Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Тошилоо » Wed Jul 13, 2011 2:18 am

27 насандаа 47 дахь аварга болсон Сүхбаатарын Мөнхбатдаа сэдэв нээлээ. Энэ жилийн наадам сайхан болж өнгөрлөө.
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 721
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Steve » Wed Jul 13, 2011 2:22 am

заза цолоо дааж яваарай гэж залуу аваргадаа захий даа гэж
YOU''LL NEVER WALK ALONE
User avatar
Steve
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 448
Joined: Thu Dec 16, 2010 1:40 am
Location: Зөвхөн Монголдоо

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Ganbi » Wed Jul 13, 2011 2:28 am

Сайхан залуу бналээ
Inner Peace
User avatar
Ganbi
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1506
Joined: Tue Aug 17, 2010 5:20 pm
Location: Баншны кафед

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Norman_Whiteside » Wed Jul 13, 2011 7:56 am

Монгол Улсын харцага Сүхбаатарын Мөнхбат
(өнгөрсөн жилийн ярилцлага шүү)
Увс аймгийг бөхийн гал голомт сайтай нутаг гэдэг.Аргагүй л улсын цолтой бөхийн тоогоор улсдаа тэргүүлж байгаа юмдаа. Энэ жилийн баяр наадмаар гэхэд Увсынхан дэндүү сайхан наадсан.Заан Б.Ганбат улсын цолонд хүрснээсээ хойш 19 жилийн дараа улсын баяр наадамд түрүүлж арслан цол авсан бол хоёр бөх, улсын харцага цол хүртсэн билээ. Тэр хоёрын нэг Баруунтуруун сумын уугуул С.Мөнхбат.Түүний бөхийн замнал тун залуухан. Одоогоос дөрөв таван жилийн өмнөөс бөхийн өргөөнд болсон барилдаанд жаахан бор залуу аймгийн заан цолтой гарах болсныг санаж байна. Тэр цагаас уран барилдаанаараа бөх сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татах болсон. Олон ч удаа улсын том цолтнуудыг өвдөг шороодуулсандаа.Улсын баяр наадамд 2 дахь жилдээ зодоглохдоо начин цол хүртэж улсын цолтны эгнээнд жагссан бол энэ жилийн наадмаар одтой сайхан барилдаж харцага цолтой болсон юм.Энэ тухай өөрөө ярихдаа-Урьд нь начин цолтой болсон болохоор 2-ын давааны оноолт гайгүй хүн таарсан.

Харин 3-ын даваанд аймгийн арслангуудаас нэгийг амлахаас өөр арга байгаагүй.Тэгээд аймгийн хурц арслан Э.Одгэрэлийг амлаж давсан. Дөрвийн давааны оноолтод нàчин Ж.Оргилтой таарсан. Тавд Г.Эрхэмбаяр начинд амлуулчхаад жаахан бэргэж байлаа.Улсад хоёр шөвгөрчихсөн, цолоо ахиулахаар үнэлэгддэг бөх шү¿ дээ. Бид 2 нэлээн удаан барилдсан барьц шодолцохоос өмнө шийдэж давхар шуудагнаас хутгаж, тэнцвэр алдахаар нь түрж хөөгөөд давсан. Ингээд цолоо баталсандаа баярласан. Зургаагийн даваанд аралтай, бяртай заан М.Баяржавхлантай таараад барилдаж байхдаа өмнөх даваанд улсын начины болзол хангасан А.Бямбажав маань Д.Ганхуяг арсланг даваад дэвж байхыг хараад зориг орж зааныг дайрч сугадаад урдуураа хөнтөрч өвдөг шороодуулсан. Хэрэв тийм том хүнд барьцаар баглуулчихвал хэцүү байсан байх. Долоогийн даваанд цолоо ахиулсандаа их баярлаад сэтгэл ханачихсандаа ч юм уу мэдэхгүй Д.Рагчаа заантай муухан барилдаж унасандаа гэж хэлсэн юм. Харцага С.Мөнхбатын аав нь сумын заан цолтой хүн болохоор тэр сургуульд байхаасаа л бөх болохсон гэж боддог байжээ. Дороо гурван эрэгтэй дүүтэй тэдэнтэйгээ өдөржин ноцолдож өнжинө.Харин бөхөөр тууштай хичээллэсэн үе нь 2004 он юм билээ.

Гэр орныхон нь түүнийг Техникийн их сургуульд оруулсан ч бөх болох хүсэл нь дийлж сургуулиа орхисон гэдэг. Энэ тухайгаа "Би хэрвээ ТИС-дээ сурсан бол зүгээр л бөх сонирхдог инженер л болох байсан байхдаа" гэдэг. Одоо харцагûг амладаг бөх ховор болж. Хэнтэй ч бэргэхгүй барилдах, уран сайхан барилддагаараа бас л содон унаа холтой бөхийн нэг ээ. Түүнийг улсын зааны энтэй бөх гэж бөх сонирхогчид хэлдэг. Энэ нь түүнд билэгтэй ерөөл болон сонсогддог бизээ. С.Мөнхбатын хүүхэд залуу ахуйн мөрөөдөл тун сонирхолтой юм билээ.

Хүүхэд байхад тун жижиг юм мөрөөднө шүүдээ. Сумын заан цолтой бөх хараад энэ хүн шиг бөх болохсон гэж. Харин өөрөө сумын заан болсныхоо дараа аймгийн цол авахыг хүсэх болсон. Аймгийн заан болоод одоо улсын цол авбал хүсэл минь биелэнэ дээ гэж бодох юм билээ. Улсын цол аваад зүгээр нэг цолтон биш, ард олондоо үзэгч түмэндээ хайрлагдсан, барилдааныг нь харах юмсан гэж хүсэмжилдэг тийм хайртай бөх нь болохсон гэж хүсдэг гэж ярьжээ.
Эх сурвалж:Зууны мэдээ
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby J@x » Wed Jul 13, 2011 11:06 am

Цогоогийн хэлсэн санаанд орчихлоо. Увсынх юм байж яасан гоомой нэртэй юм бэ дээ гээд ккк
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13307
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Барнаба » Wed Jul 13, 2011 11:11 am

Next Baljinnyam?
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Төрналдо » Wed Jul 13, 2011 5:07 pm

Хөлийн цэц Дагвасүрэн арслан тэргүүтэй нөхдүүд ямар ч олон алдаатай шийдвэр гаргавдаа. Содномдоржын талд, Мөнхбаатар арслангийн талд, Баяржавхлан зааны талд байтайл дан эсэргээр гаргалаа. Тэхдээ түрүүлсэн аварга хурд , хүч, мэдрэмж, ухаан, хоншоор гээд бүх юм нь таараад сайхан барилдлаа.
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby .boldoo. » Wed Jul 13, 2011 8:51 pm

Ярих юмгүй сайхан бөх байна лээ.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Yes Man » Wed Jul 13, 2011 9:18 pm

Барнаба wrote:Next Baljinnyam?

Би хувьдаа тэгж бодохгүй байна шд..... Тэр шийдэмгий барилдаан энэ тэр мэхээ хийж байгаа гүйцэтгэж байгаа энэ тэр нь бол үнэхээр аймаар байсан... Наадмын одтой бөх гэдэг ч өөр юмаа л гэж....
Гэхдээ наадмын од аз гэхээсээ илүү хувь хүн нь өөрийгөө мэдэрсэн, өөртөө итгэлтэй барилдаанаа гаргаж чадаж байсан болохоор л түрүүллээ гэж.....

Балжаа аварга шиг улсын аваргаар тогтохгүй биз дээ.... Бат-Эрдэнэ аварга шиг их хүчтэй унаж өгдөггүй амьтан байгаа биш..... Сиймхий гарч түрүүлээд авсан ч биш.... Даян аварга Өндөр Өсөхөө бол одоо ингээд бараг болино биз.... Тэдний үеийхэн бол одоо ер нь л больж байна..... Бүгд зодгоо тайлчихаад байхад ганцаараа найраа хийгээд начин төрүүлээд явна гэж байхгүй биз дээ......

Арслан Ганбат, Ганхуяг нар бол одоо энэ жил сүүлийнх нь жил байсан..... Угаасаа харьж яваа үедээ л өндөр цолонд хүрсэн.... Аягүй бол начин төрүүлж найраа хийгээд баахан Увс, Өвөрхангайн бөхчүүдээр начин, харцага болгоно биз....

Арслан Эрхэмбаяр бол 2 жил цолондоо үзнэ.... Мэдээж амлаж барилдах учир урьдынх шигээ доогуур унахгүй биз..... Ямар ч байсан шөвгөрнө.... Түрүүлэх эсэх нь тэгээд тухайн өдрийн тэнгэр залуу аваргын ам зэргээс болох байх......

Арай залуу юм гэсэндээ арслан Мөнхбаатар, гарьд Ганбаатар, заан жижиг Өсөхөө, тэгээд бусад залуучууд өрсөлдөөнд орох байх.... Мөнхбаатар бол аварга болчиход гайхахааргүй бөх..... Гарьд Ганбаатар том бие хаатай хүн, ийм бөхчүүд нас явах тусмаа үлдээд л байдаг..... Шинээр гарьд болсон Баяржавхлан бол одоо дахиж цол ахихгүй биз дээ..... Том цолтойгоо ирэх гурван жил лав үзнэ..... Аягүй бол ахыгаа начин болгоно гээд дайрчихна шдээ...... Харин шинэхэн гарьд Бат-Эрдэнэ сайн начин байсан....... Одоо хэр сайн гарьд байхыг цаг хугацаа л харуулна..... Нас залуу юм болохоор мань эр цол дагаж бяр суух биз дээ....

Шинэ заан Санжаадамба бол гол өрсөлдөгчиддөө орох байх.... ц.а байсан хүн цол авах зорилгоо биелүүлчихсэн..... Ирэх жилээс улсын наадамд арай өөр сэтгэлзүйтэй, бас доор тэгж их тунахааргүй ам авч барилдана..... За тэгээд зорилго ч томроод түрүүлнэ гэж үзнэ биз дээ.... Заал дээр үздэг шигээ задгай барилдаанаа наадам дээр гаргадаг болчихвол энэ мангар харыг барах аавын хүү тун цөөхөн болно......

Баасандорж заанаа авлаа..... Өсөхөө одоо тэгэхээр тэр хоёр дахиад туначихгүй л учиргүй дэмжээд байх нь багасах байх.... Жижиг Өсөхөө тэгэхээр дараа жилээс жинхэнэ түрүүний төлөө явах байх..... Харцага болсон Содномдорж, Өсөх-Ирээдүй, Даваабаатар энэ тэр гэсэн жижиг цолтонгууд ирэх жилүүдээс өрсөлдөгч гэсэн нэртэй явна л байх даа....

Тэгээд өндөр аваргын дараа ам авна....... Өндөр аварга цаашид сайн барилдах насгүй болсон гэж бодвол ганцаараа л бусдаасаа түрүүлж ам авна..... Хамгийн энгийнээр хэлвэл ирэх жилүүдийн наадмын өнгө залуу аваргын ам, арга дүй, ур чадвар, бэлтгэл сургууль, бэртэл гэмтэлээс л ихээхэн шалтгаална даа......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Наагий » Thu Jul 14, 2011 10:58 am

сайxан барилдсан даа.. би ч нээx тоодоггүй байсан.. аав л Мөнxбатыг хүнтэй барилдаx гээд өрж байxийг нь хараxаар би энд өөрийгөө атаман болцон гэж бодоxийн цаанаа л нэг XААМАЛ очиж барилдаж байгаа юм аа гээл дэмжээд суугаад байсан.. Нутгийн бөx нь түрүүлчиxсэн манай хүн нэг харсан чинь уйлчиxсан сууж байсан кк.. Мөнxбатыг дэмждэг болноо.. Бямбажав xүүр чинь муу юмаа дэмждэг бөxөөсөө хасаxаар шийдсэн лол...
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Miro Klose » Thu Jul 14, 2011 11:11 am

нэг чанаргүй аварга төрчихлөө шүү заалны барилдаанд хэмх шидүүлдэг хүн наадамд од нь гийгээд түрүүлчих юм. Сүхбат, Сумъяа, Өсөхөө 3 яаж өөрсдийгөө хэд баталж байж аваргууд боллоо доо одоо тэгээд цолондоо дөхөж барилдаарай гэж л ерөөе дөө.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby livefan » Thu Jul 14, 2011 11:19 am

олон жил сайхан барилдаасай
User avatar
livefan
 
Posts: 214
Joined: Tue May 04, 2010 10:14 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Raldii » Thu Jul 14, 2011 11:23 am

Түрүүлэх бөхийн од үнэхээр өөр байдаг юм байна. Хавирга нь хугарчихсан амьсгалж чадахгүй байж л түрүүлчихлээ. Сайн байна Сайхан байнаа Мөнхбатаа
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby J@x » Thu Jul 14, 2011 11:40 am

Raldii wrote:Хавирга нь хугарчихсан амьсгалж чадахгүй байж л түрүүлчи

Ралды бас сайн барилдсан шүү. Ишилсэн хэсгийг тодруулаач
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13307
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Төрналдо » Thu Jul 14, 2011 6:56 pm

Miro Klose wrote:нэг чанаргүй аварга төрчихлөө шүү заалны барилдаанд хэмх шидүүлдэг хүн наадамд од нь гийгээд түрүүлчих юм. Сүхбат, Сумъяа, Өсөхөө 3 яаж өөрсдийгөө хэд баталж байж аваргууд боллоо доо одоо тэгээд цолондоо дөхөж барилдаарай гэж л ерөөе дөө.



Мөнхбар наадам болгон цол нэмдэг хоншоортой залуушдээ. Зааланд хэмх шидүүлдэгий нь хараагүй. Ер нь тэгээд өвөлдөө допингийн шинжилгээ авдаггүй болохоор бөхчүүд янз бүрийн юм шахаад заалны барилдаанд нуль бяр байдагшүүдээ.
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby ЦАГААН » Thu Jul 14, 2011 10:02 pm

Нэг л юм хэлье дээ...

51 оноос хойш бүх ойн жилүүдээр түрүүлсэн бөх нь 2 шат ахисан буюу аварга болсон (Балжаа аварга сүүлд аварга авахад нөлөөлсөн, Сүхбат аварга ч сүүлд цол нэмсэн)

энэ жил мөн л адил Санжаадамба ч юмуу өөр хэн ч байдаг юм түрүүлсэн нь л аварга болох байсан, бүх хүнд ижил боломж байсан, тэр дундаас нэг нь гарч ирээд л аварга болчлоо...

нэмээд 10 жил дутамд нэг 1024 барилдуулж байснаас нэг мөсөн 5 жил дутамд барилдуулсан нь дээр юм байна. Яагаад гэвэл бөх хүн ид сайхан барилдах интервалдаа ямар нэг том наадам заавал дайрна гэсэн үг, хүн бүхэнд л тэр том боломж чинь нөлөөлж байгаа ш дээ... 10 жилд бол боломж олдохгүй байж болох...

Чанаргүй гэх юу байхав, бүх хүнд л ижил боломж байсан бүх бөх л ижил гараанаас гарсан, хамгийн их саналтай байсан Санжааг нь давлаа... бусдыгаа даваад гараад ирсэн бөх болгоныг нь давлаа... болоо бишүү...

тэгээд бидний лаг гээд байгаа бөхчүүдээс Цэрэнпунцаг гэхэд 2 удаагийн том наадмаар л 8 давж шөвгөрөөд гарьд болсон, Сумъяа аварга Сүхбат аварга 2 бүүр түрүүлж 2 шат ахисан, Гантогтох ч 94 оны 768 бөхтэй наадмаар заан болсон. Өсөхөө аваргад 2001, 2006, 2011 онд 3 боломж байсан бүгдэд нь УНАСАН, Ганбатд ч мөн адил...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby erka2 » Thu Jul 14, 2011 10:21 pm

ЦАГААН wrote:Нэг л юм хэлье дээ...

51 оноос хойш бүх ойн жилүүдээр түрүүлсэн бөх нь 2 шат ахисан буюу аварга болсон (Балжаа аварга сүүлд аварга авахад нөлөөлсөн, Сүхбат аварга ч сүүлд цол нэмсэн)

энэ жил мөн л адил Санжаадамба ч юмуу өөр хэн ч байдаг юм түрүүлсэн нь л аварга болох байсан, бүх хүнд ижил боломж байсан, тэр дундаас нэг нь гарч ирээд л аварга болчлоо...

нэмээд 10 жил дутамд нэг 1024 барилдуулж байснаас нэг мөсөн 5 жил дутамд барилдуулсан нь дээр юм байна. Яагаад гэвэл бөх хүн ид сайхан барилдах интервалдаа ямар нэг том наадам заавал дайрна гэсэн үг, хүн бүхэнд л тэр том боломж чинь нөлөөлж байгаа ш дээ... 10 жилд бол боломж олдохгүй байж болох...

Чанаргүй гэх юу байхав, бүх хүнд л ижил боломж байсан бүх бөх л ижил гараанаас гарсан, хамгийн их саналтай байсан Санжааг нь давлаа... бусдыгаа даваад гараад ирсэн бөх болгоныг нь давлаа... болоо бишүү...

тэгээд бидний лаг гээд байгаа бөхчүүдээс Цэрэнпунцаг гэхэд 2 удаагийн том наадмаар л 8 давж шөвгөрөөд гарьд болсон, Сумъяа аварга Сүхбат аварга 2 бүүр түрүүлж 2 шат ахисан, Гантогтох ч 94 оны 768 бөхтэй наадмаар заан болсон. Өсөхөө аваргад 2001, 2006, 2011 онд 3 боломж байсан бүгдэд нь УНАСАН, Ганбатд ч мөн адил...


Бодоод л байгаа юм. интервал хол байвал хүмүүсийн хохирол бүр их байна. Зөв бурууд үнэхээр хэлж мэдэхгүй юм. Бөхчүүд маань энэ их завшаан олголоо гээд түүнд урамшиж цолоо дааж чадаж байвал цолыг харамлах хэрэггүй харин ч 1024 нүдээ олсон болно байх даа.


Тэр Уугнаа гэдэг залуу олон юм яриад за за залуучуудтай ингэж хэрүүл уруул үзэл бодлоосоо болж муудаж эд эсээ барах хэрэг юу байна гэж бодоод бараг 4сар юу ч бичиж байсангүй бараг л орсонгүй. Тэсэж чадсангүй ээ сайхан бөхийн хорхойтон залуустай ярилцах сайхан байдаг юм.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby zak » Fri Jul 15, 2011 4:40 am

Ямар ч ноогүй аваргадаа.. Амжилт хүсэе дээ
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Цогоо » Fri Jul 15, 2011 6:13 am

erka2 wrote:Тэсэж чадсангүй ээ сайхан бөхийн хорхойтон залуустай ярилцах сайхан байдаг юм.
Харин тхх. Та хэдийн бөх ярилцахыг унших их сайхан байлаа. :eek:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Bulga » Fri Jul 15, 2011 6:33 pm

2 жил дараалаад Увсын Баруун түрүүнээс бөх түрүүллэ үнхээр хийморьтой нутаг юм ааа за тэгээд цолоо ахиулж биднийгээ бачсгаж байгаарай даа,Тэхдээ миний хувид Мөнхбатаас илүү санжаадамбыг Аварга болочоосой гэж бодож байсан юм .Тэхдээ Баяржавхлан ууул н Эрхэмбаяарыг эхлээд яалтчгүй хаясан юм даа.Бас ч ноотой шүү
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Bulga » Fri Jul 15, 2011 6:34 pm

Цол дагаж бяр гэдэг за тэгээд заалны барилдаанд битгтйй унаад байгаарай даа
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby mugi19 » Fri Jul 15, 2011 7:03 pm

Өнөө цагийн бөхчүүдээс мэх хийж дайчин барилдаж болдог гэдгийг сайн харуулсан. Тэрнээс бүдүүрээд бяр нэмээд л, барьц сонгоод түрүүлээд байна гэсэн бодлыг нь эвдсэнээрээ сайн зүйлийн эхлэл гэж бодож байна.
Тогтмол хэдэн жил үзэх байхаа.
Бяртай дээр нь барилдаанч залуу. Ерөнхийдөө Бат-Эрдэнэ аваргатай их ойролцоо амжилттай явна. Жил бүр дээшээ өсч барилдана гэдэг хэцүү шүү. Өөлвөл нуруу л арай намхан юмдаа. Балжинням аваргаас хамаагүй давж барилдах байхаа. Дахиад түрүү лав байгаа, хэд байхыг нь өөрөө шийдэх байхдаа. Одоо үеийнхнээсээ ингээ л тасарлаа ш дээ, тунахгүй болохоор сүүлийн хоёроос гурван даваанд л хүч шавхсан барилдаан хийнэ. Хойтонгоос 6-7 даваанаас зүүний магнайд зогсоно байх..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby .boldoo. » Sat Jul 16, 2011 11:30 am

Ойрын хэдэн жил бөх бараг сонирхоогүй болохоор зааланд хэр барилдаж байсныг нь мэдэхгүй юм. Аав маань л Мөнхбат, заан Өсөхбаяр хоёр сайн байгаа энэ хоёрын нэг түрүүлчээсэй гээд байсан. Сүүлд нь Өсөхөө нь ахдаа унаад өгсөн гээд жоохон дурамжхан сууна лээ.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby khakmn » Sun Jul 17, 2011 12:05 am

Ёстой л од нь гүйсэн хүн шиг барилдах шиг болсон. Энэ эрчээрэй олон жил барилдаарай гэж ерөөе дө
ммммммммммммм
User avatar
khakmn
 
Posts: 253
Joined: Fri Mar 09, 2007 1:51 pm
Location: ub

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Takanohana_Nowitzki » Thu Jul 21, 2011 6:55 pm

Миро Клозе гэж харанхуй гар нэг ш бнаа. хөлбөмбөгтөө л бж хэвтэхгүй. Яахав өмнө нь аваргын хэмжээнд бгаагүй бж болно, гэхдээ л томчуудын зүрх үхүүлсэн а/з байсан ш дээ. ц/а, у/н байхдаа ч шижигнэсэн л барилдаантай байсан, яахав, удаж төддөггүй шийдэмгий баридаантай байсан тул заримдаа уначихдаг байсан байх. харцага болоод цөөхөн барилдсан, тэр хэддээ бас чанартай л үзсэн ш дээ. Энэ наадмаар үнэхээр өөлөх юмгүй л барилдлаа. ганц ч шодоо хийсэнгүй, хөгийн даваа авсангүй. Дээр нь бэртсэн байж тэсвэр тэвчээрийг үзүүллээ. Түрүүлэх магадлалтай л хүмүүсийг даваал түрүүллээ шд. цаашдаа цолондоо эзэн байж чадах байх гэж боджийно.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 10 guests
cron