ЖИЛ ЖИЛИЙН НААДМУУДЫН ДУРСАМЖ

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

ЖИЛ ЖИЛИЙН НААДМУУДЫН ДУРСАМЖ

Postby Цоомоо » Thu May 24, 2012 12:31 pm

За нэг ийм сэдэв нээе, 20 жилийн өмнөх наадам гээд нэг сайхан нийтлэл байна. Хаана оруулахаа мэддэггүй, тэгээд шинэ сэдэв нээчихлээ. Наадмуудын сайхан дурсамжуудаас бичээд явцгаана биз.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: ЖИЛ ЖИЛИЙН НААДМУУДЫН ДУРСАМЖ

Postby Цоомоо » Thu May 24, 2012 12:35 pm

Хорин жилийн өмнөх наадам


Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ой, үндэсний их баяр наадам эхлэхэд 48 хоногийн хугацаа үлдээд байна. Уншигч, үзэгчид бүгд л энэ жилийн аймгийн цолтнууд, улсын начинд хэн зүтгэх бол, бусад цолтнууд, төрийн наадмын түрүү бөхөөр хэн тодрох бол хэмээн өөр хоорондоо таавар уралдаан байгаа биз. Нэрт тайлбарлагч, бөхийн зүтгэлтэн Готовын Баярцэнгэлийн "Төмөр хонь усан мичин жилийн үндэсний бөхийн барилдаан" номонд одоогоос яг хорин жилийн өмнөх төрийн наадмыг хэрхэн бичсэнийг хүргэж байна.

Усан мичин жилийн төрийн их баяр наадам
Ардын хувьсгалын 71 жилийн ой, Суут Богд эзэн Чингис хааны мэлмий гийсний 830 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дархан аварга Д.Дамдин, хөдөлмөрийн баатар дархан аварга Х.Баянмөнх, гавьяат тамирчин дархан аварга Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, Д.Хадбаатар, улсын арслан Б.Ганбаатар, О.Балжинням нарын аварга, арслан 12, мөн 12 заан, улсын начин Л.Дашдаваа, Ч.Өвгөнхүү, Б.Батхуяг, Д.Мөнх-Эрдэнэ, Ш.Лхагвасүрэн нарын 69 начин аймаг, цэргийн цолтой 112, цолгүй бөхчүүд 370, бүгд 512 бөх барилдав.
Их наадамд барилдах бүх бөхчүүд засуулуудын хамт талбайд ирж есөн хөлт цагаан тугнаасаа адил авах ёслол үйлдсэн нь нэг ёсондоо үнэнч шударга уран сайхан барилдах, цэцийн ажлыг шударга хийх тухай тангараг болов.
Нэгийн даваанд:
Аваргууд улаан залаатай (бүч) соёмбын хоёр загас галын дөл дүрсэлсэн шном шармал ганчиртай, хангарьдын дүрсийг мөн алтдан товойлгож хийсэн тэмдэгтэй хажуу, хойш унжсан 2 улаан залаанд тухайн аварга улсын баяр наадамд хичнээн удаа түрүүлж, үзүүрлэснийгалтан саагаар оёсон хөндлөн зураасаар илтгэсэн жанжин малгайтай аваргууд зүүн баруун талын засуул дээр эрэмбэ дарааллаараа дэвэн дэвсээр гарч арслан заанууд амны бөхчүүдиин хамт байраа эзлээд байгаа нь монгол улсын хамгийн сайхан үзэсгэлэн төгөлдөр эрчүүд бол хүчит бөхчүүд юм гэдгийг хүн бүхэнд санагдуулан сэтгэл догдлуулж байв. Зүүн талын магнайн бөхийн улсын засуулч Д.Цогзол, барууныхныг улсын засуул Ч.Мягмар нар засаж байв.
Энэ жил бүх бөхчүүд гараа, дэвээ, шаваа, өрөлтийн урлагийг сэргээсэн нь Монголын үндэсний бөхийн холбооны ажлын том ололтуудын нэгэн мөн.
Эхний даваанд гарсан бөхчүүдээс дархан аварга Д.Дамдин барьц халж хонгодох дархан мэхээр учраагаа хамгийн түрүүнд давж есөн хөлт цагаан тугаа тойрч үзэгчдээс алга ташилтаар мялаагав. Нэгийн даваанд улсад 17 удаа шөвгөрсөн улсын ахмад арслан У.Мижиддорж, у/н А.Нагнаадорж, Д.Галдандагва нар учраадаа өвдөг шороодов. Аймгийн ахмад арслан H.Лхагвадорж, Д.Дэлгэр нар учраагаа төвөггүй давж үзэгчдээ баясгав. Өвөр монголын өөртөө засах opны Бадамсүрэн, Жарантай нар зодоглож эхний даваанд өвдөг шороодов
Хоёрын даваанд:
Энэ даваа бөхчүүд үзэгчдийн сэтгэлийг догдлуулсан маш их өрсөлдөөнтэй, олон хуний тааврыг эвдсэн барилдаан болов. Улсын заан Т.Зундуй, у/н Д.Сэрээтэр, М.Болдбаатар, Т.Нармандах, Б.Цэнгэлсүрэн, Лу.Энхбаяр, Ло.Энхбаяр, Ло.Эрхбаяр нарын зэрэг улсын цолтой 16 бөх учраанууддаа өвдөг шороодов. Ахмад бөх дархан аварга Д.Дамдин, у/а Л.Сосорбарам, П.Дагвасүрэн, Ж.Хайдав, у/н Л.Дашдаваа, Ч.Өвгөнхүү, С.Жаамаа нар учраагаа давлаа. Бөхийн таавраар “эчнээгээр” улсын цол хүртээд байсан Шонхор дэвжээний залуу бөх Д.Бумбаяр у/н Р.Гансүхийн давхар гүйх мэхэнд, залуу бөх О.Одгэрэл у/н Ч.Бямбадоржийн хутгаанд, "Барилгачин” дэвжээний Баярмагнай у/н А.Ганбаатарын суйлах мэхэнд өвдөг шороодоцгоов. Мөн улсын начин М.Болдбаатар Хүч спорт хорооны з/б Доржийн Батмөнхийн солгой хутгаанд унахад у/н Т.Нармандах з/б Ж.Оргилболдтой нэлээд удаан барилдаж залуу бөх нь баруун гараараа шуудагдан татаж солгой гараараа начны баруун хөлийг аажуухан хамж түрээд унагав.
Улсын начин Ло.Эрхбаярыг өрөлтөө зогсоогоод эргэхэд нь з/б А.Сүхбат араас нь тэвэрч аваад хаясныг засуул, цэцүүд зөв буруу хэмээн маргасныг ерөнхий шүүгч очиж дүрэм зөрчсөн явдал гэж анхааруулаад барилдааныг үргэлжлүүлэв. Ло.Эрхбаяр А.Сүхбатын баруун хөлийг авч зүүн хөлийн ард нь гишгэж түрэн унагав. Ло.Эрхбаяр туг тойрч ирээд дээлээ өмсөөд сууж байтал байдал өөрчлөгдөв. Энэ нь дархан аварга Х.Баянмөнх маргаан үүсгэж, албан ёсны биш дүрс бичлэг харан зүтгэснээс болжээ. Ло.Эрхбаяр урам муутайхан тахимаа өгөөд үг дуугүй эргэн суув. Улсын начин Б.Цэнгэлсүрэнг Булган аймгийн начин С.Ганбаатар зүүн хөлийг нь авч хаяв.
Энэ давааны эцэст улсын начин Д.Жанчивдорж спортын гавъяат мастер Б.Болдтой, а/а П.Ганбаяр а/а Б.Шаравдоржтой, у/н Ло.Энхбаяр з.б Б.Жавзанжамъянтай 2 цаг гаруй барилдахад у/зД.Амгаа П.Ганбаярыг у.н М.Мижидцирж ij/u Б.Жавзанжамъяанг,засаж дaвyyлав. Жанчивдирж начин Болдоог хав золгож шуудагдан нохой мордож давав.
Гурвын даваанд:
Аваргууд амлаж авсан бөхөө давцгааж харин улсын арслан Ж.Чийжилсүран Архангай аймгийн арслан Б.Ганбаатар, у/а П.Сосорбарам Говь-Алтай а/з Б.Пүрэвт, у/а П.Дагвасүрэн Сэлэнгэ аймгийн бөх ц/а Д.Амаржаргалд, у/а Ж.Хайдав Увс аймгийнзалуу бөх Д.Жавзанжамъянд, у/з Ч.Амартүвшин Говь-Алтай аймгийн бөх ц/а С.Ьаатарт, у/н Л.Дашдаваа Сүхбаатар а/а Ц.Анхбаярт тун амархан өвдөг шороодоцгоов.
Дөрвийн даваанд:
Дархан аварга Д.Дамдин, у/н Ш.Батхуягийг амлан авч тун амархан шороодуулав. Улсын аварга Д.Хадбаатар Говь-Алтай аймгийн заан Б.Пүрэвтэй хүч үзэж мөн ч удаан барилдаж Пүрвээг бүс уяанаасаа барихад нь аварга хүч чацандаа эрдэж биеэ тойруулан эргүүлэхэд нь Пүрвээ бүсний барьцаа тавихад аварга хүчиндээ ар тийшээ амархан суучихав. Улсын начин Ч.Бямбадорж у/н P.Гансүхийг амлаж, маш их өрсөлдөөнтэй ширүүн сайхан барилдаан болов. Бие биеийхээ хөлд харилцан орж түүнийг нь дагуулах хориглох зэргээр хүч үзэж Бямбадорж баруун хөлд сууж ороход Гансүх дагуулан хөмөрч татахад Бямбадоржийн баруун өвдөг газардсан газардаагүй гэсэн маргаан гарч хөлийн цэцүүд дахин барилдуулахад түрүүчийн мэхээ давтан хийхэд нь Гансүх сөргүүлж хавсраад давуулж баруун талаараа гуядаж давав. Цэргийн арслан Н.Түмэннэст у/н Жавхлантөгсийг хав барьцнаас хавирч гуядан давав.
Тунаж үлдсэн улсын начин Д.Мөнх-Эрдэнэ, з/б А.Сүхбат нарын барилдаан нэлээд ширүүн хөдөлгөөн дунд болж, залуу хүүг баруун хөлдөө оруулсан начин дагуулж гуядаад сөхөж баруун хөлөөр хутган давахад Сүхбат тахим өгөхийг татгалзан "Мөнх-Эрдэнийн толгой урьтаж хүрсэн” гэж мэдүүлсэн боловч шүүгчид түүнийг нь зөвшөөрсөнгүй.
Тавын даваанд:
Энэ даваанд барилдааны амжилт нь буураагүй заан начингуудын ам авах нь хаях унахаасаа илүү хүнд бодол дарамтад ордог болсон нь нэгэн шинэ үзэгдэл бололтой. Ер нь шууд өөрөө өөрийгөө мэдээд ам авах гэхэд янз бүрийн гуйлт, ятгалга дарамт ч их болсон нь илт харагдаж байв. Мөн даваанд дархан аварга Д.Цэрэнтогтох у/з З.Дүвчинг авч баруун гараараа давуулан барьж зүүн гараараа шуудагдаж хүч үзээд дийлсэнгүй зааны этээнд өвдөг шороодов.
Улсын заан Ж.Ганболд у/н Ж.Чулууны хавирах мэхийг олон удаа өнгөрөөж хөлийн хийг дагуулан зайлж унагаав.
Улсын заан П.Сүхбат у/н Р.Цоггэрэлийг барьцгүй давхар хамж дайран шороодуулав. Х.Баянмөнх аварга у/з Д.Мягмартай нэлээд удаам хүч үзэж сууж хөл авах мэхээрээ давлаа. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ а/а Ч.Баттуяаг цэрвүү барьцнаас гуд татаж, у/н Ц.Баярсайхан Архангай аймгийн арслан Б.Ганбаатарыг дутуу хавираад урагш нь гуд татаж, у/н Д.Хишигдорж "Хүч' спорт хорооиы бөх цэргийн арслан H.Түмэннастын хөлийг нь авч дээр өргөн тус тус шороодууллаа.
Шинэ начингууд
1. а/а Сэр-Одын Эрдэнэбат д/а Дамдинг хонгодоход дагуулж гуядан давав.
2. ц/а Монхорын Дарамбазар у/н П.Эрдэнэбаярыг сөхөж баруун тахимдан түрээд унагав.
3. ц/а Дагвадоржийн Амаржаргал у/н Гансүхийг сугадаж, нохой мордоод төвөггуй шороодуулав.
4. ц/а Сэдбайдарын Баатар у/н Н.Мөнхжаргалын зүүн (дархан) хөлийг нь авч дэрлээд давав.
5. Дэчингийн Жавзанжамъян у/з Д.Амгаагийи зүүн хөлийг авч давсан.
6. Гунгаасамбуугийн Бат-Амгалан у/з С.Хүрэлбаатарын тохойг алгадан ард нь гарч шуудагдан хөлийг нь давхар хамж давав.
Зургаагийн даваанд:
Энэ давааны нэлээд барилдаан өрсөлдөөнии ур муухантаий болов. Учир нь шинээр улсын начны болзол хангасан залуучууд маань сэтгэл ханаж их баярласан, нөгөө талаар засуул, цэц, бөхчүүд ойр байсан бүхэн баяр хүргэх нь зөв боловч баярын нулимс шүлсээр будан үнсэж үмхлэн эр зоригийг нь уяруулснаас болов уу яав цол хүртэж болзол хангасан 6 залуугийн 5 нь амлагдсан бөхдөө тун ч амархан шороодов.
Харин М.Дармаабазар улсын заан Ж.Ганболдын зайлах гар ачих мэхэнд тогтож, баруун хөлийг нь авч ар гэдрэг нь унагав. Гэтэл Ганболд унасан хэрнээ барьц тавилгүй дээгүүрээ давуулан хүчтэй шидсэн учир Дармаабазар ар дагзаараа хүчтэй унаад босож чадахгүй нэлээд удав. Энэ үед Ганболд би давсан гэж марган видео аппарат ч авч ирэв. Гэлээ ч үнэнийг үнэнийг үнэнээр нь шийдэв. Энэ даваанд Д.Хишигдорж у/з З.Дүвчинг арал бяр заан баруун мөрнөөс сэнжигдэн дугтраад шороодуулав. Улсын зааны болзол хангана гэж тааварчдын оноож байсан у/н Ц.Баярсайхан Д.Мөнх-Эрдэнэ нарыг энэ даваанд хэн ч авалгүй тунаж олны анхаарлыг татсан барилдаан болов. Мөнх-Эрдэнэ Баярсайханы бариа зөрөөний салхинаас болгоомжпон тогтуухан байдлаар нэлээд зуурч барилдахад Баярсайхан солгой тонгороход нь үлдэн биеийн жингээр дарж унагаав.
Долоогийн даваанд:
Дархан аварга Х.Баянмөнх у/н Д.Хишигдоржтой зүүн золгож бүс уяанаас нь зүүн гараараа атгаж авсан боловч залуу начин барьцыг хүчээр алдуулан зүүн мөрнөөс нь ширвэн тойруулахад аварга барьц алдан өвдөг шороодоход хөдөлмөрийн баатар, ахмад аваргын барилдааныг хүндэтгэн наадамчид удтал алга ташин баяр хүргэж байв.
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ М.Дармаабазарын баруун мөрнөөс сэнжигдэн зайлж татан шороодуулав.
Улсын начин Д.Мөнх-Эрдэнэ энэ наадамд 5 дахь удаагаа тунаж, у/а Б.Ганбаатартай барилдахад арслан начингийн барьцыг сэжиж тавиулан баруүн хөлийг тахимаар нь авахад тосгуулан хүтгасан боловч гэр нь мултрахад ачиж хаяснаар үзэгч сонирхогчдын бас нэгэн таавар биелэгдэв.
Улсын наадамд 4 дэх удаагаа учирч байгаа улсын арслан О.Балжимням у/з П.Cyxбaт нар тунаж барилдахдаа сүүлийн үед байнга давамгайлж байгаагаа хэвээр нь хадгалж Сүхбат Балжиннямын толгойг зүүн гараараа уургалан хэсэг байзнаснаа гуд татан дөрвөн хөллүүлж ард нь гарч түрүүлэг нь хэвтүүлэв.

Наймын даваанд:
Энэ даваанд луу жилтэй дөрвөн бөх үлджээ. Ийнхүү бөхийн залуу залгамж үе ахмадуудынхаа халааг авч байгааг харуулав. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зааны болзол хангасан Д.Хишигдоржийг амлан авч зүүн хав золгон шуудагдан барилдахад ийм бяр чацтай хүнд ингэж бариулдсанд хэн бүхэн эмзэглэж байсан боловч аварга баруун хөлд нь хутгаж ар тийш нь суулгав.
Тунаж үлдсэн заан, начин хоёр 1991 онд 6-гийн даваанд хүч үзэхэд заан хав золгон шуудагдаж өргөөд начинг амархан шороодуулж байсан үеэс начин их өссөн нь илт байлаа.
Д.Мөнх-Эрдэнэ заан П.Сүхбатын хурдан шаламгай хөдөлгөөний аяыг тогтуухан дагаж байсаар баруун гараараа давуулж барин хөлөо дагуулан гуядаж, арал бяраар давамгайлан зааныг орхиж 8 давав.
Есийн даваанд:
“Хүч” спорт хорооны бөх дархан аварга, начин хоёр зүүн баруун талын засуулуудаа ханаруулан үлдээж талбайд дэвэн дэвсээр гарч ирэв. Хоёр бөх хав золгон харилцан шуудагдан барилдаж, аварга, начинг тойгдож зайлж үзсэнээ зүүн хөлийг нь авч түрэн өвдөг шороодуулж, Б.Бат-Эрдэнэ аварга улсын баяр наадамд 5 дахь удаагаа түрүүлж, улсын начин Дуламжавын Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: ЖИЛ ЖИЛИЙН НААДМУУДЫН ДУРСАМЖ

Postby Адмирал » Thu May 24, 2012 1:52 pm

Сайхан сэдэв бн...
Жижгээ ч хэзээний л заргач туучий бжээ кк
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: ЖИЛ ЖИЛИЙН НААДМУУДЫН ДУРСАМЖ

Postby hosko » Thu Jun 07, 2012 6:04 pm

За яадгийм... ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: ЖИЛ ЖИЛИЙН НААДМУУДЫН ДУРСАМЖ

Postby MANDAKHT » Tue Oct 01, 2013 9:16 pm

Өнгөрсөн наадам цагаан сарын барилдааны бичлэг уншиж байгаад ийшээ сонирхолтойг нь аваад ирлээ.

AG wrote:

Эрхэмбаяр-ын цол бол томдцон лдоо. Аргагүй азтай одтой байлаа. Тэрнээс Харцагын хэмжээний бөх гэдгээ олон жил нотолж тэр хэмжээний барилдаан үзүүлсэн бөх. Заан ч бага зэрэг томдохоор бөх кэкэ
Мөнхбат-ын хувьд мэдэх юм алга. Азтай одтой залуу цаашдаа яахым байгаан. Ер нь бараг томдоо биз цол нь


Та магадгүй заалны барилдаан үздэггүй л байх. Хэн хэн ямархуу барилдаан гаргадаг вэ гэдгийг түрүүлсэн тоогоор хэмжинэ гэвэл арай л гоомой санагдаад байна. эрэмбэ доогуур байхад дан тунаж барилдаж таарна. Түрүүлэхийн тулд хамгийн хүнд барилдаануудыг хийнэ гэсэн үг биз дээ.
мөнхбат бол хазахаас бусдыг хийдэг гар хөл, барьцтай барьцгүйгээр их сайхан даацтай мэх хийж барилддаг залуу. Цаашдаа ч амжилт нь дээшлэх нь тодорхой. Эрдэнэтийн наадмаар их гоё өмсөх мэх хийж байгаа нь шилдэг 100 барилдааны бичлэгт орсон байдаг нь санаанаас гардаггүй.

Эрхэмбаярын хувьд бол жил бүрийн бөхчүүдийн чансаанд тогтмол дээгүүр бичигддэг эхний 10 хавьцаа байнга л бичигддэг байхаа. Дээрээс нь тойргийн барилдаануудад маш сайн барилдаж байсан. Нутгаа дуурсана шилдэг дэвжээ шалгаруулах барилдаан хамгийн олон даваатай бөх болж байсан боловч Мөнхбаатар арсланг нутгийн зөвлөлөөс нь шагнал өгсөн нь хүмүүст Мөнхбаатар хамгийн олон давсан мэт сэтгэгдэл төрүүлсэн. Аль ч заалны барилдаанд доод тал нь 8д үлддэг маш сайн бөх. Дээрээс нь маш их хөдөлмөрч. Эрхэмбаяр орой барилдсан бөх орой л харина. Азжаргал, Мөнхбаатар хамаагүй өмнө нь барилдаж эхлэсэн, Жаргалсайхан, Мөнгөнбаатар, Түвшинбаяр бүгд л нэг үеийн бөхчүүд шүү дээ.
Ганхуяг арслан бол эдний түрүү үеийн бөх. Тэхээр залуу арслангуудаас амжилт гарна гэж бодож байгаа шүү.

Эрхэмбаяр бол арслан цолтоны хэмжээнд Ганхуяг, Мөнхбаатартай ижил хэмжээнд үзнэ үү гэхээс дутах зүйл огтхонч байхгүй. 100% !

Энэ хоёр хоёулаа ёс жудагтай хэл амгүй барилддаг болохоор хүний нүдэнд өртдөггүй байх. Тэгээд хүмүүс гайхаад хаанаас гарч ирээд аз одоороо цол аваал байнаа гээд байгаа биз. Ганц л дутагдалтай зүйл нь биеэр намхан юм даа...
Шинээр том цол авсан бөхчүүд бүгд нас залуу хүмүүс шүү дээ.


Барнаба
Post subject: Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Posted: Wed Aug 03, 2011 6:38 pm
Posts: 6687
Эрхэмбаяр мэдээж дахиж түрүүлж болж чадахгүй байхаадаа... эрэмбээрээ тэгээд 8-д бол 2 жилдээ байж байх байлгүй... Өсөх-Ирээдүй харцага сая нутгийнхаа наадамд хэвтээд л өгч байна лээ... араа бодож байгаа биз... дараа жилээс ч юмуу, ирэх 2 жилдээ багтаад Эрхэмбаяраараа заан хийнэ байх... Сэлэнгийнхэн харьцангүй нутгаараа нийлдэг улсууд байна лээ... цаашлаад өндөр Баянмөнх нтр харцага руу ч энэ маягаар зүтгэж болох юм...



Yes Man
Post subject: Re: Жил бүрийн сар шинийн барилдаан
Posted: Thu Feb 14, 2013 5:50 am
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm
Posts: 3296

Энхбат эхлээд ядаж харцага болчих хэрэгтэй байна....... Нэг дээшээ яваад өгвөл ч заан энэ тэр бол элбэг..... Энхбат бол энд байгаа бөхчүүдээс хамгийн найдвартай допинг хэрэглэдэггүй бөх шд..... Элдэв юм хэрэглэдэггүй нь барилдаанаас нь эрс мэдэгддэг...... Маш амархан цуцаад байдаг юм.... Уг нь мэдрэмж энэ тэр бол одоо байгаа бөхчүүдээс хамгийн мундаг нь.....

Тэгээд наадамаар бол манай хүн дээшээ барилдахад хэцүү л дээ..... Дөрвийн даваанаас өгсүүлээд чанга нөхдүүдтэй барилдана..... Тавд ижилхэн бөхдөө амлуулаад эсвэл тунаад, 6 дээр яс үзнэ шдээ...... Том цолтой даваа горилж байгаа бөхчүүд бол Энхбатыг хамгийн түрүүнд л амлах байх..... Бие жижиг гээд бярдаж үзнээ гээд л..... Нөгөөх нь даваа дээшлэх тусмаа маш амархан цуцдаг..... Тэгээд наадам дээрээ биеээ бариад яг зааланд үздэг шигээ хамаагүй үзэхгүй л дээ.... Аргагүй нөхцөлд юу юм гэхээс......

Гончигдамба харин амархан дээшээ явж магадгүй...... Түргэн шуурхай барилддаг...... Тийм ч амархан бярдуулаад байна гэж байхгүй..... Толгой сайтай...... Хараатай, мэдрэмжтэй.....

Содномдорж ерөөсөө шийдэмгий барилдаж чадахгүй байгаад байдаг..... Юм хүлээгээд л бариад зогсоод л байж мэдэх л нөхөр.... Тэгээд ерөөсөө барьц сонгочий гээд л яагаачгүй байхад барьц сонголцоод байдаг....... Барилдаанаа эрс өөрчлөөд шийдэмгий, хөдөлгөөнтөй, санаачлагатай барилдддаг болчвол барах хүн тийм олон байхгүй шүү.......

Санжаадамба лав энэ жил түрүүлэхгүй ээ......
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: ЖИЛ ЖИЛИЙН НААДМУУДЫН ДУРСАМЖ

Postby Takanohana_Nowitzki » Wed Oct 02, 2013 11:49 am

Еэс мээн лаг бичсэн бшд. :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: ЖИЛ ЖИЛИЙН НААДМУУДЫН ДУРСАМЖ

Postby champion » Wed Oct 02, 2013 12:06 pm

нээрээ 92 оны наадмаас л нөхдүүд малгайндаа тэмдэг, залаа хийлгэж эхэллүү. дэвээ шаваа ч гэсэн дараалалтай болсон байх аа. өмнөх наадмуудын бичлэг харж байхад туг руу дэвж оччоод тэгээд шавчаад дахиад дэвээд тэгснээ давсныхаа дараа дахиж шавж эн тр үнэн сонин сонин хийдэг байсын байлээшд. уул нь тэр нь ч зөв байсын бол уу.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: ЖИЛ ЖИЛИЙН НААДМУУДЫН ДУРСАМЖ

Postby Takanohana_Nowitzki » Wed Oct 02, 2013 12:20 pm

Эхлээд зөвхөн аваргууд тэмдэг залаатай болсон байх. тэгээд 1-2 жилийн дараанаас улсын цолтнууд. энэ аймгийхан залаа тэмдэг шал томдцын. залаан дээрх зураас нь уг нь цэнхэр байх ёстой байтал тийм залаа бас цөөхөн ч юм шиг. засуул нь хүртэл тэмдэг залаатай, лайтай. урьд бол тэмдэг залаатайг цолтой том бөх гэж боддог байлаа. одоо бол засуулыг ч бөх гэж л бодохоор бшд. нарийн мэдэхгүй хүнд бол.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: ЖИЛ ЖИЛИЙН НААДМУУДЫН ДУРСАМЖ

Postby champion » Wed Oct 02, 2013 12:25 pm

хаха нөгөө хошин шог дээр бяр их үү гэсэн чинь би мориных оо гэдэг шиг үү. нэг хэсэг чинь сумын цолтнуудад 3лжин тэмдэг хийлгэнэ гэж давхиад байх шиг байсан ш д. бөх тайлбарлагч нь хүртэл залаа тэмдэгтэй байлээшд.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: ЖИЛ ЖИЛИЙН НААДМУУДЫН ДУРСАМЖ

Postby erelash_mf » Sat Apr 04, 2020 6:06 pm

www.MFC.mn
User avatar
erelash_mf
 
Posts: 13
Joined: Thu Nov 14, 2019 9:06 pm

Re: ЖИЛ ЖИЛИЙН НААДМУУДЫН ДУРСАМЖ

Postby Takanohana_Nowitzki » Sun Apr 12, 2020 11:28 pm

Войс үзэх гэж Ори олж аваад халуураад наадмын ам авалтын асрын яриа сонслоо. Нөхдүүд чинь өөрснөө барилддаг юм байж аймгийн цолтнуудаа танидаггүй юм байна шд, ямар юм байдаг юм л гэх юм, энэ аюулгүй юу л гэх юм, тэр ер нь гайгүй тэ л гэх юм /надад гайгүй юу гэх маягаар/, гарын даа нараас юу хийдэг юм, ямар мэхтэй вэ гээд л асуух юм. Хөгшчүүл нь яахав гэхэд Бүрэнтөгс нтр хүртэл асууж байна. Одхүү ирээд гарын даа нарыг битгий зөвлөгөө өгөөд бай гээд л загначихлаа. Өсөхөө аварга харааны шилэндээ дасаад 2-ын даваанд шилтэйгээ гараад шаах гэж байна лээ гэж авсан ккк. Мөнхбаатар орж ирснээ Санжаадамба байна уу нтр хаха. Содном баахан сонсож байснаа зассс аль нь ч яадаг юм гэшш. Батэрэй нэг нөхрийг гуд татаанд унах уу гэшш.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: ЖИЛ ЖИЛИЙН НААДМУУДЫН ДУРСАМЖ

Postby El Payaso » Mon Apr 13, 2020 10:56 am

:-o гуд татаанд унах уу юу.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ЖИЛ ЖИЛИЙН НААДМУУДЫН ДУРСАМЖ

Postby Tommy » Mon Apr 13, 2020 2:19 pm

xaxa олж үзий даа
нэг жил аймгийн наадмын аманд гараад барьц сонгоо хүртэл ноцолдоход засуул бол үнэн дэмтэй байдийн байлээ ккк
биеээрээ мэдэрсэн
Залуу нас амьдрал хамгийн амттай
User avatar
Tommy
The Kop
The Kop
 
Posts: 717
Joined: Sun Jan 29, 2012 2:35 pm

Re: ЖИЛ ЖИЛИЙН НААДМУУДЫН ДУРСАМЖ

Postby Takanohana_Nowitzki » Tue Apr 14, 2020 9:55 am

Харин ёстой инээдтэй юм бна лээ. Уржнангийнх бас гоё байсан, ноднингийнхийг Монгол HD-ээр үзэж чадаагүй юм. Гэхдээ 3-ын давааных л байх шиг байна лээ. 5-аас хойшоо микрофоныг нь болиулсан гээд байлуу?
Ногоон Жагай бол бүр утас цохиод суучих юм билээ, танай тэрнийг авчих уу, хэр билээ нтр гээд. Найрч байгаа гарууд бас инээдтэй, тодорхой юм байж нэг их удаан нэр сонсож нтр. Хар Ганхуяг, Баяржавхлан эднүүс харин шууд хэлчихээд яваад өгнө лээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц


Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron