Улсын цолонд ойрхон бөх

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Улсын цолонд ойрхон бөх

Postby jal » Tue Mar 04, 2014 3:38 pm

За нэг ийм сэдэв нээх юмсан гэж бодоод явсан өнөөдөр нээдэг байж. Энд хэдүүлээ улсын цолонд ойрхон бөхчүүдийн талаар, мөн бөхийн шинэ залуу хойч үеийн талаар ярилцая хэмээн бодож байна.

1. Аймгийн хурц арслан Оюуны Гантулга
Image
1982 оны 12 сарын 13-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн. Харьцангуй хожуу буюу 24 наснаас хойш үндэсний бөхөөр тууштай хичээллэсэн. Улсын арслан Б.Ганбатын шавь бөх. Аймгийн начин цолтой байхаасаа эхэлж бөх сонирхогчидод танигдсан тэрээр 2010 онд аймгийн харцага, 2011 онд Ховд аймгийн баяр наадамд хүч сорьсон 512 бөхөөс түрүүлэн аймгийн хурц арслан цолны болзол хангасан. Хурц арслан болсон жилээсээ хойш тогтмол амжилттай барилдаж байсан бөгөөд энэ жил түүний бэлтгэл гойд сайн байна. Ихэвчлэн тунах аль эсвэл шинэ залуу улсын цолтой бөхчүүдтэй тааран барилдаж байна. 2013 оны наадамд харьцангуй сул өрсөлдөгч буюу завхан аймгийн арслан Ганбаатарт хоёрын даваанд өвдөг шороодсон нь туйлын харамсалтай.
32 настай түүний хувьд үндэсний бөхийн амжилт гаргах боломжтой эд үе нь юм. Гэсэн хэдий ч 20 настай хүү улсын харцага цол авж байхад бас ч юм бодвол бодмоор. Мөн түүнийг улсын харцага Содномдоржтой худ урагийн ойрын холбоотойг бөх сонирхогчид андахгүй бизээ.
Ирэх наадамд түүнийг начин цолны босго алхсан байхад гайхах хүн байхгүй бизээ. Эс тэгвээс түүний хувьд начин цолны босго 2 дахин өндөрсөх биз.. Юутай ч түүнийг улсын цол авах эрхтэй бөх хэмээн бодож байна.

За тэгээд Неандарталь хүний талаар хэсэг ярилцая...
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby Takanohana_Nowitzki » Tue Mar 04, 2014 7:41 pm

Содномын хүргэн ах гэсэн биз дээ? Увсад очоод бараагүй, Ховдод Содномтойгоо очоод түрүүлсэн дээ. Содном шөвгийн 4т авлуу яаалаа. нөгөө талаас Ховдын фракцын Загджавын хүү Соёмбо гарч ирээл. панаалтай наадам.
Нөхөр яах вэ давгүй л барилдаж байгаа. а/н байхдаа илүү шуугиулсан байх, эрэлттэй фантази а/н байлаа шд. а/а болсноос нь хойш а/н шиг нь авдаг хүн цөөрсөн байх.
Нас бол бас явчижээ бас. ойрын хэдэн жил Мөнгөнбаатар, Алтанхуяг, Отгонбаатар, Чу.Батчулуун эд нарыг цол аваасай гэж нилээн харлаа. ноднингийн наадмаас хойш бараг найдахаа байсан. одоо Батчулуун л 1 зүтгэвэл зүтгэх биз. нас мас ч аймаар болцым бшд. Алтанхуяг л гэхэд 79 оных гэж бшд.
одоо зааланд тогтмол сайн үзэж байгаа гэвэл Эрдэнэхүү, Хангай 2 л байх шиг бна. Одгэрэл дорвитой дайрахгүй бол цолгүй үлдэх нь. тэгээл 90-ээс хойш оныхон хүч түрэх хандлагатай болчлоо доо.
Бадамсүрэн, Батзориг, Золбоо гээд 3 а/з давгүй байгаа. Золбоо гэхдээ 1-2 жилдээ а/а гээд үзсэн нь дээр биз. дээр нь чөлөөтөөр Чукагийн орон зайг эзлэх маягтай болж байх шиг бна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16853
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby jal » Tue Mar 04, 2014 8:12 pm

Тэр Ховдын наадам гэж хачин юм болсон юм шиг байгаан.. Ямар ч байсан хурц арслан болсон бичлэг нь энэ байна.


https://www.youtube.com/watch?v=TOns_sQvYnA
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby Bakhdal » Wed Mar 05, 2014 2:59 pm

Эхлээд бөх сонирхогч бид нар сэтгэлгээний хувьд шинэчлэгдэх хэрэгтэй байгаа юм. Товчхондоо Улсын цол авах хүн гэж байна, авсан цолоо хамгаалж барилдаж чадах хүн гэж байна. Бөхийн цол гэдэг тодорхой болзлын дагуу олгогдож, цол авсан бөх хүн цолоо хамгаалан барилдаж, олон түмнээр зөвшөөрүүлснээр сая цол амилдаг.

Энэ бол Монгол Бөхийн 5 үндсэн зарчмын нэг шүү дэ.

Гэтэл сүүлийн жилүүдэд цолыг мөнгө төлж авах, худалдах бүх л зүйл газар аваад байна. Энэ нь Монгол бөхийг гутааж байна.
Цолны үнэлэмж байхгүй боллоо.

Миний бодлоор олон жил барилдсан хүн бүрийг дэмжиж, Улсын Цолтой болгодог явдыг эсэргүүцдэг. Одоо Мөнгөнбаатар, Сүмбээ, Занданбат, Алтанхуяг нар Улсын цолыг найраагаар авч яах юм бэ? Найрааг харин эсэргүүцэж, хүчээрээ авах гээд үзэх хэрэгтэй. Тэгээд барахгүй бол олон түмэн хүлээн зөвшөөрч байгаа Аймгийн Арслан цолтойгоо л байж байх хэрэгтэй. Бид аймгийн арслангаар нь хүлээн зөвшөөрнө.

Хүн бүр ийм сэтгэхгүйтэй болвол Монгол бөх аяндаа цэвэр болно.
За тэгээд миний бодлоор дараахь залуучууд Улсын цолонд бол хүрнэ гэж хардаг /энэ жилд магадлалтай байгаа/

1. А.А Ванданцэрэн
2. А.Х.А Батчулуун
3. А.А Хангай
4. А.Х.А Одгэрэл
5. А.А Суманчулуун

Энэ жилийн эрэмбэ нэг иймэрхүү байна. Дараа жилээс гарч ирэх залуучууд бол байна байна.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby Bakhdal » Wed Mar 05, 2014 3:06 pm

А.Х.А Гантулгын хувьд бяртай, гэхдээ хэт хөшүүн, хатуу барилдаантай хүн шиг санагддаг. Залуучуудтайгаа /аймгийн цолтонгуудтайгаа/ барилдахад бол хүчээр ирүүлхээд даваад байгаа юм, харин бярдаж чадахгүй зарим нэг аймгийн цолтон, улсын цолтонтой таарахаар нэг л явахгүй байгаам да.
Барилдааныхаа арга, техникийг сайжруулсан тохиолдолд Улсын Цолтон болох боломж бүрэн бий. Одоо идэвхтэй барилдах хэдэн жил бол байна.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby Takanohana_Nowitzki » Wed Mar 05, 2014 6:23 pm

Bakhdal wrote:Эхлээд бөх сонирхогч бид нар сэтгэлгээний хувьд шинэчлэгдэх хэрэгтэй байгаа юм. Товчхондоо Улсын цол авах хүн гэж байна, авсан цолоо хамгаалж барилдаж чадах хүн гэж байна. Бөхийн цол гэдэг тодорхой болзлын дагуу олгогдож, цол авсан бөх хүн цолоо хамгаалан барилдаж, олон түмнээр зөвшөөрүүлснээр сая цол амилдаг.
Гэтэл сүүлийн жилүүдэд цолыг мөнгө төлж авах, худалдах бүх л зүйл газар аваад байна. Энэ нь Монгол бөхийг гутааж байна.
Цолны үнэлэмж байхгүй боллоо.
Миний бодлоор олон жил барилдсан хүн бүрийг дэмжиж, Улсын Цолтой болгодог явдыг эсэргүүцдэг. Одоо Мөнгөнбаатар, Сүмбээ, Занданбат, Алтанхуяг нар Улсын цолыг найраагаар авч яах юм бэ? Найрааг харин эсэргүүцэж, хүчээрээ авах гээд үзэх хэрэгтэй. Тэгээд барахгүй бол олон түмэн хүлээн зөвшөөрч байгаа Аймгийн Арслан цолтойгоо л байж байх хэрэгтэй. Бид аймгийн арслангаар нь хүлээн зөвшөөрнө.

Хүн бүр ийм сэтгэхгүйтэй болвол Монгол бөх аяндаа цэвэр болно.


:eek: Ноднин 3 дээр найраад 4 дээр боломжийн оноолт таарсан нөхөд хамаг юмаа гаргаад үзчихгүй унасан. ялангуяа Алтанхуяг бна. Пүрэвжавыг барахгүй. Эрдэнэхүү-Эрхэмээ аварга, энэ ч дүүрч, түрүүлэх хүнтэй таарцым гэхээс.
Чимэддорж-Азаа, Адъяабат-Рагчаа, Баатарцол-Батерей, Нямдорж-Сайнбаяр, А.Отгонбаатар-Соронз, Дэлгэрсайхан-Санчир гээд эднүүсийг бол гоё оноолт таарлаа л гэж бодсон. эд нараас Дэлгэрсайхан л хүчээрээ 3 давсан байх.

харин эсрэгээрээ 4 давсан 4 бол Түвшээ яахав найзууд гэдгээрээ л гоё таарсан, тэрнээс өөр хүнд бол аймаар л оноолт. нөгөө 3 нь бол бүр аймаар л таарсан шд. Батсуурийг бол найрсан л гээд байдаг, тийм л юм бол 3 дээр баахан Увсуудаас нь хэн ч аваагүй л Одгэрэлтэй тунасан шд.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16853
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby Takanohana_Nowitzki » Wed Mar 05, 2014 6:30 pm

Хийморийн чансааны эхний 50:
а/а О.Хангай
а/а Чу.Батчулуун
а/а Б.Одгэрэл
а/а О.Гантулга
а/а Б.Эрдэнэхүү
а/а Л.Лха-Очир
а/а С.Ерөөлт
а/а Б.Суманчулуун
а/х Б.Бат-Өлзий
а/а Б.Бат-Эрдэнэ
а/а А.Давааням
а/з Н.Золбоо
а/а Ж.Алтаншагай
а/а Б.Ганхуяг
а/а Л.Шинэбаатар
а/а Д.Амарсайхан
а/а Ш.Шинэбаяр
а/а Ш.Пүрэвгарьд
а/а П.Мөнхбат
а/а Н.Адъяабат
а/з Д.Бадамгарав
а/з С.Ган-Идэр
а/а Б.Бат-Орших
а/а Э.Ванданцэрэн
а/н Х.Гантулга
а/а Н.Батсайхан
а/а А.Сүмбээ
а/а Ш.Дарханбат
а/а Бо.Батжаргал
а/з Б.Болдбаатар
а/а Б.Баатарцол
а/а М.Эркебулан
а/н Н.Баярбаатар
а/а Чи.Батчулуун
а/х Б.Зоригтбаатар
а/а Н.Ганзориг
а/з Б.Бадамсүрэн
а/а Д.Цэрэндаваа
а/а М.Бадарч
а/а Д.Болдбаатар
а/а Б.Мижидсүрэн
а/з Б.Номиндалай
а/а Б.Серик
а/з Л.Батзориг
а/а Б.Бат-Амгалан
а/а Н.Жаргалбаяр
а/а Д.Энхбат
а/а А.Алтанхуяг
а/а Ч.Ганзориг
а/а Г.Баасандорж
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16853
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby Болдгэрэл » Wed Mar 05, 2014 8:07 pm

Үнэндээ одоогийн нөхцөл байдлаас харахад Улсын цолонд хамгийн ойрхон бөх бол Одко ах л даа. Хангай бол арай болоогүй. Улсын наадамд өмнө барилдаж үзээгүй байх. Гантулга улсын цол авчих байх аа. Дөрвийн нугалаанд Санжаатай таарах магадлалтай ....
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby Bakhdal » Thu Mar 06, 2014 4:12 pm

Болдгэрэл wrote:Үнэндээ одоогийн нөхцөл байдлаас харахад Улсын цолонд хамгийн ойрхон бөх бол Одко ах л даа. Хангай бол арай болоогүй. Улсын наадамд өмнө барилдаж үзээгүй байх. Гантулга улсын цол авчих байх аа. Дөрвийн нугалаанд Санжаатай таарах магадлалтай ....


:eek: Ерөнхийдөө Одгэрэл, Суманчулуун 2 л начин цол авсан байхад хамгаалж чадахаар байна одоогийн байдлаар.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby champion » Thu Mar 06, 2014 4:59 pm

ээ дээ Сумка ч мэдэхгүй. бас л орон гаран болцон байна лээ одоо. ер нь л улсын цолонд горилж яваа нөхдүүд бол 1 2 дээр тийм ч олон удаа үсрээд байдаггүйм даа. Ванданцэрэн эн тр ч ёстой болоогүй ээ.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby Takanohana_Nowitzki » Thu Mar 06, 2014 5:29 pm

Сумаа ч орон гаран даа. тэр Хийморийн чансааны эхний 5 л цол авбал болмоор санагдаж бна. Ер нь энэ жил өмнөх жилүүд шиг хүлээлтэнд байгаа бөх цөөн болчижээ. авах нь цолоо аваад, мяараад авахаасаа өнгөрөх нь өнгөрөөд, 1 тийм завсарын үед аймаг цэргийн цолтнууд орчижээ. :ногоон: Батзориг, Бадамсүрэн 2 бараг энэ хэдийн ард жагсахаар байгаа даа.
Наадмаар саяны Бадамгарав шиг чимээгүй нөхөр цоорох нь юу л бол.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16853
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby Bakhdal » Thu Mar 06, 2014 5:50 pm

champion wrote:ээ дээ Сумка ч мэдэхгүй. бас л орон гаран болцон байна лээ одоо. ер нь л улсын цолонд горилж яваа нөхдүүд бол 1 2 дээр тийм ч олон удаа үсрээд байдаггүйм даа. Ванданцэрэн эн тр ч ёстой болоогүй ээ.
:smile:
Уг нь Ванданцэрэн бэлтгэлээ сайн хийвэл нь одоогийн аймгийн цолтонгуудаас хамгийн өгөгдөл сайтай нь шүү дэ.
Энэ жил гэхдээ нормын дагуу 5 хүн гарч ирэх магадлал тун муу. Үсрээд л 3 аймгийн цолтон 5 даваанд босох байх.
Учир ид барилдаж байгаа Улсын цолтонгууд их байна.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby magicman » Thu Mar 06, 2014 7:40 pm

Image

Энэ нөхрийг нэг нутгийнх гээд их дэмжээд байгаа.Улсад 1 удаа 4 давж байсан. Өнгөрсөн жил 3 дээр Батсуурьтай тунаад явчихсан. Уг нь Бүрэнбаатар начин 3 дээр дэмжвэл дэмжье гэсэн юм байна лээ. Өөрөө хэрэггүй гээд болиулсан сурагтай. Түргэн шуурхай барилдаантай, мэхэндээ даацтай.
User avatar
magicman
 
Posts: 507
Joined: Sun Oct 03, 2010 2:18 pm
Location: Иргэн нь болсноороо бахархдаг МОНГОЛДОО

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby jal » Thu Mar 06, 2014 9:31 pm

Одгэрэл ер нь бол улсын цол авах эрх дүүрэн барилдаж байна. Нас чухам хэд юм бол ямар ч байсан Сэлэнгийн баячууд энэ жилийн наадмаар арсланг нэг зүйлд хүргэнэ гэсэн яриа сонссон. Ямар ч бөхтэй сайхан барилдчихдаг, шуудагнаас жаахан тааруу байх.. Начин болсон байхад гайхахгүй л бөхдөө...
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby jugder_08 » Fri Mar 07, 2014 4:24 pm

1. а.а О.Хангай
2. а.а Н.Жаргалбаяр
3. а.х.а О.Гантулга
4. а.а Б.Эрдэнэхүү
5. а.ха Б.Одгэрэл
6. а.а Лха-Очир
7. а.з Н.Золбоо
8. а.з Л.Батзориг
9. а.х.а Батчулаан нар улсын цолонд ойрхондоо

Д.Энхбат, Ч.Ганзориг нар удахгүй авахгүй бол барахаа байлаадаа
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby Aagii_03 » Fri Mar 07, 2014 5:35 pm

Дээрх хэд ч яалт ч гүй аймаг цэргийнхэн дотороо илүү байгаа хэд л дээ.
Ч.Ганзориг чөлөөтөө хаяад үндэс рүү шуударсан гэсэн, тэгээд олон жил жингээ хассаар байгаад хатчихсан гээд байгаан, жин нэмэхгүй бол ч худлаал даа.
Д.Энхбат бол одоо бүр худлаа байлгүй дээ, хэдэн жилийн өмнө Женкогийн хаялгаар л болсон бол кк. 2016 онд сонгуулийн өмнө хусчих юм болов уу кк

Хангай, Одгэрэл, Бадамсүрэн, Эрдэнэхүү 4 л болчихвол дүүргэж барилдах байх гэж найдаж байна.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6670
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby magicman » Fri Mar 07, 2014 6:02 pm

jal wrote:Одгэрэл ер нь бол улсын цол авах эрх дүүрэн барилдаж байна. Нас чухам хэд юм бол ямар ч байсан Сэлэнгийн баячууд энэ жилийн наадмаар арсланг нэг зүйлд хүргэнэ гэсэн яриа сонссон. Ямар ч бөхтэй сайхан барилдчихдаг, шуудагнаас жаахан тааруу байх.. Начин болсон байхад гайхахгүй л бөхдөө...


Мань хүн ч начин цолондоо дүүрэн бөх. Гэхдээ улсын цол ч амар олдохгүй дээ. Тэр ховдын Заяамандах энэ тэрд бол амархан олдсон юм. 1 дээр өөрөө аргалаад гараад ирэх байх. 2 дээр гайгүй аймгийн арслантай таараад хаях магадлалтай. 3 дээр нэг начинд амлуулж магадгүй эсвэл аймгийн нэг арслантай тунаж магадгүй. Хэрвээ нутгаас дэмжээд гар амраавал сайн л байна.Гэхдээ Сэлэнгийнхэн нэгнээ дэмждэггүй дандаа бор зүрхээрээ л явдаг.Шударга гэх юм уу. Одоо барилдаж байгаа сэлэнгийн бөхчүүдээс Бүрэнбаатар л дэмжих боломжтой, мөнгө төгрөггүй. Эрхэмбаяр аварга мэдээж дээшээ явна. Өсөхөө харцага ер нь найраанд ордоггүй бөх.Ямар ч байсан шөвгөрөх гээд үзэх байх. Өндөр Баянмөнх бас л начинаа батлах санаатай байгаа.Өнгөрсөн жил 5 дээр унасан. Нээх их Сэлэнгийнхэнтэй нийлээд байдаггүй. За 3-аа аргаллаа гэж бодоход 4 дээр заан юм уу харцага хавьцаа л тунана даа.Энэ дээр л шийдсэн юмаа хийгээд зоригтой үзээд явчих хэрэгтэй. 4 давчихвал начин цол ойрхон доо. Яг баячууд гэвэл Жавхлантаас овойж оцойсон баян нөхөр байхгүй байх.Нутгийн зөвлөл оролцож таарах байх.
User avatar
magicman
 
Posts: 507
Joined: Sun Oct 03, 2010 2:18 pm
Location: Иргэн нь болсноороо бахархдаг МОНГОЛДОО

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby magicman » Fri Mar 07, 2014 6:48 pm

Одгэрэл 1986 оных гэж байна
User avatar
magicman
 
Posts: 507
Joined: Sun Oct 03, 2010 2:18 pm
Location: Иргэн нь болсноороо бахархдаг МОНГОЛДОО

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby Takanohana_Nowitzki » Fri Mar 07, 2014 7:01 pm

magicman wrote:
Мань хүн ч начин цолондоо дүүрэн бөх. Гэхдээ улсын цол ч амар олдохгүй дээ. Тэр ховдын Заяамандах энэ тэрд бол амархан олдсон юм. 1 дээр өөрөө аргалаад гараад ирэх байх. 2 дээр гайгүй аймгийн арслантай таараад хаях магадлалтай. 3 дээр нэг начинд амлуулж магадгүй эсвэл аймгийн нэг арслантай тунаж магадгүй. Хэрвээ нутгаас дэмжээд гар амраавал сайн л байна.Гэхдээ Сэлэнгийнхэн нэгнээ дэмждэггүй дандаа бор зүрхээрээ л явдаг.Шударга гэх юм уу. Одоо барилдаж байгаа сэлэнгийн бөхчүүдээс Бүрэнбаатар л дэмжих боломжтой, мөнгө төгрөггүй. Эрхэмбаяр аварга мэдээж дээшээ явна. Өсөхөө харцага ер нь найраанд ордоггүй бөх.Ямар ч байсан шөвгөрөх гээд үзэх байх. Өндөр Баянмөнх бас л начинаа батлах санаатай байгаа.Өнгөрсөн жил 5 дээр унасан. Нээх их Сэлэнгийнхэнтэй нийлээд байдаггүй. За 3-аа аргаллаа гэж бодоход 4 дээр заан юм уу харцага хавьцаа л тунана даа.Энэ дээр л шийдсэн юмаа хийгээд зоригтой үзээд явчих хэрэгтэй. 4 давчихвал начин цол ойрхон доо. Яг баячууд гэвэл Жавхлантаас овойж оцойсон баян нөхөр байхгүй байх.Нутгийн зөвлөл оролцож таарах байх.

4 дээр 1 заан дээр л оноогдох байх. ноднин 3 давсан бол Соронз дээр таарах байж. энэ жил Соронзын дээр Санжаа, Батмөнх, Гончиг гарчиж байгаа. Баасандорж 3 давах биз. тэгээд ноднин шиг олон а/а 3 давахгүйм шиг санагдаад байгаа. ноднин а/а-уудаас бусад аймгийн цолтонгууд улсад барилдаагүй гэж болно. дэмжээд байхаар 2 давчих цолтой хөгшин бөх ч бага болж. тэхээр 2 дээр алалцаж 50% багассан а/а-уудаас артай хэдхэн нь авахуулаад ихэнх нь залуу начингуудтай, эсвэл хоорондоо үзээд ахиад тал нь байхгүй болно. тэгээд 4 дээр оноогдохоор Одгэрэл бараг л залуу гарди юмуу Батмөнх, Санжаатай л таарахвий. аз таарч Санчир, Пүрэвжавтай таарчвал болоод явчих биз. 5 дээр мөнгө л мэдэх байх даа. үгүй бол тэгээд 1 эрлэгэд нь тунаанаас наана л амлуулах байх даа.

Тэр Жаргалбаяр нтр арай болоогүй биз дээ. Жижиг энэ жил шагналаа өгдөг бас сонин. Лха-Очир бол Сумаа шиг л орон гаран нөхөр дөө. Лха, Сумаа шиг а/а-ууд бол хогоороо л бшд. Наадмын өмнө сайжраад од нь гийдэггүй л юм бол, Шинэбаатар, 2 Ганзориг, Батдорж, Ерөөлт, Шинэбаяр, Алтаншагай, Амарсайхан, Мөнхбат, Адъяабат, Ванданцэрэн, Баатарцол мэтийн зөндөө нөхөд бна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16853
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby hosko » Fri Mar 07, 2014 8:15 pm

Хуучин чинь шижигнэсэн сайхан арслангууд олон байсан бол жил ирэх бүр л нэг л биш болоод байгаа юм доо... Аргагүй биз дээ аймгийн наадам нь найраа болчихсон юм чинь...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15212
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby magicman » Fri Mar 07, 2014 10:59 pm

Жаргалбаяр ч энэ жилдээ арай болоогүй. Эхлээд Сэлэнгийн нэр дээр барилдаж байгаад ноднингоос Увс нуурынх гээд зарлуулж байсан. Өсөхөө харцага ихээхэн дургүйцэж над дээр балчираасаа ирчихээд одоо болохоор аавынхаа нутгийг гээд байх юм, ишиг эврээ ургахаар гэдэг шиг юм болж байна гэж байсан. ОДоо хаанаас зарлуулж байгаа юм мартчихаж. Бумбаяр зааны нэг охинтой үерхдэг гэж байгаа. Сантын Золбаяр агсан л улсын цолонд хамгийн ойрхон бөх байсан юм даа. Дор хаяж нэг сайхан заантай байх байсан юм.
User avatar
magicman
 
Posts: 507
Joined: Sun Oct 03, 2010 2:18 pm
Location: Иргэн нь болсноороо бахархдаг МОНГОЛДОО

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby Yes Man » Sat Mar 08, 2014 12:20 am

Жаргалбаяр Сэлэнгийнх.... өөрөө сэлэнгэд өссөн..... Баянмөнх начинтай ойр байдаг юм....... Нас залуу, 91 оных..... Том л зорилготой юм байналээ...... Тэгэхдээ саяхнаас Бумбаярын шавь болсон......сэлэнгэ аймгийн, увс нуур дэвжээнийх гэж явдаг..... Барилдаан нь арай зүгшрээгүй байх..... Бараг л саяхнаас барилдаж эхэлсэн санагдана.... Харин нуруулаг болохоор яваандаа араамдаад явчихаж магадгүй санагдсан.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5234
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby Болдгэрэл » Sat Mar 08, 2014 3:40 pm

Эрдэнэхүү энэ жил тааруу байгаа ч гар гайгүй бол наадмаар сайн үзнэ шүү. ОДКО ах 85 оных байх. Сүүлийн хэдэн өдөр байнга чөлөөт хийж байгаа. Буриадын ерөнхийлөгчийн цомын тэмцээнд явна гэж байлээ .........
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby Болдгэрэл » Sat Mar 08, 2014 3:40 pm

Жаргалбаярыг Бумбаяр зааны охин тоохгүй байгаа гэсээээээээээээн :D
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Улсын цолонд ойрхон бөх

Postby Болдгэрэл » Sat Mar 08, 2014 3:42 pm

Ер нь ХАВАР САЙН БАРИЛДАЖ байгаа бөхчүүд улсын цол авах хамгийн өндөр магадлалтай гэж бөхчүүд ярьдаг. Намар бол ТАРИА-тай бөхчүүд цоордог гэдэг юм билээ. Тариатай нөхдүүд хавар их ядардаг байх .......
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest