Геннисийн амжилтанд хувь нэмэрээ оруулцгаая

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Геннисийн амжилтанд хувь нэмэрээ оруулцгаая

Postby slo mo jones » Fri Jul 22, 2011 6:38 pm

Монгол хүн болж төрснийх, Монгол эр хүн болж төрснийх үндэсний өв уламжлал ёс заншилын дээдийн билэгдэл болсон үндэсний бөхөө дэлхийд алдаршуулж АГУА амжилтын бүртгэл болох ГЕННИСИЙН НОМОНД 4096 бөх барилдсан гэх амжилтаар бүртгүүлэхэд хувь нэмэрээ оруулцгаая.

Барилдах бөхчүүдийн тоо бүртгэлийн хувьд асуудал байгаа ч хэд хэдэн арга замаар шийдвэрлэх боломжтой талаар холбогдох мэргэжилтэнгүүд нь ярьж байсан.

Манай форумын бүхий л залуусыг эр хиймориоо сэргээгээд энэ 4096 бөхийн тоог нэгээр ч гэсэн ахиулаарай гэж уриалж байна.

Миний бие бас бус найзуудынхаар хамтаар энэхүү бөхийн барилдаанд нэгийн даваандч унасан хамаагүй гэж үзэн /дотроо бол 3 даваа хүртэл явчих санаатайгаар/ барилдахаар нэгэнт шийдчээд байна.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Геннисийн амжилтанд хувь нэмэрээ оруулцгаая

Postby slo mo jones » Fri Jul 22, 2011 6:40 pm

http://garid.hiimori.mn/buh/index/view/id/3116

Энд мэдээлэл нь тавигдсан байна
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Геннисийн амжилтанд хувь нэмэрээ оруулцгаая

Postby slo mo jones » Fri Jul 22, 2011 7:01 pm

Монголд 4096 бөх барилдаж Геннисийн номд бичигдэнэ
Image

Монголд 4096 бөх барилдаж байсан түүх байхгүй. Гэвч ийм олон бөх яах аргагүй барилдах нь ээ. Өвөрмонголд хэдэн жилийн өмнө 2048 бөх барилдаж Геннисийн номонд бичигдэж байлаа. Тэгвэл ирэх 9 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд 4096 бөх зодоглохоор боллоо. Энэ үеэр Лондон хотод байрладаг Геннисийн амжилтын хорооноос төлөөлөгчид ирж, барилдах бөхчүүдийг тоолон бүртгэх юм байна. Үнэхээр монголчууд 4096 бөх барилдуулчихвал Өвөрмонголын амжилтаас давж гаран Геннисийн номд мөнхрөх ажээ. Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй энэ арга хэмжээнд зарим нь итгэж ядан байгаа бололтой. Тус холбооныхон руу хүмүүс утасдан “Үнэхээр ийм хэмжээний бөх барилдах боломжтой юм уу” хэмээн асууж байгаа гэнэ. Харин Үндэсний бөхийн холбоо “4096 бөх барилдуулах болно. Бөхчүүд хүрэлцээтэй” гэж хариулж байна. Тиймээс ямартай ч Монгол бөхчүүд маань Геннисийн амжилт тогтооход ойрхон болжээ.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Геннисийн амжилтанд хувь нэмэрээ оруулцгаая

Postby slo mo jones » Fri Jul 22, 2011 7:04 pm

P.Нямдорж: Гиннесийн номд бvртгvvлэхээр 4096 бөх барилдуулах гэж байгаа

Image

-Барилдсан бөхчvvд тvvхэнд тэмдэглэгдэн vлдэх болно-
Дэлхийн өнцөг булан бvрт хөх толботой зон олны хvсэн хvлээдэг Улсын маань баяр наадам удахгvй болох гэж байна. Хvчит бөхчvvдээ дээдэлж, хvндэлж хайрлаж явдаг хvмvvст хvргэх нэгэн сонирхолтой мэдээлэл байна. Наадмын дараа Монголын vндэсний бөхийн тvvхэнд анх удаа 4096 бөх зодоглохоор болжээ. Энэ талаар Монголын vндэсний бөхийн холбооны тэргvvн Р.Нямдоржоос дараахь тодруулгыг авлаа. Монголын төдийгvй дэлхийн тvvхэнд тэмдэглэгдэн vлдэх томоохон барилдааны талаар манай сонинд анх удаа мэдээлэл өглөө.
-Монгол Улсын тvvхэнд анх удаа 4096 бөх барилдах гэж байна. Аймаг, сумын бөхчvvддээ урилга тараагаад эхэлчихсэн vv?
-Тийм ээ. Монголын Vндэсний бөхийн холбооны “Их эв эе” хуралдаад ирэх дөрвөн жилийнхээ vйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон. Энэхvv чиглэлд монгол бөхийн дээд амжилтыг Гиннесийн номд бvртгvvлэхээр тусгасан юм. Ийм том хэмжээний ажил хийхээр болсон маань цаанаа учиртай. ӨМӨЗО Шилийн гол аймгийн Баруун Vзэмчин хошуундаа 2048 бөх барилдуулж монгол бөх гэдэг нэрээр Гиннесийн номд бvртгvvлсэн байна. Ингэхээр өнөөдөр дэлхий даяар Гиннесийн номноос мэдээлэл авч, бахархаж ярьдаг хvмvvс монгол бөх гэдэг ийм өмсгөлтэй, Хятад улсад байдаг юм байна гэсэн ойлголттой болчихсон байна.
-Тэгэхээр дээрх тоог хоёр дахин vржvvлээд 4096 бөх барилдуулахаар болсон байх нь ээ?
-Аймгийн наадамд 256, сумын наадамд 128 бөх барилддаг. Тэгэхээр Улсын баяр наадмаар улс орон даяар нийтдээ 40 мянга гаруй бөх барилддаг гэсэн vг. 4096 бөх бол улсын баярт барилддаг нийт бөхийн дөнгөж 10 хувь нь байгаа биз. Оролцож байгаа бөхчvvдийн хувьд нэр хvндийн болон тvvхэнд vлдэх томоохон vйл явдал болно. Барилдсан бөхчvvдэд тусгай батламж олгоно. Оролцсон бөхчvvдийн овог нэрийг оруулан дээд амжилтын талаар тусгай ном болгон хэвлvvлэх юм.
-Гиннесийн номд бvртгvvлэхийн тулд дээд амжилтын судалгааны институтэд ханддаг гэсэн. Тэгэхээр 4096 бөх барилдаж бvртгvvлнэ гээд албан ёсоор мэдэгдсэн байх?
-Тийм ээ. Гиннесийн захиргаанд албан ёсоор хандахад “Боломжтой гэж vзэж байна” гэсэн хариу өгсөн. Монгол Улсаас өөр хаана ч 4096 бөх барилдуулж чадахгvй. Магадгvй зуун жилийн хугацаанд эвдэгдэшгvй нэгэн дээд амжилт болох байх.
-Тэгэхээр барилдаан болох vеэр Гиннесийн амжилтыг бvртгэх бие төлөөлөгч ирэх нь ээ?
-Тийм ээ. Бие төлөөлөгч ирж ажиллана. Бөхчvvдийг тоо ёсоороо байна уу гэдгийг шалгаж баримтжуулж авах юм.
-4096 бөхийн барилдаан гэхээр нэлээд хэдэн өдөр зодоглох нь ээ. Төв цэнгэлдэхэд барилдах уу?
-Одоогоор хаана гэдгийг албан ёсоор тогтоогvй байна. Барилдааныг есдvгээр сарын 17-20-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар өдөр судраа л товлосон.
-Бөхчvvдийн тоо илvv гарвал тэр тоогоор нь барилдуулах уу?
-Vгvй. 4096 бөх барилдана гээд мэдэгдчихсэн учраас тоогоо яг барина. Урьдчилсан байдлаар сум бvрээс тоо авна.
-Шилийн гол аймагт зохион байгуулсан 2048 бөхийн барилдааны талаар мэдээж судалсан л байх?
-Тэгэлгvй яахав. ӨМӨЗО-д улсын баяр наадам гэж байхгvй, бөхийн барилдаан ч тогтмол болдоггvй шvv дээ. Тийм учраас 2048 бөх цуглуулж барилдуулах гэж улс орон даяараа л хөдөлсөн байна билээ. Санхvvгийн хувьд гэхэд 300 тvмэн зоос буюу 600 орчим сая төгрөг зарцуулсан гэсэн. Тал нутагт 300 гаруй гэр барьж, 2048 бөхийн өмсгөл хийх, бөхийн тоогоо гvйцээхийн тулд зарцуулсан хөрөнгө нь тийм юм. Манай холбооноос 200 сая төгрөгт багтаан зохион байгуулахаар төлөвлөсөн. Бөхчvvд маань бvгд бэлэн, гэр бариад юм уу, тоог гvйцээх ямар нэгэн асуудал гарахгvй.
-ӨМӨЗО Засаг захиргаа ард тvмэнтэйгээ хамтраад энэхvv ажлыг нугалжээ. Монголын төр засгаас тvvхэнд vлдээх энэ ажлыг зохион байгуулах хөрөнгө санхvv, зохион байгуулалтын ажил дээр хамтарч ажиллах уу?
-Бид төлөвлөөд одоогоор бэлтгэл ажлаа эхэлж байна. Монголын ард тvмний дэмжлэгээр энэхvv ажил маань бvтнэ. Бөхөд хайртай ард тvмэн маань Монгол бөхийн өргөөг цогцлооход хэрхэн оролцсон шигээ хандах байх гэж бодож байна. Бид албан байгууллага, хувь хvмvvстэй гурван чиглэлээр хамтарч ажиллана. Vvнд нэгд зохион байгуулах ажил, хоёрт санхvvгийн дэмжлэг, гуравт хэвлэл мэдээллийнхэн энэхvv vйл ажиллагааг олон нийтэд хvргэх гэсэн чиглэлээр хамтрах юм. Ер нь 20 мянган хvн 5000 төгрөг өгөхөд л санхvvгийн асуудал шийдэгдчихнэ шvv дээ. Цаана нь бас төр засаг байна.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Геннисийн амжилтанд хувь нэмэрээ оруулцгаая

Postby Цогоо » Fri Jul 22, 2011 7:10 pm

Өө Ленин бас барилдсан юм уу?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Геннисийн амжилтанд хувь нэмэрээ оруулцгаая

Postby Nova » Fri Jul 22, 2011 7:28 pm

Цогоо ах барилдана биздээ :ногоон: ??
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6384
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: Геннисийн амжилтанд хувь нэмэрээ оруулцгаая

Postby Цогоо » Fri Jul 22, 2011 7:33 pm

хаха. ёстой эсгий хийх газар нохой хэрэггүй гээч нь болох биз.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Геннисийн амжилтанд хувь нэмэрээ оруулцгаая

Postby Nova » Fri Jul 22, 2011 7:41 pm

Худлаа цаашлуулаад л..
Та бол баталгаатай 3 давнашд :ногоон:
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6384
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm


Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 23 guests