Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby ЦАГААН » Fri Nov 08, 2013 5:41 pm

Манай алдарт форумчин Тэмүүлэн (Yes Man) таван цагираг сонинд ҮНДЭСНИЙ БӨХИЙН талаарх шүүмжилсэн аястай нийтлэл оруулъя гэсэн санаачлага гаргасан байгаа. Үүний дагуу бид хэлэлцэж тохироод нэг сайхан час гэсэн юм бичээд өгмөөр байна. Шүүмжлэлтэй ханддаг олон зүйлүүдээ сайхан базаад оруулах сонирхол бидэнд байна. Аль болох олон санааг хамарсан, аль болох товчхон ойлгомжтой зүйл байвал зүгээр ш дээ тээ?

1. 1024 бөх барилдсанаар ямар ямар сөрөг үр дагавар гарав гэдгийг жишээгээр харуулаад 1024-ийг байхгүй болгоё гэдэг шүүмжлэл гаргая. Юу гэж бичвэл оновчтой гоё байх вэ?

2. Үндэсний баяр наадмын тухай хуульд АРСЛАН цолтой бөх 9 давж үзүүрлэвэл арслан хэвээрэй үлдэнэ, харин 9 давж үзүүрлэсэн арслан дараа нь 9 давж түрүүлвэл аварга болж ялгаатай үнэлэгддэг гэдгийг жишээгээр дурдан шүүмжлэх саналтай байна. Энэ талаар ... ?

3. Өсөх идэр начин цолтой бөхчүүдийн эрэмбэлэлт ШОГ байгааг шүүмжилмээр байна. Энэ шог гараа нь харцага заан дээр хэрэгжээд АВАРГА дээр хэрэгжвэл ёстой алиа юм болно доо ... холбооны дүрэм нууц байдаг болохоор бусад цолон дээр яаж хэрэгждэг гэдгийг нь мэдэхгүй байна.

4. Аймгийн арслан ба хурц арслан цолтой бөхчүүдийн эрэмбэлэлт бол үнэн шог. Сонгодог жишээ нь Алтанхуяг Батчулуун нарын жишээ байна. Ийм жишээ цол бүхэнд л байдаг байх, бас л дүрэм нууц. Энэ талаар мэддэг хүн байвал нэмж юм хэлж өгч туслаарай.

5. Аймгийн цолтой бөхчүүдийн хувьд улсад 3 ба 4 давсанг шал өөрөөр үнэлдэг. Жишээгээр дурдах ...

6. Улсын наадмыг шоддоггүй болгох тухай шүүмжлэл өрнүүлэх нь хамгийн чухал зүйл гэж бодож байна. Наадам бол өмнө нь болоод л байдаг байсан, бөхчүүд барилдаад дуусаад л байсан. Хэдэн зуун жил л тэгж явсан, одоо ч шодохгүй байхад дуусах л болно. Наадмаар шодох нь ийм ийм муу үр дагавартай ... гэж дурдаад ... наадмаар шодохгүй болсноор эргээд бусад БӨ-ний шоддог барилдаан болон их спортын хөгжилд ийм ийм тус нэмэр болно гэж сайхан бичих хэрэгтэй байна.

7. Аймгуудын наадам хаалттай, нээлттэй болдог. Өөрийнхөө аймагт өөр цолоор, БӨ-д өөр цолоор барилддаг тухай ... ???

8. Одоо бөхийн өргөөнд хангалттай олон бөх байхад заавал гоц мөргөх тооны бөх барилдуулж байгааг баримтаар шүүмжлэх. Ер нь сондгойрсон барилдаанд гоц мөргөсөн бөх хэдэн хувьд нь түрүүлсэнг хэн нэг нь хийморь сайтнаас сайхан шүүчвэл мөн сайн байна даа. \1 ийн давааны хэдхэн бөхөд ямар хугацаа зарцуулах билээ дээ\

9. Эрхэмээ аварга, Мөнхбат аварга нарынх шиг эрэмбэний ойлгомжгүй байдлыг шүүмжлэх ...

10. Камер хэрэглэх тухай. Камераар бол ихэнх барилдааны маргааныг шүүж болж байгаа харин камераар шүүж чадаагүй маргаантай барилдаанаа дахиулж болно ш дээ.

за тэгээд форумчид минь дээрх саналуудыг сонинд бичих хэрэгтэй юу? хэрэггүй юу? бичвэл яг юу гэж бичээдэхвэл хүмүүст сайн хүрч ойлгогдох вэ? зэрэгт туслалцаа үзүүлнэ үү ...

Нэмээд өөрсдөө бүх төрлийн санал оруулж хэлэлцүүлээрэй ...

Би хувьдаа улсын наадмын 4-ийн давааны оноолтыг болих чиглэлрүү тэмүүлэх ёстой гэж үздэг ...

Наадам бол хуулийн дагуу явагддаг, харин бусад барилдаанууд бол МҮБХ-ны журмаар зохицуулагддаг. Бас тэр бөхчүүдийн эрэмбэлэх бол зөвхөн холбооны эрх мэдлийн асуудал шүү... иймэрхүү нөхцөлүүдээ тооцож санал гаргаарай манайхан.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4641
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Таван цагираг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Bambagar » Fri Nov 08, 2013 6:04 pm

HD камераар олон талаас нь бичээд тэр цацалтыг нь тв-үүд өөрсдийн тайлбартай, хөлбөмбөгөрхүү гаргадаг болчвол зарим маргаантай барилдаан асуудал багатай шийдэгдэх юм даа
This game is the most important for me as the coach of Spain. In fact probably ever
Luis Aragones
User avatar
Bambagar
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 875
Joined: Sun Jun 15, 2008 11:02 pm
Location: at the peak

Re: Таван цагираг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Takanohana_Nowitzki » Fri Nov 08, 2013 7:46 pm

1. 1024 бөх
- олон цолтон төрдөг. 512-г 1024 болгосноор амар хялбар 1-ийн даваа л нэмэгддэг. өөрөөр хэлбэл тухайн бөх 2 удаа л 1-ийн даваанд барилдаж байгаатай ялгаагүй тэмцэл өрнүүлдэг гэсэн үг. 512-ын 4-ийн давах чансааны барилдаан хийгээд 1024 дээр начин болж байгаа. 5, 10 жилдээ 1 удаа олон цолтон төрөг л дээ гэж холбооныхон маань хэлдэг ч шударга ёсыг дээдлэе гэж байгаа ардчилсан нийгэмд энэ зөв үү? 4 жил сайн барилдаж байж начин болсон хүн нөгөө бонусны жил нь гэмтээд, тэр жил л цоорсон нөхөр харцага болоод дээр нь эрэмблэгдэх нь тийм ч шударга биш л байх.
- 10-ийн даваа гэдэг юмнаас болоод аварга цолны үнэ цэнэ буурч бна. 1 түрүүлээд арслан бол /аз гийсэн ч бай хамаагүй/, үнэхээр мундаг бол дахиад түрүүл, тэгээд дээд цол ав гэсэн уламжлал алдагдаж од нь гийсэн залуу бөх ч аварга болох боломжийг үүсгэж бна.

2. Үндэсний баяр наадмын тухай хуульд АРСЛАН цолтой бөх 9 давж үзүүрлэвэл арслан хэвээрэй үлдэнэ, харин 9 давж үзүүрлэсэн арслан дараа нь 9 давж түрүүлвэл аварга болж ялгаатай үнэлэгддэг
Нөгөө л 1024-с болж байгаа завхралын нэг. Эрхэмбаяр аварга гээд сайхан жишээтэй боллоо. 1024 дээр 9 давж үзүүрлээд арслан болоод энэ жил 512-р 9 давж түрүүлэн аварга болсон. Гэтэл Ганбат арслан 512-р 9 давж түрүүлснийхээ дараа жил 1024-р 9 давж үзүүрлэсэн бол яах ч үгүй, арслангаараа л үлдэх байсан. үзүүлсэн амжилт нь адил ч урд хойноосоо шалтгаалж өөр үр дүнтэй байгаа нь маш том алдаа. 2уулаа адилхан 9+9 мөртлөө 512-ийн 9+1024-ийн 9 нь чимэгтэй арслан, 1024-ийн 9+512-ийн 9 бол аварга болохоор хууль байгаа.

3. Өсөх идэр начин цолтой бөхчүүдийн эрэмбэлэлт ШОГ байгаа
цолоо баталсан оноороо биш, анх начин цол хэзээ авснаараа эрэмблэгдэж байгаа. Ш.Уламбаяр, Ц.Лхагвасүрэн нарын жишээ бна. начин цолоо 1 онд авсан ч Лхагвасүрэн нь а/а байсан /Уламбаяр нь ц/з байсан/ тул дээр нь эрэмбэтэй байсан. цолоо Уламбаяр 1 жилийн өмнө баталсан. гэтэл Лхагвасүрэн нь одоо дээрээ. Ду.Батбаяр цолоо баталвал одоо шууд Ёндонсамбуугийн доор л эрэмблэгдэнэ.

4. Аймгийн арслан ба хурц арслан цолтой бөхчүүдийн эрэмбэлэлт бол үнэн шог. Сонгодог жишээ нь Алтанхуяг Батчулуун нарын жишээ байна.
Энэ бас шогоо, хурц арслан дээр эхлээд аймагт түрүүлсэн амжилтыг, дараа нь үзүүрлэсэн амжилтыг, дараа нь бусад шөвгийг нь тоолоод улсын наадмын амжилтыг огт тоохгүй эрэмбэлээд байгаам. тэгснээ зүгээр 1 түрүүлсэн а/а-уудыг болохоор шууд улсын наадамд 4 давснаар нь, дараа нь аймагт үзүүрлэж шөвгөрснийг нь тоолоод байгаам.

5. Аймгийн цолтой бөхчүүдийн хувьд улсад 3 ба 4 давсанг шал өөрөөр үнэлдэг.

а/а дээр явж байгаа шог эрэмбэ доошоо цолнууд дээр нь бас адилхан. аймагтаа баахан үзүүрлэсэн нөхөр, улсад зөндөө 4 давсан а/з-ы дээр эрэмблэгдэнэ. аймагтаа 10 удаа 5 давсан а/н улсад 10 удаа 4 давсан а/н-ийн дээр эрэмбэтэй байна. яаж ч бодсон улсад 4 давж байгаа а/н бол дундаж а/а хэмжээнд байгаа гэсэн үгшдээ, тэглээ гээд а/а дунд хийячих гээгүй, а/н-уудыхаа дээр залчихаачээ л гээд байгаам, тэгэхгүй л байгаа.

6. Улсын наадмыг шоддоггүй болгох тухай шүүмжлэл өрнүүлэх нь хамгийн чухал зүйл гэж бодож байна. Наадам бол өмнө нь болоод л байдаг байсан, бөхчүүд барилдаад дуусаад л байсан. Хэдэн зуун жил л тэгж явсан, одоо ч шодохгүй байхад дуусах л болно. Наадмаар шодох нь ийм ийм муу үр дагавартай ... гэж дурдаад ... наадмаар шодохгүй болсноор эргээд бусад БӨ-ний шоддог барилдаан болон их спортын хөгжилд ийм ийм тус нэмэр болно гэж сайхан бичих хэрэгтэй байна.
Шодооноос болоол уран сайхан барилдаан байхгүй болчлоо шд. тэрнээс бөх нээх аймаар хөгжөөд тэнцүүхэн хүмүүс бий болоод барилдаан гарахгүй байгаадаа биш шд. Содном Санжаагийн хөлийг аваад хаяж болж л бшд, заавал барьц сонгох гэж зогсохгүй. дээр нь жин нэмэгдэж байгаа асуудал үүнтэй л холбоотой. дээр нь тэр барьц сонгох гэж удаан барилдсанаас заваан юм болох юм бшд.

7. Аймгуудын наадам хаалттай, нээлттэй болдог. Өөрийнхөө аймагт өөр цолоор, БӨ-д өөр цолоор барилддаг тухай
Тойргийн а/а нтр гэсэн цол байх юм. тэр нь тэгээд аймгийн наадамд хүчинтэй. уг нь аймгийн наадам нь улсын наадамтай адилхан, 1 хуулиар зохион байгуулагдах ёстойсон. дээр нь нөгөө 1024ийн завхрал аймагт 512 болж, хуулинд байхгүй түрүүлсэн бөхөд нь хурц арслан гэсэн цол өгөөл, тэрийг нь хүлээн зөвшөөрөөл явж байдаг.

8. Одоо бөхийн өргөөнд хангалттай олон бөх байхад заавал гоц мөргөх тооны бөх барилдуулж байгааг баримтаар шүүмжлэх.
Хиймориос 27 барилдаан гэж тооллоо. үүний 16-д нь гоц мөргөсөн бөх түрүүлж 6-д нь үзүүрлэж. 5 барилдаанд нь л сондгойрсон нөхөр үзүүр түрүүнд үлдээгүй бна. тэр нь Бүрэнтөгс, Голио Мягаа, До.Ганхуяг, Соронз мэтийн опасный нөхөд бна. :ногоон:

9. Эрхэмээ аварга, Мөнхбат аварга нарынх шиг эрэмбэний ойлгомжгүй байдал

За нөгөө л 1024-ийн балаг шүү дээ. 1 удаа 10 давж түрүүлсэн аварга, 1 удаа 9 давж үзүүрлэсэн, 1 удаа 9 давж түрүүлсэн аваргын дээр байгаад байгаа. тайлбар нь түрүүний тоо адилхан. ямар ч энгийн хүнд Эрхэмбаяр аварга /энд Мөнхбат, Эрхэмбаяр гэдэг нэрийг нь орхиод уншаарай, бас нутаг усны хэрүүл болов/ дээр нь эрэмблэгдэх нь шударга гэдэг нь ойлгомжтой байгаа, гэхдээ Нямка, Данзка агаа нарт үгүй л байгаам, мань 2 тусгай улс даа.

10. Камер хэрэглэх тухай. Камераар бол ихэнх барилдааны маргааныг шүүж болж байгаа харин камераар шүүж чадаагүй маргаантай барилдаанаа дахиулж болно ш дээ.

За энэ бол маргаад байх ямар ч үндэслэлгүй л хэрэгжүүлчмээр асуудал шдээ. гэтэл 2 агаа маргаал байгаа.
11. Ижил зөрчил, цээр гаргасан бөхчүүдэд ондоо шийтгэл оноодог асуудал.
Допинг дээр бна. хамгийн сүүлд хүн шанаадсан 2 этгээдэд 2 өөр л шийтгэл оноож байгаа. үндэслэл нь шанаадуулсан этгээдийн цолтой холбоотой ч юм шиг :ногоон:

За дээр нь тэр шөвгийн дөрөв дээр том цолтон томоо амлачихаар амлуулсан нь талаа тэргүүлээл гардаг нтр гээд уламжлал цээрээ зөрчсөн юмнууд зөндөө бна даа. малгайгаа шүүрч зугтдаг, засуул цэцээ доромжилдог, зэрэг дэвдэг нтр гээд юмнууд бнаа бна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16861
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Таван цагираг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Цоомоо » Fri Nov 08, 2013 10:57 pm

Tsuvral maygaar gdgiig demjij bn.
Yag nen chuhal gsn 5 asuudlaa barij avaad olnooroo heleltsey.
Saihan sanaa shuu.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16015
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Таван цагираг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby jal » Fri Nov 08, 2013 11:08 pm

цувралаар гаргавал илүү үр дүнтэй санаж байна.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Таван цагираг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Yes Man » Sat Nov 09, 2013 12:34 am

Таван цагариг гэж бичдэг шүү.... Цагаан багшаа....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5236
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Таван цагираг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Барнаба » Sat Nov 09, 2013 4:03 pm

Цоомоо wrote:Tsuvral maygaar gdgiig demjij bn.
Yag nen chuhal gsn 5 asuudlaa barij avaad olnooroo heleltsey.
Saihan sanaa shuu.


Цуврал нь харин яг оновчтой сонголт байна шүү. :eek:
Тэгэхээр эхлээд яг 5 чухал асуудлаа сонгох хэрэгтэй байх. Миний бодлоор
1. Барьц сонгоо.
2. 1024 буюу цолны асуудал.
3. Камер хэрэглэх болон эрэмбэ, оноолт зэргийг гар бичмэлийн биш програм руу шилжүүлэх асуудал.
4. Гоц мөргүүлэх барилдаан гаргахгүй байх талаар.
5. Эрэмбэ болон шийтгэл торгуулны асуудал.
Барнаба
Legend
 
Posts: 13486
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby ХАЛИУН » Sat Nov 09, 2013 11:15 pm

cameriig dejij bn. shuud bichleg uzdeg baih
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Raldii » Mon Nov 11, 2013 9:13 am

1. Барьц сонгоо.
2. 1024 буюу цолны асуудал.
3. Камер хэрэглэх болон эрэмбэ, оноолт зэргийг гар бичмэлийн биш програм руу шилжүүлэх асуудал.
4. Аймгуудын наадам
5. Эрэмбэ болон шийтгэл торгуулны асуудал.
Энэ 5-г эхлээд сонгоод үргэлжлүүлээд цавралаар гаргах гэдэгтэй санал нэг байна. Камерийн талаар Данзан гуайгаас асууж үзсэн баахан ойлтын өнцөг мөнцөг яриад элийрээд байна лээ. Угтаа бол БӨ-д 4 камер шалны түвшинд тавихад л болмоор санагдаад байгаа юм. Дээр нь аймгуудын наадам гэж утгаа алдсан. Архангайд Батжаргал орлогч болоод аймгийн наадмаар Ганзориг түрүүлэх юм гэнэ лээ гэсэн яриа наадам болохоос сарын өмнө гарсан наадмаар Ганзориг нь унан тусан хэрэлдэн уралдан байж түрүүлж байна. Ер нь энэ жилийн Архангайн наадам ч гэлтгүй сайн менежер мөнгөтэй байхад хэн ч хаана ч түрүүлсэн болдог юмшиг байгаа юм. Гадны бөх барилдуулахгүй, цол олгох тусдаа барилдаан, тойргийн цол гэсэн зүйлүүд аймгийн наадамыг бол утгаар нь самууруулж байна. 1 - 3-н даваанд аймгийн цолтой гарад байсан нөхөр 4 даваанд с/з болчихож байна. Барьц сонгоо гэдэг зүйл монгол бөхийн барилдааныг естой үгүй хийж байна да. Үзэхээс ч дургүй хүрмээр. Давалцахгүй бол бай мөрийг нь хасах гэдэг ч өөр хувилбарууд байж болж л байна..... гэх мэт олон гай байгаад байна
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 921
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Takanohana_Nowitzki » Mon Nov 11, 2013 9:25 am

1-рт шүүмжлэхээ бичээд, тэгээд тэрийг яаж засаж залруулах гарц бна гэдгээ бас бичээд явбал зүгээр байх.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16861
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby ЦАГААН » Mon Nov 11, 2013 1:04 pm

за тэр цуврал энэ тэр гээд тийм олон юм нийтлүүлэх боломж хэр байдаг болдоо Тиймкэ андаа ... ?

хүмүүс санал нэгтэй байх шиг байна. Эхний ээлжинд БАРЬЦ сонгох тухай шүүмж бичье.

Шахааны барьц, хаялцах барьц гээд байдаг билүү холбооныхны нэрлэдэгээр ...

Утга санааны хувьд УЛСЫН НААДАМД барьц сонгохгүй болъё гэдэг санаачлага гаргах. Миний ойлгосноор энэ барилдааны тухай журам бол баяр наадмын тухай хуулиар биш зөвхөн холбооны дүрэм журмын хүрээнд шийдэгддэг байх. Тэгэхээр засах боломжтой гэж үзээд байна. Бид үндэслэлээ хүчтэй сайн гаргаад, тайлбар гоё бичмээр байна.

Наадмын барилдаан эртнээс уламжлалтай хаялцах барьцгүйгээр болоод л ирсэн гэх ухааны юм бичээд, одоо шахааны барьцтай болсоноор бөхчүүдийн мэх цөөрсөн, жин нэмэгдсэн, өөрөөсөө илүү өрсөлдөгчтэй таарвал шоонд найдаж хамгаалдаг болсон ... их спортод сөрөг нөлөөтэй (Оюунболд 150 юм чинь чөлөөтөд барилдах боломжгүй биздээ) бла бла ...
Цол олгох наадмаас бусад үед цаг хэмнэх үүднээс шодно л биз.
Наадмаа шодохоо больсноор БӨ-д бөхчүүдийн шодолт хүлээдэг нь эрс багасна (наадмаар шодохгүй юм чинь алалцаал болдог болдоггүйгээ үзье гэнэ ш дээ). Шодолт багасаад ирэхээр үүнтэй уялдаатайгаар үүссэн дээрх сөрөг талууд засраад ирнэ. Тэгснээр бид буцаад гоё гоё барилдаануудыг БӨ болон наадамд харах боломжтой болох болно бөх сонирхогчид минь ээ!! гэх мэтээр сайхан урилгатай ...

Наадмаар 2 бөх санал нэгтэй байвал ШОДОЖ болно, бусад тохиолдолд (нэг л шодохгүй давчихна гэж бодож байвал) давалцтал нь давхар шуудагдаад л байж байна биз. Үүнтэй уялдуулаад нөгөө элэг бүс, дан шуудаг энэ тэрийн тоог нэмэгдүүлж болох байх.

За тэгээд манайхан зөвхөн энэ НААДМААР хаялцах барьц сонгодоггүй байх талаар санал хүсэлтээ сайн бичээд, мундагууд нь яг сонинд нийтлэл болгох бичлэг үйлдвэл сайн байна. Тэрийг нь хэлэлцээд засч янзлаад ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4641
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby erka2 » Mon Nov 11, 2013 1:10 pm

Наадам шодохгүй бол удаан гэсэн юм байдаггүй шд. Хаана цаг алдаж байна шодооны барьцаа авах. Тэгээд тэр цол олгох барилдааны өмнө болдог Найрааны цагууд л удаагаад байдаг шд. Таахалцуулаад л байна. Тэгэхээс Бүхэл бүтэн 2өдөр 512ыг барилдуулах асуудал биш гэдгийг хүн бүр мэднэ.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Цоомоо » Mon Nov 11, 2013 1:34 pm

Эхлээд барьц сонгооны асуудлыг барьж авах уу?
За тэгэхээр бас тоо баримттай байх хэрэгтэй, ямар ч асуудал хөндсөн нийтлэл.

1995 оноос 2005 он хүртэлх шөвгийн 8 бөхийн жинг гаргах боломж байна уу?
Нэлээн сайн багцаагаар. Бид нар яахав багцаалдана. Ралдий бол гайгүй сайн баримжаатай хэлчих байх.

2005 -аас 2013 бас гаргая.
За энэ бөхчүүдийн жин ингэж томорсон байна аа, энэ жингээс уран барилдаан гарах уу гэсэн байдалтай.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16015
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby jal » Mon Nov 11, 2013 1:37 pm

Барьц сонгох дүрмийг дан ганц наадам гэлтгүй бүх л барилдаанаас авч хаях, ийм дүрэмгүй болгох.

Бөх байх, бөхчүүд хоорондоо барилдаж буй гол зорилго нь ерөөсөө л ард түмнийг цэнгэл баясалд автуулах, соёл хэлбэрээр үлдэх. Барьц сонгох дүрэм байснаар үзэгчид, ард түмэн бөх үзэж цэнгэлийн манлайг амсах биш бөх үзэж барьц сонгох дүрэмнээс болж нервтэж уурсдаг болсон.

Эртнээс бөх хүнээс эр хүн, хүүхэд балчирууд үлгэр жишээ авч тэднийг даган дууриадаг байсан бөгөөд харин одоо би тэр бөх шиг сайхан биетэй, сайхан барилддаг болмоор байнаа гэж үлгэрлэх бөх гарын 10 хуруунд багтахгүй байна гэхмэтчилэн ярих хэлэх юм байнаа байна.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby jal » Mon Nov 11, 2013 1:37 pm

Цоомоо wrote:Эхлээд барьц сонгооны асуудлыг барьж авах уу?
За тэгэхээр бас тоо баримттай байх хэрэгтэй, ямар ч асуудал хөндсөн нийтлэл.

1995 оноос 2005 он хүртэлх шөвгийн 8 бөхийн жинг гаргах боломж байна уу?
Нэлээн сайн багцаагаар. Бид нар яахав багцаалдана. Ралдий бол гайгүй сайн баримжаатай хэлчих байх.

2005 -аас 2013 бас гаргая.
За энэ бөхчүүдийн жин ингэж томорсон байна аа, энэ жингээс уран барилдаан гарах уу гэсэн байдалтай.


Жингээс гадна, хийсэн мэх.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby ЦАГААН » Mon Nov 11, 2013 1:51 pm

Хэрэв наадамд шоддоггүй л болчвол бөхчүүд бол ихэвчлэн наадамдаа л зориулж бүтэн жил бэлддэг тул тэр дунд таарсан барилдаанууддаа шодохыг хүсэхгүй болж хувирна л гэж бодоод байгаа юм.

Одоо эхний ээлжинд юу ч байсан наадмаа шоддоггүй болох, яваандаа бол бүх барилдааныг шоддоггүй болъё ... наадмаар болоод л байсан шүү дээ гэсэн санаачлага гарах л байх даа ...

Мөн нэг юм тодруулъя. Одоо бол шөвгийн 4 бөх шодохгүй байгаа. Бодоод үзэхээр 2001, 2002, 2009, 2010 гэсэн онуудад л бүх даваа шоддог байсан бололтой. Бусад үед шодоогүй л санагдаад байна шөвгийн 4 бөхийн хувьд бол. Тэгэхээр БОЛЖ л байна ш дээ гэсэн дүгнэлт тэнд бол байгаа л юм.

2009 онд бол шөвгийн 4-д Өсөхөө аварга Мө арслантай, Ганхуяг жижиг Өсөхөөтэй шодоод, үзүүр түрүү бас шодсон. Шодоотой байвал ийм л аюул болдог байх нь ... 2010 онд бас шөвгийн 4-д шодоо болж л байсан. Урд 2 нь үзүүр түрүүндээ шодсон гэх мэтээр ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4641
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Барнаба » Mon Nov 11, 2013 1:53 pm

Япончууд Сүмо-доо барилдаж байгаа бөхчүүдээсээ дайчин барилдаан хүсдэг, шууд гараад зайлж давсан барилдааныг огтоосоо таашаадаггүй юм билээ, хэрвээ дээд зиндаанд барилдаж буй бөхчүүд ийм мэхээр олон давбал Холбооноос нь сануулга өгдөг юм билээ. Тэхээр Япончууд Сүмо-гоо яаж авч үзэж байна? Тэд Сүмо-гоос үзүүштэй, өрсөлдөөнтэй, мэхтэй үзэгчдээ хүндэлсэн, шуугиулсан, цэнгүүлсэн барилдааныг л хүсэж байна, тийм үү? Мэдээж Монгол бөхийг шууд гадны спорттой харьцуулах нь өрөөсгөл ч үндэсний спортын хамгийн гол зарчмаар нь ярьвал Монголын ард түмний үндэсний бөхөөсөө хүсч байгаа тэр зүйл Сүмо-д хандаж байгаа Япончуудын хандлага 2 ижил байх учиртай.
Барнаба
Legend
 
Posts: 13486
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Yes Man » Mon Nov 11, 2013 2:22 pm

Тийм олон шүүмж бол би эхлээд дарга энэ тэртэйгээ ярьж, асууж байгаад хариу өгье... Ганцхан бол дугаартай өдрөө ийм юм бичлээ гээд оруулчихаж болдог л юм......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5236
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Takanohana_Nowitzki » Mon Nov 11, 2013 2:34 pm

Зиа цувруулж чадахгүй тул 1 жинтэй юм л өгөх нь дээ таминь.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16861
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Tdi » Mon Nov 11, 2013 2:34 pm

Тоо баримтаа OПТА шиг бүртгэдэг болох. Адаглаад сумо шиг 2 бөх урьд нь хэд барилдаж хэн, яаж давж байсан гэдэг ч юм уу? Болж өгвөл Бөхийн өргөөнд болж байгаа барилдаануудын, бүр болохгүй бол Наадам, Цагаан сарынхыг ч юм уу?
Уг нь ОПТА шиг бүртгээд эхэлчихвэл их гоё санагдаад байгаа юм. Хамгийн хурдан барилдаж байгаа бөх, хамгийн уяа бөх, олон төрлийн мэхээр давсан, эсвэл цөөн мэхээр... Тоо баримт, статистикаа цэгцтэй бүрэн хөтлөөд эхлэх юм бол яаж л бол яаж статистик үзүүлэлтүүдийг гаргаж болохоор байгаа юм. Сагс хөл бөмбөг бүртгэж болоод байхад үндэсний бөх ч болжил таараа
User avatar
Tdi
 
Posts: 1346
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Takanohana_Nowitzki » Mon Nov 11, 2013 2:47 pm

Tdi wrote:Тоо баримтаа OПТА шиг бүртгэдэг болох. Адаглаад сумо шиг 2 бөх урьд нь хэд барилдаж хэн, яаж давж байсан гэдэг ч юм уу? Болж өгвөл Бөхийн өргөөнд болж байгаа барилдаануудын, бүр болохгүй бол Наадам, Цагаан сарынхыг ч юм уу?
Уг нь ОПТА шиг бүртгээд эхэлчихвэл их гоё санагдаад байгаа юм. Хамгийн хурдан барилдаж байгаа бөх, хамгийн уяа бөх, олон төрлийн мэхээр давсан, эсвэл цөөн мэхээр... Тоо баримт, статистикаа цэгцтэй бүрэн хөтлөөд эхлэх юм бол яаж л бол яаж статистик үзүүлэлтүүдийг гаргаж болохоор байгаа юм. Сагс хөл бөмбөг бүртгэж болоод байхад үндэсний бөх ч болжил таараа

Сайхан л санаа бна, гэхдээ оноолтоо програмчилж чадахгүй/ хүсэхгүй/ байгаа хүмүүс ч дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16861
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Адмирал » Mon Nov 11, 2013 2:55 pm

Тэхх.. Уул нь энэ фүүтирүүм нтр гэдэг шиг ядаж нэг ютуб чаннэл нээгээд тоймуудаа оруулж бмаар бгаан... дараа нь хайхад л гараад ирж байдаг кк
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7343
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby champion » Mon Nov 11, 2013 6:38 pm

за гоё төсөл хэрэгжиж эхэлж байгаан байна.
харцага гарьдыг улсад гаргачаад аймагт болохоор харцагыг нь оруулчиж байгаам. гарьд нь хаачсын бүү мэд. тэгээд 256 дээр 6 даваад харцага болчоод. аймагт 512 барилдуулчаад үзүүрлээд ч арслан түрүүлээд хурц арслан. нэртэйгээр нь үзүүрлэсэнд нь аймгийн гарьд өгчмөөр юм кк. тэр нь зөвхөн 10 жилд нэг удаа ойгоор нь өгдөг. ийм л **н** дүнкүү дүнкүү юм зохиогоод сууж байдаг тухай бас ганц нэг өгүүлбэр оруулбал бас зүгээр юм уу гэж бодлоо. тухтай уншиж байгаад давхардуулалгүй санаа бичнэ ээ.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Bayara » Mon Nov 11, 2013 11:54 pm

1. Барьц сонгоог болих эсвэл хөл авахаар солих
2. Барилдахаар хүссэн хүн бүхнийг бүртгээд бөх сондгойруулалгүйгээр таарахаар тооцож 1-н даваанд шаардлагатай тооны бөхчүүдийг шууд давуулах. Өөрөөр хэлбэл том цолтой бөхчүүд хүлээж байх зуур бага цолтонгууд тэгшитгэлийн тойрогт орно гэсэн үг. Үүнийг 1-н даваа гэж хэлэхгүйгээр тэгшитгэлийн даваа гэж нэрлэсэн ч болно.
3. Цол олгохдоо давсан давааны тоогоор биш, хэдэд үлдсэнээр тооцох. Түрүүлбэл арслан, үзүүрлэбэл гарьд, 4т үлдвэл заан, 8д үлдвэл харцага, 16д үлдвэл начин. Яахав цаашилбал 32т үлдсэнийг аймгийн арслантай дүйцүүлж болох юм. 2 түрүүлбэл аварга, 3 түрүүлбэл даян аварга, 4 түрүүлбэл дархан аварга. Дүрэм тодорхой байх ёстой. Дүйцүүлж цол олгохгүй, амжилтаар эрэмбэлэх нь зүйтэй. Улсад 512--с дээш бөх барилдвал цол олгохыг зааж болох юм.
4. Заалны барилдаанд жингийн ангилалтай болох. +100, -100 гэж 2 ангилаад барилдаануудыг зэрэг явуулж, бай шагналыг ижил байлгах.
5. Жилд цол олгох барилдаан 2 хийж болох юм. Наадам, цагаан сараар. Ингэвэл олон цолтонтой болж, цолны нэр хүнд буурах сөрөг талтай ч мөн эсрэгээр цол, эрэмбэ их өөрчлөгдөнө. Ганц удаа азаар хуссан цолтонгууд баталж чадахгүй бол эрэмбэ нь улам л буурна. Улсын начин гэж дуудуулах сайхан ч барилдахад эрэмбэ маш хойно болчих учир цолоо ахиулах ядаж нэг баталчихыг бүгд л эрмэлзэнэ.
6. Эсвэл авсан цолыг дараагийн цагаан сар хүртэл холбооноос гаргасан шаардлагатай барилдаануудаас ядаж нэгд нь баталж чадахгүй бол бууруулах болзол тавьж бас болох юм. Ингээд баталсан бөхчүүдэд албан ёсоор уг цолыг олгох.

За миний хувьд ийм саналууд хэлмээр байна.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1483
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Таван цагариг сонинд нийтлэл бичүүлэх тухай ...

Postby Өсөхбаяр » Tue Nov 12, 2013 10:26 am

1024ч байна уу 512 ч байна уу Түрүүлбэл арслан, үзүүрлэбэл гарьд, 4т үлдвэл заан, 8д үлдвэл харцага, 16д үлдвэл начин гээд явах зүгээр л юм. угаас 1024 барилдахад 1ийн даваа чанартай болдог биш.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 9103
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron