хойгуур Л.Сосорбарам арслан арслан цолтонд тэр бvр олддоггvй эрхийг анх эдэлж алдар цолоо дуудуулж байжээ.

Тунаж давсныхаа vр єгєєжийг А.Сvхбатаас бусад нь vзэж чадсангvй

Энэ жилийн баяр наадмаар аварга, арслан, заануудын амлаж авч зvрхлээгvй олон залуу хvчтэнvvд даваа бvрийн тєгсгєлд тунаж vлдэж барилдацгаасан юм. Залуу начин О.Одгэрэл Ч.Батзориг хоёр гурвын даваанд тунаж vлдэн барилдаж Ч.Батзориг начин давсан ч дєрвийн даваанд И.Доржсамбууд унав. Харин энд давсан И.Доржсамбуу тавын даваанд Ч.Бямбадорж заанд євдєг шороодсон. Мєн тавын даваанд залуу заан Г.Єсєхбаяр Д.Сумьяабазар хоёр тунаж барилдаж Г.Єсєхбаяр заан давсан ч зургаагийн даваанд А.Сvхбат начинд євдєг шороодож, шилдэг хvчтэнгvvдийг бяр хvч заан унагасныхаа vр єгєєжийг vзэж чадсангvй дараагийнх нь даваанд ийнхvv бvдэрцгээлээ. Харин А.Сvхбат начин зургаагийн даваанд Г.Єсєхбаяр заантай тунаж барилдаж давсныхаа vр єгєєжийг vзэж долоо давж улсын заан цол хvртсэн.

Ахмад заан С.Хvрэлбаатар залуу заануудаа "ичээв"

Хєвсгєл аймгийн Галт сумын харьяат улсын ахмад заан С.Хvрэлбаатар Ардын хувьсгалын 69 жилийн ойн баяр наадмаар зургаа давж, долоогийн даваанд Ж. Ганболд заанд євдєг шороодсоноос хойш зургаан жил дараалан тавын даваа-(Ардын хувьсгалын 70,71 жилийн ойн баяр наадмаар Завханы залуу бєх Ю.Алтансvх, Г.Бат-Амгалан хоёрт, 72, 73 жилийн ойн баяр наадмаар Євєрхангайн залуу начин Ш.Батхуяг, заан З.Дvвчин хоёрт, 74, 75 жилийн ойн баяр наадмаар Сэлэнгэ, Увсын залуу бєх Н.Саранцогт, Л.Єлзийбаярт)-нд бvдэрч шєвгєрч чадаагvй явсан бєх. Харин ахмад заан маань энэ жилийн баяр наадмаар Увсын Ж.Ганболд заанаар тав, начны болзол шинээр хангасан Завханы У.Балжиннямаар зургаа давж дєчин насныхаа босгон дээр дунд шєвєгт шалгарч залуухан заануудаа "ичээв" бололтой.

Х.Баянмєнх аварга Б.Ганбаатар арслан хоёр таван зааны хамт долоон начинг "эх барьж" авав

Энэ жилийн баяр наадмаар Л.Сосорбарам, Ж.Хайдав, М.Мєнгєн, У.Пvрэв, Д.Лхагвасvрэн, Д.Долгорсvрэн, Ч.Гочоосvрэн, Є.Тулгаа, С.Сvхбаатар нарын ахмад арслан, заанууд маань Увсын Ч.Чулуунбаатар, Євєрхангайн У.Сvхбаатар, Завханы Б.Адьяахvv У.Балжинням, Дорноговийн А.Хатансайхан, Булганы Ж.Оргилболд нарын залуу бєхчvvдийг гурав, дєрвийн давааг "мэнд" давуулж, начин тєрєхийн ємнєх "урьдчилан сэргийлэх" арга хэмжээг сайн хангаж єгенєєр Х.Баянмєнх аварга Б.Ганбаатар арслан хоёр З.Дvвчин, Д.Баяраа, Д.Эрдэнэбат, Д.Хишигдорж, Ц.Баярсайхан нарын идэрхэн таван заан долоон начинг "эх барьж" авлаа.

Шинэ начин Ж. Оргилболдоос бие аралдаа дvйцсэн цол гуншинд хvрэхийг... Байгаль эхээс заяасан эгэлгvй сайхан бие бялдартай залуу бєх Ж.Оргилболдыг олон жил "дуншиж" байж улсын начин цол хvртэхэд бєхєє хайрлан хvндэлдэг ард тvмэн, наадамчин олон нь нэн талархалтай хvлээж авлаа. Тээр жилийн наадмаар Налайхын Д.Адъяатємєрийг улсын начин цол хvртэхэд яг ингэж баяр хvргэж байсансан. Д.Адъяатємєр начны шавь нар амжилттай барилдаж наадамчин олноо баярлуулж багшийнхаа "єр"-ийг тєлж яваа бол шинэ начин Ж.Оргилболдоос бие аралдаа дvйцсэн цол гуншинд хvрэхийг хvсэн хvлээх болно. Начны даваанаас ч хvнд гурав, дєрвийн даваанд ахмад арслан Л.Сосорбарам М.Мєнгєн хоёр амлаж авсан нь залуу бєх Ж.Оргилболдыг бєхийн тэнгэр ивээснийх биз.

Наадмын дэвжээ хатуу, начны босго єндєр гэдгийг харуулсан євдєг шороодолт Ардын тєрийнхєє их баяр наадмын зvлэг ногоон дэвжээнд анх зодоглож барилдааныхаа гарааг эхэлж буй алс баруун хязгаар Увс нутгийн залуу бєх Б.Ганбат єнгєрсєн жил Увс аймгийн баяр наадамд тvрvvлж аймгийн арслан цол хvртэж, энэ євлєєс Монгол vндэсний бєхийн дэвжээнд гэнэт тодорч барилдааны ур чадвар илт сайжирч бєх сонирхогч олныг шуугиулж яваа бєх. Энэ жилийн баяр наадмаар Завханы залуу заан Ц.Цэрэнпунцаг дєнгєж хорин насны босгыг алхаж байгаа энэ залуу бєхийг гурвын даваанд амлаж барилдаад орхилоо. Баяр наадмын дэвжээ хатуу, начны босго єндєр гэдгийг харуулсан сургамжтай євдєг шороодолт. Ганцхан Б.Ганбат ч биш Завханы Ц.Сумьяабэйс, Баянхонгорын Д.Доржбат, Євєрхангайн Д.Ганхуяг, Сэлэнгийн Ш.Зоригт, Ховдын Ц.Мягмарсvрэн нарын залуу бєхчvvд барилдаан бvртээ дvгнэлт хийж уйгагvй хєдєлмєрлєж, биеэ хир зєв авч явах, бєхийн дэг жаяг, ахмад бєхчvvдээ хvндэтгэх зэргээс ихээхэн шалтгаалдаг гэдгийг анхаарах биз. Хойтон жилийн наадам хол ч хоног хоногоор ойртсоор л...

ТАВАН ЦАГАРИГ
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Tue Jul 07, 2009 9:57 am

Тvмэн vеийн тvvхт Монгол бєх

Монгол Улсын тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлын бэлгэдэл болсон vндэсний уламжлалт их бояр наадам ойртож, Монголчууд хуруу даран хvлээж байна. Эрийн гурван наадмаар хэдэн єдрийн турш ширдэгэн дэнжийг хотойтол,

шинэхэн дээлээ гандтал нааддаг монгол тvмний энэ их баяр цэнгэл нь асар их цаг хугацаа, орон зайг туулан иржээ.

Дундговь аймгийн Єлзийт сумын нутаг дахь Дэл хєнжлийн уулын элгэн хаданд барилдаж буй хоёр хvний зураг байдаг. Энэ хоёр хvн нь хоёулаа чармай нvцгэн бєгєєд нэг нь толгой дээрээ vсээ овоолон боожээ. Тэдний баруун дээд талд олон хvнийг жижгээр дvрсэлсэн байдаг бєгєєд уг зураг нь хvрлийн vеийн дурсгалд буюу одоогоос 7,000- 11,000 жилийн ємнєх vед хамаардаг гэж vзжээ. Тэгэхээр багаар 7,000 жилийн ємнє монгол бєх байсан гэсэн vг юм. Хэдийгээр хvрлийн ємнєх цаг vед хамаарна гэж эрдэмтэд vзсэн ч гэсэн барилдаж буй хоёр хvн нь чармай нvцгэн байгааг vзвэл хvн тєрєлхтєн бие эрхтнээ хааж хамгаалах болсон тэр цаг vеэс ємнєх vеийнх байж болох ажээ. Бєх гэдэг нэр томьёо нь дорнод Азийн монгол Хамниган аймгийнхан эзнээ Мофо, Мохэ гэдэг байсан нэртэй холбоотой гэж vздэг. Тэрхvv Мофо, Мохэ гэсэн vгийг монголын бєх гэсэн vгний "Б" нь "М" болон хувирсан vг мєн гэж таамагласан байна. Энэ нэрийн ємнє хойно нь vг залгаж их, бага янз бvрийн цол болгодог байсан бололтой. Тавдугаар зууны vед Кидпан аймгийн тэргvvнийг Мофо-гэ, 6-р зууны vед мєн Кидан аймагт Мох-фо, монгол аймагт мофо гэж тус тус нэрлэж явсаар 11 -13 зууны vед бєх, XX зууны vед орчин vеийн монголчууд барилддаг бєх болжээ.

Монгол бєхийн vvсэл гарал нь цэрэг дайны vйл хэрэгтэй салшгvй нягт холбоотой юм. Эртний монгол овог аймаг бvр эрэмгий зориг, эр чадал, авхаалж самбаатай эрсээр єєрийн цэргийг байгуулж, тvvнийгээ "Турхаг", "Хэвтvvл", "Баатрууд" гэх зэрэг онцлог шинжээр нь ангилан нэрлэдэг байв. Овог аймгийн толгойлогчид нь тэдний хvч, бяр, хєдєлгєєнийг барилдаанаар, нvдний хурц, гарын баримжааг жад шидэлт сур харвалтаар, эцэж цуцахгvйг эмнэг хангал сургалт, морин уралдаанаар сургаж, тэднийг нийтийн ємнє шалгаруулж сонгож авдаг байжээ. Мєн аян дайнд мордох буюу их тулалдаанаас эргэн ирээд сур харвуулах, агт морь уралдуулах, хvчит бєх барилдуулан одоогийнхоор бол наадам хийдэг байжээ.

Тэртээ 13-р зууны vед эзэн богд Чингис хааны их монгол улсаа байгуулж, нийт монгол угсаатныг хамарсан нэгэн том наадам хийсэн гэдэг. Энэ наадамд нь олон омог аймгийн баатар хvчит эрс, хуран цугларч эр бяр, эрхий мэргэнээ сорин єрсєлдєж, хурдан хvлэг морио уралдуулж наадан цэнгэсэн ажээ. Бvх нийтийг хамарсан ийм том наадмын нэг нь 1214-1225 онд Сартуул улсыг байлдан дагуулсны эцэст Эргvнэ мєрний хєндийд Буга Сочигай хэмээх газар ялалтын баяраа тэмдэглэн хийсэн тухай тvvхнээ тэмдэглэгдэн vлдсэн байдаг. Энэ наадамд монгол бєхийн барилдаан зарим талаар олон улсын шинжтэй болж Кипчак, Хятад, Перс, Ираны бєхчvvд, барилдаж байсан тухай сонирхолтой баримт бий.

Монгол бєхийн хамгийн гол онцлог шинжийг илтгэдэг зvйл бол ємсгєл юм. Дэлхий дахины улс, vндэстэн бvр єєр єєрийн бєхийн спорттой агаад тvvнийхээ онцлог шинж, язгуур соёл, барилдааны урлаг гэх мэт олон зvйлийг харгалзаж тvvнд тохирсон хувцас хэрэглэлийг буй болгожээ. Монгол vндэсний бєх ч єєрийн гэсэн хувцас ємсгєлийг бvтээж тэр нь улам бvр болвсронгуй болсоор єдгєєг хvрчээ. Єрсєлдєгчєє унагах олон тєрлийн мэх болон бие эрхтэнд элдэв гэмтэл согог олохоос хамгаалахад зохицсон бєх бат ємсгєл заавал хэрэгтэй байв. Монгол бєхийн ємсгєл нь дээрх бvх шаардлагыг бvрэн хангасан бєгєєд мєн тухайн бєхийн галбир тєрхийг улам сайхан болгож, эр хvний гоо vзэсгэлэнг харах боломжийг давхар олгосон байна.

Бєхийн зодог нь ихэвчлэн цэнхэр байдаг нь мєнх хєх тэнгэрийг бэлгэджээ. Харин улаан шуудаг нь Монгол бєхийн гал голомт хэзээ ч тасрахгvй vргэлжид мандан бадамлаж байхыг бэлгэдсэн байна. Харин бєє мєргєлийн vед байгаль дэлхий уул хангайг бишрэн шvтэх vзлээр ногоон єнгєтэй болсон бол шарын шашин дэлгэрч эхэлсэн цаг vед шар єнгийн ємсгєл зонхилж байжээ. Ингээд XIX зууны эхэн vе болоход аймаг, хошуу, бvс нутаг, албат, шавь зэрэг газар нутгийн болон бєхийн цол зиндаа ялгаатай болж Богдын шавийн бєхчvvд улаан єнгийн, дєрвєн аймгийн бєхчvvд цэнхэр хєх єнгийн ємсгєл ємсєж барилддаг байжээ. Харин энэ vед материалын хувьд аварга, арслан, заан цолтон хамбан, начин цолтон торгон, начнаас доош цолтон чисчvv, цолгvй бєхчvvд даалимбан зодог, шуудагтай болсон байна. Ийнхvv тvvхийн янз бvрийн vеvдэд монгол бєхийн зодог шуудаг нь шашин болон єєр бусад янз бvрийн номлол бэлгэдлийн хэв шинжээс хамаарч харьцангуй ондоо єнгє, эд материалаар хийгдэж явсаар 1921 оноос ихэвчлэн улаан зодог, хєх шуудгийг хэрэглэх болсоныг хувьсгалт vзэл санааг дээдлэх vзэлтэй холбон тайлбарладаг ажээ. Ингээд уншигч танд Монгол туургатны vндсэн тєлєєлєл болсон зургаан vндэстний бєхийн ємсгєлийг сонирхуулъя.

1. Євєр Монгол. Зодог, том халхгар ємд, тугдгар монгол гутал, малгай дєрвєєс бvрдэнэ. Зодог нь булигаарыг хоёр давхарлаж, ширээсний оронд дєрвєн хуруу орчим єргєн эгнээгээр том том металл товруу шигтгэн бэхэлдэг ажээ. Мєн далбааны ар зоон дагуу мєнгєєр болон vнэт чулуугаар чимсэн гурван эгнээ урт хавтгай ялтастай байдаг. Зодогны ханцуй тохойноос vл хэтрэх охор бєгєєд товруу хадсан байна. Шуудагны оронд олон метр бєс эдээр хийсэн євдєгнєєс дээш их хуниас бvхий халхгар ємд ємсєнє. Харин гутал нь Монгол гутал шиг хэрнээ мохоо тугдгар хоншоортой, угалз хээгээр чимсэн, хоёр шагайнд том тємєр товхтой, оймс, гутлын тvрvv хоёрын завсар хулсан бэхэлгээ хийсэн байдаг аж.

2. Vзэмчин бєх. Зодог, ємд, гутал, туухуу, савслага, хормогч, хvлээ, занги гэсэн найман зvйлээс бvрдэнэ. Зодог болон бусад хувцас хэрэглэлийг булигаар, vхэр, тэмээ, бутын шир, арьс, эсгий, бєс зэргээр хийнэ. Зодог нь битvv задгай гэсэн хоёр янз байдаг аж. Задгай зодогны ханцуй євєр Монголынхтой адил охор байх бєгєєд зодогны ар нь их бие ташаан толгой шvргэхvйц урт байдаг. Элэг бvс нь єргєн байна. Зодогны мэр ханцуй зэргийг булигаар сайраар захлан бєх бат ширнэ. Битvv зодог нь мєн охор ханцуйтай. Их бие нь хvрэмтэй тєстэй байдаг. Нэр цуутай бєхчvvдийн зодог нь ханцуй, дал, мєр, ар, их биеийн хэсэгт мєнгєн, гуйлан товруу хадаж тvvн дээр гарди, луу, бар, арслан мэт хvчтэнийг дvрслэх буюу "Хvчээр дийлэх" гэсэн vг сийлсэн байдаг. Vзэмчин бєхийн хормогч нь бєхийн бэлхvvсийг халхалж зодогны хормой ємдний захыг хамтатган дарж бэхлэх зориулалттай. Vзэмчин бєхийн барилдаанд зориулж хэрэглэдэг ємдийг ардын уламжлалыг дагаж "тохой" хэмээх хэмжvvрээр тодорхойлж бичсэнийг vзвэл, 20-40 тохой бєс бараагаар хийх бєгєєд ємдний захын тойрог арван гурван тохой, шуумагны vзvvрийн тойрог дєрвєн тохой гэхчилэн олон хуниас бvхий шалхгар ємдтэй байдаг аж. Vзэмчин бєхийн хувцас хэрэглэлийн єєр нэг онцлог бол "туушуу" юм. Туушуу улаан, хєх зэрэг тод єнгийн торгомсог эдээр хийж сvрлэг хvчирхэг амьтдын дvрс хатгамалдсан байх бєгєєд бєхийн євдєг хамгаалах зориулалт бvхий зvйл юм.

3. Ойрад Ордос бєх. Зодог, шуудаг, гутал малгай зэргээс бvрдэнэ. Ордос бєх хувцсаа арьс, шир, эсгийгээр хийдэг байсан ба хожим нь торгомсог эдээр хийх болжээ. Зодогны энгэр задгай, ханцуй охор, шуудаг "ємд" нь євдєгнєєс vл хэтрэх байдалтай хагас охор байна. Зодгоо алт, мєнгє, гууль, зэс гэхчилэн vнэт эдлэлээр товруу хийж бэхлэж чимнэ. Ордос бєхийн малгай нь дєрвєлжин хєх арчуур, эсвэл арьсаар хийсэн монгол маягийн малгай байна. Барилдахад зориулсан ємд буюу шуудаг нь сайн элдэж зєєллєсєн шир, арьсаар хийсэн євдєг vл хэтрэх охор ємд байна. Ордос бєхчvvд євєл цагт ширээр Хийсэн Монгол хэвийн гутал ємсєх ба зун бєсийг шаглаж оёсон єндєр тvрийтэй шаахай маягийн гутал ємсєж барилддаг ажээ.

4. Ойрад /Шиньжаны/ бєх. Цээживч зодог шуудаг /ємд/ гутал зэргээс бvрдэнэ. Цээживчийг бугын идээлсэн арьсаар хийж, зэс товруу хадаж бэхлэх ба ар талд нь "луу" "бар" мэт хvчтэнийг хатгамалдсан байна.

5. Баруун Монголын бус ноолдоон бєх. Зєвхєн арьсаар хийсэн шалбуур ємд байна. Шалбуурын ар биед бат бэхийг бэлгэдсэн эвэр угалз хадна.

6.Монгол /халх/ бєх. Зодог, шуудаг, гутал, оймс, нємрєг, эрээн булчин буюу гутлын тvрийний боолт хvлэг гэсэн долоон хэсгээс бvрдэнэ. Монгол бєхийн хамгийн vзvvштэй зvйл нь уран хурц мэх юм. Мэхний талаар эрдэмтэд олон янзаар бичдэг ч vндсэн 45 мэхтэй гэж vздэг. Харин нарийн хувилбарын тоо нь маш олон байх ажээ. Зарим нэг баримтанд 666 мэхтэй ч гэж vзсэн байдаг. Мэхийг дан мэх, давхар мэх, угсраа мэх, хариулт мэх хэмээн ангилдаг.

Монгол бєхийн цолыг цаг хугацааны хувьд нарийвчлан vзвэл 1,600-гаад жилийн тvvхтэй. 11-р зууны сvvлчээс эхлэн бєхчvvдэд харцага, бvргэд, гарьд, шонхор зэрэг хvчит хийгээд шаламгай жигvvртэн амьтны нэрээр цолыг олгож байжээ. 12-р зууны дуңд vеэс тулгат, шандас гэдэг цолыг нэмэн олгож байсан бол 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин заан, арслан аварга зэрэг цолуудыг наадамд шєвгєрсєн бєхчvvдэд олгох болжээ. Харин Монгол бєхийн цолны чимэг нь 18-р зууны vед vvссэн бєгєєд Монгол бєхийн хєгжлийн явцад ижил цолтнууд ихэд олширсноор тэдгээрийг хооронд нь ялгаж тухайн бєхийн чанаруудыг нь харгалзан олгох болжээ.

2005 онд батлагдсан vндэсний баяр наадмын тухай хуулиар даваа болгонд цол олгосоор монгол бєхийн хамгийн дээд цол Дархан аварга цол болсон билээ. 1921 оноос хойш буюу орчин цагт хамгийн єндєр амжилт vзvvлсэн тамирчин бол Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ бєгєєд улсын баяр наадамд нийт 11, мєн Дархан аваргууд болох Хорлоогийн Баянмєнх 10 тvрvv, Бадамдоригийн Тvвдэндорж 7 тvрvv, Жигжидийн Мєнхбат 6 тvрvv, Дарийн Дамдин 5 тvрvv, Дашдоржийн Цэрэнтогтох 4 тvрvv авсан єндєр амжилтуудыг vзvvлжээ.

Д.ЄСЄХ-ЭРДЭНЭ
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests