Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Tommy » Thu Jun 26, 2014 5:07 pm

Энэ жил улсын харцага Содномдорж босоо түрүүлнээ гэчүүл яадийн бол хаха
Залуу нас амьдрал хамгийн амттай
User avatar
Tommy
The Kop
The Kop
 
Posts: 623
Joined: Sun Jan 29, 2012 2:35 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby mugi19 » Thu Jun 26, 2014 5:12 pm

Санжаа шүү дээ. Тээр жилийн нэг юм байсныгаа засуулаад, хэл амнаас хол, анхаарлаас гадуур, даруухан бэлтгэлээ хийгээд байгаа, бас далбаагаа сольж байгаа сурагтай.., Өсөхөө аваргаас бас үг их сонсож байна гэсэн, түрүү жил бол тоохгүй л үзээд байсым шиг байгаан. Хоёр талдаа хавираа байнга давтаж байна гэсэн...
Цагаан жигмэд бол жижиг аваргаас энэ жил их ч юм сурж байгаа даа. Олимп, хилчин, хөвсгөлийн гурван гал дамжиж барилдая гэсэн хүмүүстэйгээ л гар зөрж байна гэсэн, 7 сарын 10 хоногт хөвсгөлийн галтайгаа бэлтгэл хийнэ гэсэн. Ерөнхийдөө их хүндэтгэлтэй, барилдаан нь цэгцтэй түрүүлэх бөхийн шинж орчиж гэхийн байнашд.
Уулын өндөр талаас хүний хөлд ороод л байна гэсэн, сэрвүү барилдааны бэлтгэл маш их хийж байна гэсэн, өчиг бол нэг их давтахгүй байгаа байхаа. :ногоон:
Гончиг Отгонтэнгэрийн бэлд бэлтгэлээ базаагаад ирсэн, одоо сүүж ууланд аварга болон бусад галуудтай ойрхон бэлтгэл хийхээр дөнгөж ирсэн байгаа. Хөл мэх, шахааны барилдаан голчлон хийж байна гэсэн. Бодвол дээрх хоёрт л зориулж байгаа байх..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2535
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Thu Jun 26, 2014 5:15 pm

Зиа зиа. Энэ 3, 3-уулаа 4-т үлдэнэ гэж бол байхгүй л дээ, наана нь хоорондоо тунаж л таараа. Энэ 3-ын 2 дээр 1 аварга, 1 начин гарч ирэх байх даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17112
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Dondogoo » Thu Jun 26, 2014 5:16 pm

За фаворитууд эвгүй л байгаан байна
Со Са 2 7 дээр тунах байхоо бас л
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby mugi19 » Thu Jun 26, 2014 5:26 pm

5 дээр: өсөхбаяр, мөнхбат, эрхэмбаяр, ганхуяг, ганбат?, мөнхбаатар, азжаргал, бүрэнтөгс, рагчаа, доржсамбуу?, ганбаатар, гончигдамба, батэрдэнэ?, баасандорж, сайнбаяр, өсөхбаяр, санжаадамба, батмөнх, соронзонболд, пүрэвжав, баторших гээд нэг нэгнээ авч бариад ам авалт дуусах байх,
содном бол таваас эхлээд тунана, ам авах боломж олдохгүй л болов уу.
Зургаа дээр санжаа батмөнх, содном, ? гэсэн гурван бөхөөс ам авна, оюунболд, энхбат, пүрэвсайхан, пүрэвдагва, одбаяр, хангай г.м нөхдүүдээс нэг нь байх болов уу.
Долоод санжаа батмөнх вс содномын давсантай нь тунана. Энэ хоёрын давсан нь дөрөвт гончигтой тунана, давсан үзүүрт мөнхбат, эрхэмбаяр, бүрэнтөгсийн аль нэгтэй үлдэх болов уу л гэж бодоод байна
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2535
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby jugder_08 » Thu Jun 26, 2014 5:27 pm

Bakhdal wrote:
Dondogoo wrote:хаалт гэдэг нь юу байсан юм?

Хараасан гээд байгаам болуу санаа нь

Бадамсэрээжид арслан: Их сайн бөх, их сайн морь 2т хаалт байдаг түүнийг сайн лам л аргалдаг гэж байсан. Сайн ламаа олсон сураг байсан
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Yes Man » Thu Jun 26, 2014 5:33 pm

mugi19 wrote:5 дээр: өсөхбаяр, мөнхбат, эрхэмбаяр, ганхуяг, ганбат?, мөнхбаатар, азжаргал, бүрэнтөгс, рагчаа, доржсамбуу?, ганбаатар, гончигдамба, батэрдэнэ?, баасандорж, сайнбаяр, өсөхбаяр, санжаадамба, батмөнх, соронзонболд, пүрэвжав, баторших гээд нэг нэгнээ авч бариад ам авалт дуусах байх,
содном бол таваас эхлээд тунана, ам авах боломж олдохгүй л болов уу.
Зургаа дээр санжаа батмөнх, содном, ? гэсэн гурван бөхөөс ам авна, оюунболд, энхбат, пүрэвсайхан, пүрэвдагва, одбаяр, хангай г.м нөхдүүдээс нэг нь байх болов уу.
Долоод санжаа батмөнх вс содномын давсантай нь тунана. Энэ хоёрын давсан нь дөрөвт гончигтой тунана, давсан үзүүрт мөнхбат, эрхэмбаяр, бүрэнтөгсийн аль нэгтэй үлдэх болов уу л гэж бодоод байна

Ганбат арслан барилдахгүй ээ.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5333
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Thu Jun 26, 2014 5:36 pm

mugi19 wrote:Санжаа шүү дээ. Тээр жилийн нэг юм байсныгаа засуулаад, хэл амнаас хол, анхаарлаас гадуур, даруухан бэлтгэлээ хийгээд байгаа, бас далбаагаа сольж байгаа сурагтай.., Өсөхөө аваргаас бас үг их сонсож байна гэсэн, түрүү жил бол тоохгүй л үзээд байсым шиг байгаан. Хоёр талдаа хавираа байнга давтаж байна гэсэн...
Цагаан жигмэд бол жижиг аваргаас энэ жил их ч юм сурж байгаа даа. Олимп, хилчин, хөвсгөлийн гурван гал дамжиж барилдая гэсэн хүмүүстэйгээ л гар зөрж байна гэсэн, 7 сарын 10 хоногт хөвсгөлийн галтайгаа бэлтгэл хийнэ гэсэн. Ерөнхийдөө их хүндэтгэлтэй, барилдаан нь цэгцтэй түрүүлэх бөхийн шинж орчиж гэхийн байнашд.
Уулын өндөр талаас хүний хөлд ороод л байна гэсэн, сэрвүү барилдааны бэлтгэл маш их хийж байна гэсэн, өчиг бол нэг их давтахгүй байгаа байхаа. :ногоон:
Гончиг Отгонтэнгэрийн бэлд бэлтгэлээ базаагаад ирсэн, одоо сүүж ууланд аварга болон бусад галуудтай ойрхон бэлтгэл хийхээр дөнгөж ирсэн байгаа. Хөл мэх, шахааны барилдаан голчлон хийж байна гэсэн. Бодвол дээрх хоёрт л зориулж байгаа байх..,

За ер нь наадмын өнгийг тодорхойлох хүмүүс чинь энэ 3 л да. Энэ жил 7 дээр Санжаа, Содном 2 тунаж таарах байх. Хэн давсан нь Гончигтой, эсхүл Эрхэмбаяр аваргатай 8 дээр тунана. Их л хэцүү барилдаан хийж гарч ирэх нь дэ. Содномын тухайд 6 дээр бас тунах байх. Батмөнх, Пүрэвсайхан, Энхбат, Одбаяр гээд л эвгүй гарууд байгаа.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Tommy » Thu Jun 26, 2014 5:44 pm

Мөнхбаатар 7 дээр Содномыгоо явуулжихгүйм бх даа...
Залуу нас амьдрал хамгийн амттай
User avatar
Tommy
The Kop
The Kop
 
Posts: 623
Joined: Sun Jan 29, 2012 2:35 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby jugder_08 » Thu Jun 26, 2014 5:46 pm

1. Өсөхбаяр
2. Мөнхбат
3. Эрхэмбаяр
4. Мөнхбаатар
5. Бүрэнтөгс
6. Рагчаа
7. Доржсамбуу
8. ганбаатар
9. Гончигдамба
10. Бат-Эрдэнэ
11. М.Өсөхбаяр
12. Баасандорж
13. Сайнбаяр
14. Санчир
15. Санжаадамба гэхээр гээд л ам авалт дуусна шдээ. Санжаа ч ам авахад хэцүү ч байж мэдэх л юм. Ганхуяг, Ганбат, Азжаргал гэх мэт бусад хүмүүс давбал..... 6 дээр тунанашдээ
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Thu Jun 26, 2014 5:49 pm

mugi19 wrote:5 дээр: өсөхбаяр, мөнхбат, эрхэмбаяр, ганхуяг, ганбат?, мөнхбаатар, азжаргал, бүрэнтөгс, рагчаа, доржсамбуу?, ганбаатар, гончигдамба, батэрдэнэ?, баасандорж, сайнбаяр, өсөхбаяр, санжаадамба, батмөнх, соронзонболд, пүрэвжав, баторших гээд нэг нэгнээ авч бариад ам авалт дуусах байх,
содном бол таваас эхлээд тунана, ам авах боломж олдохгүй л болов уу.
Зургаа дээр санжаа батмөнх, содном, ? гэсэн гурван бөхөөс ам авна, оюунболд, энхбат, пүрэвсайхан, пүрэвдагва, одбаяр, хангай г.м нөхдүүдээс нэг нь байх болов уу.
Долоод санжаа батмөнх вс содномын давсантай нь тунана. Энэ хоёрын давсан нь дөрөвт гончигтой тунана, давсан үзүүрт мөнхбат, эрхэмбаяр, бүрэнтөгсийн аль нэгтэй үлдэх болов уу л гэж бодоод байна

Ганхуяг, Ганбат, Доржсамбуу, Баасандорж нар эргэлзээтэй байна.
Өвөрхангайн өндөр арслан маань бэлтгэл муутай, дээрээс нь нас нь явчихлаа, бараг 3 дээр нутгийн нэг шавь аваад явуулж мэднэ. 4 дээр аз үзэж байснаас. Харин Ганбат арслангийн тухайд энэ жил хөл нь гэмтсэн үү, таягтай явж байхад нь 2 удаа таарсан. Ер нь барилдахгүй гэдэг нь ортой байх. Гэхдээ наадмын бэлтгэлд гарсан байхыг бодоход 4 аргалчихвал 4 давж чадсан Увсын нэг азтай залуу цолны босго алхах байх.
До гарьд энэ жил маш муу байгаа. 2 ч заалны барилдаанд ороод 1 дээр унасан. Тэгэхээр энэ жил 4 давна гэдэг бараг худлаа байх.
Баасандорж заан маань 3 дээр буруу ам аваад л өөрийгөө алчихгүй бол 4 дээр бас үзээтэй л байх. Гэхдээ эргэлзээтэй.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Thu Jun 26, 2014 5:55 pm

Tommy wrote:Мөнхбаатар 7 дээр Содномыгоо явуулжихгүйм бх даа...

Ээ дэ, тэгүүл ачаа нь гоё хөнгөрөөд ирнэ дэ :D Санаснаар болдог бол
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Dondogoo » Thu Jun 26, 2014 6:01 pm

өөрөө бас дээшээ үзнэ л гэж үзэх биздээ манай гүзээ баатар
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby jugder_08 » Thu Jun 26, 2014 6:02 pm

Bakhdal wrote:
Tommy wrote:Мөнхбаатар 7 дээр Содномыгоо явуулжихгүйм бх даа...

Ээ дэ, тэгүүл ачаа нь гоё хөнгөрөөд ирнэ дэ :D Санаснаар болдог бол

6 дээр Содном, Санжаа 2 тунах магадлал өндөр байна. Тэгээд ч 2-юулаа 6 давсан байна гэдэг хэцуү тул Мөнхбаатар дэмжвэл 6 дээр л авах байхдаа
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Thu Jun 26, 2014 6:03 pm

Баяржавхлан бүр больсон уу? Ганбат арслан барилдсан ч дээшээ явахгүй байхаа, До арслантайгаа 3 дээр ханьсах биз. Азаа харин 4 давах гэж л үзнэ дээ. Доржсамбуу ч тэгээд наадмаар анги болчдым даа. Баасандорж энэ жил 3 дээр Олзгэрэлээ нахисан авах биз. Бат 4 давах хүн ч бас хэцүү л дээ. Дээд энэ хэдээс хэн нь ч годройтож мэднэ. Содном 5 дээр тунах нь бараг бат юм бна даа. Би 2 Пүрэв л тунах байх гээд байсан чинь. Содномын 4-ийн оноолт ч эвгүй орж ирнэ дээ. 2 Пүрэв ороод ирж мэдэх нь бна шүү. Ноднин Дагва Ирээдүй дээр таарсан байхаа.
Мө арслан нээрээ Со-гоо дэмжчих байхаа, өөрөө дээшээ худлаа биз дээ. Со бараг 5-аас тунах юм чинь 6 дээр ч авахыг үгүйсгэхгүйм бна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17112
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby mugi19 » Thu Jun 26, 2014 6:04 pm

Хэрэв хоёулангых нь аз нь байгаад ингэж таарвал хоёр дамба тунана. Давсантай нь содном,
Гэхдээ мөнхбаатар арслан зургаа давлаа гэхэд мөнхбат аварга бараг л авчих байхдаа.., эрхэмбаяр аварга ч байвал бас авах л байх
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2535
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Thu Jun 26, 2014 6:06 pm

Мө 6 дээр Со-г гэдэг л бодитой болчлоо. 7 дээр өөрөө амлуулж мэдэх нь бшд нээрээ. Ноднин бол Эрхэмээгийхээ дээр байсан, Мөнхбат учиргүй яг доод талыхаа бөхийг авахгүй нь тод байсан.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17112
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby mugi19 » Thu Jun 26, 2014 6:11 pm

Баяржавхлан бүүр зодог тайлсышд,
Хоёр пүрэвийн нэг нь гурав дээр татуулахгүй бол тунана. Үлдсэн нь сугартай тунана, бараг хоёулаа татуулах байх..,
Энэ жил дөрөв дээр томчууд хиарч шинэ үеийг зарлаж мэдэх л юм. Хэрэв олон томчууд унавал л содном баторших энэ тэрд ашигтай даа,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2535
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Fri Jun 27, 2014 10:30 am

Takanohana_Nowitzki wrote:Мө 6 дээр Со-г гэдэг л бодитой болчлоо. 7 дээр өөрөө амлуулж мэдэх нь бшд нээрээ. Ноднин бол Эрхэмээгийхээ дээр байсан, Мөнхбат учиргүй яг доод талыхаа бөхийг авахгүй нь тод байсан.

Мөнхбаатар арслан 7 дээр ам авах боломжтой. Нөгөө 2 учиргүй Мөнхбаатар арслан амлахгүй ш дэ. Эрхэм аварга бол бэргэнэ, Мөнхбатыг бол зовоогоод хаячихна. Тэгээд ч энэ 3 нэг нь 4 дээр унах магадлалтай ш дэ. Түүнээс гадна арслан гэсэн цолыг нь хүндэтгээд энэ жилдээ лав авахгүй. Нөхөр өөрөө 6 давж чадуул, Содном 5, 6 даваад гараад ирвэл нь аваад өгчих байх бараг. Тэгвэл аль алиндаа дээр юм да. Нэг нь цол ахина, нөгөө нь бас нэр хүндтэй юм да нутагдаа очиход.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Tommy » Fri Jun 27, 2014 1:01 pm

Эрхэмээ Мөнхбаатарыг доор даваанд авбал Элбэг багшдаа алуулийшд.
Залуу нас амьдрал хамгийн амттай
User avatar
Tommy
The Kop
The Kop
 
Posts: 623
Joined: Sun Jan 29, 2012 2:35 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Fri Jun 27, 2014 2:05 pm

Tommy wrote:
Bakhdal wrote:
Takanohana_Nowitzki wrote:Мө 6 дээр Со-г гэдэг л бодитой болчлоо. 7 дээр өөрөө амлуулж мэдэх нь бшд нээрээ. Ноднин бол Эрхэмээгийхээ дээр байсан, Мөнхбат учиргүй яг доод талыхаа бөхийг авахгүй нь тод байсан.

Мөнхбаатар арслан 7 дээр ам авах боломжтой. Нөгөө 2 учиргүй Мөнхбаатар арслан амлахгүй ш дэ. Эрхэм аварга бол бэргэнэ, Мөнхбатыг бол зовоогоод хаячихна. Тэгээд ч энэ 3 нэг нь 4 дээр унах магадлалтай ш дэ. Түүнээс гадна арслан гэсэн цолыг нь хүндэтгээд энэ жилдээ лав авахгүй. Нөхөр өөрөө 6 давж чадуул, Содном 5, 6 даваад гараад ирвэл нь аваад өгчих байх бараг. Тэгвэл аль алиндаа дээр юм да. Нэг нь цол ахина, нөгөө нь бас нэр хүндтэй юм да нутагдаа очиход.

Эрхэмээ Мөнхбаатарыг доор даваанд авбал Элбэг багшдаа алуулийшд.

Нээрээ багш нь байгаан байна шүү дэ. Мөнхбат хамгийн эхэнд ам авах учраас 6 давсан, давж болох нөхдүүд байж л таараа.
Тэгээд Мө арслан Содномыг хүнд тунаанаас нэг гаргах боломж байна да. Тэгэхгүй бол Санжаа, эсхүл Бүрэнтөгс, Гончиг, эсхүл бүр халгамаар нэг хүн үлдэнэ дэ
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Fri Jun 27, 2014 2:15 pm

Хийморь вэб дээр доорхийг бичсэн байх юм. Гэхдээ үндэслэлтэй юм байна, бас оргүй хоосон юм ч байна л да.

Өргөн цэнхэр зураас нэмэх магадлалтай бөхчүүд

Бөх таана гэдэг бараг л боломжгүй зүйл байх. Талбайд барилдаж байгаа ганцын хос барилдаанаас эцсийн үр дүн шийдэгдэж байдаг тул таахад бэрх. Зуун зуун бөхөөс ямар ч хувилбар, санаандгүй уналт, ам авалт, тунаа, бидний мэдэхгүй хувийн шалтгаанууд ч байж болно. Өөрөө барилддаг, ажигч гярхай, бөхчүүдээ айхтар гадарлах хүн наадмын өглөөний өнгийг харж байгаад харин багцаа хэлж мэдэх юм даа. Гэхдээ л монголчууд наадам бүрийн өмнө таавраа уралдуулдаг жамтай. Би ч уламжлалаас гажаад юу хийнэ. Аймгуудын наадмын түрүү бөхийн тааварт орж байгаа залуусыг энэ жилийн бэлтгэл, зааланд барилдсан амжилт, өсөлтөөс нэлээд ерөнхий байдлаар дүгнэх гэж оролдлоо.

Сүүлийн жилүүдэд улсын цолонд шинээр хүрч байгаа бөхчүүдийг ажиглахад аймгийн арслангаас доош цолтой бөх дээш цойлох нь бараг үгүй болоод байгаа. Дөрвийн давааны оноолттой холбоотой болов уу. 2004 оны төрийн их баяр наадамд Довдонгийн Ганбат, Түвшинтөрийн Энхтуяа, Лхагвасүрэнгийн Пүрэвжав нар аймгийн начин цолноос улсын цолонд хүрсэн түүх бий. Тэр цагаас хойш Б.Насандэлгэрийг эс тооцвол дандаа арслангуудын од гийж, индэрт гарч байлаа. 2011 оны арван дөрвөн шинэ цолтонд ч нэг ч аймгийн заан, начин багтаагүй юм. Харин 2012 онд Б.Сугаржаргал шийр зааж Г.Өсөхбаяр аваргыг дөрвийн нугалаанд хаяж улсын цолонд хүрсэн билээ. Энэ мэт байдлыг ажиглаж аймгийн заанаас доош цолтнууд аймгийн наадмаа зорих байх. Аймгийн арслан цолонд хүрээд улсын наадамд барилдана гэж үзэж таараа. Махгалын Баяржавхлан, Цэгмидийн Гэрэлт-Од, Долгорсүрэнгийн Сэржбүдээ шиг сумын заанаас суу алдраа мандуулах боломж одоо бараг байхгүй болсон гэсэн үг.

Аймгуудад түрүүлэх тааварт явж байгаа залуусын талаар ярилцая. Эхний нэрлэх хүн бол Нацагсүрэнгийн Золбоо. Морин жил тун ч ээлтэй байгаа даа. Хэд хэд ч шөвгөрөөд авсан. Өнгөрсөн жил Б.Бат-Амгаланд унасан түүнийг энэ онд Баянхонгортоо очиход хорих хүн ховор. Зарим сонирхогч "Д.Батболд харцага түүнийг шууд улсад барилдуулж болдоггүй юм уу" гэж байгаа дуулдсан. Их л итгэж байгаагийн шинж байх даа. Аварзэдийн Отгонбаатар, Хүрээмаралын Г.Жамбалдорж гээд нэг дэвжээнд бэлтгэл хийдэг барилдааныг нь андахгүй сүрхий бөхчүүд бий. Хонгорынхон энэ жил сар алгалсалгүй сайхан барилдаанууд ч хийсэн.

Дараагийн хүн Ховдын залуу харцага Баярхүүгийн Бат-Өлзий. Аймаг цэрэгт харцага цолтой түрүүлж шуугиулахдаа улсын шилдэгүүдийг цувуулсан. Дөрвөлжин золгооноос тун ч бэрх болоод байгаа. Унаа холтой, уян хатан, золгооноос сайн барилддаг гээд нуруу л намддаггүй юм бол түүнд дутах юм үгүй. Харин чулуу шиг гартай залуустайгаа л барилдах эвээ олбол Ховдын наадмын түрүү болоход ойрхон байна даа. Хүч дээр бэлтгэл хийж байхдаа нутгийн залуусыг багцааг ч аваа биз дээ. Цэвээнпүрэвийн Адъяа начин өөрийгөө хурцалсан дайчин барилдаан хийвэл дээшээ үзэж мэднэ. Ховдынхон даншигтай тул аймгийн цолтнууддаа хаалттай наадам хийж магадгүй.

Өврийн сайхан хангайд хоёр хүчтэний нэр яригдаж байна. Мөнхбатын Даваасүрэн, Хүрэл-Очирын Гантулга. Өнгөрсөн жилийн шилдэг сумын заан М.Даваасүрэнг ноднин бараг түрүүлчих байх гэцгээж байсан ч Даваахүүгийн Цэвэлсодном заанд үзүүрт унасан. Энэ жил Даваасүрэн заан Цэвлээ зааны амжилтыг давтаж ч мэдэх л юм. Түүнд Х.Гантулга, Т.Ядамсүрэн гээд хоёр эвгүй өрсөлдөгч начин бий. Л.Батзориг бараг шууд улсад барилдах болов уу даа. Начингаар тогтохгүй сайн сумын заанууд ч Өвөрхангайд багширч байгаа.

Эрдэнэбатын Даш. Хоёр жилийн өмнө начин болж хураалгаад өнгөрсөн жил түрүү бөхийн тааварт байсан ч Архангайн Ц.Цогт-Эрдэнэд тав дээр унасан. Хэд хоногийн өмнө Бүх цэргийн баяр наадмаар сайхан барилдаж шууд харцага цолонд хүрсэн. Цолтой хүний буурь зааж биеэ барилгүй сайхан барилдвал дуу хуурын өлгий нутагт Эрдэнэбатын Даш харцагатай эгнэх хүчтэн үгүй билээ. Хэдий бэртэл гэмтэлтэй байсан ч шилдэг харцага Болдбаатарын Доржсүрэн сумын заануудын барилдааныг хүртэл алгасахгүй үзээд л явдаг. Түүнд ч бас бодсон, бэлдсэн юм байгаа л бол уу.

Завханд Б.Бадамсүрэн арслан цолонд хүрсэн тул аймагтаа барилдахгүй байж таараа. Хамгийн өндөр магадлалтай нэрлэгдэж байгаа нь Батцэнгэлийн Чимэдвандан. Төрмөнхийн Бэгзсүрэн, Даниа Д.Бат-Эрдэнэ гээд нуруутай хүчтэй өрсөлдөгчид бий. Мөн Шархүүгийн Пүрэвгарьд хурцална гээд аймагтаа хүч үзэж ч мэдэх юм.

Хэнтий аймагт Энхжаргалын Дарханбат зааныг тохиолдлын элдэв саад гарахгүй бол тогтоох хүн байхгүй биз ээ. 2012 онд залуу харцага Э.Оюунболдтой тунаж унаад ноднин аймаг нь бүсийн даншиг хүлээн аваад улсын цолтнуудын десант бууж мөрөөдлөө үгүй хийсэн. Энэ жилийн хувьд Дархаад бэлтгэл сайхан жигдэрчихвэл айх юм үгүй билээ. Даваасүрэнгийн Аззаяа, Шаравдоржийн Отгонтөгс гэж Аварга биеийн тамирын дээд сургуулийн хоёр сайн аймгийн начин цолоо ахиулахын төлөө чармайж эхлээд байгаа.

Сүхбаатар аймгийн түрүү бөхөд Мухаалайн Баасанбат, Болор-Эрдэнийн Номиндалай, Батсугарын Зоригтбаатар нар яригдах байх. Хамгийн магадлалтай нь хорин настай Б.Номиндалай. Нутгаа дуурсгана барилдаанд тун сайн хүч үзсэн. Нутгаа дуурсгана-д сайн хүч үзсэн бөх нэгийг дуулгаад байдаг жамтай даа. Б.Зоригтбаатар тойргийн заан цолтой хүч үзэх болов уу.

Баян-Өлгийн наадмын тов нь гараагүй улсын наадмын үеэр хийх юм шиг дуулдана лээ. Улагпаний Береке начин мөн л нутгаа дуурсгана барилдааны үеэр улсын цолтнуудыг ч бишрүүлэхээр сайхан барилдаанууд хийсэн. Цолоо ахиулах л байх. Үлдэцтэй, барьцнаас уйдахгүй хариулт сайтай сайхан барилдаантай бөх дөө. Нурланы Мустафа, харцага Б.Төмөрбаатар нар түүний хэцүү өрсөлдөгч.

Говьсүмбэрт энэ жил Гончигтавхайн ээлж болсон байхаа. Гаднаас олон хүчтэй бөх очихгүй бол Гонио зааныг Чойрт хорьж тогтоох хүчтэн байхгүй дээ. Дорноговь аймагт аймгийн харцага заанууд нь арслан цолны төлөө хүч үзэж таараа.

Өмнөговь аймгийн наадамд Э.Нямаа заан, Ц.Анхбаяр харцага хэмээх хоёр бөх л түрүү бөхийн тааварт яригдана. Э.Нямаа заан бэртэл гэмтлийн улмаас нэлээд хугацаагаар хүч үзээгүй.

Хишиг барилдааны түрүү Л.Цээсүрэн заан, түүнд өнгөрсөн жил унасан улсын алдарт Ж.Дамдины хүү Тогтохжаргал гээд Увсын наадмыг чимэх хүчитнүүд бий. Цэдэндоржийн Мөнхбаяр бас л энэ хоёртой наадам хуваах гэж үзнэ.

Аль ч аймагт аймгийн харцага цолтон эвгүй өрсөлдөгчдийн тоонд ордог төдийгүй, түрүү бөхөд ч хамгийн өндөр магадлалтай яригддаг. Тэдний нэг нь Сайханы Дамдинсүрэнгийн Пүрэвдорж. Хэдэн жил том цолонд хүрэлгүй уначихаад байгаа залууд аймгийн цолтнуудаас нь илүү сумын заан дүү нар нь эвгүй өрсөлдөгч болох байх. Сайханы Ганбаа, Орхоны Түмээ, Могодын Амгаа гээд үзээтэй залуус байгаа.

Архангайд Өндөр-Улааны С.Золбаяр, Тариатын Г.Болдгэрэл, улсын аварга Ц.Ганбат, Хашаатын Балжиннямын Мөнх-Эрдэнэ гээд хэд хэдэн хүний нэр яригдаж байна лээ. Хүчитний өлгий Арын хангайд одтой азтай, бэлтгэл сайтай аавын хүү өнгөлөх биз ээ.

Дорнод аймагт Доржийн Анар, Хишгээгийн Алтансүх нарын нэр яригдаж байгаа. Цаг хугацаа эрэмбийг бодхул Хишгээгийн хүүд илүү найдвар бий. Ш.Нямсайхан ч барилдаан сайжраад л байгаа. Д.Анар гэж хэнээс ч бэргэдэггүй, ташаа нь таарвал хэцүү өрсөлдөгч бий дээ. Дорнод аймаг энэ жил зүүн бүсийн уралдааныг хүлээн авч байгаа.

Говь-Алтайд Чинбатын Жаргалсайханы шавь нарт шөвөг бол бий байх. Сайхан барилдвал түрүү үзүүр гээд даварч мэдэх юм. Дэлгэрийн Чинзоригийн Эрдэнэсайхан гэж бэрх өрсөлдөгч өнгөрсөн жил шиг цолоо батлаад уначихгүй л болов уу. Төгрөгийнхөн С.Эрхэмбаяр начин Г.Гантулгаа, Бигэрийнхэн Ц.Эрхэмбаяраа, Цээлийнхэн Б.Энхсайханаа, Эрдэнийхэн А.Хосбаяртаа найдвар тавьцгааж байгаа биз. Цогбадрахын Бямба-Очир очиж хүч үзээд өнгөрсөн жилийн алдаагаа засаж ч мэднэ.

Дархан, Орхоны наадмыг ийм тийм гэхэд хэцүү юм даа. Эрдэнэтэд Б.Гантөмөр заан л хамгийн өндөр магадлалтай нь болов уу. Булганаас бас хүчитнүүд тус аймгийг зорьж нааддаг нь жам. Д.Хишигдаваагийн хувьд арай ч түрүүлэхгүй болов уу. Дарханд Н.Эрдэнэчулуун, С.Ерөөлт хоёр нь арслан болчихсон тул харж найдах хүн Жигжидсүрэнгийн Бадрал харцага л байх шиг.

Хөвсгөл аймаг даншигтай аймгуудын адил наадмаа тусад нь хийгээд цол олгох 256 бөхийн барилдаан хаалттай хийх төлөвтэй. Нэрээ сольдог арслан, Г.Батням нар хурцална гээд үзэж мэдэх л дэвжээ. Дороос эвгүй нь Б.Даваа-Очир начин. Начин түрүүлдэггүй юм гэхэд цолоо ахиулах байхаа. Галтын Б.Пүрэвдорж энэ жил тун сайн байгаа. Шинэ-Идэрийн Сандаг начин, Цагаан-Үүрийн Н.Жаргалбат нарт сайхан боломж нээгдэж байна даа.

Сэлэнгэ нутгийн наадамд Т.Өсөх-Ирээдүйн шавь нартай тулах нэг эвгүй хүн бий нь аваргатай цуг бэлтгэл хийж байгаа Насанцогтын Баярбаатар. Арал бяртай энэ залууг аргалчихвал арсланд зүтгэх хүмүүс Таванхан дээр бий байхаа. Улсын цолтнуудтай хийж байгаа барилдааныг нь харахад Н.Баярбаатарыг хазайлгахад нэлээд хэцүү болсон шиг харагдана лээ.

Төв аймгийн наадамд Д.Хүдэрбулга харцага хоёр жил дараалан сайн барилдсан. Зааланд барилдахгүй чөлөөт хийж яваад, аймагтаа сайн барилдчихаад байдаг бөх. Сүхбаатарын Ган-Идэр заан бэлтгэлээ сайхан жигдрүүлчихвэл түрүү үзүүрт яригдана. Б.Энхбат начин, Д.Батсүх харцага, М.Тэгшбаяр, Ш.Алтангэрэл, тэгээд олон жил тааварт яваа Б.Энх-Очирхуяг заан гээд залуус олон доо.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Fri Jun 27, 2014 2:24 pm

Postby Dondogoo » Fri Jun 27, 2014 2:47 pm

аймаг сумаар л айхтар бичжээ
хийморийн админд хасуулсан байналээ
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby chuluu » Fri Jun 27, 2014 5:37 pm

Энэ сэдвийг арай хийж оллоо шүү. Хаппи байнаа.
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest