Том Сүхбатын фэнүүд наашаа

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Том Сүхбатын фэнүүд наашаа

Postby Takanohana_Nowitzki » Mon May 16, 2011 12:11 pm

хэхэхэ, манай хүн жаахан халаалттай, сайхан яриж бна лээ. Энэ жил найраа нтр хийхгүй, хамаг чадлаа гаргаад 5 давахын төлөө үзнэ л гэж бна лээ, 5 ч юу юм, 3 давчвал сайхан л харагдана даа. шаашдээ гэсэн чинь хөтлөгчийн царай эвгүй болсон доо, ккк.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16827
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Том Сүхбатын фэнүүд наашаа

Postby uuganaa_2491 » Mon May 16, 2011 12:33 pm

харин тэхх. 2 эрдэнэ байлаа тэгээд Балжаа гэж нэг шавар байлаа шт гээд хэнэггүй л авч бн лээ
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Том Сүхбатын фэнүүд наашаа

Postby Raldii » Mon May 16, 2011 12:38 pm

Эрдэнэбатад бэлдсэн мэхээр
Бат-Эрдэнийг орхино
Хий дарна
Хэвтэж суйлна
Дахиад тэгэхгүй
Дархан шөвгөрнө
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 921
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Том Сүхбатын фэнүүд наашаа

Postby Boldoo_bb » Sun Jan 22, 2012 3:23 pm

Чөлөөтөөр дэлхийн оны шилдэг болж байсан гэсэн, мундаг бөх
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: Том Сүхбатын фэнүүд наашаа

Postby Boldoo_bb » Sun Jan 22, 2012 3:24 pm

Ба аваргыг олон түрүүг завсардуулсандаа харамсдаг гэсэн, өөрөө цаашаа яваагүйдээ тэгсэн байх
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: Том Сүхбатын фэнүүд наашаа

Postby uuganaa_2491 » Sun Jan 22, 2012 3:39 pm

Үгүй яхавдээ олон жилийн дараах үг юмдаа. Түүнээс дотроо бол харамсах биш харин ч өөрөөрөө бахархадаг байлгүй дээ хүн юм байна даа
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Том Сүхбатын фэнүүд наашаа

Postby Boldoo_bb » Mon Jan 23, 2012 10:10 pm

Тийм ч байж магад. Харамсдаг гэдгийг нь сонсоод харин би бахархсан шүү хэхэ
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: Том Сүхбатын фэнүүд наашаа

Postby ХАЛИУН » Wed Jan 25, 2012 11:22 am

Баавгай гарьд миний анх бєх їзэх болсон шалтгаан даа гэж 91 оноос хойш харсан даа. 2 жилийн ємнє нэг зургаа хамт татуулсан сайнн яриад байвал садан болж таарсан хэхэ налайх хавийн. сайхан хїн шїї дээ. сїїлд холбооны талаар зоригтой сайхан л ярилцлага єгсєн байна лээ.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5305
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Том Сүхбатын фэнүүд наашаа

Postby tunbaa » Wed Jan 25, 2012 1:13 pm

манай хун тэр ундэсээр сайн барилдсан ч би нэг иран нухуртэй уулзсан чин тэр сухбат гэж асуугаад байхаар н А.Сухбатыг яриж байна гэсэн чин П.сухбатыг яриад аймаар бох гээд буун юм яриад байсан ярианаас н ойлгосон чин манай хун азийн аваргад Иранд тэдний дэлхийн х юмуу олимпийн аваргыг н дэвжээн дээр н шал арчсан гээд шутээд баларч байна лээ дээ тэгэхээр манай хунийг бохтэй газрынхан бугд л мэддэг агуу хун шуу
User avatar
tunbaa
 
Posts: 909
Joined: Tue May 24, 2011 10:21 am
Location: зурагтын урд ногоон зүлэг

Re: Том Сүхбатын фэнүүд наашаа

Postby 1220 » Wed Jan 25, 2012 1:34 pm

tunbaa wrote:манай хун тэр ундэсээр сайн барилдсан ч би нэг иран нухуртэй уулзсан чин тэр сухбат гэж асуугаад байхаар н А.Сухбатыг яриж байна гэсэн чин П.сухбатыг яриад аймаар бох гээд буун юм яриад байсан ярианаас н ойлгосон чин манай хун азийн аваргад Иранд тэдний дэлхийн х юмуу олимпийн аваргыг н дэвжээн дээр н шал арчсан гээд шутээд баларч байна лээ дээ тэгэхээр манай хунийг бохтэй газрынхан бугд л мэддэг агуу хун шуу

1992 онд байхаа Ираны Тегеранд азийн аварга болоод тэнд П.Сүхбат Ираны дэлхийн аварга Аббас Жадидиг 4-0-ээр хожиж түрүүлсэн тэрийг л хэлж байгаа болов уу
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Том Сүхбатын фэнүүд наашаа

Postby ЦАГААН » Thu Oct 03, 2013 11:09 am

Нямдорж ба түүний найз нар АРСЛАН цолыг нь энгэрт нь шивүүлж луйвардаад ханаагүй нэмж 1 шөвөг луйвардах гээд байх юм. Хэдхээн хүний амжилтыг зөв зүйтэй тэмдэглэж, хөтөлж чадахгүй ... лойчихсон гэхэд арай дэндүү юм. Бүүр уур хүрээд facebook дээрээ ийм юм бичлээ. Бүүр их хүрвэл нэг сайхан дурсамж бичье дээ. Өмнөхүүдээ гүйцэхгүй бол яанаа гэж бодоод л больчдог гэмтэй болсон хэхэхэхэ ...

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат бөх, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын гарди Пунцагийн Сүхбат. Төрийн наадамд 9 удаа шөвгөрсөн, малгайд нь 9 сайхан шар халзан зураас буй ...

1988 онд ц.а Хишигдоржтой (одоогийн заан) тунаж начин, у.з Даваанямаар 6 давж шөвгөрөөд Дархан аварга Цэрэнтогтоход унасан.
1989 онд у.н Сүхбаатартай (одоогийн заан) тунаж 5, у.з Тулгаатай тунаж 6 давж 2 дахиа шөвгөрөөд у.ар Бат-Эрдэнэтэй (дархан аварга) 7-гийн даваанд тунаж унасан.
1990 онд 6-гийн даваанд у.н Бямбадоржтой (заан) тунаж даваад, 7-гийн даваанд у.з Балжиннямыг (одоогийн аварга) тунаж даваад ЗААН болсон. 8-д Цэрэнтогтох аваргад унасан.
1991 онд түүхт 70 жилийн ойгоор начны болзол хангасан Мөнх-Эрдэнээр 6 (одоогийн арслан), у.з Баяраагаар (гарди) 7, дархан аварга Бат-Эрдэнээр 8 давж Балжинням аваргатай үзүүр булаацалдсан.
1992 онд у.ар Балжиннямтай тунаж 7 даваад, шинээр заан болсон Мөнх-Эрдэнэд 8-ын даваанд унасан.
1993 онд начин болсон Баянбаатараар 6 даваад у.н Баярсайханд унаж, Баярсайхан нь заан болсон.
1994 онд начин болсон Ганбаяраар 6 давж, с.з Гантогтоход 7-гийн даваанд унасан.
Ийнхүү 7-н жил дараалж 6 буюу түүнээс дээш давсан гайхам сайхан амжилт үзүүлсэн байгаа юм. Түүнээс хойш 7 дараалж 6 буюу түүнээс дээш давсан хүмүүс нь А.Сүхбат аварга, Д.Сумъяабазар аварга, Мөнх-Эрдэнэ арслан ... нар л байна.

1995 онд Амараа начинд 5-ын даваанд, 1996 онд ц.н Намжилсүрэнд 4-ийн даваанд будилаантайхан унасан.

1997 онд у.н Сумъяагаар 5 давж, 6-гийн даваанд шинээр начин болсон Элбэгт шороодсон.
2001 онд у.н Ганбаяраар 5 давж у.н Батзоригт (заан) унаж сүүлийн удаа буюу 9 дэхь удаагаа шөвгөрсөн байдаг.

/1998 онд ц.а Мягмарсүрэнд 5-ын даваанд, 1999 онд у.з Ганболдод 5-ын даваанд, 2000 онд у.ар Мөнх-Эрдэнэд 5-ын даваанд тус тус шороодсон байгаа./

Харамсалтай нь МҮБХ -ноос гаргадаг АЛБАН ЁСНЫ бичиг баримтад түүнийг 8 удаа шөвгөрсөн буюу 1 удаа 8, 2 удаа 7, 4 удаа 6, 1 удаа 5 давсан гэж байнга андуу ташаа мэдээлж байна. Албан ёсны баримтаас бусад хүмүүс хуулбарлан хэрэглэдэг тул бүх иш татсан баримтад хүчит баавгай гардийг маань 8 шөвгөрсөн гэж эндүү мэдээлж байгааг засах ёстой.

Гарди маань гарцаагүй 9 удаа шөвгөрсөн бөгөөд 5-ын даваанд ч олон удаа босч барилдаж байсаны дээр 1990 онд болсон МНТ-750 даншиг наадамд лавтай шөвгөрсөн байх (энэ тухай баримт олж чадаагүй), ингээд тооцвол 10 шөвгөрсөн гэж үзсэн ч болох юм.
Олон сумын зааны нэр цээжилсэнгээ мундаг гэж боддог олон "бацаанууд" байгаа. Тэд ядаж ийм юмыг засчихдаг чадартайсан бол үнэлмээр л байна. Хэдэн жилийн дараа мартагдах хэдэн сумын зааны нэр түүх мөн үү? түүхэн бөхчүүдийн амжилтыг үнэн зөв тэмдэглэх нь чухал уу? ...

/улсын цолтой бөхчүүдийн эрэмбэ гээд google -дээд үзээрэй, бүх газар түүнийг 8 шөвгөрсөн гэж МҮБХ-оос иш татсан байгаа./
http://hiimori.mn/92d


Ингээд даамжраад байвал бүхэл бүтэн улсын бөхийн түүхэнд 8 шөвгөрсөн гэж бүр мөсөн мөнхрөх юм байна л даа ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4641
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Том Сүхбатын фэнүүд наашаа

Postby champion » Tue Oct 14, 2014 11:46 am

:eek:
бүхэл бүтэн нэг шөвгийг баллуурдчдаг жинхэнэ дагзнууд...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Previous

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron