Сэргээш болон Найрааны талаар

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Сэргээшний талаар

Postby ХАЛИУН » Thu Nov 08, 2012 8:30 am

Нямдорж гуай эвгїй барьц алдаад эцэст нь шїїх дээр уулзая хїї минь гээд л гарлаа даа.
одоо харж л байя. Мєнхбаатар Далайцэрэн болох нь уу эсвэл тэгээд монгол бєхєєс хєєгдєх нь її. Арслан єєрєє бол тэр 2 наадмын тухай хєєрхий їнэн л юм ярьж байна лээ. 70 сая гэдэг бол яг л ханш байх. хэрвээ энэ їгээ нотолж чадахгїй бол эргээд ял авах хэмжээний юм яригдана тэгэхээр сайн ємгєєлєгч гэрчїїдийн хїчээр л гарах хэрэгтэй. бас єєр асуудлуудыг ч ил болговол Мєнхбаатараар монголын бєх сонирхогчид ер нь бїх монголчууд л бахархана даа. :mongol:
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Сэргээшний талаар

Postby J@x » Thu Nov 08, 2012 8:32 am

Энийг батлана ч гэж байхгүй байх аа даа Нямдоржийн талынхан мэлзчихнэ.

Гэснээс хоморгонд нь манай Алтайн бөхчүүд хамаг муу муухай нэрийг нь зүүхнэ л дээ.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13307
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Сэргээшний талаар

Postby Toba's » Thu Nov 08, 2012 8:48 am

Мөнхбаатар арслан олны ярьдгаар нүүрийн буян гэдэг дээ тэр олныг дагуулах сэтгэлийг нь татах талдаа муу санагддаг. Хэрэв оронд нь Сүхбат ч юмуу ядаж л Содномдорж байсан бол хүмүүс Нямдоржийг барьж иднэ дээ. Гаргалгаа бол тодорхой байгаа сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон л бол хуулийнхаа дагуу, тэр авилга амалсан нь тогтоогдвол мөн хуулийнхаа дагуу явах ёстой. Гэхдээ ёс зүй жудаг ухамсар ер нь олны хүссэнээр, үзэн ядалтаар харах юм бол Нямдорж одоо зайлчихад л болоод явчихна даа.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Сэргээшний талаар

Postby kayo » Thu Nov 08, 2012 8:49 am

Munkhbaatar haa ochij nairaa ene terd ordoggui, uneneeree barildaj baigaa sanagddag, yer Nyamdorjiin uye odoo ungursuun, yamar africiin daranguilagch ene ter baigaa bish nasaaraa holboonii yerunhiilugch hiine gej yu baidgiin, buh uuruu buun bulhai, nairaa, zodoon nudeen baihad yu ch hiideggui holboo gej baidgiin muu, odoo tsag ni bolson, unagah heregtei
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Сэргээшний талаар

Postby Toba's » Thu Nov 08, 2012 8:59 am

Тэгээд энэ Бат-Эрдэнэ аварга, Мөнхбат аварга ч гэсэн хөгийн гарууд. Баянмөнх аварга хаашдаа муу нэртэй дээр нь Сүхбат хүргэн нь учраас хичнээн тэмцээд хэлээд байхад наад Баянмөнх чинь угаасаа тиймэрхүү гэж олон нийтэд мсж явуулаад л аргалчихаж байсан. Миний бодлоор ер нь аливаа зүйлийн сайныг нь магтан мууг нь дараад байдаг тэр арга хэлбэр бол хуучин нийгмийн болон Оросуудаас бидний сурсан нэг урхагтай юм. Бөхөд нь найраа, авилгал цэцэглээд бүр ил болоод, бас хамгийн гол зүйл болох барилдааных нь хэлбэр зорилго ч гэсэн хоцрогдоод спортын зарчмаасаа гажчихаад байхад Гиннес ч гэнүү нэг юмханаар аргацаагаад үгүйээ зүгээр жам ёсоороо явж байна гээд ичих ч үгүй суугаад байдаг. Тэгэхэд сумог харалдаа арай л ичмээр юмаа. Сугаржаргал ч Сүхбат ч Соронзон ч гэсэн өчигдөр хамт байх ёстой байсан. Мөнхбаатарыг тэр яриад байгаа 2 ч наадмаар хэлмэгдүүлсэнүү гэвэл үнэн шүү дээ тэр Өсөхөө дээр бол арай л хэтэрсэн дээ.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Сэргээшний талаар

Postby slo mo jones » Thu Nov 08, 2012 9:14 am

Алтайн бөхчүүдийн нэр хүнд ч яамай байнаа Монгол бөхийн нэр хүнд л чухал
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Сэргээшний талаар

Postby champion » Thu Nov 08, 2012 9:26 am

Єчигдєр ийм юм яриагїй байж хэнээр ийм їг заалгачаад ирэв гэнэ її хаха ширїїн авч байна аа. 2уулхнаа ярьсан бол тэгээд нотлох баримт байхгїй гээл муу Мє арслан буруутаад їлдэхийн байна л даа. энэ муу чилийсэн палийсанг ямар ч их хэрэглэдийн бэ дээ. ясны бэртлийнх гээд байдаг даа уул нь. їргїй болгодог гээд дээр эмч нар хэлээд байсан даа. бас сэргээдэг хог байна л даа. ингэж заваарч байхаар сэргээшийн шинжилгээг авахаа бїр больвол таарна...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Сэргээшний талаар

Postby Logger » Thu Nov 08, 2012 9:47 am

наа эм чинь монгол улсын эмийн бүртгэлд байдаггүйн гэнэлэ.
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: Сэргээшний талаар

Postby Shaggy » Thu Nov 08, 2012 10:05 am

Чилийсэн палысан хэрэглэснээс болж ийм асуудал үүсж байгаа нь монголд спортын анагаах ухаан ямар дорой байгааг харуулсан хэрэг л дээ хайраг бөх бодхоор гомдоод байх юм
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Сэргээшний талаар

Postby Takanohana_Nowitzki » Thu Nov 08, 2012 10:14 am

Чилийсэн палийсаных нь нэгдүгээр үйлчилгээ нь үе мөч юм биш үү? золиг нь цаагуураа гормон нэмдэг байх нь. допингийн жагсаалтад нь ийм ийм бодис ордог байдым биш үү, химичид биш яаж тэрийг нь хараад мэдэхэв дээ, бүр Монголд байдаг ийм ийм эм болохгүй гэсэн л жагсаалт өгөх хэрэгтэйшд.
Ооска бол бөөр өвдөөд хавагнаад байхаар Фуросемид уугаал, жингээ хасах зорилготой допинг болоол эрхээ хасуулж байсан.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Сэргээшний талаар

Postby Чуугий » Thu Nov 08, 2012 10:18 am

Ehleed dopingiin talaar surgalt buhchuuddee sain yvuulah heregtei l dee.
Tegehgui buhchuud ni yugaa ch medehgui bertel gemtelee edgeeh geed em taria heregledeg ter ni doping bolchood baih shig baina.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Сэргээшний талаар

Postby ХАЛИУН » Thu Nov 08, 2012 10:20 am

Х.МӨНХБААТАР: Н.ГАНБААТАРЫГАА НЭГ УДАА ДЭМЖЧИХ, АХ НЬ 70 САЯЫГ ӨГЬЕ ГЭСЭН

-Та сэргээшийн шинжилгээнд хэдэн удаа орсон бэ?
-Би үндэсний их баяр наадамд ес дэх жилдээ шөвгөрч байна. Мөн Гуанжугийн наадамд сэргээшийн шинжилгээ өгсөн гэхээр 10 дахь удаагаа сэргээшийн шинжилгээ өгөөд байна.

-Сэргээш хэрэглэсэн нь үнэн юм уу?
-Би өнгөрсөн сар шинийн барилдаанд аварга С.Мөнхбаттай үзүүр түрүүнд барилдахдаа баруун мөрөндөө бага зэргийн бэртэл авсан юм. Бэртлийн төрөлд ууж болох Хятадын уламжлалт эмчилгээнд хэрэглэдэг бидний нэрлэдгээр Чилийсэн палийсан гэх эм уусан нь үнэн. Тэр эмийг бэртэл гэмтлийн үед хэрэглэхийг зөвшөөрдөг юм билээ. Түүнээс биш сэргээшийн төрлийн хүчтэй эм тан уугаагүй. Тэр эмэнд гармон өндөрсүүлэгч байсан. Зөвшөөрөгдсөн хэмжээ нь 5-9 байх байтал миний гармонд 15 хувьтай гарсан гэсэн. Би энэ эмийг өмнө нь тэмцээн уралдаанд оролцохдоо үргэлж уудаг байсан. Тэглээ гээд надаас сэргээш илэрч байгаагүй.

Би юмыг яаж мэдэхэв гэж бодоод “Улаанбаатар сонгдо” эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэсэн. Надаас сэргээш илрээгүй. Би тэр шинжилгээний хариуг Р.Нямдорж тэргүүнд үзүүлсэн. Гэтэл тэргүүн Р.Нямдорж наадах чинь хамаагүй гэсэн юм. Би хувийнхаа зардлаар БНСУ-д өөрийн биеэр допингийн төв лабораторид шинжилгээ хийлгэсэн. Энэ лабораторийн хариу 14 хоногийн дараа гардаг юм билээ. Би Р.Нямдорж тэргүүнээс БНСУ-аас ирэх сэргээшийн хариуг хүлээнэ үү гэсэн хүсэлтийг бичгээр хүргүүлсэн. Энэ хүн миний хүсэлтийг авсан. Гэхдээ шинжилгээний хариуг аваагүйд гайхаж байна. Шинжилгээний хариу ямар ч гарах байсан юм билээ.

-Та гомдолтой байгаа юм уу?
-Тэгэлгүй яахав. Р.Нямдорж тэргүүн намайг олон жил нүд үзүүрлэдэг байсан. Би ч олон жил тэсч тэвчиж ирлээ. Яагаад гэвэл 2007 оны улсын баяр наадмаар би гарьд Н.Ганбаатартай долоогийн даваанд гарч барилдсан юм. Тэгээд бид хоёрыг барилдахын өмнө Р.Нямдорж гуай надад санал тавьж байсан. Би түүний тавьсан саналыг аваагүй учир намайг өдий олон жил зуугаад байгаа юм.

-Нууц биш бол ямар санал тавьсан юм бэ?
-Миний хүү зургаа давчихлаа. Чи Н.Ганбаатарыгаа нэг удаа дэмжих хэрэгтэй байна. Ах нь чамд 70 сая төгрөг өгье гэсэн. Би ард түмнээ болон өөрийгөө хуурахыг хүсээгүй. Залуу хүн зөвхөн цолны төлөө л барилдъя гэж бодсон. Тэгээд шударгаар барилдаж Н.Ганбаатар унасан. Тэр барилдааны дараа Р.Нямдорж тэргүүн миний хажууд ирээд “Чи яасан овоо хүү вэ, би чамайг харна аа” гээд явсан. Би энэ хүний үгэнд нэг их юм бодоогүй. Эцэг хүний хувьд хэцүү байгаа байх гэж бодоод өнгөрсөн.

2009 оны баяр наадмаар шөвгийн дөрөвт Г.Өсөхбаяр аварга бид хоёрын барилдаан дүрмийн бус болсон гэдгийг ард түмэн сайн мэдэж байгаа. Тэр барилдааныг хөлийн цэц А.Ганбаатар, засуул Х.Пүрэвээ гуай нар дэндүү муухай нэг талыг барьж шүүсэн нь энэ хүнтэй салшгүй холбоотой. Тэр барилдаанд Өсөхөө аваргыг хутгах мэх хийх гэтэл барилдааныг зогсоочихсон. Дараа нь бусгаад мордох гэтэл бас л зогсоосон. Би тэр үед Монгол төрийн наадмаа хүндлээд гомдол санал гаргаагүй.

Мөн Ж.Бат-Эрдэнэ гарьд бид хоёр түүхт 90 жилийн ойн баяр наадмаар долоогийн даваанд барилдаад бид хоёрын хөл ойролцоо унасныг бичлэгээр харахад ойлгомжтой байгаа юм. Гарьд Ж.Бат-Эрдэнэ бид хоёрын барилдаан талбайн баруун талд болсон. Тэнд хөлийн цэцээр Д.Бадрах шүүж байсан юм. Тэр хүн Р.Нямдорж болон гарьд Ж.Бат-Эрдэнэ хоёрын нутгийн хүн. Би гомдолтой гээд талбайгаас гарахгүй зогсч эсэргүүцлээ илэрхийлж байсан. Мөн л Монгол төрийн наадмаа хүндлээд талбайгаас гарсан.

Энэ жил намайг допингийн хэрэгт холбоод байгаа нь учир битүүлэг хэрэг юм. Энэ хүнтэй маргасан хэн ч болов хариу амсах учиртай гэж үү. А.Сүхбат аварга, Б.Гантогтох гарьд нар залуугаараа зодог тайлсан нь гарцаа байхгүй Р.Нямдорж тэргүүнтэй холбоотой.

Р.НЯМДОРЖ: БИ ЧАМАЙГ ШҮҮХЭД ӨГНӨ

Р.Нямдорж: -Би Х.Мөнхбаатарыг ингэж ярьсанд харамсч байна. Энэ залууг хүүхэд байхаас нь сайн мэднэ. Х.Мөнхбаатар аа би чамд 70 сая төгрөг өгсөн гэж үү. Ийм муухай бодол хаанаас төрдөг байна.

Х.Мөнхбаатар: -Та өөрөө надад санал тавьсан. Би сайн санаж байна. Би таны саналыг зөвшөөрөөгүй учир ийм шийтгэл амсах ёстой юм гэж үү. Та хүргэн, хүүхдүүдээ чичирч дайрч цолонд зүтгүүлдгээ зогсоо.

Р.Нямдорж: -Чи ингэж ярих юм бол би чамтай шүүхдэнэ. Х.Мөнхбаатарт цаанаас нь ингэж яриарай гэж захисан биз. Миний хүүг Монголын ард түмэн сайн мэднэ. Чам шиг юмаар заан болох хүн биш. Чамайг гуйж цол авах ч үгүй. Чи ийм боловсролгүй юм ярьдаг байхгүй юу. Ард түмэн намайг мөнгө өгөөд хүүдээ цол гуйх хүн биш гэдгийг гэрчлэнэ.

Х.Мөнхбаатар: -Та миний шинжилгээний хариуг яагаад хүлээгээгүй шалтгаанаа тайлбарла.

Р.Нямдорж: -Би чиний шинжилгээний хариуг 40 хоног хүлээлээ. Үүнээс илүү хэд хоног хүлээх байсан юм. Намайг яасан муухай гөрдөж байна вэ. Тэгж ярих юм бол наадмаар хүүгээ барилдахад нь би суудлаасаа огтхон ч босоогүй. Би чамайг ингэж ярьсанд гайхаад барахгүй үзэн ядаж байна. Чи баримтгүй зүйлээр хов жив хөөцөлдөхөө боль. Яс юман дээрээ Ж.Бат-Эрдэнэ гарьдад унасан. Тэгээд талбайгаас гарахгүй болохоор Б.Бат-Эрдэнэ аварга индэр дээрээс бууж ирээд чамайг талбайгаас гаргасан. Мундаг хүний шавь ийм хөгийн юм ярьж байгаад харамсч байна. Чамаас сэргээш илэрсэн биз дээ. Тэгээд Р.Нямдорж руу дайраад салчихаж болдог гэж бодож байна уу. Хууль нарийн болсон шүү гэдгийг анхаараарай. Чиний ярьж байгаа шиг мөнгө төгрөг, өгч авч байсан удаа надад байхгүй. Олон хүн чи бид хоёрын яриаг сонссон шүү. Би чамайг шүүхэд өгнө. Чамайг сайн бөхөө болоосой гэж бодож байхад чи мунхаг юм ярьж байх гэж дээ. Өөрийнхөө зам дээр чулуу хаяж байгаагаа ухаарч байна уу. Би монгол бөхийн найраа гэдэг зүйлтэй 1990 оноос хойш тэмцэж ирсэн. Хүүгээ найраагаар улсын начин болсноос насаараа аймгийн арслан цолтой үлдээрэй гэж захидаг байсан. Чи намайг шалгуулаарай. Би амьдралдаа 70 сая төгрөг барьж үзээгүй. Ийм юм яриад чи хол явахгүй. Надаас болж А.Сүхбат зодог тайлаагүй юм шүү. А.Сүхбат давдаг хүнээ давахаа больсон учир зодог тайлсан гэж хэлсэн биз дээ. Тэр яриа бидний архивт байгаа. Залуу хүн ийм болхи аргаар амьдарч болохгүй.

Х.Мөнхбаатар: -Миний замын өмнө чулуу тавина гээд намайг заналхийлж болохгүй. Би үгээ ард түмэндээ хандан хэлж байгаа болохоос биш Р.Нямдоржид хэлээгүй юм шүү. Та намайг яс үндсээр нь гадуурхах эрхгүй шүү. Би энэ хүний золиосонд олон удаа өртсөн. Тиймээс надад айх зүйл алга. Та надтай шүүхдэнэ гэлээ. Шүүхээр явах нь таны эрх. Би ч мөн шүүхээр явна.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Сэргээшний талаар

Postby Max » Thu Nov 08, 2012 10:21 am

миний бодлоор Мөнхбаатар яагаад намайг нүд үзүүрлээд байдым хариу яагаап ийм удаан ирж байгаам гээд байна лээ. өөр хүнээс илрэхээр нь Мөнхбаатарыг чихсэн юм болов уу гэдэг бодол төрсөн.
Сонирхолтой шалтгаан байна жил болгон 2 бөх допинг-д нэр холбогддог. Нутаг усаар эсвэл спорт хороогоороо холбогдоод. Нэгэнт мэргэжлийн спорт биш сайн дурын үндсэн дээр барилддаг үндсэний наадгайг шинжилгээгүй болговол зохино.
Нямдорж хэл аманд орсноор Говь-Алтай бөхчүүдийн нэр хүндэд халдах уг нь хэрэггүй л байгаам. Нямка-тайгаа л учраа олох хэрэгтэй байна.
Саддам хусейн Мубарак байгаа биш хөгжил нь зогсчихсон холбоо, жилдээ хэдэн барилдаан, ганц нэг ном сонин сэтгүүл гаргахаас хэтрэхгүй, ядаж бөхчүүддээ санхүү-н тайлан нтр-ээ тайлагнаж байх ёстой шд.
Мөнхбаатар гадаа нь өгсөн ярилцлагадаа санхүүд нь бас их юм бий ухааны юм ярьж байна лээ.
Max
 
Posts: 106
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

Re: Сэргээшний талаар

Postby asa » Thu Nov 08, 2012 11:10 am

Давааням заан, Нямдорж нарын хүүхдүүд гуйж цолонд хүрээгүйг ард түмэн мэднэ л дээ. Гэхдээ юмыг яаж мэдэхэв Мөнхбаатараас гуйгаагүй гэх газаргүй л дээ.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Ганзо » Thu Nov 08, 2012 12:00 pm

Цоомоо wrote:За анх удаа нэр зааж, мөнгөн дүнтэй нь зарлалаа даа.
2007 онд бол 7-ын даваа 70 сая бол яг л ханш л даа.
Нямдорж өөрөө тэгж гуйсымуу үгүй юу мэдэхгүй.

Өгсөн авсан, гуйсан нтр юм бол өчнөөн олон бий.

Ямар ч байсан эрх хасах нтр асуудал тодорхой боллоо гээд Мөнхбаатар арслан шууд ингэж хандаж байх шиг байна.

Одоо хангалттай доо, Нямдорж гуай. Хийсэн бүхэнд чинь баярлалаа...
Бөх гэдэг түүний хувийнх биш, Бөхийн холбоо, Бөхийн өргөө ч хувийнх биш.

Сая Монгол туургатны барилдаан үзээд, -85ынхны гал гарсан барилдааныг үзээд яах аргагүй тийм уран, үзүүштэй, өндөлзүүлсэн барилдаанууд болдог байсныг санаад үгүйллээ хэхэ.
Наадамд ч, заланд ч гоё барилдаанууд болдог байсан даа.
Арга, мэх, ур чадвараар биш, бяр, жин, чацаар барилддаг болоод байна.


:eek:

Хүүгээс нь сэргээш илэрвэл ингэж хуцахыг нь харах юмсан, энэ Нямдоржын. Мөнхбаатар арслан уг нь их спортын хүн, санаатай хэрэглээгүй нь тодорхой. Хэрэглэсэн байлаа ч ямар ч бөх ингээд Ганбаатараар шантаажилж болно шүү дээ.
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Re: Сэргээшний талаар

Postby Ганзо » Thu Nov 08, 2012 12:05 pm

Toba's wrote:. Бөхөд нь найраа, авилгал цэцэглээд бүр ил болоод, бас хамгийн гол зүйл болох барилдааных нь хэлбэр зорилго ч гэсэн хоцрогдоод спортын зарчмаасаа гажчихаад байхад Гиннес ч гэнүү нэг юмханаар аргацаагаад үгүйээ зүгээр жам ёсоороо явж байна гээд ичих ч үгүй суугаад байдаг.

:eek:
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Re: Сэргээшний талаар

Postby asa » Thu Nov 08, 2012 12:12 pm

Ер нь монгол бөхийг бөхчүүд нь өөрсдөө л байхгүй болгож байна дөө.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Сэргээшний талаар

Postby Jersey » Thu Nov 08, 2012 12:13 pm

Yamar t1 nertei em be?
Zarim ulsuud sanaa amar yum yrihiin, shinjelgee avahaa bolii
ch jih shig. Tegeh yum bol hen sain doping hereglesen n amjilt uzuuleed
yavchina daa. Er n shinjilgeegee avaal hen ch bsan 2 hariu muu l bol shuud
erhiig n hasah n zuv. Gol yag batalgaatai avdag bh batalgaatai erh hasdag l bh heregtei
User avatar
Jersey
 
Posts: 1037
Joined: Sun Oct 18, 2009 2:23 pm

Re: Сэргээшний талаар

Postby Ганзо » Thu Nov 08, 2012 12:20 pm

Jersey wrote:Yamar t1 nertei em be?
Zarim ulsuud sanaa amar yum yrihiin, shinjelgee avahaa bolii
ch jih shig. Tegeh yum bol hen sain doping hereglesen n amjilt uzuuleed
yavchina daa. Er n shinjilgeegee avaal hen ch bsan 2 hariu muu l bol shuud
erhiig n hasah n zuv. Gol yag batalgaatai avdag bh batalgaatai erh hasdag l bh heregtei


Дээр хүмүүсийн хэлсэн шиг эхлээд эм тариагаа цэгцэлж бөхчүүддээ энэ талаар ойлголт өгөхгүй, шууд эрх хасаад явчихвал зарим нь хохирсон юм болно.
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Re: Сэргээшний талаар

Postby champion » Thu Nov 08, 2012 12:42 pm

Манайханд нээрээ ярихгїй сэдэв гэж алга аа. Фэйсбїїк твиттерээр дїїрэн Мєнхбаатар арслан, Нямдоржийн тухай эр эмгїй л бичиж байна...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Сэргээшний талаар

Postby Yes Man » Thu Nov 08, 2012 12:47 pm

Ter emiig bol jiriin hun ch meddeg l yum bnalee..... Hujaa em bolohoor ingeed nerlechihsen bh..... Odoo tegeed hen hend ni itgehed hetsuu yum daa...... Mu arslan Altain buhchuuded durgui bol unen..... Bas yuu yugui hunii uuduus haraad tegj heleheergui l bh shuu...... Holboonii terguun bol ideed uugaad yuu ch hiihgui yawdag ni unen......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Сэргээшний талаар

Postby ХАЛИУН » Thu Nov 08, 2012 12:49 pm

Jersey wrote:Yamar t1 nertei em be?
Zarim ulsuud sanaa amar yum yrihiin, shinjelgee avahaa bolii
ch jih shig. Tegeh yum bol hen sain doping hereglesen n amjilt uzuuleed
yavchina daa. Er n shinjilgeegee avaal hen ch bsan 2 hariu muu l bol shuud
erhiig n hasah n zuv. Gol yag batalgaatai avdag bh batalgaatai erh hasdag l bh heregtei


мэргэжлийн спортоос ихэнх тохиолдолд авдаггїй л дээ. харин хэлээд л байгаашт хэлээд байхад хэрэглээд хїїхэдгїй болуул болно л биз євчний їїр болоод начин шааж яадын ер нь.
тэгээд сэргээшийг єндєр тївшинд л хусахгїй бол нээх нєлєєлєхгїй ээ
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Сэргээшний талаар

Postby Адмирал » Thu Nov 08, 2012 1:00 pm

Би Нямдорж гуайг дэмждэг хүн биш... Гэхдээ тэр 70 сая энээ тэрээд бол итгэхгүй л байна.
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Сэргээшний талаар

Postby LeMoN » Thu Nov 08, 2012 1:08 pm

Mu arslan gomdsondoo goomoi yum hiichvuudee.70 say g ugsun bailaach notlohod hetsuu buhchuud hezee ch dansaar nairaa hiihgui zuuchilsan hun n teriigee ilchilne gej barag bhgui shahuu nutgiin zuvlul ivee n tetgedeg company uud n shuuh deer notloh barimt gargaj ugnu gj bhgui.Esregeeree uuruu hun gutgesen bolood mungun torguuli esvel yal avah bolj bnuda.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: Сэргээшний талаар

Postby Max » Thu Nov 08, 2012 2:01 pm

япoны мэргэжлийн сумо-д сэргээшийн шинжилгээ авдын боловуу. манайх адилхан бас л нэг үндэснийх нь спорт ш дээ?
Max
 
Posts: 106
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 26 guests