Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby El Payaso » Tue Sep 13, 2011 2:46 pm

харин ч ам авах гэдэг туршлага огт суугаагүй л байгаа гэж бодож байна... аварга цолтой ядаж нэг жил тойрон барилдаж байж ам авах гэдгийн мөн чанарт хүрэх байх... ам авах ч ай да бас л урлагдаа... өөрийн давч чадах гэдгээс гадна хэнийг хэнтэй тунааж хүчийг нь барах вэ гээд бас нэг том ухаан байх шиг байгаа юм...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Penny_deegii » Wed Sep 14, 2011 4:07 pm

С.Мөнхбат цэргийн наадамд түрүүлж, цэргийн арслан цол хүртлээ /2009-06-21/

Жил бүрийн улсын баяр наадмын өмнө болдог “Бүх цэргийн наадам” өнөөдөр /06.21/ “Алдар” спорт хорооны зааланд боллоо. Өнөөдрийн барилдаанд аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөх барилдсанаас Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, аймгийн заан С.Мөнхбат түрүүлж, цэргийн арслан цол хүртлээ.

Харин Увс аймгийн Улаангом сумын харъяат БХИС-ийн бөх, аймгийн арслан Ө.Бат-Орших уг барилдаанд үзүүрлэсэн байна. Шөвгийн дөрөвт улсын заан Ж.Ганболдын хүү, залуу бөх Г.Ганням, Говь-Алтай аймгийн харьяат, залуу бөх А.Алтаншагай нар үлдэж, цэргийн начин цол хүртсэн байна.

Энэ удаагийн наадамд түрүүлж, цэргийн арслан цол хүртсэн С.Мөнхбатын 2007 оны арванхоёрдугаар сарын эхээр “Таван цагариг” сонинд өгсөн дэлгэрэнгүй ярилцлагыг дор нийтэлж байна.

Аймгийн заан С.Мөнхбат: Бөх болохын тулд сургуулиа сольсон

Уран дайчин барилдаанаараа үзэгч олноос өндөр үнэлгээ авч буй залуусын нэг нь аймгийн заан С.Мөнхбат. Тэрбээр 1984 оны наймдугаар сарын 24-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Улсын цолтнуудаас бэргэлгүй хурдан шуурхай барилддаг нь түүний барилдааны гол онцлог билээ. Анх улсын наадмын дэвжээнд гарахдаа тэрбээр начны даваанд барилдсан нэгэн. Түүнтэй уулзаж дараах ярилцлагыг хийв.

-Бөхийн ертөнцөд хэзээнээс хөл тавив?

-Ерөнхийдөө бусад хүүхдүүдийн нэгэн адил багаасаа л үеийнхэнтэйгээ ноцолдож өссөн. Барилдах хүсэлдээ татагдаад үндэсний бөхийн өсвөрийн УАШТ-д аймгаасаа шалгаран оролцож байв. 2003 онд бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн.

-Хэн багшийн шавь бэ? Бага нас хаана өнгөрөв?

-Би дунд сургуулийг сумандаа төгссөн. Сумынхаа Эрдэнэтогтох багшийн секцэнд анх хичээллэдэг байсан. Дараагаар нь хотод ирээд “Шонхор” БТДС-д аймгийн арслан Р.Дамдин багшийн ангид II дамжаанаас орон багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

-Ямар учраас II курсээсээ орсон юм бэ?

-Би уг нь ШУТИС-ийн цахилгаан системийн ангид суралцаж байсан юм. Тэгээд хоёрдугаар курсээсээ “Шонхор” луу шилжсэн хэрэг.

-Хотод ирээд заалны барилдаанд анхлан гарсан тухайгаа сонирхуулаач. Мэргэжлээ сольсон чинь үүнтэй холбоотой гэсэн?

-2004 оны хавар хотод ирчихээд анх удаагаа заалны барилдаанд гарсан. Бүх цэргийн наадмын өмнөхөн юм даг. Нэгийн даваанд одоогийн улсын начин Д.Лхагвадоржийг давж билээ. Д.Лхагвадорж тухайн үед маш сайн бэлтгэлтэй байсан. Энэ барилдааны дараа тэр Бүх цэргийн наадамд түрүүлээд, улмаар улсад барилдан начин болсон. Түүнийг давсандаа их баярласан. Харин хоёрын даваанд Сүхбаатар аймгийн арслан Ч.Булганхүүд уначихсан.

-Аймгийн заан цолоо Сүхбаатар аймагт авсан байх аа? Хэн хэнтэй таарч барилдсан бэ?

-2005 оны Сүхбаатар аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн. Тухайн үед хоёрын даваанд өнөө жил улсын начны босгыг давсан Говь-Алтайн Ж.Бат-Эрдэнийг давсан. Гуравт улсын начин Г.Жалаагийн хүү сумын заан Баясгаланг өвдөг шороодуулсан. Харин дөрвийн даваанд Д.Одсүрэн харцагын хүү, өдгөө аймгийн заан Баярхүүг орхисон. Тавд аймгийн начин Гантулга, зургаад Өвөрхангайн Хатанбаатар нарыг даваад Сүхбаатар аймгийн арслан Ганхуягт унасан. Түрүү булаацалдахдаа гараад төдий л удалгүй зайлуулаад уначихаж билээ.

-”Шонхор” БТДС-ийн барилдаанд өөрийг чинь аймгийн арслан гэж зарладаг байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-2005 оны намар манай аймагт хоёр аваргын нэрэмжит тойргийн барилдаан болсон юм. Тэр барилдаанд бараг 40 гаруй бөх барилдсан. Улсын заан Ө.Тулгаа, Ө.Сумъяа начин зэрэг цолтнууд ч уг барилдаанд оролцоход би түрүүлсэн. Тэгээд л тойргийн барилдаанаас аймгийн арслан болсон юм. Харин энэ цол бусад газарт хүчингүйд тооцогдож байгаа.

-Хэдэн жил улсад барилдаж байна вэ?

-Сүүлийн хоёр жил улсад хүч үзлээ. Өнгөрсөн жил Говьсүмбэр аймагт барилдан тавын даваанд улсын арслан Д.Азжаргалд унаад, дараа нь улсад барилдсан. Тухайн үед Азаа арслантай барилдахдаа хэлээ хазан гараа гэмтээчихсэн. Их л удаан барилдсаны эцэст өвдөг шороодсон доо. Тэгээд бэртэлтэй байсан тул улсад өөрийгөө сайн барилдаж чадахгүй гэж бодож байв. Гэтэл хоёрын даваанд аймгийн арслан Ц.Жамсранг, гуравт Баянхонгорын арслан Давж.Батбаярыг, дөрөвт Д.Хишигдорж зааныг даваад начны даваанд гарч ирсэн дээ.

-Тавын даваанд нутгийн ах амласан. Энэ үед юу бодогдож байв?

-Начны даваанд Б.Ганбат заан амласан байлаа. Сайн барилдахыг хичээсэн ч хүчтэй заанд амархан ойчсон доо.

-Энэ жил хэрхэн хүч үзэв?

-Хоёрын даваанд улсын начин У.Сүхбаатарыг, гуравт Б.Насандэлгэр начныг даваад дөрөвт Д.Сумъяабазар аваргад өвдөг шороодсон.

-Улсын наадмын дөрвийн давааны оноолт аймгийн заануудад хатуу таардаг. Тиймээс цолоо ахиулах бодол бий юу?

-Хэрэв улсын наадамтай аймгийн наадам давхцахгүй бол цолоо ахиулахыг бодно. -Хамгийн дурсгалтай барилдаан чинь юу вэ?

-Д.Лхагвадорж начныг давсан барилдаан намайг бөхөөр тууштай хичээллэхэд чухал ач холбогдол өгсөн. Үүний дараа сургуулиа сольсон гэхэд болно. Тухайн үед оюутны байрны найзуудаа дагуулаад Бөхийн өргөөг зорьж билээ.

-Өсвөр залуучуудын барилдаанд хэрхэн барилддаг байв? -2003 онд Дархан-Уул аймагт залуучуудын УАШТ-д нутгаасаа залуу бөх Я.Болдын хамт барилдаж байлаа?

-Энэ барилдаанд нийт 100 гаруй бөх оролцоход шигшээ аравт багтан долдугаар байрт орсон. Тухайн үед насандаа хамгийн жижиг нь би байв. Манай үеийн бөхчүүд гэвэл улсын начин М.Өсөхбаяр, Л.Гантулга, аймгийн арслан Н.Түвшинбаяр, аймгийн начин Ч.Санжаадамба, Ц.Чимэддорж нар байна. 2003 оны УАШТ-д М.Өсөхбаяр түрүүлж, Л.Гантулга мөнгөн медаль авсан.

-Аль байгууллагад харьяалагддаг вэ?

-”Бороо гоулд”, “Монголросцветмет” нэгдлийн “Уурхайчин” клубийн тамирчин. Цэргийн арслан А.Бямбажав бид хоёр энд харьяалалтай. Мөн саяхнаас Хилийн цэргийн 0311-р ангид харьяалалтай болоод байгаа.

-Тэгэхээр “Хилчин” спорт хороонд бэлтгэлээ базаадаг уу?

-Одоохондоо аймгийн арслан Ө.Бат-Оршихтой хамт “Их засаг” их сургууль дээр нутгийнхаа бөхчүүдтэй бэлтгэл хийж байна. Удахгүй “Хилчин” дээр бэлтгэл хийж эхэлнэ.

-Жин, өндөр хэд вэ?

-96 кг жинтэй. 178 см өндөртэй.

-Бөхийн удамтай юу?

-Аавын талд аймгийн заан цолтой хүн бий. Мөн аав маань барилддаг, сумын заан цолтой.

-Нутгийнхаа наадамд зодоглож байв уу?

-Харамсалтай нь нутгийнхаа наадамд барилдаж үзээгүй. Сумынхаа наадамд 2003 онд түрүүлсэн удаатай.

-Улс тунхагласны 83 жилийн ойн барилдаанд нилээд сайн барилдсан?

-Нэгийн даваанд Б.Баянмөнх начныг, хоёрт Ц.Мягмарсүрэн зааныг, гуравт Н.Ганбаатар харцагыг давж, Г.Өсөхбаяр аваргад өвдөг шороодлоо. -Ярилцлага өгсөнд баярлалаа. Удахгүй улсын цолд хүрээрэй.

А.ТҮМЭНБАЯР


Начин болохынхоо өмнөхөн цэргийн арслан болж байжээ. 2008(!) онд Сумьяабазар аваргад унаж байсан юм байна.
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby uuganaa_2491 » Wed Nov 02, 2011 9:55 pm

Мөнхбат аваргийг яг аварга болно гэж итгэлтэй байсан хүн хэнч байгаагүй байх. Өөрөө ч итгэдгүй байсан биз. 80 жилээр түрүүлсэн Сүхбат аварга увсад аваргийн тэмдгээ гээгээд л яг 10 жилийн дараа Увсаас шинэ аврага төрлөө. Учир тавилан гэдэг сонин шүү.
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby deegii_man » Wed Nov 02, 2011 9:58 pm

Мөнхбат аварга наадмын өмнөх бэлтгэл дээрээ тасархай байсан гэсэн. Аварга хүн яаж алхдаг юм бол тэрийг сурах юмсан гээд тоглоомоор хэлдэг байсан гэсэн. Наадмаар 4-ийн даваанаас хойш түрүүлэхээ мэдэж байгаа юм шиг л лаг тайван, өөртөө аймар итгэлтэй байсан.
User avatar
deegii_man
 
Posts: 235
Joined: Tue Sep 08, 2009 11:54 am

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Tsagaan-Uvgun » Fri Nov 04, 2011 2:05 pm

За даа мөн азтай эр дээ энэ. Одоо аварга болчихсон юм чинь байнгаа дээгүүр барилдах байх. түүнээс биш үеийнхэнээсээ тасарчихсан амьтан биш шүү дээ.
Tsagaan-Uvgun
 
Posts: 27
Joined: Thu Apr 21, 2011 12:42 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Tsagaan-Uvgun » Fri Nov 04, 2011 2:06 pm

El Payaso wrote:харин ч ам авах гэдэг туршлага огт суугаагүй л байгаа гэж бодож байна... аварга цолтой ядаж нэг жил тойрон барилдаж байж ам авах гэдгийн мөн чанарт хүрэх байх... ам авах ч ай да бас л урлагдаа... өөрийн давч чадах гэдгээс гадна хэнийг хэнтэй тунааж хүчийг нь барах вэ гээд бас нэг том ухаан байх шиг байгаа юм...

Ам бол сайн авч байна лээ. сая 6002 дээр зөв амныхаа буянаар үзүүрлэсэн
Tsagaan-Uvgun
 
Posts: 27
Joined: Thu Apr 21, 2011 12:42 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby 1220 » Tue Nov 22, 2011 10:20 am

Монгол үндэсний бөх, бөхчүүдтэй холбоотой элдвийн хэрэг түвэг тасрахаа байсан нь үнэн хэрэгтээ МҮБХ-ны ажилтай шууд холбоотой юм. Жалга, довны үзэл эднийд нэвт шингэсэн гэдэг шүү. Мөн ҮОХ-ны дэргэдэх Допингийн лабораторийн мэргэжилтнүүд ч хамрагдаж таарна. Тэд үүнийг хамгийн сайн мэдэх, Монгол талаасаа л ноймер нэг улс байгаа юм. Энэ лабораторийнхон наадмаар бөхчүүдээс авсан шинжилгээгээ Солонгосын олон улсын лабораториор шинжлүүлдэг билээ. Тийм шинжилгээ хийдэг, хийлгэдэг болоод бас ч чамгүй хугацаа өнгөрөв. Бараг жил дараалан ийм хэрэг гардаг ч хэвлэлээр шуугиад өнгөрдөг болсон нь ч худал биш. Үүний түүх бүр сонин. Шинжилгээ хийдэг болоод ажилдаа шуудран, допингийг ч ёстой нэг илрүүлээд өгнө дөө гэж байх үед нэгэн хэрэг гарчээ.

Тун ойрын эх сурвалжийн мэдээгээр бол тэр үед гай болж манай нэгэн шинэхэн аваргаас илэрсэн байгаа юм. Ард түмний хүсэн хүлээж байсан цолд дөнгөж хүрсэн нөхрийг “хусаад” хаячихалтай биш. Тас нуугаад өнгөрөхгүй юү. Тэр яриа ортой болж таарлаа. Тэгээд ч тэндхийн ажилтнуудын нэгтэй нь нутаг нугын улс байж л дээ. Ингээд бантахдаа тэр үед түүнтэй хамт сэргээш илэрсэн хоёр нөхрийг ч цайруулсан гэдэг. Түүний дараа жилээс сэргээш илэрсэн ч яаж ч чадалгүй өнөөг хүрч ирж л дээ. Тэгээд хэрэг арай хуучирсан, дээр нь олон түмний шахалт ихэссэн тул энэ жилийн асуудлыг сөхөж тавихаас аргагүйд хүрсэн юм байх. Тэгэхдээ хуулиа уландаа гишгээд цолыг нь хураалгүй, хоёр жил барилдах эрхийг нь хасав. Хоёр сайхан цолтон онц шийтгэл хүлээлгүй цол бүтэн, нэр цэвэр, биднийхээ дунд малгай, дээл, монгол гутал, зодог шуудагтайгаа алхаж явах нь ээ. Харамсалтай нь барилдахгүй. Барилдаад ч ер нь яадаг юм. Түүнээс дээш нэг их явах биш дээ.

Ийнхүү улсын шинэхэн харцага Г.Алтангэрэл, начин Ч.Цогбаяр хоёр бидний хэлээр хэлмэгдэж орхив оо, хөөрхий.
Г.МӨНХ (www.wikimon.mn)
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby 1220 » Tue Nov 22, 2011 10:20 am

;Даанч дээ арай үгүй байлгүй дээ
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Takanohana_Nowitzki » Tue Nov 22, 2011 7:02 pm

Үнэний хувьд үнэн байх, энд гэхдээ Сумъяа аваргын тухай бичсэн байх. анагаахд сурдаг, Насанбаттай ойр манай найз л их олон хүнээс илэрдийн гэнэ лээ л гэж дээр үед ярьж байсан, 2003, 2004 он хавьцаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby El Payaso » Wed Nov 23, 2011 11:48 am

би сүхбатыг яриад байна л гэж бодсоншдээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby spain man » Wed Nov 23, 2011 12:37 pm

За сүхбатыг л нуув гэж хаха...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13572
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Цоомоо » Wed Nov 23, 2011 12:38 pm

spain man wrote:За сүхбатыг л нуув гэж хаха...

Тэхх, тэгээд л зарлачихсан л даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby spain man » Wed Nov 23, 2011 12:46 pm

Гүэээ, зарлаагүй нөхрийг яриад байгааз дээ... Одоо л илэрсэн, тэгэхээр сумъяа юм биш үү .. эсхүл нөгөө өндөр золиг юм болов уу...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13572
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Чуугий » Wed Nov 23, 2011 12:48 pm

Сумъяа л байх.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby J@x » Wed Nov 23, 2011 12:48 pm

Би лав уншингуутаа Сумьяа л гэж бодсон шдээ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13306
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Цоомоо » Wed Nov 23, 2011 12:53 pm

Энэ дээр гарсны тухайд бол Сумъяа л байна.
Гэхдээ мэдээж цуу яриа.
Сумъяагийн хувьд аль 97 онд, Монголд ч биш, ОУ-ын тэмцээнд оролцож байхад нь л илэрч шуугиулж байсан даа, өөрөөр хэлбэл тийм түүх бол мань хүнд байгаа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby munkhbayar_AC » Tue Dec 13, 2011 3:24 pm

Ам авч сураагүй байхаа. Ядаж хэд хэдэн барилдаанд оролцож байж туршлага суух байх. Хэнийх авч хэнийг хэнтэй тунагахав гээд л нарийн ухаан шүү дээ. Сүүлийн 2 өдрийн барилдаанд ам нэг их буруу аваагүйээ. Ду-г амалсан нэг их буруу биш. Ду-г урд нь хаядаг л байсан. Бэлтгэл дутуу байгаа болохоор унасан байх. Яваандаа дажгүй болох байх.Харин тэр харц, алхалт арай бишээ. Жин нэмчээд тэгээд байгаамуу нэг бол. Хөдөлгөөн удааширсан байна лээ.Урдны уран гоё барилдаан байхгүй болсон санагдсан.Форм муу байгаа байх.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Цоомоо » Tue Dec 13, 2011 3:48 pm

Эхлээд аварга хүний тэр бааварыг нь л хэрэгжүүлж байна даа кк.
Сая гэхдээ Оршихдоо өгсөн байх оо.
6016 дээр явчихсан биз дээ, Оршихоор.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Барнаба » Tue Dec 13, 2011 3:50 pm

Сүхбат, Өсөхбаяр нар 2 дараалж түрүүлж, бас одоо энэ Мөнхбат-с илүү нас ахисан хойноо аварга болцгоосон ч арай л ингэж амбицтай байдаггүй л байсан санагддийн... Мөнхбат энэ нэг сонин байдлаа засахгүй бол хүмүүс лав дуртай байгаад байхгүй л байх... яджаахад өөрөө жижигхэн болохоор амбиц нь зохих ч гүй юм... кк
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby meesh » Tue Dec 13, 2011 3:54 pm

Арай эрт л хэт баавар суугаад байх шиг тэр Гиннесын барилдаанд л харагдаад байсан шт....
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9093
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby hosko » Tue Dec 13, 2011 4:03 pm

Барнаба wrote:Сүхбат, Өсөхбаяр нар 2 дараалж түрүүлж, бас одоо энэ Мөнхбат-с илүү нас ахисан хойноо аварга болцгоосон ч арай л ингэж амбицтай байдаггүй л байсан санагддийн... Мөнхбат энэ нэг сонин байдлаа засахгүй бол хүмүүс лав дуртай байгаад байхгүй л байх... яджаахад өөрөө жижигхэн болохоор амбиц нь зохих ч гүй юм... кк


:-o
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby uuganaa_2491 » Tue Dec 13, 2011 4:07 pm

эндээс үзвэл Өсөхөөд амбиц лаг зохих н байна ш тээ
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Цоомоо » Tue Dec 13, 2011 4:34 pm

Цаад чинь бол эвгүй л баавар гэсэн.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby Takanohana_Nowitzki » Tue Dec 13, 2011 5:33 pm

uuganaa_2491 wrote:эндээс үзвэл Өсөхөөд амбиц лаг зохих н байна ш тээ

Аа бас л баавар амьтан ш дээ. салтаандаа 5 тоосго, 2 сугандаа 4, 4 тоосго хавчуулаастай л юм шиг, алхаад ч бгаам шиг, шогшоод ч бгаам шиг толгойны гилжийлт нтр бол бас л айн? :ногоон:
Ба аваргын заан байхын бичлэгийг үзэхээр бүр нуль баавар нтр :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол Улсын 47 дахь аварга С. Мөнхбат

Postby jal » Tue Dec 13, 2011 11:10 pm

Өсөхөөгийн тэр алхаад ч байгаа юм шиг шогшоод ч байгаа юм шиг нь аймар сүрлэг шдээ.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 11 guests