МОНГОЛ НААДАМ 2013

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Ардын хувьсгалын 91 жилийн ойн наадмын түрүү бөх таны бодлоор?

у.ав С.Мөнхбат
9
11%
у.а Г.Эрхэмбаяр
31
36%
у.а П.Бүрэнтөгс
8
9%
у.г Д.Рагчаа
1
1%
у.з М.Өсөхбаяр
0
No votes
у.з Ч.Санжаадамба
17
20%
у.х Ө.Бат-Орших
5
6%
у.х Ц.Содномдорж
5
6%
у.х Ө.Даваабаатар
0
No votes
у.н Э.Энхбат
1
1%
у.н Р.Пүрэвдагва
1
1%
Өөр бөх түрүүлнэ
7
8%
 
Total votes : 85

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby jalkhanz » Thu Aug 08, 2013 6:57 pm

Завхан-90, Улиастай-280 жилийн ойн Өсвөрийн бөхийн барилдааны мэдээ

Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улс байгуулсны 807 жил, Ардын хувьсгалын 92 жил, Хантайшир уулын аймаг түүний гал голомт Завхан аймаг байгуулагдсаны 90 жил, эртний түүхт Улиастай хот үүсгэн хөгжсөний хотын 280 жилийн ойн баяр наадмын Өсвөрийн үндэсний бөхийн барилдаан /2013.07.27.,29/-д хүчит 64 шандастан уран мэх, ухаан бодлыг уралдуулан зодоглосноос:

Түрүү: Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, Нийслэлийн 40-р сургуулийн сурагч Цолмонгийн НЯМДАВАА
Үзүүр: Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, ЕБС-ийн сурагч сумын начин Нямжаргалын ГАЛСАНДОРЖ

Их шөвөгт: Завхан аймгийн Яруу сумын уугуул, Нийслэлийн “Ирээдүй” ЦС-ийн сурагч Мөнхтөрийн ЛХАГВАГЭРЭЛ., Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, ЕБС-ийн сурагч Билэгтийн ӨСӨХБАЯР нар шалгаран барилдав.

Гурвын даваа:
1. с.н Н.Галсандорж – з.б Данаажав Цэдэнсодном /За, Цагаанхайрхан/
2. з.б А.Нармандах – з.б Доржготов Хүрэлтулга /За, Шилүүстэй/
3. з.б Ц.Нямдаваа – з.б Батдорж Батбилэг /84-р сургууль/
4. з.б М.Лхагважаргал – з.б Хосбаяр Очир-Эрдэнэ /102-р сургууль/
5. з.б А.Энхманлай – з.б Самбаллхүндэв Даваацэрэн /За, Алдархаан/
6. з.б Б.Өсөхбаяр – з.б Бишваа Идэржин /Орхон аймаг/
7. з.б М.Лхагвагэрэл – з.б Бат-Орших Батмагнай /21-р сургууль/
8. з.б П.Баасанжаргал – з.б Базардорж Бат-Очир /За, Шилүүстэй/

Дөрвийн даваа:
1. с.н Н.Галсандорж – з.б Алтанхуяг Нармандах /За, Идэр/
2. з.б Ц.Нямдаваа – з.б Мягмаржав Лхагважаргал /За, Алдархаан/
3. з.б Б.Өсөхбаяр – з.б Алтангэрэл Энхманлай /За, Тэс/
4. з.б М.Лхагвагэрэл – з.б Пүрэвжав Баасанжаргал /За, Улиастай/

Тавын даваа:
1. с.н Н.Галсандорж /За, Нөмрөг/ – з.б Б.Өсөхбаяр /Г.А, Дэлгэр/
2. з.б Ц.Нямдаваа /За, Алдархаан/ – з.б М.Лхагвагэрэл /За, Яруу/

Зургаагийн даваа:
1. Нямжаргал Галсандорж – Цолмон Нямдаваа
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby jalkhanz » Wed Sep 04, 2013 1:14 pm

Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүд ямар ямар чимэг нэмснийг хүргэж байна. ҮҮНД:

1. Даян аварга Г.Өсөхбаяр /тав давсан/ - Өсөх идэр
2. Улсын аварга С.Мөнхбат /Долоо давсан/ - Саруул сайжрах
3. Улсын арслан Х.Мөнхбаатар /зургаа давсан/ - Үлэмж дэлгэрэх
4. Улсын заан Б.Сайнбаяр /тав давсан/ - Өсөх идэр
5. Улсын заан Т.Санчир /тав давсан/ - Өсөх идэр
6. Улсын заан Ч.Санжаадамба /тав давсан/ - Өсөх идэр
7. Улсын харцага А.Цацабшир /тав давсан/ - Өсөх идэр
8. Улсын начин Э.Энхбат /тав давсан/- Өрнөн дэлгэрэх

Эх сурвалж: www.undesniibukh.mn
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby jalkhanz » Wed Sep 04, 2013 1:16 pm

jalkhanz wrote:Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүд ямар ямар чимэг нэмснийг хүргэж байна. ҮҮНД:

1. Даян аварга Г.Өсөхбаяр /тав давсан/ - Өсөх идэр
2. Улсын аварга С.Мөнхбат /Долоо давсан/ - Саруул сайжрах
3. Улсын арслан Х.Мөнхбаатар /зургаа давсан/ - Үлэмж дэлгэрэх
4. Улсын заан Б.Сайнбаяр /тав давсан/ - Өсөх идэр
5. Улсын заан Т.Санчир /тав давсан/ - Өсөх идэр
6. Улсын заан Ч.Санжаадамба /тав давсан/ - Өсөх идэр
7. Улсын харцага А.Цацабшир /тав давсан/ - Өсөх идэр
8. Улсын начин Э.Энхбат /тав давсан/- Өрнөн дэлгэрэх

Эх сурвалж: http://www.undesniibukh.mn




ЧИМЭГ ОЛГОСОН БАЙДЛЫГ САЙН ОЛГОХГҮЙ БАЙНА:

Э.Энхбат начинд л гэхэд Өрнөн дэлгэрэх биш "УЛАМ НЭМЭХ" гэж чимэг олгомоор юм...

Эсхүл ЧИМЭГ олгодог журам нь өөрчлөгдсөн юм уу...

6.2. Улсын наадамд шөвөгрсөн, үзүүрлэсэн, түрүүлсэн улсын цолтой бөхчүүдэд дараахь чимгийг дэс дараалан олгоно:

6.2.1. ТАВ ДАВСАН БӨХӨД: өсөх идэр, улам нэмэх, хурц шаламгай, уран мэхт, өрнөн дэлгэрэх, улам өрнөх, цог нэмэх, идэр шаламгай, хурдан гарамгай
/ЗГ-ын 2003 оны 164-р тогтоолын 2-р хавсралт, ҮИБН-ын Үндэсний бөхийн барилдааны дүрэм/
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby champion » Wed Sep 04, 2013 2:56 pm

Өсөхбаяр wrote:тэгэхээр манайхан 3000 морь уралдуулж томоохон наадам хийнгээ онигооны цуврал номонд нэгэн шинэ онигоо /өгүүлбэр/ болж үлдэнэ гэсэн үгүү?

За бараг л мөн дөө. ийм л юм байна ш д
http://www.guinnessworldrecords.com/wor ... tournament
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Max » Wed Sep 11, 2013 5:48 pm

Ч.Насанбат: Бөхчүүдээс сэргээш илрээгүй
Энэ жилийн наадамд шөвгөрсөн бөхчүүд, сурын харваанд эхний байрт шалгарсан харваачдаас авсан сэргээшийн шинжилгээний хариу БНСУ-аас өнгөрсөн баасан гаригт иржээ.

Спортын бэлтгэлийн төвийн дэргэдэх Спорт анагаах ухааны албаны дарга Ч.Насанбатаас энэ тухай тодрууллаа.

-Наадамд шөвгөрсөн бөхчүүдээс авсан сэргээшийн шинжилгээний хариу гарсан байна. Энэ тухай танилцуулаач?
-Энэ удаагийн шинжилгээнд сэргээш хэрэглэсэн тамирчин гарсангүй. Хуулийн дагуу долдугаар сарын 12-нд буюу баяр наадмын өдөр үндэсний бөхийн барилдаанд тав буюу түүнээс дээш давсан бөх, үндэсний сурын харваанд эрэгтэй эмэгтэй тус бүр эхний гурван байрт орсон харваачдаас сэргээшийн сорьцийг манай эмч нар зохих журмынх нь дагуу авдаг.

-Шинжилгээний хариу манай талд ирэхдээ хугацаа алдсанд гайхах хүн олон байгаа?
-Шинжилгээний хариу ирэхгүй удсан нь үнэн. Үндэсний их баяр наадмын дараа манай оронд жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээн болсон. Энэ тэмцээний жин тус бүрийн шигшээд шалгарсан нийт 24 тамирчнаас сэргээшийн сорьцийг бид авсан юм.

Тиймээс бид БНСУ-ын Допингийн төв лабораторид өгсөн хоёр наадмын нийт 46 шинжилгээний хариуг хүлээх болсон хэрэг.

-Бөхчүүд сэргээшийн шинжилгээний “Б” сорьцийг хүлээх шаардлагагүй гэсэн үг үү?
-Шинжилгээний “А” сорьц нь урьдчилсан байдлаар гарсан хариу юм. Тухайн тамирчин “А” сорьцийнхоо хариуг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд “Б” сорьцонд шинжилгээ өгөх эрхтэй. Тиймээс дахин шинжилгээ өгөх шаардлага энэ удаад гарахгүй л болов уу.

Д.Жавхлан

http://news.gogo.mn/r/128508
Max
 
Posts: 106
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Wed Sep 11, 2013 6:05 pm

За яаамай даа. хэрүүлийн нэмэр. цэгцтэй заалт ч байхгүй, байгаагаараа олигтой арга хэмжээ авч ч чадахгүй.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Sun Sep 22, 2013 8:55 am

Түрүүлэхийн төлөө барилддаггүй бөхчүүд монгол наадмыг гутааж, үндэсний бөхийн нэр хүндийг унагасаар байна

Д.НАНЖИД (“Өдрийн шуудан” сонин, 2013.07.15)

Хүннү гүрэн байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Х.Мөнхбаатар, Г.Эрхэмбаяр, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, Д.Мөнх-Эрдэнэ нарын тэргүүтэй 512 хүчтэн зодоглолоо. Бөхчүүдийг цолоор ангилбал улсын аварга гурав, арслан долоо, гарьд тав, заан 13, харцага 18, начин 49, аймаг, цэргийн арслан 84, заан 16, харцага хоёр, начин 29, сумын заан 210, армийн албан хаагч 78 байв. Улсын цолтой олон бөх аймгуудын наадамд барилдахаар явсан байлаа. Ингээд баяр наадмын хүчит бөхийн барилдаанаас хийсэн сурвалжлагаа эрхэм уншигч танд өргөн барья.


Хурц арслангуудын аз бууж өгөөд байхаар нь харьсан юм биш биз

Уламжлал ёсоор бөхийн барилдааны эхний өдөр буюу долдугаар сарын 11-нд нэг, хоёрын даваа боллоо. Энэ жил том цолтой бөхчүүдээс Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, улсын гарьд М.Баяржавхлан барилдалгүй өнжсөн. Ингэснээр “Өндөр гарьд зодог тайлах нь” хэмээн дуулдаж байсан нь батлагдаж таарав бололтой. Наадмын өмнө Завхан нутгийнхан “Гарьд бизнест нэлээн амжилттай яваа тул түүндээ хамаг анхаарлаа хандуулахаар шийдсэн. Тэгээд ч нутгийнхандаа жаахан гомдсон бололтой” хэмээж байсан. Уг нь гарьд нутгийнхандаа биш, нутгийнхан нь түүнд гомдмоор юм. М.Баяржавхлан өнгөрсөн жилийн наадмаар нутгийнхнаа амлаж давсаар дунд шөвөгт хүрсэн ч “Зааны найраа” (“Начны найраа” гэдэг шиг) хийж, улмаар тэрхүү бөх нь улсын наадамд түрүүлсэн билээ. “Гарьд өөрөө түрүүлж, үзүүрлэгдэггүй юм аа гэхэд тав, зургаагийн даваанд нутгийнхнаа дэмжиж болоогүй юм байх даа. Нутгийнхнаасаа даваа авдаг байж өөрийнх нь өгөх цаг болохоор больчих юм” хэмээн ярих хүн олон байсан юм.

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд улсын цолтой бөхчүүд учраа бүрээ давсан. Харин хоёрын даваа ахмад бөхчүүдэд халгаатай байлаа. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, Налайх дүүргийн уугуул, гавьяат тамирчин, улсын гарьд П.Сүхбат залуу бөх Э.Нандин-Эрдэнэд өвдөг шороодсоноор энэхүү цуврал эхэлсэн. Баруун талыг тэргүүлэн барилдсан Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, гавьяат тамирчин, ардын багш улсын аварга О.Балжинням энэ даваанд залуу бөх М.Лувсандоржтой таарсан. Хашир аварга учраа бөхдөө “хэвтэх”-ийг үүрэгдсэн ч өнөөх нь толгой сэгсэрч харагдана билээ. Чин шударгаар өрнөсөн энэхүү барилдааны ялагчаар залуу бөх тодорсонд гайхах зүйл үгүй. Харин түүнийг давсны дараа бөхийн хорхойтнуудын нэг хэсэг нь “Энэ хүүхдийн ирээдүй бүрхэг болчихлоо” гэсэн бол нөгөө нэг нь “Балжаа аварга дахин барилдах хэрэг байна уу даа” гэж байв. Барилдах, үгүй нь тухайн хүний эрх ч гэлээ Монгол Улсын аварга, гавьяат тамирчин, ардын багш цолтой бөх наадмын хоёрын даваанд унаад байх нь хэр зохимжтой вэ. О.Балжинням, П.Сүхбат нарыг Монголын ард түмний хайртай бөх гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэд 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн түүхт ойн баяраар түрүүлж, үзүүрлэж бөхөд хайртай түмнээ баярлуулж байсан. Тэгвэл түүнээс хойш 22 жилийн дараа, анхны төрт улс болох Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой тохиосон жилийн наадмын хоёрын даваанд хоёул өвдөг шороодсон нь “Эрийг нас” хэмээх үгийг эрхгүй санагдуулсан юм.

Энэ даваанд улсын харцага Г.Намсрайжав, улсын начин Ц.Лхагвасүрэн, Х.Түвшинсанаа, Ц.Цэрэнхүү, Д.Лхагвадорж, Б.Заяамандах, С.Багахүү, Б.Сангисүрэн, Ч.Цогбаяр нар өвдөг шороодсон. “Энэ жил дээгүүр хүч үзнэ” гэгдэж байсан Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, улсын начин Б.Сангисүрэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Э.Оюунболдод “заларсан” нь наадамчдын тааврыг ихээр будилуулав.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын заан Р.Давааням гэж түмэн олондоо хүндлэгдсэн сайхан бөх байсан. Бөхийн хорхойтнууд зааны дунд хүү Лхагвадоржийг гарч ирэх үеэс нь “Аавынхаа цолд хүрэх хүү” хэмээн ихэд итгэл хүлээлгэж байсан ч санасанд хэмжээнд хүртэл барилдаж чадахгүй хэвээр. Тэрбээр 2004 онд улсын начин цол хүртсэн цагаасаа хойш шөвгөрөөгүй. 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн наадмын хоёрын даваанд жүдо бөхийн 73 кг-ын жинд барилддаг С.Ням-Очир (Тэрбээр “Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадмаас хүрэл медаль хүртсэн)-т өвдөг шороодож, маш сайхан боломжийг алдаж байсан. Тэгвэл энэ жилийн наадмын хоёрын даваанд Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн начин Э.Элбэгбаярт өвдөг шороодож хөгжөөн дэмжигчдээ дахин нэг удаа гомдоолоо. Энэхүү нийтлэлийг бичигч миний бие Д.Лхагвадорж начны үнэнч хөгжөөн дэмжигч гэдгээ нуугаад яах вэ. Хэрвээ нэг л бөх зөрсөн бол Лхагвадорж өөрийн төрсөн ах, аймгийн начин Баасандоржтойгоо таарах байсан юм. Тэднийг төрсөн дүүг Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж гэдгийг уншигч та сайн мэдэх байх.

Хоёрын даваа Ховдынхонд халгаатай байлаа. Эрдэнэбүрэн сумын харьяат, улсын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн начин Ө.Дүүрэнбаяртай удтал барилдав. Ц.Лхагвасүрэн начин барилдааны дундуур нутгийн ах, улсын заан Ч.Батзоригоос зөвлөлгөө авсан ч үүнийхээ хэргийг гаргаж чадсангүй. Тэрбээр эргэж барилдахдаа барьц сонгосон ч мордуулаад дор нь орчихсон юм. Монгол Улсын заан Д.Лувсангийн ач, улсын начин Л.Өлзийбаярын хүү Дүүрэнбаяр энэ жил ердөө 19 настай ч бөхийн хүрээнийхэнд танил болоод удаж байна. Түүний амжилтын тоймтойгоос нь дурдвал, 2010 оны улсын наадмын хүүхдийн барилдаанд түрүүлж шонхор цол хүртсэн, жүдо бөхийн ОУХМ цолтой, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга. Товчхондоо бол Ө.Дүүрэнбаяр өөрөө хөдөлмөрлөж чадвал үндэснийхээ гэлтгүй их спортоор ч хамгийн дээд амжилтыг үзүүлэх бүрэн боломжтой. Хүүгээ урамтай барилдахыг хажуугаас нь харсан Л.Өлзийбаяр начин аймгийн начин Б.Батжаргалаар хоёр давж харагдана билээ.

Ховдынхны бүтэлгүйтлийн тухай үргэлжлүүлье. Чандмань сумын харьяат, улсын начин Б.Заяамандах Баянхонгор аймгийн Баянговь сумын харьяат, аймгийн заан Б.Буянмөнхтэй удаа барилдсан. Улсын заан Ч.Бямбадоржийн хүү барилдааны үеэр хуурай ах Ч.Батзоригоосоо зөвлөлгөө авсан ч тусыг олсонгүй өвдөг шороодов. Энэхүү барилдааны дараахан Чандмань сумын харьяат, улсын начин Ч.Цогбаяр төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, аймгийн арслан П.Батхуягт унасан. Улсын наадамд хоёр жилийн дараа барилдаж буй Ч.Цогбаяр хэсэг гүрийсэн ч тахимаа өгөхөөс өөр арга байсангүй (Түүнийг яагаад хоёр жилийн дараа барилдаж буйг та бүхэн сайн мэдэх тул нуршаад яах вэ). Ховд аймгийн Мянгад сумын харьяат, аймгийн арслан Н.Батсайханыг нутгийнхан нь улсын цол хүртэнэ гэдэгт эргэлзээгүй биз ээ. Гэсэн ч тэрбээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Б.Дэлгэрсайханыг барсангүй. Мэдээж нутгийнхаа залуучуудыг олноор нурахыг харах улсын заан Ч.Бямбадорж, Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн нарт хэцүү байсан биз ээ. Тэд аав, ах, багшийн хувиар, унасан бөхчүүдээс дутахгүйгээр шаналж байсан нь гарцаагүй. Гэсэн ч Ховдынхны гол найдварууд болох улсын начин Н.Батзаяа, Б.Пүрэвсайхан болон улсын харцага Т.Амартүвшин, Г.Алтангэрэл (Ч.Цогбаярын адил улсын наадамд хоёр жилийн дараа зодоглосон) нар хоёр давсан юм.

Энэ жил аймгийн заан, начин цолтой дөмөг бөхчүүд арслан цол хүртэхээр аймгийн наадмуудыг зорьсон тул улсын наадамд сумын заан 210, цэрэг 78 барилдсан. Нэгийн давааны төгсгөл аймаг, цэргийн цолгүй бөхчүүдийн бараг хоёр дүйз гарсан. Ингэснээр олон залуу хоёрын даваанд гарч ирж, тэр хэрээр улсын цолтой хэрнээ сайн барилдахгүй байгаа олон бөх хоёр давсан юм. Гэхдээ ингэснээр хоёрын давааны төгсгөлд улсын цолонд ойрхон яваа аймаг, цэргийн арслангууд хоорондоо таардаг уламжлалын хүч суларсангүй. Үнэхээр эвгүй оноолт таарч, үзэхээс халшрам барилдаан цөөнгүй боллоо. Эцсийн дүнд Ч.Батчулуун Д.Энхбаярт, Ш.Мөнгөнбаатар Ж.Алтаншагайд, О.Гантулга Б.Ганбаатарт, А.Сүмбээ Т.Сүрэнжавт, Н.Батсайхан Б.Дэлгэрсайханд, Б.Суманчулуун Ц.Чимэд­доржид, Д.Энхбат хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярт, Д.Болдбаатар Го.Отгонбаатарт, Б.Ганзориг Н.Адъяабатад, Б.Батдорж Б.Баатарцолд, Н.Ганзориг Т.Баасанхүүд, Л.Лха-Очир П.Мөнхбатад өвдөг шороодож, ирэх жилийн наадмыг хүлээхээс өөр аргагүй боллоо. Улсын цолны төлөө олон жил зүтгэж буй Ч.Батчулуун, Ш.Мөнгөнбаатар нарын хурц арслангуудын аз долдугаар сарын 3-нд болсон бүх цэргийн наадамд бууж өгснөөс болж харьсан юм биш байгаа.



Найраа ч бий, дэмжлэг ч бий

Уламжлал ёсоор 12-ны өглөө гурвын даваа эхэллээ. Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хөтөлбөрт гурвын даваа 09:30 цагт эхэлнэ хэмээн заасан байсан ч үүнээс 10 минутын өмнө том цолтой бөхчүүд ам авч дуусаагүй байлаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайлбарлагч “Аварга, арслангууд ам угтуулаа ирж авна уу” хэмээн байн байн зарлаж байв. Уг нь өмнөх өдөр нь “Бөхчүүд маргааш 08:30 цагаас эхэлж ам авна шүү” хэмээн зарлаж байсансан. Ийнхүү гурвын даваа цагаасаа хоцорч эхэллээ. Энэ давааны эхний хагаст үнэн хүчийг үзсэн барилдаан гарахаа болиод удаж буй. Үүнийг ч батлах мэт эхний хоёр дүйзэд гарсан 32 хос, 64 бөхийн барилдааны дийлэнх нь бэлгэдлийн чанартай байв. Үүнийг та бүхэн зурагтаар үзсэн, басхүү дүйзээс харчих болохоор заримыг нь онцолъё.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын заан Д.Хишигдорж хоёр даваад байсан. 1964 оны луу жилтнүүдийн нэг тэрбээр өмнөх өдөр нь өвдөг шороодсон О.Балжинням аварга, П.Сүхбат гарьд нартай нэгэн үед барилдаж явсан бөх. Хальтхан харвал ирэх жил 50 нас хүрэх Хишгээ заанд барилдах ямар ч шаардлага байхгүй мэт. Гэсэн ч тэрбээр нутгийн аварга Г.Өсөхбаярыгаа дөрвийн давааны оноолтод санаа зовоохгүй байлгахын тулд барилдсан юм. Д.Хишигдорж заан нутгийн бөх, аймгийн начин Ө.Дүүрэнбаярыг амлан авч унаж, энэхүү залуу бөх дараагийн давааны оноолтод аваргыг гар амар давуулахаар төлөвлөгдсөн нь бөх жаахан гадарладаг хэнд ч ойлгогдохоор байсан. Аварга, арслан, гарьдууд ахмад заан Д.Хишигдоржийг амлаагүй тул Архангайнхны төлөвлөгөө зохиолынхоо дагуу өрнөхөд ямар ч сааад байсангүй.

Аймгийн арслан Н.Батсуурьт гурвын даваагаа өөрөө аргалах хэрэг гарсан. Учир нь О.Балжинням аварга хоёр давж чадаагүй, улсын заан О.Одгэрэлийг гурвын даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ амлаад байсан. Гэсэн ч Г.Намсрайжав харцагын хүү аймгийн хурц арслан Б.Одгэрэлтэй тунаж, урамтай барилдаж давсан. Ховд аймгийн Мянгад сумын харьяат, аймгийн арслан Н.Батсайхан наадмаа өмнөх өдөр нь дуусгасан. Тиймээс улсын заан Ч.Батзоригт төрсөн ахынхаа хүү болох улсын начин Б.Пүрэвсайханыг амлахаас өөр сонголт үлдсэнгүй.

Энэ даваанд “найраатай” барилдаан олон болсныг бөх сонирхогчид харсан, мэдсэн. Гэхдээ яг үүнд хамааруулж боломгүй барилдаан хэд хэд гарсан юм. Жишээлбэл, улсын заан Ц.Мягмарсүрэн өөрийн шавь (аймгийн арслан Ц.Баатарцол)-даа, улсын начин Ш.Тогтохбаяр төрсөн дүү (аймгийн арслан Ш.Шинэбаяр)-дээ, улсын заан Д.Бумбаяр (аймгийн арслан Т.Баасанхүү), улсын харцага М.Батжаргал (улсын начин Р.Пүрэвдагва), улсын начин И.Ёндонсамбуу (аймгийн арслан А.Отгонбаатар) нар нутгийн дүүдээ унасныг найраа гэхээсээ дэмжлэг гэвэл онох болов уу. Гэхдээ энэ давааны барилдаан болгон найраа, дэмжлэг байсан гэвэл эндүүрэл. Монгол Улсын залуу гарьд, заан, харцага, начингууд чин шударгаар сайхан барилдсан юм шүү.

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Д.Батболдын бэртэл бүрэн эдгэрээгүй байсан ч улсынхаа наадамд зодоглосон. Дөрвөн сарын турш суга таягтай явж, энэ оны эхээр Бээжинд очиж мэс засал хийлгэсэн тэрбээр гурвын даваанд өөрийн төрсөн дүү (аймгийн арслан Д.Энхбат) юм уу нутгийнхаа залууд тахимаа өгөх бодолтой байсан нь гарцаагүй. Гэсэн ч түүнийг Дундговь аймгийн аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, улсын харцага Л.Пүрэвжав амалсанд халаглах хүн цөөнгүй байлаа. Д.Батболд харцага нэгэнт давахгүй нь тодорхой тул барилдалгүйгээр шууд л элэг бүсээ тайлж орхисон.

Энэ давааны онцлох барилдаан Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан Д.Баасандорж, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат, улсын начин Г.Олзгэрэл нарын хооронд болсон. Начин амлуулсандаа уурсан довтолж, харин заан барилдалгүй зугтсаар байв. Үүнд уурссан наадамчид зааныг барилдахыг шаардаж, харин начинд хандан “Олзгэрэл ээ, уучилж болохгүй шүү” хэмээн хашгирч байлаа. Гэвч Д.Баасандорж урьдын адил зугтаж, хөлийн цэц улсын арслан Л.Сосорбарам, П.Дагвасүрэн, улсын заан Д.Мягмар нар түүнийг бөхийн барилдаанаас хасах шийдвэр гаргасан нь бусад бөхөд том сануулга болсон биз ээ. Мэдээж улсын заан Д.Баасандорж яаж мөчөөгөө өгөх вэ. Тэрбээр хөлийн цэцүүд дээр ирж учирласан. “Би барилдахаар дэвжээн дээр гарсан Г.Олзгэрэл намайг 10 минут хүлээлгэсэн. Тэр гарч ирээд намайг шанаадсан. Би үүнийг улсын начин Г.Жалаад хэлсэн тоогоогүй. Харин улсын начин Д.Бадрах намайг зугтахад нэг удаа сануулаад л хасчихлаа. Та бүхэнд үндэсний бөхийн барилдааны дүрэм журам байна уу” хэмээсэн ч тусыг олсонгүй. Дүрмэндээ бол нэг бөхөд гурван удаа сануулга өгөөд хасдаг ажээ. Эргэж барилдахгүй нь тодорхой болсон Д.Баасандорж заан “Та нар намайг яах гээд байгаа юм бэ. Би хоёр жилийн өмнөх наадмын наймын даваанд М.Баяржавхланг давсан ч унасан болж байсан. Тэгэхэд Л.Сосорбарам гуай та М.Баяржавхлангийн малгайг өгч, туг тойруулаа биз дээ” гээд яваад өгсөн юм. Тэрбээр ярианыхаа төгсгөлд жаахан эвгүй зүйл хийсэн ч түүнийг нь оруулаад яах вэ. Сэтгэл нь хөдөлсөн хэн ч гэсэн тиймэрхүү зүйл ярих л байсан биз ээ.



Л.Пүрэвжав харцага нутагтаа ямар нүүрээрээ очих вэ

Жил жилийн наадмын дөрвийн давааны оноолт чанга таардаг. Гэхдээ энэ жилийнх бүр л хатуу байх шиг санагдав. Өн­гөрсөн жилийн наадмын түрүү бөх улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан Н.Батсуурьт, улсын арслан Д.Ганхуяг аймгийн арслан Э.Оюунболдод, улсын гарьд Н.Ганбаатар аймгийн арслан Т.Баасанхүүд, улсын заан М.Өсөхбаяр аймгийн арслан Н.Түвшинбаярт, улсын харцага Ө.Бат-Орших аймгийн арслан Л.Цэрэнтогтоход өвдөг шороодсоноор улсын цолгүй таван бөх дөрөв давлаа.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн хурц арслан А.Алтанхуяг гэж сайхан бөх жил бүр улсын начны тааварт ордог ч цолоо ахуилж чаддаггүйд нь олон хүн харамсч явдаг. Тэрбээр начны даваанд гурван ч удаа босч байсан. Үүнээс хамгийн боломжтой нь хоёр жилийн өмнө тохиосон юм. Ардын хувьсгалын 90 жилийн түүхт ойгоор 1024 бөх барилдахад дөрөв давсных нь дараа түүнийг улсын начин цол хүртэнэ гэдэгт эргэлзсэн хүн ховор. Учир нь нутгийн бөхчүүд болох Дэлгэрцогт сумын харьяат, улсын харцага Л.Пүрэвжав, Эрдэнэдалай сумын харьяат, улсын өсөх идэр начин Б.Чинзориг нар дөрөв даваад байсан юм. Гэсэн ч харцага, начингууд өөр аймгийн бөхчүүдийг амлан улсын цолны босго алхуулж, харин А.Алтанхуяг тухайн үед аймгийн арслан байсан Б.Гончигдамбатай тунаад унасан билээ. Түүнээс хойш Дундговийнхон нутгийн хоёр цолтноо үзэхээ байсан бөгөөд аймгийн 90 жилийн ойн наадмын үеэр залуучууд Л.Пүрэвжав, Б.Чинзориг нарын машины цонхыг хагалж байсан удаатай. Харин энэ жилийн наадмын дөрвийн давааны оноолтод Л.Пүрэвжав, А.Алтанхуяг нар таарсныг “Бурхан таалсан” гэвэл онох биз ээ. Гэсэн ч Л.Пүрэвжав үзсээр байгаад давж, нутгийнхнаа хилэгнүүлсэн юм. Нэгэнт нутагтаа очих нүүргүй болсон Л.Пүрэвжавыг унаж өгсөнгүй гэсэндээ ингэсэнгүй. Мэдээж хэн ч гэсэн шударга сайхан барилдаж, өөрийнхөө амжилтыг бодох нь зүйн хэрэг. Гэхдээ Л.Пүрэвжав өөр нутгийн бөхчүүдэд унаж өгөөд байдагт л асуудлын гол байгаа юм.

Тайлбарлагч нар дөрвийн давааны оноолтыг зарлахад л олимпийн аварга Н.Түвшинбаяр улсын цолтны гэр бүлд багтах нь тодорхой болсон юм. Учир нь тэрбээр энэхүү хүнд даваанд багын найз, улсын заан М.Өсөхбаяртайгаа таарсан. Наадмын өмнөхөн Булган аймгийнхны гал дээр очсон хүн “Булганыхан энэ жил Н.Түвшинбаярыгаа начин болгож, олимпийн мөнгөн медалийг нь мялаана гэж байсан” гэж ярьсан нь ч үнэн болоод явчихав. Дөрвийн даваа эхлэхийн өмнө М.Өсөхбаяр “За ингээд миний наадам дууслаа” гээд инээж байсныг учрыг олох дэндүү амархан байлаа. Чухамхүү энэ жилийн наадмын түрүү бөхөөр нэрлэгдэж байсан М.Өсөхбаяр ямар ч эсэргүүцэлгүй унасанд гайхаад байх зүйлгүй. Н.Түвшинбаяр нэгэнд оноолтын дөрвийн давааг давсан тул улсын цолны даваа саадгүй байсан. Түүнийг нутгийн бөх улсын арслан Д.Азжаргал (Түүний аав нь Булганых), улсын гарьд И.Доржсамбуу нарын нэг начин болгоно гэдэгт олон хүн эргэлзээгүй билээ. Хэдий арслан, гарьд хоёр дөрөв давж чадаагүй байсан ч “Женко” Х.Баттулга хэмээх том артай болохоор Н.Түвшинбаяр хэнийг л бол хэнийг “хэвтүүлэх” нь боломжтой байсан юм.

Жил бүрийн улсын наадмын хүчит бөхийн барилдааны дөрөв, тавын давааных оронд их завсарлага байдаг. Энэ жилийн баяр наадмын хөтөлбөрт гэхэд энэ хоёр давааны хоорондох хугацаа нь бараг хоёр цаг байв (10 минут дутуу). Бөхчүүдийг “Найраагаа хий. Тухтай ярилц” гэж байгаа юм шиг ийм цагийг дараа дараагийн жил гаргуулмааргүй санагдах юм. Дөрвийн даваа шувтарч байхад бөхчүүдийн суудаг хэсгийн хавиар очлоо. Н.Түвшинбаяр Д.Азжаргал, И.Доржсамбуу нарыг хаа явсан газар нь дагах аж. Удалгүй ҮХАА-н сайд Х.Баттулга арслан, гарьд хоёрыг дуудаж удтал ярилцав. Тэдний ярианы сэдэв нь хэн гэдэг нь тодорхой.



Үнэн хүчээрээ тав давсан начин байсангүй

Тавын давааг начингийн гэдэг. Гэвч бодит байдал дээр дөрвийн даваа начингийн даваа болчихоод байна. Оноолтоор барилддаг энэ давааг л аргалсан хүнд мөнгө нь байвал тавын даваа ямар ч асуудалгүй болжээ. Өнгөрсөн жилийн наадмын дөрвийн даваанд улсын цолгүй 19 бөх барилдсанаас тав нь давсан. Тэр таван бөх (Ж.Амартүвшин, Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан, П.Бүрэнтөгс, Б.Сугаржаргал) тавын давааг бүрэн бүрэлдэхүүнээрээ давсан билээ. Харин энэ жил дөрвийн даваанд улсын цолгүй мөн л 19 бөх барилдсанаас тав давах нь тэр. Мэдээж энэ таван бөх бүгдээрээ улсын начин цолны болзол хангасан. Улсын арслан Б.Ганбат Т.Баасанхүүг, улсын гарьд Д.Рагчаа Н.Түвшинбаярыг, улсын гарьд И.Доржсамбуу Э.Оюунболдыг, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ Л.Цэрэнтогтохыг, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй Н.Батсуурийг улсын цолны босго алхуулж өглөө.

Ард түмний хайртай бөх Д.Рагчаа өнгөрсөн жилийн наадамд үзүүрлэж, гарьд цол хүртсэн билээ. Гэсэн ч дараа жил нь начин төрүүлсэнд хөгжөөн дэмжигчид нь гомдолтой байв. Энэ жил 37 настай бөхөд улсын наадмын түрүү хол санагдсан биз. Тиймээс гайгүй аятайхан саналаас татгалзаж чадаагүй байх гэсэн яриа наадамчин олонд байсан. Бөхийн хорхойтнууд өдгөө Д.Рагчаа, Ж.Бат-Эрдэнэ нарыг И.Доржсамбуугийн адил “өгдөг” гарьд болчих вий хэмээн санаа зовон сууна. Ж.Бат-Эрдэнэ уг нь энэ жил дээш явж барилдах сонирхолтой байсан ч Нутгийн зөвлөлийнхнийхөө шахаанд орж, Л.Цэрэнтогтохыг авахаас өөр аргагүй байдалд орсон юм. Уг нь Л.Цэрэнтогтохыг улсын заан Б.Соронзонболд начин болгох байсан. Гэсэн ч түүнийг Г.Эрхэмбаяр арслан амалснаар шинэ начин төрүүлэх үүрэг Ж.Бат-Эрдэнийн нуруун дээр ирсэн билээ.

Наадмын төлөвлөгөөг нь нураасанд Б.Соронзонболд заан ууртай байв. Тэрбээр Г.Эрхэмбаяр арслантай тун ч ширүүхэн үзсэн. Гэхдээ арслан жаахан жудаггүй зан гаргасан л даа. Эхлээд заан хаялцах барьц аваад алдчихав. Дараа нь арслан өөрийн барьцаа аваад засуул, хөлийн цэцүүдийг эхлэх дохио өгөөгүй байхад өргөөд хаячих шиг болсон. Арслан унагасныхаа дараа нэг юм хэлэх шиг болно билээ. Шартай заан ч яаж зүгээр байх вэ, босч ирээд “Ална шүү” гэж хэлээд мангастчихав. Арслан дэвж ирээд тахимаа авахдаа нэмж алгадуулсан. Өөрөө эхэлж жудаггүй зан гаргасан болохоорр тэвчсэн биз. Тэрбээр засуул руугаа хандан “Би одоо яах ёстой вэ” хэмээж байсан нь 10 хүрэхгүй метрийн зайтай суусан бидэнд тод сонсогдов. Угаасаа муу нэртэй Б.Соронзонболдыг хүн алгадахад нь хэн дуртай байх вэ. Цэнгэлдэх хүрээлэн шуугиад явчихсан болохоор гүрийж зогсолгүй тахимаа өгсөн болов уу. Харин энэхүү барилданыг зурагтаар үзсэн, нарийн ширийн зүйлийг нь сайн анзаараагүй хүмүүс Г.Эрхэмбаяр арслангийн тэвчээртэйг нь гайхан ярьж байна билээ. Сурвалжлагч миний бие хэн нэгэн бөхийн нэрийг харлуулах гэсэнгүй. Зүгээр л болсон явдлыг харснаараа бичлээ.

Жил бүрийн наадмын тавын давааны өмнө улсын арслан Д.Азжаргал үнэд ордог. Дээш үзэх ямар ч сонирхолгүй болоод удаж байгаа түүнд шинэ цолтон төрүүлсэн шигээ наадах нь хэрэгтэй болжээ. Гэвч тэр энэ даваанд аймгийн цолтой бөхийг бус, улсын харцага А.Цацавширыг амлан барилдсан нь олон хүнийг гайхашруулсан юм. Угтаа бол Азаа арслан хоёр жилийн өмнө харцага болгосныхоо хариуг авч, улмаар зургаа дээр Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарын нэгнийх нь гарыг амраах санаатай байжээ. Гэсэн ч А.Цацавшир зэргэлдээ нутгийнхаа арсланд өгсөнгүй, хаячихав. Арга ч үгүй шүү дээ. Д.Азжаргал хоёр жилийн өмнө түүнийг зүгээр харцага болгоогүй хэдэн бор төгрөг авсан юм чинь. Мөнгө аваагүй бол хариугаа өгч болох юм. Тэгээд ч ид сайхан барилдаж буй бөх өөрийгөө бодсон нь дээр биз.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдорж цолоо ахиулах бөхчүүдийн тэргүүн эгнээнд нэрлэгдэж байлаа. Гэсэн ч тэрбээр тавын даваанд Төв аймгийн Баянхангай сумын харьяат, улсын начин Б.Батмөнхийг амалж барилдаад барсангүй. Энэ хоёр бөх 2011 онд зургаа, өнгөрсөн жил дөрвийн даваанд таарахад Со харцага давамгайлж байсан ч учраа бөх нь юманд ээлж байдаг гэдгийг харуулах шиг боллоо. Энд нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Энэхүү барилдааны дараа “Ц.Содномдорж буруу ам авлаа” гэх олон хүн байсан. Мэдээж өмнө нь давж байсан, тухайн үедээ давна гэж бодсон хүнээ амалсан хэрэг. Монголчууд маань юмыг болоод өнгөрсөн хойно нь “Ингэх байсан юм”, “Тэгэх байсан юм” гэж ярих дуртай хүмүүс. Хэрвээ Ц.Содномдоржийг давсан бол хэн ч “Буруу ам авсан” гэж ярихгүй байсан биз дээ. Харин ч түүнийг өөр хүн амлаад унавал “Буруу ам авчихлаа. Давж сурснаараа Б.Батмөнхийг авах байсан юм” гэж ярих нь тодорхой. Үнэхээр барилдаан таардаггүй, өмнө нь олон унаж байсан бөхөө амлаад унасан бол “Буруу ам авчээ” гэж хэлж болохоор. Ц.Содномдорж гэснээс энэ сайхан бөх улсын наадамд барилдах сэтгэлзүйгээ өөрчлөх хэрэгтэй болов уу. Наадам болохоор л биеэ бариад, барилдаанаа гаргаж чадахгүй байх шиг.

Тавын давааны эцэст дүгнээд хэлэхэд Л.Цэрэнтогтох, Н.Түвшинбаяр, Т.Баасанхүү, Н.Батсуурь, Э.Оюунболд нарын хэн нь ч улсын цол хүртэх эрэмбэтэй бөх. Ард түмэн ч үүнийг хүсч байсан. Гэхдээ тэдний хэн нь ч тавын давааг үнэн хүчээрээ даваагүй нь хэнд ч тодорхой билээ. Тэдэнд өгч байгаа бөхчүүд ч гэсэн бодох хэрэгтэй. Өөрийг нь дэмжээд, дээлийнх нь захыг мушгиад, бооцоо тавиад, унахад нь харуусч байгаа хүмүүс ард нь байгаа шүү гэдгийг. Шуудхан хэлэхэд түрүүлэхийн төлөө барилддаггүй бөхчүүд монгол наадмыг гутааж, үндэсний бөхийн нэр хүндийг унагасаар байна.



Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарыг зааны даваанд тунаах тохироо байжээ

Б.Чойжилсүрэн тэргүүтэй Увсын томчууд өнгөрсөн жил П.Бүрэнтөгсийгөө чухал даваанд дэмжсээр байгаад түрүүлүүлсэн нь нэгэнт нууц байхаа больсон. Наадмын өмнөхөн учир мэдэх хүмүүс “Х.Баттулга сайд энэ жил Н.Түвшинбаярыг дээгүүр үзүүлж мэдэх юм” гэж байсан нь оргүй зүйл биш байв. Даян аварга Г.Өсөхбаяр зургаагийн даваанд аймгийн арслан Н.Түвшинбаярыг амалсан ч хэсэг барилдаж байгаад тахимаа өгсөн нь олон хүнийг гайхашруулсан. Хүмүүсийн “Энэ жил олигтойхон бэлтгэл хийгээгүй аварга нэгэнт түрүүлж чадахгүйгээс хойш 300 сая төгрөгөөс татгалзаж чадсангүй” гэж ярих нь ортой биз ээ. Өсөхөө аварга уг нь дээшээ үзье гэж бодсон байх. Гэхдээ Н.Түвшинбаяртай хэсэг ноцолдох хооронд юм юм бодогдоод, эцсийн бүлэгт элэг бүсээ тайлахаар шийдсэн болов уу. Аварга тахимаа өгснийхөө дараахан сурвалжлагчдад “Монголчуудыг эвлэрүүлж, нэгтгэж, олимпийн аварга болсон, начин цолны болзол хангасан Түвшинбаярыгаа монгол бөхийн дэвжээнээ хүчтэнүүдтэй хүч үзэж яваг гээд монгол бөхийн аварга хүний хувьд, ах хүний хувьд тахимаа өгч амжилт хүссэн. Миний хүндэтгэж, хайрлаж явдаг бөх учраас үнэхээр барилдах гэхээр сэтгэл гарч өгсөнгүй” хэмээсэн юм.

Нэг олзуурхмаар зүйл нь үүнээс хойших бүх барилдаан чин шударгаар болох шиг болсон (Т.Баасанхүү С.Мөнхбат аваргын гарыг амраасныг эс тооцвол). Уг нь Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарыг долоогийн даваанд тунааж, олимпийн аварга цааш явах тохироо байсан юм билээ. Гэсэн ч Э.Энхбаттай зургаагийн даваанд таарсан Б.Гончигдамба бол найраанд орох бөх биш байсан тул энэ нь бүтээгүй аж.

Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба тавын даваанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Ч.Баян­мөнхийг давсан. Заан дарж унахдаа учраа бөхийнхөө нүүрэн дээр тохойлдож харагдсан. Харин энэ нь залуу зааны хувьд энэ жилийн наадмынх нь сүүлчийн даваа байх учиртай байж. Тэрбээр зургаагийн даваанд улсын начин Б.Батмөнхийг амалж барилдсан. Энэ хоёр бөх энэ жилийн цагаан сарын барилдаанд таарахад Ч.Санжаадамба учраа бөхийнхөө хөл дээр гишгэж давсан. Хөлийн цэцүүд үүнийг дүрмийн бус гэж үзээд хоёр бөхийг дахин барилдуулах шийдвэр гаргасан ч Архангайн заан үүнийг нь үл хүндэлж, барилдааныг орхиж явсан юм. Гэвч Ч.Санжаадамба Б.Батмөнхөд гозойтлоо хавируулж унаснаар улсын наадмыг харамсалтайгаар орхих нь тэр ээ. Ингэснээр энэ жил 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэх дөрвөн аймгаас Архангай л шинэ цолтонгүй үлдлээ.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд гэж энэ жил 20 нас хүрэх залуу наадмыг чимсэн бөхийн нэг байлаа. Тэрбээр зургаагийн даваанд улсын заан Т.Санчирыг өвдөг шороодуулснаар начин цолыг алгасч, шууд харцага цолд хүрсэн юм. Э.Оюунболд Өвөрхангайнхны гол найдваруудыг тэгш тоотой даваанд цувруулсан бөгөөд Т.Санчираас өмнө хоёрын даванд Б.Сангисүрэн начинг, дөрвийн даваан Д.Ганхуяг арслан даваанд байсан билээ. Зааланд барилдаж байгаа юм шиг чөлөөтэй барилдсан нь энэхүү залуугийн гол давуу тал байв. Тэр Хэнтий аймгийнхаа 90 жилийн ойд нүүр бардам очих болов.

Н.Түвшинбаяр, Э.Оюунболд нараас гадна өөр нэг бөх улсын харцага цол хүртсэн нь Увс аймгийн Ховд сумын харьяат Н.Батсуурь байв. Тэрбээр цэргийн хурц арслан Л.Цэрэнтогтохтой тунаж давсан билээ. Батсуурийн аав Г.Намсрайжав нь 1988 оны улсын баяр наадамд зургаа давж байсан, улсын харцага цолтой бөх гэдгийг уншигчид сайн мэднэ. Түүнчлэн Намсрайжавын аав Жотойн Гэлэг, төрсөн ах Даваасамбуу нар нь улсын начин цолтой бөх юм. Ямар ч л байсан гурван үеэрээ улсын цол хүртсэн сонин сайхан тохиолдол бүртгэгдлээ.



Гурван харцага, хоёр начин

Улсын арслан Х.Мөнхбаатар долоогийн даваанд Н.Түвшинбаярыг авч, улсын заан цолд хүргэх сураг дуулдаж байсан ч ингэхийг нь С.Мөнхбат аварга зөвшөөрсөнгүй ээ. Үндэсний бөхийн аварга олимпийн аваргыг амлан авч давсан. Харин Б.Гончигдамба урамтай сайхан барилдаж Х.Мөнхбаатарыг өвдөг шороодуулснаар зааны босго алхаж, Г.Эрхэмбаяр Э.Оюунболдыг унагаснаар улсын наадмын шөвгийн дөрөв гурав дахь жилдээ дараалан үлдлээ.

Энэ даваанд улсын начин Б.Батмөнх, аймгийн арслан Н.Батсуурь нар тунасан тул дахин нэг заан цолтон төрөх нь тодорхой байсан. Тэднийг барилдахаар гарахын өмнө даян аварга А.Сүхбат нутгийн дүүдээ мэх зааж, нэг сайн алгадаад гаргав. Б.Батмөнх ч өөртөө итгэлтэй, урамтай сайхан барилдаж улсын заан цолны босго алхлаа. Энэ давааны дараа Н.Түвшинбаяр, Н.Батсуурь, Э.Оюунболд нар Монгол Улсын харцага, Л.Цэрэнтогтох, Т.Баасанхүү нар Монгол Улсын начин цолны үнэмлэх, энгэрийн тэмдгээ гардав. Хамгийн залуу начинд олгодог хурдан удмын даагыг Т.Баасанхүү хөтөлсөн.


“Өргөн Сэлэнгэ” үү, “Завхан гол” уу



Улсын аварга С.Мөнхбатад бүх боломж байсан ч ашиглаж чадсангүй. Г.Өсөхбаяр аварга барилдааныг орхисноор түүнд монгол наадмыг удирдаад явах боломж олдсон юм. Гэсэн ч залуу аваргыг Б.Гончигдамба эртнээс бэлтгэсэн байсан болов уу гэмээр хутгах мэхээр өвдөг шороодуулсан. С.Мөнхбат аварга унаснаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хурсан олон сүүлчийн гурван жил дуулагдсан “Увс нуур” дууг дахин сонсохгүй нь тодорхой болсон юм (2010 онд Б.Ганбат, 2011 онд С.Мөнхбат, 2012 онд П.Бүрэнтөгс гэсэн Увсынхан түрүүлсэн). Энэхүү барилдааны өмнө Б.Батмөнх улсын арслан Г.Эрхэмбаярыг нэлээн дөхүүлсэн ч өвдөг шороодоод байсан. Өөрөөр хэлбэл “Өргөн Сэлэнгэ”, “Завхан гол”-ыг нэг дуулагдах нь тодорхой болоод байлаа.

Хэдийгээр Б.Батмөнх өвдөг шороодсон ч гэсэн Монгол Улс нэгэн сайхан заантай боллоо. Түүнийг гурвын даваанд улсын начин Ж.Чулуунбатыг амлахад нь олон хүн гайхаж байсан ч аргагүй л өөртөө итэглтэй байж дээ. Төв аймгийнхан даян аварга А.Сүхбатыг зодог тайлснаас хойш ингэж сайхан наадаагүй санагдана. Б.Батмөнх аймгийнхаа 90 жилийн ойд нүүр бардам очих нь гарцаагүй.



Сэлэнгэ аймаг Монгол Улсын газрын зураг дээр улаанаар тэмдэглэгдэнэ

Ийнхүү Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү булаалдахаар улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын өсөх идэр начин Б.Гончигдамба нар шалгарч үлдэв. Б.Гончигдамбын хувьд энэ хүртлээ хүнд барилдаан хийж гарч ирсэн тул маш их цуцсан байлаа. Г.Эрхэмбаяртай золгооноос барилдана гэдэг ямар ч бөхийн хувьд хүнд. Тиймээс Б.Гончигдамба бараг эцсийн гэж хэлж болох тэнхээгээрээ шийдсэн мэх хийгээд унасан юм. Тэрбээр бэртэлтэй байж байгаад наадмын өмнө гурван сарын турш барилдаагүй байсан билээ.

Ийнхүү Сэлэнгэ аймгаас Ардын хувьсгалын жилүүдэд анхны аварга төрөв. Ардын хувьс­галын өлгий гэж хэлж болох энэ нутаг олон жилийн турш “Боохой” хэмээх улсын арслан Д.Данзангаасаа өөр бөхгүйгээр хэлэгдэж байсан. Харин хоёр жилийн өмнө Г.Эрхэмбаяр ес давж үзүүрлэснээр хоёр арслантай болоод байлаа. Сэлэнгэ аймгийн харьяат танил ах маань сэтгэл нь их хөдөлсөн байдалтай ингэж ярьсан юм. “Намайг ҮБТДС-д сурч байхад Монгол Улсын газрын зураг дээр аварга цолтонтой аймгийг улаанаар тэмдэглүүлдэг байлаа. Тухайн үед аваргатай аймгийнханд атаархдаг байсан шүү. Харин одоо Сэлэнгэ аймаг маань улаанаар тэмдэглүүлэх боллоо” хэмээсэн. Үүнээс хойш Сэлэнгийг “Бөх муутай аймаг” гэж ярих хүн бараг гарахгүй биз ээ.

Түүнчлэн Завхан аймаг Ц.Цэрэнпунцаг, М.Баяржавхлан нарын дараа нэгэн сайхан гарьдтай боллоо. Пунцаг гарьд энэ жилийн наадмыг АНУ-аас ирж үзсэн. Энэ сайхан бөх гарьд цолтон дагуулсан ч юм бил үү. Завханчууд удахгүй болох 90 жилийнхээ ойг баяртай угтах нь ээ. Энд нэг зүйл бичихгүй бол болохгүй. Учир нь өдгөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Завхан нутгийн бөх улсын наадамд 74 жилийн дараа түрүү булаалдлаа. Хамгийн сүүлд 1939 онд “Урт гарт” хэмээх М.Лхагва арслан үзүүрлэж байсан” хэмээн мэдээлж байна. Гэвч энэ нь ташаа мэдээлэл. Сантмаргац сумын харьяат “Нахиу” хэмээх Ш.Санжсүрэн 1942 онд найм давж үзүүрлэж, улсын арслан цол хүртэж байсан билээ.



Дүйз



Гурвын даваа

1. даян.ав Г.Өсөхбаяр у.н Л.Өлзийбаяр

2. у.ав С.Мөнхбат а.н Б.Сосорбарам

3. у.а Д.Ганхуяг у.н Б.Батбаяр

4. у.а Б.Ганбат а.н Б.Өлзийхутаг

5. у.а Х.Мөнхбаатар з.б М.Лувсандорж

6. у.а Г.Эрхэмбаяр з.б Э.Доржсүрэн

7. у.а Д.Азжаргал з.б Э.Нандин-Эрдэнэ

8. у.а П.Бүрэнтөгс а.а Д.Батжаргал

9. у.а Д.Мөнх-Эрдэнэ а.а Ц.Нямдорж

10. у.г Д.Рагчаа у.х Ч.Чулуунбаатар

11. у.г И.Доржсамбуу у.н Д.Цогзолдорж

12. у.г Н.Ганбаатар а.а Ж.Сүхбат

13. у.г Ж.Бат-Эрдэнэ у.з О.Одгэрэл

14. у.з Ц.Баярсайхан а.а Н.Адъяабат

15. у.з Ц.Мягмарсүрэн а.а Б.Баатарцол

16. у.з Д.Хишигдорж а.н Ө.Дүүрэнбаяр

17. у.з Б.Сайнбаяр а.а Ё.Эрдэнэжаргал

18. у.з Д.Бумбаяр а.а Т.Баасанхүү

19. у.з Д.Баасандорж у.н Г.Олзгэрэл

20. у.з М.Өсөхбаяр у.н Б.Баянжаргал

21. у.з Ч.Батзориг у.н Б.Пүрэвсайхан

22. у.з Д.Амгаланбаатар а.а А.Алтанхуяг

23. у.з Т.Санчир а.а Т.Сүрэнжав

24. у.з Б.Соронзонболд а.а Б.Хадбаатар

25. у.з Ч.Санжаадамба у.н Б.Баянмөнх

26. у.х Л.Пүрэвжав у.х Д.Батболд

27. у.х Г.Элбэг у.н М.Цанлиг

28. у.х Г.Ганхуяг а.а Н.Түвшинбаяр

29. у.х Ө.Бат-Орших а.а О.Баярхүү

30. у.х Т.Мөнгөнцоож а.з Б.Буянмөнх

31. у.х Т.Өсөх-Ирээдүй у.н Ж.Гансүх

32. у.х Т.Амартүвшин а.а Б.Хашбат

33. у.х А.Цацабшир а.а Ш.Дарханбат

34. у.х Ц.Содномдорж а.а Т.Мягмарсүрэн

35. у.х Э.Батбаатар а.а Д.Энхбаяр

36. у.х М.Батжаргал у.н Р.Пүрэвдагва

37. у.х Ө.Даваабаатар у.х Г.Алтангэрэл

38. у.х А.Бямбажав у.н Б.Сумъяа

39. у.х Ж.Амартүвшин а.а Ж.Алтаншагай

40. у.н М.Жамъянпүрэв а.а Б.Эрдэнэхүү

41. у.н И.Ёндонсамбуу а.а А.Отгонбаатар

42. у.н Ш.Уламбаяр а.а Л.Шинэбаатар

43. у.н Ц.Цогтжаргал а.а Л.Цэрэнтогтох

44. у.н Ж.Отгонбаяр а.а П.Батхуяг

45. у.н Б.Чинзориг а.а Э.Оюунболд

46. у.н Ж.Оргил а.а Го.Отгонбаатар

47. у.н Э.Энхбат у.н Ж.Алтансүх

48. у.н Ш.Жаргалсайхан у.н Б.Насандэлгэр

49. у.н Б.Гончигдамба а.а У.Батгэрэл

50. у.н Н.Бүрэнбаатар у.н Б.Бадамдорж

51. у.н Ду.Батбаяр а.а Б.Бат-Орших

52. у.н П.Ганхүү а.а Б.Ганбаатар

53. у.н Л.Гантулга а.а Б.Дэлгэрсайхан

54. у.н Л.Нямсүрэн а.а Б.Ганхуяг

55. у.н Ш.Тогтохбаяр а.а Ш.Шинэбаяр

56. у.н Н.Батзаяа а.а Б.Отгонбаатар

57. у.н Ч.Баянмөнх а.а П.Мөнхбат

58. у.н Б.Батмөнх у.н Ж.Чулуунбат

59. у.н М.Эрдэнэбат а.н Э.Элбэгбаяр

60. у.н С.Батсуурь а.а Э.Ванданцэрэн

61. у.н А.Батмөнх а.а Ц.Чимэддорж

62. у.н Б.Амарзаяа а.а Бо.Батжаргал

63. у.н Ц.Одбаяр а.з Л.Батзориг

64. а.а Б.Одгэрэл а.а Н.Батсуурь



Дөрвийн даваа

1. даян.ав Г.Өсөхбаяр а.н Ө.Дүүрэнбаяр

2. у.ав С.Мөнхбат а.н Э.Элбэгбаяр

3. у.а Д.Ганхуяг а.а Э.Оюунболд

4. у.а Б.Ганбат а.а Д.Энхбаяр

5. у.а Х.Мөнхбаатар а.а Б.Бат-Орших

6. у.а Г.Эрхэмбаяр а.а Б.Эрдэнэхүү

7. у.а Д.Азжаргал а.а Ц.Чимэддорж

8. у.а П.Бүрэнтөгс а.а Н.Батсуурь

9. у.г Д.Рагчаа а.а Н.Адъяабат

10. у.г И.Доржсамбуу а.а Л.Шинэбаатар

11. у.г Н.Ганбаатар а.а Т.Баасанхүү

12. у.г Ж.Бат-Эрдэнэ а.а Б.Баатарцол

13. у.з Б.Сайнбаяр а.а Ц.Нямдорж

14. у.з М.Өсөхбаяр а.а Н.Түвшинбаяр

15. у.з Т.Санчир а.а Б.Дэлгэрсайхан

16. у.з Б.Соронзонболд а.а А.Отгонбаатар

17. у.з Ч.Санжаадамба а.а Ш.Шинэбаяр

18. у.х Л.Пүрэвжав а.а А.Алтанхуяг

19. у.х Ө.Бат-Орших а.а Л.Цэрэнтогтох

20. у.х Т.Мөнгөнцоож у.н Б.Пүрэвсайхан

21. у.х Т.Өсөх-Ирээдүй у.н Р.Пүрэвдагва

22. у.х Т.Амартүвшин у.н Ц.Одбаяр

23. у.х А.Цацабшир у.н Б.Амарзаяа

24. у.х Ц.Содномдорж у.н Б.Сумъяа

25. у.х Ө.Даваабаатар у.н С.Батсуурь

26. у.х Ж.Амартүвшин у.н Б.Батмөнх

27. у.н Ж.Отгонбаяр у.н Ч.Баянмөнх

28. у.н Ж.Оргил у.н Н.Батзаяа

29. у.н Э.Энхбат у.н Л.Нямсүрэн

30. у.н Ш.Жаргалсайхан у.н Б.Бадамдорж

31. у.н Б.Гончигдамба у.н П.Ганхүү

32. у.н Г.Олзгэрэл у.н М.Цанлиг



Тавын даваа

1. даян.ав Г.Өсөхбаяр у.н М.Цанлиг

2. у.ав С.Мөнхбат у.н Н.Батзаяа

3. у.а Б.Ганбат а.а Т.Баасанхүү

4. у.а Х.Мөнхбаатар у.н Ш.Жаргалсайхан

5. у.а Г.Эрхэмбаяр у.з Б.Соронзонболд

6. у.а Д.Азжаргал у.х А.Цацабшир

7. у.г Д.Рагчаа а.а Н.Түвшинбаяр

8. у.г И.Доржсамбуу а.а Э.Оюунболд

9. у.г Ж.Бат-Эрдэнэ а.а Л.Цэрэнтогтох

10. у.з Б.Сайнбаяр у.н С.Батсуурь

11. у.з Т.Санчир у.х Л.Пүрэвжав

12. у.з Ч.Санжаадамба у.н Ч.Баянмөнх

13. у.х Т.Өсөх-Ирээдүй а.а Н.Батсуурь

14. у.х Ц.Содномдорж у.н Б.Батмөнх

15. у.н Э.Энхбат у.н Ц.Одбаяр

16. у.н Б.Гончигдамба у.н Б.Пүрэвсайхан



Зургаагийн даваа

1. даян.ав Г.Өсөхбаяр а.а Н.Түвшинбаяр

2. у.ав С.Мөнхбат а.а Т.Баасанхүү

3. у.а Х.Мөнхбаатар у.х А.Цацабшир

4. у.а Г.Эрхэмбаяр у.з Б.Сайнбаяр

5. у.з Т.Санчир а.а Э.Оюунболд

6. у.з Ч.Санжаадамба у.н Б.Батмөнх

7. у.н Э.Энхбат у.н Б.Гончигдамба

8. а.а Н.Батсуурь а.а Л.Цэрэнтогтох



Долоогийн даваа

1. у.ав С.Мөнхбат а.а Н.Түвшинбаяр

2. у.а Х.Мөнхбаатар у.н Б.Гончигдамба

3. у.а Г.Эрхэмбаяр а.а Э.Оюунболд

4. у.н Б.Батмөнх а.а Н.Батсуурь



Наймын даваа

1. у.ав С.Мөнхбат у.н Б.Гончигдамба

2. у.а Г.Эрхэмбаяр у.н Б.Батмөнх



Есийн даваа

1. у.а Г.Эрхэмбаяр у.н Б.Гончигдамба
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Sun Sep 22, 2013 9:01 am

За ерөнхийд нь Нанжидын нийтлэлийг тавиад сэдвээ хаахыг хүслээ.
Би нэг л зүйл тэмдэглэж хэлмээр санагдлаа. Монгол бөхийн цолны үнэн мөн чанарыг хүмүүс ойлгоогүй өнөө цагт хэзээ ч луйвар, найраа арилахгүйн байна.

За тэгээд дараа жилийн наадам хол байна да, хол байна
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Цоомоо » Tue Dec 03, 2013 9:57 am

За өнгөрсөн наадмын хамгийн дуулиантай барилдаан худлаа байж дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Tue Dec 03, 2013 10:30 am

Аль нь вэ? Санжаа вс Батмөнх үү?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby J@x » Tue Dec 03, 2013 10:30 am

Uzuur turuu yu?
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Tue Dec 03, 2013 10:34 am

Үзүүр түрүү ч нээх дуулиантай юм байгаам уу? гарч ирсэн 2 нь гэхээс тэр 2 хоорондоо барилдсан нь бол нээх шаагилдах барилдаан биш байх өө.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby J@x » Tue Dec 03, 2013 10:48 am

Шинэ аварга л байх боломжтой доо. Ард нь том том бизнесмэнүүдтэй дээр нь түрүүлэх 1хэн зорилготой. Бусдыг нь тэгээд яг бодохоор тэр гэх юм гарчихгүй юм
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Цоомоо » Tue Dec 03, 2013 11:35 am

За сайн бодоцгоо.
Ямар ч байсан үнэн юм хэллээ лол.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby 21Grams » Tue Dec 03, 2013 11:38 am

За баримттай л юм хэлээрэй. 50%тай итгэнэ шүү. :ногоон:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Tue Dec 03, 2013 1:00 pm

Би Гончиг Мөнхбаатарыг давсанг тэр мөчөөс нь хойш л шижиглэсэн ...
Мөнхбаатар чинь Түвшээ аваргыг заан болгоно гээд сэтгэл шулуудчихсан шахуу байсан гэж ойлгоод байгаа ш дээ ... тэгээд чанарын ялгаагүй гэж бодоод л ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby El Payaso » Tue Dec 03, 2013 1:02 pm

Тэгээд юу гсн үг вэ? Эрхэмээг аварга болгох гээд Мөнхбаатар Гончигт өгсөн гсн үг юм уу? юу ч ойлгохгүй нь ээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Tue Dec 03, 2013 1:03 pm

Цоомоо энэ юмныхаа учрыг тайлаа. тэгээд тэрэн дээр нь үнэн худлаа гэж хэрэлдье :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Tue Dec 03, 2013 1:05 pm

Барилдаанд итгэхэд бэрх болсон цаг бүүр хүнд итгэхэд ч бэрх болсон цаг ... тэр тусмаа Цоомоод ... кккк
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Tue Dec 03, 2013 1:08 pm

El Payaso wrote:Тэгээд юу гсн үг вэ? Эрхэмээг аварга болгох гээд Мөнхбаатар Гончигт өгсөн гсн үг юм уу? юу ч ойлгохгүй нь ээ...


Мөнхбаатар бол дээшээ үзэх найдлагагүй (Нямкатай хэрэлдээд... форм муутай), хүсэлгүй байсан (Түвшээг заан болгоё энэ тэр) тул мөнгөө аваад л барилдаанаа дуусгасан болов уу л гэж бодоод байна.

Ер нь өөрийгөө бодсон бол Оюунболдыг авах байсан гэж би хэлээд л байгаа, яахаараа гол өрсөлдөгч Эрхэмээдээ Оюунболд гэж боорцог үлдээгээд өөрөө Гончиг гэж аймар амьтан аваад унаж байдаг юм!!! ... эс бөгөөс Мөнхбаатар бол МУЛ ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Tue Dec 03, 2013 1:09 pm

аан Бүрээ бол Батсуурьт өгсөн байж болохыг бол хүн болгон ойлгож байгаа биз ... тэр нээх дуулиантай юу??? энэ тааврыг таах гэж их юм болох нь ээ ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Tue Dec 03, 2013 1:11 pm

1 галд бэлтгэлд гарсан байхаа, Мө, Го 2 чинь.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Tue Dec 03, 2013 1:12 pm

Харин Цоомоо хариугаа хэлэхээр нь ийм гаргалгаануудаар сайхан маргая л даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Tue Dec 03, 2013 1:19 pm

цаадхад чинь өмнөх тааврыг тайлах маргаан нь сонирхолтой байгаа юм бишүү ...

Дуулиантай гэхээр дээр даваанд л болж таараад байна.

Эрхэмбаяр Гончиг /магадгүй/
Эрхэмбаяр Батмөнх /харгүй байх Батмөнх чадлаараа үзэх шиг болсон/
Мөнхбат Гончиг /асуудалгүй байх/

Мөнхбат Түвшээ /асуудалгүй/
Мөнхбаатар Гончиг /ХАМГИЙН ТОМ ШИЖИГ, миний хувьд/
Эрхэмбаяр Оюунболд асуудалгүй
Батмөнх Батсуурь асуудалгүй биз, Суурь чинь Бүрээггийн замаараа урагшаа гэчихсэн тууж явсан хүн.

Тэрний өмнөх даваанд бол төгсгөлд

Санжаа Батмөнх
Энхбат Гончиг
Батсуурь Цэрэнтогтох

гээд сэжиглэхээр юм харагдахгүй л байна, сарлаг **н** ч гэсэн хүнээс мөнгө авч хүнд унаж өгөхөөргүй л биз ... 5 дээр гэхээр

Содном Батмөнх
Энхбат Одбаяр /алалцаад дууссан/
Гончиг Пүрэвсайхан

асуудал бага л гэж бодоод байна шүү ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby spain man » Tue Dec 03, 2013 1:40 pm

Шижиг биш Сэжиг гээч хэхэ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests