ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Энэ жилийн наадмаар хэн түрүүлэх вэ?

Даян аварга Г.Өсөхбаяр
8
8%
Улсын аварга С.Мөнхбат
15
15%
Улсан арлсан Д.Ганхуяг
1
1%
Улсын арслан Б.Ганбат
6
6%
Улсын арслан Х.Мөнхбаатар
9
9%
Улсын арслан Г.Эрхэмбаяр
2
2%
Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ
3
3%
Улсын гарьд Н.Ганбаатар
4
4%
Улсын заан Д.Рагчаа
3
3%
Улсын заан М.Өсөхбаяр
0
No votes
Улсын заан Ч.Санжаадамба
19
19%
Улсын харцага Ц.Содномдорж
9
9%
Улсын харцага Ө.Даваабаатар
1
1%
Улсын харцага Ө.Бат-Орших
0
No votes
ДЭЭРХЭЭС ӨӨР БӨХ
20
20%
 
Total votes : 100

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Bakhdal » Mon Jun 25, 2012 2:02 pm

Галаа. Энэ чинь нэг нь 2010 оных, нөгөөх нь 2011 оны мэдээлэл байна ш дэ.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Bakhdal » Mon Jun 25, 2012 2:12 pm

Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Takanohana_Nowitzki » Mon Jun 25, 2012 3:30 pm

Онцгой ой, даншиг байхгүй л бол бүгд Наадамтай зэрэг хийдэгшд.
Төв аймаг л 9, 10нд хийчдэг байх.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Tseveenjav » Mon Jun 25, 2012 4:17 pm

Уг нь жаахан ноцолддог, өмсгөлтэй бол тэгээд л мандатын мөнгө өгөөд төрийнхөө наадамд нэг зодоглоод бөхчүүдийн секторт бөх үзнэдээ.
Монголын их амар амгалан.
User avatar
Tseveenjav
 
Posts: 389
Joined: Fri Feb 17, 2012 6:02 pm
Location: Ulaanbaatar

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby champion » Mon Jun 25, 2012 4:57 pm

Энэ жилийн наадмын хувьд бас онцлогтой наадам болно. Учир нь сүүлийн жилүүдэд өндөр цолтой залуу бөхчүүд ийм олноор байгаагүй тул 5-ын давааны төгсгөл рүү улсын заанууд очих шинжтэй. 5-ын даваанд 2 аварга, 5 арслан, 4 гарьд, 8 заан гарах байх. Тэгээд бодохоор харцагуудад байтугай сүүлийн заанууд буюу Өсөхөө, Санжаа заануудад ам хүртэхгүй байх өндөр магадлалтай. Энэ идэр залуу хүчтэнүүд дундуур начны завсар бас л цөөн гарах байх. Арслангуудаас Ганхуяг, Азаа, гарьдуудаас До, Баяржавхлан, заануудаас Ховдын 2 заан наана нь сөхөрч магадгүй, за тэгээд үлдсэнүүд нь бол начин төрүүлнэ гэж найдалтгүй. за тэгээд аймгуудаас цол авах болон ахиулах магадлалтай бөхчүүдийг өөрийнхөө зүгээс нэрлэе.

Архангай: Аймгийн цолтнуудаас энэ жил хамгийн сайн байгаа нь Р.Пүрэвдагва, Шинэбаатар, Адьяабат нар байна. Пүрэвдагвын хувьд 2 жил дараалан 4 дээр ойчоод байгаа уржнан Соронзонболдод, ноднин Багахүүд. Хамгийн сүүлд Чингэлтэйн хишгээр түрүүлсэн. Шинэбаатар энэ жил бас чамгүй үзсэн. Өөр зөндөө бөхчүүд байгаа ч улсын цол горилж буй нь энэ хэд л байгаа байх. Харин улсын цолтнуудаас шинэ заан энэ жил улсын наадмын түрүүг л харж суугаа. Ард түмэн нь аваргаар өргөмжилчихсөн. Хаврын барилдаануудад бараг барилдаагүй нь биеэ бэлдэж байгаагийнх ч байж магадгїй. Рагчаа зааны хувьд начны даваанд бүдэрчихгүй бол цолоо баталчих хэмжээнд барилдчих байх.

Баян-Өлгий: Баатарцол ганц найдвар нь хэвээрээ. Еркебулан, Серик нар байгаа ч наадмын хэмжээнд бол хүрэх болоогүй. Айдос ч одоо бүр сураг нь тасарлаа.

Баянхонгор: Харцагын дүү Д.Энхбат начны тааварт энэ жил хэвээрээ л байгаа байх, өнгөрсөн жил гоц гойд барилдаан үзүүлээгүй гэж хэлж болно. Шинэ начин Ж.Чулуунбат энэ жил олимптой тул үндсээр огт хийхгүй байгаа байх хэрвээ зодоглохоор бол ямар ч байсан шөвгөрөх л начин. Мөн үүнээс гадна Эрдэнэхүү арслан цолонд хүрэх магадлал Энхбат арслангаас ч илүү байгаа.

Булган: Олимпын аварга энэ жил зодогловол бас л начны тааварт л байгаа өнгөрсөн жил Содном харцагатай бас л сайн үзсэн дээ, түүнээс гадна өнгөрсөн жил бүдэрсэн А.Отгонбаатар арслан энэ жил дахиад л 4 даваад гараад ирэх байх. 4 давахыгаа бол хэнээр ч заалгахгїй даваад ирдэг даанч 5 дээр түшээд тулчих хүн байхгүй олон ч бүдэрлээ дээ. Ноднин До ах нь нүүр буруулсанд их л гомдсон байх. энэ жил До гарьд авч єгєхгүй бол Булганыхан үзэхээ байх биз. Сүмбээ арсланг тооцооноос хасцан байсан байх өнгөрсөн жил 4 даваал гараад ирсэн ч аварга болох бөхөд шороодсон. Энэ жил бас л 4 даваад гараад ирж магадгүй л хүн. Өсөхөө, Баасандорж 2 нэг нэгээ заан болгоод авсан энэ жил бол түрүү бєхийн нэрэнд Өсөхөө заан явж л байгаа.

Говь-Алтай: Хамгийн их найдаж байсан Цэрэнтогтох өнгөрсөн жил бэртлээс болж наадам өнжсөн энэ жил цолонд алтайгаас хамгийн өмнө жагсах бөх. Өнгөрсөн жил Багахүүгийн од нь гүйж найзаараа начин болоод авсан. Одоо Суманчулуун, Амартүвшин дээр нь Тогтохбаяр начны дүү Шинэбаяр бас байгаа. За тэгээд Алтайгаас 2 залуу гарьд 1 заан байна энэ хэд түрүү харж л байгаа байх. ялангуяа Соронзон заан одоо өөрийгөө бодох цаг нь болсон доо.

Говьсүмбэр: Сүмбэрээс гоц гойд барилдаж байгаа залуу бөхчүүд бараг алга дөө. Арслан 5 дээр сөхөрчихгүй бол дахиад цаашаа ганц нэг явах байх. гэхдээ л зай байхгїй дээ...

Дархан: Дамдинхүү, Баянмөнх, Ерөөлт 3-аас өөр бөх бараг байхгүй дээ. Ерөөлт анх гарч ирж байсан шигээ байхаа байж одоо ч сумын заануудаас ялгарах юмгүй болж дээ.

Дорноговь: Бас л онцгойроод байгаа залуу байхгүй. Харин Цацавшир харцага цолоо ахиулах байх. сүүлийн барилдаанд хөлийг ч ёстой нэг авч байна лээ дээ. Энэ жил түрүүлчээд зогсож байвал гайхаад байх зүйлгүй...

Дорнод: Батхуяг, Мөнхбат 2 л гайгүй үзэж байгаа гэхдээ улсын цолонд бол арай л хүрэхгїй. Харин сүүлийн үед үндэс рүү орж ирж анхаарал татаж байгаа бөх бол бүстэй барилдааны дэлхийн аварга, сумын заан Анар байгаа. Үнэхээр эвгүй барилдаантай. Энэ жилдээ аймгийн цол горилох байх. Цогзол начин Монгол шилтгээнд залуучуудаа ахлан гарсан.

Дундговь: Өнгөрсөн жил нутгийн ах нартаа гомдож хамгийн их уйлсан 2-ын нэг Алтанхуяг энэ жил мөн л цол горилно. Занданбатад бол зай гарахгїй байх. Пүүжээ харцага энэ жил өөрөө барилдах байлгүй дээ. Нутгийн олон нь заан болоосой гэж хүлээж суугаа.

Завхан: Өнгөрсөн жил гарьд, 2 начинтай болж сайхан наадсан Завханаас энэ жил Батжаргал, Лха-Очир 2 цол горилж байгаа байх. аймгийн заан Бадамсүрэн гэж бас эвгїй залуу байгаа ч заан цолтой бөх 4 давах магадлал бас л бага. 2 шинэ начин бол цолоо ахиулах зорилготой байгаа байх, Баяржавхлан гарьд бол түрүү бөхөд бас л том саад...

Өвөрхангай: Өнгөрсөн жил Санги начинд хүрсэнээр арслангуудаас нэг нь хасагдсан. Санжаатай тэгж барилдаагүй бол цаашаа яаж ч магадгүй байсан даа. энэ жил бол нэлээн дээшээ үзэх магадлалтай. Мөн энэ жил Болдбаатар, Чимэддорж, Батдорж гэсэн 3 арслан байна. Чимэддорж арсланд арай илүү боломж байгаа байх. Энэ 3-аас илүү магадлалтай нэг бєх бол Сугаржаргал. Хүнд мэх хийхгүй хүнд унахгүй. Арал жин чац гэж арай л дэндүү шүү бас л. 4 дээр урдуур очно, Сөхрүүлчвэл 5 дээр авах хүн олдохгүй хэцүүднэ. Сайнбаяр заан бас л шөвгөрөх байх. Санчир начин бүр бараа нь харагдахаа байжээ. Наадмаар эрхбиш барилдах байлгүй дээ.

Өмнөговь: Өнгөрсөн жил эхний хагаст гэнэт цоорсон нэг начин, сураггүй нэг начинтай болсон. Бөөн хэл ам дагуулсан даа. До гарьдыг бярдаж давсан начин наадмаас хойш бараг шєвгєрч үзээгүй байх. энэ жил бол а.а Дарханбат л байна даа. гэхдээ арай л цолны хэмжээнд хүрээгїй байна.

Сэлэнгэ: Луу жилийн тэргүүн дэвжээнийхэн энэ жил бас л цол горилж буй олон бөхчүүдтэй. Одгэрэл, Дэлгэрсайхан арслангууд энэ жил бас л сайн үзнэ. Дэлгэрсайхан ч өнгөрсөн жил 5 дээр шартай үзсэн дээ. Өсөхөө харцагыг цолоо ахиулах байх гэж олон хүн харж байгаа. хамгийн тогтмол амжилттай бөх. Гэнэт цоорохгїй ч гэсэн нэг нэгээр ахисаар байгаад үзүүр түрүүнд зогсох л байх даа удахгүй. энэ жил заан болоосой. Шинэ арслан бол аварга болох магадлал хамгийн өндөр бөх.

Сүхбаатар: Мөнгөнбаатар гэж азгүй хүн байна аа. энэ жил бас л тааварт явж байгаа. Булганхүү арслан ч одоо бараг найдвар байхгїй. Олимпын Батжаргал бас цол горилж байгаа байх. гэхдээ арай л болоогїй ээ...

Төв: Өнгөрсөн жил таавар биелүүлж Б.Батмөнх цолонд хүрсэн энэ жил бол ахиулах магадлалтай бөхчүүдийн нэг, цолонд бол Батчулуун арслан зүтгэнэ. 4 давчвал 5 дээр бас л авах хүн олдохгүй дээ. аймгийн заан Ган-Идэр бас л эвгүй гэхдээ 4 дээр урдуур очих учраас бас л найдвар муу... Даваабаатар харцагыг өндөр цолонд хүрэх байх гэж олон хүн хүлээж байсан ч Жагааг начин болгосон. энэ жил тогтмол барилдаагїй. Тэгэхээр одоо нэг их найдвар тавихгүй. Наадмын бэлтгэл сайн байвал тачигнуулаад гараад ирж мэдэх...

Увс: Өнгөрсөн жил тэгш ойг авна гэж амлаж байгаад авсан ч тааварлаж байсан тэр хүн нь арслан биш шинэ харцага байж таарсан. 3 жил дараалан цол ахиулсан ховор амжилтын эзэн болсон, 1 сумын 2 жил дараалан түрүүлсэн гээд шинэ шинэ рекордууд бичигдсэн. Увсаас хэнийг нь гэж ялгахааргүй олон бєхчүүд цолны тааварт байгаа ч 5ын даваанд тийм олон начны орон тоо алга. Өнгөрсөн жил хэн нь 5 давсан ч ялгаагүй ардын багш нь цолны босго алхуулахаар хүлээж байсан. Тэр азтай хүн нь Хяргасын Батсуурь байсан. Начныхаа хэмжээнд ч барилдаж байгаа. энэ жил шинэ цэргийн арслан Ганзориг, а.а Ганзориг, Хурц арслан Гантулга, Батсуурь, Бүрэнтөгс, заан Баасанүү гээд эвгүй бєхчүүд олон байгаа. бүгд өнгөрсөн жил 4 дээр бүдэрсэн. Энэ жил авбал ганц хүн л авах байх даа. Гэхдээ наадмын өмнө цэргийн арслан авсан бөх тэр цолтойгоо уддаггүй түүх бас бий. тод жишээ нь Мөнхбат, Лхагвадорж. үүнийг Ганаа арслан давтахгүй гэх газаргүй. Харин улсын цолтнууд гэвэл харцага Бямбажав сүүлийн барилдаануудаас арай өөр хуучны барилдаанаа гаргаж байгаа гэхдээ наадмаар хэтрээл цолоо батлах байх, цол ахиулах хамгийн магадлалтай хүн нь харцага Бат-Орших. Түүнийг ядаж заан болно гэж хүлээж байгаа. Мөнхбат аварга цолны эрэмбээр зөөлнөөсөө шилсээр байгаад их шөвөгт гараад ирэх байх. Хэрэв Ганбат арслан гэнэдээд бүдэрчихгүй бол хамжиж байгаад дахин түрүү авах ч магадлал єндєр. Ганбатыг аварга аваасай гэж наадамчин олон хүлээж байгаа.

Ховд: Ховдынхон сүүлийн жилүүдэд начингаар тасрахаа байсан. 2ын 2 начин төрүүлсэн ч нөгөө 2 нь 2 жил барилдах эрхээ хасуулсан. Энэ жил дахиад нэг Чандманы залуу байгаа нь Батзориг зааны ахынх хүүхэд болох Пүрэвсайхан. Цагаан сараар Сүхбат аваргын ирээдүйн аваргыг хүртсэн тэр Ганбат арсланг хүртэл шороодуулсан.

Хөвсгөл: Өнгөрсөн жилийн найдвар нь начин цолондоо хүрсэн. Мөн Эрдэнэбат ч начин болоод авсан. Энэ жил яг цолонд хүрчихээр бөхчүүд арай л байхгїй. аймгийн арслан Ганхуяг арай л дээшээ гарахгүй байх. Харин Содном харцагыг наадмын түрүү бөхийн хэмжээнд харж байгаа, мөн Мөнхбаатар арсланг. Өнгөрсөн жил 2уулаа нэг даваанд нэг мөчид маргаантайгаар наадмыг орхисон. Арслан харцага 2 энэ жил 2уулаа сайн үзэж цолоо ахиулах байх.

Хэнтий: Цол горилж байгаа аймгийн цолтнууд бараг байхгүй Одхүү начны дүү Хадбаатар тогтмол барилдахаа байсан. Гэхдээ Хэнтийгээс нэг сайн бөх гарч ирж байгаа нь сумын заан Энхболд. Энэ жилдээ аймгийнхаа наадамд түрүүлэх байх. 18 ч хүрч амжаагүй хүүхэд дараа жилээс бужигнуулах байх даа. дараагийн Бат-Эрдэнэ аварга гэж бөх сонирхогчид нэрлээд байгаа. Мөн аймгийн арслан Ганцоож бас 2 3 давчих байх.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby champion » Mon Jun 25, 2012 5:00 pm

Tseveenjav wrote:Уг нь жаахан ноцолддог, өмсгөлтэй бол тэгээд л мандатын мөнгө өгөөд төрийнхөө наадамд нэг зодоглоод бөхчүүдийн секторт бөх үзнэдээ.


Цэвээнээ барилдана биз дээ. өмсгөл чинь яасын. аймгийн наадам 7, 8-нд гэсэн үү...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Tseveenjav » Mon Jun 25, 2012 6:02 pm

champion wrote:
Tseveenjav wrote:Уг нь жаахан ноцолддог, өмсгөлтэй бол тэгээд л мандатын мөнгө өгөөд төрийнхөө наадамд нэг зодоглоод бөхчүүдийн секторт бөх үзнэдээ.


Цэвээнээ барилдана биз дээ. өмсгөл чинь яасын. аймгийн наадам 7, 8-нд гэсэн үү...

Тхх. Бөхчүүдийн секторт бөх үзэх сонирхолтой хүмүүст хандаж хэлсэн юмаа.
Монголын их амар амгалан.
User avatar
Tseveenjav
 
Posts: 389
Joined: Fri Feb 17, 2012 6:02 pm
Location: Ulaanbaatar

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby jugder_08 » Tue Jun 26, 2012 4:48 pm

J@x wrote:Хүүе бария л даа.


Арслан болохыг нь бэлгэдээд Арслантайгаа барьчихъя.

512 бөхийг жигд гээд үзчихвэл Санжаадамба түрүүлэх магадлал 0,2хувь, түрүүлэхгүй байх магдалал 99,8 хувь юм байна.

Тэгэхээр Санжаа түрүүлбэл би 100,000-ыг авъя. Өөр хүн түрүүлбэл би 50,000 төгрөг өгвөл ямар байна?
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby ЦАГААН » Sat Jun 30, 2012 7:14 pm

Наадмын сорилго баридлаан сайхан болж улсын гарди Бат-Эрдэнэ тун сайн барилдсаар түрүүллээ...
үзүүрт энэ жилийн турш цөөн барилдсан у.х Өсөх-Ирээдүй үлдлээ, харцага авснаас хойших хамгийн том амжилт нь байхаа.
Үзүүр түрүүний барилдаанд харцагын талаар хаялцах барьц барьсанч мордоод дагуулж хөмрүүлэн унав.

а.а Бүрэнтөгс тун амжилтай барилдаж шөвгийн дөрөвд үлдээд, у.г Бат-Эрдэнэд хавируулаад уналаа.
Тэрээр 6-ын даваанд у.з Санжаадамбыг, 5-ын даваанд а.з Сугаржаргалтай тунан барилдаж тахимдаж дайраад давсан, 4 дээр у.н Заяамандахтай оноолтоор таарч давсан, мөн 3 дээр нугалаанд а.з Мягмарсүрэнг давсан. Санжаадамба заан холоос зүтгэж давхар тохох гээд хариу мушгиулаад унасанаар наадмын өнгийг тодорхойлох барилдааны өнгийг өөрчлөв.
Улсын гарди Ганбаатар 5 дээр гоц мөргөж, 6 дээр у.з Амгаланбаатарыг давж шөвгийн 4-д үлдээд Өсөх-Ирээдүй харцагад шодуулан унасан. Амгаланбаатар заан 4 дээр а.н Бундхоролыг уран сайхан дотуур этэж тэнцвэр алдуулаад ард нь гарч давсан. 5 дээр у.н Нямсүрэнг шахаж татаж гаргаж ирээд л хаясан.

5-ын даваа.
у.г Ганбаатар гоц мөргөсөн
у.г Бат-Эрдэнэ а.а Нямбаяр
у.з Амгаланбаатар у.н Нямсүрэн
у.з Санжаадамба а.а Пүрэвсайхан
у.х Өсөх-Ирээдүй а.а Суманчулуун
у.н Батмөнх а.х.а Мөнгөнбаатар
а.а Бүрэнтөгс а.з Сугаржаргал

6-гийн даваа.
у.г Ганбаатар у.з Амгаланбаатар
у.г Бат-Эрдэнэ гоц мөргөсөн
у.з Санжаадамба а.а Бүрэнтөгс
у.х Өсөх-Ирээдүй у.н Батмөнх

4-ийн даваан сонирхолтой барилдаанууд гэвэл а.з Сугаржаргал у.х Пүрэвжавыг шодуулаад тогтоод шодоод давсан, а.а Нямбаяр у.н Сангисүрэнг хутгаад давсан, урд даваанд Сангисүрэн с.з Хангай гэдэг залууг давахдаа хамаг юмаа дууссан л даа, а.а Пүрэвсайхан у.н Гончигдамбыг хөмрөхөд нь тогтоод давсан, Пүрэвсайхан 3 дээр нутгийн бөх а.х Батсайханг давсан. Хамгийн гоё барилдааныг а.х.а Мөнгөнбаатар үзүүлж а.х.а Батчулууныг ёстой ганган давхар ачиж давсан.

2-ын даваанд у.з Соронзонболд Ховдын с.з Хангайд унасан, хонгодож цацаж гаргаж ирээд тавих гэтэл тахимдуулаад унасан. За энэ Хангай гэдэг залуу бол үнэхээр сайн юм билээ, 3 дээр Сангисүрэн начинг маш их зовоосон, Сангиа 4 дээр амархаан унасан. Мөн 2-ын даваанд у.х Цацабшир, өсөх идэр начин Чинзориг, у.н Ду.Батбаяр, у.н Гантулга нар өвдөг шороодсон.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby J@x » Sat Jun 30, 2012 7:24 pm

jugder_08 wrote:
J@x wrote:Хүүе бария л даа.


Арслан болохыг нь бэлгэдээд Арслантайгаа барьчихъя.

512 бөхийг жигд гээд үзчихвэл Санжаадамба түрүүлэх магадлал 0,2хувь, түрүүлэхгүй байх магдалал 99,8 хувь юм байна.

Тэгэхээр Санжаа түрүүлбэл би 100,000-ыг авъя. Өөр хүн түрүүлбэл би 50,000 төгрөг өгвөл ямар байна?


Яг магадлал талдаа бол Санжаа 50-с илүү ч байж мэднэ дээ.

За за бария даа. 80 50 гээд тохирчиё. Жаахан буулгамаар санагдчлаа хэхэ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13307
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby El Payaso » Sun Jul 01, 2012 6:18 pm

харин ч сүүлийн үед форм муутай байгаа Санжаагийн магадлал минийхээр 50-иас лав хамаагүй доошоо...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby J@x » Sun Jul 01, 2012 10:58 pm

Муу гэж битүү байна шдээ. Барилдахгүй нөөгөөд л
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13307
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby galaa039 » Mon Jul 02, 2012 8:34 am

Бат-Эрдэнэ бас л мэдрэмжтэй байна шүү.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Оргил » Mon Jul 02, 2012 9:37 am

өсөхөө харцага заан болоосой..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Lenin » Mon Jul 02, 2012 10:08 am

Оргил wrote:өсөхөө харцага заан болоосой..

Болох байх оо.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby MANDAKHT » Mon Jul 02, 2012 10:49 am

J@x wrote:Муу гэж битүү байна шдээ. Барилдахгүй нөөгөөд л


нөхөр албаар дээгүүр даваанд тунаанаас гарах гээд ингэж барилдаад байгаа ч юм билүү.ккк. Мөнхбаатар нтр наадмаар бол хусчийшд гээд 8,16-дамлаад авчих ч юм билүү. Сэжигтэй л байгаам даа энэ нөхөр. :RD
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby jugder_08 » Mon Jul 02, 2012 1:14 pm

таргалснаасаа хойш Санжаа хуучны Санжаа биш болсон хөдөлгөөнгүй.

Нөхөр тэгээд сайхан покердоод явж байдаг бэлтгэл хийдэггүй юм биш үү
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Цоомоо » Mon Jul 02, 2012 1:15 pm

Наад нөхөр чинь сүүлийн жил гаруй ер нь бэлтгэл нээх хийгээгүйн биш үү.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby MANDAKHT » Mon Jul 02, 2012 3:25 pm

Ай мэдкүи даа, аймар аранга байсан нөхөр бэртэл гэмтэл нтр гээд олигтой шалтгаан байхгүй мөртлөө гэнэт амжилт нь огцом буурчдаг сонин л санагдаад байгаам. Архи уудым бол уу эсвэл ккк?
Өсөх, Орших 2 харцагаа харнаа энэ жил.
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby munkhbayar_AC » Mon Jul 02, 2012 4:22 pm

Нөхдөө цуг үзэхгүй юмуу 12нд
Хэн нэг нь зб хийхгүймуу.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Lenin » Mon Jul 02, 2012 4:22 pm

MANDAKHT wrote:Ай мэдкүи даа, аймар аранга байсан нөхөр бэртэл гэмтэл нтр гээд олигтой шалтгаан байхгүй мөртлөө гэнэт амжилт нь огцом буурчдаг сонин л санагдаад байгаам. Архи уудым бол уу эсвэл ккк?
Өсөх, Орших 2 харцагаа харнаа энэ жил.

Архи бол сайн хусч байгаам шиг байлээ.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Цоомоо » Mon Jul 02, 2012 4:30 pm

Аа тэгээд хүн л юм хойно наргих цэнгэх юм энэ хэдэд бүгдэд нь байгаа.
Дээр шинэ аварга Брикст нэлээн болчихсон л явж байна лээ, ялгаагүй байх.
Гол нь бэлтгэлээ таслахгүй хэн нь хийж байна, тэр л амжилт үзүүлнэ дээ.
Мэдээж тэр өдрийн аз од, наадмын өнгө.
Рагчаа, Содномдорж нарын бэлтгэл бол сүүлийн хэдэн жил ер нь тасраагүй, сайн л байгаа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby El Payaso » Mon Jul 02, 2012 6:11 pm

Нэг бөхчин тэгэж яриж байна лээ... Хуучин цагт наадам дөхөөд архи хүүхэн мүүхэн бол хориотой л байсан юм шиг байна лээ... одоо уудаг юмаа уучих юм чинь гээд ер нь хорио цээр багассандоо гэж байлээ... :ногоон: Үнэн л байх.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Bakhdal » Tue Jul 03, 2012 6:56 am

[border]Нэг бөхчин тэгэж яриж байна лээ... Хуучин цагт наадам дөхөөд архи хүүхэн мүүхэн бол хориотой л байсан юм шиг байна лээ... одоо уудаг юмаа уучих юм чинь гээд ер нь хорио цээр багассандоо гэж байлээ... Үнэн л байх[border]
Ингэж ярьж болохгүй байхаа. Сүүлийн үед хүмүүс хэт туйлширдаг болоод байна. Бөхчүүд бүр тариа, бэлдмэл хэрэглэдэг мэтээр ярьж, бичиж болохгүй шүү дэ. Ерөнхийдөө хэрэглэдэг хүмүүсийнх нь хүрээ бага байх гэж би бодож байна. Үүнийг барилдаж байгаа бүх бөхчүүдэд хамааруулмааргүй байна.

Харин Санжаадамбын хувьд цэнгэл нь ихдээд байгаа бол сайн барилдахгүй байхаа. Гэхдээ хэдий их цэнгэсэн ч, Санжаа заан бол түрүүлнэ гэж үзнэ л дэ. Угаасаа ясны бяртай, мэдрэмжтэй учраас өнөө жил. Мөн энэ жилийн тухайд бэлтгэл сайтай байгаа бөхчүүд гэвэл Мөнхбат аварга, Мөнхбаатар арслан, Эрхэмбаяр арслан, Ганбаатар гарьд, Содномдорж харцага, Батмөнх начин байна. Эднээс нэг нь түрүүлэх байхаа.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ НААДАМ 2012

Postby Takanohana_Nowitzki » Tue Jul 03, 2012 10:26 am

Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 22 guests