Наадам-2006

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Азжаргал арслан цолны хэмжээнд барилдаж чадах уу?

Чадна. Тэр бол арслангийн энтэй бєх
7
39%
Чадахгvй. Сиймхийгээр дээшээ гарчихлаа
11
61%
 
Total votes : 18

Postby chukcha2002 » Wed Jul 12, 2006 5:16 pm

Beegii barildaj baina, saihaan. 4 davchaasai
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby jegi » Thu Jul 13, 2006 11:41 am

zaanii davaa yaj duussan talaar uzsen hun baival delegrengui goy bichij uguuch ! mon Sukhbat avarga zodog tailj baigaa surag garsan ter talaar bichij uguuch !
Mongol naadam
jegi
 
Posts: 8
Joined: Thu Jul 13, 2006 10:50 am

Postby chukcha2002 » Thu Jul 13, 2006 4:15 pm

Найман бєх улсын начин цолонд хvрлээ

Ж.САРНАЙ (2006.07.12)


Тавын даваа

Євєрхангай аймгийн Бvрд сумын харьяат аймгийн арслан Ганхvv нутгийн ах дархан аварга Д.Цэрэнтогтохоор тав давж начны болзлыг хамгийн тvрvvнд хангалаа.

Мєн Дорнод аймгийн харьяат “Хvч” спорт хорооны бєх, цэргийн заан Цогзолдорж Монгол Улсын, гавьяат тамирчин Увс аймгийн харьяат улсын заан О.Одгэрэлээр тав давж, улсын начин цолонд хvрлээ.

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, Онцгой байдлын ерєнхий газрын бєх аймгийн заан Баянжаргал Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Д.Мєнх-Эрдэнийг євдєглvvлж, начин болов.

Говь-Алтай аймгийн арслан Баярмагнай улсын харцага Бэгзсvрэнгээр, Архангай аймгийн Булган сумын харьяат цэргийн арслан Батжаргал улсын харцага Э.Батбаатараар тав давж начин боллоо.
Аймгийн арслан Єсєхбаяр улсын начин Амартvвшинтэй тунаж барилдаад улсын начны болзол хангалаа.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат аймгийн арслан Т.Єсєх-Ирээдvй улсын начин Батболдоор, Баянхонгор аймгийн харьяат аймгийн арслан Сэр-Од улсын начин Адьяахvvг євдєглvvлж, улсын цолонд хvрcэн.

Энэхvv даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ аймгийн арслан Эрдэнэчулуунтай 20 шахам минут барилдаж давлаа. Дєрвєн хєллєсєн Эрдэнэчулуун арсланг аварга нилээн хvч гаргаж байж євдєглvvллээ.

Далай аварга А.Сvхбат улсын харцага Чулуунбаатарыг, далай аварга Г.Єсєхбаяр улсын начин Т.Энхтуяаг, улсын гарьд Д.Сумьяабазар Завхан аймгийн харьяат аймгийн арслан Бадамдоржоор даваагаа ахиулав. Гарьд vнэхээр хvчтэй байна.

Увс аймгийн Хяргас сумын харьяат улсын гарьд Б.Гантогтох аймгийн начин Бат-Отгоноор, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын заан Б.Ганбат мєн аймгийн харьяат “Шонхор” дээд сургуулийн бєх, аймгийн заан Мєнхбатаар тав давлаа.

Улсын заан Ц.Мягмарсvрэн Сэлэнгэ аймгийн арслан Амарааг, улсын заан Д.Бумбаяр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат аймгийн арслан Дамдинг давлаа. Дамдин арслан улсын наадамд хоёр дахь удаагаа дєрєв давж байна.

Улсын заан Мєнхбаатар аймгийн арслан Амартvвшинг, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын заан И.Доржсамбуу Хєвсгєл аймгийн харьяат, аймгийн арслан Эрдэнэбатыг, улсын харцага М.Баяржавхлан улсын начин Пvрэвсvрэнг давлаа.

Улсын начин И.Ёндонсамбуу аймгийн арслан Б.Соронзонболдоор, улсын начин Ц.Магалжав улсын начин Д.Лхагвадоржоор, улсын начин Амгаланбаатар цэргийн арслан Бямбажаваар, улсын начин Уламбаяр аймгийн арслан Тvвшинбаяраар, улсын начин Эрхэмбаяр аймгийн арслан Жаргалсайханаар, улсын начин Цогтжаргал улсын начин Сумьяабэйсээр тав давснаар харцага цолонд хvрэхэд нэг даваа vлдлээ.

Мєн Євєрхангайн аймгийн харьяат улсын начин Ганхуяг начин цолоо баталж, улсын харцага Г.Ганхуяг, улсын харцага Мєнгєнцоож нар тав даваад туг тойрлоо.

Улсын харцага Рагчаа улсын начин Ганхуягаар, улсын харцага Л.Пvрэвжав улсын начин Батбаяраар, Улсын харцага Элбэг аймгийн арслан Ж.Оргилоор даваагаа ахиулсан.
Улсын начин Д.Азжаргал аймгийн арслан А.Сvмбээ нарын барилдаан удааширч, эцэст нь Д.Азжаргал давлаа.

Ингэснээр маргааш єглєє улсын харцага цолны тєлєє барилдах бєхчvvд овоо хэд болов.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Thu Jul 13, 2006 4:17 pm

Олныг шуугиулсан барилдаануудаар дvvрэн зургаагийн даваа єндєрлєлєє
Ж.САРНАЙ (2006.07.13)


Зургаагийн буюу харцага цолны даваа єглєє тєлєвлєсєн хугацаанаасаа 40 минутаар хоцорч эхэллээ. Хvчит 32 бєх барилдсан энэхvv даваанд наадамчид, бєхийн хорхойтнуудыг уулга алдуулсан олон барилдаан болж, дєрвєн бєх улсын харцага цолны болзлыг хангасан юм.

Тєв аймгийн Аргалант сумын харьяат улсын начин Д.Амгаланбаатар Увс аймгийн харьяат улсын заан Д.Бумбаярыг давж, Монгол Улсын харцага цолны болзлыг хангалаа.

Мєн єчигдєр орой шинээр начны болзол хангасан Архангай аймгийн Булган сумын харьяат цэргийн арслан Батжаргал улсын гарьд Б.Гантогтохтой vнэхээр сайхан барилдаж, шахаж татахад нь давуулж гуядан мэхээ гvйцээж Монгол Улсын харцага цолны болзол хангалаа. Энэхvv барилдаанаас бєхийн таавар эвдэгдэж эхлэв. Учир нь Увс аймгийн Хяргас сумын харьяат дархан аварга Х.Баянмєнхийн хvv Б.Гантогтох гарьд vзvvр тvрvvнд vлдэхэд vгvй гэхээргvй чансаатай бєх билээ.

Сvхбаатар аймгийн Мєнххаан сумын харьяат, Бvрэнтогтох аваргын зээ, улсын начин Ц.Магалжав улсын харцага Т.Мєнгєнцоожоор улсын харцага цолонд хvрлээ. Хvч бяр тэнцvvхэн энэ хоёр залуугийн барилдаан 20-иод минут болж удааширсан учир барьц сонгоход улсын начин Ц.Магалжавын талд таарсан юм.

Говьсvмбэр аймгийн улсын цолтой ганц бєх улсын начин Д.Азжаргал улсын начин Ганхуягаар улсын харцага цолны болзлыг хангасан.

Мєн даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ шинэхэн начин Ганхvvгээр, далай аварга Г.Єсєхбаяр шинэхэн начин Баянжаргалаар, улсын гарьд Д.Сумьяабазар шинэхэн начин Цогзолдоржоор, улсын заан И.Доржсамбуу улсын начин Ц.Цогтжаргалаар тєвєггvйхэн давцгааж, тєрийн есєн хєлт цагаан тугаа тойрлоо.

Далай аварга А.Сvхбат шинээр начин болсон Сэр-Одыг гар ачих мэхээр хавтай сайхан давлаа. Тэдний барилдаан 10 шахам минут vргэлжилсэн.

Улсын харцага Г.Элбэг улсын начин Г.Эрхэмбаярыг давж цолоо батлаад байна.

Улсын заан Б.Ганбат шинэхэн начин Баярмагнайг, Хєвсгєл шинэ идэр сумын харьяат улсын заан Х.Мєнхбаатар улсын начин И.Ёндонсамбууг давж, шєвгийн 16-д vлдлээ.

Завхан аймгийн Нємрєг сумын харьяат улсын харцага М.Баяржавхлан давхар шуудагдсан барьцнаас шахаж татан гаргаж ирээд учраа бєхєє давлаа.

Архангай аймгийн Булган сумын харьяат улсын харцага Д.Рагчаа улсын начин Ш.Уламбаярыг давж, улсын заан цолонд хvрэхэд ганцхан даваа дутуу болоод байна.

Хєвсгєл аймгийн Галт сумын харьяат улсын харцага Г.Ганхуяг хоёр жилийн ємнє Г.Єсєхбаяр аваргыг дєрвийн даваанд євдєглvvлж, шуугиан тарьж байсан Дундговь аймгийн харьяат улсын харцага Л.Пvрэвжаваар харцага цолоо батлаад байна.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Thu Jul 13, 2006 4:17 pm

А.Сvхбат аварга євдєг шороодож, дєрвєн бєх зааны болзол хангалаа

Ж.САРНАЙ (2006.07.13)


Долоогийн даваа

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ойн vндэсний их баяр наадмын долоогийн даваа тун сонирхолтой болж, улсын заан дєрєв тєрєєд байна.

Улсын начин Д.Амгаланбаатар єєрийн багш далай аварга А.Сvхбатаар долоо давж Монгол Улсын зааны болзлыг хангалаа. Нилээн сонин барилдаан болсон бєгєєд начин аваргын хєлийг нь авч ард нь гараад євдєглvvлсэн.

Шинээр харцага цолны болзлыг хангасан улсын начин Д.Азжаргал улсын заан И.Доржсамбуугаар долоо давж, Монгол Улсын заан цолонд хvрэв. Барилдаан удааширсан учир барьц сонгуулахад И.Доржсамбуу зааны талаар таарсан ч хаялцаагvй. Дараа нь Д.Азжаргалын талаар таарч барилдаан єндєрлєсєн юм.

Улсын харцага М.Баяржавхлан улсын заан Х.Мєнхбаатарыг давж, Монгол Улсын заан болоод байна.

Улсын харцага Д.Рагчаа шинэ харцага Ц.Магалжав нар тунаж, тэвчээр шалгасан барилдааны эцэст Д.Рагчаа давж, Монгол Улсын заан цолыг хvртлээ.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ ємнєх даваанд улсын гарьд Б.Гантогтохыг євдєглvvлж, улсын харцага цолны болзлыг хангасан цэргийн арслан Батжаргалыг амлаж, долоо давж есєн хєлт цагаан тугаа тойрлоо.

Далай аварга Г.Єсєхбаяр улсын харцага Г.Ганхуягийг, улсын гарьд Д.Сумьяабазар улсын харцага Г.Элбэгийг, улсын заан Б.Ганбат улсын заан Ц.Мягмарсvрэнг давж шєвгийн наймд шалгараад байна.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Thu Jul 13, 2006 4:18 pm

Далай аварга А.Сvхбат зодог тайлж байгаагаа зарлалаа

Ж.САРНАЙ (2006.07.13)


Тєв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын далай аварга Агваансамдангийн Сvхбат сая долоогийн даваанд євдєглєснийхєє дараа наадамчин олондоо хандан зодог тайлж байгаа тухайгаа зарлаж, шуугиан дэгдээгээд байна.

20-иод жил vндэснийхээ бєхєєр барилдаж, уран сайхан, хурц, шаламгай барилдаан vзvvлж, олноо “жижиг” хэмээн алдаршсан тэрбээр энэ тухайгаа “Сvvлийн vед олонтаа гэмтэл авч биеийн эрvvл мэнд таагvй байгаа учир” хэмээн тайлбарлаж байна.

Дараа нь далай аварга Тєрийн есєн хєлт цагаан тугнаасаа адис авч, наадмын зvлэг ногоон дэвжээндээ сєхрєн мєргєлєє. Ингээд єєрийн багш, хадам аав дархан аварга Х.Баянмєнх дээр очиж, тэврvvлээд мєрєнд наалдан уйлав.

Тvvнийг дэмждэг мянга мянган хvмvvс далай аваргыг уг нь ахиад хэдэн жил барилдаж бєх сонирхогчдоо баярлуулах байсан юмсан хэмээн харамсаж, єєрєє барилдахгvй ч гэсэн олон сайхан шавь тєрvvлж, vндэсний бєхийн хєгжилд vнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Єнєєдєр улсын заан болсон улсын начин Н.Амартvвшин, єчигдєр улсын начин болсон аймгийн арслан Сэр-Од нар гэхэд л тvvний шавь нар ажээ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Thu Jul 13, 2006 4:19 pm

Хоёр аварга, хоёр гарьд шєвгийн дєрєвт vлдээд байна

Ж.САРНАЙ (2006.07.13)


Наймын даваа

Энэхvv даваанд улсын гарьд Г.Сумьяабазар улсын заан Д.Ганбатыг хамгийн тvрvvнд давсан. Тэрбээр учраа бєхєє сугадаж мордоход нь хутгаж, гуядахад нь гишгэхэд алдуулж тvрсэн сонирхолтой бєгєєд шийдэмгий барилдаан vзvvлсэн юм.

Мєн ємнєх даваанд зааны болзол хангасан улсын начин Д.Азжаргал шинэхэн заан Д.Рагчааг давж, Монгол Улсын гарьд цол хvртлээ. Д.Азжаргал Д.Рагчааг сэжиж урагш нь дугтарч дєрвєн хєллvvлж барилдаан хийх ямар ч боломжгvй болгоод давсан.

Далай аварга Г.Єсєхбаяр шинэ заан М.Баяржавхланг давж шєвгийн дєрєвт vлдээд байна.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ шинэ заан Д.Амгаланбаатараар шєвгєрлєє. Тэр хоёр 10-аад минут хvчийг vзэн барилдсан бєгєєд Д.Амгаланбаатар заан энэ хугацаанд аваргын хєлд хэд хэдэн удаа дэгээ оруулж, хутгаад барсангvй.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Thu Jul 13, 2006 4:20 pm

Д.Сумьяабазар, Д.Азжаргал нар тvрvv булаалдахаар vлдээд байна

Ж.САРНАЙ (2006.07.13)


Есийн даваа /Шєвгийн дєрвєн бєхийн барилдаан/

Хэнтий аймгийн Ємнєдэлгэр сумын харьяат, Монгол Улсын хєдєлмєрийн баатар, дархан аварга, УИХ-ын гишvvн Б.Бат-Эрдэнэ єнєєдєр улсын харцага, заан, гарьд цолны болзол хангачихаад байгаа Говьсvмбэр аймгийн харьяат, “Шивээ овоо” компанийн бєх улсын начин Д.Азжаргалыг амласан.

Барилдаан 40 минут гаруй vргэлжилсний эцэст Д.Азжаргал дархан аваргын хєлд нь орж, Монгол Улсын арслан цолны болзол хангаж, наадамчин олноо шуугиуллаа. Ингэснээр тэрбээр 4 цолны болзлыг хангачихаад зогсож байна.

Харин Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Буур хэмээх Жамьян аваргын зээ, далай аварга Г.Єсєхбаяр улсын гарьд Д.Сумьяабазар нар тунаж, хагас цаг орчим барилдсаны эцэст Євєрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Улаанбаатар хотын уугуул Д.Сумьяабазар давж, Монгол Улсын арслан цолны болзлыг хангаж, тvрvv булаацалдахаар vлдлээ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Thu Jul 13, 2006 4:22 pm

Долгорсvрэнгийн Сумьяабазар vндэснийхээ их наадамд анх удаагаа тvрvvлж, Монгол Улсын аварга цолыг хvртлээ

(2006.07.13)


10-ын даваа /Yзvvр тvрvv/

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, Ардын хувьсгалын 85 жилийн ойн Yндэсний их баяр наадамд 1024 бєх зодоглосноос Євєрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Улаанбаатар хотын уугуул, Долгорсvрэнгийн Сумьяабазар тvрvvлж, Монгол Улсын аварга цолыг хvртлээ.

Энэхvv наадмаар хавтай сайхан барилдаж, улсын дєрвєн цолны болзол хангаж Монгол Улсын арслан цолыг хvртсэн Говьсvмбэр аймгийн харьяат, “Шивээ овоо” компанийн бєх улсын начин Дагвадоржийн Азжаргал vзvvрлэж, наадамчин олноо баярлуулaaд байна.

Хоёр бєхийн барилдаан шуурхай явагдсан бєгєєд Д.Сумьяабазар Д.Азжаргалыг хонгодож тvрээд мэхээ сайхан даацтай хийж давсан билээ.

Yндэсний их баяр наадмын хуулийн дагуу ес давсан хvнд арслан цол олгодог. Харин 10 давсан хvнд аварга єгнє гэсэн заалт хуулийн єєрчлєлтєд ороогvй ч гэсэн Ерєнхийлєгч бєхєє дээдэлдэг тvмнээ хvндэтгэн Д.Сумьяабазарт Монгол Улсын аварга цолыг єгсєн.

Єєрєєр хэлбэл 512 бєх барилдсан 9 даваатай наадамд улсын арслан хоёр дахь удаагаа тvрvvлбэл аварга болдог. Харин 1024 бєх барилдахад анх удаагаа улсын наадамд арслан цолны болзол хангаад 10 даван тvрvvлж байгаа бєхєд ямар цол олгох тухай хуульд байдаггvй гэнэ. Нєгєєтэйгvvр тvрvvлж, vзvvрлэсэн хоёр бєх хоёулаа адил цолтой байж болохгvй гэж vзжээ.

Д.Сумьяабазарт арслан цолыг хvртээх зарлигийг уншсаны дараа Тєв цэнгэлдэхэд хуран цугласан наадамчин олон “Аваргаа єг, аваргаа єг” хэмээн шаардаж, шуугихад Ерєнхийлєгч Н.Энхбаяр хэсэг зуур эргэлзэн инээмсэглэн зогсож байснаа, улсын аварга цолны зарлигийг тэр дор нь vзэглэсэн.

Ийнхvv Д.Сумьяабазар улсын арслан цол хvртэх зарлигийг сонсож, vнэмлэх тэмдгээ гардсанаасаа хэдхэн минутын дараа улсын аварга боллоо. Yндэсний бєхийн барилдаан Улаанбаатарын цагаар 16.25-д єндєрлєлєє.

Нар, хур тэгш, ам дамжуулан ярилцах сонин сайхан зvйл ихтэй болсон энэ жилийн баяр наадмын тухай илvv дэлгэрэнгvй мэдээллийг ирэх даваа гаригийн дугаартаа манай “Єнєєдєр” сонины сэтгvvлчид бэлтгэж хvргэх болно.

Бидний хєдєлмєрийг хvндэтгэж мэдээгээ идэвхтэй уншиж, наадмын єнгийн илтгэсэн зургийн цомгоо vзэж, урмын сайхан vг хайрласан санаа, заяа єєдєє нийт уншигчиддаа аз жаргал, эрvvл энх, сайн сайхан бvхнийг хvсэн ерєєж байгааг минь хvлээн авна уу.


Дараа жилийн наадам хvртэл даанч хол байна даа. За баяртай

Та бvхнийг хvндэтгэсэн Mongolnews.mn
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Thu Jul 13, 2006 4:28 pm

За ингээд бидний тєр улсын 800 жилийн ойн том ойн наадам єндєрлєлєє. Єглєє эрт босч аминдаа эрт ирсэн боловч шєвгийн 4-ийг л нэт-ээр тасалдсан дvрс харж дуугаар нь сэтгэлээ зогоож наадмаа vзсэн.

Єнєєдєр сонины вебд тавигдсан мэдээллvvдйиг хожим уншихад сэтгэлд найртайн vvднээс бvгдийг нь копидов.

Хувийн зvгээс 5-ийн даваанаас хойшхи дvйзийг харин оруульяа

5-н даваа

1. Цэрэнтогтох д/аварга – Ганхүү а/а /Өвөрхангай/
2. Бат-Эрдэнэ д/аварга – Эрдэнэчулуун а/а
3. Сүхбат далай аварга – Чулуунбаатар х
4. Өсөхбаяр далай аварга – Энхтуяа у/н
5. Мөнх-Эрдэнэ у/а – Баянжаргал а/а /Баянхонгор/
6. Сумъяабазар у/г – Бадамдорж а/а
7. Гантогтох у/г – Бат-Отгон а/а
8. Одгэрэл у/з – Цогзолдорж ц/а /Дорнод/
9. Мягмарсүрэн у/з – Амараа а/а
10. Доржсамбуу у/з – Эрдэнэбат а/а
11. Ганбат у/з – Мөнхбат а/а
12. Бумбаяр у/з – Дамдин а/а
13. Мөнхбаатар у/з – Амартүвшин а/а
14. Баяржавхлан у/х – Пүрэвсүрэн у/н
15. Рагчаа у/х - Өв.Ганхуяг у/н
16. Мөнгөнцоож у/х – Батпүрэв а/а
17. Г.Ганхуяг у/х – Түвшинбаатар а/а
18. Пүрэвжав у/х – Батбаяр у/н
19. Элбэг у/х – Оргил а/а
20. Батбаатар у/х – Батжаргал ц/а /Архангай/
21. Бэгзсүрэн у/х – Баярмагнай а/а /Говь-Алтай/
22. Азжаргал у/н – Сүмбээ а/а
23. Цогтжаргал у/н – Сумъяабээс у/н
24. Ёндонсамбуу у/н – Соронзонболд а/а
25. До.Ганхуяг у/н – Гантулга а/а
26. Батболд у/н - Өсөх-Ирээдүй а/а /Сэлэнгэ/
27. Уламбаяр у/н – Түвшинбаяр а/а
28. Эрхэмбаяр у/н – Жаргалсайхан а/а
29. Амгаланбаатар у/н – Бямбажав ц/а
30. Адъяахүү у/н – Сэр-Од а/а /Баянхонгор/
31. Магалжав у/н – Лхагвадорж у/н
32. Өсөхбаяр а/а /Булган/ – Амартүвшин а/а


Шинээр 8 начин

6-н даваа

1. Бат-эрдэнэ д/а –Ганхүү а/а
2. Сүхбат далай/а –Сэр-Од а/а
3. Өсөхбаяр далай/а –Баянжаргал а/з
4. Сумъяабазар у/г –Цогзолдорж а/а
5. Гантогтох у/г –Батжаргал а/а
6. Мягмарсүрэн у/з -Өсөх-Ирээдүй а/а
7. Доржсамбуу у/з –Цогтжаргал а/а
8. Ганбат у/з –Баярмагнай а/а
9. Бумбаяр у/з –Амгаланбаатар у/н
10. Мөнхбаатар у/з –Ёндонсамбуу у/н
11. Баяржавхлан у/х -Өсөхбаяр а/а
12. Рагчаа у/х –Уламбаяр у/н
13. Мөнгөнцоож у/х –Магалжав у/н
14. Пүрэвжав у/х –Г.Ганхуяг у/х
15. Элбэг у/х –Эрхэмбаяр у/н
16. Азжаргал у/н –До.Ганхуяг у/н

Шинээр 4 харцага

7-н даваа

1. Бат-Эрдэнэ д/а – Батжаргал а/а
2. Сүхбат далай/а – Амгаланбаатар а/а
3. Өсөхбаяр далай/а – Г.Ганхуяг у/х
4. Сумъяабазар у/г – Элбэг у/х
5. Мягмарсүрэн у/з – Ганбат у/з
6. Доржсамбуу у/з – Азжаргал у/н
7. Мөнхбаатар у/з – Баяржавхлан у/х
8. Рагчаа у/х – Магалжав у/н

Шинээр 4 заан


8-н даваа

1. Бат-Эрдэнэ д/а – Амгаланбаатар а/а
2. Өсөхбаяр далай/а – Баяржавхлан у/х
3. Сумъяабазар у/г – Ганбат у/з
4. Рагчаа у/х – Азжаргал у/н

Шинээр 1 гарди

9-н даваа

1. Бат-Эрдэнэ д/а – Азжаргал у/н
2. Өсөхбаяр далай/а – Сумъяабазар у/г

Шинээр 2 арслан


10-н даваа

1. Сумъяабазар у/г – Азжаргал у/н

Yзэгчдийн шахалтан дор хуулиас дээгvvр ерєнхєєлєгч гуай шинэ аварга тєрvvлэв. Би Сумьяабазарыг аварга болгохыг дэмжиж байна, гэхдээ зарлигаа эргэж буцаж байгаа байдал огтоос таалагдсангvй.

Аваргаа цолны зарлигийг шууд л эхэндээ гаргах байсан юм.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Thu Jul 13, 2006 4:45 pm

Одоо наадмын бичлэг тавигдсан хойно л барилдаануудыг сайн vзэе даа. Даваа бvрийн хооронд догдолдог шиг сэтгэгдэл тєрєхгvй л байх даа, гэхдээ барилдаануудыг сайн vзэхгvй бол "ходоод" ханахгvй байна
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby 21Grams » Fri Jul 14, 2006 1:02 am

Сумяабазар :-D
Азжаргал :-D
Chukcha2002 :-D
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Nomer 10 » Fri Jul 14, 2006 6:50 am

Ерөнхийлөгч нь газар дээрээ түмэн амьтны өмнө хуулиа гишгээд л, күй нээрээ ийм улс гэж байдаг аа. Сумьяа аварга авч байгаа нь таалагдаж байна, гэхдээ энийг өмнө нь тэр хуулиндаа заах байсан юм. Энэ явдал ард түмнийг төрдөө итгэхэд улам хэцүү байгаа гэдгийг тод томруун харууллаа даа. Бас Азжаргал Гантогтох зэрэг олон үзүүрлэсэн хүний дээр од нь гийгээд гарчихдаг нь тиймхэн л байна. Үргэлж 1024 барилддаг бол Гантогтох дор хаяж нэг үзүүрлэх байсан. Үндэсний бөхийн гажуудал гээл яриад байдаг, өөрчилж чадахгүй л яваад байх юм даа.

Миний хувьд цагаан сарын барилдаанаар ой гутаад дахиж бөхөд чих тавихаа больсон. Дэлхийн аваргын финал гээд сая таг мартчихсан байсан. Тэгсэн яг 12-ны өглөө болонгуут бас ч гэж сонин луу шагайж мэдээг нь харж байна лээ шүү. Гэхдээ өмнөх шигээ шүлсээ залгиал хүлээдэг байсан, бүр больжээ. Санасныг бодвол энэ жил харин найраа бага гарсан юм шиг.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Fri Jul 14, 2006 6:54 am

Жижиг зүгээр ч нэг гэмтэл гээд зодог тайлаагүй байх аа. Харамсалтай л байна даа, хэцүү үед жинхэнэ бөхийг авч явж байсан хүн. Сумьяа Өсөхөө гээд мафи талдаа сэжигтэй болоод явчихсан, цагаан сараар тод харагдсан. Одоо нэгэнт зодог тайлсан хойно энэ хөгшиг бөхчүүд ичээд бүгд дагаад зодог тайлаасай. Энэ балай найраа залуу бөхчүүдийг алж байна шд. Чадлаараа барилдана гэхээс илүү хаана нэг гайгүй юм хийж начны мөнгө олж авах уу гээд толгойгоо гашилгадаг болсон.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 7 » Fri Jul 14, 2006 12:47 pm

Их Монгол Улс байгуулагдсаны 800 Ардын хувьсгалын 85 жилийн бєхийн барилдаан маш сайхан болж єнгєрлєє. Миний дэмжиж байсан бєх Сумаыбазар маань тvрvv авлаа. Yнэхээр сайхан байлаа. Миний vзэж байсан Наадмуудаас хамгийн сайхан Наадам болж єнгєрлєє
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Fri Jul 14, 2006 12:50 pm

Энхбаяр худлаа єєрийхєє нэр хvндийг єсгєж байхгvй юу муу хогчинь
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Fri Jul 14, 2006 12:52 pm

Сvхбат барилдах байлгvй дээ. Худлаа шоудаж байгаа гэсэн яриаа гарсан бна лээ. За жил барилдахгvй байж болно за тэгээд 2 дахь жилээсл хэцvv болон шд ээ. Барилдажл таараа
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby ulka » Fri Jul 14, 2006 3:32 pm

Хуулинаас дээгүүр мэдэлтэй ерөнхийлөгчтэй гэж байгаа. Анх тэр хуулийг батлахдаа 1024 бөх барилдаад цол багатай бөх түрүүлж үзүүрлэвэл яах вэ гэдгийг бодож чадаагүйн л гай. Тийм зүйлийг харах ухаан манай дээдсүүдэд байхгүй л дээ.
Азжаргал харин аз нь гийсэн залуу юм. Хэдэн ч цол алгасч байгаам дээ.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby oswin » Fri Jul 14, 2006 3:58 pm

Сумъяабазар хэдий сайн бєх ч, 10 даваад аварга болно гэдэг бусад бєхчvvдйин хувьд шударга бус байна. 2 тvрvvлж аварга болно гэдэг чинь хамаагvй єндєр босго шvv дээ. Яахав 1024 бєх барилдсан ч арай л аваргын цолд багадах болов уу даа.
Гэхдээ ард тvмэн сэтгэл хангалуун байгаа бололтой байна лээ.
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby jegi » Fri Jul 14, 2006 5:13 pm

SUMIAYA AVRAGA BOLSON NI SAIHAN HEREG AZAA TURUULSEN BOL MEDEEJ AVRAGA BOLOHGUI YAGAAD GEVEL ANH TER HUULID BAGA TSOLTOI BOH TURUULBEL YAH VE GEDGIIG BATALSAN BAISAN.
ARSLAN TSOLD HUREEGUI BOH 10 DAVJ TURUULBEL TURUULBEL ARSLAN TSOL OLGONO GEJ ZAASAN BAISAN. TEGEED ARSLAN TSOL OLGOH GEJ BAISAN. HARIN SUMIYAD HUNDETGEH SHALTGAAN (ULSAD 4 UDAA UZUULRT ULDEJ ARSLAN TSOLOND OLON UDAA OIRTON SAIN BARILDAJ )BAISAN. TIIMEES ARD TUMEN TEGJ IH ESERGUUTSSEN BAIH...
AAV NI HUUHDUUDEE ERHELHEER NI ZA ZA GEED HUSSEN TOGLOOMIIG NI AVCH UGCH BAIGAA YUM SHIG L MANAI ERONHIILOGCH INEEGEED ZA ZA AVRAGA GEY GEED UGCHIHSUN HA HA JINHENE HUULIASAA ILUU ERH MEDELTEI ERDEE
Mongol naadam
jegi
 
Posts: 8
Joined: Thu Jul 13, 2006 10:50 am

Postby chukcha2002 » Sat Jul 15, 2006 3:24 am

Азжаргал энэ наадмаар vнэхээр одтой байлаа шvv. Рагчаа уг нь ингээд vзvvрлээд зогсож байсан бол зvгээр юм шиг надад санагдаад байгаа юм
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby 21Grams » Sat Jul 15, 2006 4:07 am

Эсвэл Баяржавхлан ч юм уу. Би Азжаргал гэж сайн мэдэхгvй л дээ. Гэхдээ яах вэ, манай аав, ээжийн нутаг алтан наран шингэх Алтай сайхан нутгийнх юм байна лээ. :D Наадмын одтой залуу юм даа.
Last edited by 21Grams on Sat Jul 15, 2006 4:07 am, edited 1 time in total.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby A.I.T » Sat Jul 15, 2006 4:07 am

Начин Азжаргал сиймхийгээр дээшээ гараад ирсэн нь үнэн.....Гэхдээ нэгэнт цол нэмчихлээ,Мягмарсүрэнгийн дээр ам авах боллоо шүү дээ.....
Урьд нь дандаа тунадаг байсан юм......Сүхбатыг гэхэд харал даа,арслан болохоосоо өмнө дандаа тунадаг тэгээд унадаг байсан....Долоо давж чаддаггүй л байсан.......Арслан болоод цол дагаж бяр гэгчээр 7 даваад түрүүлээд байдаг байсан......
Тэхээр Азжаргал цол дагаж бяр гэгчээр бас хэцүү тунаанаас гарсан болхоор ямар ч байсан 7 давахтайгаа биздээ.........
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby A.I.T » Sat Jul 15, 2006 4:13 am

21Grams wrote:Эсвэл Баяржавхлан ч юм уу. Би Азжаргал гэж сайн мэдэхгvй л дээ. Гэхдээ яах вэ, манай аав, ээжийн нутаг алтан наран шингэх Алтай сайхан нутгийнх юм байна лээ. :D Наадмын одтой залуу юм даа.
чамаас авхуулаад мэдэхгүй хүн зөндөө л байдаг......Манай ГОВЬ-ын бөх юм шүү дээ......Хэдий би хотын иргэн ч гэсэн ч манай ээж ДОРОНГОВЬД төрсөн болохоор энэ нутагт их элэгтэй........
Аймагын Арслан байхадаа Начин Ганбаярын уурын хүргэсннээс болоод хэзээний наадамд билээ дээ 4вийн даваанд амлуулж унаад уйлж билээ........
Начин болох доо Батзориг,Одгэрэл 2ыг цувуулаад хаячихаж билээ........
Сайн бөх болноо.....Арслан цолыг авч явж чадна гэж бодожын
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby chukcha2002 » Sat Jul 15, 2006 4:44 am

Азжаргал vнэхээр хичээхгvй бол горьгvй. Энэ цолд хvрээгvй дэндvv сайхан бєхчvvд олон байна шvv дээ. Эхлээд Пунцагааг нэрлий, Ганбат зааныг оруулий. За тэгээд Доржсамбуу заан байна, би л хувьдаа Азжаргалаас илvv л гэж бодно. Мийгаа байна.... Рагчаа байна. Рагчаад харин бодит боломж олдсон. Тэрийгээ єєрєє Азжаргалд алдсан.

Тэгээд бас Гантогтох гарди ч гэсэн яригдах ёстой хvн.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 14 guests
cron