"Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby erka2 » Tue Sep 27, 2011 10:34 am

Үзээгүй юмоо 2003 онд Сумъяад 8 өгсөнөөс нь хойш. Сая чинь хэдэн үеийн бөхчүүдтэйгээ ч барилдчихавдаа
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Nok » Tue Sep 27, 2011 11:02 am

Toba's wrote:Гэхдээ аливаа уламжлалт соёлыг Өвөрмонголчууд л хамгийн их хүндэтгэж хэрэглэж ирсэн байдаг. Хөөмий, морин хуур өөр юу байдаг юм. Сүүлийн жилүүдэд манай хоёрын харьцаа урлаг спортын төрөлд ойртож дотносох явдал идэвхижсэн. Тэрнээс сэрэмжилж соёлын маргааны эхлэлийг миний бодоход хятадууд тавьсан боловуу даа. Бид монголчуудын соёлын элдэв биет бус дурсгалаа зөвхөн одоогийн Монгол улсад амьдарч байгаа монголчуудын юм гэж байгаа юм шиг аливаад Өвөрмонголчуудтайгаа харшилдах байдал гаргаад дэмий л юм штэ. Миний л бодол шүү энэ бөх дээр ч тэр холбоо нь тэнд тэгсэн болохоор бид давах гэж ингэлээ энэ тэр гэж ил цагаан зарлаад л байсан доо. 16-р зууны үеэс эхлээд иймэрхүү ар өвөр гэх үзлээс болоод л бид 2 хуваагдсан. Эртнээс манай төрт улсууд одоогийн цагаан хэрэмнээс өмнө шар мөрний хойд талд орж нутагладаг тэр газар бол бидний нутаг байсан. Газарзүйн байршил цаг уурын ялгаанаас болоод эрхлэх аж ахуй соёл нь өөрчлөгдсөн нь мэдээж гэхдээ л бид нэг үндэстэн. Түүхч хүний бодлоо жаахан эмх цэгцгүй бичлээ.


Яг ний нуугуй Лигдэн хаанаар бодох юм бол Өвөрмонголын Цахарууд чинь Чингис хааны төрийг залгамжлсан, голлох аймаг шүү дээ. Манай халхууд бол аавын цээж гаргаад, тусдаа гарчихсан гарууд болхоос биш. :ногоон:
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby El Payaso » Tue Sep 27, 2011 11:31 am

би бол харин ч өвөрмонголын нутаг монголчуудын уугуул нутаг гэж үздэггүй. яах вэ өмнө нь байсан тоба вэй гэх мэт нүүдэлчин аймгууд цагаан хэрмийн хойгуур нутаглаж байсан нь үнэн ч яаг их монгол улс байгаалагдахын өмнө монгол аймгууд болох хэрэйд найман тайчууд хамаг монгол энэ тэр бол одоогийн монголын газар нутагт л нутаглаж байсан... урагшаа киданы ляао, тангуд, зүрчидийн алтан улс гээд нүүдэлчид нутаглаж байсан... тангуд зүрчид бол монголтой угсаа гарвал холбоогүй... ляао нар бол яах вэ монгол нутагт амьдарч байсан нүүдэлчид мөн ч ляо улс нь хятадтай соёлын хувьд их холилдсон байсан... харин Юан гүрнээс эхлэн Хубилай нийслэлийг хятадад шилжүүлсэнээр монголын язгууртнууд илүү урагшаа нүүж одоогийн өвөрмонгол нутаг руу алтан ургийнхан амьдрах болж энэнээс хойш манжид эзлэгдэх хүртэл цахар ордос нь монголын соёлын болон хүчний төв нь байж Лигдэн, Алтан зэрэг хаад удирдаж байсан... өвөрмонголын нутагт монголчууд шилжин суурьшсан бол Юан гүрний үес л эхтэй санагддаг...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Toba's » Tue Sep 27, 2011 3:11 pm

El Payaso wrote:би бол харин ч өвөрмонголын нутаг монголчуудын уугуул нутаг гэж үздэггүй. яах вэ өмнө нь байсан тоба вэй гэх мэт нүүдэлчин аймгууд цагаан хэрмийн хойгуур нутаглаж байсан нь үнэн ч яаг их монгол улс байгаалагдахын өмнө монгол аймгууд болох хэрэйд найман тайчууд хамаг монгол энэ тэр бол одоогийн монголын газар нутагт л нутаглаж байсан... урагшаа киданы ляао, тангуд, зүрчидийн алтан улс гээд нүүдэлчид нутаглаж байсан... тангуд зүрчид бол монголтой угсаа гарвал холбоогүй... ляао нар бол яах вэ монгол нутагт амьдарч байсан нүүдэлчид мөн ч ляо улс нь хятадтай соёлын хувьд их холилдсон байсан... харин Юан гүрнээс эхлэн Хубилай нийслэлийг хятадад шилжүүлсэнээр монголын язгууртнууд илүү урагшаа нүүж одоогийн өвөрмонгол нутаг руу алтан ургийнхан амьдрах болж энэнээс хойш манжид эзлэгдэх хүртэл цахар ордос нь монголын соёлын болон хүчний төв нь байж Лигдэн, Алтан зэрэг хаад удирдаж байсан... өвөрмонголын нутагт монголчууд шилжин суурьшсан бол Юан гүрний үес л эхтэй санагддаг...

Чиний бичсэнийг яг эсрэг талаар нь ойлговол үнэнд нийцнэ. Анхнаасаа монголчууд цагаан хэрэмний ард биш бүр урд тодорхой хэлбэл шар мөрний хавиар нутагладаг байсан нь хятадын өөрсдийнх нь түүхийн сурвалжуудаар батлагдсан явдал. Хубилайн Юань бол анхлан урагшаа орсон улс биш юмаа, харин ч өмнөх нүүдэлчин ард түмнийхээ уламжлалыг дагаж Хубилайг өмнөд газарт шилжин суусан гэж ярьдаг түүхчид монголд болоод дэлхийд багагүй бий шүү. Шар мөрөн хавиар гэж хэллээ гээд тэнд нүүдэлч монголчуудын гол мөхлөг байсан гэх гэсэнгүй гэхдээ тэр газар бол нүүдэлчдийн нутаг шүү л гэж хэлэх гэсэн юм.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby El Payaso » Tue Sep 27, 2011 3:22 pm

аа бүүр тэр үед байсан шар мөрний орчмын нүүдэлчин аймгуудыг бол хятаджуу гаралтай хүмүүс гэж бодоод байгаа ш дээ... Монголчууд бол түнгүсүүдтэй илүү ойр ч юм шиг...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Tue Sep 27, 2011 3:29 pm

За бүр түүх, газарзүйн сэдэв болчлоо шүү золиг. :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby robinhood » Tue Sep 27, 2011 5:06 pm

Гүртэнгийн хар wrote:Гол нь ар өвөр Монголчууд рекорд булаацалдаад байгаа юм биш ээ. Хятадууд өвөрмонголчуудыг ашиглан манай улсын соёл өв уламжлалыг өөртөө бүртгүүлж бидний тусгаар тогтносон байдал болон бахархал өв уламжлалыг маань үгүй хийх гэж хэзээнээс оролдож ирсэн. Үүний нэг жишээ нь Монгол дээлийг биднийх гэж Юнескод бүртгүүлсэн.

энэ бүртгүүлсэн дээл бол xятад дээл шдээ...
одоо өмсөөд байгаа босоо заxтай дээл чинь манж дээл...
яг монгол дээл бол одооны лам дээлэрxүү заxтай Занабазар гэгээн энэ улалмжлалт xэв маягыг нь алсын xараатайгаар лам дээлэнд шингээж үлдээсэн гэдэг юм билээ...
үнэxээр Чингис,Мандуxай гээд л тэр үеийн сурвалжид манайxан дандаа заxгүй дээл өмссөн байдаг шдээ
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Цоомоо » Tue Sep 27, 2011 5:41 pm

Дөрвөлжин энгэртэй дээл бол манж дээл.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Хашка » Tue Sep 27, 2011 5:49 pm

Монголчууд ерөөсөө зөв энгэртэй захгүй дээл өмсдөг байсан. Цагаан хэрмээс урд нутагладаг байсан бол цагаан хэрмийг хамгаалах гэж биш харин хаших гэж барьсан болох нь ээ? Инээд хүргээд байх юм. Монголын хант улсууд байгуулагдахаас өмнө нүүдэлчдийн хувьд газар нутаг байгаагүй. Нэгдэхээрээ цагаан хэрэмнээс хойш нутагладаг, бутархаараа бараг дуртай газраараа нүүж явдаг.
Хятадын эртний улсын түүхүүдэд бутархай байсан нүүдэлчдийг эзлэх гэсэн оролдлого зөндөө гарч байсан. Гэхдээ хойшоогоо нүүгээд байлдахгүй зугтаад байхаар арга буюу буцдаг байсан тухай тэмдэглэл олон байдаг гэж уншиж байсан юм байна.
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby jal » Tue Sep 27, 2011 6:21 pm

Сонирхуулахад: Археологийн малтлага судалгаанаас гарсан дундад зууны үеийн эмэгтэй хүний дээл. Жич энгэр нь буруу зөв хоёр талтай байгаа биз.
Image

Цагаан хэрэмнээс урагшаа монгол угсааны хүмүүс лав нутаглаж байсан гэсэн юм сонсоогүй, гэхдээ тодорхой шалтгаанаар / дагаар орох, аж ахуй хөөх, эзлэгдэн түрэмгийлэх/ цөөнгүй тооны хүмүүс дотор газар суудаг байсан мэдээ байдаг.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Toba's » Tue Sep 27, 2011 6:39 pm

Хэ хэ нанхиадууд харваж намнах дээл өмсөж сурахыг нүүдэлчдээс сурсаан гээд Нийтийн тооллын өмнөх 5-р зуунд нанхиадын захирагч Уди гэгч ван зэрлэг нүүдэлчдээс харваж намнах, дээл гэдэг хувцсыг өмсөхийг сурлаа гэдэг юм.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Nok » Tue Sep 27, 2011 6:42 pm

Toba's wrote:Чиний бичсэнийг яг эсрэг талаар нь ойлговол үнэнд нийцнэ. Анхнаасаа монголчууд цагаан хэрэмний ард биш бүр урд тодорхой хэлбэл шар мөрний хавиар нутагладаг байсан нь хятадын өөрсдийнх нь түүхийн сурвалжуудаар батлагдсан явдал. Хубилайн Юань бол анхлан урагшаа орсон улс биш юмаа, харин ч өмнөх нүүдэлчин ард түмнийхээ уламжлалыг дагаж Хубилайг өмнөд газарт шилжин суусан гэж ярьдаг түүхчид монголд болоод дэлхийд багагүй бий шүү. Шар мөрөн хавиар гэж хэллээ гээд тэнд нүүдэлч монголчуудын гол мөхлөг байсан гэх гэсэнгүй гэхдээ тэр газар бол нүүдэлчдийн нутаг шүү л гэж хэлэх гэсэн юм.


Энд эндүүрэл гараад байх шиг. Монгол, Хятадууд 2 өөр голыг өөрсдийн хэлээрээ шар мөрөн гэж нэрлэсэн байгаам. Нэг нь цагаан хэрэмний урдуур, урсдаг Хуанхэ. Хужаа хэлээрээ бол шар мөрөн/гол гэсэн утгатай. Монголчууд бол уг нь "Хатан гол" гэдэг байснаа, Сүүл үед махчилж шар мөрөн гэж буулгаснаас наад төөрөгдөл чинь үүссэн болвуу.
http://scsgroup-consult.com/u_images/wuhan-on-map.jpg

Харин монголчуудын түүхэндээ шар мөрөн гэж нэрлэдэг байсан гол бол цагаан хэрэмнээс хойгуур, өвөр монгол, манжуурын нутагт урсдаг гол. Хятдаар шиламулунхэ (монгол дуудлагыг нь ханзанд галигласан хувилбар), бусад хэлнүүдэд ч бас монгол нэрээр нь нэрлэсэн байдаг юм билээ. Энэ голын хөвөөгөөр, монголчууд эрт, эдүгээ нутагладаг нь үнэн, шар мөрөн хэд хэдэн голуудтай нийлэж үүсгэсэн, Ляо голын хөндий, Ляодуны хойгоор Киданууд нутгалаж байсан.

Image
Тэгхээр манайхан цагаан хэрмийн урдуур байсан гэдэг бол худлаа болох байх.
Last edited by Nok on Tue Sep 27, 2011 6:44 pm, edited 1 time in total.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Toba's » Tue Sep 27, 2011 6:43 pm

Цагаан хэрэмнээс өмнөх шар мөрний хавь нутаг бол нүүдэлчдийн уугуул нутаг бөгөөд харин нанхиадууд бага багаар арагш шахсаар багцаагаар Нийтийн тооллын өмнөх 4-р зууны орчим шар мөрний орчимын үржил шимийг ашиглаж голдуу тэнд төвлөн суух болсон гэдэг. Аан харин тэр газарт нүүдэлчид хэдийнээс оршин суусаар ирсэн тухай мэдээ мөн уламжлал ёсоор хятад сурвалжид байдаг бөгөөд хамгийн эрт анхлан нэр дурдагдсан Гуйфан нар буюу Хүннүгийн өмнөх овог Нийтийн тооллын өмнөх 2-р мянган жилийн орчим байсан гэдэг юм. Би энгийн ойлгомжтой болгохын тулд сул ярианы хэлээр бичлээ, мэргэжлийн түвшинд эх сурвалжтай нь бичээд тавьж болноо.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Toba's » Tue Sep 27, 2011 6:45 pm

Toba's wrote:Цагаан хэрэмнээс өмнөх шар мөрний хавь нутаг бол нүүдэлчдийн уугуул нутаг бөгөөд харин нанхиадууд бага багаар арагш шахсаар багцаагаар Нийтийн тооллын өмнөх 4-р зууны орчим шар мөрний орчимын үржил шимийг ашиглаж голдуу тэнд төвлөн суух болсон гэдэг. Аан харин тэр газарт нүүдэлчид хэдийнээс оршин суусаар ирсэн тухай мэдээ мөн уламжлал ёсоор хятад сурвалжид байдаг бөгөөд хамгийн эрт анхлан нэр дурдагдсан Гуйфан нар буюу Хүннүгийн өмнөх овог Нийтийн тооллын өмнөх 2-р мянган жилийн орчим байсан гэдэг юм. Би энгийн ойлгомжтой болгохын тулд сул ярианы хэлээр бичлээ, мэргэжлийн түвшинд эх сурвалжтай нь бичээд тавьж болноо.

Түүхэнд маргаантай маргаангүй асуудлууд гэж байдаг, энэ асуудал бараг нэгэнт тодорхой болчихсон манай эрдэмтдийн дүгнэлтүүд байгаа. Цаад нанхиадууд чинь харин үгүйсгэдэг байж магадгүй юм.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Хашка » Tue Sep 27, 2011 6:52 pm

За ёстой мэдкү
Last edited by Хашка on Tue Sep 27, 2011 6:57 pm, edited 1 time in total.
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Барнаба » Tue Sep 27, 2011 6:54 pm

Тоба тэгээд нүүдэлчидыг цагаан хэрэмээс урагшаа байсан гэж байгаа бол яг тэр үед нь энэ одоогийн Монгол нутагт хэн байсан юм бэ...

Цагаан хэрэмийг чинь МЭӨ 6 зуунаас барьж эхэлсэн гэдэг байхаа... хүннү, нүүдэлчдийн довтолгооноос хамгаалах зорилготой гээд... хэрэв энэ үнэн бол нөгөө нүүдэлчидээ цагаан хэрэм дотроо оруулаад барьчихсан юм уу...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Nok » Tue Sep 27, 2011 6:54 pm

El Payaso wrote:би бол харин ч өвөрмонголын нутаг монголчуудын уугуул нутаг гэж үздэггүй. яах вэ өмнө нь байсан тоба вэй гэх мэт нүүдэлчин аймгууд цагаан хэрмийн хойгуур нутаглаж байсан нь үнэн ч яаг их монгол улс байгаалагдахын өмнө монгол аймгууд болох хэрэйд найман тайчууд хамаг монгол энэ тэр бол одоогийн монголын газар нутагт л нутаглаж байсан... урагшаа киданы ляао, тангуд, зүрчидийн алтан улс гээд нүүдэлчид нутаглаж байсан... тангуд зүрчид бол монголтой угсаа гарвал холбоогүй... ляао нар бол яах вэ монгол нутагт амьдарч байсан нүүдэлчид мөн ч ляо улс нь хятадтай соёлын хувьд их холилдсон байсан... харин Юан гүрнээс эхлэн Хубилай нийслэлийг хятадад шилжүүлсэнээр монголын язгууртнууд илүү урагшаа нүүж одоогийн өвөрмонгол нутаг руу алтан ургийнхан амьдрах болж энэнээс хойш манжид эзлэгдэх хүртэл цахар ордос нь монголын соёлын болон хүчний төв нь байж Лигдэн, Алтан зэрэг хаад удирдаж байсан... өвөрмонголын нутагт монголчууд шилжин суурьшсан бол Юан гүрний үес л эхтэй санагддаг...


Минийхээр бол, газар нутгийн нэршил энэ тэрийг бодолцож үзхээр өвөр монголын нутаг харин ч илүү олон жил монголчуудыг өөр дээрээ тээсэн болвуу гэж боддог шдээ. Хүннү, жужануудын ямар хэлтэй байсан талаар тодохой биш. Монголд түрэг, уйгур, хиргисүүд нутаглаж байсан тэр он жилүүдэд Дунху, Ухуань, Сянби, Муюн, Тоба, Кидан гээд монголчуудын гол хорогдох цөм нь өвөр монгол баруун манжуур болж байсан энэ тэрийг бодолцвол. 13-р зуунд ч гэсэн татар, кидануудын үлдэгдэл бас л тэр нутгаар байсан шүү дээ.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Penny_deegii » Tue Sep 27, 2011 6:58 pm

Барнаба wrote:
Цагаан хэрэмийг чинь МЭӨ 6 зуунаас барьж эхэлсэн гэдэг байхаа... хүннү, нүүдэлчдийн довтолгооноос хамгаалах зорилготой гээд... хэрэв энэ үнэн бол нөгөө нүүдэлчидээ цагаан хэрэм дотроо оруулаад барьчихсан юм уу...


Хэхэ. Хүннү гүрэн МЭӨ 209 онд үүсгэн байгуулагдсан гээд энэ зунжингаа яриагүй юу?
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Оргил » Tue Sep 27, 2011 7:00 pm

Penny_deegii wrote:
Барнаба wrote:
Цагаан хэрэмийг чинь МЭӨ 6 зуунаас барьж эхэлсэн гэдэг байхаа... хүннү, нүүдэлчдийн довтолгооноос хамгаалах зорилготой гээд... хэрэв энэ үнэн бол нөгөө нүүдэлчидээ цагаан хэрэм дотроо оруулаад барьчихсан юм уу...


Хэхэ. Хүннү гүрэн МЭӨ 209 онд үүсгэн байгуулагдсан гээд энэ зунжингаа яриагүй юу?

цагаан хэрмийг барьсны дараа хүннү гэж нэгдсэн улс болсон.. умрын зэрлэг нүүдэлчдээс хамгаалах гэж цагаан хэрмийг Цин хуандий нэгтгэсэн гэж ойдогшд.. 7 улс гэж байсан энээ тэрээ.. тэр долоон улсын хамгийн хойно байдаг нь Вэй ч билүү.. тэр нь лав нүүдэлчин байгаагүйм.. тэр дээр шар мөрний нэрний андууралаас болсон байх гэдэгт итгэжийн..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Nok » Tue Sep 27, 2011 7:03 pm

Toba's wrote:Цагаан хэрэмнээс өмнөх шар мөрний хавь нутаг бол нүүдэлчдийн уугуул нутаг бөгөөд харин нанхиадууд бага багаар арагш шахсаар багцаагаар Нийтийн тооллын өмнөх 4-р зууны орчим шар мөрний орчимын үржил шимийг ашиглаж голдуу тэнд төвлөн суух болсон гэдэг. Аан харин тэр газарт нүүдэлчид хэдийнээс оршин суусаар ирсэн тухай мэдээ мөн уламжлал ёсоор хятад сурвалжид байдаг бөгөөд хамгийн эрт анхлан нэр дурдагдсан Гуйфан нар буюу Хүннүгийн өмнөх овог Нийтийн тооллын өмнөх 2-р мянган жилийн орчим байсан гэдэг юм. Би энгийн ойлгомжтой болгохын тулд сул ярианы хэлээр бичлээ, мэргэжлийн түвшинд эх сурвалжтай нь бичээд тавьж болноо.


Нүүдэлчид = Монголчууд гэж ойлговол бас худал болно шүү дээ. Жишээ нь төвдүүд, туркменууд, эсвэл тува нар бол адилхан л нүүдэлчид. Гэхдээ гарал үүслийн хувьд монголчуудаас нэлээд хол.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby mick » Tue Sep 27, 2011 7:03 pm

За хадуурчлаа даа та хэд...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby attilla » Tue Sep 27, 2011 7:18 pm

Өвөрмонголчүүд бол Монголчууд биш сайн өвөрмонгол хүнээс сайн хятад хүн дээр миний л бодол
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby У.Тэмүүжин » Tue Sep 27, 2011 7:47 pm

Тоба чинь одоо засгийн газарын ордонд ажилдаг түүхч хүн шүүдээ..
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6194
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby TraP » Tue Sep 27, 2011 7:51 pm

Ордонд заавал шилдэгүүд байдаггүйг 76 ямаа нотолчоод байхад... :ногоон:
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Барнаба » Tue Sep 27, 2011 7:51 pm

Эртний түүх ч тэгээд их ээдрээтэй, үл баталгаатай эд дээ... тэр нүүдэлчид гэдэг нь шууд Монголчууд биш гэдэг үнэн үг шүү... олон нүүдэлчид байсан байгаа...

Тоба-с асуухад нүүдэлчид Шар мөрний хойгуур цагаан хэрэмний урдуур нутаглаж байхад одоогийн энэ Монголд хэнүүс нутаглаж байв...
Last edited by Барнаба on Tue Sep 27, 2011 7:53 pm, edited 1 time in total.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 20 guests