Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс

Postby Брон » Fri Jul 13, 2012 4:21 pm

Ийм нэгэн сэдэв нээхгүй бол болохгүй юм шиг санагдлаа. Бат-Эрдэнэ аваргын үеэс хойших наадмын таавар байнга эвдэгддэг уламжлалыг үргэлжлүүлж шинээр улсын арслан цол хүртсэн Бүрэнтөгсд цаашид улам их амжилт үзүүлж ард түмнийгээ үргэлж баясгасан сайн бөх болохыг ерөөе!
LeBron James - 3 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1670
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: Улсын арслан П.Бүрэнтөгс

Postby Saiza » Fri Jul 13, 2012 4:23 pm

:gold :mongol: :-D
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 17449
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Улсын арслан П.Бүрэнтөгс

Postby Брон » Fri Jul 13, 2012 5:28 pm

П.Бүрэнтөгс: Оргилд нь гарахыг хичээж байна.

Монгол төрийнхөө их наадамд ес даван түрүүлсэн улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс наадмын өмнөхөн хэвлэлд бөхийн спортынхоо оргилд нь гарахыг хичээж буйгаа дурдан ярилцлага өгсөн байдаг.

Тэгвэл одоо П.Бүрэнтөгс ямартай ч төрийн их наадмынхаа оргилд нь гарч, Монгол Улсын Арслан цолтны тоог нэгээр нэмсэн төдийгүй аймгийн цолтноос шууд түрүүлсэн ховорхон түүхийн эзнээр тодроод буй. П.Бүрэнтөгсийн хүссэн оргил нь Монгол төрийн наадмын нэлээд хэдэн түрүү байж, түүндээ хүрэх болтугай хэмээн ерөөл талбиад түүний өмнө нь хэвлэлд өгч байсан ярилцлагыг хүргэж байна.

Түүний нэрийг бөхийн хүрээнийхэн андахгүй биз ээ. 2008 онд Увс аймгийн наадамд шөвгөрч аймгийн начин, 2010 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн тэрбээр жил бүрийн баяр наадмаар улсын цол авах бөхийн тоонд зүй багтдаг юм. Түүнийг уншигчдтайгаа уулзуулъя.

-Үндэсний бөхөөр хэдэн жил барилдаж байна вэ? Яагаад энэ спортыг сонгох болсон бэ?

-Багын барилдах дуртай, ихэвчлэн ноцолдож явдаг, зурагтаар гарсан бөхийг алгасалгүй үздэг хүүхэд байлаа. Зургадугаар ангид орсноос хойш Увс аймгийн Улаангом сумын “Эрдэм оргил” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Ш.Бат-Очирын удирдлагад үндэсний бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн. Монгол түмний бахархал, бидний уламжлалт өв соёл гэдэг утгаар нь бөхийг сонгосон.

-Наадмаас хойших барилдаануудыг эргэн харвал…

-Увс аймгийнхаа даншигт очиж их шөвөгт үлдэн С.Мөнхбат аваргын наадамд түрүүлсэн. Мөн Сэлэнгэ аймгийн наадамд дөрөвт үлдэж, Эрчим хүчний 90 жилийн ойд түрүүлсэн. Заал танхимын барилдаануудаас “Талх чихэр” компанийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд үзүүрлээд байна. Үүнээс гадна 3-4 барилдаанд шөвгөрсөн.

-Арслан маань хэдтэй вэ? Бөхчүүд дундаа нэлээд том биетэй харагддаг. Биеийн жин, өндөр хэд вэ?

-1988 онд төрсөн. Өндөр 192 см, жин 135 кг.

-Төрийн наадамд хэдэн жил зодоглоод байна? Хэд хэд давж байсан вэ?

-Гурван жил барилдаж байна. Өнгөрсөн жил гурвын даваанд Ч.Цогбаяртай тунаж унасан. 2010 онд Б.Сангисүрэн начинд, өмнөх жил нь Д.Лхагвадорж начинд тус тус өвдөг шороодож байсан.

-Багадаа чөлөөт бөхөөр барилдаж байсан гэсэн. Ямар амжилт үзүүлж байв?

-Гавьтай амжилт гаргаагүй ээ. Увс аймгийн аварга, залуучуудын улсын аваргаас мөнгө авч байсан.

-Одоо чөлөөт бөхөөрөө барилдаж байна уу…

-Одоохондоо үндэсний бөхөөр дагнан барилдаж байна даа.

-Бэлтгэлээ хаана хангаж байна? Ямар байгууллагын нэр дээр барилддаг билээ?

-“Увс нуур” дэвжээнд Г.Жамсран багшийн удирдлаган дор бэлтгэл хийдэг. ТЭЦ-4 компани, “Алдар” спорт хорооны нэр дээр барилдаж байгаа.

-Таны ихэвчлэн хийдэг мэх гэвэл?

-Голдуу сугадаж барилддаг. Тахимдах, шуудагнаас түрэх мэхийг бас хийнэ.

-Одоо улсын цол авахын төлөө барилдаж байгаа залуусаас таны хүчтэй өрсөлдөгч гэвэл…

-Бүгдээрээ цолны төлөө барилдаж байгаа болохоор бүгд миний өрсөлдөгч.

-Таны ирээдүйн зорилго юу вэ?

-Уулчин хүн ууланд авирахдаа заавал оргилд нь гардаг шүү дээ. Ажил хийвэл дуустал гэж үг бий. Нэгэнт бөхөд орсноос хойш оргилд хүрэхийг л хичээн хөдөлмөрлөж явна.

-Та зурагтаар бөх үзэх дуртай байсан гэж ярилаа. Бөхчүүдээс хэнийг дэмждэг байсан вэ?

-Багшийнхаа барилдааныг шимтэн үздэг. Мөн А.Сүхбат аварга шиг сайхан барилдах юмсан гэж боддог. Г.Өсөхбаяр аварга, Б.Ганбат арсланг дэмждэг байсан.

-Аваргатай багш шавь бололцоод хэдэн жил болж байна?

-Анх 2008 онд “Шонхор Олимп” сургуульд орсноос хойш өдий хүртэл багш шавь болоод явж байна даа.

-Арслан маань гэр бүлтэй болж амжсан уу? Хувийн амьдралаа бидэнд сонирхуулаач…

-Энхэр, охинтойгоо амьдарч байна даа. Охин минь ой гарантай.

-Ярилцсанд баярлалаа.

-Намайг дэмжиж тусалдаг ТЭЦ-4 компани болон “Тохир” компанийн хамт олонд баярлаж явдгаа хэлье.

Б.ЦОГТ-ОЧИР
LeBron James - 3 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1670
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: Улсын арслан П.Бүрэнтөгс

Postby TRo... » Fri Jul 13, 2012 5:45 pm

Гайхалтай барилдсан шүү Улам их хичээж өшөө олон амжилт гаргаарай залуу минь
CHAMPIONS 20/13
THANK YOU SIR ALEX FERGUSON..
User avatar
TRo...
 
Posts: 1186
Joined: Mon May 09, 2011 11:23 pm
Location: Улаанбаатар

Re: Улсын арслан П.Бүрэнтөгс

Postby Predator » Tue Jul 17, 2012 4:27 pm

Нутгийн ах нар даваа бодолгүй, учраа бөхөө мэдрэхийг зөвлөсөн

Их Монгол Улсаа байгуулсны 806, Ардын Хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаан олон түмний тааврыг эвдсэн ч сэтгэлд хоногшиж, түүхэнд бичигдлээ.

Улсын баярт аймгийн цолтой бөх барилдаж, улсын цол хүртсэн тэртээх 1955 онд Төв аймгийн Өнжүүл сумаас аймгийн арслан С.Оргодол хөтөлгөө морьтой ирж барилдсан гэдэг.

Тэрбээр Ардын Хувьсгалын 34 жилийн ойн барилдаанд түрүүлж, аймгийн арслан цолоо Монгол Улсын арслан болгож байжээ. Тэгвэл энэ түүхийг давтаж, наадамчин олны сэтгэлийг хөдөлгөсөн Монгол Улсын арслан П.Бүрэнтөгстэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр 2001 оноос эхлэн үндэсний бөхөөр хичээллэж, 2008 онд Увс аймгийн наадамд шөвгөрч, аймгийн начин, 2010 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн аж.

П.Бүрэнтөгс Улсын баяр наадамд дөрөв дэх жилдээ барилдаж, өнөөдрийн амжилтад хүрч, улсын арслан боллоо. Шинэхэн арслан 2009 онд Д.Лхагвадорж начинд, 2010 онд Б.Сангисүрэн начинд өвдөг шороодож байсан.

Харин өнгөрсөн жил улсын начин болсон Ховд аймгийн харьяат Ч.Цогбаяртай гурвын даваанд тунаж барилдан мөн л өвдөг шороодож байсан түүхтэй. П.Бүрэнтөгсийн энэхүү амжилтыг хамгийн түрүүнд нутгийн зөвлөлийнхөн нь мялааж Монгол Улсын арслан цол хүртсэнийх нь маргааш буюу уяачдын наадмын үеэр “Лексус-570” машин бэлэглэсэн.



-Ардын Хувьсгалын баяр наадмын бөхийн ба­рилдаанд урамтай сайхан барилдсанд баяр хүргэе. Үзэгч түмэн болоод манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцаач?

-Бөхөө дээдэлдэг Мон­голын ард түмэндээ баяр наадмын мэнд хүргэе. Тө­рийн их баяр наадамд анх удаа түрүүлсэндээ маш их баяртай байна. Дэмжиж байсан бүх хүнд баярлалаа гэж хэлье.

-Улсын наадамдаа айм­­­гийн арслан цолтой ба­рилдсан. Нэгэнт начны даваа өнгөрсний дараа юу бодогдож байв. Дараа дараагийн цол санаанд тань бууж байсан уу?

-Тухайн үед цол ер нь бодогдоогүй шүү. Сайхан барилдаж, хүчээ үзье л гэж бодсон.

-Таны барилдаанууд маш богино хугацаанд болж, даваагаа ихэвчлэн мордох мэхээр ахиулсан. Мэхээ эртнээс өөрийн болгочихсон байв уу?

-Шуурхай, сайхан барилдъя гэж бодож байсан. Түүнээс ганц мэхээр барилдаад байна гэсэн төлөвлөгөө, бодол байгаагүй ээ.

-Шийдвэрлэх үед буюу үзүүр, түрүүний бөх барилдаж байхад Увс нутгаас төрсөн хүчтэнүүд зүлэг ногоон дэвжээнээ түрэн орж ирсэн харагдсан. Чухам ямар зөвлөгөө өгч байсан бэ?

-Нутгийн ах нар “Аль болох тайван бай. Биеэ барьж болохгүй” гэж зөвлөж байсан. “Даваа бодох биш, учраа бөхөө л мэдэрч барилд” гэсэн. Түүнийх нь ачаар давсан даа.

-Сүүлийн хоёр жил Увсын бөхчүүд наадмын түрүүг авлаа. Таны хувьд ч даваа ахих тусам энэ амжилтыг залгамжилъя гэсэн бодол байсан биз?

-Тэгэлгүй яах вэ. Нутгийн ах нартайгаа хамт бэлтгэл хийсэн нь миний амжилтад маш их нөлөөлсөн. Хоёр жил дараалан нутгийн ах нар наадмын түрүү авсанд баяртай байна. Тэднийгээ залгамжилсандаа улам урамшиж, баярлаж байгаа шүү.

-Увс аймгийн Давст сумаас Монгол Улсын арслан М.Мөнгөн төрсөн. Та халааг нь үргэлжүүлж байгаагийн хувьд нутгийн түмэндээ хандаж хэлэх үг байгаа байх?

-М.Мөнгөн арслангаас хойш манай сумаас 31 жилийн дараа улсын арслан цолтой бөх төрж байгаа. Нутгийн зон олон маань дэмжиж явдагт баярладаг. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараа дараагийн барилдаануудад улам бүр хичээж барилдах болно гэдгээ хэлмээр байна.

-Бөхийн спортод хөл тавихад А үсэг заасан хүн суурийг нь сайн тавьж өгчээ хэмээн бөх сонирхогчид ярьж байна. Анхны багш тань хэн бэ?

-Анхны багш маань Увс аймгийн Улаангом сумын “Эрдэм-Оргил” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Ш.Бат-Очир гэж хүн бий. Улсын харцага Ө.Бат-Орших, аймгийн арслан Д.Энхбаяр, аймгийн начин Т.Хайдав гээд бид нэг багшийн шавь. Багшдаа танай сониноор дамжуулан баярлаж байгаагаа илэрхийлье.

-Бөхийн эрдэм ихэнхдээ удам дамжсан байдаг. Харин таны хувьд, танай удамд уламжилсан бөх бий юу?

-Яг сүрхий барилдаж байсан хүн байдаггүй. Аавын маань аав цэрэгт байхдаа барилдаж байснаас сум, аймагтаа зодоглож байгаагүй.

-Ярилцсанд баярлалаа.
Serie A, Italy
Predator
 
Posts: 321
Joined: Tue Jul 17, 2012 4:14 pm

Re: Улсын арслан П.Бүрэнтөгс

Postby WALCOTT » Thu Jul 19, 2012 8:13 pm

Image

Image
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Улсын арслан П.Бүрэнтөгс

Postby Төрналдо » Fri Jul 20, 2012 5:14 pm

Арай дэндүү нутгархаг хүмүүс
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2113
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Улсын арслан П.Бүрэнтөгс

Postby mn_rocisky » Fri Jul 20, 2012 6:33 pm

arai bishuu
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5244
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: Улсын арслан П.Бүрэнтөгс

Postby Брон » Mon Jul 23, 2012 4:13 pm

Төрналдо wrote:Арай дэндүү нутгархаг хүмүүс


Ардчилалын буян биш үү... :ногоон:
LeBron James - 3 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1670
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: Улсын арслан П.Бүрэнтөгс

Postby champion » Tue Jul 24, 2012 12:31 pm

Image

Увс аймгийн чөлөөт бөхийн шигшээ баг 2004 он...
Хамгийн ард байгаа нүүр нь халхлагдсан өндөр нөхөр бол Бүрэнтөгс. Энэ үед дөнгөж барилдаж эхэлж байсан үе нь. Өсвөр үеийн улсын аваргад явахын өмнөхөн МҮОХ-ны ерєнхийлөгч Загдсүрэн, ОУОХ-ны гишїїн Магван гуай ирэхэд патиараа татуулж байлаа.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Улсын арслан П.Бүрэнтөгс

Postby Тошилоо » Sun Oct 14, 2012 11:29 am

том цолонд залуу хүү хүрлээ дээ
барилдааны арга техникээ сайжруулбал
өндөр аварга шиг ч болохыг үгүйсгэхгүй
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 713
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Улсын арслан П.Бүрэнтөгс

Postby Чуугий » Sun Oct 14, 2012 11:31 am

Уржигдар цолны найраа хийсэн байна лээ.
Image
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18350
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Улсын арслан П.Бүрэнтөгс

Postby Тошилоо » Sun Oct 14, 2012 11:33 am

Аварга маань сайхан харагдаж байна даа
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 713
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс

Postby Брон » Tue Dec 11, 2012 5:08 pm

Цол дагаж бяр гэдэг шиг одоо бол барилдаан нь улам л төгсрөөд байгаам шиг харагдаад байгаа. Зоригтой, дайчин, түргэн шуурхай... Иймэрхүү барилдааныг л үзэгчид хүсдэг шдээ.
LeBron James - 3 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1670
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс

Postby Shaggy » Sun Dec 23, 2012 10:12 am

Эрхэмбаярт тэрбумыг өгсөн гэнэ дээ найдвартай эх сурвалж
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9668
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс

Postby 1220 » Mon Dec 24, 2012 10:25 am

Shaggy wrote:Эрхэмбаярт тэрбумыг өгсөн гэнэ дээ найдвартай эх сурвалж

арай үгүй байлгүй дээ
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс

Postby Бат-Оргил » Mon Dec 24, 2012 10:27 am

Shaggy wrote:Эрхэмбаярт тэрбумыг өгсөн гэнэ дээ найдвартай эх сурвалж

тэрбумаар улсын наадмын түрүүг зарж чадаж байгаа бол хохьчин гэдэг юм байгаа биздээ.

бас "авах **н** байхад зарах **н** олдоно оо" гэдэг билүү. хаха.
User avatar
Бат-Оргил
Culé
Culé
 
Posts: 2202
Joined: Mon Jan 22, 2007 6:15 pm
Location: <?php echo fcb_info(); ?> Result : Barca Dynasty;

Re: Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс

Postby champion » Mon Dec 24, 2012 10:30 am

нєгєєх л тэгсэн гэнэ, ингэсэн гэнэ гэдгээ яриад унацгаав уу. найдвартай эх сурвалж гэж ямар сурвалж юм. утгагїй юм хуцацгаахын.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс

Postby Брон » Mon Dec 24, 2012 10:43 am

Бас л утгагүй ульж байна даа. Ядаж үзүүр түрүү бол яахав. Шөвгийн 4 шүү. Рагчаад аягүй бол 2 тэрбум өгсийм байна лдаа. Нэг муу аймгийн арслан 3 тэрбумтай байна гэдэг ч...
LeBron James - 3 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1670
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс

Postby Shaggy » Mon Dec 24, 2012 10:48 am

Нутгийн зөвлөл нь л дөө монгол бөхийн аварга цолтой хүн арай л ингэж хол зөрүүлж худал ярихгүй байлгүй дээ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9668
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс

Postby 1220 » Mon Dec 24, 2012 10:56 am

Shaggy wrote:Нутгийн зөвлөл нь л дөө монгол бөхийн аварга цолтой хүн арай л ингэж хол зөрүүлж худал ярихгүй байлгүй дээ

:smile:

Ингэж бөх мориор наадаж байснаас шууд больчихвол яасын. Арай л мөнгө эргэлдэх юм. Тэрний оронд арай ондоо зүйлд мөнгөө үрвэл
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс

Postby asa » Mon Dec 24, 2012 11:01 am

Баттулга(УИХ) л нэг иймэрхүү юм ярьсан гээ биз дээ. Монгол наадмыг нэг тэрбумаар худалдаж авсаан гэж
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1959
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс

Postby tsoomo » Mon Dec 24, 2012 11:02 am

Манайхны нэг зан байдаг шд.
Худал хэлэхгүй хүнээс сонссон. Тэр нь ядаж байхад туйлын баримт
tsoomo
 
Posts: 349
Joined: Tue May 08, 2012 12:13 am

Re: Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс

Postby 1220 » Mon Dec 24, 2012 11:09 am

Shaggy wrote:Эрхэмбаярт тэрбумыг өгсөн гэнэ дээ найдвартай эх сурвалж


Эрхэм өгөөгүй байхаа. Цаадах чинь аварга болох бодолтой л үзээд байсан. Өгөхөөр байсан бол аль дээр Пүрэвжавт өгөх байсан биз
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс

Postby Bayara » Mon Dec 24, 2012 11:20 am

За энэ ёстой худлаа, манайхан бас арай цуурах юм. Тийм юм байхгүй. Мөнхбаатар арслан бас сэргээш илрэнгүүтээ Нямдорж надад 70-г амласан энэ тэр гээд балайраад унасан. Яг ийм том даваануудад бол найраа гэсэн ойлголт байхгүй ээ. Бүрэнтөгс энэ жил дийлдэшгүй байсан. Зогсоох ёстой ганц хүн нь Санжаадамба л байсан байх, нөхөр хариуцлагагүй юм чинь яахав наана нь үсэрчихсэн. Ноднин Мөнхбатыг зогсоох хүн нь Содномдорж, энэ жил Бүрэнтөгсийг зогсоох хүн нь Санжаадамба байсан даа. Увсын бөхчүүд тэгж байгаад аймаар одтой, азтай юм, сэтгэлзүй ч сайтай юм. Ойрын 5 жилийн наадам бол Увсын бөхчүүдээс өөр бөх гарч ирэхгүй ээ. Мөнхбат аварга, Бүрэнтөгс хоёрын хаагуур нь ч гарахав. За тэгээд Бат-Орших, Баасанхүү, Цээсүрэн, гээд залуус эвгүй эвгүй.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1483
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: zak and 1 guest