МYБХ vs ММYБХ

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

МYБХ vs ММYБХ

Postby chukcha2002 » Wed Jun 07, 2006 9:29 pm

ММYБХ гэж Баянмєнх аваргын байгуулсан холбоо одоогоос хагас жил орчмын ємнєєс vндэсний бєхийг мэргэжлийн болгоно гэж яриж, бичэж нэг удаа цэнгэлдэхэд барилдаан зохион байгуулаад байгаа билээ.

Саяхан МYБХ болон дээрх холбооны удирдлагууд телевизээр халз мэтгэлцжээ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Wed Jun 07, 2006 9:31 pm

МҮБХ, ММҮБХ-ны халз мэтгэлцээн

Дөрвийн давааг оноохоос өмнө начны найраа нарийн зохион байгуулалттай үйл ажиллагаа болчихсон байсан

Хоёр удаа тав давсан бөхийн өмнө нэг удаа тав давсан бөх гарах нь хэр зөв бэ

Монголын үндэсний бөхийн тойрсон асуудлаар Монголын үндэсний олон нийтийн телевиз “Тэнцэл буюу олгой хагаравч” нэвтрүүлэг өнгөрөгч даваа гарагийн /2006.05.29/ 21 цагаас шууд нэвтрүүлэг явуулсныг “Бөх” сонин бүрэн эхээр нь та бүхэнд бичиглэн хүргэж байна.
Тус нэвтрүүлэгт МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн, “Бөх” сонины эрхлэгч Д.Данзан, Монгол улсын заан, МҮБХ-ны тэргүүлэгч Д.Мягмар мөн Мэргэжлийн Монголын үндэсний бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, дархан аварга Х.Баянмөнх, тус холбооны маркетинг менежмэнт хариуцсан эдийн засагч Н.Золжаргал, спортын сэтгүүлч С.Бадрал нар оролцож сэтгүүлч Го.Бадарч нэвтрүүлгийн хөтлөн явуулсан юм. Нэвтрүүлгийн явцад хөтлөгч Го.Бадарч эрхээ эдэлж асуултыг хоёр холбооны нөхдөд тавьж, зарим үед хариултыг тасалж дараагийн асуудалд шилжүүлж байлаа. Үүнийг “хөтлөгч таслав” хэмээн тэмдэглэсэн болно.
Хөтлөгч: Наадам үзээд хүмүүс баярлах биш бухимдах болжээ. Энэ юунаас болж байна вэ?
Р.Нямдорж/Р.Н/: Наадам муухай болсон тухай ямар нэгэн гомдол байдаггүй юм. Ямар өнцгөөс харж байгаагаас л хамаарна. Үүнийг би цолны найраатай холбож асууж байгаа болов уу гэж бодож байна. Цолны найраа хүмүүсийг бухимдуулж байна. Хэдийд үүссэн, ямар учиртай, хэн найраанд оролцоод байгаа тухай яригдах болов уу. Зарим хүн тодорхой хэмжээний тоо мэдэж байгаа гэж байна. Тэгэхээр энэ талаар ярилцах байх аа.
Х.Баянмөнх /Х.Б/: Миний хувьд сүүлийн дөрвөн жилийн баяр наадамд оролцоогүй. 2001 онд 80 жилийн ойд барилдаад Төв цэнгэлдэхээс гарснаас хойш 4 жил 10 cap өнгөрч байна. Яагаад оролцохоо больсон гэхээр наадам наадам шиг болохоо больсон. Гарсан хууль нь хэрэгжихэд маш хүнд. Буулт маш их гардаг, начны найраа гардаг. Үзэгчид үүнд сэтгэл тун дундуур байгаа. Наадмаас наадмын хооронд наадмын муухайгийн тухай л ярих болсон. Тиймээс би ийм бохир үйл явдлаас өөрийгөө чөлөөлсөн юм.
Хөтлөгч: - МҮБХ, ММҮБХ хоёр юугаараа ялгаатай юм. Нэг зүгт нэгдэн зүтгэж, гарц олох арга бий юу?
Р.Н: Бид хуулийн дор ажиллаж, амьдарч яваа. Би хоёр хууль дурдъя. Монгол улсын төрийн байгууллагын тухай хуулийн 4-р зүйлийн 1-д:
“Төрийн бус байгууллага” гэж ашгийн төлөө бус байгууллагыг хэлнэ” гэж заасан байдаг. Мөн “Биеийн тамир, спортын тухай Монгол
улсын хууль”-ийн 3-р бүлэгт: “Мэргэжлийн спорт” гэж …ашиг олох үндсэн зорилготой зөвхөн мэргэжлийн тамирчид оролцдог спортыг хэлнэ” гэж заасан ба “Үндэсний спорт” гэж ард түмний уламжлал, зан заншилд тулгуурлан хөгжсөн, үндэсний онцлог шинжийг агуулсан спортыг хэлнэ гэж тус тус заажээ. Мэргэжлийн спорт бол ашиг олох үндсэн зорилготой зөвхөн мэргэжлийн тамирчин оролцдог спорт, үндэсний спорт холбоо бол үндэсний уламжлалт зан, заншил дээр тулгуурлан хөгжүүлдэг ашгийн бус байгууллага юм. Тэгэхээр ашгийн төлөө болон ашгийн бус байгууллага нэгдэх хууль зүйн ямар ч үндэс байхгүй юм.
Х.Б: Хуульд үндэсний спортыг түүхэн уламжлалтай ард түмний онцлогтой спортыг хэлнэ гэснээс биш үндэсний спорт мэргэжлийн байж
болохгүй гэж ямар ч хориг байхгүй. Үндэсний спорт мэргэжлийн спорт өндөр хэмжээнд хөгжөөд, оролцогчдынхоо тоог нэмэхэд, нэгдэж ажиллаад эрх ашгаа дээш нь татах ёстой. Гэтэл энэ хүмүүс ийм үзэл бармтлалтай байгаа болохоор болохгүй байгаа.
Н.Золжаргал /Н.З/: Холбоо нь ашгийн бус гэчихээд холбооны тамирчид нь ашиг олж, өндөр орлоготой байж болохгүй гэж ойлголж болохгүй. Хуулийг бид ч гэсэн судалж үзсэн, хуудуутай зүйл их байна билээ.
Р.Н: Бөхчүүдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилго бидэнд ч байна. Мэргэжлийн спортын холбоо гэдэг бол хувийн байгууллага. Хэрэв ашиг олбол тамирчиддаа зохих хувийг нь өгөөд үлдсэн ашгаа эзэд нь хувааж авах ёстой. Ашиг хуваадаг байгууллагыг ашгийн, ашиг хуваадаггүй байгууллагыг ашгийн бус гэж хэлдэг. Бид бөхчүүдийн ашиг орлого нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж, зүтгэж байгаа.
Н.З: Ашгийн төлөө байгууллагыг компани гэдэг.
Р.Н: Тийм ээ зөв. Энэ дээр нэг ойлголтод хүрчихмээр байна. Ашиг олох үндсэн зорилготой байгууллага бол Төрийн бус байгууллага биш аж ахуйн нэгж, компани байх ёстой. Бүртгэл нь Хууль зүйн яаманд биш аж ахуйн нэгж бүртгэдэг газар бүртгүүлэх ёстой. Цаашдаа мэргэжлийн спорт гарч ирнэ. Одоогоор практик тогтоогүй учраас Хууль зүйн яам бүртгэсэн байгаа юм. Цаашдаа аж ахуйн нэгж бүртгэдэг газар очих ёстой.
Хөтлөгч: Монголчууд ёс жудаггүй болсон. Хамгийн их бухимдуулж байгаа нь монгол бөхчүүд болоод байгаа. Авилгын хэргийн эзнийг улс төрчдөөс хайгаад байдаг. Гэтэл хамгийн ил цагаан авилга авч өгч байгаа хүмүүс бол бөхчүүд юм биш үү. Яагаад би ингэж хэлж байна вэ гэхээр Нутгийн зөвлөлийн 30 сая төгрөгийг аваад начин боллоо л гэдэг. МҮБХ 16 жил болохдоо найрааны эсрэг юм ажил хийв үү?
Д.Данзан /Д.Д/: МҮБХ 1990 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаас эхлээд начны найрааны эсрэг тэмцсэн. Найраа бол 1970-аад оноос том цолтой бөхчүүдээс эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Монголчуудын хамгийн хайрладаг, хүндэлдэг бөхчүүдээс гарсан. МҮБХ цолны найрааг арилгах гэж дүрмэндээ ёс суртахууны заалтуудыг, цээрийг оруулж өгсөн. Найраа байна гэж маш олон хүн ярьдаг. Бид хүлээн
зөвшөөрч байгаа. Гэхдээ хэн хэнд хэдэн төгрөг тоолж өгч байгааг хэн ч хараагүй, нотлоогүй байгаа. Хууль шүүхийн байгууллага ч үүн
дээр ажиллаагүй. Харин баярлууштай нь саяхан дархан аварга Х.Баянмөнх: “Шинжлэх ухааны аргаар начны найраанд хэн, хэдийг
өгснийг тогтоолоо” гэж телевизд өгсөн нэгэн ярилцлагандаа дурдаж байсан. Энэ бол маш их олзуурхууштай хэрэг. Одоо аварга энэ баримтаа дэлгэж тавина гэдэгт найдаж байна. Ингэвэл сая шударга ёсонд нийцнэ. Хэрвээ чадахгүй бол хууль, цагдаагийн байгууллага аваргаас эдгээр бэлэн баримтыг аваад шалгаж нэг мөр болгох ёстой.
Х.Б: Начны найраа бол монгол бөхөд шингэж орж ирсэн маш бүдүүлэг зүйл. Үүнийг таслан зогсоохын төлөө ямар ч арга хэмжээ аваагүй гэж хэлж болно. Харин бүр өөгшүүлсэн. Төрийн тэргүүнээр начинг баталгаажуулдаг болсон. Хувцас солих өрөөнд ханцуйнаас ханцуйнд мөйЫ өгөлцөж, авалцаад гараад ирэхэд нь төрийн тэргүүн начны зарлиг гаргадаг боллоо. МҮБХ өөрсдөө яаж ч чадахгүй болохоороо төртэй хутгаж, төрийн нэрийг барьж өөрсдийгөө цагаатгах, төрийн нэр төрийг гутааж байна. Дөрвийн давааг оноохдоо найраа хийж буй хүмүүсийг унагана гэсэн. Гэтэл Ж.Мөнхбат, Х.Баямөнх, Д.Цэрэнтогтох нар унасан ч хойноос нь бөхчүүд орж ирээд найрааг үргэлжлүүлнэ. Энэ бол найрааг өөгшүүлж л байгаа хэрэг.
Хөтлөгч: Д.Данзан тэргүүн “Начны найраа 1970-аад оноос том цолтой бөхчүүдээс үүдэлтэй” гэж хэлсэн. Хэн хэнийг хэлж байгааг та мэдэж байна уу?
Х.Б: Дархан аварга Б.Түвдэндорж гуай 1970-аад онд нутгийн бөх Жадамбааг авч байснаас л эхэлж гэж хэлж буй байх л даа. Үүнийг ингэж 20, 30 жилийн өмнөх рүү шидвэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа л арга юм.
Н.З: Хулгайч олдоогүй болохоор хулгайн хэрэг байхгүй гэж хэлж болохгүй шүү дээ. Монгол бөх яагаад хулгайчтай болчихсон юм бэ, одоо юуг яаж өөрчлөх вэ гэдгийг л бодох , хийх ёстой. Дүрмээ өөрчлөө, холбоондоо өөрчлөлт оруулъя. Тэгэхгүй бол энэ бохир зүйл байсаар л байх нь.
Хөтлөгч: Дөрвийн давааг оноолтгүй болгоё гэж ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ?
Х.Б: Монгол бөхийн барилдаан бол алдар цол авахын төлөө л байдаг. Алдар цол авч, эрэмбэ зиндаагаа эдэлдэг. Цол бол маш эрхэм,
нандин, дархлаатай зүйл. Би тунаж, амлуулж байж л дараа нь цол хүртэж байсан. Гэтэл одоо найман давааны дөрвийг нь оноолтоор
барилдуулчихаар цолны дархлаа, эрхэм чанар нь үгүй болж байгаа юм. Монгол бөх бол цолоороо гайхамшигтай байдаг. ЗХУ-ын чөлөөт бөхийн мэргэжилтэн В.Лосык: “Монгол бөхөд цол гэдэг гайхамшигтай ойлголт байна. Үүнийг л тамирчиддаа мэдрүүлж, хэрэгжүүлэх юмсан” гэж хэлж байсан. Гэтэл одоо энэ бүхэн байхгүй боллоо.
Р.Н: Хүмүүсийг үнэмшүүлэх утгаар биш үнэнийг л яримаар байна. Х.Баянмөнх аварга сайн мэдэж байгаа. Нэгдүгээрт, Дөрвийн давааг оноохоос өмнө начны найраа бүр зохион байгуулалттай үйл ажиллагаа болчихсон байсан. Нэгийн даваанд цэрэгтэй таарвал ангийх нь даргад хэлж байгаад унагачихна, хоёрын даваанд цолтой бөхийг давсан хүн ирнэ. Гурвын даваанд амлана. Дөрвийн даваанд настай бөхөд ам бөхийг нь бүр бэлдэж өгнө. Тэгээд тавын даваанд авах хүнээ аваад л найраа хийдэг байсан. Ард түмэн дөрвийн давааны оноолт гарцаагүй хийгдэх ёстой алхам байсан гэдгийг мэдэж байгаа байх. Урьдаас зохион байгуулалттай хийгдэж байсан найрааг дөрвийн давааны оноолт, амжилтаар эрэмбэлэх болсон нь 60-70 хувь багасгасан гэдэгтэй ч ард түмэн санал нийлэх байх. Хоёрдугаарт, МҮБХ-ноос нийт ард түмний дунд 1000 хүнийг хамарсан судалгаа явуулахад дөрвийн давааг оноох нь зөв гэсэн санал 98 хувийг эзэлсэн. Хэрэглэгч буюу ард түмэн хаан гэсэн ойлголтоор бид энэ алхмыгхийсэн. Их хурал ч /Их Эе-ийг хэлэв бололтой/, бид ч ард түмний шийдсэн зүйлийг хүчингүй болгож чадахгүй.
Н.З: Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр найраанаасаа зугтах гээд ам угтуул авах зүйлийг маань, хамгийн уламжлалтай уламжлалыг авч хаяж болохгүй ээ. Бөхчүүдийн орлогыг нэмэгдүүлэх шинэ систем, менежмэнт хэрэгтэй. Шинэ систем, менежмэнтэд орвол начны найраа аажимдаа арилна. Бид энэ зүг рүү л явах ёстой. Ах захаа хүндлэх ёсыг оноолтоор ингэж үгүйсгэж устгаж болохгүй.
Р.Н: Асуудлыг ингэж л нялж болохгүй. Монгол бөх бол амладаг, оноодог хоёр аргатай. Одоо 1, 2, 4-ийн давааг оноож байгаа. Бусад даваанд ам авч барилдаж байгаа шүү дээ. Тэгэхээр амладаг эрхийг бүр хаачихсан юм шиг ярьж болохгүй. Ах захаа хүндлэх ёсыг үгүйсгэж байна гэж бас хэлж болохгүй л дээ. Yep урсаж байхад хаа нэг газраар нь тасалж боох хэрэгтэй биз дээ. Түүнтэй адил найрааг зогсоохын тулд л дөрвийн давааг оноолтоор барилдуулах болсон. 3, 5, 7, 8-ын даваанд амлаж л байгаа шүү дээ.
Х.Б: Дөрвийн давааны оноолтыг ашигтай зүйл болсон гэж ярьж байна. Гэтэл энэ бол монгол бөхөд авчирсан их гай, барцад. Залуу үеэ маш их хавчиж байгаа юм. Начин болох гэж зүтгэж байгаа залууг А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нартай тааруулаад унагачихаж байгаа юм. Зарим залуус хурал дээр хэлж байсан шүү дээ “Би Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумъяабазартай гурван жил дараалан дөрвийн давааны оноолтод таарлаа. Тав давж начин болох зорилготой явахад маань түрүү бөхөөр биднийг шалгаж болохгүй шүү дээ. Хэрвээ ингээд байвал бид зодгоо овоон дээр тавиад гэртээ харина шүү дээ” гэж хэлж байсан. Ингэж л залуусыг залхааж байна. Ам угтуул авна гэдэг чинь бөхчүүд бөхчүүддээ үнэлэлт өгч буй явдал шүү дээ.
Д.Д: Энэ бол монголын ард түмний шийдсэн асуудал болохоор ард түмнээс санал асууж байж л шийдэх ёстой гэдгийг тэргүүн түрүүн хэлсэн. Дөрвийн давааг оноочихоор А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нарт залуу арслангуудыг 3-4 жил оноогоод байна аа гэж байна. Энэ бол худлаа. Би сүүлийн 3-4 жилийн наадмын дөрвийн давааны оноолтын үр дүнг судлаад, статистик гаргасан. Эхлээд аваргуудад залуу бөхчүүд очно, дараа нь арслан, гарьд, заануудад аймгийн начин, заан, аймгийн шинэ арслангууд оногдоно. Дараагийн бөхчүүдэд улсын цолд дөхсөн залуус очдог юм. Ер нь аймгийн арслан болсон даруйдаа улсын начин болно гэж зүтгэх буруу. Үнэнчээр зүтгээд чадвал болж л байна. Чадахгүй байж өөр замаар явах замыг нь нээж өгч болохгүй. Үүнийг жишээлэн хэлбэл, аятайхан дуулдаг
залуу зохиолын дуу дуулж гарч ирчихээд 4-5 жил эсвэл 10 жилийн дараа гавъяат жүжигчин болдог шүү дээ. Түүн шиг аймгийн арслан цолтой бөх гурван жил улсын наадамд барилдаад дөрөв дэх жилээ улсын начингуудтай дөрвийн даваанд оноолтоор таарч давах боломжтой байгаа юм. Тэгээд ч олон залуус энэ жилээс эхлэн найраанд орохгүй гэдгээ хэлж байгаа.
Х.Б: 16 жил ажиллаад найрааг багасгах талаар ямар ч ахиц гаргаагүй юм шүү дээ, МҮБХ. Энэ жилийн наадамд 1024 бөх барилдахад 14 начин төрөх гээд зохион байгуулалтад орчихоод байхад МҮБХ нуугаад л явж байна. Олон түмнийг ингэж хуурч болохгүй ээ.
С.Бадрал /С.Б/: Монгол бөх үзэгчгүй болж байна. Сумо, үндэсний бөх хоёр телевизээр зэрэг нэвтүүлэхэд сумог үзэх хүн олон болжээ. Энэ нь найраа, бөхчүүдийн ёс жудгаас их шалтгаалж байгаа. Би сурвалжлага бэлдэх гээд бөхчүүдийн хувцас солих өрөөгөөр явахад бөхчүүд ингээд өвөр зуураа юм яриад байдаг.
Хөтлөгч: Юу яриад байдаг гэж?
С.Б: Гэхдээ тэр нь нууц юм байна л даа.
Хөтлөгч: МҮБХ-ноос бөхчүүдийг амжилтаар эрэмбэлж байгаа харин Х.Баянмөнх аварга бөхчүүдийг чансаагаар эрэмбэлнэ гэж байгаа. Үүнд ямар ялгаа байна вэ?
Х.Б: Бөхчүүд тавын даваа хүртэл давааг худалдаж байгаа. Учир нь улсын цолтой бөхийн хувьд улсын наадмын 3,4-ийн даваа амжилтын эрэмбэнд тооцогдохгүй учраас тэр давааг л худалдаад байгаа юм. Харин би бол нэгийн даваанаас эхлээд бүх даваанд чансаа тооцох нь хэрэгтэй гэж үзсэн. Бүх даваанд чансаа тооцохоор бөхчүүд даваагаа худалдахаа болино. Энэ жилийн наадмаар гурвын даваанд буугаад өгчихсөн бөхийн өмнө бууж өгөлгүй гурав давчихсан адил цолтой бөх нь гараад ирнэ. Тэгэхээр бөхчүүд бууж өгөхөө болино, найраанд орохоо болино. Бүх давааны төлөө барилдах болно. Зөвхөн тавын даваанаас дээш амжилтаар эрэмбэлэхэд тооцогдоод байгаа болохоор доогуур давааг чөлөөтэй худалдаад байгаа юм.
Р.Н: Бид начны найрааг өмөөрөөд байгаа юм биш шүү дээ. Чансаагаар эрэмбэлэх нь начны найрааны эсрэг арга болно гэж Х.Баянмөнх аварга хэлж байна. Х.Баянмөнх аварга улсын наадмын бүх даваанд чансааны оноо тооцъё гэсэн саналаа бичсэн байсан. Чансааны оноо тооцохоор, улсын наадамд 3 удаа 3, 3 удаа 2 давсан бөх долоо дахь жилдээ тав давж начин боллоо гэж бодъё. Гэтэл нэг залуу улсын наадамд тав давж начин болоод дараа нь дахин тав давж начин цолоо батлан 2 жил барилдсан гэж үзье. Энэ тохиолдолд дээрх хоёр бөхийн нэг тав давж 3 удаа 3, 3 удаа 2 давсан бөх нь 72 оноо авч хоёр удаа тав давсан залуугийн /64 оноотой/ өмнө гарч байна. Ингэхээр хоёр удаа тав давсан бөхийн өмнө нэг удаа тав давсан бөх гарах нь хэр зөв бэ гэдгийг бодох ёстой юм аа.
Н.З: Тулга тойрсон ийм яриа руу ормооргүй байна. Та нар 16 жил тэмцлээ гэтэл начны найраа улам гаараад байна. Та нар сая Цагаан сарын барилдаан үзсэн биз дээ. Ямар болсон бэ… /хөтлөгч таслав/.
Хөтлөгч: Шоо хаяж барилдуулах нь хэр зөв бэ. Шодолтоор сонгох барыдын тухай ч яриа их байдаг. Бас Х.Баянмөнх аварга суран тойрог гэдэг арга хэрэглэж байгаа гэсэн. Үүний ялгаа нь юун байна вэ?
Р.Н: Бид Монгол бөхөд хэд хэдэн шинэчлэл хийсэн. Шинэчлэлийг бид монгол бөхөд байдаг зүйлийг хасч, нэмж, өргөжүүлж хийснээс биш харийн бөхийн огт хамаагүй зүйлийг оруулж ирээгүй. Оноолт бол монгол бөхөд угаас байдаг ойлголт. Үүнийг л бид дөрвийн даваанд хэрэглэсэн. Хаялцах барьц ч гэсэн монгол бөхийн өөрийн барьц.
Х.Б: Б.Бат-Эрдэнийн барьц шүү дээ.
Р.Н: Бат-Эрдэнэ монгол бөх болохоор энэ бол монгол бөхийн барьц. Гэтэл Х.Баянмөнх аварга дүрэмдээ барилдааныг чөлөөтэй ямар ч шахалтанд оруулалгүйгээр барилдуулна гэж заасан хэрнээ сая барилдаан зохиохдоо 12 минут барилдуулаад л золгуулж барьц бариулж байсан. Тэгэхээр удаан барилдсан тохиолдолд ямар нэг барьц бариулж барилдуулах нь зөв юм аа гэдгийг Х.Баянмөнх аварга бид хоёр хоёулаа хүлээн зөвшөөрөөд байгаа юм шиг билээ. А.Сүхбат аварга нэгэн барилдаанд Г.Өсөхбаяр аваргаас барилдааны явцад энэ барьцыг олоод барьчихаж л байсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Арслангуудын нэрэмжит барилдаанд улсын заан И.Доржсамбуу аймгийн арслан Б.Соронзонболдтой барилдаж байгаад энэ барьцанд өөрөө хүрээд л давж байсан. Өөрөө барьж чадвал болох л барьц. Бид ингэж л монгол бөхөд байдаг барьц, аргыг хэрэглэж байгаа.
Х.Б: Шоо хаяж, хойноос нь тэврүүлдэг аргыг хэн ч хэрэглэж байгаагүй. Барьц нь монгол бөхийн барьц боловч албан хүчээр бус өөрөө тэмцэж олж барьдаг барьц. Албан шахалтаар шоо хаяад барилдах нь монгол бөхөд оруулж ирсэн маш их бузар юм. Шоонд маш их будлиан бий. Шоог аль талаар нь тусгах вэ гэдэг асуудал зах дээр хүүхдүүдийн тоглоомд дуртай талаараа тусгаж байна шүү дээ. Энэ бол МҮБХ-ноос орж ирсэн тодорхой баримт ч бий.
Хөтлөгч: Яг ямар баримт вэ?
Х.Б: 2002 оны наадамд Г.Өсөхбаяр сүүлийн гурван даваанд И.Доржсамбуу, Д.Сумъяабазар, Б.Гантогтох нарыг шоо хаяад л тойруулж бариад хаялаа шүү дээ. Энийг сэжиглэхгүй яаж байж болох юм бэ. Энэ жинхэнэ будлианы хоол. Монгол бөхөд огт байдаггүй юм. Спорт бол ялихгүй зөрүүгээр ч гэсэн эрх ашгаа хамгаалах нь гол байдаг. Гэтэл ганц шоо хаяад тийм их эрх олж авдаг байж болохгүй. Энэ бол мөрийтэй тоглоомд л байдаг зүйл… /хөтлөгч таслав/.
Хөтлөгч: Засуул, цэцүүдийн үйл ажиллагаа шүүлтийн талаар ямар байр суурьтай байна вэ?
Р.Н: Засуул, цэцийн асуудал дээр Х.Баянмөнх аварга бидний үзэл бодол бас зөрүүтэй. Х.Баянмөнх аварга видеогоор шүүх хэрэгтэй
гэдэг. Дэвжээн дээр хоёрхон бөх барилдаж байхад дэвжээний түвшинтэй адил өндрөөс 5-8 камераар олон талаас нь бичлэг хийж байж
зөв тогтоох боломжтой. Шүүж байгаа хүмүүс шударга бус байна гэвэл өөр асуудал. Хэрвээ бүх нийтээрээ видео хэрэглэж шүүнэ гэвэл хөдөө яаж шүүх вэ. 256 бөх барилдахад 255 барилдаан гардаг. Тэрхүү 255 барилдаанаас 3-4 нь л маргаантай барилдаан болж байгаа. Сүмод 40-өөдхөн барилдаан болоход зарим барилдааныг нь дахин дахин үзээд байхад монгол бөхийн барилдаан болохоо больчихлоо гэж хэлж болохгүй ээ.
Д.Мягмар: Би тойруулж барьдаг тухай ярья. Энэ барьцыг2, 3-хан хүн зохиосон юм биш шүү дээ. Цэцдийн зөвлөлийн хурлаар ярилцаад /бөхчүүд 60-70 хувийг нь эзэлдэг/ шийдсэн юм. Бөхчүүд өөрсдөө л ингэж шийдсэн. Үүнийг өөрчилж болно. Харин үүнээс илүү ямар арга байна вэ гэдгийг олох нь чухал байгаа шүү дээ. Шооны тухай хэлэхэд зургаан талтай шооны гурав нь улаан, гурав нь цагаан өнгөтэй талтай байдаг. Хайрцган дотор нь шоог яаж ч сэгсрээд санаснаараа буулгах боломж байхгүй. АХ-ын 80 жилийн ойн их баяр наадмын үзүүр түрүүнд Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат аварга нар шодоход А.Сүхбатын талаар шоо буугаад барьц бариад хаяж байсан шүү дээ. Тэгэхээр хэн ч унаж болно.
Н.З: Шоо хэрэглэдэг ямар ч спорт байхгүй ээ. Үндэсний бөхөд бол бүр ч хэрэглэж болохгүй. Камераар шүүх тухай ярихаар бүү эсэргүүц л дээ. Маргаантай үед камераар тухайн барилдааныг бичсэн байвал бичлэг харж шийднэ гээд заачихаж болно шүү дээ. Зөвхөн камер хэрэглэх боломжийг нь олгочих.
Д.Д: Камераар шүүх боломж үнэхээр байхгүй. 2001 онд Олон улсын чөлөөт бөхийн холбоо шоо хаяж барилдааны хувь заяаг шийдэж байсан. 2005 оноос харин хөл авахуулж барилдааны хувь заяаг шийдэх болсон. Чөлөөт бөхөд хөл авахуулна гэдэг хамгийн эмзэг зүйл л дээ.-./хөтлөгч таслав/.
Х.Б: Бид төслөөр 5-р сарын 21-нд барилдаан зохиохдоо хөлийн цэц бүрийн хажууд камер ажиллуулсан. Хэрэв цэц хараагүй бол бичлэг ашиглаж шүүхээр шийдсэн. Ингээд ямар ч будлиан гараагүй. Хөдөөний ард түмнийг видеогүй, хоосон ядуу гэж гэж хэлж болохгүй. Байх л болно.
Р.Н: X Баянмөнх аваргаас асууя. Нэг барилдааныг хэдэн талаас нь авах вэ?
Х.Б: Бид нар барилдааны дэвжээг дөрвөн хэсэгт хуваагаад хэсэг тус бүрт камер ажиллуулсан. Тухайн хэсэгт орж ирсэн барилдааныг л тухайн хэсгийн камер бичихээс биш хөөж бичихгүй. Ингэж л хийсэн.
Н.З: Заавал олон камер, төдөн градусын өнцгөөс бичих ёстой гэдэг нь гол биш шүү дээ. Компьютер график, техник хэрэгсэл хөгжчихсөн шүү дээ. Үүнээс бүү татгалзаач ээ.
Р.Н: Би видеог муу гээгүй. Би физикийн анги төгссөн хүн. Оптик багаж /камер/ биеийн өндөр, өргөнийг л үзүүлдгээс биш гүнийг нь харуулж чаддагүй юм. Барилдааныг зөвхөн нэг талаас нь авлаа гэхэд хаясан худлаа болно… /хөтлөгч таслав/.
Хөтлөгч: Монгол бөхчүүдийн нийгмийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ. Цаашдын зорилго, бодлогоо танилцуулна уу?
Д.Д: Монголын бөхчүүд бол монголын бусад тамирчдаас хамгийн боломжийн амьдралтай яваа. Хийсэн ажил бий. Цолны хишиг олгодог. Бөхчүүд жудаггүй боллоо гэвэл худлаа. Манай бүх бөхчүүд жудаггүй гэж хэлж болохгүй. Нэг бөхийн нэр гарахад монгол бөхийн нэр төр гардаг гэдгийг л бөхчүүд маань сайн ойлгох нь чухал юм.
Р.Н: Монгол бөх бол монголын ард түмний үндэсний спорт. Тиймээс унаган дүр төрхөөр нь хойч үедээ хүлээлгэн өгч, үндэсний спорт гэсэн утгаар нь хөгжүүлнэ. Мэргэжлийн спорт болгох чиглэлийг барихгүй. Монгол бөх бол зөвхөн бөхчүүдийн бус нийт монголын ард түмний өмч.
Н.З: Үндэсний спорт мэргэжлийнх байж болохгүй гэж болохгүй шүү дээ. Таны өгч байгаагаас илүүг өгмөөр байна. Бөхчүүддээ ашигтай,
үзэгчдийг татах тийм л өөрчлөлт, менежмэнт хиймээр байна. Бай шагналыг өндөр болгоё. Бөхчүүд маань бөхийн спортоо худалдахгүй болгомоор байна.
Р.Н: Мөнгийг нь хаанаас гаргах вэ?… /хөтлөгч таслав/.
Хөтлөгч: ММҮБХ саяхан А.Сүхбат, Г.Баяраа, Б.Гантогтох нарын цолыг ахиулж барилдууллаа. Үндэсний их баяр наадмаар энэ цолтойгоор барилдуулах юм уу. Монголын ард түмний хөрөнгөөр боссон Монгол бөхийн өргөө маань ам барьж дуулдаг хэдэн дуучдын ордог газар болсон. Яагаад бөх барилдуулах газар олдохгүй байна вэ гэсэн хоёр асуултыг тавиад нэвтрүүлгээ өндөрлөе.
Ийнхүү “Тэнцэл” нэвтрүүлэг өндөрлөлөө.

Р.Мөнхдаваа
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Wed Jun 07, 2006 9:32 pm

Та бvхэн уншаад єєрсдийн санал сэтгэгдлээ бас vлдээгээрэй
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Эзи » Wed Jan 31, 2007 1:47 pm

Аль алинаас нь авах ч юм байна хаях ч юм байна. Гэхдээ Баянмөнх аваргын энэ тэмцэл ч гэх юм уу юу ч юм нэг жаахан муухай санагдаад байдгийн. Энэ сайхан бөх бөхийн холбоонд санал хүсэлтээ ойлгогдохоор хэлэлцэж тохиролцоод хийвэл зүгээрсэн. Бөхийн холбоонд ч бас зарим асуудал бий. Том хэмжээний бөхийн барилдааныг заримдаа үзүүлдэггүй гэж сонслоо. Ингээд байхаар яаж бөх сонирхогчид өсөх вэ дээ
I love sport
User avatar
Эзи
 
Posts: 67
Joined: Wed Jan 31, 2007 1:29 pm
Location: eh ornoosoo hol

Re: МYБХ vs ММYБХ

Postby VAR » Fri Jul 30, 2010 2:16 pm

harinch baynaa avargiin zuv yum bishuu undesnii buhiin holboog nyamdorj terguutei nuhduud budaa bolgood bgan bishuu
User avatar
VAR
 
Posts: 2
Joined: Fri Jul 30, 2010 2:07 pm

Re: МYБХ vs ММYБХ

Postby Miro Klose » Fri Jul 30, 2010 5:14 pm

МҮБХ ны үндэслэгч чинь Нямдорж биз дээ тэгээд Бөхийн өргөөг байгуулах санаа гаргах барилгын ажиллыг хэрэгжүүлсэн хүмүүс бол Нямдорж, Данзан 2 дээрээс нь 2 лаа үндэсний бөхийн судлаач нар угаасаа шатар дээр Каспаров бас мэргэжлийн шатар гэж нэг холбоо байгуулаад яваагүй шд тэрэнтэй л агаар нэгэн юм уу даа.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: МYБХ vs ММYБХ

Postby Miro Klose » Fri Jul 30, 2010 5:22 pm

Баянаа аварга анх их л зөв юм ярьдаг байсан сүүлдээ Бөхийн холбооны тэргүүнээр Ганболд зааныг томилуулах гэж лобидож бариад ёстой бужигнуулсан даа Холбооны цоож туургыг эвдээд тэнэглэж өгсөн Аарон бол сайн мэдэж байгаа угаасаа бөхчүүд бараг хүлээн зөвшөөрдөг шд. Яг анх ярьвал энэ найраа Баянмөнх аваргаас эхтэй ч гэж зарим хүмүүс үзээд байдаг олон фактууд яриад байдаг үнэн худалыг бол сайн мэдэхгүй. Хэдэн оны ч билээ Их Эе дээр Сумъяа, Өсөхөө, Пунцаг эднүүс Баянаа аваргыг майр шүүмжилж байсан нь ТВ гарч байсан зүгээр жамаараа хөгжиж байгаа холбоог бужигнууллаа гээл Сүхбаттай мууддаг шалтгаанууд нь энэ шд. Уг нь Баянаа аварга хэдэн жинтэй үг хэлээл сууж байх хүн чинь хор мор найруулаад л хамаг нэр хүндээ унагаацан шд наадмын талбай дээр очихгүй гээл хөгшин хүн байж намбагүй. Хамгийн их ойлгомтой юм нь тэр бужигнуулаад байсан гарууд нь дандаа л Увсын голцуу бөхчүүд байсанд нь нэлээн олон бөхчүүд дургүйцээд дэмжээгүй юм билээ. Угаасаа хүмүүсийн дунд Баянаа аварга сайн нэртэй байдаггүй шд тэр ийм явдлуудаас болоод нэлээн нэр хүндээ унагаасан даа.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU


Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests