ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Энэ жилийн наадмаар хэн түрүүлэх вэ?

Даян аварга Г.Өсөхбаяр
8
8%
Улсын аварга С.Мөнхбат
15
15%
Улсан арлсан Д.Ганхуяг
1
1%
Улсын арслан Б.Ганбат
6
6%
Улсын арслан Х.Мөнхбаатар
9
9%
Улсын арслан Г.Эрхэмбаяр
2
2%
Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ
3
3%
Улсын гарьд Н.Ганбаатар
4
4%
Улсын заан Д.Рагчаа
3
3%
Улсын заан М.Өсөхбаяр
0
No votes
Улсын заан Ч.Санжаадамба
19
19%
Улсын харцага Ц.Содномдорж
9
9%
Улсын харцага Ө.Даваабаатар
1
1%
Улсын харцага Ө.Бат-Орших
0
No votes
ДЭЭРХЭЭС ӨӨР БӨХ
20
20%
 
Total votes : 100

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby champion » Mon Jul 23, 2012 9:17 am

Энэ групп дотор Соронзон, Єсєхєє харцага, Ганхуяг, Содном, Бямбажав, Батзаяа, Алтанхуяг, цэргийн арслан Ганзориг гээд зєндєє бєхчїїд байгаа. ямар ч байсан Єсєхєє харцага, Бямбажав, Ганзориг 3 бол єєрєє яг хєтєлдєгийг нь мэднэ... бусад нь худлаа юм шиг л санагдаад байгаан....
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby ider » Mon Jul 23, 2012 9:50 am

Жакс долдигноод байсан гаруудын нэг нь үү ? Болилдоо ядаж над шиг дуугай байх хэрэгтэй шд хэхэ.
Энэ групп тэхдээ арай худлаа тэ. Нээх ёс дүрэм жудаг эрийн хийморь ярьсан улс. Бөхийн найраа энээ тэрээ болохгүй юмыг ярингуут бүгд тэгж ярьж болохгүй шүү ч гэх шиг. Ямар ч утгагүй зүгээр л тэр сайхан бөх шүү, энэ сайхан бөх шүү гэхээс өөр яриа ярьж болдоггүй.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Цоомоо » Mon Jul 23, 2012 9:54 am

Бадруул wrote:Жакс очоод харцагаа та гоё шүү, таныг цолоо ахиулна гэж найдаж харж явдаг шүү нтр гээд Дүлзэндээд л байна лээ шд. Ганхуяг харцага одоо яаж ч бодсон цолоо ахиулах байтугай шөвгөрөхөд ч хэцүү гэдгийг чи бөх гадарладаг хүний хувьд мэднэ дээ. Тэгж Дүлзэндэж болкүээ хүүрээ... :RD

:-o
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby J@x » Mon Jul 23, 2012 10:04 am

Бадруул wrote:Жакс очоод харцагаа та гоё шүү, таныг цолоо ахиулна гэж найдаж харж явдаг шүү нтр гээд Дүлзэндээд л байна лээ шд. Ганхуяг харцага одоо яаж ч бодсон цолоо ахиулах байтугай шөвгөрөхөд ч хэцүү гэдгийг чи бөх гадарладаг хүний хувьд мэднэ дээ. Тэгж Дүлзэндэж болкүээ хүүрээ... :RD

За аалз минь битгий нэмээд байгаарай.
Харж явдаг хүндэлдэг бөх маань болохоор ганц 2 үг хэлсэндэг.

Тэр бичлэг нь энэ байна даг.

Hartsagaa tanii barildaaniig uzeh durtai shuu. Hurdan shalamgai daichin barildaantai. Hartsaga tsoltnuudiin chimeg bolson boh shuu ta.

Тэнэгттэг байна шдээ.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13307
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby J@x » Mon Jul 23, 2012 10:07 am

Ер нь цолоо ахиулахаарай гэж бичсэн ч яадаг юм. :ногоон:
Тэр доор нь харцага бол сэтгэлээсэй л бичсэн байна лээ шдээ. Өсөхөө, Сүхбат 2 аваргад 7-н даваанд яаж унасныгаа, Содномыг зодсон эс зодсон эсэх дээр.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13307
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby champion » Mon Jul 23, 2012 10:45 am

ider wrote:Жакс долдигноод байсан гаруудын нэг нь үү ? Болилдоо ядаж над шиг дуугай байх хэрэгтэй шд хэхэ.
Энэ групп тэхдээ арай худлаа тэ. Нээх ёс дүрэм жудаг эрийн хийморь ярьсан улс. Бөхийн найраа энээ тэрээ болохгүй юмыг ярингуут бүгд тэгж ярьж болохгүй шүү ч гэх шиг. Ямар ч утгагүй зүгээр л тэр сайхан бөх шүү, энэ сайхан бөх шүү гэхээс өөр яриа ярьж болдоггүй.


яахав тийм улсууд байгаа л даа. Гэхдээ чи бас арай буруугаар ойлгоод байна. дескрипшн дээр ч байгаа ш д. санал шїїмж, хэлэлцїїлэг хийж болно оо. харин нэгэн хїн рїї л дайрч давшилсан, доромжилсон юм бичихгїй ээ эн тр гээд бичцэн байгаа даа. хэн ч їзэл бодлоо чєлєєтэй илэрхийлж болно ш дээ...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby SAVAGE » Mon Jul 23, 2012 11:02 am

“Барууууун талыыыын засуууул Сонсооо, манай манлай залуу арслан тавин саяыг өгч Тааав сааййхан давъя гэвээээ”

“Багадлөөөөөө, энэээ их жил эдийн засаг арван долоо өсч, инфффляяяяяц нэмсэн учир далан саяыг авъя гэвэээ”

“Бодъё өөөөө....”
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby J@x » Mon Jul 23, 2012 11:39 am

ider wrote:Жакс долдигноод байсан гаруудын нэг нь үү ? Болилдоо ядаж над шиг дуугай байх хэрэгтэй шд хэхэ.
Энэ групп тэхдээ арай худлаа тэ. Нээх ёс дүрэм жудаг эрийн хийморь ярьсан улс. Бөхийн найраа энээ тэрээ болохгүй юмыг ярингуут бүгд тэгж ярьж болохгүй шүү ч гэх шиг. Ямар ч утгагүй зүгээр л тэр сайхан бөх шүү, энэ сайхан бөх шүү гэхээс өөр яриа ярьж болдоггүй.

Долигоноод ч гэх шиг.
Би энэ групп руу орохоо ч больсон хальт орсон харцага байхаар нь баярласандаа болоод л биччилээ. Ганхуяг харцагын барилдаанд нь дуртай нэр нь хүртэл овогтойгоо хоршиод гоё сонсогддог хэхэ. Энд тэнд очоод лайк нтр дардаг ч хүн биш би.
Та нарын яриагаар харцага нилээн түйвээдэг бололтой. Тэгэх тусмаа л энгийн сайхн гүндүүгүй таалагдаж л байна. Намайг найраанд орсон л гэнэ намайг тэгэхэд давсан бөхчүүд бүгд л өндөр цол нтр авлаа гээ л ярьсан л байна лээ. тэгээд ярьчих аавын хүү хаа байгаан. Нэг иймэрхүү хүмүүсээс хааяадаа сонин сонсож байх юмсан л гэж бодож байна.
Тэрнээс биш тэр групп угаасаа л худлаа л даа. Аймар аймар серозны гарууд ихтэй. Угаасаа юм олширхоороо худлаа байдгаас хойш. Аль ч группууд тийм шдээ. Харин форум нь арай өөр л дөө.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13307
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Бөхийн АРАНГА ПҮРЭВЖАВ болоод бөхийн ЖУДАГГҮЙ ПҮРЭВСАЙХАН...

Postby champion » Mon Jul 23, 2012 11:45 am

Ховдын Пүрэвсайхан гэдэг бан­ди Пүрэвжав харцагын гэдэс рүү шүдээ хавирч байгаад хөлөөрөө жийгээд тийрчихлээ. Тэгтэл Батзориг тэргүүтэй халхайсан нөхөд дайны талбарт ирж байгаа мэт хоёр нүдээ улаанаар эргэл­дүүлэн цэнгэлдэхийн ногоон зүлэг рүү гүйлддэг байгаа. Өнөө Пүрэв­жавыг чинь нийлж зодох нь л дээ. Өндөр цолтой, өөрөөсөө хамаагүй ах бөхийг тийрч орхисон бандийн зөв байх нь. Ус нутгийн бөхчүү­дийнх нь байдлаас харахад шүү дээ.

Ах зах, цолны том, бага нь одоо дүүрч дээ гэхэд монгол бөхөд чинь өрсөлдөгчөө хүндэтгэх тийм нэг жудаг, бичигдээгүй хууль бий юм сан. Өнөөгийн залуучууд ир бяран­даа эрдсэн, ямар хүйтэн хахирган болоо вэ. Түүнийг нь том цолтой бөхчүүд, нутаг нугынхан нь ямар их хөөргөддөг болоо вэ.

Өнөө жилийн наадмын хөндөх учиртай гол сэдвийн нэг чинь энэ бус уу. Аймгийн цолтой бөх тү­рүүлж улсын арслан болсноос илүүтэй томоохон "сюрприз" чинь энэ биш үү. Ховдын нөгөө залуу чинь "Пүрэвжав харцагатай тун сайхан барилдлаа" гээд сэтгүүлч­дийн асуултад хээвнэг хариулаад зогсож байх юм. Ёстой нэг аазгай хөдөлгөөд авсан шүү. Эндээс л ерэн нэгэн жилийн ойн наадмын бөхийн сониныг эхлүүлнэ дээ. Өнөө жилийн наадам телевизийн суваг бүхнээр арваад хоногийн турш нялайтал, ард түмнийг зал­хаатал гарлаа. Гэвч хар хөлс нь цутгасан хэдэн бөхчүүдийн "сайхан барилдлаа, ард түмэндээ баяр­лалаа" гэсэн жижүүрийн хэдэн үгнээс өөр сонирхол татах юм гарсангүй.

Зүгээр л барилдаанаа давтаад байх юм. Хөшигний цаана ямар найраа хөөрөө хийгдсэн, ам угтуул авахдаа хэн хэн алдаа гаргасан, улсын цолтнуудаас ямар нөхөд маш муу барилдсан, наадмын өмнө бэлтгэл хийгээгүй, сонгуулийн шоунд яваад ялсан болоод ялагд­сан нэр дэвшигчтэйгээ наадам хүртэл наргиж "ногоорч" байгаад ирсэн, ямар бөхчүүд ичихгүй нут­гийнхаа хүчтэнүүдээр гар амар даваад байсан гээд яривал наад­мын эргэн тойронд үгүй ээ мөн олон зүйл яригдана даа. Өнгөрөгч өдрүүдэд хэнбугай ч ам нээсэнгүй. Манайд чинь уул нь баахан бөхийн зүтгэлтэн, судлаач энэ тэр хүмүүс байдаг биз дээ. Харам­салтай нь тэд маань яг л ярих үедээ ганц ч үг ганхийхгүй юм даа. Сайн барилд­сан нэгнийхээ тухай олон нийтэд хэлчихгүй юм даа. Бусад үед бол амаа олохгүй магтдаг биз дээ.

Тэгэхээр энэ жил хамгийн сайн барилдсан бөхөөр яалт ч үгүй улсын харцага Л.Пүрэвжавыг нэрлэх байна. Жил жилийн тав, зургаагийн даваанд түрүүлнэ гэсэн бөхийг нухаж байдаг, үнэхээр бөхийн аранга юм аа. Гэвч өөрөө түрүүлэхгүй юм. Анх барилдаж эх­лэхээсээ л шуугиан дэгдээсэн. Тэр жил Өсөхөө аваргыг яалаа. Хоёр мянга дөрвөн онд шүү дээ.

Дундговийн Пүрэвжав гэж аймгийн начин цолтой залуу Өсөхөө аваргыг дөрвийн даваанд унагаж амыг нь бариулж байсан түүхтэй. Тухайн үед Өсөхбаяр аварга одоогийнх шиг, тодруулбал энэ жил Сугаржаргал гэж залууд дөрвийн даваанд сөхөрдөг шигээ байгаагүй юм аа. Ёстой нэг ид хав нь гүйцсэн, торгон ирэн дээрээ байсан юм. Өмнөх жилүүдэд нь Гантогтох, Сумъяабазар нарын нэгэн үеийн хүчтэнүүдээ орхин дараалан түрүүлж арслан, аварга хэмээх цолуудыг угсруулан аваад байсан үе л дээ. Тийм байхдаа л өнөө гайхалд чинь тахимаа өгч байлаа шүү дээ. Тэр цагаас бөхийн дэвжээнд Пүрэвжав гэсэн нэр сон­согдож, Наранцацралт сайд Агваансамдангийн Сүхбат аваргыг нутагтаа аваачин "Хур харцага" дэвжээ байгуулсан нь ивээлээ хайрласан юмдаг. Тэрхүү бөхийн арангыг Санжаадамба тавын даваанд амладаг нь ч юув. Өсөх-Ирээдүй юм уу, Завханы Гон­чигдамба, эс больёо гэхэд Булганы Энхбатыг авчих боломж байсан. Бат-Орших, Содномдорж нарын харцагуудыг амладаггүй юм аа гэхэд.

Хэрвээ Санжаадамба тав давсан бол бөхийн барилдаан бас л сонин болох байсан даа. Бөхийн аранга Пүрэвжав болоод бөхчүү­дээ хайрлах сэтгэлгүй Пүрэвсай­хан нарын тухайд цухас өгүүлэхэд ийм байна. Нэмээд хэлэхэд, тү­рүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа хүчтэнүүд Пүрэвжав харцагаас тойрч ам авахыг сануулъя. Харин Ч.Батзориг заан тэргүүтэй Ховдын бөхчүүд болоод "Аварга" дээд сургуулийн багш Адъяахүү нарт хандаж хэлэхэд наад Пүрэвсай­хандаа "Эхлээд унаад сурчих нь зөв гэдгийг зөвлө. Хичнээн өрсөл­дөөн, бүтэн жилийн хөдөлмөр ч өрсөлдөгч бөхөө хүндэтгэх ёс жудаг, монгол бөхийнхөө дэвжээг ариун нандин хэмээн хайрлах бодол ухаан суулгах"-ыг эрмэл­зээрэй дээ. Улсын цолгүй, төрийн наадамд бараг л анх зодоглоод өрсөлдөгч бөхөө гэдэс рүү нь тийрч байгаа хүн чинь ирэх жил "Чи амлаад байхдаа яадаг юм" гээд тархийг нь хага цохиод цус нөжтэй нь холих нь л дээ.

БӨХИЙН СОНИН ЦААШ ҮРГЭЛЖЛЭХ НЬ

Өнгөрсөн жилийн наадмаар 23 бөх цол авсан байдаг. Начнаас аварга хүртэлх бүхий л цолыг шүү дээ. Тэд хэрхэн барилдсаныг эр­гээд харъя. Мэдээж арав түрүүлсэн С.Мөнхбат аваргаар эхлэх нь зөв байх. Эрэмбэ дараагаа бодсон ч тэр. Залуу аварга маань гурав давж л аварга цолоо "батлав" шив дээ. Түрүү бөхтэй таарсан юм, аргагүй ээ хэмээн бодох авч аймгийн арс­ланг дийлдэггүй аварга юм уу даа гэж бас бодож болох. Аль нь ч байсан хамаагүй, аварга Мөнхбат гурав давсан нь үнэн хойно. Үзүүрлэсэн арслан Гун-Аажавын Эрхэмбаяр яалаа. Долоо давсан. Их шөвөгт шалгараад бас л түрүү бөхөд унасан. Тэр нь аймгийн арслан. За дүүрч ямар ч байсан долоо давжээ. Сэлэнгэ аймгаас улсын аварга цолтон төрөөгүй байгаа. Эрхэмбаярт боломж бай­гаа болов уу гээд түүнийг орхиё. Их шөвөгт шалгарч найм давсан гарь­дууд яаж барилдав.

Говь-Алтайн Бат-Эрдэнэ айм­гийн арслан Пүрэвсайханд дөр­вийн даваанд унасан. Залуу гарьд цолоо Мөнхбат аваргын адил гурав давж баталлаа. Нөгөө нэг гарьд нь Завханы Баяржавхлан. Тав, зургаагийн даваанд ус нутгийнхаа хоёр идэрхэн хүчтэнийг амлаж аваад л буулгачихсан. Үндсэндээ ямар ч барилдаан гаргалгүй, хөлс урсгалгүй зургаа давсан. Гэтэл долоогийн даваанд аймгийн арс­лан Бүрэнтөгсөд бариа зөрөөн дээр өд шиг хийсдэг байгаа. Өн­дөөр биетэй бас ч үгүй өндөөр цолтой, наадамчин олон өндөөрт боддог Жавхаа гарьд хоёр, гурав зэрэг дор даваануудыг эс тооцвол ганц барилдаан үзүүлсэн нь Бү­рэнтөгсөд гуядуулсан явдал л даа. Сумын заанууд нэгийн даваанд учраа таарсан гурав, дөрөвдүгээр ангийн жаахан амьтдыг ёс болгож тэгж давдаг даа. Бүрэнтөгс бол Баяржавхланг манайхны хэлдгээр ёстой үзээгүй өнгөрсөн. Хоёр хөлийг нь тушчихаад түлхчих шиг л болсон. Түүнийг тийм амархан шороодох байсан юм бол зур­гаагийн даваанд ир нь орчихсон Жаргалсайхан начинг яах гэж буул­гав хэмээн олон түмэн тун дургүй байгаа. Бүр нэг үнэн голоосоо дургүйлхээд байгаа. Ширбазарын Жаргалсайхан өнгөрсөн жил улсын начин цолонд хүрсэн 13 залуугийн нэг.

Тэрээр улсын харцага Д.Бат­бол­доор дөрөв, улсын гарьд Н.Ганбаатараар тав давж начин цолоо баталсан. Завханы Идэрийн Жаргалсайхан начинтай ус нутаг нэг, Завханы Их-Уулын Б.Гончиг­дамба мөн А.Цацабшир харцагаар тав давж цолоо баталсан. Тэгэхээр өнгөрсөн жилийн цолтнуудаас Завханы хоёр начин л сайн ба­рилдлаа. Заанууд гэвэл Д.Баасан­дорж, Ч.Санжаадамба хоёр хоёу­лаа тавын даваанд, шинэ хар­цагуудаас Ц.Содномдорж, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир нар мөн тавын даваанд дуу дуугаа аваад л унацгаасан билээ. Арвангурван начингийн нэгээс бусад нь зо­доглосон доо. Зодоглоогүй үлдсэн нь өнөө допингийн асуудлаар эрхээ хоёр жил хасуулсан Ховдын Цогбаяр шүү дээ. Харцага Алтан­гэрэлийнхээ хамт хорионд байгаа. Шинэ начингуудаас Архангайн Амарзаяа, Төв аймгийн Батмөнх, Хөвсгөлийн Эрдэнэбат, Өмнө­говийн Сумъяа нар гурав давсан. Идэрхэн аймгийн арслангуудыг өвдөглүүлсэн. Бусад нь хоёр да­ваад л яваад өгсөн буюу. Тухайл­бал, Увсын Батсуурь, Говь-Алтайн Багахүү, Баянхонгорын Чулуунбат, Хөвсгөлийн Батмөнх, Өвөрхангайн Сангисүрэн, Өмнөговийн Одбаяр нар хэн хэн нь найраагаар төрж вэ гэдгийг дараа жилийнх нь наадам ингээд л нотлоод өгдөг байхгүй юу.

Одоо улсын цолгүй үлдэх магадлал тун өндөр болоод байгаа зарим нэг бөхийн тухай хэлэхгүй бол болохгүй нь. Тэдний эхэнд Дундговийн Алтангэрэлийн Алтан­хуяг бичигдэнэ. Улсын наадамд арваад жил зодоглож байгаа. Хэдэн ч удаа дөрөв давав даа. Мөнгөгүйгээсээ, азгүйгээсээ болоод дандаа л уйлаад буцдаг тэрээр өөрийн хүчээр, бор зүр­хээрээ л барилдаж өдий хүрсэн. Гэтэл энэ жилээс амжилт нь эрс буурч юун тавын даваанд тулах нэг даваад уналаа. Түүнийг цолгүй үлдчих нь гэж айхдаа ус нутгийнхан нь Их хурлын гишүүн, "Мон-Уран"-ы Б.Наранхүүд ханд­сан байдаг. Наранхүү ч ойлгоод түрүү жилийн хавар Баянаа авар­гад хандсан байдаг. Хандах хан­дахдаа зуугаад саяын үнэтэй жийп өгч, Алтанхуягийг начин болгохыг дэмжихийг хүссэн. Баянаа аварга үнэтэй машин өгч, итгэл үзүүлсэнд хашир бөхийн жудаг зааж далан насандаа зодог­лосон. Гурвын даваанд Алтан­хуягийг амласан. Тэгээд түүнийгээ 1024 бөхөөс эрхбиш тав давна биз дээ гэж хараад сууж байтал тавын даваанд яваад өгсөн. Ингээд л сүүлчийн хунгийн дуу гэдэг шиг Алтанхуягийн цолонд хүрэх магадлал бүрхэгсч эхэлсэн юм. Өмнө нь дөрөв, тавын даваа­нуудад тахимаа өгч байхад наадамч олон, ус нутгийнхан нь "Дараа жилийн наадам байгаа юм чинь" гээд тоодоггүй байлаа. Да­раагийн бөх Сүхбаатар аймгийн Шарын Мөнгөнбаатар. Цагаан сарын барилдаанд түрүүлж нэгэн­тээ шуугиулсныг хүмүүс мэднэ. Тэр жилээ начин байтугай өндөр цо­лонд хүрнэ гэж байтал бас л талаар болсон. Түүний хувьд 2003 оноос улсын цолны тааварт яригдсан. Арван жил болж байна шүү дээ. Энэ жил гурав даваад л уналаа. Дээрх хоёроос гадна Говь-Алтайн Суманчулуун, Цэрэнтогтох, Булганы Отгонбаатар, Сэлэнгийн Одгэрэл гээд жил бүр л начны тааварт бичигддэг бөхчүүдийн хувьд дэндүү бүрхэг болж эхэлсэн байна. Жил ирэх тусам тэдний нас яваад дараагийн хэд хэдэн үе гараад ирлээ. Энэ мэт ерэн нэгэн жилийн наадмын бөхийн сониноос яриад байвал ч сонин хачин зүйл их л байна даа.

Н.ГАНТУЛГА
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby champion » Mon Jul 23, 2012 12:10 pm

ider wrote:Жакс долдигноод байсан гаруудын нэг нь үү ? Болилдоо ядаж над шиг дуугай байх хэрэгтэй шд хэхэ.
Энэ групп тэхдээ арай худлаа тэ. Нээх ёс дүрэм жудаг эрийн хийморь ярьсан улс. Бөхийн найраа энээ тэрээ болохгүй юмыг ярингуут бүгд тэгж ярьж болохгүй шүү ч гэх шиг. Ямар ч утгагүй зүгээр л тэр сайхан бөх шүү, энэ сайхан бөх шүү гэхээс өөр яриа ярьж болдоггүй.

J@x wrote:Долигоноод ч гэх шиг. Би энэ групп руу орохоо ч больсон хальт орсон харцага байхаар нь баярласандаа болоод л биччилээ. Ганхуяг харцагын барилдаанд нь дуртай нэр нь хүртэл овогтойгоо хоршиод гоё сонсогддог хэхэ. Энд тэнд очоод лайк нтр дардаг ч хүн биш би.
Та нарын яриагаар харцага нилээн түйвээдэг бололтой. Тэгэх тусмаа л энгийн сайхн гүндүүгүй таалагдаж л байна. Намайг найраанд орсон л гэнэ намайг тэгэхэд давсан бөхчүүд бүгд л өндөр цол нтр авлаа гээ л ярьсан л байна лээ. тэгээд ярьчих аавын хүү хаа байгаан. Нэг иймэрхүү хүмүүсээс хааяадаа сонин сонсож байх юмсан л гэж бодож байна.
Тэрнээс биш тэр групп угаасаа л худлаа л даа. Аймар аймар серозны гарууд ихтэй. Угаасаа юм олширхоороо худлаа байдгаас хойш. Аль ч группууд тийм шдээ. Харин форум нь арай өөр л дөө.

Анх тийм байгаагїймаа. рекїэст хийж байгаа хїмїїсийг бєх сонирхдог їгїйг нь ямар тааж мэдэх биш нэмсээр байгаад замбараагаа алдцан. Гэхдээ цєєн хэдэн хїн байгаа. бєх сонины бїх дугаар, бїх барилдааны тэмдэглэл, фото эн тр гээл архив энэ тэр бол мундаг жинхэнэ хорхойтнууд бол цєєхєн байгаа.... Уул нь анхнаасаа цэгцтэй явсан бол фэйсбїїк арай амар л даа...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby jugder_08 » Mon Jul 23, 2012 1:17 pm

Пүрэвжав гэдэг юм барьцаа өгөхгүй балайрч дайрч барьц аваад байдаг залуу хүнийг тийм байдалд оруулсан л даа.

Ахмад бөхчүүд нь өөрснөө жудагтай ёс дүрэмээ биелүүлж үлгэрлэж байх хэрэгтэй. Цол, насаараа дарамтлаад байгаа юм уу хаашайн барьцаа өгөхгүй новшроод байсан :grin:
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Оргил » Mon Jul 23, 2012 1:19 pm

ter FB groupt orson chen nuguu ganhuyag hartsaga bol baavar bndoo.. iim munhag yumnuud buh gej nerlegdeed yavahaar yun ter undesnii yos zanshil..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Цоомоо » Mon Jul 23, 2012 1:19 pm

Одоо нөгөө допингийн хариу хэзээ ирэх билээ?
Миний сэжиглэсэн бөгөөд ерөөсөө олон бөхчүүд мэддэг бас бус нөхдүүд бий, хариун дээр гарах нь уу яах нь харж л байя.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby J@x » Mon Jul 23, 2012 1:22 pm

Пүрэвсайхан бол но-той л санагдаад байгаа. Яджаахад Ховдынх...
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13307
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Cule » Mon Jul 23, 2012 1:23 pm

jugder_08 wrote:Пүрэвжав гэдэг юм барьцаа өгөхгүй балайрч дайрч барьц аваад байдаг залуу хүнийг тийм байдалд оруулсан л даа.

Ахмад бөхчүүд нь өөрснөө жудагтай ёс дүрэмээ биелүүлж үлгэрлэж байх хэрэгтэй. Цол, насаараа дарамтлаад байгаа юм уу хаашайн барьцаа өгөхгүй новшроод байсан :grin:


Энэ үнэн шд... Өөрсдөө ахмад цолтой бөх шиг байж чадахгүй хөгийн араншин гаргаж байж хүнээс нэг их хүндлэл хүлээх гээд байх хэрэггүй биз...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby J@x » Mon Jul 23, 2012 1:48 pm

Харцагын тэр хүнд хүнд постуудыг сая л уншлаа. Бас арай л хэтрүүлж шүү хэхэ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13307
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby J@x » Mon Jul 23, 2012 1:54 pm

Бөгс ухагч
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13307
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Оргил » Mon Jul 23, 2012 2:15 pm

mal gedgee gaihuulah gej yadhiimdaa.. ih l saihan gavya bguulj bn gej boddog bololtoi huurhiiduu..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby rednasca » Mon Jul 23, 2012 2:28 pm

цохиж унагаасан хүнийхээ тоог тоолоод явж байдаг...
ер нь Гиннесийн амжилт энэ тэр бодсон явж байгаам биш үү?... ккк...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby ider » Mon Jul 23, 2012 2:42 pm

Ядаж байхад 2 далдага с** өмнөөс шээс алдах нь ээ, ганц залууг хэрүүлээр алах гэж байна шд
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby champion » Mon Jul 23, 2012 2:46 pm

хахаха алдаг хїїр шїї. ажил дээрээс фэйсбїїк орохгїй юм даа даанч...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Postby champion » Mon Jul 23, 2012 2:46 pm

-Улсын начин А.Ганбаатар хаана байна вэ?
-Т.Энхтуяатай цуг Тэрэлжийн амралт луу яваад 7 хонож байна.
-Эхнэр хүүхдээ орхиод өөр хүүхэнтэй амралтын газар явдаг нь арай дэндэж байгаа юм биш үү?
- Т.Энхтуяа гэдэг чинь түүний чөлөөт бөхийн шавь, Өмнөговийн банди байхгүй юу....
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby uuganaa_2491 » Mon Jul 23, 2012 2:49 pm

тэр ганцаараа 2 далдгансан гарын өөдөөс үзээд байгаа нь манай найз байгаамдаа. Миний хажууд суугаад үзэж тарж байна. Би дээр нэг пост хийсэн биш Ховдын хужаагаараа дуудуулаад балрах шахсан.
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby champion » Mon Jul 23, 2012 2:53 pm

За энэ хэрїїл ч яахав наадам дээр жинхэнэ алсан гэсэн. Нєхдїїдийг чамайг Мєнхбаатар авах гэж байна. хэдэн тєг єгчих тэгээд би боль гээд хэлчие гээд мєнгє цуглуулаад явж байсан гэсэн. тэгсэн Мєнхбаатар тэрийг нь мэдээгїй явж байсан гээд байгаам даа
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby ider » Mon Jul 23, 2012 3:56 pm

uuganaa_2491 wrote:тэр ганцаараа 2 далдгансан гарын өөдөөс үзээд байгаа нь манай найз байгаамдаа. Миний хажууд суугаад үзэж тарж байна. Би дээр нэг пост хийсэн биш Ховдын хужаагаараа дуудуулаад балрах шахсан.

Галзуу Гиннесийн амжилтаа танай найз дээр хийчэх юм биш бээз? Аль 2003 онд 500 гэхээр одоо дөхөж байгаа байхаа.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 17 guests
cron