МОНГОЛ НААДАМ 2013

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Ардын хувьсгалын 91 жилийн ойн наадмын түрүү бөх таны бодлоор?

у.ав С.Мөнхбат
9
11%
у.а Г.Эрхэмбаяр
31
36%
у.а П.Бүрэнтөгс
8
9%
у.г Д.Рагчаа
1
1%
у.з М.Өсөхбаяр
0
No votes
у.з Ч.Санжаадамба
17
20%
у.х Ө.Бат-Орших
5
6%
у.х Ц.Содномдорж
5
6%
у.х Ө.Даваабаатар
0
No votes
у.н Э.Энхбат
1
1%
у.н Р.Пүрэвдагва
1
1%
Өөр бөх түрүүлнэ
7
8%
 
Total votes : 85

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Fri Jun 28, 2013 5:09 pm

за нөгөө Гончигоо багшийн өөрчлөлтийн төсөл бол хэлэлцэгдээд байнгын хорооноос дэмжлэг авч байгаа юм байна.

1. Арслан цолтой бөх 9 давж үзүүрлэвэл АВАРГА
2. Улмаар 10 давж түрүүлвэл ДАЯН АВАРГА
3. Арслан цолтой бөх 2 ҮЗҮҮРЛЭВЭЛ АВАРГА
4. 3 удаа 8 давж, ҮЗҮҮРЛЭВЭЛ АРСЛАН

гэсэн иймэрхүү зүйлүүд байгаа юмуу? энэ **н** сэтгүүлчдэд итгэдэггүй болохоор тэдний бичсэнд үнэмших арга алга.
Ер нь бол хэлэлцүүлгийн явцад ТҮРҮҮЛЭЭГҮЙ бол АВАРГА авч болохгүй гэсэн нөхцөл суулгана л гэсэн аястай байгаа юм байна. Далай аварга цолыг хасна!

Тэгээд сэтгүүлчид буруу бичсэн байлгүй дээ гэж найдаад байна, Гончигоо багш локиг алдаатай юм хийхгүй л байж таараа.

1 дэхь дээр АВАРГА 9 давж үзүүрлэвэл ДАЯН өгөх үү? гэсэн асуулт гарна ш дээ ... тэгэхээр зүгээр л 9 давсан бөхчүүдийг НЭГ ШАТ ахиулна гээд хусахад болох байх.

2 дахь дээр мөн л адил, АВАРГА бөх 9 давж даян болчвол 10 давбал ДАРХАН л болж таарна биздээ ...

3 дахь, 4 дэхь 2-ын хувьд ҮЗҮҮРЛЭХ гэдэг үг чухал нөлөөтэй байгаа байх, 8 давах гэдэг утгатай хольж болохгүй.
Дэмжихэд хэцүү л юмдаа. Жишээ нь 3 удаа үзүүрлэж арслан болсон бөх 1 түрүүлсэн бөх 2-ын хэн нь дээрээ байх вэ? гэдэг эрэмбэ бол хэцүү ш дээ ... тэгээл хажуугаар нь нэмэлт 8 7 6 давснаа яаж тооцох уу? гээл бөөн будилаан болно.

Ерөөсөө л 10 давааг болиулж хаях нь зөв гээл хүмүүс үзээд байгаа. Надад бол яахав үнэхээр түүхэн чухал ой болхоор бусдаас арай өөр байлгаж болох мэт, тийм урт удаан үргэлжилсэн уламжлал харагдаж байгаа юм.
Начин болж чадахгүй тээглээд байгаа Алтанхуяг, Мөнгөнбаатар, Сүмбээ, Түвшинбаатар ... нарыг харахаар харамсаад л байдаг юм.

Тэгэхээр бүүр аргаа бараад 1024 дээр 5 давсан бол начин, 6 давсан бол ӨСӨХ ИДЭР начин (жирийн наадамд 2 удаа 5 давсантай яг ижил чансаатай) өгөөд цаашаа харцага, заан ... гээл туувал яадаг юм болдоо, олон начин төрүүлэх аймаар арга ядсан арга. Тэрнээс олон харцага, олон заан, олон гарди, олон арслан, олон аварга төрүүлчихээр л шүүмжлэлд өртөөд байгаа шүү дээ.

Тэгээд нөгөө улсын наадмыг ШОДОХГҮЙ гэдэг хууль батлуулчих МУНДАГ дарга олдохгүй л юм байх даа ...

http://www.shuud.mn/?p=250784
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Fri Jun 28, 2013 5:16 pm

ЦАГААН wrote:за нөгөө Гончигоо багшийн өөрчлөлтийн төсөл бол хэлэлцэгдээд байнгын хорооноос дэмжлэг авч байгаа юм байна.

1. Арслан цолтой бөх 9 давж үзүүрлэвэл АВАРГА
2. Улмаар 10 давж түрүүлвэл ДАЯН АВАРГА
3. Арслан цолтой бөх 2 ҮЗҮҮРЛЭВЭЛ АВАРГА
4. 3 удаа 8 давж, ҮЗҮҮРЛЭВЭЛ АРСЛАН

гэсэн иймэрхүү зүйлүүд байгаа юмуу? энэ **н** сэтгүүлчдэд итгэдэггүй болохоор тэдний бичсэнд үнэмших арга алга.
Ер нь бол хэлэлцүүлгийн явцад ТҮРҮҮЛЭЭГҮЙ бол АВАРГА авч болохгүй гэсэн нөхцөл суулгана л гэсэн аястай байгаа юм байна. Далай аварга цолыг хасна!

Тэгээд сэтгүүлчид буруу бичсэн байлгүй дээ гэж найдаад байна, Гончигоо багш локиг алдаатай юм хийхгүй л байж таараа.

1 дэхь дээр АВАРГА 9 давж үзүүрлэвэл ДАЯН өгөх үү? гэсэн асуулт гарна ш дээ ... тэгэхээр зүгээр л 9 давсан бөхчүүдийг НЭГ ШАТ ахиулна гээд хусахад болох байх.

2 дахь дээр мөн л адил, АВАРГА бөх 9 давж даян болчвол 10 давбал ДАРХАН л болж таарна биздээ ...

3 дахь, 4 дэхь 2-ын хувьд ҮЗҮҮРЛЭХ гэдэг үг чухал нөлөөтэй байгаа байх, 8 давах гэдэг утгатай хольж болохгүй.
Дэмжихэд хэцүү л юмдаа. Жишээ нь 3 удаа үзүүрлэж арслан болсон бөх 1 түрүүлсэн бөх 2-ын хэн нь дээрээ байх вэ? гэдэг эрэмбэ бол хэцүү ш дээ ... тэгээл хажуугаар нь нэмэлт 8 7 6 давснаа яаж тооцох уу? гээл бөөн будилаан болно.

Ерөөсөө л 10 давааг болиулж хаях нь зөв гээл хүмүүс үзээд байгаа. Надад бол яахав үнэхээр түүхэн чухал ой болхоор бусдаас арай өөр байлгаж болох мэт, тийм урт удаан үргэлжилсэн уламжлал харагдаж байгаа юм.
Начин болж чадахгүй тээглээд байгаа Алтанхуяг, Мөнгөнбаатар, Сүмбээ, Түвшинбаатар ... нарыг харахаар харамсаад л байдаг юм.

Тэгэхээр бүүр аргаа бараад 1024 дээр 5 давсан бол начин, 6 давсан бол ӨСӨХ ИДЭР начин (жирийн наадамд 2 удаа 5 давсантай яг ижил чансаатай) өгөөд цаашаа харцага, заан ... гээл туувал яадаг юм болдоо, олон начин төрүүлэх аймаар арга ядсан арга. Тэрнээс олон харцага, олон заан, олон гарди, олон арслан, олон аварга төрүүлчихээр л шүүмжлэлд өртөөд байгаа шүү дээ.
http://www.shuud.mn/?p=250784

10ын давааг байлгаяа гэвэл энэ л бараг зөв ч юм шиг. тэхээр бас нөгөө эрэмбэ дээрээ 1024-ийн даваа, 512-ын даваа гээд заваарсан юм болох байх даа. 2-ын 2 аврага гишүүнтэй байж тооны багшаар хуулиа янзлуулах ч гэж.
Last edited by Takanohana_Nowitzki on Fri Jun 28, 2013 5:17 pm, edited 1 time in total.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Fri Jun 28, 2013 5:17 pm

За дээрх хууль батлагдавал
1. 1-рт бичсэн ёсоор бол 2001 онд арслан байж байгаад 9 давсан А.Сүхбат шууд аварга, улмаар 10 давсан тул ДАЯН. Цаашаа түрүүлсэн тул ДАРХАН.
2. Өсөхөө аварга шууд дархан.
3. Гантогтох гарди шууд арслан. /Байрлал нь одоо 8 давсан арслангуудын доор орж таарах байхдаа, Ганхуягийн доор зогсоод Ганбаттай 7 давснаа тоолдог юмуу яадаг юм/

өөр чансаа нь ахичих хүн алга аа? Мөнхбаатар, Бүрэнтөгс 2 нэмээд 2 үзүүрлэвэл аварга болох юм байна /Ганхуяг бол бүтэшгүй биз/, Эрхэмээд бол ямар ч ашиг алга гэх мэтээр ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Fri Jun 28, 2013 5:19 pm

Takanohana_Nowitzki wrote:10ын давааг байлгаяа гэвэл энэ л бараг зөв ч юм шиг. тэхээр бас нөгөө эрэмбэ дээрээ 1024-ийн даваа, 512-ын даваа гээд заваарсан юм болох байх даа. 2-ын 2 аврага гишүүнтэй байж тооны багшаар хуулиа янзлуулах ч гэж.


угаасаа локигийн хувьд худлаа болно. Шууд хүчээр 1024-д 5 давсан начин, 6 давсанг өсөх идэр начин (жирийн 2 удаа 5 давсантай яг ижил) гээл зоох хэрэг гарна. Тэгээд холбоо бол чадахгүй л дээ, энэ битгий хэл юмыг зохицуулж чадахгүй байгаа ш дээ. Өсөх идэр начингуудын эрэмбэ гэж үл бүтэх **н** зүйл байна.

Аваргууд маань баахан будилаантай, логик алдаатай юм хийчээд байгаа болохоор логик алдаагүй юм хийдэг хүн нь оролдсон нь дээр байхдаа ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Оргил » Fri Jun 28, 2013 5:24 pm

Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Fri Jun 28, 2013 5:25 pm

Одоо ингээд баяр наадмын хууль энэ тэр гээд төр нь аймаар холилдчихсон, ерөнхийлөгч өөрөө зарлиг энэ тэр гаргадаг хатуу дэгтэй болсон юм чинь бүр мөсөн оролцоод МҮБХ-гоо хүчиндээд Сүхбат аваргад аваад өгчмөөр юм даа кккк, сая зөндөө л их ерөнхийлөгчийг дагаж гүйлээ ш дээ ... Бөхийн хүний эсрэг хамгийн олон дэмжигчтэй бөхийг их л ашиглалаа ш дээ.
Аса бас чөлөөтийг гоё болгох байлгүй дээ хэхэхэх
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Fri Jun 28, 2013 5:30 pm

Оргил wrote:https://www.dropbox.com/s/jussxm5taeeqljx/undesnii.pdf

za ene tusul n shuu..


за энүүгээр бол АВАРГА 9 давж үзүүрлэвэл ДАЯН гэж алга даа ... тэгэхээр л НО -той болчоод байгаа юм.

2020 онд 1 түрүүлж арслан хусаал, 2021 онд 10 даваад түрүүлчвэл ДАЯН болно.
Гэтэл 2019, 2020 дээр 2 түрүүлсэн аварга, 2021 дээр түрүүлвэл наад заалтаар чинь бол бас л ДАЯН болох гээд байгаа биз???

ингээл 1 түрүү нь замхарч байгаа юм.

Тэгснээс 2020 2021 2022 гээд 3 түрүүлчвэл ДАРХАН болчиж байгаа юм. Яг нөгөө Сүхбат аваргыг хулхиддаг нь л шүү дээ
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Оргил » Fri Jun 28, 2013 5:38 pm

энэ бол яг өргөн мэдүүлсэн байгаа төсөл.. миний бодлоор бол зүгээр л 1024 бөх барилдсан тохиолдолд 9 давсаныг 512-ын 9 давсан хоёр ижил юмшүү.. гэдэг санааг л оруулаад өгчихөд болох бусуу.. энийгээ тэгээл тоочоод бичихээр ингээд л асуудал үүсгээд мангартуулаад байгаам шиг..

зүгээр 9 давбал арслан эсвэл тухайн бөхийн дээд цолыг олгоно.. арав давбал хоёр алгасуулж олгоно гээл болоом бишүү..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Оргил » Fri Jun 28, 2013 5:39 pm

манай фантази дээр нээх гоёоор бичсэн байдагдаа.. хэхэ..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Оргил » Fri Jun 28, 2013 5:42 pm

манай фантази арай өөр юм байна.. гэхдээ манай фантазид би жишээ нь гарьд цолтой хирнээ начины болзолыг хэд давтаж байж арслан болох вэ.. хоёр удаа давтвал харцага чимэгтэй болно.. тэгээд дахиад 2 удаа буюу нийт 4 удаа давтвал заан.. тэгээд дахиад дөрөв буюу нийт 8 удаа давтвал гарьд цолны болзол хангаж арслан цолыг дүйцүүлж авах уу гэсэн.. шаал хаа хамаагүй юм асуучлаа хахах..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Fri Jun 28, 2013 5:51 pm

Оргил wrote:манай фантази арай өөр юм байна.. гэхдээ манай фантазид би жишээ нь гарьд цолтой хирнээ начины болзолыг хэд давтаж байж арслан болох вэ.. хоёр удаа давтвал харцага чимэгтэй болно.. тэгээд дахиад 2 удаа буюу нийт 4 удаа давтвал заан.. тэгээд дахиад дөрөв буюу нийт 8 удаа давтвал гарьд цолны болзол хангаж арслан цолыг дүйцүүлж авах уу гэсэн.. шаал хаа хамаагүй юм асуучлаа хахах..


яг зөв ойлгож.
Чам шиг тэгээд 4 наадамд нэг удаа л 5 даваад байвал хэдэн жилийн дараа дархан болох вэ? гээд бодоод үз хэхэхэ
Энэ тойрогт амлаад авсан болохоор жаахан хошуу амаа билүүднээ ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Fri Jun 28, 2013 5:53 pm

Оргил wrote:зүгээр 9 давбал арслан эсвэл тухайн бөхийн дээд цолыг олгоно.. арав давбал хоёр алгасуулж олгоно гээл болоом бишүү..


тэхх манай Оргил шиг сэргэлэн хууль санаачлагчтай бол ингээл болоо ш дээ.
Хэзээ манай Оргил УИХ-д орж бид сайн хуультай болох юм болдоо, нэмээд чи тэр үедээ УЛСЫН НААДАМ ШОДОЖ болохгүй ээ л гээд хууль хийгээд өгөөрэй. Ядаж 3-ын даваанаас хойш ч байж болно.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bayara » Sat Jun 29, 2013 1:23 am

Олон цоорхой байна даа, энэ төсөлд, их ойлгомжгүй. Би бол дэмжихгүй л юм байна. Хууль зохиох програм зохиох хоёр ер нь төстэй, байж болох бүх хувилбарыг аль болох тооцоолж, цоорхой гаргахгүй байх ёстой.
Ер нь бол 9 давсан хүн арслан уу, наадамд түрүүлсэн бөх арслан уу гэдгээ уг нь шийдмээр юм. 9 давсан нь арслан л гэх гээд байх шиг байна. 10 давах бол 2 удаа 9 давсантай тэнцэх юм байна, жоохон шударга бус, азын хэрэг байна.
Хэрэв 1024 биш, 2048 бөх барилдвал яах хэрэг вэ? 11 даваад түрүүлэхийг 512 бөхөөс 3 удаа 9 давж түрүүлсэнтэй адилтгах хэрэг үү? Залуу бөх түрүүлбэл шууд даян аварга болох нь. Гиннесийн барилдаанд Санжаадамба 14 давж түрүүлсэн билүү? Хэрвээ цол олгосон бол шууд дархан аварга болох байжээ?
Миний бодол бол зүгээр л наадамд түрүүлбэл арслан, 2 түрүүлбэл аварга байвал ямар ч логикийн алдаа алга. Хэдэн бөх барилдах бол хамаагүй. Шөвгийн 16д үлдвэл начин, 1024 бөхөөс бол 6 давж начин болно. Ингэвэл илүү ойлгомжтой.
Яахав 5 юмуу 10 жил тутам олон цолтон төрүүлмээр байгаа бол их ойн жил жилд 2 удаа наадам хийгээд 2 удаа цол олгочино биз.
Бас нэг маргадаг зүйл бол дүйцүүлж цол олгох. Энэ бол сонин л ойлголт доо. Манайд л байдаг байх. Улсад 3 удаа 4 давбал начин болох уу? Аймагт 3 түрүүлбэл начин өгөх үү? Ялгаагүй л аймгийн арслан цолоо 3 баталлаа шүү дээ.
Илүү даваа авч дээд цолоо авах, дүйцүүлэх 2 бол ер нь спортын чиг хандлага бишээ. Ухаан нь олимпод тухайн төрөлд олон тамирчин байсан учраас түрүүлсэн тамирчинд 2 алтан медаль өгье өө гэсэнтэй л адилхан юм даа.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bayara » Sat Jun 29, 2013 1:47 am

1024 бөх барилдах ч бас сайхан л даа, угаасаа ч 9с дээш даваа бүрийг дахиад нэг түрүүтэй адилтгаж ирсэн. Энүүгээрээ байхад ч болохгүй юм алга.
5 давахад начин болдог гэдэг бол улс, аймаг, сумын наадам хаана ч гэсэн ойлгомжтой асуудал болчихож дээ.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Sat Jun 29, 2013 10:54 am

Би энэ хуулийн төслийг огт дэмжихгүй байгаа. Шалтгаан нь:
1. Хуулийг өөрчлөлтийг санаачилсан хүмүүс нь Монгол Бөхийн Цолны мөн чанарын талаар ямар ч мэдлэггүй хүн
2. Сонгуулийн өмнө хэсэг бүлэг хүмүүст таалагдах зорилгоор санаачилсан
Үнэхээр Монгол Бөхийг шинэчлэх өөрчлөлт байсан бол Допингтой холбогдуулж, нэмэлт, өөрчлөлтийг оруулж ирэх боломж байсан, гэтэл зүгээр хэсэг бүлэг хүмүүсийн эрх, санаанд нийцүүлж нийцүүлж өөрчлөлт хийх гэж байгаа нь буруу юм.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby jalkhanz » Sat Jun 29, 2013 5:43 pm

Bakhdal wrote:Би энэ хуулийн төслийг огт дэмжихгүй байгаа. Шалтгаан нь:
1. Хуулийг өөрчлөлтийг санаачилсан хүмүүс нь Монгол Бөхийн Цолны мөн чанарын талаар ямар ч мэдлэггүй хүн
2. Сонгуулийн өмнө хэсэг бүлэг хүмүүст таалагдах зорилгоор санаачилсан
Үнэхээр Монгол Бөхийг шинэчлэх өөрчлөлт байсан бол Допингтой холбогдуулж, нэмэлт, өөрчлөлтийг оруулж ирэх боломж байсан, гэтэл зүгээр хэсэг бүлэг хүмүүсийн эрх, санаанд нийцүүлж нийцүүлж өөрчлөлт хийх гэж байгаа нь буруу юм.


Энэ бол утгагүй төсөл... "Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов" гэдгээс ч дордсон зүйл. Хатуухандаа бол өв уламжлалаа улс төржүүлж буй хэсэг бүлэг хүмүүсийн ажил...

Үнэхээр Монгол бөхөө, өв уламжлалаа л гэж бодож байвал өөр зүйлийг бодох хэрэгтэй...

МЭДЭЭЖ!!! Одоогийнхоос илүүг, зөвийг санаачлах аваас дэмжилгүй яахав...

12/29-нд цол өгнө гэж хэсэг юм болов, одоо энэ хуулийн төсөл нэрт гээд л... Илүүг хийж, санаачлахгүй л юм бол болих хэрэгтэй... Харин допинг энэ тэрээ зохицуулбал талархалтай байна.
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Bakhdal » Sun Jun 30, 2013 8:23 am

Жалханзтай санал нэгтэй байна.
http://www.mongolnews.mn/w/43510 Өвгөнхүү Харцага-тай хийсэн ярилцлага байна.

Сэтгүүлч: Энэ жилийн наадам ямархуу болно гэж та төсөөлж байна вэ? Хэн гэдэг бөх дээгүүр хүч үзэх шинжтэй байна?

Харцага: "Энэ жилийн наадам сайхан болно. Гэхдээ тэр түрүүлнэ гэвэл худалч хүний үг болно. Өмнө нь Х.Баян мөнх, Ж.Мөнхбат хоёр үлдэнэ гэж таамагладаг, нөгөө хоёр ч үлддэг байлаа. Харин одоо тийм бөх алга. Яахав, барилдааныг нь хараад дөрөвт үл дэж магадгүй гэсэн бөхчүүдээ нэрлэе. Ноднингийн түрүү бөх П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр энэ гурвын хоёр нь шөвгийн дөрөвт үлдэх байх. Гэхдээ юмыг яаж мэдэхэв. Эрхэмбаяр гэхэд хөнгөн хүн зугтаад байхад хөл нь гүйцэхгүй уначих гээд байдаг талтай. Санжаадамба бол тооцоо муутай барилддаг юм шиг санагддаг. Ноднин гэхэд Пүрэвжавтай барилдахад алдаа гаргаад л унасан" хэмээн хариулсан байна.

Миний бодлоор Эрхэмбаярын арслангийн хамгийн сул талыг яг оноод хэлчих шиг боллоо.
Би ингэж төсөөлж байна, отгон аварга, эрхэмбаяр, бүрэнтөгс, санжаадамба нар үлдэж магадгүй байна. Магадгүй хэн нэгнийх нь оронд Мөнхбаатар, Рагчаа, Ганбаатар, Бат-Орших, Содномдорж, аймгийн нэг цолтон байхыг үгүйсгэхгүй.

1. Отгон аваргын тухайд хөнгөхөн 3 давна, 4 дээр харин нэг аймгийн заан, эсхүл шинэхэн аймгийн арслантай үлдэх магадлалтай, магадгүй хэнтийн залуу арслан Оюунболд байхыг үгүйсгэхгүй. 4 даваа хамгийн хэцүү нь байх байх. Хэрвээ 4 гэтэлчихвэл 5, 6 хөнгөхөн болно. Харин 7 дээр хэнийг авахаас их зүйл шалтгаалах гээд байна. 7 дээр Рагчаа гарьд, эсхүл Бат-Эрдэнэ гарьд гэх мэтээр авлавал өөрт нь халгаагүй, залуучууд болон үлэмж биетнүүдийг отгон аварга дийлэхэд хэцүү
2. Эрхэм арслан 4 дээр, 7 дээр эвгүй байх байх, дээрх даваануудын ард гарвал 8 дээр хамгийн том барилдааныг хийж таарах байх.
3. Бүрэнтөгс 4 дээр залуучуудтайгаа таараад унаж магадгүй, эсхүл 5, 6 дээр ямар ав авхаас шалтгаалах байх л да. 8 дээр мэдээж тунаж таарна, Эрхэм арслатай юу, Санжаадамбатай юу? Эсхүл өөр хэн?
3. Санжаа, Содном 6 даваанд бараг дахин тунах байх, хэрвээ Содном Харцага 5 даваад гараад ирвэл шүү дэ. Санжаад 6,7,8 дээр бүгд дээр нь тунан барилдана. Хамгийн хүнд барилдаануудыг хийх нь дэ, 4 дээр аймгийн хурц арслантай таарна, тэр нь хэн байх вэ? хурцуудаас ганц аюултай нь Батчулуун, бусад нь манай хүнд юм болохгүй байх
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ЦАГААН » Sun Jun 30, 2013 12:20 pm

4-ийн давааг нугалдгийн олон сул талуудын нэг нь бол төгсгөлд хэдэн начингууд үзэлцдэг.

Өнгөрсөн жил гэхэд 13 хос буюу 26 улсын цолтой бөх төгсгөлд хооронд үзсэн байгаа юм.
3-ын даваанд улсын цолтнууд их олноороо даваа авсан нь ийм байдалд хүргэсэн. Ер нь бол 9 10 хос улсын цолтон үзэж тараад байгаа. Түрүү жилийнх шиг харцагууд начингуудтай ч тулж мэднэ. Ном ёсоороо бол муухан начингуудыг том цолтнууд авч хаяад төгсгөлд залуу сайчууд аймаар үзэлцэх ёстой шүү дээ
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby ХАЛИУН » Mon Jul 01, 2013 9:52 am

Ганаа гарьд зодоглох юм гэсэн үү энэ жил
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Munkhbold » Mon Jul 01, 2013 10:15 am

Нэг хөндлөн юм асуучих уу? Уучлаарай.
Наадмаар стадион тойроод монголчууд маань баярладаг даа.
Стадион тойроод баахан олон цайны газар тоглоомын газрууд байдаг.
Тэр бүх газрууд хаанаас яаж зөвшөөрлөө авдаг юм бол.
Бас эрүүл мэндийн шаардлага хангасан бичиг нтрээ.
Шууд очоод зарвал торгууль нь ямар шуу байдаг юм бол
Бөмбөг бөөрөнхий
Munkhbold
 
Posts: 1295
Joined: Mon Mar 26, 2012 6:11 pm
Location: Хөл бөмбөг тоглох сайхаан

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 01, 2013 1:20 pm

munkhbold413 wrote:Нэг хөндлөн юм асуучих уу? Уучлаарай.
Наадмаар стадион тойроод монголчууд маань баярладаг даа.
Стадион тойроод баахан олон цайны газар тоглоомын газрууд байдаг.
Тэр бүх газрууд хаанаас яаж зөвшөөрлөө авдаг юм бол.
Бас эрүүл мэндийн шаардлага хангасан бичиг нтрээ.
Шууд очоод зарвал торгууль нь ямар шуу байдаг юм бол

Нийслэлийн захирагчийн албанаас асуу, хуучин Нямдорж сайдын авгай дарга нь байсан байхаа, тэр хэлтсийх нь. за тэр яахав.
Өчигдрийн сорилгоос төрсөн сэтгэгдэл:
1. Цэнхэр зодог шуудагтай бөхчүүд өнгөлөх юм бна /Мө арслан, Санжаа, Орших улаан цэнхэр болсоэ байлуу?/
2. Нямсүрэн, Б.Батмөнх 2 ядаж цолоо батлах юм бна. Нямсүрэн сүүлийн 2 жил 4 давсан, Завханы хэдэн начингаас хамгийн чансаатай нь л гэж бодож явдышд. дээр нь эртээд ярилцлагыг нь уншсан, гайгүй эр хүн шиг санагдсан.
3. Зурхайн ухаанаар бол 7/12 Баасан гариг юм бна. Бар, туулай жилтнээ тааламжгүй. Содном, Батмөнх, Батэрэй, Гончиг, Санги нтр жагсаалтаас гараад явчих нь. Санжаа чинь юу билээ? Харин Хонь, бич, тахиа жилтнээ сайн өдөр. тэхээр томчуудаас Мө арслан энэ ангилалд орох нь. Гэхдээ ноднин жил нь орж байсан 2 луу жилтэн час өдрөө үзүүр түрүүнд үлдэж байж.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby munkhbayar_AC » Mon Jul 01, 2013 2:27 pm

За өнгөрсөн шөнө наадам зүүдэлж хонодог байна шдээ. Зүүдэнд Батэрдэнэ гарьд түрүүлж Мөнхбат аварга үзүүрлэж байхын. Бусад нь яасын бүү мэд хэхэ.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby munkhbayar_AC » Mon Jul 01, 2013 2:36 pm

Өсөхөө аварга, Ганбаа арслан 2г сайхан яс үзээд 8-д гараад ирээсэй гэж хүсч байна шүү. Даанч 2лангийнх нь хөл их муудсан санагдсан. Элбэгбаяр уг нь их даруухан залуу санагдсан. 2 жилийн өмнө наадмаар 4-дээр Мөнхбаатарт уналуу даа.Бөхчүүдээс холдоод миний сууж байсан суудлын дэргэд ирээд суучихсан. Тэгсэн хэд 3 үг сольсон чинь дажгүй залуу санагдсан шүү.Уг нь их бяртай гээд байгаа. Жаахан техник сурчуул начин байж болох л бөх. Рагчаа гарьдын хувьд бол үзнэ гэж бодож байгаа.Энэ жилдээ харих болоогүй байх.Эрхэмээ бол түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөх. Үнэхээр хийгүй, нягт болсон байна лээ. Мөнхбат аварга ч 4-ийн даваанд уначихгүй бол 4-д найдвартай үлдэх байх. Хэрэв 4д үлдэж гэмээнэ бас л түрүүлнэ л гэж үзэх байлгүй дээ. Мөнхбаатар бэлтгэл хэр байдгын бол өнгөрсөн жилийнх шиг 4-д үлдэх эсэх эргэлзээтэй. Миний хувьд Эрхэмээ, Мөнхбат-2г л 4-д бат байж байх боловуу гэж бодож байна. Бусад нь эргэлзээтэй.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Yes Man » Mon Jul 01, 2013 2:58 pm

Бүрэнтөгс бол найдвартай гэж бодоод байгаа шд.... Доор даваанд уначихгүй л бол ер нь барилдсан барилдаандаа чансаатай үзсэн..... Яг ноцолдвол тэр амьтаныг барах хүн ховорхон доо..... Тэгээд сураагүй биш нэг доогуур цолтой бөх дээгүүр ниснэ биз дээ.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: МОНГОЛ НААДАМ 2013

Postby Tseveenjav » Mon Jul 01, 2013 3:55 pm

7 дээр Бүрээ Санжаа, Эсвэл Рагчаа Санжаа гэсэн тунаа л харагдаад байгаа юм даа.
Монголын их амар амгалан.
User avatar
Tseveenjav
 
Posts: 389
Joined: Fri Feb 17, 2012 6:02 pm
Location: Ulaanbaatar

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests