Улсын аварга Д.Сумъяабазар

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Аварга цол олгосон нь зєв vv?

Зєв
65
74%
Буруу
23
26%
 
Total votes : 88

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby ЦАГААН » Sun Dec 13, 2009 4:10 pm

Цоомоо wrote:
ЦАГААН wrote:1996 онд 7 дээр давж заан болсон
1998 онд 8 дээр давж үзүүрлэсэн
1999 онд 8 дээр давж үзүүрлэсэн
2003 онд 7 дээр давж шөвгөрсөн (хуруудаж золгоол шахаж татдаг жил, 8 дээр Ба аваргаар даваа авч Өсөхөө аваргад унасан)

Сумъяа 74 оных Өсөхөө авагаас 7 хоногийн дүү шинэ оны өмнө хойно гарсан гэсэн.

Чи худлаа юм бичихээ болилдоо. Ер нь нэг их мэдэмхий хүн, дээрээс хойш мэр сэр бүлтрээд байгаа шүү.
1999 онд 8 дээр Өсөхөө зааныг суганд нь сэжээд давж үзүүр түрүүнд үлдэж байлаа.
Яахав ганц тэр Ба аварга Мөнх-Эрдэнэ арсланд ганц өгчихгүй гэдэг дээр санал нийлдэг дээ.
Үзүүр түрүүнд өгөхгүймаа гэхэд 2000 онд 6 залуу заантай үлдээд 8-д амлахдаа нэг явуулж болох л байсан даа.


Erka2-ыг хэлэнгүүт андуурснаа санаад энэ тухай бүх үг, өгүүлбэрийг нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Бүлтрэх гэдэг андуурах гэсэн маягаар хэрэглэгдэж байна гэж бодоод дуугүй өнгөрөх гэсэн чинь зарим хүнийхээр мэдэхгүй байж худлаа ярих гэсэн утга илэрхийлсэн болоод явах гээд байна. Тэр наадмын тухай хангалттай олон газар хэрэлдсэн санагдана.
Гол нь:


Реал Мадрид wrote: ... Наадам дээр Сумъяабазар Цэрэнпунцагийг 8 даваанд 3 удаа унагаж байсан.


бичлэг худлаа гэдгийг л иэлрхийлэх гээд андуурал гаргаж :redface: нээх их хор хөнөөлтэй зүйл болохоос нь өмнө erka2 дараад авсан. Тэгээд Сумъяа Пунцагааг 7 дээр л 3 удаа давсан юм байна шүү Реал Мадридаа...
csc маань 2.19 барилдаан "цагаан сар юм шиг байна" гэсэн байгаа. Бас андуурсан юм байлгүй ДВД-хараад бичээд байнаа гээд байхаар нь нягтлалгүй тавьчлаа, нягталж байяа. Батзоригийг барьцгүй хавирчаад алга ташаад эргэдэг байрилдаан тэр жил юм байна. Клипэн дээр нь ч байдаг л даа нээрэн .
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby jugder_08 » Fri Feb 12, 2010 5:45 pm

AVARGA MAANI ZODOG TAILAH NI DEE :sad::

МУ-ын аварга Д.Сумъяабазар цагаан сарын барилдаандаа зодоглохгүй гэнэ. Тэрээр саяхан нэг хэвлэлд "Цаашид бизнесийн чиглэлд хүч үзнэ. Аварга цол маань надад хангалттай. Далай, даян, дархан аварга цол надад хэрэггүй" хэмээн ярилцлага өгсөн билээ. Залуу аварга өнгөрсөн жилийн баяр наадамд зодоглоогүй бөгөөд энэ нь түүнийг цаашид үндэсний бөхийн дэвжээгээ орхиж байгаагаа албан ёсоор зарлаж байна хэмээн бөх сонирхогчдыг таамаглахад хүргэжээ.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Makaveli » Fri Feb 12, 2010 6:02 pm

jugder_08 wrote:AVARGA MAANI ZODOG TAILAH NI DEE :sad::

МУ-ын аварга Д.Сумъяабазар цагаан сарын барилдаандаа зодоглохгүй гэнэ. Тэрээр саяхан нэг хэвлэлд "Цаашид бизнесийн чиглэлд хүч үзнэ. Аварга цол маань надад хангалттай. Далай, даян, дархан аварга цол надад хэрэггүй" хэмээн ярилцлага өгсөн билээ. Залуу аварга өнгөрсөн жилийн баяр наадамд зодоглоогүй бөгөөд энэ нь түүнийг цаашид үндэсний бөхийн дэвжээгээ орхиж байгаагаа албан ёсоор зарлаж байна хэмээн бөх сонирхогчдыг таамаглахад хүргэжээ.

Тэр нь дээрдээ, ямар ч өндөржүүлсэн бэлтгэл хийхгүй байж наадмаар үнэгүй заан төрүүлж байхаар, зүгээр банкныхаа ТУЗ-ын даргаа хийж байсан нь дээр ш дээ.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby erka2 » Fri Feb 12, 2010 9:42 pm

ingeed l yvaad ogch bolno doo. puntsag ene ter zaaval sukhbat shig matariin nulims ursgah goyo l um bh da.duuri uzuuleh gesen um uu.haasha um
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Ганзо » Mon Feb 15, 2010 4:53 pm

jugder_08 wrote:AVARGA MAANI ZODOG TAILAH NI DEE :sad::

МУ-ын аварга Д.Сумъяабазар цагаан сарын барилдаандаа зодоглохгүй гэнэ. Тэрээр саяхан нэг хэвлэлд "Цаашид бизнесийн чиглэлд хүч үзнэ. Аварга цол маань надад хангалттай. Далай, даян, дархан аварга цол надад хэрэггүй" хэмээн ярилцлага өгсөн билээ. Залуу аварга өнгөрсөн жилийн баяр наадамд зодоглоогүй бөгөөд энэ нь түүнийг цаашид үндэсний бөхийн дэвжээгээ орхиж байгаагаа албан ёсоор зарлаж байна хэмээн бөх сонирхогчдыг таамаглахад хүргэжээ.

Аварга цолондоо ханаж дээ.
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby sound of CFC » Sat Mar 06, 2010 7:21 pm

:smile: Ай даа бас сайхан бөх шүү
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby barsa68a » Mon Mar 08, 2010 7:31 am

чи ч дээ, арчаагүй хар өт байгаа даа, битгий сэдэв бузарлаад бай, зайлаа
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Khuluge » Sun Apr 04, 2010 12:11 pm

Дэмжидэгийн хувьд авах гавъяатай л гэж бодож байна..
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby meesh » Wed Oct 06, 2010 12:32 am

Image
Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby galaa039 » Thu Oct 07, 2010 12:49 pm

одоо ч барилдахгүй юм шиг байна даа
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby jalkhanz » Fri Feb 18, 2011 12:59 am

Бөх болохгүй байхын аргагүй хувь заяа...
Одоо ч бараг л барилдахгүй биз дээ.
Чухам энэ зун яах юм байгаа ийн...
Бас л олон жил зүтгэж байж АВАРГА цолонд хүрсэн шүү...
Мөнх-Эрдэнэ арслан шиг л 5 үзүүрлэх вий дээ гэж залбирдаг байлаа...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby csc » Fri Mar 25, 2011 11:53 am

аварга энэ зун барилдна гэсэндээ , одооноос бага зэргийн бэлтгэл хийгээд байгаа сурагтай
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby TraP » Fri Mar 25, 2011 11:56 am

Наа чинь харин сайхан сонсогдож байна шүү...Их ойгоороо сайхан "барилдах" хэрэгтэй
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Takanohana_Nowitzki » Fri Mar 25, 2011 3:01 pm

Нээх гавихгүй байхаа, цолны эрэмбээрээ л үзээд маакс нь 8-д л үлдэх байх. Бэлтгэл, дээрээс нь дасал гэж юм бас бий байх, ноцолдохгүй болохоор хатуу, цочоо ихтэй болчдийм шиг бгаам.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby uuganaa_2491 » Fri Mar 25, 2011 3:36 pm

Ер нь бол тэгээд суулийн удаа төрийн наадамдаа барилдаад больё гэж бодож байгаа юм байлгуй дээ. Туунээс туруулэх гол нэр дэвшигчдийн дунд арай л амжихгуй болов уу
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Барнаба » Fri Mar 25, 2011 3:52 pm

Би лав хувьдаа Сумьяа, Гантогтох 2-г барилдвал баярланаа... түрүүлэх нтр нь нээх чухал биш, зүгээр л сайхан барилдаад 8, 16-д үлдсэн ч яахав дээ...

сайхан л мэдээ байна...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby TraP » Fri Mar 25, 2011 4:14 pm

Ногоон торгон дэвжээн дээр нь харах нь сайхан юмдааа
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby ЦАГААН » Sat Mar 26, 2011 10:51 am

Сайхан мэдээ байна аа... яг барилдвал ч үнэхээр гоё л доо...

Бодоод байхад барилдаж болох юм, "ард түмний" аварга хүн байна, их ойн жил болж байна. Наадамчид заавал түрүүл, дээгүүр үз гэж харахгүй шахахгүй ш дээ, нас тийм ч хөгшин биш тул зүгээр "сүүлийн удаа" гээд зодоглоход наадамчид бол дэмжээд л явчина.

Барилдаагүй 3 жил болчлоо, нас хэд билээ... одоогийн дүрэм юу билээ... Аваргаас том амжилтыг бол "улаан фенүүдээс" бусад нь хүлээж чадахгүй байх. Одоо аваргыг давж чадах хүн хэн хэн байна?

Өсөхөө аваргатай таарвал унажил таарна. Үзүүр түрүүнд л таарах боложмтой байх, эсвэл сүүлийн 4-д үлдээд 2 эвгүй хүн байвал Өсөхөө аварга "дархан аварга" болох дайралтаа хийж, түүнийг анх удаагаа амлах уу? Өмнө нь улсад 8 таарсан 2 гэж байгаа.

Ганбат, Ганхуяг 2-ыг бол цагтаа олон л хаясан, тэд мэдээж аваргаас илүү формтой байгаа. Энэ удаа бол тун хүнд байх нь тодорхой...
Мөнхбаатар арслан ер нь эвгүй байхаа... хонгодуулахгүй, золгоод шахаж татуулахгүй, хутгуулаад унах уу цаадах чинь?

Ганбаатар бол их эвгүй юм билээ Сумъяа аваргад... улсын наадамд хамгийн сүүлд барилдаж унасан хүн нь. Хонгодуулдаггүй, шахаж татах, хутгах гэсэн ямар ч мэхэнд нь унахааргүй, уг нь хавираанд их амархан унадаг, одоо БӨ-д унаж байгаа бүх барилдаандаа л хавируулснаас болж тэнцвэр алдаад л залгуулж мэхэнд орж унаад байгаа. Тэгэхээр чадахгүй биш тас хийтэл нь тосгуулж хавираад түүнийг гонзойлгох уу?

Рагчаа заан түүний өрсөлдөгч болж чадах уу? гарын үзүүрээр амар унахгүй сайн л хүн. Рагчаа мэх хийгээд аваргыг хаях нь бас л хэцүү санагдаж байна, шодолцох юм болов уу?
Жижиг Өсөхөө... үнэхээр сайн ч аваргыг хаячих мэх түүнд юусан билээ... зүгээр аварга хаях гэж улайрч мэх хийж яваад хариу мэхэнд л орчихгүй бол, аргалаад золгоонд хүрчинэ биздээ. Золгоод шахаж татаж гаргаж ирж тавиад ард түмнийг баярлуулах юм биш биздээ...

Харцагууд маань яах бол? Баасандоржтой яаж барилдах уу, Орших байна, нэмээд өөрийг нь аварга болохын өмнөхөн хаяж барцадыг нь гаргаж өгч байсан Мөнхбат нь харцага болсон байгаа. Залуу хүмүүс шийдмэг үзэх үү?

Даваабаатар Содномдорж ... энэ тэр бол нас залуу юм аваргатай ёстой сайхан л барилдаан гаргах байх. Аварга 3 жил барилдаагүй хэр муудсан бэ? гэдгийг таамаглах аргагүй, эд нар бол үнэхээр тэгширч яваа бөхчүүд гэж бодохоор их сонирхолтой л барилдаан болох байх өөр юу гэхэв...

Эдгээрээс өөр жин ихтэй, бяртай аваргатай дүрмэндээ тааруулаад сайн үзчих арслан, гарьд, заан, харцага, начингууд бол хэд хэд байгаа... гэхдээ бүх хүнтэй барилдах албатай биш, ер бол 7-гийн даваанаас хойш 4 нь л сайн хүнтэй үзээд наадмаа дуусгах боломжтой...

Өсөх-Ирээдүй, Санжаа энэ тэр бол үнэхээр эвгүй байна байхаа... тэд чинь аймаар болчихсон хүмүүс ш дээ. Аваргатай аль нэг даваанд таараад шодохын төлөө барилдаад сайхан хамгаалчих улсын цолгүй залуучууд бол байнаа байна...

6- бол торохгүй давна ш дээ. 6 дээр начин болсон нэг ханасан хүнийг л аваад үнсээд буцаана.
7-дээр 2 дээр босож ам авна, 13 хүнээс сонголт хийнэ. 1-р аваргыг хаячихаар 13 хүн Монголд байгаа юу? байдаг байсан ч 6 давсан 13 дотор байх уу? яаж ийж байгаад л 2 сониндуу хүн 6 давна даа... Бүүр Элбэг харцага ч гэдэг юмуу хэн ч байдаг юм. Эсвэл нэг дунд зэргийн а.а (Батжаргал харцага шиг)... гэх мэт.
8- дээр бол үнэхээр эвгүй л дээ. 5-хүнээс сонголт хийнэ. Бодож бодож л хамгийн боломжтойгоо авна даа... Азаа арслан, бүүр болохгүй бол Ганбат арслангаа, Рагчаа зааныг, Баасандоржийг...
9-дээр бол мэдэхгүй ээ. Өсөхөө аварга байх уу? Байвал түүнийг тунаанд үлдээх үү? До-той туналаа гэхэд л бөөн асуудал ш дээ. Нутгийн арслангаа аварга болгож нэг үнсчээд алхчихдаг юм болов уу... 9 дээр бол мэдэхгүй ээ. Бүүр Санжаатай ч тунах бариант байж магадгүй ш дээ...
За тэгээд гараад ирснийг нь 10 дээр хаяаад түрүүлж чадвал ДАЯН АВАРГА боллоо... 2 түрүүлсэн дархан аварга ч байдаг биздээ. Манай үеийн баатруудыг ДАЯН АВАРГУУДЫН ҮЕ гэж нэрлэх хэрэг гарах уу?
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby J@x » Sat Mar 26, 2011 11:10 am

Далай аварга Мөнхбаатар, Ганхуяг мөн, Аварга Рагчаа, Өсөх-Ирээдүй, Санжаадамба, Өсөхбаяр, Даваабаатар гэхээр арай л биш юмаа. Өсөхөөг бол даянтайгаа байхад болоо гэж боддог. Гэхээр энэ жилийн наадмаар хэнийгээ түрүүллүүлнэ ээ. кк
Ганаа гарьд барилдана. Үзүүр түрүүнд үлдэж чадахгүй л байхдаа. Уг нь одоо хүртэл итгээд л байхын. Сумьяа энэ 2 цолоо ахиулах сүүлийн боломж гэж үзээд хичээгээд нэг үзээсэй.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13300
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby mugi19 » Sat Mar 26, 2011 11:24 am

цагаан гоё бичжээ.., :eek:
миний хүсэл бол Сумъяа энэ жил түрүүлээд даян аварга болчихоосой л гэж хүсч байна.., Яг аварга болдог шигээ боломжтой жил, энэ жил өөрийн нөөцөө эцсийн удаа шавхаад, зарим газар нь мөнгий нь өгөөд ч болов :ногоон: Даян аварга болчихвол..,
Үзүүр нь харин Мөнхбаатар байгаасай гэж хүсч байна, үгүй бол Өсөхбаяр заан.., Гантогтох барилдах юм бол үзүүрт хүрээд Сумъяа, Гантогтох хоёр гараад ирвэл гайхалтай мэдрэмж төрөх байхаа, даанч ийм боломж бараг байхгүй дээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Saiza » Sat Mar 26, 2011 11:44 am

meesh wrote:Image
Image

гоё зурагнууд шүү.. эхнийхийг нь талбай дээрээс үзэж бсан юмсан..
Аварга болдог жил нь АВАРГА АВАРГА гээл орилоол хувь нэмрээ оруулж билээ..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Bayara » Sat Mar 26, 2011 12:00 pm

Сумъяа аварга арай л барахгүй ээ, хэдэн жил барилдсангүй шдээ. Үнэхээр төсөөрсөн байгаа. Оноолт таардаг 4-н даваа л нэлээн хэцүү тусна даа. 4 давчихвал харин цаашаа боломжтой. Гэхдээ 7-н даваанд бол ээ дээ хэцүү дээ. Миний таамаг гэвэл 7-н даваанд л уначихгүй бол үзүүр түрүүнд үлдэнээ.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Penny_deegii » Sat Mar 26, 2011 2:06 pm

Сумьяа 2006 онд 8 дээр хэн хэнээс сонгож байгаад Ганбатыг амласан юм бэ?
Азжаргал тэр даваанд Рагчааг давсан билүү? Уг нь Азжаргалыг аваад хаяцан бол чанаргүй арслан төрөхгүй л байж дээ хэхэхэ
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby ЦАГААН » Sat Mar 26, 2011 3:36 pm

Penny_deegii wrote:Сумьяа 2006 онд 8 дээр хэн хэнээс сонгож байгаад Ганбатыг амласан юм бэ?
Азжаргал тэр даваанд Рагчааг давсан билүү? Уг нь Азжаргалыг аваад хаяцан бол чанаргүй арслан төрөхгүй л байж дээ хэхэхэ


3 бөхөөс ам аваад Азаа Рагчаа 2 тунасан л даа. Бас л сонин шүү Ганбатыг авдаг. Уг нь хэн нэгийг нь хаячвал Ганбат нөгөөг нь хаяад Сумъяад бүүр ашигтай болмоор юм. Яагаад гэхээр 4 бөхөөс Ба аварга ам авахдаа мэдээж Өсөхөө Ганбат 2-ыг авахгүй Сумъяа авах нь тодорхой... тэгээд үзүүр түрүүнд нөгөө 2ын хэн нь ч ирсэн Ганбат ирвэл 8-ын даваа шиг, Өсөхөө ирвэл 9-ийн даваа шиг барилдаад л дуусаа биздээ... Азаагийн л аз дийлсэн болж таарлаа шүү...

бодоод байхад Азааг арслан болгосон хүн нь Сумъяа аварга болж таарлаа, уг нь Дорж гарьд бол заан болгож өгсөн юм ш дээ... цаашаа бол Сумъяагийн дэмээр явчихсан юм байна ш дээ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby mugi19 » Sat Mar 26, 2011 5:54 pm

ЦАГААН wrote:бодоод байхад Азааг арслан болгосон хүн нь Сумъяа аварга болж таарлаа, уг нь Дорж гарьд бол заан болгож өгсөн юм ш дээ... цаашаа бол Сумъяагийн дэмээр явчихсан юм байна ш дээ...

Азжаргал тэр жил ч од гийсэн л дээ, Ганбатаас уг нь яаж ч бодсон Азаа амар л байсан баймаар юм, тэхэд авсан гэдэг чинь, шатааж байгаад амар хаях бодол байсан биз. Ба аварга хэрэв уначих юм бол гэж бодоод эртхэн дарсан байх л даа, Ганбатыг..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests