Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby J@x » Wed Jul 20, 2011 4:26 pm

Соронзон зан болдог дээрээ биш дараа жил нь 5 даваад сэргээш дээр унасан. Тэгээд чимгээ хураалгасан шдээ

Та нар гэхдээ Соронзонболдыг мэднэ л дээ. Улс, аймгийн заал танхимын барилдаанд үнэхээр сайн барилддаг байсан. Тэр гайтай ханиад нь л эдгэхгүй зовоогоод байх юм. Жаахан ноцолдохоор ханиалгаад үхчих шахды шдээ. Тэгээд нөгөөхийг нь бөхчүүд мэдчихээд уяж барилдаа л.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13061
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby Аагий » Wed Jul 20, 2011 4:34 pm

J@x wrote:Соронзон зан болдог дээрээ биш дараа жил нь 5 даваад сэргээш дээр унасан. Тэгээд чимгээ хураалгасан шдээ

Та нар гэхдээ Соронзонболдыг мэднэ л дээ. Улс, аймгийн заал танхимын барилдаанд үнэхээр сайн барилддаг байсан. Тэр гайтай ханиад нь л эдгэхгүй зовоогоод байх юм. Жаахан ноцолдохоор ханиалгаад үхчих шахды шдээ. Тэгээд нөгөөхийг нь бөхчүүд мэдчихээд уяж барилдаа л.



Ханиад гэж астам гэдэг бил үү тийм юмтай гэсэн. Одоо гавихгүй ээ. Ёстой 5 дээрээ найраагаа хэсэг хийвэл барав болсон гэсэн.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15498
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby Gunnerz » Wed Jul 20, 2011 4:37 pm

одоо эдний үеийнхнээс барилдах шаардлагагүй болсоон тэр цанлиг нтр бол мундаг бизнестэй юм байхчинлээ
азжаргал ч гэсэн шивээ овоогийн гол шахагч гэсэн
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 7671
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby J@x » Wed Jul 20, 2011 4:53 pm

Одоо гэхдээ бас найраа гайгүй болж мэдэх л юм. Балжинням аварга ахиж 3 давна ч гэж юу байхав. Бат-Эрдэнэ гарьд, Мөнхбат аварга, Эрхэмбаяр арслан гээд 3 яс үзчихээр бөх том цолтой болсон. Заан цолтонгуудыг тэгж их дураар нь дургиулахгүй л дээ. 512 бөх барилдахад Өсөхбаяр, Мөнхбат, Ганхуяг, Ганбат, Мөнхбаатар, Эрхэмбаяр, Баяржавхлан, Ганбаатар, Бат-Эрдэнэ, Рагчаа гээд 5н даваанд 1 2 жилдээ зогсчихоор тэгээд найраа хийхгүй байх 10 бөх байна. Энэ хэдийн дундуур Доржсамбуу, Азжаргал 2 найрч магадгүй гэхдээ л энэ 2н өмбө 6 бөх байна. Тэгэхээр хэцүү л дээ. Мягаа, Бумбаяр, Батзориг зэрэг заануудын эрэмбэ ч нилээд доошилчихож байна 5н даваанд 16 хос гарна гэхээр хүссэн хүсээгүй шахагдана л даа. Дээр нь Баасандорж, Өсөхбаяр, Сайнбаяр нар удахгүй дээр нь гарчихна. Надад найраа тал дээр ойрын 2 жилдээ санаа зовохооргүй л харагдаж байна ккк
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13061
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby Gunnerz » Wed Jul 20, 2011 4:57 pm

J@x wrote:Одоо гэхдээ бас найраа гайгүй болж мэдэх л юм. Балжинням аварга ахиж 3 давна ч гэж юу байхав. Бат-Эрдэнэ гарьд, Мөнхбат аварга, Эрхэмбаяр арслан гээд 3 яс үзчихээр бөх том цолтой болсон. Заан цолтонгуудыг тэгж их дураар нь дургиулахгүй л дээ. 512 бөх барилдахад Өсөхбаяр, Мөнхбат, Ганхуяг, Ганбат, Мөнхбаатар, Эрхэмбаяр, Баяржавхлан, Ганбаатар, Бат-Эрдэнэ, Рагчаа гээд 5н даваанд 1 2 жилдээ зогсчихоор тэгээд найраа хийхгүй байх 10 бөх байна. Энэ хэдийн дундуур Доржсамбуу, Азжаргал 2 найрч магадгүй гэхдээ л энэ 2н өмбө 6 бөх байна. Тэгэхээр хэцүү л дээ. Мягаа, Бумбаяр, Батзориг зэрэг заануудын эрэмбэ ч нилээд доошилчихож байна 5н даваанд 16 хос гарна гэхээр хүссэн хүсээгүй шахагдана л даа. Дээр нь Баасандорж, Өсөхбаяр, Сайнбаяр нар удахгүй дээр нь гарчихна. Надад найраа тал дээр ойрын 2 жилдээ санаа зовохооргүй л харагдаж байна ккк

санал нийлж байна
дээр нь содном санжаа 2 нэмэгднэ ойрын хэдэн жилдээ энэ жил шиг боломж олдохгүй гээд сая галзуурцгаасан байх хажуугаар нь сонгууль ч тодорхой мөнгө нэмчиж байгаан
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 7671
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby Цоомоо » Wed Jul 20, 2011 5:05 pm

Юу гэж дээ.
Одоо ирэх жил До арслан, Ганбат арслан, Азжаргал арслан, Доржсамбуу гарьд, Баяржавхлан гарьд, Баасандорж заан шархаа нөхнө гээд дээгүүр ам авах 6 бөх бол байж л байна.
Сайнбаяр заан ч одоо нээх дээшээ яваад байж чадахгүй байх.
Харин ч 2 жил яс үзэж 6 давлаа, заанаа бол баталсан гэж хэлж болохоор л сайхан үзлээ.

За тэгээд заавал дээр ам авах албагүй, хаана ч гэсэн ам аваад найрчихаж болж байна. Бүр ам авах албагүй, тунаад ч гэсэн тохироод өгчихөж байгааг бид харлаа.

Бөхөд мөнгө орж ирсээр байгаа цагт энэ хэвээрээ л байна.
512 нтр дээр тоо нь багасаж болох ч бусдаар бол хэвээрээ л байна доо.
Харин ч дээшээ, шөвгийн 8-аас хойш нтр их юм болох байх.
Нэгэнт энэ жил шиг түрүүлж бариад шууд аварга болчихно гэх биш.
Энэ жил бол 7-ын даваа, шөвгийн 8-аас хойшхи нтр бол бүгд цолны төлөө үнэнч барилдсан.
Ирэх жилүүдэд тохироо, өгөө аваа дээгүүр даваануудад илүү орох биз.

Яахав 4-ийн оноолтоор цолтой бөхчүүд ихэнх нь даваад 5 дээр цөөн цолгүй бөх үлдэх байх.
Гэхдээ тэр цолгүй 4 давсан бөхчүүдийн хэдэн хувь нь цол авах нь уу харж л байя.
1024 бөх барилдуулж мундаг наадлаа л гээд байна, дагаад ханшийг бүүр тултал нь өсгөх шив.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 15986
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby J@x » Wed Jul 20, 2011 5:31 pm

Дээр нь эрэмбэтэй олон бөх байвал бас ч тэгж их давархаа байх байлгүй.

Гэснээс энэ сэдэв дээр шахааны барьцны оронд хэрэглэж болохоор өөр арга шийдийн талаар хэлэлцээд МҮБХ-д дуулгавал арай бодитой юм шиг санагдах юм. Шахааны барьцны оронд хэрэглэчихмээр арга байвал хүлээс авна гэдгээ уг нь мэдэгдчихсэн л юм гэсэн шдээ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13061
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby Raldii » Wed Jul 20, 2011 5:53 pm

найраа 512 байсан ч 1024 байсан ч байсаар л байх болно. Жилд ганцхан удаа болдог болохоор олдсон боломжоо алдахгуй л найрцгаана ш дэ. найраа гэдэг зуйл одоо нутаг жалга довний узэлтэнүүдийн хийдэг ажил болоод бгаам үүнээс гарах арга зам бол үндэсний бөхийг мэргэжилийн болгох
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 921
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby Nok » Thu Jul 21, 2011 12:30 pm

Сүмо шиг цолыг нь өгсүүлж бууруулдаг тэрүүгээр нь ам авхуулдаг болбол яадаг бол?
Nok
 
Posts: 618
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby Takanohana_Nowitzki » Thu Jul 21, 2011 6:20 pm

Raldii wrote:найраа 512 байсан ч 1024 байсан ч байсаар л байх болно. Жилд ганцхан удаа болдог болохоор олдсон боломжоо алдахгуй л найрцгаана ш дэ. найраа гэдэг зуйл одоо нутаг жалга довний узэлтэнүүдийн хийдэг ажил болоод бгаам үүнээс гарах арга зам бол үндэсний бөхийг мэргэжилийн болгох


Жилдээ ганц барилдааны дүнгээр бус, бүх барилдааны чансаагаар цол олговол зүгээр сэн. дээр нь энэ жудагны асуудал.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16776
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby 21Grams » Thu Jul 21, 2011 11:04 pm

Nok wrote:Сүмо шиг цолыг нь өгсүүлж бууруулдаг тэрүүгээр нь ам авхуулдаг болбол яадаг бол?



Энийг би дэмжээд байгаа юм.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3870
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby uuganaa_2491 » Tue Aug 02, 2011 9:52 am

ерөөсөө дүрмэндээ маш тодорхой зааж өгөх хэрэгтэй. Найраа хийвэл, худлаа барилдах, буулт хийх гэх мэт зохисгүй байдал гаргавал цол хураах, барилдах эрхийг н тодорхой хугацаагаар хасах гэж заагаад чанд мөрдөх хэрэгтэй. Бөхийн холбоо муу ажиллаж байна. Энэ бүхнийг хамгийн сайн мэдэж байгаа мөртлөө юу ч хийхгүй суугаад байна. Бөхчүүдийг чанд гараар зангидах ёстой. Тодорхой олон түмэнд илт байгаа нөхдүүдийг шууд цолыг н хураагаад эхлэх хэрэгтэй. Тэгж байж л энэ найраа цэгцэрнэ.
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby Takanohana_Nowitzki » Tue Aug 02, 2011 11:27 am

Утас шөрмөсийг сумогийхон шиг ухаж төнхсөн ч яахав дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16776
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby mugi19 » Tue Aug 02, 2011 12:01 pm

uuganaa_2491 wrote:ерөөсөө дүрмэндээ маш тодорхой зааж өгөх хэрэгтэй. Найраа хийвэл, худлаа барилдах, буулт хийх гэх мэт зохисгүй байдал гаргавал цол хураах, барилдах эрхийг н тодорхой хугацаагаар хасах гэж заагаад чанд мөрдөх хэрэгтэй. Бөхийн холбоо муу ажиллаж байна. Энэ бүхнийг хамгийн сайн мэдэж байгаа мөртлөө юу ч хийхгүй суугаад байна. Бөхчүүдийг чанд гараар зангидах ёстой. Тодорхой олон түмэнд илт байгаа нөхдүүдийг шууд цолыг н хураагаад эхлэх хэрэгтэй. Тэгж байж л энэ найраа цэгцэрнэ.

Монгол бөхийн уламжлалд энэ их хэцүү л дээ.
Энэ жилийн Пүрэвжав шиг унавал хэн найраанд орсон гэхийн. Үнэхээр үзсээр байгаал унаж байгаа юм шиг харагдаж байгаа биздээ.
Нөгөөтэйгүүр Бат-Эрдэнэ аварга Гантогтоход өгсөн шиг шууд элэг бүсээ тайлбал яахав.
Тэр болгоныг шийтгээд байх хэцүү.
Дүрэм энэ хэвээрээ байдаг юм гэхэд ганц наадмаар биш олон барилдааны дүнг харгалзаж цол олгох л хамгийн зөв шийдэл байх даа.
Монгол бөхийг одоо байгаа хэв шинжийг нь нэг үлдээгээд Их спортын шинжтэй бас нэг төрлийг хөгжүүлбэл Дэлхийд гарах бололцоотой. Жүдо яагаад Дэлхийд хүчтэй байдаг нь тэр мэх, уран барилдаан, ёс жудагтай нь холбоотой.
Монгол бөхөд Жүдогийн хэмжээнд очихоор тийм үнэт зүйлүүд байгаа. Анхны хүрэлтээр ялагддаг гэдэг бол хамгийн гол зүйл. Үүн дээр цаг хугацаа, орон зай, жингийн хязгаарлалт тогтоогоод хөгжүүлбэл, мэх, хувцас хэрэглэл, барилдааны онцлог нь бол тэртэй тэргүй бусад бөхөөс өөр, бүр илүү сонирхолтой барилдаан..,
Илүү ур чадвар, техник, мэдрэмж, тэнцвэр шаарддаг барилдааншд..,
Вамос Аргентина..,
User avatar
mugi19
Culé
Culé
 
Posts: 2525
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby Барнаба » Tue Aug 02, 2011 1:25 pm

my.agapimu wrote:Илүү ур чадвар, техник, мэдрэмж, тэнцвэр шаарддаг барилдааншд..,


Үнэнийг хэлэхэд яг 6 зааны үеийн барилдаануудыг харвал Монгол бөх бол чөлөөт, жудо, самба, сүмо гээл ер нь бөхийн төрлүүдийн оргил нь гэж хэлж болохоор юм гэж боддог... Хүч чадал, оюун ухаан, хурд, арга мэх гээл... зөвхөн өрсөлдөгч бөхийнхөө тохой эсвэл өвдгийг хүргэхийн тулд л тийм их зүйл гаргаж байгаа гэхээр агуу биш гэж үү...
Барнаба
Legend
 
Posts: 13426
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby MANDAKHT » Tue Aug 02, 2011 10:38 pm

Миний хувьд 6 зааны үеэд дээрх заанууд нь жилийн турш тогтмол бэлтгэлтэй бөхийн эхлэлийг тавьсан залуучууд гэж бодож байна. тэр үед бүтэн жилийн түрш дан бөхийн бэлтгэл хийгээд байсан хүмүүс тэр болгон байгаагүй байх. Бүгд л цаанаа бөхийн удам нтр гээд өндөр зорилго тавьсан том том дасгалжуулагчтай үзэж байсан залуучууд гэж бодоод л байгаа. зарим нь чөлөөтөө сонгохуу үндэсээ сонгох уу гэдэг дээр эргэлзэж л байсан ч үе бий байх. Гэхдээ л тогмол бэлтгэл, хүч хөдөлмөр, хөлсөө шавхаж байснаараа бусдаас онцгойрч байсан.
Одоо бол бараг бүх бөхчүүд тогтмол бэлтгэлтэй. Нэг аймгийн цолтой залуу гэхэд л улсын цолтой бөхөөс огт дутахгүй данхайсан залуучууд гарч ирж байна. Тэхээр мэргэжлийн түвшинд бөх талаасаа бол тун орйтож байгаа боловч зохион байгуулалт болон дурэм журам талаасаа бол хэтэрхий хоцрогдож байна. Тэгээд бөхийн нэр хүнд унаж байгаа болохоос удирддаг бөхийн холбоо ард нь чимээгүй суугаад л байх юм. За зөвхөн миний л санаа шүү нөхдөө...
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby Тошилоо » Wed Aug 10, 2011 5:39 pm

тэмдэг
дараа нь орж ирж сайтар унших болноо :smile:
Last edited by Тошилоо on Wed Aug 10, 2011 9:10 pm, edited 1 time in total.
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 712
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby mugi19 » Wed Aug 10, 2011 6:18 pm

Тошилоо wrote:тэмдэг

Энэ юу бичээ вэ хө..,
Вамос Аргентина..,
User avatar
mugi19
Culé
Culé
 
Posts: 2525
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby Tsagaan-Uvgun » Thu Nov 24, 2011 1:25 pm

Миний бодлоор өнөөгийн бөхийн холбоо энэ арга барилаараа ажиллаад байвал юун мэргэжлийнх болох харин Монгол бөх гэж жуулчидад л харуулахаас цаашгүй зүйл болж хувирна. Барьц сонгодгоос болж уран барилдаан гархаа байлаа, өмсгөлийн стандартыг мөрдөхгүй байгаагаас болж барьц авч болохгүй, зарим мэхнүүд бүр хийгдэхээ байлаа, улаан цагаан допинг хэрэглэчихээд байхад толгойг нь илээд өнгөрч байна. Энэ бүгдийг харахаар үндэсний бөхийн холбоо ямарч хүчгүй нь харагдаж байна. Хүчтэй гараар барьж дүрэм журамыг яагштал баримталбал Монгол бөх цаашаа хөгжинө үү гэхээс энэ байдлаараа ХЭЗЭЭ ч хөгжихгүй!!!
Tsagaan-Uvgun
 
Posts: 27
Joined: Thu Apr 21, 2011 12:42 pm

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby Tsagaan-Uvgun » Wed Mar 21, 2012 10:23 am

одоо цагт яагаад жижиг аваргын барилдаан шиг барилдаан гарахаа байсан бэ гэхээр энэ барьц сонгодог явдал юм. цаг хүлээгээд байж байж барьц сонгоно, за тэр барьцаа өгч авах гэж бөөн хэрүүл цага алаа болно, ийм байхад яаж Монгол бөх хөгжих вэ дээ. 1 жишээ байдаг юм. Италийн хөлбөмбөг дэлхийд хамгийн сонирхолтой лиг байлаа, дэлхийн одууд тоглодог, стадионууд нь дүүрэн, ашиг их, тэгсэн итали, латин америк тоглогчид халуун цустай сэтгэлийн хөөрөлтөй тул шүүгч нартай их маргадаг, хэрүүл хийдэг, баашилдагаасаа болж цаг их алдаг, үзэгчид уйддаг болоод үзэгчидийн тоо багасаж, ашиг орлого нь буураад одоо англи испани германы лигийн дараа ортолоо муудсан байна. яг энэн шиг энэ бөхийн дүрэмээ өөрчилж, хөлийн цэц залуулуудаа хүчтэй болгож, тв давталт нэвтрүүлэхгүй бол энэ Монгол бөх 5 жил хүрэхгүй хугцаанд сүйрнэ шүү.
Tsagaan-Uvgun
 
Posts: 27
Joined: Thu Apr 21, 2011 12:42 pm

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby Takanohana_Nowitzki » Fri Jan 25, 2013 5:59 pm

Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16776
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby Reebok » Sat Mar 23, 2013 7:25 pm

21Grams wrote:
Nok wrote:Сүмо шиг цолыг нь өгсүүлж бууруулдаг тэрүүгээр нь ам авхуулдаг болбол яадаг бол?



Энийг би дэмжээд байгаа юм.

Цолоо хамгаалж чадахгүй бол хураах хэрэгтэй шд ууг нь...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby Kopite » Mon Mar 25, 2013 12:27 pm

Бөхийн уламжлал заншил алдагдах учир хэн ч зөвшөөрөхгүй байх өө...
User avatar
Kopite
 
Posts: 477
Joined: Thu Mar 21, 2013 2:11 pm

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby Magdai » Sat Jul 20, 2013 1:36 pm

Tiim yum ch gej bhgui bhaa.
uuganaa
User avatar
Magdai
 
Posts: 141
Joined: Fri Sep 16, 2011 3:55 pm

Re: Үндэсний бөхийг мэргэжлийн болгоx боломжтой юу?

Postby Magdai » Sat Jul 27, 2013 10:59 am

Mongoliin undesnii bohoor hicheelledeg gadaad hun bgaa boluu?
uuganaa
User avatar
Magdai
 
Posts: 141
Joined: Fri Sep 16, 2011 3:55 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest