Наадам-2015

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Даншиг, аймгийн наадмуудад нутгийн бөх түрүүлэх хэрэгтэй юу?

1. Тийм
4
16%
2. Үгүй
15
60%
3. Цагаан хэл ам, лус савдагаас сэргийлж өгсөн нь зөв
6
24%
 
Total votes : 25

Re: Наадам-2015

Postby Takanohana_Nowitzki » Tue Jun 23, 2015 5:03 pm

Зиа гоё юм болжээ. Маниус ингэж хэрэлдээд бол дуусахгүй шдээ.
Цагааны дэвшүүлсэн тэр шинэ санааны талаар ярилцъя л даа. Сайхан санал бшд. Өндөр жилийн маапааныг давгүй шийдэх гарц санагдлаа. Болдгэрэл тэмцэлдээ ашиглах хэрэгтэй шүү.
Би бол ерөөсөө цолыг ганц наадам гэхгүй, жилийн турших барилдааны чансаагаар жилдээ 1 удаа цол олгоё гэдэг саналтай хүн.
Заалны барилдааны ирц, хариуцлага сайжирна. Яахав цол олгохын өмнөх 1-2 барилдаанд гайгүй оноотой нөхдүүдийн дунд найраа явах л байх л даа, гэхдээ л өндөр оноотой байхын тулд жилийн турш л сайн байх хэрэгтэй. Жилжингээ найрна ч гэж юу байхав.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17457
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Наадам-2015

Postby Raldii » Tue Jun 23, 2015 5:12 pm

ЦАГААН wrote:Сүх авъя, би дарга больё гэсэн юмуу? болгохгүй л гэдэг биздээ та нар ...
Нямка ахаас зайлуулж миханикаар өссөн жинг буруулъя л гэж байна ш дээ ...
Ганбаатар барилдаж байгаа цагт нямка шодоог болиулахгүй юм байна гэж би харддаг болсон.
Өсөхөө аварга дарга болсон ч яахав, шодоогоо л болиулаадах.
Чаддаг юм бол нөгөө 2 ... гарууд бүгд чадахгүй л дээ.
Гэхдээ өөрсдөө хийж байсан бөгөөд технологийг нь мэддэг юм чинь хурдан дарчиж чадах уу аййннн???
Өсөхөө аварга бүүр олон хийснээрээ бүүр хурдан дарах тал бий юу ... ?

1. Бөхийн холбоог авахаар маш идэвхитэй хөөцөлдөж байгаа хүн
2. Нямка ахаас авлаа гэхэд мань хүн тийм технологийг уламжлалтай хослуулан хийж чадах уу. Зодог тайлсан шалтгаанаа л эрүүл мэнд, найраа, допинг гээд тайлбарлаад байгаа хүн чадахгүй болмогц юу ч гэж шаагаад зогсож байж мэднэ. Ерөнхийдөө бол Ням ахаас дээрдэхгүй гэж харагдаад байгаа юм. Нэг юмыг аль ч талаас нь тайлбарлах чадвартай хүмүүс.
3. Ер нь бөхийг уламжлалтай холбон хөгжүүлэхэд маш хэцүү болчихсон гэж би хувьдаа боддог. Жингийн ангилалаар л барилдуулахгүй бол. Бүгд байнгын бэлтгэлтэй байхад 2000 оноос өмнөх шиг хялайгаад нэг нь унана гэж бодвол санасаны гарз. Бөхийн хөгжлийг минийхээр ганц боомилж байгаа зүйл бол улс төр. Улс төрөөс хараат биш болгоод мэргэжлийн чиглэлрүү оруулах менежмент сайтай /Сэддорж сайн ажиллаж байсан/ хүн л бөхийг хөгжүүлнэ. Бас допинг гэдэг зүйл Адъяабат, Суманчулуун 2-р дуусгавар болоосой л гэж залбирахаас.
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Наадам-2015

Postby Cule » Tue Jun 23, 2015 5:15 pm

Цагаан бид 2 л адил бодолтой байгаад байгаам... Сүхбатыг бөхийнх нь хувьд дэмждэг, дуртай... Хувь хүний хувьд уг нь хэл аманд оролгүй сайхан явбал мэдээж фэнийнх нь хувьд сайхан л байх байлаа, гээд болохгүй байгаа юмыг яалтай... Янз янзын л юм дуулдах, голдуу хүний хувийн амьдралруу чиглэсэн дайралт, доромжлол л илүүтэй байхым дөө тэгээд... Тэгэхээр бас энүүхэндээ ч гэсэн өмөөрмөөр...

Ер нь манай үндэсний бөх ч болохоо байгаад удаж байгаа шдээ... Наад захын зохион байгуулалт, дэг журам байхгүй... Одоо ер нь хамгийн бүдүүлэг, шуналтай, жудаггүй, боловсролгүй, архичин, дээшээ долигонуур, доошоо дээрэлхүү, хамгийн их хов ярьж хор гүйлгэдэг хөгийн эрчүүд бол энэ үндэсний бөхчүүд болчихоод байна... Ард түмэн нь бөх болохоор нь хайрлаад хүндлээд байдаг, мань маанагууд том биетэй, бүдүүн болохоор нь өөрсдөөс нь айгаад байна л гэж боддог юм шиг байгаам... Уг нь бөхчүүдээ хамгийн жудагтай, ёс уламжлалаа сахисан, гүндүүгүй сайхан нөхдүүд байгаасай л гэж бөх сонирхогчид нь бодохым...

Нөхдүүдийг дүрэм журамтай, ёс жудагтай байлгах ёстой газар нь бөхийн холбоо... Гэсэн удирдаж байгаа нөхдүүд нь өөрсдөө бүтэхгүй гарууд... Ийм нөхдүүдийг болиулах ёстой, шинэчлэх ёстой гэж ярьж байгааг нь дэмжиж байгаа... Өөр хэн ч юу ч ярихгүй л байгаа биз дээ...

За тэгээд наадмаар гарч ирээд цолоо дуудуулаад зогсохыг нь харах ч бас л урамтай байна лээ... Бөхийн хувьд бол сайхан аварга шүү үнэндээ...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Наадам-2015

Postby Dondogoo » Tue Jun 23, 2015 5:38 pm

Cule wrote:Цагаан бид 2 л адил бодолтой байгаад байгаам... Сүхбатыг бөхийнх нь хувьд дэмждэг, дуртай... Хувь хүний хувьд уг нь хэл аманд оролгүй сайхан явбал мэдээж фэнийнх нь хувьд сайхан л байх байлаа, гээд болохгүй байгаа юмыг яалтай... Янз янзын л юм дуулдах, голдуу хүний хувийн амьдралруу чиглэсэн дайралт, доромжлол л илүүтэй байхым дөө тэгээд... Тэгэхээр бас энүүхэндээ ч гэсэн өмөөрмөөр...



За тэгээд наадмаар гарч ирээд цолоо дуудуулаад зогсохыг нь харах ч бас л урамтай байна лээ... Бөхийн хувьд бол сайхан аварга шүү үнэндээ...


:eek:
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Наадам-2015

Postby Saiza » Tue Jun 23, 2015 5:52 pm

7 wrote:Тийрдэг өсөхөөгийн фенүүд анти Сүхбат юмаа, энэ жил өсөхөөг дахиж амлаад давчаасай

Хэцүү дээ.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Наадам-2015

Postby ЦАГААН » Tue Jun 23, 2015 5:55 pm

Raldii wrote:1. Бөхийн холбоог авахаар маш идэвхитэй хөөцөлдөж байгаа хүн
2. Нямка ахаас авлаа гэхэд мань хүн тийм технологийг уламжлалтай хослуулан хийж чадах уу. Зодог тайлсан шалтгаанаа л эрүүл мэнд, найраа, допинг гээд тайлбарлаад байгаа хүн чадахгүй болмогц юу ч гэж шаагаад зогсож байж мэднэ. Ерөнхийдөө бол Ням ахаас дээрдэхгүй гэж харагдаад байгаа юм. Нэг юмыг аль ч талаас нь тайлбарлах чадвартай хүмүүс.
3. Ер нь бөхийг уламжлалтай холбон хөгжүүлэхэд маш хэцүү болчихсон гэж би хувьдаа боддог. Жингийн ангилалаар л барилдуулахгүй бол. Бүгд байнгын бэлтгэлтэй байхад 2000 оноос өмнөх шиг хялайгаад нэг нь унана гэж бодвол санасаны гарз. Бөхийн хөгжлийг минийхээр ганц боомилж байгаа зүйл бол улс төр. Улс төрөөс хараат биш болгоод мэргэжлийн чиглэлрүү оруулах менежмент сайтай /Сэддорж сайн ажиллаж байсан/ хүн л бөхийг хөгжүүлнэ. Бас допинг гэдэг зүйл Адъяабат, Суманчулуун 2-р дуусгавар болоосой л гэж залбирахаас.


Бид нэг нь авах гэхээр нэг хүн гарч ирээд чи муухай л биздээ, чамд өгөхгүй гэсээр байтал 25 жил үргэлжилсэн засаглал нь 40 болчих вий. 15 жилийн дараа чи тэгэхэд өгөөд үз гэж байхад тас зөрөөд өгөөгүй биздээ гэх вий. Яг л бидний дунд байгаа энэ хэрүүл тэр дээд бөхийн хүрээнд байгаа болоод нямка амь бөхтэй оршоод байгаа бололтой байна ш дээ. Шадав нь авна уу Готов нь авна уу гэдэг шиг хэн нь ч авсан яахав, нямкагаас салгаж аваад шодуулахгүй болгоодхог. Авсан хүн нь ичсэн нэрэндээ ч гэдэг юм уу, эрч хүчиндээ өөрчлөлт хийгээд хэсэг сайн ажиллана, тэгээд л хугацаа нь болохоор нь өөр хүнээр сайжруулаад сольдог ном журамтай биздээ. Бүх л зүйл тийм байдаг. МҮБХ л гэж хугацаагүй, хулхи ч юмуу жихнэнэ ч юмуу босстой ямар ч их удав.

Жингийн ангилал шаардлагатай байгааг ойлгохгүй юм байна аа, Пүрэвсайхан Сугаржаргалыг байнга л хуниж байгаа, ерөөсөө монгол бөхийн үзэл суртал, амин сүнс нь тэр биздээ ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Наадам-2015

Postby Takanohana_Nowitzki » Tue Jun 23, 2015 6:06 pm

Дээд даваанд удах бол 2 Мөнхийн үед ч байсанг бүгд л мэднэ, сонссон. Сүүлийн 1-2 даваанд тултал үзэх нь ойлгомжтой. Барьц сонгоо байхгүй бол дээшээ үзэх хүн доод даваанд өөрийгөө тэгж зовоох хэрэг байхгүй. Бушуухан л дуусгахыг бодно шд. Хурдхан дуусгах арга сүвэгчлэнэ, илүү санаачлага гаргана. Одоо бол шодоонд найдаал зүгээр зогсож байгаад л цаг дуусгаж бшд. Цагааны санал болгосон Наадамд огт шодохгүй ээ гээл зарлахад зааланд ч шодохоо байх л бхгүй юу. Наадамд байхгүйм чинь шодоог бэлдэх хэрэггүй, өөр арга техник туршина, хаана турших уу? Мэдээж зааланд. Эхний 1-2 жил бол шууд сайхан болчихгүй л дээ. Гэхдээ л аажмаар өөрчлөгдөнө дөө. Дагаад бие галбир ч өөр болно.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17457
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Наадам-2015

Postby LeBe » Tue Jun 23, 2015 6:25 pm

Сумъяа аварга Сүхбатын талд байсаншт. Уг нь бол Өсөхөөтэй илүү найз биз дээ. "би Өсөхөөгийн оронд байсан бол нэг сайхан зургаа авахуулчаад барууны магнайдаа гарах байсымаа" гэж байсан
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Наадам-2015

Postby Devil 7 » Tue Jun 23, 2015 6:34 pm

Энэ бөхийн цолонд ерөнхийлөгч,тамгын газар нтр хутгалдадгаа болимоор юм. Шал солиотой
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8092
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Наадам-2015

Postby Saiza » Tue Jun 23, 2015 6:42 pm

Өсөхөө аварга одоо бас энэ нэвтрүүлэгт орох бхдаа.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Наадам-2015

Postby Цоомоо » Tue Jun 23, 2015 9:59 pm

Saiza wrote:Өсөхөө аварга одоо бас энэ нэвтрүүлэгт орох бхдаа.

Demii bizde.
Tgd haysan n dr.
Ene MUBH chin say erembe gargaad Usuhbayariig dr n bichtsen bsn.
Ene naadmaar dahiad boon yum bolno biz.
Tegj shuugiulah n suhbatad ashigtai bh
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16706
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Наадам-2015

Postby JC » Tue Jun 23, 2015 10:18 pm

Erembenii asuudal deer tegeed heniih ni zov gej bodoj baina daa
JC
 
Posts: 964
Joined: Wed Oct 13, 2010 1:39 am

Re: Наадам-2015

Postby Чуугий » Wed Jun 24, 2015 12:21 am

Эрэмбэний асуудал дээр Сүхбатын зөв л дөө.
МҮБХ л Өсөхөөг дээр нь эрэмбэлэгдэнэ гэж бөөн юм болгосон.

Бөхийг мэргэжлийн болгох хэрэгтэй юм шиг.
Бүтэн жилийн амжилтаар нь цол өгвөл зүгээр санагдаж байна.

Шодооны асуудал дээр тухайн 2 бөхөд цаг заагаад өгчих хэрэгтэй.Хоёулаа мэх хийхгүй байгаад байвал хасах хэн нэгэн нь санаачлага авч барилдвал тэр бөхийн талаар барьц сонгох ч гэдэг юмуу тиймэрхүү арга хэмжээ зүгээр санагдаад байна.


Sent from my GT-I9500 using Tapatalk
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Наадам-2015

Postby ТӨӨГӨӨ » Wed Jun 24, 2015 7:32 am

Энэ Сүхбатыг мяалаад байгаа улсууд бүгдээрээ Архангайн гаралтай хүмүүс үү?
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Наадам-2015

Postby Toba's » Wed Jun 24, 2015 7:54 am

Нямка ах энэ тэр гээд Говь-Алтайнх юмуу Ралдий?, алтайнхан ч тэгээд хэцүү дээ, салахгүй л гэж мэд, ажил байвал дуустал нь хийнэ, олз ашиг байвал дуустал нь юүлнэ манай алтайнхан хэцүү, Уг нь их зөв хандлага, даанч хэтэрвэл хэцүү л дээ адаглаад л шуналтай харагддаг. Нэг талынх нь туйлын зөв гэж мэдээж байхгүй болохоор Нямка агаа ккк ажлаа өгчих хэрэгтэй штээ хангалттай боллоо шүү дээ.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Наадам-2015

Postby Yes Man » Wed Jun 24, 2015 8:06 am

Нямка говь алтайнх л даа......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Наадам-2015

Postby Dondogoo » Wed Jun 24, 2015 9:47 am

Үкээ Ралдий нь Нямка агаа нтр гээд нэг нутаг юм шиг байнаа ккк
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Наадам-2015

Postby Bakhdal » Wed Jun 24, 2015 10:17 am

Цолны тухайд би өмнө нь бичиж л байсан. Хуулинд өөрчлөлт оруулж байж авсан цол л до. Тэгэхээр хуулинд өөрчлөлт оруулах нь хэн хэнийх нь ашиг сонирхлын асуудал хөндөгдөж байсан.

1. Эби-д А.Сүхбат сурталчилгааны маш том хэрэгсэл болно. Ялангуяа өрсөлдөгч нь бөх хүн /Ба аварга/ байхад. Олон түмний хайртай, уран барилдаант аваргыг өөртөө элсүүлнэ гэдэг бол олон санал гэсэн үг. Мөн Мөнхбат, Баянмөнх 2-ыг өөртөө нэгтгэсэн. Мөнхбат аваргад ямар зүйл амласан-г бол мэдэхгүй байна. Харин Баянмөнхөд бол хүүг нь арслан болгоно хэмээгээд хуулийн өөрчлөлтийг Гончигдоржоос санаачлуулж, доорхи томъяоллоор оруулсан.

а. Далай аваргыг цолоос хасч чимэг болгох.
б. 3 үзүүрлэсэн хүнд арслан цол олгох /даанч энэ заалт УИХ-р дэмжигдээгүй/

2. Эби өөрөө санаачлахаар хэтэрхий ил тод учраас Өсөхбаярт цол олгох зорилготой хуулийн өөрчлөлт хийж байгаа мэтээр нийгэмд харуулах зорилготойгоор найз Гончигдоржоос хуулийн өөрчлөлт хийлгэх санал гаргасан. Гончигт ямар ашигтай вэ гэхээр нутгаас нь анхны дархан аварга төрнө. Угаасаа өөрөө ч санаачлахад бараг бэлэн байсан.

3. Өсөхбаяр аварга Ба аваргын сонгуулийн сурталчилгаанд огт оролцоогүй. Төрийн албан хаагч сонгуулийн ямарваа нэгэн арга хэмжээнд оролцож болохгүй гэсэн хуулийг хориг сайхан халхавч болсон. Угаасаа Гончигдоржид аль болох оролцуулахгүй байж, сонгуульд Эби-г ялуулах сонирхол тэнд байсан.

4. Сүхбат аварга угаасаа Ба аваргыг үздэггүй ш дэ өрсөлдөгч байсан гэдэг утгаараа. Бас Баянмөнх нөлөөлдөг байх. Тэгээд Эби-д ойртох сайхан боломж гарч ирсан, бас Дархан аварга болно. Тэгээд 2016 онд АН-с дэвшинэ. Энэ бол маш сайхан боломж Сүхбат тухайд. Мөн ховдын ойд очиж барилдана шүү гэдэг үүргийг Эби өгсөн.

Би бол ингэж л харж байгаа. Сүхбат АН-наас 2016 онд нэр дэвших нь тодорхой. Учир нь Эби амласан.

За эрэмбийн тухайд хууль зүйн үүднээс авч үзвэл.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Сүхбат, Өсөхбаяр 2-ын хэн ч Дархан Аварга гэдэг цолны болзол хангаагүй. Цол олгох үндэслэл нь хуулинд өөрчлөлт орсон явдал бөгөөд өөрчлөлт оруулах хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн энэ 2 зэрэг цолны болзолыг хангаж байгаа юм. Энэ утгаараа нэг өдөр цолны болзол хангасан хүмүүсийг эрэмбэлэхдээ аль илүү амжилттайг нь өмнө нь эрэмбэлнэ гэсэн бөхийн барилдааны дүрмийг баримталж байгаа юм. За эрэмбэ тогтоосны дараа бол Сүхбат 10 дахин түрүүлсэн ч Өсөхбаяр дээр гарахгүй гэсэн үг юм.
Хуулийн өөрчлөлт хийхдээ тус хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн байгаа тул өөрчлөлт орсон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
Ерөнхийлөгчийн зарлиг дугаар бол эрэмбийн дугаар биш юм аа. Үүнийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй.
Иимээс Данзан-ын тайлбарлаж байгаа бол хууль зүйн хувьд 100 хувь үндэслэлтэй асуудал. Шүүх дээр очиход Данзан ялна.

За ёс зүйн үүднээс эрэмбийг авч үзвэл.
Сүхбат нь 2004 онд 3 түрүүлснээр дархан аварга цолны болзлыг түрүүлж хангасан. Энэ утгаараа яах арагүй дээр нь эрэмбэлэгдэх ёстой.
Бичигдмэл хуулийн дээр ёс зүй, зан суртахууны хэм хэмжээ байдаг. Ёс зүй, зан суртахууны хэм хэмжээг баримталж хууль бичигдэх ёстой.
Иймд Өсөхбаярын тухайд ёс зүйгээ тэргүүнд тавьж, Сүхбат-д зүүнийн магнайг өгөх нь зүйтэй юм аа.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Наадам-2015

Postby Bakhdal » Wed Jun 24, 2015 10:30 am

Тэгээд бөхийн холбоо ноднин жил үндэслэлээ хамгаалж чадаагүй зүүнийн магнайд Сүхбат-ыг гаргасан болохоор цаашид Сүхбат зүүний магнайгаа авах нь тодорхой болж байгаа юм л да. Ноднин 7-р сарын 11-нд энэ асуудал шийдэгдчихсэн шүү дэ.

Одоо бид дахин ярилцах хэрэггүй байх. Энэ асуудлаар.
Харин Сүхбат аварга хэр бэлтгэлтэй байгаа юм болдоо энэ жил барилдахад? 5 давчихсан зогсч байхыг үгүйсгэхгүй.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Наадам-2015

Postby Bakhdal » Wed Jun 24, 2015 10:35 am

Бөхчүүдийн гал жигдрээд хэд хонож байна. Бороо ус багатай, цаг жаахан гандуу ч бөхчүүд маань гал галаа бараадаж их наадмын бэлтгэлээ базааж эхлээд байна.

Увс аймгийн бөхчүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ Харзтайдаа гараад байгаа. Төрийн наадмын дөрвөн түрүүнээс эхлээд улсын шилдэг цолтнууд, аймгийн сайн арслангууд, элдэвтэй сумын заанууд энд цөм бий. Өнөө жил Увс аймаг 90 жилийн түүхт ойтой тул наадмаа авчих хүсэл ч хүн бүхэнд бий биз ээ.

Сэлэнгэ аймгийн бөхчүүд Алтанбулаг сумын Гүн нуурын эрэгт бэлтгэлдээ гараад хэд хонож байна. Улс аймгийн цолтой болон залуу тавь гаруй бөхөд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын начин Ч.Баянмөнх нараас бусад нь бараг очсон сураг байсан. Ардын хувьсгалын анхны наадам гэгддэг Данигай зааны түрүүлсэн түүхт наадам Салдат (солдат буюу цэрэг гэсэн орос үг) толгойн энгэрт болж байсан түүхтэй гэдэг. Сэлэнгийн бөхчүүд тэрхүү түүхт газар бэлтгэлээ хангаж байна.

Төв аймгийн Дүнжингарав дэвжээний бөхчүүд Зүүндэлгэрийн аманд бэлтгэлдээ гарсан. Улсын цолтнууд дараалан төрөөд байгаа Төв сайхан нутгаас өнөө жил ч цолоо ахиулах бөх гарч мэдэх л юм.

Баянхонгор аймгийн бөхчүүд Бугын САА буюу Өвөр зайсангийн аманд Нармон амралтад бэлтгэлээ базааж байгаа. Улсын харцага Д.Батболдын ахалдаг галд Н.Золбоогоос эхлээд сайчууд байгаа. Ер нь өнөө жил хамгийн өтгөн галыг Бугын САА бүрдүүлж байх шиг байна. Өвөрхангай аймгийн хүчитнүүд уламжлал ёсоор эндээ төвхнөж байгаа.

Ховд аймгийн Ч.Бямбадорж заан дээр бэлтгэлээ хийж байгаа Б.Пүрэвсайхан, аймгийн начин Б.Отгонцоож тэргүүтэй бөхчүүд Орхон аймагт бэлтгэлээ базааж байна. Харин Ц.Мягмарсүрэн зааны шавь нар буюу Хилчин спорт хороонд харьяалагддаг Ховдын бөхчүүд Бугын сангийн аж ахуйд байна. О.Хангай, Б.Баатарцол, Д.Бадамгарав, Ц.Адъяа, Б.Төмөрбаатар нар багш дээрээ ирэх наадмыг хүлээж байна. Д.Баасандорж, М.Өсөхбаяр тэргүүтэй Булганыхан, улсын арслан Д.Азжаргал нар мөн энд бэлтгэл хийж байна. Өмнөговь аймгийн Ажнай дэвжээний бөхчүүд дахин Бугын САА-г бараадан бэлтгэлд гарчээ.

Говь-Алтай аймгийн бөхчүүд нэлээд эрт Мандал амралтандаа гарсан. Өнөө жил дэвжээний эзэн солигдож, гурван тусдаа гарч байсан галыг нэгтгэн төвлөрүүлээд байгаа. Соёмбо спорт хороонд харьяалагддаг залуус, Хантайшир, С.Эрхэмбаяр начины шавь нар цөм энд хамтдаа бэлтгэл хийж байна. Харин аймагтаа барилдах бөхчүүд нь арай цөөн хоногт бэлтгэл базаах сураг байсан.

Дарханы 30 гаруй бөх аймгийнхаа төвөөс зүүн тийш орших Зулзагын голд энэ сарын 15-наас наадмын бэлтгэлдээ гарсан байна. Дундговь аймгийн Л.Пүрэвжав харцага тэргүүтэй бөхчүүд А.Сүхбат аваргын Ээлтхан амралтанд бэлтгэлд гараад байгаа. Харин Б.Чинзориг начин тэргүүтэй бөхчүүд Төв аймгийн Бяцхан хөндлөнд бэлтгэлд гарсан.

Улсын шинэхэн гарьд Ш.Жаргалсайхан өнөө жил Сүүжид нутгийнхаа бөхчүүдийг ахалж байгаа. Улсын начин Бүдээбазарын Адъяахүү шавь нараа ахалж Сүүж ууланд бэлтгэл хийж байна. Шарын Мөнгөнбаатар, Энхтөгсийн Оюунболд нараас эхлээд Аварга сургуулийн шавь бөхчүүд энд их наадмыг хүлээнэ. Алдар спорт хороо өнөө жил том гал гаргаагүй бололтой. Харин улсын гарьд Б.Гончигдамба хэдэн бөх ахлан Таван толгойд бэлтгэлд гарсан сураг байна. Ц.Лхагвасүрэн, Г.Алтангэрэл, Т.Амартүвшин тэргүүтэй Ховдын бөхчүүд Баянхонгор аймгийн арслан Б.Эрдэнэхүү мөн Сүүжид байна. О.Одгэрэл заан Хүч спорт хорооны бөхчүүдийг ахлан Сүүж ууландаа бэлтгэл базааж байгаа.

Хөвсгөл аймгийн бөхчүүд уламжлалаа дагаж Сүүж ууландаа бэлтгэлд гараад байна. Төрийн их баяр наадамдаа арван жил дараалан шөвгөрөөд байгаа хүчит арслан Х.Мөнхбаатарын ахалсан галд энэ нутгийн сайчууд цөм байгаа.

Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний бөхчүүд Цанын баазын ойролцоо Номадс амралтанд бэлтгэлдээ гарсан. Үеийн үед төрийн наадмын хүчтэй өрслдөгчөөр нэрлэгдэж явсан Арын хангайгаас өнөө жил ч хэд хэдэн шөвөг тодрох бизээ. Дуламжавын Мөнх-Эрдэнэ мөн цөөн залуусыг ахлан тусдаа гарсан бололтой.

Хэнтий аймгийн бөхчүүд Хэрлэнгийн товчооны зүүн талд Өндөр дэнжид сүүлийн хэдэн жил бэлтгэлд гарч байна. Өнөө жил ч мөн л эндээ гарсан байгаа. Хурц арслан С.Ариунбилэг, аймгийн арслан Б.Хадбаатар, аймгийн начин Д.Аззаяа, Ш.Отгонтөгс нар энэ галд бий.

Сүхбаатар аймгийн бөхчүүд Цонжин болдогийн хөшөөнөөс хойш гарчихаад байгаа. Жавхлант дэвжээнд аймгийн наадмын түрүү горьдож байгаа Мухаалайн Баасанбат, Батсугарын Зоригтбаатар, улсад хүч үзэх Болор-Эрдэнийн Номиндалай гээд залуус бэлтгэлээ базааж байна. Хурц арслан Шарын Мөнгөнбаатарыг Сүүжид байгаа талаар дээр дурдсан билээ.

хийморь.мн с
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Наадам-2015

Postby Өсөхбаяр » Wed Jun 24, 2015 10:50 am

сул олдсон хоол хор болчих гээд байдаг шиг. хэн нь ч яг Дархан аваргын болзол хангаагүй, хэн хэнд нь хүнддэж байна.. 2 уулахнаа байж зүүн баруун тал булаацалдаж ингэж улс даяар маргаан дэгдээж байгаа нь арчаагүй, эмэгнэлтэй юм. авах ёсгүй хүрч чадаагүй зүйлдээ буруу замаар мацаж хүрэхээр тэндээ дасахгүй эзэн нь ч болж чадахгүй л харагдаад байна.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10203
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Наадам-2015

Postby jal » Wed Jun 24, 2015 11:00 am

Өсөхбаяр wrote:сул олдсон хоол хор болчих гээд байдаг шиг. хэн нь ч яг Дархан аваргын болзол хангаагүй, хэн хэнд нь хүнддэж байна..

Хуучнаар ч шинээр ч Өсөхбаяр аварга аль хэзээний дархан аварга болсон, Сүхбат ч гэсэн одоогийнхоор дархан аварга болсон. Болзол хангаагүй гэх юм бол Сумъяабазар, Мөнхбат, Эрхэмбаяр гээд бүгд л болзол хангаагүй байж цолоо авсан гэсэн үг.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Наадам-2015

Postby LeBe » Wed Jun 24, 2015 11:02 am

jal wrote:
Өсөхбаяр wrote:сул олдсон хоол хор болчих гээд байдаг шиг. хэн нь ч яг Дархан аваргын болзол хангаагүй, хэн хэнд нь хүнддэж байна..

Хуучнаар ч шинээр ч Өсөхбаяр аварга аль хэзээний дархан аварга болсон, Сүхбат ч гэсэн одоогийнхоор дархан аварга болсон. Болзол хангаагүй гэх юм бол Сумъяабазар, Мөнхбат, Эрхэмбаяр гээд бүгд л болзол хангаагүй байж цолоо авсан гэсэн үг.

Тэгээд аль нь зүүнд гарахын?
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Наадам-2015

Postby jal » Wed Jun 24, 2015 11:04 am

За одоо сайхан энэ жилийн улсад цол авах, цол нэмэх, аймагт түрүүлэх бөхчүүд, бөхчүүдийн бэлтгэл, бэлтгэлийн өнгө гээд олигтой юм бичэцгээе ээ..
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Наадам-2015

Postby Барнаба » Wed Jun 24, 2015 11:06 am

Аягнаасаа хэтэрдэггүй хүн гэж байдаггүйм гэсэн, 2 аварга бол дархан байх хувьтай л байж. Уулаасаа үзүүлсэн амжилт нь ч харуулж байгаа. Нээх эзэн болж чадахгүй гээд юу гэхэв.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests