Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby avarga » Sun Dec 10, 2006 2:50 pm

Харцагыг хэт гүтгэжээ

Ослын газар нөхдөө орхисон гэдэг оргүй худал ажээ

…У/н Батбаяр харцага Мөнгөнцоож нар осолд орсон нөхдийгөө зам дээр орхичихоод цаашаа явсан бөгөөд харин ч зорьсон барилдаандаа очиж барилдан у/х Мөнгөнцоож түрүүлж хоёр сая төгрөг гардан авчээ… гээд цааш үргэлжлэх бичлэгийг “Өглөөний сонин”-ы 31-рийн тэргүүн нүүрнээс уншсан хэн боловч эргэлзэх, гайхах, өрөвдөх, өшрөх сэтгэл төрнө. Үхэл, хагацлыг жаргал цэнгэл болгон олз ашиг хайдаг монгол хүн, тэр тусмаа бөх хүн гэж байх уу. Жил бүр уламжлал болгон зохиогддог Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ургацын баярт урилга гардуулсан нутгийн хүн у/х Мөнгөнцоож у/н Батбаяр нарыг тэргэндээ суулган явжээ. Тэд осолд орсон хүмүүсээс хоногийн өмнө Цагааннуур сумд очсон учир тэдэнтэй яаж ч бодсон цугтаа яваагүй нь тодорхой. Арван таван цагийн барилдаан хойшилсоор 18 цаг шахаж эхлэх үед сумын засаг дарга нь “Манай аймгийн бөхчүүд осолд орсон таагүй мэдээ сонслоо. Гэмтэж бэртсэн нь гайгүй юм шиг…” гэж хэлжээ. Жижиг зааланд пиг дүүрсэн үзэгчид бөхөө түргэлэхийг шаардсанаар у/ х Э.Батбаатар, Т.Мөнгөнцоож, у/н Амаржаргал, Мөнхтогтох тэргүүтэй 64 бөхийн барилдаан эхэлжээ. Барилдааны явцад сумын тамгын газрын ажилтан “Мөнхбаатар заан Сэлэнгээс гарах сурагтай” гэж, у/н Ж . Алтансүх “Хөвсгөл аймгийн арслан Мөнгөнхуяаг нас барж, бусад бөхчүүд гайгүй гэнэ. У/н Бүрэнбаатар, Эрхэмбаяр, Өсөх-Ирээдүй, а/н Болдбаатар нар хоёр тэргэнд хуваагдаж явсан бололтой” гэж нөхөддөө хэл дуулгажээ. Барилдаан нэлээд оройтон дуусч у/х Мөнгөнцоож түрүүлж, у/н Батбаяр үзүүрлэсэн байна. Түрүүлсэн бөхийг 2 сая төгрөг биш гэр, үзүүрлэснийг майхнаар байлжээ. Тэднийг шөнө оройтон хот руугаа буцахад цас бударч хайлмагтан хөлдсөнөөс халтиргаа гулгаатай байв. Тэд үүр гэгээрэх үеэр хотод иржээ. Болсон явдал энэ. Тийм болохоор талийгаачтай хамт явсан болон ослын дараа уй гашууд умбасан нөхдөө орхиод явсан гэдэг оргүй худал, гүтгэлэг болох нь батлагдаж байна. Эрлийг сургаар олдог… гэсэн мэргэн үг байдаг ч эрин үеийн мэдээлэлд тохирохгүй нь ийн батлагдлаа. Харсан үнэн, сонссон худал гэдгийн тод гэрэг төдийгүй өдөр тутмын сонинуудын толгойд “цахиур хагалах” нийтлэлтэй гэж “Өлгий”-тэй үеэсээ үнэлэгдсэн “Өглөөний сонин” ийнхүү анх удаа бага балчрын гэмээр сүрхий гэнэдэв бололтой. Би яаж дуугүй өнгөрөх вэ гэсэн шиг луйвар нэрээ хашилтад бичмээр сонин ташуур далайн хүч нэмсэндээ залруулга хийх зайлшгүй болов. Бусдыг гүтгэх нь хуулиар хориглосныг мэддэггүй сэтгүүлч, бичигч үгүй гэлээ хэн нэгийнхээ нэр хүндийг гутааж буй даа дүгнэлт хийдэггүйг юу гэлтэй. Агаар амьсгалдаг амьд эс бүхэнд ичих булчирхай байдаг гэдэг ч ухаант хүнийх шиг дээд зэргээр хөгжсөн нь үгүй аж. Хэлж, дохиолж биш хийсч ирдэг гэнэтийн золгүй явдлаар хэн нэгийнхээ нэр сүрийг гутаах нь нэн зохимжгүй ээ. “Өглөөний сонин” у/х Мөнгөнцоож, у/н Батбаяр нараас уучлалт гуйн залруулга гаргажээ. Харин Луйвар сонин алдаг оног аравхан дугаар гаргаад буй шинэ сонин галуу дуурайж, хэрээ хөлөө хөлдөөхийн үлгэр болсон дог. Уншигч заримын хүсэлтээр үнэнийг тодруулах явцад Мөнгөнцоож, Батбаяр нар хүнлэг сэтгэлээ уландаа гишгэсэн увайгүй залуус биш гэдгийг нотолж, “Харцагыг арай хэтрүүлжээ” гэж бөх нөхдийн нь үгээр тодруулгаа дуусгав.

Манай сурвалжлагч
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 2948
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby avarga » Sun Dec 10, 2006 3:04 pm

“Их эе”-ийг шүүхийн шийдвэрээр хойшлуулжээ

Бөхчүүдээ дээдэлж, сэтгэлээрээ дархалсан ард түмэн бол монголчууд. Эртнээс тогтсон энэ уламжлалыг шинэ зуун өөрчилж чадаагүй. Үе үе үндэсний бөх спорт мөн, биш хэмээн мэтгэлцдэг ч өнөө хэдэн бөхчүүдийнхээ алдаа бүхнийг уучлан өмөөрч суудаг нь нууц биш.
Ийм их хүндлэл хайрыг уг нь даасан шиг даах хэрэгтэйсэн.

Монголын үндэсний бөхийн холбооны V “Их эе” энэ сарын 5-нд эхлэх байв. Өөрөөр хэлбэл, МҮБХ-ноос ийм тов зарласан. Одоо л бөхчүүд маань ухаанаа тэлж, уужим сэтгэлээр зөв буруугаа зөвшилцөн ирээдүйн асуудлуудаа тунгаах нь гэтэл үгүй бололтой, хурал хойшлогдож. Чухам юуны учир “Их эе” хойшлогдсон талаар МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, улсын заан Ж.Ганболд нараас тодрууллаа.

Ж.Ганболд: Бид өөрөөр шийдэх замыг хангалттай хайсан
-Шүүхэд хандсаны улмаас “Их эе” хойшлогдсон гэж үнэн үү?
-Дур мэдэн хурал зарлаж байгаа нь Үндэсний бөхийн холбооны дүрэмд нийцэхгүй. Тэгээд ч энэ бол Цэцдийн зөвлөлийн хуралдаанаар шийдэх ёстой асуудал. Ирц бүрдэхгүй байхад гаднаас баахан хүн авчраад өөрсдийнхөөрөө шийдэж болохгүй биз дээ.

-Асуудлыг хэлэлцэж зөвшилцөн шийдвэрлэж болоогүй юм уу?
-Бид өөр арга замыг хангалттай хайсан. Тэгээд нэр бүхий 15,16 хүн шүүхэд хандсан юм. Болж байгаа зохисгүй үйл явдлыг л мэдүүлсэн. Үндэслэлтэй учраас ч шүүхийн шийдвэрээр хойшлогдсон.

Д.Данзан: Дотоод хэрэгт шүүх оролцох эрхтэй юү?
-Яагаад “Их эе” хойшлогдов?
-Тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон.

-Жаахан тодруулахгүй юу?
-Улсын заан Ж.Ганболд тэргүүтэй хүмүүс шүүхэд хандан, “Их эе”-ийг хойшлуулсан. Уг нь төрийн бус байгууллагын дотоод хэрэгт шүүхийн байгууллага хөндлөнгөөс оролцох эрхгүй. Тийм хууль ч байхгүй.

-Тэгээд чухам хэзээ хуралдах вэ?
- Шүүх хэзээ шийдвэр гаргана, тэр үед л хуралдана даа.

-Энэ онд багтах уу?
-Он гарахаас өмнө асуудал шийдвэрлэгдэнэ гэдэгт найдаж байна.

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлд 65, тэргүүлэгч гишүүний сонгуультай 10 гаруй хүн байдаг гэнэ. 2002 онд болсон IV “Их эе”-ийн үеэр хонож хуралдаж байсныг санаж буй биз ээ. Бөхчүүд энэ их хурлаараа дотоод асуудал болон удирдлага зохион байгуулалтаа хэлэлцэн баталдаг. Хоёр тал шүүхийн шийдвэрийг, харин эвийн гэрээ байгуулахыг ард түмэн хүлээсээр…
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 2948
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby chukcha2002 » Wed Dec 13, 2006 6:13 pm

Ганболд заан, Дуламсvрэн начин хоёрт хойшлуулах нь ямар ашигтай юм болдоо. Эсэргvvцэхийн тулд эсэргvvцэх гэдэг л байх даа, хэхэ.

Тодорхой ажил, vйлдэл биш яг хvнийг нь эсэргvvцээд л хэдэн жил явлаа. Бодвол бєхийн єргєєг бариулсан нь Нямдоржийн гол буруу юм байгаа биз. Єшєє сайжрах, дэвших хvсэлтэй байгаа бол уг нь тэр Их Эеээ сардаа хэд хэд хуралдуулаад л байхыг хvсмээр юм.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby avarga » Thu Dec 14, 2006 11:02 pm

Монголын үндэсний бөхийн холбооны Ү Их Эе яагаад хойшлогдов

-Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн, Д.Амгаа нарын 2006 оны 11 сарын 30-ны хэвлэлийн бага хурал дээр хийсэн мэдэгдэл, түүнд өгөх хариу-

Нэгдэх асуудал

Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн, Д.Амгаа нарын мэдэгдсэн нь:
-Р.Нямдорж бол Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны тэргүүн биш, 4-р Их Эе тэргүүн сонгож чадалгүй тарсан. Р.Нямдорж гэдэг хүн МҮБХ-ны тэргүүн биш гэдгийг дээд шүүх тогтоогоод өгсөн. Гэтэл өөрөө би тэргүүн гээд яриад.явдаг. Ямар хурал, ямар шийдвэрээр тэргүүн болсон юм бэ гэж тодруулахаар юу ч байдаггүй юм. Сүүлийн 4 жил Р.Нямдорж МҮБХ-г хууль бусаар удирдаж байгаа.

Үнэн байдал

МҮБХ-ны 4-р Их Эеэс батлагдсан дүрэм ёсоор тус холбооны удирдах дээд байгууллага нь “Их Эе” Цэцдийн зөвлөл (ЦЗ), гүйцэтгэх удирдлага нь тэргүүн, тэргүүлэгчид юм. Ээлжит 4-р Их Эе 2002 оны 12-рсарын 19-23-нд хуралдаж, хэлэлцэхээр товлосон бүх асуудлаа хэлэлцэж дуусаад дараалал ёсоор холбооны тэргүүний сонгуулийг явуулахад 8 хүн нэр дэвшсэнээс Р.Нямдорж, Б.Сүхбаатар нар үлдэн өрсөлдөж, Р.Нямдорж 90 хүний, Б.Сүхбаатар 82 хүний санал авч, Р.Нямдорж 8 хүний саналын илүүгээр ялж төлөөлөгчид сонголтоо бүрэн хийсэн байна. Гэтэл тооллогын комиссын даргаар ажиллаж байсан Ж.Ганболд өөрийн талаас нэр дэвшүүлсэн Б.Сүхбаатарыг ялагдсанд уурлан бухимдаж сонгуулийн зарим бичиг баримт. тухайлбал тэргүүнийг сонгосон тухай тооллогын комиссын тогтоол, сонгуульд санал өгсөн хүмүүсийн нэрийн бүртгэлийг авч, хурлын танхимыг орхихыг төлөөлөгчдөд уриалан гарч явснаар IV Их Эе хаалтаа хийж чадалгүй тарсан байна. Ийнхүү Р.Нямдоржид 90 хүн, Б.Сүхбаатарт 80 хүн саналаа өгсөн хуудас МҮБХ-нд хадгалагдаж үлджээ. Үүнээс cap орчмын дараа Ж.Ганболд нар “Онц Их Эе” гэгчийг хуралдуулан у/н Л.Рэнцэндоржийг МҮБХ-ны тэргүүнээр сонгосон нь МҮБХ-ны дүрмийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон түл энэхүү онц Их Эе гэгчийг хууль бус болохыг тогтоолгохоор МҮБХ-оос шүүхэд хандсан ба ингэхдээ ээлжит IV Их Эеэсээ МҮБХ-ны тэргүүнд Р.Нямдорж 90 хүний саналаар сонгогдсоныг хууль зүйн фактаар буюу МҮБХ-нд хадгалагдаж байгаа төлөөлөгчдийн санал хураалгасан хуудас, Их Эе-ийн видео бичлэг, санал өгсөн төлөөлөгчдийн мэдүүлгээр нотолж өгөх давхар хүсэлт гаргасан байна. Шүүх энэ асуудлыг хэлэлцэхдээ “Онц Их Эе” гэгч хурал нь хууль бус болохыг тогтоон түүнээс гарсан бүх шийдвэрийг хүчингүй болгосон ба хоёрдахь асуудлын тухайд Ж.Ганболдын авч явсан 2 баримтыг шүүхэд ирүүлэхийг шаардсан боловч Ж.Ганболд уг баримтуудыг гаргаж өгөөгүйгээс (юу гэж гаргаж өгөх вэ!) анхан шатны шүүх “санал хураах ажиллагааг үнэлэх боломжгүй 6айна”гэсэи шийдвэр гаргасныг дараагийн 2 шатны шүүх хэвээр баталсан байна. Харин УДШ-ээс 403-р тогтоол гаргахдаа “МҮБХ-ны тэргүүний сонгуулийн асуудлаар МҮБХ-ны ээлжит бус Их Эеийг 2003 оны 3-р улиралд багтаан зохион байгуулж хуралдуулахыг МҮБХ-ны Цэцдийн зөвлөл (ЦЗ)-д үүрэг болгосугай” гэсэн хачирхалтай заалт оруулжээ. Төрийн бус байгууллага (ТББ)-ын хурлыг шүүхийн журмаар хийлгэх энэ хачирхалтай тогтоол нь иргэд сайн дурын үндсэн дээр, чөлөөтэй эвлэлдэн нэгдэж үйл ажиллагаа явуулах үндсэн хуулийн эрхийг ноцтой зөрчсөн, ардчилсан зарчимд харш, хэрэгжих боломжгүй шийдвэр байв. Гэвч дээрх тогтоолыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба (НШГА)-наас албадан хэрэгжүүлж МҮБХ-ны ээлжит бус Их Эеийг 2004 оны 02 дугаар сарын 15-нд хүчээр хуралдуулж. МҮБХ-ны тэргүүнээр Ю.Чимэд-Юндэнг сонгосон байна. Уг хурлыг МҮБХ-ны дүрмийн дагуу явагдсан эсэхийг Сүхбаатар дүүргийн шүүх хянан үзээд 2004 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 270 тоот шийдвэр гарган ээлжит бус Их Эе нь хууль бус болсныг тогтоож түүнээс гаргасан бух шийдвэрийг хүчингүй болгосныг хяналтын шатны шүүх хэвээр батлан, 2006 оны 06 дугаар сарын 24-нд 378 тоот тогтоол гаргаж асуудлыг эцэслэн шийдсэн байна. Ийнхүү УДШ-ийн 403 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажиллагаа дуусаж IV Их Эеэс МҮБХ-ны тэргүүнээр Р.Нямдоржийг сонгосон сонголт хэвээр үлдсэн байна. Энэ бол асуудлын нэг тал юм. Нөгөө талаас төрийн бус байгууллагын тухай Монгол улсын хуулийн хоёрдугаар бүлгийн 12-р зүйлийн 12.4-д: “Гүйцэтгэх захирал нь өөрийн бурэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр гүйцэтгэх захирлыг сонгох хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ” гэж заасан байдаг. Энэ заалтаар ч III Их Эеэс сонгогдсон Р.Нямдорж тэргүүн хэвээр байгаа бөгөөд МҮБХ-ны гүйцэтгэх удирдлага нь тэргүүн юм. Ийнхүү дээрх хууль зүйн үндэслэлүүдээр Р.Нямдорж нь МҮБХ-ны албан ёсны тэргүүн мөн. Гэтэл Ж.Ганболд, Д.Амгаа, Ц.Дуламсүрэн нар “Р.Нямдорж бол МҮБХ-ны тэргүүн биш, тэр сүүлийн 4 жил МҮБХ-г хууль бусаар удирдаж байгаа” гэдэг нь тэдний хууль зүйн боловсрол дутуутай холбоотой, МҮБХ болон түүний удирдлагын нэр хүндийг унагах гэсэн үнэнд огт нийцэхгүй гүтгэлэг байна.

Хоёрдахь асуудал

Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн, Д.Амгаа нарын мэдэгдсэн нь:
-МҮБХ санхүүгийн ямар ч хяналтгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. МҮБХ-ны хөрөнгөөр нэг хүн (Р.Нямдорж) тоглоод байгаа юм. Гэтэл үүнийг монголын төр засаг анхаарахгүй байна, хууль хяналтын байгууллага анхаарахгүй байна.
-Монгол бөхийн өргөөнд төрийн өмчийн хорооны 900 сая төгрөг орчихсон байгаа. Төрийн өмч гэдэг өөрөө Монголын ард түмний карманаас гарсан татварын мөнгөөр бий болсон зүйл. Гэтэл ямар ч эрх мэдэлгүй хүн тоглоод байхад төр яагаад анхаарахгүй байгаа юм бэ?

Үнэн байдал

МҮБХ-ны одоогийн тэргүүн нь тус холбоог үүсгэн байгуулж, 16 жил удирдсан. Монгол бөхийн өргөө (МБӨ)-г санаачлан бүтээн босгосон хүн юм. Түүний тухайд МҮБХ бол төрүүлсэн хүүхэд нь юм. Төрүүлсэн хүүхэддээ хүн хар буруу санадаггүйн адилаар МҮБХ-г доройтуулах сэтгэл энэ хүнд байхгүй нь туйлын тодорхой. Үүний хамт Р.Нямдорж сонин хэвлэл, радио, TV-д өгсөн олон ярилцлагадаа МҮБХ-г ардчилсан нийгэм дэх ТББ-уудын жишиг байгууллага болгохоор ажиллаж байгаагаа дурьдсан байдаг. Энэ зорилтоо санхүүгийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. МҮБХ нь хуулийн дагуу улирал дутам тайлан баланс гаргаж дүүргийн санхүүгийн байгуулагадаа хянуулан, татварын албанд тушааж, хагас жил дутамд хөндлөнгийн аудитийн хяналт хийлгэж байдаг байгууллага. Энэ бол монголын төр засагт санхүүгийн үйл ажиллагаагаа гурван cap дутамд тайлагнаж байна гэсэн үг. МҮБХ бол ингэж ажилладаг ТББ. Үүнээс гадна МҮБХ-ныхоо дэргэдэх хяналт шалгалтын албаар жил бүр санхүүгийн шалгалт хийлгэн, үнэлэлт дүгнэлт гаргуулан ажиллаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн татварын албанаас МҮБХ-ны 2004, 2005 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна. Ингэж ажиллаж байгааг санхүүгийн ямар ч хяналтгүйгээр үйл ажиллагаа явуулж МҮБХ-ны хөрөнгөөр нэг хүн тоглоод байна гэж дүгнэж болох уу.

Гуравдахь асуудал

Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн, Д.Амгаа нарын мэдэгдсэн нь:
-Эд нарын шийдвэрлэснээр Их Эе 200 хүнтэй хуралдана гэсэн. 100 нь бөх, 100 нь энгийн хүн байна гэсэн шийдвэр гаргасан.
-Тэр энгийн хүмүүс нь Нямдоржийн төлөө гар өргөх хүмүүс байх юм. Нямдорж ингэж гудамжны хүмүүс оруулж ирж хурал хийх гээд байна.
-Бид 500-600 бөх хуралдуулж байгаад асуудлыг шийднэ гэж байгаа юм. Олон бөх цуглуулж хуралдахаас энэ хүн айгаад байгаа. МҮБХ бол ерөөсөө бөхчүүдийн л холбоо. Ерөөсөө монголын бөхчүүд л хуралдах ёстой.

Үнэн байдал

МҮБХ-ны дүрмийн 7 дугаар бүлгийн 7. 3-т: МҮБХ-ны удирдах дээд байгууллага нь Их Эе байна. Их Эе 4 жил дутамд хуралдана. Их Эед бөхчууд, бөхийн зүтгэлтэн засуул цэц, бөх судлаачдаас бүрдсэн 200 хүртэл төлөөлөгч сонгогдон оролцоно” гэж тов тодорхой заасан байна. Энэ заалт ёсоор Их Эеийн төлөөлөгч 200-гаас хэтэрч болохгүй бөгөөд энэхүү 200 төлөөлөгчдийн дотор бөхчүүдээс гадна бөхийн зүтгэлтэн, засуул цэц, бөх судлаачид орох ёстойг дүрмээр хуульчилж өгсөн байна. Иймээс энэ дүрмийг хэн ч зөрчих эрхгүй. Тавдугаар их эед орох 200 төлөөлөгчийг бүрдүүлэхдээ улс аймгийн цолтой 100 бөхийг тухайн цолтой бөхчүүдийн хурлаас сонгох, энгийн 100 хүнд аймаг бүрээс 2 төлөөлөгч сонгон бүгд 42 хүн (эдний дотор 20 орчим нь аймаг, сумын цолтой бөхчүүд байдаг), засуул цэцээс сонгууль явуулж 28 хүн. бөхийн зүтгэлтнүүдээс сонгуулиар 12 хүн, бөх судлаачдаас сонгуулиар 8 хүнийг тус тус ардчилсан зарчмаар сонгон оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Эдгээр төлөөлөгч сонгох хурлуудад Р.Нямдорж оролцохгүй. МҮБХ-ны дүрмийн 7 дугаар бүлгийн 7.6-д заасны дагуу сонгуульт хугацаанд тэргүүлэгчээр ажилласан 10 хүн Их Эед төлөөлөгчөөр шууд орж энгийн төлөөлөгчийн тоо 100 болно. Тэргүүлэгчдийн дотор бас бөхчүүд бийг тооцвол 200 телөөлөгчийн 120 гаруй нь бөх байх юм. Ийнхүү дүрмийн дагуу, маш өргөн ардчилалтайгаар сонголт хийж бүрэлдэх төлөөлөгчдийг хэн нэг хүний төлөө гар өргөхөөр гудамжнаас орж ирсэн, монгол бөхөд ямар ч хамаагүй хүмүүс мэтээр ярьж буруу ойлгуулахаар зүтгэж байгаа нь юуг ч гүтгэж гүжирдэж, эзлэн авч болно гэх муйхар сэтгэлгээний илрэл юм. МҮБХ-ны Их Эе дүрэмдээ заасан тооны төлөөлөгчтэйгээр, дүрэмд заасан бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр хуралдахаас биш, хэн нэг хүн, хэсэг бүлэг хүмүүсийн хүсэл сонирхолд нийцүүлэн дүрмээ зөрчин хуралдахгүй. Аль ч нам, эвсэл, холбоо төлөөлөлтэй хуралдцаг нь дэлхийн жишиг билээ.

Дөрөвдэх асуудал

Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн, Д.Амгаа нарын мэдэгдсэн нь:
-МҮБХ-оос маш олон үргүй зардал гаргачихаад байгаа. Тухайлбал улсын заан Амгаа, Ганболд, Дуламсүрэн нарыг МБӨ-нд оруулахгүй гэж хамгаалалт аваад 6-7 сая төгрөг зарсан байгаа.

Үнэн байдал

Д.Амгаа, Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн нар 2004 оны 3-р сарын 12-нд хэсэг хүмүүсийг дагуулан ирж, МҮБХ-ны тэргүүний өрөөг эвдэн орж, тамга тэмдгийг булааж аваад “Альфа” гэдэг хамгаалалтын 4 хүнээр тэргүүн, нарийн бичгийн дарга нарын өрөөг 2 хоног мануулсны дараа дүүргийн шүүгчийн захирамж гарч тэдний хамгаалалтыг буулгахад дээрх нөхөд тэр оройгоо 4 овчаркнохойтой, 40-өад хүний бүрэлдэхүүнтэйгээр, амьсгал боогдуулагч хий хэрэглэн МБӨ-г эзлэн авах гэж 4 хаалгаар зэрэг дайрсан учраас МҮБХ-ны удирдлага сөрөг хамгаалалт авч 14 хоног өмчөө хамгаалуулсан байна. Ийм нөхцөлд сөрөг хамгаалалт аваагүй бол Ж.Ганболд нар Монгол бөхийн өргөөг булаан авах санаархлаа хууль бусаар биелүүлэх байсан юм. Ингэхээр 6-7 сая төгрөгийн зардал гаргасан нь дээрх хүмүүсийн хэрцгий түрэмгий үйлдлээс болсон байна уу, эсвэл МҮБХ-ны удирдлага дээрх мөнгийг зорилгогүй зарсан байна уу гэдэг нь ил тод байна.
Ж.Ганболд, Д.Амгаа, Ц.Дуламсүрэн нарын хүсч байснаар тэдний хууль бус дайралтын эсрэг ямар ч арга хэмжээ авахгүйгээр МҮБХ, МБӨ-г тэдэнд зүгээр өгөх нь зөв байсан гэж эрүүлээр сэтгэдэг хэн ч хэлэхгүй бизээ.

Тавдахь асуудал

Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн, Д.Амгаа нарын мэдэгдсэн нь:
-МҮБХ-ны Цэцдийн зөвлөл дөрвөн жилд нэг ч удаа хуралдаагүй. Хурал хийх гэхээр Р.Нямдорж ямар нэг арга хэрэглээд тараачихдаг юм.

Үнэн байдал

МҮБХ-ны дүрмээр Цэцдийн зөвлөл нь жилд нэг удаа хуралдах ёстой. МҮБХ-ны 4 дүгээр Их Эеэс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн анхдугаар хурлыг Их Эе болсноос нэг сарын дараа буюу 2003 рны 1 дүгээр сарын 23-нд хуралдуулахаар зарлахад Ж.Ганболд “Зууны мэдээ” болон “Өдрийн сонин” сонины 2003 оны 1 дүгээр сарын 20-ны 16 дугаарт ярилцлага өтч, “Бид МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хуралд очихгүй, бид тусдаа хурал хийж тусдаа холбоо байгуулна” гэсэн мэдэгдэл хийснээр ирц хүрэхгүй нь тодорхой болсон тул энэ хурал хойшилж тухайн жил хуралдаж чадаагүй юм. Дараа жил нь буюу 2004 оны 3 дугаар сарын 2-нд ээлжит ЦЗ-ийн хурлыг хуралдуулахаар МҮБХ-ноос зарлахад Ж.Ганболд, Д.Амгаа, Ц.Дуламсүрэн нарын идэвхтэй оролцоотойгоор НШГА-наас ээлжит бус Их Эе гэгчийг 2004 оны 2 дугаар сарын 15-нд хүчээр хуралдуулж, МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг шинээр байгуулж, Д.Чимэд-Юндэнг тэргүүнээр сонгох давхардуулсан ажиллагаа явуулсан нь ЦЗ-ийг хуралдах нөхцөлгүй болгосон байна. Гуравдахь жилийн буюу 2005 оны ээлжит ЦЗ-ийн хурлыг хийхээр 1 дүгээр сард “Бөх” сонин, төвийн бусад хэвлэлээр МҮБХ мэдэгдсээр байхад өмнөх хүмүүс мөн НШГА-тай хамтран 2005 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр МҮБХ-ноос өрсөн ЦЗ-ийн хурал гэгчийг хийлгэснээр албан ёсрор хурал хийх боломж олгоогүй байна. Үүний дараа 2005 оны 2 дугаар сарын 25-нд ЦЗ-ийг хуралдуулахаар гишүүдийнхээ дийлэнх олонхийг цуглуулан, уг хурлаар хэлэлцэх асуудлыг тогтох гэхэд Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн, Д.Амгаа, Х.Баянмөнх нар зориуд үймүүлэн, хашгирсаар хурлыг тараасан бөгөөд энэ нь видео бичлэгт хадгалагдан үлдсэн байна. Эндээс үзэхэд ЦЗ-ийн хурлыг Р.Нямдорж хуралдуулдаггүй биш, харин дээрх хүмүүс элдэв хррон аргаар тараадаг нь тодорхой байна. Нөхцөл байдал хэдий ийм байсан ч МҮБХ-ны удирдлага жилийн төсөв төлөвлөгөөгөө тэргүүлэгчдийн хурлаар батлуулан, зохих газруудаар хяналт хийлгэж, зөрчил дутагдалгүй ажиллаж ирсэн нь санхүүгийн шалгалтуудаар нотлогдож байна.

Зургаадах асуудал

Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн, Д.Амгаа нар мэдэгдсэн нь:
-Монголын үндэсний бөхийн өргөөний 10 % буюу 212.0 сая төгрөгийг Нямдорж авчихсан, тэрийг нь бид шүүхээр явж байж хүчингүй болгуулсан. Нямдоржийг одоо дахин сонговол өөрөө МБӨ-ний 10 %-ийг нь аваад үлдсэнийг нь тойрон хүрээлсэн хүмүүсдээ хувьчилж өгөх гээд байгаа юм.

Үнэн байдал

Монгол бөхийн өргөө ашиглалтанд орохоос хоёр cap гаруйн өмнөөс Д.Амгаа, Ж.Ганболд нар зарим алдар нэртэй бөхчүүдийн хамт Төрийн өмчийн хороо /ТӨХ/-гоор яван, МБӨ-г босоогүй байхад нь хувьчлах асуудлыг шийдүүлэхээр хөөцөлдөж эхэлсэн түүхтэй. Төрийн өмчийн хорооны тухайн үеийн удирдлага тэдний санал дээр үндэслэн, МҮБХ-нд албан бичиг ирүүлэн, МБӨ-нд төрийн өмчит компаниудаас өгсөн хандивыг тус өргөөнд төсвөөс өгсөн санхүүжилтэн дээр нэмж тооцон, төрийн өмчийн оролцоог тогтоох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулснаа мэдэгдсэн байна. МҮБХ тэр бичигт хариу өгөхдөө МБӨ-г ашиглалтанд өгөхөөр өдөр шөнөгүй ажиллаж байгаагаа дурьдаад төрийн өмчийн хувь тогтоох асуудлыг МБӨ-г ашиглалтад орсны дараа шийдвэрлэхийг санал болгосноор энэ асуудал хойшлогдсон байна. МБӨ ашиглалтанд орсны дараагаар ТӨХ-ноос дээрх асуудлыг хэд хэдэн удаа хөндөж тавьсны дараа 2001 оны 11 дүгээр сард МҮБХ-нд албан тоот ирүүлэн МБӨ-ний эзэмшлийн хувийг хэрхэн тогтоох талаар эрх бүхий хурлаас шийдвэр гарган саналаа ирүүлэхийг мэдэгдсэн байна. Энэ асуудлаар МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаад дараахь тогтоол гаргажээ. Тэргүүлэгчдийн хурлын тогтоол № 09 2001 он 12 cap 14 Улаанбаатар хот Монгол бөхийн өргөөнд Төрөөс оруулсан хөрөнгийн хэмжээг тогтоох тухай Төрийн өмчийн хорооны 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 559-р тогтоол, Монгол бөхийн өргөөний барилгыг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот актыг үндэслэн МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаас Тогтоох нь:
Нэг. Монгол бөхийн өргөөнд Монголын үндэсний бөхийн холбооноос оруулсан хөрөнгийг тус барилгыг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот актанд тусгагдсан үнийн дагуу 987206000 /есөн зуун наян долоон сая хоёр зуун зургаан мянга/ төгрөгөөр тогтоосугай.
Хоёр. Монгол бөхийн өргөөний барилгыг байнгын ашиглалтанд оруулах улсын комиссын 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот актанд Монгол бөхийн өргөөг бүтээн босгох ажлын менежментийн удирдагчийн оюуны зардлыг МҮБХ-ноос тус барилгад оруулсан хөрөнгийн 30 хувьтай тэнцүү байхаар барилгын өртөгт оруулсныг өөрчилж, уг зардлыг МБӨ-ний барилгын нийт хөрөнгө оруулалтын 10 хувь байхаар шинэчлэн тооцож, 214915000 /хоёр зуун арван дөрвөн сая есөн зуун арван таван мянган/ төгрөгөөр тогтоосугай.
Гурав. Монгол бөхийн өргөөг бүтээн босгох ажлын менежментийн удирдагчийн оюуны зардалд тус өргөөний аж ахуйн үйл ажиллагаанаас оногдох ногдол ашгийг МҮБХ-ны санхүүд оруулж, мөн оюуны зардалд харгалзах ТУЗ-ийн саналын эрхийг Монгол бөхийн өргөөг бүтээн босгох ажлын менежментийн удирдагч Р.Нямдорж төлөөлж байхаар тогтсугай. Тэргүүлэгчид Р.Нямдорж, Д.Данзан, П.Дагвасүрэн, Д.Мягмар, Н.Батмөнх, Д.Сэрээтэр Ү.Хүрэлбаатар, Б.Эрдэнэбат С.Сэлэмбаатар. Дээрх тогтоолыг уншихад Р.Нямдорж МБӨ-ний 10 хувийг хувьчлаад авчихсан гэх ямар ч үг өгүүлбэр, үндэслэл байхгүй, харин МБӨ-г ТӨХ-ноос хувьчлахад хүрвэл шинээр байгуулагдах удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд МҮБХ 55 хувийн төлөөлөлтэй байж, ингэснээр Монголын бөхчүүд ямар ч тохиолдолд МБӨ-гөө алдахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн, бөхчүүдийн эрх ашгийг хангасан тогтоол гаргасан болох нь тодорхой байгаа юм. Гэтэл Ж.Ганболд нар МБӨ-г хувьчлах шийдвэр гаргуулахыг анх хөөцөлдөхдөө МБӨ-ний 51 хувийг төрийн өмчийнх болгож байж, түүнийг өөрсдөө хувьчилж авахаар санаархсан байх бөгөөд энэ зорилго нь хэрэгжихгүй болохоор Р.Нямдорж МБӨ-ний 10 хувийг авсан гэсэн цуурхал тараасан нь энэ юм. Тэд энэ мэт аргаар үйл ажиллагаа явуулж, санаатайгаар мушгин гуйвуулж үймүүлж байна.

Долоодахь асуудал

Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн, Д.Амгаа нар мэдэгдсэн нь:
- Р.Нямдорж гудамжнаас хүн оруулж ирж Цэцдийн зөвлөлийн хурал хийсэн. Иймээс МҮБХ-ны 2006 оны 10 дугаар сарын 8-ны Цэцдийн зөвлөлийн хурал хууль бус, Р.Нямдорж нь хууль бус Цэцдийн зөвлөлийг байгуулан, уг Цэцдийн зөвлөлөөс гаргасан шийдвэр гэдэг нэрийдлээр өөрсдийн хууль бус үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх үүднээс МҮБХ-ны тавдугаар Их Эеийг 2006 оны 12 дугаар сарын 5-7-нд хуралдуулахаар шийдвэрлэсэн.

Үнэн байдал

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг 2006 оны 10 дугаар сарын 7-нд хуралдуулахаар Цэцдийн зөвлөлийн гишүүдэд МҮБХ-ны нарийн бичгийн дарга утсаар зарлан мэдэгдсэнээр хөдөөгийн 21 гишүүний 12 нь, хотын 46 гишүүний 21 нь цугласан байна. Хурал 45 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдах дүрмийн заалттай тул ирцийг хүргэхийн тулд Улаанбаатар , хотод тухайн үед байсан Д.Цэрэнтогтох, О.Балжинням, Д.Мөнх-Эрдэнэ, З.Дүвчин, Ш.Чанрав, Б.Онх, Д.Самданжамц, Д.Батболд, Г.Бор, З.Ойдов, Б.Сүхбаатар, Х.Пүрэв нарын гишүүд рүү 10 дугаар сарын 7 ба 8-ны өдрүүдэд дахин дахин утасдаж дуудсан боловч тэд ирээгүй байна. Иймээс МҮБХ-ны дүрмийн 7-р бүлгийн 7.12-т Цэцдийн зөвлөл нь өөрийнхөө бүрэлдэхүүнийг нөхөн бурдүүлэх эрхтэй байна” гэж заасныг үндэслэн П.Сүхбат/АНУ-д байнга оршин сууж буй/, Ц.Цэрэнпунцаг / чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн/, Ч.Бямбадорж /Орхон аймагт шилжин амьдарч буй/, Д.Лхагва-Очир /нас барсан/, мөн хуралд ирэхгүй байгаа Д.Мөнх-Эрдэнэ, З.Дүвчин, Ш.Чанрав, Б.Онх, Д.Самданжамц. Д.Батболд, Г.Бор, З.Ойдов, Х.Пүрэв нарыг Цэцдийн зөвлөлөөс гаргаж, тэдний оронд у/а Б.Ганбаатар, у/з Д.Мягмар, у/з Р.Давааням, у/х Т.Нармандах, у/х Д.Одсүрэн, у/н М.Болдбаатар, у/н А.Сугиа, у/н Т.Өсөх-Ирээдүй, а/з Б.Цэдэв (Алтан тарианы), а/з Р.Сэддорж, хурандаа Ц.Сангарагчаа, улсын ахлах гарын даа С.Сэлэмбаатар, хүндэт засуул Б.Санжаа, цоллооч засуул Д.Цогзол нарыг Цэцдийн зөвлөлийн гишүүнээр сонгон, ирц бүрдүүлж хуралдсан байна. Энэ хуралд нөхөн сонгогдсон хүмүүсийн дотор гудамжны хүн хэн байна вэ? гэдгийг тодруулах ёстой. Хамгийн гол нь Цэцдийн зөвлөлийн гишүүд цаашид санаатайгаар хуралд ирэхгүй, ирц хүргэхгүй байвал ямар арга хэрэглэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах вэ гэдэг асуудлыг бодитойгоор бодож үзвэл МҮБХ-ны д үрмийн 7.12 (цэцдийн зөвлөл нь өөрийнхөө бүрэлдэхүүнийг нөхөн бүрдүүлэх эрхтэй байна) заалтыг хэрэглэхээс өөр гарц байхгүй юм. Ж.Ганболд, Д.Амгаа, Ц.Дуламсүрэн нар Цэцдийн зөвлөлийн зарим гишүүдийг хуралд ирүүлэхгүй байх ажиллагааг далдуур зохион байгуулж, түүнийх нь эсрэг МҮБХ дүрмийн хүрээний дээрх арга хэрэглэн, Цэцдийн зөвлөлийн хурлыг хуралдуулахад гишүүдийн эрх ашгийг зөрчсөн мэтээр шүүхэд хандаж, маргаан үүсгэж байгаагаа МҮБХ-ны үйл ажиллагааг саатуулж, удирдлагын нэр хүндийг унагах аятай арга гэж үзэж байгаа боловч үнэн хэрэгтээ энэ нь тэдний оюун сэтгэлгээний цар хэмжээ, хүмүүжил, жудгийг харуулсан болчимгүй үйлдэл болж байна. Тэд ийм аргаар ялж дийлэх боломжгүй юм.

Найм дахь асуудал

Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн, Д.Амгаа нар мэдэгдсэн нь:
- Бид шударга үнэнийг тогтоохын төлөө тэмцэж байна. Түүнээс биш МҮБХ-ны үйл ажиллагаанд оролцох, түүний удирдах албан тушаалд сонгогдох. сонгуульт үүрэг хүлээх ямар ч сонирхолгүйгээ бид албан ёсоор зарлаж байна. Энд хэн ч нэрээ дэвшүүлэхгүй. Бид олон жил шударга байдлын төлөө тэмцэж байгаа хүмүүс.

Үнэн байдал

Ж.Ганболд. Д.Амгаа нар зарим алдар нэртэй бөхчүүдийн хамт 1999-2000 онд МБӨ-ний 51 %-ийг хувьчилж авахаар хөөцөлдсөний эцэст уг санаархал нь бүтэхгүй болоход Хасуу бөхийн холбоо гэгчийг байгуулан МҮБХ-ноос өрх тусгаарласнаа зарлаж. Нэг жилийн дараа гэхэд Хасуу бөхийн холбоонд бүх бөхчүүд нэгдэн МҮБХ татан буугдаж МБӨ Хасуу бөхийн холбоонд шилжин ирнэ” гэж ил тод мэдэгдсэн байна.
Гэвч тэд бусдаас гаргуулж авсан багагүй мөнгөөр өндөр бай мөрийтэй барилдаан хэдэн удаа хийж, өөр ямар ч менежмент хийгээгүй, тийм менежмент хийх чадваргүйгээс Хасуу бөхийн холбоо жил хүрэхгүй хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон байна. Тус холбоо ийм байдалд хүрсэн болохоор Ж.Ганболд, Д.Амгаа нар МҮБХ-ны үйл ажиллагааны алхам бүрд саад учруулах замаар тус холбооны ажиллах чадамжийг алдагдуулан, Хасуу бөхийн холбоотой адилхан дампууруулах. Ингэж МҮБХ-г дампууруулснаар улсын бүртгэлд бүртгэлтэй хэвээр байгаа Хасуу бөхийн холбоогоо сэргээх атгаг санааг өвөрлөсөн байна. Тэд МҮБХ-ны тамга тэмдгийг булааж аваад өгөхгүй байх, МБӨ-рүү нохойтой, амьсгал боогдуулагч хий хэрэглэн дайрч эзлэн авахыг оролдох. МҮБХ-г үүсгэн байгуулж, Монгол бөхийн өргөөг бүтээн босгосон баг хамт олныг цаг ямагт гүтгэн дайрч, нэр төрийг нь унагах, МҮБХ-ны удирдах дээд байгууллага Их Эе-ийг ёс бусаар тарааж, МҮБХ гэж байхгүй, МҮБХ тэргүүнгүй гэх зэргээр байнга сурталчилж байгаа нь дээрх санаархлынх нь илрэл юм. Ийм болохоор Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн, Д.Амгаа нар нь МҮБХ-ны сайн сайхны төлөө шударга шүүмжлэлийг өрнүүлэгчид биш, бусдын ололт амжилтыг үгүйсгэн, хүний буй болгосон баялгийг булаан авахаар шунагчид, увайгүй гүтгэгчид юм.

Есдэх асуудал

Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн, Д.Амгаа нар мэдэгдсэн нь:
- Өнөөдөр Нямдоржоос эсрэг үзэл бодолтой гэдгээр дархан аварга Цэрэнтогтох, Баянмөнх, улсын заан Амгаа нарт 45-аас дээш насны бөхчүүдэд өгдөг цолны нэмэгдлийг олгохоо байлаа. Ийм маягаар Монголын бөхчүүдийг хооронд нь арьс өнгөөр нь, нутаг усаар нь ялгаварлах үзэл бодлыг гаргаж байна.

Үнэн байдал

МҮБХ-ны тэргүүлэгчдийн 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолыг танилцуулъя. Тэргүүлэгчдийн хурлаас Тогтоох нь:
Нэг. Цолны хишиг хүртэх болзолт насанд хүрсэн улсын цолтой нийт бөхчүүдийн цолны хишгийн мөнгийг 2006 оны 01 дүгээр сарын 01-нээс 24000 /хорин дөрвөн мянган/ төгрөгөөр нэмсүгэй.
Хоёр. МҮБХ-ны дүрмийг хүлээн зөвшөөрч, тус холбооны зохион байгуулалтын нэгдмэл байдал, үндсэн үйл ажиллагааг дэмжин ажилладаг 45-аас дээш насны улсын цолтой бөхчүүдэд цолны хишиг ба нэмэгдлийг олгож байх зарчмыг баримталсугай.
Гурав, Цолны хишгийн нэмэгдлийг эхний хагас жилээр бодож 2006 оны 3 дугаар сарын 20-ноос олгож эхлэхээр тогтсугай.
Тэргүүлэгчид: Р.Нямдорж , Д.Данзан, П.Дагвасүрэн, Д.Мягмар, Д.Сэрээтэр, Н.Батмөнх С.Сэлэмбаатар, Ү.Хүрэлбаатар. Энэ тогтоол ёсоор МҮБХ-ны дүрмийг хүлээн зөвшөөрч, тус холбооны зохион байгуулалтын нэгдмэл байдал, үндсэн үйл ажиллагааг дэмжин ажилладаг бөхчүүдэд цолны хишгийг олгох ёстой Гэтэл Х.Баянмөнх аварга өөрийн хүргэн А.Сүхбат, хүү Б.Буянтогтох, Б.Гантогтох, ач дүү Ц.Цэрэнхүү нарын хамт Мэргэжлийн монгол үндэсний бөхийн холбоо /ММҮБХ/-Г байгуулан, МҮБХ-ноос өрх тусгаарласан бөгөөд ММҮБХ-нд нэгдсэн бөхчүүд нь МҮБХ-ноос зохион байгуулж байгаа аливаа ажил, бөхийн барилдаанд оролцохгүй байхаар ММҮБХ-ны дүрэмд заасан байна. Иймээс өөр хоорондоо эрс ялгаатай, үл нийлэх зорилго бухий хоёр холбооны үүсгэн байгуулагчид дэмжигчид нь тус тусдаа үйл ажиллагаагаа явуулж, тус тусын холбооноос халамж ивээл авч байх нь зүй ёсны асуудал юм. Ийм учир Х.Баянмөнх аварга 2006 оноос эхлэн МҮБХ-ноос цолны хишиг авахаа больж, өөрийн холбооноосоо дархан хишиг авах болсон байна. Д.Амгаа, Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн нар нь МҮБХ-ны бүрэн бүтэн байдал, хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зорилгоор тус холбооны тамгыг булаан авч явсан учраас МҮБХ-ноос цолны хишиг авах эрхгүй болсон байна. Ж.Ганболд нар нь “Хасуу бөхийн холбоо”-ны үүсгэн байгуулагчид юм. Д.Цэрэнтогтох аварга цолны хишгээ хэвийн авч байгаа бөгөөд 2006 оныхоо цолны хишгээ бүрэн авсан байна.
Эндээс үзвэл МҮБХ нь цолны хишгийг олгохдоо тэргүүлэгчдийн хурлаас гаргасан тогтоолын заалтыг үндэслэж байгаагаас биш бөхийг арьс өнгөөр нь, нутаг усаар нь ялгаварлаж байгаа хэрэг биш тул дээрх мэдэгдэл нь ор үндэсгүй гүтэглэг байна. Ийнхүү үнэн байдлыг өгүүллээ. Энэ бүхний эцэст Хасуу бөхийн болон Мэргэжлийн монгол үндэсний бөхийн холбооны үүсгэн байгуулагчдад хандан, МҮБХ-ны үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохгүйгээр тус тусын холбооныхоо ажлыг хийж, Монгол бөхийн хөгжлийн төлөө шударгаар өрсөлдөн ажиллахыг уриалж байна. Үзэл бодлын зөрүүтэй бол тусдаа эвсэл холбоо байгуулан өөрийнхөө бодож сэтгэж байгааг чөлөөтэй хэрэгжүүлэх боломж олгосон нь үндсэн хуулиар бидэнд өгсөн гайхамшигт эрх чөлөөний нэг юм. Тийм болохоор тэдэнд өөр өөрийнхөө холбоонд амжилттай сайн ажиллахыг хусэн ерөөе.

МҮБХ
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 2948
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby chukcha2002 » Fri Dec 15, 2006 3:05 pm

За ёстой дэлгэрэнгvй авч дээ. Ганболд нарын нєхдvvд чинь бvр Бєхийн єргєє баригдаж дуусаагvй байхад хувьчилж авах гэж дайрч байсан этгээдvvд байх нь шvv, тэгээд л одоо хvртэл шазруун загнаад байдаг юм байна
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby traffic » Tue Feb 06, 2007 2:00 am

1924 оны Бөхийн дүрэмд хоёр анхаарал татсан зүйл байдаг. Нэгд, бөхийн цолноос арслан цолыг хассан, хоёрт, дөрвөн хөлтэй нохой байхаас бөх гэж үгүй гээд тахимаа өгдөг байсан босоо бөхчүүдэд хамаарах “хоёр гарын үзүүр нэг зэргээр газардах”-ыг унасанд тооцох тохиолдлыг заалт болгон уг дүрэмд суулгаж өгсөн явдал.

Эхнийхийг нь Бөхийн дүрмийг боловсруулсан бичиг хэргийн түшмэдийн манж нарыг үзэн ядах үзлийн туйлшрал гэж ойлгож болно. Зүрчидийн нэгэн угсаа-Манжийн хааны харъяалалд 200 гаруй жил болсон монголчууд тэр нэгэн цагт хүчирхэг явагсдын бэлгэдэл болох арсланг бөхийн цолноос хасчээ. Одоо ч гэсэн манайхан хужаа нарт талгүй ханддаг нь манж, хятад хоёр үндэстнийг хольж хутгасантай холбоотой.

Ер нь арсланг бөхийн цолноос хасах юу ч биш цаг үе байсан. ХХ зууны эхээр хятадууд Манжийн хааныг ширээнээс нь буулгахад Монгол туурга тусгаар улс болохдоо тэдний төрийн бүх хэргэм зэргийг нь халж солилгүй уламжлуулан хэрэглэсэн атлаа асар их сүйтгэл гарган орон даяар арслан бариултай ямар л тамга байна бүгдийг нь “хогийн сав руу шидэж”, оронд нь шонхор, начин, бүргэд, харцага, гарди шувууны дүрст бариултай тамга цутгасан түүхтэй.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby Nomer 10 » Sat Feb 17, 2007 10:20 am

Таван цагариг сонин Гал нохой жилийн vндэсний бєхий шилдэг 8 тамирчинг шалгарууллаа. Vvнд,

1. Далай аварга Г.Єсєхбаяр 15500 оноогоор тэргvvлж хамгийн шилдгээр тодорлоо. 1973 оны Архангай аймгийн Батцэнгэл суманд тєрсєн. 198 см өндөр, 140 кг жинтэй. Одоогоор улсын байяр наадамд нийтдээ 12 удаа зодоглож, 3 удаа тvрvvлэсэн. жил Тэрээр 2003 онд Улсын их баяр наадамд зодоглож түрүүлэн Монгол улсын 18 дахь аварга болсон бол 2005 онд дахин тvрvvлж даван далай аварга цол хүртсэн байна.

2. Д.Азжаргал /15150 оноо/ 1978 онд Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо суманд төрсөн. Биеийн єндєр 182 см өндөр, 125 кг жинтэй. “Шивээ-Овоо” компанид ажилладаг. Тэрээр 2002 онд улсын баяр наадамд зодоглон Монгол улсын начин цол хvртсэнт бєгєєд ИМУ байгуулагдсаны ойн баяраар vзvvрлэж арслан цол хvртжээ.

3. Монгол улсын 19 дэх аварга Д.Сумъяабазар /13800/ 1974 онд н Өвөрхангай аймгийн Хужирт суманд тєрсєн. Биеийн єндєр 181 см өндөр, 120 кг жинтэй. “Асашёорюү” сангийн тэргүүн бєгєєд монгол улдсын отгон аварга. Тэрээр улсын их байр наадамд 2 тvрvvлж, 3 vзvvрлэж байсан ажээ.

4. Улсын заан Ц.Мягмарсvрэн /13200/ 1973 онд Ховд аймгийн Мөст суманд тєрсєн. Биеийн єндєр 188 см өндөр, 140 кг жинтэй. “Хүч” спорт хороо, “Пума” группийн бөх ажээ. Улсын баяр наадамд зодоглож өсөх идэр начин цолтой авсан. 2002 оноос хойш тогтмол шөвгийнх бєхчvvдийн тоонд багтах болслн тэрээр 2005 оны баяр наадамаар улсын заан цолыг хvртжээ.

5. Улсын начин Д.Батбаяр /11120/ 1976 онд Говь -Алтай аймгийн Бугат суманд төрсөн. Биеийн өндөр 180 см өндөр, 115 кг жинтэй. 2000 оноос улсын наадамд зодоглож эхэлсэн тэрээр 2003 онд тав давж, улсын начин цол хүртсэн.

6. Улсын заан И.Доржсамбуу /10000/ Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат. Биеийн өндөр 184 см өндөр, 125 кг жинтэй. 1991 оноос улсын наадамд зодоглож эхэлсэн бєгєєд1995 онд начин цол хvртсэн. Ардын хувьсгалын 80 жилийн ойн их баяр наадмаар О.Балжинням аваргыг давж заан цол хүртсэн.

7. Монгол улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ /9800/ 1964 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд тєрсєн. Биеийн єндєр 182 см өндөр, 140 кг жинтэй.Улсын баяр наадамд 12, сар шинийн баярт 13 удаа түрүүлсэн.Монгол улсын хєдєлмєрийн баатар, гавьяат тамичрчин гхээд тvvний цол гуншинг дурдаад барахгvй бизээ.

8. Улсын начин Ш.Уламбаяр /9400/ 1977 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тєрсєн. Биеийн єндєр 178 см өндөр, 105 кг жинтэй. Тэрээр 2004 онб улсмын баяр наадамд начингийн болзол хангасан байна.

Ийнхvv Гал нохой жилийн vндэсний бєхийн шилдэг тамирчид тодорсон. Таван цагариг” сонин улиран одож буй нохой жилийн шилдэг бөхчүүдээ тодрууллаа. Өнгөрсөн жилийн цагаан сарын барилдаанаас энэ жилийнх хүртэл бүх барилдаанд үзүүлсэн амжилтаар нь оноо эдгээр бєхчvvдийг шалгарууласан бєгєєд улсын хэмжээнд зохиогдсон томоохон бєхийн барилдаануудад хэрхэн оролцсон зэргийг нь харгалзан vзэж оноо єгсєн ажээ. Чансаагаараа удаалсан бєхчvvдээс Улсын заан Мөнхбаатар 8650, Улсын заан Б.Ганбат 773011, Улсын заан Д.Рагчаа 7100, Улсын заан Г.Элбэг 6600, Улсын заан Л.Пүрэвжав 6430, Далай аварга А.Сүхбат 6100, Улсын начин М.Өсөхбаяр 5930 нарын бєхчvvд удаалсан байна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8712
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby avarga » Fri Mar 02, 2007 2:39 pm

Дархан аварга “Хүндэт доктор” болов
“Аварга” биеийн тамирын дээд сургуулийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Юнг Инийн их сургуулийн “Хүндэт доктор” боллоо. Юнг Инийн их сургууль 50 гаруй жилийн түүхтэй, салбар таван сургуультай, нийтдээ 1000 гаруй оюутан суралцаж байна. Тус их сургуулийг түшиглэн БНСУ-ын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн баг тамирчид байнгын бэлтгэл сургуулилтаа хангаж иржээ.

Юнг Ин-ийн их сургуулийн “Хүндэт доктор” болсон Монголын жүдо бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэд “Хүндэт өргөмжлөл”-ийг ОУОХ-ны гишүүн Ш.Магван гардууллаа. Б.Бат-Эрдэнэ “Юнг-Ин” их сургуулийн гадаадын дөрөв дэх “Хүндэт доктор” юм. Түүнд МҮОХ, Монголын Үндэсний Олимпийн Академийн өргөмжлөлийг МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСУХ-ны дурсгалын зүйлийг БТСУХ-ны дарга Ч.Наранбаатар нар гардуулж баяр хүргэсэн байна.

Таван цагариг
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 2948
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Nomer 7 » Sat Mar 03, 2007 1:08 am

Image

Тайлбаргvй.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby avarga » Tue Mar 06, 2007 5:13 pm

А.Хатансайхан: Жингээ 100 кг хүргэхсэн гэж хүсдэг байлаа
Ярилцсан Ж.БАТМӨНХ, Г.БАЯРСАЙХАН, А.ТҮМЭНБАЯР (2007.03.05)
Ардын засгийн жилүүдэд Дорноговь аймгаас улсын цолтой бөх тун цөөн төрсөн байдаг. Хамгийн сүүлд энэ нутгаас 1997 онд улсын начин төрсөн нь нуруу нам ч жин ихтэй А.Хатансайхан. Тэрбээр хоёрын даваанаас аймгийн арслан Ч.Баттуяа, улсын харцага О.Бахыт, улсын заан Ч.Гочоосүрэн, улсын заан Ц.Баярсайхан нарыг орхиж цолтны эгнээнд багтаж байсан билээ. Түүнийг өнгөрөгч долоо хоногт Эх орончдын өдрийн барилдаанд зодоглож явахад нь уулзаж ярилцсан юм.

-Начин бэлтгэлээ хэр базааж байна?
-”Хилчин” дээр Н.Түмэннаст начинтай хамт хөлсөө гаргадаг юм. Одоо ч амжилтын төлөө явна гэж юу байх вэ, эрүүл мэндийн бэлтгэл л хийж байна.

-Хаана, ямар ажил эрхэлдэг вэ? Хотод суурин байна уу?
-Оюутан болж ирснээсээ хойш хотын хүн болсон. Дорноговьд богино хугацаагаар амьдарч байсан. Одоо хувиараа бизнес эрхэлж байгаа.

-Заалны барилдаанд залуучуудтай тулахад ямар байна?
-Залуучууд эрс сайжирчээ. Бид анх Анагаахад хүч үзэж байхад 32, сайндаа 48 бөх гардаг байлаа.

Одоо тэгэхэд хасаад 256-даа арай гэж багтаж байна. Бид нарт нэгийн даваа ч хүнд тусдаг болсон. Дээгүүр үзчих жигдхэн 20 гаруй аймгийн арслан, заан байна. Өөрөөр хэлбэл үе солигдож байгаа юм уу даа. Бидний үеийнхэн зайгаа тавьж өгөх цаг нь болж. Аргагүй аварга, арслангууд нь үлдэж байх шиг.

-Таны үед 64 хүрэхгүй байсан мөртлөө одоо нэг барилдаанд 256 бөх багтахгүй байгаагийн шалтгаан юу бол?
-Одоо барилдах сонирхолтой залуучууд их болж, дэмжих пүүс, компаниуд ч олширчээ. Бөх маань мэргэжлийн хандлагатай болж байна. Сайн барилдвал амьдралаа аваад явах нөхцөл нь бүрдсэн. Гэхдээ тэдэнд нэг дутагдал байна. Үндэсний бөх гэж хошуураад их спортыг орхилоо. Сая чөлөөт бөхийн УАШТ үзсэн. Энэ залуучуудаас тэнд оролцсон нь цөөн, оролцсон хэд нь ч муу юм. Уг нь үндэсний бөх, их спорт хоёроо хослуулбал барилдааны арга барил сайжрах юм шүү дээ. Бидний үед чинь үндэсний бөхийн томчууд бүгд л жүдо, чөлөөтийн шигшээд байсан.

-Одоо улсын цолтнуудын барилдаан цөөхөн боллоо. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан тогтмол зохиогдож, тэр ч хэрээр хөдөө орон нутагт явахад улсын цолтнуудаас илүү тэднийг таньдаг болсон байна лээ. Дээхнэ ням гариг бүрт амралтын барилдаан гэж болдог байсан. Одоо барилдаан сард нэг болж байна уу. Бөхийн өргөөнд барилдаан зохион байгуулахад ивээн тэтгэгч байхгүй бол их алдагдал хүлээдэг гэж дуулсан. Заавал энд “хоргодоод” юу хийх вэ. “Алдар”, “Хоршоолол”, “Хүч” гээд байгаа бололцоогоо ашиглаж, ээлжлээд зохиогоод явбал бөхчүүд ч, бөх сонирхогчид ч таатай хүлээж авах байх. Хамгийн гол нь зөв менежмент хэрэгтэй. Аймгийн заан Р.Сэддорж хийвэл, сэтгэвэл болдгийг харуулсан шүү дээ.

-Одоогийн залуучуудын барилдах нөхцөл нь бүрдсэн гэж ярилаа. Таны үед ямар байв?
-Би 10-р ангиа төгсөөд УБДС-д ирж, Ц.Дамдин, Д.Сэрээтэр багш нарын удирдлагад жүдо, үндэсний бөхөөр хичээллэж байсан. Тэр үед Ц.Цэрэнпунцаг, Д.Бумбаяр, Ж.Намжилдорж нарын сайн залуучууд тал талаас хотод цуглаж байлаа. Эхлээд бидний хичээллэх нөхцөл сайхан байсан. Харин удалгүй нийгэм солигдож, ардчилал гараад амьдрахад хэцүү болсон. Энэ үед л олон сайхан залуу бөхөөс хөндийрч, ганзагын наймаанд шилжсэн.

-Таныг хүүхэд ахуйгаасаа л олны нүдэнд өртөж, сайн барилдсан гэдэг юм билээ?
-1988 онд үндэсний бөхийн УАШТ-д 15-16 насанд орж үзүүрлэсэн. Дараа нь ахлах насанд хүрэл авч байлаа. Завханаас Ц.Цэрэнпунцаг, Булганаас И.Доржсамбуу, Найрамдалын районоос А.Сүхбат, Төвөөс Ж.Намжилдорж нар оролцож байсан.

-Та хэрхэн бөхийн замд орж байв?
-Намайг зургадугаар ангид байхад манай сургууль дээр жүдо бөхийн өдөр өнжүүлэх бүлгэм байгуулагдаж, ЗХУ-ын спортын мастер Могалец гэж хүн удирдсан юм. Тэндээс л барилдаж эхэлсэн дээ. Цагаан будааны шуудайгаар кимоно хийлгэж өмсөөд үздэг байлаа. Халахаараа ч хүзүүнд гэмтэй эд шүү.

-Одоо Дорноговиос таныг залгаж гарч ирэх бөх хэр байна вэ?
-Манайхаас 16 жил аймгийн арслан төрөлгүй байгаад 2005 онд Ё.Эрдэнэжаргал, өнгөрсөн жил А.Цацавшир нар түрүүлсэн. Сүүлийн жилүүдэд гантай байгаа учир морь уралдуулалгүй, бөхөө зааланд барилдуулаад наадчихдаг юм. Наадам хийгээгүй жил ч бий. Ер нь бөхөөр тааруу аймаг шүү. Барилдаан зохиоход 16 хүн хүрдэггүй байсан. Харин саяхан 64-т багталгүй хүн хасагдсан гэнэ лээ. Тэгэхээр нутагт маань бөх хөгжих эхлэл тавигдаж, хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна гэж бодож байна. Нэг үе би ганцаархнаа байсан бол одоо дагуулаад явах хоёр арслантай болсон. Гэхдээ арслан Д.Азжаргал Говьсүмбэр аймаг гээд байгаа ч төрснөөр нь яривал Дорноговь аймгийн Сүмбэр сум юм шүү дээ. 1992 онд хэдэн сум тасарч аймаг болсныг хүмүүс мэдэж буй байх. Түүнийг наадмаар үзүүрлэснээс хойш говийнхны бөхөд хандах сэтгэлгээ өөрчлөгдсөн.

-Тантай хамт барилдаж эхэлсэн хүмүүс яасан юм бэ?
-Хотод ирээгүй учир өөрсдийгөө хөгжүүлж чадаагүй хэрэг. Одоо нутагтаа аймгийн заан, начин болчихсон, дээлэндээ багтахгүй “бааварласан” хүмүүс байгаа даа.

-Бөхчүүд нутаг усаараа бөхийн гал болж гардаг. Та хаанахын бөхчүүдтэй нэгддэг байв?
-Би Төмөр замын “Есөн туг”-ийнх. Тиймээс клубийнхэнтэйгээ гардаг байсан. Манай галыг Ц.Баярсайхан заан ахалж, Ц.Бэгзсүрэн, Н.Түмэннаст, Ж.Намжилдорж нарын бөхчүүд гарна. Залуучуудаас сүүлд Г.Ганхуяг харцага, С.Мөнхсүх аймгийн арслан болсон.

-Та багын жин ихтэй байв уу?
-15-16 насандаа 78 кг орчим жинтэй байсан. Тэр үед намайг том биетэй гэдэг байсан ч одоо ийм хүүхэд дунджид тооцогдож байна.

-Одоо жин хэдтэй вэ?
-Начин болох үедээ 97 кг-тай байлаа. Жүдогоор -95 кг-д хүч үзнэ. Жингээ 100 кг хүргэж үзэхсэн гэдэг байсан. Тэгээд зун нутагтаа наадамлаж яваад ирэхэд 105 кг татсан. Түүнээс хойш жил бүр л 5 кг-аар нэмэгдсээр одоо 148 кг-тай болоод байна.

-Таныг багад бөх болно гэж шинжсэн хүн бий юу?
-Би Хэнтий аймгийн Өндөрхаанд төрсөн. Эхээс зургуулаа. Багадаа Дорноговь руу өргүүлсэн юм. Манай удамд даншгийн арслан Дайчин бэйсийн Баянмөнх гэж хүн байсан гэдэг. Одоо ч аймгийн арслан, заан олон бий. Чөлөөт бөхийн олон улсын шүүгч Ж.Батболд, Хэнтий аймгийн заан Т.Оюунбаатар нартай хамаатан болдог. Намайг дөрвөн сартайд манайх Дорноговь руу нүүсэн юм. Замдаа Галшар сумын нутагт нэг өвгөнийд буугаад ярьж байхад намайг хараад “Галшарын хурдны уг гарал нь Дорноговь юм шүү дээ. Сайн морь авсныхаа оронд нэг бөх өгөх ёстой байж дээ” гэж хэлсэн юм гэнэ лээ. Аав үүнд нь бэлгэшээж багаас л бөхөд хорхойтой болгож өсгөсөн.

-Дорноговьчууд ганц начингаа газардуулахгүй биз?
-Би 20 жилийн дараа нутгаасаа цол авсан. Намайг начин болсноос хойш арван жил өнгөрлөө. Бас л хугацаа холдчихож байгаа биз. Манай нутгийнхан начин гээд их хүндэлнээ. Начин болсны дараа УАЗ-469 машин бэлэглэж байлаа.

-Даваа бүрт цол олгож буй дүрэм таны үед хэрэгжсэн бол цолоо батлах, ахиулахын төлөө арай илүү тэмцэх байсан болов уу?
-Даваа бүрт цол олгох, амжилтаар эрэмбэлэх нь бөхчүүдийг идэвхтэй болгосон. Бидний үед С.Эрхэмбаяр, Ш.Лхагвасүрэн, Н.Түмэннаст гээд сайн начингууд байсан. Тэдэнд олон удаа шөвгөрөх боломж, чадал нь байсан ч их шөвөгт л үлдэхгүй бол цол ахихгүй болохоор төдийлэн хичээгээгүй байх.

-Таны хувьд одоо нутгаасаа сайн залуучууд бэлтгэж гаргах тал дээр ажиллах уу?
-Энэ хэцүү ажил. Би А.Цацавширийг гурван жилийн өмнө олж, бэлтгэл хийлгэж эхэлсэн. Энэ хугацаанд түүнийг цалинтай, харьяалалтай болгох гэж их ч олон байгууллагын хаалгыг татсан даа. Өнөөдөр л ажил бүтэж байна. Батбаяр захиралтай “Ус орчин” компани А.Цацавширийг авч цалинжуулахаар болсон. Энэ мэтчилэн хүн хариуцаж бэлтгэнэ гэдэг хөрөнгө шаардсан бэрхшээлтэй ажил юм. Гэхдээ бие хаа сайтай, гайгүй залуучууд гараад ирвэл мөнгөгүй гээд зүгээр суухгүй л дээ. Тэднийг гайгүй болгочихвол нутгийн нэр гарах юм хойно.

-Танаас дархан мэх гэж асуух нь илүүц биз ээ. Давуулж гуядахыг хэрхэн сурч байв?
-Жин нэмээд энэ мэхийг хийдэг болсон Ер нь масстай ч хурдтай, тэсрэмтгий барилддаг байсан юм. Жүдогоор давуулж гуядахтай төстэй, үнэлгээ авч чаддаггүй нэг мэх хийдэг байлаа. Түүнийгээ үндэсний бөхөд туршиж болмоор санагдсан. Энэ үед М.Мөнгөн, Ө.Эрдэнэ-Очир арслангууд миний алдааг хэлж өгч, зааж зөвлөдөг байсан.

-Таны нэрийг хэн өгсөн бэ?
-Өвөө маань өгсөн нэр. Лам, хар гэж хэлмэгдүүлэлтэд өртөж, шоронд хоригдож явсан юм гэнэ лээ. Нэг шөнө “Бадамхатан” гэдэг ном уншиж үүр гэгээрэх үед дуусахад нь би мэндэлж, үүнд нь бэлгэшээж номын нэрийг өгсөн гэсэн. Тэгэхэд ээж дургүйцээд номын нэр өглөө гэж дахин шоронд орно гэж ятгасаар Хатансайхан болгуулсан юм билээ. Дараа нь радиогоор Эвлэлийн төв хорооны Бадамхатан гэдэг хүн ярихад өвөө хүүгээ тэр сайхан номоор нэрлэдэг байж гээд харамсаж байсан гэсэн.

-Нутагтаа ойрхон очиж чадаж байна уу?
-Боломжоороо явнаа. Сая цагаан сараар барилдалгүй, зорьж нутагтаа шинэллээ. Урьд нь битүүнд барилдаад, вагонд шинэлдэг байсан.

-Гэр бүлээ танилцуулна уу? Хүүхдүүдээс тань удам залгаж барилдах хүн бий юу?
-Миний эхнэрийг Ч.Гантогтох гэдэг. Дунд сургуульд байхдаа танилцаж, УБДС-д хамт суралцаж байсан юм. Хоёр хүүхэдтэй. Банди маань “Тэмүүжин” сургуульд Д.Энхбаатар багшийн удирдлагад жүдогоор хичээллэдэг. Гэхдээ тэмцээнд оролцуулахгүй байгаа. Би багаасаа томчуудад нухлуулсан болохоор хүүгээ арай том болгож байгаад барилдуулах санаатай байна.

-Төгсгөлд нь Ч.Батзориг зааны түгээсэн онигоог та өрөө яриад өгөхгүй юу?
-(инээв). Би Замын-Үүдэд хэсэг хугацаанд амьдарсан юм. Тэгээд нэг жижиг байшин босгочихоод байлаа. Тэр үед хотоос Ч.Батзориг очсон. Би тосоод гэртээ хүрэх замдаа “Найз нь нэг данагар байшин бариад, долоо хоног найрлалаа” гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирээд ортол Ч.Батзориг машинаас буудаггүй. Гараад очсон чинь “Хэзээ гэр лүүгээ явах вэ” гэж асууж байна. Үнэнээ хэлсэн чинь “Байшин гээд байсан, амбаар шив дээ” гэсэн юм. Дараа нь өөрөө давслаад, баяжуулаад тараачихсан байсан. “Хатнааг шинэ байшинд орж гэхээр гурван хивс аваад очсон чинь амбаар байна лээ. Тэгэхээр хивсээрээ бүтээчихээд ирлээ” гэж ярьсан байгаа юм.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 2948
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby avarga » Thu Apr 05, 2007 7:28 pm

Цагдаа бөхчүүдээс Г.Эрхэмбаяр түрүүлэв
Энэ сарын 3-4-нд Монгол бөхийн өргөөнд Эргүүл тусгай хамгаалалтын тасгийн нэрэмжит “Хүч” нийгэмлэгийн үндэсний бөхийн АШТ боллоо. Улс, аймгийн алдар цолтой 58 бөх дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж, улмаар хэсэг тус бүрээс дөрөв, дөрвөн бөх шигшээд шалгаран хүч үзэхэд өсөх идэр улсын начин Г.Эрхэмбаяр (Цагдаагийн академи) 14 даваагаар түрүүлж, улсын начин Ду.Батбаяр (Эргүүл хамгаалалтын газар), улсын начин Ц.Сумьяабэйс (“Хүч” спорт хороо) удаалав.
Мөн сумын заан цолтой болон залуу 16 бөхийн барилдаанд Б.Баатарцол, Р.Пүрэвдагва, Л.Сайнбаяр нар эхний гурван байрт шалгарчээ. Тэд 13 даваагаар тэнцэж дахин барилдахад дээрх дарааллаар байр эзэлсэн байна. Багийн дүнгээр Эргүүл хамгаалалтын газар тэргүүлж, Цагдаагийн академи, Эргүүл тусгай хамгаалалтын тасаг удаалжээ.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 2948
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby traffic » Fri Apr 06, 2007 1:17 pm

Яруу найрагч Тангадын Галсан: Том хүний нулимс том ширхэгтэй, сүрдмээр юм билээ


Соёлын гавъяат яруу найрагч номч Тангадын Галсан монгол бөхийн барилдаан үзэх гэж цаг заваа хайхардаггүй жинхэнэ хорхойтой нэгэн бөлгөө. Түвдэндорж аваргаас наашхи бүх аваргуудын барилдахыг харж бахаа ханатал баясан хөхиж яваа бөхөд хайртай хүмүүн. Тэр тусмаа зарим аваргатай үеийн юм шиг нөхөрлөж, хойморт нь ч залагдаж явсан ерөөлтэй ажээ.
-Таныг Баянмөнх аваргыг хөдөлмөрийн баатар болоход лообийдож найрын хойморт нь уригдан аваргуудын дэргэд ханхайж суусан гэлцэх?
-Хонин жилийн /1991/ цагаан сарын наадамд бөх тайлбарлагч, соёлын гавъяат зүтгэлтэн, улсын начин Агвааны Ганбаатар хүү Галсан намайг бөхийн хорхойтнуудын үгээр хөгжөөнө гэж зарлаад дуун цацралаа /микрофон/ аманд минь буу шиг тулгасан. Тэр үед би Баянмөнх хэмээх монголд ховор заяасан их аваргыг ерөөж хатгасан юм. Үгэн алгадал маань зөнч ерөөл болсон гэлтэй юм уу даа.
-Та юу гэсэн юм бэ?
-Хархируугийн удмын сайн бөх
Хатсан боорцог болоогүй баруун талын чих
Холоос ойроос сүртэй бизоны бух
Хоёр олдохгүй монголын сайхан бөх
Залгамж үедээ үлгэр домгийн шашдир
Зарлиг нь өнөөхөндөө гараагүй хөдөлмөрийн баатар
гэсэн юм. Хавар өнгөрч зун нь аварга маань Монгол улсын хөдөлмөрийн баатар болсон. Намар нь намайг мялаалгын найрандаа урьж монголын хоёр их дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат нарын хавирганд залсан. Би тэвдээд “надад энэ суудал хүнддэнэ” гэхэд минь Баянаа аварга намайг дөвийлгөж “төрийн зарлигаас өмнө таны зарлиг гарснаар монгол бөх анх удаа хөдөлмөрийн баатар боллоо” гэж хэлээд мөнгөн аяганд мөнхийн рашаан дүүргэсэн шүү.
-Халхын Хадаа аварга хар гэрээс наранд гараад тан дээр хадагтай ирж золгосон гэх юм билээ. Танд их л ачилж ирсэн санагдах юм?
-Баянмөнх аваргыг ерөөсөн яг тэр завшааныг ашиглаж Ерөнхийлөгч П.Очирбатын чихийг хатгасан ерөөл хэлсэн. Мөнхийн хүүхэд Хад аварга гурван хормын цэнгэлийн төлөө найман жилийн яланд уначихаад байсан цаг.
Өрсөлдөгчөө Хадбаатар дүүгүүрдэх үед
Цэнгэлдэх хүрээлэн ханаран салгалж байдаг
Өөрөө өөрийгөө
Хадаа аварга пидхийлгэх үед
Арван баллаар газар хөдөлж байдаг
Дөрвөн бухаар зүтгүүлбэл
Дөнжийхгүй хүчтэй
Дөнжин үнээ цуславч
Цадахгүй ходоодтой
Хавт Хасарын
Хорьдугаар зууны дүр
Хадаа аварга маань
Хонин жилийн наадамд барилдах болтугай!
гэсэн юм. Бөхийн ордонд хурсан олон алга ташна ч гэж аянга буулгах шиг л болсон. Ерөнхийлөгч П.Очирбат хүртэл алгаа ташаад инээд цалгиулсан. Төдөлгүй өршөөлийн зарлиг гарч Хадаа суллагдсан. Энэ жаахан юманд Хадаа ханатлаа баярлаад над дээр хадаг барьж ирсэн юм. Тэгэхэд би “Далай олныхоо итгэлийг данайтал дааж яваарай” гэж захисан. Хад аварга нулимс цийлүүлсэн. Том хүний нулимс том ширхэгтэй сүрдмээр юм билээ.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby 21Grams » Sun Apr 08, 2007 3:44 am

[font=Tahoma]Дарханы Шоовдор начины ярилцлагаас..


-Нэг ийм яриа байдаг. Ж.Мөнхбат аварга хэдэн бөхийн хамт Өмнөговьд очиход Г.Дэмүүл арслан архины шилэнд ус хийгээд ууж байгаад баригдсан гээд л. Тэр үнэн биз?
-Тэр ч үнэн шүү. Шил шилээр нь бариад уугаад байдаг. Арслан нэг их согтохгүй байж. Бие засахаар гарахаар нь аварга амсаад үзсэн ус байсан гэдэг.[/font] :mrgreen:

http://www.mongolnews.mn/index.php?modu ... ew&id=1798
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3877
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby avarga » Thu Apr 12, 2007 6:49 pm

Улсын заан Б.Ганбат түрүүлэв
А.ПҮРЭВЖАВ (2007.04.12)
Ардчиллын өдөр-Ард түмний баяр зориулсан үндэсний бөхийн барилдаан Спортын төв ордонд дөрөвдүгээр сарын 8-ны ням гаригт болж улс аймгийн алдар цолтой хүчит 128 (улсын арслан нэг, гарьд нэг, заан дөрөв, харцага гурав, начин 11, аймаг, цэргийн арслан 16, заан 11, начин 12, залуу бөх 69) бөх зодоглон хүч үзэхэд нэгийн даваанд улсын начин Н.Мөнхжаргал Сэлэнгэ аймгийн харьяат залуу бөх Б.Эрдэнэбаярт өвдөг шороодов.

Хоёрын даваа
у.а Д.Азжаргал з.б Б.Эрдэнэбаяр
у.г Б.Гантогтох з.б Д.Цолмон
у.з Б.Ганбат з.б Б.Баатарцол
у.з Ц.Мягмарсүрэн з.б Э.Нямсүрэн
у.з Д.Бумбаяр з.б Н.Ганзориг
у.з Д.Амгаланбаатар з.б Г.Нямцогт
у.х Т.Мөнгөнцоож з.б С.Ерөөлт
у.х Л.Пүрэвжав з.б Б.Гончигдамба
у.х М.Батжаргал з.б Б.Батмөнх
у.н Д.Ганхуяг з.б Ц.Чимэддорж
у.н И.Ёндонсамбуу з.б Э.Элбэгбаяр
у.н Г.Эрхэмбаяр а.н З.Соёмбо
у.н Ш.Уламбаяр а.н Э.Баасандорж
у.н Ц.Баянмөнх а.н О.Баярхүү
у.н А.Хатансайхан а.н Ч.Дагвадорж
у.н Да.Батбаяр а.н Ж.Гансүх
у.н Ж.Алтансүх а.н Л.Алтангэрэл
у.н Б.Насандэлгэр а.н М.Баярсайхан
у.н Т.Өсөх-Ирээдүй а.з С.Пүрэвчулуун
а.а Б.Ганзориг а.з Ш.Батзориг
а.а Б.Дамба а.з Б.Дэлгэрсайхан
а.а О.Өлзиймөнх а.з С.Мөнхбат
а.а Р.Батболд а.з Ч.Батчулуун
а.а Т.Санчир а.з Б.Одсүрэн
а.а А.Амараа а.з С.Батсуурь
а.а Ш.Тогтохбаяр а.з Д.Батжаргал
а.а Дж.Батбаяр а.з С.Баянмөнх
а.а Ц.Бямбаа а.з Б.Энхбаатар
а.а А.Алтанхуяг а.з Н.Анхбаяр
а.а Н.Батзаяа а.а Х.Асен
а.а Б.Золбаяр а.а Г.Алтангэрэл
а.а Ө.Бат-Орших а.а Ө.Даваабаатар

Гурвын даваа
у.а Д.Азжаргал а.з Ч.Батчулуун
у.г Б.Гантогтох з.б Б.Батмөнх
у.з Б.Ганбат у.н Ц.Баянмөнх
у.з Ц.Мягмарсүрэн а.з Б.Энхбаатар
у.з Д.Бумбаяр а.з Б.Дэлгэрсайхан
у.з Д.Амгаланбаатар а.а Б.Ганзориг
у.х Т.Мөнгөнцоож а.н Ч.Дагвадорж
у.х Л.Пүрэвжав а.а Д.Батбаяр
у.н Д.Ганхуяг у.н Да.Батбаяр
у.н И.Ёндонсамбуу а.н Э.Баасандорж
у.н Г.Эрхэмбаяр а.з С.Батсуурь
у.н Ж.Алтансүх а.а А.Алтанхуяг
у.н Б.Насандэлгэр а.а Н.Батзаяа
у.н Т.Өсөх-Ирээдүй а.з С.Мөнхбат
а.а Т.Санчир а.а Ө.Бат-Орших
а.а Ш.Тогтохбаяр а.а Б.Золбаяр

Дөрвийн даваа
у.а Д.Азжаргал у.н Ж.Алтансүх
у.г Б.Гантогтох а.а Н.Батзаяа
у.з Б.Ганбат а.а Дж.Батбаяр
у.з Ц.Мягмарсүрэн а.з Б.Дэлгэрсайхан
у.з Д.Амгаланбаатар а.а Ө.Бат-Орших
у.х Т.Мөнгөнцоож у.н И.Ёндонсамбуу
у.н Д.Ганхуяг а.а Ш.Тогтохбаяр
у.н Г.Эрхэмбаяр у.н Т.Өсөх-Ирээдүй

Тавын даваа
у.а Д.Азжаргал у.н Т.Өсөх-Ирээдүй
у.з Б.Ганбат у.з Д.Амгаланбаатар
у.з Ц.Мягмарсүрэн а.а Н.Батзаяа
у.х Т.Мөнгөнцоож у.н Д.Ганхуяг

Зургаагийн даваа
у.а Д.Азжаргал у.з Ц.Мягмарсүрэн
у.з Б.Ганбат у.х Т.Мөнгөнцоож

Долоогийн даваа
у.а Д.Азжаргал у.з Б.Ганбат
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 2948
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Жавхлан » Tue May 15, 2007 3:48 pm

Хүний хайлан Хадаа аварга

ТЭГШЭЭ (2007.05.14)

Он цаг усны урсгал мэт хөвөрсөөр байх боловч хүний орчлонд мартъя гэвч мартаж болохгүй хүн байх юм. Тэр бол Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, хуучнаар Түшээт хан аймгийн Баатар ван Наваан Юндэнгийн хошууны харьяат, монгол бөхийн түүхэнд эр чадал, цагаан сэтгэл, хүүхэд зангаараа мөнхөрсөн аварга Д.Хадбаатар юм. Үүнийг тэрлэн бичигч бивээр энэ аварга хүчит бөхтэй ах дүү шиг байж, бас ч болоогүй олон сайхан чанарыг нь, монгол бөхийн ёс жудгийг нь мэдэх юмаа.

Одоо бодож байхнаа Хад аварга маань ёстой л хүний хайлан байсан юм. Удах тусам мартагддаг хүн байдаг бол үргэлж хамт юм шиг байдаг хүн ч байдаг, тэр бол Хадаа.

Өөрийнхөө тухай ярихдаа “Ах нь сүүний бяртай хүн. Насны бяртай бөх бол Д.Дамдин аварга, ясны бяртай бөх Х.Баянмөнх аварга гэж боддог. Би чинь дүүгээ гарахаас өмнө таван нас хүртэл эхийнхээ хөхийг хөхсөн. Нөгөө эсгэлэнгээ хөхсөн даага хурдан гэдэг хуучны үгтэй адил юм даа. Ер нь бяр гэдэг хөдөлмөр юм.

Жирийн хүмүүс 10 литрийн бетоноор ус зөөж байхад би хоёр дөчөөр зөөдөг. Ингэхээр хөдөлмөрөөр бяр илэрдэг нь яах аргагүй үнэн байгаа биз. Аваргатай ярьж суухад үг нь цэгцтэй, тун ухаалаг яриатай. Зарим үзэгчдийн ярьдгаар толгой муутай мангар хүн биш. Аваргын ээжийн тал шар Нацагийнхан гэж Хэнтий чигийн айл байгаад сүүлдээ Төв аймгийн Баянцогтоор дамжиж Угтаалд нутагласан юм билээ. Харин эцэг Дагвасүрэн Өвөрхангайн хүн.

Аварга цааш өгүүлэхдээ “Ээжийн тал их том биетэй улс. Намжилмаа эгч бид хоёр төрсөн эгч дүү хоёрын хүүхэд шүү дээ. Ер нь эхийн талд барилддаг хүн байсан юм гэнэ лээ”. Гэнэдэж гэмшиж үзсэн аварга маань ингэж ярьж байлаа. Хүнийг дээр доор, баян ядуу, хөгшин залуу гэж ялгалгүй ижилхэн нөхөрлөнө. Хөдөө гадаа явахад хамгийн түрүүнд найз нөхөд бололцон, таньдаг айлтай болчихсон, тэр айлын хүн шиг “Ид уу” болон сууж байдагсан. Хөгшин настай хүнтэй айлд очвол модыг нь хөрөөдөж, усыг нь зөөж, цай хүртэл чанаад нэг л өөриймсөг.

Ямар сайндаа нэг удаа бэлтгэлээс хоцорч загнуулж байхав. Яасан бэ гэвэл бэлтгэлд ирэх замдаа хонины толгой аваад харьж явсан нэг жаал хүүтэй таарч, түүнийг өрөвдөөд хүргэж өгч. Тэгсэн гэрт нь хоёр ядруу хөгшин байхыг хараад авчирсан толгойгоо өвчиж янзлаад ирсэн байсан. Аваргын тухай хүмүүсийн олон сайхан дурсамж яриа байдгийн нэг нь аваргын багш Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Өвгөнхүүгийн дурсамж юм.

“Миний шавь Хадбаатар цэргийн албанд 1970 онд татагдан 013-р ангид ирсэн. Тэндээс арваннэгдүгээр сард “Алдар” нийгэмлэгт тамирчин байлдагчаар ирлээ. Энэ цаг мөчөөс хойш олон жил ард үлджээ. Хадаа “Алдар”-т ирснээсээ хойш самбо, жүдогоор хичээллэсэн юм. Тэрбээр хорвоод 42-хон насыг элээхдээ түүний хориод жилийг надтай хамт өнгөрөөжээ. Энэ хугацаанд гурван удаа “аавын” хаалга татсан юм.

Энэ бүх алдаа нь өөрийнх нь гэнэн итгэмтгий зангаас болсон доо. Ер нь хилс хэрэгт орсон хүн шүү дээ. Төрийн наадамд арван жил барилдахгүй завсарлаад дахин зодоглож түрүүлнэ гэдэг одоогийн бөхчүүдээс гарахгүй амжилт. Нэгд Хадаа байгалиас заяасан бяртай, хоёрт ажилч хичээнгүй, гуравт бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг тамирчин байсан. Миний том хүү Рагчаадоржийг гэрлэхэд Хадаа найр ахалж байхдаа “Өвөө багшийн зургаан хүүхдийг гэрлэхэд нь би бүгдийнх нь найрыг хийлгэж, удирдана” гэж байсан юм.

Хад маань ямар ч хоолны газар үнэгүй хоол иддэг. Түүнийг хүмүүс бүгд таньдаг болохоор хүссэнийг нь өгдөг байлаа. Ийш тийш тэмцээн уралдаан гээд их явна. Тэр бүхэнд нийгэмлэгээс зардал мөнгө гардаг байтал харин Хадаа бол онгоц, галт тэргэнд зардалгүй явдаг байлаа. Хүмүүс түүнээс мөнгө нэхдэггүй болохоор “Миний мөнгийг надад өгчих надаас зардал авдаггүй” гэж хүүхэд шиг юм ярина. Бүр сурчихсан. Би нэг удаа Хадааг ухаан алдтал нь алгадчихаж билээ.

Бид нар “Баянгол” зочид буудалд байрлаж байлаа. Тэгсэн Хадаа хоолныхоо мөнгөөр хоёр хачин нөхөртэй пиво уугаад сууж байв. Миний уур хүрээд цохисон чинь мань хүн ойчоод өглөө. Нөгөө хоёр нь ч зугтаалаа даа, хойноос нь нэг нэг сайн өшиглөөд хоцров. Нөгөө Хадааг чинь Цэнд-Аюуш, Батсүх хоёр өргөж босгох гэтэл нүүр нь цэлхийгээд ухаан алдсан байв. Би ч хүн зодчихоод энд хоол идээд яахав гээд гэртээ харилаа.

Наадхыгаа өдрийн хоолонд орчихоод манайд оч гэж хэлээрэй гэчихээд гэртээ хүлээгээд сууж байтал Хад ороод ирлээ. Тэгснээ “Багш та өдөр хоолонд ороогүй өлсөж байгаа байх” гээд надад бууз хийж өгч долигонож байна. Миний уур гарлаа. Ёстой л хүүхдээрээ хүн дээ.

Манай хүн ийш тийш явах их дуртай. Би нэг удаа Хадааг Сүхбаатар аймаг руу өвлийнхөө идшинд явууллаа. Тэгсэн чинь “Онгоцныхоо билетийн мөнгийг надад өгчих. Би зүгээр суугаад явчихна” гэдэг юм байна. Тэгээд явахад нь хэллээ “За манай ах Жамсран гэж чам шиг архинд дуртай нөхөр байгаа. Битгий хамт уугаад алга болчихоорой, аятайхан явна шүү” гэж захиад хоёр шил архи өгөөд нэгийг нь ахад, нөгөөг нь ээжид өгөөрэй гэв. Очихоор нь манай нутгийнхан Хадааг ирлээ гээд ахынд цугласан юм байх.

Гурван өдөр архи ууцгааж сүүлд нь Хадаа ахыг загнасан гэнэ лээ. “Багш намайг битгий архи уу гэсэн. Харин та намайг архи уулгаад өөрөө бас уугаад дургүй хүргэчихлээ, би маргааш явна” гэж. Тэгээд яахав манай идшийг хийж, дээр нь Хадаад хоёр үхэр өгч. Ингээд хотод ирэхгүй юу.

Энэ үеэр би ажилтай байсан тул Хадаа ширэнд боосон бүтэн үхрийн махыг гэрт ганцаараа оруулж өгөөд бүгдийг нь нэг нэггүй янзлаад явахдаа “Намайг сайн яваад ирлээ гэж багшид хэлээрэй. Харин ах чинь нэлээд архинд дуртай хүн байна шүү” гээд явсан байсан. Уг нь өөрийнхөө уусныг баллахын тулд ахыг надад ховлож нэр цэвэр үлдэж байгаа нь тэр. Би Хадаагаа мэдэлгүй яахав. Гурав хоног унталгүй уух хүн Хадаагаас өөр хэн байхав.

Тэмцээний бэлтгэлд гараад буудалд байрлах болохоор тамирчид ганцхан чемодантай ирнэ. Харин Хад хоёр, гурван чемодантай ирнэ. Тэр нь тодорхой. Учир нь анхны эхнэр Лидагаасаа салж байгаа нь тэр. Тэмцээн дууссаны дараа эхнэр нь ирээд хоёулаа эв найрамдалтай бүх юмаа аваад явдаг. Ганц чемодантай ирвэл эхнэрээсээ салаагүйн шинж. Хадаа шиг бяртай хүн нэг их төрөхгүй болов уу. Хажуу тийшээ ойчих гэж байсан “Газ-53” машиныг ойчих гэж байгаа талаас нь ганцаараа тулаад гаргадаг байлаа”. Аваргын тухай нэгхэн дурсамж л энэ шүү дээ.

Хад аварга маань Монголын ард түмний зүрх сэтгэлд мөнхөрч үлдсэн ховорхон төрсөн сайхан нь дэндсэн хүн-алт байсан юм. Сүүн мөртэй хүчит аваргынхаа тухай энэхүү найрууллаа төгсгөхдөө ардын уран зохиолч төрийн шагналт яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн аваргад зориулсан “Хадаа” шүлгийг уншигч олондоо толилуулъя.

Хадаа
Хадаа…
Хадаа…
Хадаж байсан нэр
Хадаа…
Хадаа…
Багтаж ядсан бяр
Ам угтуулдаа тэр болгон “өвдөг шороодоогүй”
Алдрай хөөрхий Хадаа
Жаргаж нэг их чадаагүй
Жамын хөлд “амь шороодов”
Ээ халаг минь дээ
Энэ мэдээг сонсох үед
Дүлий ч байх минь яагаав…
Эцсийн дэвэлтийг нь харахдаа
Нүдгүй ч байх минь яагаав гэмээр
Шаналал харууслын гашуун мөрүүд
Шүлгэн дундуур минь цавчин орж ирэв
Хөөрхий гэхэд багадах
Хөглөрсөн сайхан эр…
Зовлон жаргалын “тоглоом”
Зодог бүсэлсэн “жаал”
Хүний бүгээн орчлонг
Хүүхэд чигээрээ туулав
Үнэн худлын аранга
Үсэнд нь хяруу унагасан ч
Үйлийн хөх хорвоог
Үнэн чигээрээ гатлав…
Сэрэмжгүй нэгэн аальтай
Сэтгэлдээ сүүдэргүй нэгэн байв
Алдрын сүвэгчээр багтах гэж
Агшиж сунаагүй бодь байв…
Аминдаа хүртэл арчаагүй
Аавын сайхан уул байв
Арга залийг тойрч урссан
Асгарч мэлмэрсэн мөрөн байв
Шүүрс алдалт болгон
Шүлгийн минь мөрийг тэгшилж
Унагасан нулимс болгон
Уйтгарын татлагыг чивчлэв
Шүүдэр буусан
Талын цэцэг тоолон чуулж
Шүлгээрээ би
Чиний төлөө уйлав
Бурхны өмнө чи нүгэлгүй очноо
Булхалзсан сайхан сүү явсан даа…
Үйлийн үрээр буруу зөвийн өмнө
Үлдэгсэд харин гэмших болно
Монгол наадмын гэнэн тэнхээ
Морьт Монголын хүчит бөх
Дуудуулж байсан цолныхоо цуурайг
Дутуу сонсож ниссэн “гарьд”
Аралтай засуулаа тойрон дэвсээр
Аргамжаа тасдан хальсан аварга
Хадаа…
Хадаа…
Хадаж байсан нэр
Хадаа…
Хадаа…
Багтаж ядсан ааг
Сүрэнхорын хээр та хоёрын
Сүнс төөрөхгүй ээ. Монголдоо л байна
Багсран алагласан наадмын хүрээнд
Баярын нулимс шиг асгараад ирдэг бөхчүүд дунд
Бярын их орон зай онгойж
Бахтай хүүгээрээ Монгол дутна
Ирэх жилүүдийн наадам
Хадаа байхгүй наадам болно
Элбэг хамба зодог нь
Хэлбэх эзэнгүй эвхээстэй байна
Ай харуусал…


mongolnews.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3816
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby erka2 » Thu May 17, 2007 9:44 pm

за манай балжаа аварга ч бяртай байгаан байна даа. ганцхан займчиж хөдлөө л тавиулчиж байгаа харагдна.
-за манай начингийн бэлтгэл жоохон дутуу байна уу даа хэдхэн займчаад хөдлөхөд нь л тавьчихаад байх юм.
-манай заан бэлтгэл сайтай байна. хэд хэдэн удаа хүчтэй мурьж хөдөллөө, бүр огцом бяр гаргаж огшуулж татахад ч тавихгүй байна шүү
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Postby Бамбаалай » Thu Aug 02, 2007 1:16 pm

[font=Microsoft Sans Serif][align=center]Улсын начин Батбаярт эрүү үүсчихсэн БЗД ийн ЦХ т шалгуулж байна. Урьд нь 3 хүн зодсон хэрэгтэй байж байгаад саяхнаас 10 аад л хоногийн өмнө Такси ний жолооч С ийн нурууг хугартал зодсон байна. Маргааш нь С рүү залгаж "П ..... минь ирж энд уулзаач. Энэ хэд чинь намайг 72 т хийх гээд байна" гэсэн байгаа юм. Ийм бөх байж таарах уу?[/align][/font]
Бамбаалай
 
Posts: 5
Joined: Sun Jul 22, 2007 9:20 pm

Postby El Payaso » Tue Aug 14, 2007 10:22 am

чанрав гуай өөд болчихжээ... одоо наадмаар яна даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38748
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby spain man » Tue Aug 14, 2007 4:33 pm

харамсалтай юм аа ... :sad:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13281
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Raul_ag » Wed Aug 15, 2007 9:46 am

Um ma ni bad mi hum
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Postby chukcha2002 » Wed Aug 15, 2007 3:09 pm

el payaso wrote:чанрав гуай өөд болчихжээ... одоо наадмаар яна даа...


өө ёстой харамсалтай юм болжээ. Ум мани бадми хум
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby BECKHAM » Thu Oct 04, 2007 9:30 am

selenge aimgiin arslan ZOLBAYAR avto-n osloor haramsaltaigaar nas barjee. 21-hen nastai. sambo judo-n shigshee bagiin gishuun. Sambo buhiin delhiin zaluuchuudiin awarga, asia tiviin avarga, kurash buhiin delhiin awarga. 2007 onii judo-n ulsiin awarga, usuh ireeduitei aimgiin arslan bailaa. uneheer haramsaltai yum boljee............
.......
BECKHAM
 
Posts: 476
Joined: Fri Jun 09, 2006 6:13 pm
Location: ub

Postby meesh » Thu Oct 04, 2007 1:33 pm

Ум мани бадни хум.
Яасын болоо хөөрхий осол уу ? Хаанаас авсан мэдээлэл юм.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 7476
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby BECKHAM » Thu Oct 04, 2007 1:49 pm

5 tsagarig
.......
BECKHAM
 
Posts: 476
Joined: Fri Jun 09, 2006 6:13 pm
Location: ub

Postby 21Grams » Wed Oct 17, 2007 12:21 am

- sonin.mn - http://www.sonin.mn -

Монголын Үндэсний бөхийн дөрөвдүгээр их эе

Хэвлэгдсэн: 2007 оны 09 сарын 15 өдрийн 11:07 цаг, Бөх | 10 сэтгэгдэл

Б.Бат-Эрдэнэ /дархан аварга/ -Харин мөнгө төгрөг идэж шамшигдуулсан юм гарсангүй. Шат дараалсан шалгалт сайн хийсний үр дүн байх. Нөгөө талаар бөхчүүд бид өөрсдийнхөө зан байдлын талаар бас бодох юм байх шиг байна. Бөхөд шинэчлэл хийх шаардлагатай байсан уу гэвэл байсан. Наанадаж цаг наргүй бие биеэ түшээд зогсчихдог, олон түмнийг чилээдэг байдлаас гарахын тулд цаг заахаас өөр аргагүй болсон шүү дээ. Дээрээс нь цолны найраа, бөхчүүдийн үзүүлсэн амжилтыг үнэлж эрэмбэлэх гээд тодорхой өөрчлөлт шаардлагатай болж нэлээд хөдөлмөр зарж хийлээ. Энэ бүхнийг ч бас ярих хэрэгтэй болов уу.
Ж.Ганболд /улсын заан/ -Монгол бөхийн өргөөг барихад хоёр тэргүүний оруулсан хувь нэмэр асар их, Үүнийг ярихгүй өнгөрч болохгүй. Зөвхөн энэ хоёр тэргүүнийг шүүмжлээд байх нь нэг талдаа утгагүй юм. Энэ хоёрын цаана буруутай олон хүн байгаа. Тэдний тухай ярих хэрэгтэй. Ийнхүү 34 төлөөлөгч санал бодлоо хэлж дөрвөн цаг гаруй хэлэлцсэний дараа дээрх тайлан илтгэлийг батлах тогтоолын төслийг редакцын комиссын дарга Ж. Болдбаатар танилцуулав. Тогтоолын төсөлд МҮБХ-ноос тайлант хугацаанд хийсэн ажлыг 2-3 салгаж дүгнэх санал гарч, үүн дээр төлөөлөгчид, саналаа хэлж, санал хураалгасны эцэст Бөхийн өргөөний менежментийн асуудал, бөхчүүдийн нийгмийн хамгааллын талаар хийсэн ажлыг төлөөлөгчийн олонхийн саналаар бүрэн хангалттай гэж баталсан ч сонгуульт хугацаанд бөхийн шинэчлэлийн талаар хийсэн ажил, бөхийн ёс жудгийн талаар авсан арга хэмжээний асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй гэж үзэв. Энэ хоёр асуудлаар маргаан дэгдэж, төлөөлөгчдийн олонхи нь хурал замбараагүй болж байгаад ундууцан маргааш наадахийг чинь шийдье гэцгээснээр эхний өдрийн хуралдаан 23 цаг өнгөрч байхад завсарлахаас өөр аргагүйд хүрэв.
Пүрэв гаригт эхэлсэн “ИХ ЭЕ” дөрөв дэх өдрөө үргэлжилж, гурав дахь өдөр шөнө дунд хүртэл хуралдсан төлөөлөгчид МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийн сонгуульт хугацаандаа хийсэн ажлын тайланг авч хэлэлцэн үнэлгээ өгсний дараа тус холбооны шинэчилсэн дүрмийг хэлэлцэв. Ингэхдээ МҮБХ-ны боловсруулсан болон улсын заан Ж.Ганболд, улсын начин Ц.Дуламсүрэн нарын оруулсан дүрмийн төслийг харьцуулан авч үзлээ. Төлөөлөгчид дүрэм боловсруулагчдаас зарим зүйлийг тодруулсан юм.
Г.Пүрэв-Очир /улсын начин/ - Энэхүү дүрмийн төслийг боловруулахдаа бусад хуультай хэрхэн харьцуулсан бэ?
Д.Данзан /дэд тэргүүн/ - Төрийн бус байгууллагын дүрмийг л баримталсан.
Ж.Ганболд /улсын заан/ - Үндсэн хууль, Иргэний хуулиас манайхтай холбоотой заалтаас санаа авсан юм бий. Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу Бөхийн холбооны тэргүүлэгчид илүүдчихээд байгаа юм. Үүний дараа санал хураалт явуулж, д урмийн төслийн заалтуудыг баталж эхэлсэн юм. МҮБХ-ны удирдлагын тогтолцоо нь Их эе, цэцдийн зөвлөл, тэргүүн, тэргүүлэгчдийн хурал гэсэн тогтолцоотой байна гэсэн заалт дээр төлөөлөгчид удаан маргалдсаны эцэст тэргүүлэгчид эсвэл гүйцэтгэх удирдлагатай байя гэдгээр санал хураахад төлөөлөгчдийн дийлэнх олонхи буюу 113 нь тэргүүлэгчидтэй байхыг дэмжлээ. Хурлын дэгийн дагуу цөөнх болсон төлөөлөгчдөөс гурван хүн үг хэллээ.
X. Баянмөнх /дархан аварга/ - Бөхийн холбооны тэргүүн бодлого л хариуцах хэрэгтэй. Гүйцэтгэх захирал нь тэргүүнтэй гэрээ хийж, Өдөр тутмын ажлаа амжуулдаг байх нь зөв. Тэгэхээр тэргүүлэгчид байхын шаадлагагүй.
А. Сүхбат /улсын аварга/ - Удирдах зөвлөлтэй байна гээд заачихсан байхад яагаад заавал тэргүүлэгч гэдэг хуучин үгэндээ автаад байгаа юм бэ?
Ж. Ганболд /улсын заан/ - Нэрийн л асуудал шүү дээ. Тэргүүлэгчид, гүйцэтгэх захирал нь тэргүүндээ ажлаа тайлагнадаг байх хэрэгтэй. Цөөнхийн шаардлагаар дахин санал хураалгахад өмнөх санал хүчинтэйгээр батлагдав.Үүний дараа тэргүүнтэй гэрээгээр ажиллах гүйцэтгэх захирал байх уу, хуучнаар дэд тэргүүн, ажлын албатай байх уу гэдэг дээр бас маргалдаж, олонхийн саналаар гүйцэтгэх удирдлагатай байхаар боллоо. Дурмийн төсөлд байгаа МҮБХ-ны тэргуунийг Цэцдийн зөвлөлийн гишүүдээс сонгоно гэсэн заалтыг өөрчилж, Тэргүүнийг Их эеэс шууд сонгохоор батлав. Цэцдийн зөвлөлийг 67 хүний бүрэлдэхүүнтэй байна гэж баталсны дараа гишүүдийг хэрхэн сонгох талаар аймгуудын бөхийн холбоодын тэргүүн нар шууд сонгогдох, үлдсэн 46 гишүүний 23 нь бөх, 23 нь бөхийн зүтгэлтэн, бөх судлаач, засуул, цэц байхаар тооцсон улсын заан Ж.Ганболдын саналын талаар бас л маргаан дэгдлээ.
Л.Жавжмаа /Булган/ - Too зааж өгдөг нь ерөөсөө буруу. Харин өргөн ардчиллын дагуу хэн олон санал авсан нь л сонгогдох хэрэгтэй.
Х.Баянмөнх /дархан аварга/ - Цэцдийн зөвлөл бөхийн барилдааны дүрэм батлах учраас бөх хүн илүү байх ёстой.
Б.Бат-Эрдэнэ /дархан аварга/ Цэццийн зөвлөл нь бөхийн дүрмээс гадна олон асуудал шийдэх байгууллага шүү дээ.
У.Мижиддорж / улсын арслам/ - Бөхийн тоонд цолоор нь квот тогтоох нь зөв. Тэргүүний саналыг дэмжиж байна.
Д.Сэрээтэр /улсын начин/ - Манай бөхчүүд сонгогдчихоод хуралдаа ирдэггүй улс. Түүний оронд үнэхээр бөхийн төлөө сэтгэлтэй хүмүүсийг сонгосон нь дээр.
Р.Чулуун /сэтгүүлч/ - Улсын аварга, 21 аймгийн даргыг шууд сонгоод үлдэх 40 хүний нэрийг дэвшүүлье, бид үзэл бодлоороо саналаа өгье. Жижүүрийн хэдхэн хүн ярьж байгааг анхаараач. Саналаа шуурхай хураая. Б.Онх /улсын начин/ - Тэргүүнийхээр бол бөх биш хүн 44, бөх 23, байх нь. Нөгөө л бөхөө дорд үздэг илрэл гарч байна. Бөхийн зүтгэлтний холбоо биш шүү.
Л.Сосорбарам /улсын арслан/ - Бөхийн их хурал болж байна. Тийм болохоор бөхчүүдийнх нь тоо олон байх хэрэгтэй.
Г.Бадарч /Орхон/ - Бөх илүү байх нь зөв байх. Би ч гэсэн барилдаж л байсан. Гэхдээ асуудлаа өөрсдөө шийдэг. Цолны квот бүү ярь.
П.Сүхбат /улсын заан/ - Сэрээтэр начин буруу ярьж байна. Одоо барилдаж байгаа бөхчүүд л дүрмээ өөрчилж байгаа биз дээ. Тэд өөрсдийн эрх ашгийг хамгаалахгүй бол хэн хамгаалах юм бэ? Тийм учраас бүр олон бөх сонгох хэрэгтэй.
Ц.Баярсайхан /улсын заан/ - Зургаан аваргаа сонгуульгүй оруулъя. Бусад цолтны хувьд тоо заалгүй сонгоё.
Н.Жүгдэн /засуул/ Бөхчүүдээ дийлэнх оруулаад Жавзмаагийнхаар санал хураая.
А.Сүхбат /улсын аварга/ Тэргүүний саналыг эрс эсэргүүцэж байна. Бид бөхийн төлөө шударга тэмцэж байгаа. Зарим бөх хачин байна шүү. Б.Бат-Эрдэнэ аварга, П.Дагвасүрэн арслан, Мягмар заан, Сэрээтэр начин нар. Тэргүүнийхээ хажууд наалдаж суучихаад тэднийгээ дэмжсэн юм яриад байх юм. Би өөрийгөө бөхөөр мэргэжсэн хүн гэж хэлнэ. Бие махбодиороо мэдэрсэн хүн л бөхөө мэднэ. Бөхчүүдээ дийлэнх байхаар санал хурааж өгөөч гэж хүсмээр байна.
А.Зангад /зүтгэлтэн/ шууд санал хураахаар юм уу цолны квот тогтоохгүй бол жишээ нь нэг ч заан, арслан орохгүй бол яах вэ? гэхдээ санал хурааж шийдье.
Н.Насан- Очир /зүтгэлтэн/Улсын 6 аварга, тэргүүнээ хасаад үлдэх 36 хүний 27 нь бөх, 12 нь бөхийн зүтгэлтэн, засуул, цэц байя.
Х.Баянмөнх /дархан аварга/ - Цолтон тус бүрийг бичиж санал хураана. Өчигдөр А.Сүхбат ярьж байсан. 80 жилээр шодоход би яаж баярлаж, Бат-Эрдэнэ яаж барайж байсныг мэдэрсэн хүний хувьд хэлсэн. Би Цэцдийн зөвлөлийн хурал дээр нэг аймгийн бөхийн холбооны даргад хэлж байсан. Бид ширээн дээрх махыг хараад бүгд зөв ярина. Гэтэл би тэр махыг залгиж идээд баасан хүн шиг ярина. Зүйрлэхэд ийм. Бөхийн дүрэм батлахад яг ийм юм гардаг.
Б.Цэдэв /зүтгэлтэн/ - Тоог тогтоох илүү. Энэ бол өргөн ардчилал биш, сонгууль биш байна. Яагаад аваргууд заавал байх ёстой юм. Жавзмаагийн саналыг дэмжиж байна. Барилддаггүй хүн бөх мэддэггүй гэж хэн тодорхойлж байгаа юм бэ?
Д.Цогзол /засуул/ -Би Цэдэвийн саналыг дэмжиж байна. Зарим нь тулгалт хүлээлгэж болохгүй. Аваргуудыг хүчээр зүтгүүлдгээ больё. Тэд сонгогдохгүй байсан ч яадаг юм. Заавал юм бүхэнд орж байх албагүй шүү дээ. Зөвлөх маягаар тэдний үгийг сонсож болно.
Х.Баянмөнх /дархан аварга/ - Сонсохгүй ч байж болно гэсэн үг. Аваргуудыг оруулна. Ерөөс бөхийн түүх гэдэг аваргуудын түүх, аваргуудтай барилдаж явсан түүх л байдаг юм шүү.
Ш.Дашцэрэн -зүтгэлтэн/ - Аваргууд өөдөөс харж суучихаад бөхчүүд болон биднийг дарамталдгаа болиоч ээ. Зүтгэнлтэн хүн олон байна гэж би зүтгээгүй шүү.
Ийнхүү төлөөлөгчид нэлээд мэтгэлцэж Цэцдийн зөвлөлд орох бөхчүүдийн тоог тогтоох уу гэдгээр санал хурааж, тоог тоолохоор боллоо. Ингээд төлөөлөгчид Цэцдийн зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж эхлэв. Нэг төлөөлөгч 3 хүний нэр дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшүүлж дууссаны дараа тооллогын комисс нэр дэвшигчдийг танилцуулахад зарим хүмүүс нэрээ татав.
Ж.Болдбаатар /бөх судлаач, эрдэмтэн/ - Би зав муутай, тэртэй тэргүй би зав чөлөөгөөрөө бөхөө судлаад л явна гээд нэрээ татлаа.
Д.Мягмар /улсын заан/ - Би өөрөө ЗЦГ, тэргүүлэгчээр I Их эе-ээс сонгогдоод 12 жил болж байна. Хэлж чаддаг нь дээр , хийсэн нь доор орж байдаг байж таарахгүй. Энэ миний бодол шүү. X. Баянмөнх сайхан ярьж байна. Би 666 мэх байгааг бүртгэсэн гэж хэлээд л байгаа. Одоо болтол энэ тухай гарсан гарын авлага байхгүй л байгаа шүү дээ. Та бүхэн бодит ухаанаар асуудлаа шийдээрэй. Би нэрээ татлаа.
Н.Чулуунбаатар /зүтгэлтэн/ -Би нэрээ татаж байна. Бөхийн зүтгэлтэнүүд гэж олон сайхан хүмүүс байдаг шүү. Битгий бөх мэддэггүйгээр нь дуудаарай. Олон сайхан хүмүүсээ гомдоож болохгүй шүү.
Б.Цэдэв /зүтгэлтэн/ - Миний нэрийг дэвшүүлсэн Жавзмаа болон төлөөлөгчдөд баярласнаа илэрхийлье. Би хэмжээндээ бөх мэднэ. Цагтаа бөхийн торгон зодогноос барьж л явлаа. Шинээр сонгогдсон Цэцдийн зөвлөлийн гишүүд үндэсний бөхийн барилдааны дүрмийг хэлэлцэхдээ алдааг засч сайн дүрэм батлаасай, тэгвэл олон түмний санаанд нийцэж, нэр төрд нөлөөлнө шүү гэдгийг захья. Би нэрээ татлаа. Энэ мэтээр зарим нэр дэвшигч нэрээ татан, аварга Г.Өсөхбаяр, арслан Ж.Чойжилсүрэн, Ж.Хайдав, Б.Ганбаатар нарын зэрэг хуралд оролцохоор мандат аваагүй төлөөлөгчдийг хасаад үлдэх хүмүүсийг саналын хуудсанд бичихээр болов. Энэ хооронд МҮБХ-ны дүрмийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Төлөөлөгчид дүрмийн төслийн 7.16 заалтдээр гацаж бас л маргаан дэгдэв. Энэ нь МҮБХ-ны тэргүүн орон тооны байх уу гэдэг асуудал.
С.Дарьсүрэн /Баянхонгор/ - Би Баянхонгор аймгийн БТСХ-ны дарга. Аймагт үндэсний бөхийн холбооны тэргүүн маань орон тооны бус хүн байдаг болохоор нэг ажил хийх гэхээр олддоггүй. МҮБХ өөрийн хөрөнгөтэй болохоор тэргүүн нь орон тооных байгаасай гэж боддог. Орон тооны байна гэдгээр санал хураахад гишүүдийн олонхи дэмжиж, цөөнх үг хэлэв.
Ж.Ганболд - Тэргүүн нь өөрийн төсөвтэй. Хамгийн гол нь бөхийн ирээдүйн хөгжлийн талаарх бодлогыг барьдаг хүн байх ёстой. Бид тэргүүндээ бодлогыг нь ч бариулаад, эдийн засгийг ч гарт нь өгөөд олон давхар ачаа үүрүүлсээр байна. Эдийн засгийн асуудлыг гүйцэтгэх удирдлагын аппарат барьж өдөр бүрийн ажилтай зууралдах ёстой юм. Тиймээс орон тооны бус хүн байх ёстой. Нэг гарт гурван эрх мэдэл төвлөрснөөс болж, бөхийн холбооны удирдлага ямар улаан луйварчид болоод байгааг та нар мэдсээр байж яагаад ингээд байгаа юм бэ? Бөхийн өргөөний барилгын нийт хөрөнгө оруулалтын 10 хувийг өнөөдөр хувьчилчихаад байна. Бөхийн өргөөг бүтээн босгох ажлын менежментийн удирдагч нь Р.Нямдорж байхаар тэргүүлэгчид нь баталчихаад байна. Одоо 44 хувь нь Төрийн өмчийн хорооны мэдэлд байгаа ч цаагуураа бүгдийг нь хувьчилж авахаар зэхчихсэн байгаа. Би энэ өргөөнд чинь санаархаад байгаа юм биш. Би бөхийн өргөөг барихад нэг сая төгрөг хандивласан. Бөхчүүдийнхээ эрх ашгийн төлөө Бат-Эрдэнэ аварга бид хоёр шиг халааснаасаа сая төгрөг гаргаад өгсөн хүн хэн байгаа юм бэ? Буяндэлгэр уяач 12 мянган ам доллар хандивласан байна лээ. Тэрбээр бөхийн өргөөг хувьцаат компани болгох юм бол 12-ыгоо 24 мянган ам доллар болгон ашгаа авна гээд ярьж байсан. Би ч тэгнэ. Гэхдээ энд авахдаа гол бус Бөхийн өргөөг ард түмний өмч хэвээр байлгах юм бол надад ашиг хүртэх сонирхол алга. Би хөрөнгө нийлүүлсэн учраас энэ өргөөний төлөө санаа зовж, бөхчүүддээ үлдээсэй гэж бодож байна. Юу ч өгөөгүй хүн луйвардаад бүү авчихаасай гэсэндээ тэмцэж байна. Аятайхан л байгаарай.
Х.Баянмөнх /дархан аварга/ - Тэргүүн нь орон тооны байх юм бол иддэг уудаг шуналтнуудын замыг засч байна гэсэн үг. Р.Нямдорж биш байлаа ч ер нь хэн ч гарч ирсэн ашиглахыг л хичээнэ биз дээ. Сая би хүмүүсийн санал өгч байгааг харлаа. Тэргүүнийг орон тооны байна гэдэг дээр дөрөвхөн бөх гар өргөлөө. Бусад нь цөм албаны улс. Бөхийн өргөөг худалдаж авах нь тодорхой болчихоод байгаа. Энэ хүмүүс 12 жил болчихоод одоо яагаад дахин гарах гээд үхэн хатан зүтгээд байгаа юм бэ, бүх юм тодорхой байна шүү дээ. Одоо бид Нямдоржийг тэргүүнээр сонгочих юм бол тэгээд бүх юм гүйцээ. Нөгөөдөр гэхэд л Бөхийн өргөө хувчлагдана. Дөрвөн жилийн дараа Бөхийн өргөө ноолуурын агуулах болно. Бөх барилдаад орлого орохгүй юм бол баячуудын барааны агуулах болгохоос өөр яах юм бэ.
А.Сүхбат /улсын аварга/ - Өнөөдөр бөхийн холбооны удирдлага үнэнч шударга ажилласан бол бөхчүүд ингэж бухимдах уу даа. Энэ улс улаан луйвар хийгээд байна. Ү.Хүрэлбаатар, Зангад, Нямдорж, Данзан, Дагвасүрэн, Сэрээтэр. Эд цөм улаан луйварчид байна шүү дээ. Яагаад тэр 10 хувийг хувьчлах гээд байгаа юм бэ. Энэ чинь хэний өмч юм бэ. Нямдорж, Данзан та нар 10 жилийн өмнө хэн байсан юм бэ? та нар ийм байх юм бол бөхийн заяа гомдоно шүү.
С.Эрдэнэбат /улсын начин/ - Нэг хүний гарт хэт их эрх мэдэл очихоор ийм зүйл үйлчилнэ. Бид цөөнх болсон учир санал хураалгаж өгөөч.
Цөөнх үгээ хэлсний дараа дахин санал хураахад тэргүүнийг орон тооны бус байхаар төлөөлөгчдийн дийлэнх нь саналаа өгсөн юм. Мөн л цөөнх үг хэллээ.
Р.Нямдорж /тэргүүн/ - Бөхийн өргөөг хувьчилж авах гэж байгаа тухай мэдээлэл тараажээ. Хүмүүс ч сая омогтой, ууртай, заналхийлэлтэй ярьж байна. Монгол бөхийн өргөө бол хоёр талын хөрөнгө оруулалттай газар. МҮБХ хандив, нэр төрийн арилжаа, албан байгууллагын сугалаа, алтан карт, өргөмжит талархал гэдэг Монголд урьд өмнө нуруугаа аваагүй таван шинэ ажил явуулсан. Бөхийн өргөөний нийт хөрөнгийн 44 хувь нь төрийн 46 хувь нь МҮБХ-ных, менежментийн оюуны өмч 10 хувь болчихдог юм. Тэр 10 хувиа Бөхийн холбоондоо нэмээд үндсэндээ 56 хувь болж байгаа юм. Энэ нь бөхчүүдийн эрх ашигт л хэрэгтэй. Энэ ажиллагаа чинь үнэхээр буруу байна гэж үзвэл, чи луйвар хийж байна гэж байгаа юм бол тогтоол гаргаад тэр менежментийн 10 хувь гэдгээ хасчихаач. Ингэхээр төрийн өмч 49 хувь, Бөхийн холбооны өмч 51 хувьтай, энэ дунд нэг шалгалт хийвэл 50, 50 хувьтай болж тэнцэх юм аа. Үүнийг ойлгоосой. Би Монголын бөхчүүдийн эрх ашгийн төлөө л үүнийг хийсэн. Намайг сүүлийн үед их сүрдүүлж, заналхийлж байгаа. Гэвч би айхгүй. Нөгөө талаар тэргүүн орон тооны байна гэхээр Нямдорж нэрээ дэвшүүлж өрсөлдөх гээд байна гэж бодож байх шиг байна. Би орон тооны байсан ч, орон тооны бус байсан нэрээ дэвшүүлж өрсөлдөх болно. Маш их ухуулга явж байгааг мэдэж байна. Ганболд заан хэллээ. Тэр Төрийн өмчийн хорооны Цоггэрэл гэдэг залуутай би ярина. Үнэн юм үнэнээрээ л байсан нь дээр. Тэр 10 хувийг Нямдорж авч байгаад 44 хувийг Бат-Эрдэнэ нартай хуйвалдаж хувьчилж авах гээд байна гэж Төрийн өмчийн хороонд ажиллаж байгаа хүн ярьсан тухай энд суугаа 200-гаад хүн сонслоо. Би хэнээс ч өөрийгөө сонгоод өг гэж гуйгаагүй. Баянмөнх тэгсэн, Ганболд ингэж ярьж байна гэж би хэнд ч ярьж байгаагүй. Юм шударга нь дээр. 12 жил болсон болохоор та нар надаас уйдсан юм байж. Би 12 жилд маш сайн ажилласан. Надад гомдох юм алга. Би бүтээсэн юмтай хүн. Би Монгол бөхөд 25 цоо шинэ зүйл хийсэн. Түүний дотор Бөхийн өргөө гэж шуналын гал маналзуулаад байгаа тэр байшин Нямдорж гэдэг хүний зүтгэлээр боссон. Бөхийн ордон барих гэж байна гэж Монголын ард түмэн бүгд хөдөлсөн нь үнэн. Түүнийг ашиглаж, хэн менежмент хийсэн юм бэ? Ганболд хийсэн юм уу, тэр Бямбажав гуай өмнө нь хийчихсэн байсан юм уу. Нямдорж л хийсэн байхгүй юу. Та нар хэлээд сурчих. Зөвшөөрөөд сурчих. Хэн нь айлган сүрдүүлж байдаг, тэр нь үнэн байдаг, хийсэн нь худлаа байдаг ийм системээр явах юм бол тэргүүн болсон бүх хүн зовно. Бөхийн холбоо байнгын удирдагчтай байсан нь ононо шүү. Тэр нь Нямдорж нь байна уу, хэн нь байна хамаа байхгүй, үүнийг бодолцоод дахин санал хураалгамаар байна.
Үргэлжлэл нь дараагийн дугаарт

Интернетийн эх сурвалж: sonin.mn: http://www.sonin.mn

Интернетэд унших хаяг: http://www.sonin.mn/?p=14225

Энд дарж хэвлэ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3877
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests