ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby munkhbayar_AC » Fri Dec 30, 2011 11:10 am

Өсөхөө заан ч арай ч ийм хийморьгүй барилддаг хүн биш дээ. Нэг л ёозгүй болчиж. Энэ өвөл доор даваанд хэд ч унав даа. Бямбажав шиг л гулжийсан хийморьгүй юм явахын.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby Yes Man » Fri Dec 30, 2011 11:42 am

Тэр Пүрэвдагва Мөнгөнбаатар хоёрын гурав дээр тунадаг барилдааны шийдвэр бол үнэн **н** байсан...
Хоёр дээр Батмөнх начин -гын барилдаан дээр хайнаа байсан зүйлийг нөгөөх арсланд шууд давааг өгсөн.....
Пүрэвдагва дээр гаргадаг шийдвэрийг Батмөнх дээр гаргах ёстой байсан юм........

Өсөхөө угаасаа одоо заанаас дээш явна гэдэг хэцүү болоо биз.... Боломжтой байсан бүх боломжоо өөрөө хийсгэчихсэн..... Баасандорж -д өгдөг угаасаа буруу үйлдэл.... Үндэсний бөх шиг ганц хоромд унах давахаа шийддэг нэг л алдаанаас бүтэн жилийн хөдөлмөрөө алддаг спорт -од бол аз хийморь гэдэг зүйл бэлтгэлээс гадна тун ч хэрэгтэй эд л дээ.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby Lenin » Fri Dec 30, 2011 11:53 am

munkhbayar_AC wrote:
Lenin wrote:
monkey86420 wrote:үөө ямар хачин атаач жөтөөч улсууд вэ? атаарх атаарх манай аварга сайхан аварга
харин ч тогтмол дажгуй л барилдаж байгаа ш д

Би Мөнхбатад атаархаад хаа холдох вэ дээ. Өнөөдөр хэд хэдэн барилдаан зүгээр даваа авсан гэдгийг 2 цэхрээрээ харсны хувьд гутарсан.

Гутрах юу байсын. Иймэрхүү юм байх ш дээ. Өсөхөө аварга болсон хойно амалсан бөхчүүд нь барилдахгүй өөрөө хэвтээд өгдөг үе ч байсан л биздээ. Сүхбатад ч байсан. Сумьяад ч байсан. Ийм юм байдаг юм. Бүрэнтөгсийг өг гээгүй өөрөө л унаж өгч байгаа биз дээ. унасан хүнийг чи худлаа уналаа гээд босгож байгаад дахиж барилдах юму. Энэ бол гутрах асуудал биш хөгшөөн. Дээр нь сул даваа авлаа гэхийн. хамгийн түрүүн амалж байгаа хүн хэнийгээ амлаад сул даваа авна уу дурын асуудал л ш дэ.Хамгийн гол нь тм нөхцөлийг өөртөө бүрдүүлж чадсанд л гол нь байгаа юм. Содном харин өгсөн нь юу л бол. Гэснээс Бат-Эрдэнэ бэлтгэлээ чанаржуулаад сайн байнаа. Цагаан сар гэхэд манай шинэ цолтонгууд бүгд формондоо ороод ширүүн юм болох нь дээ.

Юу гэсэн үг юм тэгээд. Ордонд очсон хүн болгон л харсан тэгэх ер нь ямар хэрэг байгаан. Наадмаас хойш 1ч түрүү аваагүйм байж нэг л их бааварласан амьтан. Ядаж Мөнхбаатарын хэмжээнд очоод оволзох хэрэгтэйшд. Бүрэнтөгс өөрөө өө энэ чинь аварга юм чинь гээд өөрөө өгөх үү. Тийм юм байхгүйшдээ. Хэлсэн болоол хэвтсэн байж таарна. Өсөхбаяр хэвтүүлдэг байсан ч зааландаа тогтмол сайн барилддаг байсым шүү. Ядаж л тогтмол барилдаад өдий нас хүрлээ. Аварга болох амархан аваргаа батлах хэцүү гэдэг. Мундаг л юм бол зааланд ч гэсэн харуулах л хэрэгтэйшд. 6002 дээр ч өлөнтөөл байсан. Тэгээд ч ер нь миний дургүй хүрж байх ямар хамаа байхавдээ. Чи бодохоо бод би бодохоо бодно. Би бичхээ бичий миний бичлэгт чи дүгнэлт өгөөд тайлбар хийх юм уу заах гээд хэрэггү.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby J@x » Fri Dec 30, 2011 11:57 am

Ленин миний ард сууж байсан мөн үү ккк
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13306
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby Lenin » Fri Dec 30, 2011 11:58 am

J@x wrote:Ленин миний ард сууж байсан мөн үү ккк

Бүр нэлээд хойн уу?
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby J@x » Fri Dec 30, 2011 12:01 pm

Lenin wrote:
J@x wrote:Ленин миний ард сууж байсан мөн үү ккк

Бүр нэлээд хойн уу?

Тэхх. Хэдэн залуучуудтай явж байсан байх аа тээ. Бүгд архангайнхан бололтой байсан. Би яг урд чинь суух шиг болсон 3лаа явж байсан
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13306
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby Raldii » Fri Dec 30, 2011 12:06 pm

Би үзсэн та нар үзсэн юм байна. Дургүй хүрч байгаа биз дэ. Барилдаан үзэх гэж очсон болохоос жүжиг үзэх гэж очоогүй ш дэ. Би чинь театр-д ирчихсэн билүү л гэж бодохоор байсан
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby ЦАГААН » Fri Dec 30, 2011 12:12 pm

унахаар нь хараана түрүүлэхээр нь хараана...
Бүх даваанд тэгсэн ингэсэн гээл ярих юм...
1 муу барилдсан нь л одоо БҮХ даваа энэ тэр юм байхдаа лол...

3 дээр манай муу Давж.Батбаярыг авсан, авчихаар хүн нь л байсан,
Давж бид 2 аваргад юу болохов.
Хамгийн эхэнд ам авч байгаа аварга хүн ард түмнээ баясганаа гээд сайн бөх авдаггүй биздээ.

4 дээр Архангайн Батгэрэл арслантай таарсан, хөөрхий харин овоо тэсэх шиг болсон ш дээ...
Аварга ч мэхээ дутуу хийгээд байсан... барьцанд хүрч байж л давсан,
Батгэрэл ер нь өчигдөр их сайн байж олон сайн хүн давсан.

5 дээр Бүрэнтөгс муу годил толгой л барилдалгүй уначина лээ...
муу хүүр овоо сайн л барилдаад байсан юм сан...

Сүүлийн 2 даваанд тэгээд даваад л түрүүллээ ш дээ...
Содном Мөнхбаатараа хусчаал Мөнхбатад өгөөд л... үнэн үнэмшилгүй сонсогдож байна.
Би хувьдаа итгэхгүй...
Мөнхбаатарыг харин нээх хурдан давчихсан шүү хардаад байгаа юм бол...
гэхдээ үнэн гоё хөдөлгөөн, үнэн гоё хувилбар байсан л даа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby J@x » Fri Dec 30, 2011 12:13 pm

Харин гутармаар л юм. Ирээд энд тэндэхийн сайтууд руу орсон чинь далай аварга болох ёстой нтр гэсэн бичлэгүүд байхаар нь бүр гутарлаа шдээ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13306
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby Raldii » Fri Dec 30, 2011 12:22 pm

ЦАГААН wrote:унахаар нь хараана түрүүлэхээр нь хараана...
Бүх даваанд тэгсэн ингэсэн гээл ярих юм...
1 муу барилдсан нь л одоо БҮХ даваа энэ тэр юм байхдаа лол...

3 дээр манай муу Давж.Батбаярыг авсан, авчихаар хүн нь л байсан,
Давж бид 2 аваргад юу болохов.
Хамгийн эхэнд ам авч байгаа аварга хүн ард түмнээ баясганаа гээд сайн бөх авдаггүй биздээ.

4 дээр Архангайн Батгэрэл арслантай таарсан, хөөрхий харин овоо тэсэх шиг болсон ш дээ...
Аварга ч мэхээ дутуу хийгээд байсан... барьцанд хүрч байж л давсан,
Батгэрэл ер нь өчигдөр их сайн байж олон сайн хүн давсан.


5 дээр Бүрэнтөгс муу годил толгой л барилдалгүй уначина лээ...
муу хүүр овоо сайн л барилдаад байсан юм сан...

Сүүлийн 2 даваанд тэгээд даваад л түрүүллээ ш дээ...
Содном Мөнхбаатараа хусчаал Мөнхбатад өгөөд л... үнэн үнэмшилгүй сонсогдож байна.
Би хувьдаа итгэхгүй...
Мөнхбаатарыг харин нээх хурдан давчихсан шүү хардаад байгаа юм бол...
гэхдээ үнэн гоё хөдөлгөөн, үнэн гоё хувилбар байсан л даа...


Батгэрэл барилдаагүй ш дэ.
Содном бас барилдаагүй. Чи бөх мэддэг хүн байж барилдааны үйл явцыг ойлгохгүй байна гэж баймааргүй юм. Содном хэзээ хэнийг хутгаж хаясаныг би лав мэдэхгүй юм байна. Энэ бол жүжиг байсан
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby ЦАГААН » Fri Dec 30, 2011 12:30 pm

Чука бол Өсөхбаярыг их олон давсан. Угаасаа барилдаан таардаггүй, өөрт нь их эвгүй байдаг байх...
Би оноолт сонсоол баярласан, давах нь тодорхой боллоо гээд...
2007 онд улсын наадмын 3 дээр амлаад Чука давж байсан удаатай, тэрнээс хойш л лав таарах бүртээ давсан 1 унасныг нь л санаж байна...

Мөнхбаатар арсланд баглуулчихсан байснаа сайхан гарч ирсэн ш дээ, даан ч амьсгаа авч чадаагүй байхдаа зөрж хутгуулаад муухай уначлаа...

Батерэй-гийн тэр Оршихоо хусч байгаа ямар гоё байваа...
эхлээд мэх орж эхлэхээр нь энэ ч нээх газар авахгүй ээ гэж бодож байтал
харин гулжийсаар байгаад доороо хийгээд авдаг наасан... их гоё байсан.

Одбаяр наичн До арсланг шоголчоол байна... 11 хоногийн дотор 2 хуничлаа...
Бүрэнтөгс Ганбаатарыг энэ сард 3 хусичхвуу... угаасаа өндөр цолтой хүнтэй их сайн барилддаг л даа...
Содном 3 дээр Сангиаг авдаг бас баавартай байлаа...
би ч фантазигаа бодоод хулчийж л суулаа... дархан зайлаагаа хийгээд гоё давчихсан...

Жагаа хүүр тэр Лха-Очироо яаж байгаа юм, үзэгчид их л дургүйлхэж байна лээ...
Пүрэвдагва нээрэн их заргач, гаагүй зөв юманд дээр заргалаад байгаа санагддаг байсан.
Өчигдөр бол буруу буруу юм болоод явчихсан шүү...
Мөнгөнбаатарт унасан гэдэг нь бол ТВ9-өөр мангар олон удаа давтан гарсан.
Батнасан гуай хүртэл гайхаал, бантаал... ийм л ойлгомжтой барилдаан болсон байна даа гээл...
цэц дээр нь Жалаа начин сууж байсан... Мөнгөнбаатар дахихгүй гэдэг нь зөв байх л даа.
Дараагийн даваанд Бат-Эрдэнэ гарьдад уначаад бас яаж байнаа, унаж байгаа хүн чинь өөрөө өөрийгөө сайн л мэддэг баймаар юм.

Тэгээд эцэст нь Цэрэнтогтохыг харах сайхан байлаа...
их сайн барилддаг залууг мартах шахсан байна лээ.
өнгөрсөн жил овоо сайн формтой байсан...
бяртай, шодоонд сайн... шодоол шодоол явчдаг овоо гар шүү дээ...
Өнгөрсөн наадмаар бас л дээгүүр яригдах байсан байж магадгүй...
Мөн Рагчаа заанаа харах ч сайхан байсан, өчигдөр барилдаанд оролцоогүй хүн гэхэд боломжийн сайн үзэж байгаад
Содномтой шодолцоод унасан.
Содном сайхан жигдэрч байх шигээ... Мөнхбаатар арсланг давсан барилдаан нь энэ барилдааны хамгийн гоё нь л байлаа...
Шодолцох байхдаа энэ 2 гэж бодож суутал, ганц сэнжигдэж дугтраал зөрж тахиманд нь хүрээд гоё давсан.
Бодсон төлөвлөсөн барилдаан байвуу даа л гэж бодлоо...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby ЦАГААН » Fri Dec 30, 2011 12:35 pm

Raldii wrote:Батгэрэл барилдаагүй ш дэ.
Содном бас барилдаагүй. Чи бөх мэддэг хүн байж барилдааны үйл явцыг ойлгохгүй байна гэж баймааргүй юм. Содном хэзээ хэнийг хутгаж хаясаныг би лав мэдэхгүй юм байна. Энэ бол жүжиг байсан


барилдаагүй л гэх юм, барилдаад яах юм! давах юмуу! давбал барилдсан болоод унавал барилдаагүй болоод байна гэнүү...
ноцолдоол байсан ш дээ...
олон давсан залуу хүү аваргатай таарлаа сэтгэлийн хувьд ч хэцүү л байгаа биз, ноцолдоол байх шиг байсан ш дээ...
унаж л харагдсан, сайн үзээд давах байсан гэвэл би лав итгэхгүй...

Содном хэзээ Мөнхбаатарын хөлийг авч байлаа... аваал хаяцан ш дээ... аваргад бас нэг бодсон юмаа хийгээл биз, дутуудаа л биз... чухам мэдэхгүй юм.

Би бол Мөнхбаатар гуйгаад авчихвий дээ, миний фантази дээр нь хэн нь дээр байгаа билээ л гэж бодсон...
Одоо тэгээд Соднод тэдийг өгсөн юм гэнэ лээ гээд ярихгүй юу даа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby J@x » Fri Dec 30, 2011 12:37 pm

Цэрэнтогтохыгөө харах сайхан байлаа. :eek:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13306
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby munkhbayar_AC » Fri Dec 30, 2011 12:40 pm

хэн хэндээ яаж барилдахгүй өгсөн нь хамаа алга.Гол нь ард түмнээ хуурч байгаа барилдаан зөвхөн өнөөдөр ч биш урд байсаар ирсэн Үүнийг л болих хэрэгтэй. Лениний жүжиг тавьсанд бухимдаж байгаад ойлгож байна. би ч бас үүнийг дэмжихгүй байгаа. Үүнийг би шүүмжлэхдээ нэг өнцгөөс харж нэг бөхийг шүүмжлэх биш энэ асуудал унаж байгаа бөхөд ч хамаатай гэж бодож байна. Энд зөвхөн аварга болсон хүнд хамаатай асуудал биш. Манайханд нэг сонин юм байна. Нэг нь түрүүлээд аварга арслан эсвэл том цол авчингуут түүнтэй урд нь ана мана барилддаг байсан бөхчүүд дараа нь шийдвэрлэх ач холбогдолтой барилдаан л биш бол үнэн барилдахаа больдог. Энэ л дэмий юм байгаан. Ийм заваан юм өнөөдөр ч биш урд нь байсаар ирсэн болохоор бухимдаад байх шинэ асуудал биш л гэдэг утгаар бичсэн юм.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby ЦАГААН » Fri Dec 30, 2011 12:44 pm

Чукудаа бол энэ жил сайн байлаа гэмээр байна.
Цагаан сар, Улс Тунхагласны баяр, ҮЭЧХ- гээд гурван том барилдаанд шөвгийн 8-д үлдлээ.
Өөр нээх барилдаанд барилдаачгүй байх.
Улсад нь уг нь шөвгийн 8-д үлдчихсэн бол бүүр л гоё байх байлаа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby Lenin » Fri Dec 30, 2011 12:49 pm

munkhbayar_AC wrote:хэн хэндээ яаж барилдахгүй өгсөн нь хамаа алга.Гол нь ард түмнээ хуурч байгаа барилдаан зөвхөн өнөөдөр ч биш урд байсаар ирсэн Үүнийг л болих хэрэгтэй. Лениний жүжиг тавьсанд бухимдаж байгаад ойлгож байна. би ч бас үүнийг дэмжихгүй байгаа. Үүнийг би шүүмжлэхдээ нэг өнцгөөс харж нэг бөхийг шүүмжлэх биш энэ асуудал унаж байгаа бөхөд ч хамаатай гэж бодож байна. Энд зөвхөн аварга болсон хүнд хамаатай асуудал биш. Манайханд нэг сонин юм байна. Нэг нь түрүүлээд аварга арслан эсвэл том цол авчингуут түүнтэй урд нь ана мана барилддаг байсан бөхчүүд дараа нь шийдвэрлэх ач холбогдолтой барилдаан л биш бол үнэн барилдахаа больдог. Энэ л дэмий юм байгаан. Ийм заваан юм өнөөдөр ч биш урд нь байсаар ирсэн болохоор бухимдаад байх шинэ асуудал биш л гэдэг утгаар бичсэн юм.

Дутагдлын хажуугаар дуугай өнгөрч чадахгүй гэдэг шиг. Надад бол муухай л байсан тэр олон хүмүүс өчнөөн балиашиглаад л дэмжээд байдаг. Нөгөөх нь нэг л баавартай амьтан. Алхаж ядаал. Тэрийг нь харахаар залуу хүн байж яасан сагсуу юм гэж бодоод л дургүй хүрж байсан чинь бас шогтоот эхлэхээр бүр ч уур хүрсэн.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby munkhbayar_AC » Fri Dec 30, 2011 12:53 pm

Дутагдлын хажуугаар дуугай өнгөрч чадахгүй гэдэг шиг. Надад бол муухай л байсан тэр олон хүмүүс өчнөөн балиашиглаад л дэмжээд байдаг. Нөгөөх нь нэг л баавартай амьтан. Алхаж ядаал. Тэрийг нь харахаар залуу хүн байж яасан сагсуу юм гэж бодоод л дургүй хүрж байсан чинь бас шогтоот эхлэхээр бүр ч уур хүрсэн.

Бааварлахын хувьд жаахан тмрхүү болцон байна лээ шүү. Одоо ч гэхдээ а/з байсан үе шигээ ч хөдөлөхгүй болсон байна лээ.Жинч нэмээд.Содном гэхдээ өгөөгүй байхоо. Тэгсэн ингэсэн гэж хэлэхэд хэцүү л юм.Юутай ч бөхчүүд маань формондоо ороод цагаан сараар сайхан болох байх.
Last edited by munkhbayar_AC on Fri Dec 30, 2011 12:56 pm, edited 1 time in total.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby Lenin » Fri Dec 30, 2011 12:56 pm

Мөнгөнбаатар арслан айхтар уурлаж байналээдээ. Үзэгчдийн суудалруу очоол шууд хувцасаа солиод эхэлсэншд. Арга ч үгүй биздээ. Энэ Пүрэвдагва тэгээд их л болчимгүй юм хийж байналээдээ. Нэг мөр дайраад шуурхай барилдахгүй 2-ын хооронд барилдах гээд байх юм.
Рагчаа заан гоё байлээ. Дараа жил наадмаар нэг үзнэдээ. Өнгөрдөг наадам дээр хэтэрхий биеэ барьцан л санагдаад байгаа.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby Raldii » Fri Dec 30, 2011 12:56 pm

ЦАГААН wrote:
Raldii wrote:Батгэрэл барилдаагүй ш дэ.
Содном бас барилдаагүй. Чи бөх мэддэг хүн байж барилдааны үйл явцыг ойлгохгүй байна гэж баймааргүй юм. Содном хэзээ хэнийг хутгаж хаясаныг би лав мэдэхгүй юм байна. Энэ бол жүжиг байсан


барилдаагүй л гэх юм, барилдаад яах юм! давах юмуу! давбал барилдсан болоод унавал барилдаагүй болоод байна гэнүү...
ноцолдоол байсан ш дээ...
олон давсан залуу хүү аваргатай таарлаа сэтгэлийн хувьд ч хэцүү л байгаа биз, ноцолдоол байх шиг байсан ш дээ...
унаж л харагдсан, сайн үзээд давах байсан гэвэл би лав итгэхгүй...

Содном хэзээ Мөнхбаатарын хөлийг авч байлаа... аваал хаяцан ш дээ... аваргад бас нэг бодсон юмаа хийгээл биз, дутуудаа л биз... чухам мэдэхгүй юм.

Би бол Мөнхбаатар гуйгаад авчихвий дээ, миний фантази дээр нь хэн нь дээр байгаа билээ л гэж бодсон...
Одоо тэгээд Соднод тэдийг өгсөн юм гэнэ лээ гээд ярихгүй юу даа...

Би Батгэрэлтэй найз л да. Бас надад утасных нь дугаар нь байдаг юм. Бөх үзээгүй үедээ ярьдаг. Барилдаан энэ тэрийн талаар ярьж хөөрдөг. Өчигдөр барилдааны үед хажууд нь сууж байлаа. Тэгэхээр энэ барилдаан 100% худлаа барилдаан болсооон. Одоо тэгээд юу ч гэмээр юм бэ дэ. Ер нь өчигдөрийн хувьд аварга түрүүлэх нь тодорхой барилдаан болсон гэдгийг бас бус хүмүүсийн ярианаас сонсоод дургүй хүрсэндээ л энд бичлээ л дэ. Хэрвээ чи бөхийн өргөөнд байсан бол бөхчүүд дунд суусан бол итгэх байсан байхаа. Би бол Мөнхбатыг үзэн ядагч биш. Барилдааныг нь үзэх дуртай. Аварга хүний барилдаан харуулаад илүү үглээд байгаа хүмүүст хангалттай хариу бариасай гэж бодож явдаг бөх сонирхогч. Гэхдээ өчигдөрийн барилдааны хувьд бол............ урам хугарчихлааааа
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby Lenin » Fri Dec 30, 2011 12:56 pm

J@x wrote:
Lenin wrote:
J@x wrote:Ленин миний ард сууж байсан мөн үү ккк

Бүр нэлээд хойн уу?

Тэхх. Хэдэн залуучуудтай явж байсан байх аа тээ. Бүгд архангайнхан бололтой байсан. Би яг урд чинь суух шиг болсон 3лаа явж байсан

Архангайн улс бишээ ккк. Хаа хамаагүй энэ тэндэхийн л хүмүүс байсан.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby munkhbayar_AC » Fri Dec 30, 2011 12:58 pm

Lenin wrote:Мөнгөнбаатар арслан айхтар уурлаж байналээдээ. Үзэгчдийн суудалруу очоол шууд хувцасаа солиод эхэлсэншд. Арга ч үгүй биздээ. Энэ Пүрэвдагва тэгээд их л болчимгүй юм хийж байналээдээ. Нэг мөр дайраад шуурхай барилдахгүй 2-ын хооронд барилдах гээд байх юм.
Рагчаа заан гоё байлээ. Дараа жил наадмаар нэг үзнэдээ. Өнгөрдөг наадам дээр хэтэрхий биеэ барьцан л санагдаад байгаа.

Өө рагчаа бол 2 жил үзнэ үзнэ. Сайн заан шүү. 2 арслангийн барилдаан шиг ийм илт юман дээр бол Мөнгөнбаатарын 100 хувь зөв эсэргүүцэлээ илэрхийлж байгаа хэлбэр байх. Манайх энэ шүүлтийн асуудлыг нэг шийдэж болдгүйн байх даа. Хөлийн цэцүүд нь өөрсдийн бөхийн талд шийдээд л. Уг нь Пүрэвдагва унаснаа хэнээс ч илүү мэдэж л баймаар
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby WALCOTT » Fri Dec 30, 2011 1:02 pm

энэ мөнхбат аваргаас болж увсийн сайхан залуу бөхчүүд ойрдоо түрүүлэхгүй юм байна л даа..дээшээ гараад ирхээр л амлаад авчих юм...Ганбат гантогтох гээд ах нар нь ч энэнээс илүү амжилт үзүүлчээд ингэж бааварлахгүй байгаа юмдаа..жоохон өрж байгаад гар хуруугаа оролдоод л.. тэр нүд энэ тэр нь яагаад байгаам одоо
Last edited by WALCOTT on Fri Dec 30, 2011 1:02 pm, edited 1 time in total.
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby munkhbayar_AC » Fri Dec 30, 2011 1:02 pm

Би Батгэрэлтэй найз л да. Бас надад утасных нь дугаар нь байдаг юм. Бөх үзээгүй үедээ ярьдаг. Барилдаан энэ тэрийн талаар ярьж хөөрдөг. Өчигдөр барилдааны үед хажууд нь сууж байлаа. Тэгэхээр энэ барилдаан 100% худлаа барилдаан болсооон. Одоо тэгээд юу ч гэмээр юм бэ дэ. Ер нь өчигдөрийн хувьд аварга түрүүлэх нь тодорхой барилдаан болсон гэдгийг бас бус хүмүүсийн ярианаас сонсоод дургүй хүрсэндээ л энд бичлээ л дэ. Хэрвээ чи бөхийн өргөөнд байсан бол бөхчүүд дунд суусан бол итгэх байсан байхаа. Би бол Мөнхбатыг үзэн ядагч биш. Барилдааныг нь үзэх дуртай. Аварга хүний барилдаан харуулаад илүү үглээд байгаа хүмүүст хангалттай хариу бариасай гэж бодож явдаг бөх сонирхогч. Гэхдээ өчигдөрийн барилдааны хувьд бол............ урам хугарчихлааааа


Гэхдээ арай өг гээгүй байлгүй барилдаагүй нь үнэн бол Батгэрэл өөрөө л аваргатай ..... яахав дээ больё л гэж дотороо боддог биз. Бүрэнтөгсийг ч бас би тэгж бодоод л унасан байх гэж бодож байна. Ер нь тэгээд яг юу ч гэмээр юм нэг тм асуудал байгаад байгаан. Энийг чинь одоо хэвт гээд хэвтүүлсэн гэхүү, барилдааныг нь харахаар хүч гаргаагүй байдаг.Өөрөөс нь хамааралгүй өрсөлдөгч нь хэвтээд байдаг. Нэг ийм асуудал байгаа гэж би боддог шүү ер нь.Аварга болсны буян гэх юмуу хаашаан ккк :-o
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby Yes Man » Fri Dec 30, 2011 1:05 pm

За Мөнхбат тэгсийм байна аа...
Гэхдээ ер нь хүн бүр хөөргөөд байхаар хэнд ч гэсэн тийм л бодол төрөх биз дээ.... Нэг л хөөрөөд л....
Мөнхбат аварга ч гэсэн залуу хүн.... Нэг хэсэг ингэж байгаад аваргын буурь сууна биз....
Заавал тэрэнд уур хүрээд, худлаа барилдаад, энэ тэр гэж муулж суух ямар ч хэрэг байдаг юм....
Надад бол Мөнхбат ирээд барилдаж байна.... Энэ л хангалттай шдээ.... Цаашид олон наадам байхад Содном энэ тэр бол нээх тэгж давчихья гэж үзэхгүй л байх...... Наадмаар л өөр байж болно..... Хаширлаад л шодож байж л давах унахаа шийднэ шдээ.....
Мөнхбаатар арслан ч гэсэн хүний хувьд хачин л юм байдаг шдээ....
Том биеээ ашиглаад хүн зоддог ууртай амьтан байхаа л гэж боддог..... Тэгээд яахав дээ, Мөнхбаатар бол ядаж л сайн бөх л дөө....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: ҮЭЧ-ний хувьсгалын 100 жилийн ойн барилдаан

Postby munkhbayar_AC » Fri Dec 30, 2011 1:06 pm

WALCOTT wrote:энэ мөнхбат аваргаас болж увсийн сайхан залуу бөхчүүд ойрдоо түрүүлэхгүй юм байна л даа..дээшээ гараад ирхээр л амлаад авчих юм...Ганбат гантогтох гээд ах нар нь ч энэнээс илүү амжилт үзүүлчээд ингэж бааварлахгүй байгаа юмдаа..жоохон өрж байгаад гар хуруугаа оролдоод л.. тэр нүд энэ тэр нь яагаад байгаам одоо

Нэг их олон хэвтээд байхгүй байхаа. Орших гэхэд л 6012-д хэвтсэн саяхан хусаж л байна лээ ш дээ. Удаан үргэлжлэхгүй байхоо
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 10 guests