Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby jugder_08 » Fri Mar 02, 2012 12:27 pm

Цол дүйцүүлж олгодгийг нэг тийш нь шийдмээр юм дөө. Заавал түрүүлсэн байх цол аварга л даа.

3 удаа 6 давсан харцагууд ч хэд хэд бий шүү. Жавхлантөгс, Элбэг гэх мэт энэ нөхдүүд тэгээд заан цол авна гээд явахгүй юм.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby kayo » Fri Mar 02, 2012 12:34 pm

Чөлөөтөөр бол үнэхээр сайн байсым шиг байгаан. Гэм нь ёстой хашир нь дэндсэн нөхөр, ямар ч учираагаа 3-0 болгочихоод л хамгаалчихдаг байсан гэсэн.

Сумьяа ч ярилцлагандаа Гантогтохыг магтсан байсан. Хамгийн сүүлд оноо авалцаагүй салсан гэж байгаа улсын аваргад бол Ганааг Өсөхөөтэй нийлээд хийчихсэн л дээ.

Өсөхөө Гантогтох, Ганхуягт ялагдсан байхад Өсөхөөдөө Сумьяа өөрөө цэвэр ялагдаж өгөөд Ганхуяг алт, Өсөхөө мөнгө, Гантогтох тухайн үеийн оноо тоолдог дүрмээс болж ганц ч ялагдаагүй мөртлөө хүрэл авж байсан санагдаж байна. Тэрнээс хойш дахиж улсын аваргад ороогүй байх шүү. Уг нь энэ хэд хамтдаа бэлтгэл хийгээд эв нэгдэлтэый байсан бол дэлхий олимпоос юм зулгаах л байсан даа.

ЧӨЛӨӨТ БӨХӨӨР БИДНИЙ ҮЕИЙН ТОЛГОЙ НЬ Б.ГАНТОГТОХ БАЙСАН



-Тэр олимпод монголчуудын чөлөөт бөхийн гол найдвар нь Б.Гантогтох байсан уу?

-Тэр чөлөөт бөхөөр бидний үеийн толгой нь байсан. Барилдааны арга техник, тактик, ачаалал даах чадвараар илүү. 1994 онд Туркийн Стамбулд болсон ДАШТ-д ОХУ-ын Махарбек Хадарцевтай барилдаж тавдугаар байрт орсон. Би хувьдаа Ганааг 1995 оны Атлантын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн л гэж боддог. АНУ-ын Мелвин Дугласыг ялсан ч оноог нь өгөөгүй юм. 1996 оны Сяошанийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Ираны Расул Хадемтай хийсэн барилдааныг хүн болгон л харж байсан. Би тэр барилдааныг дэргэдээс нь харсан. Манай Ганаа шагайгаар уран авдаг. Тэгж хоёр авч 2:0-ээр ялж явсан. Расул өөрөө болих гээд байхад дэвжээнд авч гарсан ах Амир Хадем нь шахсаар байгаад барилдуулсан. Хадем хөл авдаг үндсэн мэхээ хийгээд Ганаагийн шагайг жаахан хөшчихсөн юм. Тэгэхэд Баянаа аварга (Дархан аварга Х.Баянмөнх) барилдуулаагүй. Миний бодлоор барилдуулчих л байсан юм.

-Х.Баянмөнх аварга Хадемийн алдааг олж харж, түүнийг нь Б.Гантогтох яг хэрэгжүүлж оноо авсан гэдэг. Тэр барилдаан юм биш биз?

-Яг мөн.

-Б.Гантогтох чөлөөт бөхөд үе­ийнхнээсээ түрүүлж сайжирсан. Та түүнийг хөөгөөд л яваад байлаа. Та хоёрын ур чадвар яг хэзээ нэг хэмжээнд ирсэн бэ?

-Намайг 1987 онд дөнгөж секцэнд орж байхад Ганаа өсвөр үеийн улсын аварга болчихсон, Австрид өсвөрийн ДАШТ-д барилдахаар явж байсан. Бөхийн эрдмийг надаас хоёр гурван жилийн өмнө ойлгочихсон, барилдааны арга техникүүдээ эзэмшсэн байсан. Надаас хоёр насаар ч ах. Аливаа юм цаг хугацаанаас хамаарна. Бид Ганаагийн араас хөөж, хугацаа хожихын төлөө явж байсан. Пионерийн байгууллагын нэрэмжит өсвөрийн том тэмцээн болдог байлаа. 1990 оны тэмцээнд Ганаа “А”, би “В” зооноос гарч ирж, аваргын төлөө барилдсан. Би ялж явсан ч 7:10-аар ялагдсан юм. Түүнтэй анх барилдсан нь энэ. Би нэг сонин юм ярих уу?

-Тэг л дээ?

-Тэр тэмцээний эхний тойрогт Өсөхөөтөй анх таарсан. Нөгөө булангаас их өндөр залуу гарч ирэхэд нь цочсон шүү. Хаанаас, хэн гээч, том лут хүүхэд гараад ирэв. Насаа дарчихсан юм биш биз гэж хүртэл бодогдож байлаа (инээв). Өсөхөө надад гурван торгуулиар ялагдсан юм. Тэр тэмцээнд эхлээд Өсөхөөтэй, сүүлд Ганаатай таарсан гэхээр сонин байгаа биз.

-Тэгээд Б.Гантогтох та хоёрын ур чадвар хэдэн онд тэнцэж ирэв?

-1997 онд ойролцоо байсан ч би яалт ч үгүй ялагдсан. 1998 онд л тэнцэж ирсэн. Барилдаад оноо авалцахгүй салж байлаа.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby kayo » Fri Mar 02, 2012 12:37 pm

Азжаргалд л арслан өгсөн нь бүүр утгагүй болгочихож байгаам л даа, ганц ойн жилээр л үзүүрлэсэн хүн шүү дээ.

Ер нь анхнаасаа цол дүйцүүлж өгөхгүй, гарьд, харцага энэ тэр гаргаагүй байхдаа гоё байсын.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby Yes Man » Fri Mar 02, 2012 12:47 pm

Хамгийн гол нь дүрэм нь өөрөө их сонин байгаам.... Хүн ямарч амжилттай байж болно л доо.....
Азжаргал, Эрхэмбаяр хоёрт арслан өгсөн... Чанар нь бол угаасаа нээх ялгаа гарахгүй шдээ.. Нэг жил л онцгой, азтай байсаныхаа төлөө л нэг шат илүү цолоор шагнуулж байгаам.... Тэгэхэд Ганаа гарьд бол гурван жил үзүүрт хүрсэн.... Гурван жил үзүүрт хүрэх хэмжээний түвшинд барилдана гэдэг ямар хэцүү болох нь угаасаа ойлгомжтой шдээ.....
Нэг даваа л дутуу болохоос ялгаагүй л нэг хүний ард орж байгаа хэрэг..... Тэр нэг даваа ч гэж дээ..... 1000 гаран бөх барилдуулахын тулд үндсэндээ нэгийн даваанд цэрэгүүд л очиж байгаа..... Энэ л том ялгаа болж байгаам...... Том цолтой мэргэлжлийн хэмжээнд барилддаг бөхчүүдийн хувьд нэг цэрэг илүү хаяна гэдэг ёстой хөх инээд хүрмээр л дээ...
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby kayo » Fri Mar 02, 2012 12:53 pm

тхх, үнэндээ 1024 бөх барилдах 512 бөх барилдахаас чанарын хувьд хамаагүй муу болдог ш д ээ. Бөөн хэрэггүй найрааны начингууд төрөөд, тэрний найраа энэ тэр гээд бөөн хэрэггүй барилдаан
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby jugder_08 » Fri Mar 02, 2012 1:16 pm

kayo wrote:тхх, үнэндээ 1024 бөх барилдах 512 бөх барилдахаас чанарын хувьд хамаагүй муу болдог ш д ээ. Бөөн хэрэггүй найрааны начингууд төрөөд, тэрний найраа энэ тэр гээд бөөн хэрэггүй барилдаан


1024 барилдуулахыг болих хэрэгтэй байна өө
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby Тошилоо » Fri Mar 02, 2012 11:15 pm

kayo wrote:Азжаргалд л арслан өгсөн нь бүүр утгагүй болгочихож байгаам л даа, ганц ойн жилээр л үзүүрлэсэн хүн шүү дээ.

Ер нь анхнаасаа цол дүйцүүлж өгөхгүй, гарьд, харцага энэ тэр гаргаагүй байхдаа гоё байсын.

:eek:
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 721
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby Tseveenjav » Mon Mar 05, 2012 4:46 pm

Гантогтох гарьд, П.Сүхбат 2т аль эрт арслан өгчих байсан юм.
Монголын их амар амгалан.
User avatar
Tseveenjav
 
Posts: 389
Joined: Fri Feb 17, 2012 6:02 pm
Location: Ulaanbaatar

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby champion » Fri Sep 28, 2012 12:04 pm

Барилдаж байхад нь єгєєгїй юмыг одоо єгєєд яахав дээ. Нєхєж олгох шиг **н** юм хэрэггїй...
Бєхчїїдэд цол нєхєж олгох асуудал яригдаж байхад Сэрээтэр харцагын тухай нэг хошин шїлэг уншиж байсын...

Гучтайд минь єгсєн бол
Гунан їхрийн бяртай болох байлаа
Дєчтэйд минь єгсєн бол дєнєн їхрийн бяр суух байлаа
Тавьтайд минь єгєєгїй заан цолыг
Жартай євгєн би аваад юу хийхэв
Євєєгєє тайван байлга... гэж
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby Цоомоо » Fri Sep 28, 2012 1:03 pm

512 бөх барилдахад 1 түрүүлж, 1 үзүүрлээд арслан цолтой байхад 1024 дээр ганц түрүүлээд аварга болсон гэхээр дургүй хүрээд байдиймаа. За яахав Сүхбат, Сумъяа 2 тэртээ тэргүй аварга болох ёстой бөхчүүд. Амжилтаа ч гаргачихсан.
Тэр цолныхоо давааг 3 давсан бөхөд дээд цолыг нь өгдөг л байх хэрэгтэй.
Тэр тэгш ойн жил нтрийгээ нэгмөсөн болих хэрэгтэй, 512-оо л барилдуулаад болоошд. Чимэг л нэмж өгдийн байгааз.
Нэг л олон арслан, гарьд болж дууслаа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby orgil_ezo » Wed Jan 15, 2014 3:54 pm

Нэг айлд төрийн наадмын түрүү байж болдоггүй юм боловуу хэхэ Баянаа аварга тэр арван түрүүнээс хэдийн хүүдээ үлдээчихгүй
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby orgil_ezo » Wed Jan 15, 2014 3:54 pm

нэг хэсэг хамгийн урт цол гуншинтай бөх болж явлаа хэхэ
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Previous

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests
cron