Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby Spectre » Tue Jul 22, 2014 1:00 pm

Нэг ийм хэрүүлийн чанартай сэдэв нээчихэе хэхэ.

1. Нутгархах өчүүхэн үзэл. Эхнэрийн дүү сумын заан залуу бий зуны амралтаар гэртээ байж байтал хажуугийн суманд мянгат малчны наадам болж байгаа гэнэ. Түрүү бөхийг адуугаар байлна гэнээ гэсэн сураг дуулаад тйишээ явсан юм байх. Орой нь түрүүлчихлээ гэсэн хэдий ч адуугүй ирэх юм. Гэтэл учир шалтгаан нь өөр сумын хүн ирж наадмын түрүү авлаа гэдэг шалтгаанаар уяан дээр байсан байны адуугаа тавьж явуулаад 150,0 төг өгсөн байгаа юм.
За саяхны явдал Төв аймгийн сэргэлэн сумын наадам шөвгийн 4 бөх. Төв аймгийн сэргэлэн сумын харьяат А.Сүхбат, Төв аймгийн сэргэлэн сумын харьяат Х.Амараа Төв аймгийн сэргэлэн сумын харьяат Х.Түвшинсанаа Төв аймгийн сэргэлэн сумын харьяат Энхбаатар. За тэгээд Сүхбат нь түрүүлэв. Бай нь жип дуулдсан. Хэрвээ өөр бөх ирээд үнэн чадлыг үзээд түрүүлсэн бол яах байсан бол. Ийм жүжиг үзээд тэрнээсээ таашаал аваад сууж байгаа улсуудыг одоо мал гэхээс өөр юу гэж хэлхэв дээ. Монгол 53 сая малтай гэдэг л үнэн санагдах юм. Наадмын өдрүүдэд. За тэгээд цаашаа бол засаг дарга нутгийн зөвлөл нэртэй хэдэн алиалагч нар наадмыг зохион байгуулчихна. Тэгээд бөхийг нь а-я хүртэл дэглэчихнэ. Өөр хүн түрүүлбэл муу өөлд буриад баяд нтр гээд энд тэндгүй агсам тавьж гүйгээд эргүүтэж өгнө дөө. Жүжиг санаснаар нь дуусна. Эзэн нь тодорхой байсан бай эзнийхээ гар дээр очно. бөөн долигонол бялдуучлал. Гарьд магнай гэж балай кино бас хөөрхөн түлхэц өгсөн биз бодвол. сүүлийн хэдэн жил наадмын талбайгаар увс нуур гэдэг дуу хит болоод байгаа дуулдах юм. Би наадам үздэггүй болохоор мэдэхгүй юм. Гэхдээ л яг бодоод үзэхэд Женкогийн хийдэг нэвтрүүлгээс хортой эд. Женко Хятадын эрлийз гэж хүнийг гадуурхсан бол нөхдүүд увс гэдгээ Фашизмын Германы үеийн Ари нар гэдэг шиг хэд хоног цээжээ дэлдэх юм. Бас тэр Цасчихэр гэж нэг өлөн бөөс байна. Увс хүн яадаг яадаг гэлээ. Тэрний бичсэн юмны зах зухаас нь хараад л би тэрийг үнэхээр хараахгүй байж чадахгүй юм. Адилхан л Монголчууд юмсан. Гарууд өөрсдийн бөхийн галдаа очоод нөгөө галынхан нөгөө дэвжээнийхэн нөгөө аймгийнхаа хэдийг яаж доромжилж ярьдаг бол.

2. Хөгшчүүд. Манай нэг дүү бий гавьяат тамирчин Мандахнаран. 7-8 жилийн өмнө сумын наадамд барилдсан юм. Сүүлд надад ярьлаа. Нэг түлхээд унагачихаар өвгөн таарч гэнэ. Нөгөөх нь барилдах гэж загнаж өгсөн юм гэнэ. Унаад өг намайг танихуу нтр гээд л. Нөгөөхийг аваад шидчихэж бөөн дургүйцэл зэвүүрхсэн муухай харсан улсууд. Бөх нэртэй хэдэн динозаврын яс байнаа. Тэднийг бөх л олонд таниулж хүндлүүлж насаар нь буян хишгийг нь хүртсэн л баймаар юм. Гэтэл насан өндөр болоод ирэхийг алдад өөрийг нь хүнээс илүү хүндлүүлж алдаршуулж явсан бөхийн тогоо руугаа эргэж хараад л нус цэрээ нулмих юм. бөөн найраа тохироо. За тэгээд наадмын комисст учир байна даа. сүүлд тоогоо гүйцээх гээд хаанаас ч юм цэрэг нтр олоод ирнэ нөгөөдүүл нь аварга арслан нэртэй хөгшин кульказуудын давааны хямдхан гишгүүр болно. Би хувьдаа ийм нүд хуурсан шударга бус юманд үнэхээрийн дургүй. Тйим болохоор үздэггүй. Гэхдээ бас Монгол хүн байна нэг ч гэсэн Монголын бахархал ёс жаяг уламжлал ийм инээдтэй байдалд байгаад үнэхээр харамсаж явдаг.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby orgil_ezo » Tue Jul 22, 2014 1:06 pm

Бөхчүүдийг нутгаар биш клуб дэвжээгээр нь зарладаг болмоор юм.
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby Devil 7 » Tue Jul 22, 2014 1:18 pm

Spectre :eek:
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 7240
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby Dondogoo » Tue Jul 22, 2014 1:58 pm

За наад жалга дов чинь үнэхээр инээдтэй байналээ бөх гэлтгүй ккк саяхан нэг сумын наадмын гарбөмбөгийн тэмцээнд очоод түрүүлсэн чинь шагналд нь зөвхөн медаль цом л өгсөн учир нь өөр сумаас ирсэн хүмүүс түрүүлсэн болохоор гадныханд шагналаа алдахгүй гэж тэгж буй болтой ууг нь шагналын сан нь овоо өндөр сонсогдож байсан юм инээдтэй ч юмаа даа
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby Takanohana_Nowitzki » Tue Jul 22, 2014 2:02 pm

Dondogoo wrote:За наад жалга дов чинь үнэхээр инээдтэй байналээ бөх гэлтгүй ккк саяхан нэг сумын наадмын гарбөмбөгийн тэмцээнд очоод түрүүлсэн чинь шагналд нь зөвхөн медаль цом л өгсөн учир нь өөр сумаас ирсэн хүмүүс түрүүлсэн болохоор гадныханд шагналаа алдахгүй гэж тэгж буй болтой ууг нь шагналын сан нь овоо өндөр сонсогдож байсан юм инээдтэй ч юмаа даа

Арьсан бөмбөгийн араас нь алгадахыг хашраана биз? :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16824
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby Dondogoo » Tue Jul 22, 2014 2:03 pm

цагтаа хашрааж л явлаа :ногоон:
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby Devil 7 » Tue Jul 22, 2014 2:25 pm

Улсын наадмыг узэхгуй бойкотлох хэрэгтэйшд...
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 7240
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby Ахмад » Tue Jul 22, 2014 4:10 pm

Dondogoo wrote:За наад жалга дов чинь үнэхээр инээдтэй байналээ бөх гэлтгүй ккк саяхан нэг сумын наадмын гарбөмбөгийн тэмцээнд очоод түрүүлсэн чинь шагналд нь зөвхөн медаль цом л өгсөн учир нь өөр сумаас ирсэн хүмүүс түрүүлсэн болохоор гадныханд шагналаа алдахгүй гэж тэгж буй болтой ууг нь шагналын сан нь овоо өндөр сонсогдож байсан юм инээдтэй ч юмаа даа

өөрөө аль сумынх вэ?
User avatar
Ахмад
 
Posts: 377
Joined: Mon Jul 02, 2007 11:13 am

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby Dondogoo » Tue Jul 22, 2014 5:17 pm

танайхаас өөршдээ ккк Ахмад нутаг нуга яваа юу
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby ider » Tue Jul 22, 2014 5:40 pm

Монгол бөх-д ер нь болж бүтэж байгаа юм гэж байгаамуу?
ider
 
Posts: 1662
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby Takanohana_Nowitzki » Tue Jul 22, 2014 5:46 pm

ider wrote:Монгол бөх-д ер нь болж бүтэж байгаа юм гэж байгаамуу?

Найраа янзын бүтэж байгаа шд. :ногоон: Энэ жил Балжаа аваргых жоохон мяарсан байх.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16824
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby Dondogoo » Tue Jul 22, 2014 6:01 pm

хаха баларсын нурангуут шанаа өгчихөөл нтр аймаар
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby Өсөхбаяр » Sun Jul 27, 2014 11:14 am

хөгшин бөхчүүд загнана аргадана янз бүрийн юм амлана янз янзаар л үзнэ л дээ... дээр үеэс бсан л блгүй дээ. энэ ч сүртэй том асуудал биш дээ.. одоо цэрэг дийлдэггүй цөөхөн бөх зодоглодог болсон доо бас. харин тэр нутаг усаар талцах бол бараг хөлбөмбөгийн клубүүд шиг л санагдаад бдаг болсон. хэн сайн барилдаж хэн мундаг байгаа нь түрүүлж дээшээ барилдах нь зөв бүгд жигд байна гэж юу байхав. харин энэ цолны давааны талаар барилдааны агуулгын талаар , цолны найраа гэх мөнгө, сэргээшийн асуудал, бөхийн менежмэнт гээд тулгамдсан асуудлууд байнаа байна.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 9077
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby Devil 7 » Sun Jul 27, 2014 6:06 pm

Өсөхбаяр wrote:хөгшин бөхчүүд загнана аргадана янз бүрийн юм амлана янз янзаар л үзнэ л дээ... дээр үеэс бсан л блгүй дээ. энэ ч сүртэй том асуудал биш дээ.. одоо цэрэг дийлдэггүй цөөхөн бөх зодоглодог болсон доо бас. харин тэр нутаг усаар талцах бол бараг хөлбөмбөгийн клубүүд шиг л санагдаад бдаг болсон. хэн сайн барилдаж хэн мундаг байгаа нь түрүүлж дээшээ барилдах нь зөв бүгд жигд байна гэж юу байхав. харин энэ цолны давааны талаар барилдааны агуулгын талаар , цолны найраа гэх мөнгө, сэргээшийн асуудал, бөхийн менежмэнт гээд тулгамдсан асуудлууд байнаа байна.

Барилдаж бгаа бөхөө загнаж сүрдүүлээд , юм амлаад хахуульдаж давж бгаа чинь одоо сүртэй асуудал бишүү? Өө эрт үеэс л бсан асуудал гээд гэдэг чинь бас арай чдээ....Зүгээр ардын цэнгэл наадам гэдэг утгаараа иймэрхүү юмнууд бх л гэх юм...Ардын цэнгэл баяр уг нь хүмүүсийг ингэж нүдийг нь хуурч , бухимдуулмааргүй л байх юм....Тэр нутгаараа талцах гэдэг бол юун мань мэт клуб дэмжихтэй харьцуулах...Цөөхөн бидний хувьд үнэн лай болж бгаа асуудал
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 7240
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby Өсөхбаяр » Sun Jul 27, 2014 6:35 pm

хаа байсан чэлси ливерпүүл гээд сүр болдог талцаж баридагаа эхлээд боличих хэрэгтэй... өөрчилмөөр бгаа бол өөрсдөөсөө.. хотынхон маань дүүрэг гудам байраараа талцана..энэ хаа ч бдаг гэж ойлгоод байгаа шт.. ямар бөхөөр нутгархаад тусгаар тогтнолд заналхийлээд бгаа асуудал биш. удахгүй бүгд Улаанбаатарынх болоод ирэхээр аяндаа саармагжаад ирж магадгүй л юм. тэгээд тэр загнадаг гуйдаг ам барилдаан хийдэг хөгшчүүл бол ёстой зөнөсөн өвгөнд юм сургахтай л адил зүйл болов уу. залуучууд цэргүүдийн тэр үеийн тэнхээ сэтгэлзүйн л асуудал болов уу гэж
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 9077
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby Devil 7 » Sun Jul 27, 2014 6:42 pm

Жоохон бхад л оршин суудаг газраараа жоохон хүүхдүүд талцаж муудалцдаг бсануу гэхээс одоо бол хотод тийм юм бхгүй шдээ...Тэр клубээр талцдаг бол цахим ертөнцөд л тэр спортынхоо хүрээнд л мэтгэлцэж бгаашд....Аа энэ нутгархах бол бүр ажил хэрэг , ахуй амьдрал гээд бүх юманд хутгалдаад заваарч бна
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 7240
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby ТӨӨГӨӨ » Sun Jul 27, 2014 8:01 pm

:eek:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9589
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby Spectre » Mon Jul 28, 2014 1:19 pm

Мөнгөгүй хүн бөх барилдаад хэрэггүй гэдгийг бас дунд нь байсан хүмүүсээс сонссон. Үнэхэээр ч үнэн санагдсан. Хадам дүү байнга л энд тэнд барилдаад л яваад байна. Эхлээд яаж ийж байгаад аймгийн цол авахгүй бол цаашаа бяр хүч чадал тэнхээ нь байгаад ч хэцүү гэж байх юм. Сумын заан болсноосоо хойш аймгийн наадамд хэдэн ч жил үзэв. Нэг л болж өгөхгүй. Гэтэл цуг барилддаг үеийнхэн нь эртхэн мөнгөөрөө цол аваад замаа хөөсөн байгаа юм. Хадмынх энгийн л нэг айл хүүдээ цол худалдаад авчих мөнгөтэй айл биш. Мал сайтай мөнгөтэй бол өдийд аймгийн арсланг худалдаж аваад улсын наадам руу явах л байлаа. Эхний жилүүдэд бусад бөхчүүдэд энэ жил 3-н давааг гаргаад өгчих ирэх жилээс хариу бодно нтр гэж ухуулж 2 жил хүнд даваагаа өгсөн байгаа юм. Яг бор зүрхээрээ үгүй гэж хэлээд дайрахаар нөгөө аймгийн хэдэн томчууд нь дарамтлаад нөгөөх нь нутгийнхантайгаа муудалцаад зөрөөд яахав гээд найраа тохироонд нь бараг хүчээр автсан байх юм. Би ч нэг өдөр тэрийг сонсоод залуу хүн байж танай дүү ийм ч юм хийх гэж дээ гээд л хэлээд орхисон. Хадам дүү нэлээн шантарсан дуулдсан. Нэлээн олон жил чадлаараа гүрийлээ цол авчих мөнгө байхгүй юм чинь бөхийг орхие доо гэж ярьж байх юм. Мөнгөгүй бас олигтойхон малгүй бол барилдаад дэмий л дуулдсан.

Хамгийн сонирхолтой нь бөхчүүд ийм их мөнгөөөр цол авлаа. Тэгээд яаж шархаа нөхдөг юм бол. Аймгуудын наадам бол зүгээр л яриа тохироо урьдаас бэлдсэн ший жүжиг болж. Наадмаар хөдөө зугаалж явахад Монгол наадам үнэ хүндээ алдаж байгаа нь илт мэдэгдэж байсан. Наадмаас зугтаасан наадмын өдрүүдээр хөдөө гадаа явж байгаа хүн маш их болсон байна лээ.

Үүн дээр зайлшгүй шинэчлэл дорвитойхон өөрчлөлт хэрэгтэй харагдаад байгаа юм. Спорт яг өөрийнхөө байгаагаар бүх цаг үед нэг янзаар байх юм бол гарцаагүй хоцрогддог. Бидний хамгийн дуртай спорт хөлбөмбөг хүртэл шинэчлэл хийж л байна. Гоол лайн технологи ямар үр дүнтэй хэрэгжиж байгааг сая бүгд л харлаа. Харин Монгол бөхөд олигтойхон цаг үеэ мэдэрсэн дорвитойхон шинэчлэлт хийхгүй бол яг л мөхлийн зам руугаа явж байна. Хэдэн зууны өмнө байсан тэр л янзаараа 200 жилийн өмнөх үзэгч тухай үед ямар ч өгөө аваагүй нэг нэгэндээ тус дэм болох үүднээс тийм ч их эсэргүүцэдэггүй л байсан байх. Тухайн үед жалганаасаа өөрийг мэдэхгүй сэтгэлгээг хуурч болдог байсан байх. Одоо бол цаг үе өөр. Өнөөдөр дэлхийгээр нэг яваад нүд үзсэн хүмүүс хуурмаг юмыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тийм юм үзэхийн тулд хэн ч мөнгө төлөхгүй. Хаана ч байхгүй ам авдаг ёс жаяг жудаг нтр гэж дүрмэндээ хүрч чадахгүй ганц нэгхэн шинэчлэл нэртэй аргацаасан зүйл үе үехэн хийсэн. Даваа болгон цолтой болно оноолт гээд л хийгдсэн зүйлүүд байгаа л даа. Гэхдээ л өнөөх найраа тохироо гэдэг чинь яг л дагаад хөгжөөд байна. Цолоо батлаж чадахгүй бол цолыг нь хураадаг болбол хэн ч мөнгөөр цол авахгүй гэж бодогдож байна. Хэрвээ яг ийм асуудал гаргаж босгож ирвэл бөхчүүд маш их эсэргүүцнэ гадны сумог дууриалаа. Монголын бахархалд халдаж байна гэх зэргээр их л хэл ам гарна. Гэхдээ өөрсдөө бахархлаа бахархал шиг байлгаж чадахгүй бол томоохон зоригтой шинэчлэл яалт ч гүй хэрэгтэй. Тэгээд ч сүүлийн үеийн залуучуудыг хараад байхад бөх үздэг дурладаг хүмүүс бараг л бидний үеэр дуусаж байх шиг. Тэдний сэтгэлгээ биднээс өөр юм чинь аргагүй л дээ.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby orgil_ezo » Mon Jul 28, 2014 2:48 pm

1990 оны нууц товчооны ойгоор начин болоход 10000 төгрөг байсан гэсэн манай ах мөнгөө бэлдчээд 4 5 даваанд авхуулах хүнээ тохирчоод 3-ын тунаан дээр ойчоод өгсөн юм билээ. 80-аад онд 1000 орчим байсан юм шиг байгаан Увсын 2 начин Наадмын урд шөнө Туулын бургасанд уулзаад 150 төгрөг дутчихлаа гээд уулзаж байсан гэдэг яриа байдаг юм билээ
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby orgil_ezo » Mon Jul 28, 2014 2:59 pm

Бүүр цаашлаад адуу мал алт мөнгө гээл явчдаг байсан биз бодвол. Бас л олон жилийн хугацаанд хөгжөөд байгаа эд юм шиг байгаа юм
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby Цогоо » Mon Jul 28, 2014 5:37 pm

Өсөхбаяр wrote:хаа байсан чэлси ливерпүүл гээд сүр болдог талцаж баридагаа эхлээд боличих хэрэгтэй... өөрчилмөөр бгаа бол өөрсдөөсөө..
Эндээ ингэдэг ч гэсэн өөр газар бол манай цонхынх гээд сүрхий л байдаг шт. Цонхынх биш байсан ч хөлбөмбөг сонирхдог гэхээр арай л ойр санагдаад байдаг юм.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17444
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby mn_rocisky » Mon Jul 28, 2014 6:37 pm

Цогоо wrote:
Өсөхбаяр wrote:хаа байсан чэлси ливерпүүл гээд сүр болдог талцаж баридагаа эхлээд боличих хэрэгтэй... өөрчилмөөр бгаа бол өөрсдөөсөө..
Эндээ ингэдэг ч гэсэн өөр газар бол манай цонхынх гээд сүрхий л байдаг шт. Цонхынх биш байсан ч хөлбөмбөг сонирхдог гэхээр арай л ойр санагдаад байдаг юм.


Nutgarhaal...
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5244
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby mn_rocisky » Mon Jul 28, 2014 6:38 pm

Содоо ч муухай юм хийж дээ. Угийн сонин зантай нөхөр дөө.
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5244
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby Spectre » Mon Aug 04, 2014 3:45 pm

Өнөөдрийн сонин дээрхи нийтлэл харлаа. Бөхчүүд өөсрдөө гол буруутан мэтээр бичиж. Өөр ч хэн буруутай байхав дээ. Ялангуяа Баянаа аварга нутгархах талцах гээч юмыг жинхэнэ дэвэргэж гаргаж ирсэн гэж байна. Наадмын өмнө Увсынхан нэг битүү хүн байгаад гээд байсан тэр нь ч түрүүлчихлээ. Бараг наадмыг урьдаас дэглэсэн байсан юм бишүү. Хамгийн гол нь энэ жүжгээс хүмүүс өөрсдөө зай бариагүй цагт биднийг уран мэх нэртэй уран уналтаар хуурсаар байх болно. Бүр саяхан сонсоход дансанд мөнгө орж ирээгүй байна гэсэн шалтгаанаар зодоон гарсан дуулдаж байна. Саяхан түрүүлж байсан хүн дараа дараагийн наадамдаа 5 давж чадахгүй байна. Энэ нь начин болон цолны найраа хэт хүчээ авч мөнгө ихээр эргэлдэж байгаа болохоор дахин түрүүлэх түүхэнд нэрээ үлдээх гэсэн хүсэл эрмэлзлийг нь давж гараад байна.

Бас нэг анхаарах ёстой байгууллага бол нутгийн зөвлөл. Тэд л хамгийн гол хутгуур хорыг ухаж байгаа. Начин болгохын тулд тухайн орон нутгийн бизнесмэнүүдээсээ гуйж нэг гуядаж нэг хандив нэртэй мөнгө авна. Өнөөх нь цол авлаа дахиж гуйхын гуядахын хоорондуур найрын мөнгө нэхнэ. Мэдээж зэргэлдээ аймаг начнаа 3 өрөө байр ланд 200-р мялаах юм бол нөгөөх нь хөлд нь чирэгдээд тэгэхээс өөр аргагүй. Энд л Монгол хүмүүсийн нэгнээ давах гэсэн атгаг хүсэл харагдаад байдаг юм. Яс юман дээр бөх нэртэй томроод байгаа гарууд адгийн наад захын эрээнд очоод булан тойроод л ***өг болно.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: Бөхийн тухай болохгүй бүтэхгүй бүхнийг

Postby Болдгэрэл » Mon Aug 04, 2014 6:23 pm

!
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm


Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest