Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Tue Aug 11, 2009 9:44 am

2002 он. Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойтой хамтатган тэмдэглэсэн 81-жилийн наадам.
Монгол улсын бүх цолыг мөнгөтэй хүн найрч авч болдог болчвол Монгол наадам гэж оршин тогтнох уу? Хэрэв тийм дээрээ тулбал Монгол наадам гэж ер нь хийсний хэрэг байна уу? гэх асуултууд “үндсэрхэг үзэлтний” айдас болон тулгагдав. Учир нь Монгол үндэстэн Хятад үндэстнээс юугаараа ялгарах бэ? гэсэн асуулт тавиад үзье. Иддэг хүнс, хэргэлдэг хувцас, үздэг үзвэр бүгд ижил гагцхүү дэлхийд ганцхан Монгол наадам л Хятадад байхгүй. Мэдээж тэд хэзээ ч Монгол наадам хийж чадахгүй. Монголчуудын барилдах авьяас, морь уралдуулах ухаан хоёрыг мянга мянган жил сургуйллахгүй л бол барж идэхгүй. Үүний нотолгоо нь Японы сүмод Монголчуудын үзүүлж буй амжилт, Монгол морьдын 30км замд ямархуу хурдаар хурдалж, тэр морьдыг нь ердөө 5 настай хүүхэд унадаг зэрэгт байгаа юм. Урьд жилүүдэд начин, заан цолнуудыг хангалттай их найрсан. Харин өнөө жил ямар цолыг найрах бэ? Бүүр нөгөө айхтар арслан цолыг найрах дээрээ тулбал Монгол наадам гэж хийх хэрэг бараг байхгүй! Тэр мөнгөөрөө түрүүлэх хүн нь л барилдаан зохион байгуулалгүй цолоо аваад, бас нөгөө начингууд нь заанууд нь мөнгөө өгөх ёстой хүндээ өгөөд л цолоо бөхийн холбооноос аваад болчих юм биш үү! Энэ жил миний бэлтгэл сайн цол авна гэхийн оронд энэ жил миний мөнгө хангалттай цолоо авая гэх шахуу юм болж байна. Зүгээр л Монгол наадамаа хийхээ байгаад Хятадын боол болцгоочих юм уу? ! …
Төрийн наадмын 5-ын даваанд аймгийн наадамд ч 2 давах тэнхэл байхгүй Говь-Алтай аймгийн арслан Отгонбаяр, Увс аймгийн начин Батаа нар начин болов. Начин болов ч гэж дээ тэдгээрийг Мөнхбат аварга мэт нь начин “болгов”! Монгол бөх бол өөрийн чадлаараа барилдаж алдар нэр басхүү мөнгө хөрөнгөнд хүрдэг байтал өрөөлийг давааг ахиулснаараа мөнгө авдаг мөн ч сонин “хувьсал”, “ухрал”, “сүйрэлд” хүрсэн байгаа биз! Хамгийн инээдтэй нь тэр Отгонбаяр, Батаа нар дахин бөхийн өргөөнд болдог нэрэмжит барилдаанууд болон улсын наадмын барилдаанд бараг барилдаагүйд байгаа юм.
Урьд жилийн наадмаар маш их мөнгөөр заан болсон Батзориг, Одгэрэл нар өнөө жил шархаа нөхөхөөр хөөцөлдөх нь мэдээжийн хэрэг. Говьсүмбэр аймгийн арслан Азжаргалд цувран унан барин байж начин цолын болсгыг давуулах юм, мөн аймгийн заан “хамаагүй” хэмээх Пэрэнлэйдоржийг ар, өврийн хангайнхан нийлж найрсаар хөнгөхөн шиг л начин болгож орхив. Аварга Сүхбат Архангайн Хишигдорж зааныг амалж аван хаячихаад байхад л нутгийн дүү Хамаагүй Пэрэнлэй нь начин болоод байх юм даа!
Энэ наадмын онцог нь 4 ба 6-гийн давааг оноолтоор барилдуулж, барилдаан удааширвал шодож "үхлийн барьцаар" бариулна гэх мэт зөв буруу нь мэдэгдэхгүй, маргаантай, цоорхой дүрмүүдээр явуулсан юм.
Ингээд 6-гийн даваанд оноолтоор барилдахад нөгөө хэдэн чанар муутай найрагчид бүгд үсрэн унаж харин өнөө жил начин цолоо баталсан Өвөрхангай аймгийн харьяат бөх До.Ганхуяг начин Өсөхбаяр заантай таарч барилдан өвдөг шороодов. Сумъяабазар заантай оноолтоор таарсан Мягмарсүрэн начин сайн барилдаж шодов. Шодоод Мягмарсүрэн начингийн талаар таарсан ч шодуулсан барилдаанд нэлээд сайн Сумъяабазар заан түүний алдааг ашиглан давав. Улсын заан Ганбат улсын начин Жамъянпүрэвийг дархан хавираагаар хавирч, улсын шинэ заанууд болох Бумбаяр Доржсамбуу нарын барилдаанд заан болсон дархан тахимдаагаа хийж Бумбаяр давав.
7-гийн даваанд найрая гэсэн ч заанаас доош цолтой бөх үлдсэнгүй. Энэ жилийн найраа 4 начнаар төгсөж байгаа юм биш биз гэж!.
Дархан аварга Бат-Эрдэнэ улсын хурц арслан Мөнх-Эрдэнийг улсын наадамд 7 дахь удаагаа давж, бүх насаар нь дарсанаа төгсгөв. Харин улсын залуу аварга Сүхбат мөн нөгөө алдарт гар ачаагаа хийж Бумбаяр зааныг өнхрүүлэв. Ер нь энэ наадамд залуу аварга маань аль ч даваанд удаж төдөлгүй учраа бөхчүүдээ давж байв. Улсын заан Гантогтох цолны эрэмбээрээ 3 заанаас Ганбат зааныг амалж авав. Зүүн хөлд нь тун ч хурдтай хонгодон давсан бол энэ даваанд тунасан 2 зааны барилдаанд давж сурснаараа Өсөхбаяр давав. Гэхдээ энэ барилдаан удааширсан тул шодож Өсөхбаяр заан талаараа барьцаа авч Сумъяабазарыг давсан билээ.
8-ын даваанд Монгол наадмын найраа, шудрага бус барилдаан бас нэг үе шат ахиж байгааг дархан аварга Бат-Эрдэнэ харуулав. Тэрээр Өсөхбаяр зааныг авч бууж өгөв. Бат-Эрдэнэ аварга 2 зааны алинтай нь ч барилдсан нэлээд цуцааж байж унах нь тодорхой, Өсөхбаярт бол унана гэдэг их л хэцүү байсан үе. Нэгэнт залуу аварга Сүхбат сайн байгаа тул Өсөхбаярт унана гэдэг бас л худлаа. Иймд Бат-Эрдэнэ аваргад түрүүлэх найдвар байхгүй тул Өсөхбаяр зааныг арслан цолонд зүтгүүлэхээр найрч байгаа нь энэ. Тунасан 2 бөхийн барилдаанд аварга Сүхбат Гантогтох заанд мөн л бууж өгөв. Ах дүү 2-ын хооронд найраа гэж юу байхав. Гэвч үнэн шударгаар барилдаагүй нь харамсалтай ч “алтыг нь аваад, авдрыг нь хаядаг” Монгол ёс байдаггүй гэдэг. Энэ жилийн наадам Сүхбатынх байлаа гэж бараг бүх ахмад бөхчүүд наадмын дараа ярьсан байсан. Аварга маань тахимаа өгөөд буцахдаа “за яадаг юм. Намайг заан болоход дэмжиж байсан юм чинь” гэж засуулдаа хэлсэн гэнэ лээ. Үнэхээр ч түүнийг арслан болоход нь ч Гантогтох дэмжсэн гэж хэлж болох байх. Гантогтох хэдийгээр аваргыг буулгасан ч Өсөхбаяр шиг шодож, хар элгийн хүнээр дэмжүүлээгүй юм.
Үзүүр түрүүнд 2 жилийн өмнөх наадмын адил 2 заан шалгарч үлдсэн тул өнөө жил шинэ арслан төрөх нь илт юм. Монгол улсын гавьяат тамирчин, даян аварга Жамъянгийн зээ хүү Өсөхбаяр, Дэлхийн 20-р зууны шилдэг бөх Баянмөнхийн хүү Гантогтох нар үзүүрт хүрч барилдав. Урьд энэ 2 бөх 1995 онд 7-гийн даваанд, 1999 онд 6-гийн даванд барилдаж Өсөхбаяр давсан билээ. Энэ удаа 2 бөхийн барилдаан удааширч мөн л нөгөө шодоогоо хийж үхлийн гэгдэх барьцаар бариулах болов. 7-гийн даваанд аз таарч даваа авсан Өсөхбаяр заанд энэ удаа мөн л аз таарч өөрийн талаараа барьц аван давж Монгол улсын арслан хэмээх цолыг хүртэв.
20-р зууны Монголын манлай бөх Баянмөнхийн хүү Гантогтох заанд арслан цол авахад ердөө л алга урвуулах (зоосны нөгөө талаар буух) төдий юм тутав. Монгол наадмын түүхнээ зүгээр л нэг жирийн зоосны зөв талаараа бууснаас болж арслан болдог ёс байхгүй. Тийм юм хэзээ ч байж боломгүй байхад Монголын үндэсний бөхийн холбооныхон байлгаад бүүр нэгэн хүн “тийрдэг” танхай этгээдийг арслан болгосон инээдмийн түүх ийм буюу. Наадмын дараа “арслан бөх биш азтан бөх гэж цол олгоё. 2 удаа азтан бөх болсон нь нэг удаа азтан болсныгоо амлаж байя” гэсэн онигоо хүртэл гарсан юм.

5-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ у/н А. Ганбаатар (Өмнөговь-Баян-Овоо)
2. У/ав Балжинням а/н Ю. Батаа (начин) (Увс)
3. У/ав Сүхбат у/з Хишигдорж
4. У/ар Мөнх-Эрдэнэ а/н Ганбат (Өвөрхангай Бүрд)
5. У/з Баярсайхан а/з Пэрэнлэйдорж (начин) (Ар-Их тамир)
7. У/з Гантогтох а/н Энхтуяа (ӨМ- Баян-Овоо)
8. У/з Өсөхбаяр
9. У/з Сумъяабазар
10. У/з Ганбат
11. У/з Бумбаяр
12. У/з Доржсамбуу у/н Баяржавхлан (Завхан-Нөмрөг)
13. У/з Батзориг а/а Азжаргал (начин) (Говьсүмбэр)
14. У/н Жамъянпүрэв а/а Батболд (Баянхонгор- Баянбулаг)
15. У/н Мягмарсүрэн
16. У/н До. Ганхуяг у/н Рагчаа (Архангай- Булган)

6-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ а/н Батаа
2. У/ав Сүхбат а/з Пэрэнлэйдорж
3. У/ар Мөнх-Эрдэнэ а/а Азжаргал
4. У/з Гантогтох а/а Отгонбаяр
5. У/з Өсөхбаяр у/н До. Ганхуяг
6. У/з Сумъяабазар у/н Мягмарсүрэн
7. У/з Ганбат у/н Жамъянпүрэв
8. У/з Бумбаяр у/з Доржсамбуу

7-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ у/ар Мөнх-Эрдэнэ
2. У/ав Сүхбат у/з Бумбяр
3. У/з Гантогтох у/з Ганбат
4. У/з Өсөхбаяр у/з Сумъяабазар

8-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ у/з Өсөхбаяр
2. У/ав Сүхбат у/з Гантогтох

Үзүүр түрүү
Улсын заан Гэлэгжамцын Өсөхбаяр түрүүлж арслан цолыг хүртэж, улсын заан Баянмөнхийн Гантогтох үзүүрлэв (2 дахь удаагаа).
Last edited by ЦАГААН on Wed Aug 12, 2009 10:08 am, edited 1 time in total.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Tue Aug 11, 2009 9:52 am

2003 он.
Монгол наадмын түүхэнд инээдтэй, хөгжилтэй, эмэгнэлтэй зүйл гэж их л байсан байх. 1955 оны наадмыг сугалаагаар оноолт тааруулан барилдуулж Оргодол гэдэг бөх арслан болсон түүх байдаг. Тэгвэл 2002 оны наадам тэрнээс бүүр доор сугалаагаар “шууд” давуулсаар байгаад Өсөхбаяр гэдэг нэг танхай нөхрийг арслан болгосон юм. Хамгийн инээдтэй нь өнөө жил ардын хувьсгалын 82- жилийн ойгоор урьд жилийн дүрэм үндсээрээ өөрчлөгдөж улсын наадмын 1, 2, 4-ийн даваа оноолтоор, 4-өөс дээших даваа бүр цолтой болж улмаар шөвгийн 4- бөх шодохоо байв. Түрүү жил шодож арслан төрүүлчихээд өнөө жил больчихов. Нэгэн “тийрдэг” нөхөр “хуулийн цоорхойгоор” арслан болсон хэрэг үү? эсвэл бүүр “захиалгаар” арслан болсон хэрэг үү? Үндэсний бөхийн холбооныхон “түрүү жилийн дүрэм үнэхээр цоорхой байсан байна. Тэгж хүний түрүүг азаар шийдэж болохгүй” гэдгийг хүлээн зөвшөөрөв. Сонирхолтой нь тийм цоорхой дүрмийг бүхэл бүтэн улсын наадамд туршиж үзэсний дараа цорхой гэдгийг нь ойлгож аваад шинэчилж байгаа гэнэ. Энэ юу гэсэн үг юм болоо!! Угаасаа л улсын наадмын үзүүр түрүүний барилдаан 30 минутад шийдэгдэх нь бараг худал. Хүч бяраараа шалгарч гарч ирсэн 2 бөх шийдвэрлэх барилдаанд тийнхүү яаран барилддаггүй юм. Үнэхээр цоорхой нь илт ийм дүрэмийг олон зуун жилийн уламжлалтай Монгол наадамдаа туршиж байж сая нэг ойлгох гэж, мөн ч лут ухаантай “луйварчид” цуглаж дээ! Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагад! Тэгээд хамгийн чухал хэрэгтэй нөгөө амжилтаар нь эрэмбэлэх гэдэг асуудлыг огт шийдэж чадаагүйн дээр хуучин харцага, гарьд цолын болзол хангасан бөхчүүдэд цолыг нь нөхөн олгохгүй гэж шийдсэн нь мөн л их “лоосуутай” байгаа юм.
Төрийн наадамнаас 8 ширхэг найрааны начин төрлөө. Эдгээрийн нэгэнд нь ч хүч бяр байхгүй юм байна гэж ойлгож бараг болно биз. Мөнхбат, Цэрэнтогтох нарын зэрэг аваргууд болон бусад бөхчүүд “Би чамд найраа хийснийхээ дараа тэдэн төгрөг өгнө. Чи хуцалгүй хурдан хэвт” гэж аашилсаар байгаад 4 удаа давдаг бололтой. Тэр 4 бөхтэй нь цуг найрна гэхээр найрааны начинд нэлээд их хөрөнгө мөнгө, басхүү заль авхаалж замбаа хэрэг болдог нь ойлгомжтой. Тэдгээр ахмадууд маань барилдах нь битгий хэл бараг зүгээр алхаж явахдаа нэлээд тааруу байгаа харагддагсан. Төрийн наадмаа ирж сайхан баярлаж үзчихээд төрийн тэргүүнээсээ түрүүлсэн бөхийн байг аваад явах нь тэдэнд өлзийтэй баймаар. Гэвч мөнгө… хүүхдүүд, ар гэрийн амьдрал хэцүү … мөнгө мөнгө бас дахин мөнгө гэдэг л энэ байхдаа. Залуу хүчтэнгүүд маань гутал хувцсаа хийж явах ёстой цүнхэндээ тэдгээрийнхээ оронд мөнгөө хийж үүрээд явдаг сурагтай!
Хүчит бөхчүүдийн барилдааны 6-гийн даваа эхэлж Монгол улсын ардын хувьсгалын наадмын түүхэнд хэн хамгийн түрүүлж харцага хэмээх А.Ганбаатар начны хэлснээр “нохойны” нэртэй цолыг авах бол гэж наадамчид сэтгэл догдлон харж суулаа. Мэдээж найрсан начингууд бараг бүгд унасаар улсын начин Мягмарсүрэн улсын начин Баяржавхланг амалсан тул а/а Э.Батбаатар а/а Эрхэмбаяр нар тунав. Энэ 2 барилдаанаас 2 харцага төрөх нь тодорхой. Ингээд Монгол улсын анхны харцагааар Увс аймгийн Тэс сумын харьяат бөх Эрдэний Батбаатар (Увс аймгийн арслан Эрдэнэ) тодров. Тэрээр өнөө жил улсын цолгүй бөхчүүдийн барилдаанд 5 түрүүлж хамгийн өндөр амжилт гаргасан бөх болсон юм. Аварга А.Сүхбатын өнөө жил шинээр байгуулсан “Ээлт-Хан” галд бэлтгэлээ хийдэг бөх юм. Харин 2 начны барилдаанд Баяржавхлан давж харцага болов. Энэ 2 урьд урьд нь хоёулаа 6 давж үзсэн бөхчүүд билээ. Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат аварга дээд сургуулийн бөх Баяржавхлан 2001- онд 6 давж өсөх идэр начин, 2002 онд 4 давсан, өнөө жил 6 давж Монголын анхны харцагуудын нэг болов.
7-гийн даваанд дархан аварга Бат-Эрдэнэ, залуу аварга Сүхбат нар өөрсдийн шавь нар болох Баяржавхлан, Батбаатар нарыг хэвтүүлэв. “Азтан” арслан Өсөхбаяр 4-ийн даваанд Өвөрхангай аймгийн начин Ганбатад унах шахаад давсан бол, 5-ын даваанд Завхан аймгийн заан Нямсүрэнд бараг л өвдөг шороодсон юм. Арал жяц зааж давсанд тооцогдсон тэрээр энэ 7-гийн даваанд улсын заан Доржсамбууг тахимдаж дайраад давав. Тунасан 2 бөх болох улсын заан Цэрэнпунцаг улсын заан Сумъяабазар нарын барилдаан нээх их удааширсангүй хуруудаж золгоод шахаж татан Сумъяабазар давав. Энэ 2 бөхийн барилдааны хоорондын харьцаа 4:1 болов.
8-ын даваанд алдарт будилуулагч, бусад бөхчүүдээс арай онцогтой найрагч буюу том цолны найрааны (бууж өгөлтийн) “загалмайлсан эцэг” гэж хэлж болох дархан аварга Бат-Эрдэнэ “гарьдын найраа” гэж шинэ зүйлийг хийж улсын заан Сумъяабазарыг гарьд болгож өгөв. Ийнхүү Бат-Эрдэнэ гэдэг дархан аварга ард түмнээ худлаа барилдаанаар хулхидаж, будилуулан өөрийн 11 удаа түрүүлж дээд амжилт тогтоосон төрийн наадмын торгон ногоон дэвжээгээ мөн ард түмний доромжлов. Үнэхээр хүн дийлэхгүй юм бол наадамд барилдаж яах гээд байгаа юм. Зүгээр л үзээд сууж байж болно биз дээ. Заавал “мөнгөний төлөө” юм шиг худлаа барилдаж Монгол наадамчдыг уйдааж доромжилж, залуу бөхчүүдийн амжилтанд муугаар нөлөө үзүүлэх хэрэг байхгүй шүү дээ! Начны найраа 30 40 сая, харин зааны найраа 70 80 сая гэвэл гарьд, арслангийн найраа хэд бол?! гэж асуумаар санагдаж байна. Маш инээдтэй нь тэгж янз бүр болж явсаар 2004 –оны сонгуульд УИХ-ын гишүүн болчдог юм даа, ингээд нэг юм хор хутгах нь багасах байлгүй дээ. Хөгшин азарга жороо сурна гэдэг энэ байх. 40- хүрч хөгширсөн хойноо худалдаж авсан хуулийн дипломоо барьж дээд боловсролтой хэмээн “мулайж” УИХ-д “Кориоллоо” болж суух хэрэг байсан л юм байх даа.
Харин энэ даваанд үнэлүүштэй нэгэн барилдааныг Өсөхбаяр арслан үзүүлж өөрийн урьд өмнө цөөн удаа давж байсан аварга Сүхбатыг давсан юм. Үнэхээр хүчээрээ үзээд "өшиглчихгүйхэн" шиг давж болдог нь л Монгол наадам шүү дээ. Энэ 2 бөх 3 цаг шахуу барилдаж 66 удаа шуудагдалцаж байж сая л нэг юм давуулж гуядах мэхээрээ Өсөхбаяр давав.
Үзүүр түрүүний барилдаанд нэлээд цуцсан Өсөхбаяртай Сумяъабзар заан (шинэ гарьд) шийдэмгий барилдаж цуцаан дээр нь давах гэж их оролдсон боловч нэлээн удаан барилдаж бие нь хүндэрж, цочоо нь гарсан Өсөхбаяр нээх их тэвдэхгүй байсаар шуудагны барьцнаас татаж мордон давж Монгол улсын аварга хэмээх цолыг хүртэв.

5-ийн даваа
1. Д/ав Мөнхбат а/а Эрхэмбаяр (Сэлэнгэ- Мандал)
2. Д/ав Цэрэнтогтох а/а Олзгэрэл (начин) (Ду-Цагаандэлгэр)
3. Д/ав Бат-Эрдэнэ
2. У/ав Балжинням а/з Гансүх (начин) (Дорнод- Халхгол)
3. У/ав Сүхбат
4. У/ар Өсөхбаяр а/з Нямсүрэн (Завхан- Нөмрөг)
5. У/з Цэрэнпунцаг а/а Цанлиг (Архангай-Тариат)
8. У/з Гантогтох а/а Амгаланбаатар (Төв-Аргалант)
9. У/з Сумъяабазар
10. У/з Доржсамбуу
11. У/з Одгэрэл а/а Даваасамбуу (начин) (Увс)
12. У/н Мягмарсүрэн а/з Батгэрэл (Баянхонгор- Галуут)
13. У/н Баяржавхлан а/н Энхтуяа (Өмнөговь-Баян-Овоо)
14. У/н Г. Ганхуяг а/а Баянмөнх (начин) (Хөвсгөл-Галт)
15. У/н Магалжав а/з Ду. Бутбаяр (начин) (Говь-Алтай Бугат)
16. У/н Азжаргал а/а Э. Батбаатар (начин) (Увс- Тэс)

6-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ а/з Гансүх
2. У/ав Сүхбат а/а Олзгэрэл
3. У/ар Өсөхбаяр а/а Даваасамбуу
4. У/з Цэрэнпунцаг а/з Ду. Батбаяр
5. У/з Сумъяабазар а/а Баянмөнх
6. У/з Доржсамбуу а/а Амгаланбаатар
7. У/н Мягмарсүрэн у/н Баяржавхлан (Харцага) (За-Нөмрөг)
8. А/а Батбаатар (харцага) а/а Эрхэмбаяр


7-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ у/н Баяржавхлан
2. У/ав Сүхбат а/а Батбаатар
3. У/ар Өсөхбаяр у/з Доржсамбуу
4. У/з Цэрэнпунцаг у/з Сумъяабазар

8-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ у/з Сумъяабазар (гарьд)
2. У/ав Сүхбат у/ар Өсөхбаяр

Үзүүр түрүү
Улсын арслан Гэлэгжамцын Өсөхбаяр түрүүлж (2 дахиа) Монгол улсын "18 дахь аварга" цолыг хүртэж, улсын заан Долгорсүрэнгийн Сумъяабазар үзүүрлэж (3 дахь удаагаа) Могол улсын хамгийн анхны гарьд хэмээх цолыг хүртэв.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Tue Aug 11, 2009 9:53 am

2004 он.
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат бөх улсын заан том хэмээх П. Сүхбат: “Намайг ид барилдаж байх үед цолыг маань өгвөл миний амжилтанд их нөлөөлнө. Тэгэхдээ хэзээ нэгэн цагт миний цолыг надад өгнө гэж найдаж байна.” гэж хэдэнтээ хэлсэн байдаг. Харин түүнийг ямар ч цол нөхөж аваад амжилт үзүүлэхэд нэгэнт оройтсон бөгөөд АНУ-д ажиллаж амьдархаар явсан тэр л үед ерөнхийлөгчийн зарлиг гарч улсад 8 давсан заанууд болох Дамдингийн Баяраа, Пунцагийн Сүхбат, Цэдэндамбын Цэрэнпунцаг, Баянмөнхийн Гантогтох нарын зэрэг 4 бөхөд Монгол улсын гарьд, Өвгөнхүү, Сэрээтэр тэргүүтэй 10 гаруй бөхөд Монгол улсын харцага цолыг нэхэн шагнав. Мөн бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх гэж оролдсон боловч тэр нь үнэхээр “хуудуутай”. Ам авах даваанд амжилтаараа, оноолтоор барилдах даваанд хуучин эрэмбээрээ барилдана гэн үү! Энэ хэнд ашигтай ямар гээч “луйвар” юм бол доо. Нэг удаа гэрийнхээ хаалгаар ороод харин дараа удаа тооноороо орж байя гэсэн үг үү!
Бяцхан түүх сөхвөл ардын хувьсгалын 30 жилийн ойгоор түрүүлсэн Цэвээнравданд (10 давж), 40- жилийн ойгоор түрүүлсэн Цэрэн (9 давж) нарт аварга цол олгосон байдаг. Харин 20- жилийн ойгоор үзүүрэлсэн Хасын Өлзийсайханд (8 давж) арслан, 50- жилийн ойгоор үзүүрэлсэн Цэрэнд (8 давж) даян аварга цол олгосон байна. Харин 70 жилийн ойгоор түрүүлж, үзүүрэлсэн Балжинням, том Сүхбат нар аварга арслан болно хэмээн нэлээд заргалдаад бараагүй юм. 80 жилийн ойгоор хууль ёсоор далай аврга болсон жижиг Сүхбат ч цолоо авч чадаагүй билээ. Угаасаа л тэмдэглэлт ойгоор даваа дутуу цол олгодог бичигдээгүй хууль байдаг. Ийм маягаар 6 давж заан болсон, 7 давж арслан болсон бөх маш олон бий. Мөн заан цолтой бөх үзүүрэлвэл арслан болдог ч дүрэм байсан юмуу гэлтэй тийм амжилт гаргасан бөх бүр арслан болсон байдаг. Одоо энэ даваа дутуу олгодог дүрмийг нэг тийш болгож, тэмдэглэлт ойгоор (10-д хуваагдах ойгоор) 10 даваатай болгож энэ асуудлыг шийдвэл зүгээр мэтээ.
Ер энэ давааны асуудлууд болон, цол олгох, мөн ямар наадам 10 даваатай байх бэ?, ямар нь 9- дааваатай байх бэ? зэргийг хуйлчилж өгөх шаардлагатай. Хэн нэгэн эрх мэдэлтэн өнөө жил өөрийн тэр бөхөө том цолонд хүргэе. Наадаамаа 10 даваатай хийнээ гэсэн байдлаараа хандаж болохгүй. Мөн амжилтаар нь эрэмбэлэх асуудлыг нэг мөр болгож дандаа “хаалгаараа ордог” байвал зүгээр юм даа.
Өнөө жилийн наадмын 4-ийн даваанд нэгэн том шуугиан тарьсан барилдааныг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат бөх аймгийн начин Пүрэвжав үзүүлж урьд 2 жилийн наадмын түрүү бөх Монгол улсын 18- дахь аварга Өсөхбаярыг өвдөг шороодуулав. Тэрээр өөрийн багш А.Сүхбатыг 3-жилийн өмнө “өшиглүүлээд” унахад энэ муу танхай амьтанг чаддаг бол ганц сайн хашраах юмсан гэж бодож суусан нь мэдээж биз. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэдэг тэр л хүслээ биелүүлж өнөө жил багшийнхаа ачийг бараг хариулав. Энэ шуугианд нөлөө нь дарагдсан болохоос биш бас нэг шуугиантай барилдааныг Завхан аймгийн Яруу сумын харьяат бөх аймгийн заан Батсайхан гаргаж улсын заан Доржсамбууг 4-ийн даваанд шороодуулсан юм. Мөн цэргийн залуу арслан Лхагвадорж улсын заан Одгэрэлийг давав.
Наадмын 5-ын даваанд улсын цолгүй 13 бөх гарч барилдан 9 бөх нь начин болж 4 бөх нь дараа жилийн наадмыг хүлээх хэрэгтэй болов. Уг нь энэ 4 давахад хэцүү үед 4 давсан дээрээ начин болбол их л аз тэр юм. Дахиад 4 давна гэдэг бас л хэцүү даваа. Гэвч унаж байж сайн бөх болдог нь Монгол бөхийн нандин чанар билээ. Харин начин болсон 9 бөхийн 7 нь найрч, Өвөрхангай аймгийн бүрд сумын харьяат бөх Улсын начин Мандахын хамаатны дүү аймгийн арслан Р. Ганхуяг (3-ын даваанд у/н Сумъяабээсийг, 4-ийн даваанд у/н Пүрэвсүрэнг давсан) улсын харцага Баяржавхланг мөн Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат бөх улсын заан Даваанямын хүү цэргийн арслан Лхагвадорж (дүү Бямбадорж нь мэргэжлийн сүмогийн сэкэтори Ама билээ) улсын начин Рагчааг тус тус өвдөг шороодуулж хүчээрээ улсын начин болов.
6-гийн даваанд найрагчид ёсоороо болсноор (унаснаар) у/х Ганхуяг аймгийн начин Пүрэвжавыг амлаад дийлэлгүй дархан зүүн шахаж татаанд нь орж унав. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат бөх аймгийн начин Пүрэвжав нь Монгол улсын аварга Сүхбатын “Ээлт-Хан” галд бэлтгэл хийдэг, шилдэг залуу аймгийн начингуудын нэг юм. Тэрээр энэ даваагаараа Монгол улсын харцага цолын болзлыг биелүүлэв. Тунасан 2 цэргийн арслангийн барилдаанд хашир туршлагатай, өнөө жил улсын цолгүй бөхчүүдийн барилдаанд хамгийн олон түрүүлсэн Мөнгөнцоож давж харцага болов.
7-гийн даваанд “их өр тэгэлсэн” гэдэгтэй ижлээр дархан аварга Бат-Эрдэнэ Цэрэнпунцаг гарьдад өрөө төлөв (80-жилийн ойн). Ингэж Монгол наадмыг зүгээр л өр тавих, өрөө төлөх гэх мэт шалдир булдир юмаар гутааж, Монгол наадмыг өөрийнхөө зөөдөг “ноолуурын бизнес” мэт үзэж болохгүй гэдэг нь эрүүл ухаантай хэнд ч ойлгомжтой юм. Түүний өр үүгээр ч дуусаагүй. Баяржавхланд төлөх өр мөн л дутуу байгаа. Тэрээр улсад 6 давж чадвал заан болох боломж нээлттэй байна. Харин улсын аварга Сүхбат шавь Пүрэвжаваа, гарьд Сумяъабазар шинэ харцага Мөнгөнцоожийг амалж давснаар улсын гарьд Гантогтох у/х Мягмарсүрэн нар тунав. Тунааны барилдаан сонирхолтой болж (UBS- телевизийн санал асуулгаар 2004 оны 2-р шилдэг барилдаанаар шалгарсан) Гантогтох гарьд давав. Энэ 2 бөхийн барилдааны хоорондын харьцаа 1:1 болж тэнцэв.
8-ын даваанд сүүлийн 13 жилийн дотор анх удаагаа Бат-Эрдэнэ аваргаас өөр хүн буюу аварга Сүхбат ам авах болов. Тэрээр улсын гарьд Цэрэнпунцагийг амалж хав золгооноос хавирхад нь биеэ сулалж үлдээд давав. Харин тунасан 2- гарьдын баридаан сонирхолтой болов. Шилдэг 6 заан гэгдэж байсан 6 бөхийн хувьд улсын наадамд Сумъяабазар Ганбаттай, Өсөхбаяр Цэрэнпунцагтай, Гантогтох Сумъяабазартай барилдаж үзээгүй юм. Харин энэ удаа 2 гарьд хоорондоо анх удаа тунаснаар улсын гарьд Баянмөнхийн Гантогтох давж Сумъяабазар гарьд өвдөг шороодов.
Үзүүр түрүүний барилдаанд аварга Сүхбат, гарьд Гантогтох нар үлдэж үнэн хүчийг шавхан барилдаж Монгол улсын залуу аварга Агваансамдангийн Сүхбат түрүүлж Монгол улсын анхны далай аврга цолыг “гуядаж авав”. Улсын гарьд Б. Гантогтох үзүүрлэн үнэхээр “зангарага”-тай бөх гэдгээ дахин нотлов.
А. Сүхбатын амжилтыг ард түмэн, төр засаг нь хожуу ч гэсэн үнэлж “Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат бөх Агваансамдангийн Сүхбат нь 20 ба 21-р зууны заагт Монгол бөхийн түүхнээ уран хурц барилдаанаараа нэгэн үзэгдэл болон тодрон гарч, олон сайхан брилдаанаараа ард түмний баярлуулан цэнгүүлсэн тул Монгол улсын үндэсний спортын гавьяат тамирчин цолыг олгов” гэсэн зарилыг 2005 онд гардуулсан юм.
Төрийн наадамд “6- зааны” гэгдэх үеийг манлайлан босож А. Сүхбат 3 түрүүлж Монгол улсын анхны далай аварга (нийт 9 шөвгөрсөн), харин Г.Өсөхбаяр 2 түрүүлж улсын аварга (нийт 7 шөвгөрсөн), Д. Сумъяабазар 3 үзүүрлэж гарьд (нийт 10 шөвгөрсөн), Б.Гантогтох 3- үзүүрлэж гарьд (нийт 8 шөвгөрсөн), Ц. Цэрэнпунцаг 9 удаа 5-аас дээш (2 удаа 8 давсан) давж гарьд (нийт 10 шөвгөрсөн) цолуудыг тус тус хүртээд байна. Харин тэдгээрийн отгон нь болох Б. Ганбат 1999 онд ид барилдах 23- насандаа хүнд бэртэл авч, цаашид бэртэл нь удаа дараа сэдэрч амжилт нь буурснаар одоо начингийн найрааны л төдий бөх болоод байна. Тэрээр улын наадамд 5 удаа шөвгөрөөд байна. Сүүлийн 5 наадмыг энэ 6 бөх жинхэнэ ёсоороо эзэгнэв. Энэ “6-зааны” үе дахиад 5 орчим жил ч үргэлжилж магадгүй байна. Харин түүний араас “Алтайнхны” хэмээх нэгэн үе түрэн орж ирж болзошгүйг зөвхөн өнөө жилийн наадмаар л гэхэд Говь-Алтай аймгаас улсын начин 1, аймгийн арслан 6, заан 4, начин 4 төрсөн зэрэг нь харуулж байна.

5-ийн даваа
1. Д/а Цэрэнтогтох а/н Ганбат (начин) (ӨВ- Бүрд)
2. Д/а Бат-Эрдэнэ а/а Бадамдорж (Завхан)
3. У/а Балжинням а/н Энхтуяа (начин) (ӨМ- Баяновоо)
4. У/а Сүхбат а/з Батсайхан (Завхан- Яруу)
5. У/г Сумъяабазар а/а Цогтжаргал (Булган- Гурванбулаг)
6. У/г Цэрэнпунцаг а/а Өсөх-Ирээдүй (Сэлэнгэ- Орхонтуул)
7. У/г Гантогтох у/н Адъяахүү (Завхан-Нөмрөг )
8. У/з Ганбат ц/з Уламбаяр (начин) (Завхан-Тосонцэнгэл)
9 У/з Бумбаяр а/а Алтансүх (начин) (Увс-Зүүнхангай)
10. У/з Батзориг а/а Лхагвасүрэн (начин) (Ховд-Эрдэнэбүрэн)
11. У/х Баяржавхлан а/а Р. Ганхуяг (начин) (ӨВ-Бүрд)
12. У/х Батбаатар а/н Пүрэвжав (начин) (Ду-Дэлгэрцогт)
13. У/х Мягмарсүрэн у/н Бүрэнбаатар (Сэлэнгэ –Баруунбүрэн)
14. У/х Г. Ганхуяг у/н Магалжав (Сүхбаатар-Мөнххаан)
15. У/н Рагчаа ц/а Лхагвадорж (начин) (Го-Чандмань)
16. У/н Азжаргал ц/а Мөнгөнцоож (начин) (Ар-Батцэнгэл)


6-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ а/н Энхтуяа
2. У/ав Сүхбат а/а Алтансүх
3. У/г Сумъяабазар а/а Р. Ганхуяг
4. У/г Цэрэнпунцаг а/н Ганбат
5. У/г Гантогтох а/а Лхагвасүрэн
6. У/х Мягмарсүрэн ц/з Уламбаяр
7. У/х Г. Ганхуяг а/н Пүрэвжав (харцага)
8. Ц/а Мөнгөнцоож (харцага) ц/а Лхагвадорж

7-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ у/г Цэрэнпунцаг
2. У/ав Сүхбат а/н Пүрэвжав
3. У/г Сумъяабазар ц/а Мөнгөнцоож
4. У/г Гантогтох у/х Мягмарсүрэн

8-ийн даваа
1. У/ав Сүхбат у/г Цэрэнпунцаг
2. У/г Сумъяабазар у/г Гантогтох

Үзүүр түрүү
Улсын аварга Агваансамдангийн Сүхбат түрүүлж (3 дахиа) Монгол улсын анхны далай аварга цол хүртэж, улсын гарьд Баянмөнхийн Гантогтох үзүүрлэв (3 дахь удаагаа).
Last edited by ЦАГААН on Tue Aug 11, 2009 10:00 am, edited 2 times in total.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Tue Aug 11, 2009 9:54 am

Цагаанаа үргэлжлүүлээд байгаарай. :-D
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Tue Aug 11, 2009 10:07 am

2005 он. (1-р хэсэг)
Ардын хувьсгалын 84 жилийн ойн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан шинэ цолтонгууд олноор төрсөн уран барилдаан багатай, хурдан хурц барилдаан олонтой болж өнгөрөв.
Энэ наадмын эхний өдрийн хоёр даваанаас хэд хэдэн улсын цолтон гарч чадаагүй боловч начин болох боломжтой бөхчүүдээс төв аймгийн арслан Ж. Отгонбаяр, Сүхбаатар аймгийн арслан Булганхүү нарын зэрэг цөөн хэдэн залуучуудыг эс тооцвол бусад бөхчүүд 3-ын даваанд зодоглох эрх авав. Хоёрын даваанд нэлээд дээгүүр сайн барилдах боломжтой улсын начин Бүрэнбаатар Говь-Алтай аймгийн арслан Соронзонболдод, улсын начин Азжаргал мөн Говь-Алтай аймгийн арслан Ш.Тогтохбаярт өвдөг шороодож шуугиан тарив. Гэвч энэ 2 шилдэг арслан гурвын даваанд хоорондоо тунан барилдаж улсын начин Шоовдойхүүгийн хүү Тогтохбаяр арслан давсан юм. Мөн 2-ын даваанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат аймгийн арслан Баасандорж Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат улсын “отгон начин” Даваанямын Лхагвадоржийг шороодуулав.
Наадмын 2-дахь өдөр бөхийн брилдааны 3-ын даваанд ам авсан байдлаас харахад 3 давж дөрвийн даваанд “азаа үзэх” (оноолтонд очих) улсын цолгүй бөхчүүд нэлээд хэд тодроод байсан юм. Тухайлбал аймгийн арслан Н. Ганбаатар, Түвшинбаатар, Д. Батболд, Р. Дамдин, Цогтжаргал, Бадамдорж, Цанлиг нар, мөн ц/а Бямбажав, ц/а Цогзолдорж, ц/з Амартүвшин, а/з Бямбадорж, а/н Насандэлгэр нарын зэрэг болон бусад бөхчүүд 3-давах нь тодорхой бөгөөд 4-ийн даваанд аз таарвал цаашид 5-ын даваанд “мөнгөө аваад” хэн нэгэн том цолтонг “царайчлах” боломжтой болсон юм. Харин 3-ын давааны хамгийн шуугиан тарьсан барилдааныг улсын гарьд Цэрэнпунцаг үзүүлсэн. Тэрээр учраа бөхөө удаан хугацаанд барьж авч чадалгүй хөөсний эцэст барьж аваад, ганц барьсан дээрээ хурдан хаячия гэж бодосныхуу, юутай ч их огцом зайлж гуд таттал хүчиндээ өөрөө хойшоо сууж орхив. Ийнхүү шөвгийн 8-д баараггүй үлдэж цаашдын барилдааны ам, амжилтыг өөрчилдөг хүчит гарьд маань ноднин жилийн “Өсөхбаяр аварга” шиг юм болов. Энэ даваанд улсын цолгүй 6 –бөхийг хэнч амлалгүй тунаж үлдсэн тул дүрмийн дагуу оноолтоор брилдав. Уран хурц барилдаант Булган аймгийн начин Түвшинбаяр начны тааварт байсан ноднин жил улсын наадамд 4 давсан Сэлэнгэ аймгийн арслан Өсөх-Ирээдүйтэй удаан хүч үзсэн тул шодож, хавираад давав. Тунасан а/а Тогтохбаяр дархан хутгах мэхээрээ нутгийн анд а/а Соронзонболдыг шороодуулсан юм. Дараагийн 2 даваатайгаа цуг найрдаг, жинхэнэ найрааны өнгийг тодорхойлдог 3-ын даваа найранд орсон хөгшчүүл (зарим нь бүүр ид барилдаж буй залуучууд) “чөлөөт уналт” хийсээр хурдан шуурхай явагдаж өндөрлөв.
Наадмын нэлээд сонирхолтой хэсэг бол яах аргагүй бөхийн барилдааны 4-ийн даваа билээ. Үндэсний бөхийн шинэ дүрэм батлагдах гэж байхад гарьд Гантогтох: “түрүүлэх гэж барилдаж байгаа бид хэдтэй улсын начин болох гэж байгаа залуучуудыг 4-ийн даваанд оноолтоор тааруулж хэн хэнийг нь хохироож болохгүй гэж” эсэргүүцэж байсан. Үнэхээр энэ бол цэвэр аз туршсан хэрэг, магадгүй үхлийн барьц гэдэг шахааны барьцнаас ч илүү аз туршисан асуудал байж болох юм. Уг нь Монгол бөхийн барилдаан бол цолны эрэмбийнхээ дагуу ам авч, эцэст нь хүч бяр ойролцоо залуучууд хоорондоо тунан барилдаж даваагаа ахиулж цолонд хүрдэг хэдэн зуун жилийн улалмжлалтай “агуу ард түмэний” ухаанаар шалгагдсан дүрэмтэй атал одоо үед хэдэн улсын цол горилж буй залуус маань ямар нэгэн “шар сонин захиалж сугалаанд оролцож” байгаа юм шиг оноолтонд очиж, барилдах биш азаа сорьдог болж хувирлаа. Ийнхүү ихэнх хэсэг нь ид барилдаж буй хүчтэнгүүдийн аманд “түлхэгдэн очич” дараа жилийн “азын сугалаагаа” хүлээх хэрэгтэй болдог болов. Уг нь хүч бяраар тэнцүү бусадтайгаа үнэн хүчийг үзэн барилдвал унасан ч хамаа юу байхав дээ!
Энэ үеийн хэдэн эрх мэдэлтнүүдийн баталсан “цоорхой дүрмээр” явагдаж буй үндэсний баяр наадмын маань өнөө жилийн 4-ийн давааны сугалаанд дараах бөхчүүдэд аз таарав. Үүнд:
“з/б Элбэгбаяр, а/н Насандэлгэр, ц/з Амартүвшин ц/а Бямбажав, а/а Батболд, а/а Сэр-Од, а/а Оргил, а/а Цанлиг” нар багтаж байв. Эдгээр бөхчүүдэд мөнгө, танил, эсвэл барилдах ур ухаан бяр чадал байдаг бол начин болоход ердөө л ганц даваа үлдлээ.
Аз таарсан нэг хэсэг бөх байхад нөгөө л дараа жилийн наадмыг хүлээх азгүй бөх буюу “хонжвор таараагүй” бөхчүүдэд: “а/н Түвшинбаяр, а/з Нямсүрэн, а/з Батгэрэл, а/з Бямбадорж, а/а Өсөхбаяр, а/а Тогтохбаяр, а/а Баярмагнай, а/а Сүмбээ, а/а Түвшинбаатар, а/а Отгонбаатар, ц/а Цогзолдорж, а/а Бадамдорж” нар багтав. Энэ 12 сайхан залуу “хуулийн цоорхойноос” болж бүтэн нэг жилийн хөдөлмөрөөрөө “шатав”. Нэг жилийн дотор 365 хоног, 525600 минут байдаг гэдгийг тэр “цоорхой дүрэм батлагчид” мэддэг л байлтай.
4-ийн давааны зарим нэг сонирхолтой барилдааныг тодруулбал 3-ын даваанд шуугиан тарьсан з/б Элбэгбаяр энэ даваанд оноолтоор дархан аварга Цэрэнтогтохтой таарч “найраанд нь оролгүй” төвөггүй хаяж хөгшин аваргыг “шатаав”. Уг нь 5-ын даваанд ямар аюул хүлээж байгааг тэр залуу мэджил байгаа. Ийм их зориг гаргасан түүнийг зоригийг би хувьдаа үнэлж байна. Уг нь Цэрэнтогтох аваргад бэлдсэн залуу бөх Цолмоны урдуур Элбэгбаяр орсон тул тэрээр Бат-Эрдэнэ аваргад шороодох болов. Завхан аймгийн заан Л.Нямсүрэн Өсөхөө аваргыг 2 жилийн өмнө 5-ын даваанд тун их тэнцвэр алдуулсан боловч өвдөг шороодсонд тооцогдсон юм. Наадмын дараа сонинуудаар Өсөхбаярыг шоордсон хэмээн гэрэл зурагтайгаар шуугьсан боловч нэгэнт тус наадамд Өсөхөө түрүүлж арслан болсон тул түүнийг унасанд тооцоод дахиад наадам хийлтэй нь биш тэгс гээд л сураг алдарсан. Харин энэ жил тус 2 бөх 4-ийн даваанд таарав. Энэ удаа Өсөхөө аварга бага зэрэг сандарсан ч гэсэн буйр зааж давав. Баянхонгор аймгийн заан Б. Батгэрэл тун сайн барилдаж 3 давсан боловч энэ удаа Баянхонгорынхны “аранга” улсын гарьд Сумъяабазартай таарч унав. Тэрээр улсын наадамд урд нь нэг удаа 4 нэжгээд удаа 3 давж байсан улсын ямар ч цолтны гарын үзүүрт амар унахааргүй болсон хүчит заан билээ. Үнэн хүчит Батгэрэл зааныгаа улсын цол хүртэнэ гэж нутгийн ард түмэн бид итгэж хүлээсээр л байна. Харин энэ даваанд а/а Баасандорж, а/а Р. Дамдин а/а Цогтжаргал, а/а Ганбаатар нар үнэхээр сайн барилдаж аз таараагүй ч хүчээрээ даваа авцгаасан юм. Булган аймгийн арслан Баасандорж улсын харцага Баяржавхланг хаясан бол Баянхонгор аймгийн арслан Р. Дамдин өнгөрсөн жил 3 давж 4-ийн даваанд азгүйтэн шинэ харцага Э. Батбаатарт шороодож байсан бол өнөө жил мөн л харцага Батбаатартайгаа дахиад 4-ийн даваанд таарав. Хэдийгээр аз таараагүй ч гэсэн энэ удаа арслан маань үнэхээр урамтай барилдаан үзүүллээ. 2 бөхийн барилдаан удааширсан тул барьц шодуулахад харцагын талаар таарсан боловч арслан маань амжилттай хамгаалаад дараа удаа өөрийнхөө талаар барьц авахдаа дархан халз хутгаагаа даацтай хийж “даагаа нэхэв”. Төрийн наадамд 4 давна гэдэг хэн хүний хүссэнээр болдог эд биш юм. Үүний баталгаа болж хашир туршлагатай хүчит заан Бумбаяр бөхийн холбооны тэргүүн Нямдоржийн хүү түрүү жил Өмнөговь аймагт түрүүлж арслан болсон Ганбаатарыг дийлсэнгүй. Мөн 4-ийн давааны төгсгөлд 12 улсын начин хоорондоо оноолтоор барилдсан юм. Энэ барилдаануудаас удааширч барьц сонгож барилдан у/н Мөнхбаатар у/н Магалжавыг, у/н Сумъяабээс у/н Амгаланбаатарыг тус тус давав. Бусад начингууд түргэн шуурхай барилдаж давалцсан юм.
4-ийн даваанд Увс аймгийн 10 бөхийн 6 нь, Өвөрхангай аймгийн 8 бөхийн 4 нь, Завханы 7 бөхийн 3 нь, Архангайн 6 бөхийн 4 нь, Булганы 6 бөхийн 3 нь, Ховдын 5 бөхийн 3 нь, Баянхонгорын 4 бөхийн 3 нь, Төв аймгийн 4 бөхийн 1 нь, Говь-Алтай аймгийн 3 бөхийн 1 нь, Хөвсгөлийн 3 бөхийн 1 нь, Дундговийн 2 бөхийн 1 нь, Хэнтийн 2 бөх хоёулаа тус тус давав.
4-ийн давааны оноолтыг доор үзүүлэв.

4-ийн даваа.

1 Д.ав Цэрэнтогтох з.б Элбэгбаяр (Увс)
2 Д.ав Бат-Эрдэнэ з.б Цолмон (Аварга ДС)
3 Дал.а Сүхбат а.н Түвшинбаяр (Булган Сайхан)
4 у.ав Балжинням а.н Насандэлгэр
5 У.ав Өсөхбаяр а.з Нямсүрэн (Завхан Нөмрөг)
6 У.ар Мөнх-Эрдэнэ ц.з Амартүвшин
7 У.г Сумъяабазар а.з Батгэрэл (Байнхонгор Галуут)
8 У.г Гантогтох а.з Бямбадорж (Төв Сэргэлэн)
9 У.з Бямбадорж ц.а Бямбажав
10 У.з Ганбат а.а Өсөхбаяр (Булган Бүрэгхангай)
11 У.з Бумбаяр а.а Ганбаатар
12 У.з Доржсамбуу а.а Тогтохбаяр (Говь-Алтай Жаргалант)
13 У.з Одгэрэл а.а Баярмагнай (Говь-Алтай Бигэр)
14 У.з Батзориг а.а Сүмбээ
15 У.х Баяржавхлан а.а Баасандорж (Булган Бүрэгхангай)
16 У.х Батбаатар а.а Дамдин
17 У.х Элбэг а.а Цанлиг
18 У.х Чулуунбатар а.а Батболд
19 У.х Мягмарсүрэн а.а Р.Түвшинбаатар (Архангай)
20 У.х Ганхуяг а.а Цогтжаргал
21 У.х Батбяр а.а Бадамдорж
22 У.х Мөнгөнцоож а.а Отгонбаатар (Дундговь)
23 У.х Пүрэвжав Ц.а Цогзолдорж
24 У.н Мөнхжаргал а.а Оргил
25 У.н Түмэннаст а.а Сэр-Од
26 У.н Адъяахүү у.н Ганбат
27 У.н Пүрэвсүрэн у.н Уламбаяр
28 У.н Сумъяабээс у.н Амгаланбаатар
29 У.н Одхүү у.н Сайнбаяр
30 У.н До.Ганхуяг у.н Эрхэмбаяр
31 У.н Магалжав у.н Мөнхбаатар
32 У.н Рагчаа у.н Бадам-Очир
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Tue Aug 11, 2009 10:13 am

2005 он. (төгсгөл хэсэг)
Наадмын нэлээд оргил хэсэг бол цол авах 5-ын даваа билээ. Гэвч сүүлийн жилүүдэд энэ давааг цол авах сайхан даваа гэхээсээ найрааны даваа, цол авсан бөхчүүдийг найрааны начингууд гэдэг болсон билээ. Үнэхээр ч шинэ цолтнуудын 60-100% нь найрааных байдаг гэвэл нээх их хэлэсдэхгүй байх. Энэ жил найрч начин болсон бөх дараа жилийн наадамд өөр нэг бөхийн найраанд оролцож “өрөө төлөхөөс” өөр арга байдаггүй нь Монгол наадам начны найраагүй болох “болоогүй” гэдгийг харуулж байна. Яагаад гэвэл жилээс жилд өсөж 30, 40 саяд хүрсэн начны ханшийг дийлж халааснаасаа тэр хэмжээний мөнгө гаргаад начин болчих хүн байхгүй тул хүнээс мөнгө зээлж начин болоод тэрийгээ дараа жилээс нь төлөх ёстой болдогт байгаа юм. Энэ жилийн начны даваанд 12 сайхан залуу гарч ирсэний дотор Баянхонгор аймгийн 3 арслан байсан нь нэлээд сонин басхүү бахархалтай байв.
Ингээд начны найраанууд эхлэв. Хакүхо Даваажаргал арлын орныг шуугиулж нэлээд хөрөнгөтэй болж байгаа нь илт билээ. Иймд Мөнхбат аварга “засуулаараа түшүүлэн барин” хэвлэлийн бай болсоор нэг начин төрүүлдэг байснаа больж, харин Баянмөнх аварга хэлсэн үгэндээ эзэн болж сүүлийн 4 наадмыг “гэртээ үздэг” болсноор Цэрэнтогтох аварга л өнөө жил найрааны “сөнч” болох учиртай байв. Даанч бүтсэнгүй, үгэнд ордоггүй шазруун залуу дараа даваанд Өсөхбаярт унахаа мэдсээр байж ахмад аваргыг шатааж орихсон бол тэдгээрээс арай залуу найрагчид болох аварга Балжинням, арслан Мөнх-Эрдэнэ, заан Бямбадорж нар 4-ийн даваанд азгүйтэн сайн залуучуудтай таарсан тул арга буюу шороодсон. Иймд өнөө жил найраа хийх хүн бас ч гэж ховор байв. Гэхдээ мэдээж Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат уран барилдаант аймгийн заан Т.Амартүвшин 4 давсны дээр “шилдэг найраач” Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Батзориг мөн 4 давсан тул Амартүвшин начин болно гэдэг нэгэнт тодорхой байв. Уг нь Амартүвшин уран хурц сайн барилдаантай, хүчээрээ начин болох боломжтой ч мэдээж энэ удаа бүдэрвэл дараа жил хүртэл хол байна гэдгийг тооцоолсон биз. Харин бусад найрагчид яаж найрах нь ам автал тодорхойгүй байв.
Энэ бүхний тайлал болж ам авсан байдлыг Чанарав гуай зарлаж 5-ын даваа эхлэв. Дархан аварга УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ жилийн жилд нэг залуугийн улсын цол авах боломжийг хаадаг уламжлалаараа Завхан аймгийн арслан Оргилыг амлан барилдаж давав. Уг нь Оргилын хувьд нэгэнт Завхан аймгийн том цолтой бөх 4 даваж чадаагүй тул Бат-Эрдэнэ аваргатай барилдана гэдэг бусдыг бодвол хялбар байв. Учир нь Баянхонгор аймгийн арслан Р. Дамдин улсын далай аварга Сүхбатад, мөн Баянхонгор аймгийн арслан Сэр-Од улсын гарьд Сумъяабазарт амлуулан унахаас өөр замгүй болсон юм. Гэвч манай 2 арсланд төрийнхөө 9 хөлт цагаан тугийг 5 буюу түүнээс ч олон удаа “тахимаа өгөлгүй” тойрох боломж, хүч чадал байна. Тэр цаг удахгүй ирэх болтугай гэж нутгийн ард түнийхээ нэрийн өмнөөс хүсэн ерөөе!
5-ын давааны нийт бөхчүүдийн 20% -нь Увс аймгийнх байсан юм. Увс аймгийн нутаг Монголын улсын газар нутгийн 5-аас бага хувийг эзлэх байх. Үүнтэй харьцуулаад үзэхэд Увсынхан үнэхээр хүчтэй юм. Тэрнийхээ хэрээр ч цолгүй 3 бөхийнхөө аль нэгийг начин болгох нь ойлгомжтой билээ. Ийнхүү Монгол улсын залуу заан, гавьяат тамирчин Очирын Одгэрэл нутгийн дүү аймгийн начин Насандэлгэрийг начин болгож өгөв. Насандэлгэр нь далай аварга Сүхбатын “Ээлт-Хан” галд бэлтгэл хийдэг түүний гарын шавь юм. Ер нь далай аварга Сүхбатын шавь нарас жил бүр 1 харцага, 1 начин төрдөг уламжлал байдаг билээ. Энэ жил ч гэсэн Баянхонгор аймгийн арслан Батболд, Сэр-Од нарын зэрэг хэд хэдэн шилдэг шавь нар нь 4 даваад байсан юм. Харин Увс аймгийн залуу бөх Элбэгбаяр нас ч залуу дээр нь Өсөхбаяр аваргад “зуугдсан” тул шороодов. Дараа жилийн наадамд Элбэгбаяр начин болно гэсэн таавар нэлээд олон байна байх. Харин Увсын өөр нэгэн шилдэг бөх энэ хавар цэргийн арслан болсон Бямбажав яах ч аргагүй сайн бөх гэдгээ нотолж энэ даваанд тунасан боловч хийгүй, аралтай, бяртай залуу начин Рагчаад өвдөг шороодов. Бөхийн хорхойтнуудын дунд заанаас дээш цол хүртэнэ хэмээн яригддаг Бямбажавын хувьд нас залуу наадам олон байна даа. Хэрэв Бумбаяр заан 4 давсан бол Бямбажав начин болох боломж байсныг би хувьдаа үгүйсгэхгүй байна.
Архангай аймгийн арслан арал чяц ихтэй Цанлиг 3-ын даваанаас авхуулан яаж найрдгийг үзүүлэн давсаар Сумъяабээс начнаар 5 дахиа давж начин болов. Тэрээр хэдэн төгрөгөөр начин болсныг удахгүй сонинуудаар шуугих биз. Найраа үүгээр ч дууссангүй гарьд болох хамгийн боломжтой бөх болох улсын заан Доржсамбуу нутгийн дүү олон жил заалны барилдаанд сайн барилдсан Цогтжаргалд бууж өгөв. Цогтжаргал нь өнгөрсөн жил 4 давж гарьд Сумъяабазарт өвдөг шороодож байсан бөгөөд энэ жилийн аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд хамгийн олон буюу 3 удаа түрүүлсэн юм. Урд жилүүдийн уламжлалаар бол тэр жилээ улсын цолгүй бөхчүүдийн барилдаанд хамгийн олон түрүүлсэн бөх шууд харцага болдог билээ. Иймд Цогтжаргал дараагийн даваанд харцага ч болж болох юм.
Энэ харцага болдог уламжлалаар өнгөрсөн жил улсын цолгүй бөхчүүдийн барилдаанд 5 түрүүлж улмаар харцага болсон Мөнгөнцоож өнөө жилийн наадмын 5-ын даваанд Баянхонгор аймгийн арслан Батболдыг амалж барилдсан барилдаан энэ давааны хамгийн уран барилдаан байв. Нэг үед гарч ирсэн боловч нэгэнт харцага цолонд хүрсэн болохоор Мөнгөнцоожид давах магадлал илүү байсан байж ч болох юм. Гэвч энэ байдал барилдаан эхлэнгүүт шал өөрөөр эргэж арслан маань зоригтой сайхан барилдаж тахимдаж харцагыг үнэхээр их тэнцвэр алдуулаад зогссонгүй дахин хөлд нь хэд хэд дохин нэлээд сандаргаж эхлэв. Манай нутгийн алдарт бөх, Монгол улсын “бурхан тайлбарлагч” гавъяат тамирчин Чанарав гуай хэрийн юманд сэтгэл нь хөдөлдөггүй тайван тайлбарладаг хүн ч энэ удаа сэтгэлийн хөдлөлөө дарж чадахгүй байлаа. Ямар сайндаа л “Батболд чинь овоо биеэ барихгүй барилдаж байх чинь“ гэж хэлж тайлбарлагчийн дүрмийг зөрчсөн нь Баянхонгорын бүх ард түмний улсын цолтонтой болоё гэсэн чин хүслийн илрэл гэлтэй байлаа. Тэгтэл ч 2 бөх саналаараа золгох болов. Аль аль нь л бяртай шуудагнаас сайн барилддаг бөхчүүд. Энэ л агшинд арслан маань шийдэмгий барилдаж баруун золгооноос өөрийн дархан “зайлах” мэхээрээ хүчит, залуу харцага Мөнгөнцоожийг тас гэдэргий нь харуулан орхих нь тэр. Ийнхүү Баянхонгор аймгийн хурц арслан Даш-Очирын Батболд Монгол улсын начин цолын болзлыг биелүүлж унаган нутгийн ард түмэн болон өөрийг нь дэмждэг нийт Монголчуудаа баярлуулав. Монгол улсын уран барилдаант гарьд Пунцагийн Сүхбатаас (1988 оноос) хойш хонгор нутгаас Батболд шиг үнэн хүчээрээ начин болсон хүчтэн төрөөгүй гэж хэлэхэд болно. Улмаар Цогтжаргал, Батболд, Цанлиг нар төрийн наадмын 5-н даваанд уначихаад “гунигийн нулимастай” талбайгаас гарах өдөр байхад, 5 давчихаад “баярын нулимастай” тугаа тойрох өдөр байдаг Монгол наадмын “мөн чанарыг” харуулав.
Мөн энэ давааны нэгэн сайшаалтай барилдаан бол Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат аймгийн арслан Баасандорж улсын начин Одхүүг барьц шодон барилдаж давж улсын начинг зөвхөн өөрийн авъяас чадвар, хөлс хүчээрээ авав. 2002 оны өвөл заалны нэгэн жижиг барилдаанд Булган аймгийн начин Баасандорж гэдэг залуу Монгол улсын залуу аварга Сүхбатыг өвдөг шороодуулж бөх сонирхогчдын дунд Булганы Баасандорж гэдэг нэр цуурайтах болсон юм. Хэдийгээр тохиолдлын журмаар аваргыг хаясан ч хэзээ нэгэн цагт улсын цол хүртэх бөх гэдгээ тэр үед харуулж чадсан билээ. Харин өнөө жилийн наадмаар нутгийн анд Цогтжаргалын хамтаар начин болцгоож Булган нутгийнхаа ард түмнээ давхар давхар баярлуулав.
Баянхонгор аймгийн арслан Дамдинсүрэн гуай “Аюуш арслангийн хөшөөг босгоно гэсэн сургаар нутгаас маань начин төрж, 2 арслан маань ч 4 давав.” гэж хэлсэнтэй ижлээр нутгийн аварга Батсуурийнхаа хөшөөг босгосон Говь-Алтайн бөхчүүдийн хувьд өнгөрдөг жил улсын 1 начин, аймгийн 6 арслан төрсөн юм. Энэ жилийн наадмаар тэдгээр арслангуудаас Нямдоржийн Ганбаатар сайн барилдаж 4 даваад 5-ын даваанд улсын начин До.Ганхуягт амлуулан барилдаж удтал хүч үзэн эцэст нь шодож өвдөг шороодов. Ийнхүү 5-ын даваанаас 6 бөх цолгүй буцаж, 6 бөх улсын цолтны гэр бүлд багтав.
Нутгийн залуугаа дэмжиж улсын цолонд хүргэх нь найраа биш гэж үзэх хэсэг хүмүүс байдаг ч ид барилдаж буй заанууд нутгийн залуучуудаа дэмжин начин болгож өөрийн нэр алдар цол, амжилтыг үл хайхран “сайхан сэтгэл” гаргаж байна гэхэд би л лав итгэхгүй байна. Харин энэ давааны “идвэхгүй хэсэг” буюу улсын цолтнуудын хоорондын барилдаанд давж сурсан том цолтнууд өөрсдийнхөө амыг давцгаав. Ганцхан өнгөрсөн жилийн “нялх од” харцага Пүрэвжав улсын начин Мөнхбаатарыг амлаад барсангүй.
Харцагын даваа эхлэв. Начны найраа гэж байдаг бол одоо харцага зааны найраач гэж үүсэх ёстой хэмээн хүмүүс үздэг. Гэхдээ одоогийн байдлаар “найрч” харцага болсон бөх байхгүй байгаа. Монгол улсын анхны далай аварга, үндэсний бөхийн гавьяат тамирчин А. Сүхбат а/н Насандэлгэрийг, улсын аварга Г. Өсөхбаяр а/а Цанлигийг, улсын гарьд Сумъяабазар ц/з Амартүвшинг, улсын гарьд Гантогтох а/а Цогтжаргалыг тус тус амлан төвөггүйхэн давав. Харин дархан аварга Бат-Эрдэнэ урд даваанд нэлээн удаан барилдаж цуцсан АПУ- гийн буюу Доржпаламын Ганхуяг начинг амлаж барилдав. Харин энэ үеэр аадар бороо орж бөхийн барилдаан завсарлаж начин маань нэлээд амраад авсан. Гэвч начин маань аваргад сугадаж мушгих мэх хийх гээд нойтон газар хальтарч өвдөг шороодов. Ийнхүү Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат улсын начин Ганхуяг улсынхаа наадамд 3 дахиа 5 давав. Өөр нэг сонин ам авч барилдсан бөх бол улсын заан Ганбат байв. Тэрээр улсын хамгийн хүчтэй, шилдэг харцага Мягмарсүрэнг амлаж барилдаад дийлсэнгүй өвдөг шороодов. Ганбат заанд амлагдалгүй үлдсэн 4 бөхөөс улсын начин Рагчаа ам авч а/а Баасандоржийг шороодуулав. Тунасан 2 бөхийн аль нэг нь харцага болох байв. Энэ барилдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат улсын начин Мөнхбаатар хэдхэн хормын өмнө начин цолыг “гуйлгүй, гуядаж” авсан Баянхонгор аймгийн арслан Батболдыг шороодуулж харцага болов.
7-ын даваа нэлээд сонирхолтой болов. Сүүлийн 4 жил заан цолтон төрөөгүй тул Монголчууд заанаар цангаад байсан гэхэд болно. Харин энэ даваанд дархан аварга хэнийг авах нь нэлээд их юм шийдэх байв. Учир нь Бат-Эрдэнэ аваргад дийлэх хүн бараг байхгүй байсан тул хэн нэгнийг заан болгож өгөх ёстой байв. Харин аварга нэлээд удаан бодосны эцэст өөрийн гарын шавь Мөнхбаатарыг амлан авч заан хэмээх эрхэм хүндтэй цолонд хүргэв. Х. Мөнхбаатар нь өнөө жил 24 хүрч буй идэр хүчтэн ба Баянхонгор аймагт 1999 онд явагдсан идэрчүүдийн улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд оролцож мөнгөн медиаль авч байсан юм. Энэ барилдаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын харъяат аймгийн арслан (2002 он) Дамдин түрүүлж алтан медиаль, Дорнод аймгийн Халхгол сумын харъяат улсын начин (2003 он) Гансүх хүрэл медиаль авч байсан билээ. Мөнхбаатар нь 2000 онд Хөвсгөл аймагт түрүүлж аймгийн арслан, 2001 онд Хөвсгөл аймгийн харъяат улсын начин Бадралаар 5 давж улсын начин болоод 2003 оны үеэс хөлөндөө бэртэл авч барилдахаа түр завсарлаж байгаад энэ өвөөлөөс дахин барилдаж эхэлж байгаа, аварга дээд сургуулийн бөх юм.
Энэ давааны буюу энэ наадмын тааврыг будилиулсан барилдааныг улсын харцага Мягмарсүрэн гаргав. Далай аварга маань заалны барилдаанд хаяж гаршсанаараа Мягмарсүрэнг амлаж Рагчаа начинг Өсөхбаяр аваргад үлдээв. Гэвч хэнийч санаанд оромгүй юм болж харцагын тойгдох мэхэнд далай аварга маань шороонд “шүргэв”. Энэ даваанд тунах ёстойгоороо тунасан 2 гарьд үнэн хүчийг үзэн барилдсан. 2 гарьдын барилдаанд улсын гарьд Сумъяабазар улсын гарьд Гантогтохыг шахаж татан тэнцвэр алдагдуулан түрж хөөснөөр давж өнгөрсөн жилийнхээ “даагыг нэхэв”. Энэ 2 хүчтэний улсын наадам дахь халз тулаан 1:1 харьцаатай болов. Өсөхбаяр аварга шинээр харцагын болзол хангасан Архангай аймгийн Булган сумын харъяат улсын начин Рагчааг давсан билээ. Рагчаа нь 2001 онд улсын начин болж 2002, 2004 онуудад 4 давсан бөх билээ.
Далай аварга маань өвдөг шороодсон тул Өсөхбаяр аварга анх удаа 8-ын даваанд ам авч үзэв. Тэрээр улсын начин Мөнхбаатарыг шахаж татан арал бярын илүүгээр аагалж хаяв. Харин тунасан гарьд Сумъяабазар улсын харцага Мягмарсүрэнг суганд нь сэжиж төрийн наадамд үеийнхнээсээ хамгийн олон буюу 4- дэхь удаагаа үзүүр түрүүнд шалгарав.
Монгол улсын 18 дахь аварга Өсөхбаяр, улсын анхны гарьд Сумъябазар нар төрийн наадамд ийнхүү 7 дахь удаагаа таарч барилдах болов. Өмнө нь нэг удаа түрүү булаацалдаж байсан ба 1995 онд 6-ын даваанд тунаж Өсөхбаяр, 1997 онд 5-ын даваанд тунаж Өсөхбаяр, 1999 онд 8-ын даваанд тунаж Сумъяабзар, 2001 онд 7-гийн даваанд тунаж Өсөхбаяр 3 дахиа, 2002 онд мөн 7-гийн даваанд тунаж Өсөхбаяр, 2003 онд үзүүр түрүүнд үлдэж Өсөхбаяр 5 дахь удаагаа тус тус давж байсан юм. 1999 оны 7 сарын 12- оос хойш яг 6 жилийн хугацаанд улсын томоохон хэмжээний барилдаанд Сумъяабазар Өсөхбаярыг давж чадаагүй юм. Энэ удаа ч мөн л барсангүй. Аварга Өсөхбаяр шахаж татан, зүүн давуулж гуядах мэхийг даацтай хийснээр төрийнхөө баяр наадамд 3 дахиа түрүүлж Монгол улсын 2 дахь далай аврга болов. Харин Сумъяабазар 4 дэхь удаагаа улсад үзүүрлэн алдарт хурц арслан Мөнх-Эрдэнийн амжилтанд хүрэхэд нэг л үзүүр дутуу болов.
Өнөө жилийн надмаас далай аварга нэг, 2 заан, 1 харцага, 6 начин төрөн гарав. Дараагийн арслан, гарьд, заан хэзээ төрөх бэ? Хоёр далай аваргын хэн нь түрүүлж даян аварга болох бэ? 8 дахь дархан аварга хэн бэ, хэзээ төрөх бэ? гэдэг сонирхолтой асуултууд дараа дараагийн наадмуудад хариултаа хүлээхээр үлдэв. Хойтон жил ардын хувьсгалын 85 жилийн ой, агуу Их Монгол улс байгуулагдасны 800 жилийн ойн их баяр наадамдаа бөх бүр амжилттай бэлдэж хүчтэй, уран хурц барилдан шударгаар өрсөлдөхийг нийт бөхчүүдээсээ хүсэн ерөөе!

5-ийн даваа
1. Д/а Бат-Эрдэнэ а/а Оргил (Завхан)
2. Дал/а Сүхбат а/а Дамдин (Баянхонгор- Баацагаан)
3. У/а Өсөхбаяр з/б Элбэгбяр (Увс)
4. У/г Сумъяабазар а/а Сэр-Од (Баянхонгор-Шинэжинст)
5. У/г Гантогтох у/н Пүрэвсүрэн (Өвөрхангай-Хужирт)
6. У/з Ганбат у/х Г. Батбаяр (Архангай- Батцэнгэл)
7. У/з Доржсамбуу а/а Цогтжргал (начин) (Булган-Гурванбулаг)
8. У/з Одгэрэл а/н Насандэлгэр (начин) (Увс)
9. У/з Батзориг ц/з Амартүвшин (начин)(Ховд-Эрдэнэбүрэн)
10. У/х Мягмарсүрэн у/н Адъяахүү (Завхан-Нөмрөг)
11. У/х Мөнгөнцоож а/а Батболд (начин)(Баянхонгор-Баянбулаг)
12. У/х Пүрэвжав у/н Мөнхбаатар (Хөвсгөл- Шинэ-Идэр)
13. У/н До. Ганхуяг а/а Ганбаатар (Говь-Алтай- Чандмань)
14. У/н Сумъяабээс а/а Цанлиг (начин) (Архангай-Тариат)
15. У/н Одхүү а/а Баасандорж (начин) (Бу- Бүрэгхангай)
16. У/н Рагчаа ц/а Бямбажав (Увс- Сагил)

6-ийн даваа
1. Д/а Бат-Эрдэнэ у/н До. Ганхуяг (ӨВ- Зүүнбаян-Улаан)
2. Дал/а Сүхбат а/н Насандэлгэр
3. У/а Өсөхбаяр а/а Цанлиг
4. У/г Сумъяабазар ц/з Амартүвшин
5. У/г Гантогтох а/а Цогтжаргал
6. У/з Ганбат у/х Мягмарсүрэн (Ховд- Мөст)
7. У/н Рагчаа (харцага) а/а Баасандорж
8. У/н Мөнхбаатар (харцага) а/а Батболд

7-ийн даваа
1. Д/а Бат-Эрдэнэ у/н Мөнхбаатар (заан) (Хөвсгөл-Шинэ-Идэр)
2. Дал/а Сүхбат у/х Мягмарсүрэн (заан)
3. У/а Өсөхбаяр у/н Рагчаа (Архангай- Булган)
4. У/г Сумъяабазар у/г Гантогтох (Увс- Хяргас)

8-ийн даваа
1. У/а Өсөхбаяр у/н Мөнхбаатар
2. У/г Сумъяабазар у/х Мягмарсүрэн


Үзүүр түрүү
Улсын аварга Өсөхбаяр түрүүлж (3 дахиа) "далай аврга цол хүртэж", улсын гарьд Сумъяабазар үзүүрлэв (4 дэхь удагаа).
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Tue Aug 11, 2009 10:26 am

За яг 4 жилийн өмнө 2005-ны 8 сарын 19-д бичиж дуусгасан материал байна шүү. 15 орчим хоног бичсэн санагдана. Одоо тэгээд засъя гэхнээ зарим барилдаануудыг мартсан тул үнэхээр засаж чадахгүй юм билээ. 2006 онд үргэлжлүүлэх гээл лаг тэмдэглэл энэ тэр хөтлөөд л байж байтал 7 даваанд "аймшиг" болсноор шууд сэтгэл санааны гүн дарамтанд ороод :-o үргэлжлүүлж чадаагүй. 2009 оныхыг форумд бичсэн юм байгаа, 2006, 2007 оны материалууд бол хангалттай байгаа. Харин 2008 оны 4-ийн давааны оноолт алга болсон, 5 давааны зарим нэгэн барилдааныг санахгүй байгаа юм :help: . Одоо тэгээд баримт түшиж бичихгүй бол 20 настай байх шигээ бүгдийг дурайтал санана гэж байхгүй болжээ :RD . За тэгээд ямарчил байсан нөхөж бичиж оруулнаа. Дараа эргээд уншихад сайхан байдаг тул мартаагүй дээрээ бичээд энд хадгалчия.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Munguu » Tue Aug 11, 2009 3:27 pm

Цагаанаагын хийсэн тэмдэглэлїїд їнэхээр их хєдєлмєр шингэсэн нь харагдаж байна. цааш нь їргэлжлїїлээрэй. Надад нэг санал байна л даа. Чи бєх сайн мэддэг байж болно судалдаг байж болно гэхдээ жалга довны їзэл, хэтэрхий нэг талыг баримтлах /хэн нэгэн бєхийг дэмждэг байж болно/ нєгєє талаас єєрийнхєє дургїй бєхчїїдийг хэтэрхий муулах єнгє аяс оруулсан нь бичлэгийг чинь жаахан онцгїй болгочихжээ. Би Архангайн гаралтай Архангайнхаа бєхчїїдийг сайн барилдаасай гэж боддог гэхдээ бусад бєхчїїдийг бол муулдаггїй. Сїхбат Сумъяг гар ачиж давсаныг сайхан бичиж, харин Сїхбат Єсєхєєд давуулж гуядуулж унасаныг бол зїгээр л бичиж хэхэ їнэн хэрэг дээрээ бол Єсєхєє жаахан хїїхэд шиг л аваад шидчихсан ш дээ. Мєн Єсєхєє Сумъяаг давуулж гуядсан тэр бол єєрийнхєє давуу талыг ашиглаж ємнє бараг хїн хийж байгаагїй угсраа мэхээр давсан шїї дээ. нэг иймэрхїї єнгє аяс нь чиний бичлэгийг онцгїй болгож. Ер нь бол би чамайг Архангайн бєхчїїдэд ихээхэн дургїй юм байна гэж дїгнэлээ. Бас Хишигдорж Батцэнгэлийнх, Пэрэнлэй Их тамирынх ш дээ 2уланг нь Хашаат гэчихсэн байх шиг байсан. Хэтэрхий нэг талыг барьсан нєгєє талыг илт муулсан бичлэг нь хэрїїл уруул л их гаргах байх. Би хэрэлдэе гэж бичсэнгїй хэлэх хэрэгтэй гэж їзээд бичлээ хїлээж авах авахгїйгээ чи єєрєє мэднэ биз. Бусдаар бол їнэхээр их хєдєлмєр, мэдлэг чадвар гаргаж бичсэн байна. Уншихад урамтай ч гэх нь хаашаа юм ер нь их боломжын болжээ.
1-20
User avatar
Munguu
Манчестер Юнайтед
 
Posts: 518
Joined: Tue Sep 30, 2008 6:10 pm
Location: Mongolia

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Tue Aug 11, 2009 10:03 pm

Munguu wrote:Цагаанаагын хийсэн тэмдэглэлїїд їнэхээр их хєдєлмєр шингэсэн нь харагдаж байна. цааш нь їргэлжлїїлээрэй. Надад нэг санал байна л даа. Чи бєх сайн мэддэг байж болно судалдаг байж болно гэхдээ жалга довны їзэл, хэтэрхий нэг талыг баримтлах /хэн нэгэн бєхийг дэмждэг байж болно/ нєгєє талаас єєрийнхєє дургїй бєхчїїдийг хэтэрхий муулах єнгє аяс оруулсан нь бичлэгийг чинь жаахан онцгїй болгочихжээ. Би Архангайн гаралтай Архангайнхаа бєхчїїдийг сайн барилдаасай гэж боддог гэхдээ бусад бєхчїїдийг бол муулдаггїй. Сїхбат Сумъяг гар ачиж давсаныг сайхан бичиж, харин Сїхбат Єсєхєєд давуулж гуядуулж унасаныг бол зїгээр л бичиж хэхэ їнэн хэрэг дээрээ бол Єсєхєє жаахан хїїхэд шиг л аваад шидчихсан ш дээ. Мєн Єсєхєє Сумъяаг давуулж гуядсан тэр бол єєрийнхєє давуу талыг ашиглаж ємнє бараг хїн хийж байгаагїй угсраа мэхээр давсан шїї дээ. нэг иймэрхїї єнгє аяс нь чиний бичлэгийг онцгїй болгож. Ер нь бол би чамайг Архангайн бєхчїїдэд ихээхэн дургїй юм байна гэж дїгнэлээ. Бас Хишигдорж Батцэнгэлийнх, Пэрэнлэй Их тамирынх ш дээ 2уланг нь Ха*a*т гэчихсэн байх шиг байсан. Хэтэрхий нэг талыг барьсан нєгєє талыг илт муулсан бичлэг нь хэрїїл уруул л их гаргах байх. Би хэрэлдэе гэж бичсэнгїй хэлэх хэрэгтэй гэж їзээд бичлээ хїлээж авах авахгїйгээ чи єєрєє мэднэ биз. Бусдаар бол їнэхээр их хєдєлмєр, мэдлэг чадвар гаргаж бичсэн байна. Уншихад урамтай ч гэх нь хаа*a* юм ер нь их боломжын болжээ.


:smile: За юу ч байсан би бөх судлаач энэ тэр биш болохоор хувь хүнийхээ үзэл бодлоо баримталж бичлэг үйлдэх эрхтэй байх. Чамд бол зориулж бичээгүй юм шүү дээ. Хувь хүний тэмдэглэл чамд таалагдахгүй албагүй.
Би Архангайханд дургүй биш, ганцхан Өсөхбаяр гэдэг хүнд дургүй. Яагаад гэдгийг нь чи мэднэ. Мөнх-Эрдэнэ арслан бол Ба аварга ганцхан л хийтэй гишгэхэд л улсад түрүлэхээр байсан (5 удаа) сайн бөх. Түүнийг ганц түрүүлчээсэй, Ба аваргаас өөр хүн түрүүлээсэй гэж их хүсдэг байлаа. Сүхбат аварга нэг удаа "Мөнх-Эрдэнэ арслан Ба аваргатай 4.30 минут барилдахдаа тэр муу хөлрүү ганцхан өшиглөхөд л давах байсан, арсланг тэгэлгүй байсаар л унасан бас л их жудаг шүү" гэж байсан. Одоо бол Санжаагийн улаан пен ш дээ. Харин Пэрэнлэй нээрэн Их тамирынх л даа, харин Хишигдорж Хашаатынх гэж санаад байх юм :smile:
3 цаг 30 барилдаад хоюулаа юмгүй болоод, 66 удаа шуудагдасны дараа амар амарч байгаад давахыг бол би лав хүүхэд шиг хаялаа сайхан барилдлаа гэхгүй ээ. Сумъяаг хаяад л байдаг Сүхбат аваргыг 65 шуудагдаад хаяагүй шүү дээ. Харин Сумъяаг давдаг бол сайн сайн
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby 21Grams » Tue Aug 11, 2009 10:58 pm

Цагаанаа маш сайн байна. Хэдэн настай, ямар мэргэжилтэй гэдгээ member's profile сэдэвт биччихвэл бүр сайн. :eek:


*Энэ бичлэгүүдээ "Эргэн дурсахуй" ч юм уу "Цагааны наадмын тэмдэглэл" гээд тусдаа сэдэв нээгээд тавьчихвал бүр зүгээр юм уу. Нэг үеэ бодоход манай бөхийн сэдэв чамбай мэдлэгтэй залуусаар өргөжиж байна даа. Хөл бөмбөгийн мангасуудыг хараад хааяа атаархах сэтгэл төрдөг болсон юм. Ингээд бөх сонирхдог, мэддэг залуус форумыг маань олж орж ирээд байвал юутай олзуурхууштай.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Бамбууш » Wed Aug 12, 2009 1:31 am

Гайхалтай Гацаанаа... Гайхалтай..
Энийг л хүлээж байлаа...
Нахиад л өөрийгөө хөгширч буйгаа маш тодоор мэдрэв.
Эргэн ирэхгүй он жилүүд надаас холдон оджээ
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Wed Aug 12, 2009 9:43 am

Би 2 цолтой байж болохгүй биз дээ? болох юмуу :RD Би бичлэгийн тоогоо гүйцээж байгаад л цолоо (уг аль дээр л цол ав ав гээл шинэ админ хэлсэн л дээ :mrgreen: ) авах гээд бэлдээд байгаа юм, өнөөдөр хүсэлт гаргана. Би нас, мэргэжил энэ тэрээ бичсэн ш дээ. Яагаад харагдахгүй байгаа муу лүд бэ.

Тэгээд өөрийнхөө тэмдэглэлийг ганцаараа уншаад байхаар Бамбууш мэтийн баярлах хүмүүс байгаа байх гэж сэтгээд энд тавьсан. Харин тусгай сэдэв энэ тэр нээгээд яахвээ. Энэ чинь түүх гэдэг булан ш дээ. Эндээ л та нартайгаа сайхан түүхээ дурсаад байж байвал болно.

За тэр Хишигдорж зааны нутгийн цээжлээд авая, Хашаат Батцэнгэл 2 хөрш сумууд уу?
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby guest » Wed Aug 12, 2009 10:08 am

vneher nor ih hodolmor gargajee. yostoi jinhenter naadmuudig dahin vzsen met bolov. Tsagaan gaihaltai zaluu yumaa :-D :-D :eek:
guest
 
Posts: 8
Joined: Sun Apr 12, 2009 12:32 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Munguu » Wed Aug 12, 2009 10:20 am

Тэгээд өөрийнхөө тэмдэглэлийг ганцаараа ун*a*д байхаар Бамбууш мэтийн баярлах хүмүүс байгаа байх гэж сэтгээд энд тавьсан. Харин тусгай сэдэв энэ тэр нээгээд яахвээ. Энэ чинь түүх гэдэг булан ш дээ. Эндээ л та нартайгаа сайхан түүхээ дурсаад байж байвал болно.

Тїїхийн сэдэвт тїїхийг єєрийнхєє їзэл бодлоор бичсэн байхаар дээрх бичлэгийг хийсэн юм ш дээ.
Аа тэр Сїхбат Єсєхбаяр 2-ын барилдааны хувьд бол тийм удаан барилдчаад тэгж хаяж байхыг сайхан бичих хэрэгтэй байсан юм л гэж бичсэн санаатай юм. Сїхбат тэр барилдаан дээр їнэндээ барахгїй байсан ш дээ.

За тэр Хишигдорж зааны нутгийн цээжлээд авая, Ха*a*т Батцэнгэл 2 хөрш сумууд уу?[/quote]

Залгаа сум биш. Архангайн ихэнх бєхчїїд Батцэнгэлээс тєрдєг их сонин шїї.
1-20
User avatar
Munguu
Манчестер Юнайтед
 
Posts: 518
Joined: Tue Sep 30, 2008 6:10 pm
Location: Mongolia

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby asa » Wed Aug 12, 2009 10:30 am

Цагаанаа их хөдөлмөрч залуу юм.

Даан чиг тоймууд дээрээ өөрийнхээ таашаадаггүй бөхчүүдээ хэт муулж, "өөрийн" бөхөө хэт дөвийлгэх юм. Уул шугамандаа тойм гэдэг бол хэт нэг талыг баримтлах ёсгүй юм гэдэг. Гэхдээ энэ ямар албан ёсны биш хувь хүний өөрийн бодлоо илэрхийлэх форум тул юу ч хэлэх вэ дээ.

Гэхдээ чи энэ туйлшралаа орхичихвол ч боломжийн тойм бичигч болох нь дээ. Мэдрэмж байна, мэдлэг байна даан ч мэдээллийн тэнцвэр байку
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby meesh » Wed Aug 12, 2009 1:27 pm

Ийм байрлалтай.

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Батгэрэл » Wed Aug 19, 2009 3:44 pm

За 2 бөхөөс сэргээш илэрсэн гээд бөөн юм болж байна аа яаана аа.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Батгэрэл » Wed Aug 19, 2009 3:52 pm

Нэрийг нь зарлах болоогүй л байгаа юм шиг байна лээ шд. Нэг нь Өсөхөө гэсэн шуум байна.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Wed Aug 19, 2009 3:55 pm

Б сорьцийн хариу ирэхээр нь нэрийг нь зарлана.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Батгэрэл » Wed Aug 19, 2009 4:00 pm

Нөгөө бөхчүүд нь дахин шинжилгээ өгвөл Б шинжилгээ өгч болох юм байна лээ.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Aagii_03 » Wed Aug 19, 2009 4:45 pm

Цагаанаа үнэхээр бөхийн шимтэн сонирхогч байна даа. Уншихад сайхан л байлаа.
Мөнгөө миний бичих гэж байсан юмнуудыг ерөнхийд нь бичсэн байна. Гэхдээ ер нь бол хүлээж авах тун дургүй байх шиг байна. Гэхдээ яахав унш гэж энд тавьсан юмыг чинь уншлаа. Өөрийнхөө бодлыг бас бичиж л орхиё.

Сүхбат аварга Мягмарсүрэнд унахдаа газар "шүргээд" байдаг хэхэ

Баагий аваргыг бас сонин бичиж, хүн дийлэхгүй юм бол барилдаж яадгийн гэсэн байна. Сайн ойлгосонгүй. Дийлээд л 4-т үлдээд аргагүй дийлэхгүй хүндээ өөрийгөө зовоохгүй унаж өгсөн байж болно шдээ. 4-т үлдээд унаж байгаа хүнийг дийлэхгүй юм бол барилдаж хэрэггүй гэхээр түрүүлснээс бусад бөхчүүд барилдаад хэрэггүй байсан гэдэгтэй шууд адил ойлгогдож байна.
Мөнгөө харцага болсныхоо дараа нь ирэх 2 жилдээ мөнгө хийнээ гэж ярисан гэдгийг Батцэнгэлийн бөхчүүдтэй нилээн ойрхон байдаг худлаа ярихааргүй ахаасаа сонсож байсан. Дараа жил нь Батболдод унахад нь би л лав мөнгө хийж байна гэж л бодсон. Бас нэг асуулт асууя. 80 жилээр Сүхбат Өсөхөөг хаячихаад яагаад босож иртэл нь араас нь тэвэрч зогссон гэж боддог вэ? Гаднаас нь харахад өрчихсөн зогсож байсан боловч нэг "но" байсан гэж боддог шд.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Thu Aug 20, 2009 2:14 am

Aagii_03 wrote:Цагаанаа үнэхээр бөхийн шимтэн сонирхогч байна даа. Уншихад сайхан л байлаа.
Мөнгөө миний бичих гэж байсан юмнуудыг ерөнхийд нь бичсэн байна. Гэхдээ ер нь бол хүлээж авах тун дургүй байх шиг байна. Гэхдээ яахав унш гэж энд тавьсан юмыг чинь уншлаа. Өөрийнхөө бодлыг бас бичиж л орхиё.

Сүхбат аварга Мягмарсүрэнд унахдаа газар "шүргээд" байдаг хэхэ

Баагий аваргыг бас сонин бичиж, хүн дийлэхгүй юм бол барилдаж яадгийн гэсэн байна. Сайн ойлгосонгүй. Дийлээд л 4-т үлдээд аргагүй дийлэхгүй хүндээ өөрийгөө зовоохгүй унаж өгсөн байж болно шдээ. 4-т үлдээд унаж байгаа хүнийг дийлэхгүй юм бол барилдаж хэрэггүй гэхээр түрүүлснээс бусад бөхчүүд барилдаад хэрэггүй байсан гэдэгтэй шууд адил ойлгогдож байна.
Мөнгөө харцага болсныхоо дараа нь ирэх 2 жилдээ мөнгө хийнээ гэж ярисан гэдгийг Батцэнгэлийн бөхчүүдтэй нилээн ойрхон байдаг худлаа ярихааргүй ахаасаа сонсож байсан. Дараа жил нь Батболдод унахад нь би л лав мөнгө хийж байна гэж л бодсон. Бас нэг асуулт асууя. 80 жилээр Сүхбат Өсөхөөг хаячихаад яагаад босож иртэл нь араас нь тэвэрч зогссон гэж боддог вэ? Гаднаас нь харахад өрчихсөн зогсож байсан боловч нэг "но" байсан гэж боддог шд.


Өө баярлалаа миний анд их сайхан зүйл хэлж, бид бүгд л бөх сонирхогчид бичье гэснээ бичнэ, хэлье гэснээ хэлнэ, тэмдэглэл үйлдэснээ бие биетэйгээ хуваалцаад л явж байна. Сайхан байна аа :) .

Сүхбат Мягмарсүрэнд унаад л шууд л босоод ирсэн шүү дээ чи санаж байгаа, эхлээд нэг хальт шүргээд, сүүлд нь нэг хүрээд л босоод ирдэг шүү дээ. Тэгэхээр нь л шүргэх гээд уянгын халил оруулаад бичсэн юм, унасан нь л үнэн шүргэсэн байна уу шургасан байна уу хамаагүй байх, Мягаа дээрээс нь дараагүй л юм даг. Тэгж бичихэд буруу байхгүй бизээ.

Баагий аваргын хувьд бол шөвгийн 4ийн барилдааны хувьд л бичээд байгаа юм ухаандаа бол. Уг нь яс үзвэл хаяхгүй юмаа гэхэд бяртай хүн өрөлдөгчөө нэлээд цуцааж таарна шүү дээ, тэгэлгүй хүний гар амраагаад нөгөө 2 нь яс үзээд их ядраад байгаа нь шударга биш байгаа биздээ. 7 наадам дараалж худлаа барилдаан хийсэн нь надад үнэхээр харамсалтай санагддаг юмаа. Түүнээс болж Сүхбат аварга маань ч Ганаад бууж өгч байлаа... Бүгд ижилхэн 8 удаа барилдчаад үзүүр түрүүний 2 хоорондоо үзвэл сайхан шүү дээ. Тийм учраас л нэгийг нь амрааж шударга биш байдал үүсгэж байхаар түрүүлж чадахгүй юм чинь үзэж сууж байгаад "түрүү бөхийн шагналаа аваад явбал өлзийтэй" гэж бичсэн юм. Хамгийн гол нь шударга ёсны тухай бичих гэж оролдоод байгаа юм, тэгээд мэргэжлийн бичээч хүн биш болохоор санаагаа буруу ойлгуулсан бол уучлаарай :eek: Шударга сайхан өрсөлдөх нь хэрэгтэй гэж бичсэн юм шүү хө

Өө Цоожийн хувьд бол чиний түмэн зөв. Азаа баахан найрч начин болоод Цоож Азаагаар найрч начин болоод миний нөгөө бичээд байгаа ёсоор өрийн сүлжээ үүсч (Монгол бөх найраанаасаа салах болоогүй) тэгээд тийм явдал болсон гэсэн. Найз нь наана чинь бичсэн он сараа тавьсан байгаа. Миний санаж байгаагаар би энэ тэмдэглэлийг 2005 оны 7 сарын 20дын сүүлээс 8 сарын 15 орчим хүртэл бичсэн юм. Хамгийн сүүлд 8 сарын 19-д засвар хийсэн гэж хадгалагдсан байна лээ. Тэгэхээр миний сэтгэл зүй ямар байсан гэхээр төрсөн нутгаас маань том Сүхбатаас хойш ганц сайн бөх төрлөө гэж баярлаж байсан хүн, тэгээд их үнэмшилтэй давсан болохоор хууртсан хэрэг. Сүүлд манай Говь-Алтайн найз танай Батболд 19 саяар найрсан, манай Ганбаатарыг До.Ганхуяг 10 саяг өгөөд начин бол гэхэд нь аав нь өгөөгүй гэсэн гэж сайрхаж байлаа. Ямар ч наадмын шуум дэгдээгүй үед би энэ тэмдэглэлийг бичсэн бөгөөд манай нутаг бөх муутай (чи Архангайх бол миний зовлонг ойлгохгүй байхоо лаг бөхчүүдтэй юм чинь) болохоор ганц сайхан бөх төрлөө гэж хөөрсөн хүнийг сэтгэлийг ойлгож ажаамуу, ямар ч засвар хийж чадалгүй тэр үеийн он сартайгаар нь оруулан гэдгээ хэлсэн шүү дээ. Түүнээс хойш бол маш их шуум сонссон л доо.

Монгол наадмын том хар толбын хувьд бол өрөөд зогсож байсныг нь чи ч харсан, би ч харсан... өшиглөснийг нь бүгд харсан... Сүхбат аварга дээр нь зогсоогоор давсан тул татаж босгоод л зогсож байсан харин Өсөхөө их хурдан өшгөлсөн юм байлгүй дээ. Тэгээд чамд сэжиг төрдөг байх гэж би өөрийн бодлоо өчье.
Ам мэх бол хийсэн байж таараа ш дээ тэр ойлгомжтой, Сумъяа урд даваанд уначаад уйлж байсан сүүлд нь би хүчээ шавхаж барилдаж чадаагүйдээ хармассан гэсэн. Тэрэн шиг Өсөхөө хүчээ шавхаж (2000 он шиг) чадаагүйдээ уурласан байх гэж боддог. Ам мэх нөлөөлсөн байх, ам мэхний хувьд бол хүн бүхэн хийдэг шүү дээ... чи өөрийнхөө "онцгой" эрхэмээ сана тэр бол ам мэхний "хаан" шүү дээ... би ч чамтай барилдвал ам мэх хийнэ "чамайг битгий хэл чамаас цаадахыг нь хусаж явлаа" гээд л :mrgreen: Зидан яаж ам мэх даалгүй дэлбэрснийг сана... тэрэн шиг дэлбэрэлт л болсон, үр дүн нь бурханы азаар гаагүй өнгөрсөн. Сүхбат аварга муугаар бодож барилдах боломжгүй болсон бол, Өсөхбаяр ч төдий хэмжээний шийтгэл хүлээхээс аргагүй ингээл Монгол улс 2 аваргагүй ч болох байсан юм билүү... харамсалтай барилдаан алийг тэр гэхэв Өсөхбаярын 100% буруу

Би мэдээж Сүхбат аваргын дэмжигч, хувийн тэмдэглэлээ яаж хөтлөх нь ойлгомжтой. Би ганц зарчим барьсан "ТҮҮХИЙГ ГУЙВУУЛАХГҮЙ, ЧИН ҮНЭНИЙГ БИЧНЭ" үүнийгээ ч биелүүлсэн. Давсныг давснаар нь, унасныг унаснаар, өшиглөснийг өшиглснөөр нь, бууж өгсөнийг нь тэрүүгээр бичсэн. Үнэнийг бичихэд муухай болж харагддаг бол тэр хүн муухай хүн байж таарна... харин би Өсөхбаярыг магтах алба байхгүй... та бүхэн бол магтаж болно... ийм тэмдэглэл хөтөлж болно, ҮНЭНИЙГ л бичсэн бол би хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй билээ. Би түүхийг үнэнээр бичсэн Сүхбат аваргын дэмжигч бөлгөө.
Харин Сүхбат аваргынхаа тухай маш урт өгүүлэл бичээд одоо дуусах дөхөж байна. Маргааш өглөө та бүхнийг сэрэхэд бэлэн байх болно. Та бүхэн таалан соёрхоорой гэж хүсье.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Eternity » Thu Aug 20, 2009 2:36 am

Өсөхөөгөөс өөр бөх Сүхбатыг өшиглөсөн бол тэр бөх ч эргэж барилдаж чадахааргүй нэр хүнд нь унах байсан байх.Мөн Өсөхөө Сүхбатаас өөр бөхийг (за болий Гантогтохыг ч юмуу,,,) өшиглөсөн бол Өсөхөөгийн нэр хүнд навс унах байсан биз гэж би бодды ш дээ..за би ч бөх мэдэх биш...

Цагааны тэмдэглэлүүд сонирхолтой байлаа,,баярлалаа
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Nok » Thu Aug 20, 2009 11:20 am

Цагаанаа маань шудрага хүн байнаа :-D Гагцхүү шудрага ёсны талаархи ойлголт нь тун өвөрмөгц болтой юм.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Aagii_03 » Thu Aug 20, 2009 1:39 pm

ЦАГААН wrote:
Би мэдээж Сүхбат аваргын дэмжигч, хувийн тэмдэглэлээ яаж хөтлөх нь ойлгомжтой. Би ганц зарчим барьсан "ТҮҮХИЙГ ГУЙВУУЛАХГҮЙ, ЧИН ҮНЭНИЙГ БИЧНЭ" үүнийгээ ч биелүүлсэн. Давсныг давснаар нь, унасныг унаснаар, өшиглөснийг өшиглснөөр нь, бууж өгсөнийг нь тэрүүгээр бичсэн.
Харин Сүхбат аваргынхаа тухай маш урт өгүүлэл бичээд одоо дуусах дөхөж байна. Маргааш өглөө та бүхнийг сэрэхэд бэлэн байх болно. Та бүхэн таалан соёрхоорой гэж хүсье.


:eek: Яг тэр үед бичсэн гэдгийг чинь мартаж. Ер нь бол ингэж бичсэн юм унших үнэхээр сайхан байсан. Их олон мартагдсан юм эргэн санагдаж байна лээ. Үргэлжлүүлээд байвал 10, 20 жилийн дараа бүр их ховор нандин зүйл болох байх даа. Амжилт хүсье :eek:
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 15 guests