Улсын аварга Д.Сумъяабазар

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Аварга цол олгосон нь зєв vv?

Зєв
65
74%
Буруу
23
26%
 
Total votes : 88

Postby csc » Thu Feb 01, 2007 7:31 pm

хэ хэ тэр бол vнэн, Сумьяагийн хувьд 97 хавьд барилдуул оргил амжилтаа vзvvлэх байсаан гэж , гэхдээ 125 кг д барилдсан ч гэсэн дажгvй л vзээд байсан шдээ, олимпоор Кубын Родригсиситэй 1-1 ээр тэнцээд тeхникийн оноо нь илvv байж дvрмээ судлаагvйгээс ялагдчихсан
Сумьяa 1998 онд азийн тоглолтоос 125 кг д мєнгєн мeдал авсан ????

сvvлд 125 д барилдаад байгаа оросын Курамагомэдєвийг Гантогтох 99 онд Ясир Догу д хожиж байсан ,


Гол хэлэх гээд байгаа юм Сумьяa 97 кг д мост тохирох нь бол vнэн, нэгэнт л vндэсээ бодоод жингээ тавиад 125 кг д барилдий гэж байхад нь л барилдуулах байсан юм биeйих нь рам нь жижигдэх ч гэсэн Єсєхєєгєєс сайн барилдах байсан нь бол ойлгомжтой л байсан л даа
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Postby Цоомоо » Fri Feb 02, 2007 5:08 pm

Ер нь бол бүгд л ярьдаг юм байна лээ.
Гантогтох нөгөө 2-ыгоо бодвол чөлөөтийн арга барил, эвсэл, авьяасаараа толгой илүү байсан гэж.
Би ч үнэн л байх гэж боддог.
97 онд Красняорскт болсон ДАШТ-аар Курамагомедов Гантогтохыг 1:0-ээр ялчаад "Гол өрсөлдөгчөө яллаа, одоо аварга болно гэдэгтээ итгэлтэй байна" гээд ярьж байсан юм гэсэн. Дараа жил нь Сумъяа түүнд 0:3-аар ялагдаж байсан.
Гантогтох 96 онд л юм дуулгах байсан байх, амжилт гаргах үе нь тэр л байсан болов уу.Гэхдээ тэгээд болоогүй л дээ...
Сумъяагийн хувьд бол угийн дайчин, их тэсрэлттэй бөх.Гэхдээ чөлөөтөөр бол нээх их тэгж дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байгаагүйшд. 2000 онд Родригест харамсалтай ялагдсаныг нь харж л байсан, гэхдээ Родригесийг илт хожих байсан тохиолдол ч биш байсан л даа. Сумъяа, Гантогтох 2 дэлхийгээс нэг юм зулгаачих санаатай жингээ жаахан барьсан байх, аргагүй эрхэнд үндэсээ хөөгөөд жингээ тавьсан биз...
Өсөхөө бол сүүлд сайжирч гарч ирсэн л дээ. Мусульбус 2003 онд түрүүлэхэд Таймазов, Өсөхөө 2-т л ганц ганц оноо алдаж байсан. Хүнд амар ялагдахгүй ч гэсэн өөрөө ялах талаар асуудалтай байсан байх.2004 онд уг нь А. Резаи гээд Ираныг ялцан бол медалиа байг гэхэд шагналт байртай байхгүй юу...
Энэ хэд уг нь нэгнийхээ бэлтгэлийг хангалцаад, нэгийгээ л тууштай зүтгүүлсэн бол.Ялангуяа 97-д Сумъяа Гантогтох 2..... Даанч хоорондоо өрсөлддөг болохоор хэцүү байх л даа...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16690
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Nomer 10 » Sat Feb 03, 2007 2:43 am

Том Сүхбат 90-ээд онд дэлхийн дэвжээг чичрүүлж явсан, орыг нь Гантогтох залгасан. Ингээд л залгамж халаа тасарсан даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 7 » Sat Feb 03, 2007 9:58 am

Одоо ч хэцvvл дээ Чєлєєт нэг vе бодвол сонирхогч их хэмжээгээр цєєрсєн гэж хэлж болох байх гэж бодож бна.

Одоо Єсєхєє Сумьяa Гантогтох эд нар барилдахаа байвал ч басл сонирхолгvй талдаа орон шvv.Yндэсний бєхийн талаар ярилаа.

Жижиг байхгvй болход ингэж байгаа юм чинь бусадн ь ..............
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 10 » Sat Feb 17, 2007 10:22 am

Өнөөдөр сонин оны 10 алдартандантаа Сумьяаг багтаажээ.


Их Монголын идэр аварга

Долгорсүрэнгийн Сумъяабазарыг аваргын энтэй бөх гэдэгтэй спорт сонирхогч хүн бүхэн санал нийлдэг байлаа. Тэрбээр нэгэн үеийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэ, XXI зууны хоёр дахь аварга Г.Өсөхбаяр нартай дөрвөн удаа үзүүр түрүү булаалдаж байсан нь үүний нотолгоо. Аварга биш юмаа гэхэд арслан цолтой болчихоосой гэж түүнийг шүтэн бишрэгчид ханцуй дотроо залбирах нь холгүй явсан нь биеллээ олж, тэр энэ жилийн наадмаар арслан, аварга цолыг давхраар нь хүртсэн билээ.

1024 бөх барилдсан, зуун жилд ганц тохиох Их Монгол улс байгуулагдсаны ой гээд олон онцлог үйл явдал давхацсан энэ наадмыг л Сумъяабазар хүлээж байж дээ гэмээр тэр тун одтой, иртэй сайхан барилдсаныг монголчууд мартаагүй байна.

Image

Аварга маань таримал биш төрмөл авьяастай бөх. Аав, ээжийн хоёр талаасаа бөхийн удамтай тэрбээр балчир бага наснаасаа барилдаж, чөлөөт бөхөөр нэгэн үе Монголдоо ноёлж, тив, дэлхийн хүчтэнүүдтэй ана мана хүч үзэж явсан.

Ерөөс Долгорсүрэнгийнх хэмээх бөхийн гэр бүл дундаршгүй, дуусашгүй баярын эхтэй өрх аж. Сумъяабазар аваргын төрсөн дүү нь Арлын Японд их аварга хэмээх япон сүмочдын хүслэн болсон энгүй их цолд хүрч, тэдний тогтоосон олон олон дээд амжилтуудыг эвдэн гайхуулж явна. Бас нэгэн дүү Сэржбүдээ нь ч спортын дэвжээнд чамлахааргүй амжилт үзүүлж, нэг хэсэг тулааны төрлөөр шуугиулаад амжсан.

Дүү нартаа үлгэр дуурайл болсон хүн нь Сумъяабазар. Эгэл даруу, элдэв ааш зангүй, бусдыг хүндэлж чаддагийнхаа хэрээр бусдын хүндлэлд багтсан энэ залуу аваргад монголчууд хайртай. Тэрбээр Ардын засгийн жилүүдэд төрсөн монгол үндэсний бөхийн 19 дэх аварга. XXI зууны аваргуудын гурав дахь нь. Энэ жилийн наадамд Сумъяа төрсөн нутаг Улаанбаатараараа овоглон барилдсан ч уг сурвалж нь Өврийн сайхан хангай. Өвөрхангайгаас 21 жилийн дараа наадмын түрүү бөх тодорч байгаа юм билээ.

Тэр олон жил хүлээсэн аварга цолдоо хүрч Улаанбаатарынхны, Өвөрхангай аймгийнхны, Цэнгэлдэх дүүрэн наадамчдын, монголчуудын магнайг тэнийлгэсэн. Идэр залуу, Их Монголын аварга маань дахиад олон жил биднийг баярлуулах биз ээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby M.Bibby-10 » Mon Apr 16, 2007 10:44 am

Түүнийг цол авсанд баяртай байгаа шүү.Үнэхээр тэр үүний төлөө нилээн хичээсэн гээч Өсөхөөтэй таарч барилдах бүр нь нилээн тэвчээр бас хүч хэрэгтэй шүү дээ.Үүнийг тэр давж гарч чадсан гээч.Би аврага цол өгсөн нь зөв гэж бодож байгаа.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby Gardi » Tue May 08, 2007 11:10 pm

Sumyagiin %-bol avarga tsol olgoson ni nvdee olson saihan zvil bolson gej bodoj baigaa Gehde Sumyad tsol algasuulj avarga tsol olgoj baigaan bol Suhbat avargiin avah yostai dayan hemeeh tsoliig uguhgui baigaa ni sonin baigaa yum
User avatar
Gardi
 
Posts: 10
Joined: Tue May 08, 2007 10:42 pm

Postby erka2 » Wed May 09, 2007 1:20 am

Saihan boh shuu.1 l barildaanaas bolood mon ch olon amjilt shaansaa aldsan yum daa.ter ni 2000 ond Suhbatad gar achuulsan ni. tegehees 6zaluu zaan gej baisanaasaa hamgiin sain ni baisan baisan ch baih bolno doo.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Postby 7 » Tue Aug 14, 2007 12:49 am

Монгол Улсын аварга Д.Сумьяабазар: Би дүүдээ чимээгүй, тэвчээртэй хүлээж бай гэж хэлсэн

Дүүд маань хэцүү байгаа гэдгийг би ойлгож байна

Энэ жилийн наадмыг сонин, содон зүйлээр их болсон гэж наадамчин олон ярилцаж байгаа. Том цолтой бөхчүүдэд халгаатай болсон уг наадмын дараа залуу аваргууд ямар бодолтой явааг мэдэхийг эрмэлзсэн маш олон уншигч байсан бизээ. Тиймээс бид энэ удаа Монгол улсын аварга Д.Сумьяабазарын сонирхолтой яриаг хүргэе.

-Хэдийгээр наадмаас хойш таны ярилцлагыг уншихыг хүссэн маш олон хүмүүс байсан ч Их аваргын талаар яриагаа эхлэх үү. Учир нь сүүлийн үед Асашёрюүгийн талаар таагүй олон мэдээлэл цацагдах болсон. Сумогийн холбоо Их аваргыг хоёр башё дамнуулан барилдуулахгүй байхаар шийдвэр гаргасан. Энэ ер нь ямар учир шалтгаантай юм бэ?
-Нурууны хуучин гэмтлүүд нь сэдэрснээс болж сүүлийн хэд хоногт акт авсан гэж надад хэлж байсан. Сумогийн холбооны гаргасан шийдвэр нь Монгол хүний өнцгөөс харахад хатуудсан шийдвэр л дээ. Манай МҮБХ-ноос нэг айхтар дүрэм, журам гээд баримтлаад байдаггүй болохоор тэгж санагдсан байх. Хоёрдугаарт бөхчүүдээ cap болгон цалинжуулаад, кампанит ажил зохион байгуулж, Сумогийн холбоо шиг тойргийн барилдаан энэ тэр зохион байгуулдаггүй учраас манай бөхийн холбооны дэг журам чанга биш. Шийдвэр гаргахдаа ч гэсэн дүлэгнэсэн байдлаар ханддаг. Тиймээс ч шийдвэрийнх нь зарим нэг нь хэрэгждэггүй тал бий. Гаргасан шийдвэрийг нь бөхчүүд нь хэрэгжүүлдэггүй, чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг тохиолдол энүүхэнд болсон. Энэ нь угаасаа санхүүжилт, цалин, нийгмийн асуудлыг нь шийдэж чадахгүй байгаатай цэвэр холбоотой. Өнөөдөр Д.Сумъяабазар гэдэг хүн МҮБХ-оос 30 мянга эсвэл 20 мянган долларын цалин аваад явж байгаа бол Бөхийн холбооноос тавьсан шаардлагыг заавал биелүүлж л таараа. Ийм учраас сумогийн холброноос гаргасан шийдвэр Япон хүмүүсийн Япон сэтгэхүйн талаас нь харахад харин ч хөнгөдсөн. Сумогийн холбоо өөрөө их хатуу байр суурьтай. Тэгж байж хөгждөг жамтай юм байна л даа. Харин Монгол хүмүүсийн өнцгөөс харахад хатуудсан болчихоод байгаа юм. Үнэхээр хатуудахын хувьд хатуудчихсан л даа. Гэхдээ бид Сумогийн холбооны дотоод асуудалд оролцоно гэвэл бүтэхгүй. Нэг ёсондоо аливаа компанийн хамгийн сайн менежер хүн өвчний улмаас хэд хоног чөлөөлүүлэх акт авчихаад өөр газар очоод бас нэг юм хийгээд явж байвал удирдлагууд яаж хүлээж авах билээ. Ер нь энэ асуудлыг шууд тэгээд ойлгож болно. Харин ч хоёр башё өнжсөнд баярлаж байна. Тэр цалингаар торгуулах бол хамаа байхгүй ээ. Үүнийг би болон манай гэр бүлийн зүгээс янз бүрээр тайлбарлаж яримааргүй байна. Тэгээд ч усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шүү дээ. Би дүүгээ чимээгүй, тэвчээртэй хүлээж бай гэж хэлсэн. Шийдвэрт нь хүлээцтэй хандсанаар дараагийн удаа алхахад зэвсэг болно. Үүн дээр янз бүрийн байдлаар тайлбар хэлээд, миний дүүд хатуу хандлаа, гадаад дотоодын иргэнээр нь ялгаварлалаа гэхчилэнгийн яриа огт гаргах хэрэггүй гэж бодож байна. Харин ч бүр асуудал эсрэгээрээ эргэчихэж магадгүй гэж би болгоомжлоод байгаа юм. Тиймээс дүүдээ ерөөсөө чимээгүй л хүлээж бай гэж хэлсэн. Бэлтгэлээ очиж хий, эмчилгээгээхийлгэ, гараад алх, дэвжээн дээрээ очиж бөхчүүдтэйгээ уулз, санаа бодлоо солилц, дотор байгаа юм аа гарга, хоёрдугаарт мэдээж цаг алдаад гэртээ сууж байхын оронд англи хэлний багш ав, англи хэл сур, банк санхүүгийн анхан шатны мэдлэг заалга, өөрийгөө хөгжүүл гэж хэлсэн. Дөрвөн сарын хугацаанд юу ч хийх юм билээ, хажуугаар нь бэлтгэлээ сайтар базаа гэж захисан. Гэхдээ дүүд маань хэцүү байгаа. Хэцүү байгаа гэдгийг би ойлгож байна. Чухамдаа энийг даваад гарчих юм бол сумогийн холбоо ч тэр, Японы ард түмэн ч тэр нэг их олон юм ярихгүй байх гэж бодож байна. Үнэнд хэмжээ, дээд цэг гэж байгаа шүү дээ. Дараа нь би дүүдээ нэг сарын башёд барилдаж түрүүл, гурван сарын башёд барилдаж түрүүл, тэгээд Японы аваргуудын амжилтыг эвд, шинэ рекорд тогтоо, бүх юм нээлттэй байна гэсэн шаардлагыг тавьсан. Угаасаа нас нь ч залуу байна. Дөнгөж 26 өнгөрч яваа хүн миний насан дээр очтол долоон жил барилдана. Зүгээр л 30 хувиар бодоод, долоон жилийн хоёр башёг аваад байхад рекордыг эвдэнэ биз дээ. Тэгэхээр өөртөө зорилго тавиад зүтгэ гэж хэлсэн юм. Энэ сайхан спорт Монголын дүү нар, ах нар, найзуудыг маань амжилтанд хүргэж, дэлхийд гаргаж ирсэн болохоор харин ч сумог тахиж, шүтээд явах хэрэгтэй. Өнөөдөр сумогийн спорт Монгол улсын нэр хүндийг дэлхийд таниулж байна.Тэр утгаараа Монгол улсын нэр хүнд өсч байгаа хэрэг. Би бол Сумогийн холбоотой юу ч яриад хэрэггүй гэж бодож байна. Харин ч сумогийн холбооны нэр хүндийг өргөөд явах хэрэгтэй. Монголыг ийм сайхан амжилт, ийм сайхан нэр хүндэд хүргэсэн шүү дээ. Уг нь иймэрхүү сенсааци зүгээр л дээ. Би хувьдаа энэ асуудлыг сенсаацилсанд баярлаад байгаа юм. Яадаг юм, гарч байг. Гарах ёстой л юм байгаа биз. Саяын сенсаациар Доржоогийн хувьцааны үнэ сайн өссөн/ инээв. Сурв/. Дэлхийн бүх мэдээллийн том сувгуудад Доржоогийн талаарх мэдээлэл очсон байна лээ. Тэгэхээр Доржоо ямар их нэр хүндтэй нь харагдаж байгаа биз дээ. Одоо Японы сэтгүүлчид дүүгийн маань талаар бичээд л байгаа юм. Энэ талаас нь бодохоор зүгээр боловч хувь хүнийхээ талаасаа таатай биш байгаа нь мэдээж.
-Сүүлийн үед Их аваргын талаар манай Монголын хэвлэлүүд янз бүрээр л бичих болж. Сэтгэцийн өвчтэй болсон гэж хүртэл яригдаж байсан?
-Мэдээж хоёр башё барилдах эрхээ хасуулсан болохоор сэтгэл санааны хувьд хүндхэн байгаа. Барилдах эрхээ хасуулсан хүний сэтгэл санаа ямар олигтой байх вэ дээ. Сэтгэцийн өвчтэй болсон биш, сэтгэл санаагаар унасан гэж хэлэх нь үнэнд ойрхон байх. Гэхдээ би үүн дээр тайлбар хэлмээргүй байна.

Засуулууд нь талбайгаас гарч өгөхгүй байснаас барилдаанд сөрөг нөлөө үзүүлсэн

-Тэгэхээр хоёулаа наадмын барилдааны тань талаар ярилцаж, ярилцлагаа улам ч сонирхолтой болгоё?
-Би наадмаас хойш танай сонинд анх удаа ярилцлага өгч, ард түмэнтэйгээ уулзаж байгаа нь сэтгэлд таатай байна. Энэ жил ололт амжилтаар дүүрэн байлаа. Миний хувьд улсын баяр наадмаар мэдээж сайхан барилдаж, дээшээ өсөж дэвжин аав ээж, ардтүмнээ баярлуулна гэсэн бодолтой байсан. Харамсалтай нь барилдаан маань хүсэхэд хясна гэгчээр амжилттай болсонгүй. Гэхдээ яах вэ, сайхан залуу бөхчүүд шинэ цол авлаа, түрүүллээ. Юм үргэлж ээлжтэй байдаг. Хүн болгон сайн барилдахын төлөө чармайж барилддаг шүү дээ. Мэдээж энэ жилийн наадам сэтгэлд хүрсэнгүй. Барилдаан сайнгүй боллоо. Тэгэхдээ үүн дээр нэг юм тодруулаад хэлчихэд МҮБХ засуулуудаа жаахан анхаарах хэрэгтэй байна. Засуулууд нь барилдаж байхад холдохгүй, талбайгаас гарч өгөхгүй байснаас барилдаанд сөрөг тал үзүүлэх явдал гарсан. Элбэг, Баяржавхлан хоёрын барилдаан дээр энэ байдал харагдаж л байсан. Наддээр ч гэсэн гарсан. Энийг зөв талаас нь ойлгуулж хэлэхгүй бол унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр энэ уначихаад ингэж байна гэж буруу талаас нь битгий ойлгоосой гэж хүсэх байна. Би унасандаа дотроо бачуураад байгаа юм байхгүй. Нутгийн залуу заан цолонд хүрч, ард түмнээ адилхан баярлууллаа. Тэр хүн ч гэсэн адилхан амжилтын төлөө, өөрийнхөө сайн сайхны төлөө явж байгаа болохоор надад унасандаа гутраад байх юм алга. Энэ угаасэа байх л ёстой асуудал. Эр хүний хоорондын тэмцэл жилд нэг удаа болдог болохоор хүн болгон 365 хоног бэлтгэл хийж, нэг өдөр л сайхан барилдаж, амжилтанд хүрэхийг тэмүүлдэг.
-Сайнбаяр заан тантай цуг наадмын бэлтгэлд гарсан гэсэн. Таны барилдааныг сурсан учраас тусгайлан мэх бэлдсэн юм болов уу?
-Мэх бэлдсэн юм байхгүй байх. Чөлөөт бөх хэмээх их спортоор хичээллэж байгаа хүний хувьд гайгүй барилдсан байх. Бид хоёрын барилдаан бараг чөлөөт бөхийн барилдаан шиг болоод өнгөрсөн. Мэдээж мэхээ давталгүй яах вэ. Гэхдээ заавал тэрэнд, энэнд гээд зориулаад байдаггүй шүү дээ. Тийм юм байхгүй байх гэж бодож байна. Бид хоёр нэг гал, нэг дэвжээн дээр бэлтгэл хийх нь хийдэг л дээ.
-Тэгвэл танаас сурсан зүйлээ эргээд ашиглав уу?
-Би сургаад байх ч юу байх вэ дээ. Дүвчин ах, Цэрэнтогтох аварга нар л юм хэлдэг байх. Онцгой барилдаантай хүмүүсээс барилдааныг нь сурах, янз бүрийн мэхний хувилбарын заавар зөвлөгөө авах зүйл байдаг. Миний хувьд Сайнаатай бэлтгэлээ хангаж, бэлтгэлээ хийдэг. Бас техникээ давтах зэргээс илүүтэй онцгойлоод ингэ, тэг гэж зааж байгаагүй.
-Ямартаа ч та нутгийн залуугаа заан цолонд хүргэлээ. Бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр унана чинээ санаагүй юу?
-Үгүй, Яалаа гэж тэгж барилдах вэ дээ. Даваагаа ахиулахын төлөө л барилдсан. Сайнбаяр ч гэсэн тэгж барилдсан байж таараа. Хоорондоо янз бүрийн яриа хэл байхгүй, барилдаж, түрүүлэхийн төлөө байсан.

сайнбаярыг хаяна гэсэн зуун хувь итгэлтэйгээр амлаж авсан

-Бөхчүүдийн дунд сүүлийн үед янз бүрийн найрааны асуудал яригдах болсон. Тэр ч утгаараа таныг өвдөг шороодсонд үл итгэх байдал зарим нэг үзэгчдээс харагдсан?
-Би өөрөө залуу байгаа учраас дээшээгээ барилдахыг хүсдэг. Тиймээс амар, хялбар хаях хүнээ л амлаж авсан. Яагаад гэвэл би Сайнбаярын барилдааныг сайн мэднэ. Мэдээж зуун хувь хаяна гэсэн итгэлтэйгээр авч байгаа шүү дээ. Ам авна гэдэг чинь эрх, үүрэгтэй зүйл. Амлах гэдэг Монгол бөхийн дэг жаяг байдаг. Тэрийг баримтлах л ёстой
-Наадмын үеэр настай бөхчүүд маань “Түүх давтагддаг юм байна, энэ удаагийн наадам залуу аваргуудад бэлтгэлээ сайн базаахгүй байгаад нь сургамж боллоо” гэж байсан?
-Тийм ээ, тийм. Барилдааны бэлтгэл дутуу байгаа гэж настай бөхчүүд шүүмжилсэн нь үнэн. Би ч гэсэн үүнтэй санал нэг байгаа. Ер нь бол өсч, боловсорч байгаа биднээс үзэгчид илүү их юмыг харах нь аргагүй. Уг нь бид бэлтгэл сургуулилтаа чамбай базаадаг. Барилдаан болгон дээр сайн оролцох ёстой гэдгээ ч мэддэг, хичээдэг. Гэвч энэ наадмаар бид тааруухан байлаа. Энэ нь МҮБХ-ноос улсын цолтой бөхчүүдэд зориулсан барилдааныг барагтаа зохион байгуулдаггүйтэй шууд холбоотой. Ноднин улсын цолтой бөхчүүдэд зориулсан барилдаан их л цөөхөн болсон доо. Тэгэхээр МҮБХ улсын цолтой бөхчүүдийн барилдааныг нэлээн түлхүү явуулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Түүх давтагддаг гэдгийг үгүйсгэх аргагүй. Аливаа зүйл ээлж дараатай, эргээд хэдэн жилийн дараа давтагддаг. Энэ жилийн хувьд тиймэрхүү л юм болчихлоо гэж ойлгож байна /инээв. Сурв/.

Г.Өсөхбаяр аваргатай үзүүр, түрүүнд үдэх байх гэсэн бодолтой байсан

-Г.Өсөхбаяр аварга тавын даваанд танаас түрүүлээд уначихсан шүү дээ. Өөрөө уначихаад энэ наадмаар таныг түрүүлэх нь дээ гэж бодож байтал бас өвдөг шороодчихсон гэж байсан. Ингээд энэ жилийн наадмын тааврыг үндсэндээ та хоёр эвдсэн шүү дээ?
-Нэг дэвжээнээс нэгэн зэрэг гарч ирж байгаагийнх нь хувьд би Г.Өсөхбаярыг дээшээ сайн барилдаасай гэж боддог. Тэр ч утгаараа Г.Өсөхбаяр аваргатай үзүүр, түрүүнд л үлдэх байх гэсэн бодолтой байсан. Гэтэл доор унахаар нь нэгдүгээрт цочрол авна гэдэг шиг юм болсон. Яг яаж байгаад уначихав гэж нэлээн гайхаж, цочирдсон. Дараа нь Азжаргал, дээрээс нь Б.Бат-Эрдэнэ аварга гээд бөхчүүд маань бүгд унаад эхэлсэн. Тэгэхээр нь “Маш хариуцлагатай барилдах хэрэгтэй юм байна шүү, том цолтой бөхчүүдэд халгаатай наадам болох шинжтэй болоод явчихлаа” гэж бодож байсан. Үнэхээр болдоггүй юм гэж болдоггүй л юм байна лээ. Уг нь дээшээ цолоо ахиулаад сайхан
барилдчихъя гэж хичээсэн. Үүн дээр тайлбар хэлээд байхад хэцүүхэн л юм.
-Үнэхээр ч Г.Өсөхбаяр аварга та хоёрыг үзүүр, түрүүнд үлдчихээд нэлээн үзэх байх гэж бодож байсан шүү?
-Ард түмний нэлээд хэсэг нь тэгж бодож байсан байх. Олон ч дэмждэг улсууд байгаа.
-Ер нь таны энэ жилийн бэлтгэл хэр хангагдсан байсан гэж үзэж байна вэ?
-Боломжийн бэлтгэлтэй байсан. Ноднингийн бэлтгэл базаасантай адил хэмжээнд байсан шүү. Бэлтгэл дутуу, хоол муу байсан гэх зүйл байгаагүй. Бүх л юм боломжийн сайхан байсан. “Хилчин” клубын Дашка багш, манай арслан Ганбаа ах хоёр өглөө эртлэн босч, орой цагт нь унтуулах зэргээр сэтгэл зүрхээ дайчлан бидний бэлтгэлийг хийлгэсэн. Миний өвдөг шороодсон нь хувь хүний барилдаантай холбоотой. Түүнээс боллоо, үүнээс боллоо гэж шалтаглаад байж болохгүй. Нутгийн бизнесменүүд болоод төр засагт ажиллаж байгаа хүмүүс бүгд л очиж, манай галыг сэтгэлээрээ дэмжсэн. Энэ жилийн хувьд манай нутгаас шинэ заан төрлөө. Заан гэдэг тэр болгон хүний хүсээд байдаг, аваад байдаг цол ч биш. Гэхдээ миний хувьд бодож, зорьж байсан зүйл маань бүтээгүй болохоор аятайхан наадам болсон гэж хэлэхгүй шүү дээ.
-Та наадмаас хойш хөдөө орон нутгийн даншиг, наадмаар хэр хэсэв дээ. Бөхчүүд маань наадмын дараа наадам хэсч, нэг ёсондоо амралтын байдалд ордог?
-Наадмаас хойш хөдөө орон нутгаар нэг их гарсангүй. Сайнаатай барилдаж байхад мөр эвгүй болчихсон болохоор эмчлүүлж байгаа.
-Саяхан Өвөрхангайн “Их хурд” наадам сайхан болж өндөрлөсөн. Харин танай гэр бүлийнхэн нутгийнхаа наадамд очиж, чимэг болоогүйд Өвөрхангайнхан сэтгэл дундуур байгаа нь ажиглагдсан. Магадгүй барилдаандаа сэтгэл ханаагүй болохоор очиж чадаагүй юм болов уу?
-Миний хувьд бэртэл гэмтэлтэй байсан болохоор очиж чадаагүй. Угаасаа телевизээр орон даяар наадмын барилдааныг харуулсан шүү дээ. Эхлээд мөрөөрөө түрүүлж унаад, дараа нь хавиргаа эвгүй болгосон. Нутаг руугаа явж чадаагүй нь үүнтэй холбоотой. Тэр сайхан морины “Их хурд” руу очиж, ард түмэнтэйгээ уулзаж, учиръя гэж бодсон олон төлөвлөгөө байсан. Гэвч гэмтэл бэртэлтэй байж очоод айраг цагаа ууж, бэртлээ сэдрээчихвэл дэмий зүйл болно гэж бодоод яваагүй юм. Манай дүүгийн тухайд сумогийн холбооноос гаргасан гэнэтийн шийдвэрийн дагуу очиж уулзах шаардлага гарсан тул бид хамтдаа “Их хурд”-ын үеэр Япон руу явсан. Түүнээс биш жаахан тааруухан барилдчихаад сэтгэл санаагаар унасан зүйл байхгүй ээ. Бэртэл, хэл ам гэдэг хэлж ирэхгүй, хийсч ирдэг. Аварга дүүд маань сумогийн холбооноос гаргасан шийдвэр бас л гэнэтийн шийдвэр байсан учраас бид явж, зөв талаас нь тайлбарлаж хэлэхгүй бол болохгүй байсан.

Би улам сайн барилдаж, аварга хүний хэмжээндээ байх сургамж авсан

-Та бүгдийг нутгийнхаа наадамд очоогүй болохоор бас л явган хэл ам гарч байсан. “Их хурд” руу явж байх замдаа аваарт орсон, бас таныг Япон руу тохойндоо мэс засал хийлгэхээр явсан гэхчилэнгээр хэвлэлүүд шуугиж гарсан?
-Аваарт орсон гэдэг нь билэг дэмбэрэлгүй мэдээлэл байна лээ. Монгол хүмүүс амны билгээс ашдын билэг гэдэг. Заримдаа манай хэвлэл мэдээллийнхэн хамаагүй ташуурч, худал үнэн мэдээлэл цацах юм. Сонингоо борлуулахыг бодолгүй л яахав. Гэхдээ жаахан үнэмшилтэй, аятайхан талаас нь бичих хэрэгтэй. Харин Япон руу явж, мөр, тохойныхоо гэмтлийг янзлуулах ажил байх нь байсан.
-Дараа жилийн наадам даанч хол байна даа гэж бөхчүүд маань ярьдаг. Тэгэхээр таны дараагийн барилдаан хэзээ болох вэ?
-Мөрөө эмчлүүлж дуустал дахиад нэг сарын хугацаа үлдсэн болов уу. Тэгэхээр энэ аравдугаар сард болох Улаанбаатар хотын ойн арга хэмжээнээс авахуулаад барилдаан болгонд нь барилдъя гэсэн бодолтой байна. Ер нь барилдаж байхгүй бол болохгүй нь ээ гэдэг нь энэ жилийн наадмаар харагдлаа. Аварга хүн хариуцлагатай барилдах ёстой гэдгээ ухамсарлах хэрэгтэй байдаг. Тиймээс би улам сайн барилдаж, аварга хүний хэмжээндээ байх сургамж авсан.
-Та өвөл манай сонинд ярилцлага өгөхдөө “бөх гэдэг залуу насны спорт” гэж ярьж байсан. Магадгүй залуу байгаа дээрээ амжилт гаргахын төлөө яарч байгаа нь энэ үү?
-Бөх гэдэг залуу насны спорт л доо. Залуу насныхаа л эр бяраар барилдахгүй бол нас яваад ирэхээр амжилт үзүүлэхгүй нь мэдээж. Тиймээс би одоо энэ боломжтой байгаа үе дээрээ өөрийгөө бүрэн дайчлах хэрэгтэй гэж бодож байна. Цаг хугацаа намайг хүлээхгүй учраас би уралдаж байгаа юм.
-Та амжилт олохын төлөө яарч байгаа юм байж. Тэгвэл олсон амжилтаа эргүүлэн авах талаар ямар бодолтой явдаг вэ. Тухайлбал наадмын өмнө А.Сүхбат аварга нөхөн олговроор Даян аварга цолыг хүртлээ. Ер нь нөхөн олговроор цол хүртэх нь таныхаар зөв үү, буруу юу?
-Ноднин намайг арав даваад түрүүлэх үед даваа болгоныг цолоор үнэлчихсэн байсан учраас Монгол бөхийн хууль дүрмээрээ цолоо хүртэхийг хүссэн байх гэж бодож байна. Энэ тохиолдолд Их хурлаар батлагдаж байж олгодог. Тэр утгаараа ард түмэн хүсэж, шаардсаны дагуу төрөөс шийдвэрлэсэн албан ёсны зарлиг гэж би хүндэтгэж хүлээж авсан. Харин нөхөн олгоно гэдэг дээр бас төвөгтэй л дээ. Би өөрөө ч гэсэн урьд нь арслан цолоо авах гээд МҮБХ дээр очоод өчнөөн олон удаагийн хуралдаанд санал, гомдлоо хэлж байсан. Тэр үед таван залуу бөх арслан цол авах гээд зүтгэсэн ч нөхөж олгохгүй гэдэг байр суурийг хатуу баримталж байсан. Нэгэнт гаргасан амжилт нь байхад яагаад цолыг нь өгөхгүй байгаа юм, ямар учир шалтгаан байна гэж бид нэлээн асуусан. Тэгээд эцэст нь өөрийн бяр чадлаараа энэ цолыг авах ёстой юм байна гэж дүгнээд дахиж арслан цол авах талаар гуйгаагүй. Ер нь А.Сүхбатад Даян аварга цолыг өгсөн юм бол Б.Гантогтохт арслан цолыг нь өгөх хэрэгтэй шүү дээ. Б.Гантогтох бол арслангийн эрэмбэтэй хүн гэж би бодож байна. Улсад гурван удаа үзүүрлэчихсэн, гаргасан амжилтууд нь байж байна, тэгээд ч олон жил барилдсан гээд яривал шалтаг мундахгүй. Нэгэнт нөхөн олгож л байгаа юм бол Б.Гантогтохт арслан цолыг нь өгөх л ёстой. Яагаад болдоггүй юм. Юм тэгш байх ёстой биз дээ. Тэр цолыг өглөө гээд тэднээс юу ч унахгүй. Бөхчүүд ч юу ч авах гээгүй. Зөвхөн хөдөлмөрөө л үнэлүүлэх гэж байгаа хэрэг.

Албан ёсоор зодог тайлчихаад барилддаг бөхчүүдийг мэдэхгүй л юм байна

-Ямартаа ч А.Сүхбат аваргын гомдол нь барагдсан уу, хэдийгээр зодог тайлсан ч ирэх жилээс дахин барилдана гэдэг байр сууриа илэрхийлсэн. Ер нь албан ёсоор зодог тайснаа зарлачихаад эргээд барилдах асуудал байдаг юм уу?
-Албан ёсоор зодог тайлчихаад барилддаг бөхчүүдийг мэдэхгүй л юм байна. Улс орнуудын бөхийн дэг жаяг янз бүр байдаг байх л даа. Гэхдээ тухайн шийдвэрийг А.Сүхбат өөрөө нэгдүгээрт их хөнгөн гаргасан байх гэж би боддог юм. Хоёрдугаарт барилдах бүх л бололцоо нь нээлттэй байсан. Чухамдаа ямар учир шалтгаанаар тийм шийдвэр гаргасныг ойлгоогүй. Зодог тайлна гэдгийг тийм хурдан шийдэх ёстой ч юм уу гэж бодогдож байлаа. Тэгээд гаргасан шийдвэрээ няцааж, буцаад барилдана гэдэг утгагүй юм л даа. Яахав дээ, үнэхээр барилдана гэвэл бүх зүйл нээлттэй байгаа болохоор гараад барилдахад юу нь болохгүй гэж. Хамгийн гол нь зодог тайлчихаад эргээд барилдлаа гэдэг дээр асуудал байгаа байх. Тэрнээс биш хувь хүнийхээ хувьд барилдаад ороод ирвэл бөхийн хөгжилд ахицтай шүү дээ. Гэвч энэ бүгд тухайн хүний өөрийнх нь гаргах шийдвэр болохоор өөрөө шийдэх байх.
-Энэ цагийг эзэлж байгаа залуу аваргуудын хувьд Г.Өсөхбаяр аварга та хоёрыг бас ч гэж нэлээн хурцлах байх л даа?
-Ард түмэн тэгж хүсч байгаа. Би ч гэсэн А.Сүхбаттай барилдмаар л байна шүү дээ. Аварга цол авснаасаа хойш А.Сүхбаттай барилдаагүй болохоор барилдаж үзмээр байна.Сонирхолтой л байна.
-Тэгэхээр саяхан нэг эмэгтэй “Асашёрюу” сангийн нэрийг бариад Япон руу хүн гаргана гэж залилан хийж яваа сураг гарсан?
-Харин тийм. Саяхан долоо хоногийн эхээр ийм мэдээлэл орж ирсэн. Зарим нэг хүмүүс хүний нэр барьж, залилан хийхээ болих хэрэгтэй л дээ. Бид нар ямар Зуучлах товчоо биш, Япон руу барилгын ажилтан гаргах эрхтэй ч биш, Японы элчин биш, виз гаргадаг улсууд ч биш. Тиймээс хүний нэрийг ашиглаж, ард түмнийг луйвардан, залилан хийдэг хүмүүс болимоор юм. Хоёрт манай монголчууд иймэрхүү хүмүүст итгэхээсээ хаширдаггүй л юм байх даа. ХЗХ-ны луйвар хүртэл намжиж дуусаагүй байхад хүмүүс сонор сэрэмжтэй байх хэрэгтэй шүү дээ. Тэр луйвар хийж байгаа хүмүүс нь албан конторгүй, дээрээс нь нэр хаяг байхгүй. Хэдэн нөхдүүд л утсаар хоорондоо ярьж, залилан хийгээд байсан сураг гарсан. Эдгээр хүмүүст хулхидуулсан хүмүүс хууль, цагдаагийн байгууллагад хандаж, зохих ёсны гомдлоо барагдуулах ёстой. Тэгэхгүй бол залилуулсан хүмүүс нь бидэн дээр ирээд “Та нарт итгэж байсан юм, нэр хүндтэй хүмүүс байж та нар ийм байдал гаргалаа” гэхчилэнгээр сонин зүйл ярьж магадгүй байхгүй юу. Иймээс тэр хүмүүс болиоч ээ, нөгөө хүмүүс нь ч гэсэн наадуулдаа битгий итгээч ээ гэж албан ёсоор хэлмээр байна. “Асашёрюү” сан бол ерөөсөө Монголын хүүхдүүдийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг байгууллага шүү дээ.

Сайн сайхан яваа маань миний ханьтай холбоотой юм чинь би юу гэж увайгүй ааш гаргах юм бэ

-Бас саяхан таныг эхнэрийнхээ нэрээр “Мичидмаа” гэдэг тамхи үйлдвэрлэх гэж байгаа талаар мэдээлэл цацагдсан байсан?
-Энэ бас л ташаа мэдээлэл. “Мичидмаа” нэртэй тамхи гаргаад би одоо юугаа ч хийх юм билээ. Бас наадмаар намайг эхнэртээ бухимдлаа гаргасан гэж бичсэн байсан. Ийм юм арай ч байж болохгүй биз дээ. Өчнөөн олон жил ханилж байна, үр хүүхдүүдийг маань төрүүлж өглөө. Тэгээд ч миний сайн сайхан яваа маань угаасаа л миний ханьтай холбоотой юм чинь би юу гэж увайгүй ааш гаргах юм бэ. Миний үр хүүхэд өсч өндийж байхад хажууд нь аав, ээж нь хашгичаад байвал хүмүүжилд нь хэрхэн нөлөөлөх билээ.
Ийм үндэслэлгүй ташаа мэдээллүүдийг гаргахаа болих хэрэгтэй.
-Та өнөөдөр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ыг удирдаж байгаа хүн шүү дээ. Залуу хүн гэдэг утгаараа сурч, боловсрох олон зүйл байна гэж ярьж байсныг тань санаж байна. Спортын хүн банкны салбарт хэр дасан зохицож байна даа?
-Би өдөр, хоног тутамд сурч байна. Банкны салбар гэдэг нарийн мэргэжлийн ажил. Би өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг гүйцэтгэх захирал нь биш л дээ. Хууль журмандаа таваас дээш жил мэргэжлээрээ ажилласан хүн банкны гүйцэтгэх захирлаар ажиллана гэж заасан байгаа. Ер нь манай хамт олон сайн ажиллаж байгаа. Чадалтай хамт олныг бүрдүүлж чадсандаа баярлаж, хайрлаж, итгэж явдаг юм. “Үндэсний хөрөнгө оруулалтын баик” гээд нэр нь хүртэл аятайхан байгаа юм л даа. Бид үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг баримталж байгаа. Одоохондоо манай банк жижигхэн байна. Аливаа зүйл багаасаа эхэлж явдаг шат дараалалтай шүү дээ.
-Нэгэн үе бөхчүүдийг мангардуу, бүдүүлэг, боловсролгүй мэтээр ойлгож, ярьдаг хүмүүс олон байсан. Харин энэ бугдийг танаас эхлээд эвдэж эхэллээ. Хэн бүгдийн хийгээд байж чаддаггүй бизнес, банкны салбарт та бүхэн амжилттай явж байна шүү дээ?
-Спорт бол заавал тодорхой цаг хугацаа зарцуулж байж амжилтанд хүрдэг. Бүтэн өдрийн зургаан цагийг бөхдөө зориулж байж тодорхой хугацааны дараа гарч ирдэг. Тухайлбал таван жилийн турш нэг өдрийнхөө зургаан цагийг спортдоо зориулдаг. Энэ хугацаанд хүний сурч боловсрох хугацаа алдагддаг. Хэл бол яахав, хэн ч хичээвэл сурчихдаг зүйл. Нарийн мэргэжлээр сурахад дадлага, туршлагаас гадна онол гэдэг чухал зүйлийг уншиж, сонсох хэрэгтэй байдаг. Тэгэхээр бид сурах хугацаагаа бөхдөө зориулсан гэж ойлгож болно. Социализмын үед шигшээ баг гэж байсан шүү дээ. Тэнд нь бөхчүүдийг байрлуулан, зөвхөн спортдоо амжилт үзүүлж, Монгол улсынхаа нэрийг гаргах хатуу шаардлага тавьдаг байсан юм билээ. Тэр үүднээсээ бөхчүүдийг боловсрол нимгэнтэй зэргээр хүмүүс ойлгодог байсан байж болох. Уг нь бөхчүүдийн дунд унаган ой ухаан сайтай улсууд зөндөө байдаг. Харин одоо бөхчүүд боловсролдоо анхаарахгүй бол хэцүү болсон. Монголын зах зээл тэгж шаардаж байна. Гэхдээ сүүлийн үеийн залуучууд үнэхээр өөр болжээ. Саяын тэр боксын тэмцээнд орсон хүүхдүүдийн ярьж байгааг сонсоход сэтгэхүй нь өөр болсон нь харагдсан. Социализмын үед өссөн бидний сэтгэхүй боогдмол, хаагдмал байсан. Дотроо байгаа зүйлийг гаргаж чаддагүй, хэтэрхий баригдмал өссөн шүү дээ. Харин бидний дараагийн үе 1990-ээд оны эхээр нийгмээ дагаад шинэчлэгдэж эхэлсэн. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэгтэй л төстэй гом даа / инээв. Сурв/.
-Бөхчүүдийг харж байхад жирийн хүмүүсээс илүү тал нь ах захтай байхын учир шалтгаан болоод Монгол ёс жаягаа илүү мэдээд байх шиг санагддаг?
-Манай бөхчүүд сахилга бат сайтай. Том цолтой бөхчүүдээ хүндлэх, дээдсээ хүндлэх гэдэг ёс журмыг сайн мэддэг. Ах захаа хүндлэх асуудал байхгүй болчихоод байгаа үед энэ нь сайн хэрэг. Мэдээж дээшээгээ хүндэлж байж доод улсууддаа хүндлэгдэнэ. Доод улсуудаа хүндэлж байж дээдсүүддээ хүндлэгдэнэ гэсэн уялдаа холбоотой байдаг. Өнөөдөр хэн нь эзэн, хэн нь дарга, хэн нь удирдлага нь юм гэдэг асуудал ойлгогдохгүй болсон. Сав л хийвэл хөдөлгөөн гаргаж, үндэсний жагсаал цуглаан хийдэг болж. Зүгээр тайван байгаа нийгмийг зохиомлоор бухимдуулж, тэнд нь бид нар орж стресст ордог болсон. Зурагт асаагаад үзэхэд л толгойдоо юм зүүчихсэн хүмүүс гудамжинд орилж байгаа нь гардаг. Энэ бүхэн бидэнд бухимдал авчирч байна. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг шиг дээдсүүд маань учраа олчихвол хүн бүр хийдэг, хийдэг ажлаа хийгээд л явна шүү дээ. Бид хөрөнгө оруулалтын гэрээ энэ тэр нь хийгдээсэй гэж бодож байна. “Оюу толгой”, “Таван толгой”-н төслийг хурдхан батлаад өгвөл улс оронд хэрэгтэй зүйл хийгээд явмаар байна. Зарим нэг улсууд энэ талаар зөв ярьж байхад нөгөө хэсэг нь гуйвуулдаг. Хэн, юу ярьж байгаа нь өнөөдөр андашгүй болсон шүү дээ. Энэ асуудал зөвхөн Сумьяабазар биш Дорж, Балдангийн үр хүүхдүүдэд хэрэгтэй.

Яг одоо хийж байгаа ажил төрөл улстөртэй холбоотой болчихоод байна

-Та ер нь сүүлийн үед улс төр сонирхдог болоод байна уу, үгүй юу?
-Яг одоо хийж байгаа ажил төрөл улс төртэй холбоотой болчихоод байна. Гадны хөрөнгө Оруулалт оруулж ирье гэхээр л “танай Засгийн газар, УИХ хурал батласангүй, барьсангүй, улс төрийн байдал тогтворгүй байна” гээд өөрийн эрхгүй улс төр лүү оруулдаг.
-Тэгэхээр удахгүй 2008 оны Олимп болох гэж байна. Бөхчүүд маань бэлтгэлээ ерөнхийдөө базааж эхэлсэн болов уу?
-Сэтгэл зовоож байгаа зүйлүүд их байна. Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд нь ямар бодлого баримталж явдаг юм бол, тамирчид нь яаж бэлтгэл сургуулилтаа хийж байгаа бол гэдгээс эхлээд олон зүйл санаа зовоож байна. Уг нь чөлөөт бөх гэдэг их спорт. Их спорт спортдоо Монгол үндэстэн хамгийн анх дэлхийн бөхийн дэвжээн дээр гарч байсан спорт гэж боддог. Өөрөө энэ спортоор барилдаж байсны хувьд бөхчүүдээ сайн барилдаасай, амжилт гаргаасай гэж бодож байна. Би Олимпыг үзэгчийн суудлаас үзэх санаатай байгаа.
Ярилцсанд баярлалаа.

Өглөөний сонин
AAAAAAAAAAAAAAANND NOW. The starting lineup for your World Champion Chicago Bulls
At forward FRRRROOOM Central Arkansas 6'7 Scottie Pippen
FRRRRROMMM North Carolina at guard 6'6 Michael Jordan
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Postby Ганзо » Mon Aug 20, 2007 5:20 pm

Ёстой хоншооргүй түрүүлчих газар
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby RBK » Sat Mar 01, 2008 6:36 pm

КТМС-д манай анги байсийшд...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby NG » Thu Mar 20, 2008 8:41 am

Sumyag goyo biytei gedeg, nadaa lav hyatad gurilaar, dutuu jignesen mantuu shig sanagdaad bdiin.awwww..neeh ovoij tovoison tseher tsagaan ungutei biy aimar onin bud dorvoljin tolgoi..attractive yum yuuu ch baihgui..Michidmaatai adilhan goo saihnii yum heregledeg yumuu haashaayiin tsehiisen 2tsagaan..hahaha sumya borloj uguhgui bol 'sun beded' 1 tsag or ain..haha tulegdsen boortsog shig l um boloh bhda aahah
NG
 
Posts: 9
Joined: Mon Nov 19, 2007 9:26 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby meesh » Mon May 19, 2008 3:47 pm

Өчигдөр мишокдож 4 даваанд аймгийн арсланд унахийм даа....
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9088
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Чуугий » Tue Sep 30, 2008 7:15 pm

орон нутгийн сонгуульд нэр дэвшцэн явна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby xb » Mon Nov 24, 2008 8:37 am

94 онд начин болохоос нь дэмждэг болсон. Сүүлийн 2 наадмаар санаанд хүрсэнгүй. Далай, даян аварга бол байсан штэ.
Одоо харин түүний нэрэмжит барилдаан Аса циркэд болох юм гэнэ
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Цоомоо » Mon Nov 24, 2008 1:53 pm

Аваргатай хоцорсон нь их юм даа.
2006 онд чадаагүй бол 4 үзүүрлэсэн "Гарьд"-аараа дуусах байсымуу, хаашайн.
3 үзүүрлэсэн Гантогтоход "арслан" өгөх л хэрэгтэй баймаар.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16690
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Nok » Thu Apr 30, 2009 2:20 pm

Za baiz manai hun chini neg iimerhuu amjilttai barildluu daa... Buruu bol gishuud zalruulna bizee.
- 94 ond 5 davj ulsiin nachin
-95 ond mun 5 davj, 6-d Usukhuutei tunaad unasan?
- 96 ond Ulsiin zaan (Puntsgaa zaanaar 7 davj avluudaa)
- 97 ond 4 davaad, 5-iin davaad Usukhuutei tunaad unaluu? (6-d Usukhuu Sukhbattai tunaj unaad, Sukhbat ni ter jil Baljaa avragaar 7 davj zaan bolson shig sanaj baina) 23 nastai daa
-98 ond 8 davj (uzuurt) Baagii avragatai 24 nastaidaa
-99 ond 8 davj (uzuurt) adilhan 25 nastai
-00 ond chini 6 davaad 7-d Sukhbattai tunaad gar achuulluu daa 26 nastai
-01 ond bas 6 davaad 7-d Usukhuutei tunaad unaluudaa ? (8-d usukhuu Bumbayariig hayaad, 9-d Sukbattai asuudal bolson sanaj bna.
-02 ond -? Ter jiliig ogt sanadagguiee. 7 davaad, shuvgiin 4-t Usukhuud unasan l gej taamgalj bna.
-03 ond 8 davj (3 dah uzuur) Usukhuud
-04 ond ter jiliin naadmiig uzej chadaagui 6 biluu 7 davaad Gantogtohod unasan gej duulsan
-05 ond 8 davj (4 deh uzuur) Usukhuud
-06 ond 10 davj turuu avsan
-07 on bolon tuunees hoish mongold baigaagui bolhoor yu bolsniig medehgui yum.

Yamar ch baisan jigdhen amjilt gargasan baigaam shuu. Ug ni odoo 2009 ond busad 5 -iigaan bodvol form, nasaar ni bodoltsvol hamgiin amjilttai barildah chancetai baigaa hun dee. Daanch odoo gaduur ajil geed yavdag bolson boltoi


PS: NG-d handaad helhed -Ter tsarai zus yaah ve. Yamar huuhen yumuu, gay bolood turchihsen bish. Cham meted ni l chuhal yum baigaa biz.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Nok » Thu Apr 30, 2009 2:46 pm

Nemeed helhed Sukhbat avraga id uyedee busad 5-iigaa yer ni ilt davamgailah handlagatai baisan. Gants davamgailaj chaddaggui baisan hun ni Sumiya baisan san. Zaal, tanhim, naadam geed ter 2-iin hoorond bolson barildaanuudiig tootsooloh yum bol Sumiya ni iluu olon davsan baigaa baih shuu.

Minii sanahaar Sukhbat avraga yalsan barildaanuud gevel, 2000 onii naadmiin ter gar achaa, bas buur deer uyed 95-96 ond biluu neg zaalnii baridlaand ard ni garch hayasan baidgiin. Bas neg tsagaan saraar biluudee havar l bolson barildaan yumsan tallaj tataj ard ni garch 4 holluuleed neg davsaniig sanaj baina. Ter uyed ni yund zoriulsan barildaan gedgiig ni sanah uhaan hurdeggui baij dee minii.

Sumiya yalsan barildaanuud gevel 99 onii naadmaar 7-d ter 2 tunaad, Sukhbatiig havaas shahaj tatahad ni daguulj mordood neg davluu daa. Ene 2-oos oor tohioldold 2 avraga naadamd taarsniig medehgui yum. 2001 onii biluu tsagaan saraar uzuur turuund taarhad bas neg tohoig ni algadaj, solgoi havirluu daa ogt hiideggui mehee hiij neg davsan yum. Ternii daraa jil ni havaas Sukhbat avraga davuulj guyadahad ni togtood, deer gargaj irj urguj baigaad hayaj baisan. Bas yunii oid zoriulsan yum buu med 99 onii namar bolson neg barildaand shildej, tallaj tatah, tegeed suuld ni hongodoluu yaalaa baahan ugsraa meh hiij yostoi togloh bolj baigaad hayaj baisan. Sukhbat avragiig tegj hund hurd hucheer aagluulj baihiig gantshan ter barildaanaas l harsan. Bas daraa ni neg yunii ch bilee oin turuund havaas shahaj tataad, neleen undur gargaj irj baigaad hayaj baisiin. Tegheer minii sanaj baigaagaar lavdag 8 barildsnaas 5:3 haritsaagaar Sumiya avraga davamgailj baigaan. Za tegeed uzej amjaagui, martaj anisan yumnuud baigaa biz. Yutai ch hurdaar neg ih dutdaggui, byaraar iluu baisan bolhoor Sukhbat avragad hamgiin hetsuu ursuldugch ni baisan baih.
Yer ni ene hed negenteigee bas barildaan sain taardaggui yum bol baisaan. Sukhbat avraga Sumiyad, Sumiya ni Usukhuud, Usukhuu ni Sukhbatad guicheed baidag shig sanaj bna. Nuguu 3 ni bol ene 3 taa yer ni daruulah ayastai baisan. Sukhbat avraga hurdaar, Sumiya avraga hurd, byaraar, Usukhuu ni ramaar tedniig davamgailchaad baidagsan. Tiimdee ch ene 3 ni avraga boloh shig bollo. Odoo tegeed uye ni ungurch baina geheer haramsaltai yumdaa. Dagaad bidnii uye alga bolj met.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Цоомоо » Thu Apr 30, 2009 3:11 pm

Nok wrote:Za baiz manai hun chini neg iimerhuu amjilttai barildluu daa... Buruu bol gishuud zalruulna bizee.
- 94 ond 5 davj ulsiin nachin
-95 ond mun 5 davj, 6-d Usukhuutei tunaad unasan?
- 96 ond Ulsiin zaan (Puntsgaa zaanaar 7 davj avluudaa)
- 97 ond 4 davaad, 5-iin davaad Usukhuutei tunaad unaluu? (6-d Usukhuu Sukhbattai tunaj unaad, Sukhbat ni ter jil Baljaa avragaar 7 davj zaan bolson shig sanaj baina) 23 nastai daa
-98 ond 8 davj (uzuurt) Baagii avragatai 24 nastaidaa
-99 ond 8 davj (uzuurt) adilhan 25 nastai
-00 ond chini 6 davaad 7-d Sukhbattai tunaad gar achuulluu daa 26 nastai
-01 ond bas 6 davaad 7-d Usukhuutei tunaad unaluudaa ? (8-d usukhuu Bumbayariig hayaad, 9-d Sukbattai asuudal bolson sanaj bna.
-02 ond -? Ter jiliig ogt sanadagguiee. 7 davaad, shuvgiin 4-t Usukhuud unasan l gej taamgalj bna.
-03 ond 8 davj (3 dah uzuur) Usukhuud
-04 ond ter jiliin naadmiig uzej chadaagui 6 biluu 7 davaad Gantogtohod unasan gej duulsan
-05 ond 8 davj (4 deh uzuur) Usukhuud
-06 ond 10 davj turuu avsan
-07 on bolon tuunees hoish mongold baigaagui bolhoor yu bolsniig medehgui yum..

1994. 5 давж улсын начин болов
1995. 6-ын даваанд а.а Г. Өсөхбаярт унасан
1996. 7-ын даваанд у.з Ц. Цэрэнпунцагийг давж у.з болов. 8-д у.а Д. Мөнх-Эрдэнэд унасан.
1997. 5-ын даваанд у.з Г. Өсөхбаяртай тунаж, унав.
1998. у.а Д.Мөнх-Эрдэнээр 7, у.з Ц.Цэрэнпцунцагаар 8 давж анх удаа үзүүрлэлээ.
1999. у.з А. Сүхбатаар 6, Ц.Цэрэнпунцагаар байхаа 7, у.з Г.Өсөхбаяраар 8 давж, 2 дахиа үзүүрлэв.
2000. у.з А. Сүхбатад 7-ын даваанд гар ачуулж унасан.
2001. 1024 бөх барилдахад у.з Г. Өсөхбаярт 7-ын даваанд унасан.
2002. у.з Г. Өсөхбаярт 7-ын даваанд унасан.
2003. у.з Ц.Цэрэнпунцагаар 7, д.а Б.Бат-Эрдэнээр 8 даваад Г. Өсөхбаярт унаж 3 дахь удаагаа үзүүрлэв.
2004. ц.а Мөнгөнцоожоор 7 даваад У.з Б. Гантогтоход 8-д уналаа.
2005. Ц.з Т. Амартүвшингээр 6, у.з Б. Гантогтохоор 7, у.х Ц. Мягмарсүрэнгээр 8 давж, У.ав Г. Өсөхбаярт унаж, 4 дэхээ үзүүрлэв.
2006. у.з Б. Ганбатаар 8, д.ав Г.Өсөхбаяраар 9, у.н Д.Азжаргалаар 10 давж, анх удаа түрүүлж, ул.аварга болов.
2007. а.а Бадамдоржоор 6 даваад у.н Б.Сайнбаярт 7-ын даваанд унав.
2008. а.а Оргилоор 6 даваад у.х Н. Ганбаатарт 7-ын даваанд уналаа ...
2009. Цагаан сарын барилдаанд барилдсангүй . . . гэх мэтээр үргэлжилнэ дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16690
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Yes Man » Thu Apr 30, 2009 3:47 pm

Сүхбат ер нь хурдаар бас ухаанаар барилддаг бөх штээ......Бяр тийм муу гэхээргүй ч, яг үеийнхээ хэд дээр бол арай муу байсан л даа...... Тиймдээ ч арай илүү бяртай, Пунцагаа, Сумьяа хоёрыг бол барахгүй талдаа байсан л даа.... Барахгүй ч юу байх вээ..... Тэгэхдээ л таарвал уначих гээд байдаг байсан санагдана.... Тэр Эрэлийн барилдаан санаанаас гардгүй юмаа..... Ууг нь ч давчихлаа гээд баярлаж байсан чинь ойчоод өгч билээ, Сүхбат.... Харин Өсөхөөг хурдаар бол илүүрхдэг байсан..... Сүүлд яахав наадам энэ тэрээр хурд нь болиод ирэхээр барахаа байсан уу, эсвэл Өсөхөө давах ухаанаа олсон уу..... Нэг тиймэрхүү болоод ирсэн л дээ..... Халз барилдаан энэ тэрд...... Харин Гантогтохтой өгөө аваатай үздэг байсан, яг шийдвэрлэх үедээ бол Сүхбат нь илүү барилдаад байдгийштээ..... Ер нь Сүхбатын тухай бөх талбайрлагч талийгаач Чанрав/мөн үү/ гуай том барилдаанд даваа өгсөх тусмаа сайн барилддаг гэж хэлж байсан үнэн юм шиг байгаамаа.......

Сумьябазарын хувьд тэгэхдээ ид үедээ ч сайн л байсан хог доо...... Нэг хэсэг тасархай байсан ч гэж хэлж болхийм..... Ба аваргыг ид үед нь бараагүй болохоос биш.....Тэгээд Баг хариад ирэхэд түрүүлж чадаагүй, сүүлд нэг юм түрүүлж байсан шт..... Азтай байсан гэж хэлж болох л байх.... Түрүү, үзүүрт Азжаргалтай үлдэж байсан санагдана...... Азжаргал ч дээ, зургаан залуу зааны хажууд юу штээ, нэг муу аймгийн арслан штээ лол.....
Yes Man
 

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby avarga » Thu Apr 30, 2009 3:58 pm

Сүхбат Өсөхөөг бол айхтар илүүрхдэг байсан. Дандаа хөлд нь сууж, хөлий нь аваад цацаж унагана. Ер нь Өсөхөө Сүхбатыг, Сумъяа Өсөхөөг, Сүхбат Сумъяаг ер нь бардаггүй байсан. Өсөхөө Сүхбатыг тийрснээс хойш Сүхбат жаахан хаширлаад байдаг болсон уу, жаахан болгоомжтой барилдаад байдаг болцон юм шиг санагддаг. Бариа зөрөөн дээр хаяхгүй, ер нь барьцнаас хаялцах талдаа болсон. Барьцнаас бол Өсөхөө нь мэдээж илүүрхэнэ л дээ. Хэрэв Өсөхөө тэгэж тийрээгүй бол Сүхбат Өсөхөөтэй таарах болгондоо л хөлий нь аваад цацаад байх байсан байх. Жаахан зүрхэнд нь орчих шиг болсон юм шиг санагддаг.
Сумъяа бол 98,99 онуудад бол тасархай байсан. Даанч аваргыг бараагүй болохоос биш.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby Nok » Thu Apr 30, 2009 4:32 pm

Tsoomoo batatgaj, bas aldsan zuilsiig todruulj ugsund bayarlaa!

Minii bodloor bol Sumiya avragiin id uye 98, 99 on baisan geheesee iluutei, mani hunii biye haa ni zaluugaraa hurdan zadraad top formondoo orchihson hun yum shig sanagddagiin. 99 onii naadam gehed odooniihoo hemjeend hurchihsen, ter uyedee bol Usukhuu avragiig ch havaas iluurheed hayaj baisan shd. Busad tom buhchuudtei bol barildaanii hemnel ni ni taaraad togtchihson, yer ni iluurheh taldaa baisan bolhoor bidnuust tasarhai uye ni yum shig sanagddagiin. Usukhuu avraga tom, undur hun bolood ch teruu bulchingiin mass ni nuguu hediigee bodvol udaan hurimtlagdaj, 2000 onoos hoish top formondoo orj ehelsen shd. Ter uyees hoishih naadmuudad 5 udaa taarahdaa gants udaad ni l davsniihaa huchind, turuu avj avraga bolson. Tegheer ni yer ni Sumiya avragiin huvid maniust 98, 99 oniii uye shig hurts sanagdhaa baisan ni Usukhbayar avragiin top formdoo orson jiluudtei holbootoi bolvuu.

Zuwhun naadmiin statistikaas ni harah yum bol uyeiin 5-aasaa hamgiin olon Taarsan ni Usukhbayar avraga baigaan. 8 taarsnaas 6-d ni unaj, 2 hayasan.
Tserenpuntsag garidtai bol 4 taarsnaas 4-uulend hayasan. Yer ni garidiin huvid naadamd ch ter zaaland ch ter Sumiya avragad guicheed baidag baisan tal bii. Byar ijil ch hurd, gol ni arlaar dutdag baisan gej boddog yum.
Sukhbat avragatai 2 taarsnaas uguu avaatai 1, 1 baigaa yum. Gehdee turuun helsenchlen zaaland ene ter yer ni davamgaildag baisan l daa dayan avragiig.
Gantogtoh garidtai bas 1,1 baina. Ene 2 yer ni barag uguu avaatai, avraga ul yalig davamgailah taltai barilddag baisan.
Ganbat zaantai 2006 ond 1 taarch hayasan. Zaaland bolson barildaanuudad yer ni davamgaildag baisan.

Ene bugdees harhad Sumiya avragiig turuulhed hamgiin gol sadaa bolj baisan hun ni Usukhbayar avraga yumuudaa. Hervee Usukhuu avraga baigaagui bol, avraga tsolond hamgiin oir baisan ni Sumiyabazar l daa. Sukhbat ene 2 l huvaaltsah baisan baih.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby avarga » Thu Apr 30, 2009 4:40 pm

Нок кириллээр бичээчээ. Уул нь уншмаар байхын. Даанч галиглацан болохоор уншихад жаахан хэцүү юм...
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby jugder_08 » Sat May 09, 2009 10:49 pm

Уг нь бол бусдаасаа түрүүлж аварга болох байсан юм. 98,99 онуудад сайн барилдаад бусдаасаа илүү боллоо гэж жоохон бардамнаад ирсэн байх тэр үедээ 2000 онд Сүхбатад унаснаас болж Өсөхбаяртай тунаж олон жил дарлуулах үндэс бий болсон.
98,99 онуудад гарьд цол гарсан эсвэл заануудыг амжилтаар нь эрэмбэлдэг байсан бол бас ингэж хоцорч аварга авахгүй ч байсан байж магадгүй.

Энэ зургаан залууг ид байх үед үнэхээр сайхан шүү!
Одоо ч бүгдээрээ том бизнесмэнүүд болоод бөхийн төрлүүд хөгжүүлэхээр маш их ажиллацгааж байгаа шүү. Үнэхээр бахархууштай залуус шүү! Амжилт
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Улсын аварга Д.Сумъяабазар

Postby 21Grams » Mon May 11, 2009 1:05 am

Welcome jugder_8. Тэгээд хэдэн сард нэг бичлэг хийдэг хүн бэ дээ. :smile:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests