Монгол бєх судлал

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Монгол бєх судлал

Postby avarga » Sun Dec 10, 2006 2:28 pm

Улсын цолтнуудыг аймгаар нь судалвал

Монголын ард түмэн 1921 онд ялсан ардын хувьсгалаас хойш энэхүү хувьсгалын баярыг цэргийн наадам, улсын наадам, үндэсний их баяр наадам нэртэйгээр 85 дахь удаагаа тэмдэглээд байгаа билээ. Энэхүү 85 удаагийн баяр наадамд 256-1024 хүчит бөхчүүд барилдан дархан аварга, даян аварга, аварга, арслан, заан, начин, 2003 оноос далай аварга, гарьд, харцага цол авч байна. Энэ 85 удаагийн наадамд нийтдээ 51858 бөх барилдаж уран мэх уралдуулан хүчийг үзсэнээс дархан аварга 7, даян аварга 3, далай аварга 2, аварга 7, арслан 45, заан 150, гарьд 4, харцага 29, начин цолтон 330 гаруй төрөн гараад байна. Эдгээр цолтнууд бүх аймаг (Дархан-Уул, Орхон аймгаас бусад)-аас төрөн гарсан байх бөгөөд эдгээрээс хамгийн олон улсын цолтонтой аймаг бол Архангай бөгөөд баттай мэдээгээр тус аймгаас 113 улсын цолтой бөх төрөн гарчээ. Харин хамгийн цөөхөн цолтонтой нь Баян-Өлгий, Дорноговь аймгууд юм. Аль аймаг хэд хичнээн улсын цолтой бөхтэй, тэдгээр нь чухам хэдийд цол авч, цолоо ахиулж байсныг сонирхон үзье. Архангай. Тус аймаг баттай мэдээгээр 113 улсын цолтой бөхтэйгээс даян аварга 2, далай аварга 1, у/ ав 1, у/а 13, у/з 33, у/х 7, у/н 56-тай ажээ. Архангай аймаг нь ардын хувьсгалын анхны (1922 он) наадмаас л у/з цол (Д.Далантай үзүүрлэж у/з цол хүртсэн)-тон бөх төрүүлснээс хойш эдүгээг хүртлэх 85 удаагийн наадмын 63-т нь шинээр цол хүртсэн болон хуучин цолтон нь цолоо ахиулж байсан байна. Эдгээрийн дотроос 1954-1963 оны хооронд 10, 1998-2006 оны хооронд 9, 1922-1929, 1931-1938, 1986-1995 онуудын хоорондох 8 жилүүдэд жил дараалан улсын цолтон төрөн гарч, хуучин цолтон нь цолоо ахиулж хийморьтойхон наадацгааж байжээ. Харин 1964-1969 оны хоорондох 5, 1939-1942 оны хоорондох 4 жил нь Архангайчуудын төрийнхөө их наадмаас шинэ цол хүртээгүй болон хуучин цолтон нь цолоо ахиулж чадаагүй өнгөрсөн их завсарлагын жилүүд болон үлджээ, Эдгээр онуудаас гадна 1930, 1948, 1949, 1952, 1953, 1973, 1978, 1979, 1983, 1984, 1985, 1994, 1997 онуудад шинэ цолтон төрөөгүй ажээ. Архангайчуудын бас нэг онщюг бол сүүлийн 9 жил дараалан шинэ цолтон төрөн гарсаар байгаа явдал юм. Үүнийг он дараалан дурдвал: 1998 онд П.Моломжамц, 1999 онд Г.Батбаатар, 2000 онд Д.Дашцэрэн, Ц.Цэрэнчимэд, 2001 оны Г.Батбаяр, Д.Рагчаа, 2002 онд Д.Пэрэнлэйдорж нар тус тус у/н цол хүртсэн бол
2002 онд Г.Өсөхбаяр у/а болж цолоо ахиулсан билээ. 2003 онд Г.Өсөхбаяр арслан у/ав болж цолоо дахин ахиулсан бол 2004 онд Т.Мөнгөнцоож у/х, 2005 онд Г.Өсөхбаяр дал/ав, Д.Рагчаа у/х, М.Цанлиг у/н цолтон болжээ. 2006 онд Д.Рагчаа у/з цол хүртэн цолоо ахиулсан бол М.Батжаргал у/х болоод байгаа билээ. 1946 онд 1 аварга, 1 арслан, 3 заан, 4 начин цолтон Архангайгаас төрөн гарсан нь зөвхөн Архангайн төдийгүй бусад бүх аймгийн үнэмлэхүй дээд амжилт болсон байдаг. Мөн олон олон он жилүүдэд 3-7 цолтон төрж байсан нь аргагүй л Архангай бол бөхийн өлгий нутаг болохын баталгаа юм. Баян-Өлгий. Тус аймаг одоогоор улсын цолтой 5 бөхтэй байгаагаас заан, харцага тус бүр 1, улсын начин 3 байна. Хамгийн анхны улсын цолтон нь 1942 онд 5 давж у/н цол хүртсэн
Д.Мөнхбүрэн бол 1946 онд Д.Авдигааш у/з, 1949 онд Б.Хожигапан, 1951 онд Д.Нурхадал нар тус тус у/н цол хүртсэнээс хойш яг 30 жилийн дараа буюу 1981 онд О.Бахыт у/н цол хүртсэн билээ. Энэ наадмаас хойш эдүгээ 25 удаагийн наадам өнгөрөөд байгаа боловч Өлгийчүүдээс улсын цолтон төрөн гараагүй л байна. Сүүлчийн хоёр цолтон төрөн гарсан мөчлөг (30 жил)-өөр бол 2011 онд дараагийн цолтон төрөн гарах магадлалтай гэмээр. Баянхонгор. Сайн ноён хан аймгийн Эрдэнэбандид хутагтын Ламын гэгээн шавийн алдарт ногоон зодогтнуудын удам болох Хонгорчуудаас у/а 1, у/г 1, у/з 2, у/н 15 төрөн гараад байгаа нь тийм ч цөөн бус юм. 1961 онд Ч.Баасанхүү у/ н цол хүртсэнээс хойш 12 жил өнгөрч байж 1974 онд Г.Батсүх у/н цол хүртсэн бол 1934 онд Ц.Готов у/з цол хүртсэнээс хойш 11 жил өнгөрч байж П.Аюуш 1946 онд улсын заан цол хүртсэн нь хамгийн их завсар гарсан он жилүүд юм. Баянхонгор аймгаас сүүлийн 2 жил (2005, 2006 он) дараалан улсын начин цолтон төрөн гараад байгаа нь тус аймгийн хувьд ижил дараалан улсын цолтон төрөн гарсан цорын ганц тохиолдол болоод байгаа ажээ. Энэ бол тус аймагт алдарт арслан П.Аюушийнхаа бүтэн биений хүрэл хөшөөг 2005 оны наадмын өмнөхөн босгож монгол бөхөө хүндэтгэн дээдэлсний хаялга гэлтэй.

Ш.Гоохүү
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby avarga » Thu Dec 14, 2006 11:28 pm

Улсын цолтнуудыг аймгаар нь судалвал…


Булган-Одоогоос 200 гаруй жилийн тэртээгээс монгол бөхөө хөгжүүлэх талаар анхааралтай хандан хамгийн анхны бөхийн сорилго байгуулж байсан голомт нутаг болсон Булганчууд улсын цолтой бөхийнхөө тоогоор Архангайн дараагаар 66 цолтонтойгоороо орж байна. Булганчуудын хамгийн анхны цолтон бол 1923 оны наадамд найм давж улсын заан цол хүртсэн Ж.Лувсанбалдан юм. Ардын хувьсгалын жилүүдийн 85 удаагийн наадмын 40-өөс нь Булганчууд шинэ цол хүртсэн буюу хуучин цолоо ахиулсан байна. Булганчуудын бас нэг онцлог бол Архангайнхан шиг 8-10 жил дараалан цол хүртэх буюу огт цол хүртэлгүй их завсарлага авсан тохиолдол байхгүй юм.
Дээд тал нь нэг удаа 5 жил дараалан (1957-1961 он) цол хүртэцгээсэн бол 1964-1969, 1983-1989, 1989-1994 онуудад нэг ч хүн шинэ цол аваагүй буюу хуучин цолоо ахиулалгүй 4-5 жил завсарлаж байжээ. Булган аймаг нь эдүгээ дархан аварга 1, даян аварга 1, улсын арслан 2, улсын заан 30, улсын харцага 1, улсын начин 31-тэй болой.
Говь-Алтай-Засагт ханы Хөх харчуудын “тасархай” болсон Алтайчууд ардын засгийн жилүүдийн 85 удаагийн наадмын 26-аас нь шинэ цол хүртсэн буюу хуучин цолоо ахиулан байгаа нь бүх аймгуудын дунджаас нэлээд дээгүүр юм. Тус аймаг одоо дархан аварга 1, улсын заан 4, харцага 1, улсын начин 16, бүгд 23 цолтонтой болоод байна. Алтайчуудын хамгийн анхны цолтон бол 1927 оны наадамд 7 давж улсын заан бол хүртсэн “Эрүү” хэмээх Г.Пэрэнлэй юм. Энэхүү Г.Пэрэнлэй заан нь монголын ард түмэнд “Залуу жанжин” хэмээн алдаршиж асан улсын баатар Ж.Лхагвасүрэнг цэрэгт алба хааж байхад сумангийн нь дарга байсан түүхтэй хүн билээ. Анхны улсын цолтон төрснөөс хойш яг 20 жил завсарласны эцэст 1947 онд арслан, начин (одоогийнхоор бол харцага) хоёр зэрэг төрсөн нь эдүгээг хүртэл давтагдаагүй байгаа өндөр амжилт юм. Алтайчуудаас 1980, 1981, 1982, 1990, 1991, 1992 гэсэн дараалсан 2 удаагийн 3, 2001, 2002, 2003, 2004 гэсэн дараалсан 4 жилд тус тус шинэ цолтон төрж байсан бол 1963-1970, 1994-2001 гэсэн 2 удаагийн дараалсан 6 жилд шинэ цолтон төрөн гарахгүй завсарласан байна.
Дорноговь-Тус аймаг 1 арслан, 1 заан, 3 начин цолтонтой учир хамгийн цөөхөн улсын цолтой бөхтэй аймаг юм. Тус аймгийн харъяат Г.Намжилваанчиг арслан анх 1929 онд 7 даван улсын заан цол хүртэж байсан бол 1936 онд их шөвгийн дөрөвт үлдэн улсын арслан цол хүртэхэд нь “гүйдэг” хэмээх Сүрэнжав заан цолтойгоор 5 даван шөвгөрч байсан байдаг. Энэ оноос хойш 22 жилийн дараа Ш.Дашзэгвэ, үүнээс хойш 17 жилийн дараа Ж.Одсүрэн, 20 жилийн дараа А.Хатансайхан нар улсын начин цол хүртсэн байна. А.Хатансайхан начнаас хойш 9 жил өнгөрөөд байгаа боловч дараагийнх нь улсын цолтон төрөөгүй л байна.
Дорнод-Сэцэн хан аймгийн бөхийн сорилгын унаган нутаг болсон тус аймгаас 4 арслан, 5 заан, 9 начин цолтон төрөн гараад байна. Дорнод аймгийнхан 1930-аад оны сүүлч 1940-өөд оны эхээр маш амжилттай барилдаж байсан байдаг бөгөөд 1936, 1937, 1940, 1941 онуудад улсын арслан цолтнууд төрөн гарсан нь тус аймгийнхны хувьд оргил амжилт юм. Дорнодчуудаас 1934-1938 гэсэн дараалсан 5 наадамд шинэ цолтон төрж байсны 2 нь арслан 3 нь заан цолтон байжээ. Дорнод аймгийн бөхчүүдээс улсын цолтон төрөх нь 1951 оноос эрс буурч ирсэн нь сонин юм. 1951 онд Д.Дамбадондог, Ч.Дугарсүрэн хоёр улсын начин цол хүртсэн бол 10 жил завсарласны эцэст Ч.Дугарсүрэн нь улсын заан болж цол ахисан байна. 1966-1980, 1980-1994 оны хоорондох 2 удаагийн 13 жилд цолтон төрөөгүй бол 1994-2003 он хүртлэх 8 жилд мөн л цолтон төрөлгүй завсарласан байх юм.

Ш.Гоохүү
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby avarga » Fri Dec 22, 2006 3:23 pm

Улсын цолтнуудыг аймгаар нь судалвал…
2006.12.21 Бөх


Дундговь:-Алдарт бөх Хур харцагын нутаг болох энэ аймаг улсын цолтой бөхийнхөө тоогоор сүүл барьдаг аймгуудын нэг юм. Тус аймгийн анхны цолтон бол 1924 оны наадамд 7 давж заан цол хуртсэн Тилжгий” хэмээх Балжир юм. Үүнээс хойш 13 наадмын дараа “Жанжин” хэмээх Ч.Мижид мөн улсын заан болсон бол түүнээс хойш даруй 20 жил өнгөрсний дараа Ш.Доржтовуу, дахиад 13 жилийн дараа Г.Цэрэнчимэд нар улсын начин цол хүртжээ. 1990 онд Ш.Дорждамба улсын начин болсноос хойш 12 жилийн дараа буюу 2003 онд Г.Олзгэрэл улсын начин цол хүртсэн. Яг энэхэн үед Дундговьчууд домогт их бөх Хур харцагтаа хүндэтгэл үзүүлэн бэсрэг наадам зохион байгуулж, бөхийн даллага авхуулсан нь чухал арга хэмжээ болж 2004 онд Дундговьчуудад алдарт бөх Хур харцага нь дахин төрөх лугаа болж аймгийн начин цолтой байсан хэний ч үл мэдэх шахам Л.Пүрэвжав хүү улсын залуу аварга Г.Өсөхбаярыг дөрвийн даваанд өвдөглүүлэн аз хийморьтой барилдсаар 6 даван дунд шөвөгт улдсэнээр Монгол улсын харцага цолтон болсон билээ. Дундговиос улсын цолтой олон олон бөх төрөн гарах үүд хаалга ийнхүү нээгдсэн болов уу.
Завхан:-Улсын цолтой бөхийнхөө тоогоор нэлээд дээгүүр ордог аймгийн нэг. Ялангуяа 1920-иод оны сүүлчээс 1940 он хүртлэх хугацаанд Завханчуудаас маш олон заан цолтнууд төрөн гарсан. Завхан аймаг эдүгээ 3 арслан, 1 гарьд, 14 заан, 3 харцага, 24 начинтай. Улсын цолтой эдгээр 43 цолтны бараг 75.0 хувь нь 1980 оноос өмнө ийм цолонд хүрцгээсэн байна. 1929-1938 оны хоорондох дараалсан арван удаагийн наадмаас шинэ цолтон төрж байсан Завханчуудаас 1966-1977 оны хоорондох 10, 1977-1990 оны хоорондох бүхэл бүтэн 12 жил нэг ч цолтон төрөхгүй завсарлаж байсан нь яг энэ үед тус аймгаас үндэсний бөхдөө тавьж байсан анхаарал халамж дутагдаж байсны муу үр дагавар буй заа. Харин 1990 оноос дахин сэргэлт авсан гэлтэй шинэ цолтнууд 6 жил дараалан төрсөн байна.
1942 оноос хойш одоог хүртэл 64 жилийн турш арслан цолтон төрөөгүй байгаа болон Ө.Гарамдагваас Ц.Цэрэнпунцаг хүртлэх 38 жилийн турш улсын заан цолтон төрөхгүй байсан нь бөхийн их удамтай, хүн ам олонтой Завхан аймгийн хувьд тун тааруу үзүүлэлт юм.

Ш.Гоохүү
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby 1220 » Thu May 17, 2007 3:06 pm

Сүхбаатар аймаг Эрт дээр үеэс Цэцэн хан аймгийн бөхийн сорилгод багтаж явсан энэ аймгийн бөхчүүд даншиг болон арван засгийн наадамд төдийлөн өндөр амжилт гаргаж явсангүй гэхдээ даншигийн их аварга Буянтоо буюу Буянтогтох энэ аймгаар овоглон явдаг билээ. Хэдийгээр даншигийн том цолтон цөөн байсан ч сайн бөхчүүд цөөнгүй байлаа. Ардын хувьсгал ялж улмаар 1943 онд Жавхлант Шарга уулын аймаг байгуулагдсанаар Дарьганга нутгийн хүчит хөвгүүд жанжин Сүхийнхээ нэрээр нэрлэгдэн барилдаж эхэлсэн билээ. 1960 аад оноос өмнө мэр сэр улсын начингууд тодорч байсан болов ч 1960-аад оноос хойш тодорсон хэдэн сайн начингуудаар тус аймгийг үзэгчид бөхийн хорхойтонууд сайн мэддэг билээ.
Монгол улсын начин /хуучнаар/ Л.Дашдаваа, Д.Одсүрэн, Д.Өвгөнхүү, Ж.Чулуун нар бол яг Дарьганга нутагт өссөн торниж эрийн цээнд хүрч тоот бөхийн тоонд орж торгон зодог шуудагнаас атгалцаж явсан хүчтэнүүд билээ. Өвгөнхүү харцага бол харцага начин цолнуудаас хамгийн олон буюу 2 удаа 6, 4 удаа 5 давж шөвгөрсөн бол Дашдаваа, Өвгөнхүү нар тус бүр 3 удаа, Д.Одсүрэн 2 удаа шөвгөрч байсан билээ. Өвөг дээдэс аав ээжийнхээ нутгаар овоглосон МУ-ын харцага Ц.Магалжав, начин Ц.Анхбаяр улсынхаа наадамын хүчтэй өрсөлдөг болж байна.
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby erka2 » Thu May 17, 2007 3:27 pm

1220 naizaa suhbaatar aimgiin bohchuudiin tuhaid Sukhbaatar aimag Dariganga gedeg 2 shal ondoo oilgolt baihgui yu. dariganga gedeg oilgoltond urd chigiin 5sum ni ordog bogood tednees oyunii chadvartai humuus ni tordog yum.aan tanii helsen nachinguud huuchin tsetsen han aimgiin Est beisiin hoshuu Dashdavaa, Chuluun. Dalai vangiin hoshuu Jamba Ovgonhuu Magaljav nariin garal uusel torson nutag umaa. oo bas martaj Batsuuri zaan, Haidav nachin gedeg humuus ch baisan ni ted ni suhbaatar aimgiin suhbaatar sumiin nutagt torson halh humuus yumaa.
minii naiz hunees huulsan uu.esvel ooroo bichsen uu.humuus dandaa hudal bichdeg sh de.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Postby 1220 » Fri May 18, 2007 12:52 pm

Shuumjiig huleej avlaa. Ooroo bichsen yum aa. Yahav chinii helsen Est beesiin hoshyy, Darigangiin tuhaid chini huleej avch bainaa. Gehdee gants hoer tailbar hiie. Suhbaatarchuud bugdeeree Dariganga gej heluuleh durtai teruuneeree ch baharhaj yavdag uls. Tegeed ch Dariganag yndesten ystan gedeg maani yg ystan uu undesten mon uu gedeg ugaasaa margaantai baidag. Suhbaatar sumiin zaanii huvid nom ene ter deer baidag l yum. Minii sanaj baigaagaar bol tuunii barildaanii onoolt ene ter zaan avsan jil todorhoigyi baidag sanagdana. Tegeed ch suhbaatarchuud oorsdiigoo zaantai gej yaridaggyi yum dee. Barag medehgyi gej bolno doo
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby erka2 » Fri May 18, 2007 2:13 pm

1220 oo tiim ni tiim shuu.Sukhbaatarchuud tegj yarih durtai yum.Darigangiin sumuudaas busadad ni jaahan tiim humuus tordog bolohoor nogoo heddee naalddag yum.bas heden esnii sain nachinguud baidag bolohoor bas amjilt ni todorhoi bish zaanaa huleej avdaggui yum.bur 1950onii ued Monhkhaan sumaas ni Jamba gej nachin bas ih sain baisan 3 uda 5 davj baisan.hartsaga gej tsoltoi l bolson bolohoos muu Magaljav ch bas ch gui sain nachingiin toond orno shuu.
Dariganga undesten ystan geed ch yum baihgui Manjiin haanii sureg hariuluulah gej end tendees humuus avchiraad geniin huvisgal hiisen baihgui yu odoo bas l sain humuus ni garaad jiriin orovdoltoi sumuudiin torhiig olson baina lee.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Postby chukcha2002 » Fri May 18, 2007 3:04 pm

Хєвсгєлийн Цагаан Yvр гэж газрыг бас тэгж ярьдаг гэсэн. Хилийн алба маягтай, олон газраас харчууд ирж "соёлын vр" тарьдаг байсантай холбоотойгоор 3 аварга тєрсєн гэж
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby 1220 » Fri May 18, 2007 3:24 pm

erka2 wrote:1220 oo tiim ni tiim shuu.Sukhbaatarchuud tegj yarih durtai yum.Darigangiin sumuudaas busadad ni jaahan tiim humuus tordog bolohoor nogoo heddee naalddag yum.bas heden esnii sain nachinguud baidag bolohoor bas amjilt ni todorhoi bish zaanaa huleej avdaggui yum.bur 1950onii ued Monhkhaan sumaas ni Jamba gej nachin bas ih sain baisan 3 uda 5 davj baisan.hartsaga gej tsoltoi l bolson bolohoos muu Magaljav ch bas ch gui sain nachingiin toond orno shuu.
Dariganga undesten ystan geed ch yum baihgui Manjiin haanii sureg hariuluulah gej end tendees humuus avchiraad geniin huvisgal hiisen baihgui yu odoo bas l sain humuus ni garaad jiriin orovdoltoi sumuudiin torhiig olson baina lee.


Sanal neg baina ok
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Fri May 18, 2007 3:26 pm

chukcha2002 wrote:Хєвсгєлийн Цагаан Yvр гэж газрыг бас тэгж ярьдаг гэсэн. Хилийн алба маягтай, олон газраас харчууд ирж "соёлын vр" тарьдаг байсантай холбоотойгоор 3 аварга тєрсєн гэж


Ter hiliin albiig chini Dyan deerhiin haruul gedeg biluu. Mon bol gadnii sain bohchuud ochood 4-s gardaggyi baisan gej unshisan yum baina
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby chukcha2002 » Fri May 18, 2007 3:45 pm

ерєнхийдєє Монгол орон цус ойртолт ихтэй ч юм шиг.

Жаахан балайрахад Баянаа аварга бол Завхан нутгаас Увсад очиж хvvхэндсэн хvний хvvхэд юм шиг байгаан. Цус холдож байхгvй юу.

Баагий аварга байна, Архангайгаас Хэнтийд очсон хvний хvvхэд, бас л цус сайжирч.

Хэхэ, арай нэг талаас нь харвал гэхдээ буруудна л даа, гэхдээ энэ Улаанбаатар хотод тал талаас хvмvvс ирээд цус нийтээрээ их сайжирсан байх.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby erka2 » Fri May 18, 2007 3:49 pm

Bayanaa avargiig torohod
Horloo egch buruutai.Damdin avargiig torohod Dari hogshin buruutai gej
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Postby erka2 » Fri May 18, 2007 3:51 pm

Huvshgul aimgiin Tsagaan Uur sumiin Uilganii goloos 3 avarga 1 arslan 1 garid tegeed nijgeed nachin torson gazar dee.ter ih buhiin uurhai
BAyaraa garidaar l duusaj baina daa.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Postby 1220 » Mon May 21, 2007 8:48 am

Эрхбиш Цагаан Үүрээр овоглосон дөмөгхөн залуу бөхчүүд байгаа байлгүй дээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Mon May 21, 2007 8:49 am

Баяраа гарьдыг чөлөөтөөр дэндүү удаан нэг жинд уяж байсан нь үндэсний бөхийн амжилтанд муугаар нөлөөлсөн гэдэг биз дээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Монгол бєх судлал

Postby greenfield » Fri May 08, 2009 2:44 pm

Бєхийн удам тасрахгуй
эрдэнэ засгийн унага
greenfield
 
Posts: 28
Joined: Fri May 08, 2009 2:20 pm
Location: Эх дэлхий


Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests
cron