Наадам-2006

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Азжаргал арслан цолны хэмжээнд барилдаж чадах уу?

Чадна. Тэр бол арслангийн энтэй бєх
7
39%
Чадахгvй. Сиймхийгээр дээшээ гарчихлаа
11
61%
 
Total votes : 18

Postby chukcha2002 » Thu Jul 20, 2006 10:04 pm

АЙТ-ийн бичлэгийг уншиж байсан чинь марзагнамаар санагдчихлаа.

A.I.T wrote:....яахав дэвж ирхэд нь шанаа өгсөн бол арай өөр хэрэг..........харин эмзэг газарлуу нь шахуу ямач бодлоггүй тэнэгтэж байгаад өшиглөж,,,,,түүнээс хойш л үзнэ яддаг харахаас дургүй болсон........шүтээнийг маань доромжилсонд шүү дээ....


Шанаадсан ч гэсэн сайхан хандахгvй нь тодорхой л доо. Гэхдээ дээрхийг харахад ...Сvхбатын боожгойг шvтэх... санаа цухалзав. :mrgreen:


За энэ тоглоом ч яахав. Тэр тийрдэг бол Єсєхєєгийн буруу, ємнє нь юу ч болсон бай наадмын талбайд олны ємнє тийм vйлдэл харуулна гэдэг бол байж болшгvй зvйл.

Би шууд хvн хvнээр нь харьцуулах гээгvй шvv, зvгээр vйл явдлын зvгээсээ бол Зидан Матераззиг мєргєчєєд тэр намайг тэгж хэлсэн гэж хичнээн хэлээд нэмэргvй, дэлхий даяараа харж байхад байж болшгvй vйлдэл хийсэн. (дахиад хэлэе, хvн хvнээр нь харьцуулаагvй, тэгэхгvй бол Зиданыг Єсєхєєтэй, Матраасыг Сvхбаттай зvйрлэж бичсэн гээд бєєн асуудал босно)

За тэгээд хvмvvс эргээд дурсахдаа єєр єєрсдийн єнцгєєс л "харж" дурсах байхдаа. Эсрэг талынхаа бєхийн мууг нь л хадгалах зай тархинд нь байвал одоо яаая гэх вэ.
Сvхбатын фэнvvд болохоор Єсєхєєгийн тийрээг мартаж vл чадна,... Єсєхєєгийн фэнvvд бол допингийн асуудал, халз барилдааныг vл мартах гэх мэтээр vргэлжилнэ. Тэгээд хожим ч гэсэн бєєн асуудал болоод, энийгээ яриад хэрэлдэх гэж байгаа юм. Энэ л жаахан дэмий байна.

Гэхдээ спортоос иймэрхvv юм салдаггvй юм шиг байна доо, аль нэг талыг нь улайраад дэмжээд эхлэхээрээ хоёр тал хоёулаа бодит байдлыг гажуудуулаад эхэлдэг.

яг энэн дээрх шиг,

http://www.physics.usyd.edu.au/~bedding/zidane.html
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Thu Jul 20, 2006 10:13 pm

Тэгээд ер нь аль нь ч нєгєє талыгаа дийлэхгvй байх. Хvнийг aлж болохоос ялж болдоггvй гэдэг биз дээ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby El Payaso » Sat Jul 22, 2006 6:24 pm

энэ жилийн наадам сайхан болсоон... би залуу заануудаас сумяаг хамгийн их дэмждэг... Пунцагааг их хүндэлдэг ийм л байлаа... тэгсэн энэ 2 маань ч түрүүлж чадалгүй олон жил болоод ер нь ч өсөхөө бусдаасаа тасрах байртай болоод ирсэн... тэгээд за энэ 2 маань ч гарьдаар л дуусах нь гэж бодож байтал ашгүй сумяа маань түрүүлж магнай хагартал баярлууллаа... сумяа ер нь сайн бэлдсэн байсан байх... сайхан барилдаж байсан... тиймдээ ч түрүүллээ... гэхдээ өсөхөө бол өөрөө мангартаж байж унаж байна лээ... тэрнээс золгочихсон бол ч манай хүнийг араамаараа хусна л даа... сүхбатын хувьд бол үнэхээр гэмтэл хэцүү байгаа байх... тийм хортой шартай сэтгэлзүйтэй хүний хувьд санасандаа бие нь хүрэхгүй бол хэцүү санагдана байх би лав ойлгож байна... надад ч энэ нь зөв санагдсан... бусад спортод хэзээ л мяарчихсан гарууд нь үзээд байдаг билээ дээ... тэгсэн Монгол бөхийн утгыг алдуулдаг юм бол зодог тайлахгүй найраа хийгээд гүйгээд байдаг байдал яах аргагүй мөн... Сүхбат заалны сүүлийн гурван барилдаанд начинд унасан... Азжаргалд нэг давхар хамуулсан... Сумьяабэйст цагаан сараар татах гэж байгаа хутгуулчихлуу яалаа тэгэж унасан... нөгөө нь хэнд ч уналаа ер нь нэг л болохгүй байсан... наадмаар ч харагдаж байсан... 6-ийн даваанд нэг шинэ начинтай золгож бариад нэлээн удсан... тэрнээс бараг жилийн өмнө бол тиймэрхүү бөхчүүдтэй золгоод л шууд татчихдаг байсан хүн... тэр барилдааныг хараад муу байгаам байна даа гэж бодож суусан... угаасаа цаашаа хол барилдаж чадахгүй гэдгээ мэдрээд болисон байх... тийм сэтгэлзүйтэй хүний хувьд унаад байна гэдэг мэдээж хэцүү л дээ... сүхбатад нэг их дуртай байгаагүй ч зодог тайлахыг нь хараад хүндэлсээн... их зориг... харин сүүлд баянаа аварга энэ талаар **н** юм яриж дургүй хүргэсэн ер нь Баянаа аваргаас болоод би увсынханд их дургуй болж байна даа... Бямбажавыг унахад хүртэл баярлаад л... ер нь гэхдээ монгол бөхөд нэг үе байсан увсын бүлэглэл ч наадмаар чамгүй их хор хутгадаг байсан... тэрэнд нь ч дургуй... одоо харин алга болж байх шиг байна... Ганбат нь ч явахаа байж...
Баяржавхлангийн хувьд бол өөрөө жинхэнэ **н** зан гаргасан л даа... Пүрэвсүрэн дээр... мэдээж ах зах хүн ухамсарын шанаа өгөх нь зүйн хэрэг... одоо хар багаасаа тийм муухай зан суугаад бас л таалагдсангүй... Магалаагаа нутаг юм гээд дэмжсэн Рагчааг барсангүй... Рагчаа ч сайн юмаа... харин азжаргалд ямар азгүй унав даа... Азжаргал азтайгаас гадна хүлээцтэйм... ер нь бол дундуур даваануудад дандаа л барьц сонгож байгаа харагдана лээ... Азжаргал угаасаа дандаа булганыхантай бэлтгэлд гардаг булганы гар юм бишүү сүүлд л говьсүмбэр лүү шилжсэн юм шиг байна лээ ш дээ... Азжаргалыг арслан болоход цол нь хүндэдлээ л гэж бодсон... заан болсон бол юу ч хэлэхгүй л дээ... гэхдээ яхав их л хичээх хэрэг гарч...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Sat Jul 22, 2006 6:25 pm

өсөхөө сүхбатын асуудал дээр бол нэг бүлдэгдсэнээс биш өсөхөө хамаагүй жудагтай хүн ш дээ... сүхбат ч буруу халж байгаад цоггэрэл начны хурууг хугалж аваргын гарыг хугалж байсан хүн... бөхийн өргөөний нээлт дээр л аварагатай барилдахыг нь харсанаасаа хойш сүжиг буурсан тэр хүртэл гоёо барилддаг залуу л гэж боддог байсан.. яхав авяастай хувьд авяастай гэхдээ хүн муутай золиг л доо...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby 21Grams » Sat Jul 22, 2006 7:02 pm

Энэ эл паясо чинь хvний дотор байсныг гаргаад ярьчихдаг гар байна. :mrgreen:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Nomer 10 » Wed Jul 26, 2006 11:03 pm

Эрдэнэтэд Өсөхөө түрүүлж 6 саяыг авлаа гэнэ, нэг бөх хүүтэй болчихвол ч хөгширсөн хойноо ядрахгүй амар юм :D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Цоомоо » Thu Jul 27, 2006 12:20 am

Тэгсэн байна лээ. Үзүүрлэсэн Доржсамбуу заан 4 саяыг авч байгаан. Улсын наадмаар түрүүлсэн бөхийн бай нь 1 сая байдаг бил үү дээ. 1 саяыг нэг хөгшин начин 3-ын даваанд нэг залууг гар амар давуулахад л авах мөнгө ш дээ. Магадгүй 2-3 сая ч хүрч байж магадгүй...
Нээрээ шинэ арслан Азжаргал 4-ын даваанд Бямбажавт унана лээ...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16697
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Айвенго баата » Thu Jul 27, 2006 2:07 pm

Suhbat zaluu baihdaa hed heden garuudtai muudaltsdag l baIsan gar.judaggui ch gej helj bolno.
suuliin ued harin tiimerhuu judaggui zan haragdahaa bolison bainalee.hogshirch uheh gej baigaa ni ter yum bolov uu. :mrgreen:
Айвенго баата
 
Posts: 37
Joined: Sun Jul 23, 2006 10:09 am
Location: Yag chinii hajuud chamaig haraad yum bodood suujinaa

Postby lhas » Mon Jul 31, 2006 6:26 pm

Suhbat zodog tailsnaar Halhiin havtgai deer Usuhuug hazailgah hun baihgui bolson bailgui dee. Sumya ene jiliin huvid buulgaad avchihsan bolov uu geh har buugaad baih yum.
VIVA, Argentina!!!
lhas
 
Posts: 188
Joined: Thu Jun 15, 2006 1:27 am

Postby chukcha2002 » Mon Jul 31, 2006 8:11 pm

Сумъяагийн баярлаж байгааг харахад цаадах нь бууж єгєєгvй байхаа.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Цоомоо » Sat Aug 05, 2006 3:35 am

Сүхбат одоо юув дээ. Өөрөө найраанд орж байгаагүй ч юм шиг. Найраа энэ тэрийг тэвчиж чадахгүйшээс зодог тайллаа ухааны юм ярьж.
Заан болдог жил нь Балжаа аваргаар Баянмөнх аварга 7-д авахуулж байсан. Харин Гантогтох, ПУнцаг, Өсөхөө, Сумъяа эд нар үнэн хүчээрэ л заан болж байлаа...Бас ноднинхон Мягмарсүрэнд жүжиг тавиад л унаад өгөө биз дээ. Хэдийг авсныг нь ч мэдэж л байна.
Тэгээд нээх тэр найрааны эсрэг тэмцэж зодог тайлж байгаа юм бол өөрөө яах гэж энэ найраанд орж байсын, бас аль хэзээ л зодог тайлах нь яасын. Энэ найраа, заваан юмнууд чинь сүүлийн 10 жилд замбараагүй их л болжийн. Бөхчүүд дотор нь байдаг юм чинь харин сайн л мэдэж байгаа...
Би Сүхбатын зодог тайлсан шалтгааныг ингэж бодож байна.
1. Цаад чинь бяр чацаар биш, мэх, ур ухаанаар учраага давдаг бөх. Тэгэхээр одоо 35-тай хүн чинь биологийн хөгшрөлт явагдаж байгаа, тэр бүр нөгө сайхан уран барилдаанаа гаргаад байж чадахгүй, ерөнхийдөө харьж байгаа гэсэн үг. Жижиг биетэй учраас тэгээд төдий л сайн барилдахгүй. Тиймээс одоо гайгүй дээрээ ингээд больё гэсэн бодлын үүднээс зодог тайлсан байх.
2. Мань хүн энэ жил Өсөхөөг түрүүлчнэ гэж бодсон байх. Тэгээд дээр нь гарчна, ер нь дэмий. Тэгээд одоо ер нь больё, би ямар дахиж түрүүлэх биш гэж бодсон тал бол байгаа..7-ын даваанд унасанд нь үзэгчид, фэнүүд нь нэлээн дурамжхан байсан, чадлаараа барилдаад унасан бол яахав, шавьдаа унаж байгаа ч мөнгө цаас авчлаа гэж бодоод...Тэгээд тэр хандлагыг мэдэрсэн мань хүн гэнэт зодог тайлах шийдвэр гаргасан. Гэхдээ тэр үгийг тэгж хурдан бэлдэхгүй л баймаар гэж бодоод байгаан.
3. За яахав, гэмтэл бэртэлийн улмаас...Энэ бол гэхдээ зодог тайлах шалтгаан биш л дээ. Төрийн наадмаа хүндлээд, үзэгч олон, ард түмнээ хүндлээд аварга хүн чинь наадмаар гарч л байх ёстойшд. Бүүр л хөгшрөөгүй бол...
4. За тэгээд нэг ийм юм байж болзошгүй.
Баянмөнх аварга МҮМБХ гээд элийрээд байгаа. Тэгээд энэ удахгүй энэ холбоонд барилдсан хүн МҮБХ-нд барилдахгүй гэсэн дүрэм гаргах гэж байсан байж магадгүй. Тэгээд өөрийн командынхнаа бүгдийг нь элсүүлээд, мэдээж Гантогтох Сүхбат 2-ыг хүчиндээд элс гэж зүтгэнэ. Хадмын өөдөс үгүй гэлтэй нь биш. Сүхбат өөрөө тэр холбоонд элсэх нэг их сонирхолгүй байсан байх...Энэ байдлыг урьдчилан таамагласан ах хүү хамгийн зөв гарц энэ гэж үзсэн байх аа...
Харин тэр 80 жилээр 2 цол өгөөгүй энэ тэр бол зүгээр л шалтаг.
Гэхдээ энэ асуудал дээр бол би Сүхбатын хувьд өмнөөс нь бас хөөрхий өмгөөлж л явдын..1024 бөх барилдуулсан л юм бол 10-н давааг үнэлэх хэрэгтэйшд. Ямар 6 давсан бөхөд начин цол олгосон биш...Нэгэнт энэ асуудлаа тодорхой болгож чадаагүй байсан юм бол анхнаасаа яах гэж 1024 барилдуудлдгийн...Мөнх-Эрдэнэ арслан улсад 5 үзүүрлэсэн. Гэтэл Азжаргал 1 үзүүрлэсэн. Тэгээд л өмнө нь ам авч байх нь, өмнө нь эрэмбэлэгдэнэ. Үнэндээ бол нэгийн дваааны нэг залуу бөх л нэмэгдэж байгаа шүү дээ, 1024 бөхөд...Байнга 1024 барилдуулахгүй л юм бол ингэж байх шаардлага ерөөсөө байхгүйдэг...Сумъяа дараа жил түрүүлэхэд л Өсөхөө, Сүхбат 2-ын өмнө бичигдэнэ...Шударга бусшд..Бас одоо Гантогтоход арслан өгөх хэрэгтэй. Түрүүлвэл бас л шууд аварга өхиймүү хаашайн. 1 түрүүлж 3 үзүүрлэсэн арслан гэж юу байдгийн...МҮБХ энэ мэт алдаатай юмнуудаа даруй засах хэрэгтэй...Хэрэв анхнаасаа иймэрхүү юм байгаагүй бол Энхбаяр тэгж хууль дураараа өөрчилж тэнэгтэхгүйшд...
За ерөнхийдөө иймэрхүү л бйана даа, миний бодол...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16697
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby mick » Mon Aug 07, 2006 5:04 pm

Зөв л бодол...
Өсөхөөгийн хэдийг авсныг мэдэх хүн байна уу?
100,0 сая... бас жижиг авсан гэсэн...санал байна уу?
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Цоомоо » Tue Aug 08, 2006 3:05 am

Сумъяа ямар ч байсан санал болгосныг мэдэж байна. Өсөхөө хүлээж аваад унаснуу, үнэхээр унаснуу?
Гэхдээ Өсөхөө давсан бол Сумъяа аварга битий хэл 5 удаа 8 давсан гарьд хэвээрээ хоцрох байсан, яриа орсон байж магадгүй л юм, энэ 2-ын дунд...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16697
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby 21Grams » Tue Aug 08, 2006 3:48 am

chukcha2002 wrote:Сумъяагийн баярлаж байгааг харахад цаадах нь бууж єгєєгvй байхаа.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Nomer 7 » Fri Aug 18, 2006 1:43 am

Уучлаарай саяны наадмаар єсєхєє жижиг 2 ямарч мєнгє аваагvй. Харин ёстой хvчээрээ аварга болсон шvv би энийг баттай хэлмээр бна.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby avarga » Wed Sep 20, 2006 10:28 pm

Ардын хувьсгалын 75 жилийн ойн баяр наадам
Энэ жилийн баяр наадмыг Монгол Улсын тулгар тєр байгуулагдсаны 790 жилийн ойн тєрт ёсны хvндэтгэлийн их баяр болгож ёслон тэмдэглэсэн билээ.

Их аварга Б.Бат-Эрдэнэ ардын тєрийнхєє баяр наадмыг таван жил дараалан манлайлав
Их аварга Б.Бат-Эрдэнэ энэ жилийн баяр наадмаар начин, єсєх идэр начин цолны болзол шинээр хангасан Т.Єлзийсайхан, Н.Алтансvх нарын Арын сайхан хангайгаар овоглосон аймаг, цэргийн начин цолтой залуу бєхєєр даваагаа ахиулсаар их шєвєгт шалгарч, найм, есийн даваанд энэ жилийн баяр наадмаар анх удаа Монгол улсын аварга, арслан хэмээн цоллуулан барилдсан залуу аварга О.Балжинням залуу арслан Д.Мєнх-Эрдэнэ нарыг дараалан орхиж тvрvvлснээр тахимаа хэнд ч єгєлгvй завсаргvй таван жил дараалан тvрvvлсэн дархан аварга Д.Дамдин Ж.Мєнхбат хоёрын амжилтад хvрч баяр наадмын дэвжээн дэх тvрvvгээ найм болгов.

Б.Бат-Эрдэнэ аварга 1996 оны хавар хєлєє бэртээж, дээр нь хатгаа авч хvндрэн нэлээд тамирдсан. Мах мариа сайхан ч, наадмын цугларалтад гарч бэлтгэл огт хийгээгvй учир аваргын хvдэр чийрэг бие бусдаас цайрч харагдаж, хєлийнх нь бэртэлт сайн эдгээгvй нь мэдрэгдэж байсан хэдий ч олон удаагийн баяр наадмын vзvvр тvрvvг булаалдаж хvч vзэж явсан хvчтэй, бяртай учраатайгаа дєрвєн цаг гаруй ноцолдож байж орхиж аргагvй л цагийг эзэлсэн дархан аварга гэдгээ батлан ард тvмнийхээ нvд сэтгэлийг баясгасан билээ.

“Хоёр Эрдэнэ”-ийн барилдааны торгон мєчєєс
Д.Мєнх-Эрдэнэ арслан наадамд барилдах бэлтгэлээ сайн хийсэндээ эрмэгшин бэлтгэл муутай байсан аваргыг цуцаах тактик барьж барилдсан. Д.Мєнх-Эрдэнэ арслан Д.Сумъяабазартай харьцангуй тvргэн барилдаж амарчихсан байсан бол Б.Бат-Эрдэнэ аварга О.Балжинням аваргатай удаан барилдаж, нилээд ядарч амьсгаадаж байсан.

Yнэхээр аваргын бэлтгэл дутуу нь мэдэгдэж нэг удаа арсланг єндєр єргєсєн боловч унагаж чадалгvй хєл дээр нь тавьж, бvр араас нь барьсан хирнээ тогтоож чадалгvй алдаж байлаа. Арслан аваргыг нэг удаа давуулж барьж гуядах гэж vзсэнээ больж, хэдэн хормын дараа дахин давуулж барьж гуядах мэхээр нэлээд сандаргаж хазайлгасан боловч мэхээ гvйцээж чадалгvй барилдаан буцаад тогтуун байдалд шилжсэн юм.

Аварга арслан хоёр засуул, хєлийн цэцдийн шаардлагыг биелvvлж баруун зvvнгvй шуудагдалцан дан, давхар золгож барилдсаар, цаг явсаар нар жаргалаа. Харуй бvрий болж, од тvглээ. Аварга арслан хоёрын барилдаан ийнхvv “Yнээ саалгадаггvй хоёр Мєнх”-ийн амжилтыг эвдэж, дєрвєн цаг гаруй vргэлжилсэний эцэст аварга хєлийн бэртлээ мартав уу гэмээр огцом хvч гаргаж арсланг дээр єргєж орхисноор барилдаан єндєрлєсєн билээ.

Аваргын наадмын бэлтгэлийг би хангасан (Улсын гавьяат жvжигчин Г.Эрдэнэбат)
Аваргын наадамд барилдах бэлтгэлийг намайг хангасан гэвэл хvмvvсийн инээд хvрэх байх. Намайг нухаж, ноолсныг эс тооцвол огт бэлтгэл хийгээгvй хvн шvv дээ. Бэлтгэл хийх боломж цаг зав ч гараагvй. Бид хоёр хамт хєдєє явж аварга намайг нухаж ноолж, “орилуулж” бэлтгэл хийсэн. Тэгэхээр би аваргын энэ жилийн баяр наадамд барилдах бэлтгэлийг хангасан гэж бодож явдаг.

Аваргыг дэвжээ тvшсэн vv, бvv мэд
(Монгол улсын арслан Д.Мєнх-Эрдэнэ)
Б.Бат-Эрдэнэ аваргын бэлтгэл тааруу байсан болохоор олон хvн намайг тvрvvлнэ гэж бодож байсан байх. Энэ барилдааны бичлэгийг vзэхэд би аваргыг хаях гэж хэд хэд дєхvvлсэн байна лээ. Аваргыг дэвжээ тvшсэн vv, бяртай хvний бяр нь тvшсэн vv, бvv мэд. Аль аль нь тvшсэн байх. Би бvх бололцоогоороо баруун зvvнгvй золгоод, мэх хийгээд шуурхай барилдсан. Ер нь єм дутаад байх шиг байсан.

Тэр жилийн наадам санаанаас ер гардаггvй юм
(Монгол Улсын ерєнхийлєгч Н.Багабанди)
Монголчууд бид бєх морь хоёртоо хайртай ард тvмэн. Жил жилийн наадам бvхэн дурсамжтай сайхан зvйл vлдээдэг. Б.Бат-Эрдэнэ аварга Д.Мєнх-Эрдэнэ арслан хоёрын удаан барилдсан тэр жилийн наадам сэтгэлд тодхон vлдсэн. Одоо хvртэл санаанаас гардаггvй юм. Маргааш болгож хойшлуулах уу гэж бид тэрvvхэндээ ярьж, нэгэнт барилдаан эхэлчихсэн юм чинь нэг нь давж, нєгєє нь унахыг хvлээх боллоо.

Талийгаач Ч.Пvрэвдорж гуай баяр наадмын комиссын дарга байсан. Бид хурдал, нэгийг нь давуул гээд л байсхийгээд явуулна. Хав золгууллаа, шуудагдууллаа, энэ ч болсонгvй гээд ирэх. Орой нь баярын хvлээн авалт хийх байв. Барилдаан сунжирч, хvлээн авалт хойшлогдоод Тєрийн ордонд ирэхэд элчин сайдууд диван дээр хэвтэх нь хэвтчихсэн, хvлээж цєхєрсєн байдалтай угтаж билээ.

Б.Бат-Эрдэнэ аварга хол тасархайгаа харуулсан
(Улсын гавьяат жvжигчин Д.Жаргалсайхан)
Нэг голын уснаас ундаалж єссєн их аваргыг харж хvндэлж явдаг даа. Аваргын зодоглоогvй барилдаан нэг юм vгvйлэгдээд, эзгvй оргиод байдаг юм. Аваргын хєл бэртэлттэй байхдаа зодоглосон наадам нь санаанд тодхон vлджээ. Наадмаас хэдхэн хоногийн ємнє л би аваргаас “Бие зvгээр vv, хєл гайгvй юу” гэж асуухад “Хєл муухан л байна даа” гэж байсан. Гэтэл тєрийнхєє баяр наадамд барилдаад тvрvvлчихэж билээ. Єєр юу хэлэх вэ дээ. Бусдаасаа vнэхээр хол тасархайгаа харуулсан. Миний ээж (Г.Бадам) аваргын “улаан фэн” шvv дээ.

Улсын аварга О.Балжинням хоёр жил дараалан их шєвєгт
О.Балжинням аварга єнгєрсєн жилийн баяр наадмаар улсын арслан цолтойдоо зургаа давж, єсєх идэр начин цолны болзол хангасан шинэ начин Ц.Бэгзсvрэнгээр долоо давж их шєвєгт хvрч их аваргад амлуулж євдєг шороодсон бол энэ жилийн баяр наадмаар “Монгол улсын залуу аварга” хэмээн анх удаа цоллуулан барилдахдаа залуу заан Ц.Баярсайханаар долоо давж их шєвєгт дахин шалгарч их аваргад амлуулж євдєг шороодон улсын аварга цол дээрээ “єнєд баясгалант” хэмээх сайхан чимэг нэмж гуншингаа ахиуллаа.

Ардын тєрийнхєє баяр наадмын дэвжээнд алдар цолоо дуудуулж хараахан амжаагvй явсан аварга маань энэ жилийн баяр наадмын тавын давааны баруун жигvvрийн дагуул магнайд босч цол гуншингаа анх удаагаа уянгалуулан дуудууллаа.

Залуу начин Д.Сумъяабазар аавынхаа цолыг євлєн авлаа
Ардын хувьсгалын 73 жилийн ойн баяр наадмаар улсын начин цол хvртэж, дараа жил нь улсын начин цолоо баталж, эрт эдvгээгийн алдарт хvчтэнгvvдийн амжилтыг давтаж, наадмаас наадамд ухаажин тэнхээжиж яваа Євєрхангай аймгийн Хужирт сумын харьяат залуу начин Д.Сумъяабазар энэ жилийн баяр наадмаар Хєвсгєл нутгийн залуу бєх Г.Элбэг, Завханы уугуул аймгийн арслан Б.Адъяахvv, Хєвсгєлийн шинэ начин Б.Бадрал, Завханы Цагаанчулуутын залуу заан Ц.Цэрэнпунцаг нарын шинээр цол хvртэх, цолоо батлах, ахиулах бодол євєрлєж явсан уугуул залуу хvчтэнгvvдийг эрэмгий хурц барилдаанаараа ааглаж євдєг шороодуулсаар их шєвєгт хvрч, аавынхаа арваад жил зvтгэж байж, хорин жилийн тэртээх Ардын хувьсгалын 55 жилийн ойн баяр наадмаар хvртсэн “Монгол улсын заан” цолд хvрлээ.

Залуу заан Д.Сумъяабазар єсвєр бєхийн 1989, 1990 оны улсын аварга шалгаруулах барилдаанаар хоёр жил дараалан тvрvvлж, идэр бєхийн, 1991, 1992 оны улсын аварга шалгаруулах барилдаанаар хоёр жил дараалан vзvvрлэж улсын шонхор, шандас цол хvртэж амжилтын дээжтэйгээ хvvхэд ахуйгаасаа золгосон юм.

Улсын заан болоод их баярласан
(Монгол улсын гарьд Д.Сумъяабазар)
1996 оны Атлантын олимпод орох эрхээ дєрєвдvгээр сард болсон Ази тивийн аваргаас авчихсан болохоор сэтгэл ч их єндєр, бэлтгэл ч сайн байсан. Гэтэл олимпод оролцох бєхчvvдийг наадамд барилдуулахгvй гэсэн яриа гарлаа. Барилдуулахгvй гэсэн яриа гарсан ч том тэмцээнд явахын ємнє хийморио сэргээгээд vзээд алдана гэж дотроо бодож явсан. Тэгсэн харин барилдуулах болсон.

Зааны даваанд Ц.Цэрэнпунцаг заантай тунаж хамгийн хариуцлагатай барилдаанаа хийсэн. Би шуудагдаж татаж хутгаад болоогvй, дахин хутгаж давсан. Наймын даваанд Д.Мєнх-Эрдэнэ арслантай тунаж, баруун хєлийг гайгvй авч яваад хутгуулчихсан. Улсын заан цол аваад учиргvй их баярласан. Тэр жилийн наадмын хvvхдийн барилдаанд дvv Д.Дагвадорж минь тvрvvлж давхар баяр болж байсан даа.

Д.Сумъяабазар миний “мєрєн” дээрээс гарч...
(Монгол улсын хvндэт засуулч О.Гомбосvрэн)
Д.Сумъяабазар миний мєрєн дээрээс гарч улсын заан цол хvртсэн. Их айхтар хvvхэд шvv. Долоогийн даваанд Ц.Цэрэнпунцаг заантай барилдахаар гарч ирээд “Би яаж барилдах вэ” гэж асуудаг юм. Тэгэхээр нь “За чи аль нэг шуудганд нь хvрээрэй. Тэгэхэд чинь би яаж барилдахыг хэлнэ” гэлээ. Барилдах явцад Д.Сумъяабазар Ц.Цэрэнпунцагийн баруун шуудганд хvрчихсэн байна. Тэгэхээр нь би “морд” гэсэн чинь мордоод дутуудууллаа. Дараа “дотуур хутга” гэсэн чинь дотуур хутгаад хаясан даа.

Хоёр ахмад арсланг хоёр жил дараалан євдєг шороодуулж байж...
Сэлэнгэ аймгийн Тvшиг, Цагааннуур сумын харьяат улсын заан Гvржавын хvv Эрдэнэбат єнгєрсєн жилийн баяр наадмаар Л.Сосорбарам, М.Мєнгєн нарын ахмад арслангаар даваагаа ахиулсаар начны даваанд босч барилдахдаа дархан аварга Б.Бат-Эрдэнэд євдєг шороодсон бол энэ жилийн баяр наадмаар ахмад хоёр арслангаа орхиж, начны даваанд дархан аварга Ж.Мєнхбатын тахимыг єгvvлж аав С.Гvржавынхаа улсын заан цол хvртэж байсан гучин найман насан дээр “Монгол улсын начин” цолыг хvртсэн билээ.

Г.Эрдэнэбат начны аав улсын заан Сэрээгийн Гvржав их аварга Б.Тvвдэндоржтой нас чацуу, 1916 оны улаан гал луу жил тєрсєн, Булган аймгийн Сэлэнгэбvрэн сумын нэг нутгийн бєх бєгєєд Ардын хувьсгалын 28, 30, 32, 33 жилийн ойн баяр наадмуудаар зургаа давж, зааны даваанд дєрвєн удаа босч барилдахдаа Ш.Батсуурь аваргад гурав, Б.Тvвдэндорж аваргад нэг удаа євдєг шороодож нэлээд нас ахисан хойноо ч эрэмгий дайчин барилдаж явсан бєх байлаа.

Хадам аавууд хvргэнээ улсын цолонд...
Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат улсын заан Д.Амгаа Ардын хувьсгалын 73 жилийн ойн баяр наадмаар тавын даваанд хvргэн Х.Тvвшинсанаагаа амлаж улсын начин цолд “дєрєєлvvлж” єгсєн бол энэ жилийн баяр наадмаар Говь-Алтайн Р.Давааням заан хvргэн Л.Єлзийбаярыгаа дєрвийн даваанд амлаж тунаанаас гаргаж начин болох замыг засч єглєє. Л.Єлзийбаяр начны даваанд Хєвсгєлийн С.Хvрэлбаатар зааныг орхиж, улсын начин цол хvртсэн юм.

Шинэ начин Л.Єлзийбаяр Ардын хувьсгалын 30 жилийн ойн баяр наадмаар долоо давж, улсын заан цолыг анх хvртэн, дараа жилийнх нь баяр наадмаар мєн долоо давж заан цолоо баталж, олон жил амжилттай барилдаж, ард олондоо “тавхай Лувсан” хэмээн алдаршсан Архангай аймгийн Баян-Улаан сумын харьяат Дашийн Лувсан зааны хvv, Увс аймгийн Сагил сумын харьяат улсын начин Лувсангийн Энхбаярын тєрсєн дvv бєхийн удамтай залуу бєх билээ.

Би хvргэнээ улсын начин болгож байсан
(Монгол улсын заан Д.Амгаа)
Тєв аймгийн Сэргэлэн сумын харьяат Хэнмэдэхийн Тvвшинсанаа миний том охин А.Шижиртогоотой сууж гал голомтоо бадраасан. Би тэр жилийн наадмаар тєрсєн охиныхоо нєхрийг авч улсын начин болгосон. Манай аймгийн Ж.Оргилболд бас дєрєв давчихсан байсан. Нутгийн хvvг авсангvй гэж буруутгах нэгэн байдаг л юм. Хэн ч гэсэн єєрийгєє л гэнэ шvv дээ. Yvнд нэг их буруутгаад байх юм vгvй гэж боддог. Ер нь спортод єєрийгєє гэж бодсон хvн л амжилтад хvрдэг юм.

Нэгэн vеийн наадмын єнгийг илтгэж явсан алдарт хvчтэнvvдээр улсын цол хvртэв
Энэ жилийн баяр наадмаар Увс аймгийн Сагил сумаар овоглосон Лувсангийн Єлзийбаяр, Сvрэнжавын Нямжав хэмээх хоёр залуу хvчтэн улсын начин цол хvртэж, улсын цолтонгуудын их гэр бvлд хєл тавьсан билээ.

Дархан-Уул аймгийн наадмаар тvрvvлж монгол vндэсний бєхийн анхны цолыг хvртсэн аймгийн арслан С.Нямжав улсын арслан П.Дагвасvрэн, Ж.Хайдав, дархан аварга Х.Баянмєнх нарын ах бєхийн “амт шимтэнд орж” заал танхимын барилдааныг хоног тоолон хvлээж, бага залуу насныхаа гэгээн сайхан он жилvvдийг нэг гэрт хамт амьдарч, хожим нэгэн vеийн наадмын єнгийг илтгэж явсан алдарт хvчтэнгvvдийг євдєг шороодуулсаар улсын начин цол хvртсэн юм.

“Том” хэмээх П.Сvхбат зааны барилдааныг залуу бєх Ц.Намжилсvрэн давтав
Баянхонгорын П.Сvхбат заан Ардын хувьсгалын 73 жилийн ойн баяр наадмаар тавын даваанд начин цол хvртэх бодол євєрлєж явсан Увсын Б.Эрдэнэбилэгийг амлаж барьц булаалдаж яваад барилдаанаа орхин эргэхэд нь П.Сvхбат заан араас нь дайран тvрж давсныг наадамчин олон санаж байгаа биз ээ. Б.Эрдэнэбилэг маргасан боловч нэгэнт барилдааны дvрэм ийм хойно амжилт олоогvй.

Тэгвэл П.Сvхбат заан энэ жилийн баяр наадмаар дєрвийн даваанд залуу бєх Ц.Намжилсvрэнг амлаж барьц булаалдаж барилдаж яваад зааныг яг Б.Эрдэнэбилэг шиг барилдаанаа орхин эргэхэд нь Ц.Намжилсvрэн араас нь барьж авч хаясан. Заан тахимаа єгєхгvй нэлээд маргасан боловч амжилт олоогvй. П.Сvхбат зааны хоёр жилийн ємнєх баяр наадмын дэвжээн дээр vзvvлсэн барилдааныг залуу бєх Ц.Намжилсvрэн “єєр дээр” нь ийнхvv давтсан юм.

Бууж єгсєн бєхийн аз харьдаг гэдэг vнэн vv
Говь-Алтайн Ш.Батсуурь аварга шиг ид эртэй барилдаж явахдаа бууж єгснєєс аз харьж, vзvvлбэл зохих амжилтдаа хvрээгvй бєхчvvд цєєнгvй байдаг. Д.Дамдин аварга 1964 оны баяр наадмаар нэг нутаг усны Ч.Бээжиндээ тvрvvлvvлэх бодолтой наймын даваанд бууж єгснєєс хойш дєрвєн ч удаа vзvvр, тvрvv булаалдаж явсан хирнээ нэгэнд нь ч тvрvvлж чадсангvй.

Пунцагийн Сvхбат заан гурван жил (1990, 1991, 1992) дараалан долоо, найм давж, их аваргыг хvртэл тахимыг нь єгvvлж, аархаж явсан ид vедээ 1993 оны баяр наадмаар долоогийн даваанд Ц.Баярсайханд бууж єгснєєс хойш барилдааных нь амжилт эрс буурсан. 1994 оны наадмаар залуу бєх Б.Гантогтохыг унагаж яваад єєрєє бvдэрсэн. Эртэй, аатай барилдаж явсан заан маань тvvнээс хойш дєрєв, тавын даваанд л барилдаанаа дуусгадаг болж, дээшээ гарч барилдаж чадсангvй.

Бєх гэдэг хийморийн юм шvv дээ
(Улсын гавьяат жvжигчин Д.Сосорбарам)
Бєх гэдэг хийморийн юм шvv дээ. Би vvн дээр олон зvйл ярихгvй. П.Сvхбат зааныг би “Чи Ц.Баярсайхан найздаа бууж єгч тvvнийг заан болгосноос хойш хийморгvй болсон” гэж загнадаг юм.

Булганыхан хvvг нь харж vзэхгvй л байгаа юм
(Монгол улсын арслан Є.Эрдэнэ-Очир)
Булганыхан ер нь хvн муутай шvv. С.Цэрэн аваргын муу хvvг дэмжиж байгаад дээш нь гаргачихгvй байгаа юм. Аваргыг амьд сэрvvнд нь сvйд болоод байсан байж, єнгєрчихєєр нь хvvг нь харж vзэхгvй л байгаа юм даа. Хvн муутай улс шvv.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby chukcha2002 » Tue Dec 26, 2006 8:15 pm

Image

Одоо барилдаж буй залуучуудаас цолоо ахиад дээш нь ахиулах магадлал єндєртэй хоёр
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby avarga » Wed Dec 27, 2006 5:50 pm

Ovoo yavah baihuu...
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Nomer 7 » Sat Feb 03, 2007 10:02 am

Рагчаа нэлээн юм болж бна аа.Сэргээш хэрэглээгvйл гэх юм хэнч байсан нуух байсан шд ээернь тэрийг заан цол авлаа гэж дургvйц сэн хvн байгаа юм уубvгдл заан болох ёстой хvн гэж байсан.Худлаа бандсан нvvрэндээ дайрч байгаам даа.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby zizu » Sat Feb 03, 2007 10:06 am

Azjargal chadah bhaa.
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Previous

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests