"Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby ТӨӨГӨӨ » Tue Sep 27, 2011 7:52 pm

TraP wrote:Ордонд заавал шилдэгүүд байдаггүйг 76 ямаа нотолчоод байхад... :ногоон:

:-o
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby У.Тэмүүжин » Tue Sep 27, 2011 7:56 pm

бас л хөөрхөн сэтгэж бгамшүү.. за за..
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6194
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby zak » Wed Sep 28, 2011 3:22 am

JJ.man wrote:Тоба чинь одоо засгийн газарын ордонд ажилдаг түүхч хүн шүүдээ..

бас ихэнх нь дотор хүн гэдгээ гайхуулж байгаа биздээ
.................иймээрхүүү сдаа нарийг надад заагаад өгөөрэй
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Toba's » Wed Sep 28, 2011 8:50 am

Хэ хэ за тэр ямаа, ордон энэ тэр яахвээ би ч гэсэн тэд нарыг чинь ямаа гэж боддог, түүхч хүнийхээ хувьд үүргээ биелүүлээд та бүхэнд өнөөгийн түүх судлалын түвшинд нэгэнт маргаангүй батлагдсан дүгнэлтийг хүргэсэн билээ. Учир шалтгаан нь ийм юмаа.
- Түүх гэдэг бол өнгөрсөн болсон үйл явдлын учир шалтгааныг тодруулахдаа элдэв сурвалж, эртний олдвор зэргийг ашигладаг ШУ болно. Байгалийн ШУ-ууд шиг учир шалтгааныг яг таг тогтоох бололцоогүй гэдгийг бас мэдэх байх. Энд хамгийн гол нь түүхийг бид өнөөдрийн нүдээрээ харж болохгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл түүхийн аливаа асуудлыг тухайн цаг үед нь байгаа юм шиг сэтгэлээр үзэл санаагаар бичвэл үнэнд илүү нийцнэ. Нөгөө талаар Хүннү улс НТӨ 55 оны орчим 2 хэсэгт хуваагдсаныг мэдэх байх, тэр асуудалд өмнөд Хүннүг буруутгах нь гол биш тэд цагаан хэрэмнээс урагш орж нутагласан нь зөвхөн нүүдэлчдийн уламжлалт газах нутгаа санагалзсан хэрэг гэж бичдэг гадаад дотоодын томоохон түүхчид олон байдаг юм. За залхуурахгүй бол доорх дүгнэлтийг уншаад үзээрэй.
Хүннүгийн өмнөд хилийн асуудал харьцангуй тодорхой байдаг ба энэ тухай сурвалжид “Байлдаант улсын үед гурван вант улс хүннүтэй хиллэдэг” (Таскин 1968:37) гэжээ. Энэхүү гурван улс нь Янь, Чжао болон Цинь улс бөгөөд МЭӨ 221 онд Цинь Ши хуанди олон ванлигийг нэгтгэн нэг улс байгуулаад нүүдэлчдийг умар зүг шахах бодлого явуулж өөрийн цэргийн жанжин Мэн Тяньд 100 мянган цэрэг захируулан МЭӨ 214 онд умар зүгт илгээжээ. “Циньчүүдийг эс дийлэхээ мэдсэн Түмэн шаньюй умардад шилжин суув [мөн “Тоумань Циньг дийлж эс чадсан тул умард руу явжээ” гэсэн орчуулга байдаг]”. Сурвалжийн энэ мэдээг, Цинь улс “...цэрэг хөдөлгөж Хүннү нарын нутгийн өмнөд хэсгийн Ордос болон одоогийн Өвөр Монголын Хөх хот, Бугат хот орчмын газар нутгийг эзлэн авч урд талаар нь цагаан хэрэм нэмэн босгожээ” гэж судлаачид тайлбардаг. Харин зарим нь хүннүчүүд Ордос нутгийг бус “Синьциньчжун”* гэдэг нутгийг орхин Иньшань уулын ард шилжин суусан гэж үздэг. Иймд Ордосын Бор тохойг зарим тохиолдолд Хан улсын газар нутагт болон Хүннүгийн газар нутгийн хүрээнд оруулах мэтээр тэмдэглэжээ. Хүннүгийн археологийн дурсгалын тархалтаас үзвэл Ордосын Бор тохойд таван газарт тэмдэглэгдсэн зэргээс харахад дурдсан газар нь хүннүгийн уугуул нутаг дэвсгэр гэх үндэстэй.
Цинь улсын үед олон вант улсууд тус тусдаа байгуулсан хэрмийг залган барьснаар алдарт цагаан хэрэм байгууллагдсан бөгөөд түүхийн дараа дараагийн үед нүүдэлчид болон хятадын төр улсуудыг зааглаж байсан уламжлалт хилийн дээс болжээ. Гэхдээ хятадын улсууд нүүдэлчдийг умар зүг шахан, булаан авсан нутгаа баталгаажуулах зорилгоор цагаан хэрмийг байнга умар зүг шахан барьж байсныг анхаарах шаардлагатай.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby bet20 » Wed Sep 28, 2011 8:56 am

Энд чинь Санжаадамба, Мөнхбат гээд ярьж байгаан байх гэсэн чинь ар Монгол, өвөрмонгол гэцэн наалцаж байна шд.
Хаашаа явахаа мэддэг хүнд бурхан хүртэл зам тавьж өгдөг.
User avatar
bet20
 
Posts: 329
Joined: Wed Dec 14, 2005 3:51 pm
Location: Монгол гэдэг 6 үсэгтэй бурхан нэрээр дэлхийд гоёно.

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Цогоо » Wed Sep 28, 2011 11:18 am

Уг нь их аятайхан сэдвээр яриад байх юм. Даан ч газар нь арай зохимжгүй юм даа. хэхэ. За Тоба минь ажлаа хийгээд мануусыг ойд төөрөөгүй сармагчид болгоодохоорой.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Адмирал » Wed Sep 28, 2011 11:23 am

Нийгмийн багш маань хааяа хадуурахад зүгээр гээд кино ярьдаг байж билээ..
Хааяа хадуурахад зүгээр шт :ногоон:
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Цогоо » Wed Sep 28, 2011 12:02 pm

Мануус их сургуульд байхдаа Хөдөлмөр хамгааллын хичээлийн багшийгаа хадууруулаад Налайхын ослын талаар яриулдаг байж билээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Raldii » Wed Sep 28, 2011 12:10 pm

Энэ чинь одоо цагаан хэрмийг монголчуудын түрэмгийллээс сэргийлэхийн тулд бариулсан гэдэг биз дэ. Тэгэхээр бидний өвөг дээдэс маань урдаас нь л дайраад байсан хэрэг болж байна уу.
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby J@x » Wed Sep 28, 2011 12:11 pm

Хятадууд нэг хүчирхэгжсэн үедээ л гялс манайхныг түрж хөөгөөд газар нутгаас нь эзлээд цагаан хэрмийг барьсан л гэж хар багаасаа сонсож өслөө шдээ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13307
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Toba's » Wed Sep 28, 2011 12:19 pm

Raldii wrote:Энэ чинь одоо цагаан хэрмийг монголчуудын түрэмгийллээс сэргийлэхийн тулд бариулсан гэдэг биз дэ. Тэгэхээр бидний өвөг дээдэс маань урдаас нь л дайраад байсан хэрэг болж байна уу.

Наадах чинь жинхэнэ төөрөгдөл шүү, яг нөгөө миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэж Галдан Бошгот хэлсэн гэдэг шиг төөрөгдөл. Ха ха тэр асуултаа хэн хэлсэн бэ гээд миссийн тэмцээнд асуугаад байгаам тэрэнд нь тэргүүн мисс нь бүдэрч энэ тэр монголчууд түүхээ хэр мэддэг, хэр хүндэлдэг, хэр хэмжээнд хэрэглэдэг нь шууд харагдаж байгаам үнэхээр өрөвдмөөр.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Барнаба » Wed Sep 28, 2011 12:35 pm

Тоба... би өөрөөс чинь нэг зүйл асуусан даа... цагаан хэрмээс өмнөх нутаг бол нүүдэлчдийн уугуул нутаг байсан юм бол яг одоогийн энэ Монголд хэнүүс байсан юм бэ... тэр үед... Нүүдэлчид эсвэл таран хэсээд цагаан хэрмээс өмнө нутгаас авахуулаад байгаль нуур хүртэл нутаглаж байсан юм уу...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Toba's » Wed Sep 28, 2011 12:41 pm

Барнаба wrote:Тоба... би өөрөөс чинь нэг зүйл асуусан даа... цагаан хэрмээс өмнөх нутаг бол нүүдэлчдийн уугуул нутаг байсан юм бол яг одоогийн энэ Монголд хэнүүс байсан юм бэ... тэр үед... Нүүдэлчид эсвэл таран хэсээд цагаан хэрмээс өмнө нутгаас авахуулаад байгаль нуур хүртэл нутаглаж байсан юм уу...

Чи өөрөө бараг хариулцан байна. Түүхийг үечилж үзэх олон шалгуур байдаг. Үечилж хуваахгүй бол түүх ШУ биш болно. Хамгийн нийтлэг үечлэлээр Хүннүгээс өмнөх үеийн 1 эсвэл 2 хуваадаг. Он цагаар нь хувааж байгаам л даа. Хүннүгээс өмнөх үе болон Хүннү улсын хүчирхэг байх эхэн үед нүүдэлчдийн бүс нутаг буюу Хүннү нарын өмнөд хил хаад хүрч байсан тухай асуудлаар маргалдаад байна л даа. Зэрэгцээд умард хил, өрнө дорно хилийн тухай асуудал бас байна.
Хүннүгийн үеийн өнөөгийн монгол нутаг болон тэдний улсын умард хилийн тухай ийм дүгнэлт байна.
Хүннүгийн умард хилийн тухайд, Маодун умард этгээдэд хуньюй, цюйшэ, динлин, гэгун болон синьлийн эзэмшил газрыг эрхэндээ оруулсан гэж дурдсан байх ба гэхдээ дээрх таван аймгаас зөвхөн динлин болон гэгун нарын тухай тодорхой зүйл ярих боломжтой. Судлаачид динлин нарыг МЭӨ III-МЭ Y зууны үед Байгалаас Алтай хүртэлх өргөн уудам нутагт оршин сууж асан томоохон аймаг гэж үздэг бол гэгунь буюу цзяньгунь нь орчин үеийн киргизүүдийн өвөг дээдэс гэдгийг судлаачид тогтоожээ.
Хүннүгийн умард хилийг Байгаль нуурын урдуур , дундуур , хойгуур байсан зэргээр янз бүрээр зурсаар иржээ. Хүннүгийн умард хилийн талаар сурвалжийн мэдээ хомс учир умард хилийг тодорхолохдоо: 1). Хүннүгийн археологийн дурсгалын тархалт, 2). Сибирийн байгаль газар зүйн орчин, тэндхийн овог, аймгуудын нийгмийн хөгжлийн түвшин зэргийг харгалзан үзэх нь зүйтэй болов уу.
“…Сибирь нь монголчуудыг бодвол илүү сул дорой, илүү тархай бутархай овог аймгийн нутаг төдий л байсан” бөгөөд судлаачдын хэлж байгаачлан Сибирийн ой тайгад тархай бутархай, цөөн хүн амтай, голчлон ан гөрөөсөөр амь зогоодог овгууд нь түүхийн бараг бүх үеийн турш Төв Азид удаа дараа мандаж байсан улс гүрэнд дийлэнхдээ тайван замаар захирагдаж алба гувчуур төлсөнөөр хараат гэдгээ илэрхийлэн оршсоор иржээ .
Нөгөө талаар Хүннүгийн археологийн дурсгал Байгалийн дунд бие хүртэл нэлээд нягтралтай тархсаныг сүүлийн жилүүдэд эрчимтэй судалж байгаа бөгөөд судалгааны энэхүү үр дүнг үндэслэн Байгаль нуурын арыг хүртэлх нутгийг Хүннүчүүд хяналтандаа байлгаж байсан гэж үзэж болох байна.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Гүртэн » Wed Sep 28, 2011 12:58 pm

Toba's түүхийн сэдэв нээмээр юм байна аа. Тэгээд түүхийн талаар мэтгэлцээн явуулаад байвал мань мэт нь бага ч гэсэн мэдлэгтэй болох л юм байна даа.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Wed Sep 28, 2011 1:13 pm

Гүртэнгийн хар wrote:Toba's түүхийн сэдэв нээмээр юм байна аа. Тэгээд түүхийн талаар мэтгэлцээн явуулаад байвал мань мэт нь бага ч гэсэн мэдлэгтэй болох л юм байна даа.

Ээ дээ яг үнэн, юм бага уншсан, уншаад толгойд нь тогтдоггүй мань мэтэд зүгээр л ярианууд явагдаж бна, гэхдээ энд биш өөр газар байсан нь дээр байх, мундаг гоё хадуурлаа даа манайхан.
Наадмаар нээрээ Ажнай Пүрэвжавт юу ч өгөөгүй гэжийлээшд, Пүрэвжав мөнгий нь голоод байхаар нь Бат-Эрдэнэ наадахдаа юу ч битгий өг гээд, Одбаярт өөрөө хус, давбал энэ мөнгий нь чамд өгье гээд Одбаяр 200 сая хуссан гэнэ дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Гүртэн » Wed Sep 28, 2011 1:20 pm

Takanohana_Nowitzki wrote:Наадмаар нээрээ Ажнай Пүрэвжавт юу ч өгөөгүй гэжийлээшд, Пүрэвжав мөнгий нь голоод байхаар нь Бат-Эрдэнэ наадахдаа юу ч битгий өг гээд, Одбаярт өөрөө хус, давбал энэ мөнгий нь чамд өгье гээд Одбаяр 200 сая хуссан гэнэ дээ.


Баттай эх сурвалжаас авсан мэдээлэл үү? Би бөхчүүдтэй ойр байдаг хүнээс сонсохдоо Пүрэвжав харцага анх гарахдаа 170 саяар тохирч гарчихаад шахаж татах гэж айлгаж байгаад 50 сая-г нэмүүлсэн гэж сонссон доо.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Wed Sep 28, 2011 1:25 pm

Худлаа ярихгүй ах маань тэглээ, Пүрэвжат тэгээд голоод гонжроод байхаар нь юу ч өгөөгүй л гэнэ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby El Payaso » Wed Sep 28, 2011 1:25 pm

Nok wrote:Минийхээр бол, газар нутгийн нэршил энэ тэрийг бодолцож үзхээр өвөр монголын нутаг харин ч илүү олон жил монголчуудыг өөр дээрээ тээсэн болвуу гэж боддог шдээ. Хүннү, жужануудын ямар хэлтэй байсан талаар тодохой биш. Монголд түрэг, уйгур, хиргисүүд нутаглаж байсан тэр он жилүүдэд Дунху, Ухуань, Сянби, Муюн, Тоба, Кидан гээд монголчуудын гол хорогдох цөм нь өвөр монгол баруун манжуур болж байсан энэ тэрийг бодолцвол. 13-р зуунд ч гэсэн татар, кидануудын үлдэгдэл бас л тэр нутгаар байсан шүү дээ.

тийм гэхдээ эДунху, Тоба, Кидан нар нь нүүдэлчин аймгууд байснаас яаг монголчууд байсан эсэх нь их тодорхойгүй санагддаг ш дээ...

Хүннү байгуулагдахаас өмнөх үеийн хятадын түүхэн сурвалж дээр хаан ширээний өрсөлдөөнд ялагдсан нэг нь хойно орших нүүдэлчид рүү зугтаж тэндээ зэрлэгүүдийн хаан болсон тухай бичсэн байдаг... Сүүлд нэг нөхөр хятадын хойд хэсгээр хятад угсааны нүүдэлчид байсан гээд байгаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Цоомоо » Wed Sep 28, 2011 1:29 pm

Гүртэнгийн хар wrote:
Takanohana_Nowitzki wrote:Наадмаар нээрээ Ажнай Пүрэвжавт юу ч өгөөгүй гэжийлээшд, Пүрэвжав мөнгий нь голоод байхаар нь Бат-Эрдэнэ наадахдаа юу ч битгий өг гээд, Одбаярт өөрөө хус, давбал энэ мөнгий нь чамд өгье гээд Одбаяр 200 сая хуссан гэнэ дээ.


Баттай эх сурвалжаас авсан мэдээлэл үү? Би бөхчүүдтэй ойр байдаг хүнээс сонсохдоо Пүрэвжав харцага анх гарахдаа 170 саяар тохирч гарчихаад шахаж татах гэж айлгаж байгаад 50 сая-г нэмүүлсэн гэж сонссон доо.

Одбаярт өөрт нь ч өгөөгүй, зүгээр Пүрэвжав нэм л дээ гээд, нөгөөх нь нэмэхгүй гуйгаад тэгж байх хоорондоо хусцан бололтой.
Тэгээд юу ч авч чадаагүй шатсан л сураг байна.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16702
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Гүртэн » Wed Sep 28, 2011 1:39 pm

Магалжав харцага жинхэнээсээ шатсан гэсэн ш дээ. 150 сая-р тохирчихоод мөнгөө өгөлцөж авалцаагүй байхад нь унасан чинь нөгөөдүүл нь муриад 5-н давааны дараа уйлаад цэнгэлдэхээс гарсан сураг байна лээ ш дээ.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Цоомоо » Wed Sep 28, 2011 1:42 pm

Наана чинь бол бас энэ Пүрэвжав шиг юм болсон гэсэн.
Бараг өөрөө эхлээд мөнгө өгье, уначих гэсийн биш үү. 6 дээр гарчих гээд...

Тэгээд Амарзаяагийн Мөнгийг бага байна, нэм гээд тохирохгүй, тэгээд яг конфирм хийгээгүй байж байтал давчихсан, тэгээд л хэн ч гэсэн жоохон шалтаг гарвал өгөхгүй гээд л гүрийчнэ л дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16702
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby mick » Wed Sep 28, 2011 1:43 pm

Ер нь бөхчүүдэд Найрааг хэрхэн амжилттай хийх вэ? ч юмуу Найрааны эрсдлийн удирдлага сэдвээр лекц уншвал мөнгө олж болох юм шиг санагдаад байгаа шт
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Цоомоо » Wed Sep 28, 2011 1:44 pm

Одоо тэгээд яг өмнө нь л өгөлцөж авалцдаг болсым гэсэн, мурих үзэгдэл их байгаа болохоор :ногоон:
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16702
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby J@x » Wed Sep 28, 2011 1:45 pm

Хохино гэх нь хаашаа юм. Харамсах нь хаашаа юм. Гэхдээ л 2 харцагын хувьд тэгвэл харамсалтай юм даа.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13307
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Toba's » Wed Sep 28, 2011 1:47 pm

El Payaso wrote:
Nok wrote:Минийхээр бол, газар нутгийн нэршил энэ тэрийг бодолцож үзхээр өвөр монголын нутаг харин ч илүү олон жил монголчуудыг өөр дээрээ тээсэн болвуу гэж боддог шдээ. Хүннү, жужануудын ямар хэлтэй байсан талаар тодохой биш. Монголд түрэг, уйгур, хиргисүүд нутаглаж байсан тэр он жилүүдэд Дунху, Ухуань, Сянби, Муюн, Тоба, Кидан гээд монголчуудын гол хорогдох цөм нь өвөр монгол баруун манжуур болж байсан энэ тэрийг бодолцвол. 13-р зуунд ч гэсэн татар, кидануудын үлдэгдэл бас л тэр нутгаар байсан шүү дээ.

тийм гэхдээ эДунху, Тоба, Кидан нар нь нүүдэлчин аймгууд байснаас яаг монголчууд байсан эсэх нь их тодорхойгүй санагддаг ш дээ...

Хүннү байгуулагдахаас өмнөх үеийн хятадын түүхэн сурвалж дээр хаан ширээний өрсөлдөөнд ялагдсан нэг нь хойно орших нүүдэлчид рүү зугтаж тэндээ зэрлэгүүдийн хаан болсон тухай бичсэн байдаг... Сүүлд нэг нөхөр хятадын хойд хэсгээр хятад угсааны нүүдэлчид байсан гээд байгаа...

Дунху бол шууд монголчуудын өвөг дээдэс, энэ асуудал ямарч маргаангүй, Ухуань, Тоба, Сяньби, Кидан нар бол Дунхугийн удмын аймгууд гээд үзэхээр бас л яг монголчууд үнэндээ Хүннүгээс илүү монголчууд шүү. Уншаад монголоороо төдийгүй нүүдэлчдээр бахархам нэг өгүүлэл байдаг юм манай багшийн бичсэн энэ бүгдийг нэгтгэн дүгнэсэн. Би удахгүй оруулнаа харин хаана? хэхэ, ингээд энэ хадуурлаа зогсооё арай хэтэрлээ хэхэ.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 19 guests