Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Thu Sep 18, 2014 12:22 pm

Chiluun wrote:
Bakhdal wrote:Гурван бөх сэргээш хэрэглэсэн нь тогтоогджээ

Одоогоор бөхчүүдээс авсан сэргээшийн шинжилгээний хариу Үндэсний бөхийн холбоонд ирээгүй байгаа аж.
Улсын наадамд тав давж, шөвгөрсөн бөхчүүдээс жил бүр сэргээшийн шинжилгээ авдаг. Энэ жилийн баяр наадмын дараа ч шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авч, БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын төв лабораторид явуулжээ.

Шинжилгээний хариу өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ирсэн бөгөөд шинээр улсын цол хүртсэн гурван бөх сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Одоогоор бөхчүүдээс авсан сэргээшийн шинжилгээний хариу Үндэсний бөхийн холбоонд ирээгүй байгаа аж.

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд цол хүртсэн бөхчүүдийг танилцуулья:

Улсын арслан цол:

•Увс аймгийн Ховд сумын харьяат "Увснуур" дэвжээ, ТЭЦ-3, "Химон" констракшны бөх улсын харцага Намсрайжавын Батсуурь ес даван түрүүлж, улсын арслан цолны эзэн болсон.
Улсын гарьд цол:

•Завхан аймгийн Идэр сумын харьяат Засагт ханы "Завхан" дэвжээ, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс, "ЗД" констракшны бөх улсын өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайхан улсын наадамд үзүүрлэж, гарьд цол хүртэв.
Улсын харцага цол:

•Ховд аймгийн Чандмань сумын харьяат "Аврагч" спорт хороо, "Ховд" дэвжээ, "Нью" прогресс группийн бөх улсын начин Баатархүүгийн Пүрэвсайхан.
Улсын начин цол:

•Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат "Дүнжингарав" дэвжээ, "Багануур" ХК, Акс херо компаний бөх аймгийн хурц арслан Ч.Батчулуун,
•Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат "Хилчин" спорт хороо, ХЦ-0311-р анги, "Хантайшир" дэвжээний бөх аймгийн арслан Б.Суманчулуун,
•Архангай аймгийн Тариат сумын харьяат "Алдар" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээ, "Хера холдинг" ХХК-ний бөх аймгийн арслан Найдангийн Адъяабат,
•Завхан аймгийн Алдархаан сумын харьяат "Алдар" спорт хороо ЗХ-ний 325-р анги, Засагт ханы "Завхан" дэвжээ, "Тэргүүн саруул зам" ХХК-ний бөх аймгийн арслан Лхагваагийн Лха-Очир,
•Завхан аймгийн Алдархаан сумын харьяат "Алдар" спорт хороо ЗХ-ний 017-р анги, Засагт ханы "Завхан" дэвжээ, "Сандэй" группийн бөх цэргийн арслан Базаргүрийн Бадамсүрэн нар улсын начин цол хүртэв.


Тиймээс эдгээр найман бөхийн гурав нь сэргээш хэрэглэсэн болж таарч байна. Үндэсний бөхийн холбоонд допингийн хариу ирсний дараа допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг тодорхой мэдээлэх юм байна. Мэдээллийг эргэн хүргэнэ.


Начин цол авсан 5 нөхөр байлаа гэхэд цолыг нь хураалгүй барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасах байх (би андуураагүй бол 2011 онд Ховдын 2-г хоёр жилээр хасаж байсан ). Харин цолоо ахиулсан 3 ялангуяа үзүүр түрүүний 2-оос илэрвэл яах нь сонирхолтой байна харж л байя :D


Цаадуул нь цолыг нь хүчин төгөлдөр үлдээгээд барилдах эрхийг нь хасах л байхдаа үзүүр түрүүний 2 дээр бас л тэгэх байх
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby mugi19 » Thu Sep 18, 2014 12:25 pm

Шинэ цол авсан хүмүүсийн цолыг бол хураахгүй ээ, Батсуурь ч тэр, Жаргалсайхан ч тэр.
Харин Рагчаа байж болох юм, тэгвэл Лха харцага болж, Нямсүрэн өсөх идэр болох нь..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Thu Sep 18, 2014 12:27 pm

champion wrote:бөхийн холбоо нь оролцохоо больсон юм бол бөхийн холбоо руу явуулсны дараа зарлана гэдэг нь юу гэсэн үг вэ. ер нь яаж шинжлэхээрээ бүхэл бүтэн 2 сарын дараа хариу нь гардаг байна аа.
хамгийн **н** нь олимпын хороон дээр байгаа, тэгээд зарлах болоогүй бол их л нууц баймаар юм. тэгсэн шинээр цол хүртсэн 3 хүн эн тр гээд таавар таалгаад ч байгаа юм шиг ёстой заваарсан балиар жонхуу.


Харин наадахь дээр чинь гол тоглолт нь яваад байгаа юм. Аан хүмүүсийн харах өнцөг нь бөхийн холбоог хардаад байдаг. Гэтэл яг заваан бохир ажлууд нь Олимпийн хороон дээрээ явагдаж байгаа. Тэнд улс төрчид, биенесменүүд нь нөлөөлж байгаа. Тэгээд хамгийн сүүлд аргалж чадахгүй үлдсэн хэдэн нэрсийг л бөхийн холбооруу хаядаг гэж би хувьдаа харж байгаа.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Thu Sep 18, 2014 12:30 pm

Тэр шинжилгээг авбал авсан шиг аваад, зарласан шиг зарлаад, шийтгэсэн шиг л шийтгэх хэрэгтэйм шиг. Тэгж чадахгүй бол тэгээд болих хэрэгтэй ч юм шиг. Хариу нь 2 сар өнгөрчөөд байхад 1 ийм бүрхэг цуу яриа маягаар ирдэг нь өөрөө асуудлыг завхруулж бна л даа. ОУ-ын тэмцээнд тэр дороо л гардагсан.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Yago » Thu Sep 18, 2014 12:34 pm

Цол хураахгүй бол сонин л юм. Цол хураана гэхлээр Е-ийн зарлиг буцааж байгаам шиг.
Дэлхийд цол, амжилтыг хураадаг, тэр жишиг рүү явуулмаар юм.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Thu Sep 18, 2014 1:58 pm

Миний саналаар шинжилгээг ажлын 3 хоногийн дотор л гаргадаг баймаар байна. Энэ асуудал дээр соёл, спортын яам энэ тэр нь анхаараад үндэсний хэмжээнд нэг лаборатори авчих хэрэгтэй байгаа юм. Тэгээд зөвхөн үндэсний бөх гэлтгүй, бусад спортын төрлүүд дээр шинжилгээ авдаг баймаар байна. Тэгээд 3 хоногийн дараа шинжилгээний хариу асуудалгүй гарвал нь төрийн ордондоо Ерөнхийлөгч нь албан ёсоор цолны болзол хангасан хүмүүсээ хүлээн авч байгаад зарлиг гаргаж цолоо гардуулдаг баймаар байна.

Тэхгүй болхоор одоо их төвөгтэй байдал үүсч байна. Ховдын 2 нөхөр дээр Ерөнхийлөгч зарилагаа өөрөө хүчингүй болгохгүй л бол цолыг хураахад хэцүү болж байгаа юм. Тэгээд л баяр наадмын салбар комисс нь барилдах эрхийг нь хассан болоод л өнгөрч байна.

Зүй нь хэрэглэсэн бол цолыг нь хураах, цаашлаад барилдах эрхийг нь 1-5 жилээр хасдаг баймаар байна.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Цоомоо » Thu Sep 18, 2014 2:15 pm

Рагчаа олон л шөвгөрсөн, гардаггүй байсан.
Энэ жил угаасаа нээх түрүүлнэ нтр гэж зүтгэсэн юм байхгүй биз, хэрэглээгүй байх л гэж бодож байна.

Шинэ начингууд зайлуул гайгүй биз.
Жагаа ч гэсэн юуны төлөө одоо хэрэглэхэв, цэвэр аз од нь л гүйгээ биз.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16690
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Адмирал » Thu Sep 18, 2014 2:20 pm

Начингуудаас илэрвэл хайран мөнгө хэмх шатах байхдаа...

Говь-Алтайн наадам хүчингүй болсон гэж үнэн үү.. манай нутгийн нэг хүү хөөрхөн шатах нь дээ тэгвэл
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Thu Sep 18, 2014 2:26 pm

Хэнээс илрэх нь пад алга. Авдаг, шинжилдэг, хариу гардаг, зарладаг, шийтгэдэг нь бүгд ил тод биш, харилцан адилгүй болохоор шударга бус л юм.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Dondogoo » Thu Sep 18, 2014 3:32 pm

хэлээд юуквээ лайтайн хурдхан илэрсэн милэрсэнгүүдээ цаагуураа жонхон бантангаа хутгаад хурдан зарлаасай даяргаатай юм
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Өсөхбаяр » Thu Sep 18, 2014 3:52 pm

Takanohana_Nowitzki wrote:Хэнээс илрэх нь пад алга. Авдаг, шинжилдэг, хариу гардаг, зарладаг, шийтгэдэг нь бүгд ил тод биш, харилцан адилгүй болохоор шударга бус л юм.

:eek:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10186
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Thu Sep 18, 2014 5:54 pm

Цоомоо wrote:Рагчаа олон л шөвгөрсөн, гардаггүй байсан.
Энэ жил угаасаа нээх түрүүлнэ нтр гэж зүтгэсэн юм байхгүй биз, хэрэглээгүй байх л гэж бодож байна.

Шинэ начингууд зайлуул гайгүй биз.
Жагаа ч гэсэн юуны төлөө одоо хэрэглэхэв, цэвэр аз од нь л гүйгээ биз.


Рагчааг 6 дээр Пүрэвдагва-ыг аваад үнсээд явуулчих болов уу гэсэн тэгдэггүй юм да. Ёстой сонин бөх байна лэ. Үзүүрлэдэг жилээ 6 дээр аваад хэвтүүлсэн ш дэ. Тэр жил Пүрэвдагва их сайн байсан. Тэгээд энэ жил харцага болгоод явуулчихсан бол дээшээ яаж ч барилдах байсан юм билээ. За баахан хадуурчлаа.

Шинэ цолтон гэхээр дээр дурьдсан 8 нөхөр л байгаам да.
Эндээс Жагаа, Батчулуун 2 бол гайгүй байх. Бусад нь харин байх магадлалтай л юм. Батсуурь олон улсын тэмцээнд явж байхыг бодоход бас гайгүй байж мэднэ. Тэгэхээр Пүрэвсайхан тэргүүтэй хэдэн шинэ начин л тунаад байгаам да.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Цоомоо » Thu Sep 18, 2014 11:25 pm

Ragchaa avah gsn Dagva uuruu boliulsn geh surag bga
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16690
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby mugi19 » Fri Sep 19, 2014 8:21 pm

Адмирал wrote:Начингуудаас илэрвэл хайран мөнгө хэмх шатах байхдаа...

Говь-Алтайн наадам хүчингүй болсон гэж үнэн үү.. манай нутгийн нэг хүү хөөрхөн шатах нь дээ тэгвэл

Хөвсгөлийн наадам бас адилхан юм бишүү.
Хосбаяр бараг мянган хонь зарсан гэв үү.., аавынхаа хотыг талласан сураг байсан ккк..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby mugi19 » Fri Sep 19, 2014 8:29 pm

Цоомоо wrote:Рагчаа олон л шөвгөрсөн, гардаггүй байсан.
Энэ жил угаасаа нээх түрүүлнэ нтр гэж зүтгэсэн юм байхгүй биз, хэрэглээгүй байх л гэж бодож байна.

Шинэ начингууд зайлуул гайгүй биз.
Жагаа ч гэсэн юуны төлөө одоо хэрэглэхэв, цэвэр аз од нь л гүйгээ биз.

Рагчаа өөрөө ч юу байхав, дагвын өмнөөс даагаад гардаг юм хум байх болтой л юм. Адъяа, лха гээд гайтчих гээд л байх шиг, пүрэвсайханыг аврах ажиллагаанд хэн ч өртөж магадгүй..,
Хоёр пүрэвийн өрсөлдөөн хөшигний цаана ч бас явж л байх шиг..,
Их эе дээр зарлах гээд байгаамуудаа, эсвэл тохироогоо жин тан болгож байж зарлах гээд байна уу.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Yes Man » Fri Sep 19, 2014 8:34 pm

Батсууриас бол илрэх ёсгүй ээ.... Цаадахь чинь наадмаас өмнөхөн олон улсын тэмцээнд оролцож байсан шүү дээ.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby mugi19 » Fri Sep 19, 2014 8:36 pm

Сая нээлтийн барилдаанд пүрэвсайхан цуцаж байхыг, жоохон хөлс бурзайж байхыг анх харавшд, сонин л юм байна лээ..,
Энэ сэргээшийн асуудал зүгээр л нэг шантаачны хэрэгсэл болчих гээд байх юм. Уг нь нэг стандарттай ойлгомжтой баймаар байгаа юм.
Сумъяабэйс, Мө арслан хоёроос гардаг бол хүчтэй өвчин намдаах тариа юм байна лээ, бараг мах нь тасаржийсан ч өвдөлт мэдрэхгүй яваад байдаг юмуудаа, гэхдээ энэ нь хүч хадгалах ч юм уу, допингийн шинж байхгүй юм шиг байгаан, тэрий нь манайд зарим нь допинг мөн гээд, зарим нь биш гээд л..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Bakhdal » Sat Sep 20, 2014 1:13 pm

Yes Man wrote:Батсууриас бол илрэх ёсгүй ээ.... Цаадахь чинь наадмаас өмнөхөн олон улсын тэмцээнд оролцож байсан шүү дээ.....


Олон Улсын тэмцээнд оролцдог байсан Мөнхбаатар арслангаас илэрсэн шүү дэ. Тэгэхээр бас баталгаа байхгүй л дэ. Юу ч хүлээж л байхаас
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Yes Man » Sat Sep 20, 2014 1:57 pm

Мөнхбаатар арслан гэхдээ тэр үед жүдод бараг явахаа больсон байсан л даа.... Харин суурь бол миний санахаар наадмын өмнөхөн олон улсын тэмцээнд оролцсон.... тэгэхээр бараг үгүй байлгүй дээ..... кэкэк...
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Цоомоо » Sat Sep 20, 2014 2:21 pm

Judod chin zuvhun turuulsen hun, tgd neg hun nemj songoj avdg.
Ter songuulah hun n ilt sejigtei ntr.
Tgher OU-d yavsan l bol asudalgu gdg hudlaa
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16690
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby ider » Mon Sep 22, 2014 2:07 pm

Нөгөө новшнууд чинь 3 бөх гээд байсан 2 бөх болгочихсон шааж байна. Хэнийг нь дарчихав аа басв Хуудуутай шаарнууд юмаа

http://video.news.mn/video/13353.shtml
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Dondogoo » Mon Sep 22, 2014 2:30 pm

Түрүү бөхөө дараа биз яана л даа
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Dondogoo » Mon Sep 22, 2014 2:31 pm

тэгээд нэгэнт тодорсон юм бол зарлахад яадаг новшнууд вээ
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Цоомоо » Mon Sep 22, 2014 4:18 pm

Улаан цагаан юм болох нь дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16690
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол Наадам 2014-Хүчит бөхийн барилдаан

Postby Болдгэрэл » Mon Sep 22, 2014 9:29 pm

МҮБХ-ны менежер С.Гантөрөөс тодруулга авлаа. Хөвсгөл, Говь-Алтайн наадмууд хууль бус учир эрэмбэндээ оруулаагүй гэнэ. Тэгвэл өмнө нь 512 бөх барилдуулсан аймгуудын наадам бас хууль бус юм биш үү? наад эрэмбэ чинь бас л буруу яваад байгаа юм байна шдээ гэтэл "Чамд хариулах ёстой юу?" гэж байна ...
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests