ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Энэ жилийн наадмаар хэн түрүүлэх вэ?

Даян аварга Г.Өсөхбаяр
8
8%
Улсын аварга С.Мөнхбат
15
15%
Улсан арлсан Д.Ганхуяг
1
1%
Улсын арслан Б.Ганбат
6
6%
Улсын арслан Х.Мөнхбаатар
9
9%
Улсын арслан Г.Эрхэмбаяр
2
2%
Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ
3
3%
Улсын гарьд Н.Ганбаатар
4
4%
Улсын заан Д.Рагчаа
3
3%
Улсын заан М.Өсөхбаяр
0
No votes
Улсын заан Ч.Санжаадамба
19
19%
Улсын харцага Ц.Содномдорж
9
9%
Улсын харцага Ө.Даваабаатар
1
1%
Улсын харцага Ө.Бат-Орших
0
No votes
ДЭЭРХЭЭС ӨӨР БӨХ
20
20%
 
Total votes : 100

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby munkhbayar_AC » Fri Aug 03, 2012 3:42 pm

Монгол бөхийн мөхөл ба БҮСИЙН НААДМУУД
Монголчуудын үндэсний спорт гэгдэх монгол бөх ард түмнийхээ нүдэн дээр мөхөл рүүгээ явж байна. Явах юу байхав, шуудхан хэлэхэд мө­хөж байна. Тэр нь хэдхэн хоногийн өмнө болоод өнгөр­сөн бүсийн наадмуудын ба­рилдаанаар бүрэн батал­гаажлаа. Бүсийн наадам өн­дөрлөхтэй үгүйтэй манай сонины редакци руу хөдөө орон нутгийнхан холбогдож, бухимдсан сэтгэлээ илэр­хийлэн наадмыг нь найр, найраа болгон хавтгайруул­сан бөхчүүдийг нэртэй устай нь хэлсэн юм. Сонсоод байх нь ээ, арай ч дэндүү зүйл болжээ. Ер нь энэ удаад биш л дээ. Бөхийн найраа хэдий­нээс л хэргээ барсан шүү дээ. Аймаг, бүсийн байтугай су­мын наадам ч улаан найраа болдог болсныг хүн бүхэн мэднэ. Ингээд бүсийн наад­мууд хэрхэн найраатай болс­ныг сонордуулъя. Дөрвөн бүсийн наадам дөрвөн ай­магт болсноос Дундговийн говийн бүс, Баян-Өлгийн баруун бүсийн наадмууд бүр улаан цагаандаа гарсан бай­на. Дундговь аймагт улсын цолтой дөч гаруй бөх зодог­ложээ. Үндсэндээ 512 бөх барилдаж улсын наадмын дайтай наадам болсон юм байх. Гэтэл өнөө улсын цол­той дөч шахам бөх чинь ба­рилдах биш дор бүрнээ най­раа хийж, өөрсдийнхөө ав­чир­сан үндсэндээ мөнгө төг­рөгөө ярьчихсан залуусаа цолонд хүргэх гэж бөөн асуу­дал үүсчээ. Үүнээс үүдэн нутаг усныхан хоорондоо санаа оноо таарахгүй би чи-дээ, ална шудна даа тулжээ. Тодруулбал, Архангай айм­гийн бөхчүүд болох улсын харцага М.Батжаргал, Т.Мөн­гөн­цоож нар ам зөрж, сүүлдээ наадамчдын өмнө хэн нэгэн рүүгээ салаавч гарган олны түмнийг доромжилсон байна. Архангайнхан эртнээс бө­хийн өлгий болсон сайхан нутаг юм сан. Луу гүний Ван­дан аварга, Буур Жамьян аварга гээд халхын цуутай хүчтэнүүд тэр л нутгаас төрж монгол бөхийн дэвжээнд ид ха­ваа гайхуулж байсан түүх­тэй.

Гэтэл тийм л сайхан хүч­тэнүүдийн өлгий нутгийнхан монгол бөхийн ариун дэвжээг хэдхээн халтар төгрөгийн төлөө бузарлаж, хэн нэгэн рүүгээ олны нүдэн дээр са­лаавч гаргаж наадамчдыг доромжилдог болжээ. Тэрхүү байж боломгүй үйлдлийг бид дуугүй өнгөрөөх үү. Бөхчүүд нь хэдхэн халтар төгрөгийн төлөө салаавч гаргасан наад­мын 512 бөхийн барилдаан зүгээр л жүжиг болжээ. Дунд­говь аймгийн арслан Алтан­гэрэлийн Алтанхуяг л үнэн­чээр барилдан хатуухан уч­раануудыг давж долоогийн даваанд улсын начин Б.Амар­­заяад өвдөглөжээ. Бусад нь бүгд найраа, зүгээр жүжиг. Д.Баасандорж, Б.Со­ронзонболд, М.Өсөхбаяр гээд хүчтэй заанууд хүрэлцэн очиход наадамчин олон ихэд баярлаж ёстой нэг галтайхан барилдаан гарах нь дээ гэж хүлээж суусан аж. Гэтэл юун гал гарах, мөнгөөр бороо ороод л олон түмэн өөрс­дийгөө доромжлуулаад дуус­чээ. Тавын даваа шувтрахад өнөө хүчтэй заанууд, өндөр цолтой бөхчүүд нь шар үстэй­гээ хатсан даага шиг шаврай банди нарт савж унаад л элэг бүсээ тайлаад байсан байгаа юм. Мөн хөөрхийлөлтэй еэ. Говь-Алтайн Б.Соронзон­болд гэж залуу зааныг улаан найраачин гэж наадамчид тодорхойлдог болоод байгаа. Үзэгч олон тодорхойлох юу байхав, мань нөхөр өөрөө л ийм байдлыг үүсгэдэг болол­той. Залуу хүн байж арай хэ­тэрхий гэдэг. Тэрээр очсон наа­дам бүртээ найрааг гар­дан хийдэг байна. Шударга сай­хан барилдъя гэхээсээ шу­наг сэтгэл өвөрлөн очдог болжээ. Ийм залуугаар, бө­хийн­хөө торгон ирэн дээрээ байж шүү дээ. Ямар эмгэнэл­тэй вэ.

За тэгээд Д.Баасандорж, М.Өсөхбаяр гэж ах дүү хоёр заанд хүмүүс уул нь ам сай­тай байдаг. Жинхэнэ хүчээ сорьж барилддаг бөхчүүд гээд барагтайд муу үг унага­даггүй. Гэвч уг хоёр заан сүүлийн үед цэвэр найраанд явж, мөнгөний хойноос улай­рах болжээ. "Энэ жилийн наадмаар хоёулаа л начин төрүүлсэн. Гайгүй өндөр үнээр өгсөн байж таарна. Цадаагүй л юм байх даа. Аймгийн наадамд найраанд орохыг бодоход" хэмээн наа­дамчид илт дургүй байна. Залуу заанууд энэ бүхнийг анхаарах байлгүй дээ. Дунд­говийн ганц хүчтэн М.Пүрэв­жав нь өөрөө найрааг бас л гар­дан хийдэг юм байна. Тэрээр дор даваанд, үнд­сэндээ айм­гийн начин, хар­цага цолтон төрүүлж жижгэр­дэггүй гэж байгаа. Болж л өгвөл үзүүр түрүүнд үлдэж өөрийнхөө хүчээр бус мөнгө­нийхөө хэм­жээгээр дээшээ гараад ирсэн залуугийнг бя­рыг бус бядыг шалгадаг гэж байгаа. Өргөж тавиад л үнээ өсгөөд байдаг муу зантай гэсэн. Тэр нь өнөө жилийн бүсийн наадамд ч давтагд­жээ. Дэрэн сумын айм­гийн начин гэх нэг залуу­тай үлдсэн юм байх, үзүүр түрүүнд. Тө­рийн наадамд баттай тү­рүүл­нэ гэж байсан Ч.Санжаа­дамбыг өнөө жи­лийн наад­мын тавын да­ваанд уна­гасан тэрээр аймгийн цолтой, дээр хэлсэнчлэн шар үстэйгээ хатсан даага шиг залууг дий­лээгүй нь сонин. Ингэж л Дундговийн наадам өрнөжээ. Баян-Өлгийн баруун бүсийн наадам бас л найраа. Японы сумод барилдаж бага сага мөнгөтэй болоод авсан, хэн ч үл таних залуу найм, ес да­ваад түрүүлчихэж. Олны нү­дэн дээр л бараг цүнхтэй мөн­гөө тараах нь холгүй юм болж. Өнөө жилийн наадамд тун дээгүүр барилдана гэж наадамчин олон хүлээж суу­сан, тэр хэрээр нь гайгүй ч барилдсан шилдэг залуу хар­­­­цагууд болох Увсын Ө.Бат-Орших, Хөвсгөлийн Ц.Содном­дорж нар өнөө су­моч нөхрийн мөнгөнд явчи­хаж. Ил цагаан л хэвтээд өгч. Ингэж монгол бөхийг, энэхэн цаг үеийг эзэлж байгаа за­луучууд нь мөхөөж байна. Монгол бөх зүгээр жүжиг, ард түмнийг мунхруулдаг гад­ных­ны нохой зодоон шиг шоу болжээ. Гадныхан нохойн зодооноо шоу гэдгийг нь мэ­дэрдэг хэр­нээ мөнгө төлж үзээд, орилж хашгираад түү­нээсээ кайф авдаг. Яг үүнтэй ижил монгол бөх нэгэнт шоу үзүүлбэр бол­сон нь то­дор­хой. Юун үндэс­ний спорт, монголчуудын язгуур уламж­лал, олон жи­лийн түүхтэй өв соёл оо хад­галах үрэгжлүүлж үр хойчдоо өвлүүлэх вэ. Ёстой лөөлөө байлгүй.

Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нарын аваргуудын үед мон­гол бөх ийнхүү мөхлөө. Мон­гол бөхийн мөхөл дээрх авар­гуудтай хамаатай. Ёстой нө­гөө хамгийн их хамаатай гэ­дэг чинь болно. Тэд монгол бөхийн төлөө юу ч хийсэнгүй. Зүгээр л мөхөхийг нь хараад, харин бөхөөр далимдуулж алдар нэр албан тушаалын төлөө зүтгэсэн хүмүүс. Мар­гашгүй үнэн гэвэл тэр л биз дээ. Баагий аварга бөхийнхөө буянаар л Их хурлын гишүү­ний зөөлөн суудалд хичнээн жил суув. Араас нь Сумъяа­базар, тэгээд Өсөхбаяр. Энэ хэдэд албан тушаал алдар нэр л хэрэгтэй. Монгол бөхийг ерөөсөө албан тушаалын гүүр гишгүүр болгож яваа хүмүүс. Баянаа аварга бөхийг дандаа л салган бутаргаж, талцуулж халх, дөрвөдөөр нь хувааж ирсэн хүн. Төрийн наадамд сүүлийн гурван жил Увсын бөх түрүүллээ. Бахтай сайхан л түрүүллээ. Харин "Увс нуур" дуу яахаараа төв цэнгэлдэхэд эгшиглэдэг би­лээ. Энэ жил яав, төрийн есөн хөлт цагаан тугний дэргэд Увсын хэдэн **н** хар юмнууд зэрэгцэж зогсож байгаад "Увс нуур"-аа дууллаа шүү дээ. Увсынхан л баярлаж догдлон хүлээж авахаас үнэнийг хэ­лэхэд бусад нь зэвүүцсэн. Баянаа аваргын халх, дөр­вөдөөр нь талцуулж ирсэн угшил ийнхүү залуу үедээ хүчтэй нөлөөлж газар авчээ. Магадгүй ирэх жилээс төрийн наадмын нээлт "Увс нуур"-аар эхлэх нь холгүй болоод байна даа. Мөөеө, Цэрэн­тогтох хоёр яав. Монгол бө­хийг ерөөсөө л архи уух, мөнгө олох хэрэгсэл бол­госон. Түүнийгээ гэрчлэх гэж төрийн наадамд олныхоо өмнө дандаа согтуу гарч ир­дэг. Хоёр жилийн өмнө Цэ­рэнтогтох аварга есөн хөлт цагаан тугийг налаад унаж байсныг бүх монголчууд хар­сан. Мөөеө өнөө жил мөн л шал согтуу гарч ирээ биз дээ. Монгол бөхийнхөө дэв­жээг аваргууд нь ингэж до­ромжилж байхад залуучууд нь улаан цагаан найраа хийж, барил­да­хаар өрөхдөө мэх бус мөнгө бодох болсон нь арга ч үгүй юм уу даа. Мэх гэснээс өнөөдөр чинь монгол бөхөд уран хурц мэх хийж байгаа бөх харагдахаа байжээ. Үнэн­­дээ маш ховор үзэгдэл болж. Гарч ирээд өрөнгүүтээ залгуулаад мэх хийдэг гэдгийг зарим нэг бөхчүүд бүр март­сан байна лээ. Ерэн нэгэн жилийн наад­маас харахад шүү дээ. Ухаандаа, түрүүлдэг өнөө Увсын залуу Баяржавх­лан гарьдыг өрөөд л хөл рүү нь дайрахад өвс шиг хийсээд явчихсан. Томтой жижигтэй­гээ ийм л болсон. Яаж дайчин барилдах бус ямар нэгэн ар­гаар тэнгэр харчихалгүй байж байгаад шодооны ба­рьц ­сон­гох вэ гэдгээ боддог бол­жээ. Энэ гаргалгаанаас хара­хад ч монгол бөх аргагүй мөх­сөн нь мэдрэгдээд байгаа юм.

Уул нь угсраа олон мэхтэй Бээжин, уран гараат Бат­тогтох, өмсдөг Дамдиндорж, дүүгүүр Гомбосүрэн гээд л уулс дайваж, ус цалгилах мэт барилддаг хүчтэнүүд төрийн наадамд зодоглодог байсан нь саяхан даа.

Бөхчүүд гэж хүч тэнхээн­дээ эрдэж ихэрхсэн бардам тэнэгүүд. Тэд бол нийгэмд хэзээ ч сайн сайхан үйл бү­тээж, ямар ч баялаг бий бол­гоогүй хүмүүс шүү дээ. Юун ёс жудаг, монгол эрийн шинж чанар. Ёстой холоо хэвтэнэ. Хүн чанар мөн чанар гэдгийг мэдэхгүй адгийн шаар­нууд бол бөхчүүд гэд­гийг ухаантай хүмүүс мэддэг л байхгүй юу. Гэвч ард түмэн тэр тэнэгүүд­дээ байгаа бүх­нээ барьж өмнө нь бөхөл­зөхийг хараад үнэндээ дургүй хүрэх юм. Хар хиртэй хөлс­нөөс нь амталж ч байх шиг. Үнэндээн сэжиг хүрмээр. Мон­голын бизнес­мэн мөнгө­тэй хүмүүст хандаж хэлэхэд, баялаг бүтээж яваа залуусаа дэмжихийг уриалж байна. Оюун ухаан авьяас билгийг дээдлээч. Дэлхийд Монго­лын­хоо нэрийг гаргаж байгаа шатрын мастерууд, төгөлдөр хуурчид, тоо, физик, шинжлэх ухааны залуу эр­дэмт­дээ ан­хаарах цаг болсон юм биш үү. Хүний тусыг мэд­дэггүй **н** харуудаас одоо түр ч болов зайгаа авахгүй бол ард түмэн бөхтэйгээ хамт мунхарч гүй­цэх нь байна. Тэдний улаан нүдэнд нь мөн­гө эр­гэлдсэн найраатай ба­рил­даа­ныг үзэх хэрэг байна уу. Тэртэй тэргүй өнөө ман­гарууд чинь өөрсдөө монгол бөхөө бүр мөсөн мө­хөөчих­лөө шүү дээ.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby champion » Fri Aug 03, 2012 3:50 pm

Бєхчїїд минь дээ. хэдхэн бєхєєс болж тэр чигээрээ муу їзэгдэнэ шїї дээ ингээд... Уулын чинээ цагааныг туулайн чинээ хар дарна аа гэж...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby hosko » Fri Aug 03, 2012 3:54 pm

Сайхан бичжээ... Хэний бичсэн нийтлэл вэ?
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby champion » Fri Aug 03, 2012 3:57 pm

hosko wrote:Сайхан бичжээ... Хэний бичсэн нийтлэл вэ?

Є.Манлай
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby champion » Fri Aug 03, 2012 3:58 pm

.....
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby munkhbayar_AC » Fri Aug 03, 2012 4:08 pm

Гоё бичсэн байна лээ.Хорвоод 2 төрлийн хүмүүс байдаг гэнэ лээ. Нэг нь баялаг бүтээгчид нөгөө нь түүнийг хүртэгсэд. нээрээ ч тэд нийгэмд баялаг бүтээгээгүй.Бөхийн буянаар хүртэж л яваа улс юм.Заримдаа ч бөхийн өргөөнд барилдаан болвол нэг удаа ч гэсэн огт хүн байхгүй байгаасай гэж бодох үе байдаг шүү
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby champion » Fri Aug 03, 2012 4:14 pm

Нээрээ бодоод байхад їндэснийхэн маань янз бїрийн сайн санааны, хандивын эн тр арга хэмжээнїїдэд оролцож байсныг бараг дуулаагїйн байна шїї. бусад спортынхон бол бас нийгэм дэх хувь нэмэр арай л єєр...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby 21Grams » Fri Aug 03, 2012 8:45 pm

Найраанд оролцдоггүй бөхчүүд байнаа. Мөнхбаатар арсланг сайхан бөх юм гэж хардаг болсон. Сайхан ч бөх юм. Саяхан байныхаа мөнгийг өнчин хүүд өгч байна гэсэн. Сайхан санагдсан.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby poseidon » Sun Aug 05, 2012 12:10 am

сая сүхбаатарын 70 жилийн ойд барилдахаар очсон улсын цолтнуудыг аймгийн төвөөс зүүн тийш дунд уртад байрлуулсан юм гэнэ. тэгээд наадам дууссаны дараа явахдаа үйлчилж байсан бүх хүнд нь 100 мянган төгрөг өгсөн гэнэ шүү Мөнхбаатар арслан. тэгж сонслоо... бас шөвгийн 4-ийнхөө байг нэг хүүд өгсөн гэснүү?? сайхан санагдаад л байгаа...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby 1220 » Sun Aug 05, 2012 3:47 pm


Хөөрхий хэдэн дуучид ам барьдаг гэж муу хэлүүлээл хэдэн төгрөг олж худлаа ч гэсэн нэг буяны сан байгуулдаг. Гэтэл манай бөхчүүл авахаас биш өгч мэддэггүй гарууд аа. Бас л шунал бол арай л дэндүү. Миний мэдэхийн Баянаа аварга нэг 469 бэлэглэж байсан, сая Мөнхбаатар арслан байна. Сүхбат аварга ганц нэг хүнд зургийн аппарат энэ тэр авч өгч байсан гэсэн тэгээл бараг болоо доо.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby ider » Sun Aug 05, 2012 6:10 pm

poseidon wrote:сая сүхбаатарын 70 жилийн ойд барилдахаар очсон улсын цолтнуудыг аймгийн төвөөс зүүн тийш дунд уртад байрлуулсан юм гэнэ. тэгээд наадам дууссаны дараа явахдаа үйлчилж байсан бүх хүнд нь 100 мянган төгрөг өгсөн гэнэ шүү Мөнхбаатар арслан. тэгж сонслоо... бас шөвгийн 4-ийнхөө байг нэг хүүд өгсөн гэснүү?? сайхан санагдаад л байгаа...

Арслан хээгүй сайхан эр байна лээ.Орчлон клубт явдаг байсын. 2009 онд Өсөхөөд мэх хийж яваад засуулууд нь түшдэг наадмын дараа, та тэгээд тэр барилдаанд харамсаагүй юу? гэсэн чинь,. эхэндээ ч яахав дүрэм нь тийм юм байлгүй гээд тоолгүй өнгөрсөн.Долоо хоногын дараа гэртээ телевизороор давталт харсан чинь юу билэээ гэж бодоод жаахан дургүй хүрсэн шүү, гэж байсымдаа.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Bakhdal » Mon Aug 06, 2012 6:23 am

"Soronzon ene jil nairaa hiigeegui ee...Uneheer ter tom mahiig yaj ch chadalgui baisaar l unasan...Bi batalna kkk...
Yahav dee zaan bolsniihoo daraa jil bol Bymbajavt ogson nachin bolohdoo nztaigaa tunj barildaj davchihaad daraa jil bolomj garval nzdaa ogno gj yriltslaga ogch baisan teruugeeree l hiisen...
Harin ongorson jil Bagahuud ogson...Bagahuu Soronzon 2 chin bas l sn nzuud shuu dee...Gehdee Bagahuud ogohgui gj ih guriiseeen daanch nutgiin bohchuud darga nar shalsaar baigaal zovshooruulsen...Bagahuugees 90 sayiig avsan...Naana n 100+ sayiig ogiy gesen humuus ch baisan...
Ene jil bol ooroo uzne geed shidtsen baisan...Sugaraag bohiin orgoond 2-3 udaa haytsan baisan bolohoor hayna geel avsan...Daanch unendee hazailgaj ch chadalgui baisaar shodoond hureel unasan daa..." kkkkkk :-o :-o :-o

Хүн үнэмшихгүй юм бичих юм аа. Энэ жилийн бүх начингууд найраа хийсэн, Бүрэнтөгс 5 давахдаа хүртэл Өсөхбаярт юм өгч авхуулсан. Ганхуяг, Соронз 2 зүгээр амаа сольчихсон юм. Яагаад гэдгийг нь би дээр бичсэн байгаа. Монгол бөх маань зүгээр л жүжиг болж байгаад үнэхээр харамсаж байна. Аймгийн наадмууд бүр эх захаа, алдаж гүйцлээ. Үнэн хүчийг үзэж байгаа залуучууд зөндөө байна л да. Гэхдээ дийлэнх нь найраанд ордог болчоод байна. Улсын Цолтой Бөхчүүд жаахан ёс суртахуунтай байж, үүнийг халах хэрэгтэй.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby poseidon » Mon Aug 06, 2012 10:45 pm

Аймгийн наадмууд ой гутмаар болдог болсон байна лээ шүү
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby poseidon » Mon Aug 06, 2012 10:45 pm

авилгын хэрэгт тооцох хэрэгтэй шд... муусайн новшнуудыг
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Lenin » Tue Aug 07, 2012 9:17 am

poseidon wrote:авилгын хэрэгт тооцох хэрэгтэй шд... муусайн новшнуудыг

Төрийн алба биш болохоор болохгүйлдээ.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby poseidon » Tue Aug 07, 2012 11:41 pm

Lenin wrote:
poseidon wrote:авилгын хэрэгт тооцох хэрэгтэй шд... муусайн новшнуудыг

Төрийн алба биш болохоор болохгүйлдээ.

авлигын хэрэгтэй ойролцоо нэг хууль зохиочих хэрэгтэй байгаа юм даа... ккк
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby 21Grams » Tue Aug 07, 2012 11:56 pm

Тэгээд тэр хуулиа хэрэгжүүлээд хэрэгтэнүүдийн дээлийг нь нөмрүүлчихбэл үзэх бараг бөх үлдэхгүй. Оронд нь цөмөөрөө наадмаар барилдах хэрэг гарах байx даа. Тэгээд барилдвал Ралдий аварга болно. Би арслан болно.

Нээрээ энэ найрааг мэргэжлийн холбоо, хатуу хараа хяналттай болж байж л зогсоох байх. Яах аргагүй ахуй амьдралтай нь холбоотой 5 н цаас нь хэрэгтэй болохоор өөр арга үгүй шиг.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby poseidon » Wed Aug 08, 2012 1:04 am

тэгсэн нь дээр шд... Ралдий нь аварга болно уу, 21 нь аварга болно уу хамаагүй шд худлаа унаж туссан хогийн бөндгөр юмнуудаас хатсан борц шиг шижигнэсэн залуусын барилдаан үзсэн хамаагүй уран сайхан санагдаж байна
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Bayara » Wed Aug 08, 2012 2:55 am

За даа найраа ч арилахгүй биз дээ. Нутгийн зөвлөлүүд улам мөнгөтэй болно, амжиж том цолонд хүрсэн залуус боломжийг ашиглаж хэдэн төгрөг хийгээд авахаа бодно, хойшдоо ийм байдалтай явах улам л боломжгүй болж байна. Төрийн наадамд түрүүлнэ гэж зорьсноос бусад бөхчүүд бол хэдэн төгрөг олоод авахаас яасан ч татгалзахгүй. Гарч байгаа мөнгө нь нутгийн зөвлөлөөс, авч байгаа нь тухайн бөх болохоор, арилахгүй ээ. Нутгийн зөвлөл ч гэсэн бөхдөө хэдэн төгрөг зарцуулахаас татгалзахгүй, бүр ч ихсэх болно. Дараа жил начингийн ханш 500 сая төгрөг, 2 жилийн дараа 1 сая доллар хүрэх болно. Хэн ийм мөнгөнөөс татгалзах билээ.
Өөрөөр хэлбэл хүмүүс, компаниуд, нутгийн зөвлөлүүд мөнгөтэй болж байна, бөхөд мөнгө төвөггүй зарцуулж чадаж байна, тэгэхээр үндэсний бөх мэргэжлийн болох сайхан суурь хөрс улам бүр бүрэлдэж байна. Өөрөөр хэлбэл жилд ганц наадам хийгээд, насан туршид буурахгүй цол авчдаг сонирхогчдын түвшний энэ байдлаараа цаашид явах боломжгүй болж байна гэсэн үг юм.
Тэгэхээр цаашид маш том өөрчлөлт шинэчлэлт хийгдэх шаардлага тулгарчлаа. Бөх бол зөв мэнэжмэнт хийж чадвал их том мөнгө эргэлдсэн, мэргэжлийн спорт болох боломжтой болсоор байна, угаасаа суурь нь байж байгаа.
Ерөнхийдөө бол улсын, аймгийн, сумын гэсэн 3 түвшинтэй лиг хэлбэрээр зохион байгуулах боломжтой гэж бодож байна. Сумо-с бас авах юмыг нь авах л хэрэгтэй. Энэ талаар бөхийн холбоо, бөхийн зүтгэлтнүүд, бөхчүүд, бөх сонирхогчид том хэлэлцүүлэг өрнүүлж, нэг шийдэлд хүрэхгүй бол одооны зохион байгуулалт, барилдаан шаардлага хангахаа больж ирлээ. Найраанд эргэлдэж байгаа мөнгийг бөхийн шагнал, мэргэжлийн лийгийн зохион байгуулалтад зарцуулах хэрэгтэй байна даа.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Bakhdal » Wed Aug 08, 2012 7:45 am

Баяраатай санал нэг байна :eek:
Одоо дахин шинэчлэгдэх цаг болсон, гэхдээ бүр ихээхэн далайцтайгаар шинэчлэх хэрэгтэй. Нямдорж гуайн бичсэн Монгол Бөхийн 5 үндсэн аксиом байгаа. Үүнийг зөрчихгүйгээр л шинэчлэх хэрэгтэй.
1. Ам авах ёс
2. Зай талбай харгалзахгүй барилддаг
3. Жин харгалзахгүй барилддаг
4. Шороот бөх түрүүлэхгүй. За нэг нь санаанд буудаггүй ээ. Нэлээн дээр уншиж байсан юм.

Эдгээрийг зөрчихгүйгээр маш яаралтай өөрчлөлт хийх хэрэгтэй. Бас дан энэ бөхчүүддээ буруу өгөх нь бас буруу юм шиг. Тэд чинь хүмүүс, бас л ар гэртэй хүмүүс учир мөнгө хэрэг болно л до. Харин НУТГИЙН ЗӨВЛӨЛ-д эргэлдэж байгаа тэр их мөнгийг шударга аргаар яаж татан оруулах уу гэдэг асуудал байгаа юм. Уг нь бид хэн хүчтэй, уран нь давдаг, тийм л шударга зүйлийг хармаар байгаа юм. Гэтэл 5 үзэгдэлт жүжиг үзээд л байна.

Миний бодлоор нутгийн зөвлөл, компанийн удирдлагууд, ирээдүйн улс төрд орох нөхдүүдээс эхэлж шинэчлэх хэрэгтэй.

Бас нэг зүйл нь Допингийн асуудал хэрээс хэтэрлээ. Ховдын 2 нөхрөөс эхлээд буруу жишиг буюу прецедент манайд тогтох гээд байна.Шинжилгээг нь авсан шиг авдаг, хариуцлага тооцсон шиг тооцдог болох хэрэгтэй байна. Аймагт шинжилгээ авдаггүй учраас хичнээн залуус тэр тариаг нь хийлгээд биеэ хордуулж байгааг хэн ч мэдэхгүй. Бид одоо өөр өнцгөөс Монгол бөхийг харах цаг болсон.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby 21Grams » Wed Aug 08, 2012 8:11 am

Наадам бүрийн дараа яригддаг сэдэв дээ. Бид хэд ноднин тусад нь сэдэв нээж байгаад ярилцаж үзсэн. Гишүүдээс 2 ын давааны дараа урт завсарладагийг болиулах. Нутаг ус, дэвжээгээр нь зарладагийг халах гээд энгийн хялбар, үр дүн шууд өгөх санаанууд гарч байсан.

энд байгаа viewtopic.php?f=15&t=4831
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Munguu » Wed Aug 08, 2012 10:41 am

Улсын наадам ч яахав арай ч тїрїї бєх хїртэлээ найрахгїй байх шиг байгаан аймгийн наадам бол тэгээд тэр чигээрээ жїжиг энїїгээр мэргэшсэн гэж болох улсын цолтонууд байна ш дээ. Сумын наадам бол инээдтэй юм болж байгаам даа їнэн марзан. ойрхон сумынхан ирчээд 2 тал болчихно тэгээд заан болгох гэсэн залуучуудаа сум сумынх нь бєхчїїд авч унасаар байгаад їзїїр тїрїїнд 2 єєр сумын заан болох зорилготой 2 їлдэнэ тэгээд л їнэн хїчийг їзнэ дээ ккк
Ингээд бодохоор энэ найраа бїїр утгаа алдаад байнаа. Хїмїїс їзэхээ больсон цагт л энэ болих байх даа.
1-20
User avatar
Munguu
Манчестер Юнайтед
 
Posts: 518
Joined: Tue Sep 30, 2008 6:10 pm
Location: Mongolia

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Yes Man » Tue Oct 23, 2012 11:46 am

За...... Мө арслан, Сугаржаргал хоёроос сэргээш илэрсэн нь тогтоогдсон гэнээ...... Очиж очиж жудогын шигшээд барилддаг, олон улсын мэдлэг сайтай бөхчүүдээс сэргээш илрээд байхдаа яахав дээ....... Одоо тэгээд Санчир заан, Соронзонболд чимэг нэмэх үү?....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Aagii_03 » Tue Oct 23, 2012 12:08 pm

Ёстой сонин юм боллоо доо. Энэ 2 чинь өнгөрсөн жил гадагшаа дотогшоо тэмцээнд яваагүй юм уу?
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby J@x » Tue Oct 23, 2012 12:13 pm

Амартүвшин харцага болохуу?
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests