Наадам-2006

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Азжаргал арслан цолны хэмжээнд барилдаж чадах уу?

Чадна. Тэр бол арслангийн энтэй бєх
7
39%
Чадахгvй. Сиймхийгээр дээшээ гарчихлаа
11
61%
 
Total votes : 18

Postby A.I.T » Sat Jul 15, 2006 5:05 am

хачин юм ярихын........Хэн нэг нь хичээлгүйгээр шууд аварга арслан болдымуу?
Мэдээж хичээн биздээ нутагын зон олон нь харж байгааг мэдэж байгаа байлгуй дээ......Азжаргалыг ГОВЬчууд бүгд л харж байгаа шүү дээ......Тэгээд цааш нь юу болохыг тэр өдөрийн тэнгэр мэдэх биздэ....Азжаргалыг 10 түрүүлсэн ч гайхаад байх юм надад лав алга......
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby Buratino » Sat Jul 15, 2006 1:46 pm

A.I.T wrote:хачин юм ярихын........Хэн нэг нь хичээлгүйгээр шууд аварга арслан болдымуу?
Мэдээж хичээн биздээ нутагын зон олон нь харж байгааг мэдэж байгаа байлгуй дээ......Азжаргалыг ГОВЬчууд бүгд л харж байгаа шүү дээ......Тэгээд цааш нь юу болохыг тэр өдөрийн тэнгэр мэдэх биздэ....Азжаргалыг 10 түрүүлсэн ч гайхаад байх юм надад лав алга......



Chi ymar erguu tulug shig huuhed ve?
Undesnii boh joohon gadarlahaas caashgui bj ym meddeg hun shig yrihiin?
meddeg hed n chamaig shoolood chamtai yu yrihav dee?
Barits songosoor bgaad 9 davtsan hun shuu dee naad azjargal gesen tsudger amisgaa chin.
Naad baagii chin ugaasaa tiim taktiktai, terend n bohchuud ch gesen durgui bdag, zaalnii barildaand hurtel bainga l barits songoj davdag,
Odoo naad baagii chin daraa jil.n naadmaar nachin l hiij mungu olno doo, uur ireedui ugaasaa bhgui, nas n ywtsan, er n ch sain buh bish, jinhene siimhiigeer deeshee garaad irlee.



Undesnii boh odoo zaaland l barits songuulaad naadmaar bol tiim ym hiih eosgui, shal utgagui bolgoj bna, ter mungunii suld uu too yu gej buusnaar n l ter hunii naadmiin huvi zaya shiidegdej bna shd.
Santiago Bernabue
User avatar
Buratino
 
Posts: 58
Joined: Tue Jul 11, 2006 5:17 pm
Location: Central Attack Midfielder (CAM)

Postby Цоомоо » Sun Jul 16, 2006 1:11 am

За наадам сайхан боллоо. Ялангуяа 4-5ын даваа ёстой гал гарсан олон барилдаанаар дүүрэн болсон доо. Бөхчүүд маань шударга сайхан барилдацгаасан, начин энэ тэр их л олон бөх авах байх гэж бодож байтал 1024 дээр 7-хон начин төрлөө дөө. 512 дээр л иймэрхүү начин төрдөгсөн. 5-ын давааны ам авсан байдлыг хараарай, залуу начингууд бараг бүгдээрээ яс үзэцгээсэн, ихэнх нь л шижигнэсэн цолгүй бөхчүүдийг давсан даа...Үзэгчид их сэтгэл өндөр байсан, арга ч үгүй биз дээ...Бөхийн унаж байсан нэр хүнд овоо сэргэх хандлагатай л болж байх шиг байна...Гэхдээ яаж зүгээр байхав, хэдэн найрааны начин орж ирсэн л дээ...Ёндонсамбуу начинд унасан Соронзонболд ёстой их тэнэгтлээ. **н** дурак юм аа..."Булганы муу ... " энэ тэр гэж тэрүүгээр орилоод л..Үнэхээр ухамсар дорой гар. Наадмын өмнө онгирч ярилцлага өгөөд байсан гэж байгаа. Онгироо л байна даа...
Энэ жилийн начны ханш гэж тэнгэрт тулсан үнэ байсан сонсогдож байсан. Шударга сайхан барилдаж, унаж өгч жүжиглээгүй олон бөхөд сэтгэл өег байна даа...
Сүхбат аваргын шийдвэрийг хүмүүс янз янзаар л хүлээж авч байна лээ. Өрөвдөөд уйлж байсан ч хүмүүс байна, худлаа даа энэ гэсэн хүмүүс ч байсан.. Яг үнэн нь чухам аль нь юм байгаан...Ард түмнээ хүндлээд, төрийн наадмаа хүндлээд энэ хүн дараа дараагийн наадмуудаар барилдах л ёстой хүн байхгүй юу. Бат - Эрдэнэ аваргыг л хар, одоо шөвгийн 4-т үлдээд л явж байна. Мөөеө, Баянаа, Цэрэнтогтох аваргууд хэдэн жил барилдав. Аварга хүн чинь бас наадмыг чимнэ шүү дээ.. Би л хувьдаа Сүхбатын шийдвэрийг таашаахгүй л байгаа, гэхдээ яахав нарийн учир шалтгаан байсан л байх л даа...Өөрөө ч уйлаад л байна лээ, Гантогтох гарьд ч бас уйлаад л...
Рагчаа, Баяржавхлан 2 дээр бол "Улсын Заан" цол авахад гайхаад байх хүнгүй ээ. Амгаланбаатар яахав, Сүхбат аваргаар явцан ч гэсэн цол дагаж бяр гээд сайхан барилдах биз ээ. 5-ын даваанд Бямбажавыг амалж аваад хаяцан хүн шүү дээ. Бямбажав начин байтугай харцага өлхөн гэж яригдаж байсан залуу, 2 жил дараалж 5-ын даваанд уналаа. Дараа жил начинаа авах байх...
Азжаргал их азтай юм аа. Сумъяа л айхтар ам авлаа. Шөвгийн 8-д буюу гарьдын даваанд шууд Ганбатыг авдаг байгаа. Азжаргалыг авах бахй гэж бодож байсан чинь. Тэгсэн бол Ганбат - Рагчаа 2-ын нэг нь гарьд, давсан нь тэгээд үзүүрт хүрэхгүй юу...Ганбат ч зоригтой, айхтар үзсэн л дээ...Сумъяа Ганбатыг орхихгүй дээ уг нь...Увсынхан гэхдээ бас 8 даваагүй байхад нь Ганбатад баяр хүргээд явсан гэх сураг сонсогдсон...Ганбат зааныг яг сайхан ид үе дээр нь Увсынхан элдэв найраанд оруулж барилдуулахгүй олон унагасан даа, тэрнээс сайхан бөх юмсан...
Рагчаа энэ жил өнгөрсөн жилээ бодвол бэлтгэл дутуу байсан, тэрнээс Азжаргалын оронд л үзүүрлээд зогсч байхгүй юу...Азжаргал л азтай юм даа...
Бат-Эрдэнэ аварга цагаан сараар нэлээн хэл аманд орсноосоо болоод энэ наадамд их ч чамбай бэлтгэл хийсэн. Дандаа өөрийн хүчээрээ давсан...Цагаан сарын дараа хүмүүсийн хэл ам гээд элдэв юм болоогүй бол Өсөхөө-Сумъяа 2-г тунаахгүй л байсан...
Шөвгийн 4-т Өсөхөө золгохоо хүлээж хамгаалж барилдаж байгаад цаг дуусахын даваан дээр өөрөө ёстой **н** юм хийж байж Сумъяад ашиглуулсан даа, дараа нь их ч харамсаж байсан...Яах аргагүй нэг түрүүгээ алдаж байгааюм... Тахимаа өгөхдөө тэр 2 тэврэлдээд..Сайхан найзуудаа гэж. Шударга сайхнаар олон удаа наадамд барилдлаа даа...Уг нь энэ жил Өсөхөө маань их сайхан байсан даа, их л харамсалтай байна, надад. Гэхдээ яахав, муу Сумъяа нэг удаа давахаас яахав, түрүүлэхэс ч яахав...Өсөхөөг давчихаад орилоод л гүйцэн...
Үзүүр түрүү бол тодорхой байсоон, Сумъяа яараад л байсан. Арга ч үгүй биз...Сумъяаг түрүүлэхэд олон хүн баярласан даа...Ард түмэн нөгөө хэдээс нь илүү Сумъяад сайн даа биш, бүгдэд нь л адилхан сайн. Энэ хэдэн сайхан залуучууд маань бүгдээрээ л түрүүлээсэй гэж хүсч байсан болохоор түрүүлээгүй байсан, олон үзүүрлэсэн Сумъяаг түрүүлэхэд тэгж их баярласан байх л даа...
Аварга цол авах нь зүй ёсны хэрэг боловч өгч байгаа байдал нь дэндүү бүдүүлэг юм. Хуулиар цол олгож байгаа. Хуулийг Ерөнхийлөгч өөрчлөх эрх байхгүй. Монгол Улс бол хаант засаглалтай улс биш...УИХ л хуульд өөрчлөлт оруулах субъекн...Манай хэдэн мангуунууд иймэрхүү байдал үүснэ гэж төсөөлж чаддаггүй л юм байх даа. Би энд наадмын өмнө нь бичиж л байсан, Сумъяа, Гантогтох 2-н нэг түрүүлвэл яах вэ, арслан л болох юм уу гэж...Уг нь яг энэ заалтыг өөрчлүүлэх гэж хэсэг гишүүд санал оруулсан юм билээ. Бас Энхбаярыг "Сүүж"-д бөхчүүд дээр очход бас хэлж л байсан юм гэсэн. Тоогоогүй...
Хүмүүс шаардахад тэр доор нь шийдвэрээ өөрчилж л байдаг. Ийм сул дорой төр засаг гэж байх уу...
Сумъяа аварга болох нь түмэн зөв л дөө, гэхдээ...
Одоо Гантогтоход "арслан" цол өгөх хэрэгтэй, 3 үзүүрлсэн бөх..Бас 80 жилээр 10 давсан Сүхбатад ч дээд цолыг нь өгөх хэрэгтэй...бас энэ "далай аварга" гэж үнэн утгагүй цол. "Далай даян аварга" л гэж байдаг болохоос...Энэ мэт олон гажуудлууд байна аа...
Бас энэ наадмаар Баянаа аварга 2 удаа дургүй хүргэлээ. Эхлээд наадмын нээлтийн үеэр туганд Мөөеө аваргаас түрүүлж очоод мөргөдийн. Муухай харагдаж байсан даа, Мөөеө аварга их л уурлаж харагдсан..Эрэмбэ дарааллаараа л явна биз дээ...Бас дараа нь наадамд хүрэлцэн ирсэн 50-аас дээш настай дархан аваргуудад түрүү бөхийн бай өгдөг. Мөөеө аварга, Цэрэнтогтох аварга 2 Баянмөнх аваргыг хүлээгээд зогсоод байдаг, нөгөөдөх нь очиж авдаггүй наасан...
Манай зарим цагдаа нар гэж **н** юм аа.
Сумяа түрүүлж байхад Долгорсүрэн зааныг Сумъяа дээр очоод үнсэх гэтэл цагдаа нар оруулдаггүй шүү. Долгорсүрэн заан уурлаад ч нэмэргүй, оруулахгүй. Үзэгчид дургүйцэж хашхираад, тэгж байтал Цэрэнтогтох аварга ирж байж нэг юм зохицуулсан...
Тайлбарлагч Ганбаатар их үгүйлэгдэж байсан даа. Шинэ цолтнууд төрөхөд, Азжаргал хүүг "арслан" болоход, Сумъяаг түрүүлэхэд цаад чинь ч ёстой нэг самсаа шархиртал сайхан ярих байсан даа...
За эцэст нь энэ наадам их сайхан болсоон. Нээлт хаалт, бөхийн барилдаан энэ тэр...Дараа жилий наадам ч хол байна даа, хол байна...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby a_odko » Sun Jul 16, 2006 1:33 am

Савиола сайхан бичжээ...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Nomer 10 » Sun Jul 16, 2006 2:11 am

Аа яаяа сайхан санагдчихлаа. Бөх бүүр итгэл алдаад байгаа, энэ жилийнх шиг наадам үргэлж болоосой.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby A.I.T » Sun Jul 16, 2006 12:36 pm

Buratino wrote:
A.I.T wrote:хачин юм ярихын........Хэн нэг нь хичээлгүйгээр шууд аварга арслан болдымуу?
Мэдээж хичээн биздээ нутагын зон олон нь харж байгааг мэдэж байгаа байлгуй дээ......Азжаргалыг ГОВЬчууд бүгд л харж байгаа шүү дээ......Тэгээд цааш нь юу болохыг тэр өдөрийн тэнгэр мэдэх биздэ....Азжаргалыг 10 түрүүлсэн ч гайхаад байх юм надад лав алга......



Chi ymar erguu tulug shig huuhed ve?
Undesnii boh joohon gadarlahaas caashgui bj ym meddeg hun shig yrihiin?
meddeg hed n chamaig shoolood chamtai yu yrihav dee?
Barits songosoor bgaad 9 davtsan hun shuu dee naad azjargal gesen tsudger amisgaa chin.
Naad baagii chin ugaasaa tiim taktiktai, terend n bohchuud ch gesen durgui bdag, zaalnii barildaand hurtel bainga l barits songoj davdag,
Odoo naad baagii chin daraa jil.n naadmaar nachin l hiij mungu olno doo, uur ireedui ugaasaa bhgui, nas n ywtsan, er n ch sain buh bish, jinhene siimhiigeer deeshee garaad irlee.



Undesnii boh odoo zaaland l barits songuulaad naadmaar bol tiim ym hiih eosgui, shal utgagui bolgoj bna, ter mungunii suld uu too yu gej buusnaar n l ter hunii naadmiin huvi zaya shiidegdej bna shd.
хэ хэ......Гэхдээ хөгшөөн.......Азжаргал барьц сонгож давж байсан нь үнэн......Сүхбатыг унасанаас хойш наадмын мэдээ харалгүй унтчихсан......
Аймагын Арслан Сүмбээ,бас хэн ч билээ бөхчүүдтэй барилдахад Азжаргал эхэлж барьц сонгосон уу?ха ха.....Харин ч тэдгээр бөхчүүд эхэлж сонгож барьсы штээ....чадахгүй дээ барахгүй дээ л унаж байхгүй юу......Тэгээд Азжаргалыг арслан боллоо гээд та нар яахым???Цолыг нь буцааж чадку шт.....ямар ч байсан найраа хийлгүйгээр 9 даваад гараад ирсэн.....
Ба аваргыг аварга хүн гээд цолондоо ханаад унаж өгөөгүй л байхгүй юу....
Тэгээд ер Азжаргалыг арслан болсонд улсууд дургүйцэж байх шиг байна......Яахавээ алийн болгон Өсөхбаяр,Сүхбат,Сумъяабазар гээд бөхчүүд үзүүр түрүүнд үлдэх юм бэ шинэ залуус гараг л дээ...
Чадалаараа гараад ирж байхад муулаад зогсж байдаг.....
Азжаргал сиймхийгээр гараад ирсэн нь үнэн....Түүнтэй маргаж чадашгүй.......Гантогтох,Сүхбат гээд бөхчүүд даваад гараад ирсэн бол юу гэж Азжаргал Арслан болж байхав.....
Тэгээд тэр дээр Чукча гишүүн Гантогтох энээ тэрээг гүйцэхгүй гэсэн байналээ......магадгүй одоогоор гүйцэхгүй л дээ....Гэхдэ Азжаргал ямар Гантогтох энээ тэрээ шиг насаараа шахуу барилдсан биш......Хэдхэн жил л боллоо штээ...одоо нэг 27 юмуу 29ын хооронд л байгаа...Цаашдаа яахым байгаа......мэдэхгүй л биздээ.......Ямарч байсан цол дагаж бяр гэгчээр 7 бол өлхөн давах байхаа.....
Юм л бол муулах гээд дайрах юм...
Рагчааг арслан болох бөх л гэхийн Азжаргалыг бараагүй л биздээ?Бэлтгэл дутуу хийжээ л гэхийн шалтаг л юм дааа.....тэгээд адилхан л бэлтгэл хийгээд л унаа биздээ?
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

ТВ

Postby ulka » Sun Jul 16, 2006 4:37 pm

Бөх үзэхээ болиод удаж байна. Өсөхөө, Сумъяагийн үеийнхнээс доошхийг танихаа байж. Тэгээд Шөвгийн 8 бөхийг л ТВ5 ийн интернэт радиогоор сонслоо. Би ч уг нь Өсөхөөг түрүүлчих боловуу гэж л бодож байлаа. За Сумъяа тэр хоёр ялгаа юу байхав дээ. Сайхан барилдаан үзүүлээд ард түмнээ баясгаад явж байвал болоо.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby Бамбууш » Sun Jul 16, 2006 10:12 pm

vгvй энэ А.И.Т андуураад байна хєгшєєн Азжаргал чинь Дорноговийнх биш Булганий уугуул байхгуй юy! суулд л Говиссумбэр аймгийн Шивээ гови kомпаний нэр дээр барилдаад ирэхээрээ Говисумбэрээс босож барилдах болсон.Гови Сумбэр ч яс юман дээр яг 70 80 жилийн туухтэй аймгууд шиг биш шу дээ за за тэр ч яхав ...Азжаргал бариц сонгосон байна уу? ясан байна тэгэхдээ тэргvй тэр залуу Арслан аваад зогсож байхийг хараад би лав маш их баырласан.Ыр нь жижиг чулуугаар томийг цохино гэж Азжаргал анх хучээрээ начин авна гэж ам гараад ях аргагуй 82 жилийн ойгоор 4 ийн даваанд одгэрэл заанийг,5 ийн даваанд Батзориг заанийг давж хучээр ааглаж начин авж байсан залуу.Юм чинэ даравч далдайна булавч бултайна .Хvчтэй хvн яах аргагvй єєрийнхєє хучээр мєн наадмийн од гийснээр арслан боллоо.Энэ тал дээр муудалцах шаардлага бол байхгvй

А.Сvхбат аваргийн хувьд та бvхнээс илvv юм мэдэхгvй нь ямар ч байсан хонхор Улаанбаатрийн замаар єглєє болгон гvйдэг байсанийг нь санаж байна.Ойр дотнийх нь бєхчvvдийн ярьж байгаагаар євдєгнийх нь зєєлєн эд юумуу эсвэл,шингэн нь гэмтчихсэн сурагтай.Аваргийг ид vедээ яаж барилддаг байснийг мэднэ шv дэ єрвvv vгvй юу баруун зvvн али ч талдаа хєл авна барицгvй хавсарна, за тэгээд элэг бvсний барицанд хvрсэн тохиолдолд урагш нь гvйлгэж татаад ард нь гарна гэх мэх олон мэхvvдийг дараа дараалан сайхан хийдэг байж билээ.Сvvлийн уед харин их барилдаан нь жаахан саарсан даа энэ нь биыин байдлаас нь болов уу? баынаа аварга,Нямдорж тэргvvтээ нєхдийн хэрvvл тэмцлээс vvдэв vv? цаг хугацаа харуулах буй за
Спорт цонхийнхондоо єнгєрсєн ч гэсэн улс хувьсгалийн 85,тулгар тєр байгуулагдсаний 800 жилийн ойн баырийн мэнд хургий!
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby chukcha2002 » Sun Jul 16, 2006 11:08 pm

saviola wrote:,,,Бас энэ наадмаар Баянаа аварга 2 удаа дургүй хүргэлээ. Эхлээд наадмын нээлтийн үеэр туганд Мөөеө аваргаас түрүүлж очоод мөргөдийн. Муухай харагдаж байсан даа, Мөөеө аварга их л уурлаж харагдсан..Эрэмбэ дарааллаараа л явна биз дээ...Бас дараа нь наадамд хүрэлцэн ирсэн 50-аас дээш настай дархан аваргуудад түрүү бөхийн бай өгдөг. Мөөеө аварга, Цэрэнтогтох аварга 2 Баянмөнх аваргыг хүлээгээд зогсоод байдаг, нөгөөдөх нь очиж авдаггүй наасан...


Баянаа аварга нээрээ эвгvй л юм хийж дээ. Ер нь эрэмбэ дараагаараа Мєєеє аваргын урд орох гээд их дээрээс vзэж тарж байгаа юм. "Их аварга" гэсэн цол гаргаад 10 тvрvvлсэн хvнд єгч байя гэж нэг хэлсэн гэж байгаа.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby mick » Mon Jul 17, 2006 9:41 am

За даа аль дээр л Сумьяа, Өсөхөө, Аварга гурав л лав үлдэх нь тодорхой болсон гэж яригдаад байсан шт.
Сумъяаг түрүүлэх байх, Өсөхөөд дүү нь цаад асуудлыг нь шийдэж өгсөн гээд л.
Нөгөө талаас Аварга хэрэв нөгөө 3-тай таарвал өмнөх тооцоондоо тооцоод шууд буулгаад түрүүлэх хувилбар байсан ч Б хувилбар гараад чадаагүй гэж бас яригдаж байна.
Үзүүр түрүүний хувьд Су-г гарахаас өмнө Азжаргалтай тохиролцоонд хүрээд /Азжаргал хоцорч гарсан, Сугийн цаанаас хүн болсон гэж дохио өгч байсан/ давсан гэж бас яригдаж байна.

Аварга цолны хувьд жинхэнэ найраа, Авилгачин Энхбаярын сурсан ажил болох хуулийг өөрийнхөөрөө тайлбарладаг аргаараа л өглөө, бараг цаана нь цүнхтэй юм авч ирж тавингуут л цол олгох болоод явна лээ.
Дараа нь зурагтаар ярих нь бараг тооцоолсон юм яриад дургүй хүргэдэг байна шт.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Bayara » Mon Jul 17, 2006 10:24 am

За ёстой сайхан наадам болсоон. Ойрын жилүүдэд ийм шударгаар барилдсан наадмыг харсангүй дээ. Хамгийн наад захын жишээ хэлэхэд начин болсон бөхийн тооноос, начнаа баталсан начны тоо нь илүү байна шүү дээ. Хэзээ ийм байлаа даа. Шөвгийн 16-н тал нь шинэ начингууд байдаг, тэгээл 2 шинэ начин тунаж байдаг шдээ. Тэгтэл энд 32 бөхөөс 7 начин төрсөн, 512 бөх барилдсан бол 4 начин төрсөн гэсэн үг. Яг 6 давж 512-р бол 16-д үлдсэн 1хан залуу бөх байна. Шударга сайхан барилдсан бөхчүүддээ баяр хүргэе.
Манай нутгийн /Говь-Алтай/ 5 сайхан залуу 5-ийн даваанд гараад 1 нь л начин боллоо шдээ. Их харамсаж байлаа, дараа нь харин шударга сайхан барилдаанууд боллоо гэж үнэлсээн. Олон сайхан залуус улсын цолд хүрч чадсангүй.
Сүхбат аваргын шийдвэр жоохон яарсан, буруу л санагдсан. Барилдаасай л гэж хүсэж байна даа. За гэхдээ тухайн хүн өөрөө л мэдэх хэрэг. Цэрэнпунцаг, Сумъяабазар 2 бол сүүлийн 2 жил бараг зодог тайлцан бөх шиг л байгаа шдээ. Огт барилдахгүй. Сумъяабазар энэ жил түрүүлж чадахгүй бол зодог тайлна гэж байсан гэсэн, үнэн байхоо. Одоо аварга болчихсон юм чинь хэдэн жил барилдаж, цолоо ахиулж манийгаа баярлуулах байлгүй дээ.
Рагчаа, Баяржавхлан 2 бол яах аргагүй зааны энтэй бөхчүүд дээ. Гарьд болсон ч болохгүй юмгүй. Амгаланбаатар цолныхоо хэмжээнд сайхан барилднаа. Их гоё барилдаантай залуу байгаа юм.
Азжаргалыг одоо муулаад яахав дээ. Тухайн үед 7-н даваанд Доржсамбууд амлуулахаас нь эхлээд л Азжаргал одоо болноо, харцага болчихлоо, Азжаргалд хаваасаг гэж байна чинь бүр арслан болчихдог байна шдээ. Уг нь түүний оронд Доржсамбуу, Рагчаа, Баяржавхлан, Ганбат нарын нэг үлдсэн бол илүү сайхан байх байлаа. За гэхдээ эдгээр нөхөд нэгэнт чадаагүйгээс хойш яахав.
Азжаргал гэхдээ үнэхээр хүчтэй бөх, заалны барилдаануудад тогтмол дээгүүр барилддаг. Хавар байхаа нэг барилдаан дээр Өсөхбаяр аваргыг нисэлттэй давхар ачаад л унагааж байсандаа. Жилийн жилд л 5-н даваанд хэн нэг сайн залуу бөхтэй тунаад л барьц сонгуулаад л унаад байдаг байсан, энэ жил ч гэсэн тэгэх шахсан даа. Угаасаа Азжаргалын үзүүр бол гэнэтийн юм биш. Бүтэн жилийн турш заалны барилдаанд тогтмол дээгүүр барилдсан бөхчүүдээс нэг нь дээгүүр үлдэх нь тодорхой байсан. Ийм бөхчүүд бол Азжаргал, Рагчаа, Доржсамбуу, Ду.Батбаяр начин /Говь-Алтайн/ нар юм. Эд нар хоорондоо тунасаар Азжаргал аргагүй одтой байж гарч ирлээ. 8-н давааны ам авсан байдлаас ч харагдаж байна. Сумъяабазар Рагчаа, Азжаргал 2-оос айгаад Ганбатыг амлаж байна шүү дээ. Байнгын бэлтгэлтэй, барилдаан тасалдаггүй 2 бол Сумъяабазарыг үнэндээ нухчих байсан л даа. Мань хүн ч тэрийг мэдрээд Ганбатыг авсан. Үзүүр түрүүнд Азжаргал аргагүй ханачихсан байналээ.
За тэгээд Сумъябазарыг түрүүлсэнд, аварга болсонд баяртай байна. Ялангуяа аварга цол авахад нь өөрийн хувь нэмрээ оруулалцсан гэж бодохоор бүр бахтай. /Шүгэлдэж, аваргаа өг гэж чадлаараа орилсон/
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby Bayara » Mon Jul 17, 2006 10:37 am

Өчигдөр Энхбаяр ерөнхийлөгч хэрхэн аварга цол өгсөн талаараа ярьж байналээ. Хуулинд бол 9 буюу түүнээс дээш давсан бөхөд арслан цол олгоно, арслан цолтон түрүүлбэл аварга цол өгнө гээд заачихсан байдаг. Шууд аварга өгөх хууль байхгүй. Тэгэхээр нь хуулийн заалтын дагуу /хуулийн цоорхойг ашиглаж/ эхлээд 9 давсан Азжаргал, Сумъяабазар нарт арслан цол олгосугай гэж зарлиг гаргаад арслан цол өгчөөд, тэгээд дараа нь 10 давсан Сумъяабазар арсланд аварга цол өгсүгэй гэж зарлиг гаргасан гэж байналээ. Уг нь бол үүнийгээ наадмаас өмнө л хуулиндаа тусгаад тодорхой болгочихсон бол зүгээр байсан юм, ажлаа хийж чаддаггүй УИХ хэлэлцэж амжаагүй лдээ.
Энэ мэтийн маргаантай байдал үүсгээд байхгүйн тулд барилдах бөхийн тоо нь бас хуульчлагдсан байвал зүгээр юм. /512/ За тэгээд шинэ цолтон нэмэгдэх нь бөхийн хөгжилд сайн нөлөөтэй, олон цолтонтой болох тусам барилдаан сонирхолтой болох болохоор жил бүр 1024 бөх барилдсан ч болох юм. Эсвэл жилд 2 удаа, бүр 3 удаа ч барилдсан болохгүй юмгүй л дээ. 3 удаа 256 бөх барилдуулчвал яадаг бол?
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby Ms.G » Mon Jul 17, 2006 1:09 pm

Энэ жилийн Наадмын бөх гоё болсон.. Яагаад ч юм Сумъяаг шөвгийн 4-т бол үлдэнэ гэхдээ түрүүлэхгүй, харин үзүүрлэх байх гэж бодсон чинь Өсөхөө аваргыг унагаангуут нь шууд телевийзнээсээ холдоогүй шт.. Аварга болсонд нь би байтуугай монголын ард түмний олонхи нь баярлаж байналээ. Дургүй зарим нь мөнгө төгрөгтэй холбож ярьж л байналээ.

Тэр хууль муулийг нь мэдэхгүйм, гэхдээ миний бодсоноор бол анхнаасаа Начин байсан хүнд 9 давангуут нь Арслан өгөөд, 10 давсан Гарьдад бас адилхан цол өгнө гэдэг чинь муухай шт. Энэ бол тэр ҮБХ-ныхны муу ажил. Бас Энхбаяр гуйа худлаа зарим хүмүүсийн нүдэн дээр кок авчихсан санагдсан. Ард түмний стадионоос гараагүй, орилдог зөв.. Би ч гэсэн хамаг чангаараа орилох л байсан. :-D

Гэснээс, манай ах нэг ингэсэн юм. Бат-Эрдэнэ аварга Азжаргалд уначихаад 10 даваа эхлэх гэж байхад Сумъяаг чихэнд нэг юм хэлээд явуулсан гэсэн. Ахын таамаглалаар бол " Чи удаж л болохгүй шүү, хурдан хийгээрэй (хүмсүүд энэ үгийг буруугаар бодов :mrgreen: ) гэсэн гэнээ... Зүгээр л энд сонирхуулж байгаам...

Сүхбат аваргын зодог тайлсан талаар бас л амтай болгон таамаглаж ярьцгааж байналж.. Жишээ нь, Сүхбат шиг бөх дахиж төрөхгүй. Он удаан жил сайхан барилдаж олныг баясгах байсан юм. Даанч Баянаа аваргын хараанд очиж буруутсан. Ядаж зүгээр шавь нь байсан бол яахав, бүр хүргэн нь байсан... Одоо тэгээд охиноос нь салаад аваргаас бас холдож байгаа... бла бла гэх мэт. Ямар ч байсан аварга маань бөхийн ногоог зүлгэн дээрээ эргэн ирээсэй гэж найдий
User avatar
Ms.G
Cule Lady
 
Posts: 3557
Joined: Thu Dec 01, 2005 7:16 pm

Postby Nobun@g@ » Mon Jul 17, 2006 1:52 pm

Бєхєєс ч бvр тасарчихжээ. :mrgreen:
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Ms.G » Mon Jul 17, 2006 1:58 pm

Гэснээс, Ёндонсамбуу начин Өсөхөө аваргын дүү Батбаяр 2 лаг эгдүүтэй бас гоё дуулдийм билээ шт... :mrgreen:
User avatar
Ms.G
Cule Lady
 
Posts: 3557
Joined: Thu Dec 01, 2005 7:16 pm

Postby Nomer 10 » Tue Jul 18, 2006 5:41 am

Тэр 2 ч хоолой сайтайгаараа зартай шд. Аврора маань бөх бас сайн мэддийм байна хэхэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby A.I.T » Wed Jul 19, 2006 12:32 pm

Yндэсний их баяр наадмын хvчит бєхийн барилдаан ойрын жилvvдэд байгаагvй vзvvштэй, сонирхолтой боллоо хэмээн наадамчин олон ам сайтай буй. Гэвч vзэгч олон тэрvvхэн vедээ анзаарсан ч шинэ аварга, арслангийн дуулианд дарагдаж чимээгvйхэн єнгєрсєн нэг зvйлийг дурдахгvй байж болохгvй нь.

Монгол бєхийн ёс жудгийн талаар сvvлийн vед шар хэвлэлээр vнэн, худал нь vл мэдэгдэх мэдээллvvд тогтмол гарсаар буй. Эдгээрээс дэгс нэг нь байх ч “овоо босгоогvй бол…” гэдэг vгийг санахад бас илvvдэхгvй биз ээ. Энэ бvхэн ногоон дэвжээний гадна болсон явдал учир ийн бvрхэг байдаг хэрэг.

Харин єнгєрєгч баяр наадмаар бєхийн дэвжээг боксын ринг болгох шахсан vйлдэл нэгээр тогтсонгvй. Тавын даваанд харцага М.Баяржавхлан Д.Пvрэвсvрэнг шороодуулахдаа бєхчvvдийн хэлдгээр нидэрсэн нь начинг цухалдуулж, барагтай зvйлд “хєдєлдєггvй” тэрбээр харцагын шанаанд нударгаа буулгасан билээ.

Долоо давж цолоо ахиулсан М.Баяржавхлан шєвгийн наймд Г.Єсєхбаяр аваргад амлуулаад ямар хэрэг хийснээ єєр дээрээ мэдэрсэн. Ах цолтны “тушаал”-ыг биелvvлээгvйд уурлав уу, амар унаагvйд нь шаралхсан уу далай аварга шинэ зааныг тохойлдож аваад боссоныг наадамчин олон харсан. Yvнээс ємнє єрсєлдєгчийнхєє толгойг уургалсан байх vедээ буруу барьцаар хоолойг нь шахаж байсныг засуулууд ер анзаараагvй, М.Баяржавхлан арайхийн эсэн мэнд мултарсан.

Энэ барилдааны vеэр М.Баяржавхлан гарын булчиндаа гэмтэл авсныг цэнгэлдэх хvрээлэнд наадмын єдрvvдээр ажилласан Японы бариа заслын эмч нар яаралтай эмчилгээ хийлгэхгvй бол дахин ногоон талбайдаа гарахгvй байх эрсдэлтэй гэж оношилсон байна. Ийнхvv Єсєхєє аварга хэдхэн жилийн ємнєх vйлдлээ давтаж ард тvмнийхээ уучлалыг даасангvй.

Харин шинэ заан богино хугацаанд Японы хилийг алхах эрхийг авах боломжгvй байсан тул БНСУ-ыг зорьжээ. Зєвхєн олны нvдэн дээр болсон явдлыг дурдахад ийм. Yvнээс гадна гар зєрvvлээгvй ч ам мурийсан цєєнгvй тохиолдлыг бєхчvvдийн асрын ойролцоо суусан vзэгчид гайхан харж суусан. “Нэг vхрийн эвэр доргивол…” гэгчээр цєєн хэдэн хvний vйлдэл монгол бєхийн нэр хvндийг унагаж буйг хэргийн эзэд тунгаан бодож, алдаагаа дахин давтахгvй гэдэгт найдъя.
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby A.I.T » Wed Jul 19, 2006 12:36 pm

өнөөдөрөөс хуулаад тавьчихлаа....кэкккэкэккк
Өсөхөө голзон дураакыг ийм болохоор нь л ясны дургүй......бүрр уур хүрчихлээ:::ххараал хэлэхгүй байх гэж үзэхх:::
Мэх мэддэггүйм байж хүн зодохоо больвол таарна....нэг монгол явахдаа үхтэл нь зодчихоод ирнээ....өндөрөөрөө надаас нам биш эхэдадилхан шахуу байлгүй.......муу хүүрийг ямар их үзэн ядаж байнааа ёооё үхлээ.......
Энд бичсэнэээс үзвэл Баяржавхлан бас хүний үнэргүй юм хийжээ.........
жаахан хараал хэлсэн бол өршөөнө бизээ.........
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby chukcha2002 » Wed Jul 19, 2006 4:22 pm

ийм болохоор нь дургvй гэж худлаа хэлээд яахав., Сvхбатын гол єрсєлдєгч болохоор нь л дургvй байдаг биз дээ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Цоомоо » Thu Jul 20, 2006 1:49 am

Тэр "Өнөөдөр"-ийн сурвалжлагч болих хэрэгтэй. Бас л ард түмний тархийг угааж байнашд. Ямар улс төр биш дээ. Өдөр тутмын том сонин байж шар хэвлэлийн бичдэг юм бичээд л явахын...
Өсөхөө аварга Баяржавхлантай барилдаж байх даа толгойг нь гартай нь байх аа хамт уургалаад барьцан байсын. Ийм үед мэдээж маш их хүч гаргаж чанга л барина, өрсөлдөгчөө унагааж ядраах гэж байгаа болохоор. Ямар 2 хүүхэд тоглож байгаа биш...Яахав, доор нь байгаа бөхийн гарных нь судас боогддог талтай. Жүдод энэ мэх түгээмэл хэрэглэгддэг. Энэ тухай манай Японд жүдо барилддаг найз хэлж байсан...Тэгээд Баяржавхлан хэцүү байгаагаа хэлсэн бололтой, Өсөхөө аварга барьцаа тавьсын. Тийм л жудаг чанаргүй юм бол тэр чигээр нь дарсаар байгаад л унагаана биз дээ...Ер нь Өсөхөө аваргыг ноён нуруу сайтай бөх гэж таньдаг мэддэг хүмүүс нь ярьдаг. Тэр сурвалжлагч энэ тэр бол учраа мэдэхгүй л дээ. Өсөхөөд дургүй л юм байгаа биз. Тэглээ гээд ийм том мэдээллийн хэрэгслээр өөрийн бодлоо ард түмэнд тулгаж бичиж л байдаг...
Бас нэг юм нэмээд хэлэхэд манай Өсөхөө зарим нэгэн шиг мөнгө төгрөгөнд унадаггүй, шунахай ховдог зангүй бөх шүү...Сумъяагаас энэ жил ч ноднин ч 9 оронтой тоогоор яригдах мөнгө авч болох л байсан. Шударга сайхан үзсэн дээ...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby A.I.T » Thu Jul 20, 2006 6:41 am

chukcha2002 wrote:ийм болохоор нь дургvй гэж худлаа хэлээд яахав., Сvхбатын гол єрсєлдєгч болохоор нь л дургvй байдаг биз дээ.
ийм жудаггүй болохоор нь л дургүй........
чамтай тэгээд юугаа ярих вээ дээ.........
Сүхбатыг өшиглөсөнөөс хойш үзэн ядсан........түүнээс өмнө дандаа өрөвддөг байлаа..........Сүхбатын гол өрсөлдөгч гэж дээ чааваас.......ид үед нь дандаа унадаг байсы штээ......бардаггүй л байсым........үнэн л юм........
тэрнэс сүхбаттай барилддаг бөх байсан блохоор дургүй гэх хайшаа юм.......чи арай л буруу бодож байна........
бас ам мэхэнд унасан гээд байгаа........тэр нь дээр чинь ёстой хохь чинь гэдэгийм байхгүй юу.........өөрийнхөө тэнэгтээ л уурлахгүй.....яахав дэвж ирхэд нь шанаа өгсөн бол арай өөр хэрэг..........харин эмзэг газарлуу нь шахуу ямач бодлоггүй тэнэгтэж байгаад өшиглөж,,,,,,,,тэгээд ямар жирийн хүн өшиглөж байгаа бишдээ........байнга бэлтгэл хийдэг муу ч гэсэн бөх хүн өшиглөж байна..........гэдэг.......
түүнээс хойш л үзнэ яддаг харахаас дургүй болсон........шүтээнийг маань доромжилсонд шүү дээ...........хүн бас тэгж айхтар үзэн яддаг л юм байна
Last edited by A.I.T on Thu Jul 20, 2006 7:13 am, edited 1 time in total.
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby Nomer 10 » Thu Jul 20, 2006 7:06 am

АИТ ах зах хүмүүсийг хүндэлж мэдэхгүй юм аа. Наадах хуруугаа өөртөө гарга.
Ер нь энийг авий байз. Учир мэдэхгүй зарим нөхөд буруу ашиглаад байх юм.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby A.I.T » Thu Jul 20, 2006 7:14 am

за за хүндэлий хүндэлий.........
уучлаарай чукча ахаа :D :RD
нөгөө хурууг арилгачихсан.......сая жаахан дургүй хүрээд тэгчлээ
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby chukcha2002 » Thu Jul 20, 2006 4:58 pm

Ер нь сvvлийн vед vндэсний бєх Сvхбат Єсєхєє хоёрын єрсєлдєєнєєр их олон залуучуудыг єєртєє татcан нь vнэн юм шvv.

Yзэгчид бvгд л 2 хуваагдаад, биенийхээ дээр гарах гэж хэрэлдэхээс цаагуур юм болох шахдаг. Энэ 2-ийг барилдахаа больсоны дараа ч гэсэн тэр нь ингэж явна, энэ нь тэгж явна гээд харьцуулаад хооронд нь яс хаяад салах ч vгvй. Яг л Мєєеє Баянаа аваргуудынх шиг.

Уг нь дэмий биз дээ, тийм vv?
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Cornerback » Thu Jul 20, 2006 9:05 pm

дэмий л дээ

тэхдээ Өсөхбаярыг тийрдэг гэдгээр нь илүү олон хүний дурсах биздээ :D
User avatar
Cornerback
 
Posts: 400
Joined: Thu Dec 01, 2005 3:32 am
Location: Монгол

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests