ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby Toba's » Mon Jan 02, 2012 10:07 am

Бат-Эрдэнэ аварга залуудаа нэг хэсэг их ааг омогтой барилддаг байсан гэнэлээ уг өөрөө их даруу хүн шүү дээ, аварга цол аваад анхандаа сагаж цалгих үе байдаг биздээ. Ойн барилдаан үзэж байхад гарди Бат-Эрдэнийг бол яг үнэндээ барахааргүй л байна лээ. Барилдаан таардаг бөхөө гар амарчлаад авч хаяад байх үе аваргуудад зөндөө л байдаг. Асуудлын гол нь Мөнхбат бусдаасаа тасархай байж чадахгүй байгаад л бид дурамжхан байгаа биздээ. Харин өнгөрсөн наадам дээр үлдсэн шөвгийн 8 дотор бол түрүүлээд аварга болчоод бидэнд хүлээлт үүсгэчих чадалтай бөх Мөнхбатаас өөр байгаагүй нь үнэн шт. Эсвэл энэ Аварга гэдэг цолыг чангаруулаад 3 түрүүлсэн бөхөд өгч баймаар юм эсвэл дараалж түрүүлсэн ч гэдэг юмуу.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby munkhbayar_AC » Mon Jan 02, 2012 10:12 am

Яадаж цагаан сар болтол барилдааныг нь хүлээх хэрэгтэй.Одоо дүгнэхэд эрт байна. Шууд тм том цол авсан хүн чинь бас биеэ барьдаг байхаа. Их ч барьж байгаа харагдсан. Харцага байсан шигээ шууд шууд мэх хийгээд тачигнаад явчихвал шийдсэн хариу мэхэнд унаж мэднэ гээд нэлээд хичээж, тогтож барилдаж байгаа байх. Тэр баавартай алхаа нтр бол биеэ барьж байгаагийн ч илрэл байж магадгүй.Өөрөөр хэлбэл өөрийнхөө алхаа гишгээг ч хянаж чадахгүй сандардаг ч байж болийш дэ. Яваандаа цолондоо дасаад урьдных шигээ тайван барилдаж эхлэх байлгүй дээ. Аварга болсон хүн чинь доор даваанд унахыг хүсэхгүй л байгаа байх. Илт бусдаасаа илүү биш, харин ч материал дутуу болохоор их л хичээж сандардаг байх л гэж бодогдож байна ш дэ. Өдийд харцагаараа байсан бол сайхан гялалзтал мэх хийгээд л барилдаж байгаа байлгүй дээ.Цолондоо дасахад цаг хугацаа хэрэгтэй.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby El Payaso » Mon Jan 02, 2012 11:06 am

тэххх цагаан сараар их юм харагдах биддээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby Гүртэн » Mon Jan 02, 2012 6:36 pm

МҮБХ-нхон бичлэг үзэж барилдаан шийдвэрлэдэг болох хэрэгтэй байна. Пүрэвдагва, Мөнгөнбаатар 2-н барилдаан бол улайм цайм Мөнгөнбаатар давсан ш дээ. Нэг нь босч ирээд л гүрийхээр дахин барилдуулаад байх юм. Үнэхээр ойролцоо унасан тохиолдолд дахин барилдах нь харгүй сайхан л даа. Иймэрхүү тодорхой барилдаанууд дээр засуулууд хөлийн цэцийн шийдвэр гэж байхаар өөрсдөө шийдвэрлээд явдаг болох хэрэгтэй байна. Дээр нь маргаантай барилдаанууд дээр бичлэг ашиглахад болохгүй зүйл юу байхав дээ. Манай дүрэм журамд тийм заалт байхгүй, ийм тийм уламжлалтай үүнийгээ дагана гээд гүрийгээд зогсож байхын оронд техник технологийн дэвшлийг цаг алдалгүй нэвтрүүлж өв уламжлалаа, хөгжил дэвшилтэй хослуулж явах нь зохистой санагдах юм.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby robinhood » Mon Jan 02, 2012 8:08 pm

засуул гэxээсээ xөлийн цэцүүд сайн байx xэрэгтэй байна...
яг засуул xийгээд үзэxээр барилдаж байгаа бөxчүүд өмнө ойрxон ирээд унаxад бараг л дээрээс нь xаржийгаам чинь...
тэxээр xэн нь түрүүлж унаж байгааг xарна засуул xарна гэдэг бараг л xудлаа жааxан зайнаас xарвал xарж болоx...
дээр нь манай өргөөний засуулууд иx ачаалалтай байдаг тэxээр xэцүү лдээ...
xарин xэдэн нүдний шилтэй xараа муутай аxмадууд xөлийн цэц дээр суудаг xэр зөв юм болдоо...
xүмүүс Жалаа начинг xамгийн шударга xөлийн цэц гэдэг гээд дээр бөx үзэж байсан нэг залуу ярьжийсан...
бусад нь жааxан маапаантай гэxийн...
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby Ганзо » Wed Jan 11, 2012 7:12 pm

Гүртэнгийн хар wrote:МҮБХ-нхон бичлэг үзэж барилдаан шийдвэрлэдэг болох хэрэгтэй байна. Пүрэвдагва, Мөнгөнбаатар 2-н барилдаан бол улайм цайм Мөнгөнбаатар давсан ш дээ. Нэг нь босч ирээд л гүрийхээр дахин барилдуулаад байх юм. Үнэхээр ойролцоо унасан тохиолдолд дахин барилдах нь харгүй сайхан л даа. Иймэрхүү тодорхой барилдаанууд дээр засуулууд хөлийн цэцийн шийдвэр гэж байхаар өөрсдөө шийдвэрлээд явдаг болох хэрэгтэй байна. Дээр нь маргаантай барилдаанууд дээр бичлэг ашиглахад болохгүй зүйл юу байхав дээ. Манай дүрэм журамд тийм заалт байхгүй, ийм тийм уламжлалтай үүнийгээ дагана гээд гүрийгээд зогсож байхын оронд техник технологийн дэвшлийг цаг алдалгүй нэвтрүүлж өв уламжлалаа, хөгжил дэвшилтэй хослуулж явах нь зохистой санагдах юм.

Мөнгөнбаатар гэж хөлдүү хог. Давсан гээд туг тойроод явчихгүй. Пүрэвдагва бол угийн новширдог гар
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby Lenin » Wed Jan 11, 2012 7:48 pm

Ганзо wrote:

Арслан гэхдээ аймар уурласан. Миний суужыснаас холгүй сууж байсан. Шууд хувцасаа солиод уурлаад байсан.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby Ганзо » Thu Jan 12, 2012 10:15 am

Тэгж улаан цайм давж байхад нь ойчуулж байдаг, би бас боож үхэх шахсан, бүгдийг нь баахан хараасан
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby Chiluun » Sat Jan 14, 2012 5:06 pm

Ганзо wrote:Тэгж улаан цайм давж байхад нь ойчуулж байдаг, би бас боож үхэх шахсан, бүгдийг нь баахан хараасан

Ойчуулаагүй ш дээ дахин барилдуул л гээ биз дээ. Камер ашиглахаас нааш иймэрхүү маргаан зөндөө гарнааа.
Chiluun
 
Posts: 99
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby jocvtrhythgd » Sat Apr 28, 2012 1:38 pm

Тэгсэн ийм хариу ирж байна:
- @tsoomoo_1 бехийн цол бол 1 удаагийнхаар байгаа,jordan shoes
air jordan shoes
Kobe Bryant shoes
Kobe Bryant Shoes VI гэхдээ би хэлэлцvvлгийн явцад жил бvр болгох гээд vзнээ
jocvtrhythgd
 
Posts: 15
Joined: Mon Apr 23, 2012 2:42 pm

Previous

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests