“Монгол туургатны үндэсний бөхийн V их наадам”

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: “Монгол туургатны үндэсний бөхийн V их наадам”

Postby ider » Mon Nov 05, 2012 3:58 pm

За Санжааа хүү наадмын өдөр л сэтгэл санаагаа тайван байлгадаг юм шүү. Одоо жил жилийн наадмаар сандарч хий гаргаж унасаар аврага байтугай арслан ч гүй хоцрох вий гэж айх юм. Мөнхбаатар,Санжааа 2 г аврага авчихаасай гэж тун их хүсэх юм даа. Мөнхбаатар ч тэгээд худлаа болж байх шиг байна. Санжаа 2 Түрүүлчихбэл сүүлийн 4,5 жилийн аз нь цоорсон түрүүнүүдээс хамаагүй чанартай түрүү болно шүү. Цол нь ч гоё зохих байх. Заза цагаан хэл ам холуур.
Гэснээс шинэ арслан , аврага эд нар яагаад барилдахгүй байна аа. Энэ хэд уул нь өргөөнд тогтмол барилдвал 5 н даваанаас эхлээд 6 зааны заалны барилдаан шиг шижигнэсэн өрсөлдөөн гаргамаар юм. Доогуур унана гэж айдын байх даа ...
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: “Монгол туургатны үндэсний бөхийн V их наадам”

Postby Цоомоо » Mon Nov 05, 2012 4:18 pm

Оноолт байна уу?
Эрхэмээ арслан хэнд унав аа, Бат-Орших, Өсөхөө заанууд хэнд унав?
Эрхэмээ арсланд цол нь нээрээ зохьжээ.
Яах аргагүй л арслан харагдахын хэхэ.

Нээрээ тэр бага жингийнхний барилдаан гал гарч байна аа.
Уг нь үндэснийхэн ихэнх нь 90-100 кг жинтэй л сайхан гялалзуулдаг сайхан цаг байсан даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16690
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: “Монгол туургатны үндэсний бөхийн V их наадам”

Postby Lenin » Mon Nov 05, 2012 4:21 pm

Цоомоо wrote:Оноолт байна уу?
Эрхэмээ арслан хэнд унав аа, Бат-Орших, Өсөхөө заанууд хэнд унав?
Эрхэмээ арсланд цол нь нээрээ зохьжээ.
Яах аргагүй л арслан харагдахын хэхэ.

Нээрээ тэр бага жингийнхний барилдаан гал гарч байна аа.
Уг нь үндэснийхэн ихэнх нь 90-100 кг жинтэй л сайхан гялалзуулдаг сайхан цаг байсан даа.

Эрхэмээ Энхбатад унасан. Бат-Орших Гончигдамбад унасан байха.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: “Монгол туургатны үндэсний бөхийн V их наадам”

Postby mn_rocisky » Mon Nov 05, 2012 4:21 pm

ene barildaan haaguur garaad bainaa. TV9-r garahgui bn
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: “Монгол туургатны үндэсний бөхийн V их наадам”

Postby Lenin » Mon Nov 05, 2012 4:23 pm

Энэ барилдаан бол Үндэсний ТВ-ээр гарсан.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: “Монгол туургатны үндэсний бөхийн V их наадам”

Postby Takanohana_Nowitzki » Mon Nov 05, 2012 5:00 pm

Lenin wrote:Энэ барилдаан бол Үндэсний ТВ-ээр гарсан.

НТВ-ээр орон гаран хальт гарсан. дүрс нь муу байсан. Үндэсийн тайлбар хэрэг байхгүй бна лээ, бөхчүүдийн нутаг, овог нэрийг тувт буруу хэлээл дуусна лээ, Батжаргал Цагаандалай 2.
Эрхэмбаяр арслан Энхбатад ялигүй юманд ойчоод өгсөн, суудалдаа сууцан хойноо ч инээгээл бна лээ.
Цоомоо wrote:Оноолт байна уу?
Эрхэмээ арслан хэнд унав аа, Бат-Орших, Өсөхөө заанууд хэнд унав?
Эрхэмээ арсланд цол нь нээрээ зохьжээ.
Яах аргагүй л арслан харагдахын хэхэ.

Нээрээ тэр бага жингийнхний барилдаан гал гарч байна аа.
Уг нь үндэснийхэн ихэнх нь 90-100 кг жинтэй л сайхан гялалзуулдаг сайхан цаг байсан даа.

Орших арай заан болоогүй л байгаа шдээ хө :ногоон: Болохым бна л даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: “Монгол туургатны үндэсний бөхийн V их наадам”

Postby Tseveenjav » Mon Nov 05, 2012 5:13 pm

85 кг-ийн жингийн барилдааны дүйз

1. Г.Эрхэмбаяр- а.а Э.Оюунболд баруун хавирч

2. Ж.Бат-Эрдэнэ- ӨМӨЗО Насанцогт зүүн хонгодоод

3. Д.Баасандорж- ӨМӨЗО Алтаншагай зүүн талдаа мордоод

4. Б.Соронзонболд- у.н Ц.Одбаяр тахимдаад

5. Ч.Санжаадамба - а.а Ш.Мөнгөнбаатар баруун нааж хавираад

6. М.Өсөхбаяр- а.а Н.Ганзориг баруун хавирч

7. Ө.Бат-Орших-а.а М.Эркебулан

8. Т.Өсөх-Ирээдүй- у.н Б.Батмөнх мордоод

9. Ду.Батбаяр- ц.а Б.Ганзориг давхар шуудагнаас мушгиад

10. Ч.Баянмөнх- у.н Б.Пүрэвсайхан шуудагнаас түрэхэд гуядаад

11. Б.Сангисүрэн- а.а Б.Эрдэнэхүү давхар шуудагнаас түрж (маргасан)

12. Б.Гончигдамба- ӨМӨЗО Хишигдалай хонгодоод

13. Э.Энхбат- ӨМӨЗО Галсанраш хөлд орж

14. Б.Сугаржаргал- а.з Б.Бадамсүрэн

15. Ж.Отгонбаяр- а.н Ж.Сапар Алтай сугадаж түрээд

16. Л.Гантулга- у.н Н.Батзаяа хавирахад сөрж дайраад

17. ӨМӨЗО Цагаанзаан- Тува Тэлюк Саянбилэг дотуур этээд

18. Ренчин Санжаев Буриад- Ховал Амир Тува сэнжигнээс зайлж татаад

19. А.Цацабшир- Монгуо Айдымер Тува тахимдаад

20. Б.Баатарцол- Цэрэнов Батар Буриад зүүн хонгодоод

21. П.Ганхүү- а.з П.Баярхүү зүүн талдаа мордоод

22. А.Бямбажав- Пунцаг Доржапов Буриад толгой уургалж гуд татаад

23. Чи.Батчулуун- ӨМӨЗО Чинзоригт баруун хонгодоод

24. А.Алтанхуяг- Монгуш Алексей Тува шахаж татаж мордоод

25. Р.Пүрэвдагва- ӨМӨЗО Батжаргал зайлаад

26. М.Эрдэнэбат- у.н Б.Амарзаяа мордооод

27. Б.Батдорж- Буриад Станислав сэнжигнээс татаад

28. ӨМӨЗО Цогтнаран- Хурак Александр Тува давхар шуудагнаас

29. О.Гантулга- а.х Б.Чимэдвандан хутгаад зайлж

30. Магсаров Цэвэк Буриад- Тува Саян Солом мордоод

31. Б.Одгэрэл- Г.Баяржавхлан тахимдаад

32. Тува Серол Ким- Тува Бурбочук Буян баруун хавирч

Хоёрын даваа

1. Ч.Санжаадамба- Б.Амарзаяа баруун хавирч

2. А.Бямбажав- Б.Батдорж давуулж тахимдаад

3.Б.Гончигдамба- П.Ганхүү давуулахад сөрж түрээд

4. Э.Энхбат- Сединол Ким дөрвөн хөллүүлж гуд татаад

5. Т.Өсөх-Ирээдүй- Ө.Бат-Орших даврах шуудагнаас хавирч

6. Ду.Батбаяр- Б.Сангисүрэн зүүн хөл авч

7. Ч.Баянмөнх- Ховал Амир шуудагнаас баруун мордоод

8. Д.Баасандорж- Ж.Отгонбаяр сэнжигнээс татаад

9. О.Гантулга- Б.Баатарцол баруун хутгаад

10. Ж.Бат-Эрдэнэ- Г.Баяржавхлан давхар шуудагнаас дотуур хашаад

11. М.Өсөхбаяр- Чи.Батчулуун баруун нааж хавираад

12. Р.Пүрэвдагва- Тэлюк Саянбилэг дүүгүүрдээд

13. Г.Эрхэмбаяр- Б.Соронзонболд сэнжигнээс дунгуйлдаж татаад

14. А.Цацабшир- Н.Батзаяа хонгодоод ард гарч

15. А.Алтанхуяг- Б.Бадамсүрэн давуулж гуядаад

16. Магсаров Цэвэк- Хурак Александр хавирч

Гурвын даваа

1. Ө.Бат-Орших- А.Бямбажав тойруулж барихад хөмрөөд

2. Д.Баасандорж- Б.Гончигдамба зүүн хөл авч нарийсгаад

3. А.Цацабшир- Р.Пүрэвдагва гар таллаж хөмрөхөд нь үлдээд

4. Г.Эрхэмбаяр- Э.Энхбат зайлаад

5. М.Өсөхбаяр- Б.Сангисүрэн харцагадаж мушгиад (хий хутгаад)

6. Ч.Санжаадамба- А.Алтанхуяг толгой уургалж далбааны араас урагш гуд татаад

7. Ч.Баянмөнх- Хурак Александр гар таллаж ард гараад

8. Ж.Бат-Эрдэнэ- О.Гантулга баруун хутгаад

Дөрвийн даваа

1. Ч.Санжаадамба- Б.Сангисүрэн золгооноос баруун нааж хавираад

2. Э.Энхбат - Ч.Баянмөнх шахаж татаад баруун мордоод

3. Р.Пүрэвдагва- О.Гантулга зүүн хөл авч цацаад

4. Б.Гончигдамба- Ө.Бат-Орших хөнтөрч зүүн мордоод

Тавын даваа

1. Ч.Санжаадамба- Р.Пүрэвдагва хутгаад

2. Э.Энхбат- Б.Гончигдамба баруун хонгодож цацаад

Зургаагийн даваа

1. Ч.Санжаадамба- Э.Энхбат баруун тохож

Эх сурвалж хийморь.мн
Монголын их амар амгалан.
User avatar
Tseveenjav
 
Posts: 389
Joined: Fri Feb 17, 2012 6:02 pm
Location: Ulaanbaatar

Re: “Монгол туургатны үндэсний бөхийн V их наадам”

Postby Max » Mon Nov 05, 2012 8:12 pm

Lenin wrote:
Цоомоо wrote:Оноолт байна уу?
Эрхэмээ арслан хэнд унав аа, Бат-Орших, Өсөхөө заанууд хэнд унав?
Эрхэмээ арсланд цол нь нээрээ зохьжээ.
Яах аргагүй л арслан харагдахын хэхэ.

Нээрээ тэр бага жингийнхний барилдаан гал гарч байна аа.
Уг нь үндэснийхэн ихэнх нь 90-100 кг жинтэй л сайхан гялалзуулдаг сайхан цаг байсан даа.

Эрхэмээ Энхбатад унасан. Бат-Орших Гончигдамбад унасан байха.


Барьц сонгуулахдаа давхар шуудаг өгөөд нөгөө бөх нь огт барьцгүй барилдуулдаг юм билээ. Энхбат барьцаа өглөө гээд хэлж дуусаагүй байхад шахуу зайлаад татчихсан. Арсланг уг нь түрүү үзүүрт л таамаглаж сууж байлаа ккк.
Энхбат гоё барилдаж байна лаа, хэл амгүй цэвэрхэн уран дайчин...
Санжка наадмаар энэ баавраа үзүүлэх хэрэгтэй байгаам даа. Аль хэдэн жилийн өмнөөс л зааланд алаад байдаг...наадмаар бөөн хэл амтай шөвгөрж заан болсон, ард түмэн энэ залуугаас их юм хүлээгээд байдаг. :smile:
Max
 
Posts: 106
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

Re: “Монгол туургатны үндэсний бөхийн V их наадам”

Postby J@x » Mon Nov 05, 2012 8:27 pm

Яагаад юм бол мэдэхгүй анхнаасаа Санжаад дургүй байсан. Өсөхөө аваргад дургүй болохоороо ч тийм юмуу бүү мэд. Суманчулуун, Лхагвадорж 2т унахаар бас дотроо омогшилмоо аядаж байлаа. Дараа нь ойн жил Амартүвшинтэй таарахад хүртэл Амартүвшинг хичнээн дэмжив тэгээд дараа бөөн маргаан будилаан болсон нь бүр дургүй болох шалтгаан болсон доо.

Гэсэн бодоод байсан чинь ахархан бодож байжээ. Өөрөөсөө бараг ичиж байна. Санжаа л энэ сүүлийн хэдэн жилүүдийн энэ замбараагүй цолтонгуудыг цэгцлэх хүн байсан байна. Энэ чанаргүй өндөр цолтонгууд гарьд, арслан, аваргуудын цолыг нэг нэг эрэмбийг буурууаад өөрөө ядаж аварга авсан байх ёстой хүн нь байж л дээ. Тэгвэл цолны үнэлэмж гайгүй ч байх байсан юм билүү. Гээд харахаар нөхрийн хариуцлагагүй л үйлдэл болж таарч байх шиг байна.
Ирэх жилүүдэд авдаг цолоо аваасай бас нэг чанаргүй арслан, аварга, гарьд хармааргүй байна
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13306
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: “Монгол туургатны үндэсний бөхийн V их наадам”

Postby Lenin » Mon Nov 05, 2012 10:25 pm

Max wrote:
Lenin wrote:
Цоомоо wrote:Оноолт байна уу?
Эрхэмээ арслан хэнд унав аа, Бат-Орших, Өсөхөө заанууд хэнд унав?
Эрхэмээ арсланд цол нь нээрээ зохьжээ.
Яах аргагүй л арслан харагдахын хэхэ.

Нээрээ тэр бага жингийнхний барилдаан гал гарч байна аа.
Уг нь үндэснийхэн ихэнх нь 90-100 кг жинтэй л сайхан гялалзуулдаг сайхан цаг байсан даа.

Эрхэмээ Энхбатад унасан. Бат-Орших Гончигдамбад унасан байха.


Барьц сонгуулахдаа давхар шуудаг өгөөд нөгөө бөх нь огт барьцгүй барилдуулдаг юм билээ. Энхбат барьцаа өглөө гээд хэлж дуусаагүй байхад шахуу зайлаад татчихсан. Арсланг уг нь түрүү үзүүрт л таамаглаж сууж байлаа ккк.
Энхбат гоё барилдаж байна лаа, хэл амгүй цэвэрхэн уран дайчин...
Санжка наадмаар энэ баавраа үзүүлэх хэрэгтэй байгаам даа. Аль хэдэн жилийн өмнөөс л зааланд алаад байдаг...наадмаар бөөн хэл амтай шөвгөрж заан болсон, ард түмэн энэ залуугаас их юм хүлээгээд байдаг. :smile:

Мань хүн чинь МОХ-ын спортын зөвлөл гээч юмны тэргүүлэгч эдр болцон тууж явнлээ. Спортоос гадуурх арга хэмжээндээ сайн золиг шиг байгаам.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: “Монгол туургатны үндэсний бөхийн V их наадам”

Postby jugder_08 » Tue Nov 06, 2012 6:47 pm

Монгуш Андрей: Би шөвгийн дөрөвт үлдэх зорилготой ирсэн

Image
Монгол туургатны V их наадмын барилдааны шөвгийн наймд шалгарсан ОХУ-ын Тува улсын начин Андрей Монгуштай цөөн хором ярилцлаа.

-Та монгол туургатны барилдаанд хэд дэх удаагаа барилдаж байна вэ?
-Юуны өмнө яс, цус, удам нэгт монгол ах дүү нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Монгол туургатны барилдаанд гурав дахь удаагаа оролцож байна.

-Бөхийн спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?
-Би удамтай бөх болохоор нутгийн ах нар бөх болно хэмээн хүүхдүүдтэй барилдуулж, ноцолдуулдаг байлаа. Мэдээ орсон цагаасаа л барилдаж эхэлсэн дээ.

-Монгол, Тува бөхийн хооронд ямар ялгаа ажиглагдав?

-Тува, монгол бөхийн зодог шуудаг, гутал, малгай гээд бүх зүйл нь адилхан. Харин миний ажигласан нэг зүйл бол жингийн хувьд маш их зөрүү байна. Манай бөхчүүд жин багатай болохоор барилдаан удааширдаггүй юм. Үүний нэг жишээ бол -85 кг-ын жингийн барилдаанд барьц сонгох тохиолдол гараагүй. Монголын бөхчүүд 90 кг-аас дээш жинтэй болохоор хэдхэн мэхний хооронд барилдаан өрнөж байгаад харамсаж байгаагаа нуугаад яахав. Миний мэдэхээр монгол бөх мэхээр барилддаг байсан. Харин одоо жин, бяраар барилдах болсон санагдана.

-Та монгол бөхийн хөгжилд сэтгэл дундуур явдаг юм аа даа?

-Монгол бөх олон зуун жилийн түүхтэй аугаа их гайхамшиг билээ. Би монгол бөхийн түүхийг сонсож хүн болсон. Энэ үед барилдаж байгаа бөхчүүд монгол бөхийг хөгжүүлэх үүргээ мартуузай хэмээн санаа зовж байна. Монгол бөх ёс, жудгаа сахин үлдсэн цорын ганц наадам юм.

-Монгол бөхчүүдээс хэнийг хүндэлж явдаг вэ?
-Би мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Асашёрюүг биширдэг. Сүмогийн дэвжээнд эд хаваа гайхуулан барилдаж дэлхий даяар монгол туургатныг нэгтгэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж боддог. Энэ наадамд ирснээр их аваргатай гар барих завшаан тохиосонд баяртай байна. Мөн А.Сүхбат аваргын барилдааныг үзэх дуртай. Тэр хүнийг барилдахад байгалийн сүр хүч эгшиглэж буй мэт санагддаг.

-Харин одоо барилдаж буй бөхчүүдээс хэний барилдааныг шимтэн хардаг вэ?
-Улсын харцага Ө.Даваабаатарын хурдан шуурхай барилдаанаас сурах зүйл их байгаа. Ер нь танай улсын харцагуудын барилдааныг харахад сайхан байдаг юм. Жишээ нь Ө.Бат-Орших, Ц.Содномдорж, А.Бямбажав, Т.Өсөх-Ирээдүй гэх зэрэг. Эдгээр харцагуудаас улсын наадмын түрүү бөх төрнө гэж найддаг.

-Та Монголын домогт аваргуудын талаар хэр мэдэх вэ?
-Сүүлийн үеийн бөхчүүдийг сайн мэднэ. Зарим нэгтэй нь нөхөрлөдаг. Харин аваргуудаас Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, О.Балжинням, С.Мөнхбат нарын барилдааныг шимтэн харж байдаг.

-Таныг Тува Улсын начин гэж сонссон юм байна?

-Би 2009 оны наадмаар начин цол хүртсэн. Энэ жил цолоо ахиулах бодолтой байгаа.

-Та монгол туургатны дөрөв дэх наадамд түрүүлсэн байх аа?
-Тийм ээ. Тэр наадам нутагт маань болсон болоод ч тэр үү өөрийгөө хурцалж барилдсан. Нутгийн олон түмэн дэмжиж байсан болохоор надад унах эрх байгаагүй.

-Таныг дайчин шуурхай барилддаг юм байна гэж манай үзэгчид ам сайтай байлаа?
-Ер нь барилдааны тактик гэж ойлгож болно. Олон учраа цаана нь хүлээдэг болохоор гараа амрааж аль болох хүч тэнхээгээ нөөх хэрэгтэй.

-Тэр барилдаанд -75 кг-ын жинд барилдаж байсныг санах юм байна. Хоёр жилийн дотор жин нэмээ юү дээ?

-Сүйдтэй их нэмээгүй. Харин барилдааны туршлага жаахан нэмэгдсэн байх /инээв/.

-Дөрөв дэх наадамд түрүүлсэн таныг энэ наадамд мөн дээгүүр барилдах байх гэж харж байлаа?
-Баярлалаа. Энэ удаагийн наадамд өөрийгөө муу барилдсан гэж бодохгүй байна. Шөвгийн наймд шалгарч Монголын шилдэг аймгийн арслангуудын нэг Т.Баасанхүүтэй сугалаа таарч өвдөг шороодлоо.

-Т.Баасанхүү арслан та хоёрын барилдаан их удааширсан. Боломжоо хэр ашигласан бэ?
-Арслантай барилдахад тал таарахгүй хэцүү байсан. Мөн Т.Баасанхүү арслан ер зүгээр зогсдоггүй юм билээ. Түүнтэй шөвөгт таарах магадлал өндөр байсан болохоор барилдааныг нь бага зэрэг судалсан. Тэр барилдааны өндөр мэдрэмжтэй юм билээ.

-Энэ удаагийн наадамд ямар зорилготой ирсэн бэ?
-Наадам бөхийн өлгий нутаг монголд болж байгаагаараа онцлог юм. Тийм болохоор даваа бүр хэцүү байлаа. Би шөвгийн дөрөвт үлдэх зорилготой ирсэн. Ганцхан даваа дутлаа.

-Монгол туургатны VI наадам Алтайд болно. Та барилдах уу?
-Их наадамдаа алгасалгүй оролцох бодолтой байна. Алтайд болох VI их наадамд бэлтгэлээ чамбайруулж их шөвөгт үлдэх зорилго тавинаа.

-Энэ наадамд -85 кг-ын жинд хэнийг түрүүлнэ гэж бодож байв. Хамгийн хэцүү өрсөлдөгч хэн байсан бэ?
-Би энэ наадамд аймгийн арслан Т.Баасанхүү, аймгийн начин О.Түмэндэмбэрэл нарын нэг нь түрүүлэх байх гэж таамаглаж байсан. Гэтэл аймгийн арслан Д.Амарсанаа хүлээцтэй барилдаж түрүүлсэн. Аймгийн начин О.Түмэндэмбэрэлийн хөлд орох техник гайхалтай юм билээ. Нүд ирмэх зуур хөлд орчихсон байдаг.

-Сэтгэлд хоногшсон барилдааныг нэрлэ гэвэл?
-Манай жинд нэгийн даваанд олимпийн хүрэл медальт, аймгийн арслан Х.Цагаанбаатар, сумын заан Э.Өвгөнхүү нарын барилдаан сонирхолтой болсон. Х.Цагаанбаатарыг уначихав уу гэтэл хүнд хэцүү байдлаас гарч уран мэхээр давсан барилдаан тэнд хурсан олныг суудлаас нь өндөлзүүлж байсан.

-Та хэрэв Х.Цагаанбаатартай таарсан бол яаж барилдах байсан бэ?
-Хэрэв Х.Цагаанбаатартай учраа таарсан бол аль болох шуудганд хүрч барилдах байсан юм болов уу.

-Наадмын нээлтийг талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Нээлт үнэхээр сайхан болсон. Хэнгэрэг дэлдэх тэр мөчид их догдолж байлаа. Тэр баатар эрсийн үзүүлэх тоглолт миний санаанаас гарахааргүй хоногшиж үлдлээ.

-Та Монголын үндэсний их баяр наадмыг ирж үзсэн үү?

-Манай наадам ойролцоо болдог учир хараахан ирж чаддаггүй юм. Монгол наадмын бичлэгийг үзсэн. Сүр жавхлантай болдог юм билээ. Дараа зав гаргаж заавал ирж үзнээ.

Д.Жавхлан

gogo.mn
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: “Монгол туургатны үндэсний бөхийн V их наадам”

Postby hosko » Thu Nov 08, 2012 12:25 am

Энэ залуу үнэхээр л хэлж дээ... Гадны бөхчүүд хүртэл үүнийг мэдрээд байхад... (mannn
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: “Монгол туургатны үндэсний бөхийн V их наадам”

Postby champion » Thu Nov 08, 2012 8:14 am

Гоё ярилцага байна. Андрей Монгуш єєрийгєє Монгол хїн гэж бодож явдаг гэж ярьж байсан... Монгол бєхийг бол гаргаахгїй мэдэж байна шїї...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: “Монгол туургатны үндэсний бөхийн V их наадам”

Postby Takanohana_Nowitzki » Thu Nov 08, 2012 10:17 am

Гадны хүн хүртэл:
-Миний ажигласан нэг зүйл бол жингийн хувьд маш их зөрүү байна. Манай бөхчүүд жин багатай болохоор барилдаан удааширдаггүй юм. Үүний нэг жишээ бол -85 кг-ын жингийн барилдаанд барьц сонгох тохиолдол гараагүй. Монголын бөхчүүд 90 кг-аас дээш жинтэй болохоор хэдхэн мэхний хооронд барилдаан өрнөж байгаад харамсаж байгаагаа нуугаад яахав. Миний мэдэхээр монгол бөх мэхээр барилддаг байсан. Харин одоо жин, бяраар барилдах болсон санагдана.

гэсэн байхад Нямка энд хэрүүл хийгээл байгаад байх юм. зөндөө юм хийсэн нь үнэн, тэрэнд таарсан гавъяа шагналыг нь төр засаг өгцөн. одоо тэгээд больчих л хэрэгтэй бгаам шдээ. хажуугаар нь нутгийн хэдэн бөхөө энэ юмандаа хавчуулаал.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Previous

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron