Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby Гүртэн » Fri Apr 06, 2012 3:13 pm

Image
Бөхийн хорхойтон, үзэгч түмний таашаалыг хүлээсэн, хүсэн хүлээдэг болсон "Нутгаа дуурсгана" барилдаан хоёр дахь удаагаа болох гэж байна. 2 жил тутамд зохион байгуулагдаж байгаа энэ барилдаан бөх сонирхогчдын дуртай барилдаан билээ.

Image
Одоогоос 2 жилийн өмнө зохион байгуулагдсан Бар жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаанд Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээ тэргүүн байр эзэлж байсан билээ.


Энэ сарын 14-ний өдөр эхлэх Луу жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах “Нутгаа дуурсгана” барилдааны техникийн зөвөлгөөн энэ сарын 3-ны өдөр МБӨ-нд боллоо. Зөвөлгөөнд у.а Б.Ганбаатар /Өвөрхангай/, у.г И.Доржсамбуу /Булган/, у.з Ц.Мягмарсүрэн /Ховд/, у.х Д.Батболд /Баянхонгор/, Д.Бадрах /Говь-Алтай/, у.н А.Хатансайхан /Дорноговь/, Ш.Зоригт /Сэлэнгэ/, Б.Бадам-Очир /Төв/, Д.Цогзолдорж /Дорнод/, Л.Нямсүрэн /Завхан/, Б.Сумъяа /Өмнөговь/, а.а Г.Жамсран /Увс/, А.Алтанхуяг /Дундговь/ Д.Батжаргал /Завхан/, К.Канат /Баян-Өлгий/, Г.Батпүрэв /Хөвсгөл/, С.Ариун-Эрдэнэ /Хэнтий/, менежер С.Энхбаяр /Архангай/ нар дэвжээдээ төлөөлөн оролцсон юм. Хурлаар 2 жилийн өмнө болсон “Нутгаа дуурсгана” барилдааны талаар нээлттэй яриа өрнүүлж, уг барилдааны журамд өөрчлөлт оруулах эсэх талаар санал хураалт явуулав.

Уг хурал дээр МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж багш дасгалжуулагч нараар дамжуулан нийт бөхчүүддээ хандан ийнхүү хэлсэн юм.
МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж: “Нутгаа дуурсгана” барилдааныг ард түмний эв нэгдлийн баяр болгон явуулах ёстой
Нутгаа дуурсгана барилдаан энэ сарын 14-ны өдөр эхлэх гэж байгаатай холбогдуулан та бүхэнтэй уулзаж байна. Өнөөдөр Сүхбаатар аймгаас бусад аймгийн багш дасгалжуулагчид ирсэн байна. Бид МҮБХ- байгуулж 22 жил удирдан ажиллаж ирлээ. Энэ хооронд монгол бөхийг дээдлэх үзлийг цоо шинэ түвшинд гаргаж ирсэн. Өнөөдөр компани нь түрүүлсэн бөхөд Ланд-200 автомашин өгч байна. Энэ бол монгол бөхийг дээдлэх үзлийг шинэ түвшинд гаргасны үр дүн.
Одоо бидэнд ямар шаардлага тавигдаж байна гэхээр бөхчүүдтэйгээ үүргийг нь нэлээд ярих цаг үе ирсэн байна. Барилдаж байгаа бөхчүүд бүгдээрээ улсын наадамд түрүүлэх, бүгдээрээ цол авах үүрэг байхгүй. Харин ямар үүрэгтэй вэ гэхээр монголын ард түмний 8000 жилийн өмнө зохиосон монгол бөх хэмээх өвийг эцэг эхээс, байгалиас олж төрсөн тусгай авьяасаараа хоорондоо барилдаж үзүүлэн ард түмнээ баясгах үүрэгтэй. Монгол бөх бол монголын ард түмний өмч. Иймээс ард түмний хайр ивээлд тулгуурлан хөгжүүлнэ. Түүнээс хэн нэг мөнгөтэй хүн юм уу нэг компани өмчлөөд хөгжүүлж чадахгүй.
Зарим хүн Монгол бөхийг мэргэжлийн спорт болгох тухай ярьдаг. Монголд мэргэжлийн спорт хөгжих хүн ам, эдийн засгийн үндэс бүрдээгүй, болоогүй. Яагаад боксын тамирчид, таэквондогийн тамирчид гадаадад гарч мэргэжлийн тамирчид болоод байгаа юм бэ? Монголд боломжгүй учраас ингэж байгаа юм. Иймээс энэ эндүүрлээс салах хэрэгтэй.
МҮБХ 2 жилийн өмнөөс “Нутгаа дуурсгана”, “Хөдөөгийн хүчтэн” барилдааныг бий болгосон. “Нутгаа дуурсгана”, “Хөдөөгийн хүчтэн” барилдаанаар бөхчүүдийг ард түмэнтэй уяж өгнө. Энэ хоёр барилдааныг ард түмэн хүсэн хүлээж байна. Иймээс бөхчүүд энэ хоёр барилдаанд бүгдээрээ оролцож барилдах ёстой, ийм үүрэгтэй, МҮБХ ийм шаардлага тавина. Иймээс бөхчүүд энэ барилдаанууддаа өндөр ач холбогдол өгч, үүнийгээ ард түмний өмнө хүлээх том үүрэг гэж ойлгох ёстой.
Та нар бол монгол бөхийн нэг л үеийн төлөөлөгчид Та нарыг барилдахаа болиход монгол бөх үлдэнэ, түүнийг дараагийн үе чинь аваад явна.
Бид монгол бөхийг энэ 22 жилд маш гоё болгосон. Өнөөдөр бөхийн үзэгчид хичнээн залуу болж вэ, ямар олон залуус барилдаж байна вэ?
Монголд сөргөлдөх үзэл газар авч, аливаа зүйлийг заавал хар юмтай хутгаж байж сэтгэл нь ханадаг үзлийг олон нам гарч ирснээр нийгэмд бий болгосон. Энэ хагарал, сөргөлдөөнийг Монгол бөхөд бий болгож болохгүй.
“Нутгаа дуурсгана” барилдаанаас болоод аймгууд талцаад, муудалцаад эв эвдэрч байна гэж яригдсан байна. Тэр талцаж байгаа асуудал нь “Нутгаа дуурсгана” барилдааны буруугаас биш муу хүмүүсээс болж байна. “Нутгаа дуурсгана” барилдааныг ард түмний эв нэгдлийн баяр болгон явуулах ёстой.
Last edited by Гүртэн on Fri Apr 06, 2012 3:19 pm, edited 1 time in total.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby Гүртэн » Fri Apr 06, 2012 3:16 pm

Өмнө үгүүлсэн техникийн зөвөлгөөнөөс хоёр хоногийн дараа буюу өчигдөр дэвжээдийн багш, дасгалжуулагч нар дахин цуглаж, барилдаанд оролцох бөхчүүдийнхээ мэдүүлгийг өгч, аль зоонд ямар аймгийн дэвжээтэй барилдах сугалаагаа татацгаав.
Барилдааны “А” хэсэгт Говь-Алтай аймгийн "Хантайшир", Хэнтий аймгийн "Хан-Хэнтий" аварга, Дундговь аймгийн "Түшээт ханы аварга", Өмнөговь аймгийн "Ажнай", Баян-Өлгий аймгийн "Бес богда бүргэд", Увс аймгийн "Увс нуур"
“Б” хэсэгт Булган аймгийн "Булганхангай", Хөвсгөл аймгийн "Хөвсгөлийн хүчтэн", Завхан аймгийн "Завхан," Архангай аймгийн "Бөхбилэгт", Ховд аймгийн "Ховд", Дорнод аймгийн "Дорнод нутаг"
“В” хэсэгт Сэлэнгэ аймгийн "Таван-Хан", Дорноговь аймгийн "Хутагтын их хүчтэн", Өвөрхангай аймгийн "Их монголын хүчтэн", Баянхонгор аймгийн "Их богд", Төв аймгийн "Дүнжингарав", Орхон, Дархан-Уул аймгуудын дэвжээ тус тус багтжээ.
Барилдааны эхний өдөр буюу 4-р сарын 14-нд:
I тойрог “А” хэсэг
1.Хантайшир –Увс нуур
2.Хан-Хэнтий аварга-Бес богда бүргэд
3.Түшээт ханы аварга –Ажнай
“Б” хэсэг
1.Булганхангай –Дорнод нутаг
2.Хөвсгөлийн хүчтэн –Ховд
3. Засагт ханы Завхан –Бөхбилэгт
“В” хэсэг
1.Таван-Хан –Орхон, Дархан-Уул
2.Хутагтын их хүчтэн –Дүнжингарав
3.Их монголын хүчтэн –Их богд
4-р сарын 15-нд:
II тойрог “А” хэсэг
1.Увс нуур –Ажнай
2.Бес богда бүргэд –Түшээт ханы аварга
3.Хантайшир –Хан-Хэнтий аварга
“Б” хэсэг
1.Дорнод нутаг –Бөхбилэгт
2.Ховд –Засагт ханы Завхан
3.Булганхангай –Хөвсгөлийн хүчтэн
“В” хэсэг
1.Орхон, Дархан-Уул –Их богд
2.Дүнжингарав –Их монголын хүчтэн
3.Таван-Хан-Хутагтын их хүчтэн
4-р сарын 21-нд
III тойрог “А” хэсэг
1.Хан-Хэнтий аварга –Увс нуур
2.Түшээт ханы аварга –Хантайшир
3.Ажнай –Бес богда бүргэд
“Б” хэсэг
1.Хөвсгөлийн хүчтэн –Дорнод нутаг
2.Засагт ханы Завхан –Булганхангай
3.Бөхбилэгт –Ховд
“В” хэсэг
1.Хутагтын их хүчтэн –Орхон, Дархан-Уул
2.Их монголын хүчтэн –Таван-Хан
3.Их богд –Дүнжингарав
4-р сарын 22-нд:
IV тойрог “А” хэсэг
1.Увс нуур –Бес богда бүргэд
2.Хантайшир –Ажнай
3.Хан-Хэнтий аварга –Түшээт ханы аварга
“Б” хэсэг
1.Дорнод нутаг –Ховд
2.Булганхангай –Бөхбилэгт
3.Хөвсгөлийн хүчтэн –Засагт ханы Завхан
“В” хэсэгт
1,Орхон, Дархан-Уул –Дүнжингарав
2.Таван-Хан –Их богд
3.Хутагтын их хүчтэн –Их монголын хүчтэн
4-р сарын 28-нд
V тойрог “А” хэсэг
1.Түшээт ханы аварга –Увс нуур
2.Ажнай –Хан-Хэнтий аварга
3.Бес богда бүргэд –Хантайшир
“Б” хэсэг
1.Завхан –Дорнод нутаг
2.Бөхбилэгт – Хөвсгөлийн хүчтэн
3.Ховд -Булганхангай
“В” хэсэг
1.Их монголын хүчтэн –Орхон, Дархан-Уул
2.Их богд –Хутагтын их хүчтэн
3.Дүнжингарав –Таван-Хан

www.undesniibukh.mn
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby Гүртэн » Fri Apr 06, 2012 3:23 pm

Бар жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах барилдааны амжилтаас

Шигшээ барилдаанд хамгийн олон давсан бөхчүүд
Нэр Дэвжээ Тоо Даваа Хувь
Г.Эрхэмбаяр Таван хан 24 19 79
Т.Өсөх-Ирээдүй Таван хан 24 19 79
Ц.Содномдорж Хөвсгөлийн хүчтэн 24 19 79
Х.Мөнхбаатар Хөвсгөлийн хүчтэн 24 18 75
Ч.Баянмөнх Таван хан 24 18 75
А.Отгонбаатар Булганхангай 24 15 62
Ду.Батбаяр Хантайшир 24 14 58
Д.Лхагвадорж Хантайшир 18 14 77
Б.Сангисүрэн Их Монголын хүчтэн 24 14 58
Л.Цэрэнтогтох Хантайшир 24 14 58

Нийт барилдаанд хамгийн олон давсан бөхчүүд
Нэр Дэвжээ Тоо Даваа Хувь
Х.Мөнхбаатар Хөвсгөлийн хүчтэн 48 41 85
Г.Эрхэмбаяр Таван хан 48 41 85
Т.Өсөх-Ирээйдүй Таван хан 48 39 81
Ч.Баянмөнх Таван хан 48 35 72
Ду.Батбаяр Хантайшир 48 34 70
Н.Ганбаатар Хантайшир 48 34 70
Д.Баасандорж Булганхангай 37 33 89
Т.Санчир Их Монголын хүчтэн 48 33 68

Дэвжээний барилдааны дүн
Дэвжээ оноо даваа
1.Хантайшир 15 102
2.Булганхангай 9 92
3.Таван хан 7 91
4.Их Монголын хүчтэн 5 88
5.Хөвсгөлийн хүчтэн 5 83
6.Увс нуур 1 74
7.Завхан 6 65
8.Жавхлант 3 43
9.Бөх билэгт 0 0
10.Дүнжингарав 3 59
11.Ховд 3 58
12.Таван богдын бүргэд 3 45
13.Хур харцага 0 49
14.Говийн хүчтэн 0 40
15.Дорнод, Хэнтий 0 24

ШИГШЭЭ БАРИЛДААН
Булган хангай - Их Монголын хүчтэн 19:17
F Булган хангай Цол D1 D2 D3 D4 D5 D6 Даваа
F1 Э.Энхбат у.н 1 1 0 1 0 1 4
F2 И.Ёндонсамбуу у.н 0 1 0 0 0 1 2
F3 А.Отгонбаатар а.а 1 1 0 1 1 1 5
F4 М.Өсөхбаяр у.з 1 1 1 0 1 1 5
F5 Д.Амаржаргал а.з 0 0 0 1 0 0 1
F6 И.Доржсамбуу у.г 0 0 0 0 1 1 2

D Их Монголын хүчтэн Цол F1 F2 F3 F4 F5 F6 Даваа
D1 Ц.Чимэддорж а.н 0 1 0 0 1 1 3
D2 Б.Батдорж а.а 0 0 0 0 1 1 2
D3 Б.Сангисүрэн а.а 1 1 1 0 1 1 5
D4 Д.Болдбаатар а.а 0 1 0 1 0 1 3
D5 Т.Санчир а.а 1 1 0 0 1 0 3
D6 Т.Мягмарсүрэн а.з 0 0 0 0 1 0 1

Увс нуур - Таван хан 15:21
E Увс нуур Цол C1 C2 C3 C4 C5 C6 Даваа
E1 С.Батсуурь а.а 1 1 1 0 0 1 4
E2 Н.Ганзориг а.а 0 1 1 0 0 0 2
E3 Т.Хайдав а.н 0 1 0 0 0 0 1
E4 П.Бүрэнтөгс а.н 0 1 1 0 0 0 2
E5 Н.Батсуурь а.н 1 1 1 0 0 0 3
E6 О.Гантулга а.н 0 1 1 0 1 0 3

C Таван хан Цол E1 E2 E3 E4 E5 E6 Даваа
C1 Б.Одгэрэл а.а 0 1 1 1 0 1 4
C2 Ж.Галбадрах а.н 0 0 0 0 0 0 0
C3 Б.Эрдэнэбаяр - 0 0 1 0 0 0 1
C4 Г.Эрхэмбаяр у.н 1 1 1 1 1 1 6
C5 Ч.Баянмөнх а.а 1 1 1 1 1 0 5
C6 Т.Өсөх-Ирээдүй у.н 0 1 1 1 1 1 5

Хантайшир - Хөвсгөлийн хүчтэн 21:15
A Хантайшир Цол B1 B2 B3 B4 B5 B6 Даваа
A1 Л.Цэрэнтогтох а.а 0 0 0 1 0 1 2
A2 С.Багахүү а.а 0 0 1 1 0 1 3
A3 Б.Суманчулуун а.а 1 0 1 0 1 1 4
A4 Б.Соронзонболд у.з 0 1 1 1 1 1 5
A5 Ду.Батбаяр у.н 0 0 1 1 1 1 4
A6 Н.Ганбаатар у.г 0 0 1 0 1 1 3

B Хөвсгөлийн хүчтэн Цол A1 A2 A3 A4 A5 A6 Даваа
B1 Х.Мөнхбаатар у.а 1 1 0 1 1 1 5
B2 Ц.Содномдорж у.н 1 1 1 0 1 1 5
B3 А.Батмөнх а.а 1 0 0 0 0 0 1
B4 Н.Баттүвшин а.з 0 0 1 0 0 1 2
B5 М.Эрдэнэбат а.а 1 1 0 0 0 0 2
B6 Б.Баянмөнх у.н 0 0 0 0 0 0 0

ШИГШЭЭ БАРИЛДААНЫ ДҮН
1 2 3 4 5 6
Хантайшир 5 0 0 112-68 15
Булган хангай 3 0 2 92-88 9
Таван хан 2 1 2 91-89 7
Их Монголын хүчтэн 1 2 2 88-92 5
Хөвсгөлийн хүчтэн 1 2 2 83-97 5
Увс нуур 0 1 4 74-106 1
1-Дэвжээ, 2-Ялалт, 3-Тэнцээ, 4-Ялагдал, 5-Даваа-унаа, 6-Оноо


УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby Гүртэн » Mon Apr 09, 2012 9:51 am

ЛУУ ЖИЛИЙН ТЭРГҮҮН ДЭВЖЭЭ ТОДРУУЛАХ “НУТГАА ДУУРСГАНА” БАРИЛДААНЫ ЖУРАМ

А. Барилдааны зорилго:
1. Нэг нутгийн бөхчүүдийн харилцан ойлголцол, хамтач сэтгэлгээг
бэхжүүлэх,
2. Тухайн бөхчүүдийн төрөн гарсан нутаг усныхан, тэр нутгийн Улаанбаатар
хотод амьдардаг ард иргэд болон нутгийн хөрөнгөлөг хүмүүсийг
бөхчүүдээ бүх талаар дэмжих, нутаг орноосоо бөх төрүүлэх хөдөлгөөнийг
илүү өндөр түвшинд өрнүүлэхэд уриалах,
3. Бөхийн дэвжээдийг зохион байгуулалт, санхүүгийн хувьд улам бэхжүүлж,
бөх хөгжих үндсэн нэгж болгон үр бүтээлтэй ажиллуулах,
4. Ид барилдаж байгаа бөхчүүдийнхээ барилдааны ур чадварыг улам
дээшлүүлэх,
5. Нэгэн цаг үеийг тодорхойлж байгаа шилдэг бөхчүүдийн ширүүн
өрсөлдөөнт шинэ брэнд барилдаанаар ард түмэндээ үйлчлэх

Б. Барилдааны журам:
1. Оролцох 18 дэвжээг сугалаагаар 3 хэсэгт хуваана. Ингэхдээ бар жилийн тэргүүн дэвжээ тодруулах барилдаанд эхний гурван байр эзэлсэн багуудаар хэсгүүдийг толгойлуулна.
2. Нэг дэвжээний баг нь үндсэн 6 бөх, сэлгээний 4 бөхөөс бүрдсэн байна.
3. Нэг дэвжээний нэг бөх, нөгөө дэвжээний зургаан бөхтэй тойрч барилдах журмаар хэсэг доторхи бүх дэвжээний бөхчүүдтэй тойргоор барилдана.
4. Бөхчүүд бэртэл, гэмтэл авсан тохиолдолд эмчийн магадлагаа авах бөгөөд оронд нь сэлгээний бөхийг оруулна. Сэлгээний бөхөө оруулж дуусвал дутуу бөхтэйгээр барилдаанаа үргэлжлүүлнэ
5. Хүндэтгэх шалтгаанаар барилдаагүй өнжсөн үндсэн бүрэлдэхүүний бөхчүүд хоёр дахь өдрийн барилдаанд оролцон барилдаж болно. Харин эмчийн магадлагаа авсан бөхийг дараагийн өдөр нь барилдуулахгүй бөгөөд уг бөх дараагийн ээлжинд буюу 6-14 хоногийн дараа эргэн барилдаж болно.
6. Барилдааныг үл хүндэтгэн, орхиж явсан бөхийг дараагийн ээлжийн барилдаанд барилдуулахгүй.

В. Барилдуулах журам:
1. Нэг хос барилдааны үндсэн хугацаа 8 минут байна.
2. Энэ хугацаанд хаялцаагүй тохиолдолд одоогийн мөрдөж буй дүрмээр
шахааны болон хаялцах барьц сонгон барилдах бөгөөд хаялцах барьц сонгох үед шодолтоор хожсон болон хожигдсон бөх аль аль нь барьцаа барихгүй тавьбал хөлийн цэц хоёр удаа сануулаад гурав дахь удаад шууд хасч тэр бөхийг унасанд тооцно.
3. Барьц сонгох үед шуудагны уяа болон элэг бүсийг тайлах суллахыг
хатуу хориглоно. Хэрэв ийм зөрчил гаргавал тухайн бөхийг унасанд тооцно.
4. Барилдаантай холбоотой бусад асуудлыг “Монголын үндэсний бөхийн
барилдааны дүрэм”-ээр зохицуулна.

Г. Байр эзлүүлэх журам:
1. Хоёр дэвжээний хоорондын барилдааны дүнгээр хожсонд нь 3 /гурван/ оноо, тэнцвэл 1,1 /нэг, нэг/ оноо, хожигдвол 0/тэг/ оноо өгч, онооны нийлбэрээр байр эзлүүлнэ. Оноо тэнцвэл багийн нийт давааны тоог харгалзана. Энэ үзүүлэлт тэнцвэл тухайн багийн хоорондын үр дүнг харгалзаж байр эзлүүлнэ.
2. Хэсэг бүртээ эхний 2 байр эзэлсэн дэвжээд I-YI байрын төлөө, 3-р байр эзэлсэн дэвжээд YII-IX байрын төлөө дахин тойргоор барилдана. Жич: Хэсэгтээ таарсан дэвжээд шигшээ барилдаанд дахин барилдахгүй бөгөөд өмнөх амжилтаар нь үр дүнг тооцно.

Д. Бай шагналын журам:
1. Эхний 9 байр эзэлсэн дэвжээдэд мөнгөн шагнал олгоно.
2. Дэвжээ хоорондын барилдаанд барилдсан бөхчүүдэд давааны
мөнгөн шагналыг тооцон олгоно.
3. Дэвжээ нь шагналын санд тус бүр 3.0 /гурван/ сая төгрөг оруулах бөгөөд нэг саяыг нь энэхүү журмын дагуу барилдааныг дуусгасан дэвжээдэд буцаан олгоно.
4. Барилдааныг дундаас орхиж гарсан тохиолдолд шагналын сангийн болон давааны мөнгийг олгохгүй.


УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby Чуугий » Sat Apr 14, 2012 10:34 am

Дэвжээдийн бүрэлдэхүүн.
1. Архангай аймгийн "Бөхбилэгт" дэвжээ
Багийн ахлагч улсын заан Д.Рагчаа, дасгалжуулагч улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ
1. Д.Рагчаа улсын заан
2. Ч.Санжаадамба улсын заан
3. Т.Мөнгөнцоож улсын харцага
4. Р.Пүрэвдагва аймгийн хурц арслан
5. Н.Адъяабат аймгийн арслан
6. П.Баярхүү аймгийн заан
7. Ж.Дагва-Очир аймгийн заан
8. С.Золбаяр аймгийн харцага
9. Ц.Ганбат аймгийн начин
10. Б.Мөнх-Эрдэнэ сумын заан

2. Баянхонгор аймгийн "Хонгор нутаг" дэвжээ
Багийн ахлагч улсын харцага Д.Батболд, дасгалжуулагч аймгийн арслан Б.Болд
1. Д.Батболд улсын харцага
2. Б.Баянжаргал улсын начин
3. Ж.Чулуунбат улсын начин
4. Д.Энхбат аймгийн арслан
5. Б.Эрдэнэхүү аймгийн арслан
6. Д.Батбаяр аймгийн арслан
7. Б.Буянмөнх аймгийн заан
8. Батцэнгэл аймгийн харцага
9. Бат-Орших аймгийн харцага
10. А.Отгонбаатар аймгийн начин

3. Баян-Өлгий аймгийн "Бес Богда бүргэд" дэвжээ
Багийн ахлагч аймгийн арслан Б.Баатарцол, дасгалжуулагч аймгийн арслан К.Канат
1. Б.Баатарцол аймгийн арслан
2. Х.Асен аймгийн арслан
3. Х.Айдос аймгийн арслан
4. М.Еркебулан аймгийн арслан
5. Б.Серик аймгийн заан
6. Ш.Сапар аймгийн начин
7. С.Бат-Үүл аймгийн начин
8. А.Аманбек аймгийн начин
9. У.Береке сумын заан
10. Т.Жархан сумын заан

4. Булган аймгийн "Булганхангайн хүчтэнүүд" дэвжээ
Багийн ахлагч улсын өсөх идэр начин Ц.Цогтжаргал, дасгалжуулагч И.Доржсамбуу
1. Ц.Цогтжаргал улсын начин
2. А.Сүмбээ аймгийн арслан
3. Б.Бат-Эрдэнэ аймгийн арслан
4. Б.Хашбат аймгийн арслан
5. Д.Амарсайхан аймгийн арслан
6. Д.Амаржаргал аймгийн заан
7. С.Чулуунхүү аймгийн харцага
8. Д.Ихтамир аймгийн начин
9. П.Даваадорж аймгийн начин
10. Б.Пүрэвдорж сумын заан

5. Говь-Алтай аймгийн "Хантайшир" дэвжээ
Багийн ахлагч улсын гарьд Н.Ганбаатар, дасгалжуулагч улсын начин Д.Бадрах
1. Н.Ганбаатар улсын гарьд
2. Ж.Бат-Эрдэнэ улсын гарьд
3. Б.Соронзонболд улсын заан
4. Д.Батбаяр улсын начин
5. Д.Лхагвадорж улсын начин
6. Л.Гантулга улсын начин
7. Ш.Тогтохбаяр улсын начин
8. С.Багахүү улсын начин
9. Б.Суманчулуун аймгийн арслан
10. Л.Цэрэнтогтох аймгийн арслан

6. Дорнод аймгийн "Дорнод нутаг" дэвжээ
Багийн ахлагч улсын начин Ж.Гансүх, дасгалжуулагч улсын начин Д.Цогзолдорж
1. Ж.Гансүх улсын начин
2. Д.Цогзолдорж улсын начин
3. Б.Батхуяг аймгийн арслан
4. Г.Түмэнжаргал аймгийн арслан
5. П.Мөнхбат аймгийн заан
6. Э.Батжаргал аймгийн харцага
7. Х.Алтансүх аймгийн начин
8. Ш.Нямсайхан аймгийн начин
9. Г.Эрхэмбаяр аймгийн начин
10. Д.Анар сумын заан

7. Дундговь аймгийн "Түшээт ханы аварга" дэвжээ
Багийн ахлагч улсын харцага Л.Пүрэвжав, дасгалжуулагч спортын мастер Галбадрах
1. Л.Пүрэвжав улсын харцага
2. А.Алтанхуяг аймгийн хурц арслан
3. А.Саруулсайхан аймгийн арслан
4. Т.занданбат аймгийн заан
5. Б.Бат-Эрдэнэ аймгийн харцага
6. Х.Батбаяр аймгийн начин
7. Ариунубуян сумын заан
8. Н.Энх-Амгалан аймгийн арслан
9. Мөнхбат сумын заан
10. Н.Наранбаяр сумын заан

8. Дорноговь аймаг, Говьсүмбэр аймгийн Дорно-Говь-Сүмбэр дэвжээ
Багийн ахлагч улсын арслан Д.Азжаргал, дасгалжуулагч улсын начин А.Хатансайхан
1. Д.Азжаргал улсын арслан
2. А.Цацабшир улсын харцага
3. Ё.Эрдэнэжаргал аймгийн арслан
4. Т.Буянжаргал аймгийн арслан
5. Д.Энхбаяр аймгийн харцага
6. Т.Пүрэвсүрэн аймгийн харцага
7. Б.Үүрцайх аймгийн начин
8. Б.Батзориг аймгийн начин
9. С.Дорждагва аймгийн начин
10. Б.Гончигтавхай сумын заан

9. Завхан аймгийн Завхан дэвжээ
1. М.Баярсайхан аймгйин арслан
2. Ж.Сүхбат аймгийн арслан
3. Э.Баасандорж аймгийн харцага
4. Г.Баасандорж аймгийн харцага
5. Б.Ганбаатар аймгийн харцага
6. П.Батсүх аймгийн начин
7. Р.Батсүх аймгийн начин
8. Б.Шаравнямбуу аймгийн начин
9. Б.Бадамсүрэн аймгийн заан
10. Т.Хайдавдорж сумын заан

10. Өвөрхангай аймгийн "Их Монголын хүчтэн" дэвжээ
Багийн ахлагч улсын арслан Д.Ганхуяг, дасгалжуулагч улсын арслан Б.Ганбаатар
1. Д.Ганхуяг улсын арслан
2. П.Ганхүү улсын начин
3. Т.Санчир улсын начин
4. Б.Сангисүрэн улсын начин
5. Д.Болдбаатар аймгийн арслан
6. Б.Батдорж аймгийн арслан
7. Ц.Чимэддорж аймгийн арслан
8. Л.Батзориг аймгийн заан
9. Б.Сугаржаргал аймгийн заан
10. Ж.Наранбаатар аймгийн арслан

11. Өмнөговь аймгийн "Ажнай" дэвжээ
Багийн ахлагч улсын начин Т.Энхтуяа, дасгалжуулагч аймгийн хурц арслан Т.Энхтайван
1. Т.Энхтуяа улсын начин
2. Б.Сумъяа улсын начин
3. Ц.Одбаяр улсын начин
4. С.Идэрсүрэн аймгийн арслан
5. Ш.Дарханбат аймгийн арслан
6. Э.Нямаа аймгийн харцага
7. Т.Далайням аймгийн начин
8. Э.Эрхэмзориг аймгийн начин
9. Анхбаяр сумын заан
10. Б.Мижидсүрэн сумын заан

12. Сэлэнгэ аймгийн "Таван хан" дэвжээ
Багийн ахлагч улсын арслан Г.Эрхэмбаяр, дасгалжуулагч Ш.Зоригт
1. Г.Эрхэмбаяр улсын арслан
2. Т.Өсөх-Ирээдүй улсын харцага
3. Н.Бүрэнбаатар улсын начин
4. Ч.Баянмөнх улсын начин
5. Б.Одгэрэл аймгийн хурц арслан
6. Б.Дэлгэрсайхан аймгийн арслан
7. Ж.Галбадрах аймгийн арслан
8. Э.Тулга цэргийн заан
9. Б.Эрдэнэбаяр аймгийн начин
10. Н.Энхжаргал аймгийн начин

13. Төв аймгийн "Дүнжингарав" дэвжээ
Багийн ахлагч улсын заан Д.Амгаланбаатар, дасгалжуулагч улсын начин Б.Бадам-Очир
1. Д.Амгаланбаатар улсын заан
2. Ө.Даваабаатар улсын харцага
3. Ж.Отгонбаяр улсын өсөх идэр начин
4. Б.Батмөнх улсын начин
5. Ч.Батчулуун аймгийн хурц арслан
6. Ж.Мөнгөн аймгийн арслан
7. Ж.Батбилэг аймгийн арслан
8. Б.Чүлтэмпунцаг аймгийн заан
9. С.Ган-Идэр аймгийн заан
10. Г.Ганжад сумын заан

14. Увс аймгийн "Увс нуур" дэвжээ
Багийн ахлагч улсын харцага Ө.Бат-Орших, дасгалжуулагч аймгийн арслан Г.Жамсран
1. Ө.Бат-Орших улсын харцага
2. О.Гантулга аймгийн хурц арслан
3. П.Бүрэнтөгс аймгийн арслан
4. Н.Батсуурь аймгийн арслан
5. Б.Ганзориг аймгийн заан
6. Т.Баасанхүү аймгийн заан
7. Т.Хайдав аймгийн начин
8. Л.Цээсүрэн аймгийн начин
9. Д.Энхбаяр аймгийн арслан
10. Г.Ганням аймгийн арслан

15. Ховд аймгийн "Ховд" дэвжээ
Багийн ахлагч улсын харцага Т.Амартүвшин, дасгалжуулагч улсын заан Ц.Мягмарсүрэн
1. Т.Амартүвшин улсын харцага
2. Ц.Лхагвасүрэн улсын өсөх идэр начин
3. Н.Батзаяа улсын начин
4. Б.Заяамандах улсын начин
5. Б.Пүрэвсайхан аймгийн арслан
6. Н.Батсайхан аймгийн харцага
7. Б.Тайван аймгийн начин
8. М.Ганзориг аймгийн начин
9. Адъяа аймгийн начин
10. Энхбилэг аймгийн начин

16. Хөвсгөл аймгийн "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ
Багийн ахлагч улсын арслан Х.Мөнхбаатар, дасгалжуулагч аймгийн арслан Г.Батпүрэв
1. Х.Мөнхбаатар улсын арслан
2. Ц.Содномдорж улсын харцага
3. А.Батмөнх улсын начин
4. Б.Ганхуяг аймгийн арслан
5. Н.Баттүвшин аймгийн заан
6. Ч.Батчулуун аймгийн харцага
7. Э.Шинэзориг аймгийн харцага
8. Б.Төрмагнай аймгийн харцага
9. Б.Бат-Эрдэнэ аймгийн начин
10. Пүрэвдорж аймгийн начин

17. Хэнтий аймгийн "Хан Хэнтийн аварга" дэвжээ
Багийн ахлагч аймгийн арслан С.Ариунбилэг, дасгалжуулагч улсын начин Б.Одхүү
1. Б.Хадбаатар аймгийн арслан
2. С.Ариунбилэг аймгийн арслан
3. Г.Ганцоож аймгийн арслан
4. З.Наранбаатар аймгийн харцага
5. Э.Оюунболд сумын заан
6. Ц.Батцоож аймгийн заан
7. Т.Гүрсоронзон аймгийн арслан
8. Д.Аззаяа сумын заан
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18335
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby aaya_bt » Sat Apr 14, 2012 1:34 pm

1. Архангай аймгийн "Бөхбилэгт" дэвжээ
Багийн ахлагч улсын заан Д.Рагчаа, дасгалжуулагч улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ
1. Д.Рагчаа улсын заан
2. Ч.Санжаадамба улсын заан
3. Т.Мөнгөнцоож улсын харцага
4. Р.Пүрэвдагва аймгийн хурц арслан
5. Н.Адъяабат аймгийн арслан
6. П.Баярхүү аймгийн заан
7. Ж.Дагва-Очир аймгийн заан
8. С.Золбаяр аймгийн харцага
9. Ц.Ганбат аймгийн начин
10. Б.Мөнх-Эрдэнэ сумын заан.........................бүрэлдхүүнтэй аавийнхаа нутагийн өхчүүдийиг дэмжинэ ээээ
aaya_bt
 
Posts: 53
Joined: Sun May 08, 2011 3:02 pm
Location: mgl-ub

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Mon Apr 16, 2012 12:47 pm

Зиа 2 тойрог явсан байна. Аймаар бүрэлдэхүүнтэй, өмнөх барилдааны түрүү баг Говь-Алтайн Хантайшир эхний тойрогт Увсыханаар хичээл заалгуулсан байхын. Үндэснийбөх.мн дээр мэдээ нь бна лээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16778
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby Гүртэн » Mon Apr 16, 2012 1:05 pm

ImageImage
МҮБХ 2012 онд Бар жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах "Нутгаа дуурсгана" барилдааныг анх зохион байгуулж, үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн билээ. Хоёр жил дутамд зохион байгуулагдах тус барилдааны Луу жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаан уржигдар буюу 14-ны өдөр нээлтээ хийлээ. Энэ жилийн "Нутгаа дуурсгана" барилдаанд 18 аймгийн 17 дэвжээ оролцож байгаа бөгөөд 14, 15, 21, 22, 28-ны өдрүүдэд урьдчилсан хэсгийн барилдаан явагдаж, хэсэг бүртээ эхний 2 байр эзэлсэн дэвжээд 1-6-р байрын төлөө, 3-р байр эзэлсэн дэвжээд 7-9-р байрын төлөө дахин тойргоор барилдах юм.

Өнгөрсөн бямба, ням гарагуудад үзэгчдийг шуугиулсан олон олон барилдаан гарсан юм. Тухайлбал бямба гарагт бар жилийн тэргүүн дэвжээгээр шалгарсан Хантайшир дэвжээг Увс нуур дэвжээний залуучууд 24 :12-р буулгаж авсан бол Хөвсгөлийн хүчтэн дэвжээнийхэн Ховд дэвжээг 23:13-р, Бөхбилэгт дэвжээ Завхан дэвжээг 22:14-р, Хан Хэнтийн аварга дэвжээ Бес богда бүргэд дэвжээг 19:17-р, Дүнжингарав дэвжээ Дорно-Говь-Сүмбэр дэвжээг 24:12-р, Түшээт ханы аварга дэвжээ Ажнай дэвжээг 25:11-р, Булганхангайн хүчтэнүүд дэвжээ Дорнод нутаг дэвжээг 19:17-р, Их Монголын хүчтэн дэвжээ Их богд дэвжээг 21:15-р тус тус ялсан юм.

Тэгвэл ням гарагт аль нь ялах бол гэж үзэгчдийн анхаарлыг татаж байсан Хөвсгөлийн хүчтэн дэвжээ Булганхангайн хүчтэнүүдийг 21:15-р, Их Монголын хүчтэн дэвжээ Дүнжингарав дэвжээг мөн 21:15-р ялсан бол, Ховд дэвжээ Завхан дэвжээг 20:16-р, Таванхан дэвжээ Дорно-Говь-Сүмбэр дэвжээг 32:4-р, Бөхбилэгт дэвжээ Дорнод нутаг дэвжээг 26:10-р, Хантайшир дэвжээ Хан Хэнтийн аварга дэвжээг 26:10-р, Түшээт ханы аварга дэвжээ Бес богда бүргэд дэвжээ, 20:16-р Увс нуур дэвжээ Ажнай дэвжээг 35:1-р илт давуу яллаа. Увс нуур дэвжээнийхэн багаа улсын харцага Ө.Бат-Оршихыг эс тооцвол аймгийн цолтнуудаар бүрдүүлсэн байсан агаад илт давуугаар хоёр өдөр ялалтыг аваад байна. Тэд ирэх бямба гарагт Хан Хэнтийн аварга дэвжээтэй, ням гарагт Бес богда бүргэд дэвжээтэй барилдах юм. Ирэх долоо хоногт гол өрсөлдөөн Их Монголын Хүчтэн - Таванхан, Булганхангайн хүчтэнүүд - Бөхбилэгт, Хөвсгөлийн хүчтэн - Завхан дэвжээдийн хооронд гарна.

Нутгаа дуурсгана барилдааны нээлтэнд дээр хэлсэн МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг үгийг хүргэж байна.

Эрхэм хүндэт бөх сонирхогчид, телевиз үзэгчид ээ
Монголын энэ цагийн ид барилдаж буй шилдэг бөхчүүд, тэднийг залгамжлан гарч ирж байгаа шинэ цагийн бөхчүүд аймаг аймгаараа жагссан зүлэг ногоон дэвжээнээ байр зайгаа эзэлсэн
Энэ бол Луу жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаан эхлэх гэж буй агшин юм.
Өнгөрсөн жил МҮБХ 6000 гаруй бөх барилдуулж Монгол улс хичнээн олон бөхтэй болохоо, тэр олон бөхөө барилдуулж чаддагаа дэлхий дахинд харуулсан билээ.
Гиннесийн дээд амжилт тогтоосон тэр барилдаан Монголын бөхчүүд эв нэгдэлтэй, нэгдмэл зохион байгуулалттай болохыг ард түмэндээ харуулсан үйл явдал болсон.
Өнөөдөр Монголын бөхчүүд аймаг аймгаараа баг болж, үндэсний бөхийн шигшмэл барилдааныг ард түмэндээ үзүүлэн, ямар бөхтэй аймаг болохоо ус нутгийнхандаа харуулах сайхан учралыг бүрдүүлж байна.
Энэ барилдаан :
“Нутаг нутгаа бөхчүүд дуурсгана
Нутаг нутгийнхан бөхөө дэмжинэ” гэсэн уриатай.
Монгол улс засаг захиргааны нэгжийн хувьд аймгууд аймаг нь сумуудад хуваагддаг зохион байгуулалттай билээ.
Өнөөдөр энд барилдахаар ирсэн бөхчүүд ч энэхүү барилдааныг үзэж буйгаа үзэгчид ч өөрийн аймаг өөрийн сумаа бусдаас илүү нутаг гэж бахархан бардаж явдаг.
Хүмүүс аль ч аймаг сумынхан өөрийн аймаг сумын ололт амжилт сайн сайхан, алдар хүндтэй хүмүүсээрээ бахархаж, би тэдний нутгийн хүн гэж омогшин ярьж явдаг цагаан араншинтай сайхан түмэн байдаг. Нутгийн ард түмний тэрхүү хайр бахдалыг төрүүлж, баярлуулан баясгаж явдаг хүмүүс бол Монголын авъяас бэлэгт бөхчүүд юм.
Ийм болохоор МҮБХ нутаг нутгаа дуурсгаж яваа бөхчүүдээ алдаршуулах, нутгийн олон түмний бөхөөрөө бахархаж бөхөө дэмжих сэтгэлийг өдөөхийн тулд 2 жил дутамд энэхүү барилдааныг зохиохоор шийдвэрлэж, энэ жил 2 дахь удаагаа явуулж байна.
Монгол улс аймгуудад гээд, аймаг нь сумуудад хуваагддаг гээд талцан хуваагдаж тангараг тасарч байгаагүй. Энэ сайхан уламжлал нутгаа дуурсгана барилдаанд хадгалагдах ёстой. Нутгаа дуурсгана барилдааны ширүүн өрсөлдөөн нь цөс хөөрсөн үзэгчдийг муудалцуулах биш харин тэднийг цагаан атаархалд хүргэж дараа дараагийн нутгаа дуурсгана барилдаанд нутгийнхаа бөхчүүдийг илүү сайн бэлтгэх, илүү амжилтанд хүргэх хүсэл эрмэлзэл үйл ажиллагаанд хөтлөх учиртайг бөх үзэгчдээсээ хүсч байна.
Нутгаа дуурсгана барилдаан он цаг үргэлжлэхийн хэрээр ард түмний эв нэгдлийн баяр болж уламжлагдах ёстой. Нутгаа дуурсгана барилдаанаа нээж байна.
Бөхчүүдийн бяр хүч, мэх цэгц байх болтугай. Монгол бөхийн суу алдар мандан бадрах болтугай.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Mon Apr 23, 2012 11:29 am

"А" хэсэг

1. Увс аймгийн Увс нуур дэвжээ 12 оноо

4-14-нд Хантайширыг 24:12-р ялж 3 оноо

4-15-нд Ажнайг 35:1-р ялж 3 оноо

4-21-нд Хан Хэнтийн аваргыг 33 : 3-р ялж 3 оноо

4-22-нд Бес Богда бүргэд дэвжээг 25 : 11-р ялж 3 оноо

2. Дундговь аймгийн Түшээт ханы аварга дэвжээ 9 оноо

4-14-нд Ажнайг 25:11-р ялж 3 оноо

4-15-нд Бес богда бүргэдийг 20:16-р ялж 3 оноо

4-21-нд Хантайширт 21 : 15-р ялагдаж 0 оноо

4-22-нд Хан Хэнтийн аваргыг 28 : 8 -р ялж 3 оноо

3. Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээ 9 оноо

4-14-нд Увс нуурт 24:12-р ялагдаж 0 оноо

4-15-нд Хан Хэнтийн аваргыг 26:10-р ялж 3 оноо

4-21-нд Түшээт ханы аваргыг 21 : 15- р ялж 3 оноо

4- 22-нд Ажнайг 29 : 6-р ялж 3 оноо

4. Хэнтий аймгийн Хан Хэнтийн аварга дэвжээ 3 оноо

4-14-нд Бес Богда бүргэдийг 19:17-р ялж 3 оноо

4-15-нд Хантайширт 26:10-р ялагдаж 0 оноо

4-21-нд Увс нуурт 33 :3 -р ялагдаж 0 оноо

4-22-нд Түшээт ханы аваргад 28 : 8-р ялагдаж 0 оноо

5. Өмнөговь аймгийн Ажнай дэвжээ 3 оноо

4-14-нд Түшээт ханы аваргад 25:11-р ялагдаж 0 оноо

4-15-нд Увс нуурт 35:1-р ялагдаж 0 оноо

4-21-нд Бес Богда бүргэдийг 17:19-р ялж 3 оноо

4-22-нд Хантайширт 29 : 6-р ялагдаж 0 оноо

6. Баян-Өлгий аймгийн Бес богда бүргэд дэвжээ 0 оноо

4-14-нд Хан Хэнтийн аварга давжээ 19-17-р ялагдаж 0 оноо

4-15-нд Түшээт ханы аваргад 20:16-р ялагдаж 0 оноо

4-21-нд Ажнайд 17 : 19-р ялагдаж 0 оноо

4-22-нд Увснуурт 25 :11-р ялагдаж 0 оноо

"Б" хэсэг

1. Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээ - 12 оноо

4-14-нд Завханыг 22:14-р ялж 3 оноо

4-15-нд Дорнод нутаг дэвжээг 26:10-р ялж 3 оноо

4-21-нд Ховдыг 26 : 10-р ялж 3 оноо

4-22-нд Булганхангайн хүчтэнүүдийг 24 :12-р ялж 3 оноо

2. Хөвсгөл аймгийн Хөвсгөлийн хүчтэн дэвжээ 12 оноо

4-14-нд Ховдыг 23:13-р ялж 3 оноо

4-15-нд Булганхангайн хүчтэнүүдийг 21:15-р ялж 3 оноо

4-21-нд Дорнод нутагийг 20 :16-р ялж 3 оноо

4-22-нд Завханыг 23 : 13-р ялж 3 оноо

3. Ховд аймгийн Ховд дэвжээ 6 оноо

4-14-нд Хөвсгөлийн хүчтэнд 23:13-р ялагдаж 0 оноо

4-15-нд Завханыг 20:16-р ялж 3 оноо

4-21-нд Бөхбилэгтэд 26 : 10-р ялагдаж 0 оноо

4-22-нд Дорнод нутагийг 19 : 17-р ялж 3 оноо

4. Булган аймгийн Булганхангай дэвжээ 3 оноо

4-14-нд Дорнод нутаг дэвжээг 19:17-р ялж 3 оноо

4-15-нд Хөвсгөлийн хүчтэнүүдэд 21:15-р ялагдаж 0 оноо

4-21-нд Завханд 19: 17-р ялагдаж 0 оноо

4-22-нд 24 :12-р ялагдаж 0 оноо

5. Завхан аймгийн Завхан дэвжээ 3 оноо

4-14-нд Бөхбилэгтэд 22:14-р ялагдаж 0 оноо

4-15-нд Ховдод 20:16-р ялагдаж 0 оноо

4-21-нд Булганхангайн хүчтэнүүдийг 17: 19-р ялж 3 оноо

4-22-нд Хөвсгөлийн хүчтэнүүдэд 23 : 13-р ялагдаж 0 оноо

6.Дорнод аймгийн Дорнод нутаг дэвжээ 0 оноо

4-14-нд Булганхангайн хүчтэнд 19:17-р ялагдаж 0 оноо

4-15-нд Бөхбилэгтэд 26:10-р ялагдаж 0 оноо

4-21-нд Хөвсгөлийн хүчтэнүүдэд 20 : 16-р ялагдаж 0 оноо

4-22-нд Ховдод 17 : 19-р ялагдаж 0 оноо

"В" хэсэг

1. Өвөрхангай аймгийн Их Монголын хүчтэн дэвжээ 9 оноо

4-14-нд Их Богдыг 21:15-р ялж 3 оноо

4-15-нд Дүнжингаравыг 21:15-р ялж 3 оноо

4-21-нд Таванханд 17 : 19-р ялагдаж 0 оноо

4-22-нд Дорно-Говь-Сүмбэрийг 29 : 7-р ялж 3 оноо

2.Сэлэнгэ аймгийн Таванхан дэвжээ 9 оноо

4-14-нд өнжсөн

4-15-нд Дорно-Говь-Сүмбэрийг 32:4-р ялж 3 оно

4-21-нд Их Монголын хүчтэнийг 17 :19-р ялж 3 оноо

4-22-нд Их Богдыг 21:15-р ялж 3 оноо

3. Төв аймгийн Дүнжингарав дэвжээ 6 оноо

4-14-нд Дорно-Говь-Сүмбэрийг 24:12-р ялж 3 оноо

4-15-нд Их Монголын хүчтэнд 21:15-р ялагдаж 0 оноо

4-21-нд Их Богдыг 22 : 14-р ялж 3 оноо

4-22-нд өнжсөн

4. Баянхонгор аймгийн Их Богд дэвжээ - 0 оноо

4-14-нд Их Монголын хүчтэнд 21:15-р ялагдаж 0 оноо

4-15-нд өнжсөн

4-21-нд Дүнжингаравт 21 : 15-р ялагдаж 0 оноо

4-22-нд Таванханд 21 :15-р ялагдаж 0 оноо

5. Дорноговь, Говьсүмбэр аймгийн Дорно-Говь-Сүмбэр дэвжээ 0 оноо

4-14-нд Дүнжингаравт 24:12-р ялагдаж 0 оноо

4-15-нд Таванханд 32:4-р ялагдаж 0 оноо

4-21-нд өнжсөн

4-22-нд Их Монголын хүчтэнд 29 : 7-р ялагдаж 0 оноо

Оноо тэнцвэл багийн нийт давааны тоог харгалзана. Энэ үзүүлэлт тэнцвэл тухайн багийн хоорондын үр дүнг харгалзаж байр эзлүүлнэ. Хэсэг бүртээ эхний 2 байр эзэлсэн дэвжээд I-YI байрын төлөө, 3-р байр эзэлсэн дэвжээд YII-IX байрын төлөө дахин тойргоор барилдана. Жич: Хэсэгтээ таарсан дэвжээд шигшээ барилдаанд дахин барилдахгүй бөгөөд өмнөх амжилтаар нь үр дүнг тооцно. Ирэх бямба гарагт нэг, хоёроор аль дэвжээ гарах уу, гурваар аль дэвжээ гарах уу гэдэг нь тодорно.

www.undesniibukh.mn
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16778
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby hosko » Mon Apr 23, 2012 11:59 am

За манайхан Бөх Билэгттэй л чухал барилдаан хийх нь дээ... Энэ барилдаан ТВ энэ тэрээр гарч байгаа юмуу?
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15212
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby J@x » Mon Apr 23, 2012 12:06 pm

Манайх эхний тойрогтоо увстай таардаг жаахан тийм юм боллоо. Одоо тэгэхээр шилдэг 6 үлдэхэд Увсад ялагдсан гэдэг амжилттай эхлэх нь байна шдээ. Түрүүлнэ гэдэг хэцүү боллоо доо.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13061
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Mon Apr 23, 2012 2:27 pm

hosko wrote:За манайхан Бөх Билэгттэй л чухал барилдаан хийх нь дээ... Энэ барилдаан ТВ энэ тэрээр гарч байгаа юмуу?

Өмнөх тойрог нь лав ТВ9-р тойм хэлбэртэй гарч байсан, гарах ажилтай болоод үзэж чадаагүй. Сэлэнгэ, Увс 2 л эвгүй байх болов уу гэж таажийна. :D
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16778
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Thu Apr 26, 2012 12:49 pm

"Нутгаа дуурсгана" барилдаанд барилдаж хамгийн олон даваа аваад байгаа бөхчүүдийг танилцуулж байна. Зарим бөхчүүд нэг өдөр барилдаж нэг өдөр нь чөлөө, акт авсан учраас давааны тоо нь цөөн, дөрвөн өдөр дараалан барилдсан бөхчүүд нь олон даваа авсан гээд янз янз байгаа юм. Харин энд дөрвөн тойрог дараалан амжилттай сайн барилдаж хамгийн олон буюу 17-с дээш даваа авсан бөхчүүдийн нэрсийг сонирхуулж байна.

1. Аймгийн заан Т.Баасанхүү - 23 даваа /Увс нуур/

Нийт 24 барилдсанаас Хантайширын а.а Л.Цэрэнтогтохд нэг унасан.

2. Аймгийн хурц арслан А.Алтанхуяг - 21 даваа / Түшээт ханы аварга/

Нийт 24 барилдсанаас Бес богда бүргэд дэвжээний а.з Б.Серик, Хантайширын у.з Б.Соронзонболд, а.а Ш.Шинэбаяр нарт өвдөг шороодоод байна.

3.Аймгийн заан Б.Ганзориг - 20 даваа /Увснуур/

Нийт 24 барилдсанаас Ажнайн а.а Ш.Дарханбат, Хантайширын у.г Н.Ганбаатар, а.а Л.Цэрэнтогтох, Бес богда бүргэдийн а.а М.Еркебулан нарт тахим буулгаад байна.

4. Улсын начин А.Батмөнх -19 даваа /Хөвсгөлийн хүчтэн/

Нийт 24 барилдахдаа Ховдын а.х Н.Батсайхан, Дорнод нутагийн а.а Г.Түмэнжаргал, а.з П.Мөнхбат, а.н Ш.Нямсайхан, Завханы а.з Б.Бадамсүрэн нарт өвдөг шороодсон.

5. Аймгийн арслан Б.Баатарцол - 18 даваа / Бес богда бүргэд/

Нийт 24 барилдсанаас Түшээт ханы аваргын а.х.а А.Алтанхуяг, а.н Х.Батбаяр, Увснуурын а.а Г.Ганням, а.з Т.Баасанхүү, а.з Б.Ганзориг, Ажнайн а.н Т.Далайням нарт тахим буулгасан.

6.Аймгийн арслан Б.Ганхуяг - 18 даваа / Хөвсгөлийн хүчтэн/

Нийт 24 барилдсанаас Ховдын у.н Ц.Лхагвасүрэн, Б.Заяамандах, а.х Н.Батсайхан, Булганхангайн хүчтэнүүдийн а.а Б.Хашбат, Дорнод нутагийн а.н Х.Алтансүх, Завханы а.х Г.Баасандорж нар унасан байна.

7. Аймгийн арслан Н.Батсуурь -18 даваа /Увснуур/

Нийт 24 барилдсанаас Хантайширын у.г Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, у.н Л.Гантулга, Бес богда бүргэдийн а.а Б.Баатарцол, М.Еркебулан, а.з Б.Серик нарт өвдөг шороодсон.

8. Улсын заан Ч.Санжаадамба - 17 даваа /Бөхбилэгт/

Нийт 18 барилдсанаас Завханы а.з Б.Бадамсүрэнд унасан.

Бүх тойрогт барилдаагүй ч /24 барилдаагүй гэсэн үг/ олон даваа авсан улсын харцага Л.Пүрэвжав, Ц.Содномдорж, улсын начин Б.Сангисүрэн, аймгийн арслан Д.Болдбаатар нарын бөхчүүд 16 даваа аваад байна.

www.undesniibukh.mn
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16778
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby J@x » Thu Apr 26, 2012 12:56 pm

Takanohana_Nowitzki wrote:1. Аймгийн заан Т.Баасанхүү - 23 даваа /Увс нуур/

Нийт 24 барилдсанаас Хантайширын а.а Л.Цэрэнтогтохд нэг унасан.

2. Аймгийн хурц арслан А.Алтанхуяг - 21 даваа / Түшээт ханы аварга/

Нийт 24 барилдсанаас Бес богда бүргэд дэвжээний а.з Б.Серик, Хантайширын у.з Б.Соронзонболд, а.а Ш.Шинэбаяр нарт өвдөг шороодоод байна.

Энд логик алдаа байна даа.
Хоорондоо таараагүй байж 24 барилдсан :smile:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13061
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Thu Apr 26, 2012 1:28 pm

J@x wrote:
Takanohana_Nowitzki wrote:1. Аймгийн заан Т.Баасанхүү - 23 даваа /Увс нуур/

Нийт 24 барилдсанаас Хантайширын а.а Л.Цэрэнтогтохд нэг унасан.

2. Аймгийн хурц арслан А.Алтанхуяг - 21 даваа / Түшээт ханы аварга/

Нийт 24 барилдсанаас Бес богда бүргэд дэвжээний а.з Б.Серик, Хантайширын у.з Б.Соронзонболд, а.а Ш.Шинэбаяр нарт өвдөг шороодоод байна.

Энд логик алдаа байна даа.
Хоорондоо таараагүй байж 24 барилдсан :smile:

1 тойрогт өөр дэвжээний 6 хүнтэй барилдаж бгаашд, тэгээд 4 тойрогт бүтэн барилдсан гэхээр 4*6=24 зөв юм биш үү?Хоорондоо таараагүй гэж юуийн?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16778
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby J@x » Thu Apr 26, 2012 1:31 pm

Takanohana_Nowitzki wrote:
J@x wrote:
Takanohana_Nowitzki wrote:1. Аймгийн заан Т.Баасанхүү - 23 даваа /Увс нуур/

Нийт 24 барилдсанаас Хантайширын а.а Л.Цэрэнтогтохд нэг унасан.

2. Аймгийн хурц арслан А.Алтанхуяг - 21 даваа / Түшээт ханы аварга/

Нийт 24 барилдсанаас Бес богда бүргэд дэвжээний а.з Б.Серик, Хантайширын у.з Б.Соронзонболд, а.а Ш.Шинэбаяр нарт өвдөг шороодоод байна.

Энд логик алдаа байна даа.
Хоорондоо таараагүй байж 24 барилдсан :smile:

1 тойрогт өөр дэвжээний 6 хүнтэй барилдаж бгаашд, тэгээд 4 тойрогт бүтэн барилдсан гэхээр 4*6=24 зөв юм биш үү?Хоорондоо таараагүй гэж юуийн?

Энэ 2 чинь 2лаа А зооны бөхчүүд тэгээд хоорондоо барилдаагүй байж яагаад 24 24 барилдсан юм болоо гээд байсан. А зоонд 6 баг байгаа шдээ тэ. Одоо хоорондоо таарахын байна. Би таарсан гэж бодоод байсан :beer
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13061
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby Оргил » Thu Apr 26, 2012 1:33 pm

Ийм л хүндээ энэ жакс кк..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16863
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby J@x » Thu Apr 26, 2012 1:53 pm

зоондоо 5 багтай гээд бодчихож :RD
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13061
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby Брон » Thu Apr 26, 2012 2:41 pm

За за манай Увсынхан лааж байгаам байна даа. Бар жилийнх шиг юм болчихгүй бол ч манай хэдэн аймгийн цолтонууд чанараа харуулаад л байгаам байна. :eek:
LeBron James - 3 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1670
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby Tseveenjav » Thu Apr 26, 2012 3:08 pm

Увс сайн үзэж байгаа. Шигшээ барилдаан ч алаан болохндээ. Увс, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Говь-Алтай энэ хэдэн багийн хооронд жинхэнэ гал гарсан барилдаан болнодоо.
Монголын их амар амгалан.
User avatar
Tseveenjav
 
Posts: 389
Joined: Fri Feb 17, 2012 6:02 pm
Location: Ulaanbaatar

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby Брон » Sat Apr 28, 2012 1:44 pm

Энэ жил өнгөтэй байгаа Увсын залуус
Image

Шигшээ барилдаандаа илүү амжилт гаргахыг хүсье даа.
LeBron James - 3 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1670
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby Брон » Sat Apr 28, 2012 10:22 pm

Хэдхэн хоромын өмнө МБӨ-нд Луу жилийн шилдэг дэвжээ шалгаруулах "Нутгаа дуурсгана" барилдааны хэсгийн тулаанууд өндөрлөлөө. Эхэлсэн цагаас "шороодоогүй" явсан Увс аймаг өнөөдөр Дундговь аймгийг 27:9 өөр ялж А хэсгийг итгэл төгс тэргүүллээ. Тэдэнд ялагдсан Говь-Алтайн Хантайшир өнөөдөр Баян-Өлгий аймгийн Бес Богда Бүргэдэд гуравхан даваа өгч ялалт байгуулан хэсгийнхээ дэд байраар дараагийн шатанд шалгарах эрхийг олов. Харин Дундговь аймгийн Түшээтханы аварга дэвжээ гурваар гарч 7-9 байрны төлөө өрсөлдөхөөр болжээ.

Б хэсгийг хоёр тэргүүлэгч өнөөдөр учраа таарсан. Улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Ц.Содномдорж нарыг тулж шуугиулсан барилдаан хийнэ хэмээн олон хүн тааварлаж байсан боловч талаар боллоо. Бүр “Бөх” сонины сүүлийн дугаарт ч тэр хоёрын зургийг нүүрэн дээрээ томоор тавьсан харагдсан. Архангай аймаг өнөөдөр нэг хүн дутуу буюу таван бөх гарч барилдсан ч Хөвсгөлтэй тун тэнцүүхэн өрсөлдсөн. Сүүлийн тойрогт Архангай илт ялагдсанаар хэсгээсээ хоёроор гарах болов. Энэ хэсгээс өнөөдөр Булганыг ялсан Ховдын баг гурваар шалгарч байгаа юм.

Таван багтай В хэсгийг өнөөдөр Өвөрхангай аймгийн Их монголын хүчтэн өнжсөн. Тэдэнтэй ижил оноотой явсан Таванхан өнөөдөр Дүнжгаравыг буулгаж аван хэсгээ 12 оноотой тэргүүлэв. Г.Эрхэмбаяр арслан тэргүүтэй Сэлэнгэчүүдтэй Ө.Даваабаатар харцага, Б.Батмөнх тэргүүтэй Төв аймгийнхан эхний тойргуудад ширүүн өрсөлдсөн ч сүүлийн тойргуудад ялагдал хүлээв.

Өнөөдрийн даваа унааны харьцааг танилцуулбал

Таванхан 20 - 16 Дүнжингарав

Ховд 21- 15 Булганхангай

Хантайшир 33 - 3 Бес богда Бүргэд

Их богд 23 - 13 ДорноговьСүмбэр

Хөвсгөлийн хүчтэн 21- 15 Бөхбилэгт

Ажнай 24 - 12 Хан Хэнтийн аварга

Завхан 19 - 17 Дорнод нутаг

Увснуур 27 - 9 Түшээтханы аварга

Төрөөгийн Баасанхүү өнөөдөр Дундговийнхонд даваа өгөөгүй тул 29 даваагаар хэсгийн барилдааныг хувийн дүнгээр тэргүүллээ. Тэр эхний өдөр Л.Цэрэнтогтоход унаснаас хойш тахим өгөөгүй юм.


http://hiimori.mn/
LeBron James - 3 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1670
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Wed May 02, 2012 12:42 pm

Энэ амралтаар финал нь эхлэх үү? Хасу нь бас үргэлжлэхийм бна лээ дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16778
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby hosko » Wed May 02, 2012 10:51 pm

Содном Санжаа 2 тэгээд хоорондоо барилдаагүй гэсэн үг үү? Юутай ч манайхан хэсгээсээ 1-ээр гардаг нь тун сайн болж... Үхлийн хэсэг байсан шүү дээ... :ногоон:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15212
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Луу жилийн тэргүүн дэвжээ “Нутгаа дуурсгана” барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Mon May 07, 2012 10:29 am

За шигшээ нь эхлээд 2 тойрог явчиж. Увс, Сэлэнгэ 2 л үлдэхийм бна л даа. тэр Баасанхүү гэж жижигхэн нөхөр бужигнуулж бнаа. Энийг ерөөсөө үзсэнгүй шүү, уг нь тойм нь 7 хоногийн дараа гараад бх шиг бсан.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16778
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests