МОНГОЛ НААДАМ 2013

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Ардын хувьсгалын 91 жилийн ойн наадмын түрүү бөх таны бодлоор?

у.ав С.Мөнхбат
9
11%
у.а Г.Эрхэмбаяр
31
36%
у.а П.Бүрэнтөгс
8
9%
у.г Д.Рагчаа
1
1%
у.з М.Өсөхбаяр
0
No votes
у.з Ч.Санжаадамба
17
20%
у.х Ө.Бат-Орших
5
6%
у.х Ц.Содномдорж
5
6%
у.х Ө.Даваабаатар
0
No votes
у.н Э.Энхбат
1
1%
у.н Р.Пүрэвдагва
1
1%
Өөр бөх түрүүлнэ
7
8%
 
Total votes : 85

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby jugder_08 » Tue Jul 02, 2013 4:11 pm

Takanohana_Nowitzki wrote:Аймгийн наадамууд арай гайгүй болох нь. 5 аймгаас бусад нь улсын наадамтай давхцах нь. Архангай, Төв, Хэнтий, Завхан 90 жилтэй. Бүгд7/26-29нд наадна, Дорноговь Догшин хутагтын ойтой, бас энэ үеэр наадамлана. улсын томчууд 5 тийшээ хуваагдахаар арай дээр юм болох нь. Өсөхбаяр, Баасандорж тэргүүтэй найраачид 1 л газар найраа хийж чадна гэсэн үг.


Улсын цолтнууд очихгүй бол доошоо шилжээд аймгийн хөгшин, залуу цолтонгууд найраа хийх боломж гарна л даа ялгаа байх уу.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby jalkhanz » Wed Jul 03, 2013 8:59 am

Өнөөдөр цэргийн наадамд хэн түрүүлэх юм бол доо...

Хурцлах өндөр магадлалтай нь Л.Цэрэнтогтох, Б.Эрдэнэхүү, Т.Баасанхүү нар байх болов уу...

Сумын заан Ш.Пүрэвгарьд ямартаа ч начны даваанд босох байх аа...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Wed Jul 03, 2013 9:45 am

Жалханз эргээд ирсэн үү? :-D
зиа өнөөдөр ч юу болох болдоо. ширүүн юм болох нь уу, заваан юм болох нь уу.ТВ-р гарах билүү? үзэх хүмүүс нь мэдээ бичээрэй.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Оргил » Wed Jul 03, 2013 9:48 am

jijgee hartsaga univisionii anywhere uilchilgeenii nuuts ug avbal avaarai comooroo uzeed suuchih.. tv9-uur garah yum gesen..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Wed Jul 03, 2013 9:51 am

Оргил wrote:jijgee hartsaga univisionii anywhere uilchilgeenii nuuts ug avbal avaarai comooroo uzeed suuchih.. tv9-uur garah yum gesen..

Ком ч асуудалтай л даа. хамаг юм нь блоктой, видео байтугай зураг нтр ч олигтой гарахгүйм байшд. за дөхүүлээд гардид 1 хандая. өөр ПС нтр юу бна сураглаадхий.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ider » Wed Jul 03, 2013 11:47 am

Хаха , Шувуу миний хөгшин харцага марцага гээд төрлөө олсон цол авсан байна шд
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Wed Jul 03, 2013 11:48 am

ider wrote:Хаха , Шувуу миний хөгшин харцага марцага гээд төрлөө олсон цол авсан байна шд

Удахгүй том шувуу болноо хөгшөөн :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Оргил » Wed Jul 03, 2013 11:51 am

shuvuu gedeg hochtoimuu ahahh..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Wed Jul 03, 2013 11:56 am

Багаасаа шил зүүсэн болохоор лүднүүд шар шувуу гэдэг байснаа сүүлдээ залхуураад шувуу л болсон л доо :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Tseveenjav » Wed Jul 03, 2013 1:14 pm

Цэрэнтогтох Суманчулуун Баасанхүү Батсуурь Эрдэнэхүү нар гэсэн хурцлах арслангууд байна.
Монголын их амар амгалан.
User avatar
Tseveenjav
 
Posts: 389
Joined: Fri Feb 17, 2012 6:02 pm
Location: Ulaanbaatar

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby jugder_08 » Wed Jul 03, 2013 1:14 pm

Tseveenjav wrote:Цэрэнтогтох Суманчулуун Баасанхүү Батсуурь Эрдэнэхүү нар гэсэн хурцлах арслангууд байна.


Оюунболд түрүүлнэ гэж байналээ
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Wed Jul 03, 2013 1:16 pm

jugder_08 wrote:
Tseveenjav wrote:Цэрэнтогтох Суманчулуун Баасанхүү Батсуурь Эрдэнэхүү нар гэсэн хурцлах арслангууд байна.


Оюунболд түрүүлнэ гэж байналээ

Түрүүлэхгүй бол утасны өрөнд орно :ногоон:
Барилдаан хэдээс вэ?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Tseveenjav » Wed Jul 03, 2013 1:21 pm

14,00 цагаас. Тайван Гантулга Пүрэвгарьд Бат-Өлзий Мөнхбаяр гэсэн шөвгөрч начин харцага цол хүртэх залуучууд байна
Монголын их амар амгалан.
User avatar
Tseveenjav
 
Posts: 389
Joined: Fri Feb 17, 2012 6:02 pm
Location: Ulaanbaatar

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby jalkhanz » Wed Jul 03, 2013 1:45 pm

Takanohana_Nowitzki wrote:Жалханз эргээд ирсэн үү? :-D
зиа өнөөдөр ч юу болох болдоо. ширүүн юм болох нь уу, заваан юм болох нь уу.ТВ-р гарах билүү? үзэх хүмүүс нь мэдээ бичээрэй.



Сайн байн уу?

Наадам дөхөөд... Сэтгэл гэгэлзээд ч гэх үү дээ...

Хоног тоолоод л байна...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby jalkhanz » Wed Jul 03, 2013 1:46 pm

jugder_08 wrote:
Tseveenjav wrote:Цэрэнтогтох Суманчулуун Баасанхүү Батсуурь Эрдэнэхүү нар гэсэн хурцлах арслангууд байна.


Оюунболд түрүүлнэ гэж байналээ


Шөвгөрч магад, түрүүлэх хэмжээний өрсөлдөөнийг үзүүлж чадахгүй ээ...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Wed Jul 03, 2013 2:39 pm

Эхэлцэн үү? гаржийн уу? үзэж байна уу?
Бүрхэг өдөр бараан зүсмийн морь өнгөлдөг гэдэг шиг Эрдэнэхүү маягийн хүглэгэр хар нөхөр түрүүлэхвий.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Оргил » Wed Jul 03, 2013 3:15 pm

za naadam ehelsnuu.. buh uzeed bh zav garsangui ee.. taka pc oloogui yu hehe.. chamaig zuuul ungutuur end bichuuleh sanaatai bsiimsan.. heheh
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Wed Jul 03, 2013 3:24 pm

ПС олдохгүйм шиг бна өө. сайт хараад л байж бна.
Бүх цэргийн наадам эхэлж байна. Энэ удаагийн барилдааныг Монгол улсын гавъяат хуульч, хурандаа генерал, улсын харцага Ж.Авхиагийн мэндэлсэний 90 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулж байна. Барилдааныг нээж БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар нээж үг хэлэв.

Барилдаанд аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Ш.Шинэбаяр, Б.Одгэрэл, О.Гантулга, Б.Батжаргал, аймгийн арслан Ч.Булганхүү, А.Сүмбээ, А.Отгонбаатар, М.Бат-Отгон, Д.Батжаргал, О.Баярхүү, Ё.Эрдэнэжаргал, М.Баярсайхан, Б.Хашбат, Б.Батхуяг, Б.Дэлгэрсайхан, Б.Суманчулуун нарын тэргүүтэй аймаг цэргийн цолтой 256 бөх зодоглож хүчийг үзэх гэж байна.
Үндэснийбөх дээр ийм л мэдээ бна. одоо ч 1-ийн даваа л явж байгаа биз дээ. Цэвээнжав очиж үзнэ гээд байсан, 3Жи-ээ ашиглахгүй л байх даа?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Wed Jul 03, 2013 4:56 pm

Үзэж байгаа хүн алга уу?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Thu Jul 04, 2013 7:07 am

"Бүх цэргийн наадам -2013" Монгол бөхийн өргөөнд өнөөдөр 2013-07-03 болж энэ мөчид өндөрлөж байна. Энэ удаагийн барилдааныг Монгол улсын гавъяат хуульч, хурандаа генерал, улсын харцага Ж.Авхиагийн мэндэлсэний 90 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулав. Барилдааныг БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар нээж үг хэлсэн бол МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж Ж.Авхиа харцагын тухай ийн хэлсэн юм.

"Монгол улсын харцага Ж.Авхиагийн Монгол бөхийн түүхэнд үлдээсэн нэг тод мөр бол түүний боловсрол, бөх ухаанаар нийгэмд эзэлсэн өндөр байр суурь юм. Бөх ухаан гэж тулхтай тууш, аливаа зүйлийн голыг олж, дүн нуруутай ханддаг тийм нэг ухаан байдаг. Тэр ухааныг нь тухайн үеийн удирдлага таньж үнэлэн түүнийг тусгаар улсын хамгийн чухал хариуцлагатай алба болох Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий прокурор, БХЯ-ны сайдаар ажиллуулж байсан нь санамсаргүй хуваарилалт биш байв. Ийнхүү Ж.Авхиа Монгол төрийн удирдлагын гүн итгэлийг хүлээж, хүчний бүх байгууллагыг удирдан ажиллаж, бөх хүний юу хийж чаддагийг нотлон харуулснаараа Монгол бөхийн түүхийг цоо шинэ хуудсаар зузаалсан юм. Тэрээр бас эрдмийн дээд зэргийг хамгаалсан, Монголын нэртэй эрдэмтдийн нэг байв. Монгол улсын үнэн хүчит, бат суурьт харцага, Монгол улсын хурандаа генерал, хууль зүйн шинжлэх ухааны доктор Ж.Авхиа таны 90 насны ойг тохиолдуулан хойч үеийнхэн тань Таниар бахархан, Таны гаргасан замаар олон бөхчүүд замнана хэмээх их бэлэг дэмбэрэлийн үгийг өргөн, Монголын нийт бөхчүүд, бөх сонирхогчид Танд гүн хүндэтгэл илэрхийлье."

Ж.Авхиа харцага 1947 онд баруун хязгаарт гарсан тулгаралтын үед өөрийн дарга Б.Доржийг дагалдан явж, Байтаг богд Улиастайн заставыг байгуулан хувцас тайлалгүй байлдааны байдалд 2 сар гаруй явж байгаад 7-р сарын 10-нд Улаанбаатар ирж маргааш нь барилдан 6 давж онцгой амжилт гаргасан байдаг. Улмаар тэрээр 1952 онд 6, мөн 1956 онд 5 давж шөвгөрсөн, 1954 онд аймагтаа барилдан түрүүлсэн бөх билээ.

Ж.Авхиа ид барилдаж байсан 24-27 насандаа буюу 1947-1950 он, мөн 56-20 онуудад ЗХУ-д суралцан барилдаж чадаагүй бөгөөд энэ он жилүүдэд барилдсан бол илүү өндөр дээд цолонд хүрэх магадлалтай бөх байсан тухай Аварга Д.Дамдин, арслан Ц.Бадамсэрээжид нар тодорхой дурсамж ярьсан байдаг.

Барилдаанд:

1. "Алдар" спорт хороо 64 бөх

2. "Хүч" спорт хороо 44 бөх

3. "Хилчин" спорт хороо 50 бөх

4. "Аврагч" спорт хороо 24 бөх

5. "Эрч" спорт хороо 20 бөх

6. "Сүлд" спорт хороо 44 бөх

7. "Соёмбо" спорт хороо 10 бөх зодоглосон бөгөөд аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Ш.Шинэбаяр, Б.Одгэрэл, О.Гантулга, Б.Батжаргал, аймгийн арслан Ч.Булганхүү, А.Сүмбээ, А.Отгонбаатар, М.Бат-Отгон, Д.Батжаргал, О.Баярхүү, Ё.Эрдэнэжаргал, М.Баярсайхан, Б.Хашбат, Б.Батхуяг, Б.Дэлгэрсайхан, Б.Суманчулуун нарын тэргүүтэй аймаг цэргийн цолтой 256 бөх хүчийг үзсэн юм. /Аймгийн хурц арслан 7, аймаг цэргийн арслан 79, аймаг цэргийн заан 27, аймаг цэргийн харцага 24, аймаг цэргийн начин 58, сумын цолтой 61 бөх барилдав/

Нэгийн даваанд аймгийн арслан Ч.Булганхүү, Д.Батжаргал, О.Баярхүү, Ч.Эрдэнэчулуун, О.Мөнхтөр, Ж.Сүхбат, Б.Батдорж, Т.Буянжаргал, Д.Энхтайван, Э.Зоригтбаатар, Б.Ганзориг, А.Давааням, Б.Ганбаатар, О.Батцэнгэл, Д.Энхбаяр, Г.Ганцоож, С.Ерөөлт, Б.Ганболд нарын арслангууд тахим буулгасан бол хоёрын даваанд М.Баярсайхан, Б.Батхуяг, Б.Дэлгэрсайхан, Б.Суманчулуун, Р.Түвшинбаатар, Ж.Мөнгөн, Л.Нямбаяр, Ч.Баасанбат, Т.Мягмарсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Ш.Дарханбат, Го.Отгонбаатар, Н.Батсуурь, Ц.Жамсран, Н.Батсайхан, Давж.Батбаяр, Б.Дамба, Т.Пүрэвсүрэн, Ж.Алтаншагай, Ж.Шийрэвмөнх, С.Ариунбилэг, Ж.Наранбаатар, Г.Ганжад нар өвдөг шорооджээ.

Зүүн талын тэргүүн магнай Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат ШШГЕГ-ын харьяат Сүлд спорт хороо, Дүнжингарав дэвжээ, Нью хаппи группийн бөх аймгийн хурц арслан Ч.Батчулуун, баруун талын тэргүүн магнай Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат ЗХ-ний Алдар спорт хороо, Жавхлант дэвжээ, Энгүй тал компаний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар нарын цолыг дуудсанаар гурвын даваа эхэлсэн юм.

Гурвын даваа

1. Ч.Батчулуун а.х.а - Э.Мөнхбат а.з

2. Ш.Мөнгөнбаатар а.х.а - Б.Бат-Өлзий с.з

3. А.Алтанхуяг а.х.а - Т.Аззаяа а.н

4. Ш.Шинэбаяр а.х.а - О.Бундхорол а.х

5. Б.Одгэрэл а.х.а -Ё.Баасандорж а.з

6. О.Гантулга а.х.а -Ё.Эрдэнэжаргал а.а

7. Б.Батжаргал а.х.а - Г.Баасандорж а.х

8. А.Сүмбээ а.а -Н.Жаргалбаяр а.н

9. А.Отгонбатар а.а - Э.Нямаа а.х

10. М.Бат-Отгон а.а - Ч.Ганзориг а.х

11. Б.Хашбат а.а -Б.Батгэрэл а.з

12. Б.Баатарцол а.а - Б.Бадамсүрэн а.з

13. Х.Мэндбаяр а.а - Ц.Бямба-Очир а.х

14. Т.Баасанхүү а.а - Н.Баярбаатар а.н

15. Б.Ганзориг ц.а -М.Бадарч а.а

16. Л.Лха-Очир а.а - Б.Энхбаатар а.а

17. Л.Шинэбаатар а.а -Б.Буянмөнх а.з

18. Д.Болдбаатар а.а - Д.Цэвэлсодном а.з

19. Ц.Нямдорж а.а - П.Батхуяг а.а

20. П.Мөнхбат а.а - Т.Сүрэнжав а.а

21. Бо.Батжаргал а.а - Т.Занданбат а.з

22. Л.Цэрэнтогтох а.а - Г.Батням а.а

23. Н.Ганзориг а.а - Д.Амарсайхан а.а

24. Д.Энхбат а.а - Э.Хаш-Эрдэнэ а.х

25. Б.Эрдэнэхүү а.а - Ч.Батчулуун а.а

26. Ц.Чимэддорж а.а - Д.Тангад а.а

27. Б.Ганхуяг а.а - Б.Отгонбаатар а.а

28. Э.Ванданцэрэн а.а - Д.Тогтохжаргал а.х

29. Б.Бат-Орших а.а - Л.Батзориг а.з

30. П.Батмөнх а.а - Б.Энхсайхан ц.н

31. Э.Оюунболд а.а - Б.Батжаргал а.х

32. О.Хангай а.з - Б.Тайван а.н тунав

Дөрвийн оноолт

1. Ч.Батчулуун а.х.а -Б.Бат-Өлзий с.з

2. А.Алтанхуяг а.х.а - Н.Жаргалбаяр а.н

3. Б.Одгэрэл а.х.а -Д.Тогтохжаргал а.х

4. О.Гантулга а.х.а - О.Бундхорол а.х

5. Б.Батжаргал а.х.а -Ц.Бямба-Очир а.х

6. А.Отгонбаатар а.а - Ч.Ганзориг а.х

7. Б.Хашбат а.а - О.Хангай а.з

8. Б.Ганзориг ц.а - Д.Цэвэлсодном а.з

9. Т.Баасанхүү а.а - Л.Батзориг а.з

10. Б.Батжаргал а.а - Б.Бадамсүрэн а.з

11. Л.Шинэбаатар а.а - Д.Амарсайхан а.а

12. Д.Энхбат а.а - Б.Ганхуяг а.а

13. Б.Эрдэнэхүү а.а - Ц.Чимэддорж а.а

14. П.Мөнхбат а.а - П.Батмөнх а.а

15. Л.Лха -Очир а.а - Э.Оюунболд а.а

16. Л.Цэрэнтогтох а.а - П.Батхуяг а.а

Тавын даваа

1. А.Алтанхуяг а.х.а - О.Бундхорол а.х

2. Б.Одгэрэл а.х.а - Д.Цэвэлсодном а.з

3. А.Отгонбаатар а.а - Ц.Бямба-Очир а.х

4. Л.Цэрэнтогтох а.а - П.Мөнхбат а.а

5. Л.Шинэбаатар а.а - Б.Бадамсүрэн а.з

6. Д.Энхбат а.а - Б.Бат-Өлзий с.з цэргийн начин цолны болзол хангав.

7. Б.Эрдэнэхүү а.а - О.Хангай а.з

8. Э.Оюунболд а.а - Л.Батзориг а.з

Зургаагийн даваа

1. А.Алтанхуяг а.х.а - Б.Бат-Өлзий с.з

2. Л.Цэрэнтогтох а.а - Д.Цэвэлсодном а.з

3. Б.Бадамсүрэн а.з - О.Хангай а.з

4. Л.Батзориг а.з - Ц.Бямба-Очир а.з

Их шөвгийн дөрвөн бөхийнм барилдааны өмнө тав давж шөвгөрөн цэргийн начин цолны болзол хангасан Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Ховд дэвжээ, Шонхор дээд сургуулийн бөх сумын заан Б.Бат-Өлзийд цэргийн начин цолны үнэмлэх гардуулсан юм.

Долоогийн даваа

1. А.Алтанхуяг а.х.а - Л.Батзориг а.з

2. Л.Цэрэнтогтох а.а - Б.Бадамсүрэн а.з

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээний бөх аймгийн заан Л.Батзориг, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат ТЕГын "Эрч" спорт хороо, Завхан дэвжээ, Сандэй группийн бөх аймгийн заан Б.Бадамсүрэн нар их шөвөгт шалгаран үлдлээ.

Наймын даваа

1. А.Алтанхуяг а.х.а - Л.Цэрэнтогтох а.а

үзүүрлэсэн түрүүлсэн

Ийнхүү 2013 оны Бүх цэргийн наадамд Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат ХХЕГын "Хилчин" спорт хороо, Хантайшир дэвжээ, "Гео мандал" компаний бөх аймгийн арслан Л.Цэрэнтогтох түрүүлэн хурц чимэг нэмж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо, Түшээт ханы аварга дэвжээний бөх аймгийн хурц арслан А.Алтанхуяг үзүүрлэлээ.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Thu Jul 04, 2013 7:25 am

За ерөнхийд нь дүгнээд хэлэхэд өрсөлдөөнтэй гайгүй барилдаан боллоо. Гэхдээ шүүмжлүүштэй хэд хэдэн асуудал байна. Тухайлбал:

1. Ховдын голой Мягмарсүрэн гэж аль ч наадамд хор найруулсан, бөхийн нэр гутаасан, ахар бодолтой нэг хүн байх юм. Өчигдөр ажиглаад байхад Ховдын залуустай бусад залуучууд нь барилдахгүй юм. Бат-Өлзий бол Мөнгөнбаатар, Батчулуун, Энхбат 3-ыг шууд хэвтүүлээд л гараад ирж байгаам. Үүний цаана Мягмарсүрэн байна. 5 дээр ав авахтай зэрэгцээд гарын даа нарын хажууд суучаад, ам авах хүмүүст нөлөөлж байна. Мөн 1, 2 даваанд аймгийн арслангуудыг тойрч эргэлдээд л. Эрдэнэхүү арслан Хангайтай бараг барилдсангүй. Энэ байдал нь байх ёстой хэмжээнээс арай хэтэрч байна? Ховдын тэр хүнд Монгол түмний наадмыг гутаах эрх байхгүй.

2. Ерөнхийдөө залуучуудын барилдах эв дүй, барьц сонголт, халалт, барилдааны үед гаргаж байгаа зан авир, бие галбир зэрэг нь өмнөх цаг үеэсээ бага багаар муудаад л байна. Үзүүштэй барилдаан маш цөөхөн гарлаа. Үүнд ямар дүгнэлт өгөх вэ гэхээр бөхийн барилдааныг залуучууд бага сурч байна /хар хүчээр хүн унагах гээд байх юм/, Монгол Бөхийн холбоо дүрмээ яаралтай шинэчлэх хэрэгтэйг харуулж байна.

3. ТВ 9 телевизийн асуудлыг ярихгүй байж болохгүй нь. Үнэхэрээ ганц тэр ТВ бөх дамжуулж байгаан бол тухайн барилдааныг дуустал нь үргэлжлүүлэн цацдаг болмоор байна. Эсхүл бөхийн холбоо өөр телевизийг сонгон ажиллуулах хэрэгтэй байна.

За нэг иймэрхүү зүйстэй. Мэдээж сайн зүйлс байна.
Хурц Алтанхуяг харин ч эр хүн шиг хэнд ч бууж өгсөнгүй, сайхан барилдлаа :mongol:
Цэрэнтогтох арслан бүгдийг нь бярдаж давлаа. Бэлтгэл нь үнэхээр сайн байгаан байна :-D
Лутын Батзориг, Бадамсүрэн 2 үнэхээр сайн заанууд юм аа :eek:
Пүрэвгарьд 1 дээр унадаг жаахан тиймэрхүү :sad::
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby J@x » Thu Jul 04, 2013 7:49 am

Ашгүй муу нутгийн минь арслан хурцалж одоо улсын цол авахад арай дөхөм дөө.

Сүүлд Алтанхуяг өгсөн үү яасан. Би үзээгүй л дээ хүмүүс тэгээд байна лээ.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13307
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby J@x » Thu Jul 04, 2013 7:49 am

Ашгүй муу нутгийн минь арслан хурцалж одоо улсын цол авахад арай дөхөм дөө.

Сүүлд Алтанхуяг өгсөн үү яасан. Би үзээгүй л дээ хүмүүс тэгээд байна лээ.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13307
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Tseveenjav » Thu Jul 04, 2013 8:29 am

Арай ч өгөөгүй байхаа. Барьц сонгоод л унасан. Гэхдээ Алтанхуяг хялайчихсан хүнтэй их сонин, барилдаад байсан. Бадамсүрэн Батзориг 2 үнэхээр сайн бсн. Хангай ч бас л сайжирч байна шүү. Бадамаад их хэнэггүй унасан. Бараг л луйвардуулчихсан.
Монголын их амар амгалан.
User avatar
Tseveenjav
 
Posts: 389
Joined: Fri Feb 17, 2012 6:02 pm
Location: Ulaanbaatar

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Thu Jul 04, 2013 8:36 am

Үзүүр, түрүүний 2 бол жинхнээсээ барилдсан, харин хэн хэн нь нэлээд цуцсан байсан болхоор жаахан болхидуу барилдаан харагдсан байж болох юм. Би Алтанхуягийг үнэлж байна, үнэхээр шударга, сайхан барилдсан, өчигдрийн тухайд. Тэр нөгөө алдарт Бат-Өлзийд бууж өгөөгүй.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 22 guests