ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Энэ жилийн наадмаар хэн түрүүлэх вэ?

Даян аварга Г.Өсөхбаяр
8
8%
Улсын аварга С.Мөнхбат
15
15%
Улсан арлсан Д.Ганхуяг
1
1%
Улсын арслан Б.Ганбат
6
6%
Улсын арслан Х.Мөнхбаатар
9
9%
Улсын арслан Г.Эрхэмбаяр
2
2%
Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ
3
3%
Улсын гарьд Н.Ганбаатар
4
4%
Улсын заан Д.Рагчаа
3
3%
Улсын заан М.Өсөхбаяр
0
No votes
Улсын заан Ч.Санжаадамба
19
19%
Улсын харцага Ц.Содномдорж
9
9%
Улсын харцага Ө.Даваабаатар
1
1%
Улсын харцага Ө.Бат-Орших
0
No votes
ДЭЭРХЭЭС ӨӨР БӨХ
20
20%
 
Total votes : 100

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby tt_muk_18 » Thu Jul 05, 2012 3:52 pm

Их л эрт наадам үзэхээ болих нь дээ. Баяржавхлан түрүүлнэ гэдэг бол бараг худлаа доо
Чуугий wrote:Энэ жил Баяржавхланг түрүүлэхгүй бол дахиж наадам үзээд юугаа хийхэв.
Y.N.W.A
User avatar
tt_muk_18
 
Posts: 580
Joined: Wed May 16, 2012 11:27 am

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby tt_muk_18 » Thu Jul 05, 2012 3:57 pm

Би бас шөнө зүүдлээд ... Минийхээр бол Санжаа цолоо батлах байх. Харин шөвгийн 4 т Өсөхөө Мөнхбат 2 үлдчих байх бусад нь бол харагдахгүй л байна. Гэхдээ өөр хүн түрүүлэх болов уу.
Өсөхөө аваргаа Дархан аварга гээд цоллуулж байхыг харахыг хүсдэг дээ. Даан ч манай хүн сүүлийн хэдэн жил бүтэл жоохон муу
Y.N.W.A
User avatar
tt_muk_18
 
Posts: 580
Joined: Wed May 16, 2012 11:27 am

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby tt_muk_18 » Thu Jul 05, 2012 3:58 pm

Энэ 2 юу гэж 5 дээр тунах вэ дэ. Санжаа чинь хэдэн аймгийн арслангуудаасаа ам авдаг юм байгаа биз дээ.
El Payaso wrote:Санжаа Содном хоёр тав дээр бараг тунах байх даа... давсан нь шөвгийн дөрөв бол хүрчих байх.
Y.N.W.A
User avatar
tt_muk_18
 
Posts: 580
Joined: Wed May 16, 2012 11:27 am

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby tt_muk_18 » Thu Jul 05, 2012 4:01 pm

Болж байна 2 лаа барих уу. Би энэ жил Санжааг түрүүлнэ гэдэг үнэндээ итгэхгүй байна. Харин сайн барилдах байх
jugder_08 wrote:
J@x wrote:Хүүе бария л даа.


Арслан болохыг нь бэлгэдээд Арслантайгаа барьчихъя.

512 бөхийг жигд гээд үзчихвэл Санжаадамба түрүүлэх магадлал 0,2хувь, түрүүлэхгүй байх магдалал 99,8 хувь юм байна.

Тэгэхээр Санжаа түрүүлбэл би 100,000-ыг авъя. Өөр хүн түрүүлбэл би 50,000 төгрөг өгвөл ямар байна?
Y.N.W.A
User avatar
tt_muk_18
 
Posts: 580
Joined: Wed May 16, 2012 11:27 am

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Lenin » Thu Jul 05, 2012 4:02 pm

tt_muk_18 wrote:Би бас шөнө зүүдлээд ... Минийхээр бол Санжаа цолоо батлах байх. Харин шөвгийн 4 т Өсөхөө Мөнхбат 2 үлдчих байх бусад нь бол харагдахгүй л байна. Гэхдээ өөр хүн түрүүлэх болов уу.
Өсөхөө аваргаа Дархан аварга гээд цоллуулж байхыг харахыг хүсдэг дээ. Даан ч манай хүн сүүлийн хэдэн жил бүтэл жоохон муу

Түрүү жил Баяржавхлангаа авч хаяал гараад ирэх байсымшд. Тэгсэн бол бараг түрүүлчих байсан биз.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby tt_muk_18 » Thu Jul 05, 2012 4:05 pm

Болно шүү дэ бас л аатай аавын хүү дээ. Хэнээс ч айхгүй хэнийг ч давж чадна. Харин гэм нь жоохон задгай үзчих гээд л байдаг байх. Сайн залуу заан байтугай цол авахад хүн гайхаад байхгүй дээ
Lenin wrote:
Оргил wrote:өсөхөө харцага заан болоосой..

Болох байх оо.
Y.N.W.A
User avatar
tt_muk_18
 
Posts: 580
Joined: Wed May 16, 2012 11:27 am

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby MANDAKHT » Thu Jul 05, 2012 5:12 pm

Улсын наадмаар хэн хэн гэдэг бөхчүүд “гоолдох” вэ?

Увс аймгийн харьяат, уран барил­даанч заан Ө.Тулга, Өмнөговь айм­гийн хүчит арслан Г.Дэ­мүүл шиг жолоо мушгиж яваад, Төв аймгийн харь­яат аварга Д.Хадбаатар шиг "зэсэрч" яваад наа­дамд амжилт үзүүлдэг цаг өнгөрсөн. Яг л хөлбөм­бөгийн спорт шиг аймаг сумаараа ялгарч түрүү­лэх, цол авах бөхчүүдийн тооцоог хийсэн. Орчин цагийн хэллэгээр бол ТЭЗҮ (Техник, эдийн зас­гийн үндэслэл) батлагдан хөрөнгө оруулалт ший­дэг­дэн гал галаараа наад­мын бэлтгэлд гараад байгаа билээ.

Энэ жилийн баяр наад­мын хүчирхэг багуу­дын нэг бол Увс аймгийн гал юм. Энэ галд Үндэс­ний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагд­саны 805, Тусгаар тогт­нол сэргээсний 100, Ар­дын хувьсгалын 90 ойд зориулсан 1024 бө­хийн барилдаанд түрүүлсэн Увс аймгийн Баруун­ту­руун сумын харьяат залуу аварга С.Мөнхбат зөвхөн олон гоолдох зорилгоор довт­логчийн байрлалд тогло­но.

Хамгаалалтын баруун зүүн жи­гүүрт Увс аймгийн Баруунтуруун су­мын харьяат улсын арслан Б.Ган­­бат, улсын харцага Ө.Бат-Ор­ших нар тоглоно. Гол хам­гаа­лал­тыг улсын харцага Ө.Бат-Орших хийх болов уу. Тав, зургаагийн даваа­наас эхлээд аймгийн арслан Р.Пү­рэв­­давга, улсын харцага Ц.Сод­­­­номдорж, улсын заан Ч.Сан­жаа­дамба нартай тулна. Энэ хооронд аварга С.Мөнхбат зөөлөн боорцог түүн урагшлах болов уу. Харин шөвгийн арван зургаа, шөвгийн наймын даваанд Ө.Бат-Орших, улсын арс­лан Б.Ганбатыгаа хүртэж орхиод урагшилж мэднэ.

Гин­несийн номонд Монгол бөхийг бүрт­гүүлэх 6016 бөхийн барил­даанд залуу аварга Ө.Мөнх­бат арвын даваанд Увс айм­гийн Тэс сумын харьяат аймгийн арслан Б.Ганзоригийг, арван нэ­гийн да­ваанд улсын харцага Ө.Бат­тог­тохыг гар амар орхиж байсан шүү дээ. Улсын наадмаар тийм барил­даан хийхгүй гэх баталгаа алга. Одоогоос арваад жилийн өмнө ийм бодлогыг Х.Баянмөнх хийдэг бай­лаа. Тухайлбал 2002 оны улсын аварга А.Сүхбат заан Б.Гантог­тоход унаж, заан Д.Сумьъяа­базар, заан Г.Өсөхбаяр хоёр тунаж байв.

Аварга А.Сүхбат, заан Б.Ган­тогтох хоёр зургаа, долоогийн даваанд нутгийн бөхчүүд болох Б.Гантогтох, Бумбаяр нарыг давж байсан юм. Ийнхүү Ардын хувьс­галын 81 жилийн ойн баяр наадам их аварга Х.Баянмөнхийн "Хар хайрцаг"-ны бодлогоор явагдаж байлаа. Харин өдгөө аварга О.Бал­жинням найруулгыг хийж Увс аймгийн галаас хэн хэн цолонд хүрэхийг тодорхойлох болно.

Аймгийн арслан Пүрэвийн Бү­рэн­төгс, Оюуны Гантулга, Бад­рахын Ганзориг, Төрөөгийн Баа­сан­хүү нар начин цолны төлөө "гоолдоно". Мөн улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших, Арс­лангийн Бямбажав нар зааны төлөө барилдаан хийх болов уу. Эдгээр бөхчүүд аварга С.Мөнх­батынхаа замыг цэвэрлэх замаар цолонд зүтгэх болно. Арслан Б.Ган­батын тухайд начин төрүүлэх хүндтэй бөгөөд эрхэм үүрэг хүлээж байгаа билээ.

"Увс" хэмээх багийн сан­хүү­жилт, хэн хэн цолонд хүрэхийг Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Б.Чой­жилсүрэн тэргүүтэй улстөрчид шийдсэн ч байж мэднэ. Зах зээ­лийн зарчмаар "Мөнгөө төлсөн нь дуугаа захиалах" болов уу даа. Дараагийн "топ" галуудын нэг бол Архангай аймаг юм. Даян аварга Г.Өсөхбаяр, заан Ч.Санжаадамба нар довтлогчоор тоглоно. Гэхдээ даян аварга Г.Өсөхбаяр бол Дэвид Бэкхем гэдэг шиг бэлгэдлийн ча­нар­­тай болж ирсэн ахимаг тоглогч.

Гоол оруулах гол тоглогч бол "Хашаатын хар" хэмээх улсын заан Ч.Санжаадамба. Түүний зоримог, зоргоороо барилдаанууд аймгийн арслан цолтой байхад нь гардаг байв. Энэ жилийн олон барил­даанд үнэндээ явсангүй. Аймгийн арслан, заануудад л өнхрөөд өгдөг болсон байна лээ. Наадмын өмнөх сорилго барилдаанд аймгийн арс­лан П.Бүрэнтөгсийг мордох гээд сунаад өгч байгаа харагдсан. Яг л хөл нь гүйцэхээ байсан ахимаг бөх шиг сөхөрдөг болов.

Үүнийг нь бас тайлбарлаж болно. Аймгийн арслан цолтой байхдаа шуугиулдаг бөхчүүд гэж бий. Тухайлбал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат аймгийн арслан Ц.Магалжав их аварга Б.Бат-Эрдэнийг заал танхимын барилдаанд хаячихдаг байлаа. Бөх сонирхогчид "Даншгийн их аварга Буянтогтохын зээ ирээдүйн их аварга" гэлцэж байсан юм. Гэтэл нөгөөх нь арай гэж улсын харцага цол хүр­тээд цааш явдаггүй, хар залуу­гаараа "ахимаг" настай бө­хийн тоонд орчихсон.

ХХ зууны манлай бөх Х.Баян­мөнх "Би ирээдүйн их аваргыг олж ирлээ" гэж тодоор зарласан. Тэр олж ирсэн залуу нь заал танхимын барилдаанд аварга, арслангуудыг цахилгаан үсний машин шиг "ху­саж" байлаа. Гэтэл наадмаар явдаггүй. Х.Баянмөнх арай гэж начин болгов. Увсын галынхан заан цолонд хүргэж өөрөө нэг юм арслан цолонд хүрсэн бөх бол Б.Ганбат юм.

Зарим бөхийн авьяас 18 нас­тай­даа илэрдэг бол арслан Д.Мөнх-Эрдэнэ, Д.Ганхуяг нарын гялалзсан ур чадвар 28 настайдаа илэрсэн билээ. Үүн лугаа адил заан Ч.Санжаадамбын бөхийн авьяас түргэн илэрч хурдан дуус­чих юм биш байгаа. Түүний барил­даан илэрхий удааширч, барьц сонгохыг хүлээж ч байх шиг. Яруу найрагчид ном их уншихаар шүлэг бичиж чадахаа байдаг гэдэг шиг өөрийнхөө задгай барилдааныг хийхгүй л болсон харагдана лээ.

Архангай аймгийн багаас бас нэг горьдлого тээсэн тоглогч бол заан Д.Рагчаа юм. Хэт том зорилго өмнөө тавьсан, жигд тоглолттой түүнийг азгүйтэл, бэртэл цаг ямагт дагасаар ирсэн. Өдгөө Ч.Сан­жаадамбын сүүдэрт дарагдчихаад байгаа заан Ч.Рагчаа гэнэт цоор­чих ч юм билүү. Архангай аймгийн гал тийм ч багийн тоглолт сайтай биш. Өнгөрсөн жил аймгийн арслан Б.Амарзаяа дөрөв давчихаад бай­хад нутгийнхан ч тоож хараагүй. Аймгийн арслан Б.Амарзаяа өөрийн хүчээр улсын начин цол хүртээд нэг их дээр үсэрч билээ.

Эдний багаас илүүтэй галаас аймгийн хурц арслан Р.Пүрэвдавга гэж шүд нь тачигнасан залуу бий. Энэ залуу тав давчихвал харцага цолны төлөө тунаж мэднэ. Улсын арс­лан Д.Мөнх-Эрдэнэ, заан Д.Хи­шиг­дорж нар "хор найруулах" гэдэг ч амжилт олж байгаагүй юм. Мөн Архангай аймгаас илүүтэйгээр хуучны ёс заншил (Цолонд хүргэх, гар амар даваа давуулах) давам­гайлсан аймаг бол Өвөрхангай. Энэ галд дархан аварга Д.Цэрэн­тогтох, арслан Б.Ганбаатарын нарын нөлөө байсаар ирсэн.

Улсын начин Б.Сайнбаяр заа­ны даваанд Д.Сумъяабазарыг хая­чихаад Д.Цэрэнтогтохоос эхлээд олон бөхчүүлд "Гарьд магнай" кинон дээр гардаг шиг "Одоо чи биеэ мэдэх болжээ. Буянаараа болог" гэж загнуулсан сураг бий. Өвөрхангай аймгийн галаас улсын арслан Доржпаламын Ганхуяг л сайн барилдах болов уу. Харин аймгийн заан Б.Сугаржаргал гэдэг лухгар залуу бий. Жүдо бөхийн үнэмлэхүй жинд барилддаг тэр­бээр улсын цолтой бөхчүүдийг хаяад сурч байгаа юм билээ. Хаяж сурна гэдэг улсын цолонд ойртож байгаагийн шинж болов уу.

Өвөрхангай аймгийн галаас улсын түрүү бөх гарна гэдэг өнөө жилдээ лав байхгүй биз. Жил болгон начин цол төрүүлдэг хоёр заантай аймаг бол Ховд юм. Ховд нутгийн Ш.Адьшаа, С.Бямбацогт тэргүүтэй бизнесменүүд бэлтгэл сургуулилтад анхаарч хөрөнгө мөнгө хаяна. Тэр хэрээр нь заан Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн нар начин төрүүлнэ. Төрүүлсэн начин цолтнууд нь гурав дөрвийн да­ваанд заалны шал арчаастай. Цолонд хүргэх ах нар байсаар байтал сэргээш хэрэглэсэн улсын харцага Г.Алтангэрэл, Ч.Цогбаяр нарыг юу ч гэхэв дээ.

Эдний багаас зохиомол хээл­түүл­эгийн начин төрөх нь ойлгомж­той. Ингэж жилийн жилд заваард­гаа ховдчууд болимоор юм. Харин аймгийн арслан Б.Пүрэв­сайхан хэнээс ч гуйхгүй улсын цол авна. Замд нь нутгийн ах нар ч саймширч баллачихгүй бол мөн хурдтай, хараатай барилддаг за­луу байгаа юм. Ерөнхийдөө ховд­чууд энэ залуугаараа наадмын аз өмөө үзэх нь тодорхой.

Улсын наадмын түрүү бөхөд хүч үзэх гал бол Хөвсгөл аймаг. Гоол оруулах тамирчид нь улсын арслан Х.Мөнхбаатар, улсын хар­цага Ц.Содномдорж нар юм. Хэн хэнийхээ ар талыг хамгаалж барил­дана. Гэхдээ гол цэвэрлэгээг улсын харцага Ц.Содномдорж хийж үр шимийг улсын арслан Х.Мөнх­баатар хүртэх магадлалтай. Улсын харцага Ц.Содномдорж улсын заан Ч.Санжаадамба, улсын хар­цага Ө.Бат-Орших нарын аль нэгийг даваад цолонд хүрвэл Х.Мөнх­баатар амлах магадлалтай.

Харин зааны даваанд Х.Мөнх­баатар, Ц.Содномдоржтой таар­вал үзүүр түрүүнд хүрэхийг ерөө­гөөд үнсэж мэдэх юм. Гэхдээ нут­гийн хоёрыг зааны даваанд таарна гэдэг тийм ч оновчтой таамаг биш. Х.Мөнхбаатар долоо наймын да­ваанд гол барилдаан хийх магад­лалтай бол улсын харцага Ц.Сод­номдорж гурвын даваанаас эхлээд улсын цолны төлөө мах цусаа тасартал үзэлцэх аймгийн арслан­гуудтай таарна.

Хамгийн үзүүштэй барил­даа­ныг улсын начин "Дэлдэн" Б.Бат­мөнх, Чотонгийн Баянмөнх, Ду.Бат­баяр, жүдоч Э.Энхбат, улсын хар­цага Ц.Содномдорж, А.Цацаб­шир,заан М.Өсөхбаяр, Б.Сорон­зонболд, Ч.Сан­жаадамба, гарьд Ж.Бат-Эрдэнэ, арслан Х.Мөнх­баатар, Г.Эрхэм­баяр, аварга С.Мөнх­­бат, даян аварга Г.Өсөх­баяр на­рын даваа, унаа гайхалтай байх болно. Тэр тусмаа Г.Өсөхбаяр шиг аварга амьтныг Төрөөгийн Баасан­хүү шиг бичил нөхдүүд дараад авах нь цус хөөр­гөж, нүд баясгадаг билээ л...

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

http://www.medee.mn/main.php?eid=16718
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Цоомоо » Thu Jul 05, 2012 5:27 pm

Цацаа цалгиа ихтэй гэдэг шиг хамаагүй хуссан байх шив.
Мөнхбат аварга, Мөнхбаатар арслан, Санжаадамба, Содномдорж, Эрхэмбаяр арслан, Рагчаа заан энэ хэдээс л шөвгийн 4-т гарч ирэх байх даа.
Өсөхбаяр зааныг гэмтэл жоохон зовоогоод байгаа сураг байсан.
Ганбаатар гарьд, Өсөх-Ирээдүй, Бат-Орших харцагууд, Энхбат начин, Өсөхөө аварга, Сангисүрэн начин, Баяржавхлан гарьд нараас 8-д үлдсэн байхад гайхах юмгүй.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16697
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Takanohana_Nowitzki » Thu Jul 05, 2012 6:44 pm

Ёстой хамаагүй бурдаг нөхөр бна даа энэ Цогт-Эрдэнэ чинь. Ганбат арсланг арай чүү өөрөө арслан болоод гэнээ, хэхэхэ. арслан гэдэг цол ч дуртай нь авчдаг цол биш дээ. Азаа л их амархан авцан болохоос.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby borts » Thu Jul 05, 2012 9:17 pm

Яааая өнөөдөр тв9-р урд жилүүдийн барилдаан гарч байна лээ сэтгэл хөдөлж байна шүү хурдан эхлээсэй
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Max » Fri Jul 06, 2012 2:38 pm

пүрэвсайхан начин болохгүй юм бол ховдын хоёр заан энэ жил ажилгүй шахам боллоо шүү ккк.
Отгонбаатарт До ах нь хишиг хүртээх буйзаа энэ жил нэг юм.
Дээд тал нь 4 начин төрөх байх. Харцага бол 1-2, заан энэ жил бараг байхгүй магадгүй ганц, за аварга цолтон төрөх магадлал 50/50 байна.
Баяржавхлан, До гарьд, ганхуяг, сайнбаяр, мийгаа заан, Батзориг заан нтр дээшээ зүтгэж барилдахгүй бөгөөд шөвгийн даваанд олноороо зэрэг үнэмшилтэйгээр унаж нтр.
Бат-Орших, Содном, Өсөх-Ирээдүй нар заан,гарьд цол зүүдлээд одоо бараг унтаж чадахгүй байгаа байлгүй.
Мөнхбаатар, Эрхэмбаяр нар аварга цол сэтгэлдээ тээж яваа нь баараагүй. Ил хэлчиж чадахгүй л байгаа болохоос. Харин хамаа намаагүйгээр миний цолны дөнгөж эхлэл гээд Говь Алтай залуу гарьд шууд яриад явна лээ шүү. Баавартай. Зааны даваа хүртэл явчих байх миний бодлоор бяртай жинтэй хүнтэй харин барилдаан нь гарж өгөхгүй гэмтэй дээ. Эрхэмээ, Мөнхбаатар 2 бол эвгүй дээ энэ нөхөрт. дахиад мөнхбаатартай таарвал бүдүүн арслан маань шүдээ зууж якийтал үзэх байлгүй.
За дээрээс нь Содном Санжаа хоёр дахиад наадмын дэвжээнээ тунаж таарах нь бараг тодорхой. Хөлийн цэц, гарын даа, засуулууд нь олигтой байж шударга барилдаан болоосой.
Max
 
Posts: 106
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby zak » Fri Jul 06, 2012 2:45 pm

Sodnomdorjiig demjinee ....
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 06, 2012 7:13 pm

borts wrote:Яааая өнөөдөр тв9-р урд жилүүдийн барилдаан гарч байна лээ сэтгэл хөдөлж байна шүү хурдан эхлээсэй

Харин тэгжийлээ шд, 2006 оны наадмын 5 даваа ёстой хошин болсым бшд, бараг барилдаан болгон нь маргаал, эсвэл цуг дэвээл, зодолдох шахаал. Баяржавхлан Пүрэвсүрэнг нидрээл, өөрөө 8ын даваанд Өсөхөө аваргад зодуулдаг байхаа. Цогтжаргал Бээсийг 2 хаяал. Соронз Бямбараа 2 уначаад маргах гэж үзээл дараа нь уйлах шахаал. ядаж байхад тайлбарлаж байгаа нөхөр нь Шийрэв гуай, бантанг нь хутгаж бнаа, Өсөхбаяр зааныг Өсөх-Ирээдүй гэсээр байгаал дуусаж байхын, хэн 2-ыг бнав даа шал хамаагүй Адъяахүү Сэр-Од гэсээр байгаал бас дуусдын, тэгсэн дараа нь нөгөө 2-ийх нь барилдаан гараад ирсэн чинь таг болж нтр :ногоон: Аа бас Азааг Говьсүмбэр аймгийн Шивээговь компаний бөх гээл, сум ч байхгүй, компани нь шал буруу, өөрөө догдлоод 2-3 барилдаанд мордчооч, хавирчаач гэж орилоол.
Бүр дээр үеийн барилдаан бас үнэн марзан юмаа. дэвээ шаваа нтр саваагаад хаячих юм. бас тайлбарлагч нь лайтай.
1971 оны наадмаар 9 аварга барилдлаа гээл, гэтэл одоо чүү ай 2 аварга л барилдах нь бшд, тэр 2 нь дархан биш. Балжаа аварга олимп явцан биз.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby galaa039 » Sun Jul 08, 2012 11:26 am

viewtopic.php?f=103&t=5852

Наадмын тааварт оролцоорой.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby mn_rocisky » Sun Jul 08, 2012 11:33 am

odoo ch taavar taana gedeg ulger boloo bizde
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby J@x » Sun Jul 08, 2012 11:43 am

Бадруул wrote:Чимээгүйхэн шиг муу Батэрэй гарьдийгаа дэмжиж л таарна даа.
Тэр дээрхи санал асуулганд ганцаархнаа дур мэдэн түүний нэрийг дугуйлсан шд. кккк

:ногоон: БАтэрэйгээ хараа л байгаа л даа. Гэхдээ Ганбаадаа саналаа өгсөн.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13306
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby zak » Sun Jul 08, 2012 1:18 pm

Tuv aimgiin naadam margaash nuguudur 2 udur bolno shuu..Hotoos oirhon ochij sonirhooroi
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby zak » Sun Jul 08, 2012 1:20 pm

Tuv aimgiin naadam margaash nuguudur 2 udur bolno shuu..Hotoos oirhon ochij sonirhooroi
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby borts » Sun Jul 08, 2012 1:31 pm

Аймгийн наадам үзэж сонирхож байсангүй бас гоё алаан болдог байхдаа
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby borts » Sun Jul 08, 2012 1:36 pm

Аваргууд нь УИХ-д дэвшээд юун барилдах хаха , Балжаа аварга цолоо дуудуулах байхөө олимп эхлэхээс хэдхэн хоногын өмнө явах юм байналээ
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby zak » Sun Jul 08, 2012 2:49 pm

Сумын наадмыг гүйцэхгүй ч гэсэн гоё болдог ... бөх нь жоохон худлаа барилддаг болхоос бусдаараа бол ок шүү дээ
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Bayara » Sun Jul 08, 2012 4:24 pm

J@x wrote:
Бадруул wrote:Чимээгүйхэн шиг муу Батэрэй гарьдийгаа дэмжиж л таарна даа.
Тэр дээрхи санал асуулганд ганцаархнаа дур мэдэн түүний нэрийг дугуйлсан шд. кккк

:ногоон: БАтэрэйгээ хараа л байгаа л даа. Гэхдээ Ганбаадаа саналаа өгсөн.

Ганбаа энэ тодрох жил нь болсон доо. Туруулэхийг байг гэх аргагуй. Санжаа барахгуй бол манай 2 гарьдын нэг нь туруулээсэй
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Брон » Sun Jul 08, 2012 5:32 pm

Соронзоо түрүүлчвэл яахийн
LeBron James - 4 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1686
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Max » Mon Jul 09, 2012 7:49 am

Мөнхбат, Мөнхбаатар, Эрхэмбаяр 3-н нэг нь түрүүлэх байх. Санжаа том цол авсан хэдий ч заануудын хамгийн доори харцагуудын дээр зогсоно, мөн шинээр эрэмбэ ахисан олон хүчтэнгүүд нь байгаа болохоор дээгүүр даваанд тунах нь ойлгомжтой. Ноднингийнх шиг заваарч барилдахгүй байгаасай Санжаа хүү!!! Маргаан мэтгэлцээн багатай шударга сайхан наадам болоосой. энэ жил бороотой байхым гэнэ, хальтирч унаад олон хүн таавар эвдэнэ дээ, нөхдүүд гутлынхаа олигтойхон ногт нтр-ээ бэлдэхгүй бол...
Соронз гэнэт цойлоод үзүүрт гараад ирцэн байхыг үгүйсгэхгүй. За наадам таана ч гэдэг хэцүү юм доо. Хуучин Ба аварга, Мөнх-Эрдэнэ +6 заан гэсхийгээл таачихад рамаараа болчдог байсан.
Max
 
Posts: 106
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby munkhbayar_AC » Mon Jul 09, 2012 9:40 am

Андуудаа наадмын билет аваагүй хүн байна уу. 12-ны өглөөний билет ганц байна. аваагүй нэг нь үнээр нь аваарай. уг нь 12нд 2 билетээр гэж байгаа. Гэхдээ өглөө орчоод тэвчээртэй хүн бол гарахгүйгээр дуустал үзэж болно. Ямар чи гар, дахиж орж ир гэж хөөхгүй нь мэдээж.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 6 guests