Улсын аварга Д.Сумъяабазар

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Аварга цол олгосон нь зєв vv?

Зєв
65
74%
Буруу
23
26%
 
Total votes : 88

Postby aapyyl » Sun Jul 16, 2006 5:00 am

ЖИлийн жилд уур хvрч байдаг бєхийн цол засарсан юм байна даа. Сайхан сайхан.
Улаанбаатарт тєрєж єссєн мань мэтийг цагаан зээр шиг нутаггvй гэж хэлдэг хvн зєндєє. Одоо сайхан амийг нь таглах vгтэй.

Сvмъяа чамайг олон жил харж, дээлийн захийг нь сэтгэл дээ наадам болгоноор мушигсан даа. Япон ганцаараа амьдардаг болхоор тэмдэглэж уух хань олдсонгvй дээ. Тэхдээ сайхан наадам болсон сурагтай. Муу хэлvvлээд байсан Нямдорж овоо доо.

Монгол бєх ариун байх болтугай. / Гард Магнайн ахын vгнээс иш татав/
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Postby Бамбууш » Sun Jul 16, 2006 10:26 pm

chukcha2002 wrote:Yзvvр тvрvvнд vлдээд Азжаргалыг vзэхгvй хусаж байна лээ дээ. Тэр хонгодоо ч бас эвгvй шvv. Сэрвvvгээс тэр хонгодоо, жаахан лав бариад баруун хутгадаг, шуудагдалцвал сайхан татчихдаг хэдэн эвгvй хийцтэй хvн дээ, Сумъяа.

Тэр хонгодох мэхээ нэг удаа цагаан сараар бил vv, Сэлэнгийн Саранцогт начинд хийгээд, цаадах нь дагуулж хємрєєд Сумъяаг нэг давж байсан санагдаж байна.

Ер нь мэхээ халз дайрч хийдэг, иртэй дайчин бєх юм. Дvv Давгаа нь бол бvр илvv иртэй, дайчин. Ээжийнх нь талаас ирсэн "улаан хvзvv" Дэлэг арслангийн гени юм байлгvй дээ.

миний санахийн тэр цагаан сарийн барилдаанаар євєрхангайн улсийн начин сайнбаярт тэгж унаж байсан юм шиг санагдаад байна бараг л тэр байхдаа
нээрээ ч сумьяа vнэхээр иртэй мэхтэй бєх хvний шинжийг хадгалсан сайхан бєх манай пунцгийг ид байхад л долоогийн даваанд учраад шахаж татахад нь хутгаад тэр чигтээ хэсэг тогтоогоод тvрсээр байж давж билээ.
Гэхдээ их сонин яг давчихаад баырлаж аавруугаа гvйж очиход нь нэг лам бас тэр хавьцаа нь байж байсан .Ыр нь тэр лам сумьяаг наадамд барилдах болгонд л шахуу vзэгддэг гэдэг .хэхэхэх
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby Nomer 7 » Sun Jul 16, 2006 11:26 pm

Энэ жил тэр лам харагдаагvй шvv хэхэхэхэ
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby mick » Mon Jul 17, 2006 9:13 am

За даа аль дээр л Сумьяа, Өсөхөө, Аварга гурав л лав үлдэх нь тодорхой болсон гэж яригдаад байсан шт.
Сумъяаг түрүүлэх байх, Өсөхөөд дүү нь цаад асуудлыг нь шийдэж өгсөн гээд л.
Нөгөө талаас Аварга хэрэв нөгөө 3-тай таарвал өмнөх тооцоондоо тооцоод шууд буулгаад түрүүлэх хувилбар байсан ч Б хувилбар гараад чадаагүй гэж бас яригдаж байна.
Үзүүр түрүүний хувьд Су-г гарахаас өмнө Азжаргалтай тохиролцоонд хүрээд /Азжаргал хоцорч гарсан, Сугийн цаанаас хүн болсон гэж дохио өгч байсан/ давсан гэж бас яригдаж байна.

Аварга цолны хувьд жинхэнэ найраа, Авилгачин Энхбаярын сурсан ажил болох хуулийг өөрийнхөөрөө тайлбарладаг аргаараа л өглөө, бараг цаана нь цүнхтэй юм авч ирж тавингуут л цол олгох болоод явна лээ.
Дараа нь зурагтаар ярих нь бараг тооцоолсон юм яриад дургүй хүргэдэг байна шт.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby chukcha2002 » Tue Jul 18, 2006 6:10 pm

mick wrote:,,,,,бараг цаана нь цүнхтэй юм авч ирж тавингуут л цол олгох болоод явна лээ.,,


хэхэ, Микд энэ наадам таалагдсангvй. Арай л хэт мушгин гуйвуулж байна шvv
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Ms.G » Wed Jul 19, 2006 1:38 pm

Mr.Untouchable wrote:Удахгvй Бат-Эрдэнэ аваргын араас ч орж магадгvй.



Сумъяаг мэдэхгүй, ямар байсан Өсөхөө аварга Архангайдаа нэр дэвших гээд байгаам биш үү..

Bayaraa wrote:Сумьяа чинь одоо Менатеп банкны эзэн болох гэж байгаа хvн,


Менатепийг Өсөхөө аварга авсан гэж дуулдсан шиг санагдаад байх юм. Ямар ч байсан УБ хотын газрын бизнес нэлээн хийдэг гэнэлээ..

Ps: Сумъяа аварга болсон нь зөв. Би хувьдаа нэлээн балиалдаг :mrgreen:
User avatar
Ms.G
Cule Lady
 
Posts: 3557
Joined: Thu Dec 01, 2005 7:16 pm

Postby chukcha2002 » Wed Jul 19, 2006 8:51 pm

Сонин дээр Долгорсvрэн зааны богинохон ярилцлага гарсан байна:

Улсын заан Д.Долгорсүрэн: Ах нь жаран насныхаа ойн дээр хоёр аварга хүүтэй боллоо

Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн баярын үндэсний бөхийн барилдаан ард олноо баясгаж бүтэн жилийн турш ярих яриатай болголоо. Энэ их ойн өдөр арслан, аварга цолыг зэрэг авч цолын хур буулгаж наадамчин олноо баясгаж зарим нэгнийг нь нулимыг нь гаргаад авсан. Ингээд шинэ аваргын аав Д.Долгорсүрэн заантай ярилцлаа.

-Таны хүү аварга боллоо. Яахын аргагүй таны баяраас хуваалцах нь зүйтэй байх аа?
-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяраар хүү минь түрүүллээ. Хүүгээ түрүүлсэнд маш их баярлаж байна. Хүүгээ түрүүлнэ гэж эцэг хүний хувьд жил болгоны наадмаар дандаа бодцог байсан. Миний хүү энэ их ойн баяраар л түрүүлэх ёстой байсан юм байлгүй дээ. Ах нь үнэхээр их баяртай байна. Асар их баярлаж байна.
-Та энд хүүгийнхээ дээлний захыг мушгиад л сууж байсан уу. Аваргатай барилдахад юу бодож байв даа?
-Аваргатай барилдахад их айж байсан л даа. Аварга хүн. Өдөр би энд ирж хүүгийнхээ барилдааныг үзээгүй юм. Наранд суухаар жаахан тусдаа байя гэж бодоод гэртээ бөх үзэж суусан л даа. Аваргыг давангуут нь л сандраад тавагтай идээгээ татаж унагаагаад хам хум төв цэнгэлдэхэд ирлээ.
-Сая еренхийлөгч таны хүүд арслан цол өгснийхөө дараа аварга цол өглөө. Таны хүү нэг өдөр арслам цолонд хүрч цаашлаад аварга болсон тухайн мөчид юу бодогдож байв?
-Сая ерөнхийлөгчийн зарлигийг уншихын өмнө та бүхэн юу гэж хэлснийг сонссон байх. Ард түмнийхээ зарлигаар энэ зарлигийг гаргалаа гэлээ. Миний ард түмэн үнэхээр хүчтэй ард түмэн гэдгийг мэдэрлээ. Хүүд ес давбал арслан өгөөд арвын даваанд аваргыг нь өгье гэсэн нь биелсэн юм байлгүй. Ард түмэн хүчтэй гэдгийг өнөөдөр харлаа. Миний хүүд аварга гэсэн хүндтэй цолыг олгосон ард түмэндэа баярлахгүй байхын арга алга. Ах нь одоо хоёр аварга хүүтэй боллоо. Сумо болон үндэсний бөх сонирхдог намайг дэмждэг бүх ард түмэндээ маш их баярласнаа энэ дашрамд хэлье.
-Их аварга маань ахыгаа аварга болсон тухай мэдсэн болов уу?
-Одоо сонссон байхаа. Хүүхдүүд маань утсаар хэлээ байлгүй. Ах нь хөөрч давхиад утсаар ярьж амжаагүй л явна.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Ms.G » Wed Jul 19, 2006 9:12 pm

Наад ярилцлага чинь "Хүмүүс" сонин дээр гарсан байсан байхаа. Өчигдөр орой уншсан.. Шинэ аварга энэ башё дуусахаар найраа хийхийм гэсэн
User avatar
Ms.G
Cule Lady
 
Posts: 3557
Joined: Thu Dec 01, 2005 7:16 pm

Postby Cornerback » Thu Jul 20, 2006 9:08 pm

Бат-Эрдэнэ мэтийн бөхчүүд төр өарилцахаар Монгол улс яаж хөгжих вэ дээ :sad:
User avatar
Cornerback
 
Posts: 400
Joined: Thu Dec 01, 2005 3:32 am
Location: Монгол

Postby 21Grams » Sat Jul 22, 2006 7:26 pm


Улсын аварга цолыг ард түмний шахалтаар Д.Сумьяабазарт өгсөн үү

2006.07.20 Бөх

Энэ асуултад хоёр янзаар хариулж болж байна. Нэг нь үнэхээр төв цэнгэлдэхэд цугласан түмэн олон “Аварга аварга аварга” хэмээн уухай хадаан Д.Сумъяабазарт аварга цолыг өгүүлж байж санаа амрах нь тодорхой харагдаж байсан. Цэнгэлдэхэд 15000 хүн ийнхүү уухай хадааж байхад , зурагтынхаа ард 2 сая монгол хүмүүн “Аварга аварга аварга” хэмээн дэмжиж байсан гэдэгт итгэнэм. Д.Сумъяабазар улсын наадамд дөрвөн удаа үзүүрлэсэн ч түрүүлж л үзээгүй байлаа. Тиймээс ч түүнд аварга цол ахдахгүй гэдгийг хүн бүр мэднэ. Нөгөө нь, үзүүр түрүүний хоёр бөхийг гаргахгүй удаад байсныг та санаж байна уу. Тэр үед хоёр бөхөд улсын арслан цол хүртээсэн тухай Ерөнхийлөгчийн зарлигийг унших ёстой байсан юм билээ. Гэвч Д.Сумъяабазар хурдхан барилдахыг хүсч яарсан тул, бас үзэгчид хоёр бөхийг гаргахгүй удаж байгаад дургүйцлээ илэрхийлж эхэлсэн тул олон түмнийг бухимдуулахгүй байх үүднээс зарлигийг уншихаа больжээ. Өөрөөр хэлбэл, үзүүр түрүүний хоёр бех барилдахаас өмнө Ерөнхийлөгч улсын арслан цолны зарлигийг уншиж, харин давалцсаны дараа нь Улсын аварга цол олгох тухай зарлигийг гаргах төлөвлөгөөтэй байсан аж. Улсын наадмын тухай хуульд “9 ба түүнээс дээш давсан бөхөд арслан цол олгоно” гэсэн заалт нь 10-ын давааг 9-ийн даваатай адил үнэлгээтэй болгож байгааг хууль батлахдаа эрхэм гишүүд маань анзаараагүй юм байж л дээ. Харин энэ наадмаар 1024 бөх барилдахад 10 давсан бөх ямар цол хүртэх вэ гэсэн асуулт гарч ирэхэд УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ УИХ-д “10 давж түрүүлсэн бөхөд улсын аварга цол олгоно” гэсэн заалт нэмж оруулахаар зүтгэсэн ч эрхэм гишүүд хайхраагүй юу эсвэл хэлэлцэж амжаагүй юу эл асуудлыг хойш тавьжээ. Ингээд хуулийн цоорхой наадмын хамгийн өндөр оргилд буюу түрүү бөхийн хувь заяаны тухай асуудал дээр гарчээ. Гэвч “Улсын арслан цолтой бөх түрүүлбэл аварга цол олгоно” гэсэн хуулийн нэгэн заалт нь эхлээд арслан цолыг олгочихоод дараа нь аварга цолыг олгож болох юм аа гэсэн хуулийн гарцыг бий болгосноор хуулийн дагуу эхлээд 9 давсан бөхөд арслан цолыг нь олгочихоод дараа нь аварга цолны зарлиг гаргахаар бэлдсэн байж. Үзэгчид ч энэ үед “Аварга аварга аварга” хэмээн уухайлан эрхэм гишүүдийн хайхраагүй орхисон хамгийн том алдааг “илрүүлсэн” юм. Манай сониныхон бөхийн галаар аялахдаа гарьд Д.Сумъяабазараас яг энэ асуудлаар “Гарьд цолтой бөх түрүүлсэн ч , үзүүрлэсэн ч адилхан арслан цол хүртэх болоод байна. Энэ талаар та сэтгэгдлээ хэлнэ үү?” гэхэд “Харин тийм ээ, уг нь даваа болгон цолтой гэсэн логикоороо ч үзүүрлэсэн бөхтэйгээ адил цол хүртэнэ гэдэг буруу юм шиг санагдаж байгаа” гэж хариулсныг уншигч та анзаарсан биз ээ. Ийнхүү Монгол түмэн маань шинэ зууны гурав дахь аваргаа өлгийдөн авлаа. Аварга маань улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн хүү, Японы мэргэжлийн сумогийн их аварга Д.Сумъяабазарын ax, K-1 хэмээх тулааны спортын монголын анхны тамирчин, улсын начин Д.Сэржбүдээгийн ах билээ.

Р.Мөнх
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Khosoo » Sat Jul 22, 2006 8:04 pm

манай форумын Р.Мөнхдаваа ахын бичсэн нийтлэл байна. хэхэ
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby aapyyl » Sat Jul 22, 2006 10:35 pm

MOngoliin sonin deer ene chigeeree hevlegdsen niitlelvvdiig gishvvd maani tabisan gevel mongoliin sonigyyd arai heterch baina daa. Deerh 2 niitleld 2uuland ni mash tom aldaa baina. Hegt chukchgiin tavisan Dorjcvpen guai yarianaas:

chukcha2002 wrote:Сонин дээр Долгорсvрэн зааны богинохон ярилцлага гарсан байна:

Сумо болон үндэсний бөх сонирхдог намайг дэмждэг бүх ард түмэндээ маш их баярласнаа энэ дашрамд хэлье.


Aaviig ni ard tumen demjen gedeg neg l sonin sanagdaad. Dolgor svpen zaan 2 avraga xvv toruuldeg tasarhai gentei xvn yum aa. :eek: :-D
Medeej hoorson setgeldee hun buruu helsen baij bolno setguulch tuuniig zasah heregtei gej bodoj bna.


21Grams wrote:
Улсын аварга цолыг ард түмний шахалтаар Д.Сумьяабазарт өгсөн үү

2006.07.20 Бөх

Аварга маань улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн хүү, Японы мэргэжлийн сумогийн их аварга Д.Сумъяабазарын ax, K-1 хэмээх тулааны спортын монголын анхны тамирчин, улсын начин Д.Сэржбүдээгийн ах билээ.

Р.Мөнх


Mongolchyydiinhaa gants baharhadag xvnliig ahtai ni andyyran gedeg baij bolomgui zvil bish vv. Setgvvlchid ee gej yadaj 10 jilee togsson xvmvvc baidag yum bolob uu? :help:
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Postby Nomer 7 » Thu Jul 27, 2006 10:30 pm

Аварга болох хvн юм чинь тэгэхдээ жижгт цолыг нь ахиуулах хэрэгтэй дээ.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby xb » Thu Aug 03, 2006 9:59 pm

bi sumyag 94 ond nachin bolj bhaas ni meddeg bolson. ter ued aav maani sain buh bolno doo gesen ni sanaand uldej tuunees hoish demjdeg bolson. ter uyes hoish 12 jil demjlee geh uu dee. tegj tegj swedend ene oniii naadmiig shuud uzej chadaagui ch interneteer uzeed avarga tsol olgohod ni mash ih bayarlasan.
enhbayariin zarligiig unshij taniltsuulj bhad heldeg. [/b]mongol ulsiin yurunhiilugchiin zarlig avarga tsol olgoh tuhai gedgiig sonsood minii nud bayariin nulimsaar duurch blaa. :-D
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Postby chukcha2002 » Tue Dec 19, 2006 7:01 pm

Халз дайрч, "ир" болоод зоригоор давамгайлдаг нь Сумьяа, Дагваа хоёрын ижил чанар

Image
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Ганзо » Wed Dec 20, 2006 8:17 pm

Ямар гоё зураг вэ...Сухбат аваргын ийм зураг байна уу
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Postby chukcha2002 » Thu Dec 21, 2006 11:59 pm

сэдэвт нь нэг зураг хийсэн
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby 21Grams » Sat Dec 23, 2006 6:27 am

[font=Tahoma]Сумъяа аварга болсоноосоо хойш хэр барилдаж байна аа? [/font]
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby traffic » Sat Dec 23, 2006 12:42 pm

chukcha2002 wrote:Халз дайрч, "ир" болоод зоригоор давамгайлдаг нь Сумьяа, Дагваа хоёрын ижил чанар

Image

Sumyabazar uuruusuu dooguur humuusiig alchih geed Suhbat, Usuhbayar zereg humuustei barildahaaraa halgaad baidag.
Suuliin uyed Dagvadorj Davaajargaltai barildahdaa ih tomootoi tsarailaad baigaa ni bas ajiglagdsan...
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby chukcha2002 » Mon Dec 25, 2006 6:10 pm

Єсєхєє, Сvхбат хоёрт унаж ч байлаа, давж ч байлаа. Єсєхєєд vзvvр тvрvvнд хоёр удаа унаж, Сvхбатад гар ачуулж байсан нь хамгийн харамсалтай нь байх.

Харин энэ жил тvрvvлдэг наадмаараа Єсєхєєг давсан нь, цагаан сарын барилдаанд Сvхбатыг дээр єргєж гаргаж ирээд шалан дээр ойтол нь хаяж байсан нь хамгийн дурсамжтай нь байх даа, бодвол.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby spain man » Mon Dec 25, 2006 6:14 pm

chukcha2002 wrote:Єсєхєє, Сvхбат хоёрт унаж ч байлаа, давж ч байлаа. Єсєхєєд vзvvр тvрvvнд хоёр удаа унаж, Сvхбатад гар ачуулж байсан нь хамгийн харамсалтай нь байх.


Яаая тэр гар ачаа ч ганган шүү. Миний харж байсан гар ачаануудаас хамгийн супер нь Тайлбарлагч нь хэн байлаа даа. Сүхбат гар ачих нь дээ гэж байхад л аваад явчихсан
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13572
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby csc » Mon Dec 25, 2006 7:00 pm

Яг 90 ээд оны эхэн ve шиг шижигнэсэн залуучууд гарч ирэхгvй байнаа, Гантогтох, Сумъяa, Сvхбат гээд чєлєєтєєр бол тууштай явсан бол дэлхийгээс нилээн хэдэн мeдал авчихаар л бєхчvvд байсан даа , Ялангуяa Гантогтох бол чєлєєтэд их сайн байж байгаад хаяцан л даа Сvvлд Ойдов гуай Дамдиншарав эднvvс дасгалжуулаад Гантогтох Сvхбат 2 ч чєлєєт д нэг их сонирхолтой болоогvй байх
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Postby chukcha2002 » Mon Dec 25, 2006 7:10 pm

Гантогтохыг чєлєєтєєр хол явах байсан гэдэг бол ёстой vнэн vг шvv. Yнэн.

Баянаа аварга Гантогтохыг бусдаас нь салгаж ганцааранг нь их авч явдаг байсан гэсэн. Тэр нь сайнаар ч бас муугаар ч нєлєєлсєн гэнэ лээ.

Наад хэдтэйгээ таарамжгvй болоод, 96 оны олимпоор Гантогтох жишээ нь биеээ барилдаад халаачих хvнгvй vзсэн гэдэг юм байна лээ.

Казакын Байромуков гэж Гантогтоход эдлvvлдэг нєхєр 2000 онд олимпын финалд гарч ирээд мєнгєн медальтай бууж байхад Гантогтохыг чєлєєтєєс хєндийрэхгvй тууштай байсан бол... гэж єєрийн эрхгvй харамсаж бодсон
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby csc » Mon Dec 25, 2006 7:18 pm

Атлантаар угаасаа Гантогтох гэмтэлтэй байсан, тэгээд зун нь наадмаар ч барилдаагvй дєнгєж 24 тэй залуу заан наадам єнжинє гэдэг бол арай л
хавар нь болсон Азийн аваргаар Хадeмтай барилдаж байгаад гэмтчихсэн, яг тэхэд оноо 2-1 ээр Гантогтох хожиж байсан юм , Азийн аваргаас 2 сарийн ємнєхєн Оросод болсон тэмцээнд Гантогтох Хадeмийг хуссан шд Хадeм уг нь бол тэр veдээ тасархaи бєх байсан дэлхийн аваргад 2 дараалаад тvрvvлцэн, манай хvнээс айсан л даа тэр veдээ бол
тэгээд зун нь олимпид Хадeм тvрvvлсэн,
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Postby chukcha2002 » Mon Dec 25, 2006 7:21 pm

Хадем ард нь гарчихаад албаар хєлийг нь эвгvй дарсан гээд байдаг байхаа
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron