МОНГОЛ НААДАМ 2013

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Ардын хувьсгалын 91 жилийн ойн наадмын түрүү бөх таны бодлоор?

у.ав С.Мөнхбат
9
11%
у.а Г.Эрхэмбаяр
31
36%
у.а П.Бүрэнтөгс
8
9%
у.г Д.Рагчаа
1
1%
у.з М.Өсөхбаяр
0
No votes
у.з Ч.Санжаадамба
17
20%
у.х Ө.Бат-Орших
5
6%
у.х Ц.Содномдорж
5
6%
у.х Ө.Даваабаатар
0
No votes
у.н Э.Энхбат
1
1%
у.н Р.Пүрэвдагва
1
1%
Өөр бөх түрүүлнэ
7
8%
 
Total votes : 85

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Болдгэрэл » Tue Jun 04, 2013 2:28 pm

2011 онд л Өсөхбаяр аварга Санжаадамба-д 8 дээр өгөх байсан юм.Тэгсэн бол Санжаадамба чигээрээ салхилах байсан гэж боддог . Элбэгбаяр юу л болдоо.Оюунболд бол бэлтгэл дээр үнэхээр сайн байлээ ш дээ.Гэхдээ энэ жилдээ арай л болоогүй.Ер нь бол заантай залуу . Энэ жил начин авчих бөх гэвэл А.Отгонбаатарыг л их харж байна.3 дээр Ёндонсамбуу аваад өгчвөл дөрвийн нугалааг аргалах хэрэгтэй болно.Аргалчвал До гарь энэ жил бол баталгаатай авна.Гэхдээ До гарьд дөрөв хусаж чадах болов уу даа?
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Болдгэрэл » Tue Jun 04, 2013 2:30 pm

champion wrote:Эрдэнэхүү яаж бусдыг нь хаяхав дээ. тийм сэтгэлзүйтэй хүн ч биш. би харин энэ Оюунболдыг 3 давчих байх гэж хараад байгаа. 4 дээр харин урдуур гайтуулж мэднэ шүү. хүмүүс бэргэдэг болцон байна лээ...

Эрдэнэхүүг нэг хөөргөөд өгвөл зогсооход хэцүү хүн.Баруун сугадаад хөнтрөөд мордоод , тохоод явбал ч хэнийг ч өвдөглүүлж мэднэ.Ер нь Эрдэнэхүү дөрөв дээр Бүрэнтөгстэй таараасай
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Болдгэрэл » Tue Jun 04, 2013 2:33 pm

Зун цаг наашилж Төрийн их баяр наадам өдөр хоногоор ойртож байна.Энэ жилийн наадмаар улсын цол бөхчүүдийг таамаглая!

1.Аймгийн арслан Алтангэрэлийн Отгонбаатар
Бөх сонирхогчидын жилийн жилд улсын цол хүртэх бөхчүүдийн таавард оруулдаг бөхчүүдийн нэг бол Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Булганхангай бөхийн дэвжээ,Алдар спорт хороо,UFC грүппийн бөх Төрийнхөө их баяр наадамд хоёр удаа дөрөв давсан Аймгийн Арслан Алтангэрэлийн Отгонбаатар.Энэ удаа ч түүнийг улсын цол хүртэх бөхчүүдийн таавард нэгдүгээр сонголтоор оруулж байна.2011 онд Төрийнхөө их цэнгэлд дөрөв давсанаасаа хойш бөхөөсөө түр завсарлаад байсан тэрээр саяны Усан Луу жилийн сар шинийн барилдаанаар бөхдөө эргэн ирж нэг дээр Ховдын А/з Хангайг , хоёр дээр нутгын ах А/а Сүмбээг тус тус орхиж дараагын даваанд Улсын өсөх идэр начин Гончигдамбад тахим буулгасан.Одоогын барилдаж байгаа арслангууд дундаа үзүүлсэн амжилт,барилдааны ур чадвараараа нилээд дээгүүр орох түүнийг зааны эрэмбэтэй арслан гэлцдэг.Энэ жил улсын цол хүртэж олон жилийн хүлээлтийг минь тайлах болтугай!
2.Аймгийн арслан Болдын Эрдэнэхүү
Өнгөрсөн наадмаас хойш хамгийн сайн барилдаж байгаа аймгийн цолтонгуудын нэг бол Аймгийн арслан Болдын хүү Аймгийн арслан Эрдэнэхүү.Аралтай бяртай,хүч бяр нь тэгширж яваа энэ залуу өнгөрсөн өвөл зааланд бараг шөвгөөс салаагүй.Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойд урамтай сайхан барилдаж түрүүлэхдээ шилдэг харцага Ц.Содномдорж,манлай харцага Пүрэвжав нарыг шил дараалуулан хаяад дараагын даваанд өнгөрсөн жилийн төрийн наадмын түрүү П.Бүрэнтөгсийг давсан.Өдгөө 26 настай түүнийг начинаар тогтохгүй цол хүртэх боломжтой гэдгийг бөх сонирхогчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрөх биз.Зоригтой барилдвал яаж ч шуугиулж мэдэхээр залуу.
3.Аймгийн арслан Лувсандоржын Цэрэнтогтох
Нуулгүй хэлэхэд Говь-Алтайн бөхчүүдийн нүүрийг бөхийн өргөөнд ганц тахалж байгаа бөх.Одоогоор www.hiimori.mn сайтаас гаргадаг доод чансааг тэргүүлж байгаа тэрээр өнгөрсөн намраас хойш сар бүр зохиогддог АЦЦБЗББ урамтай сайхан барилдаж хэд хэд шөвгөрөөд амжсан.2011 оны наадмын өмнө хүнд бэртэл авсан тэрээр бэртээгүй бол тэр жил онцгой сайн байсан бөхчүүдийн нэг.Улсын начинаар тогтохгүй цол авчих бяр тэнхээ бол түүнд байгаа л даа........
4.Аймгийн Намсрайжавын Батсуурь
Аав,ээжийн аль аль талаасаа бөхийн удамтай тэрээр энэ өвөл Улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд хоёр түрүүлсэн.Аймгийн арслангууд дундаасаа аргагүй ялгарч байгаа түүнийг бөхийн хорхойтнууд ямар ч бөхөөс айж бэргэлгүй сэтгэл зүйн давуу талтай барилддаг гэлцдэг.Одоогоор төрийнхөө их баяр наадамд гурван удаа гурав даваад дөрвийн давааны нугалаанд бүдрээд байгаа түүнийг улсын цолны таавард бөх сонирхогчид нилээд дээгүүр оруулж байгаа биз!
5.Аймгийн арслан Төрөөгийн Баасанхүү
Жижиг аваргаас хойш миний хайрыг хамгийн их татсан бөхийн нэг.Өнгөрсөн жилийн хавар МҮБХ-с зохион байгуулсан нутгаа дуурсгана барилдаанд хамгийн олон даваа авсан бөхөөр тодорсон тэрээр өнгөрсөн намраас хойш жинхэнэ утгаар нь бөхийн өргөөг нурааж байгаа.Цагаан сараар гурав даваад Аварга Сүхбатаас ирээдүйн аварга шагнал авсан нь бөх сонирхогчидод нэгийг бодогдуулсан биз.Бие жижиг бэлчээр том энэ залууг монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болутгай!
С.Болдгэрэл /2013.3.7/
Last edited by Болдгэрэл on Tue Jun 04, 2013 2:44 pm, edited 1 time in total.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Болдгэрэл » Tue Jun 04, 2013 2:34 pm

Зун цаг наашилж Төрийн их баяр наадам өдөр хоногоор ойртож байна.
Энэ жилийн наадмаар улсын цол бөхчүүдийг таамаглая! - 2

Аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар

Одоо барилдаж байгаа аймаг цэргийн цолтонгууд дундаас гаргасан амжилтаараа манлайлах энэ залууд аймгийн хурц арслан цол арай л багадах учиртай гэдгийг бөх сонирхдог хэн ч хүлээн зөвшөөрөх биз . Сүүлийн хоёр жил төрийн их цэнгэлдээ гурав даваад дөрвийн даваанд бүдэрээд байгаа тэрээр 2011 оны Цагаан сараар бөхийн өргөөг ёстой утгаар нь нураасан . Сүүлд АВАРГА биеийн тамирын дээд сургууль дээр бэлтгэл хийж байхыг харахад мөн ч өнгөтэй байна лээ . Энэ жил л авахгүй бол нас нь ч явлаадаа ……..

Аймгийн арслан Лхагваагийн Лха-Очир

2005 онд Архангай аймагт болсон өсвөрийн улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанаас мөнгөн медаль хүртэж Монголын бөхийн ертөнцөд орж ирсэн энэ залуу өнгөрсөн намар зааланд онцгой сайн байсан бөхчүүдийн нэг . Намрын нээлтийн барилдаанд 4 даваад хурц арслан Одгэрэлд унасан бол дараа нь Завхан аймгийн нэрэмжит АЦЦБЗББ-нд үзүүрлээд Баянзүрх хайрханы хишиг барилдаанд их шөвөгд үлдсэн . Өдгөө 25 настай түүний хамгийн том дутагдал “ намхан ” гэхдээ заримдаа энэ нь түүний давуу тал нь ч болох тохиолдол бий . Улсын начин цолоор ч тогтохгүй цол авчих бяр тэнхээ түүнд бол байгаа л даа

Аймгийн хурц арслан Оюуны Гантулга

Үеийнхээ бөхчүүдтэйгээ харьцуулвал хамаагүй сүүлд бөхийн спортоор хичээллэж эхэлсэн Увсын малчины энэ залуу энэ улирал үнэхээр өнгөтэй байгаа . Сүүлд болсон Сонгинохайрхан уулын хишиг барилдаанд Улсын заан Соронзонболд-ыг сайхан хавирж улмаар тус барилдааны уран барилдааны шагналыг хүртсэн тэрээр өнгөрсөн жилийн Улсын наадмаар хоёрын даваанд түрүү бөх П.Бүрэнтөгс-тэй тун ч удаан үзсэний эцэсд тахим буулгасан билээ

Аймгийн хурц арслан Чулуунбаатар-ын Батчулуун

Энэ улирал АЦЦБЗББ-нд 2 түрүүлж 2 удаа их шөвөгд үлдээд байгаа Төв аймгийн энэ залуу одоо барилдаж байгаа Аймаг , цэргийн цолтой бүх бөхчүүдийг манлайлж барилддаг билээ . Өнгөрсөн жил Улсын Баяр наадмаар хоёр даваад гурвын даваанд уран барилдаант Улсын начин Э.Энхбат-д унасан түүнд арал , бяр , хүч хэнээс ч дутахгүй заяасандаа……

Аймгийн хурц арслан Алтангэрэл-ийн Алтанхуяг

Төрийнхөө их цэнгэлд гурван удаа дөрөв давсан шилдэг аймгийн арслангуудын нэг бол Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харъяат Түшээтханы аварга дэвжээний бөх Аймгийн хурц арслан Алтангэрэл-ийн Алтанхуяг билээ . Өдгөө 34 настай тэрээр энэ улирал мөн л сайн байгаа . Талх чихэр-ийн хэвийн боовны баярд зориулсан барилдаанд 8 даван түрүүлсэн бол сүүлд Сонгинохайрхан уулын хишиг барилдаанд гурав даваад дөрвийн нугалаан дээр Увсын Сагилын Улсын харцага Бямбажав-тай таарахдаа мөн ч аатай давуулж гуядаж байгаа харагдсан . Магадгүй энэ жил түүний хувьд улсын цолонд зүтгэх сүүлийн жил биз!!!
С.Болдгэрэл / 2013.4.20 /
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Tue Jun 04, 2013 3:20 pm

Гэснээс Баяржавхлан гарьд дахиж барилдахгүй гэсэн найраанд орох 1 хүн хасагдаж байх шиг байна.

Уг нь нас нь харьцангүй залуу шүү дэ, яагаад баридахгүй гэж байгаа бол? Чуугий?
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Tue Jun 04, 2013 3:30 pm

Болдгэрлийнх дээр нэмэхэд дараахь арслангууд цол авах магадлалтай байна.

1. А.Х.А Одгэрэл
2. А.А Суманчулуун
3. А.А Энхбат
4. А.А Ванданцэрэн
5. Ц.А Ганзориг нар байна.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Tue Jun 04, 2013 3:45 pm

Bakhdal wrote:Болдгэрлийнх дээр нэмэхэд дараахь арслангууд цол авах магадлалтай байна.

1. А.Х.А Одгэрэл
2. А.А Суманчулуун
3. А.А Энхбат
4. А.А Ванданцэрэн
5. Ц.А Ганзориг нар байна.

Вандан бол тоон дотор үсэг шүү.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17114
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby champion » Tue Jun 04, 2013 3:46 pm

Takanohana_Nowitzki wrote:
Bakhdal wrote:Болдгэрлийнх дээр нэмэхэд дараахь арслангууд цол авах магадлалтай байна.

1. А.Х.А Одгэрэл
2. А.А Суманчулуун
3. А.А Энхбат
4. А.А Ванданцэрэн
5. Ц.А Ганзориг нар байна.

Вандан бол тоон дотор үсэг шүү.

:eek: магадлалтай арслан гээд вандан манданг бичээд байвал бүгд л цол авна шүү дээ. одоо Энхбат ч хэцүү шүү дээ. гоц гойд барилдаан үзүүлэхээ байсан. хүмүүс ч хаяад сурцан.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Raldii » Tue Jun 04, 2013 10:30 pm

Ванданг нэг салхилуулчихвал ЗААН болоод зогсож байж ч мэдэх л нөхөр
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 922
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby MJ » Wed Jun 05, 2013 11:11 am

РАЛДИЙ өөрөө бэлтгэлдээ гараачээ юу хийгээд энүүгээр сэлгүүцээд байгаан
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Devil 7 » Wed Jun 05, 2013 9:59 pm

Болдгэрэл wrote:2011 онд л Өсөхбаяр аварга Санжаадамба-д 8 дээр өгөх байсан юм.Тэгсэн бол Санжаадамба чигээрээ салхилах байсан гэж боддог . Элбэгбаяр юу л болдоо.Оюунболд бол бэлтгэл дээр үнэхээр сайн байлээ ш дээ.Гэхдээ энэ жилдээ арай л болоогүй.Ер нь бол заантай залуу . Энэ жил начин авчих бөх гэвэл А.Отгонбаатарыг л их харж байна.3 дээр Ёндонсамбуу аваад өгчвөл дөрвийн нугалааг аргалах хэрэгтэй болно.Аргалчвал До гарь энэ жил бол баталгаатай авна.Гэхдээ До гарьд дөрөв хусаж чадах болов уу даа?

Энэ одоо ямар учиртаймбээ...Санжаадамба-д Өсөхбаяр бууж өгөх ёстой бсан гээд бгаамуу?....Отгoнбаатар гэгч этгээд одоо найраагаар начин болоосой гээд хүсээд бгаамуу..Би бөх сайн мэдэхгүй болохоор яриаг чинь ойлгохгүй байж магадгүй...Гэхдээ нэг л сонин сангдаад бхын
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 7655
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby El Payaso » Thu Jun 06, 2013 12:50 pm

жилд төрж байгаа начингуудаас ганц нэг нь л өөрийн хүчээр төрж байх шиг байна шүү дээ Дэвил минь...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39472
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby jugder_08 » Thu Jun 06, 2013 5:38 pm

өнөөдрийн Өдрийн сонины 13 дугаар нүүр М.Өсөхбаяр зааны тухай нийтлэл байна. Энэ жилийн наадмаар босоо түрүүлнэ гэнэ дээ. Цаадах чинь шийдчихжээ
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby jugder_08 » Thu Jun 06, 2013 6:04 pm

Тавын даваанд Ө.Бат-Орших, Р.Пүрэвдагва 2той байвал амлаад жоохон барилдаан хийж магадгүй бусадтай нь таарвал үзэгчдийг чилээхгүй бариан зөрөөн дээр давна гэнэ.

6 дээр Мөнхбат аварга амлавал бөндийлгөх мэхээ бэлдчихсэн, Санжаадамбатай бараг унаж байгаагүй гол ясны бяраас нь дайжиж байгаад амархан давна гэнэ. Х.Мөнхбаатар арслантай таарвал цээжийг тэмцэлгүй арагшаа суулгачих юм байгаа гэнэ. бусад бөхчүүдийг бол амархан л гэнэ.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Thu Jun 06, 2013 6:41 pm

онлайн уншчих юм бна уу хө?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17114
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Thu Jun 06, 2013 8:15 pm

Өөрөө тэгж яриагүй байхаа ... Гантулга энэ тэрийн бичсэн нийтлэл л биз ... цаадах чинь ингэж салхилах дуртай ш дээ
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4641
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bold9 » Thu Jun 06, 2013 8:24 pm

Б.Баатарцол А.а-гууд дотороо хэр үү? Энэ жил тааварт байна уу ер нь.
Bold9
RED ARMY
 
Posts: 2669
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Чуугий » Thu Jun 06, 2013 8:25 pm

Баатарцол цол авахгүй ээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18503
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bold9 » Thu Jun 06, 2013 8:29 pm

Чуугий wrote:Баатарцол цол авахгүй ээ.

за за
Bold9
RED ARMY
 
Posts: 2669
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Болдгэрэл » Thu Jun 06, 2013 8:38 pm

Баатарцол орон гаран.Заримдаа их л мунадаг байдаг ш дээ.Цагаан сарын АЦЦБЗББ Цээсүрэн , Дэлгэрсайхан , Ванданцэрэн , Мөнгөнбаатар нарыг дараалуулан даваад үзүүрт үлдсэн.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Цоомоо » Thu Jun 06, 2013 11:04 pm

Өсөхөө заан тэгж хэлээгүй, сэтгүүлч тэгж төсөөлж бичсэн байна лээ.
Нэг тэгж хэлээд үзээч гэсэн чинь, за больё. Уначихвал яахын. Харин Санжаадамбаас тэгж асуугаач гэж авсан гэсэн.

Салхитай бөх ч уг нь түрүүлвэл түрүүлнэ дээ, Ганбаатар арслан шиг.
Бүгдээрээ л зааныг хамгийн эвгүй гэдэг юм байна лээ уг нь.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16187
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Оргил » Fri Jun 07, 2013 11:03 am

Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16920
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Fri Jun 07, 2013 11:19 am

Эргүү юм бичдэг дух вэ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17114
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby J@x » Fri Jun 07, 2013 11:27 am

Оргил тэгээд энийг нь энд тэнд ишлээд байхын хэхэ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13170
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Оргил » Fri Jun 07, 2013 11:29 am

end tend yahavdee hoyrohon gazar l bichleeshd.. ene niitlel lav nadad taalagdlaa.. hen asuugaad blaa gej bodood bsiin..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16920
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest