Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby robinhood » Thu Jul 21, 2011 7:05 pm

энд яаж цолоо аваx цаашаа яаж барилдаx нь xамаагүй монгол бөxийн түүxэнд нэг сайxан аварга төрлөө гэдгээрээ л үлдэx нь сайxан...
зарим xүмүүс нээx сайxан бөx дэмждэг үздэг шүтдэг xүндэтгэдэг гээд байгаа xэрнээ бөxчүүдийг муулаxдаа энийгээ мартаxаа болимоор юмаа...
xэдийнээсээ манай ард түмэн бөx,морь зэргээ магтаx муулаxдаа xар цагаан xэл амнаас xол байгаасай гэж xэлэx үгээ цэгнэж бодож xэлдэг тэxээр сайн ч муу ч бөxчүүдээ мууxайгаар нь дуудаxаа багасгъя тэxүү...
Мөнxбатийн xувьд үнэxээр тэр өдөр од нь гийсэн нэгэнт түрүүлэx бөx бол яаж ч байсан унадаггүй гэээд ярьдагаар л тий9м болчиxсан байсан даа...
зааланд нээx xэмx шидүүлээд байсан зүйл бол байxгүй сүүлийн xэдэн жил xамгийн эвгүй учираа болоод л мэx мэдрэмжээрээ гайxагдаж байгаа яалтачгүй дээшээ яваx залуу шүү дээ
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby 21Grams » Fri Jul 22, 2011 6:26 pm

J@x wrote:Цогоогийн хэлсэн санаанд орчихлоо. Увсынх юм байж яасан гоомой нэртэй юм бэ дээ гээд ккк



Ралдийгийн тавьсан ярилцлага дээр байна. Мөнхбат аваргын нэрийг өгнө, Баянмөнх аваргын нэрийг өгнө гэж байгаад Мөөеө аваргын нэр дээр тогтжээ. Баянаа аваргыг шүтдэг гэнэ.

Аваргын өндөр хэд юм бэ? Нуруу намтай харагдаад байх юм.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby madrid@spurs » Fri Jul 22, 2011 9:52 pm

Дагаж дуурайж хүндэлж явдаг бөх н Цэрэнпунцаг гарьд гэж хэлсэн бна лээ...хүмүүсч түүнтэй адилхан барилдаантай гэхэд н баярладаг гэсэн бна лээ
GO GO SAN ANTONIO SPURS and REAL MADRID
User avatar
madrid@spurs
SAS fan
 
Posts: 1408
Joined: Thu Oct 08, 2009 12:36 am
Location: Ulaanbaatar

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Sosoo » Sat Jul 23, 2011 3:12 am

одоогийн бөхийг ч сайн мэдкүүм,гэхдээ л нэг наадмаар л шал мэдкүү нөхөд л цоордог болж,хуучин ч баримжаатай байж,,,Гантогтох,Цэрэнпүнцаг,Сумьяа энэ тэр одоо үед ид барилдаж таарсан бол 4,4 түрүүлцэн л газар юм шиг санагдлаа...нэг л чанаргүй болоод бх шиг..Эрхэмбаяр гэнүү,ёстой сонин хүн арслан болж энэ тэр,Пунцаг,Гантогтох 2 хүртэл хүрээгүй цолонд,наадмаар мань мэтээ айхтар барилдаануудаар догдлуулж байгаагүй гар гэнэт цоороол Арслан яааяя...ахиад ядаж энэ шинэ аварга нь 1 түрүүлж,үзүүрлэсэн Эрхэмбаяр нь 1 үзүүрлээсэй гэж...
Sosoo
 
Posts: 64
Joined: Sat Jul 02, 2011 9:53 am

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Тошилоо » Sat Jul 23, 2011 9:03 pm

21Grams wrote:
J@x wrote:Цогоогийн хэлсэн санаанд орчихлоо. Увсынх юм байж яасан гоомой нэртэй юм бэ дээ гээд ккк



Ралдийгийн тавьсан ярилцлага дээр байна. Мөнхбат аваргын нэрийг өгнө, Баянмөнх аваргын нэрийг өгнө гэж байгаад Мөөеө аваргын нэр дээр тогтжээ. Баянаа аваргыг шүтдэг гэнэ.

Аваргын өндөр хэд юм бэ? Нуруу намтай харагдаад байх юм.

180 см гэсэн байхаа
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 721
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Барнаба » Sat Jul 23, 2011 9:08 pm

Яаж 180 хүрэх вээ дээ.... 175см л байх...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby meesh » Sat Jul 23, 2011 10:30 pm

179 гэсэн шт.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Төрналдо » Sun Jul 24, 2011 1:19 am

Sosoo wrote:одоогийн бөхийг ч сайн мэдкүүм,гэхдээ л нэг наадмаар л шал мэдкүү нөхөд л цоордог болж,хуучин ч баримжаатай байж,,,Гантогтох,Цэрэнпүнцаг,Сумьяа энэ тэр одоо үед ид барилдаж таарсан бол 4,4 түрүүлцэн л газар юм шиг санагдлаа...нэг л чанаргүй болоод бх шиг..Эрхэмбаяр гэнүү,ёстой сонин хүн арслан болж энэ тэр,Пунцаг,Гантогтох 2 хүртэл хүрээгүй цолонд,наадмаар мань мэтээ айхтар барилдаануудаар догдлуулж байгаагүй гар гэнэт цоороол Арслан яааяя...ахиад ядаж энэ шинэ аварга нь 1 түрүүлж,үзүүрлэсэн Эрхэмбаяр нь 1 үзүүрлээсэй гэж...



Одоо жилийн 4н улиралд бөхчүүд байнгын бэлтгэлтэй байгаа учир залуучууд ийм сайн барилдаж байгаа юм. Эрхэмбаяр олон жил барилдсан начин цолно өөрт нь арай л багадаж явсан уу гэхээс сураггүй гар бишээ найз бөх сайн үзээ гоёшд бас л ...
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Nyamba » Mon Jul 25, 2011 9:40 am

Энэ жил урамтай сайхан барилдсан харцагын барилдаанд тун сэтгэл хангалуун байгаа.одоо ч гэсэн нүдэнд харагдаад .... сайхан барилдсан. Суудлаас өндөлзүүлсэн, уухайлсан, баярлуулсан барилдаан хийсэн дээ. Цолоо даахын хувьд гэвэл дахиад цолоо ахиулах боломж их байгаа. чадна ч гэж бодож байна. За тэгээд шинэ аваргадаа арвин их амжилтыг хүсэн бөхөд хорхойтой монголын ард түмнээ улам их баярлуулж явахыг хүсье дээ.
User avatar
Nyamba
 
Posts: 713
Joined: Thu Jun 09, 2011 12:53 pm
Location: UB

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Toba's » Wed Jul 27, 2011 12:20 pm

Зарим нэг хүн одоо арай л өндөр шаардлага тавиад байх шиг. 6 залуу зааны энд хүрэхгүй байж болох ч цаг үедээ тохирсон аварга л төрлөө штээ. Би хувьдаа шөвгийн 8-с л за Мөнхбат түрүүлбэл ирээдүйтэй байж магадгүй гэж бодож байсан. Дургүй хүмүүсийн тухайд зарим нэг нь Увсынх болохоор дургүйцэж байж магадгүй юм гадуур ч ганц нэг хүнээс яагаад гэж асуухаар Увсынх болохоор тийм байна гэж сонсож байсан. Одоо ийм балай далий байж болохгүйээ Увсын сайхан аваргууд байсан, байна. Тэгээд ч сүүлийн 5 тэгш ойн 4-нь тэндээс гэхээр ямар мундаг байна. Энэ цаг үедээ бол чамбай мэхтэй бяртай сайн нь түрүүлж аварга авлаа. Мөнхбатаас өөр бол Өсөхөө заан байж болох байлаа. Би Увсынх ч биш Булганых ч биш шүү.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Takanohana_Nowitzki » Wed Jul 27, 2011 1:14 pm

Угаасаа өнөө үед 6 зааны үеийн энтэй бөх хаана бгаам бэ? энэ цаг үедээ, энэ наадамд маапаангүй, уран сайхан барилдаад, шороогүй л түрүүллээ шд. Увс мувс нь ямар пад бна. ямар дээгүүр доогуур гүйж, мөнгө төгрөг болж бгаад түрүүлцэн биш, энэ цагийн шилдэг гээд бгаа хүмүүстэй нь барилдаал түрүүллээ, өөр яаахын. би бас Увс, Булган биш шүү :ногоон: Увсад дургүй нөхдөд хэлэхэд аймаг нь Увс ч Мөнхбат чинь халх хүн гэсэн. ер дөрвөд казах байсан ч ямар хамаатайм, Монгол л бол Монгол шд. Ер нь балай жалга довны үзлээс болж найраа майраа нь үүсч бгаам шдээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Цогоо » Wed Jul 27, 2011 1:16 pm

Дөрвөд чинь монгол шүү. Казак нь л юу юм гэхээс хэхэ.

дөрвөд, казак байсан ч яадгийн гэдгээс нэг эвгүй нюанс анзаарагдчихлаа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby jugder_08 » Fri Jul 29, 2011 1:50 pm

Аваргадаа баяр хүргэе :-D

Үнэхээр мундаг байсан шүү. :eek:
Энэ зурагнаас харвал 2 жилийн өмнө харцаг болчихсон юм бишүү
Image
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 29, 2011 4:45 pm

Пүрэвжав өвдгөө гөвөөл маргаад бсан, хэхэхэ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby jal » Sat Aug 06, 2011 12:48 pm

Харамсахааргүй сайхан аваргатай болсон доо, энэ хүний хий нэгэнт гарсан, барилдаан болгон нь мундаг байдаг цөөхөн хэдэн бөхийн нэг дээ.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby MANDAKHT » Sun Aug 07, 2011 12:14 am

Sosoo wrote:одоогийн бөхийг ч сайн мэдкүүм,гэхдээ л нэг наадмаар л шал мэдкүү нөхөд л цоордог болж,хуучин ч баримжаатай байж,,,Гантогтох,Цэрэнпүнцаг,Сумьяа энэ тэр одоо үед ид барилдаж таарсан бол 4,4 түрүүлцэн л газар юм шиг санагдлаа...нэг л чанаргүй болоод бх шиг..Эрхэмбаяр гэнүү,ёстой сонин хүн арслан болж энэ тэр,Пунцаг,Гантогтох 2 хүртэл хүрээгүй цолонд,наадмаар мань мэтээ айхтар барилдаануудаар догдлуулж байгаагүй гар гэнэт цоороол Арслан яааяя...ахиад ядаж энэ шинэ аварга нь 1 түрүүлж,үзүүрлэсэн Эрхэмбаяр нь 1 үзүүрлээсэй гэж...


Найзаа бөхөө сайн үзэж бай. Огт танихгүй хүн гэчижээ...
Мөнхбаатар Ганхуяг арслантай эн тэнцүү үзнүү гэхээс дутахгүй зүйлгүй цол багадчихаад явж байсан асар бяртай залуу олон таван юмгүй ёс жудагтай, хэл амгүй барилдаан хийдэг сайн залуу, тэгээд яахч аргагүй авчихсан цолыг харж л байя...
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby munkhbayar_AC » Fri Aug 12, 2011 11:26 am

Тэр жил шонхорын оюутан, а/з цолтой байхдаа улсад 4 -ын даваанд Хишигдорж заантай таарахад заан дүү хүү хэдэн төгрөг өгий гэсэн гэнэ лээ. Тэхээр нь мань нөхөр үгүй гээд зааныг хаяад 4 давчихаад байж байхад нь Ганбат арслан /тэр үед заан байсан/ 5-ын даваанд түүнийг амлаж хаясныхаа дараа за миний дүү чамд нас байна, залуу байна цаашид олон жил барилдах боломж бий шүү гэж хэлээд явсан гэдэг.Мөнхбат тахимаа өгөөд суудалдаа ирж суухдаа Ганбаа ахыг ингэж авахыг мэдсэн бол Хишигдорж заанаас хашаа байрны мөнгө олж авдаг байж гэж харуусаж байсан гэнэ лээ.Хэдхэн жилийн өмнө ингэж суусан хүн аварга болчихсон, нөгөө Ганбат, Хишигдоржийнхоо дээр ам авдаг болчихсон байдаг. Хүний тавилан гэж сонин шүү бас.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby zak » Fri Aug 12, 2011 3:55 pm

хэлээд юүхэв....
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby ider » Fri Aug 12, 2011 5:00 pm

ноднингийн ярилцлага нь бүрэн эхээрээ:
Увс нутгийн бөхчүүд сүүлийн хоёр жил одтой наадаж байна. Өнгөрсөн жил тус аймгаас хоёр шинэ цолтон мэндэлсэн бол өнөө жил улсын наадмын түрүү бөх тодорч, мөн хоёр шинэ харцагатай боллоо. Ноднин улсын цолтны өнөр бүлд анх багтсан Баруунтуруун сумын харъяат шинэ начин С.Мөнхбат өнөө жил наадамчин олны итгэлийг даан барилдсаар харцага цолд хүрсэн билээ. Уран хурц барилдаанаараа бөх сонирхогчдын хайр талархалыг хүлээж буй отгон харцагыг бөхийн "Алдартан" клубт бэлтгэлээ базааж байх үед нь уулзаж ярилцлаа.

-Бэлтгэлдээ хэзээнээс оров?

-Саяханаас л бэлтгэлдээ орж байна. Одоохондоо хөнгөн бэлтгэл хийсэн маягтай.

-Танай нутгийнхан ер нь энд цуглаж бэлтгэлээ хийж байна уу?

-Янз бүр дээ. Өмнө нь Ж.Ганболд зааны спорт цогцолборт голчлон бэлтгэл хийдэг байсан. Заримдаа энд ирнэ. Д.Бумбаяр зааны клуб байгаа юм. Энд голдуу өсвөрийн бөхчүүд бэлтгэл хийдэг. Сая зааны шавь нар үндэсний бөхийн УАШТ-д багаараа хоёрт орсон байна лээ.

-Та наадмаас хойш хаагуур амрав?

-Ерөнхийдөө нутгаараа л амарлаа.

-Нутгийнхан чинь цолны мялаалга хийсэн үү?

-Саяхан Баруунтуруун сумын нутгийн зөвлөлөөс арслан цолны хүндэтгэлийн наадам хийсэн. Энэ үеэр шинэ цолтнуудаа мөн хүлээж авсан юм.

-Харцага цол авснаасаа хойш наадмуудад барилдсан уу?

-Улаан-Үдэд болсон Монгол туургатны наадамд барилдсан. Би буриад барилдаанд нь үзүүрлээд, туургатны наадмын шөвгийн наймд үлдсэн. Бас Эрдэнэт, Баян-Өлгийд барилдлаа. Хамгийн сүүлд Прокурорын байгууллагын 80 жилийн ойн барилдаанд зодоглож түрүүлсэн.

-Буриад барилдаанаар нь үзэж болмоор юм байна уу?

-Зүгээр юм билээ. Би тэгэхэд арслан Д.Ганхуяг, заан Д.Рагчаа нарыг хаясан.

-Энэ жилийн улсын наадмын талаар ярилцах уу? Наадмын бэлтгэлээ хаана, хэрхэн базаасан бэ?

-Бэлтгэл сайн байлаа. Ер нь суурь бэлтгэлээ сайн базаасан. Энэ жил манай Увсын бөхчүүд нэгдэж, нэг гал болон гарсан юм. Эхлээд гаалийн ерөнхий газрын амралтад О.Балжинням аваргын удирдлагад гол бэлтгэлээ хийгээд дараа нь Харзтайд сэргэлтийн бэлтгэл хийсэн.

-Нутгийн бөхчүүд нэгдсэн гэхээр олон бөх цугласан уу?

-Ер нь манай нутгийн барилддаг залуус олон. Тэр бүгдийн наадмын галд хамруулна гэдэг хэцүү. Тиймээс улс аймгийн цолтой голдуу 40 гаруй бөх их галд гараад бусад залуу бөхчүүд нь Д.Бумбаяр зааны удирдлагад тусдаа галд гарсан юм.

-Улсын цолгүй залуус наадамд барилдахаар биеэ бариад өөрийн барилдаанаа гаргаж чадахгүй байх тохиолдол элбэг.Харин таны хувьд нэгэнт улсын цол авчихсан болохоор сэтгэл санаа тайван байв уу?

-Нэг талаар тийм. Хүсэж, тэмүүлж байсан улсын цолоо авчихсан болохоор элдэв юм бодогдохгүй сайхан байлаа. Гэхдээ нөгөө талаар би энэ цолыг хамгаалж барилдах ёстой, адаглаад л цолоо батлах хэрэгтэй гэсэн шаардлага өөртөө тавьж байсан.

-Наадмын өмнө цолоо батална, ахиулна гэдэгтээ итгэлтэй байв уу?

-Ямар ч байсан цолоо ахиулах боломж бий гэж өөртөө найдаж л байсан. Бэлтгэл ханаад, бие хаа сайхан болоод ирэхээр хүн өөртөө итгэлтэй болдог юм билээ. -Наадмын барилдаануудаа эргээд нэг дурсах уу?

-Начин цол авчихсан болохоор хоёрын давааны оноолт гайгүй таарсан. Харин гурав дээр шижигнэсэн аймгийн арслангуудын нэгийг амлахаас өөр аргагүй болсон. Тэгээд аймгийн хурц арслан Б.Одгэрэлийн амлаж давсан. Одгэрэлтэй барилдсаны дараа бие тавираад сайхан болсон. Дөрвийн давааны оноолтод Ж.Оргил начинтай таарсан. Харин тавд Г.Эрхэмбаяр начинд амлуулчихаад нэлээд бэргэж байлаа. Улсад хоёр шөвгөрчихсөн, цолоо ахиулна гэж үнэлэгддэг бөх шүү дээ. Бид хоёрын барилдаан нэлээд удсан. Сүүлд барьц шодолцохоос өмнө шийдсэн мэхээ хийе гээд давхар шуудагнаас хутгаж тэнцвэр алдуулаад тэр чигт нь түрж хөөгөөд давсан. Шуудагнаас сайн барилддаг хүнийг тийм барьцнаас хаячихаар өөртөө итгэх итгэл нэмэгдэж л байлаа. Бас сайн бөхтэй бүх юмаа шавхаж үзээд цолоо баталсандаа их баярласан.

-Цолоо баталсны дараа хамгийн түрүүнд юу бодогдох юм?

-Ноднин цол авсны дараа "Найрааны начин" гэсэн яриа сонсогдож л байсан. Тиймээс би өөрийнхөө чадлаар улсын цол авсан юм шүү, одоо энэ цолоо баталж байна гэж бодохоор бардамнах сэтгэл төрж байсан. Мөн өөртөө "Наадам дуусаагүй байна шүү. Дараагийн даваанд хичээх хэрэгтэй" гэж хэлсэн.

-Зургаагийн даваанд М.Баяржавхлан зааныг нэг их удалгүй орхиж байгаа харагдсан?

-Чацтай, бяртай хүнтэй барилдах гэж байгаа болохоор барьцанд хүрэхээс өмнө мэхээ хийх төлөвлөгөөтэй гарсан. Хэрвээ баглуулчихвал хаяхад хэцүү болно. Тэгээд дайрч сугадаад урдуураа хөнтөрч унагаад давсан. Яг миний өмнө А.Бямбажав Д.Ганхуяг арсланг давж харцага болохыг хараад зориг орж, ингэж давах юмсан гээд дайрчихсан хэрэг. Харин Баяржавхлан зааныг хаясны дараа баярлаад ханачихсан юм болов уу гэж одоо бодогддог юм. Үүнээсээ болж долоогийн даваанд Д.Рагчаа заантай ёстой муу барилдсан. Би дан золгоод хутгасан. Хашир заан яг тэр үед хутгасан талын дал руу нь алгадаад унагачихсан. Болохгүй байгаа мэхийг олон хийсэн нь миний буруу л даа.

-Долоогийн даваанд Б.Ганбат заан өөрийг чинь амлалгүй тунаасан. Тухайн үед хэн амлана гэж бодож байсан бэ?

-Х.Мөнхбаатар арслан амлахгүй бол тунана гэж тооцож байсан. Ганбаа арслангийн хувьд намайг амлахгүй гэдгийг нь мэдэж байсан. Хамт бэлтгэл хийдэг нэг нутгийн дүү болохоор амлалгүй үлдээсэн байх.

-Сүүлийн хоёр жил Увсын бөхчүүд сайхан наадлаа шүү...

-Одоо Увсаас нэгэн шинэ үеийн бөхчүүд төрөн гарч байна. Бидний үеийн хэдэн залуус хоорондоо эвтэй сайхан нөхөрлөж, хамт бэлтгэлээ базаадаг юм. Мөн биднийг дэмждэг нутгийн ах нар байна. Ийм хүмүүсийн буянаар манай нутгийн залуус эхнээсээ цол авч байна. Ялангуяа энэ жил цолоо ахиулна гэж олон жил хүлээсэн А.Бямбажав, Б.Ганбат хоёр маань сайхан барилдлаа. Үзүүр түрүүний барилдааны үеэр цэнгэлдэх дүүрэн хүмүүс тэр чигээрээ Б.Ганбат арсланг дэмжиж байсан. Тэр олон хүний эерэг энерги ч нөлөөлсөн байх. Сониноос энэ жил манай галын наадамд Ганбаа ах түрүүлж, би үзүүрлэн, А.Бямбажав гуравт орсон юм. Тэр бөхчүүд бүгд наадмаар сайн барилдаж цолоо ахиуллаа. Ноднин бас галын наадамд Ө.Бат-Орших түрүүлж байсан. Тэгээд наадмаар харцага цол авсан.

-Анх бөхөөр хичээллэж эхлэхдээ ямар цол авахыг мөрөөддөг байсан бэ?

-Анх жижиг юм л мөрөөднө шүү дээ. Хүүхэд байхдаа сумын заан цолтой бөхчүүдийг хараад "Эдэн шиг бөх болох юмсан" гэж хүсдэг байлаа. Сумын заан гэхээр нэг их гоё том хүмүүс. Харин өөрөө сумын заан болсныхоо дараа аймгийн цол авахыг хүсэх болсон. Тэгээд сүүлд нь улсын цол л авч байвал хүсэл маань биелэх нь тэр гэж бодож эхэлсэн. Харин нэгэнт улсын цолтны эгнээнд багтсаныхаа дараа зүгээр нэг улсын начин биш, ард түмэндээ хайрлагдсан гоё бөхчүүд шиг болох юмсан гэж хүссэн. Нэг үе зургаан залуу заан гэж байлаа. Ард түмэн ч тэднийг их хайрлана. Энэ бөхчүүд шиг ард түмэндээ хайрлагдаж, цолондоо эзэн болж явахыг хүсдэг дээ.

-Наадмын үеэр бөхчүүд таныг нэгэнт цол авчихсан юм чинь тэрэнд өгчих гэх зэргээр гуйж байсан уу?

-Тийм зүйл байгаагүй ээ. Ингэж гуйлаа ч гэсэн яалаа гэж зөвшөөрөхөв. Ил барилдаж байх үедээ хүнд бууж өгвөл азанд муу биз дээ. Сүүлд харамсах сэтгэл төрнө. Тиймээс нас залуу дээрээ дахиад хэдэн жил сайхан барилдаж, өөрийгөө хаа хүрэхийг үзмээр байна.

-Ер нь анх яагаад бөхтэй холбогдсон юм бэ?

-Манай аав сумын заан цолтой хүн. Тиймээс багын л бөхөд дуртай хүүхэд байсан. Би доороо гурван эрэгтэй дүүтэй. Тэд нартайгаа өдөржин ноцолдоно. Аавтайгаа нийлээд таван мундаг бөх гэр буулгачих гээд үзнэ шүү дээ. Харин бөхөөр тууштай хичээллэсэн үе гэвэл 2004 он. Уг нь манайхан намайг өөр мэргэжилтэй болгох гээд ТИС-д оруулсан юм. Гэсэн ч эцэст нь өөрийн сонирхол дийлээд сургуулиа орхиж, бөх болсон. Хичээл хийхийн хажуугаар барилдана гэдэг хэцүү юм билээ. Би хэрвээ ТИС-ийг төгссөн бол өдийд бөх сонирхдог жирийн нэг инженер болох байсан байх.

-Барилдаж эхлэхдээ хэр биерхүү байв?

-Би ер нь бөхчүүд дундаа жижиг биетэйд орно. Анх барилдаж эхлэхдээ 73 кг жинтэй байсан. Тэгээд жилд 2-3 кг нэмсээр байгаад одоогийн хэмжээндээ хүрсэн.

-Одоо жин хэдтэй вэ? Наадмаас хойш нэлээд жин нэмсэн харагдана?

-Одоо 110 кг гараад явчихсан. Наадмаас хойш жин нэлээд нэмэгдчихэж. Би бие жижигтэй болохоор хурдаар барилддаг. Харин жин нэмэгдэхээр хурд саараад хүн хаяхад хэцүү болно. Тиймээс жингээ хасч, гэдсээ багасгах бодолтой.

-Таны барилдааны онцлог юу вэ?

-Ямарч хүнээс айж бэргэлгүй санасанаа хийгээд барилдчихдаг. Ер нь хэнтэй ч таарсан ухарч гишгэмээргүй санагддаг юм. Унавал унаад, хаявал хаяна биз гээд шуурхай барилдахыг боддог. Гэхдээ улсын цол авснаасаа хойш илүү болгоомжтой барилддаг болсон байна лээ. Улсын цолтой хүн хамаагүй доор унаж болохгүй гэж боддогоос болсон байх.

-Үндэсний бөхийн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Нэг үеээ бодвол үндэсний бөх эрчимтэй хөгжиж байна. Өмнө нь чөлөөтийн 70 гаруй кг-тай тамирчин ирээд улсын цол авч байсан. Мөн ямар ч бэлтгэл хийлгүй тээвэрт явж байгаад ирж барилдаад цол авдаг байлаа. Харин одоо байнгын бэлтгэлтэй л байхгүй бол өндөр амжилт гаргана гэж саналтгүй болж. Хэн сайн бэлтгэл хийсэн нь л дээгүүр барилдаж байна. Бөхчүүд ч ард түмнийхээ буянаар сайхан амьдарч байна. Одоо хувийн машингүй улсын цолтой бөх бараг алга. Бэлтгэлээ л сайн хийгээд, сайн барилдаад байвал бөхөөр амьдралаа залгуулаад явах боломж байна. Мөн нөгөө талаар бөхийнхөө хөгжлийг дагаад уран хурц барилдаан алга болоо юу гэж бодогддог. Бөхчүүд барьц сонгох дүрмэндээ тааруулаад жингээ нэмэх болсон нь үүнтэй шууд холбоотой. Гэхдээ барилдааныг шуурхайлуулах өөр сайн арга одоохондоо алга. Ямар урьдынх шиг хоёр бөхийг гурав, дөрвөн цаг барилдуулалтай биш.

-За сайхан ярилцсанд баярлалаа. Цолоо баталж, ахиулсны чинь дараа эргээд уулзъя.

-Энэ дашрамд танай сониноор дамжуулаад Монголын ард түмнийг бөхийн босоо цагаан хийморь ивээж явах болтугай гэж ерөөе.

Г.Баярсайхан.

Зохиогчийн эрх: "Таван цагариг" сонин
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby crusader » Fri Aug 12, 2011 10:30 pm

munkhbayar_AC wrote:Тэр жил шонхорын оюутан, а/з цолтой байхдаа улсад 4 -ын даваанд Хишигдорж заантай таарахад заан дүү хүү хэдэн төгрөг өгий гэсэн гэнэ лээ. Тэхээр нь мань нөхөр үгүй гээд зааныг хаяад 4 давчихаад байж байхад нь Ганбат арслан /тэр үед заан байсан/ 5-ын даваанд түүнийг амлаж хаясныхаа дараа за миний дүү чамд нас байна, залуу байна цаашид олон жил барилдах боломж бий шүү гэж хэлээд явсан гэдэг.Мөнхбат тахимаа өгөөд суудалдаа ирж суухдаа Ганбаа ахыг ингэж авахыг мэдсэн бол Хишигдорж заанаас хашаа байрны мөнгө олж авдаг байж гэж харуусаж байсан гэнэ лээ.Хэдхэн жилийн өмнө ингэж суусан хүн аварга болчихсон, нөгөө Ганбат, Хишигдоржийнхоо дээр ам авдаг болчихсон байдаг. Хүний тавилан гэж сонин шүү бас.

:eek: тхх
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Nomer 10 » Mon Aug 29, 2011 6:56 pm

Увсын наадамд Ганбат арсланг яагаад ч барсангүй шүү. Гэхдээ их л удаан үзсэн тэгээд ч нөгөөх нь улсын арслан хүн шүү дээ. Цаашид харцага начингуудад л бага унаасай. Аваргын энгээ харуулаасай. Би ч одоо фэн нь болсоон.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby MANDAKHT » Tue Aug 30, 2011 3:56 pm

Энэ жилийн наадмын шөвшийн бөхчүүд бол яалтчгүй чадлаараа гараад ирсэн залуус. Мөнхбат, Эрхэмбаяр, Бат-Эрдэнэ гурвыг бол хараад суучихна даа. Бөхийн цолны сав, аз хийморь гэж байдаг гэж Мижиддорж гуай ярьж байсан саяхан, тэгээд ямар ч бяртай сайн барилддаг бөх байлаа гээд аварга арслан г.м цолыг авч чаддаггүй аз хийморь гээч зүйл түшиж байж л авдаг юм гэж байхыг сонслоо. үнэн л юм шиг санагдлаа.
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby jugder_08 » Tue Aug 30, 2011 5:54 pm

Nomer 10 wrote:Увсын наадамд Ганбат арсланг яагаад ч барсангүй шүү. Гэхдээ их л удаан үзсэн тэгээд ч нөгөөх нь улсын арслан хүн шүү дээ. Цаашид харцага начингуудад л бага унаасай. Аваргын энгээ харуулаасай. Би ч одоо фэн нь болсоон.


Заалны барилдаанд цөөхөн үзвэл бага л унах байхадаа. Олон барилдвал их л унаж таарах байхдаа гэж бодном.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby munkhbayar_AC » Tue Sep 13, 2011 12:13 pm

Харж л байя. 4096-д яаж барилдахнав
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby mugi19 » Tue Sep 13, 2011 12:43 pm

Амаа зөв аваад барилдчихвал нилээн дээшээ гарна, угаасаа ам зөв авдаг юм билээ..,
Үзүүр түрүүнд зогсож байх болов уу..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests
cron