Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby avarga » Tue Jul 07, 2009 2:45 pm

Батсуурь аварга Аюушт бууж өгсөн гэлцдэгийм. Үнэн гэдгээ ч өөрсдөө хэлдэг. Бууж өгье дээ гэж бодож зогстол дайраад явчихсан байх даа яах вэ дээ кэкэ...
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby 1220 » Tue Jul 07, 2009 3:02 pm

Батсуурь аварга, Аюуш арслан 2 нэг айлын хүргэнүүд юм байна л даа. Наадмын өмнө тэр хоёр уулзаад Аюуш нь Батсуурь аваргад чи надад нэг өгөх юм байгаа биз дээ гэж хэлсэн чинь аварга чи яахав найм даваад ир гэж хариулсан гэдэг. Батсуурь аваргын хувьд Аюушийг үзүүрт хүрээд ирэхээр нь яаж ч чадахгүй байхад Аюуш дайраад давсан гэх юм билээ
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby barsa68a » Tue Jul 21, 2009 9:26 am

:-D :-D :-D
Шуудагдвал харцага болно гэж бодож байгаад тахимдуулчихсанВэбд орсон: 2009-07-21 08:24:43, Уншсан: 1

Их Монгол Улсыг байгуулсны 803 жил, Ардын хувьсгалын 88 жилийн ойн их баяр наадмын хvчит бєхийн барилдаанд тав давж улсын начин цол хvртсэн

Хєвсгєл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, “Хилчин” спорт хороо, Замын-Vvдийн шалган нэвтрvvлэх 0108 дугаар анги, “Монгол буйдан” компанийн бєх Цэдэвийн Содномдоржтой уулзаж ярилцлаа. Энэ жилийн vндэсний их баяр наадамд шинээр улсын цол хvртсэн бєхчvvдийн дотроос тунаж цолд хvрсэн гэдгээрээ тэр онцгойрох билээ.

-Юуны ємнє наадамчин олныхоо итгэлийг алдалгvй улсын начин цол авсанд нийт уншигчдынхаа ємнєєс баяр хvргэе.

-Баярлалаа. Монголын нийт ард тvмэндээ, намайг дэмжиж байсан бєхийн хорхойтнууддаа баяр наадмын мэндийг дэвшvvлж, талархал илэрхийлье.

-Ер нь та анх аймгийн арслан болсон vеэсээ л бєх сонирхогчдын анхаарлын тєвд орж, улсын цолд ойрхон бєхєєр нэрлэгдэж ирсэн. Торгон зодогны сэнжигнээс атгасан хvн бvрийн мєрєєдєл болсон улсын цолыг хэзээ авна гэж бодож байв?

-Улсын наадмын дэвжээ гэдэг ам гарч болдоггvй хатуу талбар шvv дээ. Дотроо л зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа базааж явснаас яг энэ жил, эсвэл хойтон начин болно, улсын цол авна гэж бодож тєлєвлєж байсангvй. Тэр єдрийн аз гийж, од гvйнэ гэдэг хоосон vг биш байх.

-Єнгєрсєн жил мєн л цолд хvрэх бєхчvvдийн нэгд нэрлэгдэн улсын наадамдаа анх зодоглож байсан. Гэвч доогуур даваанд євдєг шороодсоныг чинь санаж байна. Биеэ барьж, сандарч тэвдсэн vv?

-Сандарч тулгамдсан тал бий. Хоёрын даваанд Тєв аймгийн Сэргэлэн сумын харъяат, аймгийн заан Ч.Бямбадоржид євдєг шороодсон. Харин энэ жилийн хувьд биеэ барьж, сандарч тэвдэлгvй тайван байсан.

-Энэ жилийн улсын наадмын бэлтгэлээ “Сvvж”-д базаасан байх. Бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Улсын арслан Х.Мєнхбаатараар ахлуулсан Хєвсгєл аймгийн гал зургадугаар сарын 3-нд Сvvж уулын амралтад гарсан. Энэ жил “Сvvж”-ийн амралт засвартай байсан учир “Хvч” спорт хороо, Хєвсгєл, Ховд аймгийн гэсэн гурван гал л тэнд наадмын бэлтгэлээ базаалаа. Ерєнхийдєє бэлтгэл сайн хангагдсан. Биеийн хvчний болон сэтгэлзvйн бэлтгэлийг сайн хангасны vр дvн гарлаа.

-Улсын цолд хvрсэн барилдаануудын чинь талаар ярилцъя. Єнгєрсєн жил хоёрын даваанд євдєг шороодож байсан. Энэ удаа оноолт хэр таарав?

-Ховд аймгийн заан Ш.Батзоригтой барилдаад тахимдаж давсан. Ер нь аймгийн арслан, заанууд хоёрын давааны тєгсгєлєєс хоорондоо таарч барилддаг болохоор хэцvv.

-Гуравт нутгийн тань ах, улсын начин Б.Баянмєнх амлаж авсан. Мэдээж энэ бол таны нэг давааг гар амар гэтэлгэсэн хэрэг байх?

-Улсын цолны тєлєє барилдаж байгаа залуучуудын хувьд тунаа гэдэг хамгийн хэцvv зvйл. Хэн давсан нь зорилгодоо нэг алхам ойртож, унасан нь дараагийн наадмыг хvлээхээс аргагvй болдог. Тунаанаас гаргаж, даваа ахиулж єгсєн Б.Баянмєнх ахдаа маш их баярласан.

-Аймгийн цолтнуудыг амжилтаар нь эрэмбэлэх журам гарангуут та 2007 онд улсад барилдалгvй Хєвсгєлдєє очин тvрvvлж, хурц арслан болж байсан. Энэ шийдвэр тань хэр vр дvнгээ єгсєн гэж боддог вэ?

-Мэдээж тvлхэц болсон. Хєвсгєлд хоёр дахиа тvрvvлээд ирэхэд эрэмбээрээ цэргийн арслан А.Бямбажав, аймгийн арслан Б.Соронзонболд, Ж.Баттємєр, Т.Энхтайван нарын ард бичигдэж байлаа. Vvнээс Б.Соронзонболд єнгєрсєн жил шууд улсын заан болсон бол Ж.Баттємєр арслангийн хувьд тэр бvр заалны барилдаанд гардаггvй. Тэгэхээр vндсэндээ гуравт эрэмбэлэгдсэн гэсэн vг. Тэр хэрээр дээшээ барилдах боломж нээгдсэн гэж боддог.

-Наадмын дєрвийн даваанд улсын харцага Т.Амартvвшинтэй оноолт таарч давсан. Энэ даваанд хэнтэй, ямар цолтонтой таарахаа тооцож vзсэн vv?

-Огт тооцоо хийгээгvй. Хэнтэй ч таарсан бай, vнэн хvчийг vзэж барилдахаас хойш тэгж єєрийгєє шатааж, нервтvvлээд яах вэ дээ. Т.Амартvвшин харцагатай барилдахад vндсэн цаг дуусаад хоёр талаар дан золгосны дараа баруун давхар шуудагнаас тойгдож давсан.

-Тавын даваанд хэр догдолсон бэ? Туналаа гэхийг сонсоод юу бодогдов?

-Тавын давааны ам авч байхад юу болж байгаа бол гэх ч юм уу, тэгж догдолж тvгшээгvй. Туналаа гэхэд нь єєрийн барилдаанаа гаргаж, харамсахааргvй сайхан барилдъя гэж бодсон. Т.Єсєх-Ирээдvй начин бол харцага, зааны эрэмбэтэй, энэ хэмжээнд барилдаж байгаа бєх гэдгийг хvн бvр мэднэ. Танай сониноос гаргадаг чансааны хоёрдугаарт бичигдсэн нь ч vvнийг батлах биз ээ. Сайн начинтай тунаж цолд хvрсэн минь нэр тєрийн хэрэг.

-Чансаа гэснээс та улсын цолгvй бєхчvvдээс анх удаа энэ жагсаалтыг тэргvvлсэн бєх. Энэ болзлоо Сонгинохайрхан уулын хишиг 256 бєхийн барилдаанд Т.Єсєх-Ирээдvй начинг орхин тvрvvлснээр хангаж байсан. Тvvнчлэн хоёр жилийн ємнє Нийслэлийн ойд тvрvvлснээр улсын цолгvй бєх улсын цолтнууд зодоглодог барилдаанд тэргvvн байр эзлэх салхийг хагалсан гэж болно. Энэ мэтчилэн нэг биш зvйлээр та анхдагч болжээ. Энэ нь таныг начингаар тогтох бєх биш гэдгийг харуулж байгаа хэрэг болов уу?

-Бєхєд хайртай Монголын ард тvмнийхээ хайр хvндлэлийг дааж, аймгийн арслан байх vеийнхээсээ давсан бэлтгэл хийн энэ єндєр цолыг хамгаалахын тєлєє хичээнэ гэж хэлье. Цолоо батална, ахиулна гэж амлахгvй. Улсын наадмын дэвжээ хатуу гэдгийг би дээр хэлсэн шvv дээ. Ямартай ч улсын начин цол авснаар хариуцлага нэмэгдэж буйг ухамсарлаж байгаа.

–Начингийн болзол хангасан таван залуугаас шийдвэрлэх даваанд илvv хvч зарсан нь та гэж хэлж болно. Магадгvй энэ нь таны дараагийн даваанд євдєг шороодсон шалтгаан байж мэднэ. Энэ талаар таны бодлыг сонсъё?

-Сэтгэл хєєрч догдолсон тал бий. Зургаагийн даваанд тєвлєрч чадаагvй. Ер нь бол золгож барилдана гэж хvлээсэн нь миний гол алдаа. Засуулыг “Золгоход хоёр минут vлдлээ” гэж хэлэхэд нь “За ингээд шуудагдчихвал харцага цолд хvрлээ дээ” гэж бодоод зогсож байтал Є.Бат-Орших тахимдчихсан. Шинэ харцага энэ жил бэлтгэл сайн байна лээ. Дєрвийн даваанд хvчтэй заан М.Баяржавхланг мєн энэ мэхээрээ давсан шvv дээ.

-Наадмын талбайд барилдахаар гарахад хэн зєвлєгєє, заавар єгч байв?

-Х.Мєнхбаатар арслан, Г.Ганхуяг харцага, Н.Бvрэнбаатар начин, аймгийн арслан С.Мєнхсvх гээд нутгийн ах нар зєвлєнє. Тэднийхээ vнэтэй зєвлєгєєгvйгээр энэ амжилтад хvрэхэд хэцvv.

-Одоо нэг бус даншиг наадам болох нь. Шинэ начин зодоглох уу?

-Хаана барилдах вэ гэдгээ шийдээгvй байна. Ер нь бол наадам, барилдаан алгасахгvй хvч vзэхийг хичээнэ.

-Монголын залуучуудын холбооноос хамгийн залуу начинд хурдан удмын даага єгдєг уламжлал тогтоод арав гаруй жил боллоо. Энэ жилийнхийг та авсан. Хурдан даагаа хаана тавьсан бэ?

-“Монгол буйдан” компанийн захирал Ч.Ганбат ахынхаа адуунд нийлvvлсэн байгаа. Ганбат ах хурдан морь сонирхдог хvн. Ирэх жилээс уралдуулах байх.

-Аймаг, цэргийн цолтой бєхчvvдийн барилдаанд хэр барилдсанаар нь цолд хvрэх бєхчvvдийг ерєнхийд нь шинждэг. Та энэ жил хэр амжилттай барилдав?

-Хараахан тvрvvлж чадаагvй. Нэг удаа их шєвєгт vлдсэн юм байна. Харин “Аса” циркт болсон улсын цолгvй шилмэл 64 бєхийн барилдаанд тvрvvлсэн. Энэ барилдаанд их шєвгийн бєхчvvд нь тойргоор барилдсан.

-Хэзээнээс бєхєєр хичээллэж эхэлсэн бэ? Удам сударт тань барилддаг хvн бий юу? -Удмын хувьд хоёр талд бий. Аав маань сумын заан цолтой, Тосонцэнгэлдээ олон тvрvvлсэн хvн бий. Ах нар ч гэсэн сумын заанууд. Би арван хvvхэдтэй айлын найм дахь нь. Таван эгч, хоёр ах, хоёр эмэгтэй дvvтэй. Дvv нар сагсан бємбєг, волейболоор хичээллэж, манайх гэдэг спортоор амьсгалсан айл байдаг. Миний хувьд долдугаар анги хvртлээ сумандаа байгаад 2000 онд хотод ирж, 2003 оноос бєхєєр хичээллэсэн. “Арслан” клубт Б.Баттулга багшийн удирдлагад чєлєєт бєхєєр хоёр жил шахам хичээллэж байлаа.

-Одоо хаана бэлтгэлээ базааж байна?

-Би ер нь нэг газар тогтож бэлтгэл хийдэггvй. Єнгєрсєн жил “Хєвсгєлийн хvчтэн” дэвжээ байгуулагдаж, манай нутгийнхан тэнд цугладаг болсон. Миний хувьд нутгийнхантай бэлтгэл хийхээс гадна Говь-Алтай аймгийнхан болон ИШДС дээр очдог. Долоо хоногийн гурван єдєрт нь хvчний, хоёр єдєрт vндэсний бєхийн бэлтгэл хийж, нэг єдєр кросст гvйх, сагс тоглох гэх мэт хєнгєн бэлтгэлээр хєлс гаргадаг.

-Єндєр, жин хэд вэ?

-184 см єндєр. Жингийн хувьд єнгєрсєн жилийн наадмын ємнє 97 кг байсан. Одоо 110 кг дєхсєн байх аа.

-Єєрийнхєє барилдааны онцлогийг хэлбэл?

-Унаган, дархан ч гэх юм уу, тийм мэх байхгvй. Сэрвvv, золгооны аль алинаас барилддаг.

-Ярилцсанд баярлалаа. Цолоо ахиулсан хойно тань “ТЦ”-ийн бєхийн єргєє буланд эргэн уулзъя.

-Ерєєлєєр болог. Энэ дашрамд тєрvvлж єсгєсєн аав, ээж, ахан дvvс, нутаг усныхан, хамт бэлтгэл сургуулилтаа базаадаг анд нєхєд, тvvнчлэн энэ амжилтад хvрэхэд харамгvй тус дэм vзvvлж ирсэн “Монгол буйдан” компанийн захирал Ч.Ганбат ах, “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хамт олон, “Идэр” дээд сургуулийн захирал Зоригт ах нартаа талархал илэрхийлье.
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Wed Jul 22, 2009 9:35 pm

1. Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр. Архангай аймгийн Батцэнгэл сум. (4 түрүүлж, нийт 11 удаа шөвгөрсөн)
- 2002, 2003, 2005, 2009 онуудад тус бүр 9 давж 4 түрүүлсэн.
- 2001, 2006 онд 8 давж их шөвөгт үлдсэн. (А. Сүхбатад, Сумъяабазар нарт унасан)
- 1995, 1999, 2000 онуудад 7 давж их шөвөгт үлдсэн. (Мөнх-Эрдэнэ, Сумъяабазар, Сүхбат нарт унасан)
- 2008 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Соронзонболд)
- 1997 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (А.Сүхбат)
(1996 онд у.н Сүхбаатарт 4 дээр, 1998 онд у.з Бумбаярт 5 дээр, 2004 онд у.х Пүрэвжавт 4 дээр, 2007 онд у.н Бадамдоржид 5 дээр унаж шөвгөрч чадаагүй)

2. Аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар. Өвөрхангай аймгийн Хужирт сум. (1 түрүүлж, 4 үзүүрэлсэн, нийт 14 удаа шөвгөрсөн)
- 2006 онд 10 давж түрүүлсэн.
- 1998, 1999, 2003, 2005 онуудад 8 давж үзүүрэлсэн. (Бат-Эрдэнэ, Бат-Эрдэнэ, Өсөхбаяр, Өсөхбаяр нарт унасан)
- 1996, 2004 онуудад 7 давж их шөвөгт үлдсэн. (Мөнх-Эрдэнэ, Гантогтох нарт унасан)
- 2000, 2002, 2007, 2008 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Сүхбат, Өсөхбаяр, Сайнбаяр, Ганбаатар нарт унасан)
- 2001 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 1995 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 1994 онд 5 давж начин болсон. (??? унасан)
(1997 онд заан байхдаа Өсөхбаяр заантай 5 дээр тунан барилдаж унасан)

3. Арслан Доржпаламын Ганхуяг. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум. (1 түрүүлж, 1 үзүүрлэж, нийт 6 удаа шөвгөрсөн)
- 2008 онд 9 давж түрүүлсэн.
- 2009 онд 8 давж үзүүрэлсэн. (Өсөхбаярт унасан)
- 2000, 2002, 2005, 2006 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Сумъяабазар, Өсөхбаяр, Бат-Эрдэнэ, Азжаргал)

4. Арслан Хадбаатарын Мөнхбаатар. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум. (1 түрүүлж, нийт 6 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 9 давж түрүүлсэн.
- 2005, 2009 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт 2 удаа унасан)
- 2006 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (Баяржавхланд унасан)
- 2001, 2008 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Гантогтох, Соронзонболд нарт унасан)

5. Арслан Дагвадоржийн Азжаргал. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум. (1 үзүүрлэж, нийт 2 удаа шөвгөрсөн)
- 2006 онд 9 давж үзүүрэлсэн. (Сумъяабазарт унасан)
- 2002 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Мөнх-Эрдэнэд унасан)

6. Гарьд Баянмөнхийн Гантогтох. Увс аймгийн Хяргас сум. (3 үзүүрлэж, нийт 10 удаа шөвгөрсөн)
- 2000, 2002, 2004 онуудад тус бүр 8 давж 3 удаа үзүүрэлсэн. (Сүхбат, Өсөхбаяр, Сүхбат нарт унасан)
- 1994 онд 7 давж (сүүлийн 6 бөхөд) их шөвөгт үлдсэн. (Балжиннямд унасан)
- 1995, 2005 онуудад 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаяр, Сумъяабазар нарт унасан)
- 2001 онд 6 давж бага шөвөгт үлдсэн, (Бумбаярт унасан)
- 1998, 1999, 2006 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Мягмарсүрэн, Өсөхбаяр, у.х Батжаргал)
(1996 онд барилдаагүй, 1997 онд Сүхбат аваргад 5 дээр, 2003 онд у.з Амгаланбаатарт 5 дээр унасан)

7. Гарьд Ишдоржийн Доржсамбуу. Булган аймгийн Гурванбулаг сум. (1 үзүүрлэж, нийт 8 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 8 давж үзүүрэлсэн. (Мөнхбаатарт унасан)
- 2001 онуудад 7 давж дунд шөвөгт үлдсэн. (Бат-Эрдэнэд унасан)
- 2003 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 2006 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (Азжаргалд унасан)
- 1995, 1996, 2002, 2008 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (???, у.х Алтансүх, Бумбаяр, у.а Ганхуяг)
(1997 онд у.з Бямбадоржид 5 дээр, 1998 онд у.г Гантогтоход 5 дээр, 1999 онд у.з Ганбатад 5 дээр унасан, 2000 у.н Мандахад 4 дээр, 2004 онд а.з Батсайханд 4 дээр, 2005 онд у.н Цогтжаргалд 5 дээр, 2009 онд у.н Энхбатад 5 дээр тус бүр шороодсон)

8. Гарьд Нямдоржийн Ганбаатар. Говь-Алтай аймгийн Чандмань сум. (1 үзүүрлэж, нийт 3 удаа шөвгөрсөн)
- 2008 онд 8 давж үзүүрэлсэн. (До. Ганхуягт унасан)
- 2007, 2009 онуудад 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Мөнхбаатар, у.з Өсөхбаяр нарт унасан)
Last edited by ЦАГААН on Wed Jul 22, 2009 11:18 pm, edited 1 time in total.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Wed Jul 22, 2009 10:16 pm

9. Заан Батжаргалын Ганбат. Увс аймгийн Баруунтуруун сум. (3 удаа 7 давж, нийт 8 удаа шөвгөрсөн)
- 1999, 2008 онуудад тус бүр 7 давж их шөвөгт үлдсэн. (Бат-Эрдэнэ, у.г Ганбаатар нарт унасан)
- 2006 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (Сумъяабазарт унасан)
- 2000, 2002 онуудад 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаяр, Гантогтох нарт унасан)
- 2001 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (Одгэрэлд унасан)
- 1998, 2005 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (А.Сүхбат, Мягмарсүрэн нарт унасан)
(2003 онд бэртлийн улмаас у.н Цанлигт 4 дээр, 2004 онд у.н Уламбаярт, 2007 онд у.н Цацабширт, 2009 онд у.н Сумъяабэйсд тус бүр 5 дээр унасан)

10. Заан Махгалын Баяржавхлан. Завхан аймгийн Нөмрөг сум. (2 удаа 7 давж, нийт 5 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (Доржсамбууд унасан)
- 2006 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 2003 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Бат-Эрдэнэд унасан)
- 2001 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (Цэрэнпунцагт унасан)
- 2008 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Амартүвшинд унасан)
(2002 онд у.г Доржсамбууд 5 дээр, 2004 онд у.х Баасандоржид 4 дээр, 2005 онд у.н Р. Ганхуягт 5 дээр, 2009 онд у.х Бат-Оришиход 4 дээр тус бүр унасан)

11. Заан Цэдэвийн Мягмарсүрэн. Ховд аймгийн Мөст сум. (1 удаа 7 давж, нийт 6 удаа шөвгөрсөн)
- 2005 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (Сумъяабазарт унасан)
- 1998, 2004 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Балжинням, Гантогтох нарт унасан)
- 2006 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (Ганбатад унасан)
- 2002, 2003 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Сумъяабазар, Баяржавхлан нарт унасан)
(1999 онд ???, 2000 онд Өсөхбаярт 5 дээр, 2001 онд з.б Мөнхтөрд 4 дээр тус бүр унасан)

12. Заан Дамирангийн Бумбаяр. Увс аймгийн Тэс сум. (1 удаа 7 давж, нийт 5 удаа шөвгөрсөн)
- 2001 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 2002 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Сүхбатад унасан)
- 1993, 1994, 1998 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (???, Гантогтох, Сумъяабазар нарт унасан)

13. Заан Дамбийгийн Рагчаа. Архангай аймгийн Булган сум. (1 удаа 7 давж, нийт 4 удаа шөвгөрсөн)
- 2006 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (Азжаргалд унасан)
- 2005 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 2001, 2008 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Мөнх-Эрдэнэ, Даваабаатар нарт унасан)
(2002 онд До. Ганхуягт 5 дээр, 2003 ???, 2004 онд Лхагвадоржид 5 дээр, 2007 онд у.н Чинзоригт 4 дээр, 2009 онд у.н Батзаяад 4 дээр тус бүр унасан)

14. Заан Очирын Одгэрэл. Увс аймгийн Хяргас сум. (1 удаа 7 давж, нийт 2 удаа шөвгөрсөн)
- 2001 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (Сүхбатад унасан)
- 1996 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Мөнх-Эрдэнэд унасан)

15. Заан ??? Батзориг. Ховд аймгийн Чандмань сум. (1 удаа 7 давж, нийт 2 удаа шөвгөрсөн)
- 2001 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (Цэрэнпунцагт унасан)
- 1996 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Одгэрэлд унасан)

16. Заан ??? Амгаланбаатар. Төв аймгийн Аргалант сум. (1 удаа 7 давж, нийт 2 удаа шөвгөрсөн)
- 2006 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (Бат-Эрдэнэд унасан)
- 2003 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Доржсамбууд унасан)
(???, 2007 онд у.х Ганбаатарт 4 дээр, 2008 онд у.х Чулуунбаатарт 3 дээр, 2009 онд а.а Амартүвшинд 3 дээр тус бүр унасан)

17. Заан Болдын Сайнбаяр. Өвөрхангай аймгийн Баянгол сум. (1 удаа 7 давж, нийт 2 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (Мөнхбаатарт унасан)
- 2001 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (??? унасан)
(2002 онд Гантогтоход 5 дээр, ?????, 2006 онд у.х Батжаргалд 4 дээр, 2008 онд у.н Баярмагнайд 3 дээр, 2009 онд у.н Чинзоригт 5 дээр тус бүр унасан)

18. Заан Баттулгын Соронзонболд. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум. (1 удаа 7 давж, нийт 2 удаа шөвгөрсөн)
- 2008 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (у.а Ганхуягт унасан)
- 2009 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.х Батболдод унасан)

19. Заан Мөнхсайханы Өсөхбаяр. Булган аймгийн Бүрэгхангай сум. (1 удаа 7 давж, нийт 2 удаа шөвгөрсөн)
- 2009 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (у.а Ганхуягт унасан)
- 2006 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Баяржавхланд унасан)
(2007 онд а.а Чулуунбатад 3 дээр, 2008 онд у.х Амартүвшинд 5 дээр тус бүр унасан)
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Wed Jul 22, 2009 11:15 pm

20. Харцага Гунгаагийн Элбэг. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум. (3 удаа 6 давж шөвгөрсөн)
- 1997, 2007 онуудад тус бүр 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Цэрэнпунцаг, Баяржавхлан нарт унасан)
- 2006 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (Сумъяабазарт унасан)
(??????, 2008 онд Сумъяабэйст 5 дээр, 2009 онд у.н Энхбатад 4 дээр тус бүр унасан)

21. Харцага Ганзоригийн Ганхуяг. Хөвсгөл аймгийн Галт сум. (2 удаа 6 давж, нийт 3 удаа шөвгөрсөн)
- 2001, 2006 онуудад тус бүр 6 давж бага шөвөгт үлдсэн. (Сүхбат, Өсөхбаяр нарт унасан)
- 2004 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Пүрэвжавд унасан)
(2002 ???, 2003 ???, 2005 онд у.н Цогтжаргалд 4 дээр, 2007 онд Баасандоржид 5 дээр, 2008 онд у.н Батзаяад 3 дээр, 2009 онд у.н Мөнхбатад 4 дээр тус бүр унасан)

22. Харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжав. Дундговь аймгийн Дэлгэрцогт сум. (2 удаа 6 давж, нийт 3 удаа шөвгөрсөн)
- 2004, 2009 онуудад тус бүр 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Сүхбат, Мөнхбаатар нарт унасан)
- 2006 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.х Ганхуягт унасан)
(2005 онд Мөнхбаатарт 5 дээр, 2007 онд а.н ??? 2 дээр, 2008 онд а.а Цэрэндаваад 3 дээр тус бүр унасан)

23. Харцага Түмэнсанжаагийн Мөнгөнцоож. Архангай аймгийн Батцэнгэл сум. (1 удаа 6 давж, нийт 3 удаа шөвгөрсөн)
- 2004 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Сумъяабазарт унасан)
- 2006, 2008 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Магалжав, у.г Ганбаатар нарт унасан)
(2005 у.х Батболдод 5 дээр, 2007 онд у.н Отгонбаярт 4 дээр, 2009 онд у.з Өсөхбаярт 5 дээр тус бүр унасан)

24. Харцага Цэрэндашдоржийн Магалжав. Сүхбаатар аймгийн Мөнххаан сум. (1 удаа 6 давж, нийт 2 удаа шөвгөрсөн)
- 2006 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (Рагчаад унасан)
- 2001 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Баяржавхланд унасан)
(2002 ???, 2003 онд Ду. Батбаярт 5 дээр, 2004 онд у.х Ганхуягт 5 дээр, 2005 ???, 2007 онд у.н Нямсүрэнд 5, у.х Мөнгөнцоожид 5 дээр тус бүр унасан)

25. Харцага ??? Баасандорж. Булган аймгийн Бүрэгхангай сум. (1 удаа 6 давж, нийт 2 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Доржсамбууд унасан)
- 2005 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Рагчаад унасан)
(2006 онд у.х Амартүвшинд 4 дээр, 2008 онд Тогтохбаярт 5 дээр, 2009 онд у.з Соронзонболдод 5 дээр тус бүр унасан)

26. Харцага Түмэннасангийн Амартүвшин. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум. (1 удаа 6 давж, нийт 2 удаа шөвгөрсөн)
- 2008 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Ганбатад унасан)
- 2005 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Сумъяабазарт унасан)
(2006 онд у.з Өсөхбаярт 5 дээр, 2007 онд у.н Нямсүрэнд 3 дээр, 2009 онд у.н Содномдоржид 4 дээр тус бүр унасан)

27. Харцага Даш-Очирын Батболд. Баянхонгор аймгийн Баянбулаг сум. (1 удаа 6 давж, нийт 2 удаа шөвгөрсөн)
- 2009 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (д.а Өсөхбаярт унасан)
- 2005 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Мөнхбаатарт унасан)
(2006 онд у.н Өсөх-Ирээдүйд 5 дээр, 2007 онд Сайнбаярт 5 дээр, 2008 онд у.х Амартүвшинд 4 дээр тус бүр унасан)

Жич: Э. Батбаатар (2003 он), Ж. Алтансүх (1996), Ч. Чулуунбаатар (1997), Г. Батбаяр (2001) гэсэн харцагууд байгаа.

28. Харцага Мишкагийн Батжаргал. Архангай аймгийн Булган сум. (1 удаа 6 давж шөвгөрсөн)
- 2006 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (д.а Бат-Эрдэнэд унасан)
(2007 онд а.а Заяамандахад 2 дээр, 2008 онд а.а Бат-Отгонд 4 дээр, 2009 онд а.а Энхтайванд 4 дээр тус бүр унасан)

29. Харцага Өлзийбатын Даваабаатар. Төв аймгийн Баянцогт сум. (1 удаа 6 давж шөвгөрсөн)
- 2008 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.а Ганхуягт унасан)
(2009 онд у.х Батбодод 5 дээр унасан)

30. Харцага ??? Бат-Орших. Увс аймгийн Улаангом сум. (1 удаа 6 давж шөвгөрсөн)
- 2009 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.а Ганхуягт унасан)
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Thu Jul 23, 2009 12:15 am

31. Начин Цэрэннадмидын Сумъяабэйс. Завхан аймгийн Дөрвөлжин сум. (3 удаа шөвгөрсөн)
-2000, 2008, 2009 онуудад тус бүр 5 давж шөвгөрсөн. (Сүхбат, Ганбат, Мөнхбаатар нарт унасан)

32. Начин ??? Жамъянпүрэв. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум. (2 удаа шөвгөрсөн)
-1995, 2002 онуудад тус бүр 5 давж шөвгөрсөн. (???, Ганбат нарт унасан)

33. Начин Ишдоржийн Ёндонсамбуу. Булган аймгийн Гурванбулаг сум. (2 удаа шөвгөрсөн)
-2001, 2006 онуудад тус бүр 5 давж шөвгөрсөн. (Доржсамбуу, Мөнхбаатар нарт унасан)

34. Начин Гунаажавын Эрхэмбаяр. Сэлэнгэ аймгийн Мандал сум. (2 удаа шөвгөрсөн)
-2003, 2006 онуудад тус бүр 5 давж шөвгөрсөн. (у.х Батбаатар, Элбэг нарт унасан)

35. Начин Шүхэртийн Уламбаяр. Завхан аймгийн Тосонцэнгэл сум. (2 удаа шөвгөрсөн)
-2004, 2006 онуудад тус бүр 5 давж шөвгөрсөн. (???, Рагчаа нарт унасан)
(2005 ???, 2007 онд у.н Лхагвасүрэнд 4 дээр, 2008 ц.а Бямбажавт 4 дээр, 2009 онд у.н Гантулгад 4 дээр тус бүр унасан)

36. Начин ??? Цогтжаргал. Булган аймгийн Гурванбулаг сум. (2 удаа шөвгөрсөн)
-2005, 2006 онуудад тус бүр 5 давж шөвгөрсөн. (Гантогтох, Доржсамбуу нарт унасан)
(2007 онд у.х Элбэгт 5 дээр, 2008 ???, 2009 онд у.н Олзгэрэлд 3 дээр тус бүр унасан)

37. Начин ??? Лхагвасүрэн. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум. (2 удаа шөвгөрсөн)
-2004, 2007 онуудад тус бүр 5 давж шөвгөрсөн. (???, Доржсамбуу нарт унасан)
(2005 онд ???, 2006 у.н Сэр-Одод 4 дээр, 2008 онд у.н Бат-Эрдэнэд 4 дээр, 2009 онд у.а Ганхуягт 5 дээр тус бүр унасан)

38. Начин Жанчивын Отгонбаяр. Төв аймгийн Заамар сум. (2 удаа шөвгөрсөн)
-2007, 2009 онуудад тус бүр 5 давж шөвгөрсөн. (Элбэг, Ганбаатар нарт унасан)
(2008 онд у.х Даваабаатарт 3 дээр унасан)

39. Начин Будын Чинзориг. Дундговь аймгийн ??? сум. (2 удаа шөвгөрсөн)
-2007, 2009 онуудад тус бүр 5 давж шөвгөрсөн. (Доржсамбуу, Мөнхбаатар нарт унасан)
(2008 онд ??? унасан)

За тэгээд бусад начингууд цол авсан оны дагуу эрэмбэлэгдэнэ.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Thu Jul 23, 2009 12:18 am

За тэгээд бусад начингууд бол цол авсан дарааллаараа эрэмбэлэгдэнэ. Санахгүй байгаа зүйлүүдээ (барилдаан, овог нэр, сум...) асуултын тэмдгийн доор үлдээчлээ. Найзууд маань нөхөхөд тусална бизээ. Харин нөгөө Сумъяабэйсийг өөд татдаг дүрмээр бол Лхагвасүрэн начин Цогтжаргал начны дээр гармаар юм :smile: Тэрийг бас тодруулаад, учрыг нь олоод өгөөрэй

Жич: 2009 оны наадмын үр дүнгээр дээрх жагсаалтын хувьд 4-д байсан у.а До.Ганхуяг үзүүрлэж у.а Мөнхбаатарын дээр гарсан, у.з Өсөхбаяр шинээр 19-д дэвшсэн, у.х Пүрэвжав харцагаа баталж у.х Мөнгөнцоожын дээр гарсан болвч шинэ заан Өсөхбаярын доор орсон, Батболд харцага мөн шинээр 27-д дэвшсэн бол Бат-Орших харцага мөн адилаар шинээр жагсаалтын 30-д дэвшсэн байна. у.н Сумъяабэйс Жамъянпүрэвийн дээр гарсан боловч шинээр 1 заан, 2 харцага төрж түүний өмнө орсон, у.н Отгонбаяр, у.н Чинзориг нар начнаа баталж жагсаалтанд шинээр орж ирсэн байна.

Тус 39 бөхөө аймгуудаар нь эрэмбэлвэл:
(3 давах боломжтой Өсөх идэр начнаас доошгүй цолтой бөхчүүд...)


5 бөх -Увс аймаг. Гантогтох (6), Ганбат (9), Бумбаяр (12), Одгэрэл (14), Бат-Орших (30)
5 бөх -Булган аймаг. Доржсамбуу (7), Өсөхбаяр (19), Баасандорж (25), Ёндонсамбуу (33), Цогтжаргал (36)
4 бөх -Архангай аймаг. Өсөхбаяр (1), Рагчаа (13), Мөнгөнцоож (23), Батжаргал (28)
4 бөх -Өвөрхангай аймаг. Сумъяабазар (2), Ганхуяг (3), Сайнбаяр (17), Жамъянпүрэв (32)
4 бөх -Ховд аймаг. Мягмарсүрэн (11), Батзориг (15), Амартүвшин (26), Лхагвасүрэн (37)
3 бөх -Хөвсгөл аймаг. Мөнхбаатар (4), Элбэг (20), Ганхуяг (21)
3 бөх -Завхан аймаг. Баяржавхлан (10), Сумъяабэйс (31), Уламбаяр (35)
3 бөх -Төв аймаг. Амгаланбаатар (16), Даваабаатар (29), Отгонбаяр (38)
2 бөх -Говь-Алтай аймаг. Ганбаатар (8), Соронзонболд (18)
2 бөх -Дундговь аймаг. Пүрэвжав (22), Чинзориг (39)
1 бөх -Говьсүмбэр аймаг. Азжаргал (5)
1 бөх -Сүхбаатар аймаг. Магалжав (24)
1 бөх -Баянхонгор аймаг. Батболд (27)
1 бөх -Сэлэнгэ аймаг. Эрхэмбаяр (34)

энэ жагсаалтаа жил бүр шинэчлээд хөтлөөд явнаа... :mongol:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Bayara » Thu Jul 23, 2009 8:56 am

Сайхан бичлэгүүд болжээ, баярлалаа. Аймгуудын хооронд багийн барилдаан хийвэл Булганыхан түрүүлцэн харагдаж байна.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Thu Jul 23, 2009 11:26 am

Бадруул wrote:Үнэхээр их хөдөлмөр гаргаж.. :eek: :eek:
Энэ Аварга, Чуугий 2 нөхрийг бөхийн МОД-оос нь огцруулж, оронд нь ЦАГААНааг дэвшүүлэх горимын санал гаргаж байна, Эрхэм Админуудаа...


Өө ёстой дэмий дэмий :D Манай Чуугий, Аварга 2 чинь ёстой мундаг МОД-ууд шүү дээ, харин тэр сүмогийн сэдэв л эзгүйрээд байх шиг байсан. Манайхан нэг үеэ бодвол сүмо сонирхох нь багассан бололтой. Манай аймгийн даншиг эхлэх гээд сайхан байна даа. TV9 ирсэн байна лээ, шууд дамжуулж чадах юм болов уу :smile: Чадахгүй бол би тэгээд бөхөө нэлээд сайн үзэж байгаад мэдээ хурдхан дамжуулнаа :D
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Thu Jul 23, 2009 11:32 am

Bayara wrote:Сайхан бичлэгүүд болжээ, баярлалаа. Аймгуудын хооронд багийн барилдаан хийвэл Булганыхан түрүүлцэн харагдаж байна.


Харин тиймээ Булган лаг юм байна. Заалны зарим барилдаан дээр шөвгийн 4-д 3н бөх энэ тэр нэлээд хэд үлдсэн байх шүү. Шөвгөрөх боломжтой энэ тэр гээд жаахан шалгуурыг нь хүндрүүлбэл Увс бол будаа болно. Харин Архангай, Өвөрхангай энэ тэр дээшээ байна байхаа. Тийм ч их хөдөлмөр гаргаагүй, санаж байгаагаа л бичсэн заримыг санаж чадахгүй та нараар нөхүүлэхээр үлдээсэн байгаа биз дээ :mrgreen:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Sun Aug 02, 2009 5:29 pm

2005 оны барилдааны түрүү үзүүр, их шөвөг гэсэн юм бөх сонингийн шаралсан хуудаснаа дурайж байнаа гэж...

1. Шинэ үнсдсэн хуулийн өдөр 1\13 ... у.ав Өсөхбаяр у.н Азжаргал у.з Ганбат дал.ав Сүхбат
2. Сар шинийн баяр 2\1....................... у.ав Өсөхбаяр у.г Сумъяабазар у.з Ганбат у.з Батзориг
3. МАХН-ын 84 жил 3\1..........................у.ав Өсөхбаяр у.г Сумъяабазар у.н Сайнбаяр у.з Доржсамбуу
4. Зэвсэгт хүчний 84 жил 3\13..............у.з Ганбат у.ав Өсөхбаяр у.з Бумбаяр у.н Ду.Батбаяр
5. ИЗ-БНН -ын 5 жил 3\27.....................дал.ав Сүхбат у.х Мягмарсүрэн у.н Эрхэмбаяр у.н Рагчаа
6. Газрын тосны салбарын баяр 5\27 у.з Ганбат у.н Рагчаа а.а Бадамдорж у.з Доржсамбуу
7. Аваргуудын нэрэмжит 5\29..............у.з Доржсамбуу у.н Рагчаа у.з Ганбат дал.ав Сүхбат
8. МАХНын 24-р их хурал 6\11..............у.ав Өсөхбаяр дал.ав Сүхбат у.х Мягмарсүрэн у.х Баяржавхлан
9. Ерөнхийлөгчийн тангараг 6\25........дал.ав Сүхбат у.ав Өсөхбаяр у.х Мөнгөнцоож у.х Баяржавхлан
10. Ардын хувьсгалын 84 жил 7\12 ....у.ав Өсөхбаяр у.г Сумъяабазар у.н Мөнхбаатар у.х Мягмарсүрэн
11. СБД-ийн 40 жилийн ой 9\10...........дал.ав Сүхбат у.х Баяржавхлан у.х Мөнгөнцоож у.з Доржсамбуу
12. БГД-ийн 40 жилийн ой 9\17...........дал.ав Сүхбат у.з Мягмарсүрэн у.н Магалжав у.з Доржсамбуу
13. БЗД-ийн 40 жилийн ой 9\20 ..........дал.ав Сүхбат у.н До.Ганхуяг у.н Ёндонсамбуу у.з Доржсамбуу
14. "Монос" группын 15 жил 10\2 .......дал.ав Сүхбат у.з Доржсамбуу у.н Баасандорж у.х Мөнгөнцоож
15. ХУД-ийн 40 жилийн ой 10\13.........у.з Ганбат у.н До.Ганхучг у.н Ду.Батбаяр у.х Рагчаа
16. МУБИС-БДС-ийн 50 жил 10\15 .......у.з Доржсамбуу у.н Магалжав а.а Өсөхбаяр у.н Баасандорж
17. Нийслэлийн өдөр 10\28...................у.х Рагчаа у.н Азжаргал у.н Бүрэнбаатар дал.ав Өсөхбаяр
18. "Спирт бал бурам" ХК 11\13...........дал.ав Өсөхбаяр у.з Мөнхбаатар у.х Мөнгөнцоож у.з Мягмарсүрэн
19. Улс тунхагласны өдөр 11\26...........дал.ав Өсөхбаяр у.з Ганбат у.х Рагчаа у.г Гантогтох
20. МҮБХ-ны 15 жилийн ой 12\4...........у.з Мөнхбаатар у.з Ганбат дар.ав Бат-Эрдэнэ у.з Доржсамбуу
21. МоА Холбооны 15 жил 12\10 ..........у.н Ёндонсамбуу дал.ав Өсөхбаяр у.н Уламбаяр а.а Тогтохбаяр


Бөхчүүд тус бүрээр нь амжилтыг нь авч үзвэл

1. Далай аварга Өсөхбаяр 7 түрүү, 3 үзүүр, 1 их шөвөг
2. Далай аварга Сүхбат 6 түрүү, 1 үзүүр. 2 их шөвөг
3. Заан Ганбат 3 түрүү, 2 үзүүр, 3 их шөвөг
4. Заан Доржсамбуу 2 түрүү, 1 үзүүр, 6 их шөвөг
5. Харцага Рагчаа 1 түрүү, 2 үзүүр, 3 их шөвөг
6. Заан Мөнхбаатар 1 түрүү, 1 үзүүр, 1 их шөвөг
7. Начин Ёндонсамбуу 1 түрүү,
8. Заан Мягмарсүрэн 1 түрүү, 1 их шөвөг
9. Гарьд Сумъяабазар 3 үзүүр
11. Начин До Ганхуяг 2 үзүүр
11. Начин Азжаргал 2 үзүүр
гэх мэтээр үргэлжилж байнаа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Sun Aug 09, 2009 6:08 pm

Image

2-р мянган жил шувтарч 3-р мянган гарах тэр заагт Монгол наадмын түүхнээ "6 зааны" гэгдэх нэгэн гайхамшигт үеийг тодорхойлсон 6 хүчтэн. Зүүн гар талаас:
Батжаргалын ГАНБАТ, Баянмөнхийн ГАНТОГТОХ, Агваансамдангийн СҮХБАТ, Гэлэгжамцын ӨСӨХБАЯР, Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ, Долгосүрэнгийн СУМЪЯАБАЗАР
Last edited by ЦАГААН on Mon Aug 10, 2009 9:21 am, edited 1 time in total.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Sun Aug 09, 2009 8:22 pm

За ингээд 6 хүчтэнгийнхээ улсын наадамд хэрхэн барилдаж байсан талаар түүх сөхөе.
1993 он.
Сүхбат улсын өсөр идэр начин Ш.Батхуягаар 6 давж улсын өсөх идэр начин цолыг хүртээд Мөнх-Эрдэнэ заантай (арслан) 7-гийн даваанд тунан барилдаж шороодов. Харин Ц.Цэрэнпунцаг мөн начин цолын болзол биелүүлж 6 дээр ??? унав. Сумъяабазарыг улсад нэг удаа давсан гэдэг тэр нь бодвол энэ жил байхаа ??? Пунцаг 1:0 Сумъяа Начин болсон 2 залуу маань 22 настай байв.

1994 он.
Цэрэнпунцаг улсын залуу заан Мөнх-Эрдэнэ (түрүү 2 жилийн үзүүр бөх) арслангаар 7, шинэ заан Гансүхээр 8 давж улсын "үлэмж бадрах" чимэгтэй заан цол хүртэв. Хожим шинэчлэлээр энэ амжилт нь гарьд болсон. Тэрээр 5ын даваанд у.н А.Сүхбаттай тунан барилдаж давав. Пунцаг 1:0 Сүхбат. Гантогтох улсын заан П.Сүхбатаар 7 давж сумын заан цолноос улсын заан болохдоо 22 настай байв. Тэрээр Балжинням аваргад 8 дээр өвдөг шороодон барилдаанаа дуусгасан бол Сумъяабазар 20 насандаа Дархан аварга Цэрэнтогтохоор 5 давж улсын начин болов.

1995 он.
Өсөхбаяр аймгийн арслан цолноос Дархан аварга Мөнхбатаар 5 давж начин, у.н Сумъяабазар, у.з Гантогтох нартай 6, 7-гийн даваанд тунан барилдаж давж 22 насандаа шууд заан болов. Мөнх-Эрдэнэ заанд (арслан) 8 дээр унасан ба Өсөхөө 1:0 Сумъяа, Өсөхөө 1:0 Ганаа болов. Цэрэнпунцаг барилдаагүй бол Сүхбат 4 дээр Жамъяанпүрэвт унасан ба харин Ганбат Баруунтуруундаа хонь хариулсаар л...

1996 он.
Сумъяабазар у.з Цэрэнпунцагаар 7 давж мөн л 22 насандаа заан болж тус 2 бөх 3 дахиа шөвгөрцгөөв. Пунцаг 1:1 Сумъяа. Сүхбат, Гантогтох нар барилдаагүй бол Өсөхбаяр заан 4 дээр ц.а Сүхбаатарт (Өвөрхангайн Хужирт, улсын начин) өвдөг шороодон барилдаанаа дуусгав. Ганбат аймгийн арслан цолонд хүрэв.

1997 он.
Сүхбат Гантогтохоор 5, Өсөхбаяртай тунан 6, Балжинням аваргаар 7 давж заан болов. Сүхбат 1:0 Ганаа, Сүхбат 1:0 Өсөхөө. Цэрэнпунцаг з.б Элбэгээр (харцага) 7 давж заанаа батлаад Бат-Эрдэнэ аваргад шороодов. Тэрээр 3-ын даваанд а.а Ганбатыг давсан юм. Пунцаг 1:0 Ганбат. у.з Сумъяабазар 5 дээр Өсөхбаяр заантай тунан унаж Өсөхөө 2:0 Сумъяа.

1998 он.
Сумъяабазар үеийнхнээсээ түрүүлэн улсад 24 настайдаа анх удаа үзүүрлэх замдаа 7 дээр Мөнх-Эрдэнэ арсланг (өнмөх 6 жилийн 5-д нь үзүүрлэсэн), 8 дээр Цэрэнпунцаг зааныг давав. Сумъяа 2:1 Пунцаг. Цэрэнпунцаг заан улсад 3 дахиа шөвгөрч буй у.з Сүхбаттай тунан барилдаж 7 давж заанаа 2 дахиа баталсан ба Пунцаг 2:0 Сүхбат. Сүхбат 6 дээр 22 настайдаа начин болж буй Ганбаттай тунан барилдаж давсан. Сүхбат 1:0 Ганбат. Гантогтох заан Доржсамбуугаар 5 давж, ц.а Мягмарсүрэнд (заан) шороодож 3 дахь удаагаа шөвгөрөв. Өсөхбаяр заан 5 дээр у.н Бумбаярт (заан) шороодов.

1999 он.
Сумъяабазар заан у.з Сүхбатаар 6, у.з Цэрэнпунцагаар 7, у.з Өсөхбаяраар 8 давж улсад 2 дахь удаагаа үзүүрлэхдээ эдгээр даваануудад бүгдэд тунан барилдав. Сумъяа 1:0 Сүхбат, Өсөхөө 2:1 Сумъяа, Сумъяа 3:1 Пунцаг. Пунцагаа 6 дахиа шөвгөрөв. Өсөхбаяр заан Мөнх-Эрдэнэ арслангаар заанаа баталж 3 дахиа шөвгөрсөн ба Гантогтохыг 6-гийн даваанд буулган авсан. Өсөхөө 2:0 Ганаа. Ганбат Балжинням аваргаар 7 давж 23 насандаа заан болов.

2000 он.
Сүхбат үеийнхнээс анх удаагаа түрүүлж, 29 насандаа АРСЛАН болов. Тэрээр 6 дахиа шөвгөрсөн у.з Сумъяабазартай (түрүү 2 жилийн үзүүр бөх) 7 дээр, Өсөхбаяр заантай 8 дээр тунан барилдаж давж улмаар Гантогтохыг шороодуулснаар түрүүлэв. Сүхбат 1:1 Сумъяа, Сүхбат 3:0 Өсөхөө, Сүхбат 2:0 Ганаа. Гантогтох Цэрэнпунцагаар 7 давж заанаа баталж Ганаа 1:0 Пунцаг. Өсөхбаяр заан 3 дахиа шөвгөрсөн Ганбат заанаар 7 давж заанаа 2 дахиа батлав. Өсөхөө 1:0 Ганбат. Энэ наадамд 6 залуу заан маань өмнөх үеийн гол төлөөлөгчид болох 2 Эрдэнэтэй хамт шөвгийн наймд шалгарсан нь манай 6-гийн хамтдаа байгуулсан хамгийн том амжилт.

2001 он.
Сүхбат 10 давж 2 дахь удаагаа түрүүлэн үеийнхнээс тасран АВАРГА (хожим далай аварга болгосон) болов. Тэрээр шинэ заан Одгэрэлээр 8, у.з Өсөхбаяраар 9, Бат-Эрдэнэ аваргаар 10 давж түрүүлэв (6 дахиа шөвгөрөв). Сүхбат 3:0 Өсөхөө. Өсөхбаяр 4 дэхь удаагаа шөвгийн 4-д үлдэх замдаа Сумъяабазартай 7-гийн даваанд тунан давав. Өсөхөө 3:1 Сумъяа. Цэрэнпунцаг заан 2 дахь удаагаа 8 давж, их шөвөгт 4 дэхь удаагаа үлдэв. Тэрээр з.б Баяржавхлан, у.н Батзориг нараар 7, 8 давж Бат-Эрдэнэ аваргад унав. Гантогтох шинэ начин Бадам-Очироор 6 давж, Бумбаярт шороодон 6 дахиа шөвгөрөв. у.з Ганбат а.а Болдоор 5 давж, у.н Одгэрэлд шороодов.

2002 он.
Өсөхбаяр заан 6 дахиа шөвгөрч у.з Сумъяабазартай тунан барилдаж 7, Бат-Эрдэнэ аваргаар 8, Гантогтох заанаар 9 даван түрүүлж АРСЛАН болов. Өсөхөө 4:1 Сумъяа, Өсөхөө 3:0 Ганаа. Гантогтох заан 2 дахь удаагаа үзүүрлэх замдаа у.з Ганбат, у.ав Сүхбат нараар 7, 8 давж Сүхбат 2:1 Ганаа, Ганаа 1:0 Ганбат болов. Цэрэнпунцаг барилдалгүй өнжив.

2003 он.
Өсөхбаяр арслан аварга Сүхбат, гарьдын болзол хангасан Сумъяабазар нараар 8, 9 давж 2 дахь удаагаа түрүүлэн 30 насандаа Монгол улсын 18 дахь АВАРГА болов. Сүхбат 3:1 Өсөхөө, Өсөхөө 5:1 Сумъяа. 9 дэхь удаага шөвгөрч буй Сумъяабазар заан 9 дэхь удаагаа шөвгөрч буй Цэрэнпунцагтай 4 дэхь удаагаа тунан барилдаж 7 давав. Сумъяа 4:1 Пунцаг. Гантогтох 5 дээр а.а Амгаланбаатарт, Ганбат 4 дээр а.а Цанлигт (гэмтийн улмаас) тус бүр шороодов.

2004 он.
Сүхбат мөн л үеийнхнээсээ түрүүлэн 32 насандаа Монгол улсын анхны Далай аварга аварга (хожим Даян аварга) болов. 9 дэхь удаагаа шөвгөрч буй Сүхбат аварга маань у.г Цэрэнпунцагаар 8, у.г Гантогтохоор 9 давж 3 дахь удаагаа түрүүлэв. Пунцаг 2:1 Сүхбат, Сүхбат 3:1 Ганаа. Гантогтох у.х Мягмарсүрэнгээр 7, у.г Сумъяабазараар 8 давж улсад 3 дахь үзүүрлэхдээ 32 настай байв. Ганаа 1:0 Сумъяа. Ганбат 5 дээр ц.з Уламбаярт, Өсөхбөаяр аварга 4 дээр а.н Пүрэвжавт унан барилдаанаа дуусгав.

2005 он.
Өсөхбаяр 3 дахиа түрүүлж Далай АВАРГА болохдо Сумъяабазарыг үзүүрт шороодуулав. Өсөхөө 6:1 Сумъяа. 4 дэхь удаагаа үзүүрлэж буй Сумъяабазар 7-гийн даваанд 9 дэхь удаагаа шөвгөрсөн у.г Гантогтохтой тунан барилдаж даагаа нэхэснээр Ганаа 1:1 Сумъяа болов. Сүхбат 7-гийн даваанд у.х Мягмарсүрэнд шороодсон бол у.з Ганбат 6 дахиа шөвгөрөөд мөн Мягмарсүрэнд унав. Цэрэнпуцаг 3 дээр залуу бөх Элбэгбаярт унаж наадмаа дуусгаснаар, цаашид дахин барилдаагүй билээ. Ц.Цэрэнпунцаг гарьд улсдаа 10 удаа шөвгөрсөн.

2006 он.
Сумъяабазар гарьд Азжаргал начнаар 10 даван түрүүлж 32 насандаа шууд АВАРГА болов. Тэрээр ийнхүү төрийн наадамд 12 дахь удаагаа шөвгөрч буй нь энэ билээ. Энэ удаа түрүүлэх замдаа заанаа баталсан Ганбатаар 8 давж, 9-ийн даваанд 9 дэхээ шөвгөрч буй Өсөхбаярыг шороодуулав. Сумъяа 1:0 Ганбат, Өсөхөө 6:2 Сумъяа болов. Гантогтох ц.а Батжаргалд 6 дээр унаж, Далай аварга Сүхбат у.н Амгаланбаатарт 7 дээр унав. Сүхбат Далай аварга маань 3 түрүүлж, 11 удаа шөвгөрсөн Монгол наадмаасаа 35-хан настайдаа зодог тайлав.

2007 он.
7 жил завсаргүй түрүүлсэн 6 хүчтэнгээс Сумъяазар 7 дээр у.н Сайнбаярт унан ганцаараа шөвгөрөв. Өсөхбаяр, Ганбат нар 5 дээр а.а Бадатдорж, а.а Цацабшир нарт шороодсон бол Гантогтох 4 дээр а.а Л.Нямсүрэнд өвдөг шороодов.

2008 он.
Ганбат заан 7 давж 32 насандаа 3 дахь удаагаа их шөвөгт үлдэв. Өсөхбаяр аварга, Сумъяабазар аварга нар 7 дээр а.а Соронзонболд, у.х Ганбаатар нарт унан барилдаанаа дуусгаж шөвгөрсөн бол Гантогтох 4 дээр а.а Э.Энхбатад унав.

2009 он.
Өсөхбаяр Мөнхбаатар, Ганхуяг нарын арслангуудаар 8, 9 даван 4 дэхь удаагаа 36 насандаа түрүүлж ДАЯН АВАРГА болов. Гантогтох Ганбат нар 5 дээр а.а Бат-Орших, у.н Сумъяабэйс нарт унан шөвгөрч чадсангүй. 14 удаа шөвгөрсөн Сумъяабазар аварга барилдаагүй бол даян аварга Өсөхбаяр 11, гарьд Гантогтох 10, заан Ганбат 8 шөвгөрөөд байна. Сүүлийн 3 жил 6 хүчтэн хоорондоо таарсангүй.
Last edited by ЦАГААН on Mon Aug 10, 2009 9:32 am, edited 1 time in total.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Бамбууш » Mon Aug 10, 2009 5:59 am

Ямар сайн санаж байнаа.... Сайхан бичлэг....
Ялангуяа тэр 1996 он, 1997 он, 2000, 2004 онууд бол олон гоё дурсамжуудыг төрүүлж эргэн санахад хүргэж байна. Гацаанаа баярлалаа хөгшөөн.. Эргэж ирэхгүй ч гэсэн хуучин тэр цаг хугацааг дурссан чинь үнэхээр сэтгэл бүлээцэв... Ай көөркий көгширч байна даа аалз гэж...
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Mon Aug 10, 2009 9:46 am

Бамбууш wrote:Ямар сайн санаж байнаа.... Сайхан бичлэг....
Ялангуяа тэр 1996 он, 1997 он, 2000, 2004 онууд бол олон гоё дурсамжуудыг төрүүлж эргэн санахад хүргэж байна. Гацаанаа баярлалаа хөгшөөн.. Эргэж ирэхгүй ч гэсэн хуучин тэр цаг хугацааг дурссан чинь үнэхээр сэтгэл бүлээцэв... Ай көөркий көгширч байна даа аалз гэж...


Дурсамж ихэдвэл хөгширч буйн шинж гэсэн, сэтгэл бүлээцэж байгаа бол яах ч аргагүй хөгширч байгаа юм байна даа :mrgreen: . Би 2005 онд 1997 оноос хойших бүх наадмуудын тухай сэтгэгдэл, санал хүсэлт, дурсамж ч гэмээр зүйл бичсэн юм. 4 жилийн өмнө шүү дээ. Гэтэл ПС-гээ форматалж байгаад алга болгосон, харин саяхан найзын маань архивт тэр материал байна гээд надад олж өгч ёстой их баярлуулав. Миний элэг бас дэвтэв. Тэгэхээр би бас хөгширч байгаа юм байхдаа :smile: . А4-өөр 35 нүүр материал байгаа, 20 настайдаа бичсэн болохоор МҮБХ-оос эхлүүлээд шүүмжилсэн өнгө аяс нэлээд бичсэн юм байна лээ. Энд оруулж болох юмуу үгүй юу гэж эргэлзээд байгаа. Жаахан засаж янзлаад оруулчвал тэр 9 жилийн наадмыг дахин үзсэн мэт л болох юм шиг ээ. Яг нөгөө 6 зааны чинь эд алалцаж байсан үе. Тэгээд "түүх л бол түүх" гэж санах юм, гэтэл Payaso мэтийн бөх мэддэг гэж өөрсдийгөө эндүүрдэг андууд бас юу гэх бол гэж бодоод байна. Ямартай ч салхидалт өнгөрөөтхөг дээ.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Mr.Sex » Mon Aug 10, 2009 9:58 am

Хэхэ, Цагаан ер нь их хурлын гишүүн болвол нилээн айхтар асуудлыг өөрийн талд шийдүүлээд зогсож байхаар хурц гишүүд манай эх орны бүтээн байгуултад хэрэгтэй ч юм шиг хэрэггүй хэрүүлч болох ч юм шиг.....

За тээр бүтээн байгуулалт цаашаа, мэддэг нь хийгээд мэддэггүй нь дүлий царайлаад сууж байвал яаахсым.....

Энэ зургаан залуу заанаас энэ Ганбат л заанаараа мөнхөрлөө... Ууг нь боломж өөрт нь байгаад байсым, саяхан ч байсым..... Харамсалтай нь дэндүү эрт цолондоо ханаад гутраад, тэгээд найраанд яваад аз хийморь нь уначихсан лүд бололтойдог.....
Ер нь найраанд явахаар бөхийн аз харьдаг гэж үнэн бололтойдог...... Сүхбат Ганаад нэг өөрөө унаж өгөөд наадамд нэг түрүүлээд тэрнээс цаашаа гэмтэл бэртэл гээд яваагүй..... Уг нь бол дор хаяж тав түрүүлэхэд гайхахааргүй л бөх.... Ганаа бас найраа гэж яваад наадамд түрүүлсэнгүй..... Тэр Амгаланбаатар гэж найрааны начин, заан хийсэн хүн бас байна аа байна....... За одоо энэ Ганбатын тухайд ч юу ярьхав....... Мөнхбаатар, Азжаргал, Ганхуяг, Доржсамбуу нараас илүү гарна уу гэхээс нэг их дутахгүй л бөх...... Бас мэдэхийн БА аварга Ганаад нэг уначихаад дараа нь хичээгээд түрүүлэх гээд чадаагүй юмдаг...... За энэ мэтчилэн буруу зөвгүй чалчаад байвал нэгт залхуу хүрэв, хоёрт Цагааны дайсан болж Мэндээгийн араас илжигээрээ дуудуулах байх...... Тиймээс үүгээр төгсгөж үлдсэнийг нь сэтгэлдээ тээхээс......
Mr.Sex
 

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Mon Aug 10, 2009 10:25 am

6 хүчитний улсын наадамд хоорондоо барилдсан харьцаагаар нь харьцуулаад үзье. Илүү бол 2 оноо, тэнцвэл 1 оноо, дутуу бол 0 оноо.

1. Монгол улсын гавьяат тамирчин, Даян аварга Агваансамдангийн Сүхбат.
Даян авварга Өсөхбаярыг 3:1 (1997, 2000, 2001:2003 ), гарьд Гантогтохыг 3:1 (1997, 2000, 2004:2002 ), заан Ганбатыг 1:0- ээр (1998: - ) илүүрхэж, аварга Сумъяабазартай 1:1 ээр (2000:1999) тэнцэж, гарьд Цэрэнпунцагт 1:2-оор (2004:1995,1998) дийлдсэн. Нийт 7 оноо. Төрийн наадмын дэвжээнд 5 өрсөлдөгчтэйгөө нийт 14 удаа барилдаж 9 удаад нь давж байв (64%-ийн ялалт, бүгдийг нь давж үзсэн, Ганбатаас бусдад нь унаж үзсэн).

2. Монгол улсын гавьяат тамирчин, Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр.
Аварга Сумъяабазарыг 6:2 (1995, 1997, 2001, 2002, 2003, 2005:1999, 2006 ), гарьд Гантогтохыг 3:0 (1995, 1999, 2002:-), заан Ганбатыг 1:0-ээр (2000: - ) илүүрхэж, Цэрэнпунцагтай барилдаагүй. Нийт 7 оноо. Төрийн наадмын дэвжээнээ 4 өрсөлдөгчтэйгээ нийт 16 удаа таарч 11 удаад нь давж байв (68%-ийн ялалт, барилдсан 4 учраагаа давж үзсэн бол, Гантогтох, Ганбат нарт унаагүй).

3. Монгол улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар.
Гарьд Цэрэнпунцагийг 4:1 (1996, 1998, 1999, 2003 : 1993), заан Ганбатыг 1:0 -ээр (20006: - ) илүүрхэж, гарьд Гантогтохтой 1:1-ээр (2004:2005) тэнцсэн. Нийт 6 оноо. Төрийн наадамд 5 өрсөлдөгчтэйгөө нийт 18 удаа хүч үзэж 9 удаад нь давж байв (50%-ийн ялалт, бүгдийг нь давж үзсэн бол Ганбатад унаагүй).

4. Монгол улсын гарьд Баянмөнхийн Гантогтох.
Цэрэнпунцаг гарьдыг 1:0 (2000:-), заан Ганбатыг 1:0 (2002:-) -ээр тус бүр илүүрэхсэн. Нийт 5 оноо. Бүх өрсөлдөгч нартайгаа нийт 11 удаа барилдаж 4 удаад нь давж байв (36%-ийн ялалт, Өсөхбаяраас бусдыг нь давж үзсэн бол, Цэрэнпунцаг, Ганбат нарт унаагүй).

5. Монгол улсын гарьд Цэдэндамбын Цэрэнпунцаг.
Ганбат зааныг 1:0 -ээр (1997:-) илүүрэхдэг. 6 хүчитнээс Өсөхбаяр Цэрэнпунцаг 2 л хоорондоо улсад барилдаж үзээгүй. Нийт 5 оноо. 4 өрсөлдөгчтэйгөө 10 удаа барилдахдаа 4 уаад нь давсан (40%-ийн ялалт, Гантогтохыг давж чадаагүй бол Ганбатад унаагүй).

6. Монгол улсын заан Батжаргалын Ганбат.
6 зааны хамгийн залуу нь Ганбат бөгөөд тэрээр бүх өрсөлдөгч тус бүртэйгээ 1 удаа барилдсан (1997, 1998, 2000, 2002, 2006) ба тухай бүрд өвөдөг шороодож байв.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Бамбууш » Mon Aug 10, 2009 10:30 am

ЦАГААН wrote:
Бамбууш wrote:Ямар сайн санаж байнаа.... Сайхан бичлэг....
Ялангуяа тэр 1996 он, 1997 он, 2000, 2004 онууд бол олон гоё дурсамжуудыг төрүүлж эргэн санахад хүргэж байна. Гацаанаа баярлалаа хөгшөөн.. Эргэж ирэхгүй ч гэсэн хуучин тэр цаг хугацааг дурссан чинь үнэхээр сэтгэл бүлээцэв... Ай көөркий көгширч байна даа аалз гэж...


Дурсамж ихэдвэл хөгширч буйн шинж гэсэн, сэтгэл бүлээцэж байгаа бол яах ч аргагүй хөгширч байгаа юм байна даа :mrgreen: . Би 2005 онд 1997 оноос хойших бүх наадмуудын тухай сэтгэгдэл, санал хүсэлт, дурсамж ч гэмээр зүйл бичсэн юм. 4 жилийн өмнө шүү дээ. Гэтэл ПС-гээ форматалж байгаад алга болгосон, харин саяхан найзын маань архивт тэр материал байна гээд надад олж өгч ёстой их баярлуулав. Миний элэг бас дэвтэв. Тэгэхээр би бас хөгширч байгаа юм байхдаа :smile: . А4-өөр 35 нүүр материал байгаа, 20 настайдаа бичсэн болохоор МҮБХ-оос эхлүүлээд шүүмжилсэн өнгө аяс нэлээд бичсэн юм байна лээ. Энд оруулж болох юмуу үгүй юу гэж эргэлзээд байгаа. Жаахан засаж янзлаад оруулчвал тэр 9 жилийн наадмыг дахин үзсэн мэт л болох юм шиг ээ. Яг нөгөө 6 зааны чинь эд алалцаж байсан үе. Тэгээд "түүх л бол түүх" гэж санах юм, гэтэл Payaso мэтийн бөх мэддэг гэж өөрсдийгөө эндүүрдэг андууд бас юу гэх бол гэж бодоод байна. Ямартай ч салхидалт өнгөрөөтхөг дээ.


Чи муу ёстой Гацаадаг байна шд..
Тэгээд хэлсэн чинь унших күсэл оволзов.. Юун салхидалт малхидалт тэрэнд мань мэт нь явж чадахгүй шд. Зүгээр шууд оруул ... Сайхан уншина даа мух мух мух...
Гацаанаа засвар энэ тэр хийж цаг удаад хэрэггүй зүгээр шууд оруул. Угаасаа энд ямар мэргэжилийн сэтгүүлчид бөх судлаачид байгаа биш, тэд нар байсан ч чиний зэрэгтэй бичдэг бол болж байна бичихгүй бол одоо салаавч өгнө биддээ...
Манай Салбадай яахвээ өөрийн бодлоо л жаахан дам яриатай дүйвүүлэн бичдэг күн.
Оруулагтун... Намайг өглөө босоход оруулсан байна бизээ.. эс тэгвэл чиний амь насыг Сүхбат аварга хүлтэр хамгаалж эс чадмой......
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Mon Aug 10, 2009 11:37 pm

2006 оны 4 сард бөхийн нэрт судлаач Ш.ГООХҮҮ гуайн бөх сонинд нийтлүүлсэн "ижил амжилт, зөрүүтэй цол" гэсэн нийтлэлийг оруулъя.
1. Улсад 2 түрүүлж, 3 үзүүрлэсэн.
Ш. Батсуурь Дархан аварга
Д. Хадбаатар Улсын аварга

2. Улсад 1 түрүүлж, 2 үзүүрлэсэн.
Г.Самдан улсын аварга
О.Балжинням улсын аварга
С.Шагж улсын арслан
М.Лхагва (урт гарт) улсын арслан
Л.Чимэд (Мөнгөн морьтын) улсын арслан

3. Улсад 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн.
Ж.Цэвээнравдан улсын аварга
С.Цэрэн даян аварга
Ч.Бээжин улсын аварга
Д.Далантай улсын арслан
О.Аюур (мээтэн) улсын арслан
Б.Банзар (босоо) улсын арслан
Ө.Чүлтэмсүрэн (хужаа) улсын арслан
Д.Лувсанжамц (аат) улсын арслан
До.Ганхуяг улсын арслан

4. Улсад 2-оос 5 удаа үзүүрлэсэн.
Д.Мөнх-Эрдэнэ улсын арслан (5 үзүүрлэсэн)
П.Дагвасүрэн улсын арслан (3 үзүүрлэсэн)
Б.Гантогтох улсын гарьд (3 үзүүрлэсэн)
Г.Цоодол улсын арслан (2 үзүүрлэсэн)
Ц.Бадамсэрээжид улсын арслан (2 үзүүрлэсэн)
Ж.Чойжилсүрэн улсын арслан (2 үзүүрлэсэн)
М.Мөнгөн улсын арслан (2 үзүүрлэсэн)

5. Улсад 1 удаа үзүүрлэсэн.
Ш.Төмөрбаатар улсын арслан
Д.Данзан улсын арслан
Ц.Банди улсын арслан
У.Дамчаа улсын арслан
Х.Өлзийсайхан улсын арслан
Ш.Санжсүрэн улсын арслан
Ц.Содов улсын арслан
С.Самданжигмэд улсын арслан
У.Мижиддорж улсын арслан
До.Содном улсын заан
Ц.Гомбодорж улсын заан
Б.Бадам улсын заан
П.Сүхбат улсын гарьд
И.Доржсамбуу улсын гарьд
Н.Ганбаатар улсын гарьд

6. Улсад 1-ээс 4 удаа 7, 8 давсан бөхчүүд
Г.Намжилваанчиг улсын арслан (2 удаа 7, 2 удаа 8)
Ц.Цэрэнпунцаг улсын гарьд (2 удаа 7, 2 удаа 8)
Ө.Эрдэнэ-Очир улсын арслан (3 удаа 7)
Б.Ганбат улсын заан (3 удаа 7)
Б.Яндаа улсын арслан (2 удаа 8)
М.Самдан улсын заан (1 удаа 7, 1 удаа 8)
Г.Жамъяншарав (1 удаа 7, 1 удаа 8)
Д.Баяраа улсын гарьд (1 удаа 7, 1 удаа 8)
С.Лундаажанцан улсын арслан (1 удаа 8)
Ж.Хайдав улсын арслан (2 удаа 7)
В.Дэндэв улсын заан (2 удаа 7)
Ш.Даш улсын заан (2 удаа 7)
Д.Самбуу улсын арслан (1 удаа 8)
Д.Лувсан улсын заан (2 удаа 7)
Д.Долгорсүрэн улсын заан (2 удаа 7)
М.Баяржавхлан улсын заан (2 удаа 7)
Б.Жамъяндорж улсын арслан (1 удаа 7)
Л.Сосорбарам улсын арслан (1 удаа 7)


Үүнээс гадна баттай мэдээгээр улсын наадамд 7 давсан амжилтаараа заан цол хүртсэн бөх 58 байгаа бол 6 давсан амжилтаараа 44 бөх заан цол авсан байна. Гэтэл улсын наадамд 1-ээс 3 удаа 6 давсан нийт 101 бөхийн 11 нь харцага цолыг тухайн үедээ 25 бөх нь 2004 онд нөхөн авсан бол үлдэх 65 бөх начин цолон дээрээ үлдсэн билээ (таалал төгссөн тул).

жич: нэгэнт өнөөдөр 2009 он болсон тул 2006 оны дээрх материалыг шинэчлээд оруулчлаа шүү (До.Ганхуяг, Ганбаатар, Доржсамбуу, Ганбат, Баяржавхлан нар шинээр энэ жагсаалтанд орж, Сумъяабазар хасагдсан. Мөн заан харцага цолтнуудын тоо өөрчлөгдсөн)
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Tue Aug 11, 2009 12:02 am

1997 он.
Ардын хувьсгалын 76 жилийн ойн барилдаанаар 7 бөх улсын начин цолын болзол хангаж, ард түмнийхээ дунд “жижиг” хэмээн алдаршсан уран барилдаант улсын начин А. Сүхбат заан цолын болзлыг хангав. Тэрээр ийнхүү 26 насандаа улсын заан болсон бөгөөд урд нь 1992 онд 3 давж Мөнх-Эрдэнэ начинд (арслан), 1993 онд 6 давж өсөх идэр начин болоод Мөнх-Эрдэнэ заанд (арслан) өвдөг шороодсон бөгөөд 1994 онд 5-ын даваанд начин Цэрэнпунцагтай (гарьд) тунан барилдаж, 1995 онд улсын начин Жамъянпүрэвийг улсын цолгүй байхад нь 4-ийн даваанд тус тус өвдөг шороодож байсан юм. 1994 онд Сүхбатыг давсан Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат бөх улсын начин Цэдэндамбын Цэрэнпунцаг 8 давж заан цол хүртсэн ба 2004 онд энэ амжилтыг нь үнэлж ерөнхийлөгчийн зарилгаар гарьд цолыг нэхэн олгосон.
Увс аймгийн Хяргас сумын харьяат 20-р зууны Монгол улсын “манлай бөх”, 20-р зууны дэлхийн шилдэг 50 бөхийн нэг, Монгол болон Орос улсын гавьяат тамирчин, чөлөөт ба самбо барилдааны дэлхийн аварга, дэлхийн 20-р олимпийн мөнгөн медальт Монгол улсын хөдөлмөрийн баатар, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, фрофессор, Дархан аварга, төрийн наадамд 10 удаа түрүүлсэн “их аварга” Хорлоогийн Баянмөнхийн өөрийнх нь мөнхийн өрсөлдөгч болох Мөнхбат аваргын төрсөн нутгаас нь тодруулан гаргаж ирсэн гарынх нь шавь болох А. Сүхбат нь 1992- оноос эхлэн заал танхимын барилдаанд нэр нь цуурайтан улсын цол аваагүй байхдаа өөрийн үед ид барилдаж байсан улсын цолтой бараг бүх бөхийг хаяж гайхуулж байсан уран хурц барилдаант бөх юм. Гэвч Сүхбатыг начин болсноос хойш олигтой сайн амжилт үзүүлж амжаагүй байхад (1996 онд барилдаагүй) түүний араас гарч ирсэн Увс аймгийн Хяргас сумын харьяат бөх сумын заан Баянмөнхийн Гантогтох, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Гэлэгжамцын Өсөхбаяр, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат улсын начин Долгорсүрэнгийн Сумъяабазар нар тус бүр 22 насандаа 1994, 1995, 1996 онуудад дараалан улсын заан цолыг хүртэж амжсан байв.
1997- оны Монголын цагаан сард зориулсан барилдаанд А.Сүхбат самбо бөхийн дэлхийн аварга, аймгийн арслан Пүрэвсүрэнд 2-ын даваанд унасан юм. Харин 1997 – оны улсын наадмын 3-ын даваанд түүнийг амлан авч даагаа нэхэв. Энэ наадмын 3-ын давааны өөр нэг сонин гайхалтай барилдаан бол улсын заан Цэрэнпунцаг аймгийн арслан Б.Ганбатыг амлаж барилдсан барилдаан юм. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат бөх өнөө жил 21 настай Батжаргалын Ганбат нь нөгөөл алдарт их аварга Баянмөнхийн гарын шавь бөгөөд тэрээр яг энэ үед Монголд буй бүх бөхчүүдийг хаяж үзсэн байв. Цэрэнпунцаг зааныг ч хэд хэдэн удаа хаясан тэрээр энэ удаад бяртай, хашир заанд өвдөг шороодож таавар будлиулсан юм. Нөгөө талаас Цэрэнпунцаг заан үнэхээр аатай бөх гэдгээ харуулж Ганбатыг 3-ын даваанд номохроосон нь миний урьд хожид үзээгүй “аархал” байсан юм. Мөн энэ даваанд урьд жил (1996- онд) начин болсон Увс аймгийн Хяргас сумын харьяат бөх, самбо барилдааны дэлхийн аварга Одгэрэл, өөрийн “он жав” Ховд аймгийн Чандмань сумын харьяат бөх Батзоригтой тунан барилдаж өвдөг шороодон уйлсан билээ.
Харин 4-ийн даваанд А. Сүхбат начин 1995 онд начин болсон (4-ийн даваанд А. Сүхбатыг давсан) Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат бөх Жамъянпүрэвийг амлан мөн л “даагаа нэхэв”. Харин 3-ын давааны тунаанаас гарч ирсэн улсын начин Батзориг (зүүн хавирдаг дархан мэхтэй) 1995 онд начин болж 1996 онд начнаа баталсан Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат бөх Ишдоржийн Доржсамбуутай тунан барилдаж өвдөг шороодов.
Цол авах 5-ын даваанд олон жил Монгол түмнийг алмайруулсан, Монголын хамгийн өндөр бөх Булган аймгийн Баян-Агт сумын харьяат залуу бөх “үлэмж биетэн” Оргилболдыг улсын уран барилдаант заан З. Түвчин начин болгож өгөв. Мөн уран барилдаант Адъяахүү нарын зэрэг нийт 7 бөх начин болов. Харин хамгийн сонирхолтой нь их аварга, алдарт багш Баянмөнхийн хүү улсын залуу заан Гантогтох энэ даваанд өөрийн хүргэн ах А. Сүхбатыг амалж унасан бол миний урьд хожид дуулаагүй, үзээгүй барилдаан нь 5-ын даваанд 2 заан тунасан явдал юм. Энэ халз тулаанд улсын залуу заан Өсөхбаяр улсын залуу заан Сумъяабазарыг давсан юм. Мөн бас нэг сонирхолтой барилдаан нь 3-ын даваанд тунаж давсан бөхийг 4-ийн даванд тунаж давсан Доржсамбуу начин 1994-онд улсын заан болсон, Монгол улсын наадмын түүхэнд хүний нүдээр бус техникийн хүчээр шийдсэн ганц барилдааны эзэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Бямбадоржид өвдөг шороодов. Тус ширүүн барилдаан 1991 оны наадмын 5-ын даваанд Бямбадорж, Мөнх-Эрдэнэ нарын хооронд болсон билээ.
6-ын давааны хамгийн сонирхолтой барилдаан тунасан 2 бөхийн хооронд болж улсын начин А. Сүхбат улсын заан Өсөхбаярыг баруун хонгодож төвөггүйхэн хаяв. Харин өөр нэг Сүхбат буюу Монгол улсын гавьяат тамирчин, улсын заан том хэмээх П. Сүхбат Хөвсгөл аймгийн залуу бөх Элбэгт хав золгооноос хавируулаад унав. Элбэгийн энэ амжилтыг үнэлж 2004- онд харцага цолыг нэхэн олгосон юм.
Заан гэдэг цол хэн дуртай аавын хүүд олддог “амар боорцог” биш гэж Гарьд магнай киноны “молиго Очир” заан хэлдэг. Үнэхээр ч Монгол бөхийн он удаан жилийн түүхэнд заан болсон бөх ховор. Цагаан сарын баярт түрүүлсэн начин Өвгөнхүү ч (2004- онд харцага авсан) заан болж чадаагүй, Жавхлантөгс харцага 3 удаа 6 давж байсан ба Түвчин заан 4 удаа 6 давсаны дараа л 7 давж заан болж байсан зэрэг нь заан цол ямар үнэтэй болохыг харуулдаг. Харин өнөө жилийн наадамд Баянмөнх аваргын шавь улсын аварга О.Балжинням багшийнхаа ачийг бодож түүний өсөх ирээдүйтэй шавь, хүргэн хүү А. Сүхбатыг нь заан болгож өгөв. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат “шонхор” дэвжээнээс гаралтай уран барилдаант начин Агваансамдангийн Сүхбат ийнхүү заан болов. Хэдийгээр заан хэмээх том цолонд хүрсэн ч “жижиг” гэдэг эрхэм нэр нь хэвээрээ л ард түмний дунд үлдсэн юм.
7-гийн даваанд шинээр начны болзол хангасан (2004- онд харцага авсан) Чулуунбаатар Мөнх-Эрдэнэ арслангийн “дархан” баруун хөлийг авсан боловч дийлсэнгүй.
8-ын даваанд дархан аварга Б. Бат-Эрдэнэ “үлэмж бадрах” заан Цэрэнпунцагийг амалж давсан бол хурц арслан Д. Мөнх-Эрдэнэ шинэ заан А.Сүхбаттай тунасан юм. Энэ 2 бөх өмнөнө 1992, 1993 онуудад таарч барилдсан бөгөөд Мөнх-Эрдэнэ арслан хоёуланд нь давсан ба энэ удаа ч дархан барьцгүй хавираагаа хийж давав. Тэр ганган хавираанд жижиг Сүхбат хэдийгээр унаагүй ч арслангийн 5 дахиа үзүүр булаацалдая гэсэн хүсэл, хөлийн цэцдийн санал, Сүхбатын даваандаа ханасан зэргээс болж арслан давсанд тооцогдсон билээ.
Төрийн наадамд 5 дахь удаагаа үзүүр булаацалдсан 2 Эрдэнийн энэ удаагийн барилдаанд ч Бат-Эрдэнэ аварга давж улсад 9 дэхь удаагаа түрүүлсэн билээ. Харин Мөнх-Эрдэнэ арслан 5 дахь удаагаа үзүүрэлсэн юм.
-Архангай аймгийн Булган сумын харьяат бөх Монгол улсын гавьяат тамирчин Дуламжавын Мөнх-Эрдэнэ нь төрийн наадамд нэг хүнд 5 удаа өвдөг шороодож 5 удаа үзүүрэлсэн үнэнхүү их хүчтэн билээ. Тэрээр 1991 онд 5 давж начин болоод П. Сүхбатад, 1992, 1993, 1995-1997 онуудад тус бүр үзүүрт үлдэж Бат-Эрдэнэ аваргад, 1994 онд 6 давж Цэрэнпунцагт өвдөг шороодож байсан Монгол улсын бөхийн барилдааны түүхэнд 20-р зууны сүүлчид гарч ирсэн “гэрэлт од”, хурц арслан билээ.

6-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ ц/а Сүхбаатар (Өвөрхангай- Хужирт)
2. У/ав Балжинням а/а Хатансайхан (Дорноговь)
3. У/ар Мөнх-Эрдэнэ а/а Адъяахүү (Завхан- Түдэвтэй)
4. У/з Хүрэлбаатар з/б Балжинням (Завхан –Түдэвтэй)
5. У/з П. Сүхбат з/б Элбэг (Хөвсгөл- Улаан-Уул)
6. У/з Бямбадорж а/а Чулуунбаатар (Увс- Тэс)
7. У/з Цэрэнпунцаг з/б Оргилболд (Булган- Баян-Агт)
8. У/з Өсөхбаяр у/н А. Сүхбат (Төв- Сэргэлэн)

7-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ у/з Хүрэлбаатар (Хөвсгөл- Галт)
2. У/ав Балжинням у/н А. Сүхбат (заан) (Төв- Сэргэлэн)
3. У/ар Мөнх-Эрдэнэ а/а Чулуунбаатар (Увс- Тэс)
4. У/з Цэрэнпунцаг з/б Элбэг (Хөвсгөл- Улаан-Уул)

8-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ у/з Цэрэнпунцаг (Завхан- Цагаанчулуут)
2. У/ар Мөнх-Эрдэнэ у/з А. Сүхбат (Төв- Сэргэлэн)


Үзүүр түрүү
Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 9 дэхь удаагаа түрүүлж, Монгол улсын гавьят тамирчин, улсын хурц арслан Дуламжавын Мөнх-Эрдэнэ 5 дахь удаагаа үзүүрлэв.


2005-08 сар
Last edited by ЦАГААН on Wed Aug 12, 2009 10:25 am, edited 3 times in total.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Tue Aug 11, 2009 12:27 am

1998 оны Ардын хувьсгалын 77 жилийн ойн наадам.

1998- оны улсын наадамд заан цолтон төрөөгүй нь сүүлийн 20-оод жилд болж байгаагүй үйл явдал байлаа. Улсын наадмаар нэг жилд 4- заан ч (1994- онд 768- бөх барилдаж) төрж байсан бол нэг ч начин төрөөгүй наадам ч гэж бас байдаг юм. Энэ жилийн наадмын 3-ын даваанд начин болох таваарт байсан а/а Ганбат ц/н Цэрэнчимэд нар хоорондоо тунаж Ганбат давсан юм. Харин урд жил “зуугдаад” начин болж чадаагүй Б.Ганбатыг түүний багш их аварга Баянмөнх нь өнөө жил начин болгож өгөв. Мөн 5-ын даваанд улсын заан Гантогтох у/н Доржсамбууг, у/з Сумъяабазар у/н Ц. Бэгзсүрэнг давсан бол тунааны барилдаанд у/з А.Сүхбат у/н Батзоригийг давав. Харин улсын начин Бумбаяр Өсөхбаяр зааныг хаяж улсын наадамд 3 дахь удаагаа 5 давав (1993, 1994, 1998 онуудад). Мөн Ховд аймгийн Мөст сумын харьяат бөх цэргийн арслан Мягмарсүрэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат бөх улсын заан П.Сүхбатаар 5 давж начин болов.
-Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат бөх, чөлөөт барилдааны ази тивийн 3 удаагийн аварга, азийн тоглолтын аварга, дэлхийн аваргын хүрэл, дэлхийн цомын мөнгө, олимпод 2 удаа шагналт байранд шалгарч байсан Монгол улсын гавьяат тамирчин, улсын заан “том” хэмээх Пунцагийн Сүхбат нь 1988 онд 6 давж начин, 1990 онд 7 давж заан, 1991 онд ардын хувьсгалын 70- жилийн ойгоор Бат-Эрдэнэ аваргаар 8 –давж үзүүрэлсэн амжилтыг нь үнэлж 2004 – онд гарьд цол нэхэн олгосон. Төрийн наадамд 9 удаа шөвгөрсөн, давсан ч унасан ч инээж явдаг уран хурц барилдаант алдарт бөх билээ.
Энэ наадмын сонирхолтой нэгэн барилдааныг 6-ын даваанд шинэ начин Мягмарсүрэн гаргаж залуу заан Гантогтохыг давав. Харин түүнээс ч сонирхолтой барилдааныг тунасан 2 бөх үзүүлж Төв аймгийн Сэргэлэн сумын бөх улсын залуу заан жижиг Сүхбат а/а Б. Ганбатыг дархан хавираагаа хийхэд нь дагаж хутгаад давав.
7-ын даваанд Өвөрхангай аймгийн хужирт сумын харьяат бөх улсын заан Долгорсүрэнгийн хүү улсын залуу заан Сумъяабазар 5 удаа улсад үзүүрэлсэн хүчит арслан Мөнх-Эрдэний амжилтыг зогоож шахаж татан хутгаж нэг хөл дээр нь 7 догонцуулан хөөж хаяв. 1996 оны наадмын 7-гийн даваанд Мөнх-Эрдэнэ арслан шинээр начны болзол хангасан Одгэрэлийг дувуулж гуядан нэг хөл дээр нь бүтэн 2 эргүүлж байж хаясан билээ. Харин энэ жилийн наадмын 7-гийн даваанд тунасан 2 залуу зааны барилдаанд Цэрэнпунцаг А. Сүхбатыг тосгуулж хавиран амаар нь “шороо үмхүүлсэн” юм. 6-гийн даваанд Гантогтохыг давсан цэргийн арслан Мягмарсүрэнг улсын аварга Балжинням амалж аваад давав.
-Увс аймгийн Наранбулаг сумын харьяат бөх Монгол улсын гавьяат тамирчин, улсын аварга Одвоогийн Балжинням. Самбо барилдааны дэлхийн 3, дэлхийн цомын 4 удаагийн аварга. Жүдо барилдааны дэлхийн аваргын мөнгөн медальт. 1984 онд начин, 1987 онд заан болсон. 1989 онд үзүүрлэж, 1991 онд ардын хувьсгалын 70- жилийн ойгоор түрүүлж арслан болсон. 1994- онд 9 давж үзүүрэлсэн амжилтыг нь үнэлж Монгол улсын аварга цол хүртээсэн. Төрийн наадамд 15 удаа шөвгөрсөн, 1987 оны цагаан сарын барилдаанд начин цолтойдоо түрүүлсэн.
Харин 8-ын даваанд Бат-Эрдэнэ аварга хаяж сурснаараа Балжинням аваргыг амлаж улсын наадамд 6- дахь удаагаа давав. Тунасан 2 зааны барилдаанд Сумъяабазар “үлэмж бадрах” зааныг хавирахад нь зөрүүлж тахимдаад давав. Төрийн наадамд 80-аад оны дунд үеэс гарч ирсэн “луунуудын” үе буюу 1964- оны луу жилийн хүчтэнгүүд зонхилдог байсан Монгол барилдааны нэгэн үе шувтарч 90-ээд оны эхэн үеэс гарч ирсэн “6- зааны” гэгдэх шинэ үеийнхнээс хамгийн анх удаа Д. Сумъяабазар үзүүр булаацалдахаар үлдэж цагийг эзэлсэн их аварга Бат-Эрдэнэтэй нэлээд сайн барилдсан боловч өвдөг шороодов. Бат-Эрдэнэ аварга төрийн наадамд 10- дахь удаагаа түрүүлэв.

6-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ а/а Доржбат (Баянхонгор- Баянхонгор)
2. У/ав Балжинням а/а Баттулга (Хөвсгөл- Их-Уул)
3. У/ар Мөнх-Эрдэнэ а/а Моломжамц (Архангай)
4. У/з Хишигдорж а/н Намдаг (Төв- Заамар)
5. У/з Цэрэнпунцаг а/а Пүрэвсүрэн (Өвөрхангай- Хархорин)
6. У/з Гантогтох ц/а Мягмарсүрэн (Ховд- Мөст)
7. У/з Сумъяабазар у/н Бумбаяр (Увс- Тэс)
8. У/з А. Сүхбат а/а Ганбат (Увс- Баруунтуруун)

7-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ у/з Хишигдорж (Архангай- Батцэнгэл)
2. У/ав Балжинням ц/а Мягмарсүрэн (Ховд- Мөст)
3. У/ар Мөнх-Эрдэнэ У/з Сумъяабазар (Өвөрхангай-Хужирт)
4. У/з Цэрэнпунцаг У/з Сүхбат (Төв- Сэргэлэн)



8-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ у/ав Балжинням (Увс- Наранбулаг)
2. У/з Цэрэнпунцаг у/з Сумъяабазар (Өвөрхангай- Хужирт)


Үзүүр түрүү
Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 10 дахь удаагаа түрүүлж, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, улсын заан Долгорсүрэнгийн Сумъяабазар анх удаагаа үзүүрлэв.
Last edited by ЦАГААН on Wed Aug 12, 2009 10:29 am, edited 1 time in total.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Tue Aug 11, 2009 12:53 am

1999 он. “6-зааны” гэгдэх үе эхэлж заал танхимын барилдаанууд тэр 6 залуугийн гараас гарахаа байж, цагаан сарын барилдаанаар Бат-Эрдэнэ аваргын завсаргүй 11 түрүүлсэн амжилтыг А.Сүхбат зогсоож гайхуулсан зэрэг нь өнөө жилийн наадам үнэхээр сохирхолтой болох ёстойг илтгэж байв.
Наадмын 5-ын даваанаас уран хурц барилдаанууд эхэлж у/з Цэрэнпунцаг ц/а Цэрэнчимэдийг, у/з Өсөхбаяр а/а Магалжавыг, у/з Сумъяабазар а/а Одхүүг давж начны даваанаас мулталсан бол отгон заан А.Сүхбат улсын начин Батзоригийг шороодуулж, улсын начин Б.Ганбат улсын начин И.Доржсамбуутай тунан барилдаж давсан билээ.
6-гийн даваа үнэхээр сонирхолтой болсон юм. Цолны эрэмбээр улсын залуу заанууд болох Гантогтох, Өсөхбаяр, Сумъяабазар, Сүхбат нар тунан үлдэв. Энэ 4 бөх 2 жилийн өмнө мөн л яг ингэж 5-ын даваанд тунан үлдэж байв. Харин энэ удаа улсын заан Гантогтох у/з Өсөхбаярыг амалж нөгөө 2 нь тунан барилдав. Гэвч Баянмөнх аваргын 2 хүү хоёулаа өвдөг шороодож, нөгөө 2 давсан заанууд нь маш их цуцсан тул энэ жилийн наадмаар Бат-Эрдэнэ аварга түрүүлж Баянмөнх аваргын дээд амжилтыг ивдэх нь нэгэнт энэ даваанд тодорхой болов.
Зааны даваанд урд даваанд нутгийн ах улсын заан Ганболдыг давсан Увс аймгийн харьяат улсын начин Ганбатыг мөн л нутгийн ах Балжинням нь заан болгож өгөв. Хэдийгээр “засмал замаар” дамжин заан болсон ч Ганбат бол сүүлийн 3 жил заан болно хэмээх тааварт явсан бөх юм. Түүнийгээ ч нотлон 1999 оны 8-сард Баянхонгор аймагт болсон “ламын гэгээний” даншиг наадамд Гантогтох, Сумъяабазар, Мягмарсүрэн, Мөнх-Эрдэнэ нарыг цувуулан хаяж түрүүлж байсан билээ. Харин энэ удаагийн 7-гийн даваанд харьж буй арслан Мөнх-Эрдэнэ нутгийн дүү Өсөхбаярын давааг ахиулсан тул Сумъяабазар Цэрэнпунцаг заантай тунан барилдаж давав. 1996, 1998, 1999- онуудад Сумъяабазар Цэрэнпунцагтай 7 ба 8-ын даваанд 3 удаа тунан барилдаж бүгдэд нь давав.
Харин 8-ын даваанд Бат-Эрдэнэ аварга өөрийн бараг дийлдэггүй болоод байсан Ганбатыг амалж авсан нь урд даваанд Балжинням аваргыг биш Баярсайхан зааныг амалж авсантай нь холбоотой байлаа. Учир нь 7-гийн даваанд Бат-Эрдэнэ аварга Балжинням аваргыг авсан бол 4 залуу хүчтэн болох Сумъяабазар, Цэрэнпунцаг, Өсөхбаяр, Ганбат нар хоорондоо 7, 8-ын даванд барилдаж цуцах тул, Бат-Эрдэнэ аваргад түрүүлэхэд нь хялбар болох байсан ч тэрээр Баярсайхан зааныг амалсан юм. Энэ нь Ганбатыг заан болгох найраа байсан ба нэгэнт тийнхүү заан болсон тул 8-ын даваанд шинэ заан Ганбат Бат-Эрдэнэ аваргад эсэргүүцэл үзүүлэлгүй “хэвтэж” өгөв. Мэдээж тунасан 2 залуу зааны барилдпаан ширүүн болж Сумъяабазар Өсөхбаярыг төрийн наадамд анх удаагаа давав. Урьд энэ 2 бөх 2 барилдаж Өсөхбаяр 2 давсан байв.
Ийм хүнд барилдаанууд хийж өөрийн үеийн 3 хүчтэй зааныг давсны дараа Сумъяабазар заанд Бат-Эрдэнэ аваргын гарыг нь ч даах тэнхэл үлдээгүй гэж өөрөө дурсан ярьсан байдаг. Өөрийн цолны эрэмбэ болон ашигтай найрааны үрээр Бат-Эрдэнэ аварга төрийн наадамд 11 дэхь удаагаа түрүүлж дээд амжилт тогтоов. 1993, 1996 онуудад Мөнх-Эрдэнэ, 1994- онд Балжинням, 1998 онд Сумъяабазар нар нэг нэг удаа Бат-Эрдэнэ аваргын эсрэг хүчтэй барилдаан үзүүлснийг эс тооцвол түүний Монгол наадмыг сүүлийн 10 шахуу жил дарангуйлахад авсан 90-ээд даваанд нь хэн ч хүчтэй эсэргүүцэж чадаагүй билээ.
Харин яг энэ өдрөөс Монгол бөхийн түүхэнд 6- зааны хэмээх нэгэн шинэ, эрч хүчтэй үе эхэлж, луунуудын буюу 2 Эрдэнэий үед цэг тавигдсан юм. Тэр 23-28 насны зургаан залуун заан нь:

1. Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат бөх, самбо жүдо барилдааны олон улсын хэмжээний мастер Цэдэндамбын Цэрэнпунцаг. 1971 онд төрсөн 1993 онд начин, 1994 онд 8 давж заан болсон. 1995 онд барилдаагүй, 1996 ба 1999 онуудад 6, 1997 ба 1998 онуудад 7 давсан. Төрийн наадамд нийт 6 шөвгөрсөн. Төрсөн ах нь улсын өсөх идэр начин Ц.Бэгзсүрэн (1995-онд начин болсон).

2. Увс аймгийн Хяргас сумын харьяат бөх, чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер, сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга Баянмөнхийн Гантогтох. 1972 онд төрсөн 1994 онд шууд заан болсон. 1995 онд 6, 1998 ба 1999 онд 5 давж байсан. Улсад 4 удаа шөвгөрсөн. Аав нь их аварга, 20-р зууны манлай Монгол бөх Баянмөнх.

3. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөх, чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер Гэлэгжамцын Өсөхбаяр. 1973 онд төрсөн 1995 онд шууд заан болсон. 1997 онд 5, 1999 онд 7 давж заанаа батлаад улсад 3 дахиа шөвгөрсөн. Өвөө аав нь гавьяат тамирчин, даян аварга “Буур” хэмээх Нацагийн Жамъян, төрсөн дүү нь аймгийн арслан Батбаяр.

4. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат бөх, чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер Долгорсүрэнгийн Сумъяабазар. 1974 онд төрсөн 1994 онд начин, 1996 заан болсон. 1995 онд 5 давсан, 1998 ба 1999 онуудад улсад 2 удаа үзүүрэлж, улсад нийт 5 шөвгөрсөн. Аав нь Монгол улсын заан Долгорсүрэн (1976 онд заан болсон), дүү нь улсын начин Сэржбүдээ өнөө жил начин болсон, бага дүү Дагвадорж 1996 оны улсын шонхор.

5. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат бөх, чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер, сонирхогчдын сүмо баридааны дэлхийн хошой аварга Агваансамдагийн Сүхбат. 1971 онд төрсөн 1993 онд начин, 1997 онд заан болсон. 1998 онд 6, 1999 онд 5 давсан. Төрийн наадамд нийт 4 шөвгөрсөн. 1999 оны цагаан сарын барилдаанд түрүүлсэн. Элэнц өвөө нь даншигийн арслан Хундага.

6. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Батжаргалын Ганбат. 1976 онд төрсөн 1998 онд начин, 1999 заан болж улсдаа 2 дахиа шөвгөрсөн. 1998 оны цагаан сарын барилдаанд үзүүрэлсэн. 20 настайдаа аймгийн арслан болсон, “ламын гэгээний” даншгийн “манлай бөх”, жүдо бөхөөр хэчээлэлдэг.


Нэг сонирхолтой баримт сөхвөл 1999 оны зун Сумъяабазар улсад үзүүрэлж, Цэрэнпунцаг “Эрэл” компаны 10 жилийн ойн барилдаанд түрүүлж маш үнэтэй 2 өрөө байраар, Ганбат Баянхонгорын даншигт түрүүлж УАЗ-469 машинаар, Сүхбат “Алтан овооны” их тахилгад түрүүлж, Өсөхбаяр өвөө аав “буур” Жамъянгийнхаа наадамд түрүүлж тус бүр машинаар мялаалгаж мөн Гантогтох Ховд аймагт болсон “Тэсийн хурд” даншигт түрүүлж жийп машинаар байлуулж байсан билээ.

6-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ а/а Батбаяр
2. У/ав Балжинням а/а Мөнхтогтох ()
3. У/ар Мөнх-Эрдэнэ а/а С. Ганхуяг
4. У/з Ганболд у/н Ганбат (Увс- Баруунтуруун)
5. У/з Баярсайхан а/а Батбаатар (Архангай- Батцэнгэл)
6. У/з Цэрэнпунцаг з/б Сэржбүдээ (Өвөрхангай- Хужирт)
7. У/з Гантогтох у/з Өсөхбаяр (Архангай- Батцэнгэл)
6. У/з Сумъяабазар у/з Сүхбат (Төв- Сэргэлэн)

7-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ у/з Баярсайхан (Төв- Баян-Өнжүүл)
2. У/ав Балжинням у/н Ганбат (заан)
3. У/ар Мөнх-Эрдэнэ У/з Өсөхбаяр
4. У/з Цэрэнпунцаг У/з Сумъяабазар

8-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ у/н Ганбат (Увс- Баруунтуруун)
2. У/з Өсөхбаяр у/з Сумъяабазар (Өвөрхангай- Хужирт)

Үзүүр түрүү
Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ улсынхаа наадамд 11 дэхь удаагаа түрүүлж дээд амжилт тогтоов. Улсын заан Долгорсүрэнгийн Сумъяабазар 2 дахь удаагаа үзүүрлэв.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Tue Aug 11, 2009 9:27 am

2000 он. Бат-Эрдэнэ аваргын 8 жил дараалан түрүүлсэн амжилтыг зогсоож Монголд дахин нэг шинэ арслан төрөв. Гадаадынхан “Монголчууд наадмаар түрүүлсэн бөхдөө Бат-Эрдэнэ гэдэг цол өгдөг” гэсэн онигоо дэлгэрч, ард түмнийхээ дунд “буянгийн” хэмээн нэршсэн Жаргалсайхан “наадам болохоор л 2 мах ноцолдож ноцолдож Бат-Эрдэнэ түрүүлдэг” гэж хэлж байсан тэр л агшинд Монгол бөхийн барилдаан бол бяраар аагалж баглах биш харин уран хурц, дайчин, хурдан уурхай, мэхийн олон хувилбараар ухаанаа сорин тэмцэлдэх ёстой гэдгийг барилдаанаараа “чарлаж” буянгийн Жагаагийн итгэлийг олж, яриаг нь өөрчилж тодорж гарч ирсэн бөх бол А.Сүхбат юм.
Бөхийн барилдаан уламжлал ёсоороо 5-ын даваанаас эхлэн ширүүсч улсын залуу заан А. Сүхбат у/н Батзоригийг дараалан 3 дахь жилдээ 5-ын даваанд шороодуулж, өнөө жилийн цагаан сарын барилдаанд үзүүрэлсэн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат бөх халхын алдарт их аварга Бунтогтохын зээ хүү а/а Магалжавыг у/з Сумъяабазар өвдөг шороодуулж, у/з Өсөхбаяр у/н Мягмарсүрэнг давж, тунасан Увсын 2 залуугаас залуу заан Ганбат давж у/н Одгэрэл өвдөг шороодов. Энэ жилийн наадмаар олон жил сайн барилдсан ц/а Цэрэнчимэд, а/а Сумъяабээс (1997 онд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд үзүүрэлсэн) нарын зэрэг 8 бөх улсын цол шинээр хүртэв. Энэ даваанд урд үеийн төлөөлгчид болох Мөнх-Эрдэнэ арслан П.Сүхбат зааныг амлан барилдаж будилаантай унав. 3-ын даваанд Мөнх-Эрдэнэ арслан мөн л будилж байж давсан, ямар ч байсан П.Сүхбат тугаа тойроод 6-гийн давааны аваа Бат-Эрдэнэ аваргын ард 2 дээрээс болосон "инээж байж" авсны дараа гэнэт шийдвэр өөрчлөгдөж 2 бөхийг дахин барилдуулах гэхэд "баавгай" барилдаагүй тул унасанд тооцож түүний амалсан бөхтэй нь Мөнх-Эрдэнэ арслан барилдахаар болдог юм. Том Сүхбат дэвжээнээсээ адис авчаад уйлаад л гарсан бол мөн бас нэг хүн уйлсан нь арслангийн дүү Мөнхбаяр гэдэг залуу байв. Тэрээр өнөө жил улсад 4 даваад Цэрэнпунцаг заанд унасан юм. Том Сүхбатыг уйлуулж, Бат-Эрдэнэ аваргын давааг ахиулж өгч байснаас дүүгээ начин болгосон нь дээр байсан мэт, энэ явдлаас хойш дүү нь дахин барилдаагүй.
7-гийн даваанд сонирхолтой зүйл болсон нь дунд шөвөгт үлдсэн 8 бөх бүгд начнаас дээш цолтой байв. Энэ 8 бөх бол нөгөө л алдарт 2 Эрдэнэ, шинэ үеийн 6 залуу заан маань байв. Энэ даваа үнэхээр сонирхолтой болж сурсан ёсоороо 2 Эрдэний барилдаанд аварга давж харин үлдсэн 6 заанаас цолны эрэмбээр у/з Цэрэнпунцаг Гантогтох зааныг амлаад хүч үзэн 2 удаа өвдөг шороодов (будилсан тул дахин барилдсан). Харин Өсөхбаяр заан Ганбат зааныг давж, тунасан 2 бөхийн барилдаанд алдарт жижиг Сүхбат урьд 2 жилийн үзүүр бөх болох Сумъяабазарыг уран гоё гар ачих мэхээрээ давж “даагаа нэхэв”. Энэ гар ачаа бол бөхөө дээдэлдэг Монгол түмний хувьд үеийн үед мөнхөд дуурсагдах сайхан барилдаан, сайхан мэх болсон юм. Ийнхүү тус 2 бөхчүүдийн барилдааны хоорондын харьцаа 1:1 болов.
Дархан аварга Бат-Эрдэнэ 8-ын даваанд Баянмөнхийн Гантогтохыг амлан авч барилдалгүй “тахимаа өгөв”. Үүнийгээ аварга өөрөө “Би Баянмөнх аваргад өрөө төллөө” гэж тайлбарласан юм. Үнэхээр ч 1988 оны наадмын бичлэгийг үзэхэд тиймэрхүү зүйл болсон юм билээ. Харин Бат-Эрдэнэ аваргын энэ үйлдэл Гантогтоход эсэргээр нөлөөлсөн ч байж мэдэх юм. Тэрээр үзүүр түрүүний барилдаанд идэвхитэй сайн барилдаан үзүүлж чадаагүй юм. Бат-Эрдэнэ аварга нэгэнт А. Сүхбатыг дийлэхээ байсан үед ийм алхам хийж ямархуу “уяа” бөх гэдгээ харуулсан юм. Харин тунасан 2 бөхийн барилдаанд А.Сүхбат залуу заан Өсөхбаярын баруун хөлийг нь авч давсан юм.
Баянмөнх аварга 2000 оны хавар “энэ жилийн наадамд хэн түрүүлэх бол?” гэсэн асуултанд “бүх өрсөлдөгчөө давж чадаж байгаа тул А. Сүхбат түрүүлнэ” гэж хариулсан гэдэг. Үнэхээр ч энэ наадамд өөрийн бүх өрсөлдөгчөө цувуулан орихсоор Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Сүхбат заан, Увс аймгийн Хяргас сумын харьяат үе дамжсан их бөх улсын заан Гантогтох нар түрүү булаалдахаар шалгаран үлдэв. Нэг багшийн гар дор бэлтгэгдэн, нэг аавын эвээлд хайрлагдан, нэг тогооноос хоол идэж, нэг дэвжээ нэг шигшээ багт хэчээллэж, нэгэн цаг үед Монгол наадмын дэвжээнээ чимэг болон гарч ирсэн ах дүү 2 бөх төрийн наадамд үзүүрт үлдэн ард түмнээ, аавыгаа болон “Монголчуудаа” баярлуулав. Мэдээж энэ барилдаанд Гантогтох чармайлттай барилдаж чадалгүй байсаар унасан юм. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат улсын залуу заан жижиг хэмээх Агваансамдангийн Сүхбат, улсын залуу заан Баянмөнхийн Гантогтох нар ийнхүү нэгэн өдөр цугтаа төрийнхөө 9 хөлт цагаан тугийг элэг бүсээ тайлалгүйгээр 9 удаа тойрцгоов. Энэ 2 бөхийн 20-р зууны отгон наадамд 20 буман ард түмнийхээ нүдий өмнө төрийнхөө наадмын торгон ногоон дэвжээн дээр “тэврэлдэн уйлж” зогссоныг Монгол түмэн үүрд мартахгүй бизээ!

6-ийн даваа

1. Д/ав Бат-Эрдэнэ ц/а Мандах (Өвөрхангай- Бүрд)
2. У/ар Мөнх-Эрдэнэ а/з Дашцэрэн (Архангай - Цэнхэр)
3. У/з Цэрэнпунцаг з/б Гэрэлт- Од (Төв- Баян-Өнжүүл)
4. У/з Гантогтох а/з Баттогтох (Хөвсгөл- Галт)
5. У/з Өсөхбаяр ц/а Цэрэнчимэд (Архангай - Цэнхэр)
6. У/з Сумъяабазар а/а Ганхуяг (Өвөрхангай-Зүүнбаян-Улаан)
7. У/з А. Сүхбат а/а Сумъяабээс (Завхан- Дөрвөлжин)
8. У/з Ганбат а/а Одхүү (Хэнтий - Баянхутаг)

7-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ у/ар Мөнх-Эрдэнэ
2. У/з Цэрэнпунцаг у/з Гантогтох
3. У/з Өсөхбаяр у/з Ганбат
4. У/з Сумъяабазар у/з Сүхбат


8-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ у/з Гантогтох
2. У/з Өсөхбаяр у/з Сүхбат

Үзүүр түрүү
Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, Монгол улсын заан “жижиг” хэмээх Агваансамдангийн Сүхбат түрүүлж АРСЛАН цолыг хүртэж, улсын заан чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, сонирхогчдын сүмогийн Монголын анхны дэлхийн аварга Баянмөнхийн Гантогтох анх удаагаа үзүүрлэв.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Tue Aug 11, 2009 9:35 am

2001 он.
Монгол түмэн эрх чөлөөгөө бүрэн олж авсан хэмээн “эндүүрч” төрийн баяр цэнгэл хийж эхэлсний “яруу алдарт” хэмээх 80 жилийн ойн наадам хавтгайрсан найраа, дэндүү олон чанаргүй цолтон төрж басхүү Монгол бөхийн түүхэнд үеийн үед тодоос тод том хар “толбо” үлдээсэн барилдаан нөгөөтээгүүр үеийн үед бахархах идэр залуу аварга төрсөн “хачирхалтай” наадам болж өндөрлөв.
Энэ наадмын гол гэж хэлж болох онцлог нь 1951 оноос хойш нэг дор ийм олон буюу өөрөөр хэлбэл 1024 бөх зодголсон наадам Монгол бөхийн түүхэнд байгаагүй юм. Энэ наадмаар 17 начин (3 нь шинэчлэлээр харцага авсан) 4 заан, 1 аварга төрөв. Энэ бол тус наадмын онцлог яах аргагүй мөн. Өөрөөр хэлбэл Монголд хамгийн олон цолтон төрсөн буюу хамгийн олон найраа хийгдсэн наадам юм. 16 бөх найрч начин болж, 3 начин найрч заан мөн 1 бөх “хулхидаж” заан болно гэдэг үнэхээр харамсмаар тэр ч бүү хэл харцага цол биелүүлсэн бөхчүүд нь зарим нь шодож зарим нь халитаргаж 6 давсан юм. Харин энэ наадмын 2-р баатар нь болсон бөх бол а/а Сайнбаяр юм. Тэрээр у/н Сумъяабээс, у/н Одхүү нарыг хүчээрээ хаяж начин болов. Мөн Говь-Алтай аймгийн залуу бөх Мөнхтөр 4-ийн даваанд у/н Мягмарсүрэнг давсан нь гол шуугиан болсон юм. Өөр сайн талаараа шуугиан тарих барилдаан энэ наадамд ховор байв.
Ингээд чанаргүй найрагчдын чанараа харуулж бүгд унасан 6-гийн даваанаас сөхөе. 6-гийн даваанд 6 найрагч бусад бөхчүүдэд амлагдаж хүрэлцээгүй тул хоорондоо тунан барилдаж 3 найрагч давхаас өөр замгүй болсон билээ. Иймд бараг бүх шинэ найрагчид унасан гэхэд болно. Нөгөө тунасан 6 бөхөөс Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат а/а Ганхуяг (Ганзориг начны хүү) Сэлэнгэ аймгийн а/а Бүрэнбаатарыг давж, а/а Г.Батбаярт (Өсөхөө зааны дүү) аз таарч учраа бөх болох НИК-ийн гэгдэх Да.Батбаяр арслан хальтарч өөрөө унасан тул 6 давж улмаар шинэчлэлээр харцага авч “завшив”. Харин залуу бөх арал ихт Баяржавхлан шилдэг аймгийн арслангуудын нэг Магалжавтай удаан барилдаж шодож Магалжавын талаар таарсан ч хэт яарсан Магалжав өөрөө шороодов.
Харин энэ даваанд улсын заан том Сүхбат у/н Батзоригийг амалж давааг нь ахиулж өгөв. Нэгэнт ингэж найрах байсан юм бол нутгийн хүүгээ начин болгоод өгөхгүй гэж Хонгор нутгийн хөгшид шивэр авир гэсээр л үлдсэн. Учир нь улсын наадамд урьд нь 1 удаа 4 давсан Баянхонгор аймгийн арслан Болд 2 дахиа 4 давчихаад байсан ч түүнийг Ганбат заан амалж давсан юм. Сонирхолтой нь Ганбат заан дараагийн даваанд нутгийн анд Одгэрэл начинд бууж өгсөн нь наадамчдыг ёстой мэл гайхуулж орихсон. Өнөө жил цолоо ахиулах байх гэж олон хүн түүнийг харж суусан бизээ. Ноолуур зөөгч Батзориг, машин зөөгч Одгэрэл нар үнэхээр бэлтэй гэдгээ харуулж Болд арсланг золиос болгож наадамчдын тааврыг будилиулан Ганбатыг мөнгөөр “хуурч” даваагаа ахиулцгаав. Өнөө жил сарын дотор 3 цолыг дараалан хүртэж сонин амжилт үзүүлсэн Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат энэ наадамын найрааны начингуудын нэг Ишдоржийн Ёндонсамбууг (1997 онд Баянхонгор аймагт начин болж 2001 онд цэргийн заан, аймгийн арслан цолнуудыг 1 сарын дотор авсан) төрсөн ах улсын начин Доржсамбуу амлан авч давав. Аз таархгүй бол бүхэл бүтэн заан цолоороо шатах байсан тул ийнхүү “найдвартай араанд нь” хийж заан болох замдаа дүүгээ золиослож байгаа нь энэ.
Зааны буюу 7-гийн даваанд аль эрт 5-ын даваанаас эхэлсэн зааны найрааны хариунууд гарч улсын аварга Балжинням Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат бөх улсын начин И. Доржсамбууг заан болгож (1995, 1996 онуудад 5 давсан), “мөнгө ихт” Батзориг начин Мөнх-Эрдэнэ арслангаар, Увс аймгийн Хяргас сумын бөх Одгэрэл начин Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат улсын заан Ганболдоор заан болцгоож яаж найрдгийг, яаж найрч болохыг харуулаад зогсолгүй Монгол улсын начны найраа хүрээнээс нэгэнт хальж зааны найраа ч гэж үүсэж байгааг харуулав. Одоо зааныг найрч байна, үүний дараа юуг найрах бэ? …….. энэ асуултын хариуг дараа дараа жилүүдийн наадмуудаас Монгол наадамчид асуух, харах л үлдэв. Мөнхийн “он жавууд” болох Одгэрэл Батзориг нар цуг начин болсон шигээ цуг заан болов.
Увс аймгийн Тэс сумын харьяат 10 хол давсан улсын начингуудын нэг Бумбаяр энэ наадамд их хэчээн, чармайлттай барилдаж 6-гийн даваанд дархан аварга Мөнхбатын дүү шинэхэн найрагч (начин) Бадам-Очирыг давсан бол 7-гийн даваанд өөрийн эрхэм багш их аварга Баянмөнхийн хүү Гантогтох заанд амлагдаж барилдав. Тэрээр Гантогтох зааныг анхаарал алдсан үеэр өөрийн дархан тахимдах мэхээ хийж заан болсон билээ. Заан болоё гэж олон жил зүтгэсэн, тэр цолныхоо төлөө дахин олдохгүй боломжин дээр барилдаж буй түүний заан болох хүслийг буруутгаж болохгүй боловч нөгөө талаас хариуцлагатай наадамд өчүүхэн ч гэсэн анхаарал алдсан Гантогтохыг зөвтгөж бас болохгүй юм.
90-ээд оны эхээр Монгол улсын их аварга Баянмөнхийн өөрийн биеэр олж “Би заан болно гэсэн.” амлалт гарын үсэгтэй нь цуг авч шавиа болгон өөрийн биеэр начны босго алхуулсан бөх бол хожим түүний хүүгээр заан болох хувь ерөөлтэй байсан Увс аймгийн Тэс сумаас төрсөн анхны улсын заан Дамирангийн Бумбаяр байв. Их аварга маань Бумбаяр шавьдаа их хайртай байсан нь түүнийг бөх болгож өгсөн төдийгүй нэгэн барилдаан дээр Бумбаярыг цолоор нь дуудаагүйд дургүйцан “Дэлхийн дэвжээн дээр Монголын нэрийг гайхуулж явахдаа Монголын Баянмөнх гэж дуудуулж байснаас биш Дүрвэдийн Баянмөнх гэж дуудуулж явсангүй. Та нар намайг гадуурхаад зогсолгүй, одоо миний бяцхан шавь нарыг минь гадуурхаж байна. Бид бүгд л Монгол хүмүүс” гэсэн утгатай үг хэлж өмөөрч байсан зэргээс харагдана.
Энэ удаагийн 7-гийн даваанд тунасан мөнхийн өрсөлдөгч болох Сумъяа, Өсөхөө 2-ын барилдаанд Өсөхбаяр заан давж заан хэмээх эрхэм цолыг 2 дахь удаагаа батлав. Монгол эр хүн давахгүй гэсэн даваагаараа 3 давдаг гэдэг дээ.
8-ын даваанд нэгэнт найрсан тул Доржсамбуу начин хурдхан шиг унаж өгөснөөр Бат-Эрдэнэ аварга 8 давав. Залуу арслан Сүхбат улсын начин Одгэрэлийг уран гоё мухар тонгорч нэсэлттэйгээр хаяж шуугиулав. Бөхийн тайлбарлагч, Монгол бөхийн нэрт мэргэжилтэн Чанарав гуай “А.Сүхбат бол даваа өгсөн тусам баридаан нь хурц, хурдан шуурхай болдог одтой бөх. Түүнийг тэнцвэр алдуулж, цочоовол улам иртэй хурц болдог.” гэж дүгэнэдэг. Эдгээр чанар Монгол бөхийн түүхнээ ховорхон тохиолддог гэж хэлэхэд болох байхаа. Харин энэ даваанд Цэрэнпунцаг заан шинэ заан Батзоригийг баруун хонгодон давж, тунасан начин Бумбаяр заан Өсөхбаярыг тахимдаад хаяж яваад зайндаа сунаж унаснаар 8-ын даваа хурдан, уран хурц шуурхай болж өнгөрөв.
9-ийн даваа буюу цол ахих даваа. Энэ даваанд нэгэнт дархан аваргаас доош цолтой 3 бөх гарч ирсэн тул тэдгээрээс ядаж нэг бөх цол ахиулах ёстой байв. Энэ удаад дархан аварга Бат-Эрдэнэ өөрийн цуг нэг галд бэлтгэл хийдэг Цэрэнпунцагийг амалж буулгав. Тэрээр ямар амлалтаар буулгаж авсаныг нь мэдэхгүй ч дараа дараа жилүүдэд энэ өрийн тухай асуудал сөхөгдөх нь мэдээж юм.
Харин энэ даваанд тунасан 2 бөхийн барилдаан Монгол улсын түүхэнд байгаагүй “аймаар” барилдаан болсон. Монгол улсын хурц залуу арслан А. Сүхбат энэ даваанд улсын заан Өсөхбаяртай тунав. Мэдээж аль давсан нь цол ахих тул үнэхээр чухал барилдаан. Урьд энэ 2 бөх 1997, 2000 онуудад улсын наадамд таарч барилдахад Сүхбат 2 давсан юм. Заал танхимын болон цагаан сарын барилдаанд нийтдээ Сүхбат Өсөхбаярыг хаясан нь 90% -аас илүү байх. Энэ удаа ч тайлбарлач “Сүхбат арслан ингэж барьж тавьж байгаад урьд жилүүдийнх шиг хөл авахгүй гэх газар байхгүй дээ” гэж хэлэх тэр л агшинтай хамтаар Өсөхбаяр зааны баруун хөлийг авч өргөж гаргаж ирэн цацаж түүнээс хол илүү гэдгээ дахин харуулав. Баярласан наадамчдын уухайн дуу хадаж эхлэх тэр эгшинд хэний ч санаанд оромгүй үйл явдал болж Өсөхбаяр заан унасандаа уурлан Сүхбат арсланг “өшиглөн унагав”. Өсөхбаяр заан ийнхүү үе үеийн олон мянган хүчитнүүдийн зодоглож ирсэн, өөрийнхөө өвөөг зодоглож байсан өөрөө болон ахан дүүс анд нөхдүүд нь зодоглодог төрийнхөө наадмын торгон ногоон дэвжээн дээр унасандаа уурлан, Моголын 2 сая ард түмнийхээ нүдэн дээр өрсөлдөгчөө өшиглөн унагаж Монгол ард түмнээ, Монгол наадмаа, даян аврга өвөөгөө ч доромжилж дахин энэ дэвжээн дээр нүүр бардам зодоглох эрхгүй болсон юм. Энэ үеэр бөхдөө хайртай Монгол ард түмний уур хилэн, уй гашуу, нулимас нь бүгд зэрэгцэн үерлэсэн дошгин мөрөн мэт дүрэлзэж байв. Монгол наадмын түүхнээ ингэж ард түмний баярыг гутааж төөрийн наадмыг хэдэн цагаар хойшлуулсан “мунхаг” “од” байгаагүй билээ.
Хэсэг зуур эмчилгээ хийлгэж байж догонцон гэлдэрсээр тугаа тойрч буй залуу аваргыгаа харсан ард түмэн нь хэдхэн цагийн л өмнө үлэмж биет Одгэрэлийг агаарт нисгэж, Өсөхбаярыг ямар ч амьгүй гуалин өргөж шидэж буй мэт хаяж гялалзаж, гайхуулж явсан хайрт бөхөө өрөвдөн өмөлзөж, харамсаж суусан бизээ. Гэвч төв аймгийн Сэргэлэн сумын харьяат бөх Агваансамдангийн Сүхбат ардын төрийнхөө их баяр наадамд 2 дахь удаагаа 9 давсан амжилтаараа Монгол улсын 17 дахь аварга цолыг өөрийн эрүүл мэнд, ид барилдах залуу насаараа дэнчин тавин байж авч буй нь энэ.
Үзүүр түрүүний барилдаанд түрүү жил Сүхбатаас зүрэхшээн Гантогтоход бууж өгч тэрийгээ цэвэрхэн тайлбарлаж ард түмнийг “молигодсон” Бат-Эрдэнэ аварга 12 дахь удаагаа энэ даваанд гарч ирэв. Бат-Эрдэнэ аваргын учраа бол түүний ямар ч аргаар хамаагүй дарж 80 жилийн ойн түрүүг авах гээд чадалгүй өөртэй нь учирч буй А. Сүхбат юм. Бат-Эрдэнэ аварга хэзээ ч А. Сүхбатыг амалж байгаагүй бөгөөд хамгийн сүүлд үзүүрт үлдэх үед л түүнтэй брилддаг байв. Энэ удаа бие нь маш хүнд байсан А. Сүхбат барилдахын өмнө нутгийн ахмад бөх Сэрээтэр начинд “Ахаа би унасан ч аварга болох уу?” гэж асууж байсан нь түүний аварга болох мөрөөдөл хийгээд энэ насных нь хөдөлмөр, өр өвдөм бөгөөд үнэн түүх нь билээ. Сэрээтэр начин “Бие чинь их муу байгаа тул зүгээр л тахимаа өгчихөөд л ир” гэж хэлсэн гэдэг. Хэдийгээр ийм хүнд үед барилдсан ч Сүхбатыг 80-жилийн ойгоор түрүүлэхийг юу ч зогсоож чадаагүй билээ. Өшиглүүлээд тэрийн унаж байсан залуу арслан Сүхбат маань дархан аварга Бат-Эрдэнийг шороодуулчихаад өөрийн биеийн муу байгааг үл хайхран баярын нулимастайгаа гүйж Баянмөнх багшдаа үнсүүлж байсан нь багш шавь хоёрын нэг насны мөрөөдөл, хөдөлмөрийн биелэл байлаа. Ийнхүү Монгол улсын залуу арслан Агваансамдангийн Сүхбат Монгол улсын “далай аварга” цолын болзлыг биелүүлэв.
Гэвч хамгийн хачирхлтай нь Сүхбатад далай аварга биш, ердөө л аварга цол олгосон юм. Монгол бөхийн дүрэм гээч юманд 10 давж түрүүлсэн бөхөд аварга цол олгоно гэсэн байдаг. Аварга бөх дахиад нэг түрүүлбэл далай аварга болно. Өөрөөр хэлбэл 2001, 2002 онд түрүүлбэл далай аварга болох ёстой юм. Энэ бөх 2 түрүүлсэн байгаа биз! Тэгвэл Сүхбат мөн л 2000, 2001 онд 2 түрүүлсэн юм. Харин түүнд далай аварга биш аварга гэдэг цол өгч орихсон юм. Энэ юу гэсэн үг болохыг тайлбарлавал 2+1=3 харин 1+2 тэнцүү 3 биш гэсэн үг юм. Энэ юу гэсэн үг бэ? Жолооны курст сууж байсан залхуу сурагч Сэр-Од гэдэг хүн: “У- үсэг уруудаад, Х- үсэг хөвөөд. Тоон дотор үсэг зохиж явах чинь Сэр-Од төөрч байна уу? шинжлэх ухаан төөрч байна уу?” гэж хэлсэн гэдэг. Энэ онигдоодтой агаар нэг байгаа юм даа. Бөхийн холбооны тэр нэг “дүрэм” ч гэнүү нэг юмыг нь зүгээр л “луйвар” гэхэд болно. Харин тиймэрхүү байдлаар цол шамшигдуулсан удирдлагуудыг нь “зууны шилдэг луйварчид” гэхэд бараг болно. Тамга тэмдэгтэйгээ үхэн хатан зууралддаг тэр “луйварчид” болох Нямдорж, Данзан тэргүүтнүүд бүгд дээд боловсролтой гэх юм билээ. 1+2 тэнцүү 2+1 байдаг гэдгийг мэддэг байтал зүгээр л “мулайж” байгаа юм болов уу? эсвэл “мэддэггүй” юм болов уу! Аль эсвэл бүүр 2000 он муухай он, 2002 он сайхан он байсан юмуу? Эсвэл энэ бүхний учир ердөө л маш энгийн, тэр далай аваргын болзол хангасан бөх нь Өсөхбаяр биш А. Сүхбат байсанд байгаа юм боловуу? Магадгүй л юм! Хэрэв тийм бол тэр дүрмэндээ тиймэрхүү маягийн “тодотгол” хийж өгмөөр юм! Энэ бүхнээс үзэхэд А.Сүхбат аваргад өөрийн биеийн эрүүл мэндийг золиослон “би унасан ч аварга болохуу?” гэж сэтгэлдээ уйлсаар, ард түмнээ баярлуулан байж Бат-Эрдэнэ аваргыг давах хэрэг байгаагүй болж таарч байгаа юм. Түрүүлсний хэрэг байдаггүй Монгол наадам гэж байж болох уу даа! Хэрэв энэ бүхнийгээ “манай дүрмэнд арслан цолгүй бөх 10 давбал шууд аварга болдог” гэсэн маягийн юмаар булзайруулах гэж байгаа бол “тэр бол **н** хүний тайлбар байна. Танай тэр дүрэм цоорхой юм байна. Түүнийгээ өөрчил!” гэж хэлмээр байна. 2 түрүүгээ он цагийн хувьд сольж авсныхаа төлөө бүхэл бүтэн нэг цолоор хохирож болохгүй, тийм хүнлэг ардчилсан нийгэм гэж байдаггүй юм!
Эцэст нь өгүүлэхэд Баянмөнх аваргын хэлснээр: “Ардын хүүхдүүдийг алаг үзэж болохгүй. Нэг нь төрийнхөө наадмын торгон ногоон дэвжээн дээр өрсөлдөгчөө өшиглөж унагаачихаад зүгээр л инээгээд явж байдаг. Нэг нь ард түмнээ баярлуулж түрүүлчихээд авах ёстой цолоо авч чадалгүй явдаг байж болохгүй” гэсэн үнэн үгээр өндөрлөе! Дараа дараа жилүүдийн наадмаар хэн, ямар цолыг, хэдэн төгрөгөөр, яаж найрахыг нь харж хүлээж сууя даа!

6-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ а/а Гансүх (Говь-Алтай - Шарга)
2. У/ав Балжинням ц/з Цэрэнхүү (Увс- Хяргас)
3. У/ар Мөнх-Эрдэнэ а/а Рагчаа (Архангай- Булган)
4. У/ар А. Сүхбат а/а Ш. Зоригт (Сэлэнгэ- Мандал)
5. У/з Ганболд Эрхэмбаяр (Увс- Сагил)
6. У/з П. Сүхбат у/н Батзориг (Ховд-Чандмань)
7. У/з Цэрэнпунцаг а/а Нямхүү (Баянхонгор - Шинэжинст)
8. У/з Гантогтох а/а Мөнхбаатар (Хөвсгөл- Шинэ-Идэр)
9. У/з Өсөхбаяр а/н Наранбаатар (Өвөрхангай)
10. У/з Сумъяабазар a/a Сайнбаяр (Өвөрхангай- Баянгол)
11. У/з Ганбат у/н Одгэрэл (Увс- Хяргас)
12. У/н Бумбаяр а/а Бадам-Очир (Төв- Эрдэнэсант)
13. У/н Доржсамбуу а/а Ёндонсамбуу (Булган- Гурванбулаг)
14. а/а Магалжав (Сүхбаатар) з/б Баяржавхлан (Завхан- Нөмрөг)
15. а/а Г. Ганхуяг (Хө-Галт) а/а Бүрэнбаатар (Сэлэнгэ – Баруунбүрэн)
16. а/а Г. Батбаяр а/а Да. Батбаяр (Өвөрхангай- Гучин-Ус)

7-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ а/а Г. Батбаяр
2. У/ав Балжинням у/н Доржсамбуу (заан) (Булган)
3. У/ар Мөнх-Эрдэнэ у/н Батзориг (заан) (Ховд-Чандмань)
4. У/ар Сүхбат а/а Г. Ганхуяг (Хөвсгөл- Галт)
5. У/з Ганболд у/н Одгэрэл (заан) (Увс- Хяргас)
6. У/з Цэрэнпунцаг з/б Баяржавхлан
7. У/з Гантогтох у/н Бумбаяр (заан) (Увс- Тэс)
8. У/з Өсөхбаяр У/з Сумъяабазар

8-ийн даваа

1. Д/ав Бат-Эрдэнэ у/н Доржсамбуу
2. У/ар Сүхбат у/н Одгэрэл
3. У/з Цэрэнпунцаг у/н Батзориг
4. У/ар Өсөхбаяр у/н Бумбаяр

9-ийн даваа

1. Д/ав Бат-Эрдэнэ у/з Цэрэнпунцаг
2. У/ар Сүхбат (аварга) у/з Өсөхбаяр

Үзүүр түрүү
Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, “Буян холдинг” компанийн бөх улсын арслан Агваансамдангийн Сүхбат түрүүлж Монгол улсын "17 дахь аварга" цолыг хүртэж, улсын дархан аварга Бат-Эрдэнэ анх удаагаа үзүүрлэв.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests