Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Thu Oct 16, 2014 3:32 pm

orgil_ezo wrote:Миний бодлоор бөхийн холбоог эдгээр авах гээд улайраад байгаа бөхчүүдэд өгөмгүй санагддаг. Нямдожоос ч авсан дээр. Харин хэн бөхийн холбоог менежментэй болгох вэ????


Хуулиараа төрийн бус байгууллага нь удирдах зөвлөлтэй байдаг, тэр нь бөхийн холбоонд бол цэцдийн зөвлөл юм шиг байгаан.
Тэр зөвлөлд л олон нийтийн төлөөллийг /жинхэнэ бөх сонирхдог/ оруулах хэрэгтэй. Тэгж байж эхний шинэчлэл хийгдэнэ. Монгол бөхийг эрүүл сайхан спорт болгохыг зорьсон олон залуус байдаг, гэвч тэдний хэн нь ч бодит санаалчлага гаргаж ирдэггүй. Бүгд хоорондоо зүгээр ярилцах төдийд л байдаг.

Жишээ нь тэр цэцдийн зөвлөлд байдаг Ухнаа ч билүү нэг сахалтай яруу найрагч байдаг ш дэ. Тийм л хүмүүсийг яаралтай шахан гаргах хэрэгтэй. Тэгээд оронд нь хүчтэй залуус цус сэлбэх хэрэгтэй байна.

Үнэндээ одоо бол нарийнхан судсаар нь цус нь өтгөрчихөн хүнтэй адилхан л байна. Хэзээ хэзээний даралт харвах дөхчихсөн. Өнөө маргаашаа аргацаасан тийм л байдалтай байна.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Болдгэрэл » Thu Oct 16, 2014 3:47 pm

Нэг сахалтай яруу найрагч нь Үржингийн Хүрэлбаатар л даа. Баянмөнх аварга, Сүхбат аварга, Ганболд заан тэргүүтнүүдийг МҮБХ-ныхон зүгээр л МБӨ-нд эзэн суух зорилготой хүмүүс гэж олонд мэдэгддэг. Гэтэл үнэндээ эдгээр хүмүүсийн аль нь ч МҮБХ-ны тэргүүн болохгүй. Баттай хэлж чадна. Зүгээр МҮБХ-гоо Нямдорж, Данзангаас салгахын төлөө олон жил тэмцэж байгаа
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Thu Oct 16, 2014 4:20 pm

Нямдорж, Данзан 2-ыг юу ч хийгээгүй гэж ярьсан хүн байхгүй шд, хийсэн шинэлэг юмыг нь бүгд л мэдэж байгаа, улс ч үнэлээд тэмдэгээ зүүгээд өгцөн. Баянмөнх, Сүхбат, Ганболдыг ч холбоог аваад явах хүмүүс гээд чичрээд байгаа хүн ч цөөхөн биз.
Гол нь бөхийн хөгжил маань зогсоод удаа бүр уналтанд орчоод бшд, тэрийг мань 2 огт зөвшөөрөхгүй, өөр хийгээд байх юм байхгүй гээл, тэгээл хийсэн юмнуудаа дахин дахин яриад л муйхарлаад байдаг шүү дээ.
Учиргүй гадаадад сурталчлах хэрэг ч юу байхав. Уран хурц шударга сайхан барилдаан, ёс жудаг гэж юмгүй боллоо шд.
Найраа, сэргээш, эрэмбэ цолны асуудал, камержуулалт ч гэдэг юм уу зөндөө асуудал байна, засъя сайжруулъя гэсэн д хүн хэрэгтэй байна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16827
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Dondogoo » Thu Oct 16, 2014 5:32 pm

тхх өөр юу ч хүсэхгүй л байгаашдээ
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Thu Oct 16, 2014 5:57 pm

Takanohana_Nowitzki wrote:Нямдорж, Данзан 2-ыг юу ч хийгээгүй гэж ярьсан хүн байхгүй шд, хийсэн шинэлэг юмыг нь бүгд л мэдэж байгаа, улс ч үнэлээд тэмдэгээ зүүгээд өгцөн. Баянмөнх, Сүхбат, Ганболдыг ч холбоог аваад явах хүмүүс гээд чичрээд байгаа хүн ч цөөхөн биз.
Гол нь бөхийн хөгжил маань зогсоод удаа бүр уналтанд орчоод бшд, тэрийг мань 2 огт зөвшөөрөхгүй, өөр хийгээд байх юм байхгүй гээл, тэгээл хийсэн юмнуудаа дахин дахин яриад л муйхарлаад байдаг шүү дээ.
Учиргүй гадаадад сурталчлах хэрэг ч юу байхав. Уран хурц шударга сайхан барилдаан, ёс жудаг гэж юмгүй боллоо шд.
Найраа, сэргээш, эрэмбэ цолны асуудал, камержуулалт ч гэдэг юм уу зөндөө асуудал байна, засъя сайжруулъя гэсэн д хүн хэрэгтэй байна.


Хэхэ, бүгдээрээ хувь хүмүүсрүү хэт их орж яриад байна, би ч мөн адил. Тэгэхэрээ хувь хүмүүсийг аль болох ярихгүй асуудлыг ярилцъя.
Одоо тэгээд яах вэ? Санал байна уу?
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby orgil_ezo » Fri Oct 17, 2014 8:41 am

Цэцдийн зөвлөлд шинэ цус гэдэг их зүгээр сонсогдож байна шүү. ТЭрэнд орж ажилламаар санагдчихлаа ккк
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Fri Oct 17, 2014 10:13 am

orgil_ezo wrote:Цэцдийн зөвлөлд шинэ цус гэдэг их зүгээр сонсогдож байна шүү. ТЭрэнд орж ажилламаар санагдчихлаа ккк


Хэрвээ цэцдийн зөвлөлийг олон нийтээс сонгодог бол бас зүгээр байна л да. Нөгөө Үндэсний Телевизийн удирдах зөвлөл шиг. Тэгээд тэд нар нь гүйцэтгэх ажил хийх тэргүүнээрээ ямар хүн сонгох нь тэдний эрх болно.

Одоогоор цэцдийн зөвлөлд орох бөхчүүд, хөлийн цэц, засуул, зүтгэлтэн, ахмад гээд тооны хязгаарлалт байдаг юм шиг байна лэ. Тэр байх нь чухал. Гэхдээ олон нийт тэдгээр хүмүүсийг сонгодог бол гоё байна л да.

Гэхдээ олон нийт тийм олон хүмүүсийг сонгох нь маш төвөгтэй ажил болох тул гүйцэтгэх тэргүүнийг олон нийт сонгохоор цэцдийн зөвлөл нь шийдвэл гоё байна.

Тэгээд гүйцэтгэх тэргүүн болох хүн нь ҮНДЭСННИЙ БӨХИЙГ ХЭРХЭН ШИНЭ ҮЕ-д нийцүүлж хөгжүүлэх вэ гэдэг асуудлаар боломжит саналуудыг гаргаж өрсөлдвөл болж байна.

Тэгвэл Монгол бөхийн холбоо дээрээсээ шинэчлэгдэж, цус сэлбэгдэнэ.
Last edited by Bakhdal on Fri Oct 17, 2014 10:15 am, edited 1 time in total.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Болдгэрэл » Fri Oct 17, 2014 10:14 am

Цэцдийн зөвлөл 67 гишүүнтэй. Үүнээс тав нь нас барсан. Ингээд үлдсэн 62 хүнээс 14 хүн нь яалт ч үгүй Нямдорж гуйан тал байдаг юм. Бусад нь бол учиртай. Бараг л энэ өвөл солигдчох болов уу? гэж бодоод байгаа :D
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Fri Oct 17, 2014 10:21 am

Болдгэрэл wrote:Цэцдийн зөвлөл 67 гишүүнтэй. Үүнээс тав нь нас барсан. Ингээд үлдсэн 62 хүнээс 14 хүн нь яалт ч үгүй Нямдорж гуйан тал байдаг юм. Бусад нь бол учиртай. Бараг л энэ өвөл солигдчох болов уу? гэж бодоод байгаа :D


Нямдорж гуайг үзэж чадахгүй хүн энэ Болдгэрэл байнааа хэхэ
Бид хүвь хүнлүү хандаж асуудлыг яримааргүй байна л да.

Гол нь нөгөө социализм солиод ардчилалд орохдоо улсаа хөгжүүлэх ямар ч төлөвлөгөөгүй орсноос болоод одоо аж үйлдвэрчсэн капитлист улс ч биш, социал демократ ардчилсан улс ч биш, зүгээр л төөрч явч байна гээд хүн бүр бичээд байна л да.

Тэгэхээр үндэсний бөхийн шинэчлэлд чухалтай хандах хэрэгтэй л дэ.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby ХАЛИУН » Fri Oct 17, 2014 10:52 am

Ямар бүхэл бүтэн улс нийгмээ шинэчлэх гэж байгаа биш. 70 хүрэхгүй гишүүнтэй нэг хоёр толгойтой байгууллагыг солиод шинэчлэхэд асуудал юу байхав дээ.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5305
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby orgil_ezo » Fri Oct 17, 2014 11:18 am

Манай ТББ-ийн тухай хууль бас сул юм шиг байгаан тэр санхүү мөнгөний хувьд ч ямар ч хяналт тавих нь сул зохион байгуулалт үйл ажиллагаанд нь ч хяналт тавих боломжгүй шах уу
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Болдгэрэл » Fri Oct 17, 2014 1:23 pm

Хамгийн гол нь МҮБХ гэдэг байгууллага нь ТББ. Өөрсдийн гэсэн дотоод дүрэм, журамтай. Тиймээс шууд буулгачихаж болохгүй байна. Нямдорж гуйа 2002 оны "Их-Эе"-ээс Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсон эсэх нь тогтоогдохгүй байгаа. Тиймээс аль 2003 оны долдугаар сарын 1-нд гаргасан дээд шүүхийн 403 тоот тогтоолыг энэ зун Нийслэлийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газар албадан гүйцэтгэхээр болж, цэцдийн зөвлөлийг хуралдуулж, есдүгээр сарын 10-20-ны хооронд МҮБХ-ны тэргүүнийг сонгох асуудлаар Их-Эе-ийг хуралдуулах болсон. Гэхдээ энэ цэцдийн зөвлөлийн хурлын ирц хүрээгүй байж магадгүй. Ямар ч байсан МҮБХ хүчингүй болгуулчихсан гэсэн. МҮБХ-ны Их-Эе энэ жил болох ёстой. Тиймээс МҮБХ-ныхонд цэцдийн зөвлөлийг хуралдах зар тараахаас өөр аргагүй юм. Ер нь л унах нь бараг тодорхой болчихсон гэж бодоод байгаа ш дээ
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Болдгэрэл » Fri Oct 17, 2014 1:34 pm

МҮБХ-ныхон Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, А.Сүхбат, О.Балжинням, Д.Сумъяабазар, Л.Сосорбарам, У.Мижиддорж, Д.Мөнх-Эрдэнэ, П.Сүхбат, Д.Амгаа, Ж.Ганболд, М.Батжаргал, Ц.Дуламсүрэн тэргүүтэй бөхчүүдийг Увсынхан бөхийн өргөөг авах гэж дайрлаа гэдэг. Гэтэл яг үнэндээ эд нартай тэмцээд байгаа хүмүүсийн хэд нь увсынх, хэд нь өөр аймгийн бөхчүүд байна та нар хараарай

Нэг залуу FB-д ийм пост оруулсан байлээ: Нямдорж, Данзан тэргүүтнүүд өөрсдийнх нь эсрэг тэмцсэн хүн болгоныг МБӨ-нд шуналаа. Зөвхөн энэ байшинд эзэн суух сонирхолтой гэдэг. Гэтэл яг үнэндээ өөрсдөө МБӨ-нд эзэн суугаад энэ насаа барах 100 хувь сонирхолтой хүмүүс шүү дээ. Өөрсдөө МБӨ-ны олсон орлогоор хангалттай сайхан амьдарч байгаа болоод л энэ бүхнийг өгөхгүй гээд үхэн хатан тэмцээд байгаа юм. Үнэхээр МБӨ-нөөс их мөнгө олдог. Энэ хүмүүс энэ их мөнгөнд шунаад байна гэж явцуухан бодоод байгаа хүмүүс дээ ...
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Fri Oct 17, 2014 1:58 pm

Болдгэрэл wrote:МҮБХ-ныхон Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, А.Сүхбат, О.Балжинням, Д.Сумъяабазар, Л.Сосорбарам, У.Мижиддорж, Д.Мөнх-Эрдэнэ, П.Сүхбат, Д.Амгаа, Ж.Ганболд, М.Батжаргал, Ц.Дуламсүрэн тэргүүтэй бөхчүүдийг Увсынхан бөхийн өргөөг авах гэж дайрлаа гэдэг. Гэтэл яг үнэндээ эд нартай тэмцээд байгаа хүмүүсийн хэд нь увсынх, хэд нь өөр аймгийн бөхчүүд байна та нар хараарай

Нэг залуу FB-д ийм пост оруулсан байлээ: Нямдорж, Данзан тэргүүтнүүд өөрсдийнх нь эсрэг тэмцсэн хүн болгоныг МБӨ-нд шуналаа. Зөвхөн энэ байшинд эзэн суух сонирхолтой гэдэг. Гэтэл яг үнэндээ өөрсдөө МБӨ-нд эзэн суугаад энэ насаа барах 100 хувь сонирхолтой хүмүүс шүү дээ. Өөрсдөө МБӨ-ны олсон орлогоор хангалттай сайхан амьдарч байгаа болоод л энэ бүхнийг өгөхгүй гээд үхэн хатан тэмцээд байгаа юм. Үнэхээр МБӨ-нөөс их мөнгө олдог. Энэ хүмүүс энэ их мөнгөнд шунаад байна гэж явцуухан бодоод байгаа хүмүүс дээ ...


Хэхэхэхэ, хувь хүмүүсийн ярианд орохгүй гээд байхад л Болдоо орчих юм да. Чи энэ 2 хүн хэрхэн амь зууж байгааг мэдэх үү? Энэ 2 хүн ядаж машин тэрэн унадаг болуу? Үнэхээр бөхийн өргөөнөөс идэж уугаад байдаг юм бол тэрийг нь дэлгээж? Их мэдээлэлтэй хүн юм шиг байна.
Бидэнд бас сонирхолтой байна.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Болдгэрэл » Fri Oct 17, 2014 2:03 pm

МҮБХ-ны талаар, Монгол бөхийн талаар FB групп-үүд дээр олон ч удаа бичлээ. Нямдорж гуйа өөрийгөө 70 сая төгрөггүй гэдэг. Гэтэл бодит байдал дээр амьдрал нь шал өөр шүү дээ. Өчигдөр МБӨ ороод харуулаас нь "Нямдорж гуйа байгаа юу?" гэхэд байхгүй байхаа. Жолооч нь энд байна гэсэн. Ийм л байна

2014.10.16
МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан гуйа өнгөрсөн нэг дэхь өдөр улсын баяр наадамд 1 удаа 10 давж түрүүлэх нь 2 удаа 9 давахтай тэнцүү юм гэсэн. Тэгвэл аймгийн баяр наадам 1 удаа 9 давж түрүүлэх нь 2 удаа найм давахтай тэнцүү гэсэн үг биз дээ? гэтэл чамд энэ асуултанд хариул өгч чадахгүй нь. Дараа ирж хариулт аваарай гэсэн. Өнөөдөр энэ хүнтэй дахин очиж уулзаж, дархан аваргуудыг хэрхэн эрэмбэлж байгаагаа надад сайн тайлбарлаад өгөөч гэтэл дахиад “Би өнөөдөр завгүй байна. Дараа ирж хариулт ав” гэх юм. МҮБХ-ны үйл ажиллагаа нэг иймэрхүү л байна. Нямдорж, Данзан тэргүүтнүүд 24 жилийн турш энэ байгууллагыг удирдлаа. Эцэст нь Монгол бөхийг минь ямар эмгэнэлтэй дүрд авчирав. Монгол бөхөд найраа, допинг, хөлийн цэцийн буруу шийдвэр, нутгархах үзэл хавтгайрсан нь одоогийн МҮБХ-ны хүмүүстэй шууд холбоотой. Дэндүү удаан хөгжиж байгаа байгууллага даа. Үзэгчдээ камержуулж байхаар барилдаанаа камержуулаасай. МБӨ-гөө Wi-Fi-тай болгоосой. Билетээ онлайнаар зардаг болоосой. Сонин, цахим хуудсаа шинэчилж, сайжруулаасай. Цахим сэтгүүл гаргаасай. МБӨ-ний гадна талыг орчинг сайжруулаасай. Уул нь хийх боломжтой зүйлс асар олон байна даа. Энэ хүмүүст өөрсдийнхөө байгаа байдалд бодитой дүгнэлт хийгээд ажлаа хүлээлгээд өгчих зориг үнэхээр дутна гэдгийг баттай хэлж чадна. Энэ байгууллагад шинэчлэл үнэхээр хэрэгтэй байна
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Болдгэрэл » Fri Oct 17, 2014 2:12 pm

Нямдорж гуйа гэхэд хэдэн жилийн өмнө менежментийн 10 хувь гэж гаргаж ирээд МБӨ-г өмчлөх сонирхолтой байсанг олон хүн мэднэ. Төрийн өмчийн хорооноос Бөхийн өргөөний хувийг тогтооход Төрийнх 44, МҮБХ-ных 46, Үлдсэн 10 хувийг Нямдорж гуйа өөрөө эзэмшихээр болсон байсан. Тэгээд МҮБХ хувь дээр менежментийн 10 хувийг нэмэхээр МБӨ Нямдорж гуйанх болох байсан юм шүү - Facebook-ээс хуулав!
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Fri Oct 17, 2014 2:22 pm

ХАЛИУН wrote:Ямар бүхэл бүтэн улс нийгмээ шинэчлэх гэж байгаа биш. 70 хүрэхгүй гишүүнтэй нэг хоёр толгойтой байгууллагыг солиод шинэчлэхэд асуудал юу байхав дээ.


Би жишээ авч байна л да. Хэхэ :D
Гэхдээ энд зөвхөн 70 хүрэхгүй гишүүн, 2 толгойтой газырн асуудал биш тэнд барилдаж байгаа хэдэн мянган залуусын асуудал хөндөгдөх учраас бодитой асуудалд хандах хэрэгтэй. ЦААСАН ДАРЦАГ шиг хийсч болохгүй гэж байгаа санаа нь.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Fri Oct 17, 2014 2:27 pm

Болдгэрэл wrote:Нямдорж гуйа гэхэд хэдэн жилийн өмнө менежментийн 10 хувь гэж гаргаж ирээд МБӨ-г өмчлөх сонирхолтой байсанг олон хүн мэднэ. Төрийн өмчийн хорооноос Бөхийн өргөөний хувийг тогтооход Төрийнх 44, МҮБХ-ных 46, Үлдсэн 10 хувийг Нямдорж гуйа өөрөө эзэмшихээр болсон байсан. Тэгээд МҮБХ хувь дээр менежментийн 10 хувийг нэмэхээр МБӨ Нямдорж гуйанх болох байсан юм шүү - Facebook-ээс хуулав!


Албан ёсны 10 хувь тэгээд эзэмшдэг гэсэн үгүү албан ёсоор? Эсхүл эзэмших гэж байсан юм уу?
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Fri Oct 17, 2014 6:07 pm

Үүсээд байгаа олон асуудлыг одоо байгаа 2 агаа шийдэхгүй нь тодорхой учраас тэр 2-ыг солих нь зайлшгүй гээд байгаам, тэрнээс хүнрүү чиглэсэн асуудал биш байх.
Оронд нь орж ирэх хүн тэр асуудлуудыг шийдэх, тийм мөрийн хөтөлбөртэй хүн л байх хэрэгтэй.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16827
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Болдгэрэл » Fri Oct 17, 2014 9:27 pm

Миний хэлж чадах зүйл бол одоогийн МҮБХ ойрын гурван сарын хугацаанд унана. Баталгаатай
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Цоомоо » Sat Oct 18, 2014 1:23 pm

Ter ugaasaa todorhoi bolson asuudal gd helsen shu de.
Ali ungursun havar.
Nyamdorj guai bolih n todorhoi bolsn. Uuruu huslere neg yum.
Odo harin hezee huraldah n.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16004
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Болдгэрэл » Sat Oct 18, 2014 6:12 pm

ИХ-ЭЕ 12-р сарын сүүлээр эсвэл нэг сарын эхээр болох байх
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Saiza » Mon Oct 20, 2014 10:45 pm

Энэ Сүхээ багш гэдэг дээр бүгд л очиж тариулдаг гэнэ үү. Тарианы загалмайлсан эцэг юм гэнэ.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 17449
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby best keeper » Wed Oct 22, 2014 1:31 pm

Улсын заан Б.Батмөнх 1985 онд Төв аймгийн Баянхангай суманд төрсөн. Баянхангай сумын улсын цолтой хоёр бөхийн нэг.
best keeper
 
Posts: 163
Joined: Tue Sep 30, 2014 9:35 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby best keeper » Wed Oct 22, 2014 1:46 pm

1993 онд 5 давж улсын начин цол, "Өсөх идэр" чимэг,
1997 онд 7 давж улсын заан цол,
1998 онд 6 давж үлэмж бадрах чимэг,
1999 онд 5 давж саруул сайжрах чимэг,
2000 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол,
2001 онд 10 давж түрүүлэн улсын аварга цол,
2002 онд 7 давж хуйрнин шуугигч чимэг,
2003 онд 7 давж саруул сайжрах чимэг,
2004 онд 9 давж түрүүлэн далай аварга болов
2005 онд 6 давж үнэн зоригт чимэг,
2006 онд 6 давж цогт гарамгай чимэг тус тус хүртэж, шөвгөрснийхөө дараа зодог тайлснаа зарласан.
2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын зарлигаар Даян аварга цол олгосон.
2014 оны долоодугаар сарын 7-нд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдон Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар дархан аварга цол хүртээсэн Сүхбат аваргагын цол авсан байдал
best keeper
 
Posts: 163
Joined: Tue Sep 30, 2014 9:35 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron