МОНГОЛ НААДАМ 2013

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Ардын хувьсгалын 91 жилийн ойн наадмын түрүү бөх таны бодлоор?

у.ав С.Мөнхбат
9
11%
у.а Г.Эрхэмбаяр
31
36%
у.а П.Бүрэнтөгс
8
9%
у.г Д.Рагчаа
1
1%
у.з М.Өсөхбаяр
0
No votes
у.з Ч.Санжаадамба
17
20%
у.х Ө.Бат-Орших
5
6%
у.х Ц.Содномдорж
5
6%
у.х Ө.Даваабаатар
0
No votes
у.н Э.Энхбат
1
1%
у.н Р.Пүрэвдагва
1
1%
Өөр бөх түрүүлнэ
7
8%
 
Total votes : 85

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby J@x » Fri Jun 07, 2013 11:31 am

Фасе дээр 2 газар тавьсан энд тавихаар 3 болж байгааздээ хэхэ. Сая нээрээ уншсан чинь ямар өвчтэй гар нь бичвээ гэж бодлоо шүү.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby J@x » Fri Jun 07, 2013 11:31 am

Фасе дээр 2 газар тавьсан энд тавихаар 3 болж байгааздээ хэхэ. Сая нээрээ уншсан чинь ямар өвчтэй гар нь бичвээ гэж бодлоо шүү.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Оргил » Fri Jun 07, 2013 11:35 am

za yun surtein be.. hen asuusaniig sanahgui bolhoor asuusan bj medeh 2 gazar tavilaashdee.. heheh.. iimerhuu aagarhal manai buhchuuded bval zugeer yum shigee..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby jugder_08 » Fri Jun 07, 2013 12:15 pm

Байх хэрэгтэй, шоу маягаар хүмүүсийн анхаарлыг татаж байх, дагаад бооцоо ч хөгжихчихвөл.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Fri Jun 07, 2013 12:52 pm

"Энэ жилийн наадмаар би босоо түрүүлнэ"

Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул Монгол Улсын заан М.Өсөхбаярын бэлтгэл энэ жил гойд байна. Яахав, олимпийн аварга Н.Түвшинбаярын асрагчаар Америкт нэг сар ажилласан учир цагаан сараар зодоглоогүй л дээ. Гэхдээ тэр явахынхаа өмнө буюу арванхоёрдугаар сарын 29-нд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог "Тусгаар тогтнолын барилдаан"-д түвэггүй түрүүлчихээд явчихсан юм. Толгой, цээж хоёр нь савлаад ирвэл торохгүй дээ Өсөхөө гэсэн түмэн олны яриаг баталсан л даа. Америк явж ирээд тэрбээр аюултай мундаг бэлтгэл хийж өнөөдрийн байдлаар формдоо ороод байна. Тэр яг Мөөеө аварга шиг тооцоо хийсэн. Тооцоо судалгаандаа амаргүй эр. Түүний энэ жилийн наадмын ерөнхий тооцоо ийм. Өмнөх жилүүдийг бодвол энэ жилийн наадмын дөрвийн давааны нугалаас их суларсан гэнэ.

Өнгөрсөн жилийнх шиг П.Бүрэнтөгс, Б.Сугаржаргал нар шиг яаж ч мэдэх, яралзсан аймгийн арслангууд нугалаасаар таараад Г.Өсөхбаяр, С.Мөнхбат аваргуудыг тэнгэр харуулсан шиг аюул нүүрлэхгүй гэнэ. Хэнтий аймгийн арслан Оюунболд нарын ганц нэг даага шүдлэнгүүдийг эс тооцвол шүү гэж.

Тавын даваанд тэр арай ч тунахгүй ам авах юм шиг байна гэнэ. Ам авахад арагшаа зулрах юм байхгүй. Мэдээж шинэ цол хүртсэнүүдийг нь аварга, арслан, гарьд цолтнууд хүртчихнээ. Тийм болохоор улсын начин Б.Сангисүрэн, Б.Батмөнх, Б.Гончигдамба, Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан, Ш.Жаргалсайхан, дээш ахивал улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Ө.Бат-Орших нараас амлах аж. Энэ даваанд би Ө.Бат-Орших харцагатай таван минутын барилдаан хийнэ гэж бодож байгаа. Эсвэл Р.Пүрэвдагватай жаахан барилдаан үзүүлнэ. Бусадтай нь бол үзэгчдээ чилээхгүй ээ, бариа зөрөөн дээр юм болно гэх зэргээр улсын заан М.Өсөхбаяр тооцжээ.

Зургаагийн даваанд намайг амлавал ч амлаг. Онжаваа авья гээд С.Мөнхбат аварга хүрээд ирвэл мөндийлгөөд тавих юмаа би өдөр бүр бэлтгэж байна. За тэгээд, арслан Х.Мөнхбаатар, Г.Эрхэмбаяр, Д.Бүрэнтөгс, "өндөр" Ганбаа (улсын гарьд Н.Ганбаатар), Д.Рагчаа, Ж.Бат-Эрдэнийн алинд ч намайг амлах эрх бий. Даваа өгсөх тусам барилдааныг хурдан дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. Илүү цолтнуудтай барилдах миний арга бол илүү төвлөрч барилдах тухай л асуудал гэж тэр хэллээ. Магадгүй энэ даваанд надад тунах тооцоо бас бий. Тунаж гэмээнэ Ч.Санжаадамба, Б.Соронзонболд, Т.Санчир, магадгүй гарьд Ж.Бат-Эрдэнэ гээд байна. Ч.Санжаадамбатай урьд нь хэрхэн барилдаж байсан тооцоо судалгаагаа харвал би тун цөөхөн унасан, бараг унаагүй юм. Миний хувьд Ч.Санжаадамба зааны гол ясны бярнаас дайжих барилдааныг байнга хийж ирсэн. Энэ удаад ч ийм л тактикийн барилдаан бид хоёрын дунд болно. Таван минутын барилдаан, магадгүй түүнээс хурдан барилдаан болох болов уу. Би туг тойрно гэжээ.

Ингээд л долоогийн даваанд ирэхэд найман бөх үлдсэн байх юм. Энэ жил Х.Мөнхбаатарыг сайн байгаа гэж харж байгаа. Түүний цээжтэй тулж барилдаан хийнэ гэдэг **н** хэрэг, Мэдээж тэр цээжээрээ л түрнэ. Надтай барилдахдаа цээжиндээ хүчээ төвлөрүүлбэл би баярлана. Тэгэхгүй юмаа гэхэд арагш нь унагах арга төлөвлөгөө байна. Барилдаан найман минут үргэлжилж мэднэ шүү... гэх мэтээр долууланд нь бэлдсэн зүйлээ ярилтай биш дээ, үзэгч түмэндээ хэлэхэд дээрх долоон бөх шөвгийн наймд үлдэж гэмээнэ намайг тогтоох аавын хүү алин ч биш гэдгийг шулуухан хэлье гэх юм.

Наймын даваанд намайг хэн амлана гэж та бодож байна. Сая хэлсэн хэн нь ч байсан намайг торгоохгүй. Би энэ жил зөвхөн есийн давааг харж байна. Есийн давааг бодож байна. Тэр өдөр хурдан ирээсэй. Өдөр бүрийн бэлтгэлээ, барилдаанаа би зөвхөн тэр өдрийг сэтгэлдээ харж хийж байна.

Ийм хэмжээний зүйлийг ярих ааг омог түүнд бий, Энэ жилийн улсын наадамд түрүүлэх шалтаг, шалтгаан ч бий. М.Өсөхбаяр заан бол салхитай бөх. Сэтгэл зүйн бяр нь бие мах бодь. барилдах ур ухаанд нь нэвчиж яралзсан барилдаан гаргадаг. Үүгээрээ үзэгчдийг үнэнхүү баясгаж, хөөрлийг нь дээд цэгт нь хүргэж, жижиг А.Сүхбатын дараахь гэмээр үзэмж төгс бөх билээ. Тийм болохоор тэр наадам болохоос 25 хоногийн өмнө "Энэ жилийн наадмаар би босоо түрүүлнэ" гэдгээ ард түмэнд зарлав. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлан тунхаглаж, олон түмнийг хуйлруул, төв цэнгэлдэх зөвхөн түүний барилдахыг харах гэж пиг дүүрэх ёстой юм гэж. Ийм итгэл найдвар түүнд байгааг миний бие түүнд хоёр жилийн өмнөөс буюу тодорхой хэлбэл, Өвөрхангай аймгийн 80 жилийн ойн наадмаас буцаж явахдаа "Элсэн тасархай"-д хэлсэн юм. Тэр бодъё гэсэн. Бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлж, ингэж салхилж барилдах бөх өөрөөс чинь өөр байхгүй гэдгийг нь хэлсэн. Өөдөөс харин "Та наад санаагаа Санжаадамбад хэлж үзсэн үү" гэж уур хүргэсэн удаатай. Би түүнд хэлсэн, "Монгол бөхийн оноо дансанд чиний хэрийн заан цолтнууд олноор мөнхөрч үлдсэн. Чи тэдний нэг байх хэрэггүй, тод сайхнаар бөхийн түүхэнд үлдэх ёстой. Монгол Улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр нь монгол бөхийн түүхэнд анх удаа "Би энэ жилийн улсын наадмаар түрүүлнэ" гэж ард түмэнд зарлаж барилдсан бөх юм гэж үлдэх ёстой гэж. Тэр харин "Би тэгээд уначихвал яах юм" гэж байсан. "Унах унахгүй хамаагүй. Дэлхийн спорт өөрөө ийм л аархал дээр тогтож байдаг. Үзэгчдийг байлдан дагуулж байдаг. Монголын спортод л ийм юм алга Бүр үгүйлэгдээд байгаа юм" гэхчилэн ярилцаж бид хоёр санал бодлоо солилцсон билээ. Тэр сүүлд надтай уулзахдаа "Нээрэн ч тэгж зарлахад өнөөдүүл чинь барилдахаар гарч ирэхдээ сонин царайлах байх шүү" гэж шийдсэн шинжтэй уулзсан. Тэр хэрээр бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлсэн гэж бодож байна. Ингэж гэмээнэ тэрбээр энэ сарын 15-ны өглөө хэвлэлийн бага хурал зарлаж "Би энэ жилийн наадмаар босоо түрүүлнэ" гэдгээ хэлэх ёстой юм. Хэлэхдээ эхэнд хэлсэн (магадгүй түүнээс хойш тооцоо нь өөрчлөгдсөн байх.сурв) тооцоогоо хэлж "С.Мөнхбат аварга маань өнгөрсөн жилийнх шиг дор даваанд уначихгүй бол намайг амлаач гэж би түүнээс гуйна. Бүр олны нүдэн дээр очиж гуйна. Гуйж амлуулж байгаад гуядаж хаяна даа, аваргыг" гэдгээ хэлж наадмын шуугианыг эхлүүлэх ёстой юм, залуу заан маань. Ингэж итгэж найдаж, ирлэж хурцалсан учраас түүний энэ жилийн наадмын давааны тооцоог эхэнд хүргэсэн билээ. Ингэж ам гарсан М.Өсөхөө заан дээр даваанд өвдөг шороодог л дээ. Бөх хүн бүдүүн өвсөнд л болно биз. Түүнийг шоолох хэн байгаа юм. Ингэж хэлж чадсан эр зориг нь өөрөө Монгол үндэсний бөхийн гайхамшиг юм. Өсөхөөгөөс өөр тэгээд хэн гэдэг аавын хүү ингэж хэлж чадсан юм. Үүгээрээ л үнэ цэнтэй. Түүгээр бахархах ёстой.

Наадмын өмнөх шуугианаараа нэгэнт олны анхаарлын төвд нэвт орсон юм чинь дараагийн алхмаа тэр хийх хэрэгтэй. Зарим бөх шиг Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй юмаа гэхэд ИТХ-д нэр дэвших боломж байна. Гэхдээ тэр ийм юм хийхгүй л дээ. Өөр юм сэдэж олохоо мэдэж байна лээ. Одоо энэ эх орны маань зах зээлд байр сууриа олж, үйлчлүүлэгчтэй болох гэж үзэж тарж байгаа дэлхийн брэндүүд, эсвэл үйлчилгээний газруудын лого эмблемийг далбааныхаа ард хадаж болж байна гэж байгаа. Малгайныхаа хавьд мандуулж болж байна гэсэн. Унасан ч түрүүлсэн ч бай наадмын маргааш өгөх томоохон ярилцлага нь олон түмний анхаарлыг татна гэдгийг бас тэр тооцсон. Нэг хэсэг нь энэ ам бардам нөхөр юу ярихнав, гэж сонирхож уншина харна. Харин нөгөө хэсэг нь түүнийг бахархаж бахдаж уншина. Тэр бүхнээ реклам сурталчилгааны алтан агшин болгоно.

Сонин хэвлэлд бол ярилцлагын голд сурталчилгаа тавьж болно. Телевизээр ярилцлагынхаа дундуур гучин секундийг нь гучин саяар үнэлж болно. Гоё үг хэллэг босгож болж байна. Хамгийн сүүлд манай Ерөнхийлөгчийн ажил хийхгүй гүлдийгээд байх юм гэдгийн “Гүлдийгээд” гэдэг үг моодонд орсон шүү дээ. Түүн шиг Өсөхөөгийн "Босоо түрүүлнэ" гэсэн үг брэнд болж болно. Энэ үгээ эртээ патентжуулаад өөрийн болгох хэрэгтэй. Ийм ийм юмнуудыг л цааш цааш нь олж харах хэрэгтэйг эртээ тэр тооцоолсон байх. Ийм эрчимлэг сэтгэлгээ, эрсдлээс айдаггүй чанар, эдийн засгийн тооцоо, цэлхийн спортын үнэт зүйлсийг энэ залуугаас би харж байна.

Ингэж чадаж гэмээнэ Монголын их спортод биш юмаа гэхэд монгол бөхөд лав их тэсрэлт, их цочрол, хөгжлийн нэгэн шинэ үеийг эхлүүлсэн хэрэг болно гэдэгт эргэлзэх юм алга. Ингэлээ гээд хууль зөрчсөн юм байна уу, нийгмийг үймүүлсэн хандлага байна уу, худал хуурмаг, хулгай зэлгийн үнэр байна уу. Байхгүй байгаа биз. Байхгүй болохоор бай шагнал, бооцооны асуудал босч ирнэ. Амласандаа хүрэхгүй байна гэдэг эр хүний араншин биш гэдгийг монголчууд мэднэ. Ач тач үзэлцээн монгол бөхөд тогтоно. Шударга өрсөлдөөний зарчим тогтоно. Үр дүн нь том бооцоо, том бай шагнал, маш олон үзэгч... энэ л төлөвшил. Цааш Цагаан сарын барилдаан, бусад томоохон барилдаан бүрийн өмнө ийм л шуугиан болж байх ёстой. Энэ эхлэлийг залуу заан М.Өсөхбаяр тавих болой.

Монгол наадам хаяанд ирлээ. Харах бөхтэй, ярих сэдэвтэй сайхан наадмыг монголчууд үзмээр байна. Энэ бүхний сайхан эхлэлийг улсын заан М.Өсөхбаяр тавих буй заа.

П.ХАШЧУЛУУН


Иймэрхүү зүйлс байх нь зөв байхаа, илүү өрсөлдөөнтэй болно
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby El Payaso » Sun Jun 09, 2013 4:12 pm

Уг нь энэ Өсхөөг би үеийнхнээсээ түрүүнд түрүүлэх хүн гэж боддог байлааш... тэгсн унтарчих юм... одоо худлаа биз...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Mon Jun 10, 2013 11:18 am

Үндэсний их баяр наадам болоход сарын хугацаа үлдэж, бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарч эхэллээ. Энэ сарын 2-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бес богда бүргэд дэвжээний бөхчүүд Тэрэлжид сэргэлтийн бэлтгэлд гарсан бол Булган аймгийн Булганхангайн хүчтэнүүд дэвжээнийхэн энэ сарын 7-ны өдөр Дуган хадан дахь Ар Монгол трэвэл компаний амралтанд наадмын бэлтгэлдээ гарлаа. Тэдний галд улсын гарьд И.Доржсамбуугаар ахлуулсан улсын арслан Д.Азжаргал, улсын заан М.Өсөхбаяр, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, Э.Энхбат, аймгийн арслан А.Сүмбээ, Н.Түвшинбаяр, Д.Амаржаргал, Б.Бат-Эрдэнэ, аймгийн харцага Д.Пүрэвдорж, Б.Амбасэлмаа, С.Чулуунхүү, аймгийн начин Д.Ихтамир, П.Даваадорж нарын 30 гаруй бөхчүүд багтжээ. Бэлтгэлийг Ар Монгол Трэвэл компаний захирал, Улаанбаатар хот дахь Булган аймгийн нутгийн зөвлөлийн орлогч дарга, аймгийн иргэдийн хурлын гишүүн Д.Батжаргал ивээн тэтгэж байгаа юм байна.
http://www.undesniibukh.mn/

Түвшээ аварга үзэх нь дээ. Отгонбаатар нь яаасым бол?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby champion » Mon Jun 10, 2013 11:37 am

Олимпын аварга юу хийж явна аа. агаарт сайхан амрах гэж байгаа байх даа. бэлтгэл хийхгүй байлгүй. жудогоос илүү ачаалал авна ш д хөл нь...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ya_tumurbat » Mon Jun 10, 2013 11:44 am

Уг нь их спортоор яваагvй байсан бол начин харцагаараа дуудуулаал явж байсан байхдаа манай аварга. Санжаадамба ер нь енгетэй байсан хувьдаа дэмжиж байгаа. Заан Usuhuu бяртай хvнтэй барилдаж чаддаггvй гээд хэлээд байгаа юм шиг л санагдлаа. Арай ч vзvvpт гарч ирэхгvй байхаа мордооноос амархан явдаг юм шиг санагддаг. Яс vзвэл Пvpэвсайханаа ч барж идэхгvй байх бийвий
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby slo mo jones » Mon Jun 10, 2013 11:47 am

Өсөхбаяр олон нийтэд хандаж хэлсэн юмуу нэг хүнд хандаж хэлснийн хэвлэлийн хурал зарлаж бүх хүмүүсд хэлэх ёстой гээд байгаанмуу
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby J@x » Mon Jun 10, 2013 12:08 pm

Энэ жилийн цолтонгууд их чанартай баймаар байна.
Түрүүлэх боломжтой дотроос түрүүлээсэй гэж хүсэж байгаа бөхчүүд гэвэл Эрхэмбаяр, Ганбаатар(нутгархав хэхэ), Санжаа(яг цагаа тулахаар ерөөсөө дэмжиж чадахгүй байгаам даа).
Үзүүрт Өсөхөө заан, Орших харцага, Санги, Содном нар байж болж байна.

Заан цолтон дээр энэ жил Ду-гаа л дэвжие. Орших, Ирээдүй, Содном нарын харцагууд Энхбат, Гончиг начингууд байхад гэмгүй.

Харцага цолд 2-3 начин хүрчих байх. За тэгээд шижигнэсэн хэдэн сайхан начингуудаас хэн нь ч байсан яахав.

Начингийн тухайд Цэрэнтогтох, Отгонбаатар, Чимэддорж дээр нь увсын а.а-гуудаас нэг нь (Батсуурь, О.Гантулга, Баасанхүү!) энэ хэд л илүү магадлалтай байх.
Олимпийн аварга ч Ойгоор Содномд алуулсан даа барилдаад дэмий л санагдахын.

Тэгээд ер нь Чанаргүй гарьд, арслан л битгий төрөөсэй бусад нь ч одоо дүүрч.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Mon Jun 10, 2013 1:06 pm

J@x wrote:Энэ жилийн цолтонгууд их чанартай баймаар байна.
Түрүүлэх боломжтой дотроос түрүүлээсэй гэж хүсэж байгаа бөхчүүд гэвэл Эрхэмбаяр, Ганбаатар(нутгархав хэхэ), Санжаа(яг цагаа тулахаар ерөөсөө дэмжиж чадахгүй байгаам даа).
Үзүүрт Өсөхөө заан, Орших харцага, Санги, Содном нар байж болж байна.

Заан цолтон дээр энэ жил Ду-гаа л дэвжие. Орших, Ирээдүй, Содном нарын харцагууд Энхбат, Гончиг начингууд байхад гэмгүй.

Харцага цолд 2-3 начин хүрчих байх. За тэгээд шижигнэсэн хэдэн сайхан начингуудаас хэн нь ч байсан яахав.

Начингийн тухайд Цэрэнтогтох, Отгонбаатар, Чимэддорж дээр нь увсын а.а-гуудаас нэг нь (Батсуурь, О.Гантулга, Баасанхүү!) энэ хэд л илүү магадлалтай байх.
Олимпийн аварга ч Ойгоор Содномд алуулсан даа барилдаад дэмий л санагдахын.

Тэгээд ер нь Чанаргүй гарьд, арслан л битгий төрөөсэй бусад нь ч одоо дүүрч.

Санаагаар болдог бол 5-ын даваанд энэ хэд л гарч ирээсэй гэж бодох юм, даанч наана нь хоорондоо нтр таараад байхгүй болно л доо. за гараад ирлээ гэхэд энэ хэд 5-ын даваанд үзэхээр хэн нь начин болж, хэн нь шөвгөрнөө? хэцүүяаа?
Элдэв найраа, сенсаацгүй явчихвал тээр дороос л аймаар аймаар юм болох гээд байгаам даа.
С.Мөнхбат у.ав
Х.Мөнхбаатар У.а
Г.Эрхэмбаяр У.а
П.Бүрэнтөгс У.а
Д.Рагчаа У.г
Н.Ганбаатар У.г
Ж.Бат-Эрдэнэ У.г
М.Өсөхбаяр У.з
Ч.Санжаадамба У.з
Ө.Бат-Орших У.х
Т.Өсөх-Ирээдүй У.х
Ц.Содномдорж У.х
Ө.Даваабаатар У.х
Э.Энхбат У.н
Б.Гончигдамба У.н
Ду.Батбаяр У.н
Л.Нямсүрэн У.н
Б.Батмөнх У.н
Б.Сангисүрэн У.н
Ц.Одбаяр У.н
Р.Пүрэвдагва У.н
Б.Пүрэвсайхан У.н
Ч.Батчулуун А.а
Ш.Мөнгөнбаатар А.а
А.Алтанхуяг А.а
Б.Одгэрэл А.а
О.Гантулга А.а
А.Отгонбаатар А.а
Б.Ганзориг Ц.а
Л.Цэрэнтогтох А.а
Ц.Чимэддорж А.а
Б.Эрдэнэхүү А.а
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Чуугий » Tue Jun 11, 2013 10:11 am

Өнгөрсөн наадмаас хойш болсон аймаг,цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдааны амжилт.

1. Завхан Чу.Батчулуун Л.Лха-Очир Б.Одгэрэл П.Мөнхбат

2. Арваннэгдүгээр сар Б.Одгэрэл а.н Н.Энхжаргал Ш.Мөнгөнбаатар Л.Лха-Очир

3. Арванхоёрдугаар сар Л.Цэрэнтогтох О.Гантулга Ш.Мөнгөнбаатар П.Мөнхбат

4. Талх Чихэр А.Алтанхуяг Э.Ванданцэрэн Чу.Батчулуун Б.Бат-Орших

5. Сүхбаатар аймаг Ш.Мөнгөнбаатар Л.Цэрэнтогтох Чу.Батчулуун Б.Одгэрэл

6. Цагаан сар Л.Цэрэнтогтох Б.Баатарцол Ш.Мөнгөнбаатар Т.Баасанхүү

7. Наурыз Чу.Батчулуун Ш.Шинэбаяр Л.Цээсүрэн Б.Баатарцол

8. Дөрөвдүгээр сар Л.Цэрэнтогтох Ш.Шинэбаяр Т.Баасанхүү Ж.Алтаншагай

9. Тавдугаар сар Т.Баасанхүү Б.Одгэрэл Ш.Мөнгөнбаатар Э.Оюунболд
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bayara » Wed Jun 12, 2013 6:01 am

Bold9 wrote: Б.Баатарцол А.а-гууд дотороо хэр үү? Энэ жил тааварт байна уу ер нь.

Bold9 wrote:
Чуугий wrote:Баатарцол цол авахгүй ээ.

за за

Хөөрхийг шууд сэтгэлээр унагачихлаа шүү дээ. Авах найдлага байгаа, сайн барилдаад байгаа. Дэмжлэг хэр юм харин. Тэгээд тэр өдрийн тэнгэр л мэднэ дээ.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Max » Wed Jun 12, 2013 5:01 pm

энэ жил дээд тал нь 6-7 а.а тав дээр гарч ирэх байх. татаасаар 3 нь яваад үлдсэн нь аманд бас тунаанд явж магадгүй. Батсуурь, Отгонбаатар, Алтанхуяг гэх мэт нөхдүүд бол татуулчих байлгүй дээ эрх биш.
Цэрэнтогтох, Мөнгөнбаатар, Гантулга, Чимэддорж, Дэлгэрсайхан, Одгэрэл нар бол яаж ч магадгүй дээшээ гараад ирвэл юмыг яаж мэдэх вэ.
Татаас муутай нөхдүүд бол тунаа аманд очоод 1-2 зэрэгтэй сайхан начин гараад ирж болох л юм даа. Эрдэнэхүү Батдорж эд нар яах ч юм билээ харж байя даа.
4-н давааны нугалааны тооцоо байвал их юм гарч ирнэ дээ
Max
 
Posts: 106
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Цоомоо » Thu Jun 13, 2013 2:02 am

Batdorj yag naadam duhsun ued ih saihan zuzaarsn beltgel taarsn haragdsn.
Arai yum heregleegui l bh hehe.
Humuusiig hardhiimda.
Davaabaatartai suuld barildaad ehniih dre shuud deveed yavchku bas huleej bnle. Saihan l judag haragdsn.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby jugder_08 » Thu Jun 13, 2013 10:02 am

Цоомоо wrote:Batdorj yag naadam duhsun ued ih saihan zuzaarsn beltgel taarsn haragdsn.
Arai yum heregleegui l bh hehe.
Humuusiig hardhiimda.
Davaabaatartai suuld barildaad ehniih dre shuud deveed yavchku bas huleej bnle. Saihan l judag haragdsn.


Цаадах чинь орон гаран формоо сайн барьдаг болоод ирэхээрээ л сайн тамирчинь болж байгаан гэсэншдээ
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Thu Jun 13, 2013 10:06 am

Ганбаатар арслангийн хүргэн шд тэ? 4 давчихад хадам нь Хуягаа арсланг тат гэхэд за л юм бна даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby jugder_08 » Thu Jun 13, 2013 10:08 am

Takanohana_Nowitzki wrote:Ганбаатар арслангийн хүргэн шд тэ? 4 давчихад хадам нь Хуягаа арсланг тат гэхэд за л юм бна даа.


Ганбаатар арслан Рагчааг 5 давуулж байсан, энэ жилдээ арай ч Рагчаагаас нэхэхгүй байгаадаа
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Raldii » Thu Jun 13, 2013 12:38 pm

jugder_08 wrote:
Takanohana_Nowitzki wrote:Ганбаатар арслангийн хүргэн шд тэ? 4 давчихад хадам нь Хуягаа арсланг тат гэхэд за л юм бна даа.


Ганбаатар арслан Рагчааг 5 давуулж байсан, энэ жилдээ арай ч Рагчаагаас нэхэхгүй байгаадаа

Наадах чинь зөрж авсан ам шүү дэ. Цээеэ аварга Ганбаа арслагийн хүнийг Ганбаа арслан рагчаа гарьдийг гэд
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Thu Jun 13, 2013 12:41 pm

80 жилээр Цэеэ аварга шал сураггүй гар начин болгосон шд, Гансүх билүү Нямхүү билүү. Мөөе нөгөөг нь. Баянаа Цэрэнхүүгээ гээд. зоосноосоо өгсөн байж магад.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby jugder_08 » Thu Jun 13, 2013 3:14 pm

Саяхан нэг нийтлэл дээр Сэлэнгин Ш.Зоригт начин ярьсан байсан намайг Ганбаатар арслан авах яриа байсан, Цэрэнтогтох аварга дагуулаад явсан чинь Рагчааг авахуулсан гээд тэгээд Уламбаяр начинтай тунаад давсан гээд
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby champion » Thu Jun 13, 2013 3:26 pm

Тэр өмсөө ч бас л ганган болсон шүү. цолны даваанд тийм шийдсэн уран мэх хийгээд л...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Болдгэрэл » Thu Jun 20, 2013 3:13 pm

Өсвөрийн барилдаанаа цухас дурдая.Ирээдүйн аваргууд эндээс л төрсөн байдаг

Сүүлийн жилүүдийн Улсын наадмын өсвөрийн барилдаанууд
Төрийн их баяр , цэнгэл наадам өдөр хоногоор ойртож буй энэхэн өдрүүдэд энэ жилийн наадамд хэний хүү түрүүлж , түмэн олноо баясгах бол гэсэн бодол бөх сонирхогчдын толгойд эргэлдэж буй биз.Сүүлийн жилүүдийн Улсын наадмын өсвөрийн барилдааны тоймыг та бүхэндээ толилуулж байна

2008 он
Говь-Сүмбэр аймгийн Т.Пүрэвсүрэн Налайхын Батболд-той үзүүр , түрүүнд үлдэж түрүүлж байсан бөгөөд Пүрэвсүрэнгийн хувьд өнгөрсөн жил аймагтаа түрүүлж аймгийн арслан цол хүртсэн билээ . Харин Их шөвөгт Говь-Алтайн Ч.Баасандорж , Булган аймгийн Сайхан сумын харъяат Д.Алтангэрэл нар шалгарч байсан юм

2009 он
Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн баяр наадамд Ш.Мөнгөнбаатар арслангаар зургаа давж Аймгийн харцага цол хүртсэн Б.Номиндалай 2009 онд Улсын наадмын өсвөрийн барилдаанд түрүүлж байсан ба үзүүр , түрүүнд Женко-гын Л.Сүхболдтой үлдэж байжээ.Их шөвөгт одоогийн аймгийн арслан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Э.Оюунболд болон Архангайн Э.Нандин-Эрдэнэ нар үлдэв

2010 он
Өсвөрт тун сайн байсан бөхчүүдийн нэг Архангайн Ө.Дүүрэнбаяр энэ жил босоо байж түрүү бөхөөр тодорсон бол хоёр жилийн өмнө Баян-Өлгий аймгийн баяр наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн Б.Серик үзүүрлэж байжээ . Харин шөвгийн дөрөвт Хэнтийн Аззаяа , СХД-ийн Л.Жавзанжамьяан нар үлдэж байсан юм.

2011 он
Өсвөрт гаргасан амжилтаараа дээгүүр орох Төв аймгийн Б.Самданжамц АХ-ын түүхт 90 жилийн ойгоор түрүүлж Улсын шонхор цол хүртсэн бол Говь-Алтайн С.Сампиллхагва үзүүрлэсэн юм. Их шөвөгт Аварга БТДС-ын У.Цэндпүрэв болон Ховдын А.Дэлгэрхангай нар үлдэж байжээ .

2012
Түрүү : Б.Лхагвадорж / Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Аврагч спорт хороо Макс групийн бөх /
Үзүүр : Г.Ганзориг / Аварга БТДС /
Их шөвөг : Э.Бат-Эрдэнэ / Сэлэнгэ / , Н.Бямба-Эрдэнэ / 1-р сургууль /
Энэ жилийн тухайд 1997 оноос хойш төрсөн хөвгүүд оролцох боломжтой бөгөөд он гарсанаас хойш МҮБХ гурван өсвөрийн барилдааныг зохион байгуулахад Аваргийн Д.Эрдэнэтулга , Улсын шонхор Б.Лхагвадорж , Өсвөрийн Улсын аварга Э.Амартүвшин нар тус бүр нэг түрүүлээд байгаа бол 1-р сургуулийн Н.Бямба-Эрдэнэ , Хилчин СХ-ны Н.Өсөхбаяр , Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын начин Б.Эрдэнэбилэгийн хүү Ажнай дэвжээний бөх Гантогтох нар тус бүр нэг үзүүрлэсэн амжилт үзүүлээд байна .

Нийтлэлийг бичсэн : С.Болдгэрэл
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby J@x » Fri Jun 21, 2013 8:12 am

Уг нь бүгд л сайхан бөхчүүд л дээ. Гэхдээ увс увс гэсэн нөхдүүдээс бас үнэндээ залхаж байна шүү. Олимпоор хүртэл тэнэгтээд байсан. Арай л дэндүү нутгархадаг нөхдүүд юм аа. Форумын увсынхнаа хэлээгүй шүү.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests