Улсын аварга Д.Сумъяабазар

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Аварга цол олгосон нь зєв vv?

Зєв
65
74%
Буруу
23
26%
 
Total votes : 88

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Цоомоо » Fri Dec 11, 2009 5:19 pm

Barnaba wrote:тэгээд Цоомоо чи Сумьяаг байгалийн авьяасаараа илүү байсан гээд байх юм..

Би авьяас гээгүй. Байгалиасаа төрсөн юмаараа, байгаа байдлаараа гэсэн. Авьяасын хувьд бол жижиг чөтгөртэй ярих юм байхгүй, хаана ч зөвшөөрнө.
За за тэгээд энэ яриагаа энэ удаадаа дуусгая.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Hero.Lio » Fri Dec 11, 2009 5:52 pm

Хүмүүс хоёр хүнийг харьцуулхаараа л бөөн хэрүүл хийх юм аа. Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гээд сайхан зүйр үг байна шдээ тэр цаана чин :mrgreen:
Би лав хувьдаа Сумьяагийн улаан фан нь байна. Тэглээ гээд Сүхбатыг муулаад байхгүй. Сүхбат авьяасаараа илүү л дээ. Уран мэхтэй гээд л... Гэхдээ Сумъяа аварга бяр хүч чадал эр хүний жудагаараа илүү шд.
Тэгээл болоо...
Тэр хоёр хүний илүү дутууг энд бичээд өөрчилж харагдаачэээ :mrgreen: айн.
Харин хүний сул талыг ярих гэж байгаа бол хангалттай үндэслэлтэй нотлох баримтаар яриарай :D
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby jugder_08 » Fri Dec 11, 2009 6:42 pm

tomoohon barildaanuudad bol tentsuuhen l baidag yum bna lee. Zaalnii barildaanuudad Sumiya 1.2 davaa iluu baij magad tuunees 20/30 gedeg haritsaa arai hudlaa baihaa
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Реал Мадрид » Fri Dec 11, 2009 8:52 pm

Хоорондын давж унасан харьцаа бол Сумъяабазар хол илүү байх ёстой доо, тэр хоёр өгөө аваатай байгаагүй. Наадам дээр бол нэг нэгийгээ 1, 1 давсан байна уу даа. Харин томоохон ойн нэрэмжит барилдаанууд дээр Сумъяабазар ихэнхдэнэ хаясан байгаа. Наадам дээр Сумъяабазар Цэрэнпунцагийг 8 даваанд 3 удаа унагаж байсан. Сумъяабазар үнэхээр байгалын дээрээс нь өөрийн хичээл зүтгэлийн хүчээр шилдэг болсон авъясын хувьд ч бас гайхамшигтай ш д тэр Мөнх-Эрдэнэ арсланг наадмаар аймар унагаж билээ. Барилдааныг нь сайн үзвэл уран шүү. Бие нь жинхэн Монгол бөхийн бие гэж Баянаа аварга ярьж байсныг санаж бна. Надад лав бөхчээдээс хамгийн уран гэвэл Жамъянпүрэв. Барилдааныг нь үзэж байхад суудлаасаа өндөлзөхгүй байхын аргагүй шүү. Сүхбат гол нь маш хурдан, олон угасраа мэхтэй тэрийгээ даацтай хийдэг нь уран харагдуулаад байдаг санагддаг.
User avatar
Реал Мадрид
 
Posts: 43
Joined: Mon Dec 07, 2009 8:54 pm
Location: Ниппон

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Реал Мадрид » Fri Dec 11, 2009 9:10 pm

Улаан хүзүүт Дэлэг Арслан нагац ах нь, Улсын заан Магалжав үел нь, аав нь Манлай заан Долгорсүрэн, өөрөө Монгол Улсын аварга, дүү Сэржбүдээ нь Монголын хамгийн залуу начин 19 настайдаа болж байв. Бөхөөрөө явсан бол уул нь. За тэгээд бага дүү Японы сумо бөхийн аварга Давгадорж гээд энэ гэр бүл үнэхээр мундаг шүү.
User avatar
Реал Мадрид
 
Posts: 43
Joined: Mon Dec 07, 2009 8:54 pm
Location: Ниппон

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Реал Мадрид » Fri Dec 11, 2009 9:38 pm

19
User avatar
Реал Мадрид
 
Posts: 43
Joined: Mon Dec 07, 2009 8:54 pm
Location: Ниппон

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby erka2 » Fri Dec 11, 2009 11:00 pm

[өүөтэ=ъДээгий88ъ][өүөтэ=ъРеал Мадридъ]Улаан хүзүүт Дэлэг Арслан нагац ах нь, Улсын заан Магалжав үел нь, аав нь Манлай заан Долгорсүрэн, өөрөө Монгол Улсын аварга, дүү Сэржбүдээ нь Монголын хамгийн залуу начин 19 настайдаа болж байв. Бөхөөрөө явсан бол уул нь. За тэгээд бага дүү Японы сумо бөхийн аварга Давгадорж гээд энэ гэр бүл үнэхээр мундаг шүү.[/өүөтэ]
20-тойдоо Начин болсон.[/өүөтэ]



Дэлэг арслан ондор нагац ни оороо 20той, харин Сэржбүдээ ни 22той начин болсон.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby erka2 » Fri Dec 11, 2009 11:05 pm

[өүөтэ=ъЦАГААНъ][өүөтэ=ъЦоомооъ][өүөтэ=ъЦАГААНъ]
2000 оны цагаан сар л юм шиг байна 2 сарын 19 гэж байна бичлэг дээр нь шөвгийн 16-д Сумъяа Сүхбат 2 тунаад Сүхбат шуудагднаас хутгаад давав дараа нь 8-д өсөхөөг хаяад 4-т Магалжавт унав

[/өүөтэ]
Чи хөөе худлаа ярихаа болиоч.
Арай л туйлширцан гар юм аа.
Сүхбат чиний хувьд бүүр бурхан юм. Зургийг нь хоймортоо залсан байх даа.
Тэр цагаан сараар чинь Сумъяа аварга Сүхбатад унаагүй, Цэрэнчимэд начинд унасан санагдана. Бүүр 4-ийн даваанд...
Ер нь тэгээд баахан Сүхбатын давсан барилдаануудыш түүгээд бичцэн ч байх шиг.
Сумъяа Сүхбатаас амжилт нь дутуу л болохоос илүү. Хоорондын барилдаанд ч Сүхбатаас илүү даваатай нь ганц Сумъяа л байгаа.
Багаар бодоход 30 барилдсан гэхэд 20-т нь Сумъяа давсан.[/өүөтэ]

Миний бичлэг биш гэж доорно хэлсэн ш дээ ... Цэрэнчимэдэд унадаг нь 1999 он байх шүү :смилэ: ... энэ 2000 он бол үнэн байж магадгүй! би лавлаж үзье. Чи тэр давсан 20 барилдааныхаа дүйзийг он сартай нь л энэ цсц шиг бичээдэх, тэрнээс өмнө амныхаа зоргоор битгий олон юм чалч...[/өүөтэ]


Сумъяа бас Тумэннаст начинд 4ийн даваанд эмчийн магадлгаагаар огч байсан санагдах ум. хэдэн онд билээ дэ 99-2000 ийн л 1 байх
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby ЦАГААН » Sat Dec 12, 2009 9:52 am

Реал Мадрид wrote: ... Наадам дээр Сумъяабазар Цэрэнпунцагийг 8 даваанд 3 удаа унагаж байсан.


1996 онд 7 дээр давж заан болсон
1998 онд 8 дээр давж үзүүрлэсэн
1999 онд 8 дээр давж үзүүрлэсэн
2003 онд 7 дээр давж шөвгөрсөн (хуруудаж золгоол шахаж татдаг жил, 8 дээр Ба аваргаар даваа авч Өсөхөө аваргад унасан)

Сумъяа 74 оных Өсөхөө авагаас 7 хоногийн дүү шинэ оны өмнө хойно гарсан гэсэн. Тэгэхээр 94 онд 20 настайдаа Цэрэнтогтох аваргаар начин болсон, Сэржбүдээ бодвол 76 77 оных болов уу даа! (Дагваа аварга 80 гэхээр) 1999 онд начин болсон ш дээ. Тэгэхээр 20 -оос арай хожуу л начин болсон байна л даа.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby 1220 » Sat Dec 12, 2009 10:39 am

erka2 wrote:[өүөтэ=ъЦАГААНъ][өүөтэ=ъЦоомооъ][өүөтэ=ъЦАГААНъ]
2000 оны цагаан сар л юм шиг байна 2 сарын 19 гэж байна бичлэг дээр нь шөвгийн 16-д Сумъяа Сүхбат 2 тунаад Сүхбат шуудагднаас хутгаад давав дараа нь 8-д өсөхөөг хаяад 4-т Магалжавт унав

[/өүөтэ]
Чи хөөе худлаа ярихаа болиоч.
Арай л туйлширцан гар юм аа.
Сүхбат чиний хувьд бүүр бурхан юм. Зургийг нь хоймортоо залсан байх даа.
Тэр цагаан сараар чинь Сумъяа аварга Сүхбатад унаагүй, Цэрэнчимэд начинд унасан санагдана. Бүүр 4-ийн даваанд...
Ер нь тэгээд баахан Сүхбатын давсан барилдаануудыш түүгээд бичцэн ч байх шиг.
Сумъяа Сүхбатаас амжилт нь дутуу л болохоос илүү. Хоорондын барилдаанд ч Сүхбатаас илүү даваатай нь ганц Сумъяа л байгаа.
Багаар бодоход 30 барилдсан гэхэд 20-т нь Сумъяа давсан.[/өүөтэ]

Миний бичлэг биш гэж доорно хэлсэн ш дээ ... Цэрэнчимэдэд унадаг нь 1999 он байх шүү :смилэ: ... энэ 2000 он бол үнэн байж магадгүй! би лавлаж үзье. Чи тэр давсан 20 барилдааныхаа дүйзийг он сартай нь л энэ цсц шиг бичээдэх, тэрнээс өмнө амныхаа зоргоор битгий олон юм чалч...[/өүөтэ]


Сумъяа бас Тумэннаст начинд 4ийн даваанд эмчийн магадлгаагаар огч байсан санагдах ум. хэдэн онд билээ дэ 99-2000 ийн л 1 байх

Сайн уу Эрка 2-оо, миний найз яагаад ингээд Сүхбат болон түүний шавь нарийг миалаад байдгын. Тэд нар Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр уран сайхан барилдааныг авчирсан штээ. Тэр бол гарцаагүй үнэн. Жингээр ноёлж баглаж боож барилддаг бөхийг сонирхолтой үзүүштэй болгожийн. Тэгсэн чи болохоор хүн чанар талаас нь яриал байхын. Яг яс юман дээр хэн ч хэний дотор орж үзээгүй болохоор сэтгэл санааг нь яаж мэдэх вэ дээ :smile: .
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby erka2 » Sat Dec 12, 2009 12:58 pm

[өүөтэ=ъ1220ъ][өүөтэ=ъэрка2ъ][өүөтэ=ъЦАГААНъ][өүөтэ=ъЦоомооъ][өүөтэ=ъЦАГААНъ]
2000 оны цагаан сар л юм шиг байна 2 сарын 19 гэж байна бичлэг дээр нь шөвгийн 16-д Сумъяа Сүхбат 2 тунаад Сүхбат шуудагднаас хутгаад давав дараа нь 8-д өсөхөөг хаяад 4-т Магалжавт унав


Чи хөөе худлаа ярихаа болиоч.
Арай л туйлширцан гар юм аа.
Сүхбат чиний хувьд бүүр бурхан юм. Зургийг нь хоймортоо залсан байх даа.
Тэр цагаан сараар чинь Сумъяа аварга Сүхбатад унаагүй, Цэрэнчимэд начинд унасан санагдана. Бүүр 4-ийн даваанд...
Ер нь тэгээд баахан Сүхбатын давсан барилдаануудыш түүгээд бичцэн ч байх шиг.
Сумъяа Сүхбатаас амжилт нь дутуу л болохоос илүү. Хоорондын барилдаанд ч Сүхбатаас илүү даваатай нь ганц Сумъяа л байгаа.
Багаар бодоход 30 барилдсан гэхэд 20-т нь Сумъяа давсан.[/өүөтэ]

Миний бичлэг биш гэж доорно хэлсэн ш дээ ... Цэрэнчимэдэд унадаг нь 1999 он байх шүү :смилэ: ... энэ 2000 он бол үнэн байж магадгүй! би лавлаж үзье. Чи тэр давсан 20 барилдааныхаа дүйзийг он сартай нь л энэ цсц шиг бичээдэх, тэрнээс өмнө амныхаа зоргоор битгий олон юм чалч...[/өүөтэ]


Сумъяа бас Тумэннаст начинд 4ийн даваанд эмчийн магадлгаагаар огч байсан санагдах ум. хэдэн онд билээ дэ 99-2000 ийн л 1 байх[/өүөтэ]
[и]Сайн уу Эрка 2-оо, миний найз яагаад ингээд Сүхбат болон түүний шавь нарийг миалаад байдгын. Тэд нар Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр уран сайхан барилдааныг авчирсан штээ. Тэр бол гарцаагүй үнэн. Жингээр ноёлж баглаж боож барилддаг бөхийг сонирхолтой үзүүштэй болгожийн. Тэгсэн чи болохоор хүн чанар талаас нь яриал байхын. Яг яс юман дээр хэн ч хэний дотор орж үзээгүй болохоор сэтгэл санааг нь яаж мэдэх вэ дээ :смилэ: .[/и][/өүөтэ]


1220 оо
Сумъяа бас Тумэннаст начинд 4ийн даваанд эмчийн магадлгаагаар огч байсан санагдах ум. хэдэн онд билээ дэ


гэж л бичсэн ш дээ. Сайн хардаа. Оор хуний бичсэнийг чи надад л хэлээд л байх шиг
Би Сухбатийг хундэлдэг ш дэ.Сухбатийг хэзээ ч аварга болно гэж бодож байсангуй.Томийнхоо хажууд жижэгээрээ л онгорно гэж бодож байсан чини маш их ходолмор оорийн зан чанараар даян аварга болсон хунийг би хундэлдэгээ.
Бас Баагий аваргийн 90ээд оний уэйин барилдаануудийг бур 80аад оний суули уэйин барилдаанийг хараарай.Одоо байсан бол уран барилдааний шагнал аваад л байхаар байсан.Даваа унэлэх барилдаан гэж болж байсан туунд 500тогрогний торгуулитай гээд тсагаар шахаж барилдаж байхад ямар шуурхай барилдаж байснийг хараарай.
Одооний бухчууд шиг таахалзаж зогсож байгаад ухлийн баритс авч хаяж байгаа биш тийм баритсийг ааглаж авч хаядаг байсан л даа.
Last edited by erka2 on Sat Dec 12, 2009 1:25 pm, edited 1 time in total.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby erka2 » Sat Dec 12, 2009 1:17 pm

[өүөтэ=ъРеал Мадридъ] ... Наадам дээр Сумъяабазар Цэрэнпунцагийг 8 даваанд 3 удаа унагаж байсан. [/өүөтэ]

1996 онд 7 дээр давж заан болсон
1998 онд 8 дээр давж үзүүрлэсэн
1999 онд 8 дээр давж үзүүрлэсэн
2003 онд 7 дээр давж шөвгөрсөн (хуруудаж золгоол шахаж татдаг жил, 8 дээр Ба аваргаар даваа авч Өсөхөө аваргад унасан)

Сумъяа 74 оных Өсөхөө авагаас 7 хоногийн дүү шинэ оны өмнө хойно гарсан гэсэн. Тэгэхээр 94 онд 20 настайдаа Цэрэнтогтох аваргаар начин болсон, Сэржбүдээ бодвол 76 77 оных болов уу даа! (Дагваа аварга 80 гэхээр) 1999 онд начин болсон ш дээ. Тэгэхээр 20 -оос арай хожуу л начин болсон байна л даа.




99 оний дээр 7дээр Цэрэнпунцагтай таарч байсан санагдах ум.тэр жилийн 7ийн даваа хамгийн богино 8минутад дуусаж байсан.
Баагий аварга -Баярсайхан
Балжаа- Ганбат
Монкхэрдэнэ- Осохбаяр
Сумъяабазар Цэрэнпунцаг энэ 2 бараг барилдаагуй Пунцаг бараг шатаж байгаад л зугээр огсон эр ни л барилдаагуй
Нудэнд харагдаж байна
Баагий аваргатай Цэрэнпунцаг Балжаа 2 очиж уулзаад л Балжаа Ганбатийг заан болгох гээд л.Миний бодлоор Пунттсагийн санал Балжааг ав.Ганбатийг энэ жил онжоох л асуудал яригдсан болов уу.Хэрэв тэгсэн бол
Баагий- Балжаа
Монкхэрдэнэ-Баярсайхан
Пунтсаг- Ганбат
Сумъяа-Осох болох байсан болов уу

2003 онд 7 дээр давж шөвгөрсөн (хуруудаж золгоол шахаж татдаг жил, 8 дээр Ба аваргаар даваа авчӨсөхөө аваргад унасан)



Энэ бас л эвгүй бичлэг. 2000онд бол Ба аварга ногоо 3аас авахад алийг ни ч хаях магадлал маш ондор байсан бараг 100%
энэнд бол буусан
2003 онд бол эсрэгээр ни 0% байсан.
Мэдээж Сухбатад аварга болсон хунд огохгуй,
Урид жил ни амалсан арслан болсон Осохоод огохгуй Ингээд нэлээн тэмтсэж тунаанд олон жил зовсон Сумъяаг авах ни бараг тодорхой л байсан огоогуй зугээр л дийлээгүй
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby ЦАГААН » Sat Dec 12, 2009 1:47 pm

erka2 wrote:
99 оний дээр 7дээр Цэрэнпунцагтай таарч байсан санагдах ум.тэр жилийн 7ийн даваа хамгийн богино 8минутад дуусаж байсан.
Баагий аварга -Баярсайхан
Балжаа- Ганбат
Монкхэрдэнэ- Осохбаяр
Сумъяабазар Цэрэнпунцаг энэ 2 бараг барилдаагуй Пунцаг бараг шатаж байгаад л зугээр огсон эр ни л барилдаагуй
Нудэнд харагдаж байна
Баагий аваргатай Цэрэнпунцаг Балжаа 2 очиж уулзаад л Балжаа Ганбатийг заан болгох гээд л.Миний бодлоор Пунттсагийн санал Балжааг ав.Ганбатийг энэ жил онжоох л асуудал яригдсан болов уу.Хэрэв тэгсэн бол
Баагий- Балжаа
Монкхэрдэнэ-Баярсайхан
Пунтсаг- Ганбат
Сумъяа-Осох болох байсан болов уу


Бүх үг өгүүлбэртэй нь санал нэгдэв :eek:
Би энэ тухай бас их олон ярьсан санагдана. Угаасаа Ба аварга 3 залуутай үлдэхийг хүсэхгүй, 2-ыг л үлдээгээд 4-д тунагаад ядарсан ганцтай нь хамгийн сүүлд үзэх нь ойлгомжтой байсан үе. Харин Балжаа аваргын нүүрээр Ганбат заан болж дараа даваанд шууд унаж өгсөн (mannn нөгөө хэдүүний Баянаа аварга үүнд дургүйцсэн байх гээд байсан нь энэ.

Өгөөгүй ч гэх нь хаашаа юм, зүгээр л жаахан зууралдая ч гэж санаагүй. Тэгээд би гайхаад байдаг юм, зайлуул өгөх дуртай юм бол Мөнх-Эрдэнэ гэж агуу арсланд ганц өгчихгүй (нинжин сэтгэлтэй юм бол ш дээ), хэн ч дийлэхгүйдээ уначлаа гэж хэлэхгүй дээ... баярлах л байх... 8 дээр Ганаад өгч байхаар урд даваанд ч Мөнх-Эрдэнэд ч өгчихгүй дээ гэж бодоод байдаг юм. Даан ч түүх болон үлдэж дээ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Цоомоо » Sun Dec 13, 2009 1:54 am

ЦАГААН wrote:1996 онд 7 дээр давж заан болсон
1998 онд 8 дээр давж үзүүрлэсэн
1999 онд 8 дээр давж үзүүрлэсэн
2003 онд 7 дээр давж шөвгөрсөн (хуруудаж золгоол шахаж татдаг жил, 8 дээр Ба аваргаар даваа авч Өсөхөө аваргад унасан)

Сумъяа 74 оных Өсөхөө авагаас 7 хоногийн дүү шинэ оны өмнө хойно гарсан гэсэн.

Чи худлаа юм бичихээ болилдоо. Ер нь нэг их мэдэмхий хүн, дээрээс хойш мэр сэр бүлтрээд байгаа шүү.
1999 онд 8 дээр Өсөхөө зааныг суганд нь сэжээд давж үзүүр түрүүнд үлдэж байлаа.
Яахав ганц тэр Ба аварга Мөнх-Эрдэнэ арсланд ганц өгчихгүй гэдэг дээр санал нийлдэг дээ.
Үзүүр түрүүнд өгөхгүймаа гэхэд 2000 онд 6 залуу заантай үлдээд 8-д амлахдаа нэг явуулж болох л байсан даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Цоомоо » Sun Dec 13, 2009 2:00 am

Ер нь тэр 99 онд бол Пунцаг гарьдын уурлах нь зөвшд.
Нарийн ярьвал 94 онд 768 бөх барилдсан, 9-ийн даваанд заан болоод байсан Пунцагийг Балжаа аварга давахдаа хүртсэн юм гэнэ лээ. Дүү зовоохгүй өгчих, тэртээ тэргүй заан юм чинь, ах нь дараа харж үзнэ маркийн юм яриад. Тэр 9 давсан тулдаа Балжаа аварга болсон. 1 түрүүлэхдээ 70 жилээр түрүүлээд 2 үзүүрлэснийхээ 1-ийг нь 9 давж үзүүрлэсэн гээд...
Тэгээд тэр дараа харж үзэх газар нь 99 он байлаа. Гэтэл Балжаа аварга Ганбат гэж новшроод байдаг...Пунцаг гарьд лав бөөн нерв болсон гэсэн. Балжаа өөрийг нь авахгүй нь тодорхой учраас Ба аваргыг Балжааг авчих гэсиймуу хаашайн. Тэгээд өөрөө Ганбатыг дахиад сургая ухааны юм гуйгаад бүтээгүй...
Хэн билээ бичсэн байсан, наадмын дараа аваргын гэрт согтуу ороод "Халхын их аварга дараагийн даваагаа бодож ам авдаг болоо юу даа" гээд агсам тавьсан ч гэлүү. Энэ явдлыг харсан биш, баараггүй хүнээс сонссон биш сайн мэдэхгүй. Гэхдээ тийм зүйл болсон байж магадгүй байх аа яг.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Чуугий » Sun Dec 13, 2009 9:54 am

Цоомоо wrote:Хэн билээ бичсэн байсан, наадмын дараа аваргын гэрт согтуу ороод "Халхын их аварга дараагийн даваагаа бодож ам авдаг болоо юу даа" гээд агсам тавьсан ч гэлүү. Энэ явдлыг харсан биш, баараггүй хүнээс сонссон биш сайн мэдэхгүй. Гэхдээ тийм зүйл болсон байж магадгүй байх аа яг.


Мэндээ админ л иймэрхүү юм бичиж байсан.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Реал Мадрид » Sun Dec 13, 2009 10:09 am

Цагаан бол Сүхбатаас өөр ямар ч бөхийг мэддэггүй бололтой. Чи ер нь Баянаа аваргын бас нэг хүргэн нь юм бишүү?

1994 онд начин болсон гэж сайхан бүлтэрч байна аа 1999 начин болсым ш дээ. 1976 оны 1 сарын 1 нд төрсөн.
Ардын хувьсгалын 78 жилийн ой Үндэсний их баяр наадам (512)
User avatar
Реал Мадрид
 
Posts: 43
Joined: Mon Dec 07, 2009 8:54 pm
Location: Ниппон

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Чуугий » Sun Dec 13, 2009 10:13 am

Реал Мадрид wrote:Цагаан бол Сүхбатаас өөр ямар ч бөхийг мэддэггүй бололтой. Чи ер нь Баянаа аваргын бас нэг хүргэн нь юм бишүү?

1994 онд начин болсон гэж сайхан бүлтэрч байна аа 1999 начин болсым ш дээ. 1976 оны 1 сарын 1 нд төрсөн.
Ардын хувьсгалын 78 жилийн ой Үндэсний их баяр наадам (512)


Хэн Сүхбат уу? :smile:
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Барнаба » Sun Dec 13, 2009 10:15 am

Уул нь Аварга маань 79, 80 ойн жилүүдэд дараалж түрүүлсэн л хүн юмсан....
энэ Реал мадрид чинь Миро юм биш үү.... Гүүнэр бас тэгээд байсан... :smile:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Реал Мадрид » Sun Dec 13, 2009 10:17 am

Сумъяабазар Сүхбат хоёр Цагаан сарын барилдаанд 3 барилдсан байна. 2001 онд үзүүр түрүүнд үлдээд Сүхбат давж байжээ.
2002 онд Сумъяа
5-н даваа у.н М. Жамъянпүрэв (ӨВ.Есөнзүйл сум)
6-н даваа у.з Г.Өсөхбаяр (АР.Батцэнгэл сум)
7-н даваа у.а А.Сүхбат (ТӨ.Сэргэлэн сум)
8-н даваа у.з И.Доржсамбуу (БУ.Гурванбулаг сум)
давж түрүүлжээ.

2003 онд
5-н даваа ц.а Д.Цогзолдорж (ДО.Цагаан - Овоо сум)
6-н даваа у.з Б.Гантогтох (УВ.Хяргас сум)
7-н даваа у.з О.Одгэрэл (УВ.Хяргас сум)
8-н даваа у.а А.Сүхбат (ТӨ.Сэргэлэн сум) ингэж түрүүлжээ.
Тэхээр Цагаан сарын барилдаанд бол 2-1 юм байна.
User avatar
Реал Мадрид
 
Posts: 43
Joined: Mon Dec 07, 2009 8:54 pm
Location: Ниппон

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Реал Мадрид » Sun Dec 13, 2009 10:22 am

Наадамд

1999 оны наадамд Сүхбатыг 6 ийн даваанд, 2000 онд 7 даваанд унасан, нийтдээ 2 л таарч байжээ.
User avatar
Реал Мадрид
 
Posts: 43
Joined: Mon Dec 07, 2009 8:54 pm
Location: Ниппон

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Реал Мадрид » Sun Dec 13, 2009 10:26 am

Barnaba wrote:Уул нь Аварга маань 79, 80 ойн жилүүдэд дараалж түрүүлсэн л хүн юмсан....
энэ Реал мадрид чинь Миро юм биш үү.... Гүүнэр бас тэгээд байсан... :smile:


Хүн андуураад байх шиг байна би Сэржбүдээгийн тухай бичсэн юм л даа.
User avatar
Реал Мадрид
 
Posts: 43
Joined: Mon Dec 07, 2009 8:54 pm
Location: Ниппон

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Чуугий » Sun Dec 13, 2009 10:30 am

Реал Мадрид wrote:
Barnaba wrote:Уул нь Аварга маань 79, 80 ойн жилүүдэд дараалж түрүүлсэн л хүн юмсан....
энэ Реал мадрид чинь Миро юм биш үү.... Гүүнэр бас тэгээд байсан... :smile:


Хүн андуураад байх шиг байна би Сэржбүдээгийн тухай бичсэн юм л даа.


Аан Сэжбүдээ юу 1999 онд
3т улсын харцага Саранцогт
4т улсын заан Мягмар
5т улсын заан Эрдэнэбатаар давж начин болсон.
1976 онд төрсөн гэдэг байх шүү.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Реал Мадрид » Sun Dec 13, 2009 10:37 am

Өнөөдөр аавуудын өдөр. Намрын налгар сайхан энэ өдрүүдэд уншигч та бүхнийгээ эгэл жирийн нэгэн сайхан аавтай уулзуулж, аав хүний нарийн ухаан, нандин хайрын талаар хүүрнэснээ хүргэж байна. Монголын мянга мянган аавуудын нэг Монгол улсын манлай заан Д.Долгорсүрэн гэгч энэ эрхмийг манай ард түмэн хоёр аваргын аав гэдгээр нь, сайн бөх гэдгээр нь мэднэ.



-Монголын мянга мянган эгэл жирийн аавудын нэгэн тавд “Аавуудын баяр”-ын мэнд хүргэе. Аав та, хэдэн хүүхэдтэй хүн бэ?
-Баярлалаа. Монголын бүх аавуудад аав нарын баярын өдрийн мэнд хүргэе. Би дөрвөн хүү, ганц охинтой хүн.

-Танай хүүхдүүд улс орондоо төдийгүй олон улсын хэмжээнд нэр алдартай хүмүүс болж, ээж та хоёрыгоо үргэлж баярлуулж, сайн сайхан яваад таны тэднийг хүн шиг хүн болгон хүмүүжүүлэх нэг шугам байсан л байх. Тэр талаар яриагаа эхлэх үү?
-Хүүхдээ эрүүл саруул, ухаалаг, зөв хүн болгон өсгөж хүмүүжүүлэх нь ямар ч эцэг, эх хүний туйлын зорилго, хүсэл мөрөөдөл байдаг биз ээ. Нэгэнт эрүүл саруул өсч торнин, мэдлэг боловсрол эзэмшиж, зөв төлөвшсөн хүн бол өөрийн эрхгүй эх орон, эцэг эх, ард түмнийхээ өмнө ямар хариуцлага үүрч буйгаа ухамсарлах чадвартай болдог. Амьдрах ая тохитой орчин нөхцөл, аав ээжийн аядуу зөөлөн сайхан харилцаа энэ бүхэн бүрдсэн байхад хүүхэд элдэв гаж хүмүүжилтэй өсч хүмүүжнэ гэж үгүй дээ. Ахынх нь хувьд бусад аавуудын л адил хайр нь дотроо, хал нь гаднаа байж хэдэн хүүхдүүдээ өсгөсөн дөө.

-Та тээврийн жолооч байсан. Мөн тамирчин хүн. Тээвэрт явах ч юм уу бэлтгэл сургуулилт гээд удаан хугацаагаар гэртээ байхгүй байж байгаад ирэхэд хөвгүүдийн талаар ээжийн зүгээс ямар нэгэн “гомдол, санал” гардаг л байсан байх даа. Таны зүгээс ямар “арга хэмжээ” авах вэ?
-Хүүхдүүд, тэр дундаа хөвгүүд юм хойно жижиг сажиг зүйл сонсгоно л доо. Түүнээс биш нэг их сүртэй хэрэг, зарга гаргахгүй л дээ. Тэглээ гээд олон хоногоор хүүхдүүдээсээ хол байж байгаад санаж санаж ирсэн аав хүүхдүүддээ нэг их хатуурхахгүй. Бид чинь олон сараар тээвэрт явдаг байлаа шүү дээ. Будаа тарианд явна. Тухайн үед чинь гэрт ховор л тогтдог ажилтай байлаа. Манай бааз чинь өвс их тээвэрлэдэг байсан. Нэг жишээ хэлэхэд, нэгдүгээр сарын хорин гурванд гараад дөрвөн сарын арван есөнд ирж байсан тохиолдол бий шүү дээ. Тэр хугацаанд ар гэртээ үр хүүхэддээ санаа зовохгүй байна гэж үгүй шүү дээ. Хань минь энэ бүх хугацаанд ар гэр, үр хүүхдээ үүрч, дүүрч явна. Өөрөө тийм ч хялбар ажил хийж байгаагүй, тэгээд намайг сэтгэл амар ар өвөртөө татлаа түлхээгүй, ажил төрлийг нь хийлгэнэ гэдэг амаргүй л байсан байгаа. Гэхдээ бидний хэдэн хүүхэд аав ээжийнхээ чихийг халууцуулж, нүүрийг улайлгаж байгаагүй. Хүүхдийн гэнэн томоогүй, сахилгагүй зан бол гарч л таарна шүү дээ. Зав чөлөө гарсан тохиолдол бүртээ хүүхдүүдийнхээ багш нартай уулзаж сурлага сахилга батынх нь талаар асууж сурагладаг байсан.


-Ихэнх аавууд ээжүүд шиг үглэж дуулаад байхгүй ч хааяа нэг гар хүрэх ч юм уу, харцаараа ширвэдэгсэн. Та “аварга”-уудад хэр гар хүрч байв?
-Хүний эцэг хүний хувьд болох болохгүй үед нь гар хүрэх юм байлгүй яахав дээ. Ах нь хүүхдүүдээ хааяа нэг дэггүйтэхээр нь тэлээгээрээ л нэг нэг авч өгнө. Хамаагүй алгадаж болохгүй шүү дээ. Миний гарын аяыг яаж даах вэ. Эцгийн суран тэлээ гэдэг бол монголчуудын хувьд бас нэг хааяа нэг хүртэхэд бие хөнгөрч, лай ланчиг арилна гэж үздэг байлаа шүү дээ. Тэгэхдээ хамаагүй ороолгохгүй л дээ. Гархинаас нь атгаж байгаад ширвэчихэд час гээд л нэг хэсэгтээ мартагдахгүй. Нэг их гэм хор байхгүй шүү дээ. Одоо ч ах нь эднийг чинь том болсон гэхгүй, хааяа миний сэтгэл санаанд таарахгүй буруу зөрүү зүйл мэдрэгдвэл нэг шавхуурдаж л орхино шүүдээ.


-Одоо ч гэсэн үү дээ. Тэгээд зүгээр л ороолгуулчих уу?
-Тэгэлгүй яахав. Тонгойж байгаад л нэг шавхуурдуулж аваад инээмсэглээд яваад өгнө. Хүний аав хүн л ингэхээс өөр хэн тэгэх билээ дээ.
-Таны хөвгүүдээс нэг нь ганц ороолгуулж байх үед хоёр ороолгуулах хэрэг хийхээр хүн хэн нь байсан бэ?


-Ер нь бол бүгдийг нь л нэг, нэг ороолгоно. Адилхан л үзэхгүй бол болохгүй шүү дээ. Хэн нэг нь жаахан эвгүйдлээ гэхэд бүгдийг нь ташраар нь л авч өгдөг. Энэ нь бусдадаа анхаарал тавих гэх мэт олон олон сайн талтай. Олон хүүхэдтэй монгол айлуудад байдаг байсан асуудал шүү дээ. Тэрний буруу гэж юу байхав. Ээж ааваараа хааяа нэг “тоосоо гүвүүлэх” ч олдошгүй л зүйл шүү дээ. (инээв)


-Хөвгүүдийн отгон нь гэдэг утгаараа сүмод хөл тавьж байсан жаахан Доржоо хүү (Гэрийнхэн нь аваргыг ингэж нэрлэдэг юм билээ) одоогийн сүмогийн их аварга хоёрын хоорондох энэ хугацаа таны хувьд баяр хөөрөөсөө илүүтэйгээр сэтгэл санаа зовох зүйл их байсан биз?
-Тэгэлгүй яахав. Япон гэж ямар орон байдгийг ч мэдэхгүй, сүмо ч гэж олигтой ойлголтгүй жаахан хүүгээ хүний нутагт явуулсан ямар ч аав, ээж бидэн шиг л байна даа. Гэхдээ энэ бол их олзуурхууштай зүйл юм. Хүү минь аав ээжийнхээ захиа даалгавар, итгэлийг дааж олон жилийн баялаг түүхтэй агуу ард түмний тэр спортоор уйгагүй хичээллэж, хөдөлмөрлөн хамгийн хүндтэй өндөр цолд хүрсэнд эцэг, эх төдийгүй монгол зон минь, японы ард түмэн ч талархаж байдагт эцэг хүний хувьд бахархалтай сайхан байлгүй яахав. Энэ бүхэн бол ямар их хөдөлмөр, тэсвэр, тэвчээр гээд олон зүйлийг давж байж хүрдэг зүйл вэ гэдгийг хэн хүнгүй ойлгож байгаа биз ээ. Нэгэнт хүрсэн өндөрлөгт буй нэр хүндийг сэвтээхгүй олныхоо итгэл хайрыг дааж явах нь түүнээс ч чухлыг бид ч хүүдээ хэлж захидаг, миний хүү ч ухамсарлан хичээдэг. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг дээ. Тэр ард түмний ёс жаягийг дагаж, хүндэтгэн хайрлаж, сүмо хэмээх их спортын түүхийг бичилцэж яваа тэр их аварга хэн ч байлаа гэсэн аавдаа бол хүү нь учир санаа чилээх юм бишгүй л бий шүү дээ. Хамгийн наад зах нь бэртэл гэмтэлгүй байгаасай гээд л…


-Танай гэр бүлийг аль, аль тал нь бөхийн удамтай гэдгийг монгол түмэн мэднэ. Гэхдээ таны хөвгүүд бүгд барилдаж байгаа нь өөр ямар нэгэн нөлөө байна уу. Тухайлбал, та багаас нь л бөхийн бэлтгэл сургуулилтдаа дагуулж явах гэх мэтээр сэтгэл зүйд нь нөлөөлсөн ч гэдэг юм уу?
-Бөх гэдэг бол төрдөг юм. Удам угсаа, цусанд нь байна шүү дээ. Харин байгалиас өгсөн өгөгдөл дээрээ хичээнгүйлэн хөдөлмөрлөх хэрэгтэй. Миний аав цэргийн заан, ханийн маань талд ч бас бөхийн удам бий. Тиймээс бидний дундаас бөх төрсөн хэрэг. Түүнээс биш үүнийг бөх болгох юм сан гээд татаж чангаагаад байх юм байхгүй дээ. Бөх гэдэг бол үе удам дамжсан том ген юм.


-Та нэг удаа дөрвөн хүүтэйгээ хамт улсын их баяр наадамд зодоглосон санагдах юм. Үзэгч бидэнд бахархалтай сайхан санагдаж байхад аав танд ямархан байсан нь тодорхой. Тэр мөчийг дурсаач?
-1997 онд улсын их баяр наадамдаа дөрвөн хүүтэйгээ хамт зүлэг ногоон дэвжээнээ гарч барилдаж байлаа. Тавуулаа даваад явж байхад сайхан л байсан даа. Одоо эргээд бодоход дөрвөн хүүтэйгээ тавуулаа барилдаад тугаа тойрсон түүх байхгүй юм билээ. Тэгэхээр энэ бол бас ховор зүйл гэж ах нь ойлгож, тэр цаг мөчөө бахдан ярих дуртай.


-Таны хөвгүүдийн бөхийн спортод үзүүлж буй энэ амжилтад удам, ген , өөрийн хичээл зүтгэл нөлөөлөхөөс гадна заан аавын захиа сургамж бас их нөлөөлнө биз?
-Аль аль нь бий л дээ. Гэхдээ тухайн хүний хөдөлмөр, хичээл зүтгэл голлоно шүү дээ. Бөхийн удамтай гээд хөдөлмөрлөхгүй бол яаж амжилтад хүрэх юм. Амжилтад хүрэх зам хэзээ ч дардан байдаггүй. Ямар их хөлс, хүч хөдөлмөр ордог гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа. Саад тотгор ч мундахгүй. Бөх хүн гэдэг бол олон жил барилдаж, олон хүнд унаж, олон барьцнаас авч байж бөх болохоос зүгээр л байж байгаад бөх, тэр дундаа өндөр цолд хүрнэ гэж үгүй дээ. Жишээ нь гэхэд манай Өвөрхангайн Ганхуяг арслан байна. Олон жил барилдаж, давлаа, уналаа л гэдэг. Асар их хөдөлмөрийнхөө үр шимийг ингэж л амсч байна даа. Энэ бол ганц спортод ч биш юм. Бүхий л зүйлд хамааралтай.


-Харин хүүгээ түрүүлэхэд?
-Хүүгээ би заан болсноос нь хойш “Хүү минь түрүүлнэ дээ. Хүүгийнхээ түрүүлэхийг аав нь харна” хэмээн 10 жил бодож, хүлээсэн. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг зөвхөн Монгол орон биш дэлхий тэмдэглэлээ шүү дээ. Тэр их тэмдэглэлт ойн жил 1024 бөх барилдаж, хүү минь түрүүлж аварга болсонд маш их баярласан. Энэ бол хүүгийн минь олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Тэр өдөр би гэртээ хөгшинтэйгээ хоёулаа зурагтаа хараад сууж байсан. Тэгээд Өсөхөөтэй барилдаад давчихаар нь л “Хүү түрүүлэх нь тодорхой боллоо. Хоёулаа явъя” гээд хувцаслаад унаандаа суугаад цэнгэлдэх рүү ороод иртэл хүү минь гараад зогсч байсан. Хүүдээ юу ч хэлээгүй, үнсээ ч үгүй. Хүүгээ түрүүлээд ирэхээр нь үнсье гээд их л итгэлтэй болсон байсан. Эцэг хүний зөн совин гэж байдаг юм билээ.


-Хүүгээ аварга боллоо гэхээс өмнө Азжаргалыг давахад л та уйлж харагдсан?
-Тэгэлгүй яахав. Миний хүү аавыгаа үнэхээр их баярлуулсан даа. Миний хүү улсад дөрвөн удаа үзүүрлэсэн шүү дээ. Арслан гэдэг олддоггүй байхгүй юу. Янз янзын шалтаг заагаад өгдөггүй байсан байхгүй юу. Харин тэр түрүүлдэг жилээ арслангаа ч, аваргаа ч авсан даа.


-Тэр барилдаан, түүний дараахь үйл явцыг Монголын ард түмэн мартахааргүй гэж бодож байна. Цэнгэлдэх дүүрэн хүмүүс “аварга, аварга” хэмээн орилолдоод л. Тэр үед та юу бодож байв даа?
-Ганц аав би ч биш, ард түмэн хүүг минь аварга болоосой хэмээн хүсч хүлээж байсныг илүү их мэдэрсэн. Гайхалтай сонин л юм билээ. Хүү минь ч гэсэн түмэн олныхоо итгэлийг биелүүлсэнд хүүдээ баярлаж явдаг даа.


-Таны хүүхдүүдийг бага байхад өдөр өдрөөр идэш уушаа авах биш, ихэнхдээ л шуудайгаар гурилаа авч, боорцгоо түмпэн түмпэнгээр амралтын өдрүүдэд ээж нар нь хийдэг байсан шүү дээ. Танайх олон хөвгүүдтэй айл. Сард хэдэн уут гурил иддэг байв даа?
- Ах нь яг дандаа гэртээ байх биш. Нарийн мэдэхгүй шахуу даа. Гэхдээ би чамд тодорхой мэдэх нэг зүйл хэлье дээ. Манайх хэдэн сувай гүүтэй байлаа. Би 1982 онд Өвөрхангайн Зүйл суманд түрүүлээд байнд нь морь авлаа. Тэгээд түүнийгээ гүүгээр солилоо. Гүү маань олон жил саалгаж, олон унага гаргалаа. Тэгээд ерэн хэдэн онд бүдүүн сувай гүү гаргаад авчирдаг байхгүй юу. Тэгээд 21 хоноход бүдүүн сувай гүүнээс шулдан хаа л үлдсэн байсан даа.


-Хөвгүүдийнхээ онцлогийг хэлэх үү?
-Эд нар дотроо Бүдээ (улсын начин Сэржбүдээ) нь ямар нэгэн зүйлийг эвдэхдээ илүү байсан санагддаг. Их жаахан гурван настай уяатай байж байхад чинь гарт ойр өөрийн хүч хүрэх зүйлүүдийг эвдээд хаячихсан байх жишээтэй. Дараа нь Доржоо бас таггүй ээ. Энэ хоёр хоёулаа нэлээд үймүүлэмтгий. Манайд нэг том үнэг, чоно хоёрын арьс байдаг байлаа. Хоёулаа хоорондоо эрхэлж, бие биеэ буудаж тоглож байгаа нь энэ гээд бүгдийг нь ураад хаячихсан сууж байсан. Тийм юм бол олон л гарна шүү дээ. Сумъяа бол ер нь л их томоотой. Багын л их тохитой томоотой хүү байсан. Сугар ч мөн хөдлөөд байх нь гайгүй, удаан л хүүхэд байсан. Манай Бүдээ, Доржоо хоёр л жаахан хөдөлгөөнтэй байсан. Гэхдээ энэ нь тийм хортой, сүртэй байсангүй ээ.


-Хувцас, гутал их урна биз?
-Хөвгүүд юм хойно урна шүү дээ. Ээж нь хамаг л хувцсыг нь угаагаад өгнө. Гараад л бөөн хар шороо л орж ирнэ шүү дээ. Ээж нь ажлаа хийнэ. Одоотой адил угаалгын машин энэ тэр нь элбэг байсан биш. Гараараа л угаана. Заримдаа ядардаг биз, цухалдах үе гардаг биз. Гэхдээ жаахан томроод ирэхийн цагт ээждээ нэмэр болоод өөр, өөрсдийгөө болгоод л явчихдаг юм билээ дээ.


-Дөрвөн хүүгийн дараа охинтой болжээ. Охин хэр эрх вэ?
-Ганц охиндоо хайртай байлгүй яахав дээ. Гэхдээ миний охин их багадаа Японд сургуульд явсан. Эрх танхи зангүй ээ. Багаасаа биеэ даасан даа. Ээж бид хоёр нь охиноо хайрлаж хүндлэлгүй л яахав. Ер нь эрх байна гэдэг бол ухааных юм даа. Дээрээ дөрвөн ахтай, хүний ганц охин гээд элдэв араншин гаргаад байдаггүй ээ.


-Хадын Пүрэвбадам гэдэг бүсгүйтэй гэрлээд багагүй хугацаа өнгөрчээ. Та хоёр маань одоо хэдэн ачтай болоод байна вэ?
-Хөгшин бид хоёр найман ач хүү, нэг ач охинтой өнөр болжээ.


-Таныг олон өнчин дүү нараа өсгөсөн гэдэг. Энэ мөчид аавыгаа дурсана уу?
-Би дээрээ ганц ахтай, дороо таван дүүтэй хүн. Намайг 25-тай байхад ээж минь, 15-тай байхад аав минь бурхан болцгоосон. Ах бид хоёр хэдэн өнчин дүү нараа гарыг нь ганзаганд холийг нь дөрөөнд хүргэх гэж хэрээрээ зүтгэсэн дээ. Одоо тэд минь сайн сайханл амьдарч байна даа. Манайхан маш олон болж дээ. Аав минь 1917 онд торөөд 1938онд цэрэгт татагдаж Дорнодын Матадын 8-р дивизэд Буян-Өлзий гэдэг хүний морин жолоочоор ажиллаж байсан юм. Аавыг цэрэгт явахад ах ээжийн гэдсэнд үлдсэн юм билээ. Тэгээд 1943 онд цэргээс халагдаж ирээд мал малласан даа. Аав минь цэрэгт байхдаа цэргийн заан цол хүртсэн. Донровзааны үр ач сайн сайхан явна гэдэг бол сайхан аав, ээжийн буян заяа, үлгэр жишээ байдал, үнэтэй сургаалийнх нь үр шим юм даа.


-Та чинь хугацаат цэргийн албан хаагч байж ээлжийн амралтаа авсан офицер шиг нутагтаа очиж сараар амарсан дуулддаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Би цэрэгт алба хааж байгаад 1968 онд Улсын их баяр наадамд барилдаж улсын начин цол хүртсэн юм шүү дээ. Тэгээд Батлан хамгаалах яамны сайдаас орон нутгийн чөлөөгөөр шагнуулж нутаг орондоо очиж байсан минь сэтгэлээс гардаггүй дурсгалт явдал байсан. Тэр үед нутгийн чөлөө гэдэг бол олддоггүй зүйл байлаа. Сэрээтэрээр тав давж МУ-ын начин болж, дээлэндээ багтахгүй шахам л хөөрсөн амьтан нутагтаа очиж байсан санагдана. Ер нь бол би гэдэг хүн цэрэгт алба хаах тэр гурван жилд жолооч хэмээх энэ мэргэжлийг эзэмшиж, улсын начин цол хүртээд олон сайхан явдалтай тохиосон азтай хүн шүү. Цэргээс халагдаад тэжээл тээврийн 25 дугаар баазад жолоочоори орж амьдралын их аяны гараагаа эхэлсэн дээ.



Ц.Энхтүвшин
User avatar
Реал Мадрид
 
Posts: 43
Joined: Mon Dec 07, 2009 8:54 pm
Location: Ниппон

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby ЦАГААН » Sun Dec 13, 2009 3:38 pm

ЦАГААН wrote:
Сумъяа 74 оных Өсөхөө авагаас 7 хоногийн дүү шинэ оны өмнө хойно гарсан гэсэн. Тэгэхээр 94 онд 20 настайдаа Цэрэнтогтох аваргаар начин болсон, Сэржбүдээ бодвол 76 77 оных болов уу даа! (Дагваа аварга 80 гэхээр) 1999 онд начин болсон ш дээ. Тэгэхээр 20 -оос арай хожуу л начин болсон байна л даа.


Реал Мадрид wrote:Цагаан бол Сүхбатаас өөр ямар ч бөхийг мэддэггүй бололтой. Чи ер нь Баянаа аваргын бас нэг хүргэн нь юм бишүү?

1994 онд начин болсон гэж сайхан бүлтэрч байна аа 1999 начин болсым ш дээ. 1976 оны 1 сарын 1 нд төрсөн.
Ардын хувьсгалын 78 жилийн ой Үндэсний их баяр наадам (512)


энийг надад ойлгуулаад өгөх буянтай хүн байна уу алга уу?
би ойлгохгүй байгаа болохоороо өнхөрчил байхаас даа :-o :-o
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 19 guests